The double-8

The double 2024-8

Үргэлжлэх хугацаа: 53мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И

Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин

 

Гарчиг:  Тавилан. 8-р анги.   

Су: Өнөөдөр сэтгэл санаа сайхан байна. Хамт жаахан сууя. Ли ноёнтон. Юу гэж бодож байна?  

Л: Су гүн цайгаа тухтай зоогло. Дүү бид хоёр явъя.

Су: Цайгаар дайлах  хэвээрээ юу?

Лиан: Су гүнтэн, тухтай зоогло. Хааны бууны нохой юм байж. Юундаа гайхуулдаг юм?

Л: Март. Өдөх хэрэггүй.

Лиан: Чи тэвчиж чаддаг байлаа ч, би чадахгүй.

Л: Өдөх хэрэггүй гэж байна.

В: Эзэнтэн, үнэхээр хүссэнээ захиалж болох юм уу?

Су: Тэг ээ.

В: За.

Эм: Луяаны Еэ овгтынх баян биш билүү? Ордны сургуульд мөнгө төлж орчихоод. Миний энэ зураг өмнөх гүрний Ли Жаодао зураачийн “Нарсны сүүдэр” гэдэг нэртэй зураг. Мөнгөөр үнэлэх аргагүй. Та бүхэн хар л даа. Энэ зураг яах аргагүй урагдчихсан байна. Эрх мэдлээ ашиглаж, бусдыг дээрэлхээд сурчихаж.

Бичиг: Мэн Хонжин.

Эм: 3000алтан  лиан өгөх юм бол би ийм хэрэг болоогүй гэж бодъё.

Еэ: Дээрэм хийх нь үү?

Су: Тэр хэн бэ?

Лу: Еэ Шижиэ. Луяаны Еэ овогтын ууган хүү.

Су: Тэгвэл Жиан арь авхайн нагац үеэл  ах байх нь.

Лу: Тийм ээ.

Су: Ли овогтын ах дүүс жүжиг үзэх гэж байхад нь саад болсон бололтой.

Эм: Өнөөдөр чамайг захирагчид хэлнэ. Тэрнийг барь.

Еэ: Яах гээ вэ? Яах гээ вэ? Бүү хүр.

Шүэ: Хүлээ. Зам тавиарай.

Руй: Жиан Ли.

Шүэ: Яасан?

Руй: Хэрэггүй ээ.

Шүэ: Энийг авч бай.

Эм: Хөөе. Жиан арь авхай үймээнд оролцохоор ирээ юу?

Шүэ: Мэн авхай. Зурагаа түр зээлүүлээч? Нэг харчихъя. Нэг харчихъя.

Эм: Хөөе.

Шүэ: Ли зураачийн зураг ч үнэхээр үнэ цэнэтэй эд. Сэтгэл татах чадвараар үнэ цэнийг нь тодорхойлж болно. Гэхдээ... Хуурамч зураг байна.

Эр: Аан?

Эм: Юу  дэмий юм яриад байгаа юм?

Эр: Юу гэсэн бэ?

Шүэ: Үнэхээр хуурамч байна.

Эр: Хуурамч гэж байна.

Шүэ: Зурагны торгон даавууг нь хар даа. Өмнөх гүрний үед зөвхөн торго үйлдвэрлэдэг байсан. Нимгэн мөртлөө ширүүн байсан. Энэ зурагны торгон даавуу нь нимгэн,  зөөлөн байна. Яах аргагүй давхар нэхэх арга. Тэгэхээр өмнө зууны Ли зураачид яаж одооны давхар нэхээст торго байх юм? Энэ тамга ч гэсэн хуурамч байна.

Эм: Чи...

Шүэ: Тэр үед чулуун сийлбэртэй тамга бараг ашигладаггүй байсан. Тэр үеийн тамга байсан бол тэр үеийн тамганы өвөрмөц тэмдэг байх ёстой. Бичигнийх нь сүүлчийн зурлага бүр эх хувьтай нь харьцуулахад арай бүдүүн байгаа. Өнгө нь арай цайвар, шаргалдуу өнгөтэй байх ёстой. Гэтэл энэ тамган дээр зурлаганы төгсгөлүүд нь бүгд нэгэн жигд, өнгө нь улаандуу байна. Тэгэхээр буруу гэсэн  үг.

Эр: тийм гэж үү?

Эм: Хөөх.

Руй: Тийм ээ. Өнгө нь биш байна. Улаан байна шд. Биш байна.

Эм: Чи... Миний зургийг өг. Март март. Би энэ хэргийг дахиад сөхөхгүй. Чи худлаа ярьсан уу, эсвэл би хууртсан уу. Би өөрөө үнэнийг олж мэднэ. Хуурамч зураг байсан ч өөрийн гэсэн үнэтэй. Миний зургийг гэмтээсэн болохоор тавин алтан лиан өгвөл зүгээр өнгөрөөе.

Еэ: Өгөхгүй. Жиан овогтын хоёрдугаар авхай байгаагүй бол би чиний занганд унах байлаа.

Эм: Еэ Шижиэ. Дэмий юм ярихаа боль. Би хэзээ чамайг луйвардах гэсэн  юм?

Еэ: Үгүйсгэж байна уу?

Эр эм: Юу болоод байна аа? Үнэн гэж үү?

Еэ: Явъя. Байцаах яаман дээр очъё.

Эм: Еэ Шижиэ. Чи...

Шүэ: Еэ ноёнтон. Энэ үл ойлголцол байснаас зайлахгүй. Мэн авхай ч гэсэн хууртсанаас зайлахгүй. Харамсалтай хэрэг. Тэгэхээр...

Еэ: Жиан Ли авхай. Тэрэнд туслах шаардлагагүй. Өнөөдөр намайг залилах гэж оролдлоо. Хариуцлагыг нь хүлээхгүй бол хойшид дахид олон хүнийг залилах болно. Өнөөдөр би өөрийнхөө төлөө тэмцэнэ. Шударга ёсны төлөө тэмцэнэ.

Эм: Шударга ёс оо? Хөөе. Хүмүүс ээ, энийг харцагаа. Еэ Шижиэ надад хүндэтгэлгүй хандаж, намайг гүтгэж байна.

Бүгд: Өөрийгөө л хэл. Чи хуурсан биз дээ? Чи өөрөө шдээ. Тэрний нэр хүндийг унагах гэж байсан.

Эм: Миний нэр хүндийг унагасан.

Бүгд: Чи л эхэлсэн шдээ. Чи л гүтгэж, шуугиан тарьсан биз дээ.

Эр: Одоо гэмгүй царай гаргаж гэнэ.

Эм: Би... би амьд явж чадахгүй.

Шүэ: Хөөе.

Эм: Амьдрах хүсэл алга.

Шүэ: Болно оо болно. Одоо болно. Мэн авхай. Иймхэн юмнаас болоод амьдрах хүсэлгүй болбол хойшид яах болж байна? Зуун удаа үхэх хэрэг гарах бус уу? Тэрэнд ч гэсэн буруу байна. Еэ ноёнтон, эмэгтэй хүнийг хүндлэхгүй. Өөрийгөө л аварч байвал болоо гэсэн шиг. Боловсон эр хүн ийм байдаггүй юм. Жиан Жинруй.

Руй: Аан?

Шүэ: Хурдан. Мөнгөө.  Бушуул. Би зургийг авчихлаа. Аваад яваад урж уураа гарга. Дахиад хүн хууртах хэрэг гарахгүй. Май.

Эм: Чиний мөнгө хэнд хэрэгтэй юм? Наад зурагаа өөрсдөө ав. Явъя.  

Эр эм: Юу болоод байна  аа?

Еэ: Нойтон хамуу.

Руй: Хөөе. Хэн нойтон хамуу гэж?

И: Ли арь эгч гудамжинд хэл ам хийж, хүмүүсийн  анхаарал татаж байдаг. Жиан овогтын эмэгтэйн шинж алга.

Я: Хөөе. Надад бол  хоёрдугаар Жиан авхай зоригтой санагдлаа. Руяао. Хоёрдугаар авхайтай нэг баг болбол ямар вэ? Танай Жиан овогтын хүн шд. Юу гэж бодож байна?

Р: Дуртай хүнтэйгээ баг бол.

Я: Руяао.

И: Жу ноёнтон.

**************

Л: Чиний төлөвлөгөө хүүхдийн тоглоом шиг болохоор тус болохгүй гэж хэлсэн байх аа.

Лиан: Жиан Ли байгаагүй бол Еэ Шижиэ миний гарт орох байлаа. Цагийг нь олж тусалсан бол... Надад үүрд талархах байлаа.

Л: Ли Лиан. Тэд худ ургууд. Хурдан арга бодож олохгүй бол аав жинхнээсээ уурлах болно.

Лиан: Ойлголоо.

*************

Руй: Дахиад ийм хэрэгт битгий оролцож бай. Тэр Мэн Хонжин Шуанвейн Мэн Юүдэгийн охин.  Уур нь хүрэх юм бол  нохойг ч хазаж мэднэ.

Шүэ: Эртхэн хэлэхгүй яасан юм?

Руй: Ийм том тус хүргэчихээд... элсэлтийн шалгалтын талаар ярилцахгүй юм уу?

Шүэ: Яарах хэрэггүй.

Руй: Цаг алга байна шдээ. За яах вэ. Хэзээ сандрахыг чинь харж л байя.  

Шүэ: Миний хайрцагийг авчихаарай.

В: Жиан арь авхай. Манай эзэнтэн уулзъя гэж байна.

Руй: Су гүн үү? Дахиад хэрэг тарьчихаа юу?

В: Жиан ноёнтон, бид цай уухаар урьж байна.

Руй: Цай юу? Тэгвэл би хамт явъя.

В: Жиан ноёнтон, манай эзэнтэн хоёрдугаар Жиан авхайг ганцааранг нь урьсан.

Шүэ: Надад Су гүнтэй ярих зүйл байхгүй болохоор түрүүлээд явлаа.

Руй: Явлаа. Ийшээ явъя.

В: Хөөе.

Руй: Ийшээ.

Шүэ: Жиан...

Руй: Зүгээр ээ.  Сайн сонс. Би ууртай хүн шүү.

Шүэ: Жиан Жинруй.

Руй: Май энэ мөнгийг ав. Ёоёо...

Шүэ: Би очъё. Су гүн ямар хэргээр дуудаа вэ?

Су: Өнөөдөр энэ асуултыг надаас хоёр дахиа асууж байна. Цай уу.

Шүэ: Чадахгүй нь. Намайг байцаахаар авчирсан гэж бодож байлаа.

Су: Уурлах хэрэггүй. А Ли.

Шүэ: Су гүнтэн. Ли гэдэг нэрийг настнууд дуудах эрхтэй. Су гүн бид хоёр тийм дотно гэж бодохгүй байна.

Су: Муурны сүүлнээс барихаар яг тан шиг харагддаг юм.

Шүэ: Цайг тань уучихлаа. Би ингээд явъя. Су гүнтэн. Юу болоод байгаа юм?

Су: Түрүүн яагаад Еэ Шижиэг өмөөрсөн юм?

Шүэ: Еэ Шижиэ миний үеэл ах. Асуудалд орсон бол хараагүй царайлж чадахгүй.

Су: Энэ жилийн шалгалтанд хоёр сургуулийн сурагчид нийлж баг байгуулна гэж сонссон. Тэрнийг багтаа авах гээ юу?

Шүэ: Тийм ээ. Болохгүй гэж үү?

Су: Шэн Юрон хааны зарлигаар шагалтыг явуулна. Тэрнийг байгаа цагт тэнцэнэ гэж бодож байна уу?

Шүэ: Тэнцэхгүй бол... Яасан? Су гүн миний өмнөөс хээл хахууль авсан гэж буруутгаж өгөх үү?

Су: Ухаантай юм аа. Жиан арь авхай. Би нэг түүх сонссон. Их сонирхолтой түүх.  Би яарид өгөх үү? Зүүн тэнгисийн Хуан гүнгийн тухай. Зүүн тэнгисийн Хуан гүнтэн залуудаа тэнгэрийн хүчийг олжээ. Уулаар явж зэрлэг амьтдыг номхруулж, олон хүний айр хүндэтгэлийг хүлээж. Хэнд ч дийлдэхгүй гэж боддог байв. Гэтэл зүү тэнгист том цагаан бар гарч ирж. Хуан гүн барыг дарахаар яваад... алуулсан гэдэг.  Энэ түүхийг сонсож байсан уу?

Шүэ: Су гүнтэн надад одоо уулзаж байгаа хүмүүс зулзаган могой, сул дорой бар төдий болохоор би дийлж байгаа. Хойшид жинхэнэ догшин бартай таарвал амьд үлдэхгүй гэж сануулж байна уу?

Су: Жиан арь авхай. Би хүний хувь заяаг барагтай бол хэлдэггүй. Өнөөдөр хэлээд үзье. Таны явж байгаа зам дээр... хадны ард догшин бар нуугдаж байгаа. Урагш алхахаасаа өмнө  зогсоод, сайн бод гэж зөвлөе.

Шүэ: Жинхэнэ бар нь хэн юм?

Су: Цаг нь болохоор та мэднэ ээ.

Ю: А Ли, надад өөр арга алга. Тэр хүн хүсэх юм бол биднийг шавьж шиг уландаа гишгэлнэ.

Шүэ: Су гүнтэн. Та олон жил төрийн алба хашсан. Бар алж үзсэн үү? Бар алахдаа юу гэж бодож байсан бэ?

Су: Хутгаа далайж буулгахдаа би юу ч боддоггүй.

Шүэ: Миний хувьд хамгийн чухал нь шударга ёс.

Су: Шударга ёс оо?

Шүэ: Муухай болж.

Су: Тэвчихээс аргагүй. 

Шүэ: Миний хэрэг танд ямар хамаатай билээ?

Су: Хэзээ нэгэн цагт... бидний зам огтлолцох ч юм билүү...

В: Жиан арь авхай. Таны өгсөн амттанг газар хаяад дэвсчихсэн.

Су: Сайн дэвсэлж. Жүжиг үзэхийг хүсвэл алгаа таших хэрэгтэй.  

**************

Шүэ: Тон арь. Тон арь?

Тон:  Эгч  ээ. Эгч ээ, яагаад ингэж оройтоо вэ?

Шүэ: Хичээлийн дараа нэг юм болоод. Би маргаанд оролцсон. Удахгүй хэл чимээ ирэх байх. Бэлтгэлтэй байгаарай.

Б: Авхай. Ахайтнаааас хэл ирсэн байна. Таныг Ванфэн танхимд дуудаж байна.

Эмээ:  Чи ээж нь болохоор өөрөө мэдээд шийд. Намайг оролцуулж яах гээ вэ?

Хо: Би Ли арийг сургуульд явахаасаа өмнө ёс журамд суралцаг гэж бодож байлаа. Ли арь ч мэдэж байгаа. Гэхдээ энэ хэргийг намай шийдвэр тэр дуртай байхгүй байх. Ахайтан, таны үгэнд сайн ордог шүү дээ. Манай гэрийн дүрэм, уламжлалыг сайн зааж өгөөч гэж хүсч байна.

Ж: Хоёрдугаар авхай ирлээ.

Шүэ: Ли арь эмээгийн амгаланг айлтгая. Ээжийн амгаланг айлтгая.

Эмээ: Ли арь. Юү арь чамайг өнөөдөр олны нүдэн дээр Мэн авхайтай ам зөрөлдсөн гэж хэллээ. Энэ үнэн үү?

Шүэ: Тийм ээ, үнэн.

Эмээ: Мэн авхай Шуанвэй жанжны охин гэдгийг мэдэх үү?

Шүэ: Ли арь мэдэж байгаа.

Хо: Мэдэж байж, яах гэж ам зөрөлдөж байгаа юм? Энэнээс чинь бол аав чинь эвгүй байдалд орно.

Шүэ: Ээж ээ. Ли арь энэ хэргийг аавтай холбоотой гэж мэдсэнгүй.

Хо: Ли арь, мэдэхгүй байх. Шуанвэй жанжин, Ли сайд дотно харилцаатай. Харахад дотно харагддаггүй ч гэлээ, тэдний холбоо гүн гүнзгий. Ордонд Ли сайд аавтай чинь байнга сөргөөцөлддөг. Чиний асуудлаас болоод энэ хэрэг улам томорчихлоо.

Шүэ: Ли сайд?  Жинхэнэ догшин бар нь хэн юм?

Су: Цаг нь болохоор удахгүй мэдэгдэнэ.

Эмээ: Манай Жиан овогтынх хатуу дүрэмтэй байсан. Хамгийн чухал нь үймээн самуунаас хол байх. Тэглээ гээд алдаа гаргаж, асуудал тулгарвал нуугдах ёстой гэсэн үг биш.  Гэхдээ нийслэлд төрийн алба амаргүй, хүмүүсийн ааш зан төвөгтэй. Аав чинь ихэд болгоомжлонгуй ханддаг. Ли арь, энэ удаа чи бодлогогүй байлаа.

Р: Эмээ, та тайвшир. Хоёрдугаар эгчийг харж хандаагүй миний буруу. Хоёрдугаар эгч шулуун шударга болохоор бусад сурагчидтай маргаж мэднэ. Дахиад тийм зүйл болбол би болиулна аа.

Эмээ: Чиний буруу гэдэг түмэн зөв. Хоёрдугаар эгч чинь анх удаа л сургуульд явж байна. Тэндхийн дүрэм журмыг мэдэхгүй. Харж байхгүй яасан юм. Яагаад ганцааранг нь орхиж байгаа юм?

Хо: Ахайтан. Ли арь ийм зүйл хийсэн нь миний буруу. Ли арь хэд хоног миний дэргэд байж, дүрэм журамд суралцвал ямар вэ? Би Ли арьт нийслэлд ямар байдгийг хурдан зааж өгье.

Эмээ: Яарах хэрэггүй. Эхлээд Ли арийн юу гэж хэлэхийг сонсъё.

Шүэ: Эмээ. Өнөөдөр би буруу зүйл хийгээгүй.

Эмээ: Аан?

Шүэ: Олон жилийн өмнө би алдаа гаргаж Жэнюү сүмд цөлөгдсөн. Тэр үед аав надаас болж багагүй зовсон. Мэдлэг дутуу, болгоомжгүйгээс минь болсон. Хүмүүс аавыг маань элдвээр хэлж байсан. Өнөөдөр тэр зураг хуурамч гэдгийг би анзаарсан. Намайг юу ч мэдэхгүй гэсэн цуу яриаг дарж, аавын нэр хүндийг сэргээсэн. Тэрнээс гадна хуурамч зураг гэдгийг мэдсээр байж илчлэхгүй бол жудаггүй хэрэг. Хэдийгээр  өнөөдөр зарим нэг алдаа гарсан ч, хэн нэгний нэр хүндэд нөлөөлөөгүй. Мэдэхгүй царайлж, дуугүй байвал Жиан овогтын нэр хүндэд муугаар нөлөөлнө.

Эмээ: Энэ үнэн бол алсыг харсан шийдвэр байж.

И: Эмээ. Хоёрдугаар эгч хичнээн сайхан үгээр тайлбарласан ч,гудамжинд маргасан гэдгийг үгүйсгэж чадахгүй. Манай Жиан овогтынх ийм зүйлд оролцох ёсгүй. Бас гудамжинд нударга зөрүүлэх дөхсөн. Тэнд байсан хүмүүс бүгд Жиан овогт гээд чичилж байсан.

Эмээ: Жиан овгийг чичилж байхад чи хараад зогсож байв уу?

И: Би... б... Би хүнээс сонссон. Намайг очиход хүмүүс тараад явчихсан байсан.

Шүэ: Дөрөвдүгээр дүү. Цуу ярианд итгэх хэрэггүй. Ийм юмыг эмээд хэлж болно гэж үү?

И: Цуу яриа таагүй байгаа бол хоёрдугаар эгч та ямар байсан байх вэ?

Р: Миний сонссоноор хууртсан хүн нь Мэн Хонжиний хуурсан  хүн нь Луяаны Еэ овогтын Еэ Шижиэ гэсэн. Хоёрдугаар эгчтэй дотно байдаг хүн. Хоёрдугаар эгч хамгаалах нь аргагүй.  Удам угсаа нэг, нийслэлд хамт сурч байгаа байж гэртээ ирсэнээс хойш хоёрдугаар эгч яагаад нэрийг нь хэлсэнгүй вэ?  Манай Жиан овогт хамаатнуудаасаа санаатай холдсон болж таарч байна.

Хо: Ли арь. Эргэж ирэхээсээ өмнө Еэ овогтынхтой холбоотой байсан юм уу?

Шүэ: Би Еэ Шижиэтэй таарч байгаагүй. Руяао надад хэлээгүй бол миний үеэл гэдгийг нь ч мэдэхгүй байсан.  Өөрөө ч мэдэлгүй хамаатандаа тусалсан болж таарсан.        Эмээ, төрүүлсэн ээж маань нас барсан. Гэхдээ Еэ овогтын хүн байсан. Харсаар байж мэдэхгүй царайлж үеэлийгээ шүүх яам руу явуулсан гэсэн яриа гарвал хүмүүс  Жиан овгийн хүмүүжлийг юу гэх бол? Аавыг юу гэх вэ?

Р: Яагаад аавыг оролцуулаад байгаа юм?

И: Яг зөв.

Шүэ: Гуравдугаар дүү, дөрөвдүгээр дүү хоёр энийг мэдэхгүй байх. Ёслолын яамны түшмэл дарсанд халамцсанаас бол ахынхаа оршуулгыг бусниулсан. Энэнээс болж шүүх яам тэрнийг төрөл төрөгсдөө хүндлээгүй  гэж буруутгасан. Хаантан хилэгнэж, арван удаа банзадсан. Төрийн албат байх аавын хувьд амаргүй хэрэг. Энэ хэрэг тархвал бид яах болж байна? Дөрөвдүгээр дүү яагаад нэр нүүрээ алдсан гэж бодоо вэ? Хэн нэр хүндээ алдсан хэрэг вэ?

Хо: Ли арийн хэлдэг зөв. Өнгөрсөн арван жил бид нар Ли арьт  их өртэй. Гэрийнхэндээ гомдсон сэтгэлийг чинь ээж нь ойлгож байна. Уучлаад бүгдийг мартана гэж найдъя. Чиний дотор Еэ овогтын цус гүйж байгаа. Үеэлтэйгээ дотно байсан ч биднээс нуух хэрэггүй.

Шүэ: Нуусан? Ээж та, Ли арь намайг худал хэлсэн гэж байна уу?

Хо: Ли арь, юу гэсэн үг вэ?    Ээж нь чамд итгэж байна.

Руй: Эмээ. Эмээ. Эмээ. Авга эгч ээ. Авга эгч ээ. Тэр үед би Жиан Литай хамт байсан. Би гэрчилж чадна. Жиан Ли юу  ч нуугаагүй. Эхлээд маргалдаж байгаа хүмүүс хэн болохыг мэдээгүй. Намайг хэлэхээр л мэдсэн. Маргажснаас болж нэр хүндээ алдсан талаар... авга эгч ээ, хаалга дэлгээтэй болохоор... би гаднаас сонссон юм. Тэнд байсан хүмүүс бүгд Жиан Лийг магтаж байсан. Манай Жиан овогтын хоёрдугаар авхай нэр хүндтэй болсон.     

И: Хоёрдугаар эгчтэй дотно гэдгийг чинь мэднэ. Тэрний талд орох чинь аргагүй. Гэхдээ залуу авхайн хувьд бид биеэ зөв авч явах ёстой. Хоёрдугаар эгч шударга ёсны төлөө зогссон нь магтууштай. Гэхдээ олны дунд эмэгтэй хүн эрчүүдийн хэрэгт оролцох нь ёс суртахуунгүй хэрэг.

Руй: Ёс суртахуун? Дөрөвдүгээр дүү. Чи өнөөдөр их хичээж байх чинь? Тэгвэл Су гүнг ч гэсэн шүүмжлэхгүй юм уу?

Эмээ: Су гүн энэ хэрэгт ямар холбоотой билээ?

Руй: Эмээ, та мэдэхгүй байна. Манай Жиан Лийг магтсан гээд бод доо. Тэр хэргийг шийдэж дуусаад явах гэж байтал... Су гүн хүн явуулж, Жиан Ийг цай уу гэж урьсан.

Эмээ: Тэгээд юу гэж хэлсэн бэ?

Руй: Юу гэж хэллээ?

Шүэ: Сүртэй зүйл биш. Зүгээр  л намайг магтсан. Су гүн “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэж хэлсэн. Аавын мэндийг мэдээрэй гэсэн.

Эмээ: Тийм бол өнөөдрийн хэрэг Жиан Лигийн буруу биш байж. За. Бүгдийг ойлгосон болохоор өргөө рүүгээ явцагаа.

Хо: Хүүхдүүд нас бага болохоор Жиан овогтын нэр хүндийг бодсон хэрэг. Ахайтны амралтанд саад болчихлоо. Бид ингээд явъя. Ахайтанд саад болоод юу гэх вэ.

Шүэ: Эмээ. Ли арь ч гэсэн буцъя.

Руй: Эмээ. Руй арь ч гэсэн явлаа.

Эмээ: Санаа чилээж байтал... манай Ли арь ухаан сууж ээ.

Руй: Су гүний нэр хэрэг боллоо. Эмээгийн дэргэд Су гүний нэрийг хэл гэсэн чинь сайн боллоо.

Шүэ: Тэрний ганц магтаал Жи Шураны мянган шүүмжлэлээс илүү.

Руй: Хөөе. Су гүн үнэхээр чамайг магтаа юу?

Шүэ: Үгүй.

Руй: Тэгээд худлаа хэлсэн юм уу? Су гүн мэдчихвэл чамд хариуцлага тооцох нь гарцаагүй.

Шүэ: Тэрэнд тэгж байх зав байхгүй.

*****************

Эр: Залуу ноёнтон, Ли ноён дуудаж байна.

Еэ: Ли ноён?

Эр: Тийм ээ.

Еэ: Ли ноён ямар хэргээр ирээ вэ?

Лиан: Өнөөдөр Мэн Хонжин таныг хуурах гэж оролдсон гэж сонслоо. Еэ ноён даруу боловч өөртөө итгэлтэй. Жинхэнэ боловсон эр юм. Тийм болохоор тантай нөхөрлөе гэж бодоод ирлээ.

Еэ: Ли ноён хэтрүүлж байна.

Лиан: Өмнө нь сонгодог зохиол уншихаас өөр зүйл хийдэггүй байсан болохоор нийслэлийн хэргийг сайн мэдэхгүй байх. Энд их олон төрлийн хүн байдаг. Танил тал дэмжих хүн байхгүй бол бусдад хууртаж мэднэ. Би шударгаар хэлье. Та надад таалагддаг. Надтай анд нөхөр бололцвол би таныг хамгаалах болно. Ордны сургуулиас гадна нийслэл хүрээнд  хэн ч танаар оролдож зүрхлэхгүй.

Еэ: Шалгалтанд хамтарч оролцъё гэж үү?

Лиан: Тийм ээ. Ордны сургуульд суралцагчид бүгд амжилтанд хүрэхийг хүсч байгаа. Хүссэндээ хүрсний дараа улс төрд ороход хэцүү биш. Шен ноёны арга барилыг өөрчлөх ухаалаг шийдвэр бидэнд ур чадварт суралцах боломж олгосон. Сайн бодоод үз. Бидэнтэй нэгдвэл ирээдүй чинь баталгаатай байхаас гадна сэтгэл зовох зүйлгүй эрдэмд шамдаж, олон асуудлаас ангижирч, олон зүйл сайнаар шийдэгдэнэ. Юу гэж бодож байна? Яарах хэрэггүй. Маргааш хариулахад болно. Хөдлөе...

*****************

Я: Жиан арь авхай.

Шүэ: За.

Я: Шалтгалт ойртож байна. Таны багаа бүрдүүлж амжаагүй гэж сонссон.

Шүэ: Санаа тавьсанд гялайлаа. Тэр үнэн.

Я: Бид өмнө нь сүй тавьж байсан болохоор хувь тавилан гэж хэлж болох юм. Таны туршлага надад сэтгэгдэл төрүүлсэн. Тан шиг авъяастай хүн сургуульд дөнгөж ирчихээд хасагдчихвал харамсалтай хэрэг.  Яаж ч бодсон би тусламжийн гар сунгах нь зүйн хэрэг.

Шүэ: Руяаогийн саналыг асуусан уу?

Я: Таныг зөвшөөрвөл би Руяаог ятгаж чадна.

Руй: Жу ноён. Манай хоёр үеэлтэй нэг баг байсан бус уу? Жиан Лийг элсүүлье гэж байдаг. Тэгээд хэнийг нь гаргах гээ вэ? Эсвэл шуналдаа хөтлөгдөөд аль алинийг нь авах гээ юу?

Я: Би Жиан арь авхайд туслахыг хичээж байна. Тэгээд ч, Жиан Руяао бид хоёрын хурим бүрмөсөн шийдэгдчихээгүй байна.

Руй: Тэгвэл ингэе. Одоо буцаж очоод Жиан Руяаотай сүйгээ цуцалчих. Тэгээд дараа нь Жиан Литай байж болно. Тэгвэл мэдээж баг бүрдүүлж болно.

Я: Жиан Жинруй. Хэтрүүлж байна.

Руй: Хөөе. Би бодож байгааг чинь л хэллээ. Буцаж очоод дахиад сүйгээ цуцалж болох уу гээд аав, ээжээсээ асуугаад үз. Жиан Ли. Явъя. Тоох хэрэггүй.

******************

Шүэ: Еэ ноёнтон. Еэ ноёнтон. Миний тусалсныг үл тоомсорлож байна уу?

Еэ: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Би танд тусалсан. Гэтэл надаас зугтаад байх юм. Юунаас айгаа вэ? Хариу нэхнэ гэж айгаа юу?

Еэ: Тэгээд юу хүсээ вэ?

Шүэ: Намайг цайгаар дайл.

Еэ: Хүсэхгүй байна.

Шүэ: Хичээл тарахаар цайны газарт хүлээж байя.

Еэ: Хөөе.

****************

Шу: Өчигдөр Мэн Хонжиныг сургасан гэж сонссон.

Шүэ: Тэгээд?

Шу: Чамайг тэд нартай адилхан хүчтэйгээс нь айж, хүчгүйг дээрэлхдэг гэж бодсон юм. Зарчимч хүн гэж мэдсэнгүй. Чамтай анд нөхөр бололцохоор шийдлээ. Намайг Лиу Шу гэдэг. Сургууль дээр асуудал гарвал миний нэрийг хэлж байгаарай. Би хамгаална.

Шүэ: Гялайлаа. Чамайг багаа бүрдүүлээгүй гэж сонссон. Би ч гэсэн бүрдүүлээгүй байгаа. Нэг баг болох уу?

Шу: Бид хоёр уу? Танай тэнэг үеэл ахтай юу?

Шүэ: Еэ Шижиэг нэмчихвэл ямар вэ?

Шу: Еэ Шижиэ?  Луяаны Еэ овгийн уу?   

Шүэ: Тийм.

Шу: Тэр... тэр ч ухаантай л даа. Гэхдээ манай багт орох бол уу?

Шүэ: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ оролдоод үзнэ ээ.

***************

Эр: Авхай, морил.

Еэ: Бүтэн цаг хүлээлээ.

Шүэ: Эмэгтэй хүн ирэхээсээ өмнө гоёж гоодох ёстой. Би харин ч хурдан байсан.

Еэ: Цайны мөнгийг би төлнө. Хүссэнээрээ уу.

Шүэ: Ах аа.

Еэ: Хүндэтгэлтэй харьцсан нь дээр байх.

Шүэ: Гэр бүл биз дээ. Яагаад надаас зугтаад байдаг юм?

Еэ: Жиан авхай, та язгууртан айлын авхай. Би худалдаачны хүү. Үеэл гэсэн нэр надад зохихгүй.

Шүэ: Яагаад?

Еэ: Олон жилийн өмнө эмээ ирээд Луяан руу авч явах гэхэд юу гэж хэлсэнээ санаж байна уу?

Эм: А Ли. А Лийд маань хэцүү байгаа байх. Нааш ир. Хүрээд ир. Эмээ нь тэвэрье. Авъя. Эмээтэйгээ явъя.

Бичиг: Еэ ахайтан.

Шүэ: Би хаашаа ч явахгүй. Энэ миний гэр.

Эм: Миний гэр ч гэсэн чиний гэр биш гэж үү? Үгүй. Та миний гэр бүл биш.

Эр: А Ли.

Бичиг: Еэ Миншуан. Яасан цадиггүй юм?

Шүэ: Миний ээж энэ байна. Би Жиан овогтын залуу авхай. Би худалдааны хүүхэд болохгүй. Та нартай явахгүй.

Эм: А Ли. Эмээтэйгээ явъя л даа.

Шүэ: Үгүй ээ.

Эр: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

Еэ: Эмээ гэртээ хариад хүндээр өвдсөн. Бүтэн жил тордож байж дээрдсэн. Аав энэнээс болж олон жил шаналсан. Гэтэл одоо, гэр бүл гэнэ ээ? Яаж итгэх болж байна?

Шүэ: Тэгээд л Жиан, Еэ овогтынхон харилцаагаа тасалсан байж.

Еэ: Яаж холбоотой байх юм? Яаж байгаа чинь энэ вэ?

Шүэ: Ах аа, миний тайлбарлахыг сонсооч. Сэтгэлдээ олон жил хадгалж явсан зүйлээ хэлье. Эмээд өөрөө хэлэхийг хүсч байсан юм. Гэвч боломж гараагүй.

Еэ: Шалтаг хэлэх хэрэггүй.

Шүэ: Шалтаг биш ээ. Тэр үед би бага байсан ч... хүйтэн сэтгэлтэй хүн биш. Би эмээ бас та нараас Жиан овогт болоод аавыгаа хамгаалж байна гэж бодсон. Даанч өөрийн мэдэлгүй бусдын үгэнд хууртаж байснаа ойлгоогүй... Тон арь, надад мэддэг бүхнээ хэлээд өг. Ли арь, Еэ овогтын харилцааг мэдмээр байна.

Тон: Жэнюү сүмд арван жил болохдоо авхай тэр үед хийсэн зүйлдээ их гэмшдэг байсан.

С: Хурдан ор. Ээж нь хүлээж байгаа.

Шүэ: Ээж ээ, яасан бэ?

Хо: Ли арь. Ли арь ирчихсэн үү. Ли арь, хэл дээ. Ээж нь чамд ямар байдаг вэ?

Шүэ: Ээж надад их сайн байдаг.

Хо: Би чамайг багаас чинь өсгөсөн. Чамд үргэлж сайн байсан. Руяао ч гэсэн чиний багадсан хувцасыг өмсдөг. Гэхдээ... би яаж хүмүүсийн яриаг тэвчих билээ?

Шүэ:  Юу гэж байна?

Хо: Ээжийг нь... ээжийг нь...

Шүэ: Ээж ээ.

С: Хоёрдугаар авхай. Эмээ тань таныг авахаар ирсэн. Хүмүүс эзэгтэй таныг дээрэлхдэг гэж  ярьж байна. Тийм зүйл сонсоод сэтгэл нь шаналахгүй яах юм бэ? Тэгээд л эзэгтэй маань өвдчихөөд байна. Тэр худал үгнээс болоод.

Шүэ: Хүмүүс буруу ойлгосон байх.

С: Ингэж хэллээ гэж намайг буруутгасан ч  болно. Луяаны Еэ овог худалдаачид. Тэд нар таныг жинхнээсээ авахыг хүсч байгаа гэж бодож байна уу? Таныг барьцаалж ашиглахыг л хүсч байгаа. Эзэнтний албан тушаалыг худалдаа наймаа хийхдээ ашиглах гэж байгаа юм. Хойд эх байх үнэхээр хэцүү юм аа. Таныг Еэ овгийнхонтой явчихвал тэр цуу яриа үнэн гэж хүмүүс ярих болно. Тэрнийг л буруутгана. Эзэгтэйг маань л муу хэлнэ.

Шүэ: Ээж ээ, битгий уйл. Би хаашаа ч явахгүй. Жиан овогт миний гэр. Би ээжийгээ дээрэлхүүлэхгүй.

С: Сэтгэл эмтрээд байх ю .

Шүэ: Тэр үед би жаахан, бас тэнэг байж. Тэд нарын Еэ овгийнхон шуналтай гэсэн үгэнд итгэсэн.

Еэ: Дараа нь Жиан овогтынд амьдрах ямар байсан бэ? Хойд эх чинь яаж ханддаг байсан бэ?

Шүэ: Их нямбай байсан. Гадуур ч бай, гэртээ ч бай надад сайн ханддаг. Сурмааргүй байна гэвэл сураад хэрэггүй. Зураг зурмааргүй байвал зураад хэрэггүй. Хатгамал хатгаж сурмааргүй байвал сурах хэрэггүй. Миний бүх алдааг өршөөж, надад хүссэн бүгдийг маань хийхийг  зөвшөөрдөг байсан.

Еэ: Чиний хэлж байгаагаар...

Шүэ: Эрхийн тэнэг.

Еэ: Энэ чиний л үг. Одоо Мэн овогтыг уурлуулахгүйн тулд Еэ овогттой холбоогоо сэргээх гэж надад хэлж байгаа биз дээ?

Шүэ: Ах үнэхээр энэ хэргээс болж надад уурласан байх нь ээ. Мэн Хонжинийг яам руу явуулахгүй, харж үзлээ уур чинь хүрээ юу?

Еэ: Тийм биш гэж үү?

Шүэ: Би харж үзсэн юм биш. Гэхдээ нийслэл хүрээнд бидний мэдэхгүй, ээдрээтэй олон зүйл байгаа. Еэ овогтынх хөрөнгөтэй ч гэсэн, төрд алба хашдаггүй болохоор бусдын нөлөөнд амархан автана гэсэн үг. Ноёд түшмэл, худалдаачдын дунд ноёд түшмэлүүд худалдаачдыг захирдаг. Мэн Хонжинийг явуулсан нь бас л ах таны төлөө. Та бууж өгөлгүй эцсээ хүртэл тэмцсэн бол Мэн овогтынх цаазын хүсэлт гаргана. Ах та ухаантай хүн. Өчигдөр уурандаа мартсан болохоор чинь л би сануулж байгаа юм.

Еэ: Мэднэ ээ. Тийм биш бол тэрнийг явуулахгүй байсан.

Шүэ: Ах аа, яаж байгаа юм?

Еэ: Би бусдад өртэй байх дургүй. Өчигдөр тусалсанд талархаж байгаа юм.

Шүэ: Еэ овгийнхон талархалаа илэрхийлэх нь хүртэл өвөрмөц юм аа. Танайх худалдаачин гэр бүл ч гэлээ, би тийм биш. Миний тусламж солилцоо бол хувирвал би Мэн Хонжиноос юугаараа ялгагдах вэ? Өөр аргаар төл.

Еэ: Бодсон юм байгаа юм уу?

Шүэ: Нэг баг болж, элсэлийн  шалгалтад тэнцэхэд тусал.

Еэ: Тэр...

Шүэ: Энэ хэцүү биш биз дээ?

Еэ: Үнэнийг хэлэхэд. Ли Лиан над дээр ирсэн.

Шүэ: Ли Жоннаны хүү Ли Лиан уу?  

Еэ: Тийм ээ.

Шүэ: Мэн Хонжин, Ли Лиан хоёр ямар холбоотойг та мэдэх үү?

Еэ: Мэдэх хэрэгтэй гэж үү?

Шүэ: Мэн Хонжины аав Шуанвэй жанжин, Лин Жоннантай дотно холбоотой. Тэдний харилцаа гүн гүнзгий. Ли Лиан, Мэн Хонжин хоёр ч холбоотой байж магадгүй.

Еэ: Тийм  амар таамаглаж болохгүй.

Шүэ: Ли Лиан хэзээ тантай уулзсан бэ?

Еэ: Мэн Хонжины хэргийн дараа.

Шүэ: Яг тохирч байна.

Еэ: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Таны тэдний багт орвол дахиад тийм зүйл болохгүй гэж бодож байна.

Еэ: Чи яаж мэдэж байгаа юм?

Шүэ: Тийм бол... Мэн Хонжины ард Ли Лиан байгаа гэсэн үг. Ах аа. Тэд нар эхлээд Мэн Хонжины ашиглаж таныг эвгүй байдалд оруулах гэж байсан. Таныг Мэн авхайг яаж ч чадахгүй болохоор гэнэт гарч ирээд тусална. Таныг элсүүлэхийг хүссэн байна шүү дээ. Гэхдээ намайг гэнэт гарч ирнэ гэж тооцоолоогүй.

Еэ: Шалгалтанд тэнцэхийн тулд намайг багтаа авах гэж надад энийг хэлж байгаа юм уу?

Шүэ: Би сургууль дээр өөрийн байр суурийг олохыг хүсч байна. Гэхдээ юу юунаас илүү Еэ овгийг жинхэнэ Жиан Лийг мэдээсэй гэж хүсч байна. Би багадаа бусдад хууртаж,  эмээгийнхээ сэтгэлийг шархлуулсан. Үнэндээ... Миний хувьд гэр бүл хамгийн чухал. Ах аа, цайгаар дайлсанд гялайлаа.

Еэ: Жиан Ли. Зөвшөөрч байна.

****************

Аав: Мэн жанжны асуудлыг шийдчихсэн үү?

Хо:  Ноёнтон, санаа бүү зов. Би эхнэрт нь хувцас хүргүүлсэн. Хариуд нь бэлэг явуулсан байна лээ. Ли арь, Мэн Хонжин хоёрын асуудал шийдэгдсэн.

Аав: Ли арийг сургуульд очоод бусдад дээрэлхүүлэх бол уу гэж айж байлаа. Тийм зоригтой гэж зүүдэлсэнгүй.

Хо:  Ноёнтон. Та ордны хэрэгт үргэлж болгоомжтой ханддаг. Шударга ёс сургууль, Ордны сургуульд аль аль өндөр цол хэргэмтэй хүмүүс байдаг. Ли арь, Мэн Хонжин хоёрын маргаан шийдэгдсэн ч... хойшид танд төвөг удах вий гэж айх юм...

Аав: Хэтрүүлэх хэрэггүй. Хүүхдүүдийн ам зөрөх төдий хэрэг. Тэргүүн сайд надад ийм жижиг хэрэг саад болохгүй.

Хо:  Ли арийн амьдрал жирийн биш гэдгийг та мартсан бололтой. Тэрнийг яаж буцааж авчирлаа? Зарим зүйлийг олон ярих тусам хаантны чихэнд хүрнэ.

Аав: Эхнэр, хэтрүүлж байна. Ли арь амжилтанд хүрч чадвал... би мэдээж зааж сургалгүй яах вэ.

******************

Шу: Хөөе.

Шүэ: Аан?

Шу: Нааш ир. Нааш ир. Еэ Шижиэ үнэхээр манай багт орно гэсэн үү?

Шүэ: Чи тэрнийг сонирхоод байгаа юм уу

Шу: Чамд санаа зовоод л тэгж байна.

Шүэ: Аан.

Шу: Битгий яв л даа. Тэгээд зөвшөөрсөн юм уу?

Шүэ:  Өөрөө очоод асуу.

Шу: Хөөе.

Руй: Жиан Ли. Би өглөөжин асуулаа. Ордны сургуулийнхан бүгд багаа бүрдүүлчихсэн гэж байна. Одоо чи, би, Еэ Шижиэ бид гурав дээр нэг хүн хэрэгтэй байна. Танай сургуулиас хүн олъё. Хөөе. Хичээлийн эхний өдөр хүмүүстэй муудалцаад байсан охин мөн байх шив. Хичээл дээрээ бас унтдаг гэсэн байх аа. Намайг үл тоомсорлоод байсан сангийн сайдын охин Лиу Шу мөн байх аа.

Шүэ: Жиан Жинруй.

Руй: Жиан Ли. Хичнээн хүн хэрэгтэй байгаа ч гэсэн, тэрнийг хэрэггүй ээ.

Шүэ: Жиан Жинруй.

Шу: Жиан Ли. Би чамд анхаарууллаа шүү. Шалгалтанд тэнцмээр байгаа бол зөв хүн сонгох хэрэгтэй. Том том ярихаас цаашгүй, юу ч чадахгүй  хүн төвөг  удахаас цаашгүй.

Руй: Лиу авхай санаа бүү зов. Энэ залуу ноён чадахгүйг чинь чадахын тулд чадах бүхнээ хийх болно.

Шу: Би юу чадахгүй гэж?

Руй: Нэг нэгнээ мэддэг болохоор тэрийг яриад юу гэх вэ. Ёоёо. Ёоёо.

Шу: Жиан Жинруй,  яах вэ яах вэ гээд байсан чинь...

Руй: Эмэгтэй хүн байж. Өвдөж байна шдээ. За за. тавь тавь. Тавь... Тавь  л даа. Ёоёо  л доо. Миний гарыг тавь л даа.     

Шу: Еэ эрхэм ээ. Ирчихэв үү.  

Руй: Гэнэдүүлнэ гэнэ ээ.

Еэ:  Юу болоо вэ?   

Руй: Зүгээр ээ.

М: Еэ Шижиэ. Чамайг Ли ноёнд татгалзаж, ийм хэрэггүй амьтадтай нийлнэ гэж бодсонгүй.

Руй: Хэрэггүй амьтад уу, эсвэл сүрэг дэнгийн эрвээхий юу гэдгийг мэдээгүй л байна.

М: Юу гэнэ ээ?

Шу: Мэн Хонжин, үг хэлж чадахаа болио юу?

М: Чам шиг хүнтэй ярих ч юм алга. Еэ Шижиэ, тэдний багаас гарвал бидэнтэй нэгдэх боломж байна. Хаантны шагнал авах боломж байна.

Еэ: Ли ноён өндрөөр үнэлсэнд талархаж байна. Гэхдээ би Жиан Лийд амалчихсан. Амнаасаа буцахгүй.

М: Жиан Лигийн Жэнюү сүмд хийсэн зүй бус үйлдлийг сонсоогүй юм уу? Тэрнээс болж нэр хүндээ алдахаас айхгүй байна уу?

Еэ: Мэн Хонжин. Би мэргэн ухаантнуудаас суралцдаг, ухаантай хүмүүстэй харьцдаг. Төвөг  удаж, худал цуу тараахаас ичихгүй байна уу? Өршөөл гуй.

Руй: Өршөөл гуй.

М: Хн. Гайгүй байлгүй. Удахгүй сургуулиас хөөгдөх хүмүүсээс би яасан гэж өршөөл эрэх юм? Еэ Шижиэ, чи хичнээн чадвартай байлаа ч, тэдний багт орвол чамайг  доош нь л татна.

Шу: Энэ удаа урам хугарах нь дээ. Бид нар багийн оноогоор үнэлэгдэнэ. Манай Еэ эрхэм байхад бид нар хожигдохгүй.

М: Тийм үү? Тэгвэл мөрийцөх үү? Та нар хасагдвал... Еэ Шижиэ. Чи миний өмнө сөхөрч өршөөл гуйна шүү.

 Шу: Мэн Хонжин, чи ухаанаа алдаа юу?

М: Хөөе. Жиан Лигийн шударга занг дуурайх гээ юу? Тэрний аав нь тэргүүн сайд. Танайх юу юм?

Руй: Мэн Хонжин, сайн  сонс. Олон үг ярьж байхаар зүгээр  л нударга зөрүүлчихье.

М: Чи ч зүрхлэхгүй л дээ. Тэнэг амьтад.

Еэ: Би мөрий тавья.

Эр эм: Зөвшөөрчихлөө. Үнэнээсээ юу? Юу болох бол?

Еэ: Мөрий юм чинь... бооцоо нь адилхан байх ёстой. Бид нар хасагдахгүй бол чи, Мэн Хонжин сөхөрч суугаад, Жиан Лигаас өршөөл эрнэ шүү.

Шу: Яасан? Айчихсан уу?

М: Гайгүй байлгүй. Ёстой уур хүргэчихлээ байна. Тэгвэл шинээр мөрийцье. Та нар хасагдах юм бол Та нар бүгд миний өмнө сөхөрч өршөөл эр!

Бүгд: Өршөөл эр.

Еэ: Энэ бидний хэрэг. Бусдыг оролцуулах хэрэггүй.

М: Дөнгөж сая шударга ёсны төлөө зогсоогүй билүү? Яасан? Үеэл чинь миний өмнө сөхөрнө гэхээр дургүй байна уу?   

Руй: Хөөе.   Шижиэ. Нэгэнд биднийг оролцуулсных... ах дүү Ли ноёныг  яаж орхигдуулж болох билээ? Бид нар хасагдвал сөхөрнө. Гэхдээ бид нар хасагдахгүй бол чи, ах дүү хоёр Ли ноён сөхөрч, өршөөл эрнэ шүү.

М: Яаж чадаж байна аа?

Руй: Ухаантай хүн яасан ч танай багт орохгүй. Энэ удаа та нар ах, дүү Лийг мөрийнд тавьчихлаа. Бидний мөрий Ордны сургуулиас өөрцгүй том боллоо. Өөр тавих юм байна уу?

М: Чи... та нар ухаанаа алдаж. Та нартай дахиад харьцахгүй.

Л: Миний нэрийг хэлэх шиг боллоо.

Эр: Ли ноён ирж байна.

М: Ли ноёнтон. Эд нар ухаанаа алдчихаж. Бид нарыг ялагдах юм бол өөрсдийнхөө өмнө сөхөр гэж байна.

Шу: Мэн Хонжин. Үг эргүүлэхдээ үнэхээр  сайн юм аа.

Л: Бид бүгд нэг сургуулийнх. Сөхрөх шаардлага байхгүй. Яриа гарвал хэн хэнд нь таагүй.

Руй: Ли ноёны хэлдэг зөв өө. Гэхдээ Ли ноёнтон, багийнхаа хүнийг сайн харж байгаарай.

Л: Энэ хэр хоёрдугаар Жиан авхайн Жэнюү сүмээс болж мөрий тавихаар болсон гэж би дуулсан. Энэ хэн нэгний буруу биш. Үнэхээр мөрий тавихыг хүсээд байгаа бол ингэе. Манай хоёр баг өрсөлдөнө. Та нар ялагдвал, Жиан арь авхай Жэнюү сүм рүүгээ буц.

Шу: Жэнюү сүм рүү буц аа?

Руй: Мэн Хонжиноос болсон хэрэг. Яагаад Жиан  Ли явах ёстой юм?

Л: Тэгвэл ингэе. Хэрвээ бид ялагдвал Ли Лиан бид хоёр лам болно.

Шүэ: Жиан Ли. Энэ мөчөөс чи бол би, би бол чи. Биднийг зөвшөөрөөгүй цагт хэн ч биднийг цөлөх ёсгүй. Бүх зүйл Жэнюү сүмээс эхэлсэн. Би чамайг аваад эндээс явна. Дахиад хэзээ ч ирэхгүй.

Еэ: Ли ноёнтон. Энэ Мэн авхай бид хоёрын хэрэг. Бусдыг орлоцуулах хэрэггүй.

Л: Еэ эрхэм ээ. Бодлоо өөрчлөөд манай багт орвол энэ мөрийг байгаагүй гэж бодъё.

Шүэ: Олон жил төрийг алба хашихдаа бар алж үзсэн үү? Бар алахдаа юу бодсон бэ?

Су: Цохихоор хутгаа далайхдаа би... юу ч боддоггүй.

Шүэ: Мөрийгөө цуцлахгүй. Мөрийг... зөвшөөрч байна.

Л: Сайн байна. Ам алдсан бол...

Шүэ: барьж болдоггүй.

8-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home