The double-7

The double 2024-7

Үргэлжлэх хугацаа: 51мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

И: эм, Жиан Лигийн үеэл Жиан Юү И

Шу: эм, Лиу Шу, Лиу эзэгтэйн охин

 

Гарчиг:  Тавилан. 7-р анги.  

Гү: Аан. Аргагүй л, үнэнч түшмэл  юм. Ийм өнөөр надтай ярих чинь таалагдахгүй байна. Тухгүй байна. Сөхөр.

Ю:  Дээдэс ээ.

Гү: Сөхөр. Үнэхээр гайхам. Сөхөрч байгаа нь хүртэл бусдаас өөр харагдаж байна.

Ю: Дээдэст таалагдаж байгаад талархая.

Гү: Надад үнэнч шударга, цэвэр түшмэлүүд таалагддаггүй. Уур бухимдлаа дотроо нууж, харж байгаа харц чинь таалагдаж байна. Шен. Надтай тоглохгүй юм уу?

Ю: Таны  хэлсэн зүйл өмнө нь байгаагүй. Энэ бол төрийн хэрэг. Таны тушаалыг биелүүлэх боломжгүй.

Гү: Үйл хэрэгтээ үнэнч юм аа. За яах вэ. Босоод хоолоо ид.       

***************

Ю: Элсэлтийн шалгалт, ирэх сарын арванд болно. Шалгалтын дүрэм журмыг өргөх бичигт бичсэн байгаа.

Хаан: Элсэлтийн шалгалтыг чамд даалгасан болохоор сэтгэл амар байна.

Эр: Хаантан. Гүнжтэн бараалхахаар ирлээ.

Гү: Хаантан. Шен ноён бас энд байжээ. Би ярианд тань саад болоогүй биз?

Ю: Яалаа гэж. Хаантан, хэлэх зүйл үүгээр  дууссан  болохоор би буцъя даа.

Гү: Шен ноён. Надад нэг санаа байна. Таны сэтгэгдлийг сонсохыг хүсч байна. Элсэлтийн шалгалт удахгүй болно. Жил бүр нэгэн хэвийн болдог. Анхаарал татах авъяастан гарч ирээгүй л байна. Энэ жил шалгалтын талааар шинэ санаа байна.

Хаан: Ямар санаа билээ?

Гү: Эрчүүд эмэгтэйчүүдийн нэг баг болгон өрсөлдүүлбэл ямар вэ?

Хаан: Дэмийр. Ордны сургууль, Шударга ёс сургуулиуд адилхан биш. Яаж эрэгтэй, эмэгтэй хүмүүс цуг шалгалт өгөх юм?

Гү: Хаан та язгууртан авхай нарыг нийслэлийн язгууртнуудаас дорд гэж бодож байна уу?

Хаан: Тийм биш.

Гү: Хаантан.  Их Яан улсад амар амгаланг авчрахын тулд би барьцааны хүн болж байсныг бүү март. Та хаан  ширээнд сууж байгаа нь... миний л ач. Тийм болохоор энэ улсын эмэгтэйчүүдийг дорд үзэх хэрэггүй. Цаг нь болохоор бидний чадвар эрчүүдээс дутагдахгүй. Хаан та эрчүүдтэй адилхан шалгалт өгч өөрсдийгөө батлах боломжийг олгох цаг нь болсон. Шен ноён та юу гэж бодож байна?

Хаан:  За яах вэ. Чиний хэлсэнээр болог.

Гү: Хаантанд талархая.

*************

Гү: Шен. Өнөөдөр би чиний төлөө ирсэн. Дахин зөрүүдлэх хэрэггүй. Дуулгавартай байхыг надаар заалгах гээгүй л бол...

*****************

Шүэ: Хөнгөн зур.

Тон: Ингэж үү?

Шүэ: Муугүй байна.

Руй: Жиан Ли. Жиан Ли. Сонирхолтой юм хэлж өгье.

Шүэ:  Сонирхолтой юм аа? 

Руй: Ордны сургууль, Шударга ёс сургуулиуд эрэгтэй эмэгтэй хүмүүсээс нэг зэрэг шалгалт авна гэж байна. Өмнө нь ийм  зүйл хэзээ ч болж байгаагүй.

Шүэ: Энэ жил яагаад ийм өвөрмөц арга хэрэглэж байгаа билээ?

Руй: Чи мэдэхгүй байна. Элсэлтийн шинэ шалгалтыг хаантан зөвшөөрсөн. Шен ноён энэ хэргийг хариуцаж байгаа. Миний сонсоноор хамгийн өндөр оноо авсан  хүнтэй уулзана  гэсэн. Амьдралд ганц тохиох боломж шүү. Би ямар эмэгтэйтэй багаа бүрдүүлдэг юм билээ?

Шүэ: Би.

Руй: Чи юу? Жиан Ли. Чи Шударга ёс сургуулийн сурагч ч биш. Гэхдээ, би чамайг ятгаж болиулсан нь дээр. Шударга ёс сургууль нийслэлд байдаг ноёд түшмэлүүдийн гоо үзэгслэнтэй,  авъяаслаг охидын сурдаг сургууль. Царайгаараа бол... чи тэнцэх  л байх. Гэхдээ авъяасаараа... хаана нь ч хүрэхгүй. Авга ах арга чарга хэрэглээд Шударга ёс сургуульд оруулдаг байлаа ч, чи хасагдах нь гарцаагүй. Энэ хотын элэг доог болно.

Шүэ: Хүмүүсийг инээлгэнэ гэдэг амаргүй шүү.

Руй: Яагаад хүний хэлсэн үг ойлгодоггүй юм бэ? Авга ах чамд яасан ч зөвшөөрөхгүй. Мөрийцсөн ч болно. Чамайг орж чадах юм бол... би, яст мэлхий ордны сургууль дотор толгойгоо доош нь харуулаад явна.

Шүэ: Чи тэгж чадах юм уу?  Тийм бол... нэг яваад харуулчих.

Руй: Чи... та нар... та нарт цаг заваа үрэхгүй...

***************

Эмээ: Ойрын хэд хоног Бинжи яагаад үзэгдэхгүй байна?

Ж: Шен эзэгтэйн хэлсэнээр Бинжи ханиад хүрсэн гэсэн. Бие нь дээрдэхээр тан дээр ирнэ гэсэн.

Эмээ: Дургүй байгаагаа харуулах гэж хүүхэд ашиглаж байдаг.

Эм: Ахайтан. Хоёрдугаар авхай заларч байна.

Эмээ: Хурдан оруул.

Шүэ: Эмээ.

Эмээ: Ли арь. Гэнэтхэн ямар хэргээр ирээ вэ?

Шүэ: Ли арь эмээд талархахаар ирлээ. Бай Шүэ сайхан сэтгэлтэй, бас халамжтай. Бас ажилд сайн. Сайн хүүхэд.

Эмээ: Одоо чиний шивэгчин болсон. Хайрлаж байгаарай. 

Шүэ: Эмээ. Ли арьт, гуйх юм байна.

Эмээ: Суу. Хэл дээ. Юу болоо вэ?

Шүэ: Ли арь би Жэнюү сүмд арван жил амьдарсан. Нэр хүндээ ч алдсан. Аав намайг гэрт маань эргүүлж авчирсан. Жиан овогтынх нэр хүндийг маань буцааж өгсөн. Гэвч хүмүүс намайг одоо ч гэмтэн гэж бодож байгаа.

Эмээ: Ли арь. Хэтэрхий их бодох хэрэггүй.

Шүэ: Эмээ. Ли арь Шударга ёс сургуульд сурмаар байна. Эхлээд, өөрийгөө хөгжүүлж,  бас бусдад танигдахыг хүсч байна.

Эмээ: Эмэгтэй хүн мэдлэгтэй байна гэдэг сайн хэрэг.

Шүэ: Эмээ, та ч гэсэн тэгж бодож байна уу?

Эмээ: Тийм ээ. Манай Жиан Лигийн авъяасыг хүмүүс мэдэж аваг.

Шүэ: Эмээ. Та хар даа. Энийг би бичсэн юм.

Эмээ:  Сайхан бичиж. Жэнюү сүмд сурах боломж байгаагүй байх. Их хичээсэн байх.

Шүэ: Танд магтуулсан болохоор харамсахгүй байна.

Эмээ: Нааш ир. Аав чинь ч гэсэн сайхан бичдэг. Сайд болсныхоо дараа бичсэн хэдэн үг нь одоо ч уран зураг гэж хүндлэгддэг. Тэгээд бичиээ больчихсон. Энийг аавдаа харуул. Гарцаагүй баярлана. Тэгээд сургуульд явуулж өгөөч гэж гуй. Эмээ нь хэрэгтэй юмыг нь бэлдээд өгье.

Шүэ: Ли арь төвөг удмааргүй байна.

Эмээ: Зарим нэг хүний уурыг хүргэхээс болгоомжилж байна уу? Тэрэнд  санаа зовох хэрэггүй. Энэ муутууг надад үлдээчих. Эмээ нь аавыг чинь ятгаад үзье.

Шүэ: Гялайлаа, эмээ.

Эмээ: Лийрний шөл уу.

Шүэ: За.

Эмээ: Энэ Ли арийн бичиг. Ямар байна?

Аав: Босоо бас хүч нь яг таарч. Шулуун бас цэвэрхэн болж.

Эмээ: Чи ч гэсэн тэгж бодож байна уу? тэгвэл Шударга ёс сургуульд оруулбал ямар вэ?

Аав: Ли арь сургуульд сурмаар байна гэж байна уу?

Эмээ: Чи юу гэж бодож байна?

Аав: Тэр...

Хо: Ли арь суръя гэж байгаа бол... би ч гэсэн баяртай байна. Гэхдээ Шударга ёс сургууль бусад сургуультай адилгүй. Жил бүр хангалтгүй сурсанаас болоод сургуулиа орхидог. Ли арь бичиг үсэг бараг заалгаагүй. Хүмүүс тэрнийг элэглэж доогловол яах болж байна?

Эмээ: Юанбай Тэргүүн бичээч хийж байна. Тэрний хүүхдүүд бичиг үсэггүй, бусдад дорд үзэгдэж болохгүй. Ли арь Жэнюү сүмд олон жил болсон ч ийм сайхан бичиж сурсан байна. Энэ зэрэгт хүрэх гэж хичнээн хичээсэн бол. Дээрэлхүүллээ гээд бууж өгөхгүй. Тэрний бичгийн хэлбэр чиний өсгөсөн Руяаогийнхаас ч дээр харагдаж байна.

Хо: Ахайтны хэлдэг түмэн зөв. Гэхдээ Ли арь тэр сургуульд орж чадах үгүй бид нар мэдэхгүй. Ноёнтон. Багш хөлсөлж, Ли арийг шалгуулъя. Тэрний чадварыг мэдвэл манай Жиан овог, Ли арьт ч хэрэгтэй.

Аав: Тийм юм байна.

Эмээ: Тэвэл Юан Пинийг Жиан Жинруйд заадаг байсан багшийг хөлсөл гэж хэл. Туршлагатай сайн багш. Жинруйг Ордны сургуульд орж чадна гэж хэлж байсан. Тэрний хэлсэнээр болсон.

Аав: Тийм ээ. Би Юан Пинд хэлчихээд ирье.

Хо: Ноёнтон. Хоёр сургууль хоорондоо их ялгаатай.

Эмээ: Тэгвэл хэлээч. Хэнийг хөлсөлбөл дээр вэ?

Хо: Би нэг хүн мэднэ. Тэр хүн Жиан Лийг Шударга ёс сургуулийн шалгалтанд тэнцэж чадна гэвэл хэн ч байлаа гэсэн бидний бас сургуулиас гаргасан шийдвэрийг  зөвшөөрөхөөс аргагүй.

*****************

Аав: Шен ноён.

Ю: Жиан сайд аа.

Аав: Ярилцах зүйл байна. Шен ноён хоёр сургуулийн элсэлтийн шалгалтыг хариуцаж байгаа. Энэ их том хариуцлага. Танд цаг зав хэр байна?

Ю: Санаа тавьсанд гялайлаа. Өнөөдөр миний амралтын өдөр болохоор цаг  зав байгаа. 

Аав: Сайн хэрэг байна. Танаас гуйх зүйл байна. Манай хоёрдугаар охин Шударга ёс  сургуульд сурмаар байна гэсэн. Таны мэдэж байгаачлан сургуульд сурч байсан удаагүй.

Ю: Жиан сайдын охин шүү дээ. Сайн байхаас гарцаагүй.

Аав: Таны зөв гэж найдъя. Тэрнийг танаар шалгуулбал... эхнэр бид хоёрын сэтгэл амрах байх. Шен ноён, асуудал гараа юу?

Ю: Аан. Жиан сайд гуйж байхад тэгэлгүй яах вэ.

Аав: Гялайлаа.

******************

Ю: Жиан эзэгтэй.

Хо: Шен ноён. Та морил. Цай уу. Ли арь удахгүй энд ирнэ. Шен ноён. Ли арь арван жил Жэнюү сүмд амьдарсан. Таны ямар нэг байдлаар гомдоох юм бол өршөөнө биз ээ.

Ю: Тэгье ээ, эзэгтэй.

С: Шен ноёнтон.

Хо: Миний гялайсан сэтгэл.

Ю: Эзэгтэй та ингэж ёсорхох юун?

Хо: Таныг мөнгөн ембүүг авсан гэж ойлголоо. Ажлаа сайн хийгээрэй. Ли арь манай том охин. Шударга ёс сургуульд ороход саад болох зүйл үгүй. Шен ноён урмыг минь хугалахгүй гэж найдъя.

С: Би мөнгийг өөр зорилготой гэж бодсон юм. Та яагаад хоёрдугаар авхайд туслаад байгаа юм?

Хо: Яагаад Шен ноёноор шалгуулъя гэж хэлснийг мэдэх үү?

С: Мөхөс би яаж мэдэх билээ

Хо: Шен ноён ядуу айлаас гаралтай. Шалгалтаа өгснийхөө дараа язгууртнуудтай уулзах гэж цэнгүүн зохион байгуулсан гэдэг. Гэвч хэн ч ирээгүй. Бүгд талаар болсон. Тийм болохоор бусдыг дорд үздэг баян хүмүүсийг  үзэн яддаг юм. Ямар ч мөнгө байсан бодлыг нь өөрчилж чадахгүй. Жиан Лийг үзэн ядуулах гэж тэрнийг хөлсөлсөн юм.

Шүэ: Шен ноёны амгаланг айлтгая. Шен ноёнтон. Боловсон зангаа гээгээ юу?

Ю: Жиан арь авхай... дотны хүнийг санагдуулав. Ёс алдсанд өршөө.

Шүэ: Аав маань таны тухай их ярьдаг. Таныг туслахаар ирсэнд талархаж байна.

Ю: Хүж дууссаны дараа... таны шалгалтыг дүгнэх болно.

Шүэ: Шен ноён та Чинчэн ууланд очиж байсан уу?  

Ю: Очсон.  

Шүэ: Хэнтэй очсон юм бол?

Ю: Нэгэнт өнгөрсөн хэрэг. Ярих хэрэггүй.

Шүэ: Та аянганаас айдаг уу?

Ю: Миний хувийн хэрэг. Дэмий юм ярьж цаг үрэх хэрэггүй. Жиан  арь авхай хүндэтгэл үзүүл.

Шүэ: Чинчэн уулын шөнө тэсгим хүйтэн. Нүдээ аних аргагүй хүйтэн. Хайртай хүмүүс маань надад яагаад тэгж хандсаныг ойлгохгүй юм. Намайг Чинчэн ууланд арван жил цөлсөн. Гэхдээ одоо би ойлгосон. Ээжийн танд үлдээсэн мөнгийг би харсан. Одоо л ойлголоо. Ээж надад санаа тавьдаг юм байна. Тйимээс, танаас гуйх юм байна. Чинчэн ууланд би арван жил амьдарсан. Одооноос өөртөө найдахыг хүсч байна. Тийм болохоор танаас үнэн шударгаар дүгнэж өгөөч гэж хүсч байна.

Ю: Энэ бичиг...

Шүэ: Шен ноёнтон. Ямар вэ? Би орж чадах бол уу?

Ю: Миний мэдэхээр... Жиан арь авхай  үнэхээр авъяаслаг юм. Гэвч Шударга ёс сургуульд ороход дахиад нэг, хоёр жил шаардах байх.

Шүэ: Нэгэнт авъяас байгаа бол хүлээж яах юм? Яагаад над руу харахгүй байгаа юм?

Ю: Шалгалтын хариуг Жиан сайдад дуулгая. Цаг орой болж. Би явъя.

Шүэ: Намайг үзэн яддаг юм уу? Эсвэл би таны дургүйг  хүргээ юу?

Ю: Яагаад ингэж асуудал билээ?

Шүэ: Яагаад намайг  ингэж байгаа  юм? Яагаад ингэж байгаа юм? Яагаад намайг ингэж байаа юм?  Яагаад?

Ю: Чи...

Шүэ: Хүмүүс Шен ноёныг хэзээд, юу ч болж байсан үнэнч шударга гэж магтдаг. Ядуусыг ордны шалгалтанд орох боломжтой болгож өгсөн. Үнэнч, шударга хүн. Би зөвхөн сургуульд сурахыг л хүссэн. Намайг бусдаас дутахгүй гэдгийг та мэдэж байгаа. Шударга ёс сургуульд орох боломжтой. Гэтэл та намайг түлхэж байна. Би таны талаар эндүүрсэн юм  гэж үү? Эсвэл хүмүүс худал яриа юу? Танд хүн чанар байна уу?

Ю: Хүн чанар гэнэ ээ?

*****************

Аав Хо: Шен ноёнтон.

Аав: Ямар байна? Ли арийн чадвараар Шударга ёс сургуульд орж чадах нь уу?  

Ю: Жиан арь авхай ууланд олон жил амьдарсан ч, эрдэм мэдлэг төгс, гоц гойд... авъяастай нэгэн байна. Гэвч Шударга ёс сургууль эмэгтэйчүүдэд зориулсан сургууль. Дахиад нэг жил гэрээрээ сурсан нь дээр гэж бодож байна.

Аав: Тийм бол... таны хэлснийг дагая.

Ю: Би ингээд явъя даа.

Аав: За. Би гаргаж өгье.

Ю: Элсэлтийн шалгалтанд бэлдэж байж яагаад Руюуны номыг уншдаг билээ?

Шүэ: Руюун их гүн гүнзгий. Энийг сурчихвал тэрэнд зааж өгнө.

Ю: Сургуульд сурмаар байна уу?

Шүэ: Нөхөрт гараагүй байсан бол би заавал сурах байсан.

Аав: Шен ноён сайн яваарай.

Ю: Жиан Ли авхайд миний үнэлж явдаг чадвар байна.

Аав: Та хэлээч дээ.

Ю: Би ядуу ард гаралтай. Эрдэм мэдлэгийг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг олон хүнийг харж байлаа. Жиан арь авхай шиг эрдэмтэй болох гэсэн чин хүсэл тэр бүр тохиолддоггүй. Сургуульд орох шалгуур өндөр. Гэвч нэг жилээр хойшлуулах нь тэрний хүсэл эрмэлзлийг мохоовол харамсалтай хэрэг.

******************* 

Хо:  Шен ноён дараа жил сургуульд явуул гэж хэлэхийг би өөрийнхөө чихээр сонссон. Ноёнтон яагаад бодлоо өөрчилчихөв?

С: Эзэнтэнг гаргаж өгөхөөр явах хооронд Шен ноён ямар нэг юм хэлсэн юм бол уу? Эзэнтэн Жиан Лигийн ачаа тээшийг зэхэхээр хүмүүс аваачсан.

Р: Ээж ээ. Ээж ээ. Та сонссон уу? Жиан Ли сургуульд сурна гэж байна.

Хо:  Явж хичээлээ хий.

 Р: Ээж ээ. Та болиулахгүй яасан юм бэ? Намайг тэрэнтэй хамт сургуульд сур гэж байгаа юм уу?

Хо:  Иймхэн юмнаас болоод над  руу дуугаа өндөрсгөж байгаа юм уу? Биеэ барьж бай гэж хэлснийг минь мартаа юу? Эсвэл гарал үүсэл, хөгжмийн авъяас чинь уулнаас ирсэн тэр охиныг гүйцэхгүй гэж айгаа юу?

Р:  Би:

Хо: Явж бэлтгэлээ хий.

****************

Су:  Тагнуулчдаас мэдээ ирсэн  үү?

В: Мухлаг нээгдсэн. Одоогоор мэдээ ирээгүй байна.

Су:  Сайн ажигла. Яан Сон үхчихвэл Төмөр, давсны товчооноос мөнгө авч чадахгүй. Гэвч Ли Жоннаны ажил хэрэг хөдөлж эхэлбэл... холбоо нь олж болно. Тэр хөдлөх л болно.

В: Мэдлээ. Нээрэн эзэнтэн. Энэ жилийн элсэлтийн шалгалтыг өөрчилсөн гэсэн.

Су:  Яаж тэр вэ? 

В: Ван Нин гүнж хаантан дээр очиж хоёр сургуулийн шалгалтыг нэгэн зэрэг авахыг санал болгосон гэсэн. Сурагчид баг бүрдүүлж шалгалтанд орно. Ханатан зөвшөөрсөн  гэсэн.

Су:  Шен Юрон шалгалтыг авах хэвээрээ юу?

В: Тийм ээ.

Су: Гүнжийн санал болгосон арга эрх мэдэлтэй хүмүүст нээлтэй түншлэх боломжийг олгож байна. Шен Юрон эрх  мэдэлтэй, хөрөнгөтэй ноёдод тал засч байгаагүй. Бүлэг байгуулахыг үзэн яддаг. Байдал улам л сонирхолтой болоод байх чинь.

В: Өөр ч сонирхолтой зүйл байна. Шен Юрон Жиан Лийг сургуульд ороход нь тусалж байгаа.

Су:  Сайн бодсон байна. Харж л байя.

***************

Шүэ: Яагаад ийм хэрцгий юм бэ? Яагаад миний нэр хүндийг баллаж байгаа юм? Дээр нь амьдаар минь булж байдаг.... Та Чинчэн ууланд очиж байсан уу? Чинчэн уулын шөнө тэсгим хүйтэн. Нүдээ ч аних аргагүй хүйтэн. Хайртай хүмүүс маань надад яагаад тэгж хандсаныг ойлгохгүй юм. Шен ноён намайг үзэн яддаг юм уу?  Яагаад?

Дүү: Ах аа. Хоол болчихлоо. Ах аа? Ах аа? Ах аа?  Ах аа, юм хэлээч дээ. Яагаад хаалгаа түгжчихсэн юм бэ? Ах аа, ирж хоолоо ид. Бороо орж байхад. Ах аа, хаачих нь вэ?

****************

Тон: Эгч таны хэлж байснаар... авхайн булшийг хэн нэг нь ухсан байсан.

Шүэ: Угаасаа айдастай байсан. Бид нэг хэсэгтээ айх зүйлгүй болж. 

Тон: Эгч таны хэлдэг үнэн байж.

Шүэ: Миний хувцасыг өмсүүлчих.

Тон: Авхай маань нас барчихаад байна. Яагаад уранхай цоорхой хувцас өмсөх ёстой юм?

Шүэ: Миний хэлснээр хий. Цаг нь болохоор би тайлбарлаж өгнө өө. Жиан Лийг өрөвдөж байна. Үхсэн хойноо ч амгалан байж чадахгүй.

Тон: Эгч ээ. Авхай маань биднийг харж байгаа. Танд яасан ч гомдохгүй.

Шүэ: Бид нэг саадыг давлаа. Явах цаг болж. Би сургуульдаа явлаа.

Тон: Эгч ээ. Би хамт явж болох уу? Танд санаа зовоод байна.

Шүэ: Шивэгчнээ дагуулаад сургуульд явдаг хүн байх уу?

Тон: Гэхдээ... Жэнюү сүмээс явсанаас хойш би таны дэргэдээс холдож байгаагүй. Бид хоёр нэг нэгнээ хамгаалах ёстой. Сургууль дээр ганцаараа болохооор... санаа зовоод байна.

Шүэ: Намайг дээрэлхүүлж байхыг харсан уу? Харин чи, намайг эзгүйд болгоомжтой байгаарай.

Тон: За.

********************

Р: Ятга эвдэрчихсэн. Би шинийг  авсан.

И: Шахалдаад сууж болох байх.

Шүэ: Хэрэггүй ээ. Та хоёр явж бай. Би ээжээс өөр сүйх асууя.

Р: Сургууль руу хамт явж чадахгүй нь харамсалтай. Тэгвэл сургууль дээр уулзъя.

Шүэ: За.

Тон: Эгч ээ. Бүгд явчихлаа. Одоо хаанаас сүйх тэрэг олох вэ?

Руй: Жиан Ли. Чи сургуульдаа явахгүй юм уу?

Шүэ: Тийм ээ. Явах санаатай л зогсож байна.

Руй: Дүү нарын чинь сүйх яагаа вэ?

Шүэ: Явчихсан. Зүгээр ээ. Алхаад оччихно.

Руй: Хөөе. Миний энэ сайхан сэтгэлийг  үү. дээрэлхүүлж байгаа хүн хараад зүгээр байж чадахгүй. Жиан Ли. Надтай яв.

Шүэ: Явъя.

Руй: Ахиухан амттан аваарай.

Эр: За, ойлголоо.      

Руй: Сохорсон биш завшив гэгч л боллоо. Тэд нартай чихэлдэж яах юм? Ямар ч хэрэггүй.

Шүэ: Дандаа нэг сүйх тэргээрээ явдаг юм уу?

Руй: Үгүй ээ. Заримдаа Жу Яанбан  Жиан Руяаог ирж авдаг юм. Чи арай Жу Янбантай уулзах гэж Шударга ёс сургуульд орсон юм биш биз?

Шүэ: Аан?

Руй: Өөр юу л байв гэж? Гэртээ байсан нь дээр биш гэж үү? Сургууль дээр цоожлуулж яах гэсэн юм? Жу Яанбанаас болсон нь гарцаагүй. Ахынхаа хэлэхийг сонс. Тэр сүй тавьчихсан. Нэгэнт өнгөрсөн хэрэг.

Шүэ: Шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүнтэй хаан өөрийн биеэр уулзана гэж би сонсон.

Руй: Бас том шагнал өгнө гэсэн.

Шүэ: Тэр шагналыг... би авна аа.

Руй: Шагналд нь ордны түшмэл болох гээ юу? Чи ер нь сургуулийг юу гэж бодоод байгаа юм? Очоо л шилдэг нь болчихно гэж үү? дөрвөн хүн нэг баг болж шалгалтанд орно. Багаараа байр эзэлнэ гэсэн үг. Чамайг  авах баг олдох уу? аварга бол, хаантай уулзах боломжтой хоёр баг байгаа. Нэг нь Ли сайдын хоёр хүү. Ууган хүү Ли Жин. Энэ жилийн бүх шалгалтанд үргэлж эхний гурван байрт орж байсан. Бусдын нүдэнд өртөх дургүй... тэрний дүү Ли Лиан. Ах шигээ мундаг биш ч гэсэн  зохион байгуулах авъяастай. Бас авъяас, чадвартай хүмүүсийг цуглуулахдаа сайн. Ли овогтын хоёр хүү манай сургуулийн хамгийн мундаг нь. Эрх мэдэлтэй, хүчирхэг албатын хөвгүүд. Харамсалтай нь Ли Жоннан, авга ах хоёр ордонд байнга сөргөөцөлдөж байдаг. Тэгэхээр тэд нартай баг болох боломжгүй. Жиан овогтын эгч дүү хоёртой нэг баг болбол муугүй л юм. Жи ан Руяао Жиан овогтын эрх охин. Сургуулийнхаа хамгийн сайн ятгачин. Тэр хоёр урлагийн тал дээр сайн ч гэсэн, бие хамгаалах урлагт сайнгүй. Гэвч нэг нь сүй тавьчихсан. Жу Яанбан сайн харвадаг. Ли овогтын залуу ноёд ч тэрнийг чадвараараа гүйцэхгүй. Сая харав уу? Жиан Руяао, Жу ноён хоёр их алдартай. Тэр хоёр алдартай гэр бүлээс гаралтай бас хоорондоо сүй тавьсан. Тийм болохоор байнга хамт явдаг юм. Хичнээн хичээсэн ч тэдний багт орж  чадахгүй.

Шүэ: Өөр хүн байхгүй гэж үү?

Эм: Замаа хараач.  Чи... Чи Шүэ... Чи энд юу хийж байгаа юм?

Руй: Аан? Толгой чинь зүгээр үү? Чи ирж болж байхад, яахаараа манай Жиан Ли ирж болдоггүй юм?

Эм: Тийм ээ. ээж, дүү хоёроо алсан алуурчин.

Руй: Чи чинь юу яриад  байна аа? Аан? Хөөе. Сайн сонсцогоо. Тэрийг гүтгэсэн хэнийг боловч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд. Харав уу? Шен Руюн. Манай сургуулийн  гурав дахь нь.      Гэрийнхэн нь гавъяа байгуулсан болохоор Шударга ёс сургуульд орох эрхтэй болсон. Алдартай айлууд хэзээ ч тэрэнтэй нэг баг болохгүй. Тийм болохоор хэдүүлхэнээ нийлдэг юм. Гэхдээ чи тэдний нэг болж чадахгүй л дээ.

Шүэ: Өөр бүлэг байгаа юу?

Руй: Байгаа. Бид нар байхгүй  юу. Бид нар юу ч болж байсан байх болно. Өмнөх хаан энэ охидын сургуулийг байгуулж, ордны сургуулийг шинэчилсэн. Барилгыг өөрчилж “Шударга ёс” гэж нэр өгсөн. Эмэгтэйчүүдийг ёс заншил, чадварт суралцуулахын төлөө. Хаантан тэр хүслийг нь үргэлжлүүлж, анхаарал тавьж байгаа. Тэгээд л сургуулийн арга барилыг өөрчилж байгаа юм. Хоёр сургуулийн хичээл тусдаа ордог ч, нэг хашаанд байдаг юм.

Эр: Боль л доо.

Эр2: Наанаа зогс.

Эр: Цохихоо болиоч дээ.

Эр: би байна аа.

Эр: Зогс гэж байна  шүү. Цохичихсон доо.

Эр: Бариад ав.

Эр: Одоохон.

Шүэ: Тэр хэн бэ?

Руй: Чиний үеэл. Санаж байна уу?

Бичиг: Еэ Шэншуан. Шижиэ.

Шүэ: Миний үеэл ээ?

Руй: Ээжийн чинь талаас чиний хайртай үеэл. Еэ Шинжиэ.

Шүэ: Аан.

Руй: Энэ жил Луяанаас энд ирсэн. Баян бас сайн сурагчдын нэг. Төрсөн хотдоо бол хамгийн баян нь.  Гэхдээ их зожиг. Ном уншихаас өөр  юу ч мэдэхгүй. Найз нөхөд ч байхгүй.

Шүэ: Багаа олсон бол уу? Сурлагадаа хэр вэ?

Руй: Уран зохиолд хамгийн сайн. Би тэрэнтэй уулзсан. Гэхдээ тэрний хүйтэн хөндий байдлаас болоод урам хугарсан.

Эм: Энэ чинь...

Эм: Хэн юм болоо?

Р: Хоёрдугаар эгч ээ. Ирчихсэн  үү.

Эм: Хоёрдугаар эгч ээ? Тэгвэл Жэнюү сүмээс ирсэн нөгөө алдартай Жиан Ли байх нь ээ. Жэнюү сүмд зүй бус үйлдэл гарсан гэсэн. Тийм газар өссөн болохоор зан ааш нь эвдрээ байлгүй. Ингэхэд Жу ноёныг харахаар ирсэн юм бол уу?  

Р: Манай хоёрдугаар эгч анх удаа ирж байна. Та нар тусалж дэмжиж байгаарай. Та нарыг гомдоох юм бол  би өршөөл эрье. Хоёрдугаар эгч ээ. Та оройтчихлоо. Би уг нь суудал авчихсан байсан чинь... олон хүн ирээд би хоосон суудал хадгалж чадсангүй.

И: Гуравдугаар эгч ээ. Тоох хэрэггүй. Бид нараас эгч юм чинь суух газар олох л байлгүй.

Шүэ: Тийм ээ. Гуравдугаар дүүд төвөг удах хүсэл алга.

Ш: Чи Жиан Ли байх нь ээ.

Шүэ: Тийм ээ. Жиан Ли. Шиао багш аа.    Суу.

Бичиг: Шиао Дэ Ин

Ш: Удахгүй шалгалт эхэлнэ. Та нартай дахиад уулзана гэж найдъя. Хичээлээ эхэлье.

Шүэ: Хөөе.

Шу:  Хөөе.

Бичиг: Лиу Шу.

*****************

Я: Чамд өгөх хоёр бэлэг байна. Эхлээд зүүн гарт байгааг авах уу, барууныг нь авах уу?

Р: Баруун гар.

Я: Энийг чамд авсан юм. чиний дуртай амттанууд байгаа.

Р: Юу харсан юм?

Я: Тэр Жиан Ли биш үү?

Р: Өдөржин ширтмээр байвал би дагуулаад ирэх үү?

Я: Жиан Ли яагаад гэнэтхэн сургуульд сурахаар шийдсэн юм бол гэж бодож байлаа. Ямар ч чадваргүй байж. Болно оо. Миний бэлдсэн нөгөө бэлгийг хараагүй байж. Чамд зориулж тусгайлан хийлгэсэн үсний хатгуур. Энийг зүүвэл хамгийн хөөрхөн залуу авхай болно.

Р: Уран цэцэн гэдэг нь.

Я: Сонирхолтой л юм.

Эр: Хөөе. Хар даа, сайдын хоёрдугаар охин байна. Руяаогаас илүү хөөрхөн биш гэж үү?

Эр: Жу Яанбайтай хамгийн анх сүй тавьсан гэсэн.

Эр: Дүү нь эгчийнхээ сүйт залууг булаачихсан байдаг. Эгч нь буцаагаад авчих бол уу?

Эр: Ямар ч нэр хүндгүй хүнийг хэн тоох юм. Нинюаны тайж сүйг нь цуцалсны дараа хэн ч тоохгүй. Би азаа үздэг юм билүү? Тавар эхнэрээ болгоно оо.

Эр: Тэгээч дээ.

Эр: Хөөе. Жиан Ли авхай, хамт цай уух уу? Хөөе. Яаж байгаа юм?

Шу: Эр хүмүүс байж, Шударга ёс сургуулийн эмэгтэй сурагчийн тухай  хов жив ярьж байдаг. Ичихгүй байна уу?

Эр: Бүдүүлэг гэдэг нь. Эмэгтэй хүн байж эр хүний өмнөөс дуугаа өргөөд. Энэ хотод чамайг хэн ч эхнэрээ болгохгүй дээ.

Шу: Чам шиг хүний эхнэр  болж байхаар үсээ хусаад гэлэнмаа болсон нь дээр.

Эр: Юу гэнэ ээ? Чи... чи... Юу гэсэн бэ?

Эр: хөөе. Болно оо болно.

Эр2: Мартаж үз. Маргах хэрэггүй.

Эр: Чи...

Эр2: Эдний сургуулийн Лиу Шу л байна. Бүдүүлэг гэдгээрээ алдартай.

Эр: явъя аа явъя.  

Эр2: Бүтэлгүй амьтан.

Эр: Чи чи..

Эр2: Март аа. Март. Явъя. Явъя. Явъя аа.

Эр: Бүтэлгүй амьтан. Харж л байгаарай. Эмэгтэй биш байсан бол...

Шүэ: Гялайлаа.

Шу: Би чамд туслаагүй. Надад эрэгтэй хүмүүс саад болоход би дургүй. Чамайг мэдэх юм байна. Чи Жэнюү сүмд манай ээжийг ашигласан байх аа. Ээж чамд сайн ч гэсэн, би дургүй. Зальт үнэг.

Шүэ: Шу авхайг шулуун шударга хүн гэж сонссон. Цуу үг үнэн байж.

Шу: Надад чам шиг зальтай хүний дэргэд би хүн чанартай хүн шүү.

***************

В: Эзэнтэн. “Ганцаардсан залуу ноён” гэдэг хочтой хүн Улаан асарт их мөнгө үрдэг гэсэн. Согттолоо дарс хүртдэг байсан гэсэн. Тэгсэн дахиад ирж чадахгүй гэж хэлсэн гэнэ. Мөнгөгүй болсон болохоор нэр нүүрээ бодсон байх. 

Су: Ганцаардсан залуу ноён гэж хэн юм?

В: Чиантанаас ирсэн хүн. Нийслэлд хэдэн жилийн өмнө ирсэн.

Су: Чиантан?

В: Кон ноёны эхнэр ч гэсэн Чиантаных.

Эр: Су гүнтэн. Өршөөгөөрэй. Таны авдаг хоёр давхрын ширээг өнөөдөр хүн авчихсан. Танд өөр өрөө бэлдээд өгье.

В: Шинэ хүн үү? Су гүний ширээ гэж мэдсээр байж?

Эр: Яах ч арга байсангүй. Ли залуу ноён  заавал орно гээд. Өөр өрөө өгье гэсэн боловч заавал тэнд орно гээд.

Су: Ли ноён гэнэ ээ? Ховорхон уулздаг хүн. Ширээнд нь хамт суучихъя.

Эр: Су гүнтэн. Хэнийг ч оруулж болохгүй гэж тушаасан. Та... Ли овогтын залуу ноёд өнөөдөр сэтгэл тэнүүн байх шив.

Лиан: Су гүн, ямар хэрэг гараа вэ?

Су: Би үргэлж ажилладаггүй. Өнөөдөр цай уухаар ирслээ.

Эр: Эндхийн харууц сайн юм. Гэхдээ бид энэ газрыг авчихсан. Су гүн цай хүсвэл өөр газарт сууж болно. Цайны хувьд... төлбөрийг нь би хийчихье.

Су: Хэрэггүй ээ.  Уг нь би олон хүнтэй газарт дургүй. Гэхдээ өнөөдөр  хамт суумаар санагдаж байна. Ли ноёнтон. Юу гэж бодож байна?

7-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home