The double-6

The double 2024-6

Үргэлжлэх хугацаа: 47мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Нэмэгдсэн дүр.

Р: эм, Жиан овогтын гуравдугаар авхай Руяао

Руй: эр, Жиан Лигийн  үеэл Руй

Хо: эм, Жиан Лигийн хойд эх

Эх: Жиан Лигийн ээж

Лиу: Лиу ахайтан, Шүэ Фанфэйгийн ээжийн найз

Аав: эр, Шүэгийн аав

Сайд: эр,  Лиу сайд

Ө: эм, шивэгчин Шианчао

Н: эм, шивэнчин Юаншуан

 

                                         

Гарчиг:  Тавилан. 6-р анги.

Хо: Яао арь. Миний Яао арь.

Аав: Эхнэр. Яао арь яагаа вэ?

Хо: Энэ юм туурчихсан байгааг хар даа. Зөндөө юм туурчихаж. Та нарын хэн нэгэнд зандан мод байсан уу?

С: Гуравдугаар авхай зандан модонд ойртож болохгүй. Жиан овогтынхон бүгд энийг мэднэ. Тийм болохоор хэн ч хэрэглэдэггүй. Арай хэн нэг нь... Ирсэн зочдын нэг нь юм бол уу?

Аав: Хэлэх юм байгаа бол хэл. 

Эм: Гуравдугаар авхай... хоёрдугаар авхайн өгсөн ээмгийг зүүсний дараа ийм болчихсон. Арай, тэр ээмгэнд ямар нэг юм...

Аав: Ээмгийг нь тайлаад хараадах.

Эм: Мэдлээ. Хоёрдугаар авхай. Яагаад ингэж байгаа юм бэ? Мөхөс би таныг гуравдугаар авхайд дургүй ойлгож байна. Гэхдээ л ийм юм хийнэ гэдэг арай л дэндэж байна.

Шүэ: Би Руяаод дургүй биш. Бас би ямар ч үнэрт зүйл хийгээгүй.

Эм: Нотлох баримт таныг зааж байна. Мэлзээд ямар хэрэг байгаа юм?

Аав: Ли арь. Энэ юу болоод байгаа юм?

Шүэ: Аав аа. Намайг Руяаотай  түр үлдээж болох уу?

Аав: Чи яах гээ вэ?

Шүэ: Жэнюү сүмд байхад надад ч  бас ийм зүйл тохиолдож байсан. Руяаод туслах аргыг би мэднэ.

Хо: Ямар арга болоод аав бид хоёр чинь харж болдоггүй билээ?

Шүэ: Ээж ээ. Надад итгэ. Аав та хоёр энд байхад, юунаас айсан юм?

Р: Бүгд гарчихлаа. Хэлэх гэснээ хэл. Яагаад намайг ингэж байгаа юм?

Шүэ: Руяао, өнөөдөр би чиний баярыг булаах гээгүй. Бусад эгч нарын адилаар дүүдээ эгчийн хувиар баяр хүргэхийг хүссэн юм. Даанч, хэн нэг нь санаатайгаар ёслолд чинь оролцоход надад саад болсон.

Р: Гэмгүй царайлах хэрэггүй. Хэл дээ. Яах гэж зандан мод ашиглаж, намайг хорлож байгаа юм?

Шүэ: Чи зандан  модноос харшилтай гэдэгээ мэдэж байсан. Тэгсэн ч ёслолоос бол хариугаа авахын тулд өөрийгөө ийм байдалд оруулсан. Чамд их хэцүү байсан байх.

Р: Тэгвэл өөр яриад байх юм алга. Аавыг дуудаж оруул. Хорон санааг чинь харна биз.

Шүэ: Би чиний нэрийг бодсондоо л тэднийг гаргасан юм. Өөрийгөө хорлох энэ арга чинь намайг шийтгүүлж чадна гэж бодож байна уу?

Р: Юу гэсэн үг вэ?

Шүэ: Энэ хэргийг намайг хийсэн гэдэгт итгэлтэй байгаа бол одоо юу болохыг би таамаглаж өгөх үү? Юуны түрүүнд... би өөрийн шивэгчин Шианчаог гэрчээ болгоно. Энэ ээмгийг авсны дараа би тэрэнд хадгалуулсан. Тэрнээс хойш гар хүрээгүй. Шианчао чиний, бас ээжийн чинь хүн гэдгийг би мэднэ.  Тийм болохоор тэр намайг гүтгэх гэж хамаг чадлаараа оролдоно.

Ө: Хоёрдугаар авхай үнэрт модыг дотор нь хийсэн. Би өөрийнхөө нүдээр харсан.

Тон: Худлаа ярихаа боль. Худал гүтгэхээ боль. Шианчао гуравдугаар авхайг ингэж ор үндэслэлгүй гүтгэж байхыг бодоход чи ухаанаа алдаа юу?

Ө: Би тэгээгүй. Мөхөс би худлаа ярьсан бол тэнгэр намайг ниргэг.

Шүэ: Дараа нь... ээж нөхцөл байдлыг хүндрүүлэх гэж оролдоно.

Хо: Ли арь. Сэтгэл дундуур байгаа бол над дээр ирэхгүй яасан юм. Руяао чиний дүү шүү дээ. Гэр бүл байж ингэж болдог юм уу?

Р: Энэ үнэн биш гэж үү?

Шүэ: Мэдээж үгүй. Зандан  мод агуулсан ээмэг, хуурамч.

Р: Юу?

Шүэ: Хэд хоногийн өмнө би 20лиан мөнгөөр энэ ээмгийг Жишиан мухлагаас авсан.   Ийм чанаргүй, ийм үнэтэй ээмэг тэр мухлагт  их цөөхөн. Тэгээд ч, энэ ээмэгний хийц нь тааруу. 20лиан байтугай ганц лианы ч үнэ хүрэхгүй. Манай эмээ ийм зүйлийн талаар их сайн мэдлэгтэй. Ганц хараад л мэднэ.

Эмээ: Жишиан мухлагийн барааны чанар ийм дорд байх боломжгүй.   

Шүэ: Нэг асуулт гарч ирнэ. Чамд өгөх гэж байсан ээмгийг хэн сольсон байх вэ?

Р: Шианчаог гүтгэх хэрэггүй. Тэр  тийм зоригтой хүн биш.

Шүэ:     Хүнийг зоригтой болгож өөрчилж болно. Энэ хугацаанд би Шианчаод үнэтэй бэлэг өгч байсан. Сайн зүйл эзэмшиж байгаа хүмүүс зоригтой болдог. Тэр намайг эрт орой хэзээ нэгэн цагт хөөгдөнө гэж бодож байгаа. Энэ үнэтэй ээмэг ээжийн гарт орж таарна. Тэгэхээр өөртөө үлдээсэн нь дээр.

Р: Хүмүүсийг тийм тэнэг гэж бодоо юу? Таны үгэнд хэн итгэх юм?

Шүэ: За яах вэ. Надад  гэрч байгаа. Шианчао солих үгүйг би баттай мэдэхгүй байсан. Тэгээд би Тон арийг дага гэж хэлсэн. Тэр хуурамч гоёл хийдэг хүн дээр очсон. Аав шалгах юм бол бүх зүйл илэрнэ.

Р: Тэгээд юу гэж? Тэр шуналтай шивэгчин үнэрт мод хийгээгүй гэдгийг хэн батлах юм?

Шүэ: Мэдээж баттай нотлох баримт байгаа. Шианчаогийн өрөөний үнэр. Итгэхгүй байгаа бол би аавыг шалга гэж хэлж чадна.

Р: Тийм байх боломжгүй.

Шүэ: Шианчао чадваргүйдээ биш. энэ хорвоо дээр олон хүн байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй, өөрөөс нь илүү хүмүүст атаархдаг. Юншуан тэрэнд атаархдаг.

Н: Эзэгтэй өгүүлж байна.

Ө: Ойлголоо.

Н: Чамд сүүлчийн удаа анхааруулчихъя. Эзэгтэйн төлөвлөгөөг нурааж болохгүй. Чамайг энд ажиллуулахаар авчирсныг маань мартаагүй бол хэрэг тарих  хэрэггүй.

Ө: Намай энд чи авчирсан байлаа гээд яана гэж? Яах гэж байнга энийг ярьдаг юм?  Хүн болгон өөрийнхөө чадвараар амьдардаг юм. Чадваргүй бол бусдыг буруутгах хэрэггүй. Намай амжилттай гүтгэж чадвал Шианчаогийн аз. Чадахгүй  бол Юншуан энэ боломжийг ашиглаж Шианчаоаас салахгүй гэж үү?

Р: Тэгэхээр анхнаасаа тэр хоёрын хооронд яс хаяж байсан байх нь ээ.

Шүэ: Би өөрийгөө хамгаалж байгаа төдий. Би болгоомжтой байхгүй бол “ээжийгаа хуурч, дүүгээ хорлосон” хэргийн буруутан болохгүй гэж үү?

Хо: Зөндөө удчихлаа. Ли арь юу хийгээд байна аа?

Аав: Дахиад жаахан ярилцаг. Хоёулаа насанд хүрсэн хүмүүс. Юу л болоо аж дээ.

Р: Бүгдийг нь анхнаасаа мэдэж байсан юм бол яагаад ганцхан надад хэлж байгаа юм? Яагаад бүгдийг нь энд байхад хэлээгүй юм?

Шүэ: Чиний дайсан болмооргүй байна. Гэхдээ намйаг хөөх тухай бодох хэрэггүй. Би өөрийнхөө юмыг авахаар ирсэн. Надад саад болох юм бол  би зүгээр өнгөрөөхгүй. Надад өөр хэлэх юм алга. Намайг энэ хэрэгт буруутгамаар байгаа бол дураараа л бол.

Хо: Ли арь Жэнюү сүмд өссөн. Тэрний ааш занг бид нар сайн мэдэхгүй. Санаа нь сайн байж болох ч... буруу юм хийчихэж магадгүй. Энд зогсож байгаа ч гэсэн... Санаа зовохгүй байж чадахгүй нь. 

Аав: Хөөе.

Шүэ: Аав аа. Гуравдугаар дүү  хамаагүй дээрдсэн.

Аав: Өө. Яао арь. Одоо яаж байна?

Р: Хамаагүй дээрдсэн. Гуравдугаар  эгчийн л ач. Ээмэгнээс болоод гуравдугаар эгчийг буруугаар ойлгож байж.

Хо: Яао арь. Хэл дээ. Юу буруу ойлгосон гэж?

Р: Би жаахан ядраад байна. Унтмаар байна.

Аав: Буруугаар ойлгосон байж. Ойлголцсон бол сайн байна. Эхнэр. Санаа зовох хэрэггүй. Яао арь. Сайн амраад ав. Бүгд буцаад явцагаа.

Р: Ээж ээ. Ерөндөгөө өгчих.

Хо: Тэр юу гэж байна?

Р: Ээж ээ. Намайг ингэж хорлох чинь сайхан санагдахгүй байна. Таны явуулсан шивэгчингүүд туслахаасаа ус болж байна.

****************

Эмээ: Хэрэг тэгэд шийдэгдчихээ юу?

Эм: Тийм ээ.  Буруу ойлгосноос болсон гэж би сонссон.

Эмээ: Ли арийг дуудаад ир.

Эм: Мэдлээ.

Шүэ: Ли арь эмээгийн амгаланг айлтгая.

Эмээ: Эмээ нь лийртэй шөл хийсэн болохоор чамайг дуудсан юм.

Шүэ: Гялайлаа, эмээ.

Эмээ: Нааш ир. Энд суугаад уу. Өнөөдөр Руяаог өвдсөн  гэж сонслоо. Ээж нь чамайг дуудаж байцаасан гэсэн. Юу болсон юм?

Шүэ: Сүртэй юм биш ээ. Дүүгийн бие жаахан тавгүйрхсэн төдий.

Эмээ: Зарим хүн чамайг хорон санаа агуулсан гэж ярьж байна. Чиний өгсөн бэлэг хортой байсан гэлцэнэ. Би сохор хүн биш. Надад үнэнээ хэлж болно.

Шүэ: Миний шивэгчид алдаа гаргаснаас болсон хэрэг. Миний Руяаод бэлдсэн бэлгийг сольчихсон байсан. Ээж тэднийг шийтгэх нь гарцаагүй.

Эмээ: Аргагүй л ухаантай охин. Ингэж зовохыг чинь хараад сэтгэл өвдөж байна.

Шүэ:     Өнөөдөр лийрний шөл уугаад, гомдсон сэтгэл маань тайтгарчихлаа.

Эмээ: Чиний өргөөнд байгаа шивэгчид ээжийн чинь явуулсан хүмүүс гэдгийг би мэднэ. Жан асрагч аа. Ли арьтай хамт Фанфей өргөө рүү яв.

Эм: Мэдлээ.

Шүэ: Эмээ.

Эмээ: Би нэгэнт шийдсэн. Миний хэлснээр хийхэд болно.

Шүэ: За.

****************

Ө: Тэр эмэгтэй өргөөндөө алга.

Н: Энд биднээс өөр хэн ч байхгүй.

Ө: Тэгвэл хийж болох юм байна.

Ө Н: Хүссэн бүхнээ...

Ө: Жан ах аа, Ван ах аа.

Н: Ли ах аа, Жао ах аа.

Ө Н: Ямар хэргээр ирээ вэ?

Эр эр: Та хоёрыг барихаар ирлээ. Барь.

Н: Юу гэнэ үү? биднийг барьж яах гээ вэ? Хөөе, тавь аа.

Ө: Тавиач.

Н: Надад битгий хүр.

Ө: Өвдөж байна шдээ.

Н: Тавь л даа. тавь.

Ө: Болиоч дээ.

Н: Тавь гэж байна. Тавь.

Ө: Тавь.

Ж : Энэ хоёр хэргийн эзнийг аваад яв. Гэрийн дүрмийн дагуу шийтгэ.

Ө Н: Аан? Жан асрагч аа.

Н: Алдаа гарсан бололтой.

Ө: Жан асрагч аа. Бид буруугүй.

Н: Тийм ээ.

Ж:Аваад яв.

Н :Аан? Жан асрагч аа. 

Ө: Жан асрагч аа.

Н Ө: Жан ах аа. Ван ах аа. Бид хоёр буруугүй ээ. Бид хоёрын буруу биш.

Н: Шианчао...

Эр: Хурдан яв.

Н:  Чамаас болж байгаа юм.

Ө: Би яасан юм?

Эр: Яв.

Н: Явахгүй ээ.

Эр: Хурдан яв.

Н Ө: Явахгүй ээ.

Ө:  Үгүй ээ, би явахгүй.  Явахгүй гэж байна.

Н : Хүсэхгүй байна.  Би  буруугүй. Хоёрдугаар авхай, би буруугүй.

Эр: Яваач.

Ө: Явмааргүй  байна. Хоёрдугаар авхай, бидний буруу биш. Бид гэмгүй.

Эр: Яв.

Ж: Хоёрдугаар авхай цочирдсон байх. Ахайтан маргааш танд шинэ шивэгчингүүд явуулна гэсэн. Та харж байаад тааладсаныг нь үлдээж болно.

Шүэ: Эмээд гялайлаа. Жан асрагч танд ч гэсэн гялайлаа. Та цай уугаад яв л даа.

Ж: Би очиж мэдэгдэх ёстой. Хоёрдугаар авхай эртхэн амар даа.

Шүэ: За.

Руй: Жиан Ли. Хөөх. Ёстой саяхан ялалт байлаа. Эмээ гэрийн дотоод хэрэгт оролцож байгаагүй. Энэ удаа чамд туслахын тулд гэрийн хэргийг шийдэж өглөө шүү дээ. Чи яг яасан юм?

Шүэ: Эмээ сайхан сэтгэлтэй болоод л тэр.

Руй: Эмээг тийм хүн гэж бодоо юу?  Том авга эгчийн хийсэн хэрэг гэдгийг мэдсэн мөртлөө юу ч хэлдэггүй юм. Энэ удаа Жан асрагч ирээд хамаг асуудлыг чинь шийдээд өгчихлөө. Хойшид чи санаа зовохгүй байж болно. Дахиад тийм өөдгүй зүйлсээр хэн ч чамд хор учруулахгүй.

Шүэ: Чамд гялайлаа. Сайн үеэл минь.

Руй: Жинруй. Эсвэл зүгээр  л Руй гэхэд болно.  Хүний гуйлтанд татгалзах амар биш.  Тэгээд чиний өгсөн яст мэлхийнд би дуртай. Нэрээн, чиний удвал цэцгийн цайг их амттай гэж сонссон. Би амталж үзье. Явъя.

***************

Ж: Ахайтан. Тэр хоёр шивэгчний учры олчихсон.

Эмээ: Маргааш, итгэл даах хүмүүс сонгоод тийш нь явуул.

Ж: Мэдлээ.

Эмээ: Энэ олон жил гэрийн хэргийг хариуцаж байж... яагаад иймхэн юмыг зүгээр орхичиж болдоггүй юм болоо? Ли арь юу ч үгүй хоосон буцаж ирсэн. ууланд хичнээн их зовсон бол. Тэрэнд жаахан сэтгэл гаргалаа гээд юу буруудах юм? Юанбай тэрэнд санаа тавьж байна. Бүгд л адилхан эмэгтэй хүмүүс. Юанбайгийн буруу  гэж хэлэх арга алга.      

Ж: Эзэгтэй ухаантай хүн. Дахиад ийм алдаа гаргахгүй байх аа.

Эмээ: Чиний хэлдэг зөв гэж найдъя.

*****************

Хо: Ахайтан яагаад гэнэтхэн энэ талаар асуудаг билээ?

С:  Би ч гэсэн мэдэхгүй байна. Миний сонссоноор... ахайтан хоёрдугаар авхайг дуудаад, өргөөнд нь байсан шивэгчдийг зарчихсан гэсэн. Тэгээд шинэ шивэгчин өг гэсэн гэнэ лээ.

Хо: Намайг хянах гэснээс зайлахгүй.

С:  Гэхдээ ахайтан энэ хэргийг хэлэлцэлгүй орхисон. Тэгэхээр, ахайтан танд муу санахгүй гэсэн үг.

Хо: Яах аргагүй Руяаогийн насанд хүрэх ёслол байсан. Гэтэл тэр охин бүгдийг нь булаачихсан. Би хүртэл олон хүний нүдэн дээр хатгуур зүүж өгөхөөс аргагүй болсон. Тийм бол ээжийн хувиар би үүргээ гүйцэтгэхээс яах вэ.

С:  Эзэгтэй, танд бодсон юм байгаа юм уу?

Хо: Нэгэнт насанд хүрчихсэн болохоор хадамд гарахад нь туслах хэрэгтэ биз дээ. Тэгэхгүй бол намайг ялгаварласан гэж ярих болно.

***************

Б: Авхай намайг Бай Шүэ гэдэг.

Ж: Энэ тэрний төрсөн бичиг баримт. Авхай та үзээд,  таалагдвал  дэргэдээ үлдээж болно.

Шүэ: Гялайлаа, Жан асрагч аа.

Б: Авхай, би эрүүл чийрэг, бас хүчтэй. Хашаа хороо сайн цэвэрлэж чадна.

Шүэ: Энд чамайг Заохуа тосгонд төрсөн гэсэн байна. Миний мэдэх нэг охин ч бас Заохуа тосгоных.

Б: Нэр нь хэн юм бол? Би мэдэж магадгүй.

Шүэ: Хайтан. 20гаран настай. Хоёр эрэгтэй дүүтэй.

Б: Сонсож байгаагүй юм байна. Гэхдээ ээж аав хоёр маань Заохуа тосгонд удаан амьдарсан. Би захиа бичээд асууж, сураглуулж болох юм.

Шүэ: Тэгвэл сайн байна.

Тон: Эгч ээ, Хайтан гэдэг тэр хүн ямар учиртай юм?

Шүэ: Хайтан миний шивэгчин байсан. Тэр хэргийн дараа би дахиад олж хараагүй. Сураггүй алга болсон нь сэжигтэй санагдаад байна. Ямар нэг юм мэдэж байж магадгүй. Тэрэнд ч гэсэн муу зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй. Тэрнийг олж чадвал, юу болсон талаар үнэнийг мэдэж болох ч юм билүү.

*****************

Аав: Эхнэр.

Хо: Ноёнтон. Та ирчихэв үү.

Аав: Зүгээр үү? Өвдөж байна уу?

Хо: Зүгээр ээ.

Аав: Хойшид хатгамлын ажлыг шивэгчдээр хийлгэж бай.

Хо: Өнгөрсөн жилүүдэд ноён таны хувцасыг би өөрөө оёсоор ирсэн.

Аав: Энэ гэрийн бүх хэргийг энэ гараар хийдэг. Эхнэр чамд амаргүй байсан байх.

Хо: Хурим хийснээс хойш хийж сурсан зүйлс. Аав, ээж хоёр маань надад ийм юм зааж байгаагүй. Хөгжим л давтуулдаг байсан.

Аав: Тийм ээ. Биднийг анх уулзахад аавыннхаа цэнгүүн дээр чи хөгжим тоглож байсан. Одоо ч миний сэтгэлд тод байна. Гэтэл одоо энэ гар хар бор ажил хийсээр эвдэрч гүйцэж.

Хо: Ийм өчүүхэн зүйлийг яаж таны хэрэгтэй зүйрлэх билээ дээ. Ядарсан биз дээ. Алив. Цай уу.

Аав: За.

Хо: Ли арийг би сайн сургаж чадсангүй. Ээж нь байж, өөрөөсөө ичих юм.

Аав: Хөөе. Бүгд эхнэр чиний буруу биш шүү дээ.

Хо: Ли арь ууланд олон жил амьдарсан ч, зөөлөн, ухаалаг болж. Ли арьт сайн нөхөр олж өгье гэж бодож байна. Ёслолын яамны бичээчийн хүү эхнэр аваагүй байгаа гэж сонссон. Зүс царай, зан ааш сайтай.

Аав: Удам судар нь сайн биш.

Хо: Жао ноён манайхтай зэрэг дэв зэрэгцэхгүй ч, үнэнч, ноён нуруутай хүн. Ордны албатууд дунд тийм хүн олох амаргүй. Жао Чи эрдэм мэдлэгтэй, нэр хүндтэй хүн. Ли арийг сайн хандах нь гарцаагүй. Ли арь Жэнюү сүмд өссөн. Эрдэм мэдлэг эзэмшээгүй. Бас нэр хүнд нь тийм ч сайн биш. Эзэн хаан эмэгтэйчүүдийг эрдэм номд шамдуулдаг болсон болохоор хүн болгон эрдэм мэдлэгтэй эхнэр авахыг хүсэх нь гарцаагүй. Манай Ли арь энэ тал дээр дутмаг. Таны нөмөр нөөлөгт орох гэсэн хүнтэй  таарч, зовж зүдрэх юм бол намайг буруутгахгүй гэж үү? Тийм болохоор... удаан бодсоны эцэст... би Жаогийнхонтой холбоо барьж саналыг нь асуусан. Дуртай зөвшөөрч байна лээ. Тэгээд ч ноён та Ли арьт сайн байдаг. Хүний эхнэр болсон ч зовж зүдрэхгүй. 

Аав: Эхнэр чиний хэлдэг зөв. Гэхдээ, Ли арийн сэтгэлийг бодолцох хэрэгтэй.

******************

Шүэ: Аав аа, та юунд намайг ширтээ вэ?

Аав: Ли арь их том болжээ. Хадамд гаргах талаар бодох цаг болж.

Шүэ: Би саяхан эргэж ирсэн. Аав та намай дахиад явуулах гэж байгаа юм уу?

Аав: Дэмий юм ярихаа боль.

Шүэ: Бид эргэж уулзаад удаагүй атал, дахиад салах болох нь. Надад гомдолтой байна.

Аав: Чамайг хадамд гар гэж хүчилж байгаа юм биш. Эхлээд уулзаж үзээд... таалагдах юм бол хуримын талаар ярилцаж болно. Ээж чинь энэний төлөө хичээнгүйлэн амьдарсан. Урмыг нь хугалж болохгүй.

Шүэ: За. Аав таны хэлснээр болог.

****************

Тон: Эгч ээ. Жи Шуран гэнэтхэн яагаад хадамд гаргах гээд байгаа юм бол?

Шүэ: Надаас аль болох хурдан салахыг хүсч байгаагаас зайлахгүй. Тийм болохоор хадамд гаргах гэж байгаа юм. Жао Чи гэж хэн юм бол?

Тон: Би сураг чимээ тавьсан. Эрдэм номд  гарамгай. Гурван жилийн өмнө ордны шалгалтанд өндөр амжилт гаргаж эзэн хаанд бараалхаж, шагнал авсан. Гэхдээ түшмэл болохоос татгалзсан.

Шүэ: Жи Шуран яагаад надад тийм сайн хүн сонгодог билээ?

Тон: Муу хүн бол эзэнтэн амархан  зөвшөөрөхгүй гэж бодсон байх.

Шүэ: Сэжигтэй байна.

Тон: Эгч та эзэнтэй ярилцаад татгалзвал ямар вэ?

Шүэ: Болохгүй ээ. Жи Шураны хүсэл гэж хэлсэн болохоор урмыг нь хугалж болохгүй. Тэгж зөрүүдэлбэл намайг хүний ач мэдэхгүй гэнэ.

Тон: Эгч ээ. Ахайтанд хэлбэл ямар вэ?

Шүэ: Дагавар охиндоо сайн нөхөр олж өгөх гэж яарах буруу гэж үү? Жи Шураны буруу биш.

Тон: Тэгвэл...

Шүэ: Энэ том хэрэг биш. Эмээ  тэрнийг буруутгаж чадахгүй. Энэ хэрэг... биднээс шалтгаална.

*******************  

Эм: Жиан ноёнтон. Энэ миний хүү Жао Чи.

Чи: Жиан ноёны амрыг айлтгая. Жиан эзэгтэйн амрыг айлтгая.

Бичиг: Жао Чи.

Аав: Сайхан залу байна.

Эм: Жиан арь авхай үзэгслэнтэй юм аа.

Шүэ: Жао эзэгтэйн амгаланг айлтгая.

Эм: Энэ бидний сэтгэлийн бэлэг.

Аав: Сууцагаая.

Хо:Цай аягал. Манай өргөөнд харах зүйл ихтэй. Жао залуу ноён анх удаа ирж байгаа болохоор, Ли арь үзүүлбэл ямар вэ?

Аав: Тэгье.

Чи: Жиан арь авхай, морил.

Хо: Жиан арьт сайн нөхөр олж өгөх нь асуудлыг хурдан шийдэх арга. Жао ноён хэдэн жилийн өмнө хэрэгт холбогдоод ааваас маань тусламж авч байсан. Тийм болохоор аавд маань их том өртэй. Жиан Лийд дургүй хүрч байна. Бид оролцохгүй бол Жао овогтынд насаараа зовж амьдарна.

***************

Чи: Жиан авхай. Анх удаа уулзаж байгаа болохоор би бэлэг бэлдсэн.

Шүэ: Нүүрний будаг байна.

Чи: Тийм ээ. энэ будгийг нил ягаан өнгийн мэлрэг цэцгээр хийсэн болохоор өнгө нь нил ягаан байгаа юм. Дэгжин боловч даруухан. Жирийн эмэгтэйд яасан ч зохихгүй. Гэхдээ Жиан авхайд яг тохирно.

Шүэ: Жао залуу ноён сэтгэл гаргаж. Гэвч би танд юу ч бэлдээгүй.

Чи: Зүгээр ээ. Ёсорхох хэрэггүй. Жэнюү сүмд арван жил амьдраад, нэр төртэйгөөр эргэж ирсэн болохоор Жиан авхайг ухаантай хүн гэж итгэнэ. Шуудхан ярилцвал ямар вэ?

Шүэ: Жао ноён шулуун хүн юм. Би ч гэсэн тойруулж ярих дургүй.

Чи: Ашгүй дээ. Тэгвэл би ёсорхохоо болилоо шүү. Жиан авхай миний хэлэхийг сонс доо. Ээж, аав хоёр маань үр удмаа үлдээхийг хүсч байгаа. Тийм болохоор гэрлэсний дараа бид хоёр аль болох хурдан хүүхэдтэй болох хэрэгтэй.  

Шүэ: Жао ноён яах аргагүй шулуухан хэлчихдэг хүн юм. Гэхдээ та хэтэрхий эрт хөөрч байна.

Чи: Тэр... Хайр дурлал яриад юу гэх вэ... миний саналыг зөвшөөрч байгаа ч татгалзсан дүр  эсгэх ч хэрэггүй. Тэртэй тэргүй л миний эхнэр болохоос хойш. Тийм биз дээ?

Шүэ: Жао ноён намайг татгалзана гэж бодоогүй гэж үү?     

Чи: Татагалзаж байгаа юм уу?

Шүэ: Болохгүй гэж үү?

Чи: Үгүй байлгүй дээ. Надаас өөр хүнтэй гэрлэсэн ч, хэргэм зэрэг чинь өсөхгүй.  

Шүэ: Эрт дээр үеэс хурим хэргэм зэрэгтэй салшгүй холбоотой байсан. Тэгээд ч би нэр хүндтэй айлыг хууль ёсны охин. Аавын чинь зэрэг дэв тийм ч өндөр биш. Тантай гэрлэлээ гээд миний хэргэм зэрэг өсөх үү? Тэгэх хэрэг байна уу?

Чи: Хууль ёсны охин байлаа гээд энэ хорвоо дээр хүссэн хүнээ сонгож чадна гэж бодоо юу? Хотын язгууртнууд өөрийг чинь юу гэж ярьдагийг мэдээгүй юм шиг байна. 

Шүэ: Тэгвэл Жао ноён хэлээд өг л дөө.

Чи: Тэгвэл би дуртай дургүй тайлбарлаад өгье. Язгууртнууд ураг барилдахад нэр хүнд хамгаас чухал. Дараа нь зүс царай, авъяас чадвар орно. Эмэгтэй хүний нэр хүнд чухал. Жиан арь авхайд байгаа юу? Хувцасыг чинь харахад нүдэнд тусах юм алга. Царай чинь... давгүй ээ. Гэхдээ халамж  анхаарал дутмаг, гундсан харагдаж байна. Авъяасны хувьд... ууланд сурах зүйлгүй арван жил амьдарсан болохоор... Ингэхэд хичнээн ханз үсэг уншиж чадах вэ? Нэр хүндийн хувьд... багадаа хйисэн хэргийг чинь мэдэхгүй хүн үгүй. Жирийн айлын охин байсан бол таарсан хүнтэйгээ гэрлэх байсан. Гэхдээ Жиан овогтын хууль ёсны охин болохоор зэрэг дэвээ ахиулж чадахгүй, доод зиндааныхнаас сонгохоос өөр аргагүй. Та хүсч байсан ч Жиан овогтынх нэр нүүрээ алдахыг хүсэхгүй. Нийслэлд таваас дээш зэрэгтэй хүн таныг эхнэрээ болгохгүй. Таваас доош зэрэгтэй нь, танай гэр бүлд таалагдахгүй. Тийм болохоор... манай Жао овогтынх гэрлэхийг зөвшөөрч байгаа юм. Хичээнгүйлэн залбирсны чинь ач.

Шүэ: Тэгвэл танаас өөр хүн байхгүй гэх гээ юу?

Чи: Тэгээд байгаа юм уу?

Шүэ: Жао залуу ноён тийм нэр хүндтэй атал яагаад намайг сонгодог билээ?

Чи: Үр удмаа үлдээх гэж.

Шүэ: Жао ноён залуу хүн биш бололтой. Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүн шиг удаан хөгширдөггүй. Энд чинь үрчлээ харагдаад байна.

Чи: Нээрэн үү?

Шүэ: Тийм.

Чи: Хүлээ. Хэлэх гэсэн юм аа хэл.

Шүэ: Нийслэлд өдий насандаа эхнэр авалгүй, эцэг эхийнхээ хүслийг гүйцээх гэж хичээж байгаа тан шиг сайн залуу ноёнд асуудал байгаа гэсэн үг.

Чи: Тэр чинь юу юм?

Шүэ: Хайртай хүнтэй ч, гэрлэх боломжгүй.

Чи: Жиан авхайг ийм ухаантай гэж бодсонгүй. Усан үзэм ид.

Шүэ: Яасан? Тэр хүн танай Жао овгтын шалгуурт нийцэхгүй байна уу? Танай өргөөний тэр эмэгтэй чинь хэн юм?

Чи: Та... юугаа яриад байгаа юм?

Шүэ: Хүмүүс ойлгохгүй байсан ч би ойлгож байна. Бага залуудаа тэр эмэгтэйн гоо үзэгслэнг харсан байж таараа. Тэрэнтэй нууцаар хайр сэтгэлийн холбоо үүсгэж, гэр бүл болж тоглосон байх. Тэрэнд хичнээн хайртай ч гэсэн, эцэг эхдээ загнуулахаас айгаад гэртээ авчирч чадахгүй байгаа. Хурим хийх талаар бодоод ч хэрэггүй. Гэхдээ нас чинь залуу болохоор...олон шалтаг хэлж, гэрлэхээс зугтаж чадсан. Нас чинь явсан болохоор эцэг эх чинь тэвчээр алдарч. Тэгээд л хуримнаас татгалзаж ч чадахгүй, бас тэр эмэгтэйг илчилж ч чадахгүй. Тийм болохоор нэр хүндтэй айлын тохирох охиныг хайж байгаа. Гэхдээ... тэр эмэгтэйчүүд таныг дорд үздэг. Нас чинь явсан болохоор хөгшин гэж гологдоно. Өндөр зэрэгтэй нь таныг тоохгүй, доод зэрэгтэйг эцэг эх чинь тоохгүй. Тийм болохоор нэр хүндтэй айлыг хэл амны бай болсон намайг сонгосон байж таараа. Намайг язгууртан хүн шиг байж, өөрийгөө баатарлагаар золиосолж, өөрийгөө энэ байдлаас гарахад тусал гэж гуйж байна.

Чи: Оргүй хоосон зүйл зохиож, дураараа зохиож ярихаа боль. Хүмүүс итгэчихнэ.

Шүэ: Хөөх, Жао ноён үнэхээр чадварлаг юм аа. Шүлэг зохиохдоо гарамгай юм гээч.

Чи: Чи...

Шүэ: Хуруугаа чичлэхээ боль. Жао Чи. Чамд тодорхой хэлчихье.  Би чиний эхнэр болохгүй. Нэгд. Энэ нүд байгаа цагт би чамд хууртахгүй. Хоёрт. Надад хийх зүйл байгаа болохоор гэрлэх зав алга. Хурдан яв. Гэрлэх саналаас татгалз. Тэгэхгүй бол би уурандаа гэрийнхнээ дагуулаад нууж авдаг амрагийг чинь олоод, Жао овогтынд аваачаад өгнө шүү.

Чи: Ингэхэд... намайг сүрдүүлж байгаа юм уу?

Шүэ: Яалаа гэж сүрдүүлэг байх вэ. Зүгээр л сүйг чинь цуцалж байна. Харин одоо сүрдүүлчихье. Жао Чи. Сайн сонс. Өмгөөлж хамгаалах хүнгүй эмэгтэйгээр наадаж, нэр хүндтэй айлын авхайг үр удмаа залгуулахад ашигладаг гэж би сонсож байгаагүй юм байна. Өнөөдөр би хараагүй гэж бодоод өнгөрье. Өөр авхайд ингэж хандсан гэж надад мэдэгдэх юм бол би бүгдийг нь илчилж, танай Жао овогтыг нийслэлд нүүрээ хийх газаргүй болгоно гэж мэд. Юу хүлээсэн юм? Удаан ярилцах тусам үрчлээ чинь нэмэгдээд байна.

Чи: Аан?

Шүэ: Царайндаа байнга анхаардаг юмсан.

Эм: Энэ хоёр яваад овоо удлаа. Сайн ойлголцож байгаа юм шиг байна.

Шүэ: Жао ноёнтонд би таалагдаагүй юм шиг байна.

Эм: Ю... юу?

Чи: Тийм ээ, ээж ээ. Гэрлэх талаар дараа ярилцъя.

****************

Тон: Эгч ээ, та үнэхээр ухаантай юм аа. Хайртай хүн байдгийг нь яаж мэдсэн юм?

Шүэ: Миний нэг найзад ийм юм тохиолдож байсан.

Д: Пин Анийг төрснөөс хойш надад хүрэхээ больсон. Гадуур дарс ууж, амратайгаа цаийг өнгөрөөдөг болсон.

Бичиг: Дай Юн.

Д: Шүх эзэгтэй. Ийм зүйл дуулгаж байгааг өршөөгөөрэй.

Шүэ: Чи тэгээд яая  гэж бодож байна?

Д: Пин Ань байгаа болохоор тэднийх удам залгах хүүтэй болсон. Эцэг эх нь бидний амьдрал яаж ч байсан тоохгүй. Миний амьдрал ийм л байх болно. Гэхдээ та... энийг марталгүй сайн санаж яваарай.

Шүэ: Үр удмаа залгуулах гэж эмэгтэйчүүдийн ашигладаг хүмүүс ичих нүүргүй. Эмэгтэй хүн алдаа гаргавал нэг насаараа зовно. Гэтэл эрчүүд...    хариуцлага хүлээхгүй. Харин ч эцэг эх нь бүгдийг нь нуун дарагдуулаад өнгөрнө. Хэлэх ч үг алга.

Тон: Гэхдээ Жи Шуран таныг явуулахаар шийдсэн бололтой байсан. Тэгээд ч хуримыг эцэг эх,  зуучлагчид шийддэг. Өнөөдөр та Жао ноёноос салж чадсан. Хойшид тэр ч ноён, энэ ч ноён гарч ирэх л болно. Тэгвэл яах вэ?

Шүэ: Жиан овогтынд үлдэхийн тулд арга  бодож олох хэрэгтэй.

Тон: Ямар арга?

Шүэ:  Эндээс явна.

****************

Эм: Яаж байгаа чинь энэ вэ?

В: Яан Соныг худалдаачидтай хуйвалдаж давс худалдсан  хэрэгт сэжиглэж байгаа. Тэрнийг баривчлахаар ирлээ.

Эм: Одоо өргөөнд зөвхөн эмэгтэйчүүд л байна. Нууц хамгаалгч байсан дайрч орж болохгүй.

Су: Яан эзэгтэй. Эмэгтэйчүүдээс байгаа бол бид нэгжихээ больё. Нөхрөө гараад ир гэж хэл.

Эм: Су гүн. Алдаа гарсанаас зайлахгүй. Нөхөр маань яасан ч тийм хэрэг хийх хүн биш. Насаараа үнэнч шударга явсан хүн. Хээл хахууль авч байгаагүй. Харин ч бусдад байнга өгч байдаг. Тийм хүн яаж хууль зөрчих билээ?

Су: Эзэгтэй та морил.

В: Морил, эзэгтэй.

Су: Эзэгтэй та ийм зүйлийг сайн мэдэхгүй байх. Би олон ийм хэргийг мөрдөж байсан. Хуулийн яамнаас шийдвэр гаргасан л бол гэр бүл нь уйлж байсан ч гэмтэй хүн, эзэн хаанд тэрсэлсэн гэдэгээ ч мэдэхгүй явж байдаг. Эзэн хаан хилэгнэх юм бол гэр бүлийг нь зүгээр өнгөрөөхгүй. Тэр хүмүүс яаж дуусдагийг та мэдэх үү? боолчлогдож, гянданд хоригддог. Үхэн үхтэлээ юунаас болж тэнд байгаагаа ч мэддэггүй. Эхнэрүүдээс гадна... хөөрхий  хүүхдүүд нь ч боол болно. Яан Сон хаана байна?

В: Хэргээ хүлээсэн захиа.

Лу: Хууртчихлаа.

*******************

Эр: Хаантан. Товчоонд хээл хахуульд идэгдсэн түшмэлүүд байна. Би албаа гүйцэтгэж чадсангүй. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Бичиг: Кон Жаофен

Эр: Гэвч тэрнээс өмнө хаантнаас алдаа засах боломж олгохыг хүсч байна. Төмөр,  давсны товчоонд байгаа хэрэгтнүүдийг шийтгэх болно. Су гүнтэн манай товчоо хээл хахуульд автсаныг  илчилсэнд талархаж байна.

Су: Кон түшмэл намайг магтах хэрэггүй. Хичнээн хичээсэн боловч би хээл хахуульд автсан нэг муу албатыг л барилаа. Миний чадваргүйнх. Тийм болохоор миний буруу.

Хаан: Су гүн хууль бус давсны хууль бус худалдааг илрүүлсэн гавъяатай. Төмөр, давсны товчоо хээл хахуульд идэгдсэн байж. Ганц шөнийн дотор өөрчилж болох хэрэг биш. Гэвч Кон түшмэлд анхааруулчихъя. Хойшид маш болгоомжтой бай.

Эр: Хаантны итгэлийг дахин эвдэхгүй.

Хаан: Тарцагаа. Шен ноён.

Ю: Байна.

Хаан: Шалгалтанд бэлдэх асуудал юу болж байна?

Ю: Хаантан. Өмнө нь байсан шалгалтын дүн, бусдын магтаалын захидлыг хүчингүй болгох шийдвэр гаргассан. Хойшид зөвхөн шалгалтын үеэр авсан онооны дагуу жагсаах болно. Нэрээ нууцалсан үнэлэх аргыг хот, тосгодын шалгалтын үеэр туршиж үзсэн. Дараагийн ордны шалгалтын үеэр ч гэсэн шинэ аргыг ашиглах болно. Түүнээс гадна нийслэлийн ойролцоох хэдэн мужид шуудангийн газруудыг байрлуулж, шалгалт өгөхөөр нийслэлийг зорьж байгаа, боломж муутай хүмүүст аялалын зөвшөөрөл өгөхөөр зохицуулсан. Энэ аргыг хэрэгжүүлсэнээр ард иргэдийн сэтгэл тайвширч, шалгалт өгөхөөр ирэх хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Эр: Хаантан. Боломжгүй иргэдэд тусалж байгаа нь сайн хэрэг. Гэвч шинэ дүрэ гаргаж, өмнө нь авсан оноог хэрэгсэхгүй болгох нь шалгалт өгч байгаа хүмүүст дарамт болно. Сүүлийн үед болсон шалгалтын үеэр буруу үнэлсэнээс болж  шалгалтанд оролцогчид захирагчийн албанд гомдол гаргасанд хэд хэдэн хэрэг гарсан. Нийслэл дэх шуудангийн газрууэд эмх замбараагүй явдал үүссэн. Ордны шалгалт гурван жилд нэг удаа болдог. Ганц шалгалтын  дүнгээр шийд гаргах нь авъяастай олох хүнийг анзааралгүй өнгөрч, дундаж нэгнийг сонгох эрсдэлтэй.  Хэрвээ шалгалт авч байгаа ноён урьдчилж  өгсөн баримтаас үнэхээр авъяастай хүнтэй таарвал мэдэгдэх нь зөв буй за. Энэ аргыг яаран халах нь шударга байдлыг үгүй хйиж мэднэ.

Аав: Мэдэгдэнэ гэнэ ээ? Шалгалт өгч байгаа хүний авъяасыг уу, эсвэл ар гэрийг нь мэдэхдэх хэрэг үү? Хаантан. Урдчилж өгсөн шалгалтын баримтаас болж шалгалт авч байгаа хүн, өгч байгаа хүмүүс хуйвалдаж мэдэх тул энэ аргыг халах нь зөв гэж үзэж байна. Ноён Лигийн хэлж байгаа асуудал шалгалтын арга барилд бус, боловсролын тогтолцоонд асуудал байгааг харуулж байна. Чадварлаг түшмэлүүдийг томилж, боловсролын захиргааг сайжруулсанаар энэ асуудлыг шийдвэрлэх ганц гарц юм.

Хаан: Шинэ арга болохоор алдаа гарах нь лав. Бага багаар засахад болно. Эргэлзэж, хуучин аргадаа хоргодсоор байсан бол түүхэнд бичигдсэн өөрчлөлтүүд хийгдэхгүй байсан.      Шен ноён. Эргэлзэлгүй ажлаа үргэлжлүүл.

Ю: Мэдлээ, хаантан.

Хаан: Ордны шалгалт ярьсных гол жил бүр болдог зургаан сургуульд хийсэн ордны шалгалтаар Жао Чи тодорсон ч, түшмэл болохыг хүсээгүй. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдэд боловсрол олгохоор байгуулсан “Шударга ёс” сургуулийг үл тоомсорлох болж. Энэ жил аль алинынх нь шалгалтанд анхаарлаа хандуул. Үнэхээр авъяастай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүст анхаарлаа хандуул.

Ю: Зарлиг дагая.

Эр: Мэдлээ.

****************

В: Эзэнтэн. Тэр Кон зальт үнэгийг аль эрт байцаалтын сандалд суулгах байсан юм.

Су: Нэр нь цэвэр болохоор товчоонд олон жил болсон хүн. Одоо ч халдах боломжгүй.

В: Тэгвэл... Нууцаар хулгай хийсээр байхад өмнөөс нь Яаны золиос болохыг хараад сууж байх  хэрэг үү? Яан зүгээр л шатрын хүү байсан.

Эр: Сайн дарс шүү. Аваарай.

***************

Эр: Энэ их сайн цай байгаа юм. Кон ноён та цай уу. Цай асгарсан ч, дахиад дүүргэж болно. Гэвч сул талаа бусдад бариулбал, мултрах амаргүй. 

К: Миний түмэн буруу. Гэвч та санаа бүү зов. Би Төмөр, давсны товцоог сайн цэвэрлэнэ. Шиао Хэн юу ч олохгүй.

Эр2: Тэгж л найдъя.

Л: Аав аа.

Эр4: аав аа.   

Эр: Яах гэж дуудсаныг мэдэх үү?

Л: Товчооноос ирэх мөнгөний урсгал хаагдсан.

Бичиг: Ли Жин.

Л: Гэхдээ тэдэнд мөнгө хэрэгтэй байгаа. Бид энийг нөхөхөөс аргагүй.

Эр: Хаанаас эхэлбэл дээр вэ?

Эр4: Еэ овогт.

Л: Еэ овогт.

Эр: Еэ овогт, Жиан овогт хоёр уран төрлийн холбоотой.

Л: Жиан Юанбай дахин гэрлэсний дараа Еэ Жэнжэний охин Жиан Ли Жэнюү  сүмд цөлөгдсөн. Еэ овогт, Жиан овогтынхон холбоо тасраад удаж байгаа.

Бичиг: Ли Лиан

Эр4: Еэ овогтынх хөрөнгө мөнгөтэй ч нэр хүндтэй биш. Хоёр жилийн өмнө Еэ овогтын хүү Шижиэг ордны сургуульд оруулж, бидэнтэй сургахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэрнийг хянаж чадвал, Еэ овогтыг бүхэлд нь хянаж болох юм.

Эр: Сайн бодсон бол яагаад хөдлөөгүй байдаг билээ?

Л: Еэ Шижиэ биеэ тоосон. Одоохондоо боломж олдохгүй байна.

Эр: Би арга бодож өгье.

Л эр4: Мэдлээ.

*****************

Гү: Шен ноён, яагаад уухгүй байгаа билээ?

Ю:  Дээдэс ээ, хундага өргөе.

Гү: Дарсны хундага барьж байгаа нь хүртэл сайхан харагдаж байна. Хундага өргөх хэрэггүй. Энэ цэнгүүнийг чамд зориулж хийж байгаа. Эрхэм дээдэс чамайг хоёр сургуулийн  шалгалтыг хянахаар томилсон гэсэн. Аргагүй л авъяаслаг нэгэн юм.

Ю:  Гялайлаа дээдэс ээ. Авъяас чадвартай хүмүүсийн суралцдаг сургуулиуд. Эрхэм дээдсийн сануулгыг марталгүй, хичээнгүйлэн ажиллах болно.  

Гү: Жирийн нэг шалгалт бол сонирхол татахгүй. Ордны залуу ноёдыг Шударга ёс сургуулийн авхай нарыг хооронд нь өрсөлдүүлбэл ямар  вэ? Тэгвэл сонирхолтой биш  гэж үү? Тэгвэл сонирхол татах болно.

Ю:  Болохгүй. Энэ бол элсэлтийн шалгалт. Наадам наргиан биш.

Гү: Шинэлэг зүйл хйиж болохгүй гэж үү?

Ю:  Дээдэс таны хэлж байгаагаар хийвэл сурагчид хэсэг бүлэг болон хуваагдаж, хойшид төрийн түшмэлүүдийн нэр хүндэд муугаар нөлөөлж мэднэ. Жинхэнэ авъяастай боловч ил гаргаж чаддаггүй, удам судар дорд хүмүүс анзаарагдахгүй өнгөрч мэднэ.  Тэгвэл төрийн хэрэгт сайнаар нөлөөлөхгүй.

Гү: Аан. Аргагүй л, үнэнч түшмэл  юм. Ийм өнөөр надтай ярих чинь таалагдахгүй байна. Тухгүй байна. Сөхөр.

Ю:  Дээдэс ээ.

Гү:Сөхөр.

6-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home