Get out

Дрэ- Нэг юм гайхаад байна, ямар өвчтэй золиг нь гудамжинд Эжвүүд Вэй гэдэг нэр өгөв, ядаж байхад Эжвүүд Лэйнээс хагас бээрийн зайтай юм гээч. Айн? Солиотой юм. Би чамаас болж, хачин, толгой эргэм хөдөө мунгинаж явна. Гэхдээ нээрээ шүү. Би энд бүр ялгарч байна, тэгэх үү? За, хонгор оо. За, удахгүй дахиад ярья. Түр баяртай. За, энэ чинь Райн өргөн чөлөө. Төөрдөг байшин шиг гайтай газар вэ. Зүүн... чигээрээ яваад бай, тэгээд зүүн эргэнэ гэх шиг болсон... юу гэлээ? Тогос? Чигээрээ явж байгаад зүүн... Зөөз. Ямартай ч чигээрээ яваад л бай, хөгшөөн. Битгий тэнэг юм хийгээрэй. Яваад л бай... Больж үзье. Ирсэн замаараа буцаад явъя, зүгээр. Өнөөдөр больё. Би л биш. Эндхийн хараал идмэрүүд ямар юмнууд байдгийг мэднэ ээ. Явж үзье. – Хөөе,,, больж үз, хөгшөөн, энэ ч арай... Хөөе.

Бич- ЗУГТАА

Роз- Сид. Сид. Сид. Болж байгаа юм уу?  

Кр-   Тийм.

Роз- Шүдний сойзоо авсан биз?

Кр-   Авсан.

Рок- Дезодрантаа авсан уу?

Кр-   Авсан.

Рок- Дулаан хавцсаа авсан уу?

Кр-   Авалгүй дээ.

Роз- Түр бууж бай даа, Сид? Очиж аавыг чинь нэг шиншлэхээс. Яасан?

Кр-   Мэдэж байгаа юм уу? Намайг хар гэж?

Роз- Үгүй. Албатай юу?

Кр-   Хараад байхад, хэлчихвэл, нэг талаасаа... дээр ш дээ.

Рок- Аав, ээж хоёр оо, амралтын өдрөөр би найз залуутайгаа очно шүү, харин та хоёр гайхав аа, манай хүн хар...

Кр-   Чи намайг үерхсэн анхны хар гэсэн ш дээ.

Роз- Тийм, тэгээд юу гэж?

Кр-   Яах вэ дээ, аав, ээжид чинь огт үзээгүй шинэ юм ш дээ. Үүднээс чинь шааз бууны аман дээр хөөгдмөөргүй л байна шүү.

Роз- Хөөхгүй дээ. Нэгдүгээрт, аав маань боломж гарвал Обамад гурав дахиа саналаа өгөх хүн. Хайр гэдэг чинь бодит юм ш дээ. Аав чамтай энэ тухай зоолттой ярих учраас хэлж байна. Тэгмэгц үнэхээр залхаж үхмээр болно, за юу. Яагаад тэгж байна гэхээр, манай аав бараг хамгийн бүтэхгүй аав. Арьс өнгөөр ялгаварлагч биш.

Кр-   За.

Роз- Болохгүй бол хэлнэ ш дээ. Чамайг дагуулж, гэртээ очих ч үгүй.

Кр-   Тийм ээ, тийм, тийм.

Роз- Жаахан бодоод үзвэл ойлгомжтой ш дээ.

Кр-   Бодож байна.

Роз- Тэг ээ, тэг тэг. Сайн байна. – Үгүй шүү, үгүй, үгүй, үгүй.

Кр-   Өгчих өө, би том болсон хүн.

Роз- Үгүй шүү.

Кр-   Тамхи хугалчихлаа ш дээ. Арай ч дээ, цонхоор шидчихэж байгаа юм уу? Мөнгө ш дээ. Чи мөнгө цонхоороо гаргаад шидчихлээ. Янзтай.

Роз- Чи өөрөө л мөнгөөрөө никотин худалдаж аваа биз дээ.

Кр-   Тийм ээ.

Роз- Тамхи ш дээ.

Кр-   Байзаарай, Родтой нэг яриадахъя.

Роз- Род уу?

Кр-   Хэр-хэр-хэрэггүй шүү.

Род- Юу байна?

Кр-   Ажил дээрээ байна уу?

Род- Тийм, тийм. Ажил дээрээ л. Аан гээ, Крис, нэг юм асууя, за? Яахаараа би хөгшин авгайг нэгжсэнийхээ төлөө өөрөө хэрэгт унадаг билээ? Жишиг үзлэг шүү дээ. Гари хөгшин авгайг хөгшин болохоор онгоц барьцаалж чадахгүй гээд байгаа юм даа. Тэгээд байз байз байз, чи шоолж байгаа л даа. Гэхдээ байна аа, хөгшөөн, дарагаийн 9/11-ийг хөгшчүүд үйлдэнэ шүү. Нээрээ шүү.

Кр-   За, хөгшөөн, амралтын өдрөөр Сидийг харж өгч байгаад баярлалаа. Мартав аа, хүний хоол өгөв өө. Гэдэс нь хямарчихдаг шүү.

Род- Арай ч дээ, Си. Чи намайг бас л доромжлох юм аа. Би чам шиг юм хум мартдаггүй шүү.

Кр-   Тийм ээ, тийм, тийм. За за.

Род- За, уучлалтыг чинь хүлээж авлаа. Зүгээр дээ. Хатагтай Рози юу хийж байна?

Кр-   Дажгүй шүү. Жолоо барьж явна.

Роз- Би ярьж болох уу?

Кр-   Үгүй.

Роз- Яримаар байна ш дээ, тэгэх үү?

Кр-   За, барьж байгаарай.

Роз- Сайн уу, Род?

Род- За, аан гээ. Чи буруу хүнээ сонгож авснаа мэдэж байгаа биз?

Роз- За, тэрийгээ мэдэлгүй дээ. Чамд ойртох л гэсэн арга саам ш дээ. Хоёулаа бол оройтоогүй шүү.

Кр-   За, өөртөө хүүхэн олж ав аа. чөтгөр авмар.

Род- Надаас зөвлөгөө авдаггүй болохоор л чамд боож үхчих гээд байдаг ш дээ.

Кр-   Ямар зөвлөгөө?

Род- Жишээ нь, цагаан хүүхнүүдийн аав, ээжтэй битгий очиж танилц. Яасан, төмсөгийг чинь долоож өгдөг юм уу, хаашаа юм?

Кр-   За, баяртай.

Род- Ойлгож байгаа биз дээ, Крис? Крис. Кри... Муу новш чинь тасалчихдаг байна ш дээ.

Роз- Хардаад байгаа юм уу?

Кр-   Хардаагүй ээ.

Роз- Харыг чинь хөдөлгөчихсөн үү?

Кр-   Үхсэндээ Родтой хардах вэ дээ?

Роз- Род ш дээ. – Новш. Чи зүгээр үү?

Кр-   Тийм ээ, зүрх амаар гарах шахлаа. Чи?

Роз- Зүгээр ээ, зүгээр. Ээ, бурхан минь. Гай вэ.

Кр-   Байж байгаарай.

Роз- Юу? Яах гэж байгаа юм бэ?

Кр-   Мэдэхгүй ээ. Босоод явчихсан ч юм билүү?

Роз- Крис.

Рай- Цаашдаа Амьтан хамгаалах алба руу утасдаж байгаарай.

Роз- За, ёстой уучлаарай. Би харин будилаад.

Рай- Та хоёр хотоос яваа улс уу?

Роз- Тийм, тийм. Манай аав, ээжийнх Понтако нууранд байдаг юм. Амралтын өдрөөр очиж амрах санаатай л явна.

Рай- Эрхэм ээ, та үнэмлэхээ үзүүлээч, тэгэх үү?

Роз- Юу, яах гэж?

Кр-   Тэг ээ, мужийн үнэмлэх байгаа.

Роз- Байз байз байз. Би жолоо барьж явсан ш дээ.

Рай- Би хэн жолоо барьж байсан гээгүй, үнэмлэхээ л үзүүл гэсэн.

Роз- Тэгээд, яах гэж? Жолоо бариагүй юм чинь үзүүлэх албагүй.

Кр-   Май.

Роз- Үгүй ээ, үгүй. Больж үз. Чи үнэмлэхээ үзүүлэх алба байхгүй. Чи ямар хэрэг хийчихсэн биш.

Кр-   Хонгор минь ээ, хонгор минь, зүгээр ээ. Хэрэггүй.

Рай- Ямарваа нэгэн осол гарсан тохиолдолд, бидэнд бүх эрх нь байгаа…

Роз- Шал утгагүй юм.

Рай- Хатагтай,

Эр-  Байдал хэвийн үү, Райн?

Рай- Тийм, хэвийн. Гэрлээ засуулаарай. Бас толио.

Роз- Баярлалаа, цагдаа. Яасан?

Кр-   Догь байлаа шүү.

Роз- Яг ш дээ, би өөрийнхөө хүнийг хэнд ч дээрэлхүүлэхгүй.

Кр-   Сая харсан.

Роз- Болж дээ. Ирлээ дээ. Цэцэрлэгч. За, орох уу? – Сайн уу?

Дин- Аавын охин. Гүйгээд ир дээ.

Роз- Сайн байна уу? Би ч гэсэн хайртай шүү. Ямар их санав аа. Энэ миний аав, Дийн. Танилц, Крис.

Дин- Намайг ноён Армитаж гээрэй.

Кр-   Мэдлээ, та сайн байна уу?

Дин- За, тоглосон юм аа. Зүгээр Дийн гэж дууд. Алив, тэвэрье, залуу минь. Сайн биз дээ?

Кр-   Сайн. Та сайн уу?

Дин- Тэврэлдэх сайхан шүү.

Мис- Тийм.

Роз- Миний ээжтэй танилц. Танилц, Крис.

Мис- Сайн уу? Тавтай морил. Танилцахад таатай байна. Аав чинь түрүүнээс хойш баярлаад, харин… За, тэр ч яах вэ. Намайг Мисси гэдэг. Гэрт ор л доо. Тавтай морил. Ор ор.

Дин- Замдаа дажгүй яваад ирсэн биз?

Роз- Уг нь зүгээр явж байсан юм, тэгтэл буга мөргөчихсөн.

Дин- Юу?

Мис- Яана аа.

Дин- Үхчихсэн үү?

Кр-   Тихх.

Мис- Аймаар юм бэ. Гол нь та хоёр зүгээр үү?

Роз- Зүгээр. Жаахан л цочсон.

Мис- Тийм үү?

Кр-   Харин гэнэт л үсрээд гараад ирсэн. Нэлээд айхтар мөргөсөн.

Мис- Аргагүй ээ, юм мөргөчихөөр чинь айж л таарна ш дээ.

Дин- Хачин юм аа. Ер нь би юу гэдэг билээ? Нэгийг нь унагахад цаана дахиад зуун мянга үлдэнэ.

Мис- Дийн?

Роз- Аав?

Дин- Нэг их онгирох ч гэсэн юм биш, бодлоо л хэлсэн юм, би буганд үнэхээр дургүй. Залхмаар амьтан. Ядахад хаа сайгүй тааралдана. Яг харх шиг. Экосистем сүйрүүлж дуусгалаа. Замын хажууд үхсэн буга харагдахаар ингэж бодогддог юм, Энэ бол эхлэл.

Мис- Би бол ойлгох ч үгүй юм.

Дин- Уучлаарай. Зүгээр л хэлсэн юм. Яг үнэндээ, өнөөдөр буга алсанд чинь баярлаж байна. Муухай амьтад.

Роз- Дургүйг чинь мэдсэн.

Дин- За за.

Роз- Мэдсэн.

Мис- Та хоёр айсан харагдаж байна ш дээ.

Кр-   Тийм ээ, жаахан л.

Дин- Ингэхэд тэгээд хэр удаж байгаа юм бэ дээ? Та хоёр? Хэзээнээс?

Кр-   Дөрвөн сар.

Дин- Дөрвөн сар аа?

Роз- Таван сар л даа, яг.

Кр-   Нээрэн тийм, миний буруу.

Дин- Сайн залуу. Наад үгээ л хэлж сураарай даа.

Мис- За, ёстой уучлаарай.

Дин- Өө, тийм, уучлаарай, нээрэн тийм, миний буруу. Харав уу?

Роз- Аавд унтраах товч байдаг билүү? Бүр ядарчихлаа байна.

Дин- Харин тийм ээ. Би чамд орчноо үзүүлье.

Мис- Наад хоёр чинь...

Роз- Эхлээд тээшээ задалчих уу?

Дин- Одоо задалъя гэж үү? Аялал гарах гэж байхад уу? Энэ бол Миссигийн ажлын өрөө. Хүн ирэхээр энд хүлээж авч уулздаг.

Кр-   Сэтгэл засалч гэсэн байх аа?

Дин- Сэтгэлзүйч, тийм ээ. Хөдөөний хүмүүс ч гэсэн хотынхон шиг болохоо байсан толгойтой юм билээ. Энэ манай Жэрэми. Розийн дүү. Бас энэ байна.

Кр-   Түүхийг нь сонссон.

Дин- Тийм ээ, тэгсэн л байх. Одоо анагаахад сурч байгаа. Аавынхаа мэргэжлийн өвлөж авна л гэсэн. Ирэхээр нь уулзаарай.

Кр-   За, тэгье.

Дин- Би эднийг Балигаас авсан юм. Зүйл бүрийн юм байгаа. Би чинь аялагч хүн өөр яалтай ч вэ дээ. Явсан газрынхаа сувинерийг авах дуртай. Өөр хүний соёлыг үзэж харна гэдэг чинь сайхан хэрэг. Ойлгож байгаа биз дээ? Аан, энэ чамд таалагдана. Аав маань алдартай хүн байсан. 1936 оны Берлиний Олимпт эрх авах тэмцээн дээр Жэсси Өүвэнсд хожигдсон юм. Тэр олимп бол...

Кр-   Өүвэнс Гитлерийг харж байхад түрүүлсэн ганц олимп.

Дин- Тийм, гайхамшигтай мөч. Гайхамшигтай. Гитлерийн төгс ари хүн энэ тэр гээд солиорч байсан цаг. Нэг хар нөхөр гарч ирэнгүүтээ тэрний буруу гэдгийг дэлхий дахины өмнө харуулсан. Биширмээр.

Кр-   Даанч аавд чинь азгүй хэрэг юм даа.

Дин- Тийм. Аав бараг л түрүүлэх шахсан. Ийшээ зоорийн давхар. Лацдах хэрэгтэй байгаа юм. Хар хөгц ургачихсан байна лээ. Ээж маань гал тогоондоо хайртай байсан болохоор тэр чигээр нь хадгалсан юм. Жиоржина, танилц, Крис. Розийн найз залуу.

Кр-   Сайн уу?

Жор-      Сайн байна уу?

Дин- Хог хаягдлаа тосгуур доор хийдэг,,, тэгээд шинэ.... тоглоомын талбай. Би эндээ дуртай. Хамгийн ойрын айл нуурын цаана. Бүрэн тусгаар. Юу бодож байгааг чинь мэднэ шүү.

Кр-   Юу?

Дин- Хамаагүй ээ, ойлгож байна аа. Цагаан айл, хар зарц. Бас л улиг ш дээ.

Кр-   Би тэгж бодоогүй байсан юм аа.

Дин- Бодох ч хэрэггүй шүү. Нээрэн шүү. Юу л даа. Жиоржина, Уолтэр хоёрыг аав, ээжид туслуулахаар хөлсөлж байсан юм. Тэднийг нас барахад,,, тэр хоёрыг явуулж зүрхлээгүй юм. Юу л даа... гэхдээ тэр залуу, харагдах байдал нь таалагддаггүй юм.

Кр-   За, таныг ойлгож байна аа.

Дин- Мартсанаас, хэрэв Обама гурав дахиа нэр дэвшсэн бол би саналаа өгөх байсан юм. Бидний үеийн хамгийн сайн Ерөнхийлөгч. Маргаангүй.

Кр-   Санал нэг ээ.

Дин- Тийм. – Крис, танай хоёр юу хийдэг хүмүүс вэ?

Кр-   Аавыгаа би бараг л санадаггүй юм. Харин ээж намайг 11-тэйд өнгөрсөн.

Мис- Өө, харамсалтай юм. Яаж нас барсан юм?

Кр-   Дайраад зугтчихсан.

Дин- Аймаар юм.

Мис- Ёстой сонсохоос ч харамсмаар юм.

Дин- Хар нялхаараа байж шүү дээ.

Кр-   Үнэндээ, би тэр үеийг бараг санадаггүй юм, тэгэхээр,,,

Мис- За, зүгээр дээ. Тэр талаар ярих шаардлагагүй.

Дин- Тамхи татдаг уу, Крис? Ганц сайхан уушигламаар л байна уу, айн?

Кр-   Гарч байгаа.

Роз- Аав, ийм болохоор л би гэртээ хүн дагуулж ирэхээ больсон юм ш дээ.

Мис- Айлтгүй дээ, элдэвлэж гоочлохгүй. Гоочлохгүй.

Дин- Гэхдээ л заваан зуршил даа. Тэр тал дээр Мисси тусалж чадна шүү.

Кр-   Яаж?

Дин- Ховс аргаар. Нэг арга боловсруулсан нь нээрэн үнэхээр үр дүнгээ өгдөг шүү.

Кр-   Пөөх.

Роз- Хоёр оо, зарим хүн танихгүй хүнээр толгойгоо тоглуулдаггүй юм шүү.

Дин- Сонс, Крис, би шал худлаа гэж боддог байсан юм. Би чинь арвантаван жил тамхи татсан хүн, сорж байгаа бүхэндээ хэчнээн дуртай гэж санана. Гэтэл нэг удаа ховсдоод л,,, тамхи харангуут л дотор муухайрдаг болчихсон.

Мис- За, орхиё, Дийн.

Дин- Манайхаас үзүүлдэг үйлчилгээ.

Кр-   За, зүгээр дээ.

Мис- За.

Кр-   Гэхдээ баярлалаа.

Дин- Тамхин ч бай, үгүй ч, ямартай ч манай гэрийн өнөр цуглаанд ирсэнд их баярлалаа.

Мис- Тийм ээ.

Роз- Юу, үгүй байлгүй дээ. Энэ амралтын өдөр билүү?

Мис- Тийм ээ, энэ амралтаар.

Кр-   Юун өнөр цуглаан бэ?

Роз- Ээ, бурхан минь.

Мис- Баярлалаа, Жорж. Розийн өвөөгийн үдэшлэг байгаа юм.

Дин- Аав маань жилд нэг удаа хөлтэй найр хийдэг байсан юм. Бүх найзуудаа цуглуулаад, боччи болл, бадминтон...

Роз- Байз даа. Тэгээд яагаад надад урьдчилж хэлээгүй юм бэ?

Мис- Жил бүр тгтсон өдрөө л болдог шүү дээ, охин минь.

Роз- Үгүй ш дээ.

Дин- Тийм ш дээ.

Мис- Тогтсон ёс шүү.

Роз- Нээрэн тийм билүү?

Дин- Тийм, чи л харин андуураад байна.

Мис- Тийм ээ. Яагаад тэмдэглэдэг вэ гэхээр тэднийг өнгөрсний дараа бидэнд... тэднийг ойр байлгамаар санагдсан юм. Тэд ч гэсэн бидэнтэй хамт байгаа.

Роз- Ээ, уг нь би зүгээр л амаръя гэж бодсон ш дээ.

Кр-   Харин ч гоё юм биш үү?

Мис- Өө, Жиоржина.

Жор-      Ёстой уучлаарай.

Мис- За зүгээр ээ. Чи яваад хажуулаач, жаахан амрахгүй юү?

Жор-      За, ерөөсөө тэгье.

Мис- Яв аа. Бурхан минь, ядарсан байлгүй…

Жэр-       Юу байна, манайхаан?

Роз- Сайн уу, Жэр-баавгай.

Мис- Сайн уу, хонгор минь.

Дин- Сан уу, залуу.

Жэр-       Хаалгаа тайлаад өгчих хүн алга уу? Сайн уу, Рози?

Дин- Би яах гэж худал хэлэх юм бэ, айн?

Мис- Таалагдаж байна.

Жэр-       Рози хөлийн хумс цуглуулдаг тухайгаа ярьсан уу?

Роз- Ээ, бурхан минь.

Кр-   Юу?

Жэр-       Ингэдэг, за. Хумсаа мэрнэ, хөхнө, тэгээд эрдэнэсийн хайрцагтаа хийж хадгална.

Роз- Үгүй ээ, тэгээгүй ш дээ. Юу яриад байгааг чинь мэдэхгүй юм байна.

Кр-   Ямар сэжгийн юм бэ. Бөөлжис хүрмээр сэжгийн юм.

Роз- Чамд дургүй хүрээд байна шүү.

Жэр-       За, одоо бүр гоё нь. Хальтхан санаадахъя. 11-р анги… Роз Коннэр Гарфильд гээд залууг шохоорхдог байлаа.

Дин- Коннэр Гарфильд.

Роз- Боль. Ээж?

Мис- Боль оо, Жэрэми, битгий.

Кр-   Зүгээр ээ, зүгээр. Ярьчих л даа. Ярьчих. Сонирхолтой ш дээ.

Дин- Рози, Рози, хүмүүжлээ хааш нь хийчихээ вэ? Манай зочин дурсамж сонсъё гэж байна.

Жэр-       Баярлалаа. Коннэрс нь манай сургуулийн лакроссын багт тоглодог, үлэмж биетэй, метр ер ш дээ. Тэгсэн мөртлөө усан тэнэг, за? Нэг удаа манайд үдэшлэг хийлээ л дээ.

Роз- Нөгөө үдэшлэг чинь.

Жэр-       Аав, ээж хоёр Грек явчихсан байл уу даа, яалаа? Бид орж ирээд л архины өрөө рүү дайраад нохой болтлоо уусан. 15-уулаа байсан юм.

Мис- Бурхан минь дээ. Худлаа гэж хэлээч, Роз.

Жэр-       Би архины шилнүүдийг усаар дүүргээд,,, би дуусгачих уу?

Мис- Аанхаа, тэг тэг. Сонсож л байя.

Жэр-       Тэгээд би дээд давхарт, ангийнхаа хамгийн хөөрхөн охин Жийн Дийлитэй нялуурч байв аа.

Мис- Тэнгэр минь.

Роз- Дэлхийн хамгийн мангар амьтан шиг царайтай бууж ирснээ санаж байна уу?

Жэр-       Тэгсэн чинь Коннэр угаалгын өрөөний хаалга балбаж эхэлсэн, тэ? Онгойлголоо, амнаасаа баахан цус асгаруулчихсан хашхирч байна аа: Эгч чинь хэл тас хазчихлаа.

Кр-   Чи хазсан юм уу?

Мис- Юу?

Роз- За, за, үнэнээ л хэлье, би анх удаа хүнтэй үнсэлцэж үзсэн, тэгсэн чинь тэр хэлээ хийхээр нь би мэдээгүй болохоор цоччихсон юм. Рефлексээрээ ш дээ. Уучлаарай. Гэхдээ би тэр рефлексээсээ салсан л даа.

Кр-   Тийм бий.

Дин- Тийм шүү, болгоомжтой л байгаарай.

Кр-   Одооноос маш болгоомжтой байна аа.

Мис- Би амттан аваад ирье. Харин Дийн, чи ширээн дээрхээ хураачихгүй юу?

Дин- За, Крис, ямар спортод дуртай вэ? Хөлбөмбөг? Сагсанбөмбөг?

Кр-   Сагсанбөмбөг түлхүү гэх үү дээ.

Жэр-       Холимог тулаан сонирхдог уу?

Роз- Хөөе.

Жэр-       Хөөе, юу гэж? Яасан?

Дин- Хөөе, Жэрэми. Одоо хэдүүлээ чамаас өөр хүний яриа сонсвол яаж байна?

Жэр-       Чи манай эгчтэй үерхэж байгаа биз дээ? Энэ эгчтэй үерхэж байгаа ш дээ. Танд боломж олдсон. Харин би энэ залуутай танилцаж болох уу?

Кр-   ЮФС-ийг хэлж байна уу?

Жэр-       Тийм.

Кр-   Үгүй ээ, надад харгис санагдаад байдаг юм.

Жэр-       Хүүхэд байхдаа гудамжны зодоонд оролцож байсан уу?

Кр-   Нэгдүгээр ангидаа хичээлийн дараа жүдод явдаг байсан. Чи намайг харсан ч болоосой.

Жэр-       Жүдо? Биеийн байгуулалт, генийн бүтцээ дагаад, биедээ ачаалал өгөх юм бол, жинхэнэ бэлтгэл болно, тийм үү? Энд тэнд хулчийж суухгүй, догшин араатан болно ш дээ.

Мис- Луувангийн бялуу. Сайн уу? Луувангийн бялуу. Би юунаас хоцров?

Роз- Онц юм ярьж амжаагүй ээ.

Жэр-       Спорт л ярьж байлаа. Тийм ээ?

Кр-   Тийм.

Мис- Гоё л юм байна ш дээ.

Жэр-       Жиү-жүцүгийн гол давуу тал нь, хүч чухал биш гэдэг, тийм үү? Энэ л чухал. Шатар шиг стратегийн тоглоом. Хоёр, гурав, дөрвөн алхам түрүүлж харна даа.

Кр-   Догь.

Жэр-       Босоод ир дээ.

Мис- Жэрэми, хоолны ширээн дээр каратэ хийхгүй шүү.

Жэр-       Каратэ биш ээ, ээж.

Кр-   Хэрэггүй, би нэг дүрэмтэй. Согтуу хүмүүстэй зодолдож тоглохгүй.

Жэр-       Тоглох гээгүй ээ, зүгээр л...

Мис- Жэрэми.

Жэр-       Би энийг ямар алах гэсэн биш дээ.

Роз- Чамайг хүзүүгээр чинь боох гэж байсан юм ш дээ. Яачихсан юм бол доо? Миний найз залуустай ерөөсөө тэгж харьцаж байгаагүй. Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч шүү. Бурхан минь, ядаж байхад аав бас нөгөө миний залуу гэдгээ эхэлчихдэг шүү. Миний залуу, миний залуу. Аав одоо хаанаасаа ч сонсчихдог юм, яадаг юм бүү мэд. Одоо тэрнээс өөр юм ярихаа байчихсан.

Кр-   Тийм.

Роз- Бас, ээж Жиоржинатай ямар бүдүүлэг харьцдаг юм бэ? Яах гээд байдаг юм бол доо? Шал солиотой юм. Ингэхэд, энэ гурав нөгөө цагдаагаас ямар ялгаа байна? Ёстой засаршгүй тэнэг хүмүүс юм аа. Чамд нэмж хэлэх юм байхгүй юу?

Кр-   Би чамд хэлсэн ш дээ, яагаа вэ... Хэлмээргүй байна аа, хэлмээргүй байна. Хэлмээргүй байна. Тэрийг ч хэлмээргүй байна.

Роз- Миний буруу байхад би дургүй.

Кр-   Анзаарсан,

Роз- Гэхдээ уучлаарай.

Кр-   Хэрэггүй, хэрэггүй. Алив, нааш ир. Нааш ир. Нааш ир.

Роз- Уучлаарай даа. Шал тэнэг юм.

Кр-   Юу? Яагаад уучлаарай гээд байгаа юм?

Роз- Би чамайг энд авч ирсэн, энэ айлын охин ш дээ.

Кр-   За, зүгээр дээ. Санаа зоволтгүй. За юу?

Роз- За? Яаж ийм тайван байна аа?

Кр-   Үнэндээ, юу ч биш шүү дээ. Гэхдээ арьс өнгөнд уян хатанд чинь дуртай шүү.

Роз- Уян хатан гэнэ ээ?

Кр-   Уян хатан ш дээ.

Роз- Би тэгээд уян хатан хүн болчхов уу?

Кр-   Тийм ээ, чи хамгийн уян хатан нь.

Роз- Балай юм. Нөгөө үдэшлэг.

Кр-   Хэр муухай юм бэ дээ?

Роз- Дандаа цагаан хүмүүс ирнэ. Цав цагаан.

Кр-   Хамаагүй дээ.

Роз- Тийм үү?

Кр-   Тийм. Аан гээ, над шиг генийн бүтэцтэй хүнд, байдал эвгүйтнэ дээ. Би бол араатан. Догшин араатан.

Мис- Тамхи ямар хортойг чи мэддэг үү?

Кр-   Мэднэ.

Мис- Наашаа ирээд хамт суу л даа. Тэгэх үү? Жаахан хань болчих. Тэгэх үү? Баярлалаа. Манайд тухтай байж чадаж байна уу?

Кр-   Тэгж байгаа. Баярлалаа.

Мис- Зүгээр ээ. Яаж ажилладгийг нь хармаар байна уу?

Кр-   Халаасны цагаа хүмүүсийн нүүрэн дээр савчуулдаг, тийм биз?

Мис- Чи зурагт их үздэг юм байна.

Кр-   Багадаа үздэг байсан.

Мис- Одоо тэгвэл их унтамхай болжээ. Бид заримдаа төвлөрөх цэг ашиглаж, хүмүүсийг хэт дуулгавартай төлөвт оруулдаг юм.

Кр-   Хэт дуулгавартай гэнэ ээ?  

Мис- Яг тийм. Яг тийм. Чи манай охины дэргэд тамхи татдаг уу?

Кр-   Би гарна аа. Амлаж байна.

Мис- Миний хүүхэд шүү дээ. Миний хүүхэд. Ойлгож байна уу? Ээжийн чинь тухайд?

Кр-   Ээж яасан гэж? Уг нь өдөр,,,

Мис- Ээжийгээ өнгөрөхөд чи хаана байв?

Кр-   Тэр талаар яримааргүй байна. Гэртээ. Зурагт үзэж байсан.

Мис- Зурагт сонсогдож байна уу? Юу сонсогдож байна?

Кр-   Бороо.

Мис- Бороо. Бороо орж байжээ. Бороо сонсогдож байна уу? Сонстож байна уу? Хайж ол. Олохоороо надад хэлээрэй. Алив ээ, Крис. Над руу хар.

Кр-   Олчихлоо.

Мис- Ээж чинь хаана байна?

Кр-   Ээж... ээж харьж явсан, гэртээ эзгүй байсан.

Мис- Ажлаасаа юу? Тэгээд? Чи юу хийсэн бэ?

Кр-   Юу ч хийгээгүй.

Мис- Юу ч хийгээгүй?

Кр-   Би томоотой сууж байсан.

Мис- Хүн дуудаагүй юм уу?

Кр-   Үгүй.

Мис- Яагаад вэ?

Кр-   Мэдэхгүй байна аа. Би зүгээр л... Тэгсэн бол жинхэнэ болчих юм шиг санагдсан.

Мис- Чи их айжээ. Чи өөрийгөө буруутай гэж гэмшдэг юм байна. Одоо ямар санагдаж байна?

Кр-   Хөдөлж чадахгүй байна.

Мис- Чи хөдөлж чадахгүй.

Кр-   Яагаад чадахгүй байна?

Мис- Саажсан байна. Яг тэр юу ч хийгээгүй өдөр шигээ. Чи юу ч хийгээгүй. Одоо, шал руу шигд.

Кр-   Байзаарай, байзаарай, байзаарай.

Мис- Шигд. Одоо чи Шигдсэн газар байна.

Кр-   Юу байна, залуу? Хийх ажил ихтэй байдаг уу, айн?

Уол- Надад хийхгүй ажил гэж байдаггүй. Тийм ээ.

Кр-   Өчигдрөөс хойш чамтай дотночлон танилцах боломж гарсангүй. Намайг Крис гэдэг.

Уол- Би чамайг мэднэ ш дээ. Сайхан бүсгүй байгаа биз дээ?

Кр-   Роз уу? Тийм ээ, тийм.

Уол- Ховорхон доо. Хамгийн дээр нь. Алдмааргүй хүүхэн дээ.

Кр-   За.

Уол- Шөнийн явдалд уучлаарай.

Кр-   Юунд?

Уол- Би дасгал хийж байсан. Чамайг айлгах гээгүй шүү.

Кр-   За. За.

Уол- Тэгээд болсон уу? Болсон юм уу? Чи хатагтай Армитажийн өрөөнд нэлээд удсан.

Кр-   Аан, тийм. Өчигдөр орой дарсаа хэтрүүлчихсэн байх өө. Юу ч санахгүй байна. Уучлаарай.

Уол- За, би ажилдаа эргэж ороод өөрийнхөө хэргийг л мэдье дээ.

Кр-   Танай ээж өнгөрсөн шөнө намайг ховсдсон юм шиг байна.

Роз- Юу? Хэзээ?

Кр-   Өнгөрсөн шөнө агаар амьсгалахаар гараад ээжтэй чинь тааралдсан юм. Сайн санахгүй байгаа ч гэлээ одоо тамхи бодохоор л огиудас хүрээд байх юм.

Роз- Бурхан минь гэж. Уучлаарай. Ээж одоо чамайг ховсдоод байхдаа яах вэ дээ.

Кр-   Их хачин зүүд зүүдэлсэн.

Роз- Юу зүүдэлсэн юм?

Кр-   Би нэг нүх юманд унасан. Хөдөлж ч чадахгүй. Яг л...

Роз- Бурхан минь, аймаар сонстож байна. Уучлаарай.

Кр-   Хөөе, тэр Уолтэр яадаг хүн бэ?

Роз- Яадаг хүн гэж юу гэсэн үг вэ?

Кр-   Сая тэрэнтэй уулзлаа. Нэг л хачин дайсагнасан харьцаатай юм.

Роз- Чамд юм яриа юу?

Кр-   Юу ярьсан нь биш. Яаж ярьсан нь хачин. Тэр чамд талтай юм шиг байна. Хардаж, харамладаг ч юм уу, мэдэхгүй байна...

Роз- Тоглоод байгаа юм уу?

Кр-   Үгүй.

Роз- Чи бид хоёрыг учиртай гэж бодсон юм уу?

Кр-   За за, тоглохоо боль.

Роз- Эвтэйхэн хэлчихье л дээ?

Кр-   Тоглоод байх юм. Янзтай. Инээдтэй байна шүү.

Роз- Би тэр талаар аавтай ярья. Уг нь,,,

Зр-   Аавтайгаа ярих хэрэггүй дээ.

Роз- Эвгүй юм бэ.

Кр-   Орхичих оо, сүртэй юм,, сүртэй юм биш шүү дээ. Мартаж үз. Больё.

Роз- За. Ээ, золиг. – Ээ, хөөрхий. Эхэллээ дээ. Чамд зүгээр биз дээ?

Кр-   Зүгээр дээ.

Роз- Балай юм.

Уол- Тавтай морилно уу?

Хал- Ямар сайхан юм бэ?

Нөх- Сайн байна уу?

Роз- Инээмсэглэ.

Кр-   Инээмсэглэ ээ? За. Яадаг гэнэ ээ, дахиад хэл дээ?

Роз- Зүгээр инээмсэглээд л бай. Болж байна шүү. Яг тэгээд. Хөөх, Грийнийнхэн. Гордон, Эмили, танилц, Крис. Крис, танилц, Гордон, Эмили Грийн хоёр.

Кр-   Крис. Танилцахад таатай байна.

Гор- Танилцахад таатай байна, Крис. Үнэхээр таатай байна шүү. Хөөх, ямар чанга гартай юм бэ.

Кр-   Баярлалаа, та ч гэсэн.

Гор- Чи гольф тоглодог уу?

Кр-   Байсан, хэдэн жилийн өмнө. Гэхдээ би их муу л даа.

Эми-       Гордон олон жилийн өмнө мэргэжлийн гольфчин байлаа.

Кр-   Хөөх, тийм үү?

Гор- Яах вэ дээ, одоо ч өмнөх шигээ ташаагаа савж чадахгүй болсон л доо. Гэхдээ би Тайгэрийг сайн танина шүү.

Роз- Хөөх, ямар гоё юм бэ.

Кр-   Янзтай.

Эми-       Гордон маань Тайгэрт хайртай.

Гор- Миний л мэдэх шилдэг нь. Гарамгай тамирчин. За, Крис, чиний барилыг харъя л даа.

Роз- Энэ хоёр бол Нельсон, Лиза.

Кр-   Сайн байна уу?

Лиз- Тэгэхээр, их царайлаг залуу байна ш дээ.

Роз- Тийм үү? Чи царайлаг юм уу?

Кр-   За.

Лиз- Муугүй шүү. Тийм ээ, Нельсон? Тэгэхээр, үнэн байх нь ээ? Бодвол сайн л биз?

Кр-   Пөөх.

Роз- Хөөх.

Бүд- Дээр үед цагаан арьстангуудыг л чухалчихлдаг байсан даа, хоёрзуугаад жилийн өмнө үү? Гэтэл одоо эсрэгээрээ эргэчихжээ. Хар мода болжээ.

Кр-   Өршөөгөөрэй, би яваад жаал зураг дараадахъя.

Роз- За, тэг дээ.

Дин- Тэр байна.

Кр-   Анд нөхөртэйгээ тааралдах сайхан байна шүү.

Дрэ- Сайн уу? Тийм ээ, мэдээж шүү дээ. Юу болсон юм?

Фил- Энд байсан юм уу? Энийг авч байгаач.

Дрэ- Аа, за за.

Фил- Өө, сайн уу? Намайг Филмэна гэдэг. Харин та?

Кр-   Крис. Розын найз залуу.

Фил- Гайхамшигтай. Та хоёр тун сайхан хос шүү.

Кр-   Баярлалаа.

Дрэ- Ээ, энэ хар толгойг дээ? Логан. Логан Кинг. Крис дөнгөж сая намайг энд олж хараад тун их баярласан гэнэ ээ.

Фил- Сайхан л юм. Логан, та хоёрыг салгамааргүй байна л даа, гэхдээ, Винкоттынхон чамайг асуугаад байна.

Дрэ- За, танилцахад таатай байлаа, Крис. Баяртай.

Кр-   Хачин этгээд вэ?

Жим-      Үл мэдэгдчид.

Кр-   Хэн?

Жим-      Тэд нар аа. Харахад сайхан ч юм шиг, даан ч тэд жинхэнэ хүмүүс юу үзэж туулж байгааг мэдэхгүй. Жим Хадсон.

Кр-   Крис.

Жим-      Би чамайг мэднэ ээ. Чиний уран бүтээлийг шүтэн биширдэг. Чи мэдрэмж өндөртэй.

Кр-   Байз, Жим Хадсон? Хадсон галлерейн үү?

Жим-      Тоглоом ч үгүй, сохорсон ч гэлээ урлагийн наймаандаа төөрөөгүй л явна даа.

Кр-   Яаж мэддэг юм?

Жим-      Миний туслах зургийг нэг бүрчлэн дүрсэлж өгдөг юм. Чи авьяастай. Чиний дарсан зургууд, маш харгис, дэндүү дүнсгэр. Хүчирхэг өгүүлэмжтэй гэж боддог.

Кр-   Баярлалаа.

Жим-      Цагтаа зураг дардаг л байлаа, гол төлөв байгаль. Нат Жиод 14 удаа зургаа явуулсны эцэст авьяасгүйгээ олж мэдсэн. Тэгээд наймаачин болсноор хараагаа алдаж эхэлсэн ю мдаа.

Кр-   Баларсан юм.

Жим-      Харин тийм ээ. Амьдрал ийм л тоглоомтой доо. Нэг өдөр харанхуй өрөөнд зураг угааж байгаад л маргааш нь харанхуйд сэрнэ. Удамшлын өвчин.

Кр-   Дэндүү харамсалтай юм.

Жим-      За, ёстой үнэн хэллээ. Дэндүү харамсалтай.

Роз- Хөөе.

Кр-   Нааш ир дээ, нааш ир.

Роз- Чи чинь хааччихдаг юм бэ? Хүн хаяад алга болчих юм?

Кр-   Харж байгаарай. Миний утсыг салгачихсан байна.

Роз- Хэн?

Кр-   Жиоржина. Родтой ярих гээд орж иртэл цэнэггүй болчихсон байна.

Роз- Яагаад тэгсэн гэж бодоод байгаа юм?

Кр-   Магадгүй тэр намайг чамтай байгаад дургүйлхээд байгаа юм биш үү?

Роз- Тийм үү?

Кр-   Тийм л байна.

Роз- Чи тийм хүмүүс утсыг чинь салгаад байхаар тачаангуй залуу гэж үү?

Кр-   За мартдаа. Орхиё.

Роз- Байз даа, больё, чи битгий... Бигий тэг л дээ. Битгий...

Кр-   За. За, уучлаарай. Орхиё, за юу?

Род- Чамайг бүр үзмэр шиг болгочихжээ, аан?

Кр-   Сонин байна аа, хөгшөөн. Хүмүүс нь ч гэсэн хачин. Хар хүн анх удаа л харж байгаа юм шиг нэг л жигтэй.

Род- Тэгж л таарлаа л даа.

Кр-   Өшөө ч юм бий... чамд хэлэхээс ч айчихлаа.

Род- Юу?

Кр-   Өнгөрсөн шөнө намайг ховсодсон.

Род- Нигга, наанаасаа хурдан зайлаач.

Кр-   Үгүй ээ, хөөе хөөе. Тамхинаас гаргах гэж тэр ш дээ. Розын ээж сэтгэлзүйч, тэгэхээр,,,

Род- Хөгшөөн, наад өлөгчин чинь Иянла Ванзант байсан ч хамаагүй, за? Наадах чинь миний амьдралыг ч засаж чадахгүй. Чи битгий намайг мангартуулах гээд бай.

Кр-   Харин тийм ээ. Намайг гэнэдүүлчихсэн юм, за юу? Гэхдээ янзтай, би эдгэрсэн. Болж байна лээ.

Род- Хөгшөөн, яагаад айхгүй байгаа юм бэ, хөөе? Наадуул чинь чамайг яаж ч мэдэхээр юм биш үү? Аан гээ, наадуул чинь чамайг нохой шиг хуцуулж, тагтаа шиг нисгэж, тэнэг мангар амьтан болгочихвол яана? Эсвэл, мэдэх үгүйг чинь мэдэхгүй юм, цагаан хүмүүс секс боол энэ тэрд их дуртай ш дээ.

Кр-   Тийм л дээ, гэхдээ эднийхэн сексийн донтой айл биш юм шиг байна.

Род- Аан гээ, Жэффри Дамэр харуудын толгой чанаж иддэг байсан ш дээ, мэдэж байна уу? Гэхдээ эхлээд толгойгоор нь өөрийгөө хангана. Өнөө харууд нь мэдэж байсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Мэдэв үү? Эрхтэнг чинь хөхөж, төмсгөөр чинь жаахан тоглоё гэж худлаа урхидана. Үгүй ш дээ, толгойг нь таслаад завгүй байсан болохоор юун тэр төмсгөөр нь тоглох. Эрхтэнг нь хөхнө л дөө, гэхдээ толгойг нь цавчина. Тасархай толгойгоор тоглодог гэхээр аймаар байгаа биз дээ? Жэффри Дамэр гэж тийм л нөхөр байсан юм даа.

Кр-   Мэдээлэл өгсөнд баярлалаа, хөгшөөн.

Род- Би ямар зохиож яриад байгаа юм уу? Зурагтаар үзсэн юм чинь. Бодит түүх.

Кр-   Хөөе, энд бас хар хүмүүс байгаа. Гэхдээ нээх хачин хөдөлгөөнтэй юм билээ.

Род- Ховсодчихсон юм чинь аргагүй ш дээ. Сонс, хөгшөөн. Би зүгээр л юмыг яаж мэдэх вэ гэсэн юм. Би чиний ярианаас дүгнэе, за юу? Сонсож байгаарай. Минийхээр тэр ээж нь бүгдийг нь трансад оруулаад юу дуртайгаа хийдэг юм байна л даа, яг.

Кр-   Баярлалаа, Род, баяртай.

Жор-      Сайн байна уу?

Кр-   Ээ. Сайн уу?

Жор-      Танаас уучлалт гуйх гэсэн юм. Зөвшөөрөл авалгүйгээр эд зүйлсэд чинь хүрдэг миний бүдүүлгийнх.

Кр-   За, зүгээр ээ. Би л будилчихгүй юу.

Жор-      Тоглоом тохуу хийсэн зүйлгүй гэдгээ баттай хэлье. Тайлбарлаад өгөх үү? Би шүүгээний дээрхийг арчих гэж гар утсыг чинь өргөсөн, гэтэл санамсагүй салчихсан юм.

Кр-   За, би хэлсэн ш дээ...

Жор-      Утсаар тань дахиж оролдохын оронд, тэр хэвээр нь орхичихсон юм. Би ямар тэнэг юм бэ?

Кр-   Зүгээр ээ. Би хов зөөх гээгүй шүү.

Жор-      Хов оо?

Кр-   Матах гээгүй юм аа.

Жор-      Урвагч уу?

Кр-   Тийм.

Жор-      Аан, тэр тухайд санаа зоволтгүй ээ. Нэг зүйлийг баттай хэлье, би хэнд ч захирагдахгүй.

Кр-   За. Би харин заримдаа, хэтэрхий олон цагаан хүний дунд орохоороо сандраад байдаг юм.

Жор-      Өө, өө, үгүй ээ, үгүй, үгүй. Үгүй шүү, үгүй, үгүй, үгүй. Гайхмаар хэрэг вэ? Би ч тэгдэггүй л дээ. Ерөөсөө. Армитажийнхан бидэнд маш сайн ханддаг. Төрсөн шигээ үздэг.

Кр-   Солиотой өлөгчин бэ. Солиотой өлөгчин.

Дин- Өө, байж байгаарай. Крис. Крис, чамайг хэдэн найзтайгаа танилцуулъя. Энэ хүн бол Дэвид, Маршиа Винкотт, Рональд, Сэлиа Жэффрис, Хироки Танака, тэгээд Жэссика, Фрэдрих Уолдэн.

Кр-   Тогтооход арай л олон нэр байна, гэхдээ сайн уу?

Хир- Танд Африк-Америк байх нь орчин цагийн ертөнцөд давуу тал олгодог уу, эсвэл сул талтай байдаг уу?

Дин- Хэцүүхэн асуулт вэ?

Кр-   Харин ээ, мэдэхгүй л юм даа. Хөөе. Хөөе, хөгшөөн. Надаас Африк-Америк байх ямар вэ гээд байна. Чи хариулт өгч болно ш дээ.

Дрэ- Аан, за, тэр үү, надад лав Африк-Америк байх нь ихэнхдээ бол их сайхан санагддаг л даа. Гэхдээ гэрээсээ гарах дургүй болоод удсан болохоор дэлгэрэнгүй хэлэхэд хэцүүхэн л байна.

Фил- Бид ер нь гэртээ суух дуртай л даа.

Дрэ- Тийм, тийм. Хааяадаа хот ордог ч гэсэн нэг их сонирхол төрдөггүй. Гэрийн ажлаа л хийж суувал сайхан даа.

Кр-   Ээ, баларсан юм.

Дрэ- Зугтаа.

Кр-   Уучлаарай, хөгшөөн.

Фил- Логан.

Дрэ- Зугтаа.

Кр-   Хөөе.

Дрэ- Зугтаа.

Кр-   Хөөе, тайвшир, хөгшөөн.

Дрэ- Зугтаа. Зугтаа. Эндээс зугт. Эндээс зугт. Хурдан зугт.

Кр-   Тайвшир аа, хөгшөөн. Тайвшир, тайвшир.

Дрэ- Эндээс хурдан зугтаа л даа.

Кр-   Тайвшир аа.

Дин- Татдаг өвчтэй хүмүүс заримдаа түрэмгий араншинтай болох нь бий.

Роз- Тийм үү, гэхдээ таарсан хүн рүүгээ дайрдаг гэж үү?

Дин- Таарсан ч биш л дээ. Утасны чинь гэрэл, гэнэт өдөөчихсөн л байх. Хөөе.

Мис- За,,,

Дин- Ямархуу байна?

Мис- Арай дээрдлээ.

Дрэ- Миний бодоход, би уучлалт гуйх хэрэгтэй юм шиг байна.

Мис- Үгүй ээ, үгүй, үгүй. Чамайг эргээд хэвийн болсонд л баяртай байна.

Дрэ- Тийм ээ, тэгсэн. Бурханы авралаар намайг тайвшруулах та байна шүү дээ. Би та бүхнийг сүрхий гэгч нь айлгаснаа ойлгож байна. Ялангуяа, чи Крис.

Кр-   Үгүй ээ. Уучлаарай. Нөгөө гэрэл, би мэдсэнгүй.

Дрэ- Мэдээж үгүй. Яаж чи чадав аа?

Фил- Бас чи уух хэрэггүй байсан юм ш дээ.

Дрэ- За. За,,, та бүхэнд энэ шөнийг миний гайхамшигт ухаангүйгээр таатай сайхан өнгөрөөхийг хүсье. Саяын хэцүү явдалаас болоод би нэлээд тамирдчихжээ.

Дин- Логан, чи жаахан амраад ав аа.

Дрэ- Танилцахад таатай байлаа, Крис.

Кр-   За.

Мис- Уур амьсгалаа хөгжөөж байгаач?

Дин- За. Тэгье, үдэшлэгээ хэвээр нь үргэлжлүүлэх үү дээ? Ёслолын буудлаг хийж, бинго тоглоцгоох уу?

Роз- Бид хоёр гарч агаар амьсгаллаа.

Дин- Зүгээр юм уу?

Кр-   Манай нэг үеэл татаж унадаг. Харин саяынх бол биш, тийм үү?

Роз- Аав мэдрэлийн мэс засалч. Аав сая тэгж л хэллээ. Би мэдэхгүй болохоор тэрэнд нь итг…

Кр-   Саяынх биш ээ, тэгж татдаггүй юм.

Роз- Тэгээд өөр юу юм?

Кр-   Чи тэр залууг хэр удаан мэдэх вэ?

Роз- Өнөөдөр л харсан. Яасан?

Кр-   Би хачин юм хэлэх байх л даа, гэхдээ,,, над руу дайраад ирэхэд нь, таньдаг ч юм шиг санагдсан.

Роз- Логантай өмнө нь уулзаж байсан гэж үү?

Кр-   Үгүй, Логаныг би танихгүй. Харин над руу дайрсан хүн нь танил. – Ээж чинь намайг ховсодсон юм шиг байна, за юу? Ховсодсон юм шиг байна.

Роз- Тийм ээ, тэгээд болсон ш дээ,

Кр-   Үгүй ээ, болоогүй. Болоогүй шүү. Ээжид чинь ховсдуулснаас хойш, өөрийгөө нэг л хогийн амьтан шиг бодох болсон ч тэр талаар бодмооргүй байна.

Роз- Яг яасан гэж?

Кр-   Ерөөсөө би явлаа.

Роз- Явмаар байна уу? Намайг хаяад уу?

Кр-   Чи өөрөө л мэд. – Би ээж нас барсан оройн тухай ярьсан ш дээ. 911 рүү ч залгаагүй, ээжийгээ хайхаар ч гараагүй.

Роз- Ярьсан.

Кр-   Нэг цаг өнгөрлөө, хоёр цаг, гурван цаг, би суугаад л байсан. Зурагтаа үзээд л суусан.

Роз- Чамд хийж чадах юм байгаагүй ш дээ.

Кр-   Харин дараа нь, тэгсэн чинь,,, эхлээд мөргөхөд ээж амьд гарсан юм билээ. Замын хажууд цус алдаад хэвтэж байсан, хүйтэнд ганцаараа. Тэгж л үүрээр хүйтэнд ганцаараа нас барсан юм ш дээ. Харин би зурагтаа үзсээр. Аврах цаг байсан. Аврах цаг байсан.

Роз- Чи хүүхэд байсан ш дээ.

Кр-   Аврах цаг байсан. Ээжийн араас хүн хайж гарсан бол аврах цаг байсан. Цаг байсан боловч хэн ч, хэн ч ээжийг хайгаагүй. Надад ганцхан чи л байна. Би чамайг энд орхиод явж чадахгүй. Би чамайг хаяхгүй, за юу?

Роз- Нээрэн үү?

Кр-   Тийм ээ, тийм, хаяхгүй.

Роз- Бурхан минь. Ямар их айв аа. Гэртээ харья.

Кр-   Юу?

Роз- Гэртээ харья аа. Энд тэнэг юм. Эндээс явъя, гэртээ харья. Би нэг юм олоод хэлчихье.

Кр-   Би чамд хайртай.

Роз- Би ч гэсэн чамдаа хайртай.

Мис- Сайхан амраарай.

Эр-  Явъя, хонгор минь. Сайхан амраарай, Крис. Танилцахад таатай байсан шүү.

Кр-   Муу тэнэг. Хөөе.

Род- Дрэ л байна ш дээ.

Кр-   Дрэ?

Род- Андрэ Хэйворд. Вероникатай уулздаг байсан.

Кр-   Вероника, ямар?

Род- Терезагийн дүү, Наймдугаар гудамжны кино театрт ажилладаг.

Кр-   Мөн, яг мөн байна. Тэр яг мөн. Гэхдээ байзаарай, байзаарай,,, Ямар солиотой юм бэ? Хөөе, тэр нэг л өөр.

Род- Арай ч дээ. Яагаад ийм хачин юм хэдэрчихсэн юм?

Кр-   Наадах чинь юу ч биш ээ. Өөрөөсөө бараг гучаар эгч цагаан авгайтай үдэшлэг дээр ирсэн ш дээ.

Род- Секс боол. Новш гэж. Крис, чи наанаасаа хурдхан шиг зугтаа, хөгшөөн. Наад нүдийг чинь бүлтийлгээд хаячихна шүү. Зугтаа, хөгийн новш минь.

Кр-   Байна уу?

Род- Чамайг одоо… байна уу? Крис? Ээ, баларсан юм. Цэнэг нь дуусчихдаг юм байх даа.

Роз- Хөөе, царайлаг аа? Юмаа баглаж байна уу?

Кр-   Роз, хурдан явъя аа. Одоо шууд гаръя.

Роз- За.

Кр-   Хурдал.

Роз- Ямар нэгэн юм болоо юу?

Кр-   Замдаа хэлье ээ. Одоо шууд гаръя. Тэгэх үү?

Роз- За за. Тэгье. Яваад цүнхээ аваадахъя.

Кр-   За.

Роз- За.

Кр-   Новш.

Роз- Тэгээд, явах уу?

Кр-   Тэгье, тэгье. Камераа л хайж байсан юм.

Роз- Энэ л байна ш дээ.

Кр-   Түлхүүрээ авсан уу? Цүнхээ багаажинд хийчихээд ороод ирье.

Роз- За. Байгаа. Ийшээгээ л хийсэн. Гялс олоодохъё.

Кр-   За.

Роз- Ингэхэд зүгээр үү?

Кр-   Тийм. Тийм.

Роз- За. Хаашаа нь хийчихлээ байз. Хөөе,

Кр-   Яасан, түлхүүр чинь байхгүй байгаа юм уу?

Роз- Байгаа, энд л байх ёстой…

Кр-   За за, тэгвэл хурдалъя.

Роз- За. Крис?

Кр-   Түлхүүрээ л авчих.

Жэр-       Хөөе.

Кр-   Хөөе, юу байна.

Жэр-       Хаачих гэж байгаа юм? Үдэшлэг дөнгөж л эхэлж байна ш дээ.

Кр-   Цүнхээ машинд хийчихээд ирье ээ.

Мис- Цай уух хүн байна уу?

Кр-   Үгүй ээ, уухгүй. Бид хоёр явлаа.

Мис- Тийм үү? Яасан? Юу болсон юм?

Кр-   Роз?

Роз- Нохой нь хүнд өвдчихсөн гэнэ ээ. Маргааш өглөө эмчид үзүүлэхгүй бол болохгүй байна.

Кр-   Өвдчихсөн.

Роз- Харин тийм.

Мис- Өө, ямар аймаар юм?

Кр-   Роз, түлхүүрээ.

Роз- Хайж байна.

Кр-   Роз?

Дин- Чиний зорилго юу юм, Крис?

Кр-   Юу?

Дин- Амьдралд, чиний зорилго юу вэ?

Кр-   Яг одоо бол, түлхүүрээ л олж авах байна.

Дин- Гал. Гал бол өөрийнхөө ёс суртахууны тусгал. Бид төрж, амьсгалж, эцэст нь үхнэ.

Кр-   Роз?

Роз- Хайж байна аа.

Дин- Нар хүртэл хэзээ нэгэн өдөр бөхнө. Гэхдээ бид бол бурхан. Бид бол бүрхэвчиндээ баригдсан бурхад.

Кр-   Роз?

Роз- Хаашаа хийчихсэн юм бол оо.

Кр-   Роз? Роз. Роз, түлхүүрээ өгөөдөх дөө. Роз, түлхүүрээ… түлхүүрээ өгөөдөх дөө. Роз, өгөөч. Хурдлаач, өгөөч.

Жэр-       Болгоомжтой, хөгшөөн.

Роз- Яаж байна аа?

Жэр-       Би яагаа ч үгүй шүү дээ.

Роз- Ямар чөтгөр нь болоод байна аа?

Кр-   Түлхүүрээ яасан юм бэ, Роз?

Роз- Би угаасаа чамд түлхүүр өгөхгүй ш дээ, мэдэж байгаа биз дээ?

Жэр-       Алив. – Ээ, балар аа.

Мис- Бэртсэн үү?

Жэр-       Унахыг нь харсан уу?

Мис- Тийм, харсан. Жэрэми, хөлөөс нь ав. Тэгэх үү? Доошоо аваад ор. Дин, хамжилц.

Жэр-       Би ганцаараа дийлнэ ээ.

Мис- Үгүй, чи дийлэхгүй. Чи хэдийн хангалттай гэмтээчихсэн.

Жэр-       За за, больё. За. Өргөх үү?

Мис- Толгойг нь цохив оо. Мэдэв үү? Зөөлөн.

Дин- Чи алдлаа ш дээ.

Жэр-       Үгүй шүү. Надад итгэж болдоггүй юм уу? За, саяынх миний буруу.

Роз- Чи миний хамгийн дуртай нь шүү.

Жэр-       Дуулав уу, Крис? Айн? Хамгийн дуртай нь гэнэ дээ. Крис?

Кр-   Крис байна аа. Би утаснаасаа хол байгаа эсвэл чамтай харьцмааргүй байгаа. Баяртай.

Род- Крис?

Кр-   Крис байна аа. Би утаснаасаа хол байгаа эсвэл чамтай харьцмааргүй байгаа. Баяртай.

Род- Тийм ээ. Би ч бас.

Бич- Брүүклиний жазз дуучин Хэйворд сураггүй алга болжээ.

Род- Ээ, хүүдий.

Кр-   Новш чинь.

Ром- Наран мандах шиг үзэсгэлэнтэй нь өөр юу сан билээ? Сайн уу? Намайг Роман Армитаж гэдэг. Та үүнийг үзэж байгаа бол чухам юу болоод байна вэ гэж гайхаж байгаа. Санаа зовох хэрэггүй ээ. Жаахан алхъя л даа. Таныг сонгож авсан учир нь гэвэл насан туршдаа ид хаваа гайхуулж ирсэн бодгалийн давуу тал чинь юм. Таны төрөлхийн өгөгдөл, бидний шийдэмгий сэтгэл хоёулаа нэгэн аугаа зүйлд оролцож болох юм. Төгс төгөлдөр. Коагула бол хүний бүтээсэн гайхамшгийг үзүүлэгч. Манай бүлгэм олон жилийн турш хөгжүүлж ирсэн боловч би өөрийн мах цусаар саяхан л төгөлдөржүүлж чадсан юм. Би болоод манай гэр бүл таныг бүлгэмийн гишүүдэд үйлчлэх хүндэт үүргийг танд тохоолоо. Хүчээ барж, эсэргүүцэн тэмцэх гэсний хэрэггүй. Та гарцаагүй зүйлээс бултаж чадахгүй. Мөн хэн мэдлээ? Магадгүй хэзээ нэг өдөр та манай гэр бүлийн гишүүн болох ч юм билүү. Харцгаа, коагула.

Кр-   Юу гээч вэ?

Лат- Сайн уу, ноён...

Род- Виллиамс. Род Виллиамс.

Лат- ТСА-гийнх юм уу?

Род- Тийм ээ, хатагтай.

Лат- ТСА-гийн хэрэг бол шууд удирдлагадаа мэдэгдэх ёстой юм сан.

Род- Тийм ээ, хатагтай. Гэхдээ ТСА-гийн хэрэг биш.

Лат- Бигий намайг хатагтай гээд бай. Тэгэхгүй бол ойлголцохгүй шүү. Би танд яаж туслах вэ, ТСА-гийн Род Виллиамс гуай?

Род- За, тэгэхээр ийм байна. Миний Крис сураг тасраад хоёр хоног боллоо.

Лат- Хүү чинь алга болсон юм уу?

Род-       Биш ээ, биш биш. Миний хүүхэд биш. Найз. 26-тай. Нэрийг нь Крис Вашингтон гэдэг. Баасан гарагт найз бүсгүй Роз Армитажтай хамт явсан юм. Цагаан арьстан.

Лат- За, цааш нь.

Род- Тэгсэн чинь ням гарагт ирэх ёстой Крис байсан чинь, би найзынхаа нохой Сидийг харж байгаа юм,

Лат- Сид байх нь ээ.

Род- Хөөрөхн үү, айн? Тэгсэн чинь Крис найз бүсгүйнхээ гэрээс энэ зургийг явуулсан юм. Энэ хүн бол Андрэ Хэйворд. Хуучин бид хэд найзалдаг байсан юм л даа. Тэгсэн чинь хотын захад явж байгаад зургаан сарын өмнө алга болчихсон юм байна.

Лат- Надад лав алга болсон харагдахгүй л байна даа.

Род- Олчихсон болохоор тэгнэ биз дээ? Гэтэл Крис тэрнийг шал өөр болсон гэсэн.

Лар- Өөр гэдэг нь?

Род- Энэ залуу Брүүклинийх. Ингэж хувцасладаггүй ш дээ.

Лат- Би ч гэсэн ийм юм өмсдөггүй.

Род- Дээр нь өөрөөсөө хоёр дахин эгчмэд цагаан авгайтай гэрлэсэн байна.

Лат- Тэгвэл ингэж хувцаслах нь аргагүй. Ойлгомжтой. Эзэн минь. ТСА-гийн Род Виллиамс.

Род- Мэдэж байна аа, мэдэж байна. Мэдэж байна. За, тайлбарлаж өгөх гээд байна ш дээ. Аан гээ, одоо би их хачин юм ярина шүү. Ярих уу?

Лат- За. Сонсъё л доо.

Род- Миний сэжгээр, тэр хүмүүс харуудыг хулгайлаад тархийг нь угааж секс боолоо болгодог юм шиг байна. Хамаагүй ярьсанд уучлаарай. Уучлаарай.

Лат- За, түр байзаарай.

Род- Над руу ийм хачин зураг явуулахаар нь би, бүү үзэгд, Андрэ Хэйвордыг шууд таньсан, энэ алга болоод зургаан сар болж байгаа биз дээ? Би чинь ТСА-гийн ажилтан болохоор хайж үзсэн юм, та нар мөрдөгч биз дээ? Би ч бас адилхан бэлтгэлтэй ш дээ. Бид та нараас ихийг ч мэддэг байж магадгүй. Бид чинь алан хядагчидтай тулдаг хүмүүс ш дээ, тэгэхээр,,, гэхдээ тэр ч өөр яриа л даа. Тэгэхээр аан гээ, би мөрдөгчийн ажлаа хийлээ гэе л дээ, сэжүүр цуглуулаад нэгтгэж эхэлнэ. Тэгээд би ингэж дүгнэсэн юм. Хар хүмүүсийг хулгайлаад тархийг нь угаагаад боолоо болгодог байж магадгүй. Секс боол шүү. Энгийн боол ч биш, секс боол моолоо болгодог юм байна. Яах вэ, би ховс энэ тэрээг мэдэхгүй, магадгүй түүгээрээ боолоо болгодог ч байж мэднэ, гол нь тэд хэдийн бидний хоёр танилыг хулгайлчихсан байгаа юм чинь, өшөө хэчнээн ах дүүг маань хулгайлсан ч юм билээ. Тэгээд дараагийн нүүдэл юу вэ?

Лат- Дахиад хэзээ ч битгий намайг та нарын төлөө юм хийдэггүй гээд байгаарай. Цагаан хүүхнүүд ээ гэж. Чамайг бүр мангартуулаад хаячихжээ.

Род- Ид шид гэж байхгүй. Авцалдах юм түй ч алга.

Роз- Байна уу? Крис үү?

Род- Хөөе,,, Юу байна даа? Роз, би Род байна аа.

Роз- Сайн уу?

Род- Крис яасан бэ?

Роз- Хоёр хоногийн өмнө явчихсан.

Род- Явчихсан?

Роз- Тийм, Баахан дэмийрч хүн айлгаж байгаад л явсан ш дээ. Такси дуудаад, утсаа орхиод л явчихсан байна. Байз даа, та хоёр уулзаагүй юм уу?

Род- Үгүй ээ, эргэж ирээгүй ш дээ.

Роз- Ээ, бурхан минь.

Род- Байз байз, би утас руу нь баахан залгасан ш дээ. Сүүлдээ айгаад цагдаад хүртэл мэдэгдсэн.

Роз- Тэгээд чи юу гэв?

Род- Сураггүй болсон л гэсэн.

Роз- Өө, ашгүй дээ.

Род- Би чамаас нэг юм асууя. Цаадах чинь явахдаа аль такси компани руу утасдсан юм?

Роз- Бурхан минь, би,,, мэдэхгүй ээ, бодвол нутгийн л компани байх. Эсвэл Убэр дуудсан юм болов уу? Байзаарай, би харин будилаад байна аа.

Род- Будилаад аа? Аан. За за. За байж байдаа. Би ч бас. Утсаа түр барьж байгаач, тэгэх үү?

Роз- За.

Род- За, барьж байгаарай. Муу худалч өлөгчин. Улайх ч үгүй худлаа ярьж байна аа. Би мэдэж байна шүү… Мэргэжлийн өвчин хөдөлгөчихлөө. Муу ёрын худалч. За, баригдсан даа. Яриаг чинь бичиж авна даа. Бүгдийг нь бичиж авна даа. Хэтэрхий чалчаа новш вэ. Ам алдуулна даа, чамайг. Байзаарай. Бичлээ. Чанга яригч. Дуу хаагаад. Роз? Сүүлд Кристэй ярихад ээжид чинь ховсдуулсан гээд байсан л даа.

Роз- Род, больж үз.

Род- Айн?

Роз- Яах гэж залгасныг чинь мэднэ ээ.

Род- Яах гэж?

Роз- Тодорхой л байгаа биз дээ?

Род- Юу?

Роз- Чи бид хоёрын дунд нэг учир байгаа.

Род- Үгүй ээ, юу ярина вэ, охин минь? Би Крисийг асуух гэж залгасан.

Роз- Үгүй ээ, Род, дээр орой хамт гарахад чи над руу хараад л байсан ш дээ.

Род- Юугаа хуцаад байгаа… үгүй ээ. Крис чинь миний ганц найз. Хөөе, чи цаадхыгаа ямар нэгэн юм…

Роз- Надтай унтахыг мөрөөддгийг чинь мэднэ шүү, Род.

Род- Хэн ч чамтай унтъя гэж бодоогүй байна. Яагаад тэнэг, тэнэг юм яриад байгаа юм бэ? Юу вэ? Новш чинь. Тонил, чи. Би чамаар… Тонил цаашаа. Баяртай. Балай юм чинь. Бурхан минь, ямар зэвүү… муу ёрын… лай вэ… Санаатай өлөгчин бэ.

Кр-   Битгий. Битгий. Битгий. Битгий. Битгий.

Жим-      Хөөе, Крис. Юутай вэ дээ, найз аа? Ярьж болно шүү. Наана чинь дотуур холбоо тавьсан.

Кр-   Роз хаана байна?

Жим-      Аа, муу бузар нохой. Чи азтайчуудын нэг нь шүү, нээрэн шүү. Жэрэмигийн арцалдах арга жаахан онцгүй л дээ. Би нэг гайхам асуултанд хариулт өгөх ёстой л доо. Чи одоо бүр ч гайхаж байгаа. Ингээд өрнөж буй үйл явдалыг бидэнд ойлгуулснаар, мэс ажилбар амжилттай болоход эерэг нөлөө үзүүлдэг гэсэн. Чамд хамаатай л биз дээ, айн? За за. Би чамд яг яах гэж байгааг хэлээд өгье. Нэгдүгээр шат нь ховс байсан юм. Тэгж чамайг тайвшруулсан юм. Хоёрдугаар шат нь энэ. Оюун санааны бэлтгэл. Сэтгэл зүйн урьдчилсан ажиллагаа юм л даа.

Кр-   Урьдчилсан ажиллагаа?

Жим-      Гуравдугаар шатны бэлтгэл. Шилжүүлэн суулгах ажилбар. Яах вэ, хэсэгчилнэ л дээ мэдээж. Бие махбодийн үйл ажиллагаа бүрэн гүйцэт явагдахыг хариуцдаг мэдрэлийн тогтолцоотой холбогдсон тархины хэсгийг салгаж авна. Тэгэхээр чи яг ч үхэхгүй л дээ. Өөрийн чинь нэг хэсэг дотроо, хаа ч юм, хязгаарлагдмал ухамсартай үлдэнэ. Бие чинь юу хийж байна тэр бүгдийг сонсож, харна л даа, гэхдээ чи өөрөө зорчигчийн хувиар оршино. Үзэгч болно. Чиний амьдрах газар бол...

Кр-   Шигдсэн газар.

Мис- Чи одоо Шигдсэн газарт байна.

Жим-      Тийм, Мисси тэгж нэрлэдэг юм. Тэгэхээр, би үйл хөдлөлийг чинь удирдана, үндсэндээ би...

Кр-   Би. Чи би болно.

Жим-      Ухаантай даа, ухаантай. Хурдан ойлгож байна. Чамд л сайн даа.

Кр-   Яагаад? Яагаад хар хүн гэж?

Жим-      Хэн мэдэх вэ? Хүн өөрчлөгдөхийг хүсдэг. Зарим хүн хүчтэй болохыг мөрөөддөг, зарим нь хурдан, догь.

Эр-  Хар ч мода болжээ.

Жим-      Гэхдээ, битгий намайг тийм гэж бодоорой. Надад чиний ямар өнгөтэй байх хамаагүй. Хамаагүй ээ. Надад доторх нь л хэрэгтэй. Нүдийг чинь авмаар байна, залуу минь. Юмсыг нэвт хардаг болмоор байна.

Кр-   Бүр галзуурчихжээ.

Жим-      За, болчихлоо.

Кр-   Битгий. Битгий. Битгий. Битгий.

Дин- Жэрэми?

Жэр-       Адгийн новш. Адгийн новш. Үх чи. Үхээч, үхээч. Нэг Миссиссиппи. Хоёр Миссиссиппи. Гурван Миссиссиппи. Дөрвөн Миссиссиппи.

Эм-  911 байна. Та ямар дуудлага өгөх вэ?

Кр-   Би Армитажийн гэрт байна. Намайг Крис гэдэг.

Эм-  Уучлаарай, эрхэм ээ, дахиад хэлэхгүй юү?

Кр-   Би Армитажийн гэрт байна... – Өө, үгүй ээ, үгүй, үгүй. Битгий л дээ, битгий. Битгий л дээ. Зүгээр л явж үз.

Роз- Эмээ.

Жор-      Чи миний гэрийг сүйтгэлээ.

Роз- Бариад ав, өвөө.

Уол- Чамайг чөтгөр аваг. – Би гүйцээе.

Роз- Крис, маш их харамсаж байна. Би байна ш дээ. Би чамд хайртай. Би чамд хайртай. Би чамд хайртай. – Авраарай. Авраарай. Авраарай. Амь авар.

Род- Ээ, новш. Крис. – Эднийх рүү битгий яв гэж хэлсэн ш дээ. Хэлсэн шд...

Кр-   Яаж олж ирсэн юм?

Род- Би чинь муу ёрын ТСА-д ажилладаг,,, Бид аргыг нь олдог юм. Бидний хийдэг ажил. Энэ хэргийг аргалчихсан гэж бод.

ТРЭЙЛЭР

Роз- Шүдний сойзоо авсан уу?

Кр-   Авсан.

Роз- Дезодрантаа авсан уу?

Кр-   Авсан.

Роз- Унтлагын хувцсаа авсан уу?

Кр-   Авчихсан.

Роз- Яасан?

Кр-   Мэдэж байгаа юм уу? Намайг хар гэж?

Роз- Үгүй. Албатай юу?

Кр-   Хараад байхад, хэлчихвэл, нэг талаасаа... дээр ш дээ.

Рок- Аав, ээж хоёр оо, амралтын өдрөөр би найз залуутайгаа очно шүү, харин та хоёр гайхав аа, манай хүн хар...

Род- Чамайг ийм байхыг хараагүй л байна шүү. Гэрийнхэнтэй нь уулзаж, замаараа зугаалаад л, чамайг муулах вий дээ, ямартай ч өмдөө гэдсээ хүртэл татаад ирээрэй дээ.

Рай- Та хоёр хотоос яваа улс уу?

Роз- Тийм, амралтын өдрөөр харих санаатай явна.

Рай- Үнэмлэхээ үзүүлэхгүй юү?

Роз- Жолоо бариагүй юм чинь үзүүлэх шаардлагагүй.

Рай- Жолоо барьсан уу гээгүй, үнэмлэхийг нь л харах гэсэн юм.

Дин- Зүгээр Дийн гээрэй, алив тэвэрлье л дээ, залуу. Та хоёр тэгээд хэр удаж байгаа юм бэ дээ? Жиоржина, Уолтэр хоёрыг анх аав ээжийгээ харуулах гэж хөлсөлсөн юм, харин нас барсных нь дараа энэ хоёрыг явуулж зүрхлээгүй юм.

Мис- Миний охины дэргэд тамхи татдаг уу?

Кр-   Би гарна аа.

Дин- Мисси чамайг гаргаад өгнө өө.

Кр-   Яаж?

Дин- Ховсоор.

Кр-   За, би зүгээр ээ.

Роз- Чи бэлэн биз дээ?

Кр-   Өөр яалтай вэ.

Род- Би хайж үзсэн юм... тэр хавиас өөр баахан хүн алга болсон байна лээ.

Кр-   Гэхдээ зүгээр ээ.

Род- Хөгшөөн, чи яагаад айхгүй байгаа юм бэ?

Кр-   Ах дүүстэйгээ тааралдах сайхан байна шүү.

Дрэ- Крис дөнгөж сая намайг энд хараад туйлын их таатай санагдсанаа ярьж байлаа. Хөөе.

Кр-   Уучлаарай, хөгшөөн.

Дрэ- Зугтаа.

Кр-   Роз, хоёулаа явъя.

Роз- Юу болсон юм бэ?

Кр-   Роз, түлхүүрээ. Түлхүүрээ өгөөч?

Роз- Хайгаад олдохгүй байна ш дээ.

Кр-   Роз.

Мис- Шал руу шигд.

Кр-   Байз байз байз.

Мис- Шигд.

Ром- Ухаан бол дэндүү хайран эд.

Кр-   Олон цагаан хүний дунд орохоороо сандраад байдаг юм.

Жор-      Үгүй ээ. Үгүй. Үгүй шүү, үгүй. Үгүй үгүй үгүй.

Эр-  Ухаан бол дэндүү хайран эд.

Back to episodes Go home