Дүрүүд:
Эм:
Лидия Тар хөгжмийн удирдаач, лесби
Франческа Лентини нарийн бичиг нь
Шэрон Гуднау Тарын эхнэр нь, хөгжмийн зохиолч
Петра Шэрон, Тар хоёрын өргөмөл охин
Ольга Меткина Тарын нууц амраг
Бритта Менгес
Эр:
Эллиот Каплан банкир
Себастьян
Карл
Эндрис Девис
Кнут
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
-Тэр өнөө өглөө хэдэн цагт боссон бэ?
-Би түүнтэй хамт байгаагүй. Эс байсан.
-Манай охин уг нь эртэч биш гэж үү?
-Тэр хэцүүдэж байна.
-Ха, чи түүнд хүн чанар байдаг гэх нь үү.
-Магадгүй.
-Тэгвэл чи түүнд хайртай хэвээрээ байх нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ФОКУС ФЬЮТЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
СТАНДАРТ ФИЛЬМ КОМПАНИ / ЭМЖЕГ-ИЙН ХАМТЫН БҮТЭЭЛ
ТАР
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бэлэн үү? Зүгээр л микрофонд анхаарал хандуулах хэрэггүй. Түүнийг байхгүй гэж бод. Микрофон байхгүй юм шиг дуул.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ЭС АР ЭНД ДАБЛЬ ВИ ЭФ -д зориулав
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Адам: Та бэлэн үү?
Тара: Тиймээ.
Адам: Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Адам: Манай зочдыг танилцуулах хэрэггүй гэж бодож байна. Тэр хөгжмийн ертөнцийн чухал төлөөлөлүүдийн нэг. Лидия Тар маш олон цол хэргэмтэй. Кертисовскийн их сургуулийг төгөлдөр хуурын ангиар төгссөн. Фи Бета Каппагийн Харвардын нийгэмлэгийн гишүүн. Тэр Венийн их сургуулийн хөгжим судлалаар докторын зэрэгтэй, мөн тэндээ дорнод Перугийн Укаяли хөндийн омгийн хөгжмийг судалж, таван жилийг шипибо-конибо омогт өнгөрүүлсэн. Доктор Тар удирдаачийн гараагаа “Томоохон тав”-д багтдаг Кливлендийн найрал хөгжмөөс эхлүүлсэн юм. Дараа нь Филадельфийн найрал хөгжим,Чикагогийн симфони найрал хөгжим, Бостоны симфони найрал хөгжим, эцэст нь энд, манай төрөлх Нью-Йоркийн симфони найрал хөгжимд ирсэн. Тар уг найрал хөгжимтэй хамт Заатрийн дүрвэгсэдийн лагерьт “Хай Уэй” тоглолт зохион байгуулж, түүнд 75000 хүн оролцсон. Тэр, Женнифер Хигдон, Кэролайн Шоу, Жулия Вольф, Хильдур Гуднадоуттир зэрэг хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилласан нь түүнийг алдартай болгосон. Тэр зориуд тэдний бүтээлүүдээс тоглохоос гадна, нэртэй зохиолчдын зохиолуудаас тоглодог. Түүний үгээр бол, хөгжмийн зохиолчид хоорондоо ярилцдаг, харин энэ яриа нь тэр болгон эелдэг биш байдаг. Мөн Лидия Тар кино болон театрт хөгжим бичдэг. Түүнийг оролцуулан ердөө 15 хүн ЭГОТ алдарыг хүртсэн бөгөөд үүнийг нэр хүндтэй дөрвөн шагнал болох “Эмми”, “Грэмми”, “Оскар”, “Тони”-г авсан хүмүүст олгодог. Энэ алдарыг цөөхөн хүмүүс хүртсэний дотор алдартай Ричард Рожерс, Одри Хепберн, Эндрю Ллойд Уэббер, мөн мэдээж Мел Брукс орно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Адам: Тар 2010 онд Элиот Капланы дэмжлэгтэйгээр удирдаачдад зориулсан “Аккордеон” тэтгэлэгийг бий болгож, улмаар, эмэгтэй удирдаачдад олгосноор, тэдний уран бүтээлийн хөгжлийг нь дэмжих, дэлхий даяар томоохон найрал хөгжмүүдтэй тоглох боломжтой болгосон. Тар 2013 онд Берлины филармонийн ерөнхий удирдаач болж, Андрис Дэвисийн халааг авсан. Тэр одоо ч тэнд ажиллаж байгаа. Түүний багш Леонард Бернстайн шиг тэр Малерын бүтээлүүд талтай ханддаг ба америкт байхдаа түүний 9 симфонийг бичсэн байдаг. Гэвч тэр өнөөг хүртэл нэг найрал хөгжимтэй симфонийн бүх циклийг бичиж чадаагүй юм. Түүний удирдлага дор Берлины найрал хөгжим Малерийн 8 симфонийг бичиж, хамгийн чухал 5-р симфонийг үлдээжээ. Цар тахлын улмаас өнгөрсөн жил хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцлахаас араггүй болсон. Харин ирэх сард Тав дахь симфонийн шууд бичлэг хийгдэх ба бүхэл бүтэн циклийг нь яг Малерын төрсөн өдөрт зориулан Дойче Граммофон компаниас нэг багц хэлбэрээр гаргана. Гэхдээ ингээд болоогүй: түүний “Taр Taрын тухай” шинэ ном нь Зул сарын баяраар яг таарч, Дабльдейз хэвлэлийн газрын салбар Нан Тализ хэвлэж гаргах юм. Товчхондоо, зул сарын оймс маш том бол дотор нь хийх юмтай л байх нь.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Адам: Тавтай морил. Хүрэлцэн ирсэнд баярлалаа, маэстро.
Тар: Баярлалаа, Адам. Баярлалаа.
Адам: Лидия, би анзаарлаа... Би энэ бүхнийг уншиж байхад та бага зэрэг ярвайсныг би анзаарсан. Би зарим нэг гайхалтай амжилтыг өнгөрүүлчихсэн үү? Эсвэл та энэ олон янзын амжилтуудаас болоод жаахан эвгүйцдэг үү?
Тар: Өнөө үед “олон янз” гэдэг үг бараг хараалын үг болсон. Бид мэргэжилтнүүдийн эрин үед амьдарч байна. Та өөрийнхөө салбарын хэр хэмжээнээс хальж гарахыг дэмжих нь юу л бол.
Адам: Уран бүтээлчдийг янз бүрээр хэлдэг.
Тар: Өө, тиймээ, бүр яаж гээч?
Адам: Сонгодог урлагийн салбараас уран бүтээлчдийн хүйсийн ялгаа алга болно гэж та бодож байна уу?
Тар: Би шүүмж уншдаггүй.
Адам: Хэзээ ч үү? Нээрэн үү?
Тар: Тиймээ. Гэхдээ “маэстро”-г “маэстра”-аар солих санаа хэн нэгний толгойд орсонд би гайхаж байна. Бид эмэгтэй сансрын нисэгчдийг бид ээмэгтэй сансрын нисгэгч гэдэггүй.
Адам: Тиймээ.
Тар: Хэрэв хүйсээр ялгаварлан гадуурхах тухай ярих бол үнэнийг хэлэхэд надад гомдоллох зүйл алга. Дашрамд дурдахад, Марин Алсоп, Жоан Фаллет, Лоренс Экиелбе, Натали Штуцман. Биднээс өмнө маш олон гайхалтай эмэгтэйчүүд байсан. Тэд чухам гол ачааны хүндийг үүрч ирсэн.
Адам: Сонирхолтой. Та жишээ хэлж чадах уу?
Тар: Тийм ээ, мэдээж. Юуны өмнө Надя Буланже. Гэхдээ энэ аз жаргалтай хувь тавилангийн жишээ. Гунигтай жишээ гэвэл, Антониа Брико, ярих юмгүй сайн удирдаач байсан ч хоёрдугаар зэрэглэлд "уригдсан удирдаач" хийж, бага зэргийн мөнгөөр аргацаахаас араггүй болсон.
Адам: Тэр томоохон найрал хөгжим хэзээ ч удирдаж байгаагүй юу?
Тар: Тиймээ, тийм, мэдээж, тэр Берлиний найрал хөгжимд, энд дуурийн удирдаачаар, гэхдээ зөвхөн уригдсан удирдаачаар ажилласан. Тэр үед жендерийн асуудал илүү хурцаар тавигдаж байсан үе. Аз болоход цаг үе өөрчлөгдөж байна, Саул хараахан Паул болоогүй байгаа ч үйл явц мэдээж эхэлсэн.
Адам: Өө тийм ээ, тэр аль нэг мориноос унаж байсан нь гарцаагүй. Лидия, тайлбарын талаар ярилцъя. Зарим хүмүүс удирдаачийг метроном шиг зүйл гэж боддог.
Тар: Үүнд үнэний тал бий.
Адам: Тийм л дээ, гэхдээ…
Тар: Цаг хугацааг хэмжих тийм ч амар биш.
Адам: Гэхдээ тэр бүр биш.
Тар: Тийм ээ, мэдээж. Гэхдээ цаг хугацаа чухал. Цаг хугацаа бол тайлбарын чухал хэсэг. Надгүйгээр найрал хөгжим эхлэхгүй. Би цаг эргүүлж байна. Зүүн гараараа дууг чиглүүлж, баруун гараараа цаг хугацааны хөдөлгөөнийг хэмждэг. Гэхдээ цагнаас ялгаатай нь заримдаа миний баруун гар хөшдөг, дагаад цаг хугацаа хөшиж орхидог. Би яг тань шиг, найрал хөгжимтэй харилцан ажиллаж, тоглолт дээр хэзээ нь тогловол зүгээр байх, дахин эхлүүлэх үү, эсвэл бүр цаг хугацааг мартах уу гэдгийг шууд шийддэг юм шиг санагддаг. Гэвч үнэн хэрэгтээ, би сонсогчдын анхаарлыг татах тэр хүссэн мөч хэзээ ирэх ёстойг анхнаасаа мэддэг. Би энэ мөчийг тоглолт дээр биш бэлтгэлийн үеэр олж мэддэг.
Адам: Би хүндхэн асуулт асууя. Бернстайны танд зааж өгсөн хамгийн чухал зүйлийг нэрлээч.
Тар: Кавана. Иврит хэлнээс "утгад анхаарал хандуулах" эсвэл "зорилго" гэж орчуулагддаг. Хөгжмийн зохиолчийн зорилго юу вэ, таных юу вэ, тэд бие биенээ хэрхэн нөхдөг вэ?
Адам: Тиймээ, Кавана. Олон хүмүүсийн хувьд энэ үг арай өөр утгатай болсон.
Тар: Тийм ээ, энэ нь үнэн.
Адам: Сонгодог урлагт удирдаачийн үүрэг харьцангуй шинэ юм шиг надад санагдах юм?
Тар: Тийм ээ, тийм.
Адам: Өмнө нь түүний үүргийг анхны хийл гүйцэтгэж байсан гэж би хаа нэгтээ уншсан.
Тар: Тийм ээ, анхны хийл, хэдийгээр хийл энэ талаар юу мэдээгүй байсан ч гэлээ.
Адам: Хэн, хэзээ үүнийг өөрчилсөн бэ?
Тар: Тэр бол францын хөгжмийн зохиолч Жан-Батист Люлли. Тэр уртаас урт, хурц үзүүртэй саваа ашиглан шалан дээр цохиж айзам хэмнэл гаргадаг байж. Найрал хөгжим үүнд баярласан нь юу л бол. Тэр ч яахав. Гэвч энэ арга нэвтрээгүй, учир нь Люлли тоглолтын үеэр энэ саваагаар хөлөө цоо хатгаж нас барсан. Үхжилтээс болж. Гэсэн хэдий ч… Гэсэн хэдий ч, найрал хөгжим нэмэгдэж эхэлснээр удирдаачийн жинхэнэ хэрэгцээ гарч ирсэн юм. Энд бид Бетховен руу буцаж очих ёстой. Айзам хэмнэл хүчтэй цохилтоор эхэлдэггүй. Түүнийг энэ үед нь алгасадаг. Хэн нэгэн эхлэлийг тэмдэглэх ёстой. Хэн нэгэн урагш алхаж, "Намайг дага!" гэж хэлэх ёстой, ойлгож байна уу? Ленни үүнийг хийхэд бүх хөгжимчид зүгээр л уяарч таашаал авч байсан. Тэр хөгжмийг, ялангуяа Малерыг, бусдаас ч муугүй, бүр илүү сайн ойлгодог байсан. Тэр ихэвчлэн хэлбэр дүрстэйгээр тоглодог байсан. Тэр найрал хөгжимд хөгжмийг танигдахын аргагүй, урьд өмнө хэзээ ч байгаагүй, урьд өмнө нь сонсогдоогүй болгохыг хүссэн. Тэр эрс өөрчлөлт хийсэн: анхны хэмнэлээс татгалзаж, хэдийгээр партитурт байхгүй байсан ч төгсгөлийн хэсгийг нь удаашруулж байсан.
Адам: Энэ арай хэтэрхий байгаагүй юу?
Тар: Үгүй ээ, огтхон ч үгүй. Тэр баяртайгаар хөгжмийг ахин дахин нээдэг байсан.
Адам: Бэлтгэл сургуулилтын үеэр таны нээлтүүд болдог гэдгийг та онцолсон байсан. Та хэзээ эхлэх вэ?
Тар: Бид даваа гарагт эхлүүлнэ.
Адам: Тийм хурдан уу?
Тар: Энэ удаад би Малерын юу хэлэхийг хүссэнийг тайлах ёстой. Бид түүний бусад симфониуудын талаар ихийг мэднэ. Тэрээр Рюккертийн яруу найргаас урам зориг авч, удаан хугацаанд зөвхөн түүний шүлгүүдээр симфони бичдэг байсан. Харин тавдугаар симфони бүх зүйлийг өөрчилсөн. 5 дугаарах нь оньсого. Үлдээсэн цорын ганц сэжүүр нь гар бичмэлийн хавтас дээр л байсан. Тийм ээ, энэ нь түүний эхнэр Альмад зориулагдсан юм. Малерын тав дахь симфонид дөхөхийн тулд эхлээд тэрхүү амаргүй гэрлэлтийг ойлгохыг хичээх хэрэгтэй.
Адам: Энэ гэрлэлтийн талаарх таны бодол Бернстайныхаас өөр байдаг уу?
Тар: Та миний Амазона дахь угсаатны зүйн судалгааг дурьдсан. Тэгэхээр, Адам, икаро, өөрөөр хэлбэл, зөвхөн тухайн дуучин түүнийг бүтээсэн сүнстэй хамт нэгдмэл байвал Шипибо Конибо дээр дуу болж буудаг. Энэ нь сансар огторгуйн нэг зоосны хоёр тал шиг өнгөрсөн ба одоо хоёрын хооронд холбоог бий болгодог. Анхны эх сурвалжид ийм үнэнч байх нь надад танил зүйл. Гэвч Ленни тэшүвад итгэдэг байсан. Талмудд - энэ бол өнгөрсөн үе рүү буцаж очих, өөрийнхөө үйлдлүүдэд өөр утга учрыг өгөх чадвар. Тиймээс тэр Роберт Кеннедигийн оршуулга дээр “Адажиетто”-г тоглоход 12 минут үргэлжилсэн. Түүний хувьд энэ нь масс байсан юм.
Адам: Тиймээ.
Тар: Хэрэв бичлэгийг сонсвол тэнд эмгэнэлт явдлын уй гашуу гүн гүнзгий мэдрэгдэх нь гарцаагүй. Мэдээж Малерын хувьд хамгийн тохиромжтой тайлбар бол карьер нь уналтанд орсны дараа тэр Альмагаас салж Гропиуст очсон. Гэхдээ миний хэлсэнчлэн, бид цаг хугацаатай харьцаж байдаг. Мөн энэ симфони нь эмгэнэлт явдлын зовлонгоос төрөөгүй. Тэр залуухан хайраас төрсөн.
Адам: Тэгвэл таны сонголт...
Тар: Хайр.
Адам: Ойлгомжтой, үргэлжлэх хугацаа нь?
Тар: Долоон минут.
Уит: Таны тайлбарын тухай, ялангуяа мэдрэмжийн талаар Адамтай хийсэн ярилцлага намайг бишрүүлсэн. Та хайрыг сонгосон тухай. Үзэгчдэд зориулж нулимсаа гамнах ёстойг би мэднэ, гэхдээ.. Та тавцан дээр зогсож байхдаа сэтгэл хөөрч байгааг мэдэрч байсан уу?
Тар: Тиймээ. Тийм, тийм юм байдаг. Зарим зохиолд хүлээлт-шагналын цикл гэж байдаг. Түүнд миний үнэхээр ер бусын гэж үзсэн хэсгүүд байдаг, би удирдаж байхдаа хэдийгээр яарахгүй байгаа ч гэсэн, тэр хэсэгт хүрэхийг үнэхээр тэсгэлгүй хүсдэг. Тиймээ, сэтгэл хөөрдөг. Тухайн бүрт сэтгэл хөөрдөг.
Уит: Тэгэхээр, биеийн, бас сэтгэл хөдлөлийнх байх нь. Бурхан минь, газарт буухад олон цаг болдог байх.
Тар: Тийм ээ, чи хүмүүст мартахааргүй зүйл хэлдэг ч чи өөрөө тогтоодоггүй. Бас унтах ч боломжгүй.
Уит: Энэ Смит дахь миний нэгдүгээр курстэй адилхан юм. Танд юу тэгтлээ их их нөлөөлдөг вэ? Өө, би таныг харсан! Өнгөрсөн жил та Ариун хаврын цуглаан дээр удирдахыг би харсан. Үнэхээр хүчтэй байсан.
Тар: Баярлалаа. Баярлалаа. Энэ... энэ гар буугаар 11 удаа буудахтай адил. Энэ байдаг л тоо... Чи хохирогч, алуурчин хоёрыг зэрэг мэдрэхэд хүрдэг. Би энэ бүтээлийг удирдсаны дараа бид бүгдээрээ хүн алах чадвартай гэдгийг ойлгосон. Ингэхэд, энэ сайхан цүнх байна.
Уит: Баярлалаа. Танд таалагдсанд би баяртай байна.
Тар: Өө, таалагдаж байна. Надад таалагдсан.
Уит: Уучлаарай. Та ноён Каплантай үдийн хоол идэх ёстой. Түүний жолооч нь хүлээж байна.
Тар: Ойлголоо. Намайг уучлаарай, би чиний нэрийг мартчихлаа.
Уит: Уитни. Уитни Риз.
Тар: Уитни. Тиймээ, Уитни. Надад харамсалтай байна, гэвч би жаахан саатчихлаа, миний татгалзаж болохгүй зарим нэг зүйл байгаа юм.
Уит: Би ойлгож байна. Би танд мессеж бичиж болох уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мессеж:
-Чи ч гэсэн энийг харж байна уу?
- Пласидо Доминго-ийн өрөө. Тэр тэгж хошигнодог юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Кап: Гайхалтай, Альдо. Өө, бид тэмдэглэх байх гэж би найдсан юм.
Тар: Үгүй ээ. Би ч тэгж бодсон. Би Жульярдад лекц уншина.
Кап: Хангалттай.
Тар: Би Бенд амласан юм.
Кап: Тэнд тэтгэлэг авах гэсэн олон нөхдүүд байгаа гэж бодож байна.
Тар: Бид улам өргөжүүлэх хэрэгтэй байх.
Кап: Юу, тооны хувьд уу?
Тар: Үгүй ээ, хүйсийн хувьд. Тэтгэлэгийг зөвхөн эмэгтэйчүүдэд олгох нь хачин санагдах юм. Бид хэдийн бүгдийг нотолсон. Дээр нь тэдэнд ажлын байр олох хэцүү байгаагүй.
Кап: Нэгээс бусдад нь.
Тар: Аан, тийм. Тэр хэвийн бус байсан.
Кап: Би сонссон. Бид “Ситибанк”-ны уулзалт болгон дээр энэ тухай түүний аавтай ярилцдаг.
Тар: Энэ тухайд надад харамсалтай байна.
Кап: Зүгээр. Надад чадахгүй юм юу ч байхгүй. Тэгэхээр, чи “Аккордеон”-ы гол зорилгоос татгалзахыг хүсч байгаа юм уу? Бид ивээн тэтгэгч нарыг алдана.
Тар: Тиймээ, тэр үнэн гэж бодож байна. Магадгүй, бид дараа нь энэ тухай ярилцаж болох байх.
Кап: Мэдээж. Брайант-паркт 25-рт захиалсан. Нэн зар сурталчилгаанд туслахыг гуйсан. Тиймээс Капланы сан радио болон билбордод зориулсан зар сурталчилгаа худалдаж авна.
Тар: Бас олон нийтэд. Парк аварга том, Элиот. “Стрэнд”-ийг захиалсан бол дээрсэн.
Кап: Зүгээр. Бүх юм сайхан болно. Энэ бараг чиний төрсөн өдөр шиг болно. Би Лондонд Малерын 3-р симфонийг тоглож байхад чи байгаагүй нь харамсалтай.
Тар: Надад ч гэсэн. Петрагийн сургуульд жүжигтэй байсан юм. Би Шэронд очно гээд амлачихсан байсан.
Кап: Мэдээж. Би чиний шударга шүүмжлэлд найдаж байсан юм.
Тар: Энэ чинь нууц, Элиот.
Кап: Анхны гобои хөгжимчин миний шүтэн бишрэгч. Мартсанаас, чи израилийн филармонитой хамт тоглосныг би сонссож үзсэн. Сүүлийн мөчид чиний хийлийн дуугаралт намайг бүр бишрүүлсэн. Чи яаж тийм дуугаралттай болгосон бэ? Танхим сайн байсан уу? Эсвэл найрал хөгжим нь өөрөө юу?
Тар: Найрал хөгжим тийм ч сайн байгаагүй. Гоцлол хийлчин эхний сургуулилтын дараа надаас чи еврей юу гэж асуусан.
Кап: Юу?
Тар: Түүнд еврей биш хүн еврей хөгжмийг удирдах гэж байгаа нь хачирхалтай, бүр сэжигтэй санагдсан байх. Би өөрийгөө Макс Брух юм шиг л бодсон.
Кап: Харин би еврей хүн, Каплан сан клезмерийн хөгжим тоглуулах гэж тэдэнд их хэмжээний мөнгө төлсөн юм. Магадгүй тэд намайг удирдаачаар нь урих байх.
Тар: Тэд чамайг авбал азны юм болно.
Кап: Боль доо. Би байх газраа мэднэ. Мөнгөөр бүгдийг худалдаж авах араггүй.
Тар: Чи үнэндээ үүнд итгэдэггүй.
Кап: Чамд гэж хэлэхэд, би чиний партитурыг үзэхийн тулд Франческог хахуульдах гэж үзсэн. Тэр тонил гэсэн.
Тар: Сайн охин. Тэнд нэг одойтой хамт сууж байгаа эрхэм манай ширээ рүү улангассан ширтээд байна. Би эхэндээ тэр намайг ширтээд байна гэж бодсон, тэгсэн чамайг л анхаараад байх шиг санагдлаа.
Кап: Түүнийг тоохгүй байхыг хичээ.
Тар: Хэрэв чи ганцаараа баймаар байвал би уучлалт хүсээд явж гараа угаалаа.
Кап: Харин би чамайг хэзээ ч уучлахгүй. Би энд яг над шиг чалчаа юмтай хамт үлдэх нь дутаж гэнэ дээ. Чи маргааш хэдэн цагт явах вэ?
Тар: Франческа нислэгийн тийз хайж байгаа.
Кап: Түүн рүү яриад цуцал. Чи хүссэн үедээ яв.
Тар: Чи заавал тэгж хэлэх албаггүй.
Кап: Миний сэдэлд бусдын төлөө гэсэн санаа байдаггүй. Зөвхөн ганцхан удаа. Ганцхан удаа чиний партитурыг хармаар байна. За яахав.
Тар: 17.15-д болох уу?
Кап: Болно.
Тар: За, би... миний хийх... Би хурдхан амжуулах ёстой. Бид ажиллах хүн хайж байгаа.
Кап: Энэ Себастьян гэж надад хэлээч.
Тар: Одоо шударга бай, Элиот. Себастьян муугүй техниктэй. Түүнд саваа байгаа.
Кап: Сарын өмнө би түүний тоглогчид Шопены тоглолт хийсэн Бункамуруд очсон. Ол Себастьян нээрэн л ноён Темпо рубато.
Тар: Робот-о гэвэл дөхөж очно.
Кап: Чи яагаад түүнийг байлгадаг юм?
Тар: Тэр Андрисын хүн, чи үүнийг мэднэ.
Кап: Яг үнэн. Чи тэр шийдвэрийг залгаж авсан байна. Чи түүнийг хүндэтгэдэг дүр үзүүлж байсан 7 жил бол их хугацаа.
Тар: Тэд нар тэндээ өөр хөдөлмөрийн гэрээтэй. Тэр... тэр их хачин нөхөр.
Кап: Хэн? Эндрис уу?
Тар: Үгүй ээ, Себастьян. Тэр... цалиг шүтлэгтэй.
Кап: Цалиг шүтлэг ээ? Чухам аль нь?
Тар: Дайны өмнөх үеийн бяцхан партитурууд, Вон Каражаны гэрэл зургаас харсан түүнийг балай харандаанууд гээд хуучны дурсамжууд. Чи мэднэ, нэг тиймэрхүү юмнууд.
Кап: Ямар уйтгартай юм.
Тар: Тиймээ, гэхдээ чиний буруу биш. Би тэгж байгаад түүнийг солих байх.
Кап: Хэнээр? Хайр намайг юунд сургадаг вэ? Энэ бол утсан хөгжмийн партитур.
Тар: Малер түүнийг өөрөө чамд өгч байна. Уйтгартай, тайван, гүн мэдрэмжтэй.
Кап: Боль доо.
Тар: Надад итгэ, чи хэн нэгний алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа. Тэр тусмаа минийхээс.
Кап: Гэвч би хүсдэг.
Тар: Тийм байг. Чи дараа нь надад яадаргаа болохгүй биз?
Кап: Тиймээ.
Тар: Чөлөөт нум. Энэ үзэгчдэд тийм ч сайхан харагдахгүй. Гэвч хэрэв чи хөгжимчдийн анхаарлыг барьж чадвал дуугаралт нь галзуу болно. Роботуудад алдар гавъяа хүртээлгүй, Элиот. Өөрийнхөө бодсоноор хий.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: За, боллоо. Энд зогсъё. Баярлалаа, Макс. Маш сайн байна.
Макс: Баярлалаа.
Тар: Энэ зүгээр л миний өөрийн сонирхол, чи яагаад Жульярдын сургуульд элссэн бэ?
Макс: Энэ улсын хамгийн шилдэг хөгжмийн сургууль биз дээ?
Тар: Кёртис, Истмений оюутнууд үүнтэй санал нийлэхгүй байж мэднэ. Өөрөөр, Жульярд брэнд байх нь, тийм үү? Тиймээс чи брэндэд төлөө суралцахаар ирсэн байх нь уу?
Макс: Үгүй ээ...
Тар: Үгүй ээ, ойлголоо. Тэгэхээр, багш ч юм уу, төгсөгч чиний төсөөлөлд нэг юм суулгаж өгсөн байна. Өөрсдийн жишээгээр чамд урам өгчээ. Хэн байсан бэ?
Макс: Сара Чанг.
Тар: Тэгэхээр чи хийлч үү?
Макс: Тиймээ.
Тар: Ойлгомжтой, сайн байна. Чи яагаад ийм зохиолыг удирдахаар сонгосныг би ойлгож байна. Бодвол яг өөрөө хөглөгдсөн юм шиг утсан найрал хөгжмийг удирдах нь сайхан байх. Энэ маш орчин үеийн бүтээл. Энд хөгжмийн зохиолч нь бидэнд “төмөр сойзтой тремологоос эхлээд, кротал зэмсэгээр арьсан дээгүүр удаанаар гулсуулна” гэж хэлсэн. Рене Редзепын цаа буганы жор бололтой. Шинэ хөгжим тоглох сайхан биш гэж үү?
Макс: Тиймээ.
Тар: Тиймээ. Сайн байна. За боллоо, яваад бусадтайгаа нийл. Тэгэхээр, та нар ноён Вульфын удирдаачийн оюутнууд гэдгийг би мэднэ, гэхдээ та нараас хэд нь хөгжмийн зохиолыг судалдаг вэ? За, чамайг хэн гэдэг вэ?
Керр: Олив Керр.
Тар: Сайн байна, Олив. Бидний дөнгөж сая сонссон зүйлийн талаар чи юу гэж бодож байна?
Керр: Үнэхээр сайхан санагдлаа. Ялангуяа атональ хурцадмал байдлыг хэлмээр байна.
Тар: Хурцадмал байдлыг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ та нар тэр атональ гэх зүйлийг оюун санаандаа эргэцүүлэн бодох юм уу, гар хангалаг хийж таашаал авч болно, гэхдээ энд хамгийн чухал асуулт нь та нар чухам юуг удирддаг вэ? Энэ хөгжим надад яаж нөлөөлөх вэ? Тэр намайг ямар болгох вэ? Сайн хөгжим сүм хийд шиг гоёмсог эсвэл амбаар шиг энгийн байж болох ч энэ хоёр асуултанд хариулах ёстой. Макс, хэл дээ, чи юу бодож байна?
Макс: Анна Торвальдсдоттир мастер ангид заахдаа хэлбэр дүрс мөн түүний өссөн газар орон, байгалийн бүтэц ихэвчлэн нөлөөлдөг байсан гэж хэлсэн. Гэхдээ тэр өөрөө эдгээр дуу авиаг дүрслэх сонирхолтой байсанд би итгэлгүй байна.
Тар: Маш товчхон, гэхдээ ерөнхийдөө зөв. Тиймээ. Зөөлнөөр хэлэхэд, түүний хөгжмийн зохиомжийн зорилго нь тодорхойгүй. Хэрэв зорилго нь тодорхойгүй бол та нар удирдаачийн хувьд ямар нэгэн зүйлд яаж өөрийн үзэл бодлоор хандах вэ? Мэдээж, заримдаа та нарт сонголт байхгүй болно. Мөн та нар найрал хөгжмийн өмнө зогсоод удирдаач хийх чадвартай дүр эсгэхээс аргагүй болно. Гэхдээ та нар “4′ 33′′” симфонийг тоглохдоо чухам юу хийж байгаагаа мэдэхгүй байж шившиг болохгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Яагаад гэхээр, яг одоо, найзуудаа, та нараас ямар нэг зүйл шаардсан хөгжмийг удирдах цаг нь болсон. Бүгд мэддэг хөгжим, гэхдээ та нар тэдэнд зориулан өөрчлөх үед өөрөөр сонсогдох болно. Жишээ нь, Макс, яагаад Кири байж болохгүй гэж? Өөрөөр, энэ Бахын “Месса си минор”-той адилхан зүйл.
Макс: Би Бахад тийм ч дуртай биш.
Тар: Чи Бахад дургүй юу? Өө, Макс. Чи Швайцерийн номыг уншсан уу?
Макс: Үгүй ээ.
Тар: Чи түүнийг унших ёстой. Энэ маш чухал текст. Антония Брико яг тэгж боддог байсан юм. Тэр үүндээ хөтлөгдөж Швайцерийг олох гэж Экваторын Африк явж, каноэгээр Конго голоор дээш өгсөж олоод түүнээс Бахын тухай мэддэг бүхнээ зааж өгөхийг гуйсан. Надад хаа ч юм нэг малгай дотор түүний гэрэл зураг нь байгаа. Чи урд нь... Чи урд нь Бахын бүтээлийг тоглох юм уу, эсвэл удирдаж байсан уу?
Макс: Үнэнээ хэлэхэд, хар арьст пангендер хүний хувьд, Бахын эмэгтэйчүүдийг үзэн ядах амьдрал нь надад түүний хөгжмийг нухацтай хүлээж авах боломжгүй болгосон.
Тар: Ойлгосонгүй. Энэ чинь юу гэсэн үг вэ?
Макс: Тэр 20 хүүхдийн эцэг болоогүй гэж үү?
Тар: Тиймээ, үүнийг баримтжуулсан. Маш олон тооны хөгжимтэй нь хамт. Гэхдээ л намайг уучлаарай, түүний тэр гайхамшигтай хөнжлийн ажил Месса си минортой нь ямар холбоотойг би ойлгосонгүй. Тиймдээ. За яахав, тийм болог. Энэ чиний сонголт. Эцсийн эцэст “сэтгэл өөрөө өөртөө нийгмийг сонгодог” гэж би хэлмээр байна. Гэхдээ, энэ сонголт нь явцуу сэтгэлгээнд хүргэж болзошгүйг санах хэрэгтэй. Мэдээж, зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй гэж хуваагдах нь тэнэгүүдийг гэгээрүүлэх ариун эрх гэж үздэг орчин үеийн бараг бүх симфони найрал хөгжмийн үндэс суурь. Тиймээс, хэдийгээр би түүнтэй санал нэг биш боловч Максын дургүйцлийг судлах хэрэгтэй. Цагаан арьст, сүмд очдог баахан гетеросексуал австри-германчуудын зохиосон сонгодог хөгжим биднийг хувь хүн болон нийгмийн хувьд өргөмжилж чадах уу, хэн үүнийг шийдэх вэ гэж би асуумаар байна? Ингэхэд, Бетховеныг юу гэх вэ? Чамд тэр таалагддаг уу? Учир нь би, жирийн нэг лесби, хөгшин Людвигийн тухайд жаахан эргэлздэг. Гэвч дараа нь би түүний нүүр лүү харсан. Би түүний сүр жавхлантай, зайлшгүй байдалтай нүүр тулсан юм. Нааүш ир, Макс. Надад тус бол. Бахад адилхан хандах гээд үзье. Суу. Их зөөлөн аялгуу байгаа биз? Энийг төгөлдөр хуурын 1-р курсын оюутан ч тоглож чадна. Эсвэл Шредер өөрийнхөө Люсид. Эсвэл бүр Гленн Гульд өөрөө. Харин энэ одоохондоо өөрчлөгдөхгүй...чи дотор нь уусаж, энэ юу болохыг сонсох хүртэл. Энэ бол асуулт. Бас хариулт. Араас нь дахиад асуулт гарч ирнэ. Бахд даруу зан байдаг. Тэр ямар нэг зүйлд итгэлтэй юм шиг дүр үзүүлдэггүй. Энэ үргэлж сонсогч нарыг хөнддөг асуудал гэдгийг тэр мэддэг. Энэ хэзээ ч хариулт болохгүй, тийм үү? Харин одоо чамд нэг том асуулт байна... Чи юу бодож байна, Макс?
Макс: Та үнэхээр сайн тоглож байна. Гэхдээ одоо үед цагаан арьстнууд, цисгендерын хөгжмийн зохиолчид миний сонирхох юм биш.
Тар: Тэгтлээ их гомдох хэрэггүй. Шалихгүй ялгаанаас болж биеэ хэт дөвийлгөх нь хамгийн уйтгартай конформист байр сууринд хүргэдэг.
Макс: Эдгар Варезег зүгээр гэж би боддог. Ямар ч байсан, Аркана таалагддаг.
Тар: Тэгвэл чи Варезе нэг удаа “жазз бол еврейчүүдийн боолчилсон негрүүдийн бүтээгдэхүүн” гэж маш сайхан хэлснийг мэдэх ёстой. Энэ нь “Сармагчны гараг” киноны дууг нь шүүмжилсний төлөө Жерри Голдсмит түүнийг хуурахад саад болоогүй. Та үүнээс илүү доромжлолыг төсөөлж чадахгүй, тийм үү? Ойлго, чиний танин мэдэхүйн үл ойлголцолын асуудал бол чи Бахын авьяасыг хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, чиг хандлага зэргээр доош хийдэг шиг чамд ч гэсэн тэгж хандаж болно. Хэзээ нэгэн цагт Макс, чи сургуулиа төгсөөд том эсвэл тийм ч том биш найрал хөгжим удирдахаар уригдах үед чи хөгжимчдийн хөгжмийн тавцан дээр зөвхөн нотны тавиур дээр туссан гэрэлүүд, нотуудыг харахгүй. Тэдэнд үнэлгээний хуудсыг тарааж, тэд чамайг үнэлэх болно. Тэд үүнийг ямар шалгуураар хийнэ гэж чи бодож байна? Нот унших, саваа эзэмших ур чадвар, эсвэл өөр зүйл үү? Максын бүтээлийг өөрийнх нь шалгуураар үнэлж үзье. Тэгэхээр, Анна Торвальдсдоттир. Түүний талаар хоёр зүйл мэдэгддэг гэж бодъё. Юуны өмнө, тэр Исландад төрсөн. Хоёрдугаарт, тэр Вальдорфын багш нар шиг нилээн цочмог зантай. Гараа өргөөрэй. Одоо бид төгөлдөр хуур луу эргэж хараад дээрх хоёр баримт түүний ард сууж байгаа хүнтэй тохирч байгаа үгүйг шалгана. Чи хаашаа явж байна?
Макс: Та новшийн өлөгчин.
Тар: Харин чи робот. Харамсалтай нь чи олон нийтийн сүлжээнд өөрийн бодлыг худалдсан. Чадварт хүрэхийн тулд хөгжмийн зохиолчид захирагдах ёстой. Өөрийгөө бүхэлд нь, өөрийн амиа бодсон зан, тэр ч байтугай өөрийн мөн чанарыг захируулах ёстой. Чи Бурханы өмнө, хүмүүсийн өмнө зогсож, өөрийгөө устгах ёстой. За, боллоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Чи хорио цээрийн үед гайхалтай зүйл хийсэн гэж бодсон. Чи хөгжмийг чөлөөтэй ашиглах боломжтой болгосон. Хэн ч байсан, Берлиний найрал хөгжмийн бичлэгийг үнэ төлбөргүй сонсох боломжтой болсон.
Тар: Тэгэхээр, энэ хөгжимчдийн гаргасан ардчилсан шийдвэр байсан. Хэдийгээр би энэ миний санаа байсан гэж мэдэгдэж болох ч энэ үнэндээ Шэрон Гуднау-ийн сэтгэлээс гарсан юм.
Эр: Шэрон чиний хамтран амьдрагч. Та хоёулаа дундаа хүүхэдтэй. Мөн тэр Берлинд концертмейстер хийдэг. Энэ чиний амьдралыг хүндрүүлж байсан уу?
Тар: Тиймээ, тэр үнэн.
Эр: Чиний ажил гэрт чинь нэвтэрдэг, эсвэл...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фран: Жей танд суудлын бүрээс таалагдана гэдэгт итгэлтэй байна гэсэн.
Тар: Би тэгнэ ээ, гэхдээ би дараагийн сар хүртэл жин нэмэхгүй бол.
Фран: Та хэзээ ч жин нэмэхгүй. Таны ээж надад мессеж бичсэн. Тэр таныг завгүй гэдгийг мэддэг, гэхдээ уулзана гэж найдаж байгаа.
Тар: Дараагийн томилолт.
Фран: Та оройн хоолны тухайд юу бодож байна?
Тар: Өө, үгүй ээ. Үгүй ээ, би үлдээд энэ төгөлдөр хуурт тохирох хэрэглээг олно. Би хийл хөгжмийн өөрийнх нь дуугаралтанд итгэдэггүй.
Фран: Энэ танд хямдхан “Чарльз Айвз”-тай адилхан санагдахгүй байна уу?
Тар: Огтхон ч үгүй. Гэхдээ санаа зоволтгүй. Би Хьюстонтой ярина. Тэд уулзахыг зөвшөөрнө.
Фран: Та бодвол шинэ найзуудтай болсон байх, тэдэнтэй өнөө орой уулзах уу?
Тар: Үгүй ээ. Тийм биш.
Фран: Би дараа нь нотнууд авахаар ирэх хэрэгтэй юу?
Тар: Үгүй ээ, тэгэх шаардлаггүй.
Фран: Ойлголоо. Өө, би...би бараг мартчихаж, гэхдээ... Үүнийг танд зориулаад бүртгэлийн ширээн дээр орхисон байсан.
Тар: Хэнээс?
Фран: Тэд хэлээгүй.
Тар: Яасан, нэрийн хуудасгүй юм уу? Ойлголоо, тэнд аваачаад тавьчих. Баярлалаа.
Фран: Сайхан амраарай.
Тар: Сайхан амраарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм /ТВ/: Та Эн.Пи.Эр-ийн бүх мэдээг сонсож байна. Таны мэдэхийг хүссэн бүх зүйлийг ОНРТ-ээс хүргэж байна.
Тар: Олон нийтийн радио телевиз.
Эм /ТВ/:Би чих идэгч. 2008 оноос хойш үгээр сонсогчдыг тэжээж байна.
Тар: 2008.
Эм /ТВ/: Би чих идэгч.
Тар: Би чих идэгч.
Эм/ТВ/: Та бүхэн мэдэх ёстой. Одоо Эн.Пи.Эр-ийн дараагийн мэдээ. Ирэх долоо хоногуудад та бүхэн Үндэсний залуу яруу найрагчдын уралдааны эцсийн шатанд шалгарсан дөрвөн хүний шүлгийг сонсох болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Энэ тухай чамд хэзээ мэдэгдсэн бэ?
Фран: Дөнгөж өнөө өглөө. Ноён Каплан маш их уучлалт гуйсан. Бид өглөөний 7 цагт нисэх тийз авсан байгаа. Та Мюнхенээр дайрах дуртай ш дээ.
Тар: Шилжин суухад хугацаа богино, гэхдээ үйлчилгээ сайтай. Нөгөө лейбл юу болж байна? Чамаас гуйя, энэ бичлэгийг цомог болгож гаргах хэрэгтэйг одоо нэг ойлго гэж тэдэнд хэл.
Фран: Одоохондоо мэдэгдэх юм алга.
Тар: Би чамд бэлтгэж бичсэн мэйлийг чи үзсэн үү?
Фран: Би урд шөнө илгээсэн.
Тар: Тэгвэл надад тэдний хариуг нь явуулаарай. Чи Нью-Йоркерийн ярилцлага чамд ямар байсан бэ?
Фран: Дажгүй болсон гэж би бодсон
Тар: Чи булзаад байна. Би Би илүү юм ярьж.
Фран: Үгүй ээ. Үгүй ээ, тийм биш. Та гайхалтай хүн.
Тар: Франческа! Хэрэв чи үнэхээр удирдаач болох сонирхолтой бол чи өөрийнхөө бодлыг илэрхийлж сурах хэрэгтэй.
Фран: Ойлголоо. Магадгүй та түүнтэй бага харилцах хэрэгтэй байх, нөгөө...
Тар: Леннитэй юу?
Фран: Үгүй ээ, би Малер, Альма хоёрын тухай бодож байсан юм. Та Альма түүнээс урвасан гэж хэлсэн. Би үүнтэй санал нийлэхдээ итгэлгүй байна.
Тар: Өө, үнэн үү?
Фран: Альма бас л хөгжмийн зохиолч байсан. Харин Малер түүнийг хөгжим бичихээ боль гэж ятгасан юм. Тэр гэр бүлд зөвхөн...
Тар: Ганцхан өөдгүй новш байна гэж үү?
Фран: Ганцхан өөдгүй новш. Тиймээ.
Тар: Альма тэр дүрмийг зөвшөөрсөн. Түүний өмнөөс хэн ч шийдвэр гаргаагүй. Хэштег: Тоглоомын дүрэм.
Фран: Хэрэв эмэгтэй хүн цаазын тавцанд гарах эрхтэй бол тэр мөн л индэр дээр гарах эрхтэй. За юу? Чиний үдэш хэр байв?
Тар: Тиймээ, элдэв асуудалгүй. Шэронд эмнээс нь үлдсэн үү?
Фран: Үгүй ээ, гэхлээ Коровин эмч дахиад бичиж өгсөн.
Тар: Өө, баярлалаа.
Фран: Би Кристагаа дахиад нэг хачин мэйл авсан. Би яаж хариулах вэ?
Тар: Хэрэггүй.
Фран: Тэр бүр цөхрөнгөө барсан юм шиг санагдсан.
Тар: Найдвар хамгийн сүүлд үхдэг.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Чамд эрчим хүчний компанитай ашиг орлого хуваалцах миний мэдэхгүй ямар нэг гэрээ байдаг уу?
Шэр: Дахиад салгалаад эхэллээ. Энэ... энэ давтагдаж байна. Би метопрололоо хаанаас ч олдоггүй.
Тар: Чөтгөр гэж. Би үүнийг шургуулганд хэвтэж байхыг оллоо. Энэ мөн биз дээ?
Шэр: Тиймээ. Баярлалаа. Энэ шинэ цүнх үү?
Тар: Аа, энэ Элиотын өгсөн бэлэг. Чи авмаар байна уу?
Шэр: Үгүй ээ. Чамд зохиж байна.
Тар: Алив.... минутанд 60 цохилт болгож удаашруулъя.
Шэр: Үнэндээ энэ 64 цохилт байна. Өчигдөр орой чиний гар утас руу залгаж үзсэн. Дахиад өрөө рүү чинь залгасан.
Тар: Би унтаж байсан байх.
Шэр: Чи хэзээ тэгж бөх нойрсдоггүй.
Тар: Битгий бувтнаад бай.
Шэр: Би Петрад санаа зовох юм. Тэр түгжигдмэл болж эхэлсэн.
Тар: Тодорхой яриач.
Шэр: Тэр өвдөг нь үргэлж хөх няц болсон гэртээ ирдэг. Харин би түүнээс энэ тухай асуухаар тэр дуугай болчихдог. Тэр ердөө л хүүхдийн талбайд хөл бөмбөг тоглодог болохоос цагаач гэж гадуурхагдаггүй гэж найдахаас. Бид энэ тухай ярилцсан. Эсвэл бид охинд найз хайхад илүү чармайлт гаргах хэрэгтэй байж мэднэ. Өнгөрсөн жил түүнд хоёр хөгшин авгайтай хамт ганцаараа цоожтой суух хэцүү байсан.
Тар: Тэр төгөлдөр хуур тоглож сурах хангалттай том болсон. Би түүнийг сургана.
Шэр: Тэг ээ. Энэ сайн ч байж мэднэ.
Тар: Зүрх чинь яаж байна?
Шэр: Одоо дээрдсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тог, тог. Энэ хэн бэ? Ленни? Уолтер? Өө, энэ чи, Эм.Ти.Ти. Чи яагаад юмыг энэ чигээр нь байлгах гэж дурладаг юм бэ? Та нарын ажил бол баярлах болохоос нэг муу порно од шиг орилж хашхирах биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Сайн уу, Петра. Чи яагаад нуугдаад байгаа юм? Надад хэлчих, би чамд туслана.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Шэрон? Би Петраг хичээлд нь хүргэж өгье.
Шэр: Тэг ээ.
Тар: Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: “Хэн гашуудлын торон алчуур зүүх вэ?”
Петра: “Бид” гэж халгай хэллээ. Азарган тахиа, тахиа хоёулаа.
Тар: Эм тахиа.
2: Би... Бид гашуудлын торон алчуур зүүнэ.
Тар: Хэн мөргөлийн дуулалыг дуулах вэ?
Петра: “Би” гэж бутан дээр суусан хөөндэй хэлэв. Би дуу дуулна.
Тар: Хэн хонх цохих вэ?
Петра: “Би” гэж бух хэллээ. Учир нь би цохиж чадна. Би хонх цохино.
2: Хөөрхий азарган тахиа Робинд зориулсан хонхны дууг сонсоод тэнгэр байсан бүх шувууд санаа алдан уйлалдав.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Бүх юманд санаа зоволтгүй. Хүлээ. Тэгэхээр, тэднээс аль охин нь вэ?
Петра: Тэр улаан хувцастай нь. Баяртай.
Тар: Баяртай. Сайн уу, Йоханна. Би Петрагийн аав нь байна. Охин чиний тухай зөндөө их юм хэлсэн. Хэрэв чи дахиад ийм зүйл хийвэл би яах ёстойг чи мэдэх үү? Би чамайг шийтгэнэ. Хэрэв чи миний сая хэлснийг томчуулд хэлбэл чамд хэн ч итгэхгүй. Яагаад гэвэл би том хүн. Гэхдээ чи надад итгэх хэрэгтэй, би чамайг шийтгэнэ. Битгий мартаарай, Йоханна. Бурхан бид бүгдийг харж байгаа. Сайн уу.
Эр: Сайн уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тэд бүгдээрээ хурлын танхимд байна уу?
Фран: Тиймээ.
Тар: Өглөөний мэнд.
Себ: Өө, маэстро, уучлаарай. Бид таныг ирнэ гэдэгт итгэлгүй байсан юм. Хуваарьт өөрчлөлт гарч магадгүй гэж бидэнд хэлсэн. Та надаар тэмдэглэл хөтлүүлэхийг хүсч байна уу?
Тар: Үгүй ээ, баярлалаа, Себастьян. Тэгэх шаардлага байхгүй. Хүн бүр үнэлгээний хуудастай юу?
Шэр: Бид үүнийг гурав болгож багасгасан. Тэгэхээр, хэрэв хэлэлцэх асуулт өөр хэнд ч байхгүй бол эхний асуулт руугаа орцгооё.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Энд: Гуссенс босоод "Эй" гэж хэлсэн. Мэдээж Леон нэлээд өргөн чичиргээрээ алдартай байсан, тийм үү? Бичэм дээш хараад "Ноёд оо, сонголтоо хийгээрэй" гэж хэлсэн. Ажил чинь хэр урагштай байна?
Тар: Аа, би энэ асуултад бүр яаж хариулахаа мэдэхгүй байна. Яг физиологийн хэрэгцээ шиг сонсогдлоо. Өөрөөр, өтгөн чинь хатдаг гайгүй юу гэдэг шиг.
Энд: Тийм байж. Бодол санаа ямар байна?
Тар: Тийм ээ, тийм ч сайн биш. Би байнга ямар нэг зүйл сонсож, санаа орж ирдэг ч, энэ бүхэн дуураймал гэдгийг ойлгодог.
Энд: Энэ бүгд дуураймал. Бид бүгд ижилхэн хөгжмийн дүрэмтэй. Бетховены тав дахь симфонийг хар л даа. Гурав дахь хэсгийн сэдэв нь Моцартын сонатын сүүлчийн хэсгийн оршил сэдэвтэй адилхан дараалласан үе шаттай. Энэ нь санамсаргүй тохиолдол байж болно.
Тар: Үгүй ээ. Энэ тохиолдолд биш.
Энд: Хэрэв түүний ашиглаж байсан нооргын дэвтэрийг нь харах юм бол Моцартын төгсгөлийн 29 тактыг Бетховен бичсэн байдаг.
Тар: Ээ бурхан минь. Энэ надад маш дарамттай санагдлаа.
Энд: Би чиний гар бичмэлийг уншиж дууссан. Маш сайн болж, Лидия. Зууны бүтээл болно. Үнэнээ хэлэхэд, зохиол чинь миний ном мартагдсаны дараа ч уншигдсаар байх болно.
Тар: Өө тийм ээ, чиний зөв. Бүх анхны хэвлэлүүд үргэлж олны хүртээл хэвээрээ байдаг.
Энд: Чи урдын адил даруухан хэвээрээ.
Тар: Баярлалаа, Эндрис. Би үүнийг нандигнах болно.
Энд: Чи наадахаа ашиглаж болно. Номны хавтсан дээрээ бичих хураангуй.
Тар: Өө, баярлалаа. Би үүнийг хэвлэлийн газар луу илгээнэ. Цаг байгаа гэж найдахаас.
Энд: Үнэндээ би чамд юу ч зааж чадаагүй боловч чамайг миний шавь гэж хэлдэгээрээ бахархдаг.
Тар: Харин энэ чинь худлаа. Хэрэв чи байгаагүй бол би хэзээ ч энэ албан тушаалд очихгүй байсан.
Энд: Тэгэхэд чи Нью Йорк, Лондон хотуудад ч болж болох байсан.
Тар: Берлин хүртэл хол ш дээ. Тэрнээс гадна, хэрэю бид нэг тийшээ явсан бол Шэрон яах байсныг би мэдэхгүй. Тэр гэр бүлдээ маш ойр дотно.
Энд: Тиймээ. Гүүдноу-ийн эгч дүүс. Том эгч нь ДиЖейд нөлөөтэй байх үедээ жинхэнэ шулам байсан.
Тар: Хайке олон үзэл бодолтой эмэгтэй. Бас тэр дуу хоолойг нь. Өөрөөр, түүний чалчаа яриаг нь тэвчихийн аргагүй. Би юмаа бичихийн тулд хотод байдаг хуучин байшиндаа бүгдэг байлаа.
Энд: Шопенхауэр хүнийг дуу чимээнд хэр мэдрэгээр нь оюун ухааныг нь хэмжсэн байдаг.
Тар: Тэр нэг удаа нэг эмэгтэйг шатан дээрээс шидэж, хохирогч нь түүнийг шүүхэд өгөөгүй билүү?
Энд: Тэгсэн. Гэхдээ, энэ хувийн томоохон дутагдал нь түүний ажилтай ямар нэгэн хамааралтай үгүй нь тодорхойгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Чи хоцорлоо. Надад таягаа өгчих.
Энд: Баярлалаа.
Тар: Би өөрөө.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Мөн түүнчлэн энэ.. Бид үүнийг маш, бүр маш холоос сонсож байгаа юм шигээр. Тиймээс энэ... С... аа... уучлаарай. Харальд, би чамаас асуух гэсэн юм, чи бидэнд хурдхан нэг юм зохицуулж чадах уу? Харальд. Бидэнд эфирт шууд бичлэг хийхийн тулд тайзны ард яг ийм орчин хэрэгтэй. 1, 2, 3.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Сайхан болж байна. Гэхдээ бид үүнийг сонсох ёстой. Ойлгосон уу? Энэ чинь... Хөөе. Боллоо. Боллоо.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: За, танай үүгээр юу болж байна?
Эр: Зүгээр ээ, дажгүй.
Хар: Тиймээ, үнэндээ сайхан байна, даан ч бид үүнийг шууд диск дээр бичихгүй байгаа нь харамсалтай.
Тар: Би мэднэ ээ. Энэ гэмт хэрэг, түүнтэй илүү төстэй. Чи надад ЭмПи-3 бичлэгийг нь илгээх үү?
Хар: Тиймээ, мэдээж. Гэхдээ чамд wav файл хэрэггүй гэж үү?
Тар: Үгүй ээ, зүгээр л хүмүүс юу дамжуулахыг бодож бай.
Хар: Тэгвэл видео бичлэг?
Тар: Тиймээ, тийм.Тайзны зүүн талын камерынх.
Хар: Ойлголоо.
Тар: За, за. Баярлалаа, залуус аа. Баяртай.
Хар: Баяртай. Зүгээр ээ.
Эр: Баяртай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тэр байна.
Эр: Тиймээ.
Тар: Та нар биднийг илүү чангаар тоглохыг хүсч байна уу?
Эм: Тиймээ...
Тар: Энд яагаад гэхээр, ихэнх динамикууд нь их хүчтэй....
Себ: Энэ ч муу шүү.
Тар: Тийм үү?
Себ: Ганцхан жижигхэн зүйл, маэстро. Скерцо тоглох үеэр лимбийн гоцлол хэтэрхий чанга сонсогддог. Уг нь тэр эхний хийлүүдтэй хорших ёстой. Харин бусдаар бол, таны хэлсэнчилэн, бид маш сайн бэлтгэлтэй гэж хэлмээр байна.
Тар: Баярлалаа, Себастьян.
Себ: Баярлалаа.
Тар: Юу хэлмээр байна?
Шэр: Би тэгж бодохгүй байна. Лимбийг “маш чанга” дэвсгэр өнгөөр тоглодог бол бид “маш зөөлөн” дэвсгэр өнгөөр тоглодог.
Фран: Себастьян голын төв суудал суух дуртай. Тагтан дээр бүх юм харин зохицсон сонсогддог юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Карл: Нэг тийм илүү хөгжилтэй зүйл. Энд Таня бид хоёр Густавогийн зургийг авсан юм. Маш хүчтэй зураг.
Тар: Тийм ээ, энэ үнэхээр гайхалтай ажил болж, Карл. Би зүгээр л бодлоо, бид зүгээр л албархуу биш зүйлээр оролдоод үзвэл яахав?
Фран: Үүн шиг ямар нэг энгийн зүйл үү? Чи үүнийг яаж гэрэлтүүлмээр байгааг би би мэдэхгүй.
Тар: Танхимын гэрэлтүүлгийг хагасыг нь унтраа гэж Харальдад хэл.
Фран: Танхимын гэрлийн хагасыг нь унтраагаарай.
Карл: Бид үүнийг хийж болно, гэхдээ, бид гэрлүүдийг асаах хэрэгтэй болно. Хэрэв бид иймэрхүү зураг авахыг хүсвэл ирэх 7 хоногт галогенн гэрлүүд авчрах хэрэгтэй, Таня. Стробоскопууд хэрэггүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Хүлээсэнд баярлалаа.
Кнут: Мэдээж, маэстро. Чамд өнөөдөрийн сургуулилт хэр санагдав?
Тар: Себастьян скерцод чиний гоцлол арай чанга байна гэж үзсэн.
Кнут: Магадгүй.
Тар: Би санал нийлэхгүй. Чиний дууны гаралтын тэмдэглэгээ эхний хийлээс дээгүүр байдаг.
Кнут: Тиймээ, энэ үнэн.
Тар: Сонс. Себастьян хөгширч байна. Кнут. Би түүнийг солих болно. Чи үүнийг эхэлж мэдлээ.
Кнут: Тэгэхээр... Тэгвэл би хурал зохион байгуулж, бид санал хураая.
Тар: Үгүй ээ. Үгүй, чи тэгэхгүй.
Кнут: Санах хураах ёстой.
Тар: Би сонгуулийн хурлыг сайн мэднэ. Харин удирдаачийн туслахыг томилох нь миний шийдвэрээс бүрэн хамаарна.
Кнут: Тиймээ.
Тар: Тэгвэл бусадтай хамт чиний дэмжлэгт найдаж болох уу?
Кнут: Тиймээ.
Тар: Сайн байна.
Кнут: Чи хэнээр солих гэж байна?
Тар: Би хэдэн хүнийг судалж байгаа, гэхдээ хамгийн гол нь бид үүнийг шуурхай шийдэх ёстой.
Кнут: Би ойлголоо. Маэстро, Хөгжимчид чамайг дагалт хөгжмийн зохиолоо сонгосон үгүйг мэдмээр байна гэсэн.
Тар: Аа! Тун удахгүй, Кнут, би амлая.
Кнут: Ойлголоо, баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өө, би..
Эр: Зүгээр ээ.
Тар: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фран: Намайг уучлаарай, би тогшсон л доо. Чи аль болох хурдан түлхүүрнүүдээ авмаар байгааг би мэдэж байсан.
Тар: Тиймээ, баярлалаа. Чамд байгууллагын карт байдаг уу?
Фран: Байгаа.
Тар: Бид түүнийг чинь чиний такси, гэрт ашиглаж болно. Тиймээ. Бүх юм зүгээр. Чи одоо явж болно.
Фран: Энэ зөвхөн түлхүүр байгаагүй юм. Намайг хэн нэгэн тэврэх хэрэгтэй байна.
Тар: Энэ тийм газар биш, Франческа.
Фран: Чи... учир нь үүнд биш... Би зүгээр л... Би сая үүнийг “Аккордеон”-ны хэн нэгнээс авсан юм.
Тар: Өө, үгүй ээ. Энэ хэзээ болсон бэ?
Фран: Уржигдар. Чамд явуулсан түүний мэйлийг хараад бодсон чинь тэр аль хэдийн...
Тар: Энийгээ устга. Бас үлдсэн бүгдийг нь. Ямар нэг хэл аманд орох шалтгаан алга. Болно, болно. Тайвшир. Бид түүнийг зогсоохын тулд юу ч хийж чадахгүй байсан. Криста бидний нэг байгаагүй.
Фран: Бид хамтдаа Укаяли голоор өгссөн аялалыг бодохгүй байж чадахгүй нь. Бид гурав маш дотно байсан.
Тар: Тиймээ, гэхдээ энэ Криста шаардлага тавьж эхлэхээс өмнө болсон. Үгүй ээ, түүнд ямар нэг маш буруу зүйл байсан. Тэр маш их найдлага төрүүлдэг байсан. Тэр чадсан.
Фран: Тиймээ.
Тар: Яг чам шиг л байсан. Харин одоо бид түүнийг мартах хэрэгтэй. Чи ойлгосон уу? За юу?
Фран: Уучлаарай.
Тар: Чи ажиллаж байгааг би мэднэ.
Фран: Чиний.... чиний түлхүүрүүд гал тогооны ширээн дээр байгаа.
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Мэйлүүд:
-Хатагтай Тейлортой холбогдох хэрэггүй.
-Өвчтэй, тогтворгүй зантай бүсгүй.
-Криста Тейлор огтхон ч тохирохгүй...
-Санал болгож чадахгүй.
-Түүний хачин зан ааш...
-Ямар ч чадваргүй...
-Та нарт анхааруулах ёстой
-Аюулын талаар
-Танай найрал хөгжимд...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэр: Охин тэр дороо унтсан. Би түүнийг хөлийг ч барих хэрэг гарсангүй. Өнөөдөр сургуулиасаа их сэтгэл өндөр ирсэн.
Тар: Ухаантай охин.
Шэр: Өнөөдөр шинэ хийлчин бүсгүйтэй танилцлаа.
Тар: Аа? Тэгээд ямар байсан бэ?
Шэр: Ольга Меткина. Орос эмэгтэй. Хүчтэй хөгжимчин.
Тар: Сайн л байна.
Шэр: Түүний дохио зангаа дэндүү их.
Тар: Яаж тэр вэ?
Шэр: Түүний легато. Царай нь яг дур тавих гэж байгаа юм шиг.
Тар: Тэр залуухан.
Шэр: Аан, чи түүнтэй танилцжээ.
Тар: Үгүй ээ, үгүй. Франческа нэг юм яриад байсан. Тэр угтан авах өдрийн хоол зохион байгуулах байх.
Шэр: Чи үүнийгээ түр азнасан нь дээр байх. Тэр туршилтын явцад байгаа.
Тар: Чамд захиалга байгаа юу?
Шэр: Үгүй. Байхгүй.
Тар: Тэр энд зохицох үгүйг бид харах хэрэгтэй. Чи эмээ уусан уу?
Шэр: Үгүй. Надад сануулсанд чинь баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Йоханна өчигдөр ямар байсан бэ?
Петра: Тэр одоо зайгаа барьдаг болсон.
Тар: Сайн байна. Хэрэв ямар нэг юм өөрчлөгдвөл надад мэдэгдээрэй. Петра, чи урд шөнө санаандгүй миний өрөөнд ороогүй биз?
Петра: Үгүй ээ, Лидия.
Тар: Яагаад гэхээр, чи надгүйгээр тэр өрөөнд байх ёсгүй гэдгийг мэднэ.
Петра: Би мэднэ.
Тар: Сайн байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Энэ... Энэ ийм амархан биш. Энэ... Түр хүлээгээрэй. Энэ.. Илүү түгшүүртэйгээр. За юу? Энд байгаа бүх хүмүүс зохиолыг мэднэ. Гэхдээ та нар энэх хөгжмийн зохиолыг сайн мэддэг байсан ч та нарт үнэхээр тус болохгүй. Дахиад эхлэе. Гуйя, гуйя, гуйя. Та нар төвлөрөх ёстой. Ойлгосон уу? Энэ яг нэг хүн бүх зүрх сэтгэлээсээ дуулж байгаа юм шиг байх ёстой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Себ: Маэстро! Ямар гэнэтийн юм бэ? Би үдийн хоолоо идэж байлаа. Би.. би танд юм санал болгох уу?
Тар: Үгүй ээ, баярлалаа.
Себ: Цай уух уу?
Тар: Хэрэггүй, баярлалаа, Себастьян. Юу гээч, таны цуглуулгууд ямар их сэтгэгдэл төрүүлдэгийг би заримдаа мартах юм. Энэ Калинников уу?
Себ: Тиймээ. Тэр гайхамшигтай биш үү? Энэ музейд байх ёстой юм. Би 1990 онд Киевийн захаас 100 рублээр авч байлаа. Берлины хана нурсаны дараахан.
Тар: Энэ танд ямар нэг онцгой зүйл байж таарна.
Себ: Би сайхан цаг үеийг үзэж өнгөрүүлсэн үнэхээр азтай шүү. Би энд Эндристай дөнгөж хамт ирэнгүүт гэнэт боломжгүй зүйл боломжтой болсон доо.
Тар: Тиймээ. Би энэ тухай ярилцмаар байна.
Себ: Дахин нэгдэхийг үү?
Тар: Үгүй ээ, үгүй. Гэхдээ та эхлээд суучих. Үгүй ээ, та ямар нэг найрал хөгжмийг толгойлох боломжийн талаар.
Себ: Гэхдээ би хэдийн толгойлдог.
Тар: Тиймээ, гэхдээ капельмейстерийн хувиар биш. Одоо биш бол хэзээ нь вэ, Себастьян?
Себ: Чи намайг Берлинээс яв гэж байна уу?
Тар: Тиймээ, хаашаа ч юм шилжинэ.
Себ: Энэ миний гэр.
Тар: Бидний ганцхан гэр бол тайз. Бид бүгд чемодантайгаа хамт амьдардаг. Та үүнийг хэнээс ч илүү сайн мэднэ. Зүгээр л энэ тухай бод. Яарах хэрэггүй. Энэ яг одоо бидний шийдэх тэр зүйл биш.
Себ: Тэр охиноос болсон уу?
Тар: Уучлаарай, ямар охин?
Себ: Энэ гуйлт биш. Чи тушаасан. Тэр хүүхэн ирсэн даруйд миний өдрүүд дуусаж байгааг би мэдсэн. Эндрис намайг санаа зоволтгүй гэж хэлсэн ч.... Би мэдэж байсан.
Тар: Би таныг юу яриад байгааг ойлгоно гэж бодохгүй байна.
Себ: Өө, худлаа. Яагаад гэхээр хэн ч үүнийг хэлж зүрхлэхгүй. Бид бүгдээрээ чиний тухай мэднэ. Чиний ивээлд байдаг хүмүүсийг.
Тар: Би... би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна, Себастьян. Миний үнэнч байдалд чи яаж эргэлзэж чадаж байна аа?
Себ: Үгүй ээ, үгүй, уучлаарай, маэстро. Би юу ярьж байгаагаа ч мэдсэнгүй.
Тар: Үгүй ээ, үгүй, үгүй. Та яг юу ярьж байгаагаа сайн мэдэж байгаа. Хэрэв та үнэхээр миний талаар ингэж боддог бол энд цаашид үлдэх ямар ч боломжгүй гэж хэлж болох уу?
Себ: Үгүй ээ, гуйя, маэстро.Намайг уучлаарай.
Тар: Юуны төлөө? Таны бялдуучлал, хоёр нүүртэй зан, эмэгтэй хүнийг үзэн яддаг үзлийн төлөө юу?
Себ: Би эм хүйстнийг үзэн яддаг хүн биш!
Тар: Мизогами. Энэ гэрлэлтийг үзэн ядах үзэл. Эндрис гэрлэсэн яг тэр хэвээрээ байгаа. Та тэр байрных яг адилхан давхарт өрөө хөлсөлдөг, тийм үү?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тэрний хэлсэн юм надад ердөө таалагдахгүй байна. Энэ шивнээ ярианаас ч илүү том юманд хүргэж мэднэ.
Шэр: Би мэднэ.
Тар: Чи бид хоёр олны өмнөх анх гарах үед “Шпигель”-ээс арайхийж л мултарсан. Харин Франческог хэн ч хуруугаараа чичиж чадахгүй.
Шэр: Энэ чинь та хоёр харилцаатай гэсэн үг биш.
Тар: Тиймээ, тэр үнэн. Би ердөө л... Тэр хөгшин робот юун дээр ч юм зөвдөх вий гэхээс гэдэс дотор эргэж байна. Тэр бодвол хэдийн Эндристэй уулзсан биз.
Шэр: Тэгээд, Франческогоос гадна, чиний бодлоор илүү мэргэшсэн өөр хэн нэгэн байна уу?
Тар: Энэ ажлыг хийчих өөр хүмүүс байгаа.
Шэр: Эсвэл шийдэхээ хүлээсэн нь дээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Бидэнд Ди Жейгээс сураг байна уу?
Фран: Би Бойд Мьюрийн офист туслахтай нь ярилцсан, тэд цомгийг яагаад зөвхөн тоон болгохоор шийдсэн, ямар шийдвэр үүнд нөлөөлснийг ойлгоогүй гэсэн. Гэхдээ, тэд Лон Ю-д зориулж бүтэн форматтай винил цомог гаргасныг би мэднэ.
Тар: Мэдээж тэд тэгсэн байгаа. Хятадын зах зээл ирээдүйтэй. За яахав. Ёсорхохоо болъё. Би яг одоо явж Люциантай уулзана. Магадгүй түүнд Анненбергийг хамруулах санаачлагыг нь сануулах хэрэгтэй болох байх. Чамд холбоо барих хаяг, утас нь байгаа биз дээ?
Фран: Би яг одоо чам руу явууллаа.
Тар: Миний компьютер дахиад л гацчихлаа. Би түүнтэй хэдийн ярилцсан. Зүгээр л... нааш нь... чи өөрийнхөө өгч бай. Баярлалаа. Матча хаана байна?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фран: Би чамайг хаана байсныг мэдэхгүй байлаа.
Тар: Явж биеийн чилээгээ гаргалаа.
Фран: Матча хөрчихсөн. Би дахиад хийгээд ирье.
Тар: Зүгээр. Надад хэрэггүй. Үргэлжлүүлээд ажлаа хийцгээе. Франческа, чи миний хэлснээр хийж, Кристэй харилцсан бүх мэйлүүдээ устгасан уу? Тэгсэн үү?
Фран: Би итгэлгүй байна. Би... би... би... би мэдэхгүй байна. Би дахиж шалгаад үзье.
Тар: Юу гээч, Себастьян манайхаас явж байгаа. Тэгээд би бодлоо, чи орлож чадах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргах хэрэгтэй. Аан тийм. Чи өөрийнхөө нэрийг нэмж болно.
Фран: Баярлалаа. Таны шинэ хийлчтэй хамт өдрийн хоолны цаг.
Тар: Би чамд найрал хөгжмийнхөн санал хураах хүртэл хойшлуул гэж хэлэх гэж байсан юм.
Фран: Би түүнд мессеж явуулъя.
Тар: Үгүй ээ, хүлээ. Хажуугаар нь тэр ямар чадвартайг харсан нь дээр байх
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Катя: Энэ хоол.
Тар: Өргөст хэмхийн зууш их амттай. Хэрэв чи цагаан хоолтон бол энэ газарт цорын ганц бодитой сонголт нь энэ байх. Чи загас иддэг үү?
Катя: Үгүй ээ.
Тар: Ингэхэд, би өөр хаашаа ч юм очиж болно. Жишээ нь “Гал тогооны дэлгүүр”-т. Юу л даа, үнэндээ, шинэ хөгжимчидийг өнгөрсөн үеийн хий үзэгдлүүдтэй хамт хоолонд оруулахаар нааш нь авчирдаг нэг ёсны тэнэг уламжлал байгаа юм. Өөрөөр, эдгээр ширээнүүдийн ард бүгд... Наполеонаас авахуулаад Бетховен хүртэл сууж хооллож байсан гэдэг.
Катя: Тиймээ, бас Клара Цеткин. Сонирхолтой нь аль ширээн бол.
Тар: Тэр хэн юм? Хөгжимчин үү?
Катя: Үгүй ээ, тэр германы эмэгтэйчүүдийн социал демократ хөдөлгөөнийг байгуулахад тусалсан хүн. Гитлер засгийн эрхэнд гарч, ЗХУ-руу хөөгдөх хүртлээ германы коммунист намыг байгуулсан.
Тар: Клара Цеткин?
Катя: Тиймээ. Жил бүрийн 3-р сарын 8-нд бид Кремлийн хананы дэргэд байдаг түүний булшинд цэцэг өргөдөг.
Тар: Түүний төрсөн өдөр үү?
Катя: Үгүй ээ, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр.
Эр: Та бэлэн үү, маэстро?
Тар: Тиймээ, аа...
Катя: Тиймээ, эхлээд шорлого, дараа нь тугалын мах.
Эр: Харин та? Өргөст хэмхтэй зууш. Баярлалаа.
Эр: Баярлалаа. Сайхан сонголт.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Дахиад талх авах уу?
Катя: Энэ амттай юм. Та амсаж үзмээр байна уу?
Тар: Өө, үгүй ээ, үгүй. Баярлалаа. Чи Берлинд хэр удаан амьдарч байна?
Катя: Үгүй ээ, удаагүй. Нойколльнд миний найзууд байдаг, би найрал хөгжмийн шийдвэр гарах хүртэл түүгээр байсан.
Тар: Симонов чиний орон тоог хэвээр нь үлдээх үү?
Катя: Тийм байх, би тэгж бодсон. Тэр миний ах. Гэхдээ Берлинд тоглох нь үргэлж миний мөрөөдөл байсан.
Тар: Би ч гэсэн. Одоо хаана ч тийм газар байхгүй. Бодоод байхад Ростропович чиний баатар уу?
Катя: Тэр мэдээж, тэр гайхалтай хүн байсан. Бид Москвагийн хөгжмийн сургуульд түүнийг судалдаг байлаа, гэхдээ би хүүхэд байхдаа Жаклин дю Пред дуртай байсан. Тэр л намайг хийл тоглоход хүргэсэн юм.
Тар: Ямар бичлэг нь байсан бэ?
Катя: Бичлэг бишээ. Ютюб. Элгарын тоглолт.
Тар: Өө, мэдээж. Баренбойм, Лондонгийн филармонийн найрал хөгжмийн удирдаач.
Катя: Хэн удирдсаныг би мэдэхгүй. Харин Жаклин надад нөлөөлж чадсан. Тэгээд л би уг хөгжмийн зохиолыг сурч, залуучуудын найрал хөгжимтэй тоглохоор шийдсэн юм.
Тар: Энэ чинь жинхэнэ сорилт. Чи хэдэн настай байсан?
Катя: 13-тай.
Тар: Хөөх. Би дуртайяа сонсохсон.
Катя: Тэд видео бичлэг хийсэн. Би тань руу явуулна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Миний ээжийн өглөөний сонин хаана ч алга. Чи аваагүй биз?
Тар: Үгүй.
Эм: Нээрэн биз?
Тар: Байхгүй, уучлаарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Гайхамшигтай. Баярлалаа. Завсарлахаас өмнө хэлэх юм байна. Та нарын ихэнх нь дагалт хөгжмийн зохиолыг сонирхож байсныг би мэднэ. Би энэ талаар нэлээд бодож үзсэн, тэгээд 5-р симфонийг Элгарын хийлийн тоглолттой хослуулах боломжийн талаар албан бус санал хураавал ямар вэ? Сайн байна. Өө, бас... Бид их юм үзэж туулсан, одоо ч бидний сорилт дуусаагүй байна, гэвч бид одоо дахиад хамт, нэг том гэр бүл шиг болсон учраас би.... би найрал хөгжмөөс хэн нэгийг нь гоцлол хөгжимчнөөр сонгохоор шийдсэн.
Бүгд: Тиймээ.
Тар: Сайн байна. Сайн байна. Сайхан эхлэл. Дахиад нэг асуулт.
Эр: Гошя.
Тар: Миний хэлэх юм... ...Практик талаас нь авч үзвэл энэ ихэвчлэн чамд ноогддог. Гэвч, Малер чамаас хэр их юм шаардахыг бодолцоод би бодлоо, хэрэв бид шалгаруулалт явуулъя гэвэл чамд онцгүй санагдаж байна уу?
Гошя: Энэ нь жаахан ер бусын юм. Гэхдээ,зарчмын хувьд би дургүйцэхгүй. Миний эргэлзэж байгаа ганц юм бол энэ шалгаруулалт хэзээ явагдах вэ гэдэгт л байна. Шалгаруулалт бидний сургуулилтанд ямар нэгэн байдлаар саад учруулахыг би хүсмээргүй.
Тар: Үгүй ээ, үгүй, энэ сайхан санаа. Миний бодлоор, үүнийг хийхэд... Үүнийг хурдан хийх хэрэгтэй. Даваа гарагт ямар байна?
Гошя: Тэгье.
Тар: За, сайн байна. Кнут, чи даваа гарагт оролдцогчдын тоог нь гаргах уу? Битгий мартаарай, манай хийлчдээс хэн ч оролцсон болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэр юу гэж хэлэхийг харцгаая.
Эм: За, би яв.... Би явлаа.
Тар: Бритта, сайн уу.
Брит: Лидия. Дөнгөж сая дуустал нь сонслоо.
Тар: Аан. Чи юу гэмээр байна? Чамд ямар.... ямар сонсогдсон бэ?
Брит: Гайхамшиг. Тоглолтын бичлэг хийхийг би тэсгэлгүй хүлээж байна.
Тар: Тиймээ, тийм... Бүх юм дууссаны дараа би баярлах байх.
Брит: Үргэлж л тийм байдаг. Чамайг завгүй байдгийг би мэднэ, би чамд төвөг удахыг хүсэхгүй, гэвч... Эндрис Дэвис ярьсан.
Тар: Би Себастьяныг өөрчилснөөс болж тэр сэтгэл дундуур байгаа.
Брит: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Бас өөр юм байна. Гэхдээ, түүнийг орлох хүнийг олонгуутаа Лорад мэдэгдээрэй, тэгвэл тэр хэвлэлд өгөх мэдээг бэлтгэж амжина.
Тар: Тэгнэ ээ, мэдээж. Тэгээд, тэр юу хүссэн бэ?
Брит: Жолооч оо хоцорлоо гэж гомдоллоод байсан, захирлуудын зөвлөлөөс жолоочид цалин өгдөг гэж тэр боддог. Чи энэ талаар мэдэх үү?
Тар: Тиймээ. Үгүй ээ, зөвхөн... Үүнийг би төлдөг юм.
Брит: Тэгвэл тэр яагаад зөвлөлөөс гэж итгээд байгаа юм?
Тар: Учир нь тэр үүнд итгэх ёстой. Түүнд хэрэгтэй юм... Түүнийг мартаагүй гэдэгт тэр итгэх ёстой, Бритта. Академийг фон Караяны нэрэмжит болгосон, тэнд хаа сайгүй Аббадо дурсгалд зориулсан зүйлс байдаг. Гэтэл Девисийн нэр хаана ч байдаггүй.
Брит: Ойлголоо. Тэгвэл, Франческа тэр жолоочтой нь ярилцаад үзвэл яасан юм?
Тар: Мэдээж.
Брит: Дахиад ганц юм. Таагүй зүйл.
Тар: Юу юм? Төсөв хэтрүүлсэн үү? Хатагтай Сьюингийг хамт ууя гэж дахиад урих уу?
Брит: Үгүй ээ, үгүй, үгүй. Найрал хөгжимтэй ямар ч хамаагүй. Чи “Аккардеон” академийн Криста Тейлор нэртэй оюутныг санаж байна уу?
Тар: Тиймээ. Яасан?
Брит: Тэр амиа хорлосон бололтой.
Тар: Өө, бурхан минь. Хөөрхий охин. Түүний эцэг эх нь бодвол... Хүлээ, уучлаарай, би... Би цочирдчихлоо, Бритта. Чи яагаад надад ийм аймшигтай мэдээг дуулгаж байгаа юм бэ? “Аккардеон” надтай яагаад шууд холбогдоогүй юм?
Брит: Энэ их нарийн асуудал, Лидия. Ноён Каплан чамайг “Аккардеон”-ы хэн нэгэнтэй ярилцахаас өмнө хуульчтай зөвлөлдсөн нь дээр гэж бодсон байх.
Тар: "Хэн нэгэн" гэдэгт Элиот өөрийгөө ч багтсан байж таарна. Би... Надад харамсалтай байна. Би яагаад үүнийг хийх ёстой гэж?
Брит: Ямар нэгэн байдлаар буруутай гэж үзсэн бололтой.
Тар: Буруутай? Ямар гэм буруу?
Брит: Тэр хэлээгүй. Гэхдээ тэд өмгөөлөгчтэй зөвлөлдсөн гэсэн. Ноён Каплан ноцтой юм болохгүй гэдэгт итгэлтэй байгаа, гэхдээ л араа хийсэн нь дээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Орой залгасанд уучлаарай. Лидия Тар ярьж байна. Би ноён Сингертэй яаралтай ярих хэрэгтэй байна. Тиймээ. Тиймээ, энэ яаралтай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Бичиг:
Криста Сайдс Тейлор, 25 настай, Маунт Кискод төрсөн, 11-р сарын 7-нд Манхеттэн дахь Мюрай Хилл-н байрандаа зуурдаар нас нөгчлөө. Криста бүхний хайртай охин, эгч байсан юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Энд: Ядарсан уу?
Тар: Нойр хүрдэггүй.
Энд: Би ч гэсэн бичлэгт орохын өмнө яг л ийм байсан. Лидия, чи Себастьяны тухайд үнэхээр итгэлтэй байна уу? Чи хэнээр түүнийг солих гэж байна?
Тар: Эндрю Краст байж магадгүй. Тэр Ви.Эс.Оу-ийн Отто Таускт тусалж байсан.
Син: Эмэгтэй биш үү?
Тар: Эндрис... урд нь таны шавь, эсвэл ажлын чинь хүн таны бодол санааг буруугаар тайлбарласны улмаас асуудал үүсэж байсан уу.
Энд: Хэн нэгэн надад гомдол гаргасан уу?
Тар: Үгүй ээ, мэдээж үгүй.
Энд: Учир нь тэд яг энэ мөчид өөрсдийнхөө боломжийг алдсан. Би тоглоомноос гарсан.
Тар: Тиймээ, тийм, би мэднэ, мэднэ. Та гарсан.
Энд: Бурханы аврал, Жимми Левиныг тайзнаас авч хаясан юм шиг надад хэзээ ч тохиолдоогүй. Эсвэл Шарль Дютуа шиг араас хөөцөлдөөгүй. Чи шалтгаантай болоод асуусан гэж би ойлгосон.
Тар: Сүүлийн үед тиймэрхүү зүйлс мэдээгээр маш их гарсан.
Энд: Одоо үед яллагдана гэдэг чинь буруутай гэсэнтэй яг адилхан. Гэхдээ миний санахын, олон жилийн өмнө Фуртуинглерт тийм юм тохиолдсон. Каражан ч гэсэн жаахан хүртсэн.
Тар: Хэн хамгийн сайн удирдаач байсан бэ?
Энд: Би хэзээ ч Фуртуинглерын удирдлагад тоглож байгаагүй. Тиймээ, би анх энд ирэхэд, ахмад хөгжимчид бараан бодолтой байсан юм. Тэгсэн ч гэлээ, тэр эрин үеийг ардаа орхих хүсэлтэй байсан.
Тар: Юу? Дайн уу?
Энд: Үгүй ээ, дайны дараах. Их цэвэрлэгээ. Хэн нэгэн чам руу хуруугаараа заавал бүх үйл явц шинээр эхэлдэг. Фуртуинглер хэзээ ч намын гишүүн байгаагүй. Фашист мэндчилгээ өгөх, эсвэл “Хорст Вессель Лид”-ын удирдаач хийхээс татгалздаг байсан. Эсвэл захиан дээрээ “Хайль Гитлер” гэж бичдэггүй, бүр түүний Гитлерт бичсэн захидалуудад ч байгаагүй. Гэвч тэр заавал цэвэрлэгээгээр орох хэрэгтэй болсон. Түүнээс өмнө тэр хагас тэтгэвэртээ гарч, шарилуудтай тоглодог байсан.
Тар: Шарилуудтай тоглох оо?
Энд: Оршуулгын газарт нууцаар тоглодог байсан.
Тар: Та бэлгийн хүчирхийллийг нацизмыг буруутгахтай харьцуулах гээгүй биз дээ?
Энд: Ямар ч тохиолдолд чи бэлэн байх хэрэгтэй. Миний шүүгээнд бүх өлгүүрүүд зөвхөн нэг тал руу харсан байхыг би олон жил анхаарч ирсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Даваа гарагт хэдэн хүн шалгаруултанд оролцох вэ?
Шэр: Хэн ч байхгүй.
Тар: Хэн ч байхгүй ээ?
Шэр: Мартин байж мэднэ. Тэр Гошятай хэзээ ч таардаггүй байсан. Тэр ядаж ганц удаа тайзан дээр дуртайяа сууж үзэх биз.
Тар: Тийм байж. Тэр тэртээ тэргүй шалгаруултаар орохоос араггүй.
Шэр: Мэдээж. Дүрмээ дагах ёстой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Хэтэрхий албархуу биш үү, Франческа? Миний ойлгосноор, энд ганцхан хөгжимчин байгаа, тийм үү?
Фран: Үгүй ээ, маэстро, хоёр байгаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: За, за, санал нэгтэйгээр. №2.
Шэр: Мөн бидэнд асуудал байна. Түүнийг албан ёсоор найрал хөгжмийн гишүүн болохыг уриагүй.
Тар: Тэр бидэнд гоцлол хөгжим тоглохгүй байж болно.
Кнут: Шалгаруулалтын зөвхөн найрал хөгжмийнхөнд хамаатай байсан уу?
Тар: Тэгвэл түүний шалгаруулалтыг цуцлахаас.
Шэр: Үгүй ээ.
Тар: Франческа, чи Мартиныг буцаад ир гэж хэл, бид түүнд сонин дуулгана.
Шэр: Хүлээ. Гошя, ярилцъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чөтгөр гэж! Уау!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Фран: Би түүнтэй гоцлол сургуулилт хийх өдрийг товлоно.
Тар: Баярлалаа. Суучих. Себастьяныг солих тухайд бид шийдвэрээ гаргалаа. Энэ амаргүй байсан гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Энэ маш хариуцлагтай албан тушаал, хэрэв би чамд сайн ханддагаа хойш нь тавибал... надад илүү... илүү туршлагтай хэн нэгэн хэрэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өө, намайг тайван орхиоч. Надад та нарын сонин байхгүй. Би чамд хэдийн хэлсэн... Өө, намайг уучлаарай. Ороод ир.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Сайн байна. Сайн байна. Миний бодлоор өнгө аяс нь одоо хамаагүй дээр болж, тийм биш гэж үү? Чи кофе уудаг уу?
Оль: Хар, өтгөн. Хэрэв би тогловол болох уу?
Тар: Өө, тиймээ, тэгэлгүй яахав, мэдээж.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Миний чадсан бүх юм энэ.
Олья: Гэхдээ сайн болж. Яг энэ хэсэгт... Ля-г си-бемоль-оор солиод үзэх үү? Арай дээр боллоо. Надад энэ дуугаралт таалагдлаа.
Тар: Сайн байна. Жаахан завсарла.
Оль: За.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Шэрон? Сайн уу?
Эм: Шэрон эгчтэйгээ хамт гарсан. Тэдний шивнэлдэж байсныг харвал тэд яав ч сайн юм сэдээгүй гэж би хэлнэ. Охин өрөөндөө байгаа.
Тар: Петра.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Чи энд юу хийж байгаа юм?
Петра: Би тэр эгчээс нуугдсан.
Тар: Яагаад?
Петра: Учир нь тэр намайг өөрийнхөө юмнуудыг цэгцэл гэсэн, гэвч тэд зүгээр байгаа.
Тар: Би харсан. Гараад ир. Тэд бүгдээрээ чамайг хүлээж байна.
Петра: Би тус бүрт нь нэг харандаа өгнө.
Тар: Бүгдэд нь үү? Тэд бүгдээрээ удирдаж чадахгүй, хонгор минь. Энэ чинь... энэ ардчилал биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Сайн байлаа. Чи баяртай байна уу? Миний бодлоор, глиссандо маш сайн болж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та хатагтай Тейлортой хэзээнээс танил вэ?
Тар: Би туслахтайгаа хамт дахиж шалгах хэрэгтэй байх, гэхдээ, хэдэн сараас хэтрээгүй гэж би хэлнэ.
Эр: Та цаг гаргасанд баярлалаа, маэстро.
Тар: Зүгээр.
Эр: Энэ бичлэг хамгаалалттай серверт хадгалагдаж, өмгөөлөгчийн нууцлалын дагуу ноён Сингер батлан даана.
Тар: Ойлголоо.
Эр: Тэр мэдүүлэг өгөхөөр бэлтгэхэд туслахын тулд тантай холбоо барина.
Тар: Байцаалт уу?
Эр: Тиймээ. Би таныг мэдэж байгаа гэж бодсон. Ноён Сингерийн офисоос тэд өөрсдийн ажлыг танай туслахтай зөвшилцсөн гэж хэлсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Франческа, чи өөрийнхөө эгдүүдтэй бяцхан өгзөгийг яг одоо ажил дээр аваад ир.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Бид Франческагаас хүлээж авсан цорын ганц мэйл гэвэл, тэр огцрох өргөдлийг нь даруйхан хүлээн авахыг хүссэн имэйлийг миний туслах руу шөнөд дундад явуулсан байсан, тэр илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болчихоод тантай холбоо барина гэж хэлсэн.
Тар: Юун дэлгэрэнгүй байдаг билээ?
Эм: Би шинэ хаяг гэж бодож байна. Энэ хооронд бид танд түр хугацаагаар тусалж чадах хэн нэгнийг олохын тулд өглөөнөөс хойш бүгдтэй нь утсаар ярьлаа. Харин одоохондоо магадгүй таны шинэ удирдаачийн туслах тохирох байх.
Тар: Үгүй ээ, үгүй. Тэр шууд эфирийн бичлэг дуусах хүртэл тэгэх боломжгүй. Тиймээ, би бэлэн. Явцгаая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Шэр: Чи түүнээс ямар их хамааралтайг би мэднэ.
Тар: Хоёр нүүртэй бяцхан өлөгчин.
Шэр: Түүнд ямар хэцүү байгааг бод, Тар.
Тар: Чи түүнийг хамгаалах гэсний хэрэггүй.
Шэр: Бурхан минь, аяар яваач.
Тар: Тэр ичихгүй буцаад ирнэ дээ. Би бусад роботууд шиг балай гар утастай.
Шэр: Тар.
Тар: Өдрийн турш мессеж бичих ямар хэцүү гээч?
Шэр: Хурдаа хасаач! Эсвэл намайг буулга!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Франческа!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Эмэгтэй. Энэ хувийн өмч.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Нааш ир, нааш ир. Яваарай. Түргэлээч!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Бид түүнийг босгох хэрэгтэй. Бид түүнийг босгох хэрэгтэй.
Тар: Бүх юм зүгээр болно, хатагтай.
Эм: Гараас нь битгий барь! Хувцаснаас нь барь!
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Оль: Уучлаарай, би дахиад хоцорлоо. Чи энд амьдардаг юм уу?
Тар: Ихэвчлэн үгүй, үгүй ээ. Гэртээ байгаа юм шиг л бай. Би явж нэг юм өмсөөд ирье.
Оль: Чамд алчуур байна уу?
Тар: Байгаа.
Оль: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Оль: Би борооноор таарчихлаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Оль: Тэнд найз хөгжимчидтэй хамт бяцхан тоглолт хийнэ. Чи ирэх хэрэгтэй.
Тар: Баярлалаа, гэхдээ би...Би гэртээ харих ёстой.
Оль: Чи хүүхэдтэй, тийм ээ? Харин би хүсэхгүй байна.
Тар: Зарим хүмүүст гэрийн тэжээмэл амьтан дээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өө, уучлаарай.
Оль: Баяртай.
Тар: Өө, тиймээ. Баяртай. Баяртай. За, за. Өө, Ольга! Ольга! Ольга? Ольга? Хүн байна уу? Ольга? Ольга? Ольга?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чи яагаад цагдаад хандаагүй юм?
Тар: Би тэмцэлдсэн, харин тэр зугтсан. Юу ярих юм?
Эм: Бурхан минь. Би чамд өвчин намдаах юм олж ирье.
Тар: Үгүй ээ, надад юу ч хэрэггүй.
Эм: Үгүй, би чамд нэг юм олж ирье.
Педра: Таныг хэн нэгэн гомдоосон уу?
Тар: Тиймээ.
Педра: Та миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Педра: Лидия. Лидия.
Тар: Юу болсон бэ?
Педра: Хөл бариад өг.
Тар: Дээр болсон уу?
Педра: Тиймээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: За. Над руу анхаарлаа хандуулаарай. Би шууд бүгдийг тайлбарлаж өгнө. Чөтгөр гэж, түүний царай нь яачихсан юм бэ? Тэр хамар, нүдний пластик хагалгаа хийлгэж, эмч хоёр дахь хагасыг нь дуусгахаас өмнө зугтаачихсан юм уу? Үгүй ээ. Би... би халдлагад өртсөн. Баярлалаа. Би зүгээр. Нээрэн шүү. Тэр залууг харах ёстой байсан юм. За, за.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Битгий! Хорсож байна!
Шэр: Чи эмчид үзүүлэх хэрэгтэй.
Тар: Эмч ирэх 7 хоногт хүлээж авна.
Шэр: Би эмчтэй дахиж яриад чамайг ямар их шаналж байгааг хэлнэ.
Тар: Үгүй ээ, үгүй, зүгээр л эндэхийн ажлыг дуусгая.
Шэр: Ерөнхийдөө харилцан зохицол нь зүгээр санагдсан. Үүнийгээ хурдхан дуусгаад бид Элгар дээр төвлөрөх ёстой.
Тар: Чи үүнд итгэлтэй байна уу?
Шэр: Миний бодлоор, тийм. Тиймээ.
Тар: Бид үүнд маш итгэлтэй байна, гэхдээ би тэднийг энд нь торгоох гээд оролдъё. Тэднийг чиний глиссандогийн хүч эзэмдэж, тэд түүнтэй эн зэрэгцэх гэж оролдоно. Магадгүй энэ...
Оль. Хаана чамд халдсан бэ, маэстро?
Тар: Өө, энэ хамаагүй. Май.
Оль: Баярлалаа. Чи энд байжээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Энэ хэзээ болсон юм бэ?
Тар: Бүх юм бүдэг бадаг. 3-4 хоногийн өмнө. Ганцхан мөрөнд учир байна. Тиймээ, төөнөх шиг болдог. Би усан сангийн хажууд унтсан юм шиг санагдах юм.
Эмч: Ойлголоо, та буцаагаад цамцаа өмсөж болно. Та хэдэн мэдрэлүүдээ гэмтээсэн байна. Танд мэдрэгддэг төөнөж байгаа юм мэдрэмжийг нурууны мэдрэлийн цочрол гэж нэрлэдэг.
Тар: Ностальги гэнэ ээ?
Эмч: Нотальги. “С” байхгүй.
Тар: Тэгээд бид үүнийг яаж эмчлэх вэ?
Эмч: Эмчлэх хэрэггүй. Яваандаа өөрөө алга болно. Иллэг хийлгэж болно. Та жаахан цочирдсон байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тийм байж. Тэгвэл чи еврей нарын боолчилдог негр байх нь. Харин одоо тайзан дээр байгаа төгөлдөр хуурын сандал дээр дэндүү халуухан залуухан бүсгүйг харцгаая. Энэ... энэ маш сайн байлаа. Чи гар хангалга хийж болно, харин үнэндээ чи намайг яаж чадах юм?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Бритта.
Брит: Сайн уу. Чи сая үзсэн үү?
Тар: Тиймээ, тийм. Би дөнгөж сая үзсэн.
Брит: Өнөөдөр өдөр хуралтай.
Тар: Өнөөдөр өдөр өө?
Брит: Энэ асуудал уу?
Тар: Үгүй ээ, үгүй, энэ асуудал биш.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Хамгийн түрүүнд, хичээлийг бичлэг хийхийг хориглосон орчинд явуулдаг. Хоёрт, хэн нэг нь энэ дүрмийг зөрчиж, бид бүхний харсан бичлэгийг засварлаж, миний үгний утга санааг бүрэн гажуудуулсан байна. Оюутнуудын араас хийсэн бичлэгийг харчих. Шууд бичлэг хийх ямар ч боломжгүй. Энэ бол урхи.
Бритт: Энэ үнэн гэдэгт би итгэж байна, Лидия. Хэрэв энэ зөвхөн видео байсан бол бид энд сууж байхгүй байсан. Харамсалтай нь, энэ Нью-йорк сонинд Криста Тейлорын амиа хорлосныг бичсэнтэй холбоотой, тэд үүний тулд “Аккордеон”-ы өөр бусад оюутнуудаас хүртэл ярилцлага авсан байна. Лора, чи бидэнд хийсэн ярилцлагынхаа тухай ярьж өгөхгүй юу?
Лора: Бид нэг ч ярилцлага өгөөгүй. Бид эхлээд уулзаж төлөвлөгөөгөө ярилцахыг хүссэн учраас мэдээж бид хариу өгөөгүй байгаа. Нийтлэл нь энэ байна.
Тар: Баярлалаа, Лора. Хэд хэдэн залуу бүсгүйчүүдийг мэргэжлээр нь дээш ахиулсны хариуд тэднийг бэлгийн харьцаанд уруу татдаг байжээ. Түүнд татгалзсан хүмүүсийн боломжийг нь боомилдог байсан. Энэ санаанаас зохиосон зүйл. “Пост” бол гудамжны шар хэвлэл. Хэн ч ийм юм уншихгүй. Харин Криста Тейлорын хувьд тэр эрүүл биш байсан. Тэр над дээр төвлөрсөн байсан юм.
Кап: Ямар байдлаар?
Тар: Тэр надад хачирхалтай бэлэгнүүд илгээдэг. Интернетээр намайг өдөөн хатгадаг. Тэр надад дохио өгөх гэж оролддог байсан.
Кап: Ямар дохионууд?
Тар: Тэр миний муза байсан гэж ойлгуулахын тулд миний Википедийн хуудсыг хүртэл өөрчилсөн. Үүнийг шалгахад амархан гэж би хэлмээр байна.
Кап: Чи энэ талаар мэдэгдэх юм уу, гомдол гаргаж байсан уу?
Тар: Үгүй ээ. Аан гээч, магадгүй би тэгэх ёстой байсан байх. Би... би түүнийг өрөвддөг байсан юм.
Брит: Чи энэ талаар Шэронтой ярилцаж байсан уу?
Тар: Үгүй ээ. Би түүнийг ийм зүйлээр дарахыг хүсээгүй.
Брит: Чи ярилцах ёстой байсан гэж бодохгүй байна уу?
Тар: Тиймээ. Тийм.
Кап: Тэгээд, чи юу гэж зөвлөмөөр байна?
Лора: Одоохондоо энэ нийтлэл тэгтлээ их анхаарал татаагүй байгаа. Мэргэжлийн нэг ч сонин түүнээс ишлэл аваагүй, эсвэл тайлбар хүсээгүй. Тиймээс, юу болохыг харъя гэж хэлмээр байна.
Пат: Бид чамд аль болох эрт анхааруулахыг хүсч байсан юм, Лидия, энэ баасан гарагт болох доноруудын уулзалтаас өмнөхөн.
Тар: Харамсалтай нь, би тийшээ очиж чадахгүй.
Пат: Харин би чамайг очих хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Тар: Би Нью-Йоркт номын нээлттэй, мөн мэдүүлэг өгөх юм шиг байна.
Пат: Тийм байж, тэгвэл бид чамайг буцаж ирэхээр ярилцъя.
Тар: Амралтын өдрийн мэнд.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өлсөж үхэх нь. Өнөөдрийн ажлаа дуусгалаа.
Шэр: Баяр хүргэе. Бид нэг тийшээ явж тэмдэглэх хэрэгтэй.
Тар: Би чадахгүй. Би явахдаа бэлдэнэ. Сайн уу.
Педра: Сайн уу, Лидия.
Тар: Шэрон?
Шэр: За?
Тар: Чи миний үр дүнгийн үнэлгээг харсан уу?
Шэр: Үгүй ээ. Яасан? Тэр байрандаа алга уу?
Тар: Үгүй ээ, байхгүй. Тэр алга. Миний өрөөнд байхгүйд чи итгэлтэй байна уу? За, тэгвэл найрал хөгжмийн номын санд үзсэн үү? Тиймээ, чи дахиад нэг шалгаад өгч болох уу? Би мэдэхгүй байна. Тиймээ, яг үнэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Петра: Лидия.
Тар: За?
Петра: Та хэзээ буцаж ирэх вэ?
Тар: Нөгөөдөр.
Петра: Та амлаж байна уу?
Тар: Тиймээ, би амлая. Сайхан амраарай.
Петра: Сайхан амраарай.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Баярлалаа. Та нарт ганц шил юм байна уу?
Эм: Мэдээж. Би бүхээгний хаалга хаахаас өмнө танд хэрэгтэй өөр ямар нэг юм байна уу?
Тар: Аа, тиймээ, бид дахиад нэг хүнийг хүлээж байна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Криста Тейлор та хоёрын харилцаатай холбоотой миний бүх асуултанд таны хариулт үргэлж: “Би мэдэхгүй” эсвэл “Би санахгүй байна”. Би таны ой санамжийг сэргээхэд туслах ямар нэг зүйлийг харуулбал болох уу? Ямар нэг баримтууд, жишээ нь, таны хэлсэн, хэлээгүй зүйлээ санахад чинь туслах таны эсвэл таны хувийн туслах хатагтай Лентинигийн имэйлүүдийг?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Элиот Капланы офис байна. Тэр буцаж ирэх...
Кап: Чи энэ тухай сонссон байх. Брайант-парк чамайг 53-р гудамж руу шилжүүлсэн. Энэ Капланы сангаас бэлтгэсэн мэдээлэл. Надад хэлэхэд харамсалтай байна, гэвч бид сүүлчийн удаа уулзаж байгаа нь энэ байх.
Тар: Тийм байж, одоо би өөрөө онгоцны тийзээ худалдаж авна. Харин чи тайзан дээр дохиж сурахын тулд өөр хэн нэгнийг гуйсан ч болно.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тара: Энд арын хаалга бий юу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тара: Үнэхээр ч хөгжмийг тайлбарлахад хэрэглэгддэг нийтлэг зүйрлэлүүд нь хөгжим нууцлаг ч гэсэн, тэр бол хэл гэсэн санаан дээр суурилдаг. Мөн энэ утгаараа хөгжим ариун бас хүрэшгүй зүйл. Бидний гаргадаг тэр бүх баяр баясгалантай хөг аялгуунууд нь хүн бүхний мэдэрч чадах хамгийн тэнгэрлэг, хамгийн ойр байдаг зүйл хэдий ч тэд агаарт энгийн хөдөлгөөнөөр үүсдэг юм. Шувуудын дуулах дуунаас ялгаа байхгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тэгэхээр, цаг хагасын дараа доор оройн хоолон дээр уулзах уу?
Эм: Баярлалаа, гэвч надад цагийн бүсийн зөрүү байгаа. Би одоо явж унтлаа.
Тар: Тэг ээ, би ч гэсэн. Би... адилхан явж унтая.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Байна, сайн уу. Тиймээ, миний өрөөнд ус алга. Тэгсэн, би мини барыг шалгаж үзсэн. Нэг савтай ус авчрахад хэр удах вэ? Өө, санаа зоволтгүй. Би одоо буугаад очъё.
Оль: Доошоо бууна.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өө, бурхан минь. Энэ Бритта байсан. Тийм үү? Чи худал хуурмагаар наймаалцдаг тэр робот өсвөр үеийнхний тухай түүнээс сонссон байх.
Шэр: Надад тэр Жульярдын сургууль хамаагүй.
Тар: Тэр дэндүү их завтай юм. Тэр солиотой хүүхэн. Долоон дор амьтан. Би энэ байшингаас гарах бүрт тэр чиний чихэнд ямар нэг хов шивэгнэж байдаг. Эсвэл тэр надаас Саманта Хэнк гэх мэт өөр дэмий балай юмны тухай асуудаг. Бурхан минь, хоолны ард миний нэрийг дурдах юм уу, хов зөөхөөс өөр хийх юм хэнд ч байдаггүй юм уу?
Шэр: Би чамайг өрөвдөж байна.
Тар: Өө, зүгээр л орхи.
Шэр: Би урд шөнө чам руу залгасан. Чи түүнтэй зугаатай байсан уу?
Тар: Миний нуруу намайг алж байна. Франческа явчихсан, миний цүнхийг зөөх хэн нэгэн надад хэрэгтэй байсан юм. Надтай хамт яваач гэж би хэнийг гуйх ёстой байсан юм? Кнутыг үү? Тэнгэр минь, чөтгөр гэж...
Шэр: Миний хүлээн зөвшөөрдөг олон юмнууд чамд байдаг. Эцсийн эцэст би иймэрхүү зүйлийг тэсээд гарна гэдэгтээ итгэдэг. Гэхдээ бид энэ тухай ярилцаагүй, тийм үү? Амиа хорлосон охины эцэг эх нь чамайг буруутгаж байгаа тухай.
Тар: Чи тэдний яриад байгаа юманд үнэхээр итгэдэг үү? Тэд худлаа ярьж байна.
Шэр: Өчигдөр би сургуулилтанд очиход тэд миний тухай шивнэлдэж байгааг сонсох надад ямар байсныг чи ойлгож байна уу? Тэд чамайг буруутгаж байгаатай энэ ямар ч хамаагүй зүйл. Энэ бол чи манай гэр бүлд аюул заналхийлж байгааг надад анхааруулаагүй тухай асуудал.
Тар: Тэгээд энэ нь яаж туслах байсан юм? Бүх зүйлийг дээрдүүлэхийн тулд чи юу хийж чадах байсан бэ?
Шэр: Учир нь би ингэх эрхтэй. Дүрэм нь ийм байдаг. Чи надаас үргэлж зөвлөгөө асуудаг байсан шигээ асуух байсан. Чи энд анх ирээд тогтмол ажил хайж уригдсан удирдаач хийж байхдаа асуудаг байсан шиг. Чи надаас энэ ямар бодлого байсныг, ямар алхамууд байсан, бид үүнийг яаж зохицуулж болохыг асуудаг байсан. Мэдээж бид энэ яриа өөр орон дотор өрнүүлсэн. Ер нь чи одоо болтол хаяж чаддаггүй тэр аймшгийн буйдан дээр байх.
Тар: Хуучны гуниг сэдрэх шив. Чи бидний харилцааг ажил хэргийн гэж хэлдэг үнэхээр харгис юмаа.
Шэр: Чамд ажил хэргийн биш ганцхан харилцаа байдаг. Тэр одоо хажуугийн өрөөнд унтаж байгаа. Хараад байхад, ядаж энэ толгойд чинь орсонгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Петра! Нааш ир, охин минь. Сайхан байлаа. Битгий ингээч. Гуйя, битгий ингэ л дээ. Битгий л дээ.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Анн: Сайн уу, намайг Анна Франзен гэдэг. Энэ миний талийгаач эхийн байр байгаа юм.
Тар: Өө, тийм ээ, би ээжид чинь үнэхээр харамсаж байна.
Анн: Баярлалаа.
Тар: Та нарын дүү охин сайн биз дээ?
Анн: Элеонора одоо Нойколльны асрамжид амьдарч байгаа. Танд төвөг удсанд уучлаарай, манай нөхөр энэ байрыг зарж байгаа юм, гэвч таны хөгжмийг сонсохгүй байж чадсангүй.
Тар: Та нарт таалагдсанд би баяртай байна.
Эр: Сонирхолтой нь, та ямар цагаар сургуулилт хийдэг вэ, тэгвэл бид яг цагаар тааруулж байраа үзүүлэхээр төлөвлөх гэсэн юм.
Эм: Бид энэ бүх дуу чимээ дунд үйлчлүүлэгчдийг үргээмээргүй байна.
Тар: Үгүй ээ, үгүй, үгүй. Үгүй ээ, бид үүнийг хүсэхгүй байсан.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Байр зарна! Байр зарна!
Та нарын эх гүн булшлагдсан.
Та нар одоо байрыг нь зарах гэж байна.
Та нарын дүү шоронд орсон.
Та нар түүнийг шоронд суулгасан.
Та нар бүгд тамд очно.
Та нарын байрыг худалдахаар тавина.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Зүгээр ээ. Над руу харцгаа. Алив ээ. Над руу хараач.
Пат: Лидия.
Тар: Энэ миний партитур.
Пат: Лидия, чи цочирдсон байна.
Тар: Энэ миний партитур! Чи муу өчүүхэн амьтан! Би зүгээр.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та ваучер дээр гарын үсгээ зурчих.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хүлээ. Мэдээж, би танд шинэ гэрээ хайх ажлыг Лиза Ричид даалгаж болох ч тэр одоогоор маш завгүй байгаа. Тиймээс би энэ үүргийг Жейкэд өгсөн юм. Жейк, чи Лидияд юу бэлтгэснээ хэлэх үү?
Жейк: Мэдээж. Энэ дахин ачааллна гэсэн үг. Бидэнд их биш бага юм хэрэгтэй. Бид сонголттой байж, бүгдийг тэгээс эхлэх хэрэгтэй. Өөрөөр, бидэнд шинэ түүх хэрэгтэй.
Эр: Яг энд. Энд.
Тар: Баярлалаа. Май энэ, 40.
Эр: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Та нар өөрсдийгөө ялагч гэж мэдрэхгүй байна уу? Бид одоо хөгжим гэж юу болохыг ойлгож чадахаар боллоо. Та нар хөгжмийг сонсоод мэдрэхэд хүргэдэг зүйл энэ. Эцэст нь бид сүүлчийн аварга том алхамыг хийлээ. Би зорьсондоо хүрсэн. Бид хөгжим гэж юу болохыг одоо мэднэ. Хэрэв хөгжим бидэнд ямар нэг зүйлийг хэлж байвал бид хөгжмийг ойлгохын тулд заавал “диез”, “бемоль”, “аккорд”-ын тухай олон юм мэдэх хэрэггүй. Хамгийн гайхалтай нь, хөгжмийн хүнд төрүүлэх мэдрэмж нь хязгааргүй. Тэдний зарим нь үгээр илэрхийлэхийн аргагүй онцгой, гүн гүнзгий байдаг. Бид үргэлж мэдрэмжийг нэрлэж чаддаггүй. Заримдаа энэ болдог. Бид баяр баясгалан, таашаал, амар амгалан гэх мэтийг мэдэрдэг. Хайр, үзэн ядалт. Гэхдээ заримдаа мэдрэмж нь хэтэрхий гүн гүнзгий, онцгой, мөн үгээр илэрхийлэхийн аргагүй байдаг. Энэ бол хөгжмийн агуу чанар. Хөгжим бидний өмнөөс тэдгээр мэдрэмжүүдийг үгээр биш харин нотоор дүрсэлдэг юм. Энэ бүхэн хөгжмийн хөдөлгөөнтэй холбоотой. Хөгжим бол хөдөлгөөн, тасралтгүй, мөнхийн урсгал, нотоос нот хүртэл өөрчлөгдөх чадвар гэдгийг мартаж болохгүй. Тэрхүү хөдөлгөөн нь бидний мэдрэмжийг сая сая үгнээс ч илүү сайн дүрсэлдэг. Одоо бид та бүхэнд тоглох ...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Тони.
Тони: Өө, сайн уу, Линда. Уучлаарай, Лидия. Чамайг ирнэ гэж ээж хэлсэн. Чи бодвол нуугдаж байгаа байх.
Тар: Би яагаад нуугдах ёстой гэж?
Тони: Ойлгомжгүй юмнууд зөндөө байна. Яадаг ч байсан энэ надад хамаагүй. Шийдэгдээгүй олон ажлууд байгааг чи мэднэ.
Тар: Энэ юу гэсэн үг юм?
Тони: Энэ миний хэрэг биш гэж би түрүүн хэлсэн. Гэхдээ чи, чөтгөр гэж, хаанаас ирсэн, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Би орж болох уу? Баярлалаа. Баярлалаа.
Эм: Намайг уучлаарай. Бид хөгжмийн зохиолчийг үнэндээ Осакагаас тоглолт руу нисээгүйг нь шалгахыг хүссэн юм.
Тар: Та нарт гэж хэлэхэд, би хөгжмийн санд түүний партитурыг хайж үзсэн, гэвч би юу ч олоогүй.
Эм: Энэ дөнгөж сая ирсэн.
Тар: Өө. Гайхалтай. Баярлалаа.
Эм: Ширли, Чеерио хоёр манай сайхан орны үзэсгэлэнт газруудыг танд үзүүлэхдээ маш их баяртай байх болно.
Тар: Баярлалаа! Маш их баярлалаа. Ээ бурхан минь. Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Магадгүй, бид хаа нэгтэй зогсоод усанд сэлвэл яасан юм?
Чее: Болно оо, цутгалангийн дэргэд. Гэхдээ голд биш.
Тар: Яагаад? Ус ямар нэг асуудалтай юм уу?
Чее: Үгүй ээ. Тэнд матрууд байдаг.
Тар: Би тэднийг их газрын гүн рүү ордог гэж хэзээ ч бодож байсангүй.
Чее: Тэд Марлон Брандогийн киноноос зугтаачихсан юм.
Тар: Хөөх. Энэ их олон жилийн өмнөх.
Чее: Тэд амьд үлдсэн.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Хатагтай. Хатагтай.
Эр: Энэ жор. 10 доллар.
Тар: Баярлалаа. Энэ хавьд, хаа нэгтэй.. Баярлалаа. Би хаана иллэг хийлгэж болох вэ? Миний цагийн зөрүүг гаргахад туслана гэж би найдсан юм.
Эр: Байгаа. Би нэг маш сайхан газрыг мэднэ.
Тар: Баярлалаа.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эм: Баярлалаа. Та аквариумтай өрөөнд очно уу.
Тар: Аквариумтай өрөө?
Эм: Тиймээ, тэнд байгаа.
Тар: Намайг уучлаарай. Би гайхчихлаа. Энэ яаж... энэ ямар учиртай юм бэ?
Эм: Та ердөө л энд дугаараа сонгоно.
Тар: Дугаараа сонгох оо?
Эм: Тиймээ. Дугаар 5 уу?
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Тар: Өглөөний мэнд.
Бүгд: Өглөөний мэнд.
Тар: Эхлэхээсээ өмнө хөгжмийн зохиолчийн энэ бүтээлийн зорилгын талаар, мөн тэр юунд хүрэхийг хичээсэн байж болох тухай бага зэрэг ярилцъя.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Эр: Таван минут.
Тар: Баярлалаа.
Эр: 5-р флотын ахан дүүсээ, цаг нь боллоо. Би салах ёс хийхдээ товчхон байх болно, би хэзээ ч үгэнд сайн байгаагүй. Та нар энэ хөлгийн тавцан дээр гарсан бол буцах зам байхгүй. Та нарын хөл хүрэх дараагийн газар бол шинэ ертөнцийн газар байх болно. Хэрэв та нарын хэн нэг нь итгэлгүй байвал яг одоо гарч болно, хэн ч та нарыг яллахгүй.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Төсгсөв
Германаар ярьсан хэсэг:
TAR_01
Удирдаач:За. Сайн байна. Сайн байна. Буцаад эхнээр нь. Кристиан, битгий мартаарай. Цандогийн хэсэгт бүх нот нь тод байх ёстой шүү. За юу? Гэхдээ бас... бид нар маш холоос сонсогдож байгаа юм шиг. Тэгэхээр..... Уучлаарай. Харальд байна уу?
Эр: Тийм ээ, удирдаач аа.
Удирдаач: Сайн байна. Харальд. Анлиар ярьсан хэсгийг үлдээв. ***********Сайн байна. Сайн байна. Гайхалтай. Харальд. **********. Үгүй ээ. Ноксо толгойгоо дохихоор... Сандо надад сонсогдохгүй байна. За юу. Гайхалтай болж байна. Гэхдээ... энийг сонсох хэрэгтэй байна. Ийм биш... Хөөе. Долоо, хорь. Шууд. Бас, холболтын хэсэгт түлхээд өгөх хэрэгтэй шүү. За юу? За юу? Бэлдээд... Үгүй ээ, шууд хаяна. Хэтэрхий удаан байна.
Эм: “Мэлхий” гэдэг дууг тоглоё. Богино хэсэг. Маш богино. Эрч хүчтэй.
Удирдаач: За. За. Тэгэхээр... хоёр цэвэрлэгээний хэсгийг тоглоё. **********
Бусад хэсэг нь англиар.
Эр: Яг үнэн.
Бусад нь англиар.
Нэг эрэгтэй шатаар бууж ирнэ.
Удирдаач: За?
*********************
TAR_02
Удирдаач: **********. Түр хүлээгээрэй. Энэ... Их чухал хэсэг. За юу? Маш их хүсэл тэмүүлэл. За юу. Эвэр бүрээ шиг сонсогдох ёстой. Энд тэгж бичээгүй байгаа ч гэсэн.... Олон нумтай. Даралт их байх ёстой. За юу? Висконтийг март. За юу? Та нар энийг сайн мэднэ. Тийм болохоор тус болохгүй байна. За. саяныхаасаа... Жаахан дуу нь бага багаар чангарлаа... За одоо зөөлөрлөө... Гуйя. Гуйя. Гуйя. Гуйя. Сайн анхаарах хэрэгтэй... энэ бүх зүйл чөлөөтэй. За юу? Нэг хүн бүх сэтгэл зүрхээрээ дуулж байгаа юм шиг байх ёстой... бас... Та нар энийг этюд шиг тоглоод байна. За. Дахиад эхнээс нь. Энтажеттогийн эхнээс... За.
****************
TAR_03
Удирдаач: Сайн байна. За. Завсарлагааны дараа дахиад аллегро мотогоос эхэлнэ шүү. Их Баярлалаа. Баярлалаа... Хөөе. Сайн байлаа. Баяртай байна уу? /яриа нь сонсогдохгүй байсан/ За.
*******************
TAR_04
Эр:Орох хориотой.
Шивнэлдэнэ.
Эм: Мэднэ ээ. тэдний нүдийг нь хар даа.
Эм: Нааш ир. Дагаад яв. Нааш ир. Хурдал. Нааш ир. Тэрнийг энэн дээр тавих хэрэгтэй. Дээр нь тавих хэрэгтэй.
Удирдаач: Бүх зүйл сайхан болно оо, хатагтай.
Эм: Гар нь болохгүй. Гар нь болохгүй. Тэр бүснээс нь өргө. Алив... яв. Одоо яв. Гар! Гар! Гар!
******************
TAR_05 !!
Эр:Ваучер дээр гарын үсэгээ зураад өгөөч. /Мэдэхгүй хэлээр ярина-Энэтхэг хэл бололтой/
Төгсөв.
Back to episodes Go home