Бич- ХАНАШГҮЙ ШУНАЛ
Эма- Чи сая өөрийгөө цагаан элсний тархины үхжлээр тэжээж чадсангүй гэв үү?
Жэй- Юу?
Эма- Чи өөрийгөө цагаан элсний тархины үхлээр тэжээж чадахгүй байна гэсэн.
Жэй- Наадах чинь юу гэсэн үг вэ? Би тэгж хэлээгүй.
Эма- Хэлсэн. Чи унтаж байсан юм болов уу.
Жэй- Юу л даа, чамайг өглөөний цай уух уу л гэсэн. Хоёулаа босож, өглөөний цайгаа уух уу л гэсэн.
Эма- Гэхдээ миний сонссоноор... яагаад энд ирсэн юм бэ? Нэмэр болохгүй байна. Ойрын өдрүүдэд чи нэг л хөшүүн, унтаа, сэрүүн нь ч мэдэгдэхгүй байгаад байна.
Жэй- Алив, наашаа.
Эма- Үгүй ээ, өглөөний цайгаа ууя.
Жэй- Үгүй ээ, юун өглөөний цай.
Эма- Үгүй ээ, үгүй, буфетнаас хоцормооргүй байна ш дээ. Бос л доо, омлетний тогооч явчихаас нь өмнө очъё.
Эрр- Ноёд, хатагтай нар аа. Ноёд, хатагтай нар аа. Түрхэн зуур наашаа анхаарал хандуулахгүй юү, тэгэх үү? Та бүгдийн заримынх нь мэдэхээр, манай Ли Толкад борооны улирал ойртож байгаа. Нутгийнхны хувьд шуурганы өмнөх энэ үеийг Умбрамак буюу Дуудлага гэж нэрлэдэг юм. Үндэсний хөгжмөө тоглож, найрлаж, мэдээж, сайн нөхөд цугларч тэмдэглэдэг баяр. Тиймээс, өнөөдөр би та бүхнийг Умбрамак зоогонд урья, мөн эрхэм зочдоо фет егга пигмэнтээр эргийн адил өнгөнд оруулах юм, энэ нь бид бүгдийг нөхөрлөл зангидаж, нэгэн улирлыг хамтдаа даван туулсныг илтгэдэг учиртай. Өө, бас, экки баг худалдаж авах хүсэлтэй хүмүүст хэлэхэд бэлгийн дэлгүүрт бэлэн байгаа шүү. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
Жэй- Хаана ирчихэв ээ?
Эма- Чиний л санаа ш дээ, мартчихаагүй биз? Онгод орохгүй л байна уу?
Жэй- Баярлалаа. Өлссөн бол хэлэхгүй дээ.
Эма- Үдээс хойш Тра-Кла арлын завьтай аялалтай гэж байна лээ. Хоёулаа тэрүүгээр зугаалаад, хотод оройн хоолны захиалга өгөх үү? Хятад хоол идье л дээ.
Жэй- Дахиад хот орж хоол идвэл би тэсэхгүй юм билээ. Бодохоос ч аймаар. Жинхэнэ хот гэж боддог хүн байгаа болов уу? Яагаад ийм газар хятад хоолны газартай байдаг юм бол?
Эма- Би түрүүлээд явчих уу? Эрэг дээр байж байя.
Жэй- За, тэг ээ.
Эма- За.
Жэй- Ээ, новш. Юу болоод байна аа?
Габ- Нэг нь л дургүйцлээ илэрхийлж байна. Нутгийн хүн байх аа даа.
Жэй- Тэгээд юу гэх гээд байгаа юм бол?
Габ- Урт хутгаараа яг энд чинь нэвт бүлнэ. Үхсэний чинь дараа жуулчдыг айлгах гэж хүүрийг чинь онцгоны буудал дээр өлгөнө.
Жэй- Бас л хэрцгий сонстож байна шүү.
Габ- Ли толкачууд сүржин нь дэндсэн улс. Ном чинь таалагдсан шүү.
Жэй- Юу гэнэ ээ?
Габ- Чи Жэймс Фостэр. Ном чинь таалагдсан. Уучлаарай, тийм эвгүй байна уу? Эвгүй байдалд оруулъя гэж бодоогүй шүү.
Жэй- Аан, үгүй ээ. Үгүй ээ.. харин баярлалаа. Баярлалаа. Яах вэ, миний номыг хүн бараг уншдаггүй юм л даа.
Габ- Габи Бауэр.
Жэй- Жэймс Фостэр.
Габ- Жэймс Фостэр. Албан. Танилц, Жэймс Фостэр.
Алб- Сайн уу? Танилцахад таатай байна. Албан Бауэр.
Жэй- Албан. Таатай байна.
Габ- Миний дуртай номыг бичсэн хүн. Тогтворгүй хуй.
Алб- Аан, аан, саналаа.
Габ- Надад бол гайхалтай бүтээл.
Алб- Тийм шүү.
Габ- Жэймс, өнөө орой манайд зоог бариач гэж таныг ятгавал дийлэх болов уу? Хэд хоног таныг эрэг дээр хэд хэд харсан болохоор улам сайн танилцах хүсэлтэй. Янгийнд захиалга өгчихсөн байгаа л даа.
Алб- Тийм ээ, нээрэн сайн юм билээ шүү,,, би бараг суралцсан гэх үү дээ.
Габ- За.
Зөг- Өөр авч ирүүлэх зүйл байна уу?
Алб- Өөр ч юм байхгүй дээ.
Зөг- За, тэгвэл зочид оо, сайхан хооллоцгоогоорой.
Алб- Баярлалаа.
Зөг- Таатай уур амьсгалыг тань улам амттай болгоход миний чадах зүйл байвал хэдийд ч намайг дуудаж болно шүү.
Жэй- Сонирхолтой нөхөр байна.
Алб- Тийм.
Габ- Олон үндэстний хоолыг эндээс амталж болно гэж амралтын газрын хөтөч онцолсон байсан юм.
Жэй- Яалт ч үгүй үзүүштэй л юм.
Эма- Албан, чи юу хийж амьдардаг хүн билээ?
Алб- Уул нь уран барилга л даа, гэхдээ чөлөөндөө гарчихсөөн. Одоогоор Лос Анжелест Гласс Пэйн гэдэг сэтгүүлж эрхлэн гаргадаг.
Эма- Франц хүн үү?
Алб- Биш ээ. Швейцарь, бүр Женевийнх. Тэгээд Парис, дараа нь ЛА.
Габ- Би Лондонгийнх, тэгээд Парисынх.
Алб- Бид тэнд танилцсан юм.
Габ- Тэнд л учирсан юм даа. – Даанч тэр үед би ажил олж чадаагүй болохоор Албан надтай хамт амьдарч эхэлсэн юм.
Жэй- Чи юу хийдэг билээ?
Габ- Уг нь би чинь жүжигчин л дээ.
Жэй- Тийм үү?
Алб- Сайн шүү.
Габ- Сурталчилгаанд тоглодог юм.
Жэй- За.
Габ- ЛА-гийн нэг компанитай гэрээтэй. Намайг бэлдэж байгаа юм. Даан ч би цаанаасаа бүтэлгүй хүн.
Эма- Наадах чинь юу гэсэн үг вэ? Цаанаасаа бүтэлгүй?
Габ- Өгсөн ямар ч ажилд өөрийн мэдэлгүй бүтэлгүйтдэг л гэсэн үг. Сурталчилгааны салбарт, би л ганцаараа бүтээгдэхүүнээ л барихгүй бол жүжиглэж чаддаггүй. Бүтээгдэхүүнээ барихгүй болохоор хачин эвгүй гэж.
Жэй- За за.
Алб- Үзүүл дээ.
Габ- Үгүй ээ.
Алб- Алив ээ, үзүүлчих ээ.
Жэй- Тэг л дээ.
Алб- Гуйж байна.
Габ- Нээрээ... хармаар байна гэж үү?
Жэй- Тийм ээ, харъя л даа, харъя.
Алб- Алив. Гайхалтай шүү.
Габ- Уг нь би... би... чадахгүй нь ээ. Яахаараа би… бүтэхгүй нь ээ. Хэн ч талхыг хутгаар зүсэж чадахгүй.
Жэй- Хэн ч шүү.
Габ- Хэн ч. БанЧоп хэрэгтэй юм байна.
Жэй- Зөв өө.
Габ- Жэймс, чамд БанЧоп хэрэгтэй юү?
Алб- Тийм ээ, нээрэн хэрэгтэй шүү.
Жэй- Мэдээж.
Габ- Хар даа, бүтэлгүйтэх үйлдэл бүр оюуны бас марбодын оньсого. Аан гээ, би хоёр дахь номыг чинь зургаан жил хүлээж байгаа.
Алб- Тэр үнэн.
Габ- Удахгүй гарах уу?
Жэй- Хар-харин л дээ.
Габ- Би буруу юм хэлчихэв үү?
Жэй- Үгүй ээ.
Эма- Үгүй ээ, үгүй. Харин манай хүн... бичихээ больчихсон юм.
Жэй- Үгүй ээ. Яах вэ, ажиллаж л байгаа.
Алб- Зохиолчийн хоосрол уу?
Жэй- Яах вэ, авьяас дутагдаж байна л гэж бодож эхэлж байгаа.
Зэр- Үгүй ээ. Арай ч дээ.
Алб- Битгий тэгж хэл ээ. Битгий.
Жэй- Тэгээд яах вэ онгодоо хайж энд ирсэн юм. Бод доо, амралтын газар ш дээ. Өрөвдөлтэй ч юм даа.
Алб- Тэгээд яаж мөнгө олдог юм бэ? Багшилдаг уу, яадаг вэ?
Эма- Баян эхнэртэй л дээ.
Алб- Тэгвэл болж л байна ш дээ. Уран бүтээлчид ивээн тэтгэгчтэй бол сайн ш дээ, тийм ээ?
Жэй- Тийм...
Эма- Харин тийм.
Жэй- Тийм л дээ.
Эма- Одоогоор буяны байгууллага шиг л ажиллаж байна даа.
Жэй- Яасан бэ?
Эма- Яах вэ дээ, ингэх албатай ч юм уу. Бараг танихгүй хүмүүс ш дээ.
Жэй- Өнгөрсөн шөнө хамт наргисан ш дээ.
Эма- Тэрийг ч мэдэж байна л даа. Хоёулаа амралтын газраас гарах ёсгүй ш дээ. Ядуу улс. Эдний буруу ч биш л дээ, гэхдээ гэмт хэрэг их гардаг газар, хөтөч гадныхан их өртдөг гэсэн.
Жэй- Тэгвэл эмчилгээний дээрэм нурууг минь эдгээж болно ш дээ. Боль л доо. Бауэрийнхан явж байгаа болохоор айлтгүй байлгүй дээ. Жил бүр ирдэг гэсэн.
Эма- Шүтэн бишрэгчтэйгээ таарсан чинь сайхан байна уу?
Жэй- Эм, өөр хаана ч тааралдаж болно ш дээ. За юу? Ганцхан өнөөдөр л. Дураараа байцгаая л даа. Хөгжилтэй ш дээ.
Габ- Ялангуяа наадхаа их болгоомжтой зөөгөөрэй,,, Сайн уу?
Алб- Сайн уу?
Жэй- Сайн уу?
Габ- Хүрээд ирэх шив.
Эма- Тихх.
Габ- Дажгүй биз дээ?
Жэй- Сайн.
Эма- Сайн.
Габ- Нээрэн зүгээр үү? Сайхан унтаж чадсан уу?
Жэй- Тэгсэн.
Габ- Ирсэнд чинь баярлалаа. Тэр хүн бол ноён Трэш. Өнөөдөр бидэнд машинаа түрээслүүлж байгаа найрсаг хүн шүү. – Тэр доор байгаа.
Алб- Алив, би туслах уу?
Жэй- Хэрэггүй. Баярлалаа.
Габ- Сайхан газар байгаа биз?
Эма- Тийм ээ. Хэлэх юун. Үнэхээр сайхан газар байна.
Алб- Хонгор оо, шүхрээ авах уу?
Габ- Баярлалаа, хайрт минь. Явъя.
Алб- Дарсаа аваадахъя.
Жэй- Энийг авах уу?
Алб- Авна, авна. Авна шүү. Баярлалаа. – Жэймс? Одос үхрийн зайдас амсах уу?
Жэй- Больё, зайдас л гэвэл яг бөөлжчих гээд байна шүү.
Алб- Нэг бөөлжчихөөд дахиад идчихээч? Яг сайхан таарна.
Жэй- Намайг алах гээд байгаа юм уу?
Алб- Чамайг оройн хоолонд бордъё л гэж бодсон юм. Өнөөдрийн сүүлчийн хоол чи ш дээ. Нүднээс чинь гоожоод эхлэнгүүт, розмарин нэмээд шууд шарна, тэгмэгц Эм төмсгийг чинь амтархан иднэ дээ.
Эма- Идэж үзээгүй гэж чи яаж мэдэж байгаа юм?
Алб- Хар л даа, хэтэрхий дуулгаваргүй байгаа биз дээ. Габ? Миний хонгор, одосын зайдас идэх үү?
Габ- Үгүй.
Алб- Бас л дуулгаваргүй, олигтой ч найр хийж өгөөгүй ш дээ. Ингэхэд, яагаад энэ залуу? Дургүйцэхгүй бол яриач? Мөнгөгүй ш дээ. Яагаад?
Эма- Мэдэхгүй ээ. Ааваас болсон юм болов уу?
Алб- Аав чинь яасан юм?
Эма- Манай аав дургүй юм аа.
Алб- За, боль доо. Үнэнээ л яриач.
Жэй- Наадах чинь үнэн.
Эма- Манай аав хэвлэлийн үйлдвэртэй, нэг удаа намайг хэзээ ч битгий зохиолчтой гэрлээрэй гэсэн юм.
Алб- Аанхаа.
Эма- Гэхдээ манай аав мангас л даа, тэгээд л би над дээр кофе асгасан эхний зохиолчтой гэрлэсэн юм.
Алб- Нээрэн юм уу?
Эма- Нээрээ.
Жэй- Одоохоон.
Габ- Би ард Эмтэй унтлаа шүү.
Алб- Новш гэж би яг тасарлаа.
Жэй- Би жолоо барья.
Алб- Гайгүй юү?
Жэй- Тийм, зүгээр.
Алб- За, баярлалаа. Хөдөлье.
Жэй- Асаач. – Үгүй ээ.
Алб- Юм мөргөчихөв үү, яав?
Эма- Жэймс?
Жэй- Машиндаа байж байгаарай.
Алб- Яаж байгаа юм бэ?
Эма- Ээ, тэнгэр минь.
Алб- Арай ч дээ, Жэймс. Арай ч дээ.
Жэй- Харагдаагүй ш дээ. Харагдаагүй ш дээ.
Эма- Хүн амьтан дуудъя л даа.
Алб- Хэнийг вэ?
Эма- Амралтын газар руу, консулын газар руу.
Алб- Биднийг олохгүй ш дээ.
Жэй- Цагдаа руу хэдээр залгах вэ?
Габ- Цагдаа дуудахгүй. Машиндаа сууцгаа. Цагдаа дуудахгүй шүү.
Жэй- Байз.
Габ- Ли Торкагийн шоронг чи мэдэх юм уу? Энэ чинь иргэншсэн улс биш. Харгис, заваан газар. Энэнээс болж, шоронд суухгүй шүү. Машиндаа суу, явъя.
Жэй- Осол ш дээ.
Алб- Габигийн зөв өө. Одоо бидэнд хэтэрхий аюултай.
Эма- Бурхан минь дээ. Жэймс, болохгүй ш дээ.
Габ- Чамайг яана гэж бодож байна? Өнөө шөнө цагдаа нарт хүчиндүүлж, маргааш цогцос чинь олдоно. Ийм л адгийн адгууснууд. Би л лав чадахгүй шүү. Машиндаа сууцгаа, амралт руугаа очоод орондоо орцгоо. Албан, бид хоёр өглөө ноён Трэштэй учраа олчихъё. Хурдлаач. Үгүй ээ, Албан жолоод. – Сайн уу?
Алб- Сайн уу?
Габ- Сайн байна уу? Залуус аа, бид гадаа үлдчихжээ.
Эр- Хэн билээ?
Габ- Юу л даа, бид Па Клкагийн зочид. Энд амарч байгаа, харин гараад төөрчихлөө.
Эр- Хаалгаар яаж нэвтэрсэн юм?
Алб- Өршөөгөөрэй, эрхэм ээ. Баар орчихоод ирж байна л даа, яаж байгаад ч юм харин гадаа үлдчихжээ. Тойроод явчихсан юм шиг байна аа. Энэ хар даа, манай өрөөний түлхүүр. Уучлаарай, сайн мэдэхгүй байна л даа. Энэ хашаа чинь согтуу байгаа юм биш үү? Жэймс, өрөөний чинь түлхүүр байна уу?
Эр- Зочид амралтын газрын нутаг дэвсгэрээс гарах хориотой.
Алб- Тийм ээ, мэдэж байгаа.
Габ- Үнэхээр уучлаарай. Дахиад ингэхгүй ээ.
Алб- Баярлалаа. – Зүгээр биз дээ? Зүгээр болчихно оо.
Габ- Өглөө цайн дээр уулзъя.
Жэй- За, одоохон. Одоохоон.
Цаг- Ноён Жэймс Фостэр үү?
Жэй- За?
Цаг- Та бидэнтэй хамт явна уу?
Жэй- Цагдаа? Цагдаа, хаашаа явж байгаа юм бэ? – Үгүй ээ, үгүй, үгүй.
Эма- Жэймс.
Жэй- Бид хоёр хамт. Хамт яваа ш дээ.
Эма- Жэймс.
Жэй- Би… би эхнэртэйгээ хамт явна. Эм, би олж очно оо. Би чамайг олно оо. – Хүн байна уу? Хүн байна уу? Намайг эндээс гаргаад өгөөч, тэгэх үү? Хүн байна уу?
Ира- Хүлээлгэсэнд уучлаарай.
Жэй- Эхнэр маань?
Ира- Хатагтай Фостэр зүгээр байгаа. Нөгөө өрөөнд тэрэнтэй уулзчихаад ирлээ, хонгил уруудаад байгаа. Сэтгэл татам бүсгүй. Та өөрийгөө азтайд тооцдог биз. Тамхилах уу?
Жэй- Хэрэггүй, баярлалаа.
Ира- Би мөрдөгч Ирал Трэш. Миний овог танил санагдах байх, Па Клка Пөрл Принцэсс амралтын газар аижлладаг авга ах Дро Трэштэй маань уулзсан шүү дээ. Өчигдөр өглөө та нэг машиныг нь түрээсэлсэн гэсэн. Жэймс, энэ үнэн үү гэж би танаас асууна, гэхдээ хариулахаас чинь өмнө, авга маань танд машинаа түрээсэлсэн бол аливаа хэргийг дор нь зохицуулчихна, тэгэхээр, ахын маань тусын тулд, та ахаас машин түрээслээгүй гээд хариулчих гэвэл зөвшөөрөх үү?
Жэй- Надад ямар ашигтай юм?
Ира- Ашиггүй. Нөхцөл байдлыг харахад та зөвшөөрвөл их баярлууштай.
Жэй- За.
Ира- Баярлалаа. Ноён Фостэр, амралтын газрын ажилтан Дро Трэш өчигдөр өглөө Па Клка Пөрл Принцэсст танд машин түрээслүүлсэн үү?
Жэй- Үгүй.
Ира- Сайн байна. Бауэрийн хос, Габи, Албан хоёр Па Клка Пөрл Принцэссээс Дро Трэш гэдэг хүний машин хулгайлаад та бол танай эхнэртэй далайн эрэг рүү явсан гэж хэдийн хүлээсэн. Тэнд та хэд согтууран мансуураад Миро Майрон гэдэг тариачин эрийг мөргөж, газар дээрээ амиа алдсан. Цагдаагийн газар мэдэгдэлгүйгээр хэргийн газраас зугтаж, ноён Миро Майроны цогцосыг гэрийнхэн нь өчигдөр өглөө олсон байна. Эхнэр чинь энэ явдалыг баталсан.
Жэй- Эм,,, Эм үү?
Ира- Эхнэр чинь удахгүй суллагдана. Ли Толкагийн холбооны хуулиар, та хүний амь насанд халдсан нь тогтоогдвол, хэргийн газраас зугтсан заалт нэмэгдээд, хохирогчийн ууган хүү гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд таныг хөнөөх ёстой. Ялыг хэлтсийн хонгилын давхарт гүйцэтгэнэ.
Жэй- Юу? Та-та сая юу гэсэн бэ?
Ира- Хүүгүй тохиолдолд, ялыг улс орлож гүйцэтгэнэ. Азаар ноён Майрон естэй, 13-тай хоёр хүүтэй.
Жэй- Гэх-гэх-гэхдээ,,, тийм биш шүү дээ,,, уучлаарай. Гуйя, гуйя.
Ира- Жэймс, яг ч таныг хөнөөхгүй л дээ. Та Олон улсын зочин, дипломатчдын орлогч акц хянан шийдвэрлэх гэж дуулсан уу? Орлогч биет. Энэ бол манай Засгийн газраас алсыг харсан аялал жуулчлал хөгжүүлэх хүрээнд таных шиг байдалд орсон гадаад зочдод санал болгодог тохиролцоо. Тодорхой өртгөөр төрөөс таны ихрийг бүтээж, өмнөөс тань цаазаар авна. Хамгийн чухал нь дипломат тохиролцооны үндсэн дээр таны орлогч ижил ой санамж агуулах учир та үхэх үедээ гэмт хэрэг үйлдсэндээ гэмших юм. Жэймс Виллиам Фостэр та, хосоо бүтээлгэж, тохирох төлбөрийг төлж, манай талын хуулийн хэрэгжилтийг хангуулахыг зөвшөөрч байна уу?
Жэй- Уучлаарай. Би... би... ерөөсөө ойлгосонгүй.
Ира- Эсвэл өөрөө цаазлуулах юм уу? Гарын үсгээ.
Жэй- Үгүй ээ, үгүй.
Эм- Нөмрөгөө тайлна уу? – Ор. – Ингэнэ дээ?
Эма- Бие чинь зүгээр үү?
Жэй- Эм? Би хаана байна?
Эма- Цагдаагийн хэлтэс дээр л. Чи одоо л сэргэж байна. Өвдөж байна уу?
Жэй- Толгой өвдөөд алах нь.
Эма- Чиний орлогч бүрэн бүтэн гарсан гэсэн. Хэдийн дууссан.
Жэй- Орлогч оо?
Эма- Чиний хуулбар. Доод давхарт биднийг хүлээж байгаа.
Ира- Уг нь хэдэн удаа оролддог юм. Хуулийн хэлээр өчүүхэн жаахан эмтэрхийг ч зөвшөөрөхгүй. Харин энэ бол... эхний оролдлогоороо бүтчихлээ.
Жэй- Яаж?
Эма- Аймшигтай юм.
Жэй- Энэ яг би байна ш дээ.
Ира- Та хоёр цааз гүйцэтгэхэд байлцана шүү.
Эма- Үгүй ээ, би айж байна.
Ира- Маргах нөхцөлгүй заалт.
Эма- Бурхан минь, бурхан минь.
Жэй- Битгий.
Эма- Жэймс.
Жэй- Битгий. Битгий. Битгий. Битгий. Битгий. Битгий л дээ. Тэгэх үү? Би... би... Битгий л дээ. Үхмээргүй байна... Эм, гуйя. Эм, гуйя. Эм. Эм. Эм, авраарай. Эм. Эм. Намайг авраач дээ. Эм. Авраач. Авраач. Эм. Авраач. Битгий. Эм, гуйя.
Ира- Чандрыг нь та хоёр ав. Дурсгал гээд л бодчих. Амралтын газар хүргэх машин хүлээж байгаа.
Эма- Чи тусал л даа, тэгэх үү? 15 минутийн дараа чиглэлийн унаа онгоцны буудал руу хөдөлнө. Жэймс? Жэймс?
Жэй- За? За.
Эма- Новш гэж.
Жэй- Хаашаа орчхов?
Эма- Юу?
Жэй- Гадаад пасспорт. Энд л хийсэн юм даа.
Эма- Яахаараа байдаггүй юм?
Жэй- Мэдэхгүй. Дандаа л энэ үүргэвчиндээ хийдэг ш дээ. Тэгтэл алга.
Эма- Яахаараа алга болчихдог юм бэ?
Жэй- Харин мэдэхгүй ээ. Энд л... энд л...
Эма- Жэймс, хурдан явъя л даа.
Жэй- Энд л хийсэн ш дээ, гэтэл алга л байна, алга аа, хаашаа орчхов...
Эма- Эндээс явъя л даа. Явкя л даа, эндээс. Явъя л даа. Новш.
Жэй- Ганцаараа явж байя гэвэл чинь ойлгоно оо. Бичиг баримтаа олчихвол би шууд харина. Эм?
Эма- Одоо хүртэл сэжиг төрөөд байна.
Жэй- Юу вэ?
Эма- Чи тэнд зүгээр л хараад суугаад байсан гэхээр сэжгийн санагдаад ер болж өгдөггүй ээ. Робот биш дээ.
Жэй- Чи чинь яачихаад байгаа юм? Хүлээн авах дээр очиж уулзчихаад ирье, туслах байх. За юу? Удахгүй ээ.
Рэс- За, ойлголоо. Баярлалаа. Баярлалаа. Тэвчээртэй хүлээсэнд баярлалаа, ноён Фостэр. Өрөөнийхөө захиалгыг сунгах уу, яах вэ? Ноён Фостэр?
Жэй- Уучлаарай. Манай өрөө сул байгаа юм уу?
Рэс- Тийм, ноён Фостэр. Таны өрөө энэ сарын төгсгөл хүртэл сул байгаа юм байна. Борооны улирал дөхөж байгаа болохоор ихэнх өрөө суларсан.
Жэй- За, тэгвэл наад зах нь долоо хоногоор сунгачихдаг юм уу?
Рэс- За, Эм Фостэрийн нэр дээр хэвээрээ юү?
Жэй- Тийм.
Рэс- Ойлголоо. Өнөөдөртөө миний тусалж чадах зүйл байна уу?
Жэй- Байхгүй. Баярлалаа.
Габ- Биднийг орхиж явах гэж байгаа юм уу?
Жэй- Хурдхан л буцмаар байна.
Габ- Харамсалтай юм. Жэймс, уучлаарай. Надтай сууж юм уугаач, тайлбарлаад өгье л дөө. Тэгэх үү? – Бидний ирсэн эхний жил, Албан шинэ амралтын газрын барилга дээр зөвлөхөөр ажилласан юм. Бот Врэ 2 гэж мэдэх үү?
Жэй- Үгүй.
Габ- Эндээс хойшоо эрэг дагуу хэдэн байгууламж байдаг юм. Албаны дизайнаар урсгалтай усан сан байгуулж байлаа. Бага зэрэг тахир, шилэн ёроолтой, баарнаас доороос нь харж болохоор. Гэтэл хавтан нь хагарч, өргөгч нурж, хоёр ажилчин амиа алдсан. Бот Врэгийн эзэн шууд Албаныг буруутгаж, биднийг баривчилж, цаазын ял оноосон. Тэгэхэд л чиний сая олж мэдсэнийг бид олж нээсэн юм.
Жэй- Нээсэн?
Губ- Уурлаж байна уу? Эсвэл бэлэг гэж бодож болно ш дээ. Та онгод оруулах юм хайж байна гэсэн. Онгод оруулдаг ямар нэгэн юм байдаг л биз дээ? Авах мэдрэмжийг нь тайлбарахад хэцүү ч,,, нүднээс чинь харагдаж байна, та ойлгож байгаа биз дээ? Орой манай байранд хүрээд ирээрэй. Бидний бяцхан нууцыг мэддэг хэдэн найз маань бас ирнэ.
Алб- Өө, Жэймс. Жэймс, ашгүй хүрээд ирлээ. Чи шал өөр болчихжээ. Маш сайхан харагдаж байна. Гоо сайхан биеэс чинь цацарч байна гээд л бод. Май, татчих.
Жэй- За.
Алб- Татчих аа. Тийм ээ, зөв шүү хө. Дахиад нэг авчих. Май. Май. Татчих.
Жэй- Баярлалаа.
Алб- Алив, суу, суу, суу. Найзууд аа. Найзууд аа. Миний яриад байсан нөгөө шинэ найз маань. Жэймс, танилц Чарльз, Жэннифэр, Доктор Модан, мөн үзэсгэлэнт Бэкс.
Жэй- Танилцахад таатай байна.
Алб- Нээрэн, манай Бексийн аав кино продюсер ш дээ?
Жэй- Пөөх.
Алб- Номыг чинь кино болгож өгөх ч юм билүү.
Жэн- Зохиолч гэлүү?
Жэй- Бараг л.
Жэн- Бараг л аа? Энэ чинь юу гэсэн үг вэ?
Габ- Жэймс миний хамгийн дуртай гоё номыг бичсэн юм.
Жэн- За. Тэгээд тэр ном чинь юун тухай юм?
Мод- Битгий хэл, амыг нь сугалах гээ. Өнөөдөр их зүдэрсэн ш дээ, хөөрхий.
Жэй- Гэхдээ одоо зүгээр ээ.
Жэн- Шинэ зомби гэсэн чинь бүр сонирхол татчихлаа. Энд айх хэрэг байхгүй, Жэймс. Бид бүгдээрээ зомби.
Бэк- Чи л харин махчин нь байх шүү.
Жэн- Больж үз.
Алб- Хатагтай нар аа. Энд байгаа хүн бүр чиний ах дүү, Жэймс. Чи Ли Толкаг хараахан ойлгоогүй байна, гэхдээ сахилга батаар туйлын өгөөмөр газар, ялангуяа, мөнгөтэйг чинь мэдчихвэл. Амралтын газраас гадуурх нь хэт хуучинсаг. Хэтэрхий шүтлэгтэй. Хар тамхи, бурхан гутаах, гаж хурьцал хийвэл чамайг дор нь ална.
Бэк- Бидний хэн нь гаж хурьцал үйлдсэнийг таа даа?
Мод- Нэг гоё юм нь, энэ улсын хүн бүр нь амьд байгаа нь юм ш дээ. Аан гээ, Жэймс, чи орой хүрээд ирээрэй. Тэгвэл чи бидэнтэй цагийг гайхалтай зугаатай өнгөрөөнө.
Габ- Доктор Модан Ли Толкагийн орлогчийн уламжлалын талаар бичиж байгаа.
Мод- Зүгээр Боб гэж дууд. Би танаас нэг зүйл асууя гэж бодоод байсан юм л даа, тэдний хэлдгээр таныг шинэхнээр чинь байхад,
Жэй- За.
Мод- Хүнээ андуурсан байх вий гэж бодогдсон уу?
Бэк- Бурхан минь.
Мод- Таны бодлоор байна ш дээ, одоо эргээд харахад, жинхэнэ Жэймсийг алсан бол яах вэ? Би өөрөө үзчихээд үүнд л хамгийн их эмээж байна. Нэг жижигхэн өрөөнд сэрсэн чинь, юмыг яаж мэдэх вэ, сольчихсон ч юм билүү? Унтах хооронд юу ч болоо билээ, мэдэхгүй ш дээ.
Жэн- Тэр ямар хамаатай юм бэ? Зүгээр л мартчихаач. Би л лав мартсан.
Мод- Яаж мартах вэ? Би амьд байгаа ч гэсэн гэлээ өөрийгөө жинхэнэ гэдгийг мэдэхгүй ш дээ.
Бэк- Яг тийм, тэгээд хэнд хамаатай юм?
Чар- Та юу гэж бодож байна, Жэймс? Та өөрийнхөө үхлийг харсан байвал яах вэ гэж эмээж байна уу?
Жэй- Тэгээгүй л байгаасай.
Габ- Бие чинь зүгээр үү?
Жэй- Зүгээр, зүгээр. Би харин… Уух юмаа хэтрүүлчихсэн бололтой.
Габ- Би тэгж бодохгүй байна. Эхний өдөр угаасаа хэцүү өнгөрнө. Шинэ арьс чинь өөрөө махан дээрээ тогтох гээд байгаа юм шиг. Харин таны тохиолдолд, ямар нэгэн онцгой юм харагдаж байна.
Жэй- Би харин… энэ толгой… янгинаа л байх юм.
Габ- Намдчихна даа. Жэймс. Өнөө шөнөдөө надад итгэж чадах уу? Үйлчилгээний ажилтнуудын нэгээс нь авсан юм. Зүгээр ээ. Нааш ир.
Чар- Мэргэн буудлаа шүү. Жэймс. Жэймс, алив, наашаа хүрээд ир дээ. Би чамд нэг санал тавья. Энэ буунаас айлтгүй. Чамайг гадаад пасспортоо алдсан гэнэ. Тийм үү? Ийм газарт бол энэ чинь айхтар том хэрэг шүү. Гэхдээ байна аа, би цагаачлалын албан дахь танилтайгаа ярьж, тусалж чадах эсэхээ харъя, харин чи өнөөдөртөө бидэнтэй нэг тоглоом тогло.
Алб- Жэймс, бид өнөө шөнө нэг юм хийхээр төлөвлөсөн. Сайхан зугаацацгаая.
Габ- Тийм шүү, даалгавраа хэлээд өг дөө?
Алб- Даалгавар аа?
Чар- Тийм.
Мод- Энэ долоо хоногийн эхээр, Бот Врэ Хоёр амралтын газрын эзэн, Ли Толканы хөгжил дэвшлийг урагшлуулсан гэж одонгоор шагнуулсан. Далайн эрэг дээр ёслол үйлдсэн.
Алб- Бид тэрнийг энэ толгой дээр амьдардагийг олж мэдсэн. Тэгээд бид өнөө шөнө өөрсдийгөө одонгоор шагная гэж ярьсан юм л даа. Зугаагаа гаргах жижигхээн тоглоом.
Габ- Үнэндээ, бидэнд их чухал юм л даа, Жэймс. Тэрнээс болж, бид цаазаар авахуулсан шүү дээ. Одоогоор тийм муухай доромжлолын хариуг эс баривал, газар унаад хэзээ ч босохгүй хөгийн хулчгар болж таарна аа даа.
Алб- Тэгээд чи яах вэ?
Чар- Үгүй гэвэл чамайг одоо зүйл дуусгаад биднийг матахгүй болгоё л доо.
Бэк- Төгс таашаал. – Олчихсон шүү.
Габ- Бууны гох дарж үзсэн үү? Их амархан. Хүн бүрд ийм завшаан олддоггүй юм шүү.
Алб- Хөөе, хүүхдүүдээ юу хийх гээд байгаа юм бэ?
Габ- Тахиа болж тоглож байна.
Алб- Аан, эдний гэрт юу байна гэж санана? Жэймс, чи энэ архийг уу, бас энэ навчин тамхийг тат. Та ч мэдрэмж өндөртэй юм аа, эрхэм ээ. Гайгүй таалагдаж эхэлж байна шүү.
Мод- Хурдхан шиг дотор оруулъя аа.
Жэй- За. Манайх одоо булан эргээд байгаа. Баруун тийшээ. – Зүгээр ээ, хонгор минь.
Мод- Арчуур аваад ир дээ.
Эма- Жэймс, энэ юу болж байгаа юм?
Жэн- Эндээ устай болмоор юм байна даа. Чарльз, чамд жаахан ус байхгүй юм уу?
Чар- Цүнхээ хураалгачихсан, хонгор минь.
Жэн- Жэнтэлмэн юм бол Габи сандлаа өгчихөөч?
Чар- Би хөгшин хүн. Өнгөрсөнд гэдсээ дурандуулсан, яг Жексон Полипын зураг шиг харагддаг юм байна лээ.
Мод- Жэймс, яагаад ганцхан Ли Толкад орлогчийн уламжлал байдаг гэж бодно? Учир нь, эдний яруу найргийн авьяас билигт байдаг юм шиг ээ. Манайхан лабораторийн аргаар орлогч гаргаж авахаар олон жил ажилласан ч чадталаа хаа ч байсан юм. Ердөө л бид бодож үзээгүй...
Жэн- За, ашгүй. Сайн уу? Ёл, энд хэдэн цаг хүлээж суулаа ш дээ.
Ира- Тэгээд яасан, зүдэрч үхлээ юү? За... манай улс бол гадаад хүүхдүүдийн тоглоомын талбай биш. Заримдаа үүнийг мартсан юм шиг санагдах юм. Гэхдээ өнөөдөр үгүй ч юм билүү. Та нар манай найрсаг занг дэндүү шалгаж байна шүү. Тиймээс өнөөдөр би нэг мэдэгдэл хийх ёстой боллоо. Юу гэмээр байна?
Бэк- За, сонсъё.
Жэн- Хөөе хөөе хөөе. Би өөрөө явчихна.
Чар- Энэ юу болж байгаа юм?
Эр- Босооч.
Габ- За л даа.
Эр- Босооч гэж банйа.
Габ- За.
Эр- Гар.
Мод- Энэ юун газар юм? Мөрдөгч өө, хаашаа авч яваа юм бэ? Мөнгөө одоо өгчихье л дөө.
Габ- Албан. Албан?
Алб- Тэрнийг суллаач. Үгүй ээ.
Жэй- Үгүй ээ. Хол байгаарай. Холд. Ойртоод үзээрэй.
Габ- Жэймс.
Жэй- Цаашаа. Цаашаа.
Габ- Жэймс.
Алб- Браво. Браво. Сайн байна, Жэймс. Чамайг ингэж чадна гэж бодоогүй шүү. Сайхан.
Жэй- Эм? Чи яачихсан юм бэ?
Эма- Би юү? Би явлаа.
Жэй- Надад пасспорт байхгүй ш дээ.
Эма- Тэгвэл чи үлдэх л болж дээ. Мөнгийг нь төлсөн гэж надад мэдэгдсэн. Энэ зүүд үү? Тэгвэл илүү ойлгомжтой болно. Хогийн цэг дээрх хавчнууд шиг нүд чинь харалган болсон байна.
Жэй- Тэгвэл яв. Аав руугаа зугт. Хүлээ. – Эм өдөр явчихсан.
Габ- Тэр нь ч дээр биз дээ.
Жэй- Бид гэрлээд арван жил амьдарсан.
Габ- Надад падгүй л дээ, гэхдээ Эма танд тохирохгүй хүн. Эм шиг эмэгтэйн гараар орсон эрчүүд унжгар үхээнц болдог юм. Тийм болсон хүнийг сэргээх авралгүй. Цус гаргах хэрэгтэй болно.
Жэй- Ёстой бүү мэд.
Габ- Борооны улирал эхэлж байна. Ханиндаа алхах уу?
Жэй- Юу юм?
Габ- Экки хаалга гэдэг юм. Ли толкагийн уламжлалт мансууруулдаг үндэс. Хамгаалагчдаас авсан юм.
Жэй- Яадаг юм?
Габ- Хий юм харуулна. Хуял тачаал өдөөгч. Орчин үеийн улс гэхэд хар тамхийг хатуу хориглодог, гэхдээ үүнийг шашны үүднээс авч үздэг. Та надад ямар хүчтэйгээ харуулаач.
Жэй- Аймшигтай эд байна.
Габ- Дуртай болно оо.
Жэй- Хэр удаж байж үйлчилдэг юм бэ?
Сах- Явъя. Хөөрхий.
Габ- Сулдаад байна.
Чар- Нээрэн, Жэймс. Би хүргэнээсээ гадаад пасспортыг чинь асуусан.
Жэй- Юу гэнэ ээ?
Чар- Яагаа вэ, пасспорт шинээр авах тухай. Тэгсэн чинь нөгөө мөрдөгч Трэш чинь гай болно гэнэ. Трэш чамайг явуулахгүй бариад байгаа юм байна. Бодвол амташсан хэрээ шиг чамаар халаасаа түнтийлгэх гээд ч байх шиг.
Габ- Ли Толкачууд нэг л юм мэддэг. Чи өөрийгөө энэ зөрчилдөөнд давамгай гэдгээ харуул.
Алб- Тийм.
Габ- Сармагчин шиг хүмүүс.
Алб- Сармагчин шиг, гэхдээ бид тус болох нэг арга бодож олсон.
Жэй- Тийм үү?
Мод- Тригеминал невралги, Жэймс. Мөрдөгч маань өнөө орой глицерин тариулахаар очно, Ли Толкагийн тархи, нугасны төв.
Алб- Хөөе, Жэймс. Жэймс. Чи эндээ хүн харж бай? Бид удахгүй ээ. – Хүн ирээгүй биз?
Жэй- Цагдаагийн машин, намайг дайрах шахсан.
Алб- Өө, даргыгаа худалдчихаж л дээ. Эхлээд согтуурч савсалзах л гээ биз.
Габ- Хүч чадлаа үзүүлээч, Жэймс.
Зэр- Тийм ээ, таалагдаж байна. Сайн байна, Жэймс. Алив ээ, алив. Алив, алив.
Габ- Жэймс. Жэймс, хаалга аа. Чи уурлаад байгаа юм уу? Зүгээр л наргисан ш дээ. Чамайг зугаацуулах гээд мөрдөгчид мөнгө өгч дахиад нэг орлогч хийлгэсэн юм аа. Жэймс, хаалгаа онгойлго. Орлогчийг чинь аваад ирье ээ, та хоёр над дээр цувж болно ш дээ. Чи тэгж үзээгүй л биз дээ? Битгий унхиагүй царай л даа, Жэймс. Онцгүй байна шүү. – Жэймс. Жэймс. Гараад ир ээ, Жэймс. Наанаа юу хийгээд байгаа юм бэ, Жэймс? Айн? Хаачих гээд байгаа юм бэ дээ, жаалхан хүү минь? Жэймс. Автобусны зорчигчид оо. Жэймс Фостэр муу хулгайчийг гаргаж өг, үгүй бол ороод буудаж ална шүү. Наадах чинь бол амиа аврахын тулд эхийгээ ч өмхий махаар ч арилжиж мэдэх адгийн шээс. Тийм ээ. Жэймси. Гараад ир. Гараад ир, жаалхан минь. Хурдлаарай, Жэймс. Хурдал. Хурдал. – Өрөвдмөөр ч бол доо, Жэймс. Уйланхай нялзрай. Би чамайг уйланхай жаал гэдгээр чинь санаж явна аа. Инээдтэй юм. Бид бахаа ханатал чамайг шоолсон. Чи бол ердөө л амралтаараа зугаацах тоглоом. Бас жолоо барихдаа аймаар муу. Чамайг хүн дайрчихна гэж бодоогүй ш дээ, Жэймс. Санаж байгаа биз дээ? Чамайг яаж хэрэгт унагах вэ гэж байтал чи муу тэнэг өөрөө хэрэгт орчихсон. Гэлдрээч. Би чиний номыг уншаагүй ээ. Итгэчихсэн биз дээ? Би сайн жүжиглэдэг л дээ. Чамайг хайж олох хэцүү байсан. Тэнэг номыг чинь зургаан жилд хэн ч уншаагүй. Маш муу шүүмжлэлтэй. Чи ийм л тэнэг, Жэймс, номыг чинь уншсан гэхэд итгэж л байдаг шүү. Уг нь ч зугаатай л даа, гэхдээ сэтгэлд дарамт болохоос цаашгүй. Нээрэн нэг шүүмж байгаа юм байна шүү, Жэймси. Ушаад өгөх үү? Тогтворгүй хуй бол нэр шигээ утгагүй. Зохиолч нь авьяасгүйгээ хүлээн зөвшөөрсөн мэт, шинэ хүн Жэймс В Фостэр сонирхлоо чадвар гээд ойлгочихсон, анхны номоороо аймшигтай муу гараа хийсний бодит биелэл. Хуй бол юу ч гэж хэлэхийн аргагүй, аргаллаа ч үг олдохгүй хачин муу ном. Хадам аав хэвлэлийн магнат Эдвард Сэрвэкт өөрийгөө харуулах өрөө дарах гээд чадаагүй гутамшигтай бүтэлгүйтэл. Морис Тэйт хэмээх бөөрний эмч түүний бүтэлгүй амьдралын тухай нэгэнтээ бичихдээ... Өө, яана аа, Албан, дарсаа алдчихлаа. – Өө, Жэймси. Яана аа, яана аа.
Алб- Жэймс, яагаад байгаа юм бэ?
Габ- Жэймс.
Жэй- Үгүй ээ, үгүй. Болиоч.
Габ- Яана аа, Жэймс.
Алб- Арай ч дээ.
Габ- Боль доо.
Алб- Жэймс.
Габ- Жэймс. Жэймс.
Жэй- Авраарай. – Үгүй ээ, битгий...
Эма- Авраарай, Эм. Эм, намайг авар л даа.
Жэй- Хүн байна уу? Хүн байна уу?
Габ- Үхлээс эргэн ирлээ гэж төсөөл.
Алб- Хөөе. Жэймс, нааш ир. Нааш ир, битгий ай. Зүгээр. Нааш ир.
Габ- Өнөөдөр бид чамайг хүмүүжүүлнэ, Жэймс. Хэцүү байсныг ойлгож байна, гэхдээ өршөөлийн эрэлд явж байгаа гэхэд минь итгэ. Одоо чиний авгалдай шиг хучсан сэжгийн оюун бодлыг чинь авч хаяж, чухам ямар амьтан болохыг чинь олж мэдье. Нохой авч ир.
Бэк- Яваарай.
Габ- Энэ нохой чиний хувирлыг дуусгахаар ирсэн юм. Зөвхөн цусаар л чи өнгөрснөөсөө ангижирна. Нохойг золигт гарга, Жэймс. Нохойг ал.
Жэй- Битгий хуц. Бүгдээрээ тонилцгоо.
Габ- Хутгаа ав даа, Жэймс. Чиний тусын тулд юм шүү.
Жэй- Чи өөрөө авахгүй юу. Аваач. Араас нь.
Габ- Нааш ир. Тайвшир.
Жэй- Тийм. Арван цагт газардана, тэгэхээр 11, 11:30 гэхэд харьчихна. Уучлаарай, хонгор минь. Нээрэн шүү. Тийм. Чамайгаа санаж байна. За. За, гэхдээ, одоо гарахгүй бол чиглэлийн унаанаасаа хоцорчих вий. Гэхдээ мөдхөн уулзлаа ш дээ. За юу? Хайртай шүү. Баяртай.
Алб- Баярлалаа.
Габ- Баярлалаа.
Мод- За, аваарай.
Жэн- Чарльз, илүү түлхүүр цонхон дор байгаа гэж Стэйсид хэлсэн үү?
Чар- Өчигдөр яриад хэлчихсэн.
Жэн- Юм хэлэхээр нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг хүүхэд шүү. Габи, та хоёр ЛА-д очоод юу хийх гэж байна даа?
Габ- Аан, Албан шууд ажилдаа орно, тийм биз дээ?
Алб- Харин тийм ээ, харамсалтай л юм. Сэтгүүлийн хаврын дугаар удахгүй гарах ёстой, гэтэл би хоцорч байдаг.
Габ- Тэгэхээр би ганцаараа хооллож, ганцаараа гэрээ янзлах нь дээ.
Алб- За, битгий л дээ.
Габ- Би уйдахаараа гэр доторхоо хөдөлгөж, Албаны уурыг бардаг юм.
Жэн- Үгүй байлгүй дээ.
Мод- Бэкс, та хоёр хамаатан байх аа.
Бэк- Би чинь бүр ханаа буддаг ш дээ.
Чар- Битгий муу юм зааж өгөөд бай.
Габ- Албан, мартсанаас хоёулаа гаражийн төлбөр Жонаст төлөх ёстой юм байна ш дээ, таг мартчихжээ.
Алб- Түрүү сард өгчихсөн.
Габ- Тийм үү? Наашаа гарахын өмнө нэхэмжлэл ирсэн ш дээ.
Эмхо- Лос Анжелесийн чиглэлийн ЛТ 907-р нислэгийн зорчигчдыг суулгахад бэлдэж байна.
Алб- Манай онгоц. Жэймс, танилцсандаа баярлаж байна шүү. Ирэх жил дахиад уулзана гэж найдъя.
Габ- Замдаа сайн яваарай.
Жэй- Та хоёр ч бас.
Эмхо- Мельбурн чиглэлийн ЛТ 606 нислэгийн зорчигчид суухдаа бэлдэнэ үү. Нэгдүгээр хаалгаар нэвтэрнэ үү.
ТРЭЙЛЭР
Эма- Ер нь яах гээд байгаа юм бэ, бараг танихгүй шахуу хүмүүс шүү дээ.
Алб- Ганцхан өдөр жаахан өөр юм хийцгээе.
Габ- Сайн уу?
Эма- Шүтэн бишрэгчтэйгээ тааралдаад хөөрч байх шив.
Габ- Би хоёр дахь номыг чинь зургаан жил хүлээсэн. Удахгүй гаргах уу?
Жэй- Ажиллаж л байгаа.
Алб- Тэгээд яаж мөнгө олдог юм?
Эма- Баян эхнэртэй л дээ.
Жэй- Үнэндээ би энд онгодоо оруулах гэж ирсэн юм. Асаач.
Эр- Ноён Фэймс Фостэр үү? Биднийг дагаад явна уу.
Ира- Энд үйлдсэн ямар ч гэмт хэргийн шийтгэл,,, цаазын ял.
Жэй- Юу? Юу гэсэн бэ?
Ира- Гэхдээ, тодорхой мөнгөөр, орлогчийг тань таны өмнөөс цаазалж болно.
Жэй- Орлогч оо? Яг би байна ш дээ.
Эма- Бурхан минь.
Габ- Бэлэг гээд л бодчихгүй юү. Шинэ арьс чинь өөрөө тогтох гэж байгаа мэт. Хувирлыг чинь дуусгах гэж авч ирсэн юм.
Алб- Энгийн л жижигхэн тоглоом.
Габ- Гэхдээ зөвхөн цусаар л арилгана. Жэймси. Ямар хүчтэйгээ харуулаач.
Эма- Зүгээр л тэнд үйл явдалыг харж суугаа чинь үнэхээр сэжиг төрүүлэм.
Алб- Аан гээ, Жэймс, өөрийг чинь андуурсан байх гэж эмээдэг үү?
Back to episodes Go home