Бич- ФАБЕЛМАНЫНХАН – 1952 оны нэгдүгээр сарын 10. НЬЮ ЖЕРСИ.
Бур- Ээж, аав хоёр нь хамт сууна. Гэрэл бүдгэрнэ. Хөшиг нээгдэхтэй зэрэгцэн орган эгшиглэнэ. Битгий ай.
Сэм- Та сая харанхуй болно гэлээ ш дээ. Ормооргүй л байна шүү.
Бур- Гоё юм үзнэ ш дээ. Долоо хоногжин хөгжилтэй л байсан ш дээ. Энэ чиний анхны кино.
Сэм- Хүмүүс нь аварга том ш дээ.
Бур- Ямар хүмүүс?
Сэм- Та киноны хүмүүс аварга том гэсэн.
Бур- Том дэлгэцээр гардаг болохоос жинхэнээсээ аварга биш ээ, за юу?
Миц- Зүүд л гэсэн үг.
Сэм- Зүүд аймаар ш дээ.
Миц- Зарим нь тийм, гэхдээ энэ амтат зүүд шиг. Цирк, алиалагч, акробатчид гээд...
Бур- Яаж ажилладгийг нь хэлээд өгөх үү? Проектор гэдэг том машин байдаг юм. Дотор талд нь том хурц гэрэлтэй, түүгээр алиалагч, акробатчдын зургийг тусгадаг юм байхгүй юү.
Миц- Бас заан.
Бур- Тусгана гэдэг нь гаргана гэсэн үг л дээ.
Миц- Гоё, гоё юм гарна.
Бур- Аварга гарчийдэнгээс гоё юмнууд гарна л гээд бодчих. Гэхдээ тэр зурагнууд хурдан, маш хурдан хөдөлдөг. Секундэд 24 зураг шүү дээ. Тархинд чинь зураг бүр секундын 15-ны нэгтэй тэнцэхээр удаан харагдана. Үүнийг үргэлжилсэн үзэгдэл гэдэг юм. Гэрэл зурагнууд бидний тархинд тогтохооргүй хурдан хөдөлдөг болохоор кино проектор бидэнд зурагнууд хөдөлж байгаа юм шиг харагдуулдаг юм. Хөдөлгөөнт зураг.
Миц- Кино бол хэзээ ч мартагдашгүй зүүд, миний хүү. Чи ороод л үз. Дууссаных нь дараа нүүрэнд чинь хамгийн жаргалтай инээмсэглэл тодорно.
Бур- Оруулж байна шүү.
Бич- ДЭЛХИЙН ХАМГИЙН ГАЙХАМ ҮЗВЭР
Эр- Зүтгүүр өнгөртөл хүлээ.
Эр- Хаалгаа тайл. Доош нь буулга. – Тэр юу вэ?
Эр- Хоёрдахь хэсэг.
Эр- Энжэл. Тэр галт тэргэнд яваа.
Эр- Тэгээд юу гэж? Мөнгөө авчихсан юм чинь түргэн арилъя.
Эр- Анхааруулъя. Өөдөөс нь тосож анхааруулъя.
Эр- Солиотой гайхал вэ. Жолоогоо аль.
Эр- Анхааруулъя гэж байна шүү. Зогс. Галт тэргээ зогсоо. Галт тэргээ зогсоо. Зогс. Гэрэл харагдахгүй байна уу? Зогс.
Эр- Эхний хэсэг. Зогс.
Эр- Энжэл. Энжэл.
Миц- Аль хэсэг нь хамгийн их таалагдсан бэ? Сэмми, Хануккагаар ямар бэлэг авах вэ?
Бур- Би чамд дэмий гэж хэлсэн ш дээ, хүүхэд А Й Ч И Х Л А А ш дээ.
Миц- Энэний насны хүүхдүүд Т Ө С Ө Ө Л Ө Л сайтай байдаг юм.
Сэм- Урт үг үсэглэж ярихаа боль.
Бур- Айл бүр гэрэл асаагаад ялгагдахаа больчихжээ. Гэрээ яажшуухан олж очъё доо.
Сэм- Манайх гэрэлгүй харанхуй байшин ш дээ. – Хануккагаар авах бэлгээ бодоод олчихлоо.
Миц- Юу?
Сэм- Зул сарын гэрэл.
Миц- Яана аа, хүү минь. Еврэйчүүд зул сараар гэрэл асаадаггүй юм.
Бур- Найм хоног лаа барина шүү дээ.
Сэм- Осциллоскопоо хараж байгаад унтаж болох уу?
Эр- Хурдал, арилж үзье. Тэр юу вэ?
Эр- Хоёрдахь хэсэг. Энжэл. Тэр галт тэргэнд яваа. Анхааруулъя. Өөдөөс нь тосож анхааруулъя. Галт тэргээ зогсоо. Галт тэргээ зогсоо. Зогс. Энжэл.
Сэм- Ээж ээ? Ээж ээ? Хануккагаар ямар бэлэг авахаа олчихлоо. Хануккагаар авах бэлгээ олчихлоо.
Охи- Баярлалаа.
Бур- Сэмми?
Охи- Ямар гоё вэ? Хар даа, ийм гоё.
Бур- За, ажиллах зарчим нь ийм, дундах нь цахилгаан дамжуулахад хөдөлгүүрийн доорх энэ хоёр төмөр дугуй хэлхээг гүйцээдэг юм.
Эмг- За, юутай вэ, инженер гуай? Цалингаа нэмүүлсэн юм уу? Яасан ч үнэтэй троллейбус авдаг юм бэ дээ?
Сэм- Троллейбус биш ш дээ. Лионелийн галт тэрэг.
Бур- Компьютерийнхний цалинг нэмээгүй. Ирэх жил л нэмбэл нэмнэ.
Миц- Саран гэрэлтүүлсэн хүү чинь миний гэрийг эвдэрхий зурагтаар дүүргэж л төлбөрөө төлнө дөө. Зурагт засаж мөнгө олно.
Эмг- Хөөе, болгоомжтой. Тогонд цохиулчихав аа. – Байз даа.
Бур- Битгий ай.
Бүд- Надгүйгээр энэ ганган галт тэргээрээ Флорида явна гэж саналтгүй шүү.
Эмг- Хар даа. Шалан дээр суучихлаа ш дээ. Хэн чамайг өргөж босгох юм бэ?
Бүд- Хэн босно гэсэн юм? Сэмми Лимитэдээ суугаад Майями явна аа. Асаагаарай.
Бур- Нарийн ижненерчилсэн тоглоом. Тоглоомоо хайрлаж сурсан цагтаа л үүгээр тоглоорой.
Сэм- Би тоглоомондоо хайртай. Хайрлаж тоглодог.
Бур- Тэрийг чинь мэднэ л дээ, гэхдээ зүгээр л хайрлана гэж байхгүй. Гол нь арвилан гамнах ёстой, мэдэв үү? Амралтын өдрөөр хоёулаа хамт тоглоё.
Сэм- Мөргөлдүүлж үзмээр байсан юм.
Бур- Ойлгохгүй байна. Яахаараа мөргөлдүүлж үзэх гэсэн юм бол? Орой болчихжээ. Цаад гэрлээ унтраачих, тэгэх үү?
Миц- За, байж байг. Нойр бүр сэргэчихлээ. Энэ унаж байгаа нотнуудыг хар даа. Харууслын басс гэдэг юм.
Бур- Радиогийн хөгжмийн хөтөлбөр дээрээ наадхаа тогло. Чамайг дахиулъя гээд л гуйдаг ш дээ.
Миц- Надад тийм зав байхгүй ээ.
Бур- Хүүхэд асрагч авъя л даа.
Миц- Хэн мөнгийг нь өгөх юм? Мартаж үз. Урьд насандаа л тийм байлаа. Аль эртнийх ш дээ. Төгөлдөр хуурын юуг нь би хамгийн үгүйлдэг гээ? Хөгжимдөө бүрэн автах. Бах байсан бол хэлээд өгнө л дөө, эхлээд нот явлаа, дараа нь аккорд орж ирлээ, гараа чөлөөтэй тавьж, октавыг нь алгуур суллаад... Энх тунх, аз жаргалтай бяцхан ертөнцөө бүтээнэ.
Бур- Баярлалаа.
Миц- Тийм болохоор л хүү чинь галт тэрэг мөргөлдүүлж үзэг. Өөрийнхөө дураар байлгахыг оролдож байна шүү дээ. Сэмми? Аавынх нь камераар дүрсийг нь бичиж авъя. Ганц л удаа онхолдуулна шүү, за юу? Дараа нь, хальсаа угаалгачихаар чи дахин, дахин үзэж, айхаа болино. Жинхэнэ галт тэрэг чинь эвдрэхгүй. Дахиад нэг юм байна, хүү минь. Хоёулаа аавд чинь хэлэхгүй байя. Зөвхөн чи, бид хоёрын нууц кино. За юу?
Сэм- За.
Бур- Уучлаарай, оройтчихлоо. Хатагтай Мойнаханы зурагтыг аваад ирлээ. Ажил дээр зай байдаггүй ээ. Хаана тавих вэ?
Миц- Том өрөөнд л тавихгүй юу даа.
Бур- За.
Бэн- Уучлаарай, хоцорчихлоо. Замаараа хатагтай Фабэлманыг аваад аа. Хаана тавих вэ? Ёо ёо.
Сэм- Шуудан ирсэн үү?
Миц- Ширээн дээр байгаа.
Эмг- Коссак. Цээж мах юм уу?
Сэм- Миний кино.
Миц- Хоолны дараа бол.
Бур- Соронзон дамжуулагч голын материалаас хамаараад соронзлох хүч нь янз, янз байна. Харин тэр дамжуулах хүчийг хэрхэн тохируулах л хэцүү.
Миц- Би заавал энийг нь мэддэг байх ёстой юм уу?
Бур- Соронзон орон гэж чи мэднэ биз дээ?
Миц- Тийм, би мэднэ, харин нөгөө... Сэмми, чи соронзон орон гэж юу байдгийг мэднэ биз дээ?
Сэм- Намайг зүгээр байлгачихаач?
Бур- Үгүй.
Сэм- Би түр тайван суумаар байна ш дээ.
Бур- Юундаа яарсан юм?
Миц- Миний хүү.
Эмг- Энэ чинь хачин амттай юм байна, Бурт. Хуванцар сэрээ чинь хачин амттай юм.
Бур- Ээж.
Эмг- Хоолны мөнгөн хэрэгслээ Айзенхауэрийнхныг ирэхээр гаргах гээд хадгалаад байгаа юм уу?
Бур- Асуудлын гол нь транзистор биш вакум хоолой ашигладагт байгаа юм, соронзон голын ой санамжийн хүчин чадал...
Бэн- 35,000 соронзон гол. Хөөе, Сэм. Аавын чинь камер хальс нь дуусахаар яадаг билээ? Тэгэхээр нь чи яадаг билээ?
Сэм- Шинэ хальс хийнэ.
Бэн- Компьютер ч гэсэн адил. Шинэ хальс хийх хэрэгтэй, ажиллагааг удаашруулна л даа, гэхдээ...
Бур- Миц, хэрчсэн элэг чинь санаснаас амттай.
Бэн- Өгөгдөл нэмчихнэ, арвсан секунд тутамд хальс солихын оронд инженерчилж байгаа шинэ машин нь...
Охи- БИЗМАК.
Бэн- БИЗМАК. Хальсан дээрх бүх мэдээллийг нэгэн зэрэг хайна шүү дээ. Дахиж хольж, солих шаардлагагүй болохоор арав дахин хурдан.
Миц- Бурт минь ухаантай шүү. Ажлаа ухаалгаар тайлбарлахад нь хайлах шиг л болдог юм.
Сэм- Ээж, би дээшээ өрөөндөө орлоо шүү.
Бур- Хоолоо дуустал нь идчихээд гар.
Миц- Бүгдийг нь идчихсэн л байна ш дээ.
Охи- Идээгүй л байна ш дээ.
Бур- Сэмми.
Бэн- Хөөе, Натали. Чиний тавган доор нэг юм байх шиг байна.
Миц- Сэмми.
Нат- Үгүй ээ, байхгүй.
Бэн- Тавгаа өргөөд харуул даа. Сая хөдөлсөн ш дээ. Чихэр өвс. Өгөөч гэж гуйх юм байгаа бол, тэр нь чихэр өвс шүү.
Нат- Бэнни ах аа, та ямар сэжгийн юм бэ.
Эмг- Натали, наадах чинь чиний ах биш. Бас дээр нь марзан ч биш тэнэг.
Миц- Ах аа гэдэг чинь хайртайн л шинж дээ.
Эмг- Натали, наадах чинь хамаатан ч биш. Миний хүүд ажилладаг болохоор л манайд хоргодоод байдаг юм.
Бур- Миний хамгийн сайн найз болохоор л манайд хоргоддог юм.
Бэн- Хатагтай Фабелман, таны сэтгэлийн гүнд би таны ч гэсэн сайн найз, нээрэн шүү.
Эмг- Миний сэтгэлийн гүнд гэвэл чи бүр багтах ч үгүй.
Миц- Сид Цезарь гарлаа шүү. Туслаарай.
Бэн- Натали, цаад булангаасаа ав.
Нат- Юу?
Бэн- Цаад булангаасаа ав. Цаад булангаасаа ав.
Нат- Гаргаж хаяхад чинь өргөөд явах уу?
Миц- Самми.
Сэм- Олон удаа мөргөлдүүлсэн л дээ, гэхдээ галт тэрэг эвдрээгүй.
Миц- Тэнгэр минь. Дэлхийн хамгийн гайхам үзвэр мөн байна даа. Дахиад, дахиад, дахиад, дахиад.
Сэм- Толгойгоо хойшоо. Ангай.
Нат- Аа.
Сэм- Чихэртэй шиш. Аа гээрэй. Толгойгоо хойшоо. Кетчуп. За. Өвдөж байгаа юм шиг орил. Татаарай.
Миц- Сэмми.
Сэм- Боолтнуудаа аваарай.
Миц- Сэмми? Рэжжи, Натали, хурдан буугаад ир дээ.
Бич- ДАРАА ЖИЛ НЬ
Миц- Аавд чинь дуулгах зарлал байна гэнэ.
Бур- Жэнэрал Элэктрик миний БИЗМАК-ыг үзээд намайг ажилд авахаар болсон. Тэднийх миний цахилгаан номын сангаар... Яах вэ чухам юу хийхийг нь хэлээгүй ч гэлээ, аав нь мөнгөтэй болно.
Рэж- Бэнни ах хамт явах уу?
Миц- Яах вэ, аав, ээж хоёр нь Бэнни ахын чинь тухайд ярилцаагүй ч...
Бур- Бэнни явахгүй. Энд амьдардаг шүү дээ.
Миц- Бурт.
Бур- Аав нь ч гэсэн Бэнни ахыг нь их үгүйлнэ ээ. Гэхдээ Финикс гэж цэмцгэр гоё хот. Хөгжиж байгаа хот. Ганцхан намайг л авна гэсэн. Надад ямар мэдэл байгаа юм. Жэнэрал Элэктрик миний дураар хүн аваад байхгүй шүү дээ. Тийм дураараа юм байхгүй.
Миц- Битгий тэднээс гуй. Өөрөө мэдээд хий. Менежер чинь гээд ажилд авахгүй юу. Менежер хэрэгтэй. Бэннийг ав. Хэн Сэммийг харах юм бэ?
Бур- Цаадах чинь өөрөө РСА-д нэртэй ажилтан ш дээ.
Миц- Ээждээ ир. Ээждээ ир.
Бур- Би хэлчихсэн. Бэнни Нью Жэрсидээ үлдэнэ, миний сүүдрээс гараад өөрийнхөөрөө...
Нат- Гадаа хуй салхи дэгдэж байна.
Миц- Энд бүр аюултай хуй шуурч байна. Нээрэн шүү, арай ч дээ, Бурт, заримдаа чамайг сэгсчээд хаячихмаар болох юм. Мөрөө хавчаад л найзыгаа орхиж явах гэж үү дээ?
Нат- Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.
Миц- Дараа уулзъя гээд хаях уу? Биднийг явчихаар Бэнни Нью-Жэрсийд хэнтэйгээ үлдэх юм бэ? Чамд сайн найздаа туслах боломж байна.
Рэж- Ээж, хар даа.
Нат- Ээж ээ. Ээж ээ.
Миц- Ухаан орж үзээч.
Нат- Ээж ээ. Ээж ээ.
Миц- Яав?
Нат- Хар даа. Хуй салхи босож байна. Айгаад байна ш дээ.
Миц- Пөөх. Тоглоогүй байжээ.
Рэж- Хэр ойрхон ирж байна? Тэнгэр яагаад улбар өнгөтэй болчхов оо?
Миц- Гүйгээрэй. Алив, ойртож харцгаая. Суугаарай, суугаарай.
Бур- Миц? Хаачих гэж байгаа юм бэ? Миц, хаачих... Хөөе. Хаачих гэж байгаа юм бэ? Миц. Мици.
Нат- Хаана байна аа? Харагдахаа больчихлоо.
Миц- Тэр урд л байгаа биз. Олчихно оо.
Сэм- Ээж, тэр хар даа. Тэр. Аюулгүй биз дээ?
Миц- Юундаа айсан юм. Ээж чинь байхад.
Сэм- Ээж ээ, больё.
Миц- Бүх зүйл утга учиртай. Бүх зүйл утга учиртай. Бүх зүйл утга учиртай. Дагаад хэлээрэй. Бүх зүйл утга учиртай. Бүх зүйл утга учиртай.
Зэр- Бүх зүйл утга учиртай. Бүх зүйл утга учиртай. Бүх зүйл утга учиртай.
Бич- АРИЗОНА
Нат- Зам дээр нэг амьтан үхчихжээ.
Сэм- Рэжжи, камэр руу хараад далла даа.
Бур- Хар даа.
Миц- Хүрээд ирлээ.
Бэн- Байшингаа хар даа. Пөөх.
Сэм- Би түрүүлээд бууя. Зогсож байгааг чинь бичье.
Рэж- Үгүй ээ.
Нат- Хурдлаач ээ, би яг шээлээ.
Рэж- Би ч бас. Хурдал, хурдал.
Зэр- Үгүй ээ. Шээх гээд байна ш дээ.
Сэм- За, яваарай.
Зэр- Үгүй ээ.
Сэм- Яваад байгаарай, аав аа. Болж байна шүү. За... зогс. Зогтус. Хоолны хайрцаг аваад ир.
Дин- Пөөх.
Сэм- Хоолны хайрцаг аваад ир. Хурдлаач.
Дин- Найзууд аа, Сэммигийн барсан мангасыг хар даа.
Сал- Зулзага нь энд байна.
Дин- Сал зулзагыг нь олчихжээ.
Сал- Сэмми, Дийн, нааш ир. Энд мангар том үүр байна.
Сэм- Алив дээ.
Сал- Мангар том, Сэмми.
Сэм- Бурхан минь. Сүргээрээ байна ш дээ.
Сал- Хилэнцийн үүр гэж энэ дээ.
Хү- Үгүй шүү, энийг чинь хилэнцийн хэвтэр гэдэг юм.
Сал- Биш ээ, үүр гээч.
Шил- Хилэнцийн зулзагыг хилэнцлэг гэдэг. Хоёр дахин их хортой. Тийм болохоор лаборатори үнэтэй авдаг юм.
Сэм- Энд бараг тавиад юм байна ш дээ.
Сал- Тэгээд эднийг чинь лаборатид зарвал хэд хүрэх вэ?
Сэм- Нэг зулзага нь тавин цэнт.
Сал- 25 ногоон.
Дин- Баяжлаа.
Шил- Мөнгөөрөө юу авах вэ?
Эр- Тус бүр нь 12 доллар.
Сал- Гэрэл зургийн гавьяаны тэмдэг болохоос киноных биш ш дээ. Удирдамжинд хөдөлгөөнгүй зургаар өгүүлнэ гэж байна лээ.
Сэм- Тийм, кино чинь өөрөө хөдөлгөөнгүй зургаас бүтдэг. Бүгдийг нь нийлүүлээд хөдөлгөдөг байхгүй юү.
Шил- Тийм байж, харин ямар кино хийх юм?
Энэ- Хөөх, Сэмми. Хар даа. Жанэт Бэнэдикт явж байна. – Хөөе, очоод юм ярь даа. Чи чадахгүй л дээ.
Шил- Дээр юм ярьсан ш дээ.
Энэ- Худлаа.
Жан- Битгий горьд.
Энэ- Горьд гэнэ ээ.
Шил- Нээрэн сая юм ярилаа ш дээ.
Дин- Тэглээ, тэглээ. Шууд явж очоод юм ярьчихлаа ш дээ. Тэгээд…
Энэ- Чи нээрэн Жанэт Бэнэдикттэй юм ярьсан юм уу?
Шил- Чи тэрэнд юу гэсэн юм?
Сэм- Юу ч гээгүй.
Сал- Больж үз. Яг яаснаа ярь даа, Сэмми.
Сэм- Юу ч болоогүй ээ.
Сал- Нэг л юм болж дээ. Оръё.
Эр- Адил байж болох юм. Овэрланд гэдэг чинь надад лав ялгаагүй.
Эр- Баараггүй дээ.
Сал- Ингэсэн, Сэмми замын хажуугаар өөдөөс нь чиглээд явж байлаа. Дотроо нөгөө... дотроо нөгөө аятайхан, сайхан үгс хэлэхээр бодчихсон алхаж явлаа, Сайн уу, Жэнни, хонгор минь.
Сэм- Би тэгээгүй ш дээ. Битгий худлаа бураад бай.
Арк- Тэгсэн чинь, тэгсэн чинь Жанэтийн хамар дээр юм наалдчихсан харагдаж л дээ. Сэм дотроо бодож байна: Янзтай. Ашгүй яриа өдөх шалтаг гарлаа. Тэгээд явж очоод ингэлээ: Хөөе, уучлаарай, Жанэт. Хамар дээр чинь нэг юм наалдчихжээ.
Сэм- Амаа тат, Харк.
Арк- Гэхдээ юм наалдаагүй.
Сэм- Тэгж харагдсан юм аа.
Арк- Жаахан ч юм биш.
Сэм- Харк, амаа хамхиач.
Арк- Тэгсэн чинь нус байдаг юм даа. Мангар том Жанэт Бэнэдикт нус. Мангар том ш дээ.
Шил- Хөөе, Сэмми.
Эр- Зогс, мөнгөө өг.
Шил- Хэдүүлээ ямар кино хийх юм бэ?
Эр- Зогс, мөнгөө өг.
Сэм- Алив ээ, орилоод байгаарай. Орилоод бай. Дахиад шороо цац. Аав, Цаад хавтангаа аваад олигтойхон сэвээдхээч.
Рэж- Больё оо, одоо больё. Шороонд чинь хахаж үхлээ.
Сэм- Рэжжи, битгий ханиалгаад бай.
Рэж- Цаанаасаа ханиалгаад байна.
Бур- Хөвгүүд ээ, шороогоо ахиухан.
Сэм- Натали, намайг битгий алаач гэж хэл.
Нат- За л даа.
Сэм- Рэжжи, ханиалгахаа болиоч. Үнэмшилтэй харагдахгүй байна.
Эр- Ноён Фабелман, сүйхийг минь шороогоор буллаа ш дээ.
Рэж- Чи өөрөө сүржигнээдэх гээ биз дээ?
Сэм- Камэр руу битгий хар.
Бур- Яах вэ, цэвэрлээд өгчихнө өө.
Сэм- Камэр руу харахаа болиоч ээ. Энэ чинь хэрэг болохгүй ш дээ.
Рэж- Аав.
Сэм- Хуурамч. Үнэмшихийн аргагүй хуурамч.
Бэн- Сонсож байна уу? Зурагтын нэвтрүүлэгт орохоос өмнө тэр ёрын хумсыг нь авахуулаарай.
Миц- Маргааш тоглуулна гээд байдаг. Гэтэл ийм хэцүү. Би л лав чадахгүй юм байна. Би та нарыг таг дуугүйхэн шиг сууж байгаад даашинзтай бэлтгэлийг минь сонс л гэсэн ш дээ.
Бур- Уучлаарай, Миц. Гайхалтай байна аа. Цувраа дээр сул ноотыг хэрхэн өргөж байгааг нь та нар сонссон биз дээ? Ф минор л доо, гэхдээ ээж чинь амь оруулж өгч байгаа юм.
Бэн- Ээж бичгийн машин товшиж байгаа юм шиг л тоглолоо.
Миц- Ээ, үгүй ээ. Дахиад л биш шүү. Сонсогдож байна уу? Товшоод байна уу?
Бур- Би чиний тоглох дээр л төвлөрсөн, гэхдээ...
Миц- Өө, янзтай. Гэхдээ яасан гэж?
Бэн- Туксонд ч сонсогдохоор байна.
Бур- Эсвэл би дасчихсан байх аа.
Рэж- ЖЭ-гийнхэн хумсны үзүүрт хийдэг резин гаргавал таарна.
Бэн- За, Мици Фабелман. Хөгжимтэй нүүрэлдэх цаг боллоо.
Бур- Ээ, балар аа.
Миц- Хумсны хутгатайгаа холхон байгаарай.
Бэн- Бетховен шүү дээ, чөтгөр аваг.
Миц- Үгүй шүү, үгүй, үгүй.
Бэн- Ямар Морз биш дээ. Алив.
Миц- Үгүй ээ. Битгий, битгий л дээ, битгий.
Бур- Бэний хэлдэг ортой шүү, ялангуяа тэр зурагтын тайзны полидирекцийн микрофонд бол...
Бэн- Май, чи нөхөр нь ш дээ.
Рэж- Аав, битгий.
Нат- Аваад хая, аваад хая, аваад хая.
Миц- Юу ч үгүй маажчихна шүү. Чадахгүй гэж бодоо юу.
Бэн- Артур Рубинштайныг урт хумстай гэж бодож байна уу? Хоровиц? Шнабел?
Миц- Санасны ч хэрэггүй шүү.
Бэн- Кемпфф?
Миц- Битгий, битгий.
Зэр- Либерес.
Миц- Битгий л дээ, битгий, битгий. Хумсаа авахуулахгүй ээ.
Бэн- Алив дээ, Фабелман. Хэн нь Жэнэрал Элэктрикийн бүтээгдэхүүн дизайны мэнэжэр гэдгийг харуул.
Миц- Битгий л дээ. Хайран сайхан хумс минь. Бүхэл бүтэн тавин ногооноор хийлгэсэн хумс ш дээ. Битгий л дээ.
Зэр- Нэг, хоёрын, гурав аа.
Миц- Надаас ходож үз, Делайла.
Бур- Делайла?
Миц- Зугаацаж ханасан бол үлдсэнийг нь би өөрөө. – Өө, янзтай. Ёстой янзтай. Иймдээ тулах ч гэж. Маргааш цээжээрээ л тоглохоос доо. Ноот харахгүй, хумсгүй жинхэнэ хөгжимчин шиг тоглохоос.
Арк- Буугаа алдчихсан юм уу? Арай ч дээ.
Дин- Би шүү дээ. Аймаар догшин шерифф.
Шил- Яаж ингээд байна? Яаж вэ?
Эр- Урагшаа, Сэмми.
Бур- Кино найруулагч гэдэг чинь миний хийдэгтэй төстэй биз дээ?
Сэм- Тийм гэж үү?
Бур- Миний үүрэг бол хэлтсийнхээ хүмүүс даалгавар өгөөд тэдэнтэйгээ хамтраад ажлаа хэрхэн хийх гаргалгааг олно.
Сэм- Тийм ээ, тийм. Бараг л тийм.
Бур- Чи яаж бууны амнаас гал гаргасан юм бэ?
Сэм- Зүүгээр хатгачихсан юм.
Бур- Зүү?
Сэм- Тийм ээ, хальсан дээрээ зүүгээр хатгачихсан юм.
Бур- Сэм.
Сэм- Нээрээ.
Бур- Инжэнэр хүн шиг сэтгэж шүү.
Сэм- Аав, замаа хар аа.
Бур- Сэмми, замаа хар.
Сэм- Эвлүүлгийн машингүйгээр эвлүүлж чадахгүй ш дээ. Хальсаа хайчилж танаад хайчилснаа залгаад...
Бур- Зугаалгаар явж ирээд дахиад очъё. Үндэсний ой хүртэл гурван цаг явна. Чи үнэмлэхээ авчих юм бол хоёулаа ээлжлээд жолоогоо барья.
Сэм- За.
Бур- Анхааруулах тэмдэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал төмөр замын гарам руу ойртож байна шүү. Хурдны хязгаар…
Сэм- Би нэг шинэ киноны санаа бодоод байгаа юм л даа, агуулга нь,,, дэлхийн хоёрдугаар дайны тухай. Та байлдсан ш дээ. Урьд хожид байгаагүй кино хийнэ ээ. Болэкс Х8-аар зураг авна. Ашгүй нэг юм давхар хальсан дээр зураг авахаар боллоо. Хальсаа солихгүйгээр зургаан минут бичдэг ш дээ.
Бур- Камерийн түрээсэнд хэдийг зарцуулсан бэ?
Сэм- Хорин ногоон. Өөрийнхөө мөнгөөр түрээсэлсэн шүү. Танаас авахгүй ээ...
Бур- Нөгөө эвлүүлгийн машины чинь үнэ?
Сэм- Мансфильдийн найман мм-ийн кино эвлүүлэгч.
Бур- Үнэ нь?
Сэм- Наян ногоон.
Бур- Чөтгөр аваг, Сэмми. Зуун долларын хобби гэж байх уу?
Сэм- Хобби биш ш дээ, аав.
Бур- Энэ кино хийх цагийнхаа талыг алгебртаа зарцуулах юм бол чи...
Сэм- Албгебр аа? Би тоонд дургүй. Та яагаад... Шал утгагүй ш дээ.
Бур- Үр дүнг нь хүртэж л байвал дэмий ажил болохгүй. Арай ч дээ, Сэмми, би жаахан байхдаа ингэж боддог байсан, Үүнийг яаж хийхийг мэддэг хүн байдаг ч болоосой.
Сэм- За за...
Бур- Энэ машин... Арын толь, чиглэлийн дохио.
Сэм- Тэгвэл би кино хиймээр байна.
Бур- Жаахан бодитой юм ярь аа. Төсөөлөл хэрэггүй. Амьдралд хэрэг болох юм хий. Жишээ нь жолооны үнэмлэх ав.
Рэж- Яг бөөлжлөө ш дээ, Сэмми. Бөөлжлөө гээд байна.
Нат- Сэмми, ийшээ зогсчих оо. Намайг бөөлжсөөрөө булах нь байна. Удаан яваач дээ. Ямар муу барьдаг юм бэ. Машин эвдээд хаячихлаа.
Сэм- Шороон зам дээр цагийн гурван мильтэй л явж байна. Тайвширцгаа.
Миц- Сайн барьж байна ш дээ, миний хүү.
Бур- За, болгоомжтой. Урд шалбааг байна шүү. – Дотор нь бат өх, хөдөлгөөнгүй гурван ногоон мөчир тэвхдчихвэл амархан шатахгүй. Ногоон гэдэг бол амьтай, дотроо чийгтэй гэсэн үг шүү дээ. Ингэж гурвалжилдагийн учир нь энэ гурван цэгийг нэгтгэвэл таталцах хүчний төв бий болж, бараг л төгс тэнцвэр бий болно.
Бэн- Яагаад гэвэл би Тутти, харин чи Фрүтти. Тэгэхээр өөр хэнийг сонсох гэж? За...
Бур- Ингээд пирамид, тийм үү? Энэ хэлбэрийн ардах түүх нь...
Рэж- Тийшээ очъё.
Бур- ер бусын... ер бусын гайхам шүү.
Миц- Сайн уу?
Нат- Сайн уу?
Миц- Байж бай даа, би ингээд нэг... ингээд нэг үзээдэхье.
Бэн- За, дахиад нэг. Дараа нь дахиад нэг шүү. Болсон уу?
Бур- Охид оо, галаа асаалаа шүү.
Бэн- Гурав, хоёр, нэг.
Миц- За, сайн татаарай, татаарай.
Бэн- Харвалаа. Хугарах нь л гэж айлаа.
Бур- Гал ассан шүү.
Бэн- Мод хугалах шахлаа ш дээ.
Миц- Зүрхний шигдээс.
Бэн- Швиц дээр
Миц- Шмиц.
Бэн- … хольж хийгээд идэж гарна даа…
Миц- Шницэлпиц.
Бэн- Сливовицтай ууна даа.
Миц- Сайхан манарч гарна даа.
Бэн- Сахилгагүйтэж өгнө дөө. – Тийм төрлийн ФПЮ үйлдвэрийн дамжлагын удирдлагад тохирохгүй болохоор ажиллахгүй гэдгийг цаадуул чинь өөрсдөө мэдэж л байгаа ш дээ. Хэдэн бит гэлээ?
Бур- Флөүт 64.
Бэн- 64 бит ээ? Жаран... Үгүй байлгүй дээ. Нэгэн зэрэг 11 оператор уу? Арилжааны машин хийж байгааг минь мэдэх юм бол бүгдээрээ халагдана ш дээ.
Бур- Үгүй ээ.
Бэн- Тэгнэ. ЖЭ арилжааны компьютер хийдэггүй ш дээ. Дан хүнд үйлдвэрийн компьютер хийдэг. Захирал шууд хэлсэн ш дээ. Ральф Кординэр амьдаар чинь өвчинө дөө.
Бур- Америк банканд зарж чадах л юм бол шууд ашгаа өгнө, ноён Кординэрийн үүрэг бол мөнгө олох. Миний үүрэг бол Райтеонд манай хүлцэх жишигт нийцсэн 10,000 ширхэг германийн транзиситор нийлүүлэх. Харин чиний үүрэг бол Питни Баузад каблийн зураг гаргаж өгөх, тэгээд цаг нь ирэхээр цахим тооцоолуурт тохирохыг нь ангилахад л болно.
Бэн- Хоёулаа ЖЭ-гээс хөөгдсөний дараа Питни Бауз намайг ажилд авах л байх.
Бур- Бүхнийг хийж чаддаг машин босгочихвол хаанаас ч хөөгдсөн яадаг юм бэ?
Бэн- Магадгүй чамд л өгөөжтэй байх. Чамд зориулаад эзэн тэнгэр Калифорни гэдэг жижигхэн ногоон алимыг бүтээсэн байж магадгүй. ИБМ хүлээж байгаа ш дээ.
Сэм- Манайх Калифорни руу нүүх юм уу?
Бур- Тийм.
Бэн- Хэзээ ч нүүж магадгүй.
Бур- Юу? ИБМ гуйгаад байгаа нь ч сайхан л даа…
Бэн- Сайхан? Сайхан гэнэ шүү. Компьютерт ажилладаг ямар ч хүн гуйлтанд нь төмсгөө тайраад өгөхөд ч бэлэн байгаа. Калифорнид очвол чи ФП64-өөр давхар нарийвчлалтай нэмэлт машнаа бүтээнэ шүү дээ. Би 40 ваттын чийдэн хийгээд хөлсөө дуслуулсаар Аризонадаа үлдэнэ.
Бур- Амаа тат л даа.
Бэн- Завшаан биз дээ? Арай ч дээ.
Бур- Би ээжийг чинь шийд гээд хэлчихсэн. Ээж чинь л зөвшөөрөхгүй бол би эсэргүүцэж янз бүр болохгүй.
Миц- Энэ бүх сайхан юмыг орхиод Мамале Калифорни руу явж яах юм бэ? Манай энд Их хавцал байна. Тэднийх Сан Андреасын хагалбартай. Мамале нь... Би хэзээ ч Аризонагаас явахгүй, Аризона хэзээ ч намайг орхихгүй.
Бэн- Хүүхдүүдээ, нүдээ аниарай. – Хөөе, залуу? Энийг бичиж авахгүй юм уу?
Сэм- Гэрэл муу байна.
Бэн- ЖЭ, тог цахилгаантай амьдарцгаая.
Рэж- Ээж? Ээж, наад нөмрөг чинь нэвт гэрэлтээд байна.
Сэм- Рэжжи, холдооч ээ.
Рэж- Аав, ээжийг болиулахгүй юм уу?
Бур- Ийшээ суу.
Рэж- Үгүй. Бэнни, битгий хар. Бүр галзуурцгаажээ.
Миц- Миний ээж хамгийн сайн ээж. Тандаа маш их хайртай. Охин нь дэргэд чинь байна. Охин нь дэргэд чинь байна. Гараас чинь атгаж байна. Мэдрэгдэж байна уу, ээж ээ? Гараас чинь атгасан. Ээждээ хайртай шүү. Ээж. Ээж ээ? Нүдээ нээчихлээ. Сувилагч. Ээж ээ, охин нь байна. Охин нь дэргэд чинь байна, ээж ээ. Ээж ээ, над руу хараач. Ээж ээ, сонсож байна уу? Ээ, халаг. Ээ, халаг.
Бур- Мансфильдийн найман мм-ийн кино эвлүүлэгч. Хүсээд байсан юм чинь мөн үү?
Сэм- Ээ, тэнгэр минь.
Бур- Харин хариуд нь чи нэг тус бол. За за. Болно, болно, болно. Тэгэхээр чи ингэ.
Сэм- За.
Бур- Чи аавдаа нөгөө зугаалгаараа кино хийгээд өг. Киногоо хийнгээ эвлүүлгийн машинаа хэрэглээд сурчих. Ээжийн чинь сэтгэлийг сэргээх гээд л.
Сэм- За.
Бур- Машины гэрэлд бүжиглэж байсан даа, тэрийг нь оруулаарай. Маргааш гэхэд дуусга, за?
Сэм- Маргааш зураг авалт эхэлнэ ш дээ. Эзэнгүй газар руу зугтсан нь. Амралтын өдрүүдээр зураг авна ш дээ, аав аа. Амжихгүй.
Бур- Дараа долоо хоногт бол оо.
Сэм- Кинонд оролцох дөчөөд хүн ирнэ ш дээ. Ерөөсөө нэгдэх өдөр зугаалгын кинон дээрээ сууя.
Бур- Ээжийгээ бодоод одоо хийгээд өг гээд байна. Ээж чинь...
Сэм- Би тэгье л гэсэн ш дээ, гэхдээ маргааш бол амжихгүй. Тэгэх үү?
Бур- Битгий хувиа хичээ. Ээж чинь ээжийгээ алдчихаад байна. Энэ бол чиний хоббиноос чухал юм.
Сэм- Аав, хобби гэхээ больчих, тэгэх үү?
Бур- Ээж чинь үзээд сэтгэл нь сэргэнэ ш дээ. Ядаж л ингээд чадахаараа ээжийг ч...
Сэм- Ээж нь дөнгөж нас барсан. Үзлээ гээд сэтгэл нь сэргэх үү дээ?
Бур- Чи ээждээ хийж өгсөн болохоор. Нэг л болохгүй байна даа. Өөр юу хийхээ мэдэхгүй юм. Чи аавдаа туслах уу?
Миц- Байна уу?
Ээж- Мици? Мици?
Миц- Ээж?
Ээж- Хүн ирж байна.
Миц- Ээж? Э-ээж? Юу... Ээж. Ээж...
Ээж- Чи оруулж болохгүй шүү. Оруулж болохгүй шүү.
Миц- Ээж, сонсогдохгүй байна.
Ээж- Би айгаад байна. Тэр хүнийг чи гэртээ оруулж болохгүй шүү.
Миц- Ээж ээ, битгий л дээ. Би...
Ээж- Битгий оруул. Гэртээ битгий оруул.
Миц- Юу вэ? Үгүй ээ, би... хэн ирж байна гэж?
Ээж- Хаалгаа битгий онгойлго.
Миц- Ээж? Ээж ээ, битгий яваач. Битгий яв л даа.
Бур- Чи хар дарж байна.
Рэж- Ямар их хоол вэ, ээж ээ?
Миц- Сэтгэл тавгүй байна. Ээ, бурхан минь. Ямар аймаар зүүд вэ. Бодогдоод ерөөсөө болдоггүй ээ. Өнгөрсөн шөнө, ээж нь эмээг чинь утасдаж байна гэж зүүдэлсэн. Нэг юм анхааруулаад л байна шүү.
Лиз- Тэнэг юм. Эмээ үхчихсэн.
Рэж- Юу анхааруулсан гэж?
Миц- Нэг юм л болох гээд байна гэнэ. Хаалга, үүдээ сайн түгж л гэсэн.
Нат- Ийм их хоол идэж барахгүй ш дээ.
Рэж- Тэр хэн бэ?
Миц- Борис ах.
Рэж- Хэн ах аа? Ээж?
Миц- Энийг хэлж шүү дээ. Яана аа, энэ манай ээжийн дүү ш дээ. Багадаа ээжийг сүнсийг нь зайлтайл айлгадаг байсан гэсэн. Оруулж болохгүй шүү.
Рэж- Та циркт байсан юм уу?
Миц- Ээж таныг арслан сургагч гэсэн.
Бор- Үгүй ээ, анхандаа тийм байгаагүй. Эхэндээ, Подгорный, майхангийн хадаас хад, Подгорный, арьс шир өвч гэдэг байснаа, тэгсэн чинь нэг орой, том мууртай үзвэр дээр, сургагч нь өвдчихдөг юм, тэгээд л би, Борис Подгорный, арслан сурга гэдэг юм даа.
Нат- Худлаа ярьж байгаа биз дээ?
Бур- Үгүй, амьдралаа л ярьж өгч байна.
Бор- Тэгээд ямар байсан гээч? Дүү нар гэдэг чинь ядаргаа ш дээ.
Нат- Ямар бүдүүлэг юм.
Лиз- Сая ядаргаа гэнээ.
Сэм- Гэхдээ та хэзээ кинонд ажиллаж эхэлсэн юм бэ?
Бор- 1927 он.
Сэм- 1927 онд, Жазз дуучин гарсан ш дээ. Кино яриатай болж эхэлсэн жил.
Бор- Тийм ээ, ярьдаг болсон. Харин би бол үгүй. Миний эхнийх, Том авгын овоохой. Дуугүй кино шүү дээ. Харри Поллард тоглосон. Сэлиг Полископын жүжигчин байлаа. Нөгөө Мари хэн билээ дээ, тэрэнтэй гэрлэсэн. Тэр Том авгыг найруулсан юм.
Миц- Тавгаа авч байгаарай.
Бор- Тэгээд Поллардад үнэрч нохой сургах хүний хэрэг гараад. Тэгээд миний найз Флейшакер нохой сургах тал дээр алдартай л даа. Гол төлөв пүүдл. Гэхдээ, Тэгье гэж, Флейшакер Поллардад хэлжээ. Тэгье, үнэрч нохой, пүүдл, ялгаа юу байгаа юм? Тэгээд очихгүй юу. Даан ч, энэ удаад, Флейшакэр еврэйчүүдэд дургүй хүмүүстэй таарчихгүй юү. Циркийнхэн дунд тийм хүмүүс бишгүйдээ л их байлаа. Еврэйчүүд олон биш, харин еврэйг зүхэгчид олон.
Сэм- Аанхаа.
Бор- Харин кино бол... Флейшакэр захиа бичиж байна, Хөөе, Борис. Хөөе, Борис гээд, Холливууд чинь хаймиш юм аа, хаймиша. Би энд Даглас Файрбанкс, Ричардо Кортез хоёртой ажиллаж байна ш дээ. Холливуудад хүрээд ир ээ л гэж байна. Би ч яваад очив оо. Эхнэр чинь аяга таваг угаах дургүй юм аа даа?
Бур- Төгөлдөр хуур тоглодог юм.
Бор- Аа, ферштайн. За, нөхөр Питцэлшас кинонд хорхойтой юм биз дээ?
Сэм- Хар даа, энэ түрүүч, ингээд уулан дээр гарч ирнэ, би доогуур нь орж явна, ингэж харагдана, ардаа тэнгэртэй. Тэрний юу харж байгааг бид харахгүй, гэхдээ юу харах вэ гэхээр тэр... За, тэр яг ухаан балартаж байгаа юм шиг, за юу? Яагаад гэвэл тэр аймшигтай зүйлс олж харна. Тэгээд камер эргэхэд бид үүнийг харна. Нөгөө дэвтэр дээр байгаа л даа. Одоохон.
Бор- Наадах чинь кино юм бол, надад тайлбарлах гэж ядаж байхаар зүгээр үзүүлчихээч дээ.
Сэм- Үгүй ээ, энэ манай тэнэг зугаалгын кино. Аав л… Зугаалгаараа кино хийж, ээжид үзүүлж, сэтгэлийг нь сэргээе гээд байгаа юм.
Бор- Аргагүй, сэтгэл нь шаналаж байгаа. Ээж нь тэнгэрт дэвшсэн шүү дээ. Харин чи, ноён найруулагч, аавынхаа хэлснээр киног нь хийж өгөх дургүй байна, яагаад гэвэл, чи зөвхөн байлдаантай киногоо л хийх гээд, айн? Тэгнэ ээ, тэгнэ. Нээрэн шүү, Сэмми жаал аа, би ойлгож байна. Гэр бүл, урлаг. Чамайг тасар татна даа. Сонсож байна уу, чи?
Сэм- Тийм. Ээж бэлтгэл хийж байна. Дандаа ингэж…
Бор- Чишш. Ямар их ярьдаг юм. Сонс. Аль багын л ингэж тоглодог байж билээ. Концертийн төгөлдөр хуурч болох ёстой байсан юм. Бяцхан Рубэнштайн байлаа шүү дээ. Уг нь ээж чинь тэнд л… тэнд л очиж тоглож байх ёстой юм сан. Бас тэр… Нэг удаа Цинциннатигийн Менашэд байдаг Тинагийнд очсон чинь, Тина ээжийг чинь алдартай төгөлдөр хуурч болох мөрөөдөлтэй гэдэг юм байна. Гэвч тэгээгүй.
Сэм- Тийм ээ, ээж сайн тоглодог шүү. Зурагтаар тоглож байсан ш дээ.
Бор- Зурагт аа? Үгүй ер. Венийн Мүзиквэрэйнд очиж тоглох байсан юм. Аан гээ, ээжийн чинь сэтгэлд байгаа юм чамд байгаа, надад байгаа. Урлаг. Жишээ нь би, бас чи байна. Хар тамхичид, урлаг бол бидний хар тамхи. Гэр бүлдээ бид хайртай. Харин урлаг, бид бол урлагийн балайнууд шүү дээ. Чи намайг тэнэг толгойгоо арслангийн аманд хийх гэж дүүгээ, аавыгаа, ээжийгээ хаяж явсан гэж бодоо юу?
Сэм- Толгойгоо арслангийн толгойд хийх урлаг юм уу?
Бор- Үгүй. Толгойгоо арслангийн аманд хийнэ гэдэг бол зориг. Арсланд толгойгоо мөлжүүлчихгүйхэн шиг байх чинь урлаг. Аан гээ, Тини байна аа, ээжид чинь Явж хүссэнээ хий гэж хэлээгүй л байхгүй юү. Яах вэ, дүү маань сайн хүн байсан л даа, даан ч аймхай. Ээжийн чинь өмнөөс айсан. Гэртээ суувал эсэн мэнд л гэж бодсон. Тиймээс Мици хүсэл мөрөөдлөө орхисон юм. Сая хэр өвдсөнийг хэзээ ч бүү мартаарай. Яагаад гэвэл хэзээ нэгэн өдөр хүмүүс чамаас, Юу хийдэг вэ? гэхээр Аан, хөөрхөн юм аа. Хобби л байна ш дээ. Марк, эрвээхэй цуглуулдагтай адил биз дээ гэхээр наад нүүр чинь улайж, яг ингэж өвдөнө.
Сам- Аргагүй ш дээ, та арьс хуулах шахлаа.
Бор- Тийм болохоор л Борис ахынхаа хэлснийг санаж яв. Яагаад гэвэл чи циркт л орно, би яг мэдэж байна. Чи хүлээж тэвчих ч үгүй. Шилдэг нь болохыг хүснэ. За, Сэмми, наад ёрын заанаа уна гэх хүртэл чи өдөр бүр зааны баас цэвэрлэнэ. Тэгэхээр хүмүүс дуртай байна уу, айн? Дүү нар чинь, ээж чинь, аав чинь. Гэхдээ, ганцхан энэ л, чиний хамгийн дуртай юм байна.
Сэм- Үгүй, дургүй.
Бор- Мөн дөө. Өө, хөөе. Хүссэнээрээ зугтаа, зугтаа, жаал аа. Гэхэдэ чи исгэрдэг Диксийг мэдэхгүй байна. Чи кинонуудаа хий, өөрийнхөө урлагийг урла. Нүүр чинь хэр их өвдсөнийг сана. Чи намайг ойлгож байгаа биз дээ? Урлаг чамд тэнгэрт эрдэнийн титэм, газарт хүндлэл өгнө. Гэхдээ... урлаг зүрхийг чинь сийчиж, ганцаардмал болгоно. Хайртай хүмүүсийнхээ гутамшиг болж, элсэн цөлд цөлөгдөж, цыган болно. Урлаг бол тоглоом биш. Урлаг арслангийн ам шиг аюултай. Толгойг чинь тас хазна. Намайг хар. Намайг хар. Тини гайхамшиг байна уу, надаар юу ч хийлгээгүй ш дээ? Надаар... над... Тини минь дээ. Тини. Тини. Би...
Сэм- Болиоч ээ, болиоч. Болиоч.
Бор- Яасан, гашуудаж байгаа хүн хараагүй юм уу, чи чинь? За, унтъя даа, буббала.
Сэм- Та орон дээр унтаач. Би аяны хөнжилдөө унтчихъя.
Бор- Дүүгийн гашуудал дуусаагүй байгаа. Газар унтчихна. Чи бас газар унтмаар байгаа юм уу? Эмээ чинь шүү дээ. Хувцсаа ураад газар унт. Сайхан амраарай.
Миц- Баяртай гээрэй.
Лиз- Баяртай.
Бор- Баяртай.
Миц- Ээж юунд нь тэгтлээ санаа зовоод байсан юм бол? Сайхан л хүн байна шүү дээ.
Лиз- Заваан.
Миц- Амьдрал гэж энэ шүү дээ.
Бэн- Ганцхан чи л ойн түймрээс сэргийлж чадна.
Миц- Үзүүштэй сайхан кино болжээ, миний хүү. Намайг харж чаджээ.
Бэн- Хөөе, залуу. Тэгээд ямар вэ дээ?
Бур- Хөөе, Сэмми, гайхам сайн болжээ.
Эр- Үхэцгээ, муу америкчууд.
Анж- Дайраад, дайраад. Хойшоо уна. - Дайраад. – Нуугдаад. – Крауцууд хаа сайгүй байна. Хэтэрхий олуулаа байна аа.
Сэм- Эргэ. Зогс. Гайхалтай. За одоо... нааш ир дээ. Чи ингэнэ шүү, хийсэн юмаа хараад нэг минут зогсоно...
Анж- Бүтэн минут уу?
Сэм- Намайг дохио өгөхөөр хөдлөөрэй, мэдэв үү?
Анж- Байз даа. Би тэгээд жар тоолох болж байна уу?
Сэм- Юу? Биш ээ, биш биш биш биш.
Анж- Нэг миссиссиппи. Хоёр миссиссипи гээд үү? тэгээд хөдлөх үү?
Сэм- Биш ээ, жар тоолохгүй. Чи зүгээр л... З-за-за... ингэнэ шүү, чи... ингээд, ингээд, Ээ бурхан минь. Миний хүмүүс бүгд,,, бүгд үхчихлээ гэж үү? миний хүмүүс бүгд үхчихлээ...
Анж- Аан, чи намайг жүжиглэ гээд байгаа юм уу?
Сэм- Аа... тийм.
Анж- Гашуудаж байгаа юм шиг царай гаргаад уу?
Сэм- Харин яг тэр чинь...
Анж- Манай салааныхан бүгд үү?
Сэм- Зөв, зөв. Салаа чинь устсан. Хүмүүс,,, хүмүүс чинь. Юу ч үгүй хядуулчихсан. Цэргүүд чинь, чиний гэр бүл. Гэр бүлийнхэн чинь бүгдээрээ алуулчихлаа, чамаас болоод шүү дээ. Чи л тэднийг алуулсан, тэгээд л...
Анж- Нацистууд алчихсан юм биш үү?
Сэм- Уг нь, тийм л дээ, гэхдээ чи салаагаа үхлийн хөндий рүү орохыг тушаасан. За юу? Чиний шийдвэр. Өөр хэн ч биш. Чи уг нь... цэргүүдээ аварч болох л байсан. За юу? Яагаад гэвэл тэд чамд итгэдэг, чамайг хайрладаг. Гэтэл одоо чиний өмнө харагдаж байгаа... тэр юм чиний хийсэн юм... тэгээд,,, чи салаагаа аврахаас нэгэнт өнгөрсөн.
Анж- Бүгд үхсэн болохоор уу? Пөөх, ёстой нэг...
Сэм- Тийм.
Анж- Баларсан юм. Ойлголоо. Ойлголоо.
Сэм- Зүгээр үү?
Анж- Би бэлэн. За. За. Би бэлэн. Эхэлье. Зүгээр ээ.
Дин- Сэмми? Хэр хол явах ёстой юм бол?
Сэм- Болсон.
Эр- Хөөе, Анжэло, болсон гэж байна ш дээ.
Зэр- Анжэло. Анжэло.
Сэм- Анжэло.
Эр- Эргээд ир ээ. Эргээд ир. Болсон гэсэн ш дээ. Анжэло. Хөөе, Анжэло.
Эр- Браво. Браво.
Бур- Сэмми.
Миц- Миний хүү. Чи энгийн хүн биш болжээ. Кино чинь үү, биширмээр. Ёстой...
Эр- Сайн уу, хатагтай Фабелман.
Бэн- Ноён ДэМилл. Тэвэрье л дээ.
Эр- Хөөе, мундаг залуу. Баяр хүргэе.
Эр- Аавынхаа дайны түүхээс сэдвэлэсэн үү, айн?
Сэм- Бараг л. Гэхдээ аав тэр тухайгаа ярих дурүй л дээ...
Эр- За, ойлгож байна аа.
Рэж- Аав, ээж Бэннитэй явчихъя гэж байна. Хариад байж байя гэнэ.
Эр- Хөөе, тэр сүүлчийн үзэгдэл үү?
Рэж- Яагаад чи цусанд тийм их дуртай юм бэ?
Нат- Хэзээ нэг эмэгтэй дүртэй кино хийх юм бэ?
Эр- тийм. Ажлаа болгоод...
Сэм- Юу?
Нат- Эмэгтэй дүр ээ... дандаа л эрчүүд гардаг кино хийх юм, эмэгтэй дүртэй бол гоё ш дээ. – За, живж байгаа хүнийг аврах таван алхам юу вэ?
Сэм- Нэгдүгээр, араас нь сэлж очих, тэгвэл зууралдахгүй. Хоёр, гараа цээжээр нь оруулж тэвэрнэ.
Рэж- Эмэгтэй байсан ч адил.
Сэм- Гурав.
Нат- Сэмми чадахгүй ээ, охидын мээмнээс айгаад ойртох ч үгүй.
Сэм- Гурав, хохирогчийг цээжиндээ бариад араараа хараад сул байгаа гараараа даллаж сэлнэ. Мээмний тухайд гэвэл мээмтэй хүн таарвал сайхан наргихгүй юу.
Рэж- Тэгээд үдэшлэг дээрээ мээмээр шагнуулна даа.
Нат- Дөрөв дэх нь?
Сэм- Аан... золиг гэж.
Нат- Хохирогчийг газарт гарга, тэнэг ээ. Тав дахь нь?
Миц- Авсчин дууд.
Сэм- Энд чухал юм ярьж байна ш дээ. Амь аварсан гавьяаны тэмдэг авахын тулд заавал мэдэж байх ёстой. Бусад осолтой харьцуулахад усанд осолдохоос хамгийн олон хүүхэд үхэж байна.
Миц- Уучлаарай. Уучлаарай даа.
Сэм- Юм бүхнээр тоглоом хийхээ болиоч.
Миц- Мэдлээ, мэдлээ. Тэгээд тав дахь нь юу юм бэ?
Сэм- Та нээрэн юм бүхнийг шоглох юм. Инээдэмгүй юмыг хүртэл шүү. Дандаа л анхаарлын төвд орох гэж зүтгэх юм.
Миц- Хоолоо ид. Амандаа хоолтой байж битгий ярь.
Сэм- Би усны шалгалтандаа тэнцэхээс нааш энэ заваан юмыг чинь гудрахгүй. Хоол идээгүй үедээ усанд орвол шөрмөс татаж, шөрмөс татсанаас болж үхэж ч мэднэ.
Рэж- Ээж рүү битгий хашхич.
Миц- Сэмми Фабелман, чөтгөр аваг. Хэдэн долоо хоног чиний амнаас үл хүндлэлээс өөр үг унасангүй.
Сэм- Үл хөдлөл ий?
Миц- Яагаад чи миний өөдөөс цор цорхийгээд байгаа юм? Тархигүй золиг минь, би чиний ээж шүү.
Сэм- Биш байсан ч болоосой.
Миц- Ээ, харъя даа. Тэнгэр минь гэж. Би юу хийчихэв дээ? Ээжтэйгээ ярилц л даа. Сэмми, хоёулаа ярилцъя л даа. Юу болоод байгаагаа хэлээч. Ээж нь хүүдээ ямар их хайртайг чи ер нь мэдэх үү? Битгий л дээ.
Сэм- Ээж? Ээж? Би хэлэхгүй. Хэлэхгүй ээ. Хэлэхгүй. Хэлэхгүй дээ. Хэлэхгүй.
Эр- Тэгээд яг юм уу?
Бэн- За май. Авлаа, өглөө.
Эр- За, байзаарай. Ард байгаа.
Бэн- Том кино хийх гээд хальсаа нөөцөлж байна уу?
Сэм- Үгүй ээ, би...
Бэн- Ухаалаг. Энд кино Калифорнийнхоос хямд. Тэндхийн бүх юм нь хамаагүй үнэтэй ш дээ. Та ч байнгын үйлчлүүлэгчээ алдлаа даа. Эднийх гэрээрээ өрнө шүү нүүх гэж байгаа.
Эр- Сая камераа зарчихлаа ш дээ.
Бэн- Тийм үү? Яагаад?
Эр- Больсон л гэнэ.
Эр- Хүлээлгэсэнд уучлаарай, ноён Лөүви. Тусгайлан захиалсан шүү.
Сэм- Камер авч байгаа юм уу?
Бэн- Чамд авсан юм аа. Байлдаантай кинонд хэтэрхий хорхойтойг чинь мэддэг болхоор өөрийн юмтай болог гэж бодсон юм аа. Энэ бол, Сайн яваарай, дараа уулзъя, араатан минь, Би чамд итгэдэг шүү гээд Бэнни ахаас нь өгч байгаа бэлэг. Би өгч байгаа болохоор уу? Нүүлээ гээд үү? Энэ бол аавын чинь хувьд тэнгэр тэтгэсэн боломж. Сэмми минь дээ, аав чинь энэ завшааныг хүртэх ёстой хүн. Аль дээр үед РСА-д байхдаа л аав чинь цахим тооцооллын ирээдүйг хэнээс ч түрүүлж харсан юм. ИБМ үү? Тэнд л Бурт шиг хүмүүс хийсэн юмаа хэрхэн ашиглах учрыг олдог газар... Тэнд энэ дэлхийг орвонгоор нь өөрчилнө, тэгэхээр энэ маш зөв шийдвэр. Бүх төрлийн шалтгаан бий. Тийм ээ, тэгэхээр би өмнөөс чинь баярлаж байна. Чи намайг мэднэ. Би та нарыг санана. Бүгдийг чинь их санана. Намайг есөн шидийн муухайгаар бодож болно оо, жаал аа, харин чи киногоо хийхээ больчихвол ээжийн чинь л сэтгэл өвдөнө ш дээ. Нээрэн шүү. Ээж чинь тэгж шаналах ёсгүй, өөр хүн биш гэхэд ядаж чи битгий зовоогооч.
Сэм- Энийг чинь 35 доллараар авъя.
Бэн- Наймаандаа яриа сайтай жаал байна.
Сэм- Гэхдээ л би кино хийхээ больсон шүү.
Бэн- Калифорнид хүн бүр кино хийдэг юм өө.
Сэм- Хөөе.
Бэн- Хариултаа өөртөө үлдээ.
Лиз- Шинэ байшинг маань барьж дууссан болов уу?
Бур- Хэдхэн сарын дараа, хавар дуусна.
Лиз- Би өрөөтэй болж болох уу?
Бур- Бүгдээрээ тусдаа өрөөтэй болно.
Лиз- Гоё доо.
Рэж- Ашгүй дээ.
Бур- Өнгөрсөн шөнө нэг инээдтэй зүүд зүүдэлснээ саначихлаа.
Рэж- Ямар зүүд?
Бур- Ийм зүүд зүүдэлсэндээ ч итгэхгүй байна. Бэнни, бид хоёр маргалдаж байсан байхгүй юү, би гараа далайж байгаад хамар дундуур нь татчихсан.
Нат- Яасан юм бол?
Лиз- Дотор нь муухайрсан.
Бур- Ээжийгээ түрхэн зуур хүлээчих ээ.
Миц- Бэнни, бид хоёр хэзээ ч… хэзээ ч… би чиний бодож байгаа шиг тийм хэмжээнд хүргээгүй.
Сэм- Би ерөөсөө тийм юм бодоогүй.
Миц- Аав чинь мэдсэн болов уу? Ээж нь,,, ээж чамайг…. Чамайг хэлсэн гээгүй шүү. Хэлээгүйг чинь мэдэж байна. Гэхдээ… аав чинь гадарласан болов уу? Маш олон удаа аавд чинь хэлэх дөхсөн. Би ингэж хэлнэ: Бурт, надад чамд хэлэх нэг юм байна. Аав чинь над руу бидний хооронд ямар нэг юм болохоо байлаа гэсэн шиг харна, тэгэхээр нь би: Бурт, манайх шоргоолжтой болжээ гэж хэлнэ. Эсвэл: Бурт, дээвэр дээр гараад антеннаа эргүүлчих, тавдугаар суваг үзэх гэсэн юм гэнэ. Тэгэхээр аав чинь гарна л даа. Би аавтай чинь муудалцаж чадахгүй ээ. Ийм л эелдэг зөөлөн хүн шүү дээ. Намайг уурлахаар даашинз худалдаж авч өгдөг. Саксаас шүү.
Сэм- Ээж, би нөгөө бичлэгээ үзүүлэхдээ ийм юм болоосой гэж бодоогүй шүү.
Миц- Гэмшил гэдэг шал дэмий юм.
Сэм- Одоо юу болох бол?
Миц- Би чиний ээж л байна. Би охидынхоо ээж нь байна. Үй олон удаа алдсан ч гэлээ хамаг амьдралаа үрэн таран хийхгүй. Би тийм хувиа хичээсэн хүн биш. Бурт Фабелман бол хамгийн зөөлөн, ухаантай, мэргэн, тэвчээртэй, ёс суртахуунтай, бусдын ойлгодог хүн болохоор би тэрний эхнэр хэвээрээ л байна.
Бич- ХОЙД КАЛИФОРНИ
Бур- Түр л түрээсэлнэ, шинэ байшин чинь Жэк Робинсон гэж хэлж дуусаагүй байхад л дуусчихна.
Рэж- Жэк Робинсон.
Миц- Эндээ байсаар л байна.
Нат- Алив хэлээдэхдээ, үлдсэн амьдралаа гансарсаар дуусгах юм уу, эсвэл том болоод ингээд байгаа юм уу?
Сэм- Тонил доо.
Нат- Чи зөвхөн гавьяаны тэмдэг авахаа л боддог, ээж, та хоёр гэж уруу царайлсан амьтад. Ээж орноосоо өндийж, өглөөний цай ч хийгээд өгчихгүй...
Рэж- За, шинэ дүрэм баталъя. Өглөө хичээлдээ явах замдаа Фабелманыхны хэрүүл уруулыг тэр Фабелманыхны хөгцөрсөн түрээсийн байшиндаа орхиод гарч бай. Өдрийн найман цагийн турш энгийн сургуулийн хэвийн хүүхдүүд шиг байцгаая, за юу?
Эр- Гартаа цавуу наачихсан юм уу, яасан юм? Хэтэрхий амархан.
Эр- Харин би хэлээд л байна ш дээ.
Сэм- Санамсаргүй аварга мод шиг хүмүүстэй газар шүхэрдчихсэн юм шиг санагдчихлаа.
Рэж- Алив. Зөрөөдөхье, зөрөөдөхье.
Дас- Дээгүүр давуулаад. Сайхан цохьлоо. Сайн байна, Жонсон.
Эр- Би авлаа, авлаа.
Эр- Өргөөд өг, өргөөд өг.
Эр- Авлаа, авлаа, авлаа.
Эр- Цохь.
Эр- Хаа.
Эр- Энд авлаа.
Дас- Өшөө дээшээ. Янзтай. Янзтай. Сайн байна, Логан. Дахиад, эхнээс нь яваарай. – Эхлээрэй, хөвгүүд ээ. – Сайн байна, хөвгүүд ээ. Эрчтэйхэн довтлоорой. Урагшаа дайраад. Эргээд. Янзтай, Жэйк. Сайн байна, Крис. – Фабелман, бөмбөг чамайг алчихгүй. Гарбөмбөг болохоос их бууны сум биш.
Эр- Алив ээ, гарга.
Дас- Эхэл. Сайн байна. Сайн хариуллаа.
Сэм- Ээ, бурхан минь. Уучлаарай. Санаатай биш… яана аа…
Чад- Алаад хаячихна шүү, баас минь.
Лог- Хөөе, Чад. Тайвшир.
Сэм- Би санаатай цохиогүй шүү. Зүгээр биз дээ?
Лог- Өвдөж байна, мал аа.
Дас- Амаа мэдээрэй, Логан.
Лог- Яваад бөмбөгөө ав.
Сэм- За, тэгье.
Дас- Эхэлье.
Чад- Хөөе, шинэ сурагч аа. Чамайг хэн гэдэг юм?
Сэм- Сэм.
Чад- Ямар Сэм?
Сэм- Фабелман.
Чад- Еврэй гэж хэлээ биз дээ.
Лог- Наадах чинь еврэйд дургүй.
Чад- Еврэйд дуртай хэн ч байхгүй.
Лог- Бусад еврэйнээс бусад нь, тийм үү?
Чад- За, Багэлман...
Сэм- Биш ээ, миний нэр биш. Битгий тэгж дууд.
Чад- Тэгэхээр, чи миний сайн найзын тархийг хөдөлгөсөн, Багэлман.
Сэм- Үгүй, би тэгээгүй шүү. Намайг зүгээр орхи.
Чад- Хөөе. Надтай бигий марга. Маш ноцтой бэртэл. Тэгээд, төлбөрөө яаж төлөх юм? Ингэвэл яаж байна, хоёулаа... Чи оргилуураас ус ууж байлаа. Араас чинь очиж байгааг чи анзаараагүй, тэгсэн чинь түс. Шүднүүд чинь тосгуураар нэг бутарч унана.
Лог- Хөөе, над руу хар. Наадах чинь ухаан балайрсан, өвчтэй юм. Тийм болохоор сэрэмжтэй яв.
Миц- Хаалга хаа.
Лиз- Ээж сармагчин авсан.
Сэм- Сармагчин авч яах гэж байгаа юм?
Миц- Хааяа инээмээр байна ш дээ. Энийг угсарахад туслаач. Хааш нь харуулахаа мэддэгүй ээ.
Рэж- Болгоомжтой, болгоомжтой. Буугаач.
Нат- Гадил аваад ирье.
Миц- Хөшиг урчихав аа. Түрээсийнх шүү.
Бур- Аа, сайн уу? Чи хэн билээ?
Миц- Минийх юм аа.
Лиз- Тэгээд энийг хэн гэж дууда юм?
Миц- Бэнни. Нэр нь Бэнни. – Сэтгэл зүйч дээр очихгүй ээ, Бурт.
Бур- Чи хүүхэд айлгаад байна ш дээ. Өдөржингөө унтана.
Миц- Элсээ санаад байна. Хуурай халуунаа санаж байна.
Бур- Авч ирсэн төгөлдөр хуураа ч задлаагүй байна. Чи хоол ч хийхгүй, дэлгүүр ч явахгүй, тээшээ ч задлахгүй юм.
Миц- Сэтгэлзүйч яагаад сэтгэл хөдөлдөгийг л тайлбарлана.
Бур- Ээж чинь өнгөрөхөд чи гашуудсан, гэтэл одоо хэн ч үхээгүй байна.
Миц- За. Сармагчиндаа өөр нэр өгье өө.
Бур- ИБМ тэрэнд хэтэрхий томдоно, Миц. Бэнни чинь... тэр... бол... миний сайн найз. Гэвч ИБМ-д тэр хэрэггүй. Миний мэдэх юм л энэ. Надад ч гэсэн тэр хэрэггүй.
Миц- Бэнни чиний сайн найз байгаагүй. Харин минийх гэдгийг чи мэднэ.
Рэж- Энэ юу гэсэн үг вэ?
Кла- Логан, би чамайг дандаа л санаад байх юм.
Лог- Хөөе. Хэн бэ, чи? Хэн бэ?
Чад- Багэлман, хөөе. – Шүүгээнд чинь жижигхэн зууш хийсэн ш дээ. Амттай байна уу? Өлсөөгүй л юм байна даа.
Лог- Энэ нөгөө,, энэ хэлсэн шд ээ,,, юу гээд байлаа, Чад?
Чад- Кошэр.
Лог- Кошэр.
Охи- Чи тэнэг ээ, болиоч. Хоёулаа ярьсан биз дээ?
Лог- За за. Явъя. Бэлтгэлээсээ хоцрох нь.
Охи- Тэгээд яасан бэ? Чи еврэй юм уу?
Сэм- Харин...
Чад- Хачин гажиг вэ. Бас охин сонирхоно, тэгчихээд хэлээ залгичихна.
Сэм- Үгүй, тэгээгүй.
Чад- Наадхаасаа уучлалт гуй.
Сэм- Яасан гэж?
Чад- Өлөн нүдээрээ ширтэж, шүлсээ гоожуулсныхаа төлөө.
Сэм- Би шүлсээ гоожуулаагүй.
Чад- Тэгвэл Исүсийг алсандаа уучлалт гуйгаач.
Кла- Яагаад энэ нэг юмаа онгироогоод байдаг юм бэ?
Чад- Гуйгаач. Бидний эзнийг алсандаа уучлалт гуй даа.
Лог- Байж бай. Очиж бэлтгэл үз л дээ.
Кла- Хэрэггүй, баярлалаа. Сонирхол алга болчихлоо.
Лог- Тэг л дээ. Чамайг байвал би сайн гүйнэ ш дээ.
Чад- Уучлалт гуйгаач, Христийг алсан зулбасга минь.
Кла- Би харилаа.
Лог- Очоод уучлалт гуй. Чамаас болж найз охинтойгоо муудалцчихлаа.
Сэм- Чи аан гэдээ, би хоёр мянган настай ч биш, Ромд очиж үзээ ч үгүй болохоор уучлалт гуйхгүй. Гэхдээ хөөе, аан гээ, найз банди чинь хагас цагийн өмнө шатан доор нэг улаан толгойттой үнсэлцэж байсандаа чамаас уучлалт гуйх ёстой юм биш үү.
Лог- Худлаа ярьж байгаа юм, худалч. Би ёстой тэгээгүй шүү. Амлая.
Кла- Та хоёр салсан гээ биз дээ. Логан, чи муу худалч.
Лог- Клаудиа.
Чап- Хөөө-өөөх...
Лог- Чи алдаа хийлээ дээ. Анхааралтай сонс. Чи л алдаа хийсэн шүү. Одоо алдаагаа зас.
Чад- Толгойг нь хага цохь.
Лог- Амаа мамхи, Чад муу хараал идмэр ээ. Маргааш, хамгийн түрүүнд тэрнийг олж очоод, худлаа ярьсан гэж хэл. Айсандаа худлаа ярьсан гээрэй. Өөр юу ч гэсэн ядаг юм, гол нь чи худлаа ярьсан, юу ч хамаагүй гэж хэл. Үгүй бол уу, андгайлъя, чамайг би өвдөхийн муухайгаар өвтгөнө шүү. Ойлгосон уу? Ойлгосон бол толгой дохь доо.
Миц- Хэнд зодуулснаа хэлэхгүй байна. Чи ороод асуугаадах даа. Хэн гэдгийг нь аавдаа хэлээдэх дээ, тэгвэл тэр муу адгуусны гэрт давхиж очоод шээсийг нь савиртал нүдээд өгье.
Бур- Хамар чинь хугарсан уу?
Миц- Үгүй, арай ч хугараагүй. Хугарсан бол ингээд сууж байх уу даа?
Бур- Хэн зодсон бэ?
Сэм- Хэн ч байсан та нарт ямар хамаатай юм? Та нар яаж ч чадахгүй ш дээ, угаасаа.
Бур- Эхлээд юу болсныг хэл.
Сэм- Юу болсон гэвэл эндэх таалагдахгүй байна, юу болсон гэвэл та бидний энд авч ирсэн, яагаад гэвэл,
Бур- Яагаад гэвэл би илүү сайн ажилтай болоод энд нүүж ирсэн.
Сэм- Танд хаа ч байсан хамаагүй л дээ. Ажил чинь Исландад байсан ч хамаагүй та ажилдаа л явна, тэндээ очоод компьютертайгаа зууралдахдаа жаргалтай, харин бид энд заяа нь хаячихсан амьтас зов... Ээж, битгий.
Цим- Цус чинь хивсэн дээр дуслаад байна ш дээ.
Сэм- Энэ чинь түрээсийн байшин. Бид энд ямар дургүйг байгааг та ер нь анзаардаг юм уу, энэ хавьдаа байгаа ганц еврэйчүүд нь бид, бас бүх юм муухай байна, за? Ер нь юу ч болсон бай таны буруу гэдгийг та анзаарах сөгөө байна уу? Та чинь гэрээсээ зугтаж, биднийг дагуулж явсан хүн ш дээ.
Бур- Би арав дахин их хариуцлагатай, арав дахин их ажиллах гэж энд ирсэн, зарим нэг нь зугтлаа гэх байх, уг нь би сайхан байшин барьж,,,
Миц- Муудалцахаа больж болох уу? Би нэг юм хэлье ээ.
Сэм- Үгүй ээ, үгүй. Та энд байшин барих гэж ирээгүй. Ажил хийх гэж ирээгүй. Зугтаасан ш дээ.
Бур- Чамд надад хэлэх юм байгаад байх шиг байна, Сэмми. Байгаа бол хэлж дотроо онгойлго, нүүр рүү минь харж байгаад хэлээдэх.
Миц- Би эмчилгээнд явж эхэлсэн.
Сэм- Ямартай ч, би яг юу гэх гэсэн бэ гэхээр, өчигдрийн тухайд, миний чамд хэлсэн юм,,, үнэн биш ээ, худлаа ярьсан юм, тэгээд намайг уучлаарай.
Кла- Харин яагаад? Би чамд ямар гэм хийсэн юм?
Сэм- Үгүй л дээ, үгүй. Чамаас болоогүй л дээ.
Кла- Тэгж хэлэхэд чинь аймаар муухай байсан ш дээ, мэдэж байна уу?
Сэм- Яагаад гэхээр, үнэндээ,,, биш ээ, би чамайг гомдоох гээгүй.
Кла- Би Логанд маш их хайртай.
Мон- Тийм, араараа тавиулчихлаа гэж бодоод шөнөжингөө уйлсан ш дээ. Чи бусдыг гомдоочих вий жаахан бодож бай л даа.
Сэм- Логан намайг Христийг алсан гээд байсан ш дээ.
Кла- Тэр чинь Логан биш.
Мон- Юу?
Кла- Чад тэгсэн юм.
Мон- Яалаа гэж тэгж байгаа юм?
Сэм- Логан инээсэн. Инээдээ барьж чадахгүй л байсан ш дээ.
Кла- Энэ еврэй.
Мон- Үгүй байлгүй дээ.
Сэм- Тийм ээ, би төрөөд хөвчөө тасдуулсан л даа.
Кла- Тэгээд чи улаан толгойтой гэж яаж мэдсэн юм?
Мон- Ээ, бурхан минь. Рэнээ Рэйнольдсыг санаанаасаа зохиочихлоо гэж үү?
Кла- Чи худлаа ярьсан бол,,, үснийх нь өнгийг яаж таасан юм? Өвдөж байна уу?
Мон- Чи Исүст итгэдэггүй юм уу?
Кла- Моника Исүст унаж тусдаг юм л даа.
Мон- Исүсгүйгээр би амьдралаа төсөөлдөггүй.
Сэм- Таван мянган жилийн өмнө бид болоод л байсан, тэгэхээр болчих байх аа.
Мон- Ерөөсөө гурвуулаа байна ш дээ,,, яадаг ч юм, хамтдаа залбирал үйлдэх юм уу?
Сэм- Юу, чи, бид хоёр уу?
Мон- Исүсийг сэтгэлд чинь залраач гэж гуйя, яах вэ дээ, тэгээд юу болохыг харъя.
Сэм- За. За, тэгье, тэгье, тэгье л дээ. Юу л даа... Үгүй ээ тэгээд, хэзээ гэж? Өнөөдөр үү?
Мон- Зөндөө олон байгаа биз.
Сэм- Бараг л сүм юм биш үү? Залуусын сүм. Зөндөө олон залуус.
Мон- Тачаангуй ш дээ.
Сэм- Тийм л байх. Би Исүсийг хэлээгүй шүү.
Мон- Исүс харин тачаангуй.
Сэм- Энэ чинь нүгэл энэ тэр биш билүү?
Мон- Бүү мэд ээ. Тэр хүний дүрээр ирсэн. Царайлаг залуу эр. Өөрөөр ирж болох л байсан, эмэгтэй, хөгшин эсвэл бүр уямантай хүн ч юм уу. Гэхдээ,,,
Сэм- Ямархуу царайтай байсныг нь хэн ч мэдэхгүй ш дээ.
Мон- Бүр эсвэл, чамтай адилхан ч юм уу.
Сэм- Өө, яагаад... яагаад гэвэл тэр….
Мон- Еврэй. Царайлаг еврэй залуу минь. Яг чам шиг. Залбиръя. Нүдээ ань. Эзэн минь, би найз Сэммитэйгээ хамт байна,
Сэм- Сэм.
Мон- Би сайн найз Сэмтэйгээ хамт байна, тэр еврэй, тун дажгүй хүү. Эзэн Исүс минь, Сэм сайхан сэтгэлтэй, зоригтой, бас хөгжилтэй, эзэн минь, бас,,, надад таалагддаг. Суллаач. Гуй. Түүнийг сэтгэлд чинь залар гэж гуй. Сэтгэл дотор ор гэж гуй.
Сэм- Сайн уу, Исүс ээ? Намайг Сэм Фабэлман гэдэг. Хэрэв та жинхэнэ бол надад дохио ч юм уу илгээгээч, бас,,,
Мон- Хөөе, байж бай даа. Тэгж болох… Исүсээс гайхашрал төрүүлэх ид шид гуйж болохгүй. Даруу байх хэрэгтэй. Чи түүнээс гуй. Харж бай. Би ариун сүнсийг миний сэтгэлд залрахыг гуйна. Би тэр сүнсийг амьсгалаараа татна. Сүнс ээ, сэтгэлд минь залраач. Гуйя, Ариун сүнс минь. Ариун сайхан эцэг минь танаас гуйж байна. Сэмми найзынхаа нэрийн өмнөөс гуйя.
Сэм- Сэм.
Мон- Бидний сэтгэлд залраач, Исүс ээ. Залбирлыг минь сонсооч. Амаа ангай. Амаа ангайлгаад Христийн сүнсийг өөртөө оруул.
Эм- Моника, Сэмми, зууш идээрэй.
Мон- Одоохон. Маргааш хичээл тарахаар, сэнгэлдэхийн суудлын ард уулзъя.
Сэм- За.
Мон- Тохирлоо. Хоёулаа дахиад залбирна аа.
Миц- Жаахан охин байхдаа гуниглахаараа амьтны хүрээлэн орж, сармагчин харж суудаг байлаа.
Мон- Инээдтэй байдаг байсан уу?
Миц- Тийм ээ, тийм, сармагчин ш дээ. Гэхдээ үүгээр ч зогсохгүй юм байна шүү. Ер нь сармагчингууд торон хашаа, хүмүүсийн чичлэх гээд бидний хийдэг юмнуудыг аягүй сайн ойлгоно. Энүүгээрээ хүн гэдэг ямар харгис амьтан болохыг харуулдаг. Сармагчингуудыг ингээд ажиглаад л байвал, бидний төсөөлөлд ч багтамгүй зүйлс анзаарагддаг ш дээ. Маш чухал гээч. Гэхдээ биднийг ойртуулдаг ч үгүй, өөрсдийнх нь юм чинь. Сармагчингийн л хэрэг. Биднийх биш тэднийх ш дээ. Юу ч гэмээр юм.
Бур- Биеэ эзэмдэх чадвар.
Миц- Тийм. Өөрсдөө өөрсдөдөө л байна.
Хад- Өөрийн юм л бол өөрийн юм ш дээ. Хаа байсан тэнд нь орхи л доо.
Миц- Ямартай ч ийм болохоор л би сармагчин авсан юм.
Нат- Бас сэтгэлзүйчтэй.
Лиз- Баасаа шиддэг ш дээ.
Мон- Сэтгэлзүйч үү?
Лиз- Биш ээ, сармагчин.
Хад- Тийм болохоор л эмээ нь буудалд буусан юм.
Бур- Хэрэггүй ш дээ. Манайд дахиад өрөө байгаа.
Хад- Нью-Жерсийд байдаг манай рабби гэртээ сармагчин байлгахыг кошэр биш гэсэн.
Миц- Хоол хийж идэхгүй болохоор тэгнэ л дээ.
Бур- Саа өвчний вакцины цаг авсан уу?
Мон- Сармагчин саа тусдаг юм уу?
Миц- Шошоо аваад өгөөч.
Бур- Халдвар ихтэй болохоор хаа сайгүй байдаг юм, хүн ч бас тусна шүү.
Миц- Малын эмчид очих дургүй юм аа. Хар даа, Моника, энэ гэрт, эрдэмтэд, уран бүтээлчид байлдаж байдаг юм. Сэмми миний тал. Авьяастайг нь эс тооцвол намайг өвчөөд төрчихсөн.
Сэм- Ээж.
Нат- Харин шинжлэх ухаандаа А ч байхгүй ш дээ.
Рэж- Бас алгебр.
Нат- Бас спорт.
Сэм- Та хоёр болиод өгөөч.
Мон- Надад камераа үзүүлсэн ш дээ.
Нат- Үнсэлцэхдээ сайн уу?
Мон- Дараа хэлнэ ээ.
Сэм- Амаа татаач.
Миц- Камераа дэрлэж унтдаг гээд л бодчих.
Сэм- За, үгүй шүү.
Миц- Тэгсэн мөртлөө зурганд гарахаа больчихсон.
Мон- Пялдаг өдрийн бичлэг хийж болох юм байна ш дээ. Гэрэл зурагчингаа олоогүй л байна лээ. Чи сайн дураараа ажилла.
Миц- Пялдаг өдөр гэж юу юм?
Сэм- Тэр хамаагүй ээ. Би очихгүй.
Рэж- Ахлах ангийнхны жилийн эцсийн үйл ажиллагаа.
Мон- Сургуулиас ахлах ангийнханд хичээлээ пялах зөвшөөрөл өгөөд, автобусаар Санта Круз Мэйн эрэг рүү явдаг юм л даа. Чи явчих л даа. Бүгд явна ш дээ. Манай аавын камэрийг авчих. Аймаар гоё камэр. Мянган доллараар авсан. Айр ч билүү дээ, нэг тийм нэртэй. Санадаггүй ээ.
Сэм- Аррифлэкс гэдэг ш дээ.
Мон- Тийм.
Сэм- Танай аав 16 мм-ийн Аррифлэкстэй юм уу? Пөөх. Пөөх, янзтай. 16 мм-ийн суурин гэхээр чинь...
Мон- Уг нь багш нар Пялдаг өдрийн бичлэгийг хийдэг юм л даа, гэхдээ шал тэнэг ээ.
Сэм- Тэгэхээр чинь хоёр минут 45 секунд бичнэ. Арван ногооны хальсаар өдөржингөө бичих юм байна, даанч үнэтэй л дээ.
Хад- Эмээ нь нөгөө төгсөлтийн бэлгээ өгье.
Мон- Аав мөнгийг нь сургуулиас гаргуулчихна аа.
Сэм- Тэгэхээр 16 мм-ийн эвлүүлгийн машин түрээслэх хэрэг гарна, ямар үнэтэй болохыг нь бүү мэд, бүтэхгүй юм байна даа.
Мон- Аав түрээслээд аваад өгнө өө.
Миц- Хэд ч байсан ядаг юм, өөрсдөө түрээсэлье л дээ, тэ? Бурт.
Бур- Нөгөө Болэкс чинь яасан юм?
Миц- Жаахан ч гэсэн урам хайрла л даа, хүүдээ.
Бур- Юунд тэр вэ?
Миц- Дахиад киногоо хийх гэж байна ш дээ.
Сэм- Хөөе, би тэгээгүй шүү. Зүгээр л ярьж…
Бур- Больчихсон л юм байна ш дээ.
Хад- Юунаас тэр вэ?
Бур- Энд нүүж ирснээс хойш камераа бариа ч үгүй. Тэгээд ч ирэх есдүгээр сард коллежид орно. Дур сонирхол нь өөрчлөгдсөн л байна даг. Том болж байна ш дээ. Надад бол таатай л байна.
Миц- Хүү чинь кинонд л дуртай. Минийхээр лав…
Сэм- Исүс Христ минь. Уучлаарай. Та минь ээ, миний тухай ярихаа больчихъё л доо?
Миц- Өөр хүн биш юмаа гэхэд ядаж чи л сонирхлоо дагавал юунд хүрэхийг…
Сэм- Танайх руу явах уу, яах вэ? Аав чинь камэраа сонирхуулах ч юм билүү?
Миц- хамгийн сайн ойлгохоор…
Бур- За, тэгье ээ, тэгье. Төхөөрөмжийг нь түрээслээд өгье өө.
Рэж- Далайн эрэгт дургүй ш дээ. Хулчийгаад Пялдаг өдөрт явахгүй гээд байгаа юм.
Миц- Гэхдээ чиний мэдэх юм биш. Ийм болохоор л чи хүндэлдэггүй юм уу?
Бур- Би хүүгийнхээ хичээн зүтгэж байгаа бүгдийг хүндэтгэдэг.
Рэж- Айж байгаа юм.
Нат- Нөгөө залуучуудад дахиад зодуулна гэж айгаад байгаа юм аа.
Сэм- Юу? Үгүй, айгаагүй. Би тэднээс айсан гэж хэлээгүй шүү.
Миц- Үгүй ш дээ.
Хад- Хүнд зодуулсан юм уу?
Миц- Чи хүүгийнхээ, ер нь хэний ч юу ч хийсэн үл тоодог, цаг нөгцөөсөн, төсөөллийн зугаа, хобби төдийхөн гэж үздэг.
Бур- За, чи ялсан, Миц. Бууж өглөө. Өгөөшийг чинь үмхэхгүй шүү.
Сэм- Та нар дуугүй болцгоочих л доо?
Хад- Хэн хэнийг өгөөшдсөн юм бэ?
Сэм- Намайг бүр ичээж орхилоо.
Миц- Би чамаас сармагчингаа авч яваад сааны вакцин хийлгээч ээ гэж таван удаа гуйхад, чи яваагүй ш дээ.
Бур- Үгүй ээ, чи өөрөө явна гэсэн, гэхдээ чи яваагүй, тэгэхээр чинь би явъя гэж дахин, дахин хэлсэн ш дээ.
Миц- Тарианаас айдаг. Эмч харахаараа айдаг юм.
Сэм- Би тэр сармагчинг чинь малын эмчид аваачиж өгье, за юу?
Хад- Энэ олон хашхичсан хүнд тайвшруулагч тарьчих сан.
Сэм- Ааваасаа камэраа түр хэрэглүүлээч асуугаад өгөөрэй?
Мон- Аав зөвшөөрнө өө.
Сэм- Баярлалаа. Пялдаг өдрийг бичнэ ээ. Сайхан санаа байна шүү.
Бур- Битгий ай. Ээж чинь Финиксээ л үгүйлээд байгаа юм.
Миц- Үнэнээр нь хэлээч.
Бур- Би явж чадахгүй. Миний ажил энд байгаа. Аав нь...
Нат- Та солиотой юм. Нэг газар нүүж ирээд, нөгөө газраа саналаа гээд бүх юмыг баллан нурааж болохгүй ш дээ.
Миц- Бэннийг дэндүү их санаад байна.
Нат- Тэгээд? Бид бүгдээрээ санаж байна.
Миц- Би арай өөрөөр санадаг юм аа.
Нат- Яасан болохоор? Бэннид хайртай юм уу?
Лиз- Аавд хайргүй юм уу?
Бур- Хайртай байлгүй яах вэ.
Миц- Мэдээж, аавд нь хайртай.
Бур- Би ч ээжид нь хайртай.
Нат- Тэгвэл яагаад ийм хачин юмаа яриад байгаа юм бэ?
Рэж- Хамтдаа байцгаа л даа. Та хоёр бие биедээ хайртай, хүүхдүүдэдээ ч хайртай, бид ийм юм хүсэхгүй байна. Хоёулантай чинь хамт амьдарч чадахгүй, наашаа, цаашаа явж суумааргүй байна ш дээ. Чадахгүй. Аав аа, чадахгүй.
Нат- Та дандаа л аавд уурлаж байдаг болохоор салах гэж байгаа юм. Танаас л боллоо.
Бур- Ээжийгээ битгий буруутга. Ээж чинь салъя гээгүй. Аав нь л...
Миц- Битгий тэгж ярь аа.
Нат- Үгүй, та биш. Ээж сая Бэннигээс болсон гэсэн, битгий худал ярь. Та хоёр хоёулаа худал ярихаа боль.
Бур- Аав нь ээжид чинь Финикстээ эргэж очиж амьдрах боломж олгоод...
Рэж- Тийм юмны дараа яаж далайн эргийн бичлэгээ янзлаад сууж чадаж байна аа?
Сэм- Чи бид өөр юм шиг байна л даа.
Рэж- Ээж Бэннитэй гэрлэнэ гэсэн үг үү?
Сэм- Өөрөө хүсвэл тэгнэ л биз. Арай ч дээ, энэ дэлхийн хамгийн амиа бодсон хүн юм даа.
Рэж- Ээжид суут ухаантай хүнтэй гэрлэх хэцүү байсан байх аа.
Сэм- Аав ээжийг шүтдэг ш дээ.
Рэж- Тэгээд? Гэхдээ бүх юмандаа, хийсэн бүх мандаа дэндүү сайн байж чаддаг хүний шүтээн байх хэцүү байсан байж болно ш дээ. Ээж... Ээж Бэннигийн наргианд баясдаг,,, харин аав ээжийн шилдэг үзэгч л байсан.
Сэм- Битгий л дээ. Ээж алзахгүй дээ. Ээж бүх юм учир шалтгаантай болдог гээд өөрийгөө тайвшруулчихна. Шалтаг олдогоороо нэг шалтаг олчихно.
Рэж- Чи ээжээс ч амиа бодсон хүн юм байна. Тэгээд л чи ээжид уурлаж байгаа ш дээ. Ээж айсан болохоор л тэр, яг чам шиг Сэмми. Бүх юм хэрээс хэтэрч, гэр бүл маань бутарч байгаа энэ үед Мицитэй хамгийн адилхан хүн нь чи.
Сэм- Байз. Бичлэгээ сургуульд үзүүлэхээс өмнө чи надтай хамт сууж байгаад үзээд өгөөч?
Мон- Амьсгаагаа түгжээрэй.
Сэм- Май.
Мон- Пөөх. Чи Исүсийг олсон уу?
Сэм- Дэлгүүрээс авсан ш дээ.
Эр- Хөгшөөн, тэр хэн явж байгааг хар даа.
Эр- Хөөе, үдэшлэгээ эхлүүлье л дээ.
Эр- Найраа эхлүүлцгээе.
Сэм- Би есдүгээр сард ЛА-д очихоороо кино студид ажилд орох гэж үзнэ ээ.
Мон- Коллежид явахгүй байсан юм уу?
Сэм- Чи... Чи надтай хамт явъя гэж бодож байсан уу?
Мон- Би Техасын Эй энд Эмд явна ш дээ. Чи мэдэж байгаа.
Сэм- Мэднэ ээ, тийм. Гэхдээ би бодсон юм,,, чи бодлоо өөрчилж болно ш дээ, яагаад гэвэл,,,
Мон- Юу яагаад гэвэл гэж?
Сэм- Яагаад гэвэл, би чамд хайртай.
Мон- Ёо ёо. Сэмми.
Сэм- Уучлаарай. Уучлаарай, уучлаарай, уучлаарай.
Мон- Боломжгүй ш дээ.
Сэм- Юу? Боломжтой. Моника, би чамд хайртай.
Мон- Боломжгүй ш дээ, Сэмми...
Сэм- Сэм шүү.
Мон- Хоёулаа чинь үерхээд дөнгөж... уг нь бүх юм хэвийн л байсан юм сан. Чи яагаад хачин аашл...
Сэм- Үгүй, одоо бүх юм хэвийн биш. Тэр хоёр салж байгаа.
Мон- Чи юу яриад байгаа юм бэ?
Сэм- Аав, ээж хоёр оо. Салж байгаа.
Мон- Исүс Христ минь. Хонхны баяр болж байна. Хонхны баяр дээр ийм юм ярихаар чинь онцгүй ш дээ.
Сэм- Байз. Моника. Тэр явдал чи бид хоёртой ямар ч хамаагүй, за юу? Тийм болохоор л би чамд хайртай гэсэн юм биш. Яагаад тэгснээ мэдэхгүй...
Мон- Аав, ээжийн гэр бүлийн хүндрэлээс болж би бүх амьдралаа өөрчилж, Холливууд руу явж чадахгүй ээ. – Мөнгөө буцаагаад авчихгүй юү. Би бараг зүүгээгүй.
Сэм- Надаас салж байгаа юм уу?
Мон- Хонхны баяр дээрээ ч биш л дээ, гэхдээ сална. Би заавал залбирна аа. Чамайг дотроо бодож, чин сэтгэлээсээ үнэхээр их залбирна, яагаад гэвэл чи үнсэлцэхэд зугаатай хүү, гэвч,,,
Эр- Баярлалаа. Баярлалаа. Гайхалтай. Гайхалтай. Сайхан хөгжим эгшиглүүлсэн хамтлагтаа талархал илэрхийлье.
Мон- Заримдаа хүнд залруулж чадахгүй зүйл байдаг юм, Сэм... гэвч бүгд зовж л дуусна.
Эр- Одоо хэдүүлээ бүжгээ түр завсарлаад, 1964 оны ангийн нэгэн онцгой мөчийг эхлүүлье. Ноён Самуэл Фабэлман, та хаана байна? Хааччихав? За.
Чад- Багэлман.
Зэр- Багэлман. Багэлман. Багэлман.
Эр- За, хүүхдүүд ээ. Наашаа анхаараарай. Сандалдаа сууцгаа. Бүгдээрээ дэлгэц рүү ойртоорой. Урагшаа суугаарай. Сайн байна. Ноён Фабэлман, таны чухал мөч ирлээ. Ингээд бид таны өнгөт уран бүтээл, 1964 оны Пялдаг өдрийг толилуулахад бэлэн боллоо. Холливуудландын өмнөдийнхний хэлдгээр… гэрлээ… гэрэл, камэр, явлаа.
Эм- Яана аа.
Эр- Явъя л даа. Алив ээ.
Лог- Битгий, битгий, битгий, битгий.
Рэн- Логан, бичлэг дээр чи үнэхээр гоё харагдаж байна. Ёстой сайхан.
Лог- Тэгдэг нь яаж байгаа юм?
Сэм- Юу?
Лог- Яагаад намайг тэгж харагдахаар хийсэн юм?
Сэм- Кинон дээр үү?
Лог- Тийм ээ, кинон дээр. Аа, новш. Новш. Чи чинь яачихсан юм бэ? Би чамайг дандаа дээрэлхдэг байсан. Хамрыг чинь хугалсан, бас…
Сэм- Миний хамар хугараагүй ш дээ.
Лог- Тэгсээр байтал яагаад тэгж гаргаж байгаа юм?
Сэм- Чи бараг л… Хамар хугараагүй ээ.
Лог- Чи яачихсан юм?
Сэм- Логан, би зүгээр л камэр бариад юу харагдаж байгааг л бичсэн.
Лог- Битгий донгос. Фабэлман, чи намайг алтан хаан ч юм шиг болгож харуулсан байна.
Сэм- Тэгээд?
Лог- Тэгсэн чинь Клаудиа намайг үнссэн.
Сэм- Мазэл тов.
Лог- Баахан хүний өмнө шүү.
Сэм- За, ашгүй дээ.
Лог- Би тэрэнд чамаас ч новшийн хандсан, гэтэл тэр одоо…
Сэм- За зүгээр дээ, хөгшөөн. Исүс минь…
Лог- Байз, байз, чи. Байж бай, байж бай. Яагаад тэгснийг чинь мэднэ ээ.
Сэм- Мэдэхгүй ээ. Явж толгойгоо үзүүлээдэхье.
Лог- Чамайг дээрэлхдэг байсан болохоор одоо би гэмших ёстой юу?
Сэм- Чи гэмшээд байгаа юм уу?
Лог- Тэр чамд пад ч үгүй шүү.
Сэм- Чи гэмших хэрэгтэй…
Лог- За, тэр. Санаа чинь энэ. Чи намайг гэмшүүлэх гэж…
Сэм- Чамайг надтай ядаж таван минут найрсаг харьцаасай л гэсэн юм. Үгүй бол би киногоо сайжруулах л гэж тэгсэн байж болно. Яагаад юм бүү мэд. Чи бол миний амьдралд тааралдсан хамгийн хөгийн новш. Манай гэрийн сармагчин чамаас ч ухаантай. Чи тэнэг, еврэйд дургүй, мангуу. Би чамайг нисэж чадах юм шиг харуулсан.
Лог- Гэсэн ч би нисэж чадахгүй. Би Санта Клара каунтигийн хэнээс ч хурдан гүйж чадна, тэгж чаддаг болохын тулд хөдөлмөрлөсөн. Харин чи, чи намайг нэг тийм бүтэлгүй, эсвэл хуурмаг, эсвэл зүүдэндээ ч болж чадахгүй хүн болохыг мөрөөддөг амьтан шиг харуулсан. Чи тийм хүн бодож олоод, хаанаас ч юм санаа аваад, тэр дэлгэцэн дээрээ гаргаад хүн бүрд хандаж, намайг тийм хүн гэж хэлснээс ялгаагүй. Тэр чинь би биш. Тэр бол… тэр… чөтгөр аваг. Чөтгөр аваг.
Сэм- Исүс минь, би чамайг гомдооё гэж бодоогүй ш дээ. Би чамд муу юм санаагүй. Гэтэл чи…
Лог- Чиний юу бодох хэнд хамаатай юм?
Чад- Фабэлман.
Сэм- Ээ, новш.
Чад- Муу худалч. Араас хутгалсан худалч. Нармайг чинь нээгээд… - Чи энэ муугийн залинд уначихсан байна. Гэнэн новш минь. Тэнэг ээ. Логан, шалихгүй их зантай мангар аа.
Сэм- Одоо нэг юм болох гээд байна уу?
Лог- Чи өөр дээрээ гай дууддаг юм байна, Фабэлман.
Сэм- Үгүй ээ, үгүй шүү. Би ерөөсөө тэгдэггүй.
Лог- Үгүй, тийм байна. Одоо чи намайг гомдоллосон гэж цуурвал уу, жинхэнэ алдаа болно шүү. Нууцлаарай. Мэдэв үү?
Сэм- Тэгэлгүй яах вэ. Энэ тухай кино хийчихгүй л бол. Гэхдээ би хэзээ ч тийм кино хийхгүй.
Лог- Чи хэзээ ч,,,
Сэм- Татвал яах вэ?
Лог- Татвал бүх юм чиний гарын дор биш, юу ч чиний мэдэлд биш гэдгийг бас түй ч хамаагүй гэдгийг үзүүлдэг юм.
Сэм- Тэгвэл больё. Миний толгойд угаасаа бүх юм утгаа алдсан.
Лог- Худалч муу новш. Наадхыг чинь хуваана. Клаудиа хүлээж байгаа. Амьдрал кино биш шүү, Фабэлман.
Сэм- Үгүй ч юм билүү. Гэхдээ хөөе, эцэст нь,,, чи найз охинтойгоо эвлэрчихлээ.
Миц- Шөнийг ч гайхам өнгөрүүлжээ дээ. Зүүлт нь Моникад таалагдсан уу?
Сэм- Тэгсэн.
Миц- Тээр, таалагдана гэж хэлээ биз дээ. Чамайг алгаддаг тэр өдөр,,, яагаа вэ, Финикс... Бурхан минь. Чи ч мартаагүй л дээ.
Сэм- Бараг үгүй шүү.
Миц- Бурханы минь хайр гэж, бүх насаараа чамайг алгадсан юм шиг санагдчихлаа. Ганц л удаа. Би чамайг ганц л алгадсан. Мартагдмааргүй л баймаар.
Сэм- Усны шалгалтын өмнө ш дээ.
Миц- Тийм ээ, усны шалгалтын өмнө. Тийм ш дээ. Би-би... нуруун дээр чинь алгадсан... хамаг чадлаараа алгадсан. Шалгалтыг чинь тасалдуулчихвал чи гавьяаны тэмдэгээ авч чадахгүй, тэгээд Бүргэдийн скаутад орж чадаагүй...
Сэм- Ээж, би Бүргэдийн скаутад орсон ш дээ.
Миц- Харин би...
Сэм- Тэр чинь сүртэй юм биш.
Миц- Нуруун дээр чинь алганыхаа мөрийг үлдтэл алгадаж орхисон. Тийм болохоор чи намайг тэрэндээ уучлалт гуй гэж хэл.
Сэм- Яах вэ... таныг уучиллаа.
Миц- Яагаад гэвэл... яагаад гэвэл... чи миний хүүхэд болохоор.
Сэм- Ээж, би таныг уучилсан.
Миц- Миний хүүхдүүд надад энэ дэлхий дээрх юунаас ч илүү эрхэм.
Сэм- Ээж, би таныг уучилсан.
Миц- Яагаад гэвэл...
Сэм- Таныг уучилсан.
Миц- Битгий, битгий. Харин би яаж өөрийгөө уучлах болж байна вэ? Чадахгүй нь ээ.
Сэм- Ээж, би, би, би... таныг уучилсан. Өндөг түлэгдчихлээ.
Миц- Бурхан минь. – Би уг нь шийдчих гээд байдаг. Зөв шийдэж чадах нь уу, үхэл, амьдрал яригдаж байна шүү дээ, энд. Ээжийгээ уучлаарай, гэхдээ бусад нь хайртай амьдралаасаа зуурчихаад тавьдаггүй л юм билээ. Яаж ийгээд ч юм, бид даваад гарна аа, бүгдээрээ. Миний чин сэтгэлээсээ шүтдэг аав чинь хүртэл. Надтай амьдрахаас илүү сайхныг хүртэх эрхтэй хүн, гэвч,,, Бэннид би хэрэгтэй, хүү минь. Тэр ч надад хэрэгтэй. Тэр байхгүй болохоор би өөрөө танихын аргагүй хүн болж, та нар ч намайг танихаа байж ирнэ. Би зүгээр л нуруун дээр чинь алгадсан аймшигтай хүнээрээ үлдье. Бас тийм ээ, энэ бол миний хийсэн хамгийн амиа бодсон алхам, гэхдээ өөр арга байхгүй ээ, яагаад гэвэл, Сэмми,,, сэтгэл зүрх чинь юу гэнэ түүнийг л дагаарай, чи энэ амьдралдаа хэнд ч өртэй биш. Надад ч өргүй. Өө, түлчихсэн ш дээ. Дахиад шараад өгье дөө.
Сэм- Өө, хэрэггүй, хэрэггүй. Түлэнхий нь амттай. Нээрэн, Моника намайг хаячихсан.
Миц- Моника юу даа?
Сэм- Тэгсэн, та хоёрыг салах гээд л хаягдчихлаа.
Миц- Айн?
Сэм- Надтай гэрлээч гэж гуйх хэрэггүй л байж дээ.
Миц- За, үгүй байлгүй дээ.
Сэм- Гэхдээ л...
Миц- Нээрэн юм уу?
Сэм- Аймаар олон юм ярьсан.
Миц- Хөөрхий охин.
Бич- НЭГ ЖИЛИЙН ДАРАА ЛОС АНЖЕЛЕС
Сэм- Аав? Аав, би ирлээ ш дээ.
Бур- Сэмми?
Сэм- Би яг зүрхний шигдээс болж байх шиг байна аа.
Бур- Нааш ир дээ. Огцом цочрол байна аа. Ээж чинь бас ингэдэг юм.
Сэм- Тэр үед нь та ямар арга хэмжээ авдаг юм?
Бур- Цай хийж өгдөг.
Сэм- За.
Бур- Дээр нь чи ядарсан байна. Нойр авахгүй. Шөнөжингөө холхиж, бичгийн машин тачигнуулах чинь сонсогддог, дээр нь өдөр бүр коллеж руугаа гурван цаг явж ирдэг болохоор...
Сэм- Үгүй ээ, үгүй, үгүй. Би тэр дотуур байранд эргэж очихгүй.
Бур- Өрөөний чинь оюутан төвхнөчихсөн ч юм билүү.
Сэм- Голдуотэрт санал өгсөн ш дээ. Би тийшээ очихгүй. Аав... Би мэддэггүй ээ... цаашдаа юу хийх вэ? Урмыг тань хугалмааргүй байна, тэсээд гарна гэж амласан л даа, гэтэл хоёр жил гэдэг сунайсан урт, энэ сургуульд дургүй. Үзэн ядаж байна. Тэгээд бас би зурагт юм уу, кинонд ажилламаар байгаа болохоор бүгдэд нь захиа бичсэн чинь нэг ч хариу ирээгүй. Миний амьдрал маш хурдан яваад байна, гэтэл хийсэн юм юу ч алга.
Бур- Бага, багаар сороорой. Тэгвэл тайвширна. Алив. Шөл халаах зуурт захидлуудаа нэг харчих даа.
Сэм- Ээжээс ирсэн байна. Хөршүүдтэйгээ найрлаж байгаа хэдэн хачин зураг байна. Аав? Аав, яас... Аав, би ийм гэж...
Бур- Сургуульдаа дургүй байгаа бол битгий яв.
Сэм- Гэхдээ,,, аав, хоёулаа...
Бур- Мэдэхгүй юм аа. Киноноос болсон уу, яасан аав нь мэдэхгүй байна. Магадгүй хэдэн жилийн өмнө л зоргоор чинь орхих байж л дээ, гэхдээ... Би чамайг бодож сэдэж байгаа юман дээрээ Дикэнс шиг ажиллахыг мэдэж байна л даа, чи чинь хуучин бууны хугархай шүү дээ. Хүн нэгнийгээ бүрэн танина гэж хэзээ ч байдаггүй юм, Сэмми...
Сэм- Та яаж мэдэж байгаа юм? Ээж, та хоёр нэгнээ танихаа байсан гэж үү?
Бур- Тийм ээ, тэгсэн. Хэзээ ч бүрэн танихгүй. Би яаж мэдэж байна гэхээр,,, бидний амьдрал хэтэрсээр хэтэрсээр эцэстээ салж хагацлаа шүү дээ. Чи энэ захидлыг үлдээчихлээ. Сайн мэдээ ирж үү?
Про- 32 хагас цаг захиалсан, есдүгээр сарын 17-ноос эхлээд бямба гараг бүр 8:30-аас СБС дээр. Одоогоор зургаан дугаар бэлэн. Сталаг 17 юм уу, Их орголт шиг, гэхдээ илүү хөгжилтэй. Зурагтад зориулсан. Хөгжилтэй л дээ.
Сэм- Тийм.
Про- Ядаж л хөгжилтэй байгаасай гэж бурханд залбирахаас. Хоганы баатрууд,,, ийм нэртэй. Юу гэж бодож байна? Догь нэр байгаа биз?
Сэм- Догь. Тийм ээ.
Про- Амжилттай явах юм бол, чамайг дараагийн улирал дээр авч болох л юм. Туслахын туслахын туслах ч юм уу. Чи чинь зурагтад ажиллахгүй гэсэн ш дээ. Захианд чинь тэгж байсан. Гэхдээ л энэ гоё захидал. Би ч чам шиг байхдаа ийм захидал олныг сараачсан даа. Чи кино хийх хүсэлтэй. Тийм биз?
Сэм- Тийм. Тийм, дуртай. Гэхдээ, аан гээ, эхэлж л байвал хаа ч яах вэ дээ, тэглээ гээд...
Про- Чамайг уулзуулах нэг хүн байна. Ажилд орох тухайд биш л дээ, тэр тийм юм хийдэггүй. Одоо амьд байгаа хамгийн аугаа кино найруулагчтай уулзах уу? Өрөө нь хонгилын нөгөө талд. Алив. Түр хүлээж бай. Энэ хүн бол Нона. Нона чамд санаа тавина. Одоогоор эзгүй байна.
Нон- Хоолондоо гарчихсан.
Про- За.
Нон- Хүлээх юм уу?
Про- Тэгнэ ээ, хүлээж байг. Суу. Амжилт хүсье.
Нон- Хэдэн цаг ч болж мэднэ. – За, жаал аа. Чамд таван минут байгаа шүү. Нэг ч юм уу. Бос, бос. Хөөе. Зангиагаа суллачих даа. Боломж илүүтэй олдоно.
Фор- Чамайг кино хийдэг хүн болмоор байна гэлээ.
Сэм- Тийм ээ, эрхэм ээ, тийм.
Фор- Яагаад? Энэ бизнес, чамайг урж тасдана.
Сэм- Нөгөө... Ноён Форд, би...
Фор- Чи урлагийн талаар юу мэдэх юм, жаал аа?
Сэм- Би таны кинонуудад маш их дуртай.
Фор- Биш ээ. Урлаг. Тэр зургийг харж байна уу, чи?
Сэм- Тийм ээ. Биш ээ, тийм. Тийм, би харж байна.
Фор- Тийшээ очоод зогс. Тэгээд, юу харагдаж байна? Дүрсэл дээ.
Сэм- Аа, за. Энд хоёр хүн байна, хоёулаа морьтой, нэг юм хайгаад байх шиг байна. Магадгүй туршуулаар явж...
Фор- Үгүй. Үгүй. Тэнгэрийн хаяа хаа байна?
Сэм- Тэнгэрийн хаяа юу?
Фор- Хаа байна?
Сэм- Байна, энэ доор.
Фор- Яг зөв. Энэ зурган дээр ир дээ. Тэгээд?
Сэм- За, харлаа. Энд таван ковбой байна. Бодвол индиануудтай...
Фор- Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Тэнгэрийн хаяа нь хаа байна аа?
Сэм- Аан, энэ, энэ байна.
Фор- Хаана?
Сэм- Зургийн дээд талд.
Фор- За, нааш ир дээ. Чи тогтоож авна шүү. Тэнгэрийн хаяа доор байгаа үед, сонирхолтой. Тэнгэрийн хаяа дээр байгаа үед, сонирхолтой. Тэнгэрийн хаяа дундаа байгаа үед, уйдаж үхмээр хог. Аан гээ, чамд амжилт хүсье. Миний өрөөнөөс зайлж үз.
Сэм- За. Баярлалаа.
Фор- За зүгээр дээ.
ТРЭЙЛЭР
Миц- Кино бол зүүд. Хэзээ ч мартагдашгүй. Сэмми?
Бич- Стивен Спилбэрг найруулагчийн бүтээл.
Бур- Айл бүр гэрэл өлгөчихөөр өөр болчихжээ. Гэрээ яаж олъё доо?
Сэм- Манайх чинь гэрэлгүй, харанхуй байшин.
Миц- Энэ гэрт эрдэмтэд, урлагийнхан мөргөлдөж байдаг юм. Сэмми манай тал, намайг дуурайчихсан юм.
Бич- Талархлын баяраар,
Шил- Яг ямар кино хийх вэ?
Миц- Чи хүүгийнхээ сонирхлыг зугаа цэнгэл, хобби гээд тоодоггүй. Жаахан ч гэсэн урам хайрла л даа.
Бор- Концертийн төгөлдөр хуурч болох байсан юм даа. Чамд байгаа юм ээжийн чинь зүрхэнд бий.
Бур- Зүгээр ч нэг хайрладаг биш, энхрийлж хайрладаг байх хэрэгтэй. Энэ чиний хоббиноос хавьгүй чухал.
Сэм- Та зүгээр л хобби гэж байгаа юм уу?
Лиз- Ээж сармагчин авсан.
Бур- Яах гэж сармагчин авсан юм?
Миц- Би инээмээр байна ш дээ.
Сэм- Та дандаа л анхаарлын төвд байх гэж зүтгэдэг.
Рэж- Ээж рүү битгий хашхич.
Миц- Чи дандаа надтай үл хүндэтгэж харьцдаг. Би чиний ээж.
Бор- Гэр бүл, урлаг, амьдрал. Чамайг тасар татан хаяна.
Бэн- Чи кино хийхээ больчихвол, ээжийн чинь сэтгэл шархална.
Сэм- Цаашдаа юу хийх вэ, яах вэ?
Миц- Зүрх сэтгэл чинь юу гэнэ, түүнийг дагаарай.
Бич- Мөч бүрийг нандигна.
Миц- Аль хэсэг нь хамгийн таалагдсан бэ?
Бич- ФАБЕЛМАНЫНХАН
Back to episodes Go home