Fire fighters

The Filmbridge LLC

Төрөл: УСК                                              Хуудасны тоо: 46
Нэр:
Гал сөнөөгчид                                                     Орчуулсан: Лингостик ХХК

Дүрүүдэд:

Чолүн - эрэгтэй, 20-30 насны, гал сөнөөгч

Жинсоб - эрэгтэй, 40-50 насны, гал сөнөөх аврах ангийн ахмад

Юунтэ - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Гычол - эрэгтэй, 25-30 насны, гал сөнөөгч

Сонху - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Санбун - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Жүнхёг - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Хёнсү - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Хёжун - эрэгтэй, 30-40 насны, гал сөнөөгч

Сохы - эмэгтэй, 25-30 насны, түргэн тусламжийн ажилтан

Ингы - эрэгтэй, 40-50 насны, гал сөнөөх аврах ангийн командлагч

Дусүн - эмэгтэй, 40-50 насны, Жинсоб-ын эхнэр

Сүнжа - эмэгтэй, 65-75 насны, хоолны газрын эзэгтэй

Кёнху - эрэгтэй, 30-40 насны, Сүнжа-ийн хүү

Хёмин - эмэгтэй, 25-30 насны, Хёнжу-ийн дүү, Гычол-ын сүйт бүсгүй

Эр 1 - эрэгтэй, 30-40 насны, байр галдан шатаахын завдсан

Эр 4 - эрэгтэй, 40-50 насны, танхимын гишүүн

Эр 7 - эрэгтэй, 30-40 насны, сэтгүүлч

Эр 8 - эрэгтэй, 30-40 насны, оёдолчин

Эр 12 - эрэгтэй, 40-45 насны, Кёнху-ийн найз

Эр 15 - эрэгтэй, эргүүлийн цагдаа

Эр 16 - эрэгтэй, 119-ийн диспетчер

Эр 17 - эрэгтэй, 7-10 насны, Жинсоб-ын хүү

Эм 3 - эмэгтэй, 25-30 насны, багш

Эм 4 - эмэгтэй, 60-70 насны, Юунтэ-ийн ээж

Эм 5 - эмэгтэй, 40-50 насны, дэлгүүрийн худалдагч

Эм 7 - эмэгтэй, 40-50 насны, Ингы-ийн эхнэр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Текст: ЭНЭХҮҮ КИНОГ ХУНЖЭ ДҮҮРЭГТ 2001 ОНД БОЛСОН БОДИТ ЯВДЛААС СЭДЭВЛЭН БҮТЭЭСЭН Ч, КИНО ЗОХИОЛД ЗОРИУЛАН ДҮРҮҮД, ҮЙЛ ЯВДАЛ, БАЙРШЛЫГ ӨӨРЧИЛСӨН БОЛНО.

Эр 1: Болж байна, би жинхэнээсээ үхээд өгье! Бүгдээрээ хамт үхье!

Эм 1: Гуйя, болиоч дээ! Би чиний араар тавиагүй!

Эр 1: Чамайг олон хүнтэй явалдсаныг мэднэ шүү!

Эм 1: Би араар чинь тавиагүй гэж амлая!

Жинсоб: Хөөе, чанга яригчаа өг дөө.

Эр 1: Чи миний дуудлагад хариу өгөөгүй!

Эм 1: Яагаад тэгж удсан юм?

Жинсоб: Тийм ээ, тийм, ойлгож байна. Эрхэм ээ! Бусад хүмүүсийг бодож ухаангүй үйлдэл битгий гаргаарай! Буцаад орно уу! Буцаад ор! Шатахуунаа газарт тавь! Эрхэм ээ!

Эр 1: Тэр новшид чам шиг өлөгчинд жинхэнээсээ хайртай байсныг минь хэлээрэй!

Эр 2: Таны үгийг дамжуулна аа! Өөрийгөө шатаа!

Жинсоб: Та битгий оролц! Эрхэм ээ, тайвшраад, дотогш ороорой!

Эр 2: Тэр новшийн нэр нь хэн юм? Дугаарыг нь өгөөд аль!

Жинсоб: Эрхэм ээ! Та битгий оролц, үгүй бол баривчлуулна шүү!

Чолүн: Амрыг эрье!

Ингы: Хөнгөн атлетикийн мэргэжлээр коллеж төгссөн юм уу?

Чолүн: Тийм ээ, эрхэм ээ.

Ингы: Сайн байна. Амралтын өрөөнд хүлээж бай. Дуудлагаас буцаж ирэхээр бүгдтэй нь мэндчилээрэй.

Сонху: Чи аврах ангийн шинэ залуу юу?

Чолүн: Тийм ээ.

Сонху:  Амжилт хүсье.

Чолүн:  Баярлалаа.

Жинсоб: Хёнсү, яг 5 секундийн дараа олсоо тавиарай.

Эр 1: Та нар бүгд үхсэн дээ! Би энэ газрыг шатаана!

Жинсоб:  Ороод.

Хёнсү:  Ороод!

Эр 1: Юугаа хийгээд байгаа юм?

Хёнсү: Бариад ав! Бариарай, гарыг нь! Гарыг нь барь!

Хёжун: Зүгээр байж бай! Битгий хөдөл!

Гычол: Битгий гэмтээчхээрэй!

Хёжун: Угаалгын өрөө ормоор байна!

Чолүн:  Амрыг эрье!

Хёжун:  Хөөе!

Чолүн: Гал сөнөөх...

Ингы: Баруун баазын аврах ангийг дуудаж байна. Аврах ангийг дуудаж байна.

Хёжун: Хөөе, чи ч бас хурдан яв!

Чолүн: За, эрхэм ээ!

Текст: ГАЛ СӨНӨӨГЧИД

Ингы: Суудлын машинууд ачааны машинтай мөргөлдөж, Хунгын гарцаас унасан байна. Баруун бүсийн бусад салаа өөр газар очсон тул ослын газар очоод яаралтай хүмүүсийн амийг авраарай. 4-6!

Жинсоб: 4-7! Тэлэгч, цохиур хоёр бэлдээрэй!

Хёжун: За, дарга аа!

Жинсоб: Бас царил аваад ир.

Юунтэ: За, ахмад аа!

Хёнсү: Юунтэ, нөгөө шинэ залуу юу?

Юунтэ: Тийм ээ.

Хёнсү: Чи ч царайлаг юм аа. Гычол, манай салааны нүүр царай болдог цаг чинь өнгөрчээ.

Гычол: Хөөе! Царил аваад аль.

Чолүн: За, эрхэм ээ.

Ингы: Баруун 148-р салаа ирсэн, ажиллагааг эхлүүлж байна.

Юунтэ:  Багажуудаа аваарай! Хоолой, хоолой аваад аль! Бас царилаа!

Чолүн: Мэдлээ, эрхэм ээ!

Ингы: Шатаж буй машинаас утаа гарч байна!

Юунтэ: Юу хийгээд байгаа юм? Наашаа ир!

Гычол: Царил хаана байна?

Чолүн: Энэ...

Гычол: Итгэмээргүй юм... Эндээ байж бай!

Юунтэ: Царил, царил! Одоо!

Хёжун:  Нээгээрэй.

Чолүн: Мэдлээ, эрхэм ээ.

Хёжун: Сонсож байна уу? Сонсож байна уу?  Юунтэ, хүзүүг нь барьж бай.

Юунтэ:  Барьж байна.

Хёжун: Ухаантай байгаа бол...

Хёнсү: Дотогшоо!  Дамрыг нь барь!

Гычол:  Ойлголоо!

Хёжун: Нэг, хоёр!

Сохы: Юу хийгээд байгаа юм? Ирээд туслаач!

Чолүн: За!

Хёжун:  Нурууг нь болгоомжтой. Нэг, хоёр!

Сохы: Нурууг нь түш.

Сохы: Боль!

Хёжун: Муу новш чинь!

Чолүн: Уучлаарай... Би сандраад...

Гычол: Ажил дээр сандарвал чиний аварч байгаа хүн юу бодох болж байна?

Чолүн: Уучлаарай.

Гычол: Биед чинь юм зоогдож, эсвэл нуруу чинь түлэгдэж байсан ч, ажил дээр сандарч, эсвэл ядарч байгаагаа харуулж болохгүй. Ойлгож байна уу?

Чолүн: Тийм ээ, ойлголоо.

Гычол: Бүх багажийн нэрийг яаралтай тогтоож ав.

Чолүн: За, эрхэм ээ.

Жүнхёг: Хөөе! Шинэ хүн энд байна уу?

Хёжун: Сайн байлаа, багийнхан!

Сонху:  Бүгд сайн ажиллалаа.

Санбун: Сайн ажиллалаа.

Хёнсү: Сайн ажиллалаа.

Санбун: Сайн ажиллалаа, сайхан амраарай.

Сонху: Бүгд сайн байлаа.

Жинсоб: Загатнаад байна.

Юунтэ: Май, үүнийг хэрэглэ.

Жинсоб: Юу юм?

Юунтэ: Шинэ арьс өнгөний эмч өөрөө хийсэн юм. Ёстой сайн шүү. Загатнаж байгаа газар чинь хэрэг болно оо, туршаад үз.

Жинсоб: Хүрч чаддаггүй ээ, чи жаахан түрхээд өг. Загатнаад байх юм.

Юунтэ: Тэнгэр минь... Ямар их маажиж орхисноо хар даа. Нурууны арьс чинь задарчихсан байна.

Жинсоб: Ямар сайхан юм бэ? Үнэхээр сайн эд байна.

Юунтэ:  Тийм үү?

Жинсоб: Яг тийм. Хөөе! Золиг гэж!  Хэдэн аягыг өгөөч!

Сүнжа:  За.

Ингы: Эхний 24 цагаа дуусгаж чадсан Чуэ Чолүн-ий төлөө! Төлөө!

Бүгд: Төлөө!

Сүнжа: Шинэ залууг хараач ээ. Их царайлаг юм гээч. Гал командын дарга болох нь гарцаагүй.

Чолүн: Баярлалаа.

Юунтэ: Аврах ангийн ажилчин дарга болохыг харж байсан уу?

Сүнжа: Тэгж болохгүй гэж хэн хэлж байна? Бүгд сайн идээд ав!

Ингы: За, эгч ээ!

Юунтэ: Энэ дан цусан зайдастай. Чи ид.

Чолүн: Аврах ангиас дарга болж байгаагүй юм уу?

Хёнсү: Үгүй ээ, болж байгаагүй. Энд чинь махан толгойнууд л байдаг юм. Ганц ч дарга гарахгүй дээ.

Жинсоб: Дахиад л махан толгойгоороо яриад эхэллээ. Бид бүгд л махан толгой юм чинь.

Хёнсү: Май, махан толгойт оо.

Жинсоб:  Чолүн.

Чолүн:  За, эрхэм ээ.

Жинсоб: Өнөөдөр ослын газар харсан зүйлс, бас хохирогчдыг бодоод байх хэрэггүй, мартаарай, за юу?

Чолүн: Мэдлээ, эрхэм ээ.

Жинсоб: Үгүй бол энэ ажилд удахгүй шүү.

Чолүн: Мэдлээ, эрхэм ээ.

Жинсоб:  Төлөө!

Чолүн:   Баярлалаа!

Жинсоб: Бэлдээд, эхэл! Чолүн!

Хёжун: Авирч байхдаа хөлөө савла!

Чолүн: Ойлголоо!

Юунтэ: Чолүн, өглөө эмгэн хумс идсэн юм уу?

Жүнхёг: Минийх, минийх шүү! Хөөе, Чолүн! Аваарай! Наашаа өшиглө! Сайн байна!

Сонху: Ирлээ шүү!

Юунтэ: Өшиглөж чаддаг гэж бодсон чинь сонирхогчоос цаашгүй юм шив дээ. Хүн аврахдаа л анхаар даа!

Чолүн: Бүх хүчээ дайчилна аа!

Жүнхёг: Юунд бүх хүчээ дайчлах гээд байгаа юм?

Чолүн: Хүмүүсийг аварч, хөл бөмбөг теннис тоглоход!

Жинсоб: Эгч ээ! Бараг боллоо! Бараг!

Эм 2: Туслаарай!

Сохы: Дахиад авч болох уу? Баярлалаа!

Юунтэ: Хоёр хүний хоол идэж байгаа юм уу?

Сохы: Ахмад намайг Чолүн-тэй эргүүлд гар гэсэн.

Юунтэ: Алив ээ... Яагаад аврах ангид тийм ажил өгөөд байгаа юм?

Юунтэ: Эрхэм ээ! Гуйя!

Эр 2: Намайг тавь аа!

Юунтэ: Эрхэм ээ! Болиоч ээ! Ингэж болохгүй ээ! Та зүгээр үү?

Чолүн: Эрхэм ээ, зүгээр үү?

Эм 3: Гал гарвал гал сөнөөгчид галын машинаас хоолойгоор ус шүршдэг! Гал гарвал аврах машин хүмүүсийг авардаг юм!

Хүүхдүүд: Аврах машин!

Эм 3: Тийм ээ!

Чолүн: Юу болоод байна?

Хёжун: Яаралтай дуудлага! Яаралтай дуудлага!

Санбун: Яаралтай дуудлага!

Бүгд: Яаралтай! Чолүн, гүйгээрэй!

Юунтэ: Хурдлаарай! Чолүн! Царилаа аваарай! ♪ Хайр баяр баяслаас илүү зовлон авчирдаг ♪ ♪ Чи л надад хайр өгсөн ♪

Бүгд: ♪ Би чамд хайртай байлаа ♪ Аврах анги, урагшаа!

Жинсоб: Дахиад шар айраг аваад ир! Уур амьсгалаа хадгалаарай, үргэлжлүүлээд байгаарай. Эрч хүчээ хадгална шүү!

Хёжун: Шинэ залуу, дуу дуулаарай!

Чолүн: Би сайн дуулж чаддаггүй ээ.

Жинсоб: Утгагүй юм!

Ингы: Хамаагүй ээ, дуул!

Гычол: Битгий бултаад бай, ахмадууд бүгд дуулж байхад.

Чолүн: Би үнэхээр дуулж...

Жинсоб: Урагшаа!

Текст: БҮДЭГХЭН ДУРСАМЖИД МИНЬ ЧИНИЙ ТӨРХ

Ингы: Дахиад 10 шил шар айраг захиал!

Хёнсү: За за, би одоохон эргээд ирье!

Ингы: Ёстой гоё байна! Ингээд цацарлаа даа!

Юунтэ: Ээж! Шинэ кимчи өгөөч!

Эм 4: За!

Юунтэ: Баян хүмүүс биднийг дууддаггүй юм. Одоо үед 112-т хуурамч дуудлага өгвөл шийтгүүлдэг болсон. Залгахаасаа өмнө сайн шалгадаг.

Чолүн: Тийм ээ.

Юунтэ: Манайх эрх мэдэлтэй газар биш.

Чолүн: Тийм ээ.

Юунтэ: Согтуу хүмүүс илүү их дуудлага өгдөг.

Чолүн: Тэр ч үнэн шүү.

Юунтэ: Ээж, шинэ кимчи!

Эм 4: Очлоо. Сайн идээрэй.

Юунтэ:  Баярлалаа, ээж.

Чолүн:  Баярлалаа.

Эм 4: Тайван идээч дээ. Ах, эцэг эх чинь сайн байгаа юу?

Чолүн: Тийм ээ, ах Дэжүн-д ажиллаж байгаа болохоор одоо хамт амьдарч байгаа.

Эм 4: Тийм үү. Ганцаараа байгаад байлгүй бидэн дээр ирж амьдар л даа. Би амттай хоол хийж өгье.

Чолүн: Бодож үзнэ ээ, эгч ээ.

Юунтэ: Бодох хэрэггүй ээ, хэлж байгаа дээр нь хүрээд ир.

Эм 4: Сүүлд тэдэнтэй уулзсанаас хойш их удсан байна.

Чолүн: Тийм ээ.

Юунтэ: Тийм ээ.

Чолүн: Нээрэн... бусад ахмад ч бас тийм байдаг уу?

Юунтэ: Юу гэсэн үг вэ?

Чолүн: Заримдаа Жон ахмад жаахан хэтрүүлээд байх юм. Биднээр цагдаа нарын хийх ёстой ажлыг хийлгээд байдаг.

Юунтэ: Тийм биш ээ, зүгээр л зөн совингоороо хийдэг хүн. Хиймээр санагдвал өөрийн эрхгүй хийчихдэг гэсэн үг. Бид яаж чадах вэ дээ?  Тэр ахмад юм чинь.

Чолүн: Тэгвэл командлагч Кан?

Юунтэ: Тэр яасан гэж?

Чолүн: Албан тушаалын дараалал байгаа шүү дээ. Харин ахмад тушаалыг нь дагахгүй бол?

Юунтэ: Тийм юм биш ээ. Тэд тусгай хүчинд найзууд байсан. Тэгэхээр дотно гэсэн үг. Гэхдээ л тэр шилдэг нь.

Чолүн: Юунд?

Юунтэ: Аврах ажиллагааны тоогоор. 5 жил дараалан улсын шилдэг нь болсон. Хэн ч түүнийг яаж ч чадахгүй. Шилдэг чадвартай хүн.

Чолүн: Нээрэн үү?

Дусүн: Үгүй ээ... Энэ хавийн хамгийн хямд үнэ шүү.

Жинсоб: Тэгвэл гэрээ хий л дээ.

Дусүн: Манайх мөнгө багатай байгаа.

Жинсоб: Мөнгө багатай байвал татгалзах юм биш үү?

Дусүн: Гэхдээ тэр газар хамгийн хямд нь. Өөр арга байхгүй юу?

Текст: НАЙЗ ТАХИА

Жинсоб: Би 280,000 воны халаасны мөнгө авдаг, тэгэхээр яаж чадах вэ дээ? Чи бүх мөнгийг хариуцдаг шүү дээ.

Дусүн: Гэхдээ нэг арга бий.

Жинсоб: Ямар арга байгаа гэж?

Дусүн: Чиний тэтгэвэр хэд болох бол?

Жинсоб: Юу?

Юунтэ: Тэгье ээ. Яг одоо бичээд орхиё. Чолүн, улаан бал аваад өгөөч.

Чолүн: Яах гэж?

Юунтэ: Ээж хар дараад, өсгий дээрээ нэг юм бич гэнэ ээ.

Чолүн:  За.

Юунтэ:  Чолүн-ийг аваад ир гээд хэлчихлээ. Та хоолойг нь сонссон биз дээ.  Би хийе ээ, зүгээр.

Чолүн: Үгүй ээ, зүгээр дээ.

Юунтэ: Үгүй ээ, үгүй. Арилдаггүй үзэг юм чинь арилахгүй шүү дээ.

Чолүн: Арилбал хэрэг болохгүй.

Юунтэ: Байз, байз! Байз! Болиоч ээ!

Ингы: Гал гарлаа, гал гарлаа. Баруун бааз, гал гарлаа. Гал гарлаа, аврах ангийн командлагч ярьж байна. Нам барилга, Нугбон дүүрэг, 3-р давхар. Ойролцоогоор зургаан айл, ослын газар хохирогчид байгаа. Өнөөдөр том хэрэг гарсан бололтой. Хохирогчид байгаа учраас бүгд анхааралтай байгаарай!

Бүгд: Мэдлээ!

Гычол: Хөөе!

Чолүн: За?

Гычол: Арчиж яах гэсэн юм? Тортог болохоос хойш. За.

Хёжун: Энэ золигийн машинууд...

Жинсоб: Бууцгаа.

Бүгд: Мэдлээ!

Хёжун: Гүйгээрэй! Гүйгээд! Гүйгээд!

Ингы: Баруун, 4-8, ослын газар ирлээ. Ажиллагааг эхлүүлж байна. Нэмэлт хүч дуудаж байна! Хоолойг холбоорой!

Эр 3: Юундаа тэгж их удав аа?

Жинсоб: Хёжун, шинэ залуу хоёр эхний давхрыг ав.

Хёжун:  Мэдлээ!

Чолүн: Мэдлээ, ахмад аа!

Жинсоб: Гычол, Хёнсү хоёр 2-р давхрыг!

Гычол: За, ахмад аа!

Жинсоб: Юунтэ, чи надтай хамт 3-р давхар луу!

Юунтэ: За, ахмад аа!

Ингы: Хэрэгтэй бол тусламж дуудаарай! Байдлаа илтгэнэ шүү!

Жинсоб: Юу ч харагдахгүй байна...  Болгоомжтой урагшлаарай!

Юунтэ:  За!  Хөөе, зүүн талд, зүүн талд!

Хёжун: Ойлголоо!

Юунтэ: 1-р давхрын орох хэсэг энд байна!

Хёжун: Ойлголоо!

Чолүн:  Юунтэ.

Юунтэ: Яасан?

Чолүн: Болгоомжтой байгаарай.

Юунтэ: За, чи ч бас.

Чолүн: За.

Ингы: Хоолойгоо залга! Хоолойгоо залга!

Жүнхёг: Залгаж байна!

Хёжун: Халуун байна! Гал 1-р давхраас эхэлсэн бололтой!  Чолүн, царил.

Чолүн: За. Тэгээд хойшоо ухар. Гал гэнэт тэсэрч мэднэ.

Жинсоб: 1-р баг, 3-р давхарт ирлээ! Гал ийшээ тараагүй байна! Хохирогчдыг хайж байна! Дотор хүн байна уу? Дотор хүн байна уу! Намайг сонсож байвал чимээ гаргаарай!

Ингы: Нээгээрэй!

Жүнхёг: Нээж байна!

Хёжун: Хөөе, зүгээр үү?

Чолүн: Тийм ээ, зүгээр.

Хёжун: Ойрхон яваарай! Галын голомтыг оллоо! Хотын хийн шугамыг шалга, 4-6! 1-р давхарт ирлээ! Хайлтыг эхлүүлж байна! Шинэ залуу, цонхыг хагал!

Чолүн: За, эрхэм ээ.

Ингы: Хотын хийг хаасан уу?

Сонху: Тийм ээ, сая хаалаа, гэхдээ...

Ингы: Гэхдээ юу гэж?

Сонху: Энэ байрны ихэнх айл тусдаа хий хадгалах сав хэрэглэдэг.

Ингы: Юу? Новш гэж... Дотор хий хадгалах савтай тусдаа өрөө байж магадгүй, хүмүүсийг яаралтай гарга! 4-6?

Жинсоб: 4-7!

Юунтэ: Дотор хүн байна уу?

Хёнсү: Ахмад аа, 2-р давхар цэвэр! 2-р давхарт хүн алга!

Жинсоб: Давхраа солиод, дахиад шалгаад үзье!

Хёжун:  Чолүн!

Чолүн:  За!

Хёжун: Угаалгын өрөөг шалгасан уу?

Чолүн: Тийм ээ, асуудалгүй!

Хёжун: Дахиад жаахан шалгая! Хөөе, зүгээр үү?

Чолүн: Түр хүлээгээрэй!

Хёжун: Хаачих гэж байгаа юм? Хөөе! Юм хамаагүй эвдлэхээ боль! Үгүй ээ! Битгий! Ухаантай байгаач! Гал тэсэрлээ!

Ингы: Юу болсон бэ?

Чолүн: Хёжун! Хёжун! Хёжун!

Сохы: Өвдөж байвал хашхираарай! Өвдөж байвал хашхираарай! Хайч! Хайч өгөөрэй!

Ингы: Хаачих гэж байгаа юм? Тэднийг гар гэж хэлсэн! Бүгд гараад! Сонсохгүй байна уу? Яг одоо гараад ир! Гуйя, новш гэж!

Юунтэ: Байз, байз! Хохирогч оллоо! Хохирогч оллоо!

Жинсоб: Эхлээд амьсгалыг нь шалга!

Юунтэ: Эгч ээ! Та ухаантай байна уу? Хохирогч олдлоо! Доошоо буулгаж байна!

Жинсоб: Түр хүлээ! Хёнсү, баг зүүлгээрэй!

Хёнсү: За!

Юунтэ: Үгүй ээ, өргөөч ээ!

Хёнсү:  Ингэж үү?

Юунтэ:  Тийм ээ. Байзна. Гычол, хажуу талаас нь! Болчихлоо!

Жинсоб: Байз, түр хүлээ! Дотор хүүхэд байгаа юу? Хүүхэд дотор байгаа юу?

Юунтэ: Ухаангүй байна аа! Түүнийг гаргах хэрэгтэй!

Жинсоб:  Юунтэ!

Юунтэ:  За, ахмад аа!

Жинсоб: Гычол-д үлдээгээд, хүүхдийг нь ол! Тэр энд байх ёстой!

Гычол: 1-р давхрын галыг хяналтдаа аваагүй байна!

Хёнсү: Хёжүн, Чолүн хоёр яасан бэ?

Гычол: Эхлээд эндээс гаръя аа!

Юунтэ: Ахмад аа, агаарын саваа солих хэрэгтэй!

Жинсоб: Золиг гэж, итгэмээргүй юм... Одоо доошоо буувал, эргээд дээшээ гарч чадахгүй! Дахиад жаахан хайя аа!

Юунтэ: Ойлголоо!

Хёнсү: Дамнуурга, дамнуурга!

Санбун: Хөлийг нь барь!

Хёнсү: Яваарай! Хурдал!

Ингы: Битгий яв! Усаа хаа! Усаа хаа!

Хёнсү: Тэдэнд туслах хэрэгтэй!

Ингы: Наанаасаа гарцгаа! Хий хадгалах өрөө байгаа бол хэтэрхий аюултай шүү! Ихдээ нэг минут л байна! Наанаасаа гарцгаа!

Жинсоб:  Юунтэ!

Юунтэ: За, ахмад аа!

Жинсоб: Хүүхдийг аваарай!

Ингы: Хурдан гар! Хурдан гараач ээ, золиг минь!

Жинсоб: 3-р давхраас хохирогч олдлоо, одоо бууж байна! Юунтэ, зүгээр үү?

Юунтэ: Тийм ээ, зүгээр!

Ингы: Зүгээр үү? Одоо гарцгаа!

Юунтэ: Бид зүгээр ээ, гарч байна!

Жинсоб:  Юунтэ!

Юунтэ: За?

Жинсоб: Доошоо буух арга алга аа! Шат аваад ир! 4-6!

Ингы: 4-7! Шат дээшээ тавь! Одоо!

Жинсоб: Хойшоо! Хойшоо!

Юунтэ: Ахмад аа, хүчилтөрөгч дуусчихлаа!

Жинсоб: Тэнгэр минь... Юунтэ, юу хийгээд байгаа юм?

Юунтэ: Ахмад аа, хүүхдийг ав!

Ингы: Юу байсан бэ?

Жинсоб: Юунтэ! Юунтэ!

Юунтэ: Ахмад аа! Би энд байна аа!

Жинсоб: Зүгээр үү?

Юунтэ: Тийм ээ! Хүүхдийг аюулгүй газар аваачаад, намайг ирж аваарай! Би тэсэж байя! Надад олс аваад өг!

Жинсоб: Тэсэж байгаарай! Би олс аваад ирье!

Юунтэ: За!

Чолүн: Ахмад аа!

Жинсоб: Олс өгөөд аль!

Чолүн: Юунтэ хаана байна?

Жинсоб: Би доогоо буулаа, чи явж бай! Юунтэ! Би буцаад ирлээ! Ирсэн шүү!

Юунтэ: Ахмад аа, олсоо буулгаарай!

Жинсоб: Олс буулгалаа! Юунтэ, бариад ав! Юунтэ!

Текст: 3 САРЫН ДАРАА

Сохы: Энэ бүх хугацаанд гэрээсээ гараагүй юм уу?

Чолүн: Хааяа гарч агаар амьсгалсан.

Сохы: Заримдаа бидэнтэй ирж уулзаж бай л даа.

Чолүн: Би чамайг харсан.

Сохы: Мэнд мэдэхгүй дээ.

Чолүн: Хёжун яаж байна?

Гычол: Болгоомжтой бай.

Сохы: Нуруун дээрээ мэлхийн хуягтай болсон гээд баярлаж байгаа.

Гычол: Догь харагдаж байна.

Чолүн: Би хоолоо идэх болчихлоо, тасаллаа. Командлагч аа, таны амрыг эрье!

Ингы: Эргээд ирснийг чинь хараад баяртай байна. Зүгээр хийх зуух харахад л дотор хачин болж байгаа байх. Гэхдээ тэглээ гээд айгаад байна гэсэн үг биш.

Текст: ГАЛЫН УХААНЫ АНХАН ШАТНЫ СУРАХ БИЧИГ

Ингы: Зөв бодолтой байвал давж гарч болно. Хэдэн сар амраад, эрч хүчтэй эргээд ир.

Эр 4: Ойлгож байна уу? Өнгөрсөн жилийн ослыг үл харгалзан энэ жилийн галын төсвийн хэсгийг галын наадамд зориулсан байна. Та нарын ажлын нөхцөлийг сайжруулах ажил дахиад л хойшлогдлоо.

Текст: 119-ИЙН ГАЛ СӨНӨӨГЧДИЙН УУЛЗАЛТ

Эр 4: Дахиад ийм зүйл болгохгүйн тулд би та бүхний халамжийн төлөө амь бие хайрлалгүй ажиллаж, өдөр шөнөгүй сайжруулалт авчрахыг хичээх болно.

Эр 5: Уулзалт ингээд дууслаа. Дараа нь дурсгалын зураг татуулах болно.

Жинсоб: Уучлаарай, танхимын гишүүн ээ!

Эр 5: За, асуулт байна уу?

Жинсоб: Халамжаас өмнө гал сөнөөх өмсгөлөө ярилцаж болох уу? Үнэнийг хэлэхэд манай өмсгөл галд тэсвэртэй биш, харин борооны цув гэвэл илүү тохирно. Нэг юманд гогодсон бол амархан урагддаг. Танхимын гишүүн ээ, энэ бээлий... бид талбар дээр хөвөн даавуун бээлий ашиглаж байгаа. Гал шууд л арьс руу нэвт түлдэг. Богино хэрэглээнийх учраас манай хангамжид багтдаг ч үгүй. Тэгээд! Хамгийн том асуудал нь хууль бусаар зогссон машинууд. Хэчнээн хурдан гүйсэн ч, агаарын сав, өмсгөлтэй учраас гал тарах хурдыг гүйцнэ гэж байхгүй! Танхимын гишүүн ээ. Хууль бусаар зогссон машинуудыг галын машинаар түлхэх эрх олгох хууль баталж өгөөч. Өөрсдөө гэмтэлгүйгээр хүмүүсийг аврахыг зөвшөөрөөч.

Хёнсү: Бурхан минь...

Сүнжа: Өнөөдөр Юунтэ-ийн төрсөн өдөр. Тэгээд... энэ дан цусан зайдастай шүү.

Сохы: Та санаж байгаа юм уу?

Сүнжа: Мэдээж, хуанли дээр тэмдэглэсэн байгаа. Та нарынхыг ч бас.

Текст: ЮУНТЭ-ИЙН ТӨРСӨН ӨДӨР

Гычол: Юу вэ? Шорвог идэх дуртай шүү дээ.

Сүнжа: Зөвхөн та хэд л ирсэн юм уу? Чолүн хэзээ эргэж ирэх юм?

Сохы: Энэ долоо хоногт ирнэ ээ.

Сүнжа: Тийм үү? Сайн байна, идээд ав.

Хёжун: Удсан байна шүү, Кёнху!

Кёнху: Намайг хараад баярлаж байна уу? Муу тэнэгүүд... Хөөе, шарсан махан толгойнууд аа! Өнөөдөр хэн ч үхээгүй юу?

Сүнжа: Тэнэг чинь, гарч үз, муу золиг! Энэ мөнгийг авч болохгүй ээ! Чамд өгөх мөнгө байхгүй!

Кёнху: Энд мөнгө байна!

Сүнжа: Наанаасаа авч болохгүй ээ!

Кёнху: Би хүү чинь биз дээ, авчихъя л даа!

Сүнжа: Муу золиг чинь!

Сохы: Хөөе! Эгч ээ, түүнийг цохиж болох уу? Яаж ээждээ ийм хүндэтгэлгүй ханддаг байна аа?

Кёнху: Муу өлөгчин!

Хёжун: Хөөе!

Кёнху: Хүлээж бай. Засгийн газрын ажилтан байж намайг цохисон гэж чамайг мэдэгдэнэ дээ!

Сохы: Тийм ээ, тэг! Гэхдээ би засгийн газрын ажилтан биш!

Кёнху: Хөгийн амьтан!

Сохы: Надад байх ч үгүй!

Кёнху: Чамайг мэдэгдэнэ дээ!

Сүнжа: Үнэхээр уучлаарай...

Сохы: Гэнэт уурласанд уучлаарай.

Сүнжа: Үгүй ээ, ийм мангар хүн төрүүлсэн миний буруу. Явж хоолоо ид.

Жинсоб: Уучлаарай.

Эр 6: За?

Жинсоб: Шилтэй сөжү, хатаасан хулд авч болох уу?

Эр 6: Сөжү, хулд... За, май.

Жинсоб: Хэд вэ?

Эр 6: 7,200 вон. Шарил эргэх гэж байгаа юм уу? Май, май. Эгч ээ, та юу хийж байгаа юм?

Эм 4: Өнөөдөр хүүгийн минь төрсөн өдөр. Тэр хэдэн сарын өмнө нас барсан юм. Түүнийг хооллох гээд ээ.

Эр 6: Энд нас барсан гал сөнөөгчийн ээж нь байсан байх.

Текст: ЖОН ЖИНСОБ

Жинсоб: Сайн ажиллалаа, хөгийн амьтан минь.

Хёнсү: Цахилгаан хөрөө ажиллаж байна!

Ингы: Шахуурга!

Хёжун: Тэлэгч, цохиур хоёр зүгээр!

Ингы: Хорт хийн баг!

Гычол:  Асуудалтай!

Ингы:  Юу?

Гычол: Альфа баг зөв хатаадаггүй болохоор дандаа ийм болчихсон байдаг.

Ингы: Тэр тэнэгүүдийг дээ... За за, би сайн загнаад өгье.

Хёжун: Бээлий яах вэ?

Ингы: Ямар бээлий?

Хёжун: Өнгөрсөн сард бидэнд ядаж олсон бээлийн өгнө гэсэн дээ.

Ингы: Тэгсэн юм уу? Тэвчээртэй бай, төсвийн хүсэлт гаргачихсан байгаа.

Хёжун: Командлагч ч дэндүү юм аа. Яагаад ирсэн юм?

Хёмин: Хонгор минь.

Гычол: Хөөе.

Хёжун: Надтай уулзахаар лав ирээгүй бололтой. Та хоёрыг хараал идэг.

Хёмин: Амттан, нүүрний маскийг чинь авчирлаа. Бас амин дэм авчирсан шүү.

Гычол: Тэгэх хэрэггүй байсан юм аа.

Ингы: Хөөе, Гычол! Шатнаас зүүгдэх хүртэл чинь цөөхөн хоног үлдсэн байна!

Хёмин:  Юу гэсэн үг юм?

Гычол:   За, эрхэм ээ! Ахтайгаа яриад, дотор ороод ир ээ.

Хёмин: За.

Хёжун:  Явцгаая!

Санбун:  За, дарга аа!

Хёмин: Ах аа! Хослол байгаа юу?

Хёжун: Яасан?

Хёмин: Дараа сард хадмуудтай хоол иднэ.

Хёжун: Түүнтэй хоол идэх гэж хослол өмсөх ёстой юм уу?

Хёмин: Зүгээр нэг хоол биш ээ. Заавал өмсөөрэй.

Хёжун: За яах вэ! Явж үз. Ёстой нээрэн, залхаж байна шүү... Хөөе. Эмнэлэгт намайг эргэх гэж ирээд л энэ хоёр танилцсан юм шүү дээ. Ингээд нийлчихнэ гэж даанч санасангүй.

Текст: НЯМ ГАРАГИЙН СЭТГҮҮЛ Гал командын дарга, командлагч хоёр чимээгүй байхад та ч зоригтой үг хэлсэн шүү. Нээрэн, нийт хэдийг босгосон бэ?

Жинсоб: Юу босгосон гэж?

Эр 7: Бүх гал сөнөөгчид нас барсан хамтран зүтгэгчдэдээ 15,000 вон хандивласан. Сөүлд ойролцоогоор 5,000 гал сөнөөгч байдаг болохоор 72,000,000 сая вон давсан байх ёстой биз дээ? Хандив өргөх гэдэг нэг хэрэг, сүүлийн хэдэн жил та аврах ажиллагаагаар 1-рт жагсаж байгаа. Олон шагнал, урамшууллын мөнгө авсан биз дээ?

Жинсоб: Тэгээд? Юу хүссэн юм?

Эр 7: Үнэнийг хэлэхэд гал сөнөөгчид бусад төрийн албан хаагчид шиг доогуур биш ч, бага цалингаас болж зовохгүй байгаа биз дээ? Галын дүрмийг ашиглаж янз бүрийн авилга авдаг л байлгүй. Тэгж байгаад хамт өдрийн хоол идье.

Жинсоб: Энэ нөхрийг бяцлаад хаячих юм сан...

Эр 7: Ёстой ууртай юм аа. Хэвлэл мэдээлэл ямар аймаар гэдгийг мэдэхгүй л байна даа.

Чолүн: Амрыг эрье! Чуэ Чолүн эргээд албандаа ирлээ!

Хёнсү: Хөөх! Хэн ирснийг хар даа! Сайхан харагдаж байна шүү!

Чолүн: Баярлалаа!

Хёнсү:  Сайн сууж байв уу?

Чолүн:  Тийм ээ. Амрыг эрье!

Гычол: Санасан шүү, маанаг аа.

Чолүн: Баярлалаа.

Хёжун: Хөөе, тавтай морил! Чамайг нэг тэврээд авъя. Хорсож байна! Өвдөхгүй байна аа, би эдгэрчихсэн.

Чолүн: Уучлаарай.

Хёжун: Юунд тэр вэ? Чамаар тоглож байхад. Март даа! Ажлын дараа нэг шил шар айраг ууя.

Чолүн: Тэгье ээ.

Хёжун: За за, явцгаая.

Сохы: Чуэ Чолүн! Эргээд иржээ.

Жинсоб: Яагаад түүгээр бахархаад байгаа юм?

Ингы: Түүний буцаж ирсэн нь бахархам үйлдэл шүү. Тэр жаал их юм үзсэн. Дахиад нэг боломж олгоё. Эргээд ирсэнд нь баяртай байна. Хөөе, Сохы! Чолүн эргээд ирсэн биз дээ?

Сохы: Тийм ээ, ирсэн.

Ингы: Хөөе.

Жинсоб: Жингийн бэлтгэлийн өрөөнд хүрээд ир гээд хэлээд өгөөч.

Сохы: Тэгье ээ.

Ингы: Эргэж ирэх гэж их л зориг гаргасан байх даа.

Жинсоб: Зориг оо? Тэр чинь толгойноос гардаг зүйл. Аврах ангийнхан бид бодолгүйгээр хөдлөх ёстой. Түүнийг удирдах газар, эсвэл яаралтай тусламжид оруул. Тэр айчихсан байгаа.

Ингы: Бидний дунд айгаагүй хүн байна уу? Зүгээр л тэсээд, давж гардаг шүү дээ. Хамаагүй ээ, чи өөрөө л мэд. Сайжрахад нь тусалж болно, эсвэл явуул. Түрүүн тэр сэтгүүлч яах гэж ирсэн бэ?

Жинсоб: Яах гэж байх вэ дээ. Шимэгч л байсан.

Ингы: Шимэгч ээ?

Чолүн: Амрыг эрье!

Ингы:  Эргээд ирсэн үү?

Чолүн: Тийм ээ, эрхэм ээ.

Ингы: Өдрийн цайгаа уусан уу?

Чолүн: Тийм ээ, уусан, командлагч аа.

Ингы: Зөөлөн хандаарай, за юу?

Жинсоб: Яв яв. Ороод ир. Одооноос гэртээ харилгүй эндээ идэж, унтана шүү. 2 долоо хоногийн дараа үзлэгтэй. Үзлэгт тэнцэхгүй бол өөр газар хуваарилагдана. Чуэ Чолүн. Чи айчихсан бол энэ ажлаас гарсан нь дээр. Өөрөөсөө болж бусдыг зовоох хэрэггүй.

Чолүн: Харамсаж байна уу?

Жинсоб: Юунд тэр вэ?

Чолүн: Эцэст нь хүртэл хэтэрсэн хайлт хийсэндээ.

Жинсоб: Юунтэ-ийн өмнө хохирогчийг аварсан нь хэтэрсэн хэрэг гэж үү? Яагаад гал сөнөөгч болсон юм?

Чолүн: Юунтэ санал болгосон учраас. Цэрэгт явж ирээд, чадна гэж бодсон юм.

Жинсоб: Би ч бас төстэй шалтгаанаар энэ ажилд орсон ч... цэрэгтэй огт адилгүй байсан. Цэрэгт бэлтгэлээс өөр юм хийдэггүй. Гэхдээ энд өдөр бүр тулааны талбар. Гал сөнөөгч тэмцээний төлөө амиа золигт гаргадаггүй. Бас хохирогчийн төлөө амиа өгөхдөө хэзээ ч эргэлзэж болохгүй. Хэзээ ч үгүй шүү. Чолүн. Энэ ажил чамд тохирох эсэхийг сайтар бодоод үз.

Чолүн: Би шалгалт өгнө өө. Өвчний улмаас чөлөөтэй байхдаа төрийн албан хаагчийн шалгалтад бэлдсэн. Нэг жил ажиллаад тэнцвэл би аврах ангиас явж магадгүй. Тэгээд дараа нь өндөр албан тушаалд хүрвэл аврах ангийн албан тушаалын бүтцийг өөрчилж, хэн ч Юунтэ шиг дуусахгүй байхад...

Жинсоб: Муу хөгийн амьтан... Бид чамайг хүлээж ямар их ажилласан гээч... Тэг ээ, төрийн албан хаагч бол. Тэгээд шинэчлэл хий.

Дусүн: Май, идээд үз. Идээд үз л дээ. Тахианы газрын гэрээ хийчихсэн шүү! Анх удаа гэрийнхнээсээ мөнгө зээлж үзлээ. Баярлаж байна уу?

Жинсоб: Золиг гэж...

Дусүн: Амсаад үз л дээ. Бүгд амттай байна гэсэн! Эцэст нь миний мөрөөдөл биеллээ.

Жинсоб: Би явж шил сөжү авлаа.

Дусүн: Чамайг явах гэж байгааг мэднэ шүү!

Жинсоб: Гэрээс тэг чигтээ тос үнэртээд байна.

Дусүн: Зүгээр амсаж болдоггүй юм байх даа?

Эр 8: Таны бие загвар өмсөгч байхад тохирсон юм байна. Бас их царайлаг юм. Болчихлоо, одоо сууж болно.

Гычол: Дууссан уу?

Эр 8: Тийм ээ, болсон, сууж болно оо.

Гычол:  Баярлалаа.

Эр 8:  Сайн байлаа. Сүйт бүсгүй ч бас үзэсгэлэнтэй юм!

Хёмин: Баярлалаа!

Гычол: "Ёнсү" гэсэн нь дээр үү, эсвэл "Сүён" уу? "Ус"-ыг бэлгэдэж, нэрэнд нь "сү" оруулмаар байна.

Хёмин: Хүмүүс тэр ханзыг нэрэнд ашигладаг юм уу? "Гайхамшигтай" гэдэг ханзыг ихэвчлэн ашигладаг биз дээ?

Гычол: Бидний шийдэх хэрэг шүү дээ. Жаал аа. Чиний хүү эсвэл охин байх хамаагүй, нагац ахыгаа л дуурайж болдоггүй юм шүү. Ээж, эсвэл аав шигээ царайтай болоорой, за юу?

Хёмин: Энэ яачихсан юм?

Гычол: Халцарчихсан юм аа.

Хёмин: Стрессээс болсон уу?

Гычол: Зүгээр болчих байх аа. Зүгээр дээ.

Хёмин: Нээрэн, шатнаас зүүгдэнэ гэдэг ямар учиртай юм?

Гычол: Тэр үү? Манай баазын уламжлал юм аа.

Хёмин: Ямар уламжлал?

Гычол: Хуримын өмнөх орой сүйт залууг шатнаас хүлээд, хоолойгоор ус цацдаг.

Хёмин: Яагаад вэ?

Гычол: Уламжлал болохоор.

Жинсоб: ♪ Би нүдээ аниад, буруу харвал мартаж чадах уу? ♪ ♪ Чамайг яваад өгөхөөр би яаж тэсэх билээ? ♪ ♪ Хайрын дурсамж алхаатай минь харшиж, ♪ ♪ нүдэнд нулимс цийлгэнэнэ ♪ Архи хэрэг болохгүй байна аа. ♪ ...намайг олооч ♪ ♪ Хайр баяр баяслаас илүү зовлон авчрах юм ♪ ♪ Чи л надад хайрыг өгсөн ♪

Юунтэ: ♪ Би чамд хайртай байлаа ♪ ♪ Тэр үед ухаараагүй ♪ ♪ Энэ мэдрэмж... ♪ Анд аа. ♪ Би чамайг зүрх сэтгэлээсээ хайрласан ♪ Чиний арилдаггүй үзгээр зурсан юм чинь арилахгүй байна аа.

Чолүн: Хэлсэн биз дээ, арилчихвал хэрэг болохгүй шүү дээ.

Юунтэ: Утгагүй юм. Дуудлага ирсэн шүү.

Чолүн: Анд аа...

Жинсоб: Хаачих гэж байгаа юм?

Чолүн: Яаралтай дуудлага!

Жинсоб: Юу? Хонх дуугараагүй байхад! Хонх дуугараагүй ээ.

Эр 9: Жилийн эцсийн урамшууллаар авсан юм аа. Энэ жил нийлээд 70,000 вон ч хүрэхгүй.

Ингы: За яах вэ, гэхдээ надад хувийн зөвлөгөө өгөхгүй биз?

Эр 9: Зээл хэрэгтэй гэдгээ л хэл л дээ. Хэр их?

Сохы: Ирэх хэрэгтэй шүү. Ахмадын тушаал.

Чолүн: За за, гэхдээ Хунжэ дүүрэг орохгүй байцгаая. Тийшээ явахгүй байя аа!

Сохы: Хэзээ хүртэл ингэж сүр бадруулах гэсэн юм?

Чолүн: Юу?

Сохы: Би уцаартай залуучуудад дургүй. Дахиад бөөлжиж, эсвэл уйлбал чамайг алж орхино шүү.

Ингы: Эгч ээ. Энэ ямар үнэтэй юм?

Эм 5: Наадхыг чинь Америкт хийсэн, 140,000 вон.

Ингы: Хажууд нь байгаа нь ямар үнэтэй вэ?

Эм 5: Канадад хийсэн, 190,000 вон.

Ингы: 190,000 вон. Харин энэ?

Эм 5: Наадах чинь үнэтэй.

Ингы: Хэд юм бэ?

Эм 5: Германых, 280,000 вон.

Ингы: Юу? 280,000 аа? Америкийнхаас хоёр дахин үнэтэй юм байна.

Эм 5: Зүгээр л Америкийнхыг ав аа, хамгийн дажгүй үнэтэй нь.

Ингы: Бөөндөж авбал хямдрах уу?

Эм 5: Хэдийг авах юм?

Ингы: 5 хос орчим.

Эм 5: Хэдэн вон байгаа юм?

Ингы: 430,000 орчим.

Эм 5: Тэгж их буулгаж чадахгүй ээ. Бид ч бас өөрсдөө зардалтай хүмүүс. Бараг үнэгүй авах гээд байх юм.

Ингы: Үнэхээр сайн эд байна.

Жинсоб: Юунтэ... Юунтэ...

Эм 6: Гал сөнөөгч өө? Новш гэж.

Сохы: Машинаа холдуулаарай, энэ бол галын машин явдаг зам.

Эр 10: Яагаад гал сөнөөгч ирж хэлээд байгаа юм? Чи ямар цагдаа юу?

Сохы: Тэгвэл цагдаа дуудаад өгье, энд хүлээж байгаарай.

Эр 10: За за, би холдлоо. Бүгдийг нь шатаахаас өмнө наад машинуудаа холдуул!

Сохы:  Уучлаарай?

Эр 10:  Та нарыг хараал идэг, гал сөнөөгчид өө!

Гычол: Юу вэ?

Хёжун: Юу? Яасан?

Гычол: Яагаад миний юмыг хэрэглээд байгаа юм?

Хёжун: Тэр миний дүү хэвээрээ шүү. Чамд авчирч өгсөн ч, би ах нь болохоор хэрэглэж болно гэсэн үг. Тийм биз дээ?

Гычол: Ойлголоо.

Хёжун: Хадмуудтай хийх оройн хоол ганц чиний төлөө биш шүү. Би ч бас явах ёстой. Бас хэдэн амин дэм уусан шүү.

Текст: ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ! САЙН ХЭРЭГЛЭЭРЭЙ.

Гычол: Ойлголоо доо.

Сохы: Бэлтгэлийн үеэр дуулсан юм. Гэмтлийн дараах стрессийн эмгэг тусах сэтгэл зүйн хувьд сул дорой гэсэн үг биш. Хүмүүс ослыг мартчихсан гэж бодож байгаа учраас ууртай, эмзэг болсон байгаа. Тэгээд байнга санахыг хичээдэг. Чи ганцаараа биш ээ. Бид бүгд л адилхан. Зүгээр л хамт байхдаа юу ч  болоогүй юм шиг байдаг.

Хёжун: Юунтэ нас барсны дараа би их бодох болсон. Хэн ч байсан түүнийг их сайн хүн гэж хэлнэ. Гычол. Гэр бүлд нэг гал сөнөөгч байхад хангалттай. Би чин сэтгэлээсээ гуйвал чи удирдах газар луу шилжих үү? Миний дүүгийн төлөө. Төрөөгүй хүүхдийнхээ төлөө.

Гычол: Ингэвэл ямар вэ?

Хёжун: Яана гэж?

Гычол: Таны хэлснээр гэр бүлд нэг гал сөнөөгч байхад хангалттай учраас та удирдах газар луу яв. Болзоонд ч хэрэг болно, ээжийн чинь санааг ч амраана.

Хёжун: За яах вэ. Би тэнэг зүйл хэлсэн байж магадгүй гэж бодсон юм. Би удирдах газарт очъё оо, маанаг минь. Золиг гэж... Хёмин, яаж яваад ийм залуутай нийлчихдэг байна аа? Ёстой азгүй юм... Бурхан минь.

Хёнсү: Гангү!

Сохы: Бүх гөлөгнүүдийг ослын газраас авчирсан юм уу?

Хёнсү: Хөөрхөн биш байна уу? Үүнийг "Кун" гэдэг. Машины ослын газраас авчирсан юм. Тийм үү? Харин энэ "Пина." Эзэн нь Олон улсын мөнгөн сангийн хямралаар амиа хорлосон юм. Гэртээ ганцаараа үлдсэн дээ. Энэ бол "Гангү." Тэр нядалгааны газарт гарсан галаас амьд үлдсэн. Одоо ч хүмүүсээс айдаг хэвээрээ. Энэ бол "Юунгам." 119-ийн аврах ангийн нохой байсан. Хөгширсөн гээд түүнийг унтуулах гэж байсан юм. Энд авчрахаас өөр яалтай билээ?  Тийм биз? Нааш ир.

Сохы:  Хөөрхөн юм аа, нааш ир.

Хёнсү: Энэ залуус миний хувьд эм л гэсэн үг. Бүгдийг мартахад тусалдаг юм.

Сохы: Ингээд байж болдог ч болоосой. Хэн ч үхэхгүй, хэн ч гэмтэхгүй. Ингээд амар тайван, үзэсгэлэнтэй амьдрах юм сан.

Хёнсү: Юунтэ энэ газарт их дуртай байсан.

Сохы: Хөөе, хэтэрхий их уучихжээ. Бос доо, явъя.

Чолүн: Надад битгий хүр! Новш гэж. Новш, би хараалгах ёстой амьтан.

Сохы: Хэн чамайг хараана гэж?

Чолүн: Жон ахмад.

Сохы: Яагаад? Түүнд юу гээд хэлчихсэн юм?

Чолүн: Яагаад хайлтаа эцэст нь хүртэл үргэлжлүүлж, Юунтэ-г үхэлд хүргэснийг нь асуусан.

Сохы: Чи галзуураа юу? Уучлалт гуйсан юм уу?

Чолүн: Үгүй ээ.

Сохы: Маргааш уучлалт гуйгаарай. Тэгэхгүй бол үлдсэн насаараа харамсана шүү.

Чолүн: Насаараа харамсах аа? Тэр надаас илүү мэдэрч байгаа байлгүй. Аюулгүйн дүрэм, 1-р заалт, 2-р заалт! "Ослын газарт ажиллагаа явуулж байхад хувь хүн арга хэмжээ авч болохгүй! Командлагчийн тушаалыг дагаж, даалгасан ажлыг гүйцэтгэх ёстой! Ослын аюулгүй байдал хангагдаагүй тохиолдолд..."

Сохы: Тэгээд юу гэж? Ийм юм цээжлэх гэж хичээл хийсэн юм уу? Чи хүний амь аврахад тохирохгүй хүн байна.

Эр 11: Түлхүүр чинь.

Дусүн: Баярлалаа.

Эр 11:  Сайн сууж байгаарай.

Дусүн:  Баяртай!

Эр 11:  Амжилтад хүрнэ гэж найдъя!

Дусүн: Баярлалаа! Ядаж л нэмэлт хураамж төлөх хэрэггүй юм байна. Одоо сайн хичээж ажиллаад, энэ хавийн хамгийн алдартай хоолны газар болгоно доо.

Жинсоб: Бурхан минь...

Дусүн: Санаа зовоод л байна уу?

Жинсоб: Түлхүүрээ авчихсан юм чинь сэтгэл хямрах асуудал алга аа.

Дусүн: Тэгвэл яасан гэж?

Жинсоб: Би хэдхэн жилийн дараа тэтгэвэрт гарч болох байлаа.

Дусүн: Хэдхэн жил ээ?

Жинсоб: 10 жил.

Дусүн: Хөөе! Битгий худлаа яриад бай! Золиг гэж! Одоо дуут дохио сонсоод л сэтгэл түгшдэг болсон. Ямар их бөөлжсөн гээч. Дотроо дурандуулж, рентген зураг авхуулсан. Сандарснаас үүдэлтэй ужиг гэдэсний эмгэг!

Жинсоб: Одоо яах вэ?

Дусүн: Март даа, шал хэрэггүй юм. Бурхан минь. Чи намайг үхэн үхтлээ хайрлана гэсэн. Гэхдээ чамайг хэзээ ч даатгал авах боломжгүй ажилд орно гэж бодоогүй шүү. Харин одоо дахиад 10 жил хүлээ гэж байгаа юм уу? Юунтэ-д тохиолдсон зүйлийн дараа...

Жинсоб: Хөөе!

Дусүн: Үгүй ээ, хэлэх хэрэгтэй байна. Надад ч бас хэцүү байна. Чамаас гуйж байна шүү дээ. Алив ээ... Надад битгий хүр. Яагаад ийм юмаар жаргалтай өдрийг гутаагаад байгаа юм? Тавь л даа. Тавиач дээ.

Хёжун: Юу!

Текст: ҮҮНИГ ХЭРГЭЛЭРЭЙ

Хёжун: Тэр харамч нөхөр яасан бэ? Хараач гэм!

Текст: ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ!

Хёжун: Хөөе, шинэ залуу, хар даа, чамд ч бас байна уу?

Чолүн: Тийм ээ.

Хёжун: Адилхан юм байна. "Үүниг хэргэлэрэй"? Олигтой бичиж ч чадахгүй юм.

Текст: ГАЛЫН УХААНЫ АНХАН ШАТНЫ СУРАХ БИЧИГ

Хёжун: Хөөх, Германд хийсэн юм байна. Хөөе, шинэ залуу! Сайн харж хандаарай, дахиад ийм юм болохгүй шүү. Тоглоом биш шүү!

Ингы: Завгүй байна аа, яасан бэ?

Эм 7: Чи миний кредит картыг хэрэглэсэн юм биш биз?

Ингы: Кредит карт аа? Юун кредит карт?

Эм 7: "Тусгай өмсгөл" гэсэн газарт 1,400,000 вон зарцуулсан байна!

Ингы: Битгий тоглоод бай, би яагаад тэгнэ гэж? Яаралтай дуудлага ирлээ, тасаллаа!

Жинсоб: Юун яаралтай дуудлага? Дахиад эхнэрийнхээ кредит картыг ашиглаа юу?

Ингы: Хөөе, дараа хамт өдрийн хоол идэх үү?

Жинсоб: Тэгье ээ, гал командын даргатай хамт.

Ингы: Гал командын дарга аа? Яагаад?

Кёнху: Надад тамхи өгөөч.

Эр 12: За за, за! Шувуунууд ирлээ дээ! Хоёр оноо!

Кёнху: Өнөөдөр чиний азтай өдөр байна! Энд хоёр оноо.

Эр 13: Бүгдийг нь ялж байна.

Кёнху: Үнээ хүртэл дасгалжуулагч болох гээд байх юм аа. Тэр Хиддинк ч билүү, усан тэнэг ч билүү, яагаад түүнд итгэж дасгалжуулагч болгоно гэж? Их мөнгө авчрах юм байх аа.

Эр 12: Хэр их мөнгө олж байгааг нь мэдэх үү?

Кёнху: Ядаж л хэдэн зуун сая вон байлгүй дээ.

Эр 12: Хэдэн тэрбум, маанаг аа. Чи ч хэр их болохыг нь хэлж мэдэхээргүй тэнэг л дээ. Хэдхэн цаас л авч явдаг юм чинь.

Эр 14: Инээдтэй байна уу?

Кёнху: Шинэ машин авсан гээд онгирч байгаа биз? Нээрэн тийм, морины уралдаанаас мөнгө хожсон юм уу?

Эр 12: Юун мөнгө хожих вэ? Би хичээж олсон мөнгөөрөө худалдаж авсан юм. Явж үз, маанаг аа! Бидэнтэй нэгдмээр байвал явж мөнгө олж ир.

Кёнху: Новш гэж... Намайг басаад байна уу? Би шинэ машин дээр чинь баана даа! Новш гэж!

Эр 13: Өвдөж байгаа байх даа.

Кёнху: Чамайг хараал идэг! Новш!

Эр 12: Муу хөгийн новш чинь! Золиг гэж!

Жинсоб: Хүмүүс үүнд гараа хавчуулаад байдаг учраас нэг хараад орхиё гэсэн юм. Харин хогийн цэгийн хүн намайг зүгээр ав гэсэн. Шинэ ахмадаар чамайг санал болгосон шүү.

Хёжун: Юунтэ-д болсон зүйлээс болоо юу?

Жинсоб: Хүү минь манай эхнэрийг шөнө дунд сэрээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол бодлоготой ухралт. Нэг жилийг хүүтэйгээ өнгөрөөнө.

Хёжун: Таныг эргүүлээд тушаалд чинь тавина гэсэн үү?

Жинсоб: Энд эргэж ирэх нь юу л бол, улс дотроо л байх.

Сохы: Юу? Тэгээд та юу хийх юм?

Жинсоб: Би та нартай ажиллаад дууссан бололтой. Манай мэргэжлийг Англиар юу гэдэг билээ?

Хёжун: Мэдээж... "файрмэн" байх аа?

Жинсоб: "Файрфайтер" нь илүү дээр юм. Файрфайтер! Догь сонсогдохгүй байна уу? Анх гал сөнөөгч болоод аврах ангид нэгдсэн. Тэр дундаа хамгийн настай нэг залуу байсан юм. Амьсгалж ч чадахааргүй халуун болсон байсан ч, тэр гартаа царилтай, багаа зүүгээд л, гал унтрааж, хүмүүсийг авардаг байлаа. Нэг өдөр би согтуудаа түүнээс "Айхгүй байна уу?" гэж асуусан. Надад юу гэсэн гээч? Таа л даа.

Хёжун: Мэдэхгүй ээ.

Жинсоб: "Би ч бас айж байгаа. Хар утаанаас болж юу ч харагдахгүй болоход хөл минь чичирч эхэлдэг. Хар утааны хувьд гэвэл үхлийн бурхны нөмрөг намайг бүрхэж байгаа юм шиг санагдуулдаг." Тэгээд би "Тийм үед юу бодогддог вэ?" гэж асуулаа. Тэр надад "Ганц л зүйл. Би энд бууж өгвөл тэр хүн үхнэ. Үхлийн бурхныг ялах гээд байлгүй зүгээр л тэр хүнийг авар" гэсэн юм. Тэгээд алхаж ороод л, хүн аваад гараад ирдэг. Миний мэддэг хамгийн шилдэг файрфайтер байсан даа. Юунтэ, болон түүн шиг хүмүүс биднийг тэнгэрээс харж байхад би яаж энэ ажлаас гарах билээ? Бурхан минь... Явахаасаа өмнө дуусгах сүүлчийн нэг ажил байна.

Хёжун: Юу?

Жинсоб: Яаралтай үед явах ёстой галын машины өмнө хэн хууль бусаар машинаа тавьсан бэ?

Эр 7: Хөөе, хөөе, хөөе!

Жинсоб: За, эрхэм ээ?

Эр 7: Юугаа хийгээд байгаа юм?

Жинсоб: Яаралтай үед гарах ёстой галын машины өмнө нэг тэнэг нь хууль бусаар машинаа тавьчхаж. Таных байсан уу?

Эр 7: Үгүй ээ.

Жинсоб: Биш биз дээ? Та ийм тэнэг биш байлгүй.

Сохы: Май, үүнийг ав.

Чолүн: Энд юу хийх юм?

Сохы: Тэвчээртэй бай. Хүүхдүүд гараад ирлээ. Тэднийг харж бай. Хөөрхөн биш байна уу?

Чолүн: Тийм ээ, хөөрхөн байна.

Сохы: Хүрэн улаан хүрэмтэй охиныг харж байна уу? Тэр Юунтэ-ийн аварсан охин. Тэр ширээ ч юм уу, гутал ч юм уу эд зүйлс авраагүй. Тэр хүмүүсийн амьдрал, гэр бүлийг аврахаар зүтгэж байсан. Цүнхээ аваад, машинаас гар. Чамайг авч гарч, цагийг чөлөөтэй өнгөрүүлж байгаарай гэсэн юм.

Чолүн: Хэн тэгсэн гэж?

Сохы: Жон ахмад. Шалгалт чинь удахгүй болно гэсэн. Тэгээд... дараа сард гарах гэж байгаа. Эхнэр нь тахианы газрын гэрээнд гарын үсэг зурсан.

Жинсоб: Их ажил байлаа шүү.

Дусүн: Сайн ажиллалаа. Бурхан минь...

Жинсоб: Маргааш өглөө уулзъя. Би юмнуудаа аваад ирнэ ээ.

Дусүн: Би очиж туслах уу?

Жинсоб: Хэрэггүй дээ. Ганцаараа хийж чадах уу?

Дусүн: Мэдээж. Чи ядарч байгаа байх.

Жинсоб: Зүгээр дээ, баяртай!

Дусүн: Дараа уулзъя!

Чолүн: Амрыг эрье! Би эргээд ирлээ, эрхэм ээ.

Жинсоб: Шалгалт чинь дажгүй юу?

Чолүн: Тийм ээ, таны дэмжсэний ач.

Жинсоб: Сайн байна. Хүн халааг нь залгах хүн үлдээх ёстой байдаг юм. Чамайг шалгалтаа давсан гэж найдъя.

Чолүн: Гэхдээ би хариултын хуудсаа өгөөгүй ээ.

Жинсоб: Яагаад өгөөгүй гэж?

Чолүн: Гэнэт нэг зүйлээ орхиж байгаа юм шиг санагдаад.

Жинсоб: Юу орхисон гэж?

Чолүн: Хүмүүсийг аварч амьдрах чадвараа. Энэ хорвоо дээр хэн ч хамаагүй олж авч чаддаггүй тийм чадвар. Эрхэм ээ, би тантай адилхан сайн гал сөнөөгч болно оо. Хичээл зүтгэлд тань талархаж байна. Амрыг эрье!

Жинсоб: Би ч энэ газрын өмхий үнэрийг санах байх даа. Чолүн. Би тийм сайн гал сөнөөгч биш ээ.

Текст: ОРШИН СУУГЧИЙН ГАЛ ТҮЙМРИЙН ДААТГАЛ

Сүнжа: Юу хийж байгаа юм?

Кёнху: Үгүй ээ, би зүгээр л... Зээлсэн зурагт номоо буцааж өгөх гээд. Энэ байна.

Ингы: Яаралтай дуудлага, яаралтай дуудлага.

Хёжун:  Хөдлөөрэй!

Санбун: Дараа нь хийгээрэй!

Ингы: Галын яаралтай дуудлага,  яаралтай дуудлага.

Жинсоб:  Хаана?

Ингы:  Бүлкван дүүрэг.

Эр 12: Гал! Энэ жижигхэн галын хүчийг та нар ойлгож байна уу? Миний гэр галд автвал би даатгалаас нөхөн төлбөр авна. Хөршийн гэр шатсан ч, би нөхөн төлбөрөө авна. Гэхдээ чи үнэхээр чадах уу?

Ингы:  Оройн мэнд!

Эр 15:  Сайн уу? Дээрэм гарсан, буруу дуудлага өгсөн байна.

Ингы: Ойлголоо, баярлалаа. Баяртай. Буцаад! Хуурамч дуудлага! Буцаад!

Эр 15: Тийшээ очоод, дахиад шалга.

Эр 16: Сайн байна уу, 119 байна, ямар хэрэг гарсан бэ?

Кёнху: Би Хунжэ дүүрэгт байна аа. Энд гал гарч байх шиг байна.

Текст: 2001 ОНЫ 3-Р САРЫН 4, ШӨНИЙН 3:47, ГАЛЫН АНХНЫ ДУУДЛАГА ИРЭВ.

Эр 16: Хунжэ дүүрэгт гал гарсан гэж үү? Яг хаана вэ?

Кёнху: Миний бодлоор... Яаралтай ирээрэй, яг одоо! Байна уу? Би мэдээ өгсөн юм чинь ингээд тасаллаа шүү!

Эр 16: Байна уу?

Жинсоб: Дээрэм байжээ, гал гараагүй. Битгий санаа зов, Ингы намайг өглөө хүргээд өгнө.

Дусүн: За за, ойлголоо. Гал гараагүй гэнэ ээ. Гал команд дээр уулзъя.

Эр 17: За.

Эр 18: Аврах анги, аврах анги. Хунжэ дүүргийн оффисын барилга, галын дуудлага. Замд яваа баруун бааз, ослын газар луу яваарай. 4-6.

Ингы: 4-7! Ослын газар луу хөдөллөө! Ойролцоох бүх эргүүлийн хэсгүүдийг явуулаарай. Хуучин оффисын барилга, 2-р зэргийн аврах дуудлага.

Жүнхёг: Түр хүлээгээрэй... Сүнжа эгчийн хоолны газар биш үү?

Сонху: Юу вэ?

Санбун: Цаашаа явж чадахгүй нь ээ. Эргээд, өөр гудамжаар оръё.

Хёжун: Тэгсэн ч адилхан. Шууд гараад явж болохгүй юу?

Гычол: Би зам нээх гээд үзье!

Жинсоб: Залуус аа, Сүнжа эгчийн  хоолны газар байна. Гүйгээд! Гүйгээд! Хөдлөөрэй!

Хёжун: 5809, машинаа холдуул!

Текст: ШӨНИЙН 3:59. ГАЛЫН МАШИН УРАГШИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.

Хёжун: 7345, машинаа холдуул!

Ингы: Салхи хэтэрхий хүчтэй байна! 2-р зэргийн аврах дуудлага! Ойролцоох бүх гал сөнөөх баазыг дууд! Хоолойг холбоорой! Хоолойг холбо!

Хёжун: Эхлээд хоолойгоо холбо! Хурдлаарай! Дахиад хоолой авчир!

Ингы: Хүчтэй салхинаас болж гал хурдтай тарж байна! Ослын газар бид түрүүлж ирсэн учраас хүн хүч дутуу байна!

Жинсоб: Асуудалгүй ээ! Чолүн-ийг аваад, 2-р давхрын зурагт номын дэлгүүрээс эхэл!

Хёнсү: Ойлголоо!

Жинсоб:  Гычол!

Гычол: За, ахмад аа!

Жинсоб: Хёжун-тай хамт 3-р давхрын түрээсийн байрнуудыг!

Гычол:  За!

Хёжун:  За!

Жинсоб: Хөдлөөд!

Эр 19: Хойшоо, хойшоо! Аюултай шүү!

Эр 20: Машинаа холдууллаа! Намайг холдуул гэсэн биз дээ?

Жинсоб: Гал барилга даяар тархсан байна! Сайн хайгаарай, гэмтэж болохгүй шүү!

Бүгд:  За, ахмад аа!  Ойлголоо!

Жинсоб:  Болгоомжтой байгаарай!

Бүгд:   За!

Хёнсү:  Ийшээ!

Чолүн:   За!

Текст: 24 ЦАГИЙН БАРУУНЫ ЗУРАГТ НОМЫН ДЭЛГҮҮР

Хёнсү: Кёнху-ийн байнга ирдэг газар байна!  Эндээс эхэлье!

Чолүн:   За!

Жинсоб: Сүнжа эгч ээ! Кёнху! Сонсож байвал хариулаарай! Сүнжа эгч ээ!

Хёнсү: Хүн байна уу? Сонсож байна уу? Сонсож байвал хашхираарай! Хүн байна уу? Хүн байна уу?

Эр 21: Наашаа!

Хёнсү: Дотор өөр хүн байгаа юу?

Эр 21: Мэдэхгүй ээ...

Хёнсү: Босохыг хичээгээрэй! Хөлөөрөө гишгэ!

Сохы: Түргэний машин ухарч байна! Ухраад, тойроод явъя!

Эр 22: За.

Жинсоб: Сүнжа эгч 1-р давхарт алга аа! Түүнийг харсан хүн байна уу?

Хёжун: 3-р давхарт энэ хүн ганцаараа байсан, дээшээ гарах хэрэггүй ээ!

Жинсоб: За, ойлголоо!  Болгоомжтой буугаарай!

Хёжун:  За!

Хёнсү: Ахмад аа! Зурагт номын дэлгүүрээс хүн оллоо!

Жинсоб: Дотор өөр хүн байна уу?

Хёнсү: Сайн мэдэхгүй ээ! Эхлээд түүнийг буулгалаа!

Жинсоб:  За, яв яв!

Хёнсү:  За!

Жинсоб:  Болгоомжтой яваарай!

Хёнсү: Ойлголоо!

Ингы: Түргэний машин, наашаа! Энд! За! Хөөе, тийшээ очиж тусал!

Сохы: Эхлээд түүнийг авъя. Зүгээр үү? Хаана их өвдөж байна?

Хёнсү: Амьсгал!

Хёжун: Юу вэ? Гарч чадахгүй л байгаа юм уу? Юугаа хүлээгээ вэ?

Санбун: Хоолой хэтэрхий богино байна аа!

Ингы: Золиг гэж! Итгэмээргүй юм! Хаачих нь вэ?

Чолүн: Ахмад дотор байгаа! Зүгээр түрээд яв аа! Хөдөлье! Би жолоо барья!

Хёжун: Хөөе, хөөе! Хөдлөөрэй!

Жинсоб: 2-р давхраас хохирогч олдлоо! Сүнжа эгч ээ! Сүнжа эгч ээ! Сайн байна!

Хёжун:  Хоолойг холбо!  За!

Сонху: За!

Чолүн:  Хёжун!  Ахмад хаана байна?

Хёжун: Яаж наашаа ирсэн юм?  Дотор байгаа.

Чолүн:  Ирж байна! Дамнуурга, дамнуурга аваад ир!

Хёжун:  Ахмад аа!

Текст: ШӨНИЙН 4:10. ЭХНИЙ ХАЙЛТ ДУУСЛАА.

Чолүн: Та зүгээр үү?

Жинсоб:  Бүгд гарчих шиг боллоо!

Чолүн:  Бүгд байна аа.

Жинсоб: Надад ус өгөөрэй!

Чолүн: Хөөе! Ус!

Дусүн: Хэн ч байхгүй байна. Тэгээд л намайг ийшээ ирүүлдэггүй байж дээ. Бурхан минь.

Эр 17: Гал үнэртээд байна, ээж.

Дусүн: Тийм ээ.

Жинсоб:  Хүн гэмтсэн үү?

Гычол: Бид нар зүгээр ээ!

Сүнжа: Кёнху! Миний хүү! Түүнийг авраарай!

Жинсоб: Хүлээ! Сүнжа эгч ээ!

Сүнжа: Миний Кёнху дотор байгаа!

Жинсоб: Эгч ээ, дотор байгаа юм уу?

Сүнжа: Кёнху-г авраарай... Миний хүү, хүүг минь авраач! Дотор байгаа шүү дээ!

Жинсоб:  За, түр хүлээгээрэй.

Сүнжа:  Түүнийг авраач дээ...

Жинсоб: Кёнху-г дотор харсан хүн байна уу?

Хёжун: Үгүй ээ.

Ингы: Хөөе, бүгд гарсан уу?

: Сайн ажиллалаа, аврах анги буцацгаа.

Жинсоб: Кёнху дотор байгаа.

Ингы: Бүгдийг шалгасан биз дээ? Хараагүй юм уу? Хууль бус өргөтгөл муу хийцтэй, хэзээ мөдгүй нураад ирнэ. Усаар гал зогсооход анхааръя. Аврах анги, буцаад!

Жинсоб: Би гялс ороод ирье ээ. Миний агаарын савыг солиоч!

Ингы: Үгүй ээ, битгий яв! Битгий!

Жинсоб: Сүх өгөөд аль.

Ингы: Болиоч дээ.

Жинсоб: Дотор хүн байгаа. Алив ээ.

Хёжун: Юу хийгээд байгаа юм? Ахмад ганцаараа орох гэж байна.  Бидний савыг ч бас солиод өг.

Гычол:  За.

Хёжун: Буцаад ирнэ ээ.

Дусүн: Аав чинь одоо гал сөнөөгч биш ээ. Одооноос чамтай цагийг их өнгөрөөх болно. Бурхан минь. Хэрэглэх ч аргагүй юм байна. Золиг гэж. Юу? Аавынх чинь биш байна.

Эр 17: Шин...

Текст: ШИН ЮУНТЭ ШӨНИЙН 4:17. ХОЁР ДАХЬ ХАЙЛТ ЭХЭЛЛЭЭ.

Хёжун:  Зүгээр үү?

Жинсоб: Тийм ээ!  Зүгээр үү?

Хёнсү:  Тийм ээ!

Жинсоб: 2-р давхрын нүх сүв бүрийг дахиад шалга! Би 3-р давхарт гарлаа!

Бүгд: За!

Чолүн: Би цуг явъя!

Жинсоб:  Дагаад яв!

Чолүн:  За!

Жинсоб: Тарцгаа! Одоо! Кёнху! Кёнху!

Хёжун: Кёнху! Кёнху!

Чолүн: Кёнху!

Хёжун: Кёнху! Сонсож байвал хариулаарай!

Чолүн: Кёнху!

Хёнсү: Дарга аа! Тэр алга аа!

Жинсоб:  Хоолны газарт алга уу?

Хёнсү: Алга!

Жинсоб: Хөдөлцгөөе!

Хёнсү: Хёжун! Бидэнд жаахан хүчилтөрөгч үлдсэн, 3-р давхарт очиж тусалъя!

Хёжун:  За!

Гычол:  Яваарай!

Ингы: Залуус аа! Та нар чадах бүхнээ хийсэн, одоо гараад ир! Гал тэсэрлээ!

Хёжун: Доошоо!

Хёнсү: Галыг унтраа! Галыг унтраагаарай! Гал унтраагч!

Хёжун: Гычол! Гычол!

Гычол: Унтраагаарай!

Чолүн: Новш гэж!

Ингы: Наанаасаа гарцгаа! Гараарай!

Жинсоб:  Чолүн!

Чолүн:  За!

Жинсоб: Цуурчхаж! Бодсоноос дор байна!

Ингы: Наанаасаа гарцгаа! Одоо!

Жинсоб:  Чолүн!

Чолүн: За!

Жинсоб: Байдлыг шинжлээд, дахиад нэг хайя! Би удирдъя!

Чолүн: За!

Жинсоб: Ард ойрхон яваарай!

Чолүн: Ойлголоо!

Жинсоб:  Ойлгов уу?

Чолүн: За!

Жинсоб: Ойрхон дагаад яв! Чолүн! Явцгаая!

Ингы: Барилгын зүүн тал, гараад ир! Гараарай! Хурдал!

Текст: ШӨНИЙН 4:27. БАРИЛГА НУРЛАА.

Ингы: Ухагч машин! Ухагч хаана байна?

Эр 23: Гудамж орж чадахааргүй нарийхан байна! Одоогоор гараараа ух!

Ингы: Золиг гэж!  Хүчээр нээ! Нээ!

Эр 23:  Хөөе!

Бүгд: Нэг, хоёр, гурав!

Текст: ҮҮРИЙН 5:47. ГАЦСАН ГАЛ СӨНӨӨГЧДИЙГ ХАЙЖ ЭХЛЭВ.

Чолүн: Ахмад аа. Ахмад аа. Ахмад аа, сэрээрэй. Сэрээрэй, ахмад аа. Ахмад аа. Энд байна! Энд! Бид энд байна!

Ингы: Энд! Энд!

Сохы: Хорт хийн баг аваад ир! Хурдал!

Ингы: Нэг, хоёр, гурав! Чадна аа! Сайн байна! Сайн байлаа, Гычол оо! Гычол! Сайн байлаа! Сайн байсан шүү!

Чолүн: Энд байна! Энд байна! Бид энд байна! Энд байна!

Ингы: Сонсож байвал хариулаач ээ, хөгийн амьтан минь! Тэсэж байгаарай! Битгий бууж өгөөрэй!

Сохы: Хорт хийн баг! Хурдан, наашаа!

Ингы: Нэг, хоёр, гурав!

Сохы: Чолүн!

Ингы: Энд байна! Чолүн! Чолүн!

Сохы: Чолүн! Амьсгалаарай! Дамнуурга!

Жинсоб: Хонгор минь... Уучлаарай.

Эр 17: Аав! Аав! Аав! Та галтай тулалдвал ялна биз дээ?

Жинсоб: Мэдээж ялна.

Эр 17: Мэдсэн юм аа, тэгээд үүнийг зурсан!

Жинсоб: Харъя даа.

Эр 17: Энэ та, аав!

Жинсоб: Сайн зурсан байна аа. Сайн зурсан байна.

Эр 17: Би найзуудаа дандаа гайхуулдаг. Аюулд орсон үедээ таныг дуудах хэрэгтэй гэж хэлдэг.

Жинсоб: Та нар аюулд орсон бол би дохиогоо хангинуулаад л очно доо. Ямар хүнд юм бэ, ээж дээрээ оч.

Эр 17: Ээж! Би үүнийг зурсан!

Дусүн: Харъя даа! Хөөх, гоё зурсан байна! Ёстой гоё болж!

Жинсоб: Булчин татчихлаа, миний хөл, хөл минь!

Эр 17: Булчин татсан? Би тусалъя.

Жинсоб: Үгүй ээ, үгүй, битгий! Битгий хүр, миний хөлд битгий хүр! Үгүй ээ, битгий хүр!

Текст: ХУНЖЭ ДҮҮРЭГТ ГАЛ ТАВЬСАН 34 НАСТАЙ СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛЛАА.

Дусүн: Юу болсон бэ?

Ингы: Тэр одоо хагалгаанд орж байгаа.

Дусүн: Амьд юм уу?

Ингы: Тэр... хагалгаанд орж байгаа.

Дусүн: Баярлалаа, баярлалаа, гуйя... Баярлалаа, баярлалаа. Баярлалаа, түүнийг авраач дээ. Түүнийг авраач. Гуйя, гуйж байна. Түүнийг авраач дээ. Гуйя, түүнийг авраач. Гуйж байна.

Жинсоб: Бурхан минь... Намайг үүрэгт ажил дуудахад хаана ч гал гарсан бай хамаагүй ганц ч болов хүний амийг аврах хүч хайраач. Хэтэрхий оройтохоос өмнө хүүхдийг хамгаалж, айдаст автсан хөгшнийг аврах хүч хайрла. Намайг анхааралтай, үргэлж бэлтгэлтэй байлгаж, хувь заяаны эрхэнд амиа алдах болбол миний эхнэр, гэр бүлийг хамгаалж хайрла.

Чолүн: Энэ залбирал... аврах ангийн ахмадын ширээн дээр байсан. Энэ түүний бидэнд үлдээсэн сүүлчийн үг байсан байх. Тиймээс би өмнөөс нь уншиж өглөө. Гал сөнөөх баруун ангийн Ким Жүнхёг. Гал сөнөөгч Хун Сонху. Гал сөнөөгч И Санбун. Эцэст нь! Ахмад Жон Жинсоб! Хёжун! Хёнсү! Бүгд амар амгалан нойрсог!

Текст: ЭНЭХҮҮ КИНОГ СЭДЭВЛЭСЭН 2001 ОНЫ ХУНЖЭ ДҮҮРЭГТ ГАРСАН ГАЛ ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЖ, ГАЛ СӨНӨӨХ БАГАЖ ХЭРЭГСЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ТОГТОЛЦООНД САЙЖРУУЛАЛТ ХИЙХ ТОМООХОН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН ЮМ. ЭНЭ ОСЛООС ХОЙШ 19 ЖИЛИЙН ДАРАА 2020 ОНД МАНАЙ УЛСЫН БҮХ ГАЛ СӨНӨӨГЧИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛГОЖЭЭ. ЭНЭХҮҮ КИНОГ АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН ӨМНӨД СОЛОНГОСЫН ГАЛ СӨНӨӨГЧДӨД ЗОРИУЛАВ.

Trailer

Юунтэ: Хохирогч оллоо!

Текст: 2001 оны мартагдашгүй бодит түүх.

Чолүн: Харамсахгүй байна уу? Эцсээ хүртэл эрлээ үргэлжлүүлсэндээ.

Ингы: Гал тэсэрлээ!

Сохы: Бид бүгд л адилхан. Зүгээр л юу ч болоогүй юм шиг бай.

Текст: Хунжэ дүүрэгт гарсан түймрийн гунигт түүх.

Эр 18: Хунжэ дүүргийн оффисын барилга, галын дуудлага.

Эр 12: Миний гэр галд автвал би даатгалаас нөхөн төлбөр авна. Хөршийн гэр шатсан ч, би нөхөн төлбөрөө авна.

Сохы: Ингээд байж болдог ч болоосой. Хэн ч үхэхгүй, хэн ч гэмтэхгүй.

Жинсоб: Дотор хүн байна уу?

Хёжүн: Байна аа!

Жинсоб: Бодсоноос дор байна!

Ингы: Одоо ингээд больё. Наанаасаа гар! Яг одоо! Битгий бууж өгөөрэй! Би...

Текст: Гал сөнөөгчид. Баярлалаа. Бид та нарыг дурсаж явна. Тун удахгүй.

 

 

 

 

 

Back to episodes Go home