СПЛИТ

Дүрүүд

Эр:

Кевин   Диссоциатив таних эмгэгтэй (DID).Энэ нь хүнийг хоёр ба түүнээс дээш хувь хүний шинж чанартай болгодог сэтгэцийн хүнд өвчин.Түүнд ийм хувь шинж чанар 23 байдаг. Тэднээс энд гарах нь:

Патрисия, Деннис, Хедвиг, Оруэлл, Жейд, Сэмюэль, Генрих

Жон      Кейсийн авга ах

Рич       Кейсийн аав

Аав       Клэрийн аав

 

Эм:

Клэр            оюутан

Марша  оюутан

Кэйси   насанд хүрсэн

Кэйси   5 настай

Карен Флетчер  доктор

-----------------------------------------------------------------------------------

Эм:    Төрсөн өдрийн мэнд!

Эм:    Төрсөн өдрийн мэнд!

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Өрөвдсөн сэтгэлээр урихаар ийм л юм болдог.

Аав:   Би чамайг бүгдийг нь урихыг хүссэн гэж бодсон.

Клэр: Аав аа, зургийн ангийнханыг бүгдийг нь урьж чадахгүй, нэг хүнээс бусдыг, учир нь түүнийг сошиал сүлжээгээр муулж мэднэ. Би араатан биш.

Аав:   Би чамаар бахархаж байна. Би ч тэгж бодсон.

Мар:  Тэр охин хичээлийн дараа байнга үлдэж, заримдаа багш нарыг загнадаг.Тэр гэрээсээ үргэлж оргодог яриа сургуулиар тархсан.

Клэр: Магадгүй тэр таксигаар явах байх.

Клэр: Бид гэртээ харьж болно гэж бодож байна.

Аав:   Та нар яасан, энд ардчилал байдаг гэж эндүүрч бодсон уу? Түүнийг ирж авах хүртэл бид хаашаа ч явахгүй.

Кэйс: Машин эвдэрчихэж. Би автобусаар явлаа.

Аав:   Чи автосбусаар явахгүй. Би чамайг хүргэж өгнө. Клэр машин худалдаж авахад шаардлагтай мөнгөний бараг талыг нь хуримтлуулсан. Тийм биз? Би та нарыг хүргэж сүүлчийн боломж энэ.

Кэйс: Би...

Клэр: Хэрэв чи явахгүй бол миний аавын наргианыг сонсож чадахгүй, тэр замд үүнийгээ инээдтэй гэж боддог ганцхан хүн. Чи үүнийг өнгөрүүлэхийг яасан ч хүсэхгүй дээ.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Хөөх, би бодож байснаасаа ч их бэлэгтэй болчихож.

Мар:  Би үүнийг ийш нь хийчих үү?

Аав:   Тэгнэ ээ. Би авъя. Баярлалаа, Марша. Магадгүй түүнд таалагддаг... Магадгүй түүнд бүх юм ямар байгаа нь таалагддаг байх.

-----------------------------------------------------------------------------------

Аав:   Сайн уу. Чамд юугаар туслах вэ?

Клэр: Юу вэ?

Мар:  Тэр залуу. Тэр үнэхээр инээдтэй. Тэр 7 хоног болгонд бичлэг хийдэг. Харав уу? Үнэхээр хачирхалтай. Тэгээд их этгээд.

Клэр: Чи түүнд талтай болжээ.

Мар:  Үгүй ээ.

Клэр: Бичлэгээ зогсоо доо. Буцаа.

Мар:  Яах юм? Тэр миний сонирходог нь биш.

Клэр: Тэр шаргал үстэй, царайлаг.

Мар:  Түүний хөмсөг нь яг...

Клэр: Больж үз. Хөмсөг өө? Тийм болоо тэр чамд таалагддаггүй юу?

Мар:  Тиймээ.

Клэр: Өө, бурхан минь.

Мар:  Тэр юу хийж байгааг харж байна уу?

Клэр: Тэр яаж ингэж чаддаг байна аа?

Мар:  Тийм болоод л би харуулж байна.

Клэр: Ухаантай юмаа!

Мар:  Өөдгүй!

Клэр: Хөөе! Уучлаарай, эрхэм ээ, та машинаа андуурсан бололтой.

-----------------------------------------------------------------------------------

ЮНИВЕРСЛ ПИКЧЕРЗ ҮЗҮҮЛЖ БАЙНА

БЛАЙНДИН ЭДЖ ПИКЧЕРЗ, БЛЮМХАУЗ-ЫН ХАМТЫН БҮТЭЭЛ

ЭМ.НАЙТ ШЬЯМАЛАНЫ КИНО

СПЛИТ

-----------------------------------------------------------------------------------

ДҮРҮҮДЭД:

ЖЕЙМС МАКЭВОЙ, АНЯ ТЭЙЛОР-ЖОЙ, БЕТТИ БАКЛИ, ХАЛИ ЛУ

РИЧАРДСОН, ЖЕССИКА СУЛА, СЕБАСТЬЯН АРСЕЛУС, БРЭД

УИЛЛЯМ ХЕНКЕ, НИЛ ХАФФ 

-----------------------------------------------------------------------------------

ХӨГЖМИЙГ:

УЭСТ ДИЛАН ТОРДСОН

-----------------------------------------------------------------------------------

НАЙРУУЛАГЧ:

ЛЮК ЧИАРРОЧЧИ

-----------------------------------------------------------------------------------

ЕРӨНХИЙ ОПЕРАТОР:

МАЙКЛ ЮЛАКИС

-----------------------------------------------------------------------------------

ЗОХИОЛЫГ БИЧИЖ НАЙРУУЛСАН:

ЭМ.НАЙТ ШЬЯМАЛАН

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Бид энд ухаан орсон. Ямар новшийн юм нь болов оо? Бид энд юу хийж байгаа юм? Миний аав яасан бэ? Тэр энэ хавьд байгаа. Миний аав яасныг чи мэдэх үү?

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Би чамайг эхлээд сонголоо. Энэ хэдхэн минут болно.

Кэйс: Өмдөндөө шээ. Өмдөндөө шээ.

Мар:  Үгүй ээ! Үгүй!

Клэр: Үгүй ээ! Үгүй! Үгүй! Үгүй ээ! Хаалгаа нээ! Чи зүгээр үү?

Мар:  Намайг өөрт нь бүжиглэж өгөхийг тэр хүссэн. Хоёр дахь нь хаалга цоожтой.

Клэр: Бүх юм зүгээр. Бид зүгээр. Бид зүгээр.

-----------------------------------------------------------------------------------

Жон:  Би намуухан цалгих дуу сонсож, тэр миний өмнө гарч ирсэн. Байгалийн бүтээл, нэг ийм том. Ингээд тэр гол гаталлаа. Тэр маш өндөр учраас голын ус гэдсээр нь ч татаагүй. Дараа нь тэр зогслоо. Миний зүрх цээжнээс гарах дөхсөн.

Рич:   Чи анчны чичиргээ туссан байна. Чиний Жон ах анчны чичиргээ туссан байж.

Жон:  Энэ худлаа, Кэйси. Аав чинь худлаа хэллээ.

Рич:   Ямар хэмжээтэй эвэртэй байсан?

Жон:  Аварга том.

Рич:   Чи буудаж байхдаа хаашаа харах ёстой билээ, Кэйси?     

Кэйс: Бай руу.

Рич:   Тэгвэл тэр яагаад эвэр лүү нь харсан бэ?

Кэйс: Учир нь тэр чичрээд байсан.

Жон:  Тэр чиний хэлсэн бүхнийг давтах юм.

Рич:   Чи гурван жилийн дархаа анчны зөвшөөрөл авахдаа бас л тэгж чичрэх үү?

Кэйс: Үгүй ээ, ааваа.

Рич:   Дуусгаад бээлийгээ өмсөхөө битгий мартаж бай. Чиний гар, хөл хамгийн түрүүнд хөлдөнө.

-----------------------------------------------------------------------------------

Эр /ТВ/:      Гурван оюутан охин хулгайлагджээ. Нэг охины аав нь Кинг ов Пруссияд хагас ухаантай, хар тамхи тариулсан байдалтай сэргэсэн байна. Тэр хүүхдүүд, мөн машин нь алга болсныг мэджээ. Хөршүүд нь үүнд итгэхгүй байна. Энэ хулгай манай тайван хотыг цочирдуулаад байна. Хэрэв та бүхэнд эдгээр охидын байгаа газрын тухай мэдээлэл байвал цагдаад хандана уу.

-----------------------------------------------------------------------------------

Мар:  Чи хаалгыг онгойлгох үгүй ямар ялгаа байна, Клэр? Цаана нь хоёр дахь цоожтой хаалга байгаа.

Клэр: Тэр хэзээ ч эргэж мэднэ, бид түүнд бидний нэгийг өгч явуулж яасан ч болохгүй. Бид зөвхөн уйлж, хашхирсан, харин түүнд ямар ч муу юм хийгээгүй, учир нь бид түүнийг уурлуулна гэхээс айж байсан. Бурхан минь, тэр бүх балай хохирогчийн сэдэв!Бурхан минь! Бид түүнтэй тэмцэх хэрэгтэй. Бид түүнийг гэнэдүүлэх хэрэгтэй.

Кейс: Та хоёрын нэгийг чирч, яг хөвөн шиг өргөж орон дээр тавихыг би харсан. Тэр биднийг ганц цохилтоор л унагана.

Клэр: Би Кемпод хагас жил каратэгээр хичээллэсэн. Дайрсан этгээдийг өвдөлтийн шокоор дийлж болно.

Кейс: Чинийхээр, бүх юм маш амархан байх нь. Чи нэг алхам хийгээд дараагийнх нь таамаглаж чадна. Энэ нөхцөлд бүх юм өөр.

Клэр: Бид эндээс оргож чадахгүй. Чи түүнтэй тэмцэхэд өөрийнхөө бүх хүчийг оролцуулахгүй гэж байна уу? Чи мэдэх үү, бидний ганцхан боломж бол... Бид гурвын ганцхан боломж бол хамтдаа түүний эсрэг тэмцэх ёстой.Бид яарах хэрэгтэй.

Маш: Чи бидэнд хэрэгтэй, Кэйси. Клэр ухаантай. Түүний хэлснээр хийе л дээ. Хэрэв чи зөвшөөрвөл би ч гэсэн оролцоно. Бид ялж чадна.

Кейс: Тэр биднийг ална. Тиймээс үгүй, дуугай болцгоо. Та хоёулаа.

Клэр: Өөрийнхөө өчүүхэн бодлыг бөгсөндөө чихээд эндээс гарахад бидэнд тусал.

Кейс: Намайг хөх. Чиний тэр Кин ов Пруссиягийн хагас жилийн каратег ч гэсэн хөхөж болно.

Клэр: Үгүй ээ! Үгүй ээ, үгүй, чи яг одоо ингэж болохгүй. Чи яг одоо ингэж болохгүй. Чи яагаад ингээд байгаа юм? Чи юундаа ингэж аашилсан юм? Энэ чамд огт хамаагүй юм шиг  чи юундаа аашилсан юм?

-----------------------------------------------------------------------------------

Рич:   Кейси, чи харааллах үедээ үргэлж нүдээ том болгож онилж бай. Байгаа бууны гол төмрөөр халхалж, түүнийг байны цаана шилжүүл. Дахиад сануулъя, эхний удаад чи хоосон хоцроно. Алдаж буудна. Гэвч яваандаа чи байгаа онилж сурна. Эмэгчингүүд эрэгчнүүдээ бодвол илүү ухаантай байдаг. Яг хүмүүс шиг. Эмэгчингүүд амьд үлдэхийн тулд үнэрлэх эрхтэнээ ашигладаг. Халхавч байгааг шалгадаг. Тэд амьд гарах гэж хичээж байдгаа үргэлж санадаг. Харин эрэгчингүүд өөрсдөө учраа олдог. Тэд орооны улиралд утгаар нь тэнэгтэнэ.

Кейс: Хөвгүүд дэндүү их чимээ шуугиантай байдаг.

Рич:   Тиймээ, тэр үнэн.

Кейс: Би хөвгүүдээс илүү, тийм үү?

Рич:   Тиймээ, чи тийм.

Жон:  Энэ.

-----------------------------------------------------------------------------------

Кейс: Би эрүүл ухаантай санаа сонсвол хэлнэ. Бид бүр юутай учирсанаа ч мэдэхгүй байгаа.

-----------------------------------------------------------------------------------

Кев /энд Бэрри гэдэг нэрээр явна/:    Надад сайхан санаа төрөөд. Үгүй ээ, үгүй, үгүй. Тэнд байгаа нь. Өргөстэй ягаан пальтой зургийн өмнөх. Энэ захиалгаар хийгдэх хүрэм, би түүн дээр сонины гарчиг дүрслэх санаатай байгаа.

Кар:   Би нимгэн цамц, банзал хоёрын ердийн хослолд дуртай, гэхдээ энэ чинь урлаг болохоос хувцас биш, Бэрри. Хатагтай Хэмптонсын зөвхөн ийм хувцсанд 15000 доллар төлнө, зөвхөн ганцхан удаа хандивын үдэшлэгт өмсөх гэж шүү дээ.

Бэрр: Арай ч дээ. Юу гээч, би удаан байж чадахгүй. Зүгээр л ороод гарах гэсэн.

Кар:   Тэгвэл надад юу болоод байгааг хэлээч.

Бэрр: Юу, та мэйлийг хэлж байна уу? Үгүй ээ,зүгээр л байдаг зүйлс. Зүгээр л сэтгэлээр унагаасан юмнууд.

Кар:   Чиний захидлын товч агуулгаас харвал тэр тодорхой, цаг хугацаатай уялдсан юм шиг санагдсан. Чи юм хайж байна уу?

Бэрр: Үгүй ээ.

Кар:   Үгүй ээ?

Бэрр: Би зүгээр л сонирхож байна. Би одоо дээрдлээ.

Кар:   Ажил чинь?

Бэрр: Тун сайн.

Кар:   Бид хамгийн сүүлд ярилцах үед тэд чамайг үлгэр жишээ ажилтан гэцгээж байсан. Тэд чамайг нягт нямбай, ухамсартай гэж үзсэн. Чи үүнийгээ мэдэж байгаа, тийм үү?

Бэрр: Би мэднэ.

Кар:   Чи тэнд 10 жил ажилласан. Чи үнэхээр сайн чадаж байна, Бэрри. Тэр чиний хувьд ажиллахад ховорхон сайхан газар.

Бэрр: Тиймээ, тэр үнэн.

Кар:   Чам шиг өөрчлөлттэй миний олон үйлчлүүлэгчдээс чи л тогтвортой ажилд илүү амжилт гаргасан. Нэг юм болсон уу, Бэрри?

Бэрр: Та хэдэн настай вэ? Зүгээр л... интернетэд энэ талаар нэгдсэн бодол алга байсан.

Кар:   Чи яагаад үүнийг сонирхсон юм?

Бэрр: Учир нь таныг тэтгэвэртээ гарах юм уу, үхвэл хэн бидэнд санаа тавих вэ? Бид бие биедээ санаа тавьж, бүр бид байдаг гэдэгт хэн ч итгэхгүй.

Кар:   Хэрэв надад нэг юм тохиолдвол би Балтиморын танилтайгаа ярьсан байгаа, тэр та нарыг хүлээж авна. 

Бэрр: Ингэхэд, та... Та ганцаараа амьдардаг уу?

Кар:   Чи үүнийг мэднэ.

Бэрр: Уучлаарай. Би хэр удаан гэж байх гээд.

Кар:   Үргэлж.

Бэрр: Энэ аймшигтай уйтгартай байх даа. Юу гээч? Би арай дээр болсон. Би танд мэйл бичих хэрэггүй байсан юм. Намайг хар даа. Би дэндүү түргэн зантай. Мартсанаас, хэн нэгэн сонсч байна уу? Бидэнд санаа тавьсан хэн нэгэн байна уу?

Кар:   Тиймээ, Парисын их сургууль намайг лекц уншиж өгөөч гэсэн. Би яг эндээс Скайпаар лекц уншина. Хүмүүс улам бүр итгэж байна.

Бэрр: Урдын адил ирэх 7 хоногт уулзъя.

Кар:   Би чамайг явуулмааргүй байх юм, Бэрри. Нэг юм болсон уу?

Бэрр: Санаа зоволтгүй. Би зөвхөн ороод гарлаа. Би бүр дээрдэж байгаа, үнэндээ би...

Кар:   Тэгвэл чиний ноорог зургууд яахав, Бэрри? Чи ихэвчлэн тэднийгээ их хамгаалдаг.

Бэрр: Тиймээ, баярлалаа. Би ирэх 7 хоногт бидний уулздагт уулзана. Бидний төлөө тэмцэж байгаа доктор Флетчер танд баярлалаа.

-----------------------------------------------------------------------------------

Эм:    Доктор Флетчер, танд баярлалаа.

Кар:   Зүгээр ээ.

Эм:    Би бүгдийг балласан байх аа.

Кар:   Санаа зоволтгүй. Ирэх 7 хоногт уулзъя.

Эм:    За, танд баярлалаа.

-----------------------------------------------------------------------------------

Эм:    Чи тэр хүмүүстэй яаж ажиллаж чаддагийг би ойлгохгүй байна.

Кар:   Ямар хүмүүс?

Эм:    Чиний өвчтөнүүд. Эрхий хуруугаараа дамар эргүүлж болохгүй, тэнэгүүд ээ. Тэд үргэлж эрхий хуруугаа ашиглах юм.

Кар:   Бид цөхрөнгөө барсан, эвдэрсэн хүмүүсийг дорд гэж хардаг. Хэрэв тэд биднээс ч илүү байвал яахав?

Эм:    Юу? Чи тэдэнд итгэдэг үү? Өөрийнөө өвчтөнүүдэд. Энэ бидний дунд үлдэнэ.

Кар:   Тиймээ, би итгэдэг.

Эм:    Зөөлөн, зөөлөн! Харин би итгэхгүй байна. Гомдох хэрэггүй.

Кар:   Үгүй ээ.

Эм /ТВ/:      Та манайх руу залгасны дараа бид танд хоёр дахь Ийзи фийтийг үнэгүй илгээнэ. Зөвхөн боловсруулалтыг тусад нь төлнө. Мөн энэ хос Ийзи фийт...

Эм:    Энэ.. миний худалдаж авах ёстой зүйл.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Тэр буцаад ирсэн. Тэнд нэг эмэгтэй байна.

Кев /энд тэр Патрисия болно/:      Деннис, чи юу хийснээ үнэнээр нь хэл. Өөрийгөө зовоох хэрэггүй. Ер нь надад битгий хэл.

Кев /Деннис/:   Би айж эхэлж байна.

Пат:   Бүх юм чиний хяналтанд гэж боддог байлаа.

Денн: Бүх юм хэтэрхий оройтсон гэж битгий хэлээч.

Пат:   Хүнс хүлээнэ. Охин тэр өрөөнд үү?

Клэр: Бид энд байна!

Мар:  Бидэнд туслаач!Бид энд байна!

Пат:   Энэ юу вэ? Тэд хэдүүлээ байгаа юм?

Денн: Үгүй ээ, тийшээ очих хэрэггүй. Тийшээ орох хэрэггүй.

Пат:   Санаа зоволтгүй. Би түүнтэй ярилцана. Тэр миний үгэнд ордог юм. Тэр ааш муутай байна. Та нар юуны учраас энд байгааг тэр мэднэ. Тэр та нарт хүрч болохгүй. Тэр үүнийг мэднэ.

-----------------------------------------------------------------------------------

Жоу:  Карен.

Кар:   Жоу.

Жоу:  Тэд Үндэсний чуулганд чамайг өөрийн бүрэлдэхүүнтэй байж болохгүй гэсэн.Гэсэн хэдий ч, тэд чамайг сэтгэл хөдлөлийн эмгэгийн комиссын нэг хэсэг байж болохыг зөвшөөрсөн.

Кар:   Энэ сэтгэл хөдлөлийн эмгэг биш.

Жоу:  Би чиний итгэл үнэмшлийг мэднэ, Карен.

Кар:   Энэ удаа тэдэнд шинэ нотолгоонууд байсан уу?

Жоу:  Чиний маргаануудын нэг нь нохой юм уу?Нохой янз бүрийн хугацаанд чиний өвчтөнүүдэдхарилцан адилгүй авир гаргадаг видеог чи үзүүлж байсан.

Кар:   Энэ түүнээс ч илүү адармаатай. Тэд өөрсдийгөө хэн гэж итгэдэг тийм л хүмүүс. Тэдний тархи өөрсдийгөө хамгаалж сурсан.

Жоу:  Чи тэднийг ер бусын хэт авъяастай юм шиг ярьж байна. Яг л тэдэнд супер хүч юм уу, эсвэл нэг тиймэрхүү юм заяасан юм шиг. Карен, тэд өвчтөнүүд. Тэд сэтгэл зүйн гэмтлийг туулсан.

Кар:   Магадгүй, одоо тэд бидний чадахгүй юманд чадвартай болсон байх. Бидэнд тэдний тархины зурагнууд байгаа.ДиАйДи /Диссоциатив таних эмгэг/ өвчтөнүүд өөрсдийн бодлоор биеийнхээ химийн бүтцийг өөрчилдөг.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Тэр биднийг айлгах гэж оролдож байна.

Мар:  Тэрөөртэйгээ ярьж байсан байх нь ээ. “Хүнс хүлээнэ” гэж юу юм бол?

Клэр: Энэ бүгд ямар новшийн байгааг, бид яг одоо эндээс гарах ёстойта нар ойлгож байна уу?

Кев:   Үгүй ээ. Байгаа орчноо цэвэр байлгана уу. Ванны өрөө их муухай байна. Хялбар байхын тулд би өнгөөр ялгасан. Цэнхэр савтайг шал угаахад хэрэглэнэ. Ягаан савтай, шаазан, плитаны гадаргуунд.Ямар нэг шалтгаанаар та нарыг авчруулахаар намайг илгээсэн гэдгийг Патрисия надад сануулсан. Та нар ариун хүнс. Би дахиж та нараар оролдохгүй гэдгээ амлая.

Мар:  Түүнд нохой ч юм уу, нэг юм байгаа байх. Та нарын бодлоор, тэр нохойнуудаа биднээр хооллох болов уу?

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Кейси. Кейси!

Кев /энд тэр Хедвиг болно/:   Намайг Хедвиг гэдэг. Надад улаан оймс байгаа. Тэр удахгүй ирнэ.

Кейс: Юу?

Хед:   Тэр... удахгүй... ирнэ.

Кейс: Хэн?

Хед:   Нэг хүн та нар дээр ирнэ. Харин та нарт энэ таалагдахгүй. Та нар унтаж байхдаа хурхираад байна.

Клэр: Бидэнд хэлээч.

Хед:   Би уг нь хэлэх ёсгүй. Гэвч эр хүмүүст аймшигтай зүйл хийдэг, тэр та нарыг ч гэсэн тэгнэ. Надад бас цэнхэр оймс байдаг.

Клэр: Бид түүний хүнс үү?

Кейс: Чи хэдэн настай вэ?

Хед:   9.

Кейс: Тэгвэл биднийг хулгайлсан залуу чи биш үү?

Хед:   Үгүй ээ.

Кейс: Чи тэр эмэгтэй биш үү?

Хед:   Чи сохор юм уу?

Кейс: Тэд юу сэдэж байгааг чи мэдэхгүй юу?

Хед:   Үгүй ээ, тэд надад олон юм ярьдаггүй. Би сая хот-дог идсэн.

Кейс: Чи бидэнд тусалж чадах уу, Хедвиг?

Хед:   Үгүй ээ, би энд байх ёсгүй хүн. Би ноён Деннисийн гэрлийг хулгайлчихсан, харин тэр тун удахгүй буцаж ирнэ. Би гэрлийг нь удаан хулгайлж болохгүй, үгүй бол тэр тэр мэдээд уурлана. Тэгээд үргэлжилнэ. Баяртай.

Кейс: Хүлээ. Бид нэг юм сонссон. Бид тэрийг ойлгоогүй, гэхдээ  л бид сонссон. Бид юу сонссоныг чи мэдэхгүй биз?

Хед:   Та нар юу сонссон юм?

Кейс: Нааш ир. Би чамд шивэгнэж хэлье.

Хед:   Тэг ээ.

Кейс: Тэр залуу чиний хойноос ирнэ.

Хед:   Чи муу худалч.

Кейс: Би хэзээ ч худлаа хэлдэггүй, Хедвиг.

Хед:   Гэхдээ ноён Деннис хэлэхдээ, энэ хоёр охидын хойноос дөрөв хоног ажигласан, тэд яг түүнд хэрэгтэй нь гэдгийг мэдэж байсан гэсэн.

Кейс: Чамайг байхгүй үед Деннис тэр эмэгтэй хоёр энэ тухай ярилцдаг. Деннис хүүтэй болохыг хүсдэг тухай тэд ярилцдаг. Тиймээс тэд чамайг түүнд өгөхийг хүсч байна.

Хед:   Үгүй ээ, хатагтай Патрисия, тэр хэлэхдээ... тэр надад дахиж уурлахгүй гэж хэлсэн. Тэр заримдаа надад дуу дуулж өгдөг.

Кейс: Миний бодлоор, хатагтай Патрисия чамд жаахан уурласан хэвээрээ юм шигээ.

Хед:   Хатагтай Патрисия намайг.... Тэр намайг тэнэг гэж боддог. Тэр намайг тэнэг алдаа гаргадаггэж боддог.

Кейс: Над руу хар. Бид яг чиний асрагч нар шиг. Бид чамд зурагт үзэхийг зөвшөөрнө, чамд сайхан хоол хийж өгнө. Бид бүгдээрээ эндээс зугтах хэрэгтэй. Чи бидэнд яаж гарахыг заах болно. Хэн нэгэн ирэхээс өмнө бид зугтаж чадна, гэхдээ бид яарах хэрэгтэй, Хедвиг. Бид яаравчлах ёстой, тэгээд эндээс гарч явцгаана.

Хед:   Хүлээгээрэй. Энд ажилладаг сониуч хүмүүст мэдэгдэхгүйн тулд энэ газрыг нуух гэж өчнөөн хугацаа зарцуулсан. Та нар эндээс оргож болохгүй. Би явж нусаа нийлээ.

Кейс: Үгүй ээ, хүлээ! Битгий яваач дээ!

Клэр: Хэн ирэх вэ?

Мар:  Үнэхээр аймаар байна.

Клэр: Хэн ч ирэхгүй.

Кейс: Тэр нэг юм хэлсэн. Тэр энэ өрөөг нуусан гэж юм яриад байсан. Энэ шинэ гипсэн хавтан байна. Нуугаагүй юу байх вэ?

-----------------------------------------------------------------------------------

Кейс: Хүлээ. Хүлээ, бид үүнийг хийхдээ итгэлтэй байна уу?

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Кейси, чиний зөв байж. Энд нэг юм байна. Тэр гарах гарцыг тагласан байна. Хэрэв чи түүнийг харвал надад хэлээрэй.

Мар:  Кейси, чи юу харж байгаагаа хэлээч.

Кейс: Тэр ирчихлээ.

Клэр: Чи түүнийг оруулж болохгүй. Чи түүнийг оруулж болохгүй. Энэ бидний ганцхан боломж.

Кейс: Бид яагаад ч чадахгүй.

Клэр: Тиймээ, бид чадна.

Кев:   Юу вэ? Хөөе, охид оо, та нар юу хийгээд байна? Хөөе? За, за, больцгоо. Сонссон уу, охид оо? Намайг оруулаач.

Мар:  Биднийг түр хүлээ. Бид хувцсаа сольж байна.

Кев:   Та нар юу хийгээд байна? Намайг оруулаадах. Охид оо, энэ инээдтэй биш байна. Та нар новширч байна аа! Би та нарыг алгадна! Би та нарын нүүрийг алгадна!

Клэр: Та нар аль чадахаараа надад хугацаа өгөөдөх.

Кев:   Та нар намайг асуудалд оруулах нь. Охид оо...

Кейс: Алив, дээшээ гар.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Хөөе! Хөөш! Хөөе!

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Би чамайг алдчихлаа л бодлоо. Чи ингэхэд... Чи зүгээр л гараад ирж болох уу? Чи биднээр даажигнах дуртай байх нь. Гэвч бид чиний бодож байснаас ч илүү хүчтэй. Гараад ир. Гуйя. Чи хүүхдийг хуурах ёсгүй байсан. Энэ чамайг хэн гэдгийг харуулж байна. Наад свитер ээ хар. Муухай болж. Бохир. Наадахаа тайл. Би сайн хандах гэж хичээж байна.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Та нар найзыгаа дахиж харахгүй. Түүнийг тусад нь байлгах болно. Чи банзлаа тайл. Чи цамцаа тайл. Хувцаснуудаа нааш нь өг, тоосноос болоод бохирдсон байна.

-----------------------------------------------------------------------------------

Кар:   Диссоциатив таних эмгэгтэй хүний ​​зан чанарын нэг нь холестерин ихтэй байж болно. Нэг. Тухайн хүмүүсийн нэг нь зөгий хатгуулахад харшилтай байсан тохиолдол бий. Бусад нь тэгдэггүй. Хоёр хүн нэгэн зэрэг оршиж болох үе байдаг уу? Хоёр хувь хүн нэгэн зэрэг "гэрэл", "газар" эсвэл ухамсарыг "эзэмших" тохиолдол байдаг. Надтай хамт ажиллаж байсан нэг оюутанд ийм зүйл тохиолдсон. Түүний зүүн, баруун гар нь нэгэн зэрэг янз бүрийн бичгийн хэвээр янз бүрийн зүйлсийн тухай тэмдэглэл хөтөлдөг байсан. Хувь хүний ​​хоорондын ялгаа нь мэдэгдэхүйц байж болно. Чи, би, энэ өрөөнд байгаа хүн бүрийн ялгаа адил. Хувь хүмүүсийн IQ түвшин өөр өөр байдаг. Тэдний биеийн хүч чадал нь янз бүр. Оросын хүндийг өргөлтийн тамирчин хүн өөрийнх нь жинг гурав дахин давсан жинг өргөж чадна. Тэд анхаарлаа төвлөрүүлж, янз бүрийн туршлагтай болж байдаг нь гайхалтай. Тэдгээр хүмүүс зовлон шаналалынхаа ачаар тархиныхаа чадвар боломжийгнээж чадсан уу? Энэ нь бидний үл мэдэгдэх гэж нэрлэдэг бүх зүйлийн гол хаалга мөн үү? Бидний ер бусын мэдрэмж эндээс ирдэг үү?

Бэрр: Гол нь гүн болон хэлбэрүүд, мөн...  Та тэрийг харав уу? Энэ яг даашинз-свитерийн шенилл маягийн зүйл.

Кар:   Чи хэн бэ?

Бэрр: Бэрри.

Кар:   Би чамайг тэгж бодохгүй байна. Би хэнтэй ярьж байгаа, хэнтэй биш гэдгээ маш сайн мэдэрдэг болсон.

Бэрр: Би ямар нэг хэрэг тарьсан уу?

Кар:   Чи мэйлээр хоёр хоног дарааллан төлөвлөөгүй уулзалт хүссэн.

Бэрр: Бид зүгээр л гутарсан байх. Байдаг л асуудлуудаас болоод.

Кар:   Миний бодлоор, Оруэлл, Жейд, Самуэл эсвэл Генри тэр дороо ухаарч надад бичсэн гэж би бодож байна. Харин чи надад бүх юм зүгээр гэж хэлэхээр энд ирсэн.

Бэрр: Би тань руу мэйл бичсэн.

Кар:   Би тэдний нэгэнтэй нь ярилцаж болох уу?

Бэрр: Тийм зүйл болохгүй. Би... би тэдэнд өнөөдөр тантай хамт эмчилгээтэй гэж хэлсэн.

Кар:   Би дахиад нэг асууъя. Би яг одоо хэнтэй нь ярилцаж байна?

Бэрр: Флетчер доктор оо, энэ Бэрри.

Кар:   Энэ Бэрритэй адилгүй байна. Бэрри бол гадагш чиглэсэн удирдагч.

Бэрр: Тиймээ, би тийм.

Кар:   Би Кевиний биед амьдардаг 23 хувь хүний талаар Барригаас авсан тайлбар дээр үндэслэн мэргэжлийн үүднээс таамаглал дэвшүүлэхийг хичээе. Би Деннистэй ярьж байгаа юм шиг санагдажбайна. Гэхдээ түүнийг хүмүүсийн дундбайхыг хориглодог, учир нь тэр элдэв юмнаас гадна, залуу охидыг нүцгэн бүжиглэхийг харах дуртай, өөрөө үүнийг буруу гэж мэддэг ч үүнтэйгээ сайнтэмцэж чаддаггүй. Эцэст нь бид танилцах боломжтой болсонд би баяртай байна. Чи энд ирснээсээ хойш тавган дээр хоёр ч удаа шоколад асгасан болохоор би чамайг OуCиДи-тэй /мэргэжлийн хэллэг ньУлигт бодол албадмал үйлийн эмгэг/ гэдгийг ойлгосон.

Бэрр: Ойлголоо. Одоо л ойлголоо. Ухаантай юм. ухаантай, гэхдээ би Деннис биш.

Кар:   Харин чи, бас Патрисия энэ хорвоогоос тасраад маш удаж байгаа. Юуны түрүүнд та нарын итгэл үнэмшлээд болоод.

Бэрр: Патрисия, Деннис хоёр маш тогтворгүй. Би Деннис биш.

Кар:   Одоо та хоёулаа толгойлж байна уу?

Бэрр: Надад итгээч дээ, би Бэрри.

Кар:   Чи намайг уучлах ёстой. Миний ажил бол чамайг сорих. Бодвол чи хэдийн мэдэх байх, бусад хүмүүс яаж амьдрах ёстой тухай надад хангалттай бодол байдаг.

Бэрр: Надаас хувцас загварын тухай асуугаач. Би нотлоод өгье. Хар даа, хар даа, Линдт чихэр. Та харав уу? Би Деннис биш. Та надаар өөр юм хийлгэмээр байна уу? Танд зайрмаг байна уу? Аа, энэ цамц хөвөн даавууны хольцтой, харин зах нь гурван улирлын өмнөх. Снуд? Больж үзье. 

-----------------------------------------------------------------------------------

Кар:   Жей, чи сэтгэл гаргаж, амиа хорлох хэмжээнд халаасан энэ тахианы далавчнуудыг эрүүл мэндийг анхаардаг ямар түргэн хоолны нийлүүлэгчээс анх захиалсан бэ?

Жей:  Хүүтерс. Та үүнийг зүгээр л хаячихаж болохгүй, доктор Флетчер.

Кар:   Энэ олон шалтгаанаар маш буруу. Бид ойролцоогоор 15:15-д дуусгасан, тиймээс 15:18-аар урагшлуул. Чи бүсэлхийгээрээ жаахан бүдүүрсэнийг би харсан, Жейл. Хүүтерсийг үүсгэн байгуулагчид бидний тослог хоолны болон эрчүүд дэргэдээтомруулсан цэлцгэр хөх харах  хэрэгцээг ашигладаг юм. Яг л 5-р Генрих түргэн хоолны сүлжээ байгуулсан аятай.

Жей:  Тэр сайхан газар, доктор Флетчер.

Кар:   Тиймээ.

Жей:  Та хог асгарахыг хаанаас мэдсэн юм бэ?

Кар:   Би чамд үүнийг яаж хэлэх вэ, Жей. Та энэ дэлхийн хамгийн нямбай хүн биш.

Жей:  Энэ нөхөр тийм ч нямбай биш юм. Шууд хогон дундуур гараад явчихлаа.

Кар:   Үгүй ээ, Жей. Ямар ч хэвийн хүн хогийг тойроод гарна. Тэр зориуд харуулах гэсэн. Чи юу сэдсэн бэ, Деннис? Эсвэл Патрисия шийдвэр гаргадаг юм уу?

-----------------------------------------------------------------------------------

Кейси:  Би үхэхгүй. Муу юм тохиолдож л байдаг. Гэхдээ яг ийм биш.

Мар:  Кейси... Надтай ярилцаач. Бид цонх, эсвэл хаалга, эсвэл юу ч юм олох хэрэгтэй. Чи юу гэмээр байна? 

-----------------------------------------------------------------------------------

Рич:   Догодлол, Кейси, энэ бол чи энэ амьтныг хуурч чадах уу, үгүй юу гэсэн бодлыг төрүүлдэг юм. Харав уу, чи урд нь наашаа ирэх дургүй байсан. Энэ яг манай гэр бүлийн уламжлал шиг, тиймээ?

Жон:  Сайн бууджээ, том ах минь.  

Рич:   Баярлалаа, Жон.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Би чамд хоол авчирлаа, унтаахай. Ид. Амттай байна уу? Наадах чинь паприкатай. Уучлаарай. Би чиний үсэнд маш гоё цэцэг тогтоож өгье. Яг ингээд. Та нар ямар онцгой болохыг энэ харуулна. Явцгаая. Бидэнд зөв зохистой хоол байгаа.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Би ойлгож байна. Та нар үүнд сэтгэл хангалуун биш байгаа бололтой. Гэхдээ бид чадах бүхнээ хийх болно.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Амттай байна уу?

Маш: Клэр ирж бидэнтэй хооллох уу?

Кев:   Үгүй. Үгүй ээ, тэгэхгүй гэж бодож байна. Тэд бидний том хүлээн авалтыг баллах дөхсөн. Хөгжим азийн хүмүүсийн хоол шингээлтийг сайжруулдаг гэж би сонссон. Би та нарт хоёр дахь сэндвичийг бэлтгэе. Та нар мэдэх үү, ганцхан арслангийн гэр бүл өдөрт 15 юм иддэг гэдгийг?

Кейс: Харин эр буга орооны үеэр согооны араас гүйсээр жингийнхээ 30%-ийг алддаг.

Кев:   Тэд бүрэнхийнх, тийм үү? Тэд үүрээр, бас үдэш идэвхтэй байдаг гэсэн үг. Сайн байна.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Дургүй хүрмээр. Намайг уучлаарай. Та нар мэддэг үгүйг би мэдэхгүй, гэхдээ бар зөвхөн 30 шүдтэй байдаг. Нохойноос 12 дахин бага. Энэ баримт надад сонирхолтой санагдсан.

Кейс: Марша. Марша, намайг сонс.

Кев:   Өрөөндөө оч. Хаалгаа хаагаарай. Яг одоо яв.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Нарны туяанд бид өөрсдийн зорилгыг олно. Чи үргэлж хамгаалалтанд байсан. Чи  хэзээ ч жинхэнээс шаналж үзээгүй. Бид чамайг сонгосон нь ийм учиртай. Чи үргэлж зүүдэндээ байсан. Чамд хэзээ ч боломж байгаагүй. Чамд хэзээ ч боломж байгаагүй. 

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Хар үст охин өөр өрөөн хоригдох болно. Чамд энэ ойлгомжтой гэж бодож байна. Араатан та нарын хойноос ирнэ. Та гурвын араас, та нар тусдаа байх болно. Чиний... чиний цамцан дээр талхны үртэс байна. Цамцаа тайл. Зүгээр л... зүгээр л тайлаад өгчих.

-----------------------------------------------------------------------------------

Хед:   Чи Патрисиягийн тухай дэмий тэгж хэлсэн юм. Чи худлаа хэлсэн.

Кейс: Тэгж хэлсэнд уучлаарай, Хедвиг.

Хед:   Охидууд та нар надад худлаа хэлсэн, айлгасан, энэ тэр. Хатагай Деннис чамайг маш их цамц өмсдөг гэж хэлсэн. Надад тэр цамцнууд таалагддаг.

Кейс: Баярлалаа.

Хед:   Чи Деннис, хатагтай Патрисия нар хэн болохыг мэдэх үү?

Кейс: Үгүй ээ.

Хед:   Бид бүгдээрээ сандал дээр хүлээх хэрэгтэй болдог, харин Бэрри үүрээр хэн босохыг шийддэг. Гэвч Бэрри надаас болж эрх мэдлээ алдсан. Би хүссэн үедээ үүрээр босож чадна. Энэ бол онцгой хүч. Харин Бэрри хэрэв би хүсвэл сандал дээр суусаар байх болно. Тийм болоод Деннис, хатагтай Патрисия хоёр намайг өөрсөддөө дуудсан юм. Деннис, хатагтай Патрисия хоёр араатанд, тэр ямар чадвартайд итгэдэг.

Кейс: Чи түүнийг харсан уу? Араатныг?

Хед:   Үгүй ээ. Би чамайг үнсэж болох уу? Би нөгөө хар үстийг үнсмээр л байна, гэвч тэр шийтгүүлсэн. Тэгээд, чи хүсч байна уу? Юу л даа, би хэр сайн үнсэлцдэгээ мэдэхгүй.

Кейс: Тэгье.

Хед:   Ойлголоо. За, эхэлцгээе. 1, 2, 3... Чи одоо жирэмсэлж болно. Би сайн үнсэлцэж байна уу?

Кейс: Тиймээ.

Хед:   Би бүжиглэх дуртай. Чи бүжиглэх дуртай юу? Би өрөөндөө өөрийнхөө СиДи тоглуулагчинд бүжиглэх дуртай. Кэни Уэст миний хамгийн сайн найз. Бид СиДи тоглуулагчийг миний өрөөнд яг цонхны хажууд байрлуулсан. Би иймд дуртай. Бид яаж хөдлөхөө мэддэг.

Кейс: Нэг бол би чамайг хэрхэн бүжиглэхийг харж, чамтай хамт хөгжим сонсох юм уу?

Хед:   Үгүй ээ, миний хөгжим миний өрөөнд байгаа.

Кейс: Тиймээ. Чи намайг тийш нь нууцаар дагуулж явж чадах уу?

Хед:   Чи намайг хулхидах гэж байна уу? Өөр юм уу? Би чамд хэлж өгье. Бүгдийг чамд хэлж өгье.

Кейс: Би чамд нэг юм хэлье. Харин дараа нь чи намайг худлаа хэлсэн үгүйг хэлээрэй, тэгэх үү? Яг сорилт шиг. Ойлгосон уу? Би сургуульдаа албаар асуудал үүсгэдэг. Намайг хичээлийн дараа үлдээхийн тулд. Бусдаас холхон нуугдах гэж. Тэгж байж би ганцаараа байж чаддаг.

Хед:   За яахав. Би чамд миний өрөөнд зарим сайхан юмнуудаас үзүүлье.

Кейс: За.

Хед:   Гэхдээ ноён Деннис өөрийнхөө бэлтгэх зан үйлийг дуусгасны дараа. Би явах болчихож. Тэр эмчид очих цагтай. Намайг унтах үеэр бусдаас хэн нэг нь бидний тухай ярих гэж доктор эмэгтэйтэй холбогдох гэж оролддог.

-----------------------------------------------------------------------------------

Бэтт:  Энэ өмд улаан туузтай. Түүнийг хажуугийн урт хэсэгт харж болно.

Кар:   Бид 20 минутын турш торго-ноосны хольцын талаар ярилцаж байна. Таах гээд үзье, чи улиг болсон асуудлаас болоод уулзахыг хүссэн мэйл шөнө дундад над руу илгээсэн үү?

Бэрр: Надад онцгүй байсан, тиймээс танд мэйл бичсэн юм, харин сэрээд дээрдсэнээ мэдэрсэн.  Надад сайхан байна.

Кар:   Надад нэг бодол төрлөө. Би ажил дээр чинь гарсан асуудлын талаар ярилцмаар байна. Санаа зоволтгүй, Бэрри. Чи аюулгүй. Би зүгээр л нэгбүрчлэн санамаар байна. Бид ердөө л дэлгэрэнгүй ярилцана. Нью-Жерсийн Кэмдены дунд сургуулийн сурагчид чиний ажлын байранд танилцах аялал хийхээр ирэх үед хоёр залуухан охид ирсэн. Нэг нь чиний гарыг барьж цамцан дотуураа хөхөн дээрээ тавьсан, хоёрдахь нь яг адилхан тэгсэн, харин дараа нь тэд инээлдээд найзууд руугаа гүйж одсон. Тэд мөрийцөж үүнийг хийсэн гэж чи бодсон. Чи тэднийг 17-18-тай байсан гэж хэлсэн. Чи үүнээс болж хэдэн өдөр сэтгэлээр унасан гэж хэлсэн.

Бэрр: Энэ ердөө л өсвөр насныханы тэнэглэл. Би одоо л үүнийг ойлгож байна.

Кар:   Ойлголоо, энэ миний алдаа.Бид хоёр энэ тохиолдлын тухай сэдвийг дэндүү хурдан хаасан бололтой. Хэдийгээр чи бүх юм зүгээр гэж хэлсэн ч, мөн надтай уулзсан бусад хувь хүмүүс бүх юм зүгээр гэж хэлсэн ч,  энэ нь чи хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан асуудалтай холбоотой байх гэж бодож байна. Заримдаа хүчирхийллийн өөр хэрэг явдал гутралд орсон хувь хүнийг ил гарахад хүргэдэг. Деннис, хэрвээ энэ чи мөн бол чи яагаад асуудлыг өөрийнхөө гарт авч, бусдыг хамгаалах шаардлагатай болсныг би бүрэн ойлгож байна.

Бэрр: Гуйя! Доктор оо, дахиад эхлэх хэрэггүй.

Кар:   Бусад чинь надад хэлэхдээ, Патрисия та хоёр группт Араатны тухай ярьсан гэсэн. Харин би тэдэнд энэ ердөө л аймшигт үлгэр, Деннис, Патрисия хоёр бусдыгаа айлгахын тулд ярьдаг гэж хэлсэн. Тэр араатанбага овгор товгор, тэгш бус, бараг эгц гадаргуу дээр хэрхэн биеэ нааж явдаг тухай. Түүний арьс хирсний арьс шиг чанга, хатуу тухай. Чи араатны тухай энэ үлгэртээ үнэхээр итгэдэг үү? Хэрэв энэ чи, Деннис бол Кэвинд яагаад чамд хэрэгтэйг би ойлгож байна. Чи хүчтэй, сахилга баттай. Чи оновчтой, бас өөрийгөө гомдоохыг зөвшөөрөхгүй. Жишээлбэл, би Кевиний бүтэн нэрийг ашиглаж, түүнийг урагш нь гаргаж боломж байгаа, тэр урьд яг тэгж шиг. Гэхдээ би үүнийг хийхгүй байсан. Энэ та нарын хувьд үймээн сандрал болно гэдгийг би мэднэ. Хүн бүр гэрэл рүү тэмүүлцгээнэ. Би та нарын хэнийг ч гомдоохыг хүсэхгүй байна. Мөн чи нуугдах шаардлагагүй. Би чамайг Кевинд санаа тавьдаг гэдгийг мэддэг. Чи ч надад муу санаагүй. Би шаардлагтай байсан. Энэ чи мөн үү?

Бэрр: Тэд биднийг Орд гэж дуудсаар байдаг. Бусад  нь, ойлгож байна уу? Хатагтай Патрисия бид хоёрыг шоолж байдаг. Мэдээж бид төгс биш, гэхдээ бид доог тохуу байх ёсгүй. Бид бүгдээрээ тэмцэж байна. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Кар:   Тантай танилцсандаа таатай байна, Деннис.

Денн: Би ч гэсэн.

Кар:   Миний таамагласнаар, яаралтай уулзъя гэж хэн надад мэйл бичсэнийг чи мэдэхгүй байх.

Денн: Тэд нарын нэг нь.

Кар:   Чи удирддаг уу?

Денн: Тиймээ, бид удирдлагыг авсан. Зөвхөн бид л Кевиныг хамгаалж чадна.

Кар:   Бид бүгдээрээ энд Кевиныг хамгаалахын тулд байгаа.

Денн: Тэр маш дорой. Бид ямар хүчирхэг байж болохыг тэр мэддэггүй.

Кар:   Чи анх хэзээ бий болсоноо надад хэлж өгөхгүй биз? Тэгээд Патрисия та хоёр бас нэг хүсмээргүй хувь хүнтэй хамт бие биетэйгээ тохиролцсон юм? Бүх юм зүгээр. Чиний хүчтэй итгэл үнэмшил алга болоогүй биз?

Денн: Энэ юунаас гэдгээс болно.

Кар:   Араатны тухай үлгэр. Деннис, хэрвээ чи эргэлзэж байгаа бол өөр өөр хүмүүстэй уулзсан гэдгээ мэдээд тайвшрах болно. Та нар өрөөнд бүгдээрээ сандал дээр сууж байна, тийм үү?

Денн: Тиймээ.

Кар:   Гэвч чи хэзээ ч Араатантай таараагүй. Учир нь тэр чамаас бусадтай нь амьдардаггүй. Учир нь тэр галт тэрэгний буудал дээр амьдардаг, яг үлгэрт гардаг шиг, учир нь Кевиний аав галт тэргээр явчихсан. Гэхдээ хамгийн гол нь, Патрисия та хоёр Араатантай хэзээ ч уулзаж байгаагүй. Тийм биш гэж үү?

Денн: Үгүй ээ.

Кар:   Яагаад гэхээр, тэр хоёрдахь би биш учраас. Тэр 24 дэхь хувь хүн биш. Тэр зохиомол.

-----------------------------------------------------------------------------------

Хед:   Түргэл, явцгаая. Явцгаая, цаг нь боллоо.   

-----------------------------------------------------------------------------------

Кейс: Тиймээ.

Хед:   Би мэднэ.

Кейс: Энэ чиний СиДи тоглуулагч уу?

Хед:   Тиймээ. Чамд таалагдахгүй байна уу? Тэр... шинэ биш.

Кейс: Үгүй ээ. Үгүй ээ, би зүгээр л... Зүгээр л сайн ойлгосонгүй. Чи тэрийг цонхны дэргэд гэж хэлсэн.

Хед:   Тэр байна. Хар даа. Одоо энэ хаалттай. Одоо онгорхой. Одоо энэ хаалттай. Одоо онгойчихлоо. Чи жинхэнэ цонх гэж бодож байсан уу? Тэгвэл чи зугтааж чадах байсан, энэ тэр үү?

Кейс: Эндээс намайг оргоход туслаач, Хедвиг. Зүгээр л надад түлхүүр өгчих, тэгээд намайг хаалгаар гаргаад өг. Гуйя.

Хед:   Хатагтай Патрисия хэлэхдээ, Араатан ирэх цагт хэн ч надаар даажигнахгүй болно гэсэн. Намайг ямар гайхалтай болохыг бүгд харна, тэгээд бүх тэнэг алдаанууд мартагдана гэсэн. Чи өрөөндөө буцах хэрэгтэй гэж би бодож байна.

Кейс: Үгүй ээ. Хүлээгээч дээ. Би чиний Кэни Уэстийн цомгийн сонсмоор байна. Надад өөрийнхөө өрөөг үзүүлээч. Эндээ үлдэцгээе л дээ. Би оргох тухай асуусанд уучлаарай.

Хед:   Би чадахгүй.

Кейс: Чи надад ямар нэг сайхан юм үзүүлнэ гэж хэлсэн, тиймээ?

Хед:   Үгүй ээ.

Кейс: Надад тэр юмаа үзүүлээч. Тэгэх үү?

Хед:   Би хүсэхгүй байна. Энэ!

Кейс: Хөөх! Янзтай!

Хед:   Энэ тоглоом биш.

Кейс: Энэ жинхэнэ үү?

Хед:   Тиймээ! Энэ ноён Деннисынх. Би энийг нь хулгайлсныг ч тэр мэдэхгүй байгаа. Үнэхээр гайхалтай, тийм үү? Хүмүүсийн яриаг сонсож болно, харин чи сонсож байгааг тэд мэдэхгүй.

Кейс: Энэ хэнтэй холбогддог вэ?

Хед:   Наадахдаа хүрэх хэрэггүй.

Кейс: Би ердөө л энэ ажиллаж байгааг үзэх гэсэн юм.

Хед:   Хөөе, чи яаж байна? Наад товчлууруудаа битгий оролд. Чамаас болж биднийг олно ш дээ.

Эр:     Тиймээ, Ийст гейт байна. Юу болсон бэ?

Хед:   Битгий ярь.

Эр:     Яасан бэ?

Хед:   Ярьж болохгүй.

Кейс: Байна уу?

Хед:   Би чамайг алгадна шүү!

Эр:     Энэ хэн бэ?

Кейс: Байна уу, байна уу? Намайг Кейси Кук гэдэг. Намайг нэг подвалд хорьж байгаа. Би хоёр өөр охидын хамт хулгайлагдсан.

Эр:     Энэ ямар чөтгөр нь вэ? Байна уу?

Кейс: Кейси Кук. Би хулгайлагдсан. Чи намайг олох хэрэгтэй.

Эр:     Бетти, энэ чи юу? Энэ инээдтэй биш байна.

Кейс: Цагдаа руу залга. Би чамаас холгүй байх ёстой. Намайг нэг подвалд хорьж байна.

Эр:     Ойлголоо, Бетти, сонс. Лэрри, Фиш хоёрт мэнд дамжуулаарай. Бас түүний ягаан чихэвч одоо болтол надад байгаа гэж хэлээрэй.

Кейс: Би хаана байгаагаа мэдэхгүй байна. Энд нэг эрэгтэй байгаа. Тэр биднийг хулгайлсан, тэр биднийг ална. Надад ердөө хэдхэн цаг үлдсэн. Танаас гуйж байна. Хэн нэгэн биднийг авраач.

Эр:     Хүлээ, энэ хэн бэ? Тэгээд манай холбоо яаж чамд очсон юм?

Кев:   Гэмшиж байгаа юм шиг гараа наманчилж барь.

-----------------------------------------------------------------------------------

Хед:   Наранд бид хүсэл тэмүүллээ олох болно.Наранд бид зорилгоо олох болно. Би үүнийг супермаркетын эмгэнэлийн хуудаснаас олж уншсан. Энэ оршуулгын ёслолд зориулсан байсан ч би үүнийг машсайхан үг гэж бодсон. Деннис энэ үдэш ямар учиртайг тайлбарлаж өгнө.

Денн: Араатан бол ухаант амьтан, хүний хувьсалын хамгийн дээд хэлбэр. Тэр ердийн хүн төрөлхтний цаг үе дууссан гэж үздэг. Энэ чамайг тайвшруулна гэж найдъя. Чи агуу үйл явдлыг гэрчлэх болно. Би чамайг сүүлчийн цамцаа тайлахыг гуймаар л байна, гэвч би тэгэхгүй. Яагаад гэхээр өнөөдөр ариун шөнө. Төгсгөл бараг ирсэн.

-----------------------------------------------------------------------------------

Жон:  Кейси, нааш ир. Дахиад амьтал болж тоглоцгооё. Нааш ир. Кейси, хүрээд ир. Энэ бидний тоглоом. Чамайг муухай аашилсан гэж би аавд чинь хэлнэ шүү. Алив, бүх хувцсаа тайл. Амьтад хувцас өмсдөггүй. Алив. Тиймээ, тийм. Яасан?

-----------------------------------------------------------------------------------

Жон:  Хөөе, Кейси, бамбарууш аа. Энэ инээдтэй биш. Цэнэгтэй юу? Кейси. Би чиний авга ах. Боль, Кейси. Буугаа буулга. Би уурлаж эхлэнэ шүү. Би одоо маш ихээр уурлана. Буугаа өгөөдөх! Намайг алж болох байлаа.

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Энд бүгд хаалттай. Та хаашаа ч орохгүй.

Кар:   Зүгээр ээ, зүгээр. Санаа зоволтгүй. Сайн уу, Деннис. Дөнгөж сая бусдаас чинь нэг нь над руу мэйл бичсэн байна. Бүх юм зүгээр үү?

Ден:   Бид зүгээр.

Кар:   Деннис, Кевинд чи байдаг нь түүнд аз болж. Чи үнэхээр ер бусын. Та нар хохирохыг би хүсэхгүй байна.

Ден:   Та биднийш ер бусын гэж боддог уу?

Кар:   Чи надад таалагддаг, Деннис. Би орж болох уу? Тэгээд бид ярилцаж болох уу? Чи надад нэг юм хэлэхийг хүсч байгааг би мэднэ. Чи яагаад яг одоо хэлж болохгүй гэж?

-----------------------------------------------------------------------------------

Ден:   Бид үнэхээр адилхан, та бид хоёр. Хоёулаа гадна байж дотогшоо хардаг. Та сууна уу. Манайд олон хүн ирдэггүй юм. Би танд ус авчирч өгье. Барилгын урд талд надад зориулсан хэвийн байр тэдэнд байгаа, гэвч бидэнд энд амьдрах таалагддаг. Намайг техникийн үйлчилгээний ахлагчаар томилсны дараа энд амьдрахыг зөвшөөрсөн юм.

Кар:   Чи хэний талаар уулзах гэж байсан бэ?

Ден:   Би Кевины тухай, ээж нь түүнийг яасан тухай би ярилцмаар байна. Би бүгдийг нь санадаг.

Кар:   Чи гэнэт ийм нээлттэй болсонд би баяртай байна.

Ден:   Кевины ээж нь гурван настай хүүхдээ шийтгэх их хорон аргатай байсан юм.

Кар:   Тэрнээс болж чи гэрэлд гарсан уу?

Ден:   Тиймээ. Түүний анхаарлаас зайлсхийх нэг арга бол цэвэр, эмх цэгцтэй байх. Ямар ч өөгүй.

Кар:   Чи сайхан сэтгэлээр хандаж байгааг би мэднэ, Деннис, гэхдээ одоо Кевинд өөр аргаар туслаж болно. Би системээс болж маш олон өвчтөнүүдээ алдсан. Чи мэдээсэй гэж би хүсч байна, Деннис, би чиний төлөө тэмцэхээ хэзээ ч зогсоохгүй. Миний өвчтөнүүд надад төрснөөс өөрцгүй болдог. Би илүү уламжлалт арга замын оронд тэднийг сонгосон юм. Чи надтай шударга байж болно гэдгээ ойлгож байгаа гэж найдъя.

Денн: Би үнэхээр ч тантай шударга баймаар байна. Үүнээс өмнө би худлаа ярьдаг байсан. Та надаас урд нь Араатантай таарч байсан уу гэж асуухад би үгүй гэсэн. Гэвч энэ худлаа. Та германд 10 жил хараагүй байсан эмэгтэйн тухай бичиж байсан. Гэтэл дараа нь тэр диссоциатив таних эмгэгтэй болж таарсан. Дараа нь түүний гурван хувь хүн өөрсөддөө хараа оруулсан. Таны таамаглалаар бол тэр эмэгтэй итгэл үнэмшлийнхээ ачаар харааны мэдрэлүүд нь сэргэсэн.

Кар:   Чи юу хэлэх гэж оролдоод байна?

Денн: Доктор Флетчер, бид бүгдэд нь итгэхэд хэцүү байх болно.

Кар:   Чи надад 24 дэхь хувь хүн байдаг гэж хэлэх гээд байна уу?

Денн: Та зэрэмдэг болсныг нь хамгаалдаг. Та энэ нөхцөл байдлыг ер бусын гэж үзсэн учраас би таныг ойлгож чадна гэж бодсон.

Кар:   Юуг ойлгох гэж?

Денн: Араатан байдаг. Тэр зүгээр л гараад ирсэн. Бүх зүйл дээр таны зөв байсан.

Кар:   Тэр ямаршуу төрхтэй вэ?

Денн: Тэр надаас ч том биетэй, гэтэл бидэн дотроос том биетэй нь би. Тэр өндөр. Их булчинлаг. Тэр урт үстэй, хуруунууд нь биднийхээс хоёр дахин урт. Тэр биднийг ер бусын гэж боддог. Биднийг алдаагаа биш, харин нөөц бололцоогоо харуулдаг гэж боддог. Та нэг л юмаа яриад байдаг. Тэр удахгүй ирнэ.

Кар:   Энэ юу гэсэн үг юм? Би ойлгохгүй байна. Тэр жинхэнэ байж чадахгүй. Хүн болж хувирахад хязгаар гэж юм байх ёстой. Энэ үлгэрт бас нэг бүлэг байдаг, тийм биш үү? Ёс бус залуусыг идэх тухай? Ёс бус гэж ер нь ямар утгатай юм?

Денн: Юу... Та бүрэн ойлгохын тулд бид энэ тухай ярилцах хэрэгтэй.

Кар:   Юуг ойлгох юм?

Денн: Заримдаа үнэхээр өөр арга байдаггүй.

Кар:   Чи хэнтэй явж уулзах гэж байна?

Денн: Түүнтэй. 

Кар:   Чи юу гэдгийг мэдэх үү? Би энэ бүхнийг тэмдэглэж авахыг хүсч байна. Бид үүнийг маргаашийнуулзалтаарсайтар нухацтай ярилцах ёстой.

Денн: Нээрэн үү? Та үүнийг зөвшөөрч байна уу?

Кар:   Бид сайхан ярилцлаа, чи маш нээлтэй байсан. Араатны философи чамд маш хүчтэй хүч чадал өгч байгааг би харж байна. Харин одоо би явъя даа.

Денн: Таныг ойлгоно гэж би мэдэж байсан. Уулзатлаа баяртай. Би чиний ариун цэврийн өрөөг ашиглаж болно биз дээ?

Кар:   Үгүй ээ. Коридороор цаашаа яваад шатны хажууд, зүүн талд 00 байгаа.

Денн: Та зүгээр үү?

Кар:   Би зүгээр. 

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Та жинхэнэ үү? Энэ хэн бэ? Туслаач. Туслаач дээ. Гуйя, туслаач.

Денн: Тэд хэзээ ч өөрсдийнхөө нөөц бололцоонд хүрэхгүй. Тэд ашиггүй.

Кар:   Намайг сонс, Деннис. Би анхааралтай сонсох ёстой байж. Би чамайг ямар чадвартайг, ямар хүчирхэг гэдгийг ойлгох ёстой байж.

Денн: Патрисия таны аргаар энэ бүтэхгүй гэж хэлсэн. Одоо дэлхий ойлгох болно.

Кар:   Деннис, энэ асар том алдаа. Энэ залуу охид зовж байна. Энэ гэмт хэрэг. Би чамд эднийг энд хорихыг зөвшөөрөхгүй. Бид үүнийг болих хэрэгтэй. Энэ хувь хүн аймшигтай.

Денн: Та ингэж бодож байгаад надад гунигтай байна.

Кар:   Чи харахгүй байна уу? Чи энэ газарт амьдардаг учраас тэр бий болсон юм.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Тэнд эмэгтэй хүн байсан. Нэг хүн ирсэн. Бид энэ өрөөнүүдээс гарах хэрэгтэй. Чиний өрөөнд юу ч юм байна уу? Бид ашиглаж болох юу ч хамаагүй? Энд юу ч алга.

Мар:  Энд өлгүүр байна.    

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Баярлалаа, Деннис.

Эр:     Баярлалаа, эрхэм ээ.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Бидний хаалга гадна талаасаа замган түгжээтэй юм шиг сонсогдож байсан. Чи хаалгын завсараар түгжээг хөдөлгөж болох нь уу хар.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Тайван. Бид эндээс гарах л болно. Бид Кейсийг хайж олно. Чи чадна, Марша.

-----------------------------------------------------------------------------------

Бичлэг 1:

Кев:   Чахамана ялагдаж, 1192-1200 онуудад Мухаммедын эзлэн авсан Гурын газар нутгийн хувьд, би үүнийг Мухаммед нэг бол ухар, эсвэл тулалд гэсэн зоригтой тулган шаардалтыг Притвиражид өгсөнтэйхарьцуулах байсан. Притвираж захирагдаагүй шиг бид ч гэсэн Ордын давшилтанд хариу цохилт өгөх ёстой. Хэдийгээр тэд айлгах тактик хэрэглэсэн ч бидний харуулах ёстой юм...

Бичлэг 2:

Кев:   Би инсулины тариаг үзэн яддаг. Хэн ч үүнийг тарьж өгөхөө больсон. Тэгвэл би яагаад чихрийн шижинтэй юм? Доктор Флетчерээс бусад бүгд биднийг нэг хүн гэж хэлдэг. Зүгээр л адилхан биш хувь хүмүүс үү? Ингэхэд та нар надад үүнийг яаж хатгахыг хэлээд өгөөч, муусайн...

Бичлэг 3:

Кев:   Би 90-ээд оны Карго өмд өмсдөг. Бас хүзүүний ороолт. Хэрэв надад Варватосын футболк байсан бол би мануухай шиг болох байсан. Яг одоо надад хувцаснуудын сонголт байхгүй. Би маш их санаа зовж байна. Би хугацаа алдаж байх шиг таагүй мэдрэмж надад байна. Хэн гэрэл гаргахыг би шийднэ, тийм үү? Миний бодлоор, намайг анзаараагүй байхад хэн нэгэн миний гэрлийн хулгайлж байна. Орд зовш шаналаагүй хэсэгт анхаарлаа хандуулдаг. Тэд хаашаа хүрэхийг би мэдэхгүй, гэхдээ энэ намайг айлгадаг.

-----------------------------------------------------------------------------------

Клэр: Өөртөө төсөөл, бид хоёр цагийн дараа гэртээ харина. Буйдан дээр, чиний дуртай наад аймшгийн зузаан ноосон цамцтайгаа.

-----------------------------------------------------------------------------------

Цаг:   Энэ чинь амьтан! Тэр цөөвөр чоно ч юм уу нэг харахаар ингэдэг юм.

-----------------------------------------------------------------------------------

Кар:   Кевин, Кевин. Кевин.

Кев:   Баярлалаа, өдий болтол бидэнд тусалсанд чинь.

-----------------------------------------------------------------------------------

Бичлэг 4:

Кев:   Энэ тухай бодвол доктор Флетчерт хэлэх хэрэгтэй байх, үгүй бол тэр догдолж эхлэнэ. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй. За, даа, явж зугаалъя, тэгээд бүгдийг сайтар бодож үзнэ. Үүгээр миний даваа гарагийн өдрийн тэмдэглэл дуусаж байна. баяртай.

-----------------------------------------------------------------------------------

Кейс: Клэр.Марша.Клэр. Клэр, явцгаая.

-----------------------------------------------------------------------------------

Кейс: Кевин Венделл Крамб. Кевин Венделл Крамб?Кевин Венделл Крамб.Кевин Венделл Крамб!

Эм:    Кевин Венделл Крамб.Кевин Венделл Крамб. Чи замбараагүй болгосон байна. Алив, гараад ир. Кевин Венделл Крамб!Чи замбараагүй болгосон байна! Гараад ир!

Кев:   Чи хэн бэ? Юу болсон бэ?

Кейс: Нэг тийм аймшигтай юм.

Кев:   Би юу хийсэн бэ? Би чамайг гэмтээсэн үү? Доктор Флетчер. Доктор Флетчер.Хэн ингэсэн бэ?

Кейс: Чи тэгсэн.

Кев:   Андгайлж байна, би автобусанд байсан. Би түүнээс хойш юу ч санахгүй байна. Би... Одоо 2014 оны 9-р сарын 18 хэвээрээ биз дээ, тийм үү? Миний худалдаж авсан буу байдаг. Доод хайрцганд, хувцаснуудын цаана нуусан байгаа. Сумнууд нь хувцас солих өрөөний миний дүрэмт хувцасны шүүгээнд. Намайг ал. Зүгээр л алчих. Хүлээ, үгүй ээ! Битгий тэгээрэй! Тэр бодит байдалтайгаа тэмцэж чадахгүй. Намайг Жейд гэдэг. Доктор Флетчер бидний мэйлийг авсан уу? Бидний хийх ёстой зүйл энэ. Яг 1008 он шиг, тэгэхэдАнандапала Шахис гүрний үзээгүй хамгийн том ялагдлыг хүлээж, харин Махмуд Пенжабын бүх нутаг дэвсгэрийг бутцохиж, алдарт Кангаргийн дуганыг эзлэн авсан. Бид Патрисия, Деннис, бас энэ жаал гэсэн холбоо, Ордоос болж зовж шаналж байна. Биднийг тэдний үйлдлээр дүгнэж болохгүй. Тэд бүгдээрээ...  Бүгдээрээ түр хүлээцгээ! Өө, хонгорхон охин минь! Тэд гэрлийн удирдлагыг надаас хулгайлж байна. Гэхдээ групп үүнийг аргалж чадна. Хонгор минь, намайг Бэрри гэдэг.

Хед:   Чи тэр богино холбоогоор ярих ёсгүй байсан юм. Тэд биднийг бараг барих дөхсөн.

Кейс: Одоо боль, Хедвиг!

Хед:   Чиний талаар тэдний зөв байжээ. Чи өөрийгөө хар. Чи биднээс үнэхээр айж байна. Деннис, Патрисия хоёр миний ачаар надаар ахлуулсан юм. Би одоо тэдэнд гэрлийг өгнө. Одооноос хэн ч надаар тохуурхаж зүрхлэхгүй. Баярлалаа, Хедвиг.

Денн: Одоо бүх юм зүгээр.

Кейс: Кевин Венделл Крамб.

Денн: Кевин унтаж байгаа. Бид түүнийг унтуулахаар маш хол аваачсан. Чи түүнийг хүссэнээрээ дуудаж болно, хонгор минь, гэвч тэр чамайг сонсохгүй. Араатан бидэнтэй өөрийнхөө мөрөөдлийг хуваалцаж, түүнд маш их хүмүүс хэрэгтэй гэсэн.

Кейс: Үгүй ээ.

Денн: Ёс бус 10-аас 12 залуу хүмүүс дараагийнх.

Кейс: Үгүй ээ, үгүй.

Денн: Энэ зөвхөн эхлэл нь. 

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Тавиач! Туслаарай! Үгүй ээ! Үгүй!

-----------------------------------------------------------------------------------

Жон:  Энэ манай гэр бүлд тохиолддог. Миний аав ч гэсэн нас барсан. Яг адилхан. Зүрхний шигдээс. Гэхдээ чи санаа зоволтгүй. Би чамд санаа тавих болно. Одоо, чи надад дахиад асуудал удахгүй биз дээ? Чи тэгэхгүйг би мэднэ, хонгор минь.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Би агуу! Бид дахиж айж эмээхгүй! Зөвхөн өвдөлтийг мэдэрч байж чи агуу байдалд хүрч чадна. Хөндөгдөөгүй, шатаагдаагүй, алагдаагүй ёс бус юмнууд... Өөрийгөө эрхэмлэдэггүй, хэдэн хэсэг тасдуулаагүй тэр хүмүүст энэ дэлхийд байх газар үгүй! Тэд зүүдэнд байдаг.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Хараал ид! Чиний буу намайг шархдуулж чадахгүй. Би хүн биш гэдгийг чи ойлгохгүй байна уу? Кевин бол хүн, харин би арай илүү.

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Чи бусдаасаа арай өөр юм. Чиний зүрх цэвэр. Баясахтун! Чи зовсон, илүү хөгжсөн. Баясахтун!

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Ямар гэгчийн ариун Мария, Иосиф нь вэ? Чи энэ газарт юу хийж байгаа юм?

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Зүгээр л яваад байгаарай, охин минь. Тэд яах ч үгүй.

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Винс, цагдаа дууд. Энэ охин техникийн үйлчилгээний подвалд хохирсон хүмүүс байгаа гэж хэлсэн.  

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Энэ охин

-----------------------------------------------------------------------------------

Эм:    Боллоо. Одоо би чамд үзлэг хийнэ.

-----------------------------------------------------------------------------------

Эр:     Гурав дахь хохирогчийн нэр нь доктор Карен Флетчер. Ар гэрийнхэнийг нь олохоор ажиллаж байна.

Эм:    Кейси Кук-ын асран хамгаалагч ирлээ. Чиний ах энд ирсэн. Чи явахад бэлэн үү?

-----------------------------------------------------------------------------------

Кев:   Нэвт гараагүй байна. Бид өөрсдийгөө хэн гэж итгэдэг яг л тийм хүмүүс. Хараал ид! Энэ үнэхээр янзтай! Одоо тэд биднийг байдагт итгэнэ, тиймээ? Тэд итгэх л болно. Тэгээд, бид одоо юу хийх вэ? Түүнд итгэцгээе. Тэр биднийг хамгаална. Харав уу, тэр ямар чадвартайг? Бид ямар хүчирхэг байж болохыг тэр дэлхийд харуулаг. 

-----------------------------------------------------------------------------------

СПЛИТ

-----------------------------------------------------------------------------------

Эм:    Аллагад сэжиглэгдэж буй Кевин Крамб нь маргаантай сэтгэцийн өвчин болох диссоциатив таних эмгэгтэй байжээ. Хэргийн газраас авч байгаа ам ярианд итгэхэд бэрх юм. Хоёр удаа тулгаж буудсаны дараа сэжигтэн үхсэн үү, эсвэл амьд уу гэдэг зөрөөтэй мэдээлэл байна. Мөн түүний нэг хувь хүн нь өөрийнх нь ажиллаж байсан Филадельфийн амьтны хүрээлэнгийн янз бүрийн амьтадын хольц гэсэн мэдээ иржээ. Эрүүгийн гэмт хэрэгтэй ойрхон эх сурвалжаас үзвэл, сурвалжлагч нар уг гэмт хэрэгнийг дурдахдаа хэрэглэдэг эвгүй нэр хэвлэлээр тархасан байна. Олон төрлийн хувь хүн түүнд байдгаас үүдэн түүнийг Орд гэж нэрлэжээ.

Эм:    Энэ яг 15 жилийн өмнө тахир дутуугийн тэргэнцэртэй нэг солиотой нөхрийг галзуугийн эмнэлэгт хорьсонтой адилхан юм. Тэр ч гэсэн марзан хочтой байсан. Хэн гэж байлаа?

Эр:     Ноён Нүдний шил.

Эм:    Аан, тийм.

-----------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home