ТЕД 2

Дүрүүд:

Тед                           чихмэл баавгай

Жонни               Тедийн найз

Сэм                          Тедийн найз

Донни                цэвэрлэгч

Жессап              Хазброгийн захирал

Патрик Мейгер        өмгөөлөгч

Шүүгч

Шеп Уйлда        өмгөөлөгч

Эмч

Гай                     гомо

Рик                     цэнхэр /хамтрагч нь/

Сэмми               Жон, Тедийн найз

 

Tэми-Линн        Тедийн баавгайн эхнэр

Эллисон            бармен 

Саманта            өмгөөлөгч

**********************************************

Эр:     “Аз жаргалтай, удаан амьдарчээ” гэж зөвхөн үлгэрт гардаг гэж бидэнд, мөн гэнэн бодолтой хүүхдүүдэд үргэлж хэлдэг. Тэгсэн ч гэлээ, бостоны нартай энэ сайхан өдөр ярьдаг чихмэл баавгай өөрийнхөө бүсгүйтэй гэрлэхээр зэхэж, хоёр зүйлийг нотолсон юм. Аз жаргалтай төгсгөл бүгдэд нь боломжтой. Америкт юу ч хамаагүй.

Эр:     Tэми-Линн MaкКaфepти, чи энэ баавгайг өөрийнхөө хууль ёсны нөхөр болгох уу?

Тэми: Би зөвшөөрнө.

Эр:     Харин Тед, чи эмэгтэйг хууль ёсны эхнэрээ болгох уу?

Тед:   Чөтгөр гэж, болгоно.

Эр:     Тэгвэл надад өгсөн эрхийн дагуу та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна. Баавгайг үнсээрэй.

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Ноёд хатагтай нар аа, залуу хосууд!

Тэми: Теди, энэ миний амьдралын хамгийн сайхан өдөр! Би чамдаа маш их хайртай.

Тед:   Би ч гэсэн чамдаа хайртай, хонгор минь. Би өнөө орой чамд чихмэл баавгайн 50 өөр өнгийг харуулна.

Тэми: Тасартлаа ууцгаая!

Тед:   Тэгье!

Тэми: Баярлалаа.

Гай:   Өө, баяр хүргэе, тэнэгүүдэд.

Тед:   Сайн уу, Гай.

Гай:   Гайхамшигтай ёслолын ажиллагаа.

Тэми: Чи үүний нэг хэсэг болсонд маш их баярлалаа.

Гай:   Энэ миний шинэ найз залуу Рик.

Рик:   Чи сайн уу?

Тэми: Сайн, сайн.

Гай:   Тэр миний ахлах тогооч. Тиймээс, тэр зууш яаж хийхийг сайн мэддэг. Рик бид хоёр гэрлэх санаатай байгаа.

Тэми: Өө, та хоёр гэрлэх гэж байгаа юм уу?

Гай:   Үгүй ээ, бид гэртээ хариад зүгээр л өөрсдийнхөө илдийг зөрүүлцгээнэ.

Рик:   Чөтгөр лүүгээ тонил!

Гай:   Чөтгөр лүүгээ тонил!

Рик:   Тохирлоо.

Тед:   Хөөе, найз минь. Бүх юм зүгээр үү? Чи нэг л дарамттай байх чинь. Чи гоонь эрчүүдийн үдэшлэгийн дараа шартсан хэвээрээ л байна уу?

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Ёстой янзтай.

Жон:  Өө бурхан минь, тэр өөрөө гуйгаад байна. Тэр гуйж байна, хийгээч гээд байна.

Тед:   Хийгээд өг, хийгээд өг!

Эр:     Тэрийг хар даа. Тэр маш их хүсч байна.

Жон:  Тэр пицца хүргэлтээс ч илүү ихээр хүсч байна гээч.

Эр:     Тэрнийх дундаж хэмжээний баавгайныхаас ч том  гэж би хэлнэ.

Тэд:   Тэгээд юу нь новш гээч? Тэр бас хэн нэгний охин!

Жон:  Чөтгөр гэж! Болиод өг! Балай юм!

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Би зүгээр, би зүгээр л Лорийг бодож байлаа.

Тед:   Өө, Жони, мартаж үз. Та хоёр салаад хагас жил боллоо.

Жон:  Би мэднэ, мэднэ. Харин ганцхан... Би тэр сүмд дахиад л очсон. Бүх юм хачин сайхан байх юм шиг боддог байлаа.

Тед:   Тиймээ, буруу хүүхэнтэйгээ гэрлэсэн ганцхан хүн нь чи биш.

Сэм:  Сайхан өдөр, найз минь! Арай илүү хөгжилтэй тэмдэглэхийг хүсч байна уу?   

Тед:   Үгүй ээ, баярлалаа, Сэм. Хэрэв би хурим дээрээ өвс татвал Тэми Линн намайг ална.

Сэм:  Тэр анзаарахгүй дээ. Би сая найзтайгаа хамт 00-д татсан, барьсан ч болно, чи тэрийг татсан ч гэж мэдэхгүй.

Тед:   Тийм байна, би болъё доо.

----------------------------------------------------------------------------------------------

ЭМ.АР.СИ, ЮНИВЕРСАЛ ПИКЧЕРЗ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

ФАЗЗИ ДООР, БЛЮГРАСС ФИЛЬМЗ-ЫН КИНО

----------------------------------------------------------------------------------------------

Гол дүрүүдэд: Марк Уолбер, Сет Макфарлейн, Аманда Сейфрид

ТЕД 2

----------------------------------------------------------------------------------------------

Дүрүүдэд:        Жованни Рибизи, Жессика Барт, Жон Слэттери, мөн Морган Фримэн

----------------------------------------------------------------------------------------------

Зохиолыг бичсэн: Сет Макфарлейн, Алек Салкин, Уэллсли Уайлд

Найруулагч:           Сет Макфарлейн

----------------------------------------------------------------------------------------------

НЭГ ЖИЛИЙН ДАРАА 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Би турж үхлээ. Чи наанаа юу хийгээд байна?

Тэми: Би хавдараа эмчилж байна. Чиний стейкийг шарж байна. Чинийхээр, би юу хийж байх шиг байна?

Тед:   Минийхээр чи юу хийж байна гэж үү? Чи биднийг хоосолж байна, би ингэж бодсон. Энийг хар. Хар даа. 129 доллар их дэлгүүрт үрсэн. Чи тэнд юу авдаг юм, Тэми? Алтан гулдмай юу?

Тэми: Надад ажилдаа өмсөх хувцас хэрэгтэй. Ойлгосон уу, Теди?

Тед:   Чи юу гэнэ ээ? Чи халат өмсдөг, чи жирийн нэг мөнгө хураагч.

Тэми: Тийм үү? Чи ч гэсэн!

Тед:   Тиймээ, энэ үнэн! Гэхдээ би элдвийн загварын хогнууд авдаггүй!

Тэми: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй! Чи зөвхөн өвс худалдаж авдаг. Чи зөвхөн хар тамхи авдаг. Чөтгөр гэж, дуугай байсан нь дээр!

Тед:   Би ердөө л ярьж байсан, чи намайг тасалдуулах хүртэл би зүгээр л ярьж байсан.

Тэми: Тэгээд, би үгийг чинь таслахаас ёстой, учир нь би хэзээ ч, юу ч хэлж чадахгүй!  

Тед:   Би ярьж дуусгахыг чи зөвшөөрөхгүй юу?

Тэми: Чи миний яриаг үргэлж тасалдаг! 

Тед:   Би ярьж дуусгахыг чи зөвшөөрөх үү?

Тэми: Ажил дээрээ сайхан харагдах нь чухал. Би хамт олондоо уусахыг хичээж байна!

Тед:   Тэнд чиний өгзөгийг сонирхох хэн ч байхгүй!

Тэми: Чи яг мал шиг аашилж байна!

Тед:   Өө, би яаж аашилсан гэнэ ээ, Тэми?

Тэми: Чи яг эргүү мал шиг аашилж байна! Яг эргүү мал шиг. Чи яг ингэж аашилж байна!

Тед:   Чи амтат төмс уутлахын тулд заавал Элизабет Тейлор шиг хувцаслах шаардлаггүй.

Тэми: Би компанийн нүүр царай! Ойлгов уу?

Тед:   Компанийн нүүр царай?

Тэми: Тиймээс, надаар бүү оролд!

Тед:   Тэнгэр минь! Өөрийгөө нэг сонсооч! Чи дэмийрч байна!

Тэми: Би Роберт ДиЧиккотой гэрлэх ёстой байж. Үнэхээр би тэгэх байж.

Тед:   Тэг! Тэг! Очоод тэр тэнэгийг зовоогооч!

Тэми: Тэр надад сайн ханддаг байсан. Бас тэр эрхтэнтэй! Тэр ямар сайхан эрхтэнтэй гээч!

Тед:   Өө, сенсаац! Бостоны янхан итали бэлэг эрхтэн олжээ!

Тэми: Чи намайг юу гэсэн бэ, муу новш оо?

Тед:   Чөтгөр гэж? Яаж байна аа?

Тэми: Чи намайг янхан гэж дуудмаар байна уу?

Тед:   Чи юм шидэлмээр байна уу?

Тэми: Тиймээ, би юм шидэлмээр байна!

Тед:   Би ч гэсэн шиднэ! 

Тэми: Өө, яана аа, би ойлголоо!

Тед:   Чамд энэ ямар байна? 

Тэми: Би айгаад байна, Тедди! Би үнэхээр айж байна, хараал идсэн бяцхан баавгай минь!

Эр:     Дуугай болооч, новш гэж!

Тед:   Өө, бурхан минь! Хөөш, чи өөрөө дуугай бол!

Эр:     Чи бууж ирээд намайг дуугай болгож яагаад болохгүй гэж, чанга залуу?

Тед:   Харин чи намайг доош нь буулгахгүйгээр наашаа гараад ирж яагаад болохгүй гэж, чанга залуу?

Эр:     Би дээшээ гараад чиний өгзгийг өшиглөөд өгье!

Тед:   Тиймээ, чи яагаад үзээд алдаж болохгүй гэж? Хүрч ирээд миний өгзгийг өшиглөөч!

Эм:    Хөөе, хоёр оо, хэрэлдэхээ болиоч!

Тед:   Амаа хамхи, тэнэг хөгшин төгцөг өө!

Эр:     Дуугай бай, хатагтай!

Тед:   Буцаад орос руугаа яв, янхан минь! Эндээс чөтгөр лүүгээ тонил.

Эм:    Хүмүүс унтахыг хичээж байна!

Эр:     Хараал ид!

Тед:   Амаа хамхиад өгөөч!

Эр:     Хөөе, намайг үнэхээр уучлаарай.

Тед:   Тиймээ, намайг ч гэсэн.

Эр:     Тэр авгай биднээс ч дор юм.

Тед:   Тиймээ, тэр одооноос бидний дайсан.     

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Та хоёр ядаж гэр бүлийн эмчилгээгээр явсан уу?

Тед:   Өө, бурхан минь, тэгсэн. Жинхэнэ гамшиг болсон гээд бод. 250 доллар, гэтэл бид юунд ч суралцсангүй, чөтгөр гэж.

Жон:  250 доллар аа? Хөгшөөн, ямар инээдтэй юм! Үүнийг та нарын даатгал, эсвэл өөр юу ч юм нөхдөггүй юу?

Тед:   Үгүй ээ, Тэми Линн интернетээр Обамейкерт бүртгүүлнэ гэсэн, гэвч намайг таван минутын дараа буцаж ирэхэд тэр хар бэлэг эрхтэнүүд үзээд сууж байсан.

Жон:  Чи интернетэд орох бүрт хаа сайгүй хар бэлэг эрхтэнүүд байгаа юм шиг санагддаг. Хар. Хар даа, би гүүглээс Гранд Каньоныг хайна. Энэ. Хар даа, энд “Та хар бэлэг эрхтэнийг хэлж байна уу?” гэсэн байна.

Тед:   Би мэдэхгүй, хөгшөөн. Би нэг юм хийх ёстой, үгүй бол миний гэрлэлт будаа болно.

Элли:   За, энэ, залуус аа. Манайх удахгүй хаана, харин хаасны дараа би манай найзын гэр лүү үдэшлэгт очно, та нар хүсвэл нэгдээрэй. 

Жон:     Өө, баярлалаа, Эллисон, би маргааш өглөө эрт босно.

Элли:   Аа, за. Гэхдээ, хэрэв чи бодлоо өөрчилвөл миний хаяг энэ. Би бас утасны дугаараа бичсэн байгаа.

Тед:   Бурхан минь. Чи надаар даажигнаагүй биз?

Жон:  Яасан?

Тед:   Юуны чинь яасан? Ажлын дараа? Тэнгэр минь, Жон, тэр чамтай унтахыг хүсч байгаа нь илт байна.

Жон:  Надад тийм хүсэл алга.

Тед:   Жон, хагас жилийн турш, хүүхнүүд чамд хандрах бүрт чи ингэж хэлэх юм. Чи буцаж хэвийн байдалдаа орох хэрэгтэй, анд аа!

Жон:  Үгүй, наадахаа улиглаж давтах хэрэггүй, за? Аан гээ, би буруу хүнтэй хамт амьдралынхаа 6 жилийг дэмий өнгөрүүлж, баларсан. Би нэг гаргасан алдаагаа давтмааргүй байна.

Тед:   Ёо-оо, Жони, чи заавал Эллисонтой гэрлэх албаггүй. Чи зүгээр л түүнийг эзэмдэх хэрэгтэй, жаахан элдүүрийг нь хангаад өг.

Жон:  Юу?

Тед:   Чамд хайртыгаа баярлуулах шинэ аргууд бодож олох гоё ш дээ.

Жон:  За, за, би явж морь харъя.

Тед:   Уучлаарай, Эллисон, би ятгах гэж ядлаа.

Элли:   Зүгээр ээ, би тэрийг царайлаг биш байсан болоосой гэж боддог.

Тед:   Тийм ээ, “Жек Дэниэлс” /виски/-ийг дусал төдийхэн Грэй Гүстэй /архи/ өгч болох уу?

Элли:   Чамд тусалмаар л байна, гэвч бид хааж байна.

Тед:   Тэг л дээ, дахиад ганцхан, харин би Жей Лено гомо нарын жорлонд секс хийхээр энд ирдэгийг хэлэхгүй. 

Жей:  Хөөш, чи юугаа солиороод байна? Зайл, тэгэх үү?

Эр:     Уучлаарай, би эндүүрчихэж.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   За, бэлэн боллоо. Маш их баярлалаа, дахин ирээрэй.

Эр:     Сайн уу.

Тед:   Сайн уу.

Эр:     Би өглөөний унданд хэрэглэдэг энэ нэвсийн талаар асуух юм байна.

Тед:   Аа, тэг ээ, тэг. Энэ Триксийн бүтээгдэхүүн.

Эр:     Яг тийм. Трикс зөвхөн хүүхдэд зориулагдсан гэдгийг би ойлголоо. Энэ үнэн үү?

Тед:   Би.. энэ зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан сурталчилгаа гэж хэлэх гээд.

Эр:     Энэ тэгээд хуулиар зохицуулагддаг уу?

Тед:   Миний мэдэхээр, үгүй.

Эр:     Тэгвэл, хэрэв би Триксийг худалдаж авбал асуудал үүсэхгүй юу?

Тед:   Үгүй ээ, үгүй, чи... Чи яах ч үгүй, зүгээр.

Эр:     Би өөрөө хүүхэд биш гэдгийг чи ойлгосон уу?

Тед:   Аа, би үүнийг сайн ойлгосон, итгээрэй.

Эр:     За яахав, би үүнийг гэртээ аваад явъя.

Тед:   Өө.. тэг ээ, тэг. Чи... чи алзахгүй ээ.

Эр:     Тийм байж, харин чи намайг дагахгүй биз?

Тед:   Ээ-ээ, үгүй энэ... Энэ манай төсөвт тусгаагдаагүй.

Эр:     Чи өнөөдөр миний төлөө хийсэн бүхнийг би мартахгүй.

Тед:   Чи үүнийг мартвал надад дээр байхсан. Тэнгэр минь.

Жой:  Та хоёр ярилцаагүй л байна уу?

Тед:   Үгүй ээ.   Үгүй нээрэн, Жой, би энэ бүхнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байна. Үнэндээ, гэр бүлээ нураачихаад дахиад босгоно гэдгийг чи яаж хүлээж авах вэ?     

Жой:  Би чамд ганцхан удаа хэлнэ. Та нар хүүхэдтэй болох хэрэгтэй.

Тед:   Хүүхэд ээ?

Жой:  Чи тэрийг хар даа. Чи тэр хоёр цагаан нигерүүдийг харахгүй байна уу?

Тед:   Харлаа. Тэгээд?

Жой:  Тэднийг сайн хар.  Тэд маш жаргалтай байна. Яагаад гэхээр, тэднийг холбож байдаг бяцхан үртэй болохоор тэр. Хэрэв тэд хүүхэдгүй байсан бол зүгээр л гунигласан, “Даунтаун Эбби” хэзээ эфирт гарахыг хүлээсэн хоёр цагаан харууд байх байлаа. 

Тед:   Чи яах гэж үүнийг давтаж хэлдэг юм? Энэ тийм чухал уу?

Жой:  Би чамд хэлээд байна, Тед, та хоёр хүүхэдтэй болохгүй бол гэрлэлт чинь дуусна. Надад итгэ.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Сайн уу.

Тэми: Яваач, Тедди.

Тед:   Тэми, сонсооч, би чамтай ярилцмаар байна, болох уу? Чи намайг түрхэн сонсож болох уу?

Тэми: Яах гэж? Чи миний хувцасыг шүүмжлэхийн тулд уу?

Тед:   Үгүй ээ! Сонсооч, би үнэхээр харамсаж байна, за юу? Би харамсаж байна. би тэгж хэлэхийг хүсээгүй.

Тэми: Юу гээч, энэ чухал биш, Тедди.

Тед:   Тэми, сонсооч. Би чамд хайртай. Ойлгосон уу? Бас... бид сүүлийн хэдэн сар хэрэлдсэн шиг хэрэлдэхийг би хүсэхгүй байна.

Тэми: Би мэдэхгүй байна, Тедди. Юм ямар нэг байдлаар өөрчлөгдөх ёстой, тийм үү? Учир нь би үүнийг дахин тэвчиж чадахгүй. Энэ арай л хэтэрлээ.

Тед:   Би мэднэ ээ, мэднэ, мэднэ. Тиймээс... Тийм болоод... Би хүүхэдтэй болмоор байна.

Тэми: Чи юу?

Тед:   Тиймээ.

Тэми: Хүүхэд ээ? Энэ үнэн үү?

Тед:   Тиймээ. Бод, миний бодлоор, хэрэв бид хоёр хайрладаг хүүхэдтэй бол энэ биднийг нэг нэгнийгээ дахин хайрлаж сургана гэж би бодсон.

Тэми: Өө, бурхан минь, Тедди. Чи надтай муудалцахгүй байсан нь дээр.

Тед:   Би бурханаар андгайлъя, би чамтай муудалцахгүй. Чи мундаг ээж болно гэж би бодож байна.

Тэми: Бурхан минь! Чи надаар тоглож байна уу? Би ээж болохын тулд яасан ч бэлэн байна.

Тед:   Тэгээд, чи юу гэмээр байна? Бид эвлэрсэн биз дээ?

Тэми: Тиймээ! Би чамдаа маш их хайртай!

Тед:   Өө, хонгор минь, би ч гэсэн чамдаа хайртай!

Тэми: Хүүхэд хийцгээе!

Тед:   Хүүхэд хийцгээе! 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  За, чи бэлэн үү?

Тед:   Өө, новш гэж, тиймээ, тийм, тийм.

Жон:  Одоо эхэлж байна.

Тед:   За, за, би бэлэн. Бүгдээрээ шүүх рүү явцгаая. Бүгдээрээ хуулийг хүлээн авцгаая. Тийм ээ, тийм, тийм, тийм. Хуулийг хүлээн авцгаая. Бид шүүхэд очно гэж би хэлсэн.

Жон:  Тиймээ, бид шүүхэд очно.

Тед:   Бид гэж коридороор баахан юм ярьсан олиггүй тэнэг юмнууд. Хөөе, өмгөөлөгч залуус аа.  Би Жоннитой хамт ажиглаж байгааг та нар мэдээгүй. Харин бид мансуурсан байна.

Жон:  Энэ үлгэрийн юм шиг байлаа.

Тед:   Үнэхээр ойлгомжтой байсан. Үнэхээр ойлгомжтой байлаа.

Жон:  Маш зохиолдолгоотой.

Тед:   Хөөе, сонсооч, надад... надад чамд хэлэх нэг чухал юм байна.

Жон:  Өө, тийм үү? Тэгээд юу юм?

Тед:   Тэми Линн бид хоёр хүүхэдтэй болно.

Жон:  Чөтгөр аваасай! Та хоёр уу?

Тед:   Тиймээ, тийм, бид энэ тухай өнөөдөр ярилцсан.

Жон:  Анд аа, энэ гайхалтай хэрэг! Баяр хүргэе.

Тед:   Баярлалаа.

Жон:  Хүлээ, хүлээ, байз. Яаж... Та хоёр тэгээд яаж...

Тед:   Тиймээ, учир нь үүнд байна. Бид... бидэнд... бидэнд үрийн шингэний донор хэрэгтэй. Чиний бодлоор, би Cэм Жoнcоос гуйвал юу гэх бол?

Жон:  Чи Флеш Гopдoныг хүүхдийнхээ эцэг болгомоор байна уу? 

Тед:   Тиймээ, миний бодлоор... би бодохдоо... Энэ хачирхалтай гэж үү? Тэр гайхах байх, хэрэв би...

Жон:  Үгүй ээ, миний бодлоор, тэр их баярлана! Нэмээд хүүхэд чинь супер баатар болно!

Тед:   Би ч гэсэн нэг тиймэрхүү бодолтой байсан.

Жон:  Тиймээ, үүнийг хий гэж би хэлье.

Тед:   Ойлголоо, би яг одоо түүн рүү мэйл бичиж, өнөө орой манайд хонох боломжтойг нь асууя. Чи надтай хамт явах уу?

Жон:  Мэдээж!

Тед:   Ашгүй дээ, сайн байна. Чөтгөр гэж. Би чиний гэрт үргэлж сүлжээгүй байх юм. Хөөе, би лаптопыг чинь ашиглаж болох уу?  

Жон:  Тэг ээ, болно.

Тед:   За, баярлалаа. Ямар новш нь вэ?

Жон:  Чөтгөр гэж! Юу болсон бэ, анд аа? Яасан бэ? Юу болчихов?

Тед:   Энд дэндүү их порно байна!

Жон:  Чи юундаа миний хувийн юмыг үздэг юм бэ?

Тед:   Чи хувийн юм гэж юугаа яриад байна? Жонни, энэ бүхэнд нээлттэй байна. Энд шууд утгаар мянга гаруй файл байна!

Жон:  Би уг нь заримыг нь устгах гэж байсан юм.

Тед:   Ээ, бурхан минь, тэгээд ямар их зохион байгуулалттай гээч! Цагийн зүүний дагуу долоох /рим жоб гэдэг нь сексийн үед хамтрагчийнхаа хошногийг долоож өдөөхийг хэлнэ/. Цагийн зүүний эсрэг долоох.

Жон:  Тиймээ, заримдаа хэл эсрэгээр ажиллаж байгааг харах сайхан байдаг юм.

Тед:   Чи өвчтэй хог! Энийг хар даа! Боовтой хүүхнүүд гэнэ үү?

Жон:  Өө, бурхан минь! Би өвчтэй амьтан, тийм үү? Надад тусламж хэрэгтэй.

Тед:   Боовтой хүүхнүүд байдаггүй юм, Жонни. Зөвхөн хөхтэй залуус байдаг!

Жон:  Бүр сэтгэл уужирчихлаа! Ашгүй намайг илчилсэнд би үнэхээр баярлаж байна. Би баригдахыг үнэхээр хүссэн.

Тед:   Жонни, одоо намайг сонсч бай. Энэ бол түгшүүрийн дохио, ойлгосон уу? Чи энэ үүрнээсээ ховхор, хэнтэй ч хамаагүй танилц, үгүй бол чи өөрийгөө хянаж чадахгүй болно.

Жон:  За ойлголоо, би эндээс гарна. Харин наад балай юмаа үзэхээ одоо больчих, тэгэх үү.

Тед:   Жонни, би тоглоогүй. Ойлгосон уу? Бушуухан нэг хүүхэнтэй танилц, тэгээд амьдралдаа эргэж ор.

Жон:  Ойлголоо, би тэгнэ, гүйцээ!

Тед:   Сайн байна, харин одоо үүнийг үгүй хийцгээе.

Жон:  Юу гэсэн үг юм? Бид зүгээр л файлуудыг устгаад л болоо.

Тед:   Үгүй ээ, үгүй, үгүй. Энэ юмыг дахин сэргээх амархан. Бид чиний нотбүкийг алхаар бяцлах хэрэгтэй байна.          

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  За тэгээд, чи баярлаж байна уу?

Тед:   Үгүй, хэрэв хэн нэгэн үүнийг засаж эхэлбэл схемүүдийг нь дахин сэргээх боломжтой. Бид үүнийг боомтод живүүлэх хэрэгтэй.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Тэгэхээр, үндсэндээ ийм учиртай юм. Бидэнд үрийн шингэний донор хэрэгтэй. Чи юу гэмээр байна? Чи Тэми бид хоёрт жинхэнээсээ тусалж чадна.

Сэм:  Би юу ч хийж чадахгүй, анд аа.

Тед:   Гэхдээ... Гэхдээ, яагаад чадахгүй гэж?

Сэм:  Сонс, би 80-аад онд тамхи их татдаг байсан, одоо миний үрийн шингэний хэмжээ маш багассан.

Жон:  Хэр бага?

Сэм:  Нэг үлдсэн.

Жон:  Нэг ээ?

Сэм:  Тиймээ, миний бяцхан найз өмдөн дотроо “Би домог” гэсэн алдартай. 

Тед:   Бид тэрийг чинь авч болох уу?

Сэм:  Үгүй! Хэрэв би хэзээ ч юм далайд хаягдвал тэр миний авралын уураг болоход хэрэгтэй. Ингээд боллоо, залуус аа, өөрөөр, бидний яриа дууссан уу? Би явах хэрэгтэй байна. Нөгөө эгч дүүс... Эгч дүүс буухиа уралдаан өөрийгөө үзэхгүй ш дээ.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Ёстой итгэмээргүй юм. Муу нохойн гөлөг!

Жон:  Тэр үнэхээр амиа бодсон новш.

Тед:   Мэдэж байна. Бас би түүний тэр хөгийн киног нь зуун удаа үзсэн. Хараал ид! Өө, новш! 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Жонни, надад үүнийг хийхэд тусалчих, тэгэх үү? Түүний үрийн шингэн нь Флэш Гордонд ч дөхөж очихооргүй хорвоод ховорхон эд.

Жон:  Тед, энэ бол солиорол. Бид зөндөө асуудалд орж мэднэ.

Тед:   Хэрэв хэн ч мэдэхгүй бол асуудалд орохгүй. Сонс, Жон... Жон. Бид түүний гэрт нь ороод унтаж байхад нь саагаад үрийн шингэнтэй хамт гэрээс нь гарна. Энэ маш амархан болно. Ямар сайхан хүүхэд гарч болохыг чи бод доо.

Жон:  Жинхэнэ хөөрхөн хүүхэд байж мэдэх юм. За яахав, би чамд туслана. Гэхдээ бидэнд төлөвлөгөө хэрэгтэй.

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Зүгээр л тайвшир.

Том:  За, би танд юугаар туслах вэ?

Жон:  Сайн уу. Өөрөө Том Брэди мөн үү?

Том:  Тиймээ.

Жон:  Тэгэхээр... Таны хөршүүд залгаад танай агааржуулагч их чимээ гаргаж байна гэсэн, тиймээс би төхөөрөмжийг шалгах хэрэгтэй байна.

Том:  Өө, за. Тэр ард байгаа.

Жон:  Ойлголоо, бас юмыг яаж мэдэхэв, гарын үсэг хэрэгтэй, надад ямар нэг сэлбэг авчрах хэрэгтэй болж магадгүй. Чи зүгээр л Жон, Тед хоёрт гээд бичиж болно. Дугаар 12 гэж тавиарай. Бас чи хуурамч биш. Чи бөмбөгийг маш сайхан шиддэг гэж би боддог.

Том:  Агааржуулагч байшингийн хойно.

Жон:  Ойлголоо. Одоохон. 

----------------------------------------------------------------------------------------------

Том:  Ёстой балай юм.

Жон:  Боллоо. Яваарай, яваарай, яваарай. 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Наад тэнэг борооны цуваа тайлаач! Дэндүү их чимээ гаргаад байна.

Тед:   Зүгээр л орхи! Над руу үрийн шингэн үсрэхийг би хүсэхгүй. 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Лигийн хоёр удаагийн шилдэг тоглогч, Супер цомын дөрвөн удаагийн эзэн. Алдарын танхимд найдвартай бичигдэх хүн. Харин одоо энэ улаан аяганд түүний эрхтэнийг саана.

Жон:  Ойлголоо, одоо эхэл.

Тед:   Хүлээ, эхэл гэж юу гэсэн үг юм? Чи үүнийг хийх ёстой.

Жон:  Чи одоо юу яриад байна аа? Чамд л үрийн шингэн хэрэгтэй ш дээ. 

Тед:   Тийм л дээ, гэхдээ үүнд хүний гар хэрэгтэй. Арьс арьсандаа хүрэлцэх ёстой, үгүй бол энэ бүтэхгүй.

Жон:  Үгүй ээ, энэ бүтэхгүй. Энэ ердөө л үрэлт.

Тед:   Сонс, би урд нь ингэж үзээгүй.

Жон:  Би ч гэсэн үзээгүй.

Тед:   Чи өөртөө хангалга хийдэг ш дээ.

Жон:  Тиймээ, гэхдээ тэр чинь өөр.

Тед:   Чи насанд хүрсэн, энэ залуугийн зураг өрөөнд чинь өлгөөтэй байдаг. Чи үүнийг хүсэхгүй гэж хэлэх гээд байна уу?

Жон:  Тиймээ, би хүсч байна! Би үүнийг хүсч байна, гэхдээ сандраад байна. Хэрэв миний сааж байгаа нь түүнд таалагдахгүй бол яахав? Түүнд хамгийн сайн нь хэрэгтэй.

Тед:   Бурханыг бодоод чи тайвшраад өгөөч. Тэр дуртай байх болно. Алив, эхэл, эхэл.

Жон:  За, за.

Тед:   Ариун бурхан, атгахан Ийсүс минь! Энэ л намайг тайвшруулна.

Том:  Ямар чөтгөр нь вэ?

Жон:  Ноён Брейди, бидэнд танаас нэг жаахан хугацаа хэрэгтэй.

Том:  Та нар энд юу хийж байгаа юм? Хэн бэ та нар? Миний гэрээс зайлцгаа!

Жон:  Өө, бурхан минь!

Тед:   Хүлээгээч, ноён Брейди!

Том:  Хараал идсэн чихмэл баавгайгаа ч бас ав!

Жон:  Чөтгөр гэж! Янзтай шидлээ!

Тед:   Алив, эндээс арилцгаая! 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Новш гэж! Одоо бид яавал дээр вэ?

Жон:  Хөөе, Тед, би чамд нэг юм хэлье.

Тед:   Юу юм?

Жон:  Чи яагаад шууд над руу ирээгүй юм бэ?

Тед:   Чи юун тухай яриад байна?

Жон:  Үрийн шингэний тухай.

Тед:   Жонни, чи надаар даажигнаад байна уу? Чи миний очиж уулзахыг хүссэн эхний хүн байсан. Гэвч чи салалтаас болоод сүүлийн үед маш гутранги байсан болохоор би зүгээр л... Би чамайг эвгүй байдалд оруулахыг хүсээгүй. Бас дээр нь чиний ноүтбүкийг харсны дараа чамд ямар нэг юм үлдсэн гэж бодохгүй байна.

Жон:  Чи зүгээр л мэдэх хэрэгтэй, би үүнийг хийхэд бүрэн бэлэн байна.

Тед:   Нээрэн үү? Чи...Чи миний төлөө хийнэ гэж үү?

Жон:  Тед, чи миний хамгийн сайн найз. Би чиний төлөө юу ч хийнэ. Түүнээс гадна, бид сая Том Брейдийн гэрт нь зөвшөөрөлгүй орж, түүнийг саах гэж үзсэн. Та нар эцэг эх болоход бэлэн болсон.

Тед:   Тэнгэр минь. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Жонни, баярлалаа. Чамд маш их баярлалаа.

Жон:  Бид насан туршдаа найзууд, санаж байна уу?

Тед:   Насан туршийн найзууд. Явцгаая, цагдаа нар энд ирэхээс өмнө хоёулаа бушуухан явсан нь дээр.

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Бүх эргүүлүүдэд, бидэнд Мейпл драйваас 3-17 код ирлээ. Ойр байгаа эргүүлүүд хариулна уу.

Эр:     3-17 гэж юу вэ?

Эр:     Хэн нэг нь Том Брейдийн үрийн шингэнийг дахиад л хулгайлах гэж. 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Энэ юу вэ? Юу вэ? Чи юу хийгээд байна?

Жон:  Би бэлдэж байна, анд аа.

Тед:   Бэлдэж байна гэж юу гэсэн үг вэ? Чи наад гараа яагаад байгаа юм?

Жон:  Би үүнийг чиний төлөө хийж байна, би бэлтгэж байна. Би явж үүнийг гүйцэдүүлэх ёстой.

Тед:   Чи гараа эрхтэн дээрээ тавьчихаж. Чи яах гэж байгаа юм?

Жон:  Би түүнийг босгох гэж оролдож байна, тэгвэл би тийшээ ороод хурдан дуусгана.

Тед:   Энд суугаад хүмүүсийн дэргэд саах гэж үү? Чи өөрийгөө хаана байна гэж бодоов? Чи завхай новш уу? Чи юу хийх гээд байна?

Жон:  Би тэнд юу хийх ёстой гэж чи бодож байна?

Тед:   Мартаж үз. Харин одоо сонс, чи өвс таталгүй бүтэн хоёр өдөр болсон, тийм үү?

Жон:  Тиймээ, би цэвэр гэдгээ чамд хэлсэн, тийм биз? Чиний хүүхэд яах ч үгүй.

Тед:   Уучлаарай, би зүгээр л түүнийг 16 нас хүртэл халбагаар хоолломооргүй байна.  

Эм:    Жон Беннет.

Жон:  Сайн уу.

Эм:    Наашаа яваарай, та дээжээ хаана тавихыг би танд зааж өгье.

Тед:   Хөөе, Жонни, Жонни.

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Би Жон Беннет.

Эм:    Би мэднэ. Би сая чиний нэрийг хэлсэн.

Жон:  Өө, яг үнэн, тийм, уучлаарай. Би зүгээр л жаахан сандраад. Би хэсэгхэн зуур тоглоомноос гарсан байгаа. 

Эм:    Тоглоом оо?

Жон:  Би сайхан бүсгүйчүүдтэй тэр бүр ярилцдаггүй. Үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд, хүүхнүүдтэй.

Эм:    Ойлголоо.

Жон:  Ингэхэд, би үүнийг дуусгасны дараа хамт уувал яаж байна? Өө, би энийг хэлээгүй, би ердийн уух юмыг хэлэх гээд.

Эм:    Би найз залуутай.

Жон:  Аан за, ойлголоо, тийм л дээ, харамсалтай. Чи тун дажгүй нэг залууг дэмий өнгөрүүллээ дээ. Би зүгээр л гараараа саах уу, эсвэл тос өгөх юм уу? Эсвэл сэтгүүл? Бичлэг байна уу? Надад азийн өсвөр охидын бичлэг таалагддаг.

Эм:    Тос тэнд байгаа.

Жон:  Аан, тийм байна, баярлалаа.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Намайг уучлаарай. Танайд гар хангалга хийдэггүй 00 хаана байдаг вэ?

Эм:    Коридороор доошоо буугаад зүүн тийшээ.

Тед:   Ойлголоо, баярлалаа.     

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Өө, үгүй байлгүй дээ! Сайн уу, эмч ээ, та нар энд энэ бүх юмнуудыг хадгалдаг уу?

Эр:     Энэ үр суулгахын өмнөх дундын станц. Та өгөх юм уу?

Тед:   Үгүй ээ, миний найз аль энэ өрөөнүүдийн нэгэнд нь дээж өгч байгаа.

Эр:     Өө, за, сайн найз байна.

Тед:   Тиймээ.

Эр:     Би эмч Дейнзер.

Тед:   Өө, янзтай. Намайг өөртөө тэврээч Дейнзер эмч ээ. Тиймээ, энэ чухал биш, би мэдэхгүй.

Эр:     Алив, байз, чи нэг л танил байх чинь. Чи нөгөө амилсан чихмэл бамбарууш мөн үү?

Тед:   Би, тэр чинь би, тиймээ.

Эр:     Ойлгомжтой, би чамайг урд нь хаана харлаа гэж бодож байсан юм.

Тед:   Нүдтэй байна, гярхай байна. Тэгэхээр, чи энэ салбарт яаж ажилд орсон бэ? Чи ердөө л үрийн шингэнд дуртай юм уу?

Эр:     Зориуд биш л дээ, би хүүхэдтэй болохыг мөрөөддөг сайн хүмүүст туслах дуртай. Гайхалтай шүү, бид энд ямар их чадвартай гээч. Чи харахыг хүсч байна уу?

Тед:   Тиймээ, мэдээж.

Эр:     Бид энд үр суулгахын өмнөх генетикийн оношилгоо хийдэг юм. Бид цистик фиброз, булчингийн дистрофи, хадуур эсийн цус багадалт зэрэг удамшлын өвчнийг арилгаж чадна. Жагсаалт нь хөвөрч өгнө.

Тед:   Хөөх. Хөөе, Жонни! Чи чаджээ!

Жон:  Энэ байна, найз минь.

Тед:   Пөөх, үгүй ээ, янзтай!

Эм:    Уучлаарай, эмч ээ, эхнэр чинь утсаар яръя гэнэ. Тэр яаралтай гэж хэлсэн.

Эр:     Намайг уучлаарай, би удахгүй буцаад ирнэ.

Жон:  Чи үүнийг хармаар байна уу? Аа? Чи өөрийнхөө хүүхдийг хармаар байна уу?

Тед:   Би эндээс ч харж чадна, баярлалаа. 

Жон:  Анд аа, ойртож ирээд хараач. Энэ чиний хүүхэд.

Тед:   Үгүй ээ, үгүй, үгүй! Болиоч!

Жон:  Чи ойрхоноос харах хэрэгтэй.

Тед:   Хангалттай ойрхон байна, Жонни!

Жон:  Тэр сайхан залуу. Хар л даа!

Тед:   Би чамтай наймаалцъя. Бариад ав!

Жон:  Өө, новш гэж!

Тед:   Өө, бурхан минь!

Жон:  Хараал ид! Энэ чинь хэн нэгний хүүхэд!

Тед:   Энэ миний буруу биш, Эй-Род! Чи наадахаа барих ёстой байсан!

Жон:  Бид үүнийг хаашаа ч юм хийх хэрэгтэй.

Тед:   Ард чинь савнууд байна. Тэднээс аваад хамаад хийчих.

Жон:  Новш гэж, одоо тэгэхээс.

Тед:   Үгүй ээ, үгүй, ингэж таарахгүй. Чамд хоёр сав хэрэгтэй, нэгээр нь утгаж нөгөөд нь хий.

Жон:  Хараал ид!

Тед:   Бурхан минь гэж!

Жон:  Хараал ид! Хараал ид!

Тед:   Өө, тэнгэр минь!

Жон:  Энэ миний нүдэнд орчихлоо! Би харахгүй байна! Чи надад туслаад өгөөч! Өө, бурхан минь! Энэ миний ам руу орж байна!

Тед:   Хүлээгээрэй. Би үүнийг фейсбүкт оруулах хэрэгтэй.

Жон:  Үгүй ээ!

Тед:   Онцлох үг: Даваа гарагийн секс.

Эм:    Өө, бурхан минь!

Жон:  Сонсооч, намайг үнэхээр уучлаарай. Бид бурханаар андгайлъя, энэ санаандгүй болчихлоо!

Тед:   Биднийг үнэхээр уучлаарай.

Эм:    За яахав, би зүгээр гэж бодож байна. Эд нар хадуур эсийн цус багадалтаас болж гологдсон дээжүүд байсан юм.

Тед:   За чи сонсов уу, Жонни? Чи хар залуугийн гологдол үрийн шингэнээр будагдсан байна. Чи яг Кардашян шиг болчихож. 

Жон:  Хараал ид!

---------------------------------------------------------------------------------------------

Жесс: Үгүй ээ, манай Комик Кон дээр танай шинэчлэгдсэн мэдээлэл байгаа үгүйг шалга. Энэ маш өргөн хүрээтэй, маш их анхаарал татсан танилцуулга байх ёстой.

Дон:  Өглөөний мэнд, ноён Жессап.

Жесс: Өглөөний мэнд. Харин одоо...

Дон:  Намайг Донни гэдэг.

Жесс: Сайн уу, Донни.

Дон:  Сайн уу.

Жесс: Энэ одоо олон талт платформын хувилбар, тиймээс би бүх юмны талаар бүрэн тайлан авмаар байна.

Дон:  Жорлонгийн үнэр дарагч.

Жесс: Юу?

Дон:  Шээлтүүр дотор, эрхэм ээ. Та үргэлж дөрөв дэхь шээлтүүрийг ашигладагийг би анзаарсан, тиймээс би танд зориулаад дотор нь үнэр дарагч хийсэн. Та чухал хүн. Танаас шээсний үнэр хэзээ ч гарах ёсгүй. Ихэнх хүмүүс үнэр дарагчийг эргүүлж ашигладаг юм. Харин би сольдог. Доннигийн ялгаа нь энэ.

Жесс: Манай бараануудыг бүх газруудын талаархи бүрэн дүүрэн тайлан надад хэрэгтэй. Явагийн Боб Женнингстэй холбоо барь. 

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Би муу мэдээтэй гэхээс эмээж байна. Би зохиомолоор үр суулгаж чадахгүй.

Тед:   Хүлээ, юу гэнэ ээ?

Тэми: Яагаад болохгүй гэж?

Эр:     Тэми Линн, шинжилгээний хариугаар бол, та дахиж хүүхэдтэй болж чадахгүй.

Тэми: Юу?

Тед:   Байзаарай, эмч ээ, та үүнд итгэлтэй байна уу? Өөрөөр, та дахиж нэг шалгах ч юм уу, нэг юм хийхгүй юм уу?

Эр:     Би бүрэн итгэлтэй байна. Тэми Линн, та хар тамхи их хэрэглэснээс болж өндгөвчний суваг чинь гэмтсэн байна.

Тед:   Та юу яриад байна аа? Зүгээр л харагдаж байна.

Тэми: Тиймээ.

Эр:     Намайг уучлаарай, энэ хэвийн өндгөвч. Харин энэ Тэми Линных.

Тед:   Тэнгэр минь!

Тэми: Тиймээ, ийм зүйл байнга тохиолддог гэж би бодож байна. Бодвол та ийм зүйлийг байнга хардаг байх, тийм үү?

Эр:     Үгүй ээ, нэг ч удаа, хэзээ ч. Би үүнийг хараад шууд л огиулсан. Ажлаа бараг орхих дөхсөн. Үнэн гэвэл, үр суулгах боломж байхгүй.

Тэми:   Би ойлгохгүй байна. Энэ ямар ч утгагүй зүйл.

Тед:   Зүгээр ээ, зүгээр, хонгор минь. Алив, зүгээр л эндээс явцгаая.

Тэми: Үгүй ээ, энэ ямар учиртай юм, Теди? Энэ бид хүүхэдтэй болж чадахгүй гэсэн үг үү?

Тед:   Би мэдэхгүй. Гэхдээ бүх юм сайхан болно. Бүх юм сайхан болно.

Эр:     Үнэндээ бол үгүй.

----------------------------------------------------------------------------------------------

Эм:    Тэгэхээр, би та нарын хүсэлттэй танилцаж, та нарын хувийн түүхийг шалгаж үзлээ, юу ч бүтэхгүй байх гэхээс би эмээж байна.

Тэми: Юу?

Тед:   Яагаад?

Эм:    Нэгд, Тэми Линн хар тамхины хэргээр шийтгүүлж байсан асуудал байгаа.

Тэми: Хөөе, би армид албан хаасан.

Тед:   Тиймээ, тэгээд ч энэ таван жилийн өмнөх. Тэр цэвэр.

Эм:    Бас нэг асуудал, шуудхан хэлэхэд, энэ эхнийхээс ч илүү ноцтой. Би энэ сэдвийг хөндөхийг хүсэхгүй байлаа,  учир нь энэ жаахан эвгүй болохоор. Тед, улсын нүдээр харвал чи хүн биш.

Тед:   Хүлээ, юу?

Эм:    Миний ярилцсан төрийн албан хаагч хэлэхдээ техникийн хувьд чи өмчөөр тооцогдоно гэсэн. 

Тед:   Би хүн биш ээ?

Эм:    Төр засгийн хувьд үгүй, надад харамсалтай байна.

Тэми: Гэхдээ энэ чинь үнэхээр хөгийн байна.

Тед:   Өмч өө?

Тэми: Юу гээч, Теди? Хоёулаа эндээс гарцгаая. Явъя.

Эм:    Сонсооч. Та нар сайн хүмүүс бололтой. Болгоомжтой байгаарай.

Тед:   Болгоомжил гэж юу гэсэн үг вэ?

Эм:    Миний ярилцсан төрийн албан хаагч чиний байр суурь хэсэг хугацаанд тодорхойгүй байсан гэж хэлсэн. Та нарын хүүхэд үрчлэх хүсэлт зарим талаар сэжиг төрүүлсэн. Хэрэв тэд энэ асуудлыг мөрдөн шалгахыг хүсвэл та нар үүнээс болж хохирч мэднэ. 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Сайн уу, би дөнгөж ажлаасаа ирээд чиний мессежийг авлаа. Энэ үнэн үү? Тэд чамд үнэхээр тэгж хэлсэн үү?

Тед:   Тиймээ, үнэхээр итгэмээргүй. Өмч. Тэд намайг өмч гэсэн.

Жон:  Энэ ер нь ямар учиртай юм? Чи одоо эд зүйл үү? Юу юм, хог уу, баасны хэлтэрхий юу?

Тед:   Магадгүй, алх ч юм уу эсвэл жүрж байж мэднэ, гэхдээ тиймээ.

Тэми: Тэд ямар үхсэнээ мэддэг юм бэ? Энэ ердөө л үг. Тэд чамайг өмч гэж хэлээд чиний бүх амьдралыг өөрчилж чадахгүй.

Эм:    Ямар ч утгагүй. Чи миний өвөг дээдсээс асуусан нь дээр. Нэг хормын дараа чи африкт оччихсон, хөхөө унжуулчихаад голд хувцсаа угааж сууна, чи яах ч үгүй. Дараа нь чи гэнэт хорвоогийн хаа нэгтэй Томас Жефферсонтой унтаж байх болно.

Тед:   Хөөх! Чи ч түүхийг амилуулах юмаа.

Жон:  Энэ яагаад одоо гэнэт ил болдог байна?

Тед:   Би хэзээ ч сонгууль өгч байгаагүй. Надад жолооны үнэмлэх байхгүй. Би татвар төлдөггүй. Чөтгөр гэж, энэ миний анхны ажлын байр.

Фр:    Тед, би чамтай түр уулзаж болох уу? 

----------------------------------------------------------------------------------------------

Фр:    Надад харамсалтай байна, гэхдээ би чамайг ажлаас халахаас араггүй боллоо.

Тед:   Юу? Яагаад? Би энэ ажлыг хийгээд гурван жил болж байна.

Фр:    Сая Хөдөлмөрийн яамнаас надтай утсаар ярьсан. Хуулийн дагуу би чамайг ажилтанаар үлдээж чадахгүй, учир нь надад мэдэгдэхдээ чи техникийн хувьд..

Тед:   Техникийн хувьд хүн биш. Тиймээ, бурхан минь гэж!     

Фр:    Надад харамсалтай байна. Гэвч өнөөдрөөс эхлэн чи ажлаасаа халагдсан.   

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Хүндэт Тед, танд иргэншил байхгүй тул таны Чейз банкны данс хаагдсан болно. Хүндэт Тед, таны Дисковер карт хүчингүй болсон. Хүндэт Тед, та дахиж Папа Жиносын хөтөлбөрийн гишүүн байхаа больсон. Чөтгөр гэж, гомдмоор юм.

Тэми:   Энэ бяцхан гутал хөөрхий. Энэ үргэлж хоосон байна. Үүнийг тэр бяцхан хөл хэзээ ч углахгүй.

Тед:   Би ойлгохгүй байна. Бид гайхалтай эцэг эх болж болох байсан.

Тэми: Өө, бурхан минь! Тэнгэр минь, Тедди!

Тед:   Яасан? Юу болчихов?

Тэми: Энийг хар л даа. Хүндэт Тед, Maccaчyceтc мужаас таны эрхзүйн статусыг хянан үзээд тус муж Тэми-Линн Маккафери та хоёрын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул тус гэрлэлтийг хүчингүй гэж үзсэнийг мэдэгдэж байна. Теди, бид яасан гэж тэд ингэж байгаа юм?

Тед:   Алив, би наадахыг чинь харъя. Энэ хар дарсан зүүд.

- ---------------------------------------------------------------------------------------------

Тед:   Чи үүнд итгэх үү?

Жон:  Үгүй ээ. Энэ бол солиорол.

Тед:   Тэми миний хайртай эмэгтэй. Хэрэв миний дургүй ингэж их хүрэхийг мэдсэн бол би хэзээ ч нохой авахгүй байх байсан.

Жон:  Энэ бүхэн ямар ч утгагүй зүйл. Хэрэв чи надаас асуувал бид үүнтэй тэмцэх хэрэгтэй.

Тед:   Юу гэсэн үг юм?

Жон:  Бид өмгөөлөгч авах хэрэгтэй.  

Тед:   Бурхан минь, бид тэгж болно гэж үү?

Жон:  Мэдээж, тийм. Бид юу хийхийг чи мэдэх үү? Бид өмгөөлөгч хөлсөлж, чиний иргэний эрхийн төлөө новшийн засгийг газрыг шүүхэд өгнө.

Тед:   Жонни, энэ чинь гайхамшигтай санаа! Хөөе, хөөе! Хоёулаа Харрисон Фордын кинонд гардаг шиг өмгөөлөгч олъё, яагаав, толгойдоо буудуулж мангар болчихоод “Бидний хийж байгаа бүхэн хууль бус” гэж байнга давтдаг.  

Жон:  Тиймээ, юу гээч, бид тийшээ очоод тэднийг нэг сайн хашрааж өгнө. Бид энэ талаар бүр Жуди шүүгчид ч хандана, хэрэв шаардлагтай бол.

Тед:   Тиймээ. Гэхдээ бид нэг ч өмгөөлөгчийг танихгүй. Бидний мэдэх бүх найзууд сэндвич хийдэг.

Жон:  Аа, хоёулаа зүгээр л гүүглээс бостоны өмгөөлөгчид гээд хайчихна. Тэнгэр минь, энэ хар эрхтэнийг хар даа.

----------------------------------------------------------------------------------------------

Жек:  Энэ маш төвөгтэй асуудал байна. Иргэний эрхийн тухай дийлэнх хэргүүд ийм л байдаг, гэхдээ энд хэд хэдэн илэрхий ялгаа байна. 

Жон:  Бүгд л таныг хотын хамгийн шилдэг нь гэж ярьцгаадаг.

Жек:  Сонс, та нарын хэрэг хямдхан тусахгүй. Та нарын санхүүгийн байдал хэр вэ?

Тед:   Бидний бүх активууд төмөр замуудтай холбоотой.

Жон:  Тиймээ, Ридингийн ТЗ, 5-р ТЗ, Пенсильваны ТЗ.

Тед:   Бид “Дөт зам” дээр ажиллаж байгаа, мөн би Атлантик-авеню, Марвин-Гарденсийг эзэмшдэг.

Жон:  Би Балтик-авенюд дөрвөн байшинтай. Би тэднийг нураагаад зүгээр зочид буудал барина гэж боддог байсан.

Тед:   Би гоо сайхны тэмцээнд оролцож 2-р байрт шалгарсан. Шагнал нь 50 доллар.

Жек:  Залуус аа, та нар Монополийн тухай яриад байна уу?

Тед:   Танд гэж хэлэхэд, би одоо гарч давхиад 200 доллар аваад буцаад ирж болно.

Жек:  Би юу хийх бодолтой байгаагаа та нарт хэлье. Миний хамаатны хүүхэн саяхан өмгөөлөгчийн шалгалтаа өгч, харин би түүнийг манай компанид туслах өмгөөлөгчөөр авсан. Би түүнийг үнэгүйгээр та нарын хэрэгт томилж болно. Та нар залуухан, тууштай өмгөөлөгч авна, харин би хариуд нь туршлагтай өмгөөлөгчтэй болно. Тиймээс та нар үүнийг юу гэмээр байна? 

Тед:   Тэгье, мэдээж сайхан санагдлаа.

Жон:  Энэ хатуу чихрээс авч болох юм уу?

Жек:  Аа, энийг гаргах ёсгүй байсан юм.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Хүн байна уу?

Сэм:  Ёо! Новш гэж! Сайн уу.

Жон:  Чи зүгээр үү?

Сэм:  Тиймээ. Би зүгээр. Чи бодвол Тед байх.

Тед:   Тиймээ, аа, би Тед. Энэ миний найз Жон.

Жон:  Сайн уу.

Сэм:  Миний авга та нарыг миний анхны үйлчлүүлэгчид гэж хэлсэн.

Тед:   Энэ тухай хэдийн ярилцсан. Хэрэв чи дургүйцэхгүй бол хэдэн настайг чинь асууж болох уу?

Сэм:  Би 26-тай.

Тед:   Аан.

Сэм:  Яасан, энэ асуудал уу?

Тед:   Үгүй ээ. Зүгээр л миний өмгөөлөгч шүүх хурал дээр “Хүйтэн зүрх” дууг дуулахыг би хүсэхгүй байна.

Жон:  Энэ үнэхээр чухал хэрэг болоод байна. Тед хэдийн ажлаа алдсан, мөн түүний гэрлэлтийг ч хүчингүй болгосон.

Сэм:  Би мэднэ, миний авга ах надад бүгдийг нэг бүрчлэн хэлсэн.

Тед:   Тиймээ, ойлгоорой, бид азаа үзмээргүй байна, яагаад гэхээр эрсдэл маш өндөр байгаа.

Жон:  Бид хамаагүй бодлоггүй хөдлөж болохгүй. Бид зөв шийдвэр гаргаж байгаад итгэлтэй байх ёстой.

Тед:   Чи цаг гаргасанд бид үнэхээр талархаж байна, гэхдээ миний бодлоор, бид яг одоо энд суугаад ажлаа эхлүүлэх хэрэгтэй.  

Жон:  Чамд бүрэн итгэж байна.

Тед:   Тиймээ, чамд санал болгох олон зүйл байгааг бид мэдэж байна.

Сэм:  Уучлаарай. Би өвс татвал зүгээр биз дээ? Миний тархиар хатгуулдаг юм.

Жон:  Өө, мэдээж, би ч ялгаагүй.

Тед:   Энэ байх. 20 минутын дараа машины зогсоол дээр миний тархиар айхтар хатгуулах болно. 

Сэм:  Би Саманта Жексон.

Тед:   Тед, чиний ажил сайн уу?

Жон:  Танилцсандаа баяртай байна, Жон.

Сэм:  Танилцсандаа баяртай байна.

Тед:   Хүлээ, хүлээ, хүлээ. Чиний дундах нэр юу вэ?

Сэм:  Лесли.

Тед:   Өө, бурхан минь! Тэгвэл чи Сэм Эль Жексон байх нь!

Жек:  Үнэхээр гайхалтай. Яг Сэмюэль Жексон гэдэг шиг!     

Сэм:  Тэр хэн юм?

Тед:   Чи урд нь кино үзэж байсан уу? Тэр хар залуу.

Жон:  Үнэхээр сайн өвс байна. Энэ надад өнгөрсөн зун миний татсан “Сайн уу, аутизм” нэртэй өвсийг санагдуулчихлаа.

Тед:   Тийм шүү, гэхдээ надад бол энэ “Тэр фургон тэнд зогсоод удаж байна уу?” гэдэг сортыг санагдуулж байна.

Сэм:  Үгүй ээ, энэ миний нийлүүлэгчийн өгсөн шинэ сорт, “Намайг гэртээ харихад минь туслаач” нэртэй.

Тед:   Чам шиг ийм өмгөөлөгч өвс татдагт би гайхаж байна. Өөрөөр хэлбэл, чи энэ хар тамхи, бусад заваан юмнуудтай тэмцэх ёстой биш үү?

Сэм:  Хар тамхитай дайтах нь тоглоом. Энэ ердөө л хууль сахиулах байгууллагуудын төсвийг нэмэгдүүлэх арга, мөн цөөнхийг ямар ч хууль зүйн баттай үндэслэлгүйгээр шоронд хорьдог. Харин чи, найз минь, дарлагдсан цөөнхийн нэг.

Тед:   Тийм шүү, тоглоом ч үгүй.

Сэм:  Чи огт өөр болохоор л тэд яг бусдынх шиг чиний эрхийг хассан, чамд хэлэхэд, энэ үндсэн хууль зөрчсөн явдал. 

Тед:   Тэгээд, чи юу хэлмээр байна? Чи миний амьдралыг буцааж өгч чадах уу?

Сэм:  Би оролдоод үзнэ.

Жон:  Залуус аа, энд надад асуудал гарчихлаа.

Тед:   Юу болсон бэ?

Жон:  Та нар намайг гэртээ харихад минь тусалж чадах уу? 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Надад үнэхээр хэцүү байна, залуус аа.

Тед:   Жонни, зүгээр, найз минь, зүгээр. Чи яах ч үгүй. Чи сайхан болно.

Жон:  Үгүй ээ, би айгаад байна.

Сэм:  Би мэднэ, яваад бай, зүгээр. Чи ердөө хана түшээд яваад бай.

Жон:  Намайг галуунд битгий бариулаарай!

Сэм:  Тэр хэр хол амьдардаг вэ?

Тед:   Хоёр хагас орчим км.

Сэм:  Чөтгөр гэж, за яахав. Хөөе, айлтгүй. Хөлөө нэг нэгээр зөөж тавиарай.

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Тэгэхээр, надад Сэндфордын эсрэг Дред Скотт, Фергюсоны эсрэг Плесси, Боловсролын зөвлөлийн эсрэг Брауны хэргүүд байна.

Жон:  Харин надад Крамерийн эсрэг Крамер, Жейсоны эсрэг Фредди байна.

Тед:   Би “Эрнест лагерь луу явсан нь”. “Эрнест шоронд орсон нь” гэдгийг үзсэн, мөн “Хариуцлагтай байх ямар чухал вэ?” намайг их гонсойлгосон.

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Одоо би та нараас хэдэн зүйл асууна. Та нар бэлэн үү?

Тед:   Тиймээ, асуултаа тавь.

Сэм:  Чи гэрчийн суудал сууж, прокурор чамаас: “Тед, чи өөрийгөө хүн гэж үзэж байна уу?” гэж асууна.

Тед:   Эсэргүүцэж байна!

Жон:  Дэмжиж байна!

Сэм:  Үгүй ээ, гэрч эсэргүүцэж болохгүй.

Тед:   Татгалзлаа!

Жон:  Зөвлөлдөх үү? Буруутай!

Тед:   Нотлогдоогүй.

Жон:  Зохиомол! Цүнх!

Тед:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч! Үл тоомсорлосон!

Жон:  Миний зөвлөлдөх өрөөнд.

Тед:   Гэрчид дарамт үзүүлэхээ зогсоо!

Жон:  Би болсон.

Тед:   Би утгаараа өмгөөлөгч болж болох нь.

Жон:  Бам.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Ээ, бурхан минь, би одоо дээвэрээс унах нь!

----------------------------------------------------------------------------------------------

Эр /зурагтаар/: Чиний нэрийг Тоби гэдэг. Чи өөрийнхөө нэрийг хэлж сурах болно. Чи нэрээ яаж хэлэхийг би сонсъё. Чамайг хэн гэдэг вэ?

Кун:   Кунта, Кунта Кинте.

Тед:   Энэ яг надтай адилхан юм. Яг одоо надад тулгарч байгаа юм чинь энэ. 

Жон:  Энэ жаахан өөр л дөө.

Сэм:  Ингэхэд, Тед, хэрэв чи албан ёсоор хүн болбол чамд овог хэрэгтэй болно.

Тед:   Өө, тийм шүү, чиний зөв. Ойлголоо, ойлголоо, надад нэг байна.

Сэм:  За, хэн гэж? 

Тед:   Клаббер Лэнг.

Сэм:  Клаббер Лэнг гэж хэн бэ?

Тед:   Клаббер Лэнг гэж хэн бэ?

Жон:  Рокки-3-н ноён Т-ийн дүр. Мэдэх үү?

Сэм:  Энэ нөгөө бокстой кино мөн үү?

Тед:   Бокстой кино...

Жон:  Тэр тоглож байна.

Тед:   Чи Роккиг хэзээ ч үзээгүй юу? Арай ч дээ. Юу гээч... Харав уу, энэ Роки! 

Сэм:  Би хэзээ ч үзээгүй киноны нэрийг тогтоохыг хүсэхгүй, учир нь чи миний мэдэхгүй дууг дуулаад байна. 

Жон:  Чи Сэмюэль Жексоныг мэдэхгүй, Роккиг мэдэхгүй. Поп соёлын тал дээр чамд ямар ч боловсрол алга.

Сэм:  Би дээд боловсролтой. Миний поп соёл “Гамлет”, “Ахиллес”, мөн “Дориан Грей”-ээр хэмжигддэг.  Та нар тэдний тухай сонсч байсан уу?

Тед:   Үгүй ээ, гэхдээ ноён Ти тэдний өгзгийг ураад өгнө гэдэгт итгэлтэй байна.

Жон:  Тиймээ, Сэм, чи үнэхээр боловсрох хэрэгтэй.

Сэм:  Өө, тийм үү? Та хоёрын нэг нь “Агуу Гэтсби”-ийг хэн бичсэнийг хэлж чадах уу? 

Жон:  Жюди Блюм үү?

Тед:   Гитлер?

Сэм:  Эф. Скотт Фицжеральд.

Жон:  Тэр хэн бэ?

Сэм:  Зохиолч.

Жон:  Чи яагаад түүнийг “новш” гэсэн бэ?

Сэм:  Юу?!

Тед:   Чи сая “Эф” Скотт Фицжеральд гэж хэлсэн.  Тэр Скотт Фицжеральд чамд ямар гэм хийсэн юм?

Жон:  Тиймээ.

Сэм:  Үгүй дээ, энэ түүний эхний нэр нь.

Тед:   Түүнийг Новшийн Скотт Фицжеральд гэдэг юм уу?

Сэм:  Юу? Үгүй ээ!

Жон:  Тэгвэл “Ф” үсэг юуг хэлээд байгаа юм?

Сэм:  Фрэнсис.

Тед:   Үгүй ээ, энэ “новш” байх ёстой.

Жон:  Энэ “новш” байх ёстой.

Тед:   Энэ “новш” байх ёстой.

Жон:  Энэ “новш” байх ёстой.

Сэм:  Энэ яахаараа “новш” байх ёстой гэж?

Жон:  Яагаад гэхээр, үгүй бол тэр ингэж товчилж яах гэсэн юм?

Тед:   Тийм шүү, тэр энэ “новш”-оо нуусан байна.

Жон:  Чи мөрний хоорондуур нь уншаач, Сэм.

Тед:   Новш.

Сэм:  Жинхэнэ солиорол, та хоёр ёстой тэнэг, залуус аа. 

Тед:   Ойлголоо, дураараа бол. Тед Клаббер Лэнг, ингээд тогтоочих.

----------------------------------------------------------------------------------------------

Жесс: За?

Эм:    Эрхэм ээ? Цэвэрлэгч нарын нэг нь тантай уулзмаар байна гэнэ.

Жесс: Би завгүй.

Дон:  Жорлонгийн үнэр дарагч! 

Жесс: За яасан бэ, Дэнни?

Дон:  Донни, эрхэм ээ.

Жесс: Тэгэхээр, Донни, би Комик Коны танилцуулга гээд маш завгүй байна, тиймээс...

Дон:  Надад хэлэхдээ, танай Хазбро-д тоглоомны шинэ санааны талаар бүх ажилтнуудад нээлттэй хаалганы бодлого үйлчилдэг гэсэн.

Жесс: Тиймээ, энэ үнэн гэж бодож байна. За яахав, ороод ир.

Дон:  За. Баярлалаа. Баярлалаа. Надад даашинз чинь таалагдсан. Ноён Жессап, би энэ компанийг тэрбум долларын орлоготой болгож чадна.

Жесс: Би сонсъё.

Дон:  Гучин жилийн өмнө Жон Беннетт нэртэй нэг бяцхан жаалхүү өөрийнхөө чихмэл баавгайг амилуулах гэж хүслээ шивнэсэн. Гэтэл Хазброгийн нэг чихмэл баавгай ямар нэг аргаар...

Жесс: Тиймээ, би түүхийг мэднэ.

Дон:  Та үүнийг үзсэн үү?

Жесс: Тэгээд юу гэж?

Дон:  Тед өөрийнхөө иргэний эрхийн төлөө тэмцэж байгаа. Хэрэв тэр ялагдвал улс түүнийг хуулийн дагуу огт байхгүй, иргэний эрхгүй гэж албан ёсоор зарлана. Тэр өмч болно гэсэн үг. Ноён Жессап, бид түүнийг буцааж авчрах хэрэгтэй, хэрэв бид баригдсан ч энэ хууль зүйн багахан үр дагвараас хэтрэхгүй.

Жесс: Харин бид үүнийг хийж яах вэ?

Дон:  Эрхэм ээ, бид түүнийг юу хөдөлгөдөгийг мэдэхийн тулд задалж үзнэ, тэгвэл бид дэлхийн хүүхэд бүрт хэдэн сая Тедди үйлдвэрлэх боломжтой болно. Хазбро ганцхан шөнийн дотор орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ. 

Жесс: Үргэлжлүүл.

Дон:  Бид ердөө л Тедийг шүүхэд ялагдахад нь санаа тавих хэрэгтэй. Та бүх боломжууд, бүх хээл хахуулийг ашиглаж, та утсаар тусламж хүсч, өмгөөлүүлэхийн тулд дэлхийн хамгийн шилдэг өмгөөлөгчийг хөлслөх хэрэгтэй. Тедийн эрхийг албан ёсоор хүчингүй болгосны дараа бид түүнийг барьж авна. Нэг өмчийн төлөө хэн ч шуугиан дэгдээхийг хүсэхгүй.

Жесс: Чи өөрийнхөө шээлтүүрнүүдээс ч илүү ухаантай юм, Дэнни.

Дон:  Нээрэн үү?

Жесс: Харин чи үүний төлөө яг юу хүсч байна?

Дон:  Ноён Жессап, би мөнгө сонирхоогүй. Би тэр Тедийг өөртөө авахыг хүсч байна. 

Жесс: За яахав, би өмгөөлөлийн асуудлыг зохицуулж чадна. Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгоё. Бид энэ тухай хэзээ ч ярилцаагүй. Бид түүнийг барьж авах хүртэл Голднер, мөн захирлуудын зөвлөл энэ тухай мэдэх ёсгүй. Чи ойлгосон уу?

Дон:  Тиймээ, би ойлгосон.

Жесс: Надад Шеп Уайлд хэрэгтэй.         

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Маш амттай оройн хоол байлаа, Тэми-Линн. Би өөрийнхөө стейкт хэзээ ч Принглс нэмж байгаагүй.

Тэми: Өө, би дуртай хийнэ. Бидний төлөө чиний хийж байгаа бүхний хажууд энэ ядаж миний чадах өчүүхэн зүйл.  

Сэм:  Өө, би хараахан юу ч хийгээгүй байна.

Тед:   Бид уг нь чамайг оройн хоолонд урих байсан юм, даанч одоо бидэнд байгаа бүх юм Тэмигийн цалин, учир нь хэн ч намайг ажилд авахыг хүсдэггүй.

Сэм:  Бүх юм тун муу байна, тийм үү?

Тед:   Тиймээ, би нэг онцгүй юм хийсэн, надад бахархах юм алга.   

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Энд хөхөж байна, /эвгүй байвал БиЖей /blow job/ гэсэн ч болно/! Та нарыг хөхөж өгнө! Гал халуун хөхөлтийг мэдрээрэй! Шүдгүй, маш зөөлөн! Гурван доллар! Гурван доллар шүү! Халуухан хөхөлт!

Сэм:  Хөөх.

Тед:   Хөөе, аан гээч, надад нэг санаа байна. Тэми, хоёулаа аягаа тавгаа угаахаар явж, харин Сэм, Дайэн хоёрыг хамтад нь үлдэе гэвэл чи юу гэх вэ?

Тэми: Ойлголоо, ойлголоо. Хөөе, чи, битгий хөл дор тээглээд байгаарай, өлөгчин минь.

Сэм:  Энэ юу байсан гэж чи бодож байна?

Жон:  Юу ч бишээ. Би чамайг болзоонд урих ёстой гэж түүний хэлж байгаа арга нь.

Сэм:  Аа.

Жон:  Тиймээ, сонсооч...

Сэм:  Бид одоохондоо энэ хэрэг дээр төвлөрөх хэрэгтэй байх.

Жон:  Би бүрэн зөвшөөрч байна.

Сэм:  Ингэхэд байна аа, надад жаахан сонирхолтой санагдаад. Чам шиг ийм залуу яагаад ганцаараа байдаг юм?

Жон:  Би хэсэг хугацаанд гэрлэсэн байсан, гэвч тэр бүтэлгүй болсон.

Сэм:  Чөтгөр гэж, харамсалтай байна. Хог юмаа.

Жон:  Үгүй дээ, бид хоёр уг нь өдрөөс өдөрт хичээж болох байсан, даанч тэр намайг өөрчилж, өөр хүн болгох гэж үргэлж оролддог байлаа. Би ч гэсэн оролдсон, ойлгож байна уу? Би түүний хүссэн тэр хүн нь болох гэж бүгдийг оролдож үзсэн. Гэвч нэг удаа би сэрээд би хэдийн өөр хүн болсныг ойлгосон. Би түүнд маш хайртай байсан ч бид бие биедээ огтхон ч тохироогүй.

Сэм:  Ядаж л чи цагаа олж ухаарчээ. Зарим хүмүүс буруу хүнтэй харилцаагаа сайжруулах гэж хамаг амьдралаа үрдэг.

Жон:  Тиймээ. Тэгэхээр, бид ялах уу?

Сэм:  Үнэнээ хэлэхэд, би мэдэхгүй байна.

Жон:  Харин бид чамд найдаж байгаа.

Тед:   Хөөе, Жонни, бараг 19 цаг болчихож. Бид дээшээ гарах хэрэгтэй. Сэм, чи хамт явмаар байна уу?

Сэм:  Энэ юу вэ?

Жон:  Мягмар гарагийн орой бид даажигнаж, гүйгчид рүү алим шиддэг юм.

----------------------------------------------------------------------------------------------

Тэми: Өө, тэр нэг!

Жон:  Чиний бэлтгэл дажгүй юу?

Эр:     Тонил цаашаа!

Тед:   Миний өгзгийг үнс!

Сэм:  Алимнаас идээч!

Эр:     Тэнгэр минь, та нар яачихсан юм бэ?

Жон:  Бүх юм чиний буруугаас болсон, Мэри Деккер!

Эр:     Муу гөлөгнүүд! Та нар ямар үхсэнээ хийж...

Жон:  Энэ чинь л сугалаа! Энэ чинь л сугалаа!

Тед:   Чи наад муу бэлтгэлээсээ болж ийм юм хүртдэг юм!

Эр:     Ёстой итгэмээргүй юм!

----------------------------------------------------------------------------------------------

Тэми: Тедди! Тедди, би айгаад байна.

Тед:   Хонгор минь, бүх юм сайхан болно, за юу? Тэр хараад идсэн цаасан дээр юу гэж бичсэн байх надад хамаагүй. Чи миний эхнэр.

Тэми: Би чамдаа маш хайртай. Би бурханаар андгайлъя, хэрэв бид ялагдвал би энэ шүүгчийн хоолойг хэрчинэ.

Тед:   Алив, байзаарай! Чи эвхдэг хутгаа аваад ирсэн юм уу?

Тэми: Тиймээ.

Тед:   Гэхдээ ийшээ орж ирэхийн өмнө бидэнд үзлэг хийсэн. Чи тэрийгээ ингэхэд хаана нуусан бэ? Өө!

Жон:  Хөөе, Сэм. Тэнд байгаа нэг тэнэг хэн бэ? 

Сэм:  Ийм болоод л бид маш шаргуу ажилласан юм. Тэр бол Шеп Уайлд. Бидэнд аз таарсангүй, тэд түүнийг шүүхэд оролцуулсан байна. Тэр энэ амьдралдаа хэзээ ч ялагдаж байгаагүй.

Шүүгч: Ноён Уайлд, та шүүх хурлыг нээж үгээ хэлнэ үү.

Шеп:  Баярлалаа, эрхэм шүүгч ээ. Би эхлээд шүүгч ноёд хатагтай нар завгүй их ажлын хажуугаар цаг гаргаж энэ шүүх хуралд оролцож байгаад талархмаар байна. Ингээд, өнөөдрийн бидний авч үзэх хэрэг үнэн хэрэгтээ маш амархан. Энэ Тед хүн мөн үү? Эсвэл өмч үү? Та нар мэднэ, хүн байх нь нэг тийм онцгой, нэг тийм дахин давтагдашгүй юм. Энэ зөвхөн ганцхан төрөлд заяасан бурханы бэлэг. Бидэнд. Гэтэл бид гэнэт л энэ бэлгийг хуваалцахаар шийдвэл энэ биднийг юунд хүргэх вэ? Та нарын ноход хүний эрх хүртэх эрхтэй юу? Та нарын муур? Та нарын талх шарагч? Гэнэт хүн байх нь ямар нэг онцгой зүйл байхаа больсон, тийм биз? Та бүхэн зөв шийдвэр гаргана гэдэгт би итгэлтэй байна.

Шүүгч: Хурал нээж үг хэлсэнд баярлалаа, ноён Уайлд. Хатагтай Жексон? 

Сэм:  Сайн байцгаана уу. Би Саманта Жексон. Би та нартай шударга байх ёстой, би...  Би жаахан сандраад байна. Би яагаад сандарсан бэ? Би анхныхаа хэрэг дээр ажилласан шинэ өмгөөлөгч гэдгээс болоогүй. Мөн би чихмэл бамбаруушийг төлөөлсөн учраас та нарын зарим нь инээлдэж магадгүй гэдгээс болоогүй. Үгүй ээ, би... би ганцхан энгийн үгнээс болж сандарсан. Шударга шүүх. Та нарын анхаарлыг сайхан үг, үс засалт сарниулж, энэ хэргийн хамгийн чухал хэсгийг мартуулах вий гэхээс би сандарсан. Шударга шүүх. 150 жилийн өмнө Дред Скотт нэртэй боол өөрийгөө өмч биш харин хүн гэдгээ нотлох гэж шүүхэд хандсан байдаг. Тэр ялагдсан. Энэ шударга бус байсныг түүх бидэнд харуулсан. Хүний эрхийн төлөөх зөрчилдөөнд бид шударга ёс хаана нь байсан, хаана байгаагүйг зөвхөн олон жилийн дараа ойлгодог, мэддэг. Дараа нь шинэ зөрчилдөөн үүсэхэд бид яг эхнийх шигээ дахиад л харалган болдог. Тиймээ, энэ огт өөр гэж бид хэлдэг ч энэ тийм биш. Энэ нөгөөх л араатан, гэхдээ өөр нүүр царайтай, өнөөдөр энэ дахиад л давтагдаж байна. Тиймээс тангаргатны шүүхийн ноёд хатагтай та нарыг түүхийг гарт шатрын хүү болохгүй байхыг уриалж байна. Шударга ёсыг олохын тулд дэндүү удаан хүлээх хэрэггүй. Баярлалаа. 

Тед:   Сэрэл хөдөллөө.

Жон:  Дэмжиж байна.

Шеп:  Хатагтай МакКафферти, та Тедтэй хамт хүүхэд үрчлэх боломжийг судалж байсан. Энэ үнэн үү?

Тэми: Тиймээ.

Шеп:  Хэрэв та зөвшөөрвөл, та өөрийнхөө хүүхдийг төрүүлэхийг яагаад хүсээгүй юм бэ?

Тэми: Яагаад гэхээр, Тедид бэлэг эрхтэн байхгүй.

Шеп:  Тэгвэл Тедед яагаад эр бэлэг эрхтэн байдаггүй билээ? Энэ генетикийн гажуудал уу?

Тэми: Үгүй, тэнэг ээ, түүнд бэлэг эрхтэн байхгүй учир нь тэр хараал идсэн тоглоом! Чи үүгээр юу хэлэх гээв?

Тед:   Уау! Хуйхлаад өг!

Жон:  Тиймээ! Чиний өөрийн бөгсний амт хэлэнд чинь ямар байна, Поиндекстер ээ?

Тед:   Тийм шүү! Чи яаж... Юу?

Шүүгч: Чимээгүй!

Сэм:  Хатагтай Беннет. Та Теди та хоёрын харилцааг яаж тодорхойлох байсан бэ?

Жон:  Тэр миний сайн найз.

Сэм:  Тэгвэл та түүнийг өмч гэж үздэггүй байх нь.

Жон:  Үгүй ээ, тэр миний өмч биш. Тэр бол хүн.  Түүнд бусад хүмүүсээс ч илүү хүний чанарууд байдаг. Би Стивен Тайлерыг хэлж байна. Тэр одоо хэн вэ? Хачирхалтай Гүнни мангасын хөл бөмбөгийн ээжтэй адилхан юм уу? 

Шеп:  Эрхэм шүүгч ээ?

Шүүгч: Би зөвшөөрч байна.

Сэм:  Баярлалаа, эрхэм шүүгч ээ. Гэрч таных.

Шеп:  Ноён Беннет, та Тедтэй анх хаана, хэзээ танилцсан бэ?

Жон:  Өө, та юу гэх гэсэн бэ? Намайг хүүхэд байхад аав ээж түүнийг надад бэлэглэсэн юм.

Шеп:  Аан-хан, тэд түүнийг худалдаж авч. Тэд түүнийг хаанаас худалдаж авсан бэ?

Жон:  Хүүхдийн ертөнц тоглоомын дэлгүүрээс.

Шеп:  Намайг уучлаарай, би сонсож чадсангүй. Та дахиад давтаад хэлж чадах уу?

Жон:  Хүүхдийн ертөнц тоглоомын дэлгүүрээс. Новш гэж, та намайг сонссон.

Шеп:  Энд дайсагнах шаардлаггүй, ноён. Беннет.

Жон:  Яагаад? Чи энд хэнд ч таалагдахгүй байна! Чи ганцаараа хоолож байхыг би харсан! Чи азгүй амьтан! 

Шеп:  Эрхэм шүүгч ээ?

Шүүгч: Ноён Беннет.

Жон:  Чиний хүүхдүүд шувууны ханиадаар өвчилнө гэж найдъя!

Шүүгч: Ноён Беннет!

Жон:  Намайг уучлаарай.

Шеп:  Тэгэхээр, таны эцэг эх Тедийг худалдаж авсан гэж та хэлсэн, яг л бейсболын бээлий, эсвэл Том дугуйг авдаг шиг. 

Жон:  Үгүй, энэ тийм биш!

Тед:   Эсэргүүцэж байна!

Шүүгч: Та тэгж чадахгүй!

Тед:   Та юу гэдгийг мэдэх үү? Энэ утгагүй зүйл! Энэ шүүх намайг бусад хүмүүс шиг тийм сайн биш гэж надад хэлэхээр оролдож байна. Та нар ижил хүйстнүүдэд яг ингэж ханддаг!

Сэм:  Тед!

Тед:   Уучлаарай, уучлаарай. Гомо, гомо. Та нар гомо нартай яг ингэж ханддаг, би үүнийг буруу гэж хэлнэ!

Шүүгч: Хатагтай Жексон, үйлчлэгчээ хянаж байна уу, эсвэл би та хоёрыг шүүхэд хүндэтгэлгүй хандсан гэж хариуцлагад татна.

Тед:   Тонилж үз! Ойлгов уу? Би өөрийнхөө төлөө, мөн би гомо нарын төлөө зогсох болно! Бид хүндлүүлэх эрхтэй!

Сэм:  Тед, амаа тат!

Тед:   Мэдлээ. 

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Эрхэм шүүгч ээ, би Тед Клаббер Лэнгийг мэдүүлэг авахаар дуудахыг хүсч байна.

Тед:   Тиймээ! Миний ээлж, тэнэгүүд ээ! 

Сэм:  Тед, чи өөрийнхөө эхнэрт хайртай юу?

Шеп:  Эсэргүүцэж байна. Тэр эхнэр нь биш. Гэрлэлтийг хүчингүй болгосон.

Сэм:  Би давтаж хэлнэ. Чи Тэми Линнд хайртай юу?

Тед:   Би эхнэртээ хайртай, за юу? Миний эхнэр. Энэ хорвоод бүхнээс илүүтэйгээр. Бид гэрлэсэн, хэн юу хэлэх нь надад хамаагүй.

Сэм:  Тэгвэл чи хайрыг мэдрэх чадвартай гэж хэлж байгаа байх нь.

Тед:   Тиймээ. Хөөе, энэ та нар хачирхалтай байж таарна, индэр дээр хүүхэдгүй нэг хүүхэлдэй зогсчихоод авга ах нь түүний хаана хүрснийг зааж байдаг, тийм үү? Тиймээ, тийм, тийм. Тиймээ, би чадвартай. Би маш олон зүйлд дуртай. Тиймээ.

Сэм:  Чамд сэтгэл байдаг гэдэгт чи итгэдэг үү?

Тед:   Чи юун тухай бодсон бэ? Яг энэ мөчид би гүйцэдүүлж чадна. Чи миний өмнө зогсоно. Нүдэнд чинь нулимс цийлэгнэнэ. Энэ таны асуултны хариу.

Шеп:  Эсэргүүцэж байна, эрхэм шүүгч ээ.

Шүүгч: Татгалзлаа.

Тед:   Аан-ха! Энэ шүү дээ! Бөмбөг!

Сэм:  Тед!

Тед:   Тиймээ, тийм. Уучлаарай, уучлаарай. Сонс, би эрдэмтэн биш, ойлгосон уу? Чухам юу хүнийг хүн шиг болгодогийг би мэдэхгүй. Би зөвхөн мэдэрдэг тэр зүйлээ л мэднэ. Яг та нар шиг, залуус аа. Надад арай өөрөөр хандах ёстой гэж би бодохгүй байна.

Сэм:  Дурлах чадвартай. Өөрийнхөө ухамсарыг ухамсарладаг. Надад энэ үнэхээр хүнлэг санагдлаа. Дахиад асуулт алга.

----------------------------------------------------------------------------------------------

Шеп:  Ноён Киддер, та 1976-1998 онуудын хооронд Хазброд ажиллаж байсан. Энэ зөв үү?

Кид:   Тиймээ, би чихмэл бамбаруушуудыг дүүргэх цехэд ажиллаж байсан.

Шеп:  Тэр дүүргэх материал юугаар хийгдсэн бэ?

Кид:   Синтетик хөвөн мөн полиэстерийн холимог.

Шеп:  Тэнд өөр юм байдаг уу?

Кид:   Баавгайн дүрстэй хийцийг электрон төхөөрөмжийн тусламжтай  цээжинд нь бэхэлж,  таван өгүүлбэрийн алийг нь ч хэлэхээр программчлах боломжтой.

Шеп:  Тед, та цээжин дээрээ дарж болох уу?

Тед:   Юу?

Шүүгч: Хэлсэн зааврыг дагана уу, ноён Клаббер Лэнг.

Эм:    Би чамд хайртай.

Шеп:  Өөр асуулт алга.

----------------------------------------------------------------------------------------------

Эм /ТВ/:      Бусад мэдээ: Хүлээгдэж буй иргэний эрхийн үр дагавартай холбоотой шүүх хурал олны анхаарлыг татаж эхлээд байна. Тед баавгай 80-аад оны дундуур яг энд, Бостонд амилж байсныг та нарын зарим санаж байгаа байх. Тэр өөрийгөө үнэхээр хүн гэдгийг нотлохын тулд шүүхэд хандаад байгаа юм.

Эр:     Ер нь ингэхэд бид юун тухай яриад байна аа?

Эр1:   Бид иргэний эрхийн тухай ярьж байна. Тэр баавгайд эрх нь байгаа.

Эм:    За больж үз!

Эр2:   Түүнд байхгүй. Тэр чинь тоглоом!

Эр:     Тийм бол чи түүнийг юунд “тэр” гэж хэлдэг юм?

Эм:    Би Эрх чөлөөний хөшөөг “тэр” гэж хэлдэг, гэхдээ тэр бол зэс, гангаас бүрдсэн объект гэдгийг бид бүгдээрээ мэднэ.

Эр2:   Сайхан хэллээ.

Эр:     Тийм л дээ, гэхдээ түүнд ухамсар, оюун ухаан байхгүй. Харин түүнд байгаа.

Эр3:   Арай ч дээ! Энд суусан та нар надад тэр зөөлөн тоглоомыг хүн гэж хэлмээр байна уу?

Эр4:   Үгүй.

Эр5:   Ёстой үгүй. Бид үргэлж санал нэг байсан.

Эр6:   Тэр өөрийг нь хүн гэж үзэхийг хүлээх хэрэггүй гэж бодож байна. Эцсийн эцэст, та нар мэднэ, Тед олон жил хүүхэдтэй хамт унтаж, тэвэрлэдэж байсан. Чи чихмэл тоглоом байхдаа хамгийн сайхан. Чи хүн байх үед энэ гэмт хэрэг.

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Тед, чи өөрийгөө өмгөөлж хэлэхийг хүссэн юм байна уу?

Эр:     Би амьтан биш.

Эм:    Та харав уу, эрхэм шүүгч ээ? Тэр амьтан биш. Намайг уучлаарай, эрхэм шүүгч ээ. Миний сарын юм ирчихсэн.

3:        Энэ бол Нью-Йоркийн шууд нэвтрүүлэг, энэ Бямба гарагийн шөнө! 

----------------------------------------------------------------------------------------------

Тэми: Тэд яагаад ингэж удаад байна аа?

Жон:  Тэд ийм удаж байгаа нь муу гэсэн үг болох уу?

Сэм:  Энэ сайн ч биш, муу ч биш. Энэ тэд маргалдаж байж магадгүй гэсэн үг.

Тед:   Жонни, аягүй бол энэ Битлжюис хөзөр тоглох цаг нь болсон байх. 

Жон:  Юу гэсэн үг юм?

Тед:   Түүний нэрийг гурван удаа дуудах хэрэгтэй гэж байна. Битлжюис, Битлжюис, Битлжюис.

Жон:  Дуугай болооч! Чи солиотой юм уу? Тэр залуу энд гүйж байгааг бид хармааргүй байна.

Тед:   Үгүй ээ, Жонни, тэр бидний талд байх болно. Тэр бидэнд туслана. Битлжюис, Битлжюис.

Жон:  Чи өөрөө ч ойлгодоггүй хүчээр оролдоод байна. Тэнэглэхээ больж үз.

----------------------------------------------------------------------------------------------

Шүүгч: Бүгдээрээ сууцгана уу. Ноён Уиллер, тангаргатнууд шийдвэрээ гаргасан уу?

Уилл: Тиймээ, бид гаргасан, эрхэм шүүгч ээ. Массачусетс мужийн эсрэг гаргасан Тедийн гомдлын тухайд, тангаргатнууд бид мужтай санал нэгдэж, Тедийг хүн биш гэж үзлээ.  

Шүүгч: Сайн байна. Гомдол гаргагч өмч болохыг мэдэгдэж байна. Эзэмших, өвлүүлэх тухай зохих эрхүүдийг Maccaчyceтc мужийн хуулийн дагуу зохицуулна. Шүүхээс тангаргатнуудын хийсэн ажилд нь талархаж байгааг уламжлая.

----------------------------------------------------------------------------------------------

Жесс: Чи тэрийг барьж чадна гэдэгт итгэлтэй юу? Санаж ав, чи тэнд зөвхөн өөрийгөө хариуцна. Хазбро үүнтэй ямар ч холбоо байхгүй шүү.

Дон:  Би түүнийг барина. Би түүнийг барьчихаад тань руу залгаж кодлосон өгүүлбэр хэлнэ. Тэр нь юу болохыг та санаж байна уу?

Жесс: Тиймээ, би санаж байна.

Дон:  Юмыг яаж мэдэхэв, хоёулаа нэг шалгах юм уу?

Жесс: Үгүй ээ, тэгэх шаардлага байхгүй.

Дон:  Хэлээч. Зүгээр л хэлчих. Хэл дээ.

Жесс: Би хүсэхгүй байна. Би хэлмээргүй байна. Жорлонгийн үнэр дарагч.

Дон:  Жорлонгийн үнэр дарагч.

----------------------------------------------------------------------------------------------

Тэми: Энэ шударга биш. Тедди сайн залуу. Түүнтэй яагаад бусдаас огт өөрөөр харьцдаг юм бэ?

Тед:   Энэ улсын хамгийн сайн хийдэг юм энэ. Янз бүрийн хүмүүсийг жижиг бүлэг болгон нэгтгэж, тэднийг Тайлер Перрийг ширтэхэд хүргэдэг. Энэ буруу. Намайг үнэхээр уучлаарай, хонгор минь.

Сэм:  Үгүй ээ, намайг уучлаарай. Би үүнийг сайн чадна гэж бодсон юм. Энэ зүгээр л...  Үнэн гэвэл, та нар хамгийн муу өмгөөлөгчтэй.

Жон:  Хөөе, хэрэггүй. Үүний төлөө чамайг хэн ч буруутгаагүй. Чи чадах бүхнээ хийсэн.

Тед:   Би... би энд суугаад... би... энэ албан ёсных гэдэгт би итгэхгүй байна.

Жон:  Тэгээд бид одоо юу хийх ёстой вэ? Бид үүнтэй ингээд зүгээр эвлэрч болохгүй. Бид нэг юм хийх хэрэгтэй.

Сэм:  Бид юу хийх ёстойг чи мэдэх үү? Бид Патрик Мейгантай утсаар ярина.

Тед:   Тэр хэн бэ? 

Сэм:  Тэр америкийн иргэний хэргийн хамгийн шилдэг өмгөөлөгч.

Жон:  Хүлээ, тэр чинь одой эмэгтэйг тэнгисийн явган цэрэгт элсэхэд нь тусалсан билүү?

Сэм:  Тиймээ.

Тед:   Тиймээ, гэвч гунигтай төгсгөл болсон, чи санаж байна уу? Ахмад дайчдын жагсаалын үеэр хэн нэгэн түүнд багц агаарын бөмбөлөг бэлэглэсэн юм, тэгсэн.. тэр нисчихсэн. Энэ маш гунигтай байсан. Гэр бүлд нь бүр ч гунигтай.

Сэм:  Юу гэдгийг мэдэх үү? Энэ шийдвэрийг өөрчилж чадах хэн нэгэн байдаг бол тэр нь энэ хүн. Тэр хямдхан биш, гэхдээ бид маш дуулиантай байсан болохоор тэр үүнийг үнэгүй авч болох юм шиг санагдаад байна. Тэр хэвлэлээр гарах дуртай.  

Тед:   Хөөе, Жонни, шар айраг уух уу?

Жон:  Тэгье, энэ чинь сайхан санаа.

Сэм:  Сайн уу, би Патрик Мейган руу залгасан юм. Би Самантай Жексон байна. Би “Тед Массачусетсийн эсрэг” хэрэг дээр Тед Клаббер Лэнгийг өмгөөлж байсан.

Жон:  Хөөе!

Сэм:  Сайн уу, ноён Мейган. Миний дуудлагыг хүлээн авсанд танд маш их баярлалаа. Өө, та энэ хэргийг ажиглаж байсан юм уу? Гайхалтай. Тиймээ, ийм шалтгаанаар би залгаж байна. Тийм ээ, та энэ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход бидэнд туслахыг зөвшөөрөх үү гэж би асуух гэсэн юм. Харин тийм, энэ үнэ төлбөргүй байвал сайн, үнэндээ бидэнд тийм их мөнгө байдаггүй. Гэхдээ миний үйлчлүүлэгч танд таалагдана гэж бодож байна. Мэдээж. За, ашгүй дээ. Ойлголоо. Танд маш их баярлалаа. За, тэгвэл тэгвэл уулзацгаая, баяртай. Бурхан минь. Тэр бидэнтэй баасан гарагийн өглөө 9 цагт Нью-Йорк дахь өрөөнд нь уулзъя гэлээ. 

Жон:  Тэр энэ хэргээс барьж авах уу?

Сэм:  Би яаран хэлмээргүй байна, гэхдээ тийм гэж бодож байна.

Тед:   Өө, бурхан минь! Чи үүнийг сонсов уу, Жонни? Надад боломж байгаа байх нь!

Жон:  Тиймээ!

Тэми: Өө, бурхан минь!  Бид тэмдэглэх хэрэгтэй!

Жон:  Чи миний бодсоныг бодож байна уу?

Тед:   Хотын төвд клубт очиж хэн нэгний шоуг баллах юм уу?

Жон:  Яг үнэн.  

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     За ингээд, бидэнд эхлээд түүхэн үйл явдал хэрэгтэй. Хэнд ямар санал байна?

Жон:  911.

Эр:     Ойлголоо, ойлголоо, магадгүй өөр юм хэрэгтэй. Тэгвэл тэр хүнээс эхэлцгээе.

Жон:  Робин Уильямс!

Эр:     За, сонслоо, тоглоомгүй, залуус аа, жинхэнээсээ. Хэнд нь нэрлэх хүн байна?

Тед:   911 дээр Робин Уильямс!

Эр:     Тиймээ, бид тэр залуусыг сонссон. Одоо энд байгаа өөр хэн нэгэнд боломж өгцгөөе. Байршлыг юу гэмээр байна? Бүгдээрээ байршлыг сонгоё.

Жон:  Чарли Хебдоугийн офис.

Эр:     За, тоглоомгүй, эрхэм ээ, надад ердөө л байршил хэрэгтэй.

Жон:  Фергюсон, Миссури муж.

Тед:   Жемэнуингзийн нисэгчийн бүхээг.

Эр:     Би Старбакс гэж сонслоо.

Жон:  Үгүй ээ, чи сонсоогүй.

Тед:   Старбакс гэж хэн ч хэлээгүй.

Эр:     Тэгэхээр, Старбакс. Болж байна, одоо, хэн Старбакст очдог вэ?

Жон:  Билл Косби.

Эр:     Хүмүүсээ, та нар мангасууд.

Жон:  Бид чамд хэрэглүүрүүд өгч байна, найз минь. Алив л дээ, ямар нэг хошин юм зохион байгуулаач. 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   За, бид маргааш өдөр буцаад ирнэ.

Тэми: Би чамд маш их хайртай, Теди. Чи очоод тэдний өгзгийг ураад өгөөрэй, учир нь би энэ хуримыг бөгжөө тайлахгүй.

Тед:   Би ч гэсэн чамдаа хайртай, хонгор минь. Би удахгүй чамтай уулзана.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Хөөе, Сэм, чамд яагаад “Аризоны их сургууль” бичигтэй спорт цүнх байдаг юм бэ?

Сэм:  Учир нь би тэнд сурч байсан.      

Жон:  Чи Аризоны их сургуульд сурсан юм уу?

Сэм:  Тиймээ, яасан?

Тед:   Өө, бурхан минь, тийм болоод л бид шүүхэд ялагдаж.

Жон:  Мөн дөө.

Сэм:  Тэнэг юмнууд.

Тед:   Аризоны их сургууль. Хөөе, хөвдөг байшинд чамайг хичнээн удаа эдэлсэн бэ?

Сэм:  Болиод өг.

Жон:  Чи диссертацаа Ред Буллын зохиолын цуглуулгаар бичсэн үү?

Сэм:  Тиймээ. Би тэгсэн, би үүнийхээ төлөө “Эй” авсан.

Тед:   Тэгээд чи Аризоны их сургуульд байсан  гэсэн үү, эсвэл Хүний хөхөнцөр вирус /Эйч-Пи-Ви-Ю/ туссан гэсэн үү?

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Яг таарах нь, бид 22 цаг гэхэд хот орчихно.

Тед:   Хөөе, Сэм, чинийх яасан уйтгартай зууш вэ?

Сэм:  Энэ үнэндээ их амттай.

Жон:  Хүн бүхэн өөрийнхөө зуушыг үргэлж тэгж хэлдэг. Тэд бүгдээрээ, бөөн хөгийн худалчууд.

Сэм:  Үгүй ээ, би үүнд дуртай. Энэ үнэхээр сайхан.

Жон:  Шаржигнадаг жигнэмэг ид, чамд тэжээллэг юм хэрэгтэй.

Сэм:  Би та нарын шажигнадаг жигнэмэгт дурлана гэж чи яагаад бодсон юм?

Жон:  Учир нь чи энийг хараад байна, чи идмээр байгаа.

Сэм:  Үгүй.

Тед:   Хөөе, энд юу болоод байна? Та хоёр уулзаж эхлэх юм уу, үгүй юу?

Жон:  Тедди, болиоч, найз минь.

Тед:   Үгүй ээ, би зүгээр л хэллээ. Чамд тэр таалагдсан юм шиг харагдаад байна. Сэм, Сэм, тэр чамд таалагддаг, тийм үү? Хөөе? Миний кофе хаана байна аа? Би бараг 10 минут хүлээлээ.

Эм:    Намайг үнэхээр уучлаарай, эрхэм ээ. Би одоохон хийгээд өгье.

Тед:   Бурхан минь, чи зөөгч болохоос пуужин угсардаггүй. Ялгаж салгаач!

Жон:  Ямар балай юм! Би энэ шажигнадаг жигнэмэгийг шидээд түүний өмд рүү хийнэ гэж 20 ногооноор мөрийцье.

Сан:   Хүлээ, би оролдоод үзье. Би Аризоны их сургуульд софтболлын багт дамжуулагч байлаа.  

Тед:   Өө, тийм үү? Чиний сахиус урагдсан бэлгэвч байсан уу?

Сан:   Амаа тат.

Жон:  Өө, новш гэж!

Сан:   Бурхан минь!

Эр:     Хэн ингэсэн бэ?

Тед:   Ээ, тэнгэр минь. Чи надаар даажигнасан байлгүй дээ.

Жон:  Одоо бид баларсан. Чи юу хийснээ хар.

Эр:     Би бурханаар андгайлъя, би чиний өгзгийг ураад өгье! Энэ хэн байсан бэ?

Тед:   Эрхэмээ, би таван настай хүүгийнхээ өмнөөс уучлалт хүсье.

Жон:  Намайг уучлаарай. Уучлаарай, эрхэм ээ! Шажигнадаг жигнэмэг таны дотоож руу орчихлоо, намайг уучлаарай.

Эр:     За яахав, ийм нөхцөлд бүх юм зүгээр гэж би бодож байна.

Сэм:  Өө, бурхан минь, бид одоо бүр ч их баларлаа.

Жон:  Яваад миний шажигнадаг жигнэмэгийг түүнийг бөгснөөс авч аль.

Эм:    Залуус аа, та нар энд асуудал үүсгээд байна уу?

Жон:  Үгүй ээ, хатагтай. Бид зүгээр л мөрөөрөө сууцгааж байна.

Эм:    Чи энд найз залуугаа барьж байхыг хичээгээрэй, за юу?

Сэм:  Тэр миний найз залуу биш.

Эм:    Өө. Ойлголоо.

Жон:  Би тооцооны хуудсаа авъя.

Эм:    Мэдээж.

Тед:   Өө, бурхан минь. Жон, чи сая харав уу? Тэр надтай унтаач харцаар чамайг харлаа ш дээ.  

Жон:  Үгүй ээ, тэр тэгээгүй.

Тед:   Тэр чам руу надтай унтаач харцаар харсан.

Сэм:  Надтай унтаач харц гэж юу вэ?

Тед:   Зарим эмэгтэйчүүд надтай унтаач харцтай байдаг юм. 

Сэм:  Надтай унтаач харц надад байна уу?

Тед:   Үгүй, чамд “Бидэнд бөгжийг минь өг, эрдэнэ минь” харц байна.

Жон:  Бид явсан нь дээр байх. Бид дахиад хоёр цаг явах үлдсэн, бас би жаахан ядарлаа.

Сэм:  Тиймээ, бид маргааш хүртэл сайтар амрах хэрэгтэй.

Тед:   Би жолоодъё. Чи жаахан нойр авчих.

Сэм:  Чамд жолооны үнэмлэх байхгүй.

Тед:   Хэнд хамаатай юм? Жонни хааяа хааяа дэндүү согтчихоороо намайг жолоодохыг зөвшөөрдөг. Би чинь мэргэжлийнх. Түүнээс гадна, энэ долоо хоногт намайг зөндөө л гадуурхлаа. Би зүгээр л... Би тустай гэдгээ мэдэрмээр байна, ойлгож байна уу?

Сэм:  20 минут жолоо бариарай.

Тед:   Ура! 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Новш, новш, новш!

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Ямар чөтгөр нь вэ?

Тед:   За, Сэм, 20 минут болчихлоо. Чи машинаа жолоодох уу?

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Хөөе, аан гээч, Сэм, надад үнэхээр харамсалтай байна. Энэ амбаар хаанаас ч юм гараад ирсэн.

Сэм:  Үгүй ээ, үгүй, энэ миний буруу. Би... би... би чамд жолоо барихыг зөвшөөрөх ёсгүй байсан.

Тед:   Тиймээ, чиний буруу байсан. Тийм зүйл хийдэг чиний буруу.

Сэм:  Тиймээ.

Тед:   Гэхдээ энэ, бас шүүх хурал, чиний бүтэлгүйтсэн зөвхөн хоёрхон зүйл энэ. Тиймээс...

Жон:  Би энд юу ч харахгүй байна. Бид машинаа гаргаж авахын тулд өглөө болтол хүлээхээс араггүй.

Сэм:  Хүлээ, бид энд хононо гэж үү?

Жон:  Тиймээ, санаа зоволтгүй. Харин бид гал түлэх мод түлээ олох хэрэгтэй. Юу вэ? Ийм юм байх гэж! Хөөе, Тэд! Чи үүнийг мэдэх үү? Энэ “Супер нимбэгний манан”. Энэ үнэхээр ховор сортынх. Энэ Лемон Сканк, Супер мөнгөн манан хоёрын холимог. Маш хүчтэй үйлчлэлтэй. Би үүнийг амьдралдаа ганцхан удаа хэрэглэж үзсэн, миний мэдэрсэн хамгийн сайхан кайф байсан даа. Энэ гайхамшгийн навч нь яагаад энэ дунд хэвтэж...    

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Бурхан минь! Тэнгэрт байх бурхан минь! Үнэхээр үзэсгэлэнтэй. Энэ үнэхээр үзэсгэлэнтэй.

Сэм:  Хэлэх үг алга. Хэлэх ч үг алга. Тэд яруу найрагчийг ирүүлэх ёстой байж.

Тед:   Тэд бөөн бөөнөөрөө ургасан байна. Тэд бөөн бөөнөөр ургажээ. 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Энэ чиний замд авч гарсан цорын ганц соруул биш гэж надад хэлээч.

Тед:   Тийм шүү, Сэм. Энэ биднийг нилээн эвгүй байдалд оруулж байна. Өөрөөр, бид ч гэсэн сэтгэлээ сэргээмээр байна.

Жон:  Надад цаас ч юм уу, эсвэл тиймэрхүү зүйл алга.

Сэм:  Энэ марзан байна уу? Би үүнийг ганц бие охидын үдэшлэг дээр авсан юм. Энэ үнэхээр тэнэг. Май, татаад үз.

Жон:  Үгүй ээ.

Сэм:  Яагаад?

Жон:  Би ийм том шилэн эрхтэн амандаа хиймээргүй байна.

Сэм:  Чи энийг том гэж бодож байна уу?

Тед:   Жонни, чи өөрөө үүнд орооцолдсон ш дээ, найз минь.

Сэм:  Миний авчирсан ганц юм энэ.

Тед:   Ингэвэл яаж байна? Би сарав руу явж, тэнд бидэнд зориулж соруул хийж болохоор хийжүүлсэн усны сав, эсвэл өөр юу байна шалгаад ирье.

Жон:  Тэг ээ, чи эрхтэнгүй соруул хийж чадах үгүйг харъя.

Тед:   Тиймээ. Хөөе, тэр чинь өмнөд солонгосын ерөнхийлөгчийн нэр шүү. Тийм биз? Сэм ойлгочихож... Чи бас ойлгожээ. Зөв үү? Үгүй байх нь. Яасан? За, за, би буцаад ирнэ.

Сэм:  Уучлаарай.

Жон:  Үгүй ээ, харин сайхан байна. Юу гээч? Миний экс эхнэр надтай хамт тамхилахыг би үргэлж хүсдэг байлаа. Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй байсан. 

Сэм:  Нээрэн үү? Хөөх, энэ чинь ямар ч бат бөх гэрлэлтийн үндэс нь.  

Жон:  Зөвшөөрч байна. Тэгэхээр, тэр Мейган бидэнд туслана гэж чи бодож байна уу?

Сэм:  Үнэнээ хэлэхэд, би мэдэхгүй байна. Гэхдээ бид зөв газар луу явж байгаа.

Жон:  Сонсооч, ч бидний төлөө хийсэн бүхэнд чинь, хийж байгаа бүхэнд чинь би талархмаар байна. Энэ чамайг баян болгохгүйг би мэднэ.

Сэм:  Хэрэггүй. Амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйлс байдаг. Аан гээч, чи хүүхэд насандаа хэлсэн хүсэл ямар гэгчийн ид шид байсныг би мэдэхгүй, гэвч энэ баавгай амилсан. Миний бодлоор, хууль нэгэнт амьдралын нэг хэлбэрийг үнэгүйдүүлсэн бол тэр удахгүй дараагийнх нь бас үнэгүйдүүлнэ. Баавгайны дараа хэн байх вэ?

Жон:  Чи их ухаантай, чи үүнийгээ мэддэг үү? Чамд яагаад найз залуу байдаггүй юм?

Сэм:  Чи Бостоны залуусыг харсан уу? Би одоо батгаар дүүрсэн хувхай царайтай, “Брюинз” хүрэмнийхээ дотуур бороохой зүүсэн, шагайндаа гурван навчит шивээстэй залуутай уулзах ёстой юу? Ёстой үгүй.

Жон:  Тиймээ. Энэ үнэхээр тэнэг.

Тед:   Би нэг ч лааз олж чадсангүй, гэхдээ та нарт дуулгахад, би тэр саравчинд зарим нэг янзтай юмнууд байна. Энийг хар л даа, би ковбой малгай, буу, гитар оллоо.

Жон:  Хөөе, наад буутайгаа болгоомжтой бай.

Тед:   Үгүй ээ, энэ зүгээр. Энэ цэнэггүй байгаа. Ингээд миний хамар салаад уначихлаа.

Жон:  Тэнгэр минь, энэ хэний газар юм бол гэж би гайхах юм. Эсвэл бид өөр газар олох хэрэгтэй юу?

Сэм:  Бид хаана ч байж мэднэ. Хэрэв бид эндээ үүр цайлгавал бид санаа зоволтгүй болно.  

Жон:  Чи гитар тоглодог юм уу?

Сэм:  Бага зэрэг. Би хүүхэд байхдаа сурсан юм.   

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Тиймээ.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Та нар чадаж байна. Чадаж байна. Алив ээ, хөлөөрөө сайн тулаад өг. Ингээд болчихлоо. Сайн боллоо.

Сэм:  Тэнгэр минь.

Тед:   Тэгэхээр, сонс доо, би асуух ёстой. Урд шөнө т нар зөвхөн үнсэлцсэн үү? Эсвэл гар хуруу оролцсон юм байна уу?

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Энэ машин дотор зөндөө их өвс байна. Би үүнээс нэг татчихмаар л байна шүү.

Жон:  Мэдээж бид наадахыг чинь татна, харин одоохондоо зүгээр л суудал доогуураа хийчих. Бид шоронд ормооргүй байна.

Тед:   Тиймээ, энэ сайхан санаа.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Өө, ямар чөтгөр нь вэ? Чи яаж байна аа?

Жон:  Онцлох үг: “Миний гайхалтай зун”.

Тед:   Хараал ид! Чиний юу болохоо больчихсон юм?

Жон:  Би чамд хариуг нь өглөө, новш минь.

Тед:   Юу гэсэн үг юм? Би зүгээр л тоглож байсан.

Жон:  Өө, амаа татаад наад эрхтэнээ үргэлжлүүлэн хөх.

Тед:   Зайл, за!             

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Хөөе, хөөе, хөөе! Замаа хараач, тэнгэр минь!

Сэм:  Та нар хаашаа явж байгаагаа хараач!

Эр:     Энэ явган хүний гарц! Бид энд давуу эрхтэй!

Эр1:   Тиймээ.

3:        Хөөх!

Жон:  Хөөе, та нар Ододын дайны өмсгөлтэй ямар юмаа хийж тэнэж явдаг байна?

Эр:     Энэ Комик Кон, тэнэг ээ! Бид Жавис төв рүү явж байна.

Жон:  Харин та гурав тэнэг, яагаад гэвэл та гурав хэзээ ч хамт явах ёсгүй байсан!

Тед:   Тиймээ, чи түүний босс нь, харин та хоёр дайснууд нь!

Сэм:  Тийм шүү, намайг хатгаад өгөөч, ахмад Кирк!

Тед:   Хөөе, хөөе, хөөе!

Жон:  Хөөш! Болиорой, тэр чинь Ододын зам!

Тед:   Тиймээ, энэ хоёр өөр кино.

Жон:  За, уучлаарай, залуус . Тэр мэддэггүй юм.

Эр:     Үгүй дээ, зүгээр. Чи үүнтэй эвлэрэхээс араггүйд би харамсаж байна. За, явцгаая.

Эр:     Өө, хөөе, одоо болно. Заавал тэгэх шаардлаггүй, найз минь. Явъя.

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Энэ Патрик Мейган сайхан орчинтой юмаа, тиймээ?

Тед:   За ингээд бидний анхны сэтгэгдэл энэ.

Эм:    Хатагтай Жексон? Ноён Мейган одоо та нарыг хүлээж авна.

Сэм:  Өө, за, баярлалаа. 

Пат:   Өө, хатагтай Жексон. Ороод ир.

Сэм:  Ноён Мейган, миний хувьд энэ нэр төрийн хэрэг. Та биднийг хүлээж авсанд маш их баярлалаа.

Пат:   Зүгээр ээ. Наад таатай байна. Сууна уу.

Жон:  Энэ өрөө үнэхээр янзтай!

Тед:   Тиймээ, мэдээж. Хөөе, хөөе! Та энд хүүхэн авчирч байсан уу?   

Пат:   Чи юу гэж бодож байна?

Тед:   Би таны дуу хоолойг шингээсэн орон дээр унтахыг хүсч байна гэж бодлоо.

Пат:   Би шууд ажилдаа оръё. Би та нарын цагийг дэндүү их үрмээргүй байна. Тед, би чиний хэрэгтэй танилцсан. Хэдийгээр би чамайг өрөвдөж байгаа ч харамсалтай нь чиний хэрэг дээр ажиллахгүй. 

Тед:   Юу?

Сэм:  Яагаад?

Тед:   Яагаад үгүй гэж?

Пат:   Тэгэхээр, ийм учиртай байгаа юм. Чи хуулийн өмнө хүн байхыг хүсдэг. Энэ маш хэцүү наймаа, бүр надад хүртэл. Хүн байхын хамгийн чухал нь нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах байдаг. Өөрийнхөө үндэстнийг сайжруулахад туслана. Чи эднээс нэгийг ч хийгээгүй. Би чиний амьдралын тухай уншсан. Хар тамхи, зугаа цэнгэл, янхнууд, баривчилгаа.

Сэм:  Ноён Мейган, бид тантай уулзахын тулд хол зам туулсан, учир нь та бидэнд тусалж чадна гэсэн болохоор.

Пат:   Би бодож үзье гэж хэлсэн. Тэгээд би бодсон. Тед, чи бол онцгой. Чи дэлхий даяар урам зориг өгч чадах байсан. Тэргүүлэгч, сайн жишээ болж чадах байсан. Үүний оронд чи ердөө Жастин Бибер.

Тед:   Битгий солиор!

Жон:  Хөөе, Тед! Болиоч!

Сэм:  Намайг уучлаарай. Тэр ингэж хэлэх гээгүй.

Тед:   Намайг уучлаарай. Би харамсаж байна. Уучлаарай.

Пат:   Чи хүрээлэн буй орчиндоо ямар нэг эерэг нөлөө үзүүлсэн ямар ч шинж тэмдэг байдаггүй.

Жон:  Харин энэ худлаа, тэр надад эерэг нөлөө үзүүлсэн.

Пат:   2003 онд мариухан худалдаж авсан хэргээр таныг баривчилсан нь эерэг нөлөө болох уу?

Жон:  Тэгвэл би Фу Файтерсийн тоглолтыг яаж бэлтгэх байсан юм бэ?

Пат:   Та нар яагаад шүүхэд ялагдсныг мэдэх үү? Үүнийг логикоор зөвтгөж болохгүй. Энэ тогтоосон жишиг олон нийтэд шууд нөлөөлнө. Харамсалтай нь, олон нийт логикоор дүгнэдэггүй. Тэд сэтгэл хөдлөлөөр шүүдэг. Тиймээс, та нар сэтгэл хөдлөлийн итгэл үнэмшилтэй шүүхдэлцэж чадахгүй. Гэсэн хэдий ч, та бүхний хичээл зүтгэлд хамгийн сайн сайхныг хүсье.

Сэм:  Түүнд тусламж хэрэгтэй. Би таны тухай мэддэгийн хувьд, танд хэзээ юм тэр итгэл үнэмшил хангалттай байсан. Миний найдаж байсан хүн та биш байсанд би харамсаж байна.

Жон:  Энэ хатуу чихэрээс авч болно биз дээ?

Пат:   Энийг гаргаж тавих ёсгүй байсан юм. 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Ингээд гүйцээ. Би өмч. Эрх байхгүй, юу ч байхгүй.

Жон:  Тед, найз минь, надад харамсалтай байна. Энэ дэндүү тэнэг.

Сэм:  Надад маш муухай байна. Би залуус та нарыг дахиад л баллачихлаа.

Жон:  Хөөе, чи биднийг баллаагүй, Сэм. Чи чадах бүхнээ л хийлээ. Тэгээд хар даа, хэдийгээр бүтэлгүйтсэн ч гэсэн, чи энэ олон жилийн дараа надтай таарсан хамгийн сайн хүн хэвээрээ.

Тед:   О, о, энэ чинь...  Янзтай! Ёстой янзтай! Та хоёр ийм жаргалтай байгаад би баяртай байна!

Жон:  Яасан?

Тед:   Юуны чинь яасан? Би энд бүр балараад байна. Гэтэл чи энд суучихаад миний өмгөөлөгчтэй үнгэлдэж байдаг, харин тэр бидэнтэй хийх тооцоогоо гаргасан л байгаа!

Жон:  Хөөе, бидэн рүү битгий хашхичаад бай, хөгшөөн! Бид юу ч хийгээгүй!

Тед:   Тиймээ, яг үнэн, үнэн! Магадгүй, хэрэв та хоёр бие биенээ харж санаашрахад бага хугацаа зарцуулсан бол Сэм шүүхэд ялагдахгүй, харин би өмч болохгүй байсан байх! Яг хог эсвэл хэрэггүй зүйл шиг!

Жон:  Хөөе, бид бүх хугацаанд чамтай хамт тэмцэж ирсэн. Тэгээд сана, чи л намайг хуучин байдалдаа буцаж ор гэж ятгасан. Би ашгүй нэг хүнтэй танилцлаа, гэтэл чи танилцлаа гэж зэмлэж байна уу?

Тед:   Өө, үгүй ээ, чиний зөв. Үгүй ээ, Жонни, санаа зоволтгүй. Чиний зөв, бүх юм зүгээр. Санаа зовох хэрэггүй. Би ажилгүй, гэр бүлгүй, амьдралгүй! Гэтэл чи энд Голлумтай үнсэлцээд зугаатай байхад би юу ч үгүй үлдлээ!

Жон:  Тед!

Сэм:  Голлум гэж хэн бэ?

Жон:  Тэр загвар өмсөгч. Тед, буцаад ир!

Тед:   Намайг зүгээр орхи!

Жон:  Тед!

Сэм:  Тед!

Жон:  Новш гэж!

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Оу!

Эр:     Уучлаарай, анд аа.

----------------------------------------------------------------------------------------------

Гай:   Сайн уу, Тед!

Тед:   Гай?

Гай:   Би чамайг гэж бодсон. Юу болоод байна, найз минь? Хөөе, Рик! Энэ бол Тед.

Рик:   Сайн уу, сонин юу байна?

Тед:   Хөөе, юу болоод байна аа?

Гай:   Чи энд юу хийж яваа юм?

Тед:   Би гэртээ орхидосуудын дунл байгаа юм шиг санагдлаа. Та хоёр энд юу хийж байгаа юм?

Гай:   Үгүй яахав, Рик бид хоёр энд зүгээр л зугаацах гэж ирсэн.

Рик:   Бид энэ балай юмыг өмсөх таалагдсан дүр үзүүлж, хэнхэг юмнуудыг шоглоно. 

Гай:   Хөөе, амьсгаа. Чи яваад надад Биг Лиг бохиноос аваад ир, тэгэх үү? Ингэвэл чамд ямар байна?  

Тед:   Аан... за, за, ойлгомжтой, энд та нарын даажигналд амжилт хүсье.

Гай:   Яг үнэн. Чамд ч гэсэн. Хараал ид, дотоож нь баастай байсан байна ш дээ!

----------------------------------------------------------------------------------------------

Дон:  Хөөе! Чи Тед үү?

Тед:   Тиймээ.

Дон:  Ямар сэтгэл хөдөлмөөр юм бэ? Би 90-ээд оны эхээр чиний томоохон фэн байлаа ш дээ.

Тед:   Өө, маш их баярлалаа. Чиний нэр хэн бэ?

Дон:  Би.. би Рафаэль. Хөөе, би чамтай зургаа авахуулж болох уу, чи юу гэмээр байна?

Тед:   Аа, тэг ээ, тэг. Асуудалгүй.

Дон:  Янзтай, янзтай! Нааш ир, намайг дагаад яваарай.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   За, бид яагаад энд зургаа авахуулах ёстой юм?

Дон:  Чи чинь алдартай. Хүмүүс чамайг мэдэнгүүтээ бөөнөөрөө ирж хүрээлэхийг би хүсээгүй юм.

Тед:   Тиймээ, тэр үнэн. Өнөөдөр намайг гурван ч удаа Эвок гэж андуурсан. За, за, зургаа авахуулцгаая. Өө, новш гэж, Донни!

Дон:  Чамтай уулзах үнэхээр сайхан байна, Тед. Хэсэг хугацаа өнгөрчээ, тийм биш гэж үү?

Тед:   Чи юу яриад байна, намайг хоёр хэсэг болгосноос хойш уу?

Дон:  Тийм зүйл болох ёсгүй байсан. Тэгэхэд золгүй явдал болсон. Чамд зориулсан том төлөвлөгөө надад байгаа, Тед. Маш том төлөвлөгөө. Чи яг одоо надтай хамт явах хэрэгтэй.

Тед:   Чөтгөр лүүгээ тонил!

----------------------------------------------------------------------------------------------

Рик:   Сайхан хооллоорой, амьсгаа!

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Хөөе! Яаж байна аа?

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Тэр хаана ч байж болно. Бид түүнийг олж чадахгүй. Хоёулаа зүгээр л машиндаа хүлээх хэрэгтэй.

Жон:  Юу гэсэн үг юм? Бид түүнийг олох ёстой, ойлгосон уу? Тэр чинь чихмэл баавгай, Нью-Йоркод ганцаараа байгаа, тэнгэр минь гэж. Байна уу?

Тед:   Жонни, Жонни, энэ би байна. Чи надад туслах хэрэгтэй.

Жон:  Тед, Тед, чи хаана байна? Найз минь, бид чамайг хаа сайгүй хайлаа.

Тед:   Би Комик Конд байна, гэхдээ, Жон, Доннитой таарсан. Тэр энд байна! Тэр намайг хөөж байгаа. Чи наашаа ирэх хэрэгтэй! 

Жон:  Ямар чөтгөр нь вэ? Чи сая Донни гэж хэлсэн үү?

Сэм:  Жон, юу болсон бэ?

Тед:   Тиймээ, тэр мөн! Тэр... Өө, новш!

Жон:  Тед! Тед, байна уу?

Сэм:  Юу болсон юм бэ?

Жон:  Өө, бурхан минь, Дежа вю. Бид Комик Кон руу явах хэрэгтэй, явцгаая! 

----------------------------------------------------------------------------------------------

Дон:  Замаас холдоод өг! Чи мэдэх үү... надад Hил Дaймoнд их таалагддаг. Ялангуяа Рэд Соксын тоглолтонд дуулдаг тэр дуу нь. Үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Дагаж дуулахгүй байх араггүй.

Тед:   Новш! Муу солиотой хөгийн новш!

Эр:     Хөөе! Чи наад баавгайгаа яаж байгаа юм? 

Дон:  Намайг уучлаарай, би...

Эр:     Чи наадахаа худалдаж авахаа бодсон нь дээр.

Дон:  Тэр надад миний хүүхэд насныг санагдуулсан юм.

Эр:     Тиймээ, энэ сайхан хэрэг. 40 доллар.

Дон:  Ойлголоо. Надад 40 доллар байгаа. Энэ.

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Чи түүнийг хаа нэгтэй харж байна уу?

Сэм:  Үгүй ээ. Тийшээ яваад үзье. Сайн уу, залуус аа, та нарын хэн нэг нь ярьдаг чихмэл баавгай үүгээр явахыг хараагүй биз? 

Эр:     Чшш, тэд Супермэнийг зарлах гэж байна.

Эр:     Шинэ Супермэн бол Жона Хилл!

Жон:  Чөтгөр ав!

Сэм:  Супермэн гэж хэн бэ?

Жон:  Юу?

Сэм:  Би зүгээр л тоглосон, чамаар даажигнасан юм, явцгаая.

----------------------------------------------------------------------------------------------

Жесс: Тэгээд хэрэв энэ хангалттай шинэ мэдээлэл биш бол Хазбро ирэх намар Трансформер тоглоомуудын цоо шинэ загваруудыг танилцуулах болно. Бидэнд десептиконуудын цоо шинэ загварууд бий...

Дон:  Хөөе! Жорлонгийн үнэр дарагч!

Жесс: Тэр бол жорлонгийн үнэр дарагч.

Дон:  Жорлонгийн үнэр дарагч.

Жесс: Комик Коны фэнүүд ээ, манай сэтгэл хөдөлгөм бүх шинэ тоглоомуудыг харуулсан энэ бичлэгийг үзээрэй. Тухлан үзнэ үү. 

----------------------------------------------------------------------------------------------

Дон:  Явцгаая, тэр доор агуулахын хоосон өрөө байгаа.

Жесс: Тэр мөн үү?

Дон:  Тиймээ, нэг асуудал гараад, тэр одоохондоо ухаангүй байгаа, гэхдээ тиймээ, тэр мөн.

Жесс: Бурхан минь! Чи түүнийг яах гэж нааш нь авчирав?

Дон:  Би түүнийг өчигдөрөөс хойш дагасан юм. Энэ түүнийг ганцаараа байхад нь барих ганцхан боломж байлаа. Би хурдан хөдлөх хэрэгтэй болсон. 

Гай:   Хөөе, Тед! Энэ чи юу?

Дон:  Тиймээ, тэр жаахан хэтрүүлээд уучихаж. Тэр сая тэр бяцхан охины тэрэг дотор нь бөөн хөвөнгөөр бөөлжчихлөө. Тиймээс бид түүнийг авч яваад эрүүлжүүлэхээс.

Гай:   Аа, үргэлжлүүлээд бай, Тед.

Дон:  Чи шүү!

Гай:   Хөөе, залуус аа, болгоомжтой байгаарай, нэг тэнэг нь тэнд хоолоо асгачихсан байгаа. Хөөе, наад шалаа харж бай. Хурдхан бос, найз аа.  

----------------------------------------------------------------------------------------------

Гай:   Хөөе, Жонни!

Жони: Гай?

Гай:   Хөгшөөн, өнөөдөр энд янзтай хөгжилтэй байх чинь.

Рик:   Хөөе, чи хуриман дээр байсныг би санаж байна. Чи хамраа янзлуулсан юм уу?

Жон:  Үгүй ээ.

Рик:   Тийм ээ, чи тэгсэн байна, чи муу худалч.

Гай:   Ингэхэд, бид дөнгөж сая чиний найз Тедтэй таарсан.

Жон:  Тед үү? Тэр хаана байна?

Гай:   Хашир жаахан хэтрүүлчихэж, харин хоёр нөхөр түүнийг эрүүлжүүлэх гээд гудамж руу аваад гарсан.

Сэм:  Тэд аль зүгт явсныг чи харсан уу?

Рик:   Тэгсээн, тэгсэн, Баокийн коридороор, зургийн байрны хажуугаар.

Жон:  Явцгаая!

Гай:   Цангасан уу, эргүү минь? Би энэ газарт ямар дуртай гээч.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Ямар новш нь вэ? Энд ямар балай юм болоод байна? Чи хэн гээч нь вэ?

Жесс: Тэр нээрэн ер бусын юм, үгүй гэж үү?

Тед:   Муу нохойн гөлөг! Энэ чинь хүний хулгай!

Дон:  Үгүй, тийм биш. Хүн хулгайлах нь зөвхөн хүмүүст хамаарна. Харин чи, Тед, чи өмч.

Тед:   Тиймээ, яг чиний хиймэл үс шиг.

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Чи сая юу гэж хэллээ, жаргалтай царай гэсэн үү? Яг ингээд, Мингийн үхэл. Тиймээ! За алив, боллоо! Жаргалтай залуу! Яг ингээд, Мингийн үхэл. Сайн байна, тиймээ. Хөөе, Беннет!

Жон:  Өө, чөтгөр!

Сэм:  Чи миний машиныг эвдэлсэн! Чиний юу болохгүй болчихоод байгаа юм?

Жон:  Сонсооч, Сэм, одоо үнэхээр тохирсон цаг нь биш, за юу? Тедэд нэг юм тохиолдчихлоо.

Сэм:  Харин чамд энэ миний Крайслерийг эвдэх тохиромжтой цаг байж л дээ. 

Жон:  Чи тэр Крайслертайгаа тонил!

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Өө, новш гэж! Донни, Донни! Чи ийм зүйл хийхийг хүсэхгүй байгаа. Тиймээ? Фенуэйд юу тохиолдсоныг бодоод үз. Чи санаж байна уу? Чи одоо намайг задлана. Гүйцээ! Би өнгөрнө, би үхнэ! Зүгээр л хуучны жирийн нэг чихмэл баавгай болно. Би хамт хөгжилдөж чадахгүй бол, тийм үү?  

Дон:  Учир нь чамд биш, Тед. Чи ердөө ганцхан баавгай. Юу чамайг жинхэнэ болгодогийг бид тодруулна, харин дараа нь бид сая сая Тедийг үйлдвэрлэнэ. Дэлхийн хүүхэд бүрт нэгийг. Нэгийг надад. Чи Жонд тэгтлээ хайртай шигээ намайг ч хайрладаг болно.

Тед:   Сонс, Донни, би чамайг хэзээ ч хайрлаж чадахгүй. Бурхан минь, энэ аймшигтай сонсогдох чинь. Сонсооч, би үхэхийг хүсэхгүй байна. Ойлгов уу? Тиймээс....  Гадаа чамайг зайрмаг идэж байх зуур би чинийхийг хөхөж өгвөл яаж байна?

Жесс: Би та нарт нэг хором өгье.  

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Нааш ир!

----------------------------------------------------------------------------------------------

Гай:   Хөөе, хар даа, хэнхэгүүд зодолдож байна.

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Нааш ир!

Жон:  Явцгаая!

----------------------------------------------------------------------------------------------

Дон:  Чамтай тэнгэрт уулзъя, Тед.

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тед!

Тед:   Жонни!

Жесс: Чи хэн гээч нь вэ?

Жон:  Түүнээс холдож үз, новш минь! Тед, найз минь, зүгээр үү?

Тед:   Өө, Жонни, бурхандаа баярлалаа.

Жесс: Би явлаа.

Дон:  Хүлээгээч, ноён Жессап, битгий яваач дээ. Хүлээгээч, бид үүнийг одоо ч хийж чадна.

Жесс: Чи өөрөө өөртөө эзэн, Дэнни. Би энэ бүхэнтэй хутгалдаж чадахгүй.

Сэм:  Хүлээ, хүлээ, хүлээ. Та хэн бэ?

Жесс: Би Маттелд ажилладаг.

Жон:  Чи муу өөдгүй шаар. Түүнийг Фенуэй цэцэрлэгт алсан чинь чамд хангалтгүй байсан уу, а? Чи одоо юу хиймээр байна?

Дон:  Тэр чамд байх эрхгүй, Жон. Хэзээ ч үгүй. Хэзээ ч үгүй!

Жон:  Би үүнийг хийх гэж их удаан хүлээсэн.

Тед:   Би мэдээд байсан юм!

Жон:  Явцгаая. 

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Сонс, Жонни, надад ямар харамсалтай байгааг би чамд хэлмээр байна.

Жон:  Өө, үгүй ээ, март, найз минь. Сонс, Тедди, чи гутарсан байсан, харин би үл тоох хэрэггүй байж, намайг үнэхээр уучлаарай.

Тед:   Үгүй ээ, намайг сонс. Зүгээр л намайг сонсчих. Чи ч гэсэн Сэм. Би мулгуу юм шиг аашилсан. Ойлгосон уу? Би өнгөрсөнөө мэдэж байсан болохоор надад маш хэцүү байсан. Одоо бүх хүмүүсийн нүдэн дээр би үргэлж өмч байх болно. Гэхдээ юу гэдгийг та нар мэдэх үү? Энэ хэнд хамаатай юм? Зөв үү? Хүмүүс намайг юу гэж дуудах нь ер хамаагүй, би өөрийгөө хэн гэдгийг мэднэ. Хамгийн чухал юм нь энэ. Мөн миний найзууд хэн гэдгийг би мэднэ. Тэгээд нээрэн шүү, хэрэв та хоёр хамт байхыг хүсвэл намайг үүнээс өөр юу ч жаргалтай болгохгүй.

Жон:  Найз минь, ийм болоод л би чамайг хайрладаг.

Сэм:  Баярлалаа, Тед. Энэ их утга учиртай. Тэгээд юу ч болж байсан, миний бодлоор чи хүн. Миний мэддэг хүмүүсээс ч илүү.  

Тед:   Сэм, Аризоны их сургуулийн төгсөгчөөс үүнийг сонсох сайхан байна. 

----------------------------------------------------------------------------------------------

Жон:  Тед!

Тед:   Өө, бурхан минь! Жонни!

Сэм:  Бурхан минь, Жон!

Тед:   Жонни!

Сэм:  Жон!

Тед:   Бурхан минь!

Сэм:  Чи зүгээр үү?

Тед:   Жонни, чи биз дээ?

Жон:  Новш гэж.

Сэм:  Жон, хөөе?

Тед:   Бурхан минь гэж.

Эр:     Энд юу болоод байна аа?

Сэм:  Сая тэр пуужин түүнийг оночихлоо!

Тед:   Тэнгэр минь, тэр чинь “Энтерпрайз” сансарын хөлөг. За, мартаж. Хэн нэгэн 911 дуудаач! Жонни! Жон, алив л дээ, надтай хамт байгаарай, найз минь.

Эр:     Бидэнд түргэн тусламж хэрэгтэй, хаяг 655, Баруун 34-р гудамж:

Эр1:   Тэр одоо яаж унадаг байна?

Сэм:  Би мэдэхгүй!

Тед:   Тэр байсан байна! Нинжа яст мэлхийн хувцастай тэр залуу!

Эр:     Аль нь вэ?

Тед:   Мөөн, тэгвэл хоёулаа “Уолдо хаана байна?” тоглоомоор тоглоё л доо, муу нохойн гөлөг минь! Сэм, надад гар утсаа өг дөө.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Тэр байна.

Дон:  Намайг тавь! Намайг тавиач!

Тед:   Жонни! Жонни, сэргээч! Жонни, чи сэргэх ёстой, найз минь!  Жонни, ухаан орооч! Сэрээч, Жонни. Жонни! Жонни, сэргээч! Жонни, ухаан ор л доо!

----------------------------------------------------------------------------------------------

Сэм:  Сайн уу, тэр ямар байна? Тэр ухаан орно биз дээ?

Эмч:  Би мэдэхгүй, хатагтай Жексон. Бид чадах бүх зүйлээ хийсэн, одоо бүгд түүнээс шалтгаална.

Сэм:  Жон, гуйя, ухаан орооч. Хэн нэгэн туслаарай!

Тэми: Бурхан минь, Жон!

Тед:   Жон? Жонни?

Сэм:  Хүн байна уу? Тэнд нэг юм боллоо.

Эм:    Ноён Беннетт! Нэг л биш болчихож. Юу болоод байна?

Тед:   Түүнд юу тохиолдчихов?

Эм:    Ноён Беннетт? Жон? Манай 134-р палатанд Цэнхэр код!

Сэм:  Энэ юу гэсэн үг вэ?

Эм:    Намайг уучлаарай, та нар гадаа хүлээж байх болох нь.

Тед:   Ямар чөтгөрийн юм нь болоод байна?

Сэм:  Тэр зүгээр болох уу?

Эм:    Эмч нар өөрсдийнхөө чадах бүхнийг хийнэ, харин та нар одоо гараад хүлээлгийн танхимд очно уу.

Эмч:  Уучлаарай, уучлаарай. Биеийн байдал?

Эм:    Нэг минутын өмнө тэр тогтвортой байсан, харин одоо тэр өдөөлтөд хариу өгөхгүй байна. Дэлгэц дээр түүнийг асистоли болсон, амьсгал, судасны цохилт байхгүйг харуулж байна.

Эмч:  Сэхээн амьдруулж эхэл. Интубацид бэлд. Түүнд миллиграмм адреналин тарь. 

----------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Надад харамсалтай байна. Тэр тэсэж гарсангүй.

Сэм:  Юу?

Тед:   Жонни.

Эмч:  Хэрэв та нар хүсвэл ороод салах ёс хийж болно.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Жонни. Бид аянгат ах дүүс байсан. Миний насан туршийн аянгат ах минь байсан. Чи намайг аврах гэж алтан амиа өглөө. Цорын ганц асуудал нь би чамгүйгээр яаж амьдрахаа мэдэхгүй байна. Хагацъя, Жон.

Жон:  Би чамай чадсан, элгийн новш оо!

Тед:   Хараал ид! Зомби! Тэр хөгийн зомби!

Жон:  Би чамайг сайхан чадлаа даа!

Тед:   Новш гэж!

Жон:  Чи наад хөгийн царайгаа харсан ч болоосой!

Тед:   Чи муу нохойн гөлөг!

Жон:  Ёстой утгаар нь хийлээ!

Тед:   Хүлээ, хүлээ, хүлээ, энэ бол би чамд өөрийгөө оюуны хомсдолтой гэж бодуулахад хүргэсний хариу авалт!

Жон:  Чи намайг оюуны хомсдолтой гэж бодуулахад хүргэсэн!

Тед:   Янзтай!   Сайн байна, анд аа. Сарвуугаа нааш нь. Сарвуугаа нааш нь.

Сэм:  Ямар новшийн юм нь болоод байна аа?!

Тед:   Юу болсон гэхээр, энэ залуу дөнгөж сая тэнэг хошин шогийнхоо төлөө цэнхэр тууз авлаа. Чи энэ хорвоогийн хамгийн агуу хүн. Өө, новш гэж! Хүлээ, чи эмчийг үүнд яаж оролцуулсан бэ?

Сэм:  Тэд намайг цахилгаан шокероор ухаан оруулсан. Би зөв зүгээр. Би сэргээд түүнийг үүнд оролцооч гэж ятгасан юм. Хөөе, эмч эмч ээ, энэ зугаатай байсан шүү, баярлалаа.

Эмч:  Асуудалгүй. Манайх хөгжилтэй эмнэлэг.

Сэм:  Чи бол адгуус! Чи үүнийгээ инээдтэй гэж бодсон уу? Би ямар их гутарсаныг чи мэдэх үү? Би гашуудсан царайгаа ФБ дээр тавьсан ш дээ! Би хүмүүст үүнийг юу гэж тайлбарлах вэ?

Жон:  Чи өөрийнхөө “ганц бие” статусыг “маш хэцүү”- ээр сольж болно.

Сэм:  Чи л үүн дээр их хичээх хэрэгтэй болно. 

Жон:  Жон Беннеттэй харилцаатай байх тухайд юу гэхэв?

Сан:   Тэгэхээр, бид энэ талаар дараа ярилцана. За яахав, тэгвэл ярилцъя.

Тэми: Хөөе, хэрэв та хоёр унтмаар байвал Теди бид хоёр бид хоёр энэ өрөөнөөс гарч болно.

Сан:   Үгүй ээ, үгүй, хонгор минь, тэд гайхалтай, тэд бидэн шиг биш. Тэд сайн хүмүүс. 

Пат:   Бүх хүмүүс бүрэн эдгэрснийг би харах таатай байна.

Сан:   Ноён Мейган.

Жон:  Ямар чөтгөр нь вэ?

Тед:   Ийм байдаг аа!

Пат:   Хэрэв би орвол зүгээр биз дээ?

Жон:  Мэдээж, тийм.

Пат:   Бие чинь сайн уу, Жон?

Жон:  Би амьд аа.

Пат:   Чи үнэхээр азтай. Чи юу хийснийг би зурагтаар харсан.

Тед:   Тиймээ, тэр миний өгзгийг аварсан, тэр ийм юм хийсэн.

Жон:  Яагаад гэдгийг мэдэх үү? Учир нь тэр хүн. Харвардын та нар шиг ухаантай хуульчид хичнээн түүнийг үгүйсгэх гэж оролдсон ч үүнийг өөрчлөх аргагүй. Бидний нүдэн дээр лав биш. Тэд жинхэнэ. Тиймээс чөтгөр лүүгээ тонилж болно.

Пат:   Би тэгнэ. Гэхдээ би эхлээд өөрийнхөө ажлыг дуусгасан даруйдаа чиний хэргийг авах гэсэн юм, Тед. 

Тед:   Юу?

Жон:  Нээрэн үү?

Сэм:  Өө, бурхан минь!

Тед:   Та нар сая сонсов уу?

Тэми: Тэнгэр минь.

Тед:   Би үүнд итгэхгүй байна! Магадгүй, та одоо бидэнд хэрэггүй байх.

Жон:  Амаа тат!

Тед:   Үгүй ээ, тиймээ, та бидэнд хэрэгтэй. Мэдээж, бидэнд та хэрэгтэй.

Сэм:  Юу таныг бодлоо өөрчлөхөд хүргэсэн бэ?

Пат:   Жон чиний төлөө юу хийснийг, чиний төлөө амиа өгөхөд ч бэлэн байсныг би хараад бодлоо өөрчилсөн. Энэ хийж байгаа ажлаа би яах гэж сонгосныг надад сануулсан юм. Би чамайг хөөж гаргасанд намайг уучлаарай. Миний буруу байсан. Миний ойлголтоор бол өөр хүнд ийм хайрыг сэрээж чадсан тэр хүн хүн гэж нэрлэгдэх ёстой.

Тед:   Энэ үнэн үү?

Пат:   Мэдээж энэ үнэн. За, бүгдээрээ одоо эхлэх үү?

----------------------------------------------------------------------------------------------

Пат:   Хувь хүний ​​зан чанарыг юу тодорхойлдог вэ? Өмчийг юу тодорхойлдог вэ? Ялгаа нь юу вэ? Антропологич, эпиологич Даун Принс-Хьюз хувь хүний ​​хөгжлийн стандартууд нь өөрийгөө танин мэдэх, нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар, өрөвдөх сэтгэл зэргийг багтаадаг гэж үздэг. Тед өөрийгөө ухамсарладаг гэдэгтэй бид бүгд санал нэгтэй байгаа. Таны нэр хэн бэ?

Тед:   Тед Клаббер Лэнг.

Пат:   Нарийн төвөгтэй сэтгэл хөдлөл, өрөвдөх чадварын тухайд бид бүгд нас барсан найз Жон Беннеттээс  болж цөхрөнгөө барж суугаа Тедийн сэтгэл түгшээсэн бичлэгийг харж байсан. Тэр бичлэгт Тед бусад бүх зан чанарыг харуулдаг. Энэ нь хүн бүрт харагдана. Шударга шүүх нь олон жилийн өмнө Боолуудыг чөлөөлөх Эрх чөлөөний тухай тунхаг, Арван гурав дахь нэмэлт өөрчлөлтийн дагуу хүний ​​үндсэн эрхийг хангах ёстой гэж би үзэж байна. Тиймээс хүндэт шүүхийн ноёд хатагтай нар аа, би та бүхнээс ертөнцийг өөрчлөхийг хүсье.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   За ингээд, Жонни, чи хоёр дахь удаагаа намайг жинхэнэ болголоо. Баярлалаа, анд минь.

Жон:  Хөөе, чи миний хувьд үргэлж жинхэнэ байсан, найз минь. Бүр биш байхдаа ч тэр.

Сэм:  Баяр хүргэе, Тед.

Тед:   Баярлалаа, Сэм.

----------------------------------------------------------------------------------------------

Эр:     Тед!

Эм:    Тед!

Эр:     Тед! Ийшээ хар!

Эр:     Тед!

Эм:    Энэ чиний хувьл том ялалт. Одоо чи албан ёсоор хүн болсон учраас хэлэхийг хүссэн ямар нэг юм байна уу?

Тед:   Тиймээ, байна. Тэми-Линн МакКафферти, чи надтай гэрлэх үү?

Тэми: Тиймээ.

Эр:     Ингээд бидний түүх жаргах гэж байна. Тэми-Линн МакКафферти, Теди дахин гэрлэж, энэ бүхний дараа тун удалгүй гайхамшигтай бяцхан жаал хүүг үрчлэн авчээ.

Тед:   Жонни, өөрийнхөө загалмайлсан шинэ хүү Аполло Крид Клаббер Лэнгтэй танилц.

Жон:  Өө, Тедди, тэр хөөрхөн юмаа.

Сэм:  Бидэнд түүнд өгөх зарим юм байгаа. Жон, түүнд үзүүлээч.

Жон:  Өө, чөтгөр гэж, тиймээ, одоохон.

Тед:   Өө, Жонни!  

Тэми: Жонни, гайхалтай.

Жон:  Юу гээч, хэзээ ч юм чи маш их хүсч хүслээ хэлбэл тэр амилж магадгүй, тэгээд та нар хамтдаа бүх төрлийн өвс хэрэглэсэн ч болно.

Тед:   Би түүний төлөө хүсдэг бүх юм энэ.

Тэми: Өө! Хэн нэгэн живхээ бохирдуулсан юм шиг үнэртэх чинь! Тедди, одоо түүний живхийг солих чиний ээлж. 

Тед:   Өө, тиймээ, энэ асуудалгүй.

----------------------------------------------------------------------------------------------

Тед:   Оо, хараал ид!

Тэми: Юу болсон бэ?

Тед:   Энэ лав хэвийн биш. Тэр өвдсөн юм шиг байна.

Тэми: Тэр өвдөөгүй, энэ зүгээр л хүүхдийн чацга.

Жон:  Тиймээ, энэ хүүхдүүдийн хийдэг гол зүйл, Тедди.

Тед:   Чи энэ живхийг сэжгийн гэж бодохгүй байна уу?

Жон:  Үгүй ээ.

Тед:   За яахав, май, бариарай.

Жон:  Өө, Тедди, ямар новш нь вэ? Чөтгөр ав! Муу хөгийн новш!

Тед:   Онцлох үг: Новшийн юм боллоо.

----------------------------------------------------------------------------------------------

Төгсөв:

 

 

Back to episodes Go home