The double 2024-5
Үргэлжлэх хугацаа: 47мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүдэд:
Шүэ: эм, Шүэ Фанфей
Су: эр, Шиао Хэн, Су гүнтэн
Ж: эм, Жиан Ли, тэргүүн бичээчийн охин Жиан Ли
Тон: эм, Жиан Лигийн зарц
Ю: Шен Юрон, Шүэ Фанфейн нөхөр Шен ноён
Гү: эм, Ван Нин гүнж
Нэмэгдсэн дүр:
Р: эм, Жиан овогтын гуравдугаар авхай Руяао
Руй: эр, Жиан Лигийн үеэл Руй
Хо: эм, Жиан Лигийн хойд эх
Эх: Жиан Лигийн ээж
Лиу: Лиу ахайтан, Шүэ Фанфэйгийн ээжийн найз
Аав: эр, Шүэгийн аав
Сайд: эр, Лиу сайд
Ө: эм, шивэгчин Шианчао
Н: эм, шивэнчин Юаншуан
Гарчиг:Тавилан. 5-р анги.
Тон: Эгч ээ. Су гүн өнөөдөр танаас юу хүсээ вэ?
Шүэ:Жиан овогтынд буцаж ирэхийн тулд өөрийг нь ашигласан болохоор дургүй нь хүрсэн байх. Өнөөдөр намайг туршсан. Миний хэн гэдэгт эргэлзсэн байх.
Тон: Аан? Эгч ээ, тэгвэл аюултай бус уу?
Шүэ:Зүгээр ээ. Би бүгдийг нь тодорхой хэлсэн. Дахиад тэрний уурыг хүргэхгүй байхад болно.
Тон: Юу ч болдог бай дахиад энэ зүүлтийг битгий барьцаанд тавиарай.
Шүэ:Энийг юугаар ч солихгүй.
Тон: Авхай, Жиан Юүэ уулзахаар ирж.
Шүэ:Ирчихээ юу?
Юү: Хоёрдугаар эгч ээ.
Тон: Энэ бол Жиан Юүэ. Жиан овогтын гуравдугаар эхнэрийн ганц охин.
Бичиг: Жиан Юүэ.
Тон: Гэр бүлийнхээ хүчээр дайлалгаж, бусдыг дээрэлхдэг. Багаасаа Жиан Руяаогийн дагагч байсан.
Юү: Энэ хөгжмийн нотыг гуравдугаар эгч өгч байна. Бас өргөөндөө уулзъя гэж хэлүүллээ. Өө.
Тон: Яаж байгаа нь энэ вэ?
Юү: Жиан овогтын өргөөнд сахилга бат байхаа больж. Шивэгчин байж эзнээ зандарч байдаг.
Шүэ:Дөрөвдүгээр дүү аргагүй л хүмүүжилтэй юм. Эгчийнхээ өргөөнд ирж, зарц шивэгчдийг зэмлээд л. Тон арь. Хөгжмийн нот бохирдсон болохоор шатаа.
Тон: Мэдлээ.
Юү:Бүдүүлэг. Бүдүүлэг гэдэг нь. Бүдүүлэг амьтан.
Шүэ:Дөрөвдүгээр дүү эрдэнэ мэт эрхэм. Бохирдуулсан юм аа аваад яв. Энд байгаад ямар ч хэрэггүй.
Юү: Хүний сайхан сэтгэлийг үл тоорсорлож байдаг. Ямартай ч гуравдугаар эгчийн хэл гэснийг хэллээ. Яахаа өөрөө мэд.
Тон: Яахаараа өөрчлөгддөггүй байна аа. Хүчтэйгээс айж, хүчгүйг дээрэлхдэг. Үнэнч нохой шиг. Түй.
Шүэ:Хов хов хов. Гуравдугаар авхайтай уулзах хэрэгтэй болох нь.
*****************
Шүэ:Сайхан ая байна.
Р: Хоёрдугаар эгч ээ.
Шүэ:Руяао дүү мөн байх аа. Ийм саяхан ая тоглож байхад тасалдуулчихлаа.
Р: Эгч Жэнюү сүмд олон жил болсон. Та хөгжим мэдэх үү?
Шүэ:Тэнд байхдаа жаахан сурсан. Сүртэй мэдэхгүй ээ.
Р: Энэ миний ятга биш. Өнгөрсөн удаа цайны газрын дэргэдүүр өнгөрч яваад дууч эм тоглож байхыг харсан юм. Сайн ятга. Дууч эм сайн тоглож чадахгүй байсан. Эвдэхээс өөрцгүй. Би тоглох гэж авсан юм. Эвдэрсэн болохоор хаях цаг болж.
Шүэ:Ганц утас тасарсан төдий. Сүртэй зүйл биш.
Р: Зарим зүйлс зөвхөн минийх. Би хүсэхгүй байсан ч, авч болно гэсэн үг биш.
Шүэ:Яагаад чиний хүсээгүй зүйлийг өөр хүн хүснэ гэж бодоо вэ?
Р: Тийм биш бол сайн л байна. Үгүй бол харамсах болно. Эгч ээ, Хатгуурын ёслол хийсэн л биз дээ? Маргааш миний ёслол болно. Хоёрдугаар эгч ээ, заавал ирээрэй.
Шүэ:Мэдээж. Бас заавал бэлэгтэй очино оо.
Р: Жинхуа.
Эм: Авхай.
Р: Миний хамгийн сайхан хувцас, үнэтэй чимэглэлийг бэлд. Маргааш ёслолын үеэр Жиан овогтын жинхэнэ авхай ямар байдгийг харуулна.
Эм: Мэдлээ.
***************
Хо: Руяао унтчихсан уу?
С:Унтаагүй байна лээ. Жинхуаагаас асуусан. Гуравдугаар авхай шүүгээгээ нээгээд даашинзнуудаа өмсөж, гоёл чимэглэлээ зүүж үзэж байгаа гэсэн. Унтах ч завгүй байгаа.
Хо:Жиан овогтын охид үзэгслэнтэй. Хувцас, чимэглэл хичнээн сайн байлаа гээд эзнээсээ дээр гарна гэж үү?
С:Гуравдугаар авхай залуу бас гэнэн байна.
Хо: Тийм болохоор анхаарч байх хэрэгтэй.
С:Би гуравдугаар авхайн Хатгуурын ёслолын үеэр ямар ч алдаа гаргахгүй.
***************
Ө: Авхай. Энэ гал тогоонд тусгайлан бэлтгэсэн гоо сайхны шөл. Эзэгтэй танд явуулсан байна. Энэ шөлийг уусны дараа улам хөөрхөн болно.
Шүэ:Хэлэх юм байгаа юм уу?
Ө: Авхай, энэ шөлийг халуунаар нь ууж байж хөөрхөн болдог юм.
Шүэ:Чамайг явсны дараа ууя.
Ө: Мэдлээ.
Шүэ:Тон арь.
Тон: Эгч ээ.
Шүэ: Мөнгөн зүү.
Тон: Мөнгөн зүү? Аан. Ийм юм байх гэж. Би эзэнтэн, ахайтан хоёрт очиж хэлье. Жи Шураны хийсэн хэрэг байхаас зайлахгүй.
Шүэ:Нотлох баримт байгаа ч, энийг уувал амиа алдана гэдгийг яаж батлах вэ?
Тон: Тэгвэл яах вэ? Таны амийг хороох гэсэн бол яах вэ?
Шүэ:Би Жиан овогтынд амиа алдвал Жи Шуран шүүх яаманд очих л болно. Намайг алах гээгүй байх. Энэ хор... намайг ёслолд оролцуулахгүйн тулд өгсөн байх... Тон арь. Энэ шөл ч амттай юм аа.
Тон: Тэнгэр минь. Шианчао эгч ээ. Та зүгээр үү?
Ө: Би... Би зүгээр ээ. Би хоёрдугаар авхайг дуусахаар аягыг нь авах гээд хүлээж байна. Авхай. Бүгдийг нь уучихаа юу?
Шүэ:Энэ шөл үнэхээр амттай юм аа.
Ө: Авхай. Ийм хурдан, ийм хөөрхөн болчих гэж.
Шүэ:Надад ч бас тэгж санагдлаа.
Ө: Хөөх. Юу ч үлдээгүй байна. Хөөрхөн байна.
Шүэ: Тон арь. Хамт явж арга бодож олъё.
****************
С: Эзэгтэй. Таны таамаглаж байснаар Жиан Ли ууж байгаа дүр эсгэж байгаад шөлөө асгачихлаа. Тэр хүүхдийг яавал дээр вэ?
Хо:Жэнюү сүмд удаан амьдарсан болохоор тэр зэргийн чадвар байх нь гарцаагүй. Энэ зүгээр л анхаарлыг нь сарниулах арга. Одоо миний хэлснийг хий.
С: Мэдлээ.
*****************
Ч:Хугацаа дууссан. Намайг тавихгүй бол харамсана гэж мэд.
Су:Энэ юу вэ?
Ч: Минийх биш.
Су:Шатаа.
В:Сайхан шатаж байна шүү.
Лу: Хөөх сайхан байна шүү.
Ч: Та нар... Наадах чинь бүгд мөнгө.
Су:Чинийх биш юм бол юунд сүржигнээ вэ?
Ч: Зүгээр л... мөнгө шатааж байхад сэтгэл өвдөхгүй яах юм.
Су:Миний сэтгэл өвдөхгүй байна. Би мөрийтэй тоглоомын газар, эмсийн хүрээлэн ажиллуулдаггүй. Чин ноёнтон, яагаа вэ? Энд хэд хоног байсан болохоор ашиг орлого олсонгүй. Ажил хэрэг чинь үгүй болох нь уу?
Ч: Үгүй ээ.
Су:Давсны худалдаачид чинь би нэгд нэгэнгүй барих болно. Ташуурдсаны дараа хэн нэг нь айсандаа үнэнээ хэлж л таараа. Гэхдээ хүчээ дэмий зүйлд зарцуулах хүсэл алга. Чин ноёнтон, намайг тэр бэрхшээлээс аврах юм бол, мөнгийг чинь буцааж өгнө гэж амалъя. Бас таныг суллана. Ямар вэ? Надад туслах бодолгүй байх шиг байна. Тэгвэл март даа. Би ч асуухаа больё. Сүүлчийн зоог барих мөчөө хүлээж дээ. Вэн Жи. Дөнгийг нь авчих. Тайлах гэж төвөг.
Ч: Байз. Давс худалдаж олсон мөнгөө би Давс, төмрийн товчооныЯан Сонтой тэнцүү хуваадаг.
В:Тавьж явуулах юм уу? Худлаа ярьж байвал яах вэ?
Су:Худал хэлсэн бол Давс, төмрийн товчоогхэлэхгүй байсан.
Лу: Нууц хамгаалагчид Яансоныг тэндхийн давс, төмрийн товчоон дээр оччихоод ирж яваа гэсэн.
Су:Сайн ажигла. Ирэнгүүт нь баривчил.
Лу: Мэдлээ.
Су:Маргааш би амарна. Таохоны дуурь сонсоно.
В: Эзэнтэн, Таохоны хамтлаг маргааш тоглохгүй гэсэн.
Су:Яагаад?
В: Жиан овогтын гуравдугаар авхайн Хатгуурын ёслол болж байгаа гээд Жи Яанлин Таохоны хамтлагийг тоглуулахаар урьсан байна лээ. Чин ноёнтой байсан болохоор түрүүн танд хэлээгүй юм.
Су:Шен Юроны нэр зочдын нэрсийн жагсаалтанд байгаа юу?
В: Тийм.
Су:Тэгвэл дууриасч илүү сонирхол татаж байна.
******************
Хо: Ноёнтон.
Аав:Очоод хурдан хувцасаа соль гэж хэл. Амжвал тэр биз. Амжихгүй бол гарч ирэх хэрэггүй гэж хэл.
Хо: Мэдлээ.
Эм: Ли эзэгтэй.
Эр: Хөөе. Энэ чинь нийслэл хүрээний алдартай дуучин Таохон бус уу?
Эр: Тийм байна. Тэрний тололтыг үзэх боломж амар олдохгүй шүү.
Бичиг: Таохон.
Эр: Өнөөдөр нүдээ баясгах нь дээ. Сун ноёнтон.
Эр: Лиу ноёнтон.
Эр: Ийшээ.
Тао: Жиан ноёнтон. Гуравдугаар авхайн Хатгуурын ёслолд оролцож байгаа маань нэр төрийн хэрэг.
Аав: Гялайлаа.
Ни: Жиан ноёнтон. Жиан эзэгтэй.
Бичиг: Нинюаны тайж.
Ни:Бид оройтчихлоо.
Аав: Залуу ноён өөрийн гараар бэлэг авчирч өглөө. Охин маань баярлах нь гарцаагүй.
Ч:Руяао бид хоёр сүй тавьсан. Өнөөдөр тэрний Хатгуурын ёслол болохоор бэлэг авчралгүй яах вэ.
Бичиг: Нинюан тайжйн эхнэр.
Аав: Морил.
Эм: Эзэгтэй, өнөөдөр...
Лиу: Жи эзэгтэй, яасан олон зочин бэ? Жиан ноёнтон. Жиан эзэгтэй. Байз. Хоёрдугаар авхай хаана байгаа вэ? Би тэрэнд бэлэг авчирсан юм.
Хо: Лиу эзэгтэд талархая. Би өмнөөс нь авчихъя.
Лиу: Хэрэггүй ээ, хэрэггүй. Би өөрийн гараар өгөх гэсэн юм.
Хо:Тэр хүүхэд их зовлон үзсэн болохоор айгаад байх юм. Өнөөдөр айж сүрдэх вий гээд амар гээд хэлчихсэн.
Эм: Жиан Ли авхай нийслэлд ирээд удаагүй байгаа. Өмнө нь сурсан эрдмээ мартсан байх. Багадаа үг авдаггүй дүрсгүй хүүхэд байсан. Жиан эзэгтэйд амаргүй байсан байх.
Лиу:Тэгэлгүй яах вэ. Зааж сургадаг хүн байсан ч, дараа нь Жэнюү сүмд арав гаран жил орхигдсон. Ёс мэдэх байтугай, амьд эргэж ирсэн нь сайн хэрэг. Тийм ээ? Ёс журам мартсан гэж шийтгэж болох ч, тэрнийг мартсан хүмүүсийг яавал дээр вэ?
Хо: Үр хүүхдээ зовоохыг хүсдэг эцэг эх гэж үгүй. Хүүхдээ алдаад би ч бас сэтгэлээр унасан. Ноёнтонд бүгдийг даалгасан. Ухаан ороод хартал... сэтгэл минь эмтэрсэн. Лиу эзэгтэй, санаа бүү зов. Ли арь эргээд ирсэн болохоор би сайн харж хандана аа.
Эм: Чи... сайхан сэтгэлтэй гэдэг нь. Лиу эзэгтэй, Жиан Лийг Жэнюү сүмд зовоохыг хэн ч хүсээгүй. Гэхдээ яагаад тийшээ явсныг нь мартаж болохгүй. Хэрвээ тийм юм болоогүй бол...
Хо:Өнөөдөр Яо арийн баяр. Өнгөрснийг ярих хэрэггүй. Лиу эзэгтэй.
Эр: Лиу эзэгтэй, ийшээ.
Эм: Лиу эзэгтэй.
Луи: Бүгд ирчихсэн байх шив. Ван эзэгтэй.
Эм: Лиу эзэгтэй, таны ирэхийг хүлээж байлаа.
*****************
Шүэ:Тон арь. Тон арь. Баларлаа. Тон арь. Тон арь. Тон арь. Сэрээрэй, сэр. Сэрээрэй.
Тон: Эгч ээ, нэ хүн хацрыг маань чимхээд байна гэж зүүдэллээ.
Шүэ:Хурдан бос.
Тон: Эгч ээ, ямар эрт босоо вэ?
Шүэ:Эрт биш ээ. Унтчихсан байна.
Тон: Унтчихсан? Ёслол эхэлчихсэн үү?
Шүэ:Бид хоёр хоёулаа ингэж унтана гэж байхгүй. Хэн нэг нь хорлосноос зайлахгүй.
Тон: Эгч ээ, өчигдөр боломжтой бүх арга хэмжээ авсан бус уу?
Шүэ:Миний буруу. Гоо сайхны шөл хуурамч байж. Одоо яриад нэмэргүй. Хурдан. Хувцасаа өмс.
Тон: За.
*****************
Хад: Юанбай, баяр хүргэе. Баяр хүргэе.
Аав: Хадам аав аа.
Хад: Энэ Литатварын өгсөн бэлэг.
Бичиг: Жи Яанлин. Хаантны өгсөн шагнал. Би татгалзаж чадалгүй аваад ирлээ. Татвар эхнэр болсон ч гэсэн, манай бага охин, бас бидэнтэй ойр дотно байдаг. Ли татвар Руяаогийн Хатгуурын ёслолд санаа чилээж байна лээ.
Аав: Хадам аав, Ли татварын сэтгэлд талархая. Ли татварын бэлэг хэтэрхий эрхэм тул авч чадахгүй нь.
Хад:Бид чинь нэг гэр бүл. Шуран, энийг чи ав. Ав аа.
Хо: Мэдлээ. Аав аа.
Хад:Би хөгширч байна, нэр хүнд, сайн мууг гэр бүлээрээ мэдэрнэ. Шураны үеэлтэй уулзсан биз дээ? Бодож үзээд, хаантны чихэнд хүргэчихээрэй.
Хо: Аав аа. Энийн дахиж ярьж яах нь вэ. Танил талаа албанд томилно гэдэг сайн хэрэг биш. Эрхэм дээдэс хууль цаазыг баримталдаг хүн. Хэдэн үг хэллээ ноёнтны хэлснээр болдог зүйл биш.
Аав: Таны хэлснийг ойлголоо. Өнөөдөр Руяаогийн Хатгуурын баяр. Ийм зүйл ярихад тохиромжгүй. Дараа ярилцъя.
Хад: Тэгье ээ. Юанбайгийн хэлснээр болог. Би түрүүлээд орж байя.
Эр: Жи ноёнтон.
Ю: Жиан ноёны амрыг эрье. Эзэгтэйн амрыг эрье.
Аав: Шен ноён ирсэнд талархая.
Хо: Би Шен ноёнтныг манайд байнга ирж Руяаод зааж сургаж байгаарай гэж хэлдэг юм.
Ю: Эзэгтэйд танд гялайлаа.
Ээж:Жиан ноёны өргөө ч мөн дөө. Манайхаас хамаагүй том юм. Харагдах байдалд нь хууртаж болохгүй. Өнөөдөр дандаа гурваас дээш зэрэгтэй зочид ирсэн гэсэн. Хөөе. Таалагдсан хүн байвал ахдаа хэлээрэй.
Дүү: Ээж ээ. Бүгд хөгшин юм байна шд.
Ээж: Тэр тусмаа сайн.
******************
Шүэ:Нааш нь.
Тон: За. Ийм байж болох уу? Харуул гаргачихсан байна. Үймээн дэгдээдэг хэрэг.
Шүэ:Үймээн дэгдээвэл хот даяараа биднийг шоолно. Жиан овогтын нэр хүнд унавал бид баларна.
Тон: Жи Шуран хэтэрч байна. Одоо тэгээд яах вэ?
Шүэ:Миний өчигдөр явуулсан том бэлэг талаар өнгөрөөгүй гэж найдъя.
****************
Хад: Жиан Юанбай гэж зальт үнэг. Чамайг эхнэрээ болгочихоод Жи овогтыг үл тоомсорлож байдаг. Чи ч чи. Жиан овогтын хүн болчихоод өөрийнхөө гэрт тусалж мэдэхгүй.
Хо:Тэр үед надтай гэрлүүлэхийг хүсэхгүй байсан биз дээ? Зэрэг дэв нэмэхийг нь хараад ашиглахыг хүсч байдаг.
Хад: Дэмий юм ярихаа боль. Битгий март. Чи Жи овгийн хүн шүү. Жи овгийг яасан ч мартаж болохгүй.
Бүгд: Су гүн байна. Су гүнтэн. Су гүн яагаад энд ирдэг билээ? Су гүн үү дээ?
Эр: Су гүнтэн ирчихэж.
Эр:Сайн санаа өвөртөлж ирээгүй байх. Мэс зүүчихсэн байна. Юу болсон юм бол?
Эр: Том хэрэг мандах нь дээ.
Аав: Су гүн албаны хэргээр явна уу?
Су:Жиан ноён даажигнаж байх чинь. Өнөөдөр албаны хэрэг үгүй. Жи ноён аргагүй л нэр нөлөөтэй юм. Таохон хүртэл энд ирэх гээд миний захиалгыг цуцалсан байна лээ. Тэгээд л найр наадамд нэгдэхээр ирлээ. Жиан ноён татгалзахгүй биз дээ?
Аав: Тийм бол Су гүн тавтай морил.
Су: Жиан Ли авхай хаачаа вэ?
Хо:Су гүнтэн. Ли арийн бие тавгүйтээд өнөөдөр өргөөндөө амарч байгаа.
Су: Жиан ноёнтон. Би Жиан арь авхайг сүр жавхлантайгаар хүргэж ирсэн. өнөөдөр ирж надад талархах ёстой бус уу?
Хо: Ёс алдлаа.Тийм бол би дахиад хүн явуулж асуулгая.
Аав: Су гүн, морил.
Су: Шалга.
В: Мэдлээ.
*****************
Эр:Руяао авхай насанд хүрч, ухаант мэргэд бүгд магтаал өргөнө. Шувуу хүртэл ганцаар нисдэггүйтэй адил ханиа олсон байна.
Бүгд:Тийм ээ. Жиан авхай, Жу ноёнд баяр хүргэе.
Аав: Өнөөдөр Руяаогийн насанд хүрсний баяр. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ гялайлаа.
2э: Хааччихав аа?
Руй: Гэдэс өвдөөд. Аав хаана байна?
2:Манай Жиангийн өргөөний охид өвөрмөц бас гоо үзэгслэнтэй. Цэнгэг усанд ургадаг бадамлянхуа цэцгийн адил төрөлхийн гоо үзэгслэн. Хуруу нь сүмбэн, арьс нь торго мэт зөөлөн.
В: Тэрнийг олсон. Хаалган дээр нь хоёр хүн манаж байна. Гарч чадаагүй байх.
Су: Олны хөлөөс зугтах хүн биш гэж мэдэж байсан юм. Занганд орсон байх.
В: Би очоод...
Су: Хэрэггүй. Жиан овогтыг мэдсээр байж эргэж ирэхийг хүссэн. Жиан Ли авхай олонд танигдахыг хэр их хүсчбайгааг харах цаг болж.
2:Ерөөлт цаг ирж, ёслол эхэлж байна.
Аав: Эхнэр.
2:Ёслолын эзэн.
Эр:Авъяаслаг эр, үзэгслэнт эмэгтэй. Сайхан тохирч байна.
Эр: Эрдэм номын хүн, хөөрхөн бүсгүй.
Бүгд:Бурхнаас заяасан хосууд.
2: Одоо Жиан эзэгтэй, ёслолын эзний үсийг самнаж, хатгуур хатгаж өгнө.
Хо:Ерөөлт энэ өдөр анх удаа эмэгтэй хүний хувцас өмсөж, хүүхэд насаа ардаа орхиж, эрдэм ухааныг хөөнө. Урд удаан насалж, аз жаргалыг амталж, ерөөд хүртэж яваг.
2: Ёслол дууслаа.
Эр: Сайн байна.
Эр: Сайн байна.
Эм: Нинюан тайжийн эзэгтэй ч азтай юм аа. Ийм үзэгслэнтэй, авъяаслаг бэртэй болох гэж.
Эм: Би баяртай байлгүй яах вэ.
Я:Руяаотой сүй тавьсан нь миний аз.
2:ёслолын буудлага.
Эр: Хаана байна аа?
Эр: яагаад буудахгүй байна?
Эр: Юу болоод байна аа? Мөнгөө хэмнэсэн юм бол уу?
Аав: Ёслолын буудлага яав...
2: Ёслолын... ёс ёслолын буудлага...
Эр: Эзэнтэн. Ёслолын буудлага. Болсонгүй.
2: Болсонгүй ээ?
Бүгд: Болсонгүй гэнэ ээ?
2: Хурдан очиж учрыг нь ол.
Хүү: Хөөе. Гоё цэцэг.
Ээж: Үзэгслэнтэй юм аа.
Эр: Тэр хэн бэ? Чамин хээнцэр бүсгүй байна.
Эр:Тэр арай... Жэнюү сүмээс эргэж ирсэн Жиан овогтын хоёрдугаар авхай биш үү?
Эр:Нөгөө ээжийгээ, дүүтэйгээ хөнөөчихдөг үү?
Эр: Жиан овогтын хоёрдугаар авхай гэж байна.
Дүү: Ээж ээ. Сүнс. Ээж ээ. Шүэ Фанфей. Тэр мөн байна. Мөн байна, ээж ээ. Ээж ээ. Ээж ээ. Эргээд ирж.
Ээж: Амаа тат.
Шүэ:Гуравдугаар дүү. Насанд хүрсэнд чинь зориулсан бяцхан бэлэг.
Хо: Ли арь. Чи хүрээд ирэв үү.
Аав: Яагаад оройтоо вэ?
Шүэ:Өргөөний байрлалыг сайн мэдэхгүй болохоор төөрөөд хоцорчихлоо. Азаар... гуравдугаар дүүгийн ёслолд амжиж ирлээ.
Аав:Эрхэм зочдод танилцуулахыг зөвшөөрнө үү. Энэ бол миний саяхан эргэж ирсэн, хоёр дахь охин, Жиан Ли.
Эм: Жиан ноён охиноо хүлээн зөвшөөрчихлөө. Хойшид хүний аминд хүрсэн гэж хамаагүй ярих хэрэггүй.
Эр эм: Юу болоод байна аа?
Дүү: Ээж ээ. Бэр эгч үнэхээр биш гэж үү?
Ээж: Энэ хорвоод ийм адилхан хүн гэж байх уу?
Лиу:Аргагүй л Жиан ноёны үр удам мөн дөө. Олон жил гэрээсээ хол байсан ч эрхэмсэг байдлаа алдсангүй. Жиан ноён ч азтай юм аа.
Аав: Лиу эзэгтэй, та хэтрүүлж байна.
Шүэ:Үр хүүхдэдээ санаа тавьдаггүй эцэг эх гэж үгүй. Аав маань Ли арь надад сэтгэлээ чилээдэг байсныг би мэднэ. Тийм болоод л Ли арь эргэн ирсэн.
Лиу:Өнөөдөр Жиан Ли авхайг хараад сэтгэл өвдөж байна. Олон жил эзгүй байсан болохоор Хатгуурын ёслол хийхийг чинь хараагүй юм байна. Тэр үед үсийг чинь хэн самнаж өгсөн бэ?
Шүэ: Чинчэн ууланд амьдрал эгэл даруу олохоор Хатгуурын ёслол хийж чадаагүй.
Лиу: Тэгвэл Жиан эзэгтэй Ли арийн ёслолд очоогүй юм байна.
Эм: Арван жил болоход ганц ч очоогүй гэхээр өрөвдөлтэй юм аа.
Эр: Жиан ноёны охин атал ёслол ч хийж өгөөгүй байдаг.
Эм: Тийм байж болох уу?
Эр: Жиан эзэгтэй тэгээгүй байлгүй дээ.
Шүэ: Ээж маань ар гэрээ төвхнүүлээд завгүй байсан. Надаас болж ядарвал Ли арь би гэмших болно.
Лиу: Өнөөдөр оройтоогүй байна. Хатгуур... энэ ёслолын билэгдэл. Үсний хатгуур насанд хүрснийг илтгэдэг гэлцдэг. Өнөөдөр би чамд хатгуур өгье. Чиний ёслолын билэгдэл болог. Алив, би зүүгээд өгье.
Шүэ: Ли арь Лиу эзэгтэйд гүнээ талархаж байна. Гэхдээ Ли арийн ээж энд байгаа болохоор аны бэлгийг авч зүрхлэхгүй нь.
Лиу: Өө, би ёс алдаж байна. Жан эзэгтэй байаа шүү дээ. За, алив алив. Жиан эзэгтэй. Та тэрэнд хатгуур өгөх хэрэгтэй байна.
Хо: Ли арь. Ээж нь үсийг нь чимж өгье.
Шүэ: Ли арь ээждээ талархая.
Ж: Энийг авч яваад аавд маань өгөөрэй. Тэрэнд намайг энд маш их зовж шаналж, гомдож цөхөрч байсан гэж хэлээрэй. Хэдий тийм ч би буруу зүйл хийгээгүй. Би буруу зүйл хийгээгүй. Үзэн ядаж байна. Жиан овогтынхныг бүгдийг нь үзэн ядаж байна. Хойд насандаа ч тэднийг зовж зүдэрч явахыг хүсэх болно.
Руи: Жиан Ли.
Бүгд: Жиан Ли. Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.
Эр: Жиан ноён үнэхээр азтай юм. Үнэхээр эрхэмсэг охинтой юм.
Эр:Жиан ноёны охин хорвоо ертөнцийг гийгүүлж яваг.
Эр: Жиан ноёнтон, өнөөдөр таны охиныг харах хувь тохиолоо. Ийм гоо үзэгслэн үнэхээр ховор.
Эр:Номин ногоон нөмрөг нь цасан цагаан царайг нь улам тодотгожээ.
Бүгд:Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.Жиан Ли.
С: Гуравдугаар авхай.
Эм: Авхай.
Эм: Руяао. Руяао.
С: Гуравдугаар авхай.
Аав: Руяао.
Эм: Руяао.
Эм: Гуравдугаар авхай.
Аав: Руяао, зүгээр үү?
2: Юу болоод байна аа?
Аав: Хурдан хүн дууд.
Эм: Авхай, та зүгээр үү?
Хо: Руяао.
Эм: Авхай, сэрээрэй.
Аав: Руяао.
С: Гуравдугаар авхай.
Эм: Авхай.
Хо: Руяао.
Шүэ: Ли Арь. Чи харж байна уу? Энэ миний чамд өгч байгаа насанд хүрсний бэлэг. Жиан Ли.
Ж: Гялайлаа.
С: Одоо яах вэ?
Эм: Юу болоод байна аа?
Хо: Үгүй ээ.
Хо: Руяао.
Су: Гуравдугаар авхай. Хурдан оточ дуудаад ир.
Хо: Одоо яах вэ?
С: Эзэнтэн.
***************
Шүэ: Лиу эгч ээ. Өнөөдөр энэ бүхэн таны л ач.
Луи:Надад талархах хэрэггүй. Хэрэг гарвал надад хэлж байгаарай.
Шүэ: За.
Луи:За, би явлаа.
Шүэ: За.
Хад:Луи эзэгтэйд ингэж ч чадуулах гэж.
Хо:Аав аа, надаас асуух хэрэггүй. Би л танаас Лиу овогтын гомдол хэзээ тасрахыг асуумаар байна. Миний охины Хатгуурын ёслол Жиан Лигийнх болчихлоо.
Хад:За за. Байдаг л нэг ёслол. Су гүн Жиан Лийг хараад байгааг би анзаарсан. Гүнтэй хэзээнээс холбоотой болсныг нь мэдэх үү?
Хо:Аав та умартаа юу. Су гүнгийн ёслолын цувааг. Жиан Лийг энд байлгаж болохгүй.
*****************
Я:Жиан Ли авхай. Дахиад уулзах шив. Жиан Ли авхай санахгүй байж магадгүй. Өнөрсөн удаа хаалганы дэргэд таарахад та... Тэр үед Жиан Ли гэж мэдээгүй. Багадаа сүй тавьсанаас хойш үнэхээр үзэгслэнтэй бүсгүй болж.
Шүэ: Жу ноёнтон.
Я:Нээрэн. Энэ миний өгч байгаа сэтгэлийн бэлэг. Өнгөрснөө бодоод.
Шүэ: Жу ноёнтон. Одоо таны сүйт бүсгүй гуравдугаар дүү. Надад таны бэлгийг авах эрх байхгүй. Хууль ёсны эзэнд нь өгөөрэй. Жу ноёнтон, морил.
Ээж: Хөөе хөөе. Тэр Жиан Ли яахаараа Фанфейтэй тийм адилхан байдаг байна аа?
Дүү: Ах аа. Эргээд амилчихаагүй байгаа?
Ю: Дуугүй бай. Өнөөдрийн ёслолын үеэр Жиан ноён тэрийг өөрийнхөө охин гэдгийг баталсан. Тэгэхээр тэр тэргүүн сайдын охин. Ижил төстэй байдал бол зүгээр л тохиолдол. Та нар амаа мэдэж яв. Урт хэл хүзүү орооно гэдэг.
Ээж: Хурдан явъя.
Шүэ: Шен ноёнтон. Шен ахайтан.
Ээж: Хурдан явъя. Хурдан.
Су: Жиан Ли авхай. Юу хараа вэ? Таныг ёслолд оролцохгүй нь гэж бодож байлаа. Ийм сонирхолтой байх юм гэж санасангүй. Бүгдийг нь гарах гарцгүй болголоо. Үеэл чинь... бусдыг уриалахдаа гаргууд юм.
Эр: Өвдөж байна.
Эр: Яагаад намайг түлхэж байгаа юм?
Эр: өвдөж байна.
Руй: Чамаас л боллоо. Явж болохгүй. Намайг цохичихоод явна гэнэ ээ.
Эр: Хурдан буу.
Руй: Зугтаах гээ юу?
Эр: Намайг тавь. Миний дээрээс буу.
Руй: Намайг түлхэнэ гэнэ ээ?
Эр: Хурдан тавь.
Руй: Явуулахгүй дээ.
Су: Яагаад Жиан овогтынд ирсэн юм?
Шүэ:Су гүнтний асуултыг сайн ойлгосонгүй.
Су:Жиан сайдынхыг би халуун дулаан сайхан гэр бүл гэж боддог байсан. Тэр халуун дулааныг мэдрэхээр эргэж ирэхийн тулд арга саам хэрэглэж намайг ашиглаж гэж бодож байлаа. Хараад байсан чинь, Жиан өргөөн дэх таны байр суурь тийм ч сайн биш бололтой.
Шүэ: Жиан өргөө миний гэр. Эргэж ирэлгүй яах вэ. Су гүнг ийм сониуч гэж мэдсэнгүй.
Су:Сониуч байгаагүй бол та эргэж ирэх байсан уу? Надад хэлээч. Миний ачийг яаж хариулах гэж байна?
Шүэ: Нийслэлд эргүүлж авчирсан Су гүнтэнд гялайлаа. Гэхдээ Чинчэн уулын хэргийг илчлэхэд чинь би тусалсан. Хариуг тань арьсан гэж итгэж байна. Одоо бид тэнцсэн. Хойшид танаас хариуцлага нэхэхгүй. Бусад асуудлыг мартсан нь дээр.
Су:Нэг юм саначихлаа. Намайг хэн ч ухаангүй гэж хэлж байгаагүй. Жиан Ли. Энэ хэргийг яаж шийдвэл дээр вэ? Аан?
Шүэ: Тэгвэл намайг загна. Тэгэхгүй бол энэ хэргийг мартсан нь дээр. Би явлаа.
Су:Шүэ Фанфей.
Эр: Хоёрдугаар авхай. Хэрэг гарлаа. Эзэгтэй таныг дуудаж байна.
5-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home