The double-4

The double 2024-4

Үргэлжлэх хугацаа: 55мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүдэд:

Шүэ: эм,  Шүэ Фанфей

Су: эр, Шиао Хэн, Су гүнтэн

Ж: эм, Жиан Ли, тэргүүн бичээчийн охин Жиан Ли

Тон: эм, Жиан Лигийн зарц

Ю: Шен Юрон, Шүэ Фанфейн нөхөр Шен ноён

Гү: эм, Ван Нин гүнж

 

Нэмэгдсэн дүр:

Р: эм, Жиан овогтын гуравдугаар авхай Руяао

Руй: эр, Жиан Лигийн  үеэл Руй

Хо: эм, Жиан Лигийн хойд эх

Эх: Жиан Лигийн ээж

Лиу: Лиу ахайтан, Шүэ Фанфэйгийн ээжийн найз

Аав: эр, Шүэгийн аав

Сайд: эр,  Лиу сайд

Ө: эм, шивэгчин Шианчао

Н: эм, шивэнчин Юаншуан

                                         

Гарчиг:Тавилан. 4-р анги.

Ө: Сайн тайраарай. Бусдыг нь ч гэсэн. Тон арь, усаар тоглохоо боль. Хуан ажлаа дуусга. Чи. Ваарнуудыг хурдан байрлуул. Наад найман баганаа хурдан арчиж дуусга.

Н: Чи...

Ө: Наашаа наашаа наашаа. Иш нь тавьчих. Газар тавьчих. Тэгээд тийш нь тавьчих. Ойлгосон уу?

Эр: Ойлголоо.

Шүэ: Шианчао.

Ө: За? Авхай. 

Шүэ: Энэ миний хайртай бугуйвч.

Ө:Гоё юмаа.

Шүэ: Үнэхээр сайхан зохиж байна.

Ө:Энэ...

Шүэ: Үнэхээр үзэгслэнтэй.

Н: Долигонож байгааг нь.                                                      

Ө:Гялайлаа, авхай. Авхай. Цангаж байгаа биз дээ. Би танд цай, амттан аваад ирэх үү?

Шүэ: За.

Н: Хөөе чи.  Наад цэцэг чинь яачихсан юм бэ? Муухай харагдаж байна. Ингэж тавьдаг юм уу? Дахиад хий.

*****************

Хо:Цэцэг гэнэ ээ? Ямар цэцэг?

С: Байдаг л нэг цээнэ, модны цээнэ цэцэг. Бас удвал цэцэг. Гэхдээ их олныг авсан байна лээ. Шианчао, Юанш уан хоёр цэцэрлэгийг нь дүүргэх гэж нааш цааш гүйж байна гэж сонссон.

Хо:Ярих юмтай л юм байна. Жиан өргөөнийхөнд хоёрдугаар авхай эргэж ирэнгүүтээ мөнгө үрэн таран хийж байна гэж хэл. Үрэн таран хийхээс гадна зарц, шивэгчиддээ хатуу гэж яриа гарга.

С: Ойлголоо.

Хо:Шен ноёнд өгөх бэлэг бэлэн болсон уу?

С: Бэлэн болсон. Нааш ир. Энийг хар даа. Энэ манай Жи овгийн хамгийн сайн амттанууд.

****************

Аав: Номыг эмхэтгэсэн нь таны л гавъяа. Би хэдэн санаагаа хуваалцсан төдий. Энэ хүртэл ирж талархалж илэрхийлж байгаа нь биднийг хөндий харагдуулж мэднэ.

Ю:Таны зөвлөгөө байгаагүй бол эрхэм дээдсийн сэтгэлд хүрэхгүй байсан биз ээ. Тан дээр зочилж ирсэн  маань нэр  төрийн хэрэг. Үүгээр далимдуулаад танд талархсан сэтгэлээ илэрхийлье.

Хо: Яриа тань дуусч байна  уу? Ноёнтон таныг ордны залуу үеийнхэнд үлгэр жишээ болох хүн гэж байнга магтдаг юм.

Ю: Жиан ноёны магтаалдталархая.

Хо:Шен ноёнтон, энэ бидний талархсан сэтгэл.

С: Энийг танд.

Ю: Ноёнтонд гялайлаа. Эзэгтэйд ч бас.

Хо:Ирэх сард бага охины маань насанд хүрэх ёслол болно. Таныг хүрэлцэн ирэхийг урья.

Ю: Нэр төрийн хэрэг.

Ю:Би ингээд явъя даа.

Аав: За.

Хо:Шен ноёныг гаргаж өг.

С: Мэдлээ.

Аав: Морил.

Ө: Авхай, энийг энд тавих уу?

Шүэ: Тийм ээ. Наанаа тавьчих.

Ө: За. Ийш нь тавьчих.

Шүэ: Болгоомжтой. Болгоомжтой. Наадахаа тийш нь тавьчих.

Эр: За.

С: Шен ноёнтон.

Шүэ: Тийш нь хэдийг тавьчих.

С: Ийшээ. Шен ноёнтон.

Шүэ: Болж байна.

Тон: Авхай. Шианчао ирлээ.

Шүэ: Шианчао.

Ө:За.

Шүэ: Суу.

Ө: Би...

Шүэ: Өнөөдөр сайн ажилласан. Хурдан суу.

Ө: Мэдлээ.

Шүэ: Нээгээд үз.

Ө: Авхай. Надад уу?

Шүэ: Ав аа.

Ө: Гялайлаа, авхай. Энэ... энэ... энэ... маш үнэтэй эд...

Шүэ: Дахиад зөндөө бэлэг байгаа.

Ө: Намайг яасан гэж... Гялайлаа, авхай.

Шүэ: Шианчао. Цэцэрлэгт байгаа цэцэгнүүдийг арчилж байгаарай. Гадаа халуун болохоор биеийн халуун нэмэгдэнэ. Удвал цэцэг халуун гадагшлуулдаг болохоор. Завтай үедээ удвал цэцэг түүж хатаагаад цай хийж байгаарай.

Ө:Авхай, та хэлэх шаардлагагүй ээ. Би өнөөдөр яг хийх гэж байсан юм. Гэхдээ эзэн дээр зочин ирээд эзэгтэйд үйлчилж байгаад мартчихсан байна.

Шүэ: Ямар зочин ирээ вэ? Тийм хүндтэй зочин уу?

Ө:Шен Юрон. Шен ноёнтон. Авхай. Би тэгж их цангаагүй ээ.

Шүэ: Чиний хэлсэн Шен ноён... саяхан эхнэр нь нас барсан бичгийн ноён мөн үү?

Ө: Тийм ээ. Шен ноён энэ жилийн шилдэг төгсөгч. Эзэнтэн тэрнийг их өндөр үнэлдэг. Гуравдугаар авхайн насанд хүрэх ёслолд уригдсан.

Шүэ: Тийм үү?

Ө: Тийм ээ. Даанч эхнэр нь их муу хүн байсан. Шен ноёныг хуураад, баригдсаныхаа дараа зугтах гэж оролдсон. Тэгээд яасныг нь мэдэх үү?  Хадан хавцал руу уначихсан. Больж. Шен ноён эхнэртээ хичнээн хайртай байсан гээч. Эхнэрээ нас барсан гэж дуулаад гурван өдөр, гурван шөнө ус ч угаагүй.

Шүэ: Шен ноён эхнэртээ их хайртай байж.

Ө: Гэхдээ хорвоо шударга болохоор... эрхэм дээдэс, хайр ачлалыг дээдэлдэг болохоор Шен ноёныг магтсан гэсэн. Миний сонссоноор эрхэм дээдэс тэрнийг анхаардаг болсон гэсэн. Сохорсон биш завшив гэдэг байх аа.

Шүэ: Тийм... байж.

Ө: Шен ноён...

Тон: Шианчао. Цэцэгнүүдээ арчлах цаг болж.

Ө: Би ярьж дуусаагүй байна.

Тон: Зүгээр ээ. Явъя. Би хамт явъя.

Ө: Бугуйвч.

Тон: Явъя.

Ө: Авхай, би явлаа шүү. Дараа үргэлжлүүлье.

Тон: Эгч ээ. Эгч ээ. Эгч ээ, яасан бэ?

Шүэ: Тон арь. Хүмүүсийн хорон санаатай, увайгүй гэж яриад байгаа Шенэзэгтэй... би байна. Би зүгээр  л гэр бүлээрээ зоог барина гэж бодсон.

Ю: Гэр бүлээрээ зоог барилгүй удсан байна. Би номоо бичиж дуусгах гээд завгүй байсан болохоор гэр бүлээ ч анхаарсангүй. Эхнэртээ анхаарал халамж тавьж байсанд гялайлаа. Ээж, Руюун хоёрт ч бас тусалсанд гялайлаа.

Эм: За алив. Хундагаа өргөе. Хүүдээ ажил үйлс нь өндөр байж, өвөг дээдсийнхээ нэр төрийг өндөрт өргөхийг хүсье. А Ли. Бүгд дарс ууж байхад, цай уудаг нь яаж байгаа юм?

Шүэ: Ээж ээ, өнөөдөр бие маань сайнгүй  байгаа болохоор дарсны оронд цай уучихъя.

Эм: Амсаад тавихад болно.

Ю: А Лигийн бие таагүй байгаа бол ээж ээ, хүчлэх хэрэггүй.

Эм2: Бэр эгч ээ. Ээжийг бодоод ч болов уучих л даа.

Эм: Хэрэггүй ээ. Насанд хүрсэн хүү хүний хүн. Талархах сэтгэлгүй хүүтэйгээс хойш. Дандаа бусдын талд орж байдаг юм.

Ю: Бид бүгд нэг гэр бүл. Ээж ээ, дэмий юм ярих хэрэггүй.

Шүэ: Ээж ээ. Бие маань таагүй байгаа болохоор таныг гомдоочихлоо. Өнөөдөр баярт өдөр болохоор уучихъя. Тэр дарсанд эм хийсэн байсныг хэн мэдэх билээ. Шен Юрон намайг өргөөнд оруулж өгсөн. Сэрээд хартал... Чи хэн бэ?

Эр: Эзэгтэй.       

Шүэ: Шен овогтын ээж охин хоёр намайг гүтгэсэн. Гэхдээ энийг Шен Юрон мэдэж байгаа гэж би төсөөлөөгүй.

Тон: Эгч ээ, би мэдлээ. Би ойлголоо. Би авхайгаа энэ хорвоо дээрх хамгийн азгүй хүн гэж боддог байсан. Гэтэл эгч таныг...

Шүэ: Миний л тэнэгийнх. Эцэст нь надаас болж аав маань, дүү маань хэрэгт орж... амиа алдсан. Энэ бүгд цусан өшөө. Шударга ёс ялах болно.Тэр хорон санаатнуудыг заавал шийтгэх ёстой.

Тон: За. эгч ээ. Би танд тусална аа. Би заавал танд тусална.

Шүэ: Тон арь. Тон арь. Жиан Ли бид хоёрыг гүтгэсэн хүмүүс ёслол дээр ирэх болохоор бид төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэгтэй.

Тон: Яаж?

Шүэ: Хатгуурын баярт оролцлоо гээд хангалтгүй. Тон арь. Ли арийн хатгуурын баяр ямар болсныг чи санаж байна уу?

Тон: Авхайд зориулж хатгуурын баяр хийгээгүй.

Шүэ:Тэгвэл хоёулаа Жиан Лийд зориулж Хатгуурын баяр хийж өгье.

Тон: Хийж өгнө өө?

Шүэ: Тийм ээ. Жиан Ли намайг аврах гэж амиа зольсон. Би нийслэлд эргэн ирж, Жиан овогтынд орсон болохоор Ли арийн төлөө шударга ёсыг тогтооно. Жиан Ли бол нэр хүндтэй авхай. Нийслэлийн иргэдийн өмнө зогсож... тэдний магтаал, ерөөлийг сонсох ёстой. Тийм болохоор, Тон... Хатгуурын баяр ганц Жиан Руяаогийнх биш, бас Ли арийн баяр. Би Жиан Лийг заавал байх ёстой байранд нь аваачих болно.

Тон:Гэхдээ, эгч ээ... амар биш шүү дээ. Жи Шуран таныг зогсоох болно.

Шүэ: Хичнээн хэцүү байсан ч, Ли арийн төлөө хийх хэрэгтэй.

Тон:Шен Юрон эгч таныг харчихвал...

Шүэ: Хатгуурын ёслол дээр очсон байхад... би Жиан Ли гэдэгээ баталж чадна. Шен Юрон намайг сэжиглэсэн ч, Жиан овогтын өргөөнд төвөг удаж зүрхлэхгүй. Жиан Ли бид хоёрын хувьд тавилан огтлолцсон болохоор тэнгэрийн орноос тэр надад туслах нь гарцаагүй. Би тэрэнтэй нийслэлийн нэр хүндтэй айлын гэрт дахин уулзах болно.

*****************

Ө: Арай гэж дууслаа. Удвал цэцэг хайчлах ийм хэцүү гэж хэн мэдэх билээ.

Тон:Нар тусдаг газарт бүгдэд нь цэцэг тарьчихаж. Өөр нар тусдаг газар байхгүй болохоор чийг даагаад байдаг болж. Шианчао эгч ээ, манай өргөөнд өөр нар сайн тусдаг газар байхгүй биз?

Ө: Тон арь. Чи зөв хүнээсээ асуулаа. Арын хашаанд нар сайн тусдаг юм.

Тон:Тэгвэл тэнд тавьчиихъя. Хэдхэн  ширхэг удвал цэцэг шдээ. Та арай ганцхан байдаг хундан цагаар хаш бугуйвчийг авчихсан болохоор болоо гэж бодоод байгаа юм биш биз?

Ө: Яалаа гэж дээ.

Тон:Тэгвэл хамт явж цэцэгээ хатаая.

Ө: Тон арь. Тэгж биш ээ. Дахиад хий. Удвал цэцгийг байрлуулахдаа уян налархай бай. Зогс. Хаачих гээ вэ? Залхуураа юу?

Тон: Эзэнтэн авж байхаар нь мэнд мэдэх санаатай.

Ө: Эзэнтэн.

Аав: Холд.

Тон:Эзэнтэн.

Аав: Ли арь сайн байгаа юу?

Тон: Авх...

Ө: Авхай их сайн байгаа.

Аав: Яасан илүү үгтэй юм. Битгий оролцоод бай.

Ө: Мэдлээ.

Тон:Авхай маань сайн байгаа. Ойрд халуун байгаа болохоор бид цай хийх гээд удвал цэцэг хатааж байна.

Ө: Би хийсэн юм. Та хар даа.

Аав:Даанч олиггүй харагдаад байсан юм. Гайхуулах юм юу байна. Дахиад хий.

Ө: Мэдлээ.

Эх:Та яагаа вэ?

Аав: Зүгээр ээ. Хаантан хаан ширээнд сууж, улсын дотоод хэрэг тогтворгүй байна. Яахаа мэдэхгүй л байна.

Эх: Би удвал цэцгийн цай бэлдсэн. Халууныг хөөж, нүд цэлмүүлдэг.

Аав: Сайхан үнэртэж байна.

Эх: Ноён таны ядаргааг тайлж байвал болох нь тэр.

Аав: Хн.

Шүэ: Аав аа.

Аав: Ли арь. Энэ чиний тарьсан цэцэгнүүд үү?

Шүэ: Тийм ээ, аав аа. Энэ хэдэн удвал цэцгийн Ли арь ургуулж байгаа юм. Ээж цэцэг ургамал тарихдаа гаргууд байсан. Ли арь би хайхрамжгүй болохоор. Ээж удвал цэцэг амь бөхтэй, хүч чадал, ариун журмыг билэгддэггэдэг байсан. Хүйтэн намар удвал цэцэг ч ноён нуруутай эр хүн шиг, аав шиг тэсч үлддэг гэдэг байсан.

Аав:Ли арь. Чи энийг мартсан байх.

Тон: Хоёр эгч хаачих гээ вэ?

Н: Аан, бид нар...

Ө Н: Тийшээ...

Ө: Тийшээ.

Тон: Тэгвэл тийшээ гэж хаашаа юм?

Н: Бид хоёр очих газар...

Ө Н:бие засах газар.

Н: Тийм ээ.

Тон: Би ч гэсэн бие засах газар руу явж байсан юм. Алив  хамт явъя. Хамт явъя.

Н: Нөгөө...

Тон: Ашгүй хамт явцагаая.

Ө: Чи яаж...

Шүэ: Аав аа, амттан авчрахаар явж байх шиг байна. Аав  та суугаач.

Аав:Хэрэггүй ээ. Ордон руу явах ёстой.

Шүэ: Тэгвэл... аав та миний өмнөөс эмээд амттан  хүргэж туслаач дээ. Тэр өдөр эмээгийн өргөөнд болсон хэргээс болоод гэмшиж байна.

Аав:Тэр явдал чиний буруугаас болоогүй. Март даа. Жаахан сууж байгаад явъя.

Шүэ: Аав аа, миний тарьсан удвал цэцгээр хийсэн хамгийн амттай цай шүү. Битгий зод. Битгий зодооч. Битгий...

Аав:Ли арь.

Шүэ: Битгий. Битгий. Битгий л дээ. Дахиад тэгэхгүй. Би дахиад тэгэхгүй.

Аав:Ли арь.

Шүэ: Дахиад хэзээ ч тэгэхгүй.

Аав:Чи чинь яаж байна аа? Ли арь.

Шүэ: Үгүй ээ. Юу ч биш.

Аав:За за. Алив, Ли арь. Битгий ай. Битгий ай. Зүгээр ээ. битгий ай. Юу болсныг надад хэлээдэх.

Шүэ: Жэнюү сүмд байхад... ажлаа хийж дуусгахгүй бол... заримдаа намайг зодож шийтгэдэг байсан. Тэгээд би...

Аав:Алив харъя. Тийм ээ. Ли арь том болсон. Том авхай болсон. Тэгсэн ч чи үргэлж миний охин байх болно. Жэнюү сүмийнхэн яаж занчиж зүрхлэв.

Шүэ: Аав аа. Охин нь одоо гэртээ ирсэн. Аав та завтай үедээ ирж цэцэг харж, цай ууж  байвал Ли арь би талархах болно.

Аав:Ли арь.  Энэ...

Шүэ: Ли арь би Жэнюү сүмд байхдаа хатгасан юм. Сүртэй зүйл биш. Аав танд таалагдахгүй бол... Надаас болж таныг нэр нүүрээ алдах вий гэж айх юм.

****************

Хо: Энийг Ли арь ахайтанд зориулж хатгаа юу?

Аав:Ли арь Жэнюү сүмд гэдсээ цатгахын тулд  улавч хулгайлж, мөнгөөр арилждаг байсныг чи мэдэж байсан уу? Энэ тухай яриа тархвал Жиан овогтын хоёрдугаар авхайг өлөн зэлмүүн гэж шоолох болно.

Хо:Сүмийн эзэн мөнгийг завшсанаас зайлахгүй. Ноёнтон. Би хүн явуулж сургамж өгье.

Аав:Эхнэр. Тэрний гэмтсэнийг мэдэх үү?

Хо:Гэмтсэн?

Аав:Жэнюү сүмд зодуулсанаас болоод бүх бие нь шарх сорви болсон байна.

Хо:Сүүлийн үед Хатгуурын ёслолд бэлдээд завгүй байсан болохоор анзаарсангүй. Би эх хүний үүргээ гүйцэтгэж чадсангүй. Итгэлийг нь олж чадсангүй. Надад юу ч хэлээгүй. Ноён танд хэлж, ноён та надад хэлээгүй бол... бүгд миний буруу.

Аав:Өнөөдөр би энэнээс ч дор зүйл сонслоо. Намайг өөрөөс нь ичих вий гэж айдаг гэсэн.

Хо:Яагаад тэгж боддог билээ? Энэ      хүүхэд, надад ч хэлэхгүй.

Аав:Чамд ойртож зүрхлэхгүй байгаа хэрэг. Хатгуурын ёслол хийх болохоор Ли арийг оролцуул. Өнгөрсөн жилүүдэд бид тэрэнд их өртэй. Дахиад сэтгэлийг нь шархлуулж болохгүй.

Хо:Гэхдээ Ли арь ийм цэнгүүнд оролцож байгаагүй. Дүрэм журам сайн мэдэхгүй. Хатгуурын ёслол дээр нэр нүүрээ алдах вий гэж санаа зовох юм.

Аав:Манай Жиан овогтын охид эрт орой хэзээ нэгэн цагт олны өмнө гарах  л болно. Бодоод үз. Жэнюү сүмд тэрэнд тохиолдсон зүйлийн талаар яриа гарвал, бас Хатгуурын ёслолд оролцуулаагүйг мэдвэл биднийг юу гэж ярих бол?

Хо:Ойлголоо. Тэгвэл би бүгдийг нь бэлдье.

Аав:Эхнэр чамд  талархая.

***************

С: Тэнэг амьтад. Жиан Лийг эзэнтэй уулзуулж болохгүй гэж эзэгтэй хэдэн удаа захисан бэ? Ийм амархан юм ч хийж чадахгүй. Та нарын хэрэг байна уу?

Н: Би юу ч мэдээгүй. Шианчаогаас болж байгаа юм. Ашиг олохын тулд... Жиан Ли тэрэнд мөнгө өгсөн. Тэр хэлсэн болгоныг нь хийж өгсөн. Бас удвал цэцэг хатааж цай хийж өгсөн. Би юу ч мэдээгүй. Мэдсэн бол би болиулах байсан юм.

С: Шианчао. Энэ үнэн үү?

Ө: Сун мөмө, эзэгтэй өршөө. Би итгэлийг нь олж, мэдээлэл авах санаатай тэрэнд ойртсон билээ. Тон арь намайг дагаагүй бол удвал цэцгийн хэрэг болохгүй байсан. Эзэгтэй  санаа амар бай. Энэ хэргээс болоод Жиан Ли мөхөс надад илүү итгэх болно. Тэгвэл эзэгтэй та хүссэнээ хийж болно. Эзэгтэй. Энэ Жиан Лигийн мөхөс надад өгсөн шагнал. Мөхөс би энийг эзэгтэй танд барья.

С: Өөртөө үлдээ.0020

Ө: Мэдлээ.

Хо: Тэрний итгэлийг олж чадвал энэ зэргийн хохирол яая гэх вэ. Дараагийн удаа ганц сарын цалингаа алдаад өнгөрнө гэж бодох хэрэггүй.

Ө Н: Мэдлээ.

***************

Н: Ичгүүргүй.

Ө: Намайг үзэн ядаж л бай. Эзэгтэй намайг шийтгэнэ гэж бодсон уу? Гэтэл яасан. Эзэгтэй намайг шийтгэхийн оронд шагналаа өөртөө үлдээ гэсэн юм чинь.

Н: Болгоомжтой л байгаарай. Дахиад чамаас болж эзэгтэйд шийтгүүлэх юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Ө: Сайн сонс. Эзэгтэйн өмнө дахиад намайг муу хэлэх юм бол зүгээр өнгөрөөхгүй шүү.

Н: Яасан гэлбэлзэж байна уу? Жиан Лигийн өрөөнд юу хийснийг чинь мэдээгүй гэж бодоо юу?

Ө: Би яасан  гэж? Надад атаархаж байгаа биз дээ? Би эзэгтэй, хоёрдугаар авхай хоёрт таалагддаг. Чи таалагддаггүй юм чинь. Мэдээж энэ шагнал минийх.

Н:Эзэгтэй.

Ө: Эзэгтэй.

Н: Ичгүүргүй. Яасан гэнэ ээ?

Ө: Муухай  царай гаргачихаад. Хэн чамд дуртай байх юм? Тэгээд л надад уураа гаргаж байгаа юм.

Н: Би муухай царайтай. Тэгвэл чи хавтгай нүүртэй бол.

Ө: Чи. Чи... Эзэгтэйгээр түрий барьж өдөр болгон над руу нохой шиг хуцдаг биз дээ.

Н:Намайг нохой гэсэн үү?

Ө: Тийм. Нохой.

Н: За яах вэ. Нохой яаж аздагийг үзүүлээд өгье.

Ө: Галзуу нохой. Чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ. Галзуу нохой.

******************

2:Жиан Ли гэртээ ирээд хэд хоносон ч өргөөнөөсөө гарч харагдсангүй. Ичимхий юм бол уу, эсвэл хэн нэг нь гаргахгүй байна уу?

:Сайхан хэллээ. Хүний хэрэгт оролцох хэрэггүй.

2: Ли арь багадаа энүүгээр тэрүүгээр гүйх дуртай байсан. Руй арь тэрэнтэй тоглох дуртай байсан. Гэхдээ залуу авхай болсон болохоор өөрчлөгдөх нь гарцаагүй. Ли арь багадаа булцгар хацартай байсан. Одоо ялдам бүсгүй болж. Гудамжинд таарах юм бол би лав танихгүй байх.

:Үеэл дүүдээ биш хүүдээ санаа зовох ёстой юм биш үү. Удахгүй ордны шалгалт болно. Энэ янзаараа сургуулиасаа хөөгдчихвөл ахайтанд юу гэж хэлэхийг чинь харж л байя.

2: Эхнэр. Энэ чиний хариуцдаг хэрэг бус уу?  Яагаад намайг буруутгаад байгаа юм?

:Би хариуцдаг аа? Намайг хариуцдаг гэсэн үү?

2: Хөөе.

: Байж байгааг нь...

2: Эхнэр, цохихоо боль л доо. Эхнэр...

: Зогс.

2: Битгий цохь л доо.

: Зогс гэж байна. Зогс.

***************

Тон:Эгч ээ, та ч ухаантай юм аа. Эзэнтэн Жи Шуранд ямар нэг юм хэлсэнээс зайлахгүй. Тэгээд л өнөөдөр ийм их юм явуулсан байх. Гоё юм аа.

Шүэ: Чи ав.        

Тон:Хөөх. Гялайлаа, эгч ээ. Үнэхээр гоё юм аа. Эгч ээ. Тэнд мангас байна.

Шүэ: Ийм том болчихоод яст мэлхийнээс айж байдаг.

Руй: Өршөөж хайрла.

Тон:Жиан Жинруй. Эзэнтнй хоёрдугаар дүү, Жиан Юанпинавга ахын хүү. Энэ гэрийн хамгийн царайлаг нь.  Хэтрүүлэх дуртай, дуу шуу ихтэй, мулгуу бас сахилга бат гэж мэдэхгүй.

Бичиг: Жиан Жинруй.

Тон: Хүмүүс тэрнийг Руй гэж дууддаг.

Руй: Өршөөж хайрла. Өршөөж хайрла. Миний хөөрхий яст мэлхий. Зүгээр үү? Чамайг гэмтээчихээгүй биз? Зүгээр үү? Зүгээр ээ.

Шүэ: Үеэлийн амгаланг айлтгая.

Руй: Чи... Жиан Ли биш.

Тон: Залуу ноёнтон, тэр чинь юу гэсэн үг вэ?

Шүэ: Үеэл чи юу хэлэх гээ вэ?

Руй: Үеэл ээ? Намайг үеэл гэсэн үү?

Шүэ: Жиан Жинруй. Шиао Руй.

Руй: Одоо л зөв хэллээ. Сая царайг чинь хараад хамаг бие арзайчихлаа байна.Арай л гэж тэслээ. Шиао Руй гэдэг нэрийг чи надад өгсөн. Тийм хачин царай гаргаад байхаар чинь гайхлаа шд. Чамтай дахиад уулзахгүй нь л гэж бодож байлаа. Чи ч мэдэхгүй л дээ. Чамайг явсанаас хойш би өдөр болгон уйлдаг байсан. Цөхөрч, сэтгэлээр зөндөө унасан. Энэ яст мэлхийний ачаар л тэсч байлаа. Азаар авга ах чамайг буцаагаад аваад ирлээ.

Шүэ: Шиао Руй, санаа тавьсанд гялайлаа.

Руй: Тоох хэрэггүй. Суу суу. Чи ч гэсэн сууж бай. Гэхдээ... Дахиад хөөгдмөөргүй байгаа бол ухаантай байх хэрэгтэй.

Шүэ: Сануулсанд гялайлаа, Шиао Руй...

Руй: Жиан Руяао төвөг удах юм бол

Шүэ: Эргэж ирсэнээсээ хойш тэрэнтэй уулзаагүй. Гэхдээ гэрээсээ хол удсан хүнд яасан гэж төвөг удах билээ?

Руй:Та хоёр хоёулаа Жу Яанбанд сэтгэлтэй байх аа.

Шүэ: Жу Яанбан?

Руй: Мартчихаа юу? Жу Яанбан та хоёр багадаа сүй тавьсан. Чамайг цөллөгт явуулсны дараа Жиан овгийнхон чамайг Жиан Руяаогаар сольчихсон. Одоо чи эргээд ирсэн болохоор Жиан Руяао чиний эсрэг хөдөлж магадгүй. Хатгуурын ёслолд оролцоогүй нь дээр байх. Сайн бодоод үз. Жу Яанбан та хоёр гэрлэх боломжгүй  болсон болохоор чамд хичнээн хэцүү байсан ч хамаагүй. Жу Яанбан, Жиан Руяао хоёрын олон хүний өмнө зогсоод харц солилцохыг харж зогсохоос аргагүй болно. Чамд ямар байх вэ? Яасан ч сайхан байхгүй. Ёслолын үеэр нэр нүүрээ алдахаас цаашгүй. Чи тийм л хүн.

Шүэ: Тон арь. Ядраад байна. Хурдан, зочныг гаргаж өг.

Тон: Мэдлээ. Явъя.

Руй:Аан. Мартав аа.

Шүэ: Хурдан хурдан.

Руй: Гаргаж өгөх хэрэггүй.

*****************

Н: Авхай.

Ө: Авхай.

Н: Та гадагшаа гарах нь уу?

Шүэ: Руяао удахгүй насанд хүрнэ. Гадуур гарч тэрэнд бэлэг авъя.

Ө: Бохир.

Ө Н: Энд ч гэсэн бохир.

Ө: Авхай. Манай өргөөний тэрэгчид эзгүй байгаа. Дараа болбол ямар вэ? Авахыг хүссэн зүйлээ бичээд өгчихвөл бид хоёр аваад ирье.

Н: Тийм ээ.

Шүэ: Аан. Шианчао.

Ө : Аан.

Шүэ: Надад сүйх тэрэг бэлдээд ир.

Ө :Юу... одоо тэгэх боломжгүй байна. Хоёр хоногийн дараа болбол ямар вэ?

Шүэ: Аан. Юншуан, чи сүйх тэрэг  бэлдэж чадах уу?

Н: Би...

Шүэ: Сүйх тэрэг олоод ирвэл ямар ч үнэтэй байсан хамаагүй.

Н: Би...

Шүэ: Юншуан.

Ө: Гуравдугаар авхайд бэлэг авах гэж яарч байгаа бол... би сүйх бэлдээд ирье. Түр хүлээж байгаарай.

Шүэ: Тэгвэл  гялайлаа.

Ө: Юншуан. Эндхийг  цэвэрлэж байгаарай. Би хүнд ажил хийхээр явлаа. Миний ховор сувд.

Н: Хөөе. Өөрийгөө хар даа. Хөл дээрээ ч тогтохгүй.

*****************

Бичиг: Жу Яанбан.

Ө: Хар  даа. Ийм том сүйх тэрэг. Ийм сайхан. Залуу ноёнтон.

Я: Авхай. Толгой дээр чинь...

Шүэ: Гялайлаа. Шианчао. Өнөөдөр хашаанд байгаа цэцэгнүүдийг услах ёстой. Надтай явах хэрэггүй. Тон арь.

Ө: Авхай. Би хамт... Авхай. Авхай.

Я: Саяны хүн хэн бэ?

Ө: Манай хоёрдугаар авхай.

Я: Хоёрдугаар авхай. Жиан Ли байх нь.

Ө: Мэдлээ. Гуравдугаар авхай.

Бичиг: Жиан Руяао.

Р: Яанбан ах аа. Та юу хараа вэ?

Я:  Саяны шивэгчнээс эгчийг нь эргэж ирсэн гэж сонслоо.

Р: Яасан? Тэрнийг харахыг  хүсээ юу? Ээжид хэлээд уулзуулаад өгөх үү?

Я: Зүгээр л асууж байхад.

Р: Та хёр сүй тавьсан байсан шд. Хуримаа цуцлаад, та хоёр буцаад нийлэх юм уу?

Я: Хөөе. Юунд ингэж уурладаг юм? Жиан Ли Жэнюү сүмд олон жил болсон. Харанхуй бүдүүлэг болсноос зайлахгүй. Чамтай яаж  эн  зэрэгцэх билээ. Хар даа. Би чиний дуртай жигнэмэгийг авчирсан. Энийг авах гэж удаан хүлээсэн. Явъя аа. Хичээлдээ хоцрох нь. Уурлах хэрэггүй. Явъя.

*****************

В: Эзэнтэн. Нууц хамгаалагчдыг Чинчэн уулыг нэгжүүлэхээр  явуулчихсан. Эрэл хоёр хоног үргэлжлэх байх.

Су:Удаан байна.

В:Хүн хүч бага байна. Хаантны нууц хамгаалагчдаас хэдийг явуулсан.

Су:Үргэлжлүүл.

В: Таны ингэж хэлэхийг сонсоод санаа амарлаа.

Лу:Жиан Ли өргөөнөөсөө гарсан.

Су:Тэвчээр нь алдарч. Тэрнийг дага.

Лу: Мэдлээ.

*******************

Шүэ: Тон арь. Би яваад Жиан Руяаод бэлэг аваадахъя. Чи барьцаалах газарт очоод нэг юм аваад ир.

Тон:За.

Эр: Авхай, энэ манайд байгаа хамгийн  сайн бараанууд. Та сайн үзээрэй...

Эр3:Энэ бол шилдэг төгсөгч Шен ноёны манай мухлагт өгсөн зураг. Алтаар үнэлэгдэх эд дээ. Алтаар үнэлэгдэнэ. Шен ноён уран бичлэгт сайнаас гадна, сайн хүн шүү. Нэг л өдөр ард иргэдээ гэсэн сайн албат болох нь гарцаагүй.

Эр2: Тийм ээ. Бичгийн хэлбэр нь үнэхээр сайхан  юм.

Эр3: Тийм ээ. Энийг хар... Энийг хар даа. Энэ ч бас их ховор эд шүү. Шен эзэгтэй. Гэхдээ... Шен эзэгтэй. Та...

Эр: Энийг хар даа.

Шүэ: Шен эзэгтэй гэж хэн юм?

Эр: Надад энэ таалагдаж байна.

Эр3: Гэхдээ...

Эр: Нөгөө эргэж ирсэн гэсэн Жиан Ли авхай биш үү?

Эр: Нээрэн  тийм байна. Эртээд цаайг нь харж чадаагүй. Үнэхээр үзэгслэнтэй юм аа.

Шүэ: Эрхэм ээ, төлбөрөө хийе.

Эр: Авхай, сайн яваарай.

Тон:Эгч ээ. Таны хэлсэн барын хаш зүүлтийг хүн авчихаж.

Шүэ: Хэн авдаг билээ?

Лу: Жиан Ли авхай энийг авах гэж барьцааны газарт очсон. Би мухлагийн эзэнд урьдчилж хэлээд тэрний авах гэсэн зүйлийг надад өгөөрэй гэж захисан юм.

Су: Энийг хэн барьцаанд тавьсан бэ?

Лу: Мухлагийн эзний хэлсэнээр гэрлэсэн эмэгтэй байсан гэсэн. Бусдыг нь санахгүй байна лээ.

Су: Гэрлэсэн эмэгтэй.

Тон:Мухлагийн эзэн Су гүн авсан гэж хэлсэн. Бас тэрнийг цайны газарт байгаа гэсэн. Хачин юм даа. Яагаад бидний юмыг авдаг билээ?

Шүэ:  Бидний юмыг авсан юм биш, намайг мөрдөж байгаа юм.

Тон:Эгч ээ. Эгч ээ.Эгч ээ, тайвшир л даа. Су гүн шүү дээ. Хамаагүй уурлуулж болохгүй.

Шүэ:Мухлагийн эзэн тэрнийг зүгээр ч нэг хэлээгүй нь лав. Биднийг дуудсан хэрэг. Очихгүй бол үл хүндэтгэсэн хэрэг болно. Эргэлзэх хэрэггүй. Тэгээд ч, тэр зүүлтийг би заавал авах ёстой.

*******************

Эр: Оройтоод ирчихлээ.

Эр: Наашаа суу л даа. Алив уугаарай. Сайн уу.

Эр: Эхлээд гурав тогтоочих.

Эр: Авхай, тогтож хайрла. Дээд давхрын өрөө хүнтэй. Орж болохгүй.

Шүэ: Эзэн, зочиндоо очоод Жиан Ли уулзахаар ирлээ гээд хэлээд өгөөч.

Эр: Сайхан  өдөр байна.

Эр: Тоох хэрэггүй.

Эр: Алив суугаач дээ.

Шүэ:Су гүн амар байна уу. Надаас юу хүссэн юм бол?

Су:Таныг  надтай уулзахаар ирсэн гэж хэлсэн дээ.

Шүэ:Су гүн барьцааны газрын эзнээр хэл хүргүүлсэн болохоор би ирэхгүй байж яаж зүрхлэх вэ. Тэгээд ч шивэгчний маань авах гэж байсан  хаш зүүлт танд байгаа.

Су:Надад шивэгчний хаш зүүлт байхгүй. Барьцааны газрын эзэн тэр зүүлтийг А Ли гэдэг эмэгтэйнх гэж хэлсэн.

Эр: Үнэхээр тэр хүнийг сонгоо юу?

Шүэ: Тийм ээ.

Эр: Ээж чинь нас барахынхаа өмнө энийг үлдээсэн. Чамайг хүний  эхнэр болохоор өгөөрэй гэж захисан. Амар амгалан, амжилт авчирдаг гэсэн. Чи нэгэнт шийдсэн бол энийг ав. Яв даа. Хүнд хэцүү зүйл тохиолдсон ч халширч зугтах хэрэггүй. Чи үргэлж миний охин байх болно.

Шүэ:Аав аа.

Су:Жиан Ли авхай. Жиан Ли авхай.

Шүэ:Эртний анд маань үлдээсэн эд. Бусдыг нь танд хэлж чадахгүй нь.

Су:Жэнюү сүмд олон жил амьдарсан хүнд юун анд нөхөр байдаг билээ?

Шүэ:Су гүнтэн, миний хувийн хэрэг.

Су:За яах вэ. Тэгвэл тэр хүн энийг яагаад барьцаанд тавьсныг надад хэлээд өгөөч.

Эр: Эзэгтэй. Нөхөр тань хэтэрхий их ажилласнаас болоод ядарсан байна. Сайн амрах хэрэгтэй. Багадаа гурван сар болж байж бүрэн тэнхэрнэ.

Шүэ:Болохгүй ээ. Сарын дараа ордны шалгалт өгнө. Өөр арга чарга байхгүй гэж үү?

Эр:Дунши мөөг хүний биед их сайн. Гэхдээ бидэн шиг жирийн хүмүүс авч хүчрэхгүй л болов уу.

Су:Яагаад ийм царай гаргачихав? Жиан Ли авхай. Энэ хаш зүүлт хаанаас гарч ирсэн юм?

Шүэ:Энэ хорвоог орхисон хүний хэрэг тул ярих тохиромжгүй. Су гүн та зүүлтийг надад буцаагаад өгчих. Таны хэлсэн үнээр авъя.

Су: Би мөнгөөр гачигдаагүй.

Шүэ:Тэгвэл Су гүн юу хүсээ вэ?

Су:Би  хүссэн  хариултаа авч чадаагүй.

Шүэ:Тэр өдөр Жэнюү сүмд таныг ашиглахаас өөр арга байгаагүй. Болчимгүй үйлдлийг минь өршөөж, зүүлтийг маань эргүүлж өгнө үү.

Су:Сандрах хэрэггүй. Үгүй бол сэтгэлтэй хүний чинь өгсөн бэлэг гэж ойлгохоор байна.

Шүэ:Би хэлсэн. Тэр хүнийг би мэдэхгүй.

Су:Тэгвэл ингэе. Чин ноён хулгайн бараагаа хаана нуусныг хэлээд өгчих. Үнэнийг хэлбэл би буцааж өгье. Ямар вэ?

Шүэ:Би хэлсэн. Би Чин овогтой хүн мэдэхгүй.

В: Эзэнтнийг зүгээр байлга. Хулгайн барааг олох чухал хэрэг. Чинчэн уулнаас олж чадахгүй бол өөр газар байгаа юу?

Шүэ:Жэнюү сүмд дайрч орж ирсэн хүний нуусан зүйлийг хайж байгаа юм уу? Хаана нуусныг нь хэлж өгвөл Су гүн зүүлтийг маань  өгөх үү?

Су: Хэл л дээ.

Шүэ:Жэнюү сүмийн арын хашаанд.

Су:Юугаар батлах вэ?

Шүэ:Гар нь жимсний шүүсээр будагдсан байсан. Арын хашаанд жимсний мод байдаг. Тэр өдөр салхитай байсан. Салхинд жимс нь унадаг. Жимс нь ялам жимстэй төстэй. Хүрвэл гар будаг болдог. Хэд хоносон ч будаг нь арилдаггүй. Газар ухсан гэсэн үг.

Су:Өөр газарт нуугаагүй гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Шүэ:Би Жэнюү сүмд  арван жил амьдарсан. Тэндхийн жимс бусад газраас өөр гэдгийг сайн мэднэ.

Су:Сайхан шалтаг байна.

Шүэ:Би үнэнийг хэлсэн. Су гүнтэн, хаш зүүлтийг эргүүлж өгнө үү.

Су:Юунд яараа вэ? Хариулт нь удахгүй мэдэгдэнэ.

В: Эзэнтэн, олчихлоо.

Шүэ: Энд хэтэрхий удчихлаа. Су гүнтэн, хаш зүүлтийг эргүүлж өгнө үү. Би хурдан харих хэрэгтэй байна. Су гүнтэн.

Су:Тэр хүн ямар байгааг яагаад асуухгүй байгаа юм? Тэр хүн миний гарт байгаа.

Шүэ:Су гүн намайг Чин гэгчтэй дотно харилцаатай гэж итгэсээр байгаа бололтой.

Су:Яасан? Үгүй гэж үү?

Шүэ:Тэр өдөр хоолойдоо хутга тулгуулж. Өнөөдөр би танд өөрийн мэдэх бүхнийг хэлж өглөө. Ийм харилцаа байх уу? Хайр сэтгэл амь наснаас илүү чухал гэж үү? Су гүн танд өөрийн гэсэн ухаан байна уу?

Су:Намайг ухаангүй гэж хэлсэн үү?

Шүэ:Тийм ээ. Ухаан алга. Эмэгтэй хүнд нэр төр ямар чухал болохыг Су гүн та сайн мэднэ. Ямар ч шалтгаангүйгээр миний хоргодох газрыг эвдэлсэн. Хэрэгтэн миний амраг болж, би биен үнэлэгч болж. Та царайндаа инээмсэглэл тодруулаад намайг доромжилж байна. Намайг галзуу нохой мэт дор үзэж байна. Намайг үхэл рүү түлхэхийг хүсээ юу? Би гэмгүй гэдэгээ баталж чадахгүй. Су гүн намай тэр хэрэгтэнтэй холбоотой гэж бодож байгаа бол Жиан овогтын өргөөнөө барьж хорино биз.

Су:Яаж хараад байгаа юм?

В: Яасан? Эзэнтэн, бидний харц өөр байна уу?

Су: Явж арван  удаа занцуул.

В: Яасан гэж?

Су:Өөрөөсөө асуу. Намайг хэтрүүлсэн гэж бодож байна уу?

Лу: Яаж зүрхлэх билээ.

Су: Зүрхлэх зүйл  алга. Би ч гэсэн өөрийгөө ичгүүргүй гэж бодож байна. Ичгүүргүй байж байж л тэрнээс үнэнийг сонсож чадна.

Лу: Хүн явуулж ажиглалтаа үргэлжлүүлэх үү?

Су: Хэрэггүй.

4-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home