The double 2024-3
Үргэлжлэх хугацаа: 55мин
Орчуулсан: Ж.Тамир
Гол дүрүүдэд:
Шүэ: эм, Шүэ Фанфей
Су: эр, Шиао Хэн, Су гүнтэн
Ж: эм, Жиан Ли, тэргүүн бичээчийн охин Жиан Ли
Тон: эм, Жиан Лигийн зарц
Е: эр, Еэ Ши Жие
Ю: Шен Юү Рон, Шүэ Фанфейн нөхөр Шен нён
Гү: эм, Ван Нин гүнж
Нэмэгдсэн дүр:
Лиу: Лиу ахайтан, Шүэ Фанфэйгийн ээжийн найз
Аав: эр, Шүэгийн аав
Сайд: эр, Лиу сайд
Ө: эм, шивэгчин Шианчао
Н: эм, шивэнчин Юаншуан
Гарчиг:Тавилан. 3-р анги.
Тон: Эгч ээ.
Шүэ:Тон арь. Чи яаж ирээ вэ?
Тон: Намайг хүргэж ирсэн хүн Су ноён таныг асар гэж явуулсан гэж хэлсэн. Эгч ээ, та зүгээр үү? Су гүн таныг зовоосон уу?
Шүэ:Би зүгээр ээ. Одоо бүгд өнгөрсөн.
Тон: Эгч ээ. Сая ирж байхдаа би, гадаа хүмүүсийн ярихыг сонссон. Жиан овогтынх бага эхнэр авах гэж байгаа гэсэн. Бид нар гэртээ харьж болно гэсэн үг үү?
Шүэ:Тон. Чамд хэлэх юм байна. Одоохондоо Жиан Лийг хөнөөсөн хүмүүсийг би яаж ч чадахгүй нь. Ли арь энийг мэдээд надад гомдох бол уу?
Тон: Үгүй ээ. Жиан овогтынхон авхайгаас маань нүүрэ буруулж,хөнөөсөн.
Шүэ:Жиан овогтын өргөөнд очино гэдэг барын үүрэнд орохоос өөрцгүй. Намайг Жиан Лигийн оронд ирсэнийг мэдвэл, чи ч гэсэн амиа алдана. Тон арь. Чи Жэнюү сүмд олон жил ханагалттай зовсон. Ийм боломж гарсан дээр чи надтай явахгүй байсан ч болно. Хорвоо дэлхий уужим. Өөрийн замыг сонгож болно. Надтай тэнд очиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байж болно. Тон арь.
Тон: Эгч ээ. Еэ эзэгтэй намайг авч авхайн дэргэл ажиллуулаагүй бол би дэн буудалд зарагдах байсан. Би авхайгаа амь насаараа хамгаална гэж амалсан. Гэвч би амалсандаа хүрч чадаагүй. Ингээд яваад өгвөл би хойд насандаа царайг нь харж чадахгүй. Авхайнхаа нэрийг цагаатгаж чадвал, одооноос та миний эзэн бол. Тон арь би танд үнэнчээр зүтгэж, ямар ч зовлонг тэвчиж чадна.
Шүэ:За яах вэ. Хойшид бид гал, усыг хамтдаа туулах болно.
**************
С: Эзэгтэй, тэр охиныг үнэхээр эргүүлж авчрах хэрэг үү? Арай гэж явуулчихаад... эргүүлээд аваад ирэхээр...
Хо:Чи юу мэдэх вэ. Хаантан шууд үгээр хэлээгүй ч, ноёнтны хувьд зарлиг гэсэн үг. Жиан Лийг буцааж авчрахаас аргагүй.
Бичиг: Сун асрагч
М: Тэрний эргэж ирэх ч дүүрч. Су гүн ямар учиртай юм бол? Яагаад гүнгийн сүйх тэргээр хүргэж ирдэг билээ? Тэгвэл илүү хүч чадалтай болох бус уу?
Хо:Энэ хувцаснуудыг үнэтэй бөс даавуугаар хийсэн. Маргааш Жиан Лийг авчрахаар явахдаа аваад яв.
М: Авчирч байгаа нь багадаад... ийм үнэтэй хувцас хүртэл өгөх хэрэг үү? Дараа нь ихэрхэхгүй гэж үү? Тэгвэл тэрнийг хянах амаргүй болно.
Хо:Жиан овогтын морь тэрэгнүүд, гүнгийн өргөөний хүндлэл гээд, бардамнах нь аргагүй. Бардам зангаа барьж чадахааргүй болгох хэрэгтэй. Миний санааг чилээж байгаа зүйл бол... Су гүн энэ хэрэгт холбогдсон нь санамсаргүй хэрэг байж мэднэ. Гэхдээ Лиу ахайтан тэнэг хүн биш. Жэнюү сүмд болсон хэрэг хааны ордонд сангийн сайдын амнаас гарсан нь тохиолдол байх ёсгүй. Лиу ахайтан, Еэ Жэнжэн хоёрын харилцааг мэддэг бас ингэж ашиглаж чадах хүн Жиан Лигаас өөр байхгүй. Өнгөрсөн жилүүдэд ахайтан Жиан Лийг мартаж чадаагүй. Тэрний тухайн байсхийгээд л ярьдаг. Тэр охин үнэхээр ийм ухаантай болсон бол Жиан их ахайтны энэрэлд багтаж чадвал... бидэнд л амаргүй болно.
М: Би анхааралдаа авъя.
******************
Шүэ: Сун мөмө.
С: Та чинь...
Шүэ: Жиан Ли.
С: Жиан Ли гэж үү?
Шүэ: Тийм. Олон жил өнгөрсөн болохоор Сун мөмө намайг танихгүй байх шиг байна.
С: Тийм биш ээ. Таныг харалгүй их удаж. Тэгээд ч Жэнюү сүмийн эзэгтэйг баривчлагдсан гэж сонссон. Хөгшрөөд хараа маань муудсан болохоор сайн харахгүй бол болохгүй гэж бодоод л...
Шүэ: Аан. Энэ. Энэ ээжийн надад өгсөн хатгуур. Сун мөмө, сайн хар даа.
Тон: Сун мөмө нас нэмж, хараа нь муудахаас гадна, ой санамжаа алдаж байгаа бололтой.
Шүэ: Ээж, аав хоёр намайг эргүүлж авахыг хүсэхгүй байгаа бол... төвөг удах хэрэггүй.
С: Хөөе. Авхай хүлээ. Түр хүлээ. Миний энэ амыг дээ. Энэ амыг яая даа байз. Таныг харалгүй олон жил болсон болохоор таньсангүй. Авхай, өршөөж хайрла. Авхай та Жэнюү сүмд олон жил болсон болохоор эзэгтэй таныг их санасан. Тэгээд л Су гүнтнээс таныг өг гэж шамдуулсан юм. Азаар Су гүнтэн зөвшөөрсөн л дөө. Эзэгтэй таны өргөөг цэвэрлүүлж бэлдээд, таныг авахуулахаар намайг явууллаа. Эзэгтэй таны ийм үзэгслэнтэй болсныг харах юм бол хичнээн их баярлах бол.
Шүэ: Ээждээ талархая. Жэнюү сүмд байхдаа би ч гэсэн ээжийгээ их санасан. Дэргэд нь байж, халамжилж чадаагүйдээ харамсдаг байлаа. Харин ч сайн юм боллоо. Гэртээ эргээд ирсэн болохоор ээж намайг хайрладаг шиг би ч гэсэн ачлалтай охин байна аа.
С: За за за. Нааш ир... Энийг хар даа. Эзэгтэй хэрэг болгож надаар энэ хувцасыг танд бэлдүүлсэн. Таныг хуучин хувцастай тухгүй байх вий гээд. Хар даа. их үнэтэй даавуугаар хийсэн хувцас. Авхай та хувцасаа сольж өмссөн нь дээр байх. Тэгж байж л нэр хүндтэй айлыг залуу авхай болно.
Шүэ: Гялайлаа, Сун мөмө. Тон арь.
С: Алив. Авхай, морил.
****************
Шүэ: Чиний хэлсэнээр Жиан ахайтан Жиан Лийд хайртай. Жи Шуран биднийг Жиан ахайтантай ойр байхаас өөр аргагүйг сайн мэдэж байгаа. Бид нарыг ахайтантай ойр дотно байлгахыг хүсэхгүй. Тон арь. Жиан ахайтан юунд дургүйг мэдэх үү?
Тон: Жиан ноён тэр үед эмсийн хүрээлэнгийн эмтэй гэрлэсэн. Тэр эмэгтэй ихэмсэг, бас үнэтэй бугуйвч, даашинзанд дурладаг байсан. Алт шиг үнэтэй даавуугаар хийсэн даашинз. Хувцасанд маш их мөнгө үрдэг байсан. Жиан ахайтан тэрэнд их дургүй байсан.
****************
Бичиг: Чин ноён
Чин: Су гүн та ямар ч шалтгаангүйгээр хүүг маань баривчилсан. Хоёр хаанд зүтгэсэн над шиг хөгшин албатыг хүндлэхгүй байх шиг байна.
Су: Хууль бусаар давс худалдаалж, сан хөмрөгөөс хулгай хйисэн. Энэ хэргийг хааны тушаалаар мөрдөж байгаа. Буруутай бол эцсийн шийдвэрийг хаантан гаргана. Буруугүй бол бид Чин залуу ноёны буруугүйг баталж, шалтгаангүй баривчлагдсан гэдгийг зарлах болно. Чин ноёнтон, одоохондоо хэлэхэд арай л эрт байна.
Чин:Су гүн танд би дахиад тав хоногийн хугацаа өгье. Нотлох баримт байхгүй, маань суллахаас татгалзвал бол би энэ улсад зүтгэсэн нэр төрөө хайрлалгүй хүүгийнхээ төлөө шударга ёсны төлөө тэмцэх болно. Хаан шиг ачлал энэрэл тавьдаг хүн хүүгээ гэсэн миний сэтгэлийг ойлгох буй за.
Су: Сайн яваарай.
В: Чин залуу ноён ам нээхгүй бол, эрүүдэн шүүх үү?
Су: Аав нь хамгаална гэдгийг мэдэж байгаа болохоор Чин залуу ноёнтон ам нээхгүй нь тодорхой.
В:Намайг сул дорой болохоор амыг нь нээж чадахгүй гэж санаа зовно уу? Эсвэл эцэг нь хаантанд хэлнэ гэдгээс айгаа юу? Энэ бидний ажил. Юунаас нь айдаг юм?
Лу:Болчимгүй.
*****************
Эр: Зам тавь.
В: Хоёрдугаар Жиан авхайгаас болж байгаа юм. Тэрнээс дамжуулаад энэ хэргийн жинхэнэ эзнийг олж чадна гэж бодож байсан юм. Гэтэл гарах гарцгүй болчихлоо. Хэлэх ч үг алга... Гэр рүүгээ явж байх шив. Гүнтний цуваа ч аргагүй л сүр жавхлантай. Эзэнтэн, Жиан ноён охиноо гүнгийн өргөөнөөс аваад явчихлаа. Та нэр төртэйгээр үдэж өглөө. Бид тэрний хээл хахууль авсан гэх нотлох баримтыг олж чадаагүй байгаа. Тагтан дээрээс цувааг харж цаг алдах хэрэггүй байх.
Эм: Хар даа. Энэ жил цэцэгнүүд ийм эрт дэлбээлнэ гэж бодсонгүй.
Эм: Харин тийм.
Эр: Бүгдийг нь авах юм уу?
Эр: Айх хэрэггүй. Надад мөнгө байгаа.
В: Эзэнтэн. Хоёрдугаар авхай сонирхол татаад байна. Биднийг хуураад, Жиан овогтынд буцаад оччихлоо. Жиан овогтын сүйхэнд суугаад, таныг мартчихлаа шүү дээ. Юу гэсэн үг вэ?
Лу: Таван удаа занч.
В: Дахиад занчих юм уу?
Су: Хэрэв жинхэнэ Жиан Ли мөн бол... миний ёслол бэлэг болог.
В:Таны хэлж байгаагаар...
Су: Тэрний хэн гэдэг нь эргэлзээтэй. Нэр хүнд бүхий албаттай холбоотой хэрэг болохоор болгоомжлох хэрэгтэй. Тийм төвөгтэй хүн, төвөгтэй газарт очиж яах гэсэн юм бол? Би тохиолдол гэж бодохгүй байна. Царай нь ч тэр, бусад зүйлс ч тэр.
В:Жиан овогтынд оччихвол, дахиад тэрнийг байцаах боломж гарахгүй шүү дээ.
Су:Байцаах шаардлагагүй. Гэрт нь буцаагаад, яахыг нь ажиглахад болно. Сайн ажигла.
В:Мэдлээ.
*****************
Хо: Та юу хайгаа вэ?
Аав: Ахайтан өчигдөр надад нэг зүйл сануулсан. Арван жил уулзаагүй болохоор бэлэг өгөх хэрэгтэй гэсэн. Су гүн өөрийн цуваагаар хүргэж ирж байхад, тохирсон бэлэг бэлдэхгүй бол би хүмүүсийн элэг доог болно. Эхнэр, энэ хаантны өгсөн бэлэг. Чи юу гэж бодож байна?
Хо: Ноён та энэ хашийг эрхэмлэн хайрладаг. Ли арь хүүхэд болохоор... үнэ цэнийг нь мэдэхгүй байх.
Аав:Тэгвэл уран бичлэг ямар вэ? Алдартай зураачийн бүтээл. Ховор бас үнэтэй эд.
Хо: Ли арь Жэнюү сүмд өссөнийг та умартсан бололтой. Эрдэм номд шамдаж чадаагүй. Ийм бэлэг өгвөл гуниглаж мэднэ. Та цай уу.
Аав:Мартаж орхиж.
Хо: Би бэлэг бэлдчихсэн. Үнэтэй сайн даавуугаар хийсэн хувцас хүргүүлсэн байгаа. Хичнээн дуртай ч гэсэн Руяаод ч би тийм хувцас өгдөггүй. Ли арь дэгжин хувцаслаж, нэр төртэйгөөр эргэн ирнэ. Жиан овогтыг хэн ч муу хэлэхгүй.
Аав:Эхнэртээ талархая. Би явж хувцасаа сольё.
Хо: За.
***********************
Эм: Яагаад ирэхгүй байна аа?
Эм: Харин тийм. Олон жил өнгөрсөн болохоор хоёрдугаар Жиан авхай ямар болсон бол?
Эм:Ууланд амьдарч байсан болохоор хөөрхөн биш байж таарна.
Эр: Яг зөв.
Эм: Хоёрдугаар Жиан авхай залран ирлээ.
Эм: Ирж байна.
Эр: Хөгжим.
Эр: Хоёрдугаар Жиан авхай мөн үү? мэдсэн юм аа.
Эм: Хараажийн хөдөөний царай байна. Харах ч юм алга.
Эм: Харин тийм.
Эр: чиний хэлдэг зөв байж.
Эм: Жиан овогтынх хөрөнгө мөнгөтэй айл байж, охиноо ийм ч байлгах гэж.
Аав: Ли арь мөн үү? Ли арь.
Бичиг: Тоны бага нас
Аав: ээжээсээ өршөөл эрвэл, уул руу явахгүй байж болно.
Шүэ: Ли арь буруу зүйл хийгээгүй. Ли арь, аавын бас ээжийн амрыг айлтгая.
Аав: Хурдан бос. Ли арь. Яагаад Жэнюү сүмийн хувцастай байдаг билээ? Ли арьт хувцас хүргэж өгөөгүй хэрэг үү?
Хо: Сун мөмө. Би хувцас хүргэж өг гэсэн байх аа?
С:Мөхөс би залуу авхайд хувцасыг өгсөн. Гэхдээ эзэгтэй таныг өгсөн гэж сонсоод... таалагдаагүй бололтой.
Аав: Ли арь ээжийнхээ өгсөн бэлгийг... өмсөхгүй яагаа вэ?
Хо: Ли арьт миний өгсөн хувцас таалагдаагүй бололтой. Маргааш зээл орж, таалагдсан хувцасаа сонгоход болно.
Шүэ: Ээж ээ. Таны өгсөн хувцас үнэтэй бөс даавуугаар хийсэн байсан. Ли арь маш талархаж байна. Гэвч...
Аав:Гэвч юу гэж?
Шүэ: Гэвч олон жил болоход ээж Жэнюү сүмд Ли арь дээр ирээгүй болоод ч тэр үү... миний хэмжээг мэдэхгүй болохоор... ээжийн өгсөн хувцас надад таарсангүй.
Аав:Хайхрамжгүй гэдэг нь.
С: Эзэнтэн, миний түмэн буруу. Эзэгтэй намайг хоёрдугаар авхайн биеийн хэмжээг олж мэд гэж хэлсэн боловч... миний анзааргагүйгээс боллоо. Намайг шийтгэж хайрла.
Шүэ: Ноёнтон тогтож хайрла. Би хөөрч баясаад шалгахаа мартсан байна. Ли арь хурдан оръё. Авга ах, эгч нар чинь хүлээж байгаа.
Аав: Ли арь. Авга ах, эгч нар чинь. Хоёрдугаар авга. Хоёрдугаар авга эгч.
Тон: Хоёрдугаар авга Жиан Юанпин. Өндөр, харахад сайхан сэтгэлтэй.
Бичиг:Жиан Юанпин.
Тон: Жиан Юанбайгийн дүү. Эхний эхнэрээс гарсан хүүхэд.
Бичиг. Лу овогт.
Тон: Эхнэр нь Лу овогтын охин. Жиан Юанпин эхнэрийнхээ үгнээс гардаггүй. Тэр үед Лу эзэгтэй төрснийхөө дараа ханиад хүрснээс болоод толгой нь байнга өвддөг болсон. Тэрнээс болж өөрийгөө байнга буруутгадаг.
2: Ирсэн чинь сайн боллоо. Ирсэн нь сайн хэрэг.
2-э: Чиний юунд дуртайг мэдэхгүй болохоор... энэ хаш эрхийг бэлэглэе.
Шүэ: Хоёрдугаар авга эгчид гялайлаа. Хоёрдугаар авга эгч ээ. Таны толгойн өвчин дээрдэж байна уу?
2э: Өмнөх шигээ айхтар өвдөхөө больсон. Хоёрдугаар авга чинь намайг олон отчид үзүүлсэн. Одоо хамаагүй дээрдсэн. Санаа тавьсанд гялайлаа.
2: Ли арь бага байхын л ийм байсан. Бага байхад нь би байнга тэвэрдэг байсан. Уйлдаггүй сайн хүүхэд байсан. Гэтэл ийм том авхай болчихсон байдаг.
Шүэ: Гуравдугаар авга, гуравдугаар авга эгч ээ.
3э: Би чамд сувдан ээмэг бэлдсэн.
Тон: Гуравдугаар авга.Жиан Юаншин. Гуравдугаар эхнэрээс төрсөн. Том нүдтэй.
Бичиг: Жиан Юаншин.
Тон: Жиан овгийнхон тэрнийг үнэлдэггүй. Загасчлах дуртай. Эхнэр нь Шуандэгийн Яан овогт.
Бичиг: Яан овогт.
Тон:Нас нь залуу байсан бол алдаа засагчаар ажилладаг гуравдугаар авгатай гэрлэхгүй байсан.
2э: Таалагдаж байна уу?
Шүэ: Гуравдугаар авга эгчид гялайлаа. Гуравдугаар авга ах та загасчилж байгаа юу? Би түлээ түүхээр явж байхдаа Чинчэн уулын голд зөндөө загас байхыг харсан. Тэндхийн байгаль нь ч сайхан.
3: Загаслахаар явалгүй удсан байна.
Аав: Ли арь ч мөн дөө.
2: Харин тийм. Энэ олон жил хол байсан мөртлөө биднийг мартаагүй байна. Ах аа, өнөөдөр бүгд цугларсных өнөөдөр оройн зоог хамт барья. Ахайтныг ч гэсэн урья.
Аав: Тэгье.
Хо: Ли арь дөнгөж ирсэн болохоор аян замдаа алжаасан байх. Зоогоо маргааш барья. Та бүхэн ойлгоно биз ээ. Ли арь ядарсан байх.
Аав: Тэгье.
Хо: Ли арь. Чи юу гэж бодож байна?
Шүэ: Ээжийн хэлснээр болъё.
Аав: Ли арь их том болжээ. Ухаан сууж. Эхнэр чиний л ач. Ли арь. Ээжээрээ өргөөндөө хүргүүлээд, сайн амраад ав.
Шүэ: За.
Аав: Сайн байна.
Хо: Явъя.
2: Хамт зоог барих тийм хэцүү гэж үү?
Хо: Ли арь, сайн амраад ав. Ямар нэг юм хэрэг болбол ээждээ хэлээрэй.
Аав: Ли арь. Яасан?
Шүэ: Ирэлгүй удсан болоод ч тэр үү... өргөө маань өөр болсон байна. Хаашаа явахаа мэдэхгүй байна.
Аав:Бид хэд өргөөнүүдээ засч, янзалсан байгаа. Явъя. Би замчилъя. Энэ газрыг санаж байна уу? Өөрчлөгдсөн байгаа.
Шүэ: Аав аа. Хар даа. Энэ хадан дээр айснаасаа болоодуйлж байснаа санаж байна. Миний ээжийг дууд. Ээж ээ.
Аав: Ли арь. Битгий ай. Аав нь аврахаар ирлээ.
Шүэ: Дараа нь таны хэлсэн үгнээс зориг ороод би үсэрч буусан.
Аав: Юу гэж хэлсэн билээ... Бүр мартаж орхиж.
Шүэ: тэгэхэд та...
Аав: Айх хэрэггүй, аав нь Ли арийг яасан ч унагахгүй. Багын явдлаа ийм сайн санаж байх гэж.
Шүэ: Бид хоёр танд суугаад хамт сар харах дуртай байсан. Эмээ тэнд суугаад тоглолт үздэг байсан.
Аав: Тийм ээ.
Шүэ: Мартсанаас эмээ сайн байгаа юу? Эмээ надад их хайртай байсан. Би үнэхээр ачлалгүй охин. Аав, эмээ хоёроо ч асарч чаддаггүй.
Аав: Эмээ чинь чамд хайртай болохоор... чамайг буруутгахгүй ээ.
Шүэ: Ли арь би алдаа гаргаагүй байсан бол... та намайг Жэнюү сүм рүү явуулахгүй байсан. Тэгээгүй бол би буруугаа ойлгохгүй байсан.
Аав: Өнгөрсөн хэргийг сөхөх хэрэггүй. Ли арь том болсон болохоор ирээдүйг бодох хэрэгтэй.
Шүэ: Эмээ надад уурласаар л байгаа юу?
Хо: Ахайтан сайхан сэтгэлтэй хүн. Яалаа гэж чамайг буруутгах вэ. Эмээтэйгээ уулзмаар байгаа бол надад хэлэхэд л болно. Өнгөрснийг ярьж өөрийгөө зовоох хэрэггүй. Чиний ингэж ярихыг сонсоод сэтгэл өмөрч байна. Чамайг аян замдаа ядарсан байх гээд амраг гэж бодсон юм. Ахайтныг харахыг хүсч байгаа бол би хамт явъя... Ээж ээ. Ли арь эргээд ирлээ.
Бичиг: Жиан ахайтан
Эмээ:Ли арь эргээд ирээ юу?
Тон: Ахайтан авхайд маань их сайн байсан. Авхай маань амархан өвдчихдөг болохоор өвөл болохоор халуурч, ханиад хүрнэ. Ахайтан тэрнийг мэдээд авхайд өөрөө лийртэй шөл чанаж өгдөг байсан.
Шүэ: Ли арь би эмээгийн амрыг айлтгая.
Эмээ: Алив нэг сайн хараадахъя. Ли арь маань мөн үү?
Эмээ: Тийм ээ, ээж ээ. Охин минь, их зовсон байх. Эмээ нь хөгшрөөд өргөөнөөсөө гарахаа больсон. Баяр болохоор бэлэг илгээхээс өөр юм хийж чадахгүй юм. Чиний дэргэд Тоноос өөр хүн байхгүй, бас тэрнийг бага залуу болохоор чамайг сайн халамжилж, явуулсан зүйлсийг сайн хадгалж байсан бол уу гэж бодох юм.
Шүэ: Ахайтан Жиан Лийд хайртай байсан бол... өнгөрсөн арван жилд ахайтнаас ямар нэг юм хүлээж аваагүй гэж үү? Юмыг яаж мэдэх вэ. Явуулсан юм нь.. өөр хүний гарт орсон ч юм билүү. Эмээ таны ачаар Ли арь би сайн байсан. Ли арь би эмээгийнхээ дэргэд байж, тантай уулзаж, халамжилж чадахгүй харамсдаг байсан.
Эмээ: Гэртээ ирсэн болохоор өнгөрсөн хэргийг яриад юу гэх вэ. Ямар нэг юм хэрэгтэй болбол, идэхийг хүссэн юм байгаа бол, эмээ дээрээ ирээрэй.
Шүэ: Ли арь эмээдээ талархая.
Эмээ: Хүүе. Жан асрагч аа. Ли арьт лийртэй шөл чанаад ир. Багадаа уух дуртай байсан юм.
Эм: Мэдлээ.
Эмээ: Ли арь. Нааш ир. Нааш ир. Ийшээ. Суучих. Энийг зүүчих.
Шүэ: Үгүй ээ. Эмээ. Энэ хэтэрхий үнэтэй.
Эмээ:Энийг ав. Энэ.
Шүэ: Эмээ.
Эмээ: Эмээ нь арван жил өгч чадаагүй болохоор өгч байгаа юм.
Шүэ: Ли арь... гялайлаа, эмээ.
Эмээ: Энэ гарыг нь. Энэ хөөрхөн царайг нь ээ. Багадаа ийм байгаагүй. Өөрчлөгдчхсөн байн.а
С: Залуу ноёнтон.
Хүү: Эмээ, тоглоё.
Эмээ: Бинжи.
Шүэ: Энэ...
Бичиг: Жиан Бинжи.
Хүү: Чи миний ахыг, ээжтэй маань алах гэж байсан муу хүн. Чамайг зодно доо. Зодно доо.
Хо: Бинжи.
Хүү: Муу хүн.
Аав: Хөөе. Бинжи.
Хүү. Муу хүн.
Хо: Бинжи, чимээгүй.
Эмээ: Энэ...
Хо: Бинжи. Бинжийг яагаад аваад ирэв?
С:Залуу ноёнтон унтаж сэрээд ээжийгээ асуугаад байсан юм. Би зогсоож дийлсэнгүй.
Шүэ: Ээж ээ, би хэзээ ийм хөөрхөн дүүтэй болсон юм бэ?
Хүү: Хөөх. Эгч хөөрхөн юм аа. Ээж ээ. Хэн чиний дүү гэж. Миний ахыг алсан алуурчин.
Аав Хо: Бинжи. Юу ярьж байгаа юм?
Хүү:Хөөрхөн эгчийг энд байлгамааргүй байна. Эмээ, тэрнийг энд байлгаж болохгүй.
Аав: Хурдан бос. Хурдан бос.
Хүү: Тэрнийг хурдан явуул. Эмээ, тэрнийг энд байлгаж болохгүй. Эмээ, хөөрхөн эгчийг энд байлгамааргүй байна.
Хо: Бинжи.
Аав: Хурдан босоод ир.
Эмээ:Ийм жаахан хүүхэд. Хүн зааж өгөөгүй бол ингэж ярих уу?
Хо: Ахайтан таны хэлдэг зөв. Ли арийг ирэх гэж байна гээд би ойрд Бинжийг сургаж чадсангүй.
С: Миний түмэн буруу. Залуу ноёнтон зарц нарын яриаг сонссон байх. Ахайтан. Намайг шийтгэ. Миний буруу.
Аав: Бинжи жаахан байна. Одооноос сайн сургахад болно. Өнөөдөр Ли арь эргэж ирсэн болохоор зарц нарыг шийтгээд юу гэх вэ. Боль.
Эмээ: Ли арь эргээд ирлээ. Арай гэж ирж байхад. Энэ гэрийн байж байгааг. Миний үг хатуу сонсогдож магадгүй. Би нялх хүүхдийг буруутгахгүй. Гэхдээ л том ч бай, жижиг ч бай муу зуршил суулгахгүйн тулд багаас нь сайн сургах хэрэгтэй. Энэ чинь л өнөөдрийн энэ уулзалтын чухал хэсэг бус уу?
Аав: Ээжийн хэлдэг түмэн зөв.
Эмээ: Март даа, март. Өнөөдөртөө больё.
Аав: За. Ээж та эртхэн амар даа. Сун мөмө, Ли арийг өргөөнд нь хүргэж өг.
С: Мэдлээ, эзэнтэн.
****************
С: Энэ хоёрдугаар авхайн өргөө.
Шүэ: Фанфэй өргөө. Хувьтавилан юм бол уу.
С: Энэ авхай таны байсан өргөө. Та санаж байна уу? Арчилж тордоогүй болоод тиймхэн харагдаж байгаа байх. Хоёрдугаар авхай эзгүй байсан болохоор бид нар өөрчилж зүрхлээгүй юм. Цэвэрлэчихвэл сайхан болно оо. Хоёрдугаар авхай гэнэтхэн эргээд ирсэн болохоор цаг давчуу болоод зарц, шивэгчид юу ч хийж амжаагүй. Авхай та өргөөгөө өөрөө цэвэрлэсэн нь дээр байх. Ли авхайд тэр нь дээр биш гэж үү?... Энийг хар даа. Ямар байна? Таалагдаж байна уу? Хөөе. Таалагдахгүй байгаа бол би эзэгтэйд хэлээд өгье. Тэгвэл илүү том өргөөгөөр сольж өгнө.
Шүэ: Сун мөмө, гялайлаа. Энэ өргөө нурах дөхсөн, бохир ч гэлээ, цэвэрлэчихвэл сайхан болчихно.
С: Тэгвэл би ингээд явъя даа.
Шүэ: За.
Тон: Авхай. Дөнгөж ирж байхад ийм өргөө өгч байдаг. Эзэнтэнд хэлж, Сун мөмөг үүргээ умартсан гэж шийтгүүлэх хэрэгтэй.
Шүэ: Энэ өргөө таалагдахгүй өөр өргөөнд орохыг хүсвэл ч яах вэ. Тэрнийг мэдэгдэж болох ч, өөр өргөө рүү нүүмээргүй байгаа бол тэгэх хэрэггүй.
Тон:Өөр өргөө рүү нүүвэл...
Шүэ: Тэгвэл биднийг голж шилсэн гэж ярина.
Тон: Тэгнэ ээ тэр. Жи Шуран Бинжийг ч гэсэн санаатай авчир гэсэн байж таарна. Ахайтантай уулзахыг зөвшөөрсөнд гайхах юм алга. Төлөвлөчихсөн байж.
Шүэ: Ахайтан Жиан Лийд үнэхээр сайн.
Тон:Гэхдээ ахайтан сая Ли авхайг өмөөрөөгүй.
Шүэ: Энэ өргөөгөөр далимдуулж эрх мэдлээ харуулж байгаа юм. Өөр олон зүйл болох болно.
Тон:Би багадаа байнга өвддөг байсан. Жиан эзэгтэй, авхай хоёр намайг харж асардаг байсан. Намайг эдгэх хүртэл надаар юу ч хийлгэдэггүй байсан. Авхай, эзэгтэй хоёр сайн хүмүүс байсан. Гэвч эзэгтэй нас барсны дараа тэд авхайг дээрэлхдэг болсон. Жиан овогтынхон авхайд хийсэн хэргийнхээ төлөөсийг хэзээ ч төлж чадахгүй.
Шүэ: Тон. Би Жиан Лигийн байх ёстой зүйлсийг бүгдийг нь буцааж авна.
***************
С: Эзэгтэй. Жиан Лийг Фанфей өргөөнд хүргээд өгчихлөө.
Хо:Сэжигтэй юм ажиглагдав уу?
С: Гүнгийн өргөөнөөс ирсэнээсээ хойш бидний эсрэг хуйвалдаж байна. Худлаа хэлж, өрөвдөлтэй царай гаргаж, сайн охины дүр эсгээд л. Эзэгтэй та урьдчилж бэлдээгүй бол бид ялагдах байж.
Хо:Ухаан суусан байна лээ. Ахайтныг явуулсан бэлгийг нь авсан уу гэж асуухад үнэнийг хэлээгүй. Дүйвүүлэхдээ сайн болсон байна лээ. Яасан?
С: Эзэгтэй. Жиан Ли арван жилийн өмнөхөөс хэтэрхий их өөрчлөгдсөн гэж бодогдохгүй байна уу?
Хо:Тэрний ааш занг хэлж байна уу? Эсвэл царайг нь хэлж байна уу?
С: Жиан Ли эндээс явахдаа жаахан байсан. Царай нь багынхаа төрхтэй төстэй байсан. Гэхдээ зан ааш нь маш их өөрчлөгдсөн байна лээ.
Хо:Амаа мэд. Ноёнтон, ахайтан хоёрын дэргэд наадахаа хэлэх хэрэггүй. Өөр хүн сонсчихвол намайг Жиан овогтын анхны эхнэрийн хүүхдэд дургүй байна гэж бодно. Нэгэнт эргээд ирсэн болохоор бэлтгэлтэй ирсэн нь гарцаагүй. Үнэхээр Жиан Ли мөн бол энэ өргөөний эзэн хэн гэдгийг харуулахад болно. Хэрвээ хуурамч бол миний хараан дор яваандаа өөрийгөө илчлэх нь гарцаагүй. Тэр үед ямар шалтгаантайг нь олж мэдэхэд болно. Маргаааш, хоёр шивэгчин аваачиж өг. Сайн үйлчил гэж захихаа мартав.
*********************
С: Хоёрдугаар авхай.
Шүэ: Сун мөмө.
Бичиг: Юншуан. Шианчиао
С: Энэ Шианчиао. Юаншуан.
Юн Ө: Ли авхай.
С: Шианчиао... юу гэж хэлэх вэ?
Ө: Ухаантай, шаламгай.
С: Ухаантай, шаламгай.
Ө: Дуулгавартай, мэдрэмжтэй. Сайн байна. Сайн байна. Юншуан бол... өөрийгөө танилцуул хурдан хурдан.
Н: Хичээнгүй.
С: Хичээнгүй.
Н: Хүчтэй.
С: Хүчтэй. Сайн байна. Сайн байна.
Ши Н: Ли авхай үзэгслэнтэй юм аа.
С: Тийм ээ тийм. Үзэгслэнтэй. Энэ хоёр эзэгтэйд үйлчилж байсан хүмүүс. Ли авхай ганц шивэгчинтэй байж таарахгүй. Тэгээд л танд үйлчлүүлэхээр хоёр шивэгчин нэмж авчирлаа.
Шүэ: Ээжийн ивээлд талархая.
С:Хоёрдугаар авхай, энийг хар даа. Эзэгтэйн танд бэлдсэншинэ хувцас, гоёл чимэглэл. Бас энэ сарын мөнгө. Сайн хэрэглээрэй.
Шүэ: Ээжийн сэтгэлд талархая.
С: Наанаа тавьчих. Шианчиао, Юншуан
Н: Аан?
С: Хоёрдугаар авхайд сайн үйлчлээрэй. Би ч ингээд явъя даа.
Шүэ: За.
***************
Тон: Шианчао. Энэ аягануудыг угаагад ир.
Ө: За. Аймаар юм аа. Одоо яана аа? Хагалчихлаа.
Тон: Яахаараа унагачихда байна аа?
Ө: Миний гар болхи, эвэртэй болохоор хар бор ажил хийхэд л тохирдог юм. Ийм хэцүү ажил хийхэд суралцах хугацаа хэрэгтэй юм шиг байна.
Тон: Гар чинь болхи, эвэртэй байлаа ч, энэ чадвар шаардсан хэцүү ажил биш.
Ө: Хэцүү ажил гэсэн бол хэцүү ажил. Хэцүү.
Шүэ: Тон арь. Шианчаогийн гар болхи болохоор хар бор ажилд тохирно. Иймэрхүү нарийн ширийн ажлыг чи өөрөө хий.
Тон: Тэгвэл чи шал арчиж бай.
Ө: Аяганууд хагарсан болохоор би агуулах яваад шинийг авчиръя. Хн.
Тон: Яахаараа ийм байдаг байна аа? Санаатай ингэж байна.
Шүэ: Ийм зүйл олон тохиолыдох болно.
Тон: Юншуан.
Н: Аан?
Тон: Яваад бордоо аваад ир.
Н: Байхгүй ээ.
Тон: Асуугаагүй байж байхгүй гэж яаж мэдэж байгаа юм?
Н: Байнга байдаг зүйл биш шүү дээ. Хэн ч урьдчилж таамаглаж чадахгүй. Өнөөдөр бидэнд бордоо хэрэг болно гэж хэн мэдэх юм? Хүн дуудаж авчраад, хэрэгтэй юмныхаа жагсаалтыг хэлсний дараа л хүн явуулж авчруулдаг юм.
Тон: Тэгээд очиж хэл л дээ.
Н: Одоо юу? Чадахгүй ээ. Даамал одоо эзгүй байгаа. Одоо тэнд очих юм бол намайг тавин удаа занчина. Явахгүй.
Тон: Очоогүүй байж байхгүй гэж яаж мэдэж байгаа юм?
Шүэ: Хэрэггүй. Тон арь, өөрөө яваад даамалтай уулзаад ир.
Тон: За.
Н: Гэдэс өвдчихлөө. Би явчихаад ирье. Энэ их амттай. Идээд үз. Чихэрлэг байна уу?
Ө: Амттай юм аа.
Тон: Ажлаа хийхгүй наанаа суугаад л байх уу?
Ө: Яагаад болохгүй гэж?
Н: Ли авхай бид хоёрыг ядарвал амарч болно гэсэн. Чи ядарч байна уу?
Ө: Ядарч үхэх нь. Чи?
Н: Би ч гэсэн.
Ө: Алив, энийг ид.
Н: Аа.
Тон: Харж л байгаарай. Би энэ хоёр хувинд байгаа хөшгийг угаахгүй гэж мэд. Жиан овогтынд шивэгчингүүд нь ямар залхуу гэдгийг харууламз.
Шүэ: Би угаая.
Тон: Авхай, тэгж яаж болдог юм? Би өдөржин ажилласан ч ядарлаа гэж хэлээгүй байхад.
***************
Хо:Уурлаагүй гэнэ ээ? Дуулгавартай юм аа.
С: Надад ч бас хачин санагдаад байна. Би тэр хоёрт жаахан дээрэлхээд үз гээд хэлчихсэн. Хоёрдугаар авхайг ийм тэвчээртэй гэж мэдсэнгүй. Эзэгтэй, дахиад жаахан дээрэлхээд үзэх үү?
Хо:Хэрэггүй. Хүн явуулж сайн ажигла. Хөдлөх юм бол надад мэдэгдээрэй. Руяаогийн насанд хүрсний ёслол удахгүй болно. Тэрэнд цаг заваа үрэх хүсэл алга. Толгой гудайгаад амьдарч чадвал нэг дээвэр дор амьдарч болох л юм. Тэгж чадахгүй бол...
**************
Тон:Эгч ээ. Тэрнийг харл даа. Шивэгчин хүн ийм байдаг юм уу? Эгч ээ. та Жиан овогтын хоёрдугаар авхай шүү дээ. Тэднийг шийтгэж болно.
Шүэ: Ярьж дуусав уу?
Тон:Бас нөгөө... Тэр хоёр байнга хэрэг тарих юм. Би л араас нь бүгдийг нь цэвэрлэж байна.
Шүэ: Уур чинь хүрээ юу?
Тон:Хүрэлгүй яах вэ. Энд ирээд удаагүй мөртлөө биднийг дээрэлхэж байна. Удвал юу болохыг хэн мэдлээ.
Шүэ: Ирээд удаагүй болохоор шивэгчдийг гоочилж, шийтгэвэл ахайтан, Жиан Юанбай хоёр намайг юу гэж бодох бол?
Тон:Таны хэлж байгаагаар...
Шүэ: Бодоод үз. Энэ хоёр шивэгчин өмнө нь хичээнгүй сайн ажилладаг байсан. Фанфейд өргөөнд ирээд шийтгүүлэх юм бол намайг л дээрэлхсэн гэж ярина. Тэгвэл Жиан Юанбайгийн Жиан Лийг арван жил ууланд цөлссөн гэмшлийг Жи Шуран амархан үгүй хийж чадна.
Тон:Эгч ээ, гэхдээ байнга ингээд байж болохгүй биз дээ?
Шүэ: Би өөрийгөө барьж өгөхгүйн тулд тэвчиж байна. Гэхдээ чи шулуун шударга хүн. Тэдэнд эргэлзээ төрүүлж чадна.
Тон:Тэгвэл эгч танд бодсон арга байгаа юм уу?
Шүэ: Хоёр өдөр тэднийг ажиглаад ямар хүмүүс вэ гэдгийг нь сайн мэдсэн. Бид нар тэдэнд хангалттай боломж өгсөн.
********************
Эр: Алив, надад туслаарай.
Эр: Болгоомжтой.
Эр: Яваарай.
Эр: Болгоомжтой.
Эр: Хаана тавих вэ?
Эр: Ийш нь.
Эр: За.
Эр: Ийш нь. Болгоомжтой... Нааш нь...
Эр: Тэр урд тавьчих. Энд тавь.
Эр: За.
Эм: Би тийшээ явлаа.
Эм: За.
Эр: Энийг ав... болгоомжтой.
Аав: Юу хийж байгаа билээ?
Ц: Эзэнтэн. Эзэгтэй хий гэсэн юм. Гуравдугаар авхайн насанд хүрэх ёслол удахгүй болно.
Эр: Ийш нь тавьчих.
Аав: Эхнэр. Наашаа ирж яваад өргөөг чимэглэж байхтай таарлаа. Эхнэртээ талархая.
Хо:Миний хийх ёстой ажил. Энэ ёслолд ирэх зочдын нэрс. Ноён та хар даа.
Аав: Эхнэр өөрөө мэдээд хий. Яасан?
Хо:Энэ Руяаогийн хувьд их чухал ёслол. Нинюуаны тайжийг урих гэж байгаа. Нинюаны тайжийн уурыг хүргэх вий гэж санаа зовохгүй байна. Ли арь манай хүүхэд. Эрт орой хэзээ нэгэн цагт олны өмнө гарах л болно. Тэрэнд хэцүү байх вий гэж айж байна. Тайжийн өргөөний Жоу Яанбантай сүй тавьсан байсан. Гэвч гаргасан алдаанаас нь болоод бид Руяаогаар солихоор тайжтай тохиролцсон. Ли арь Руяао, Яанбан хоёрын хамт байгааг харвал сэтгэлээр унах вий гэж айж байна. Тэгээд ч, манайх нэр хүндтэй айл. Руяаогийн насанд хүрэх ёслолд олон сайд ноёд ирнэ. Ли арийг оролцуулбал... ахайтны өргөөнд болсон шиг зүйл болбол... тэрэнд л муу.
Аав: Чиний хэлдэг үнэн. Нөхцөл байдалд дасч чадахгүй, бусдын элэг доог болбол... Ли арийг ёслолд оролцуулах хэрэггүй. Эхлээд нийсэлд амьдарч дасгах хэрэгтэй. Дараа нь танилцуулахад оройтохгүй.
Хо:Ноён таны хэлснээр болъё. Та ойрд ажил ихтэй байгаа. Би таныг барьж өгье.
******************
Шүэ: Шианчао, нааш ир.
Тон:Авхай Шианчаог ганцааранг нь дуудсан.
Н: Оч оч. Зүгээр.
Шүэ: Шианчао эгч ээ. Суу. Тон арь. Цай хийж өг.
Ө: Авхай, ёсорхох хэрэггүй. Надад тушаахад л болно.
Шүэ: Би Тон арьт сайн сургасан. Надтай хамт багаасаа Жэнюү сүмд өссөн болохоор дүрэм журам сайн мэдэхгүй. Үзсэн харсан зүйл бага. Шулуун шударга хэлчихдэг болохоор... тэрнийг өршөөгөөрэй.
Ө: Авхай хэтрүүлж байна. Бид нар бүгдэрээ авхай танд үйлчлэхийн тулд энд байгаа.
Шүэ: Бид хоёр Жэнюү сүмд удаан амьдарсан. Саяхан эргэж ирсэн болохоор мэдэхгүй чадахгүй зүйл олон. Хойшид бидэнд тусалж байгаарай.
Ө: Энэ... Авхай.
Шүэ: Намайг эргэж ирсэн гээд ээжийн өгсөн бэлэг. Би энийг хаана зүүх вэ. Эгч танд таалагдаж байна уу?
Ө: Энэ...
Шүэ: Эгч танд таалагдаж байвал, авч болно.
Ө : Гялайлаа авхай.
Шүэ: Надад асуух юм байна.
Ө : Авхай, юу асуух гээ вэ?
Шүэ: Би олон зарц, шивэгчид ваартай цэцэг зөөж байхыг харсан. Хөл хөдөлгөөн ихтэй байсан. Хүндтэй зочид ирэх гэж байгаа юм уу?
Ө:Удахгүй гуравдугаар авхайн насанд хүрэх ёслол болно. Манай өргөө ёслолд бэлдэж байгаа.
Шүэ: Тийм үү.
Ө: Дахиад цай хийчих. Алив.
Шүэ: Эмээ дээр очиж чадалгүй хэд хоночихлоо. Эмээ гомдож байгаа байх. Би ч бас энд байсаар байгаад уйдаж байна. Манай өргөө сайхан ч гэсэн жаахан хоосон харагдаад байх юм. Чао эгч та хэдэн ваартай цэцэг авчраад чимэглээд өг л дөө. Гуравдугаар дүүгийн ёслолд тусалж чадахгүй ч гэсэн, өөрийнхөө өргөөг сайхан харагдуулмаар байна.
Ө: Авхай. Тэр... Би...
Шүэ: Аан. Би өргөөний дүрмийг мэднэ ээ. Чао эгч энэнд туслах юм бол энэ хатгуураас гадна өөр олон бэлэг хүлээж байгаа.
Ө: Бүгдийг нь мөхөс надад даатгачих.
Н: Урвагч. Ичгүүргүй эм.
Ө: Гялайлаа авхай.
Тон:Авхай, та хэтэрхий өгөөмөр байна.
Шүэ: Надаас авч л байвал сайн хэрэг. Насанд хүрэх ёслол удахгүй болно. Гэтэл бидэнд хэлээгүй. Намайг урихгүй юм шиг байна. Жи Шуран их сайн төлөвлөж. Намайг Жиан овгийнхонд ойртуулахгүй, бас хүмүүст намайг харуулахыг хүсэхгүй байнаа. Ингээд бусдын нүднээс далд байгаад байвал Жиан овогтынд ирсний хэрэг гарахгүй. Үргэлж муу хэлүүлж байдаг хоёрдугаар авхай хэвээр үлдэнэ. Тийм болохоор ёслолд заавал оролцох хэрэгтэй. Нийслэлд байдаг хүн болгонд Жиан Ли, Жиан овгийн анхны эхнэрийн охин гэдгийг харуулах болно.
3-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home