The double-2

The double 2024-2

Үргэлжлэх хугацаа: 58мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүдэд:

Шүэ: эм,  Шүэ Фанфей

Су: эр, Шиао Хэн, Су гүнтэн

Ж: эм, Жиан Ли, тэргүүн бичээчийн охин Жиан Ли

Тон: эм, Жиан Лигийн зарц

Е: эр, Еэ Ши Жие

Ю: Шен Юү Рон, Шүэ Фанфейн нөхөр Шен нён

Гү: эм, Ван Нин гүнж

 

Нэмэгдсэн дүр:

Лиу: Лиу эзэгтэй, Шүэ Фанфэйгийн ээжийн найз

Аав: эр, Шүэгийн аав

Сайд: эр,  Лиу сайд

                                         

Гарчиг:Тавилан. 2-р анги.

Шүэ: Надад энэ асуудлыг шийдэх нэг арга байна.

Э: Ямар арга?

Шүэ: Одооноос... Би... Жиан Ли болно. Жиан Ли Женюү сүмээс арван жил гараагүй. Арван жил. Тэрний царайг хэн ч санахгүй. Тэгээд ч эндхийг чи хариуцдаг. Чиний үгнээс хэн  зөрч зүрхлэхгүй.

Э: Гэхдээ... Шалтгаан нь юу юм?

Шүэ: Морь байснаас өлсгөлөн тэмээ байсан нь дээр. Тэр тэргүүн бичээчийн охин. Харин би зүгээр л нэг хөдөөний охин. Жиан овогтынх нэг л өдөр намайг санаад ирэх ч юм билүү. Тэгвэл би баян тансаг амьдрах болно. Зөвшөөрч байна уу?

Эм: Эзэгтэй. Жиан Ли орондоо хэвтсээр л байна уу?

Э: Жиан Лийг зүгээр орхи гэж бүгдэд нь хэл.

Эм: Мэдлээ.

Э: Тэр энд долоо хоног биеэ эмнэх болно.

**********************

Шүэ: Тон. Тон. Яаж байгаа чинь энэ вэ?

Тон: Чамаас болоод авхай маань үхчихлээ. Ачлалгүй амьтан, тэрний нэрийг хүртэл хулгайлчихлаа. Өнөөдөр, би чамайг хороож, авхайнхаа өшөөг авна.

Шүэ: Тон. Тон. Намайг, бас тэр эзэгтэйг аллаа гээд юу өөрчлөгдөх юм? Лийг Женюү сүм рүү явуулсан хүмүүс яах вэ? Тэрнийг арван жилийн өмнө хаясан хүмүүс яах вэ? Тэд нар гэмшинэ гэж бодож байна уу? Гэмшихгүй. Яасан ч гэмшихгүй. Өрөвдсөн царай гаргаж байгаад, бүгдийг нь мартана. Тэгээд юу ч болоогүй юм шиг амьдарсаар байх болно. Чи энийг хүсээ юу? Тэрний үхлийг  талаар өнгөрөөх гэж үү?

Тон: Тэргүүн бичээч... Тэргүүн бичээч манай авхайн өшөөг авна. Тэргүүн бичээч өшөөг нь авна. Би..

Шүэ: Тэргүүн бичээчээ? Тэргүүн бичээч Жиан тэрэнтэй арван жил уулзаагүй. Тэрнийг үхсэн гэвэл харин ч баярлана. Яасан гэж өшөөг нь авах юм? Тэгээд ч, тэр юу хийж чадах юм? Женюү сүмийг  хааж, хүмүүсийн анхаарал татсан оршуулгын ёслол хийж, Жиан Лигийн нэрийг цагаатгахгүйгээр газарт булна. Тэгээд яах вэ? Тэрний хойд  эхийг өгөөмөр гэж магтах уу? Тон. Жиан Лигийн нэрийг зээлж байгаа маань шалтгаантай.

Тон: Та яах гэсэн юм?

Шүэ: Жиан Ли бид хоёр... Хоёулаа гүтгүүлсэн. Бид хоёрт хэн ч итгээгүй. Ли надад, би тэрэнд итгэсэн. Харамсалтай нь... Ли нас барсан болохоор... Нэрээ цагаатгаж чадахгүй. Би тэрэнд туслах ёстой. Тэд биднийг бүх насаар маань доромжилж чадна гэж бодож байгаа. Чи бид хоёр тэдэнд... Нэрээ цагаатгаж чадна гэдэгээ харуулах болно.

*********************

Эм: Алга дарам газар ч үлдээлгүй сайн цэвэрлэнэ шүү. Ялангуяа модны доод талыг. Хурдан хөдөл, ганц ч толбо үлдээж болохгүй. Ажилдаа анхаарлаа хандуул.

Шүэ: Тон. Тон.

Тон: Энд юу хийж байгаа юм?

Шүэ: Ганцаараа түлээ түүх хэцүү байгаа биз дээ. Маргааш би хамт явъя.

Тон: Гэхдээ эзэгтэй энэ өргөөнөөс гарч болохгүй гэсэн.

Эм2: Би дахиад тэгэхгүй ээ.

Эм: Яасан хэрэгт дуртай юм?

Эм2: Дахиад  тэгэхгүй ээ.

Эм: Дэнлүүнд эзэгтэйгээс өөр хүн хүрч болохгүй гэж хэлсэн байх аа? Үгэнд орохгүй юу?

Эм2: Би дахиад тэгэхгүй ээ.

Тон: Харах хэрэггүй. Хурдан оръё.

Эм2: Дахиад тэгэх үү?

Тон: Хүн харчихаж магадгүй.

Шүэ: Яагаад дэнлүүнд хүрч болохгүй гэж?

Тон: Эндхийн дүрэм. Шөнийн цагаар дэнлүүтэй  хэрэглэж болохгүй.

Эм2: Ингээд хүрээрэй. 

Тон: Дээдсийн бунхнаас гадна л дэнлүү хэрэглэж болно. Тэгэхээр эзэгтэйгээс өөр хэн ч дэнлүүнд хүрч болохгүй.

*****************

Тон: Эмэгтэй хүний дөрвөн эрдэм. Эмэгтэй хүний эрдэм, хэл яриа, биеэ авч явах ёс, эмэгтэй хүний сайн чанар. Эмэгэй хүний дөрвөн эрдэм юу вэ?   

Э: Муугүй болж.

Шүэ: Завнаас их зүйл байхгүй болохоор...

Э: Хэд хоногийн дараа би бүгдийг бэлдээд... Чамайг Жиан Ли гэж танилцуулна. Тэгвэл чи царайгаа харуулж болно.

Шүэ: Мэдлээ, эзэгтэй.

*******************

Шүэ: Нааш нь өгчих.

Тон: Эмэгтэй хүнд бус, эрэгтэй хүнд сургах нь...

Э: Чи ухаантай хүүхэд. Миний хэлснээр хийвэл... Харамсах зүйл гарахгүй.

Шүэ: Эзэгтэй таны хэлснийг  дагая. Эзэгтэй. Өнөөдөр танаас өөр үнэр үнэртэж байна.

Э: Ажлын цагаар дэмий ярихаа боль.

Шүэ: Эзэгтэй, сайн яваарай.

Эм: Үдэш орой болж, амрах цаг болж... Бодлыг уралдуулах нь нүгэл. Шөнийн цагаар гарах нь нүгэл. Үдэш орой амрах хэрэгтэй.

Тон: Женюү сүм хараа хяналт сайтай. Авхай бид хоёр эндээс зугтаж чадаагүй. Одоо, бүр ч хэцүү болсон. Хөөе. Хаачих гээ вэ?     

Шүэ: Гарч агаар амьсгалъя.

Тон: Болохгүй ээ. Ийм орой гарвал нүгэлд тооцогдоно. Занчуулна шүү дээ.

Шүэ: Бүгд унтчихсан болохоор... Хэн ч анзаарахгүй. Тийм биз дээ?

Тон: Шөнө орой гарч болохгүй гэдэг шалтгаан бол... Энд байсан нэг бүсгүй шөнө амрагтайгаа уулзах гэж гараад... Хавцалаас унаад үхчихсэн. Гэхдээ сүнс нь эндээ үлдээд, шөнийн цагаар Жэнюү сүмд хэрэн хэсүүчилдэг болсон. Нэг удаа гэлэнмаа гарч яваад сүнсийг нь хараад... Үнхэлцэг нь хагарах шахсан гэсэн.

Шүэ: Зүгээр л хүмүүсийг  гаргахгүйн тулд айлгасан түүх биш үү?

Тон: Үгүй ээ, энэ үнэн. Тэр  гэлэнмаа сайн харсан гэсэн. Тэр сүнс гэлэнмаа шиг хувцастай, бас өндөр байсан гэсэн. Аймаар байгаа биз дээ?

Шүэ: Өндөр, эмэгтэй сүнс.

*****************

Э: Гурав хоногийн дараа Лиу эзэгтэй Хавирган сарны ёслолд оролцох замдаа Жэнюү сүмээр дайрна. Урт аялал болохоор Лиу эзэгтэй энд хоноглоно. Сүмийг сайтар цэвэрлэ гэж хэл. Лиу эзэгтэйг тав тухтай байлгах ёстой шүү.

Эм2: Мэдлээ.

Э: Лиу эзэгтэйн ирэх өдөр тэр хоёрыг өргөөндөө бай гэж хэл.  Хүндтэй зочныг уурлуулж болохгүй, тэнүүчлэх хэрэггүй гэж хэл.

Эм2: Мэдлээ.

Тон: Сангийн сайд Лиу Юанфений эхнэр.

Шүэ: Тон. Лиу эзэгтэйг мэддэг юм уу? 

Тон: Би буруу санаагүй  бол, манай Еэ эзэгтэйн дотны анд байсан. Таны зүүж байгаа үсний хатгуурыг тэр Еэ эзэгтэйд бэлэглэсэн юм.

******************

Э: Лиу эзэгтэй, та  алжаасан байх.

Лиу: Өглөг өгөхөд алжаах юу байх вэ.

Бүгд: Лиу эзэгтэй амар байна уу.

Лиу: Жэнюү сүм сайхан байна. Талархаж байна.

Бичиг: Лиу эзэгтэй

Лиу: Урьдчилж хэлэлгүй ирснийг минь өршөөнө биз ээ.

Э: Яалаа гэж. Эзэгтэй таныг ирсэнд талархаж байна. Бид танд өргөө бэлдсэн, эзэгтэй танд таалагдана гэж найдаж байна. Ийшээ морил.

******************

Шүэ: Тон. Тон. Сэрээрэй. Өнөө шөнө... Бидний оргох ганц боломж.

Тон: Яаж оргох вэ?

Шүэ: Лиу эзэгтэй.

Тон: Гэхдээ Лиу эзэгтэй авхайг маань энд байгааг мэдэж байсан ч ганц удаа  уулзахаар ирээгүй. Жиан овогтын зөвшөөрөлгүйгээр биднийг эндээс гарахад тусална гэж үү?

Шүэ: Энэ хатгуурыг Лиу эзэгтэйд өгөөрэй.

Тон: Энэ тус болно  гэж үү?

Шүэ: Лиу эзэгтэйд Жиан  Ли хүнд байдалд орсон гэж хэл. Энэ хатгуурыг хараад чамайг дагаад ирнэ.

Тон: Гэхдээ энэ газрыг эзэгтэй  хянаж байгаа. Лиу эзэгтэй биднийг өрөвдсөн  ч, эзэгэй биднийг худлаа хэлж байна  гэвэл яах болж байна?

Шүэ: Лиу эзэгтэй Жэнюү сүмийн эзэгтэйн гутамшигтай үйлдлийг харвал яах бол?

Тон: Таны хэлж байгаагаар...

Шүэ: Чи эзэгтэйн үнэрийг анзаарсан уу?

Тон: Өдөр бүр энгэсэг  түрхдэг болохоор хачин юм алга.

Шүэ: Өдөр бүр үү? Эсвэл зарим өдөр үү?

Тон: Бодоод үзсэн чинь, өдөр бүр биш юм байна.

Шүэ: Яг зөв хэллээ. Эмэгтэй хүний эрхэмлэх ёсыг  уншдаг өдөр эзэгтэйгээс нэг үнэр мэдрэгдсэн. Тэр  үнэр... Жирийн нэг  үнэр биш. Иланы үнэр байсан.

Тон: Илан?

Шүэ: Сэтгэл татагч ус.

Тон: Тэр... Та яаж мэддэг юм?

Бичиг: Хайтан

Хай: Эзэгтэй, ноёнтон тан дээр хэд хоног ирсэнгүй. Би танд энийг бэлдсэн. 

Шүэ: Энэ юу юм?

Эм: Сэтгэл татагч ус.

Шүэ: Эзэгтэйгээс илан үнэртэх бүрт өнөөдрийнх шиг дэнлүүг өргөдөг. Эзэгтэйгээс Илан үнэртээгүй  өдөр дэнлүү өлгөдөггүй.

Тон: Тэгвэл дэнлүүнд нууц утга байна  гэсэн үг.

Шүэ: Энэ хавьд ойролцоо Хэлин сүм байдаг байх аа?

Тон: Тийм ээ. Толгодын  дээр байдаг.

Шүэ: Эртээд ууланд түлээ түүж байгаад би албаар Хэлин сүм рүү ойртсон. Дэнлүүг өргөхөөр толгодын дээрээс харагддаг юм байна лээ. Доошлуулчихаар харагдахгүй байсан. Би Хэлин сүмд мөргөл үйлдэхээр очиж байссан. Тэд зарим шөнө  ёслол үйлддэг. Ёслол болдог шөнө эзэгтэйгээс илан үнэртдэг. Бас дэнлүүг толгодын дээрээс харж болно. Ямар учиртай гэж бодож байна?

Тон: Тэгвэл дэнлүү ёслолд оролцож байгаа хүмүүст дохио өгдөг гэсэн үг.

Шүэ: Яг зөв.

Тон: Гэхдээ, энэ ямар учиртай юм бол? Тохиолдол байж болох уу?

Шүэ: Тохиолдол биш. Нэг өдөр бүгд жимс түүхээр явсан хойно би дэнлүүг доошлуулсан. Юу болсныг мэдэх үү? Тэр шөнө хачин совин татаад байсан. Тэгээд би чамайг  унтаж байхад нууцаар гарсан. Тэгээд би чиний ярьсан өндөр, эмэгтэй хүний сүнсийг харсан.

Тон: Хөл хорио, эмэгтэй сүнс... Өөрт нь саад болохгүйн тулд биднийг хязгаарлах зорилготой байж. Эзэгтэй  баригдах юм бол... Гянданд хоригдоно. Тэгээд ч, Хэлин сүмд болдог  ёслол... Лиу эзэгтэйг энд байхад эзэгтэй тийм юм хийнэ гэж үү?

Шүэ: Дэнлүүг... Өргөчихсөн байгаа.

Тон: Эгч ээ. Та мундаг юм аа. Тэгвэл би Лиу эзэгтэй рүү явлаа.

Шүэ: Тон. Лиу эзэгэйтэй уулзахын тулд хатгуурнаас өөр зүйл хэрэг болно. Шалтгаан хэрэгтэй. Цохь.

Тон: Үгүй ээ. Арай л хэтрэх юм биш үү?

Шүэ: Энэ бидний ганц боломж. Жиан Лийг бодвол надад ямар ч шарх сорви байхгүй. Бүгд... Бодитой байж байж л... Сэжиг төрүүлэхгүй. Жиан Лигийн төлөө... Бид заавал хийх ёстой.

*****************

Бичиг:   Чин ноён

В: Эзэнтэн. Өмнө Жэнюү сүм байгаа.

Су: Сэнюү сүм.

В: Эмэгтэйчүүдийн хоргодох газар.

Су: Нуугдахад яг тохирох газар.

******************

Шүэ:  Хэн бэ? Гараад ир. Гараад ир. Гараад ир.

Ч: Гэлэнмаа. Намайг хүмүүс хөөж яваа. Надад туслаач дээ.

Шүэ: Энэ бурхны сүм биш. Би ч бас гэлэнмаа биш. Чи эндээс баригдах нь гарцаагүй. Тэр цонхоор гарвал Хушан ой байгаа. Хурдан яв. Яваач.

Ч: Гялайлаа. Ойртох юм бол... Тэрнийг алчихна шүү.

Су: Тэг ээ. Чиний ял улам нэмэгдэнэ.

Ч: Су гүнтэн.

Су: Чин ноён. Боломж байгаа дээр бууж өг. Таныг хууль бусаар давж худалдаалсан хэрэгт буруутгаж байгаа.

Ч: Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.

В:  Давсаа хаанаас авсанаа хэлчих. Дээдэс чамайг Хэлин сүм хүртэл дагасан. Үнэнээ хэлэхгүй бол бурхан ч чамайг аварч чадахгүй.

Ч: Гайгүй байлгүй. Та нар намайг яасан ч зүгээр орхихгүй.  Өнөөдөр би үхнэ гэдэгээ мэдэж байна. Тиймээс энд үхсэн ч харамсах юм алга. Ядаж л үзэгслэнтэй эмэгтэйтэй хамт үхэх болно.

Су:  Би сайхан сэтгэлтэй хүн. Та тэгж хүсч байгаа бол,  хүслээр чинь болог. Тун удахгүй энэ эмэгтэй чамтай нөгөө ертөнцөд нэгдэх болно.

****************

Тон: Эзэгтэй, авхай маань аюулд орчихоод байна. Авхайг маань авраач дээ.

Лиу: Миний Женженд өгсөн хатгуур байна. Арай... Ли  юу?

Тон: Тийм ээ.

Лиу: Хурдан. Намайг хүргээд өг.

Тон: За. Явъя.

Шүэ:  Хонгор  минь, бууж өгцөгөөе.

Ч: Чи юу яриад байна аа?

Шүэ: Бууж өгье гэж байна. Су гүнтэн, энэ хүртэл ирж, биднийг барьсан болохоор... Бид нарт өөр ямар сонголт байгаа юм?

Ч:Чи муу эм,  юугаа яриад байгаа юм?

Шүэ:Дээдчүүл яагаад биднийг ингэсэн байх вэ? Бид гарах гарцгүй болчихоо байна. Намайг тавь. Хоёулаа Су гүнтэнд бууж өгье. Бидний амийг өршөөх ч юм билүү.

Ч: Ингэхэд чи хэн юм бэ?

Шүэ: Чиний эхнэр, чиний хамтрагч байна. Хий.

Ч:Чи юу яриад байна аа?

Су: Аан. Тэгэхээр та хоёр хамтрагчид байжээ. Хурдан тэрнийг ал. Алсны чинь дараа, би чамайг ална. Тэрний амыг яаж барихыг чинь харахыг хүсч байна.

Ч: Тэрнийг алчихна шүү. Үнэнээсээ алчихна шүү.

В: Сөхөр. Сөхөр.

Лу: Бос. Эзэнтэн, тэрнийг хар даа. Танил харагдахгүй байна уу?

Эм: Авхай. Энэ даавууг  хар даа.

Хай: Авхай, тагтан дээрээс таныг хараад байна.

Эм: Ховор байдаг  даавуу шүү.

Эм: Амттай шүү... хөрөхөөс нь өмнө аваарай.

В: Тэр Шен овогтын эхнэр байна. Хуайшаны авъяаслаг бүсгүй гэдгээрээ алдартай. Хөөрхөн байна уу?

Су:Тэрнийг Хуайшаны хамгийн авъяаслаг бүсгүй гэж яаж мэдэж байгаа юм?

Лу: Тэр хүмүүсээ явуулж үзэгслэнтэй бүсгүйчүүдийг судлуулсан.

В: Чи нээрээ...

Шүэ:Су гүн байна. Юурон тэрнийг их  зантай, хэрцгий хүн гэж байсан. Анхаарлыг нь татах хэрэггүй. Хурдан явъя.

Су: Овог чинь Шүэ биш биз?

Шүэ:Та эндүүрч байна.

Су: Тийм дээ. Тэр хүн үхсэн. Сүнс болсон байж болох ч, дээрэмчин болно  гэж үү? Тэгж чадахгүй.

Ч: Намайг тавь. Тавь гэж байна. Энэ эмийн үгэнд итгэх хэрэггүй. Би гэмгүй. Та нар буруу хүн барьчихлаа. Намайг тавь. Намайг тавь. Тавь гэж байна.

Су:Яасан ч чанга дуутай юм. Тэрнийг хорь.

Лу: Хүн  байна уу?

Су:Байцаалтаа энд, одоо явуулна. Дуусчихаад эзэнд чинь буцааж өгнө.

В: Бос!

Шүэ:Сү гүнтэн намайг дутуу үнэлж байна.

В: Энэ эмэгтэй чинь бүдүүлэг юм гээч.

Шүэ:Гэлэнмаа хүн давс хууль бусаар худалдаалж болохгүй гэж үү? Би тэр хүний мэдэхийг бүгдийг мэднэ. Гэтэл тэрнийг баривчлаад, яагаад намайг барихгүй байгаа юм?

Су: Баривчлаач гэж гуйж байдаг. Сонирхолтой л юм.

Шүэ:Энэ өргөөнд Су гүн та хүч хэрэглэж, байцаалт явуулж болохгүй.Эвгүй биш гэж үү?

Лиу: Ли арь. Чи энд байна уу? Ли арь.

Су: Өнөөдөр бид дайрч орж ирээгүй  бол, өөр зүйл ярих байсан биз. Овог чинь Шүэ биш гэсэн  байх аа?

Шүэ:Намайг нийслэл рүү аваад яв. Тэгвэл бүх зүйлийн учир олдоно.

Су: Юу хийхээр төлөвлөж байснаа надад хэлж болох уу?

Шүэ:Су гүнтэн мэдмээр байна уу? 

Су: Мэдээж.

Шүэ: Тэгвэл намайг хүлээд... аваад яв. Би бүгдийг  хэлж өгье.

Тон: Авхай, таныг яагаад хүлчихээ вэ?

В: Хөөе. Тэрэнд бүү хүр. Тэр бол Су гүнгийн барьсан хэрэгтэн.

Лиу: Юу болоод байна? Юу болоод байгааг тайлбарлаадах.

Су: Лиу эзэгтэй.

Лиу: Су гүн.

Су:Би хэрэгтнийг хөөж яваад, энэ сэжигтэй хамсаатныг нь олсон юм. Тэрнийг авч яваад байцаах хэрэгтэй байна.

Лиу:Су гүн, энд үл ойлголцол гарсанаас зайлахгүй.

Шүэ: Тон, энэ хүн...

Тон: Авхай, энэ бол эзэгтэй та хоёр дээр ирдэг байсан Лиу эзэгтэй.

Шүэ: Лиу эгч үү? Лиу эгч ээ... Лиу эгч ээ. Надад туслаач. Би хамсаатан биш. Намайг гүтгэсэн. Би тайлбарлах гэж оролдсон ч,  тусыг олсонгүй. Би нийслэлд очиж байцаагдмааргүй байна. Надад туслаач дээ.

Лиу: За за за. Айх хэрэггүй. Су гүнтэн, ингэж баривчилж болно гэж үү? Энэ бол Жэнюү сүм. Эзэгтэйд нь хэлэхгүйгээр гэлэнмааг баривчлах нь зохисгүй хэрэг бус уу?

Шүэ: Лиу эгч ээ. Эзэгтэйд маань намайг суллуулаад өг гэж хэлээд өгөөч.

Лиу: Айх хэрэггүй. Би яваад эзэгтэйг чинь дуудаад ирье. Чамд тусална аа.

Шүэ: За.

Су: Би эндээ хүлээж байна. Луи эзэгтэй.

**********************

Э: Яах гэж ирсэн юм?

Эр: Дэнлүүгээ өргөсөн байхыгчинь хараад ирлээ.

Э: Дэнлүү? Болохгүй ээ. Чухал зочинтой байгаа. Хурдан яв. Холдооч. Хурдан яв.

Эр:Нэгэнт ирсэн юм чинь... Би шалгасан... гадаа  хэн ч байхгүй.

Э: Тавиач... Лиу эзэгтэй.

Лиу: Ичгүүргүй. Увайгүй амьтад. Та нарт ичих нүүр алга уу? Хурдан ирээд энэ ичгүүргүй амьтдыг  аваад яв. Та хоёр... хурдан ирээд энэ хоёрыг бариадах.

Э: Лиу эзэгтэй.

Эр: Яваач. Хурдал. Сөхөр.

Эр: Сөхөр.

Су: Сүмийн эзэгтэй баривчлагдахыг анх удаа л харж байна. Одоо бүгдийг харсан болохоор...

Э: Лиу эзэгтэй, намайг гүтгэж байна.

Лиу:Би өөрийнхөө нүдээр  харсан. Су гүтний өмнө худлаа хэлэх гээ юу?

Су: Энэ миний мэдэх хэрэг биш. Лиу эзэгтэй, та өөрөө шийд.

Лиу: Хүн ир. Гэлэнмаа нарыг бүгдийг нь сэрээ. Та хоёр эднийг харж бай. Харанхуй өрөөнд хорь. Маргааш шүүх яаманд аваачина.   Ичих нүүргүй, увайгүй амьтад. Харах тусам уур хүрээд байна. Хурдан аваачиж хорь.

Эр эр: Мэдлээ.

Э: Хүлээ...

Эр: Бос.

Э: Тийм биш ээ, Лиу эзэгтэй.

Эр: Үгүй ээ. Гүтгэж байна. Лиу эзэгтэй. Лиу эзэгтэй.

Э: Лиу эзэгтэй.

Су: Лиу эзэгтэй, одоо би хоригдлоо аваад явж болох уу?

Тон: Авхай.

В: Эзэнтэн. Шарх юм шиг байна. Одоо яавал дээр вэ? Энэ янзаараа...

Су:Өргөөнд нь аваачиж амраа. Бас... чи... нааш ир. Тэрнийг байцаа.

Лу: Мэдлээ.

*******************

Лиу:Ашгүй ухаан орчихов уу.

Шүэ: Лиу эгч ээ, танд төвөг удчихлаа.

Лиу:Ингэхэд чамд юу тохиолдсон юм? Яагаад инэж шархаддаг билээ? Хөөе, битгий хөдөл. Толгой чинь эргэж байна уу? Тэгвэл хэвтэж бай. Ингэхэд яагаад ингэж шархдаа вэ? Хэлэх хэрэггүй. Яах аргагүй эзэгтэйн чинь хийсэн хэрэг байж таарна. Тэр шивэгчин охин энэ хатгуурыг надад үзүүлэхэд чамайг хэцүү байдалд орсныг ойлгосон. Чиний ямар байдалтай байгааг ээж чинь мэдсэн бол, ямар их шаналах бол.

Шүэ: Лиу эгч ээ. Зүгээр ээ. Бүгд өнгөрсөн хэрэг. Тантай уулзсан  болохоор харин ч сайхан байна. Гэхдээ Су гүнтэн...

Лиу:Ли арь. Санаа бүү зов. Би чамайг Су гүнтнээс булааж чадахгүй ч, гэрийнхэнд чинь хэлж чамайг авруулна аа. Харж л байгаарай.

Эр: Хурдан  яв.

Эр: Бушуул. Хурдан яв.

******************

Лиу:Су гүн таныг байцаалтын үеэр хүч хэрэглэх дуртай гэж сонссон. Танд анхааруулчихъя. Тэр тэргүүн бичээчийн охин. Тэрний биед ганц л шалбархай байх юм бол би шууд тэргүүн бичээчид  хэлэх болно.

Су: Жиан овогтынхон... тэрнийг тооно гэж үү?

Лиу:Жиан овогт тоохгүй байлаа ч, ордноос таныг зүгээр өнгөрөөнө гэж бодно уу?

В: Лиу эзэгтэй ч өөр юм аа.

Су: Ажил хэрэгтээ оръё.

В: Ухаан орохоор нь аваад явах уу?

Су: Өнөө шөнөдөө сайн амраад  аваг. Тэгэхгүй бол дахиад хэрэгтэнд зүй бус хандсан гэж хэлүүлж мэднэ.

В: Чин ноёнтныг баривчилчихаад, тэрэнд ялгавартай хандах гэж үү?

Су: Муутуу, бэх  хоёр бэлд. Бичих юм байна. Ийм сонирхолтой зүйлээс хоцормооргүй байна.

Лу: Мэдлээ.

****************

Шүэ: Тон арь.

Тон: Эгч ээ, намайг өршөө. Би таны шархыг санаатай гэдгийг хэлчихсэн. Би үнэхээр хэрэггүй амьтан.

Шүэ: Зүгээр ээ. Одоо бүгд өнгөрсөн хэрэг.

Тон: Эгч ээ. Су гүн гэнэтхэн хаанаас гараад ирэв?

Шүэ: Санамсаргүй тохиолдол.

Тон: Хүмүүс таныг нийслэл рүү авч явж, байцаана гэж ярьж байна лээ.

Шүэ: Сайн хэрэг биш  гэж үү. Тэгж байж л чи бид хоёр Чинчен уулнаас зугтаж, нийслэлд очино шүү дээ.

Тон: Гэхдээ, эгч ээ... нийслэлд очсон ч гэсэн... Жиан овогтын өргөөнд яаж очих юм? Тэгээд ч, Лиу эзэгтэй үнэхээр Жиан овогтынд хэлнэ гэж үү?

Шүэ: Лиу эзэгтэй Жиан овогтынд хэлэх шаардлагагүй. Эзэгтэйн ичгүүргүй хэргийг Лиу ноён ордонд мэдэгдэнэ. Хаантан энэ талаар мэдсэний дараа Жиан овогтынхон мартагдсан охиноо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Жиан овогт шиг нэр хүнтэй айл хүйтэн сэтгэлтэй гэж хэлүүлэхийг хүсэхгүй нь лав. Тийм болохоор... хүссэн хүсээгүй... Жиан Лийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Тэр ч бүү хэл олон нийтэд зарлах болно.

*****************

Су: Сайн амрав уу?

Шүэ: Су гүнтэн унтаж амраагүй хэрэг үү?

Су: Овог чинь хэн юм бол гэж бодож байлаа.

Шүэ: Су гүн та Лиу ээзэгтэйгээс асуугаагүй хэрэг үү?

Су: Лиу эзэгтэй таны овгийг... Ли Хуа... Ли Мао... Бяцхан Ли Мао...

Шүэ: Су гүн та амаа мэд.

Су: Би анх удаа л хэрэгтэнд зэмлүүлж байна. Хэрэг хийсэн хүний араншин биш баймаар.

Шүэ: Ингэвэл ямар вэ?

Су: Өчигдөр, өөрийгөө зэрэмдэглэсэн. Өнөөдөр хүлүүлэхийг хүсч байдаг. Үнэхээр зоригтой юм аа.

Шүэ: Су гүнтэн, надаас айгаагүй л байлтай.

Су: Явъя.

Ж: Эгч ээ.

******************

Ю: Хаантан, мөхөс би таны хэлсэн хэргүүдийг шалгаж, хэргийн талаар бичсэн байгаа. 

Хаан: Эхнэр чинь нас бараад удаагүй, оршуулгын ёслол үйлдээд завгүй атал бүх хэргийг гүйцэлдүүлсэн нь сайшаалтай.

Бичиг: Хоншиао хаан

Хаан:  Чадварлаг албат юм.

Ю: Хаантан, эхнэр маань нас барсанаас болоод сэтгэл санаа минь тогтворгүй байлаа. Хадам ээжийнхээ төрсөн нутагт очиж оршуулгын ёслол үйлдсэн  болохоор даалгавартаа өөрийн биеийг бүрэн зориулж чадсангүй. Алдаа дутагдлыг минь өршөөж хайрла.

Хаан:Энэ хэрэг чиний буруу бус. Эхнэртээ үнэнч байж, бас гэр  бүлийг нь хүндэлнэ гэдэг сайшаалтай хэрэг. Энэ хэргээс бүгд үлгэр жишээ авцагаа. Эхнэр олон гэр бүлд нь чин сэтгэлээсээ ханддаг албатуудыг ордноос сайшаах хэрэгтэй.

Ю: Мэдлээ, хаантан.

Хаан:Жиан ноён.

Бичиг: Жиан Юанбай.

Аав: Мөхөс би байна.

Хаан:Бунханы асуудал юу болж байна?

Аав: Хатан эхэд зориулсан бунхнаны барилга баригдаад дуусч байгаа. Гурван бунханд хийх сийлбэрийн ажил  үлдсэн. Ирэх сард болох ёслолоос өмнө бүх ажил дуусна.

Хаан:Миний бие хатан эхийгээ амьд байхад нь хүндэтгэл үзүүлж чадаагүй. Жиан ноёнтны бунхан барих санаачлага миний төдийгүй бурхдын санааг тайвшруулав. Түүнээс гадна барилгын ажлыг та өөрөө хариуцахыг хүссэн. Таны хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж байна.

Аав: Эрхэм дээдэст талархая.

Хаан:Дараагийнх нь.

Бичиг: Ли Жоннан

Л: Хаантан, хөдөлмөрийн яам хэтэрхий их хөрөнгө үрэн таран  хийж байна хэмээн үзэж байна.

Аав: Хаантан, өнгөрсөн сард ган гачиг тохиосон. Тэрнээс болоод зарим барилгын ажилчид амиа алдаж, барилгын ажилд саад учруулсан. Барилгын ажлыг хугацаанд нь дуусгахын тулд ажилчдын тоог нэмж,  ажилчдыг ундны усаар хангахын тулд өмнөдөөс ус зөөвөрлөхөөс аргагүйд хүрсэн. Энэ бүхэн аргагүй зардал. Үүнийг үрэн таран хийсэн гэж хэлж болно гэж үү?

Л:Тэргүүн бичээч, аргагүй л ард иргэдийг бодож. Гэвч, бунханы барилгын ажил чухал ч гэлээ, ард иргэдийн дунд цуу яриа гарч, хяналтын яамны ч анхаарлыг татах болсон. Төсвийн мөнгийг дураараа өөрчилнө гэдэг жижиг асуудал биш. Жиан ноён та алдартай болоод байгаа. Ард иргэд бухимдалтай байгаа. Надад хэлээч, та хаантныг асуудалд оруулахыг хүсээ юу?

Аав: Ли сайд аа,

Л: Жиан ноёнтон...

Хаан:Хангалттай. Хэтэрсэн зардлыг ордноос хариуцах болно. Муудалцах шаардлагагүй.

Л Аав: Мэдлээ.

Хаан:Лиу ноён.

Эр: Мөхөс би байна.

Хаан:Чинчэн уулан дахь Жэнюү сүм албан ёсны сүм ч биш, хувийн сургууль ч биш. Гэтэл албат ноёд их хэмжээний хандив авдаг гэж сонслоо.  Яагаад ийм увайгүй хэрэг гардаг билээ?

Сайд: Хаантанд айлтгая.

Бичиг: Лиу Юанфен

Сайд: Эхнэр маань Жэнюү сүмд зочлох үеэрээ өөрийн нүдээр харсан байсан. Жианбичээчийн охин Жиан Ли ч мөн гэрчлэх болно. Тэр хэрэг үнэн болох нь батлагдсан.

Хаан:Тэргүүн бичээчий охин яагаад Жэнюү сүмд  байдаг билээ?

Аав: Хаатанд айлтгая. Охин маань өршөөх аргагүй хэрэг үйлдсэн болохоор Жэнюү сүмд цөлж, шийтгэсэн билээ.

Л: Жиан ноёнтон, таны гэрийн дотоод хэрэгт оролцохыг хүссэнгүй. Гэвч, охин тань тэр сүмд очоод арав гаруй жил болж байгаа,  авчрах болоогүй хэрэг үү?

Аав: Ли ноён, Лиу ноёны сэтгэлд талархая. Жиан овогтын хэргийг би өөрөө мэдье.

Л: Таныг охинтойгоо дахин нэгдээсэй  гэсэндээ л ингэж байна.

Хаан:Су гүнтний явуулсан сүүлд явуулсан захиа энэ байна.Жэнюү сүмийн гэлэнмаа нар хууль бус давсны наймаачидтай хуйвлдаж, хэрэгтнүүдийг нууж байсан гэсэн байсан. Яасан ч өршөөж болохгүй. Би Су гүнд энэ хэргийг сайтао шалгахыг үүрэгдсэн. Энэ хэрэгэй холбоотой хэнийг ч болов, өршөөхгүй.

********************

Хо: Гадаа хүйтэн байгаа болохоор халуун юм идэх хэрэгтэй. Нөхөр, хадам ээж хоёртоо хоол хийж өгнө. Зэрлэг нугас авчраарай.Эмийн ургамалтай шөл хийж өгнө.

Эр:  Аргагүй ноёнтон, ахайтан хоёрын идэх дуртай хоолыг эзэгтэй та сайн мэдэж байна.

Хо:Сайн анхаарал,халамж тавьж байх хэрэгтэй. Хурдан  явж бэлд.

Эр: Мэдлээ. Эзэнтэн.

Хо:Ноёнтон. Ноён та сэтгэлээр унасан харагдана.

Аав:Жиан Лийг хурдан авчир.

Хо:Яагаад... яагаад тэгж шийдээ вэ?

Аав:Хаантан өнөөдөр хоёр өргөх бичиг уншсан. Нэг нь Лиу Юанфаных. Нөгөө нэг нь Су гүнтнийх.

Хо:Лиу ноён энэ хэргийг хаантанд айлтгасан  нь... таныг доромжлох гэсэн байх.

Аав:Тэр үед танай аав тэрний эсрэг хөдөлж, дагагчдынхаа хамт ордонд өргөх бичиг барьсныг умартаа юу. Биднийг илчлэх боломж гарч байхад зүгээр өнгөрөөнө гэж үү?Үнэхээр цагаа олж. Хатан эхийн бунхан баригдаж дуусах гэж байгаа болохоор хаантан ачлал хүндлэлд анхаарах болж. Хаантан бага залуудаа эхийгээ алдаж, одоо их хатныг алдчихаад байна. Лиу Юанфаны энэ өргөх бичгээрээ хаантны сул талаар далимдуулж, намайг дарамталж байна.

Хо:Ли арь Жиан овогтой. Жэнюү сүм хэл аманд орооцолдсон болохоор хаантан, Лиу ноён хоёр хэлээгүй байсан ч, Ли арийг гэртээ авчрах хэрэгтэй.

Аав:Уур чинь хүрэхгүй байна уу?

Хо:Юунд уурсах билээ? Олон жил өнгөрч. Одоо хангалттай гэмшсэн байх. Тэгээд ч бидний нэр хүнд хамгаас чухал. Ноён та өөрөө шийд.

Аав:Ли арь одоо Су гүнгийн мэдэлд байгаад учир байна.

Хо:Су гүн гэнэ ээ? Яагаад тийм байдаг билээ?

Аав:Ли арь яаж яваад хэрэгтнийг нуун дарагдуулж, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсоныг би хэлж мэдэхгүй байна. Буруутай нь тогтоогдвол, Ли Жоннан өдөөн хатгахгүй байсан ч бид  нэр төрөө алдана. Су гүнтэй уулзах хэрэгтэй. Ли арийг авчирсны дараа олон нийтэд зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол биднийг гэмтэй  гэж ярих болно.

Хо:Ноён таны хэлэх гэснийг ойлголоо. Су гүн Ли арийг өгөхийг зөвшөөрвөл бусад хэргийг надад даатгахад болно. Бид охиноо сүр жавхлантайгаар хүлээн авах болно. Тэгвэл биднийг  хэн ч шүүмжилж чадахгүй.

Аав:Эхнэр. Чи минь үнэхээр өгөөмөр, сайхан сэтгэлтэй эмэгтэй. Сэтгэл минь хөдөлж байна. Өнгөрсөн жилүүдэд чи минь их ч зовсон. Ли арийн хийсэн хэрэг...

Хо:Бүгд өнгөрсөн  хэрэг. Ноён та хэлээгүй бол... би... би... мэндэлж чадаагүй хүүхдээ мартах дөхөж.

Аав:Эхнэр. Чамд амалъя. Ли арь хийсэн хэрэгтээ гэмшихгүй... чамайг үл хайхрах юм бол... би яасан ч өршөөхгүй.

Хо:Гялайлаа, ноёнтон.

*****************

Су: Би тусалсан болохоор... одоо тайлбарлах цаг болж.

Шүэ: Су гүнтэн, та юу мэдэхийг хүсээ вэ?

Су: Овог чинь хэн бэ?

Шүэ: Су гүн мэдэж байгаа бус уу?

Су:Би асууж, та хариулна.

Шүэ: Миний овог Жиан. Нэр минь Ли. Тэргүүн бичээчийн охин.

Су:Хууль бус давсны наймаачидтай яах гэж хуйвалдсан бэ?

Шүэ: Би худал хэлсэн.

Су:Худал хэлсэн? Тэгэхээр хуйвалдсан бус... амрагийн холбоотой байжээ?

Шүэ: Су гүн та амаа мэд. Би тэр хүнийг мэдэхгүй. Тэр өргөөнд би Лиу ахайтныг хүлээж байсан. Танд бас танай хүмүүст би саад учруулаагүй. Та нар өөрсдөө дайрч орж ирсэн.

Су:Миний хүссэн хариулт биш байна.

Шүэ: Энэ миний хариулт.

Су:Миний байцаах өрөөнөөс үнэнээ хэлэлгүй гарсан хүн үгүй.

Шүэ: Би анхных нь ч  юм билүү.

*****************

В: Эзэнтэн, Жиан ноён ирсэн. Их танхимд хүлээж байгаа.

Су: Ийм хурдан уу.

В: Танд хэлэх зүйл байгаа гэсэн.

Су: Юу юм?

В: Хүчээр хэрэг хүлээлгэвэл эзэн хаанд айлтгана гэсэн.

 Су: За яах вэ. Тэр энд удаан байхгүй нь бололтой.

В: Бид тэр эмэгтэйд хууртчихлаа гэж үү? Санаатай бидэнд баригдчихаад, ам нээхгүй юм. Хөшөөнөөс ялгаа алга.

Су: Таавар гэж бодоход болно.

В: Тэгвэл яавал дээр вэ?

Су:Тэрнийг сайн харж бай. Гэрийнхэн нь ирэх хүртэл сайн  халамжилж бай.

В: Гэхдээ манайд шивэгчин байхгүй шд.

Су: Тэрний шивэгчнийг авчир.

Лу: Эзэнтэн, тэр бүсгүй нэг зүйл хүссэн.

Су: Хэл.

Лу: Жэнюү сүмийн гэлэнмаа нартай уулзуулж өгөөч гэж байна.

Су:Яагаад намайг уулзуулна гэж бодсон юм бол?

Лу: Зөвшөөрөхгүй бол хоол идэж, ус уухгүй гэсэн. Тэгвэл Жиан овогтыг  ирэхэд таныг өөрийг нь өгч чадахгүй гэсэн.

Аав:Гүнтэн хаачаа вэ?

В: Дөнгөж сая байцаалт авч дууссан.

Аав: Охин маань хаана байна? Би яг одоо уулзмаар байна.

В: Жиан ноён  та тогтож хайрла. Гүнтэн, авхай хоёр учраа ололцож, үл ойлголцол байсныг мэдсэн. Жиан Ли авхай жаахан айж, цочирдсоноос өөрөөр хор хөнөөл учраагүй. Гүнтэн таныг Жиан Ли авхайг гэр рүүгээ аваад явж болно гэсэн.

Аав: Су гүн өөр зүйл хэлээ юу?

В:Тэгэлгүй яах вэ. Гүнтэнд талархах хэрэггүй, хаантанд талархаарай гэсэн. Жиан Ли авхайг гэр рүү нь авч явахаар бол,  авхайн гэмгүй гэдгийг нотлохын тулд Су овогтын морь тэргээр хүргэж өгнө гэсэн.

Э:Яах гэж ирээ вэ?

Шүэ: Та нарт туслахаар ирлээ. Таны ачаар би Жиан овогтынх руу буцахаар болсон. Тиймээс та нарыгамьд үлдээх болно.

Э:Тэгээд л болоо юу?

Шүэ:Мэдээж. Гэхдээ, та нар Жиан Лигийн хэргийг үүрд нууцлах ёстой. Энэ та нарын төлөө. Шүүх хурал удахгүй болно. Таныг ёс журам алдсан хэргээр  шийтгэнэ. Бусад гэлэнмаа нарт хамаагүй. Таныг цаазаар авахгүй, дээд тал нь хэд хоног гянданд хорино. Өршөөл үзүүлэх юм бол удалгүй суллагдаж болно. Гэхдээ тэргүүн бичээчийн  охиныг хороосон хэрэг... цаазын ялтай. Би шуналаас болж нэрийг нь зээлдсэн ч гэсэн, хүний аминд хүрээгүй. Харин та нар... хүний аминд хүрсэн. Та нар бүгд. Намайг сүрдүүлэх талаар мөрөөдөх ч хэрэггүй. Би яасан ч үхэхгүй, та нар амиа алдана гэж мэд.

Эм эм эм: Эзэгтэй.  Эзэгтэй. Эзэгтэй.

2-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home