The double-1

The double 2024-1

Үргэлжлэх хугацаа: 48мин

Орчуулсан: Ж.Тамир

 

Гол дүрүүдэд:

Шүэ: эм,  Шүэ Фанфей

Су: эр, Шиао Хэн, Су гүнтэн

Ж: эм, Жиан Ли, тэргүүн бичээч охин Жиан Ли

Тон: эм, Жиан Лигийн зарц

Е: эр, Еэ Ши Жие

Ю: Шен Юү Рон, Шүэ Фанфейн нөхөр Шен нён

Гү: эм, Ван Нин гүнж

 

Шүэ: Хонгор минь. Хонгор минь. Чи хэн бэ?

Эр: Эхнэр.Эхнэр. Эхнэр.

Шүэ: Надаас холд. Тавиач!

Бичиг: Шен Руюун, хатагтай Шен.

Эм: Ичгүүргүй эм.

Шүэ: Би тэгээгүй.

Эр:Ли.

Эм: Ийм ичгүүргүй эм байх гэж.

Эр: Ли. Ли.

Бичиг: Шен Биншү. Шен Юү Рон.     

Шүэ: Хань аа, ирсэн чинь сайн болж. Би занганд орчихлоо. Ээж, дүү хоёр буруу ойлгочихсон. Бид гэрлээд хичнээн удсан билээ дээ. Чи намайг сайн мэднэ шүү дээ. Хань аа. Надад итгэхгүй байгаа юм уу?

Ю:Эндээс явъя.

Шүэ: Чи миний гүтгүүлснийг мэдэж байгаа. Хэн юм? Чи юу? Эсвэл ээж чинь үү? Эсвэл дүү чинь үү? Шен Юү Рон. Би тэнэг хүн биш. Салах захидал бичихэд л би алга болох байсан. Чи яагаад ийм хэрцгий юм бэ? Намайг алахаасаа өмнө заавал нэр хүндийг минь унагах хэрэг байсан юм гэж үү?

Ю: Ли. Надад өөр сонголт алга. Тэр хүн биднийг хорхой шавьж мэт уландаа гишгэх болно.

Шүэ: Тэр гэж хэн?

Ю: Ли. Нүдээ ань.

Шүэ: Шен Юү Рон. Шен Юү Рон. Чи яаж чадаж байна  аа? Миний аав, дүү хоёр чамайг яасан ч өршөөхгүй.

Ю:Тун удахгүй... чи тэдэнтэй нэгдэх болно.

Шүэ: Шен Юүрон. Тэд яасан бэ?

Ю: Шүэ гүн хээл хахууль авсанаас болж цаазаар авахуулсан. Шүэ Жао чамтай уулзахаар ирж яваад замдаа дээрэмчидтэй таарсан. Тэр нэргүй булш болсон.

Шүэ: Чиний хийсэн хэрэг үү?  Чи тэгсэн үү? Намайг яагаад ингэж байгаа юм бэ?

Ю:Өршөөгөөрэй. Энэ насандаа... чиний өмнө түмэн буруутай. 

Шүэ: Аав аа. Жао. Аав аа.

Гарчиг:Тавилан. Нэгдүгээр анги.

ГҮ: Бүү хөдөл. Гутал чинь бохир байна. Бохир гэж хэллээ гээд уурлаад байгаа юм уу? Наашаа хүрээд ир. Өнөө шөнө юу хийснээ надад хэлээч?

Ю:Би Шүэ Фанфейн учрыг олчихсон.

ГҮ: Яаж тэр вэ?

Ю:Амьдаар нь булсан.

ГҮ: Амьдаар нь уу? Би чиний тэргүүн эхнэр болж, тэрнийг бага эхнэр болгох гэж байсан юм. Тэгж байж л тэр бидэнд  бүх насаараа үйлчлэх болно. Чи яаж тийм хэрцгий зүйл хийж чадав аа.

Ю:Чи миний ээж, дүү хоёрт тэрний нэр хүндийг баллахыг тушаасан... Надад өөр сонголт үлдээгээгүй.

Ээж:Тийм ээ. Өнгөрсөн шөнийн явдал миний хийсэн хэрэг. Тэргүүн гүнж хичнээн эрх мэдэлтэйг чи мэдэхгүй. Надад өөр арга байгаагүй. Нэг бол бид Фанфейг цааш нь харуулж, эсвэл бид  маргааш толгойгоо алдах болно. Чи өөрөө сонго.

ГҮ: Тэрнийг хамгаалах гэж оролдсоор л байх шив.

Ю:Үгүй ээ.

ГҮ: Инээ. Инээж чадахгүй нь үү. Эхнэрийнхээ араас харамсаа юу?

Ю: Дураараа ярих хэрэггүй.

ГҮ: Сүйт залуу минь. Сүйт залуу минь. Би алуурчдад дургүй. Тэргүүн гүнжийн хувиар би эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах ёстой. Чам шиг талархаж мэддэггүй нөхрийг шийтгэх хэрэгтэй.

Ю:Ван Нин. Чи надаас юу хүсээд байгаа юм?

ГҮ: Одоо чи алуурчин болсон. Ганцхан би л аварч чадна. Надаас гуй л даа.

Ю:Гуйж байна.

ГҮ: Сөхөр! Сайн байна. Надад хэл дээ. Эхнэрээ амьдаар  нь булж байхад чинь... тэр яасан бэ? Чамайг харааж зүхэж байсан уу? Эсвэл гуйж гувшсан уу? Эсвэл хайрынхаа төлөө бүхнийг зөвшөөрсөн үү?

Ю:Амаа мэд. Үгүй бол хамт үхнэ гэж мэд.

ГҮ: Чи намайг алж чадах уу? Аан? Чадах юм уу? Хонгор минь, би чамд маш их хайртай. Ийм хүчтэй. Эхнэр чинь саяхан нас барсан. Оршуулгын ажил эхлэхээр чи завгүй болно. Миний өргөөнд сөхрөх хэрэггүй. Хурдан гэртээ  харь. Миний угсаа залгамжлагч нөхөр.

*********************

Бичиг: Су гүнтэн. Шиао Хэн.

Эр: Юугаа хийгээд байгаа юм? Шагнал хүлээгээ юу? Шагнал өгнө гэж бодоо юу? Аан? Су... Су гүнтэн.

Су:Жиао ноён. Өнөөдөр сайхан зантай байгаа болохоор ганц  удаа асууя. Хаанаас энэ хууль бус давсыг оруулж ирээ вэ?

Эр: Су гүнтнийг алсан хүнийг өндрөөр шагнана. Зугт! Хурдан зугт! Зугт! Хурдан зугт!Су гүнтэн. Амь өршөө, Су гүнтэн.

В: Эзэнтэн, энийг надад даатгачих. Гянданд хэд хонуулсны дараа... асуух ч хэрэггүй өөрөө ярина.

Бичиг: Вен Жи.

В:Тэр үед юу  ч асуусан бай би мэдчихнэ. Тэрний яриаг сонсож чихээ зовоох хэрэггүй. 

Эр:Би хэлье. Би хэлье. Бүгдийг нь хэлье. Би бүгдийг нь хэлье. Су гүнтэн, амь өршөө. Би...

Бичиг:Лу Жи.

Лу: Хурдан хэл.

Су:Араас нь хөө.

Эр: Чин ноён гэдэг хүнээс авсан.

В:Тэрнийг хаанаас олох вэ?

Эр:Мэдэхгүй, тэр хүн нэг газраа байдаггүй.

В: Дараагийн солилцоо хаана болох вэ?

Эр:Чинчен ууланд. Хелин сүмд.

В: Хэзээ?

Эр: Хавирган сартай шөнө.

В: Бохир мөнгө, давсаар юу хийх гэж байсан бэ? 

Эр:Би хүүтэй нь эргүүлж төлөх ёстой. Тангараглая.

Су:Жиа ноён.Сайн байна.

Эр:Өөр асуух юм байна уу?

Су:Надад хэрэггүй болсон. Чи авч болно. 

Бичиг:Янжин хот.

Эр: Болгоомжтой. 

Лу: Эзэнтэн, барьж чадсангүй.

Су:Тэрнийг амыг барих гэж оролдсон. Энэ давсны наймааны ард том хэрэг байна. Ордон руу буцъя. Сарын дундуур Хелин сүм рүү явна.

Эр:Шар бурхны тамга, сүнсийг хойд төрөлд нь хүргэнэ.

В: Шен ноён үнэнч хүн юм. Хэд хоногийн өмнө эхнэр нь өөр хүнтэй зугтаад, Чинчен ууланд амиа алдсан гэсэн. Бөөн дуулин болж байсан. Гэтэл оршуулгыг нь хийж байдаг. Тэрний эхнэр Хуайшианд алдартай авъяаслаг нэгэн байсан гэсэн. Харамсалтай. Үнэхээр харамсалтай.

Лу: Амаа мэд. Үхсэн хүнийг хүндэл.

В: Эзэнтэн. Та юунд инээгээ вэ? 

Су:Чамайг шоолж байна.

В: Юу гэсэн үг вэ?

Лу:Гаднаас нь дүгнэх хэрэггүй. Мулгуу.

В: Би мулгуу биш. Ухаантай.

*******************

Тон: Авхай. Хурдалсан нь дээр байх. Удахгүй нар жаргах нь. Оройтвол дахиад л занчуулна.

Ж:Мм.

Тон: Авхай.

Бичиг:Жиан Руо Юу, Жиан Ли.

Бичиг:Тон.

Шүэ: Хэн бэ?  Юу хийж байгаа юм?  Яв.

Тон: Авхай.

Ж: Эгч ээ, битгий ай. Намайг Жиан Ли гэдэг. Энэ миний зарц, Тон. Танд туслах гэсэн юм. Сая та голын дэргэд ухаан алдчихсан байсан. Санаж байна уу?

Шүэ: Та нарыг хэн  явуулсан бэ?  Юу хүсээд байгаа юм?

Тон: Хөөе. Ямар хачин хүн бэ. Энэ бол тэргүүн бичээчийн охин. Яалаа гэж таныг хорлох юм?

Ж: Эгч  ээ. Толгой чинь өвдөө юу? Энэнээс уу. Эгч ээ, айх хэрэггүй. Бид муу юм хийхгүй.

Шүэ: Яв! Намайг орхи!Яв! Яв! Яв!

Ж: Та тайвшир. Бид хоёр яваад идэх жимс олоод  ирье.

Х: Тэрний төлөө... эцгийгээ орхих гээ юу?

Шүэ: Аав аа. Биднийг зөвшөөрөөч дээ.

Ю: Шүэ гүнтэн. Танд амалъя. Шен Юүрон би амьд байгаа цагт... Ли яасан ч зовж, зүдрэхгүй.

Х:Нийслэлд байгаа албатууд бүгд... хэрэг хийж... нотлох баримтаа нуусан.

Бичиг: Шүэ Хуай Юан.

Ю: Намайг хэн ч биш  байхад... Ли л миний дэргэд байсан. Одоо би эрх мэдэл, нэр хүндтэй  болсон болохоор тэрнийг хамгаалж чадна. Шүэ гүнтэн, та санаа амар бай.

Дүү: Аав аа,

Бичиг: Шүэ Жао.

Дүү: Эгчийн хүслийг зөвшөөрчих л дөө.

Ж: Эгч ээ. Та яаж байнаа аа?

Шүэ: Намайг тавь! Тавь!

Ж: Эгч ээ.

Шүэ: Би үхэх ёстой.

Ж: Эгч ээ.

Шүэ: Үхэх ёстой.

Ж: Юу ч болсон бай, амьд байх хамгийн чухал. Амьд байж байж л, дахиад боломж олдоно.

Шүэ: Хоёр дахь боломж. Надад байхгүй. Би бол мунхаг, гэнэн, тэнэг амьтан. Надад амьд явах эрх байхгүй.

Ж: Эгч ээ. Гэнэн гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Танаас урвасан хүмүүсийг буруутга. Бусдын буруугаас болж өөрийгөө шийтгэж яах юм?

Шүэ: Чи юу мэдэх юм? 

Ж: Эгч ээ. Би ч гэсэн итгэж явсан хүндээ хууртаж байсан. Танд ямар байгааг ойлгож байна. Тэд нар юунаас айдгийг мэдэх үү? Таныг амьд байх вий гэдгээс... тэдний бүтэлгүйтэхийг харах вий гэхээс айж байгаа. Амьд байна  гэдэг дайснуудын чинь хувьд хамгийн том өшөө авалт.

Ж: Эгч ээ. Бид хоёр явлаа. Маргааш танд хувцас, бас тан авчрахыг бодно оо. Нөмрөгөө танд үлдээе.

********************

Эм: Байз. Өнөөдөр түлээ түүх шаардлагагүй.

Ж: Эзэгтэй хагас сар хэрэглэх түлээ түүгээрэй  гэсэн.

Эм: Модны чийг арилтал хүлээж байгаад яв.

Тон: Авхай. Нууцаар явж байгаад баригдвал занчуулна. Тэгэх хэрэггүй.  

Ж:За. Би явахгүй ээ. Хурдан унтаж амар.

Тон:За. Авхай. Та ч гэсэн хурдан унтаж амар.

Ж:За.

Э: Шөнө дунд... нууцаар гарч байдаг. Жиан Ли. Чи яах гээ вэ? Хэлэхгүй юм биз дээ.

Бичиг:Женюү тэнхимын эзэгтэй.

Э: Шийтгээд өгье.

Тон: Авхай. Авхай.

Ж:Тон. Тоныг занчих хэрэггүй. Намайг занч.

Э: Тэднийг аваад яв.

Тон: Авхай. Болохгүй ээ.

Ж:Тон, хурдан бос.

Тон: Авхай. Авхай. Авхай.

Э: Үнэнээ  хэл. Чи дурлалт хүнтэйгээ уулзах  гэж байсан уу?

Ж:Үгүй ээ. Үгүй.

Э: Хэлэхгүй юм биз дээ.

Тон: Болиоч дээ. Битгий занч. Оронд нь намайг занч. Авхай. Намай тавиач. Тавиач дээ.

Э: Жиан Ли. Нууцаар гарна гэдэг ариун бус үйлдэл. Женюү тэнхимийн дүрмийг зөрчсөн. Та нар... бүгд нэг нэг цохь!

Эм: Мэдлээ.

Тон: Оронд нь намайг занч. Намайг занч. Гуйж байна. Авхай.

Эм:Буруугаа хүлээ.

Тон: Авхай. Болиоч дээ. Авхай. Оронд нь намайг занч. 

Эм: Тэрнийг цохь. Бушуул.

Тон: Намайг тавь! Авхай.

Эм: Цохь.

Тон: Авхай. Битгий л дээ. Гуйж байна. Битгий... Авхай.

Э:Тэрнийг шийтгэхэд бүгд оролцож байж л, бузар булай бүхэн шийтгэлтэй  байдгийг санах болно. Хэнийг ч өршөөх ёсгүй. Хурдан цохь.

Тон: Авхай. Болиоч дээ. Авхай. Боль  л доо. Битгий л дээ. Авхай.

Ж: Эгч ээ. Гэнэн гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Танаас урвасан хүмүүсийг буруутга. Бусдын буруугаас болж өөрийгөө шийтгэж яах юм? Юу ч болсон бай, амьд байгаа нь хамгийн чухал. Амьд байгаа цагт дахиад боломж олдоно. Тэд нар юунаас айдгийг мэдэх үү? Таныг амьд байх вий гэдгээс... тэдний бүтэлгүйтэхийг харах вий гэхээс айж байгаа.

Шүэ: Амьдрах хэрэгтэй. Заавал амьдрах хэрэгтэй.

Эм: Бүгд жимс түүхээр явж байхад Жиан  Ли яагаад явдаггүй билээ?

Эм2:  Өчигдөр болсон зүйлээс болоод орноосоо ч босч чадахгүй байгаа. Одооноос бид нар тэрний хувийг түүх ёстой.

Эм: Хэн нууцаар гар гэсэн юм? Өөрөөсөө болж байгаа юм? Ямар эртэй уулзах гэж байсан бол?

Шүэ: Тон. Тон. Жиан Ли хаана байна?

Тон: Таныг өрөвдөж туслах гэснээс болоод авхай маань яасныг хар. Хурдан яв.

Шүэ: Жиан Ли. Жиан Ли. Жиан Ли.

Ж: Эгч ээ. Та энд юу хийж байгаа юм? Энд байх аюултай. Хурдан яв.

Шүэ: Жиан Ли. Надад туслах гэж оролдох хэрэггүй байсан юм.

Ж:Энд анх ирээд, би ч гэсэн амиа егүүтгэх гэж оролдсон. Тон байгаагүй бол... би аль хэдийн үхчихсэн байгаа. Таныг хараад... би өөрийгөө олж харсан. Амьдрал хүнд үед... тусламж хэрэгтэй болдог. Тийм болохоор би танд туслах гэсэн юм. Зүгээр л хэд занчуулсан төдий. Анх удаа занчуулж байгаа биш атал... яагаад ингэж их... нойр хүрээд байна аа...

Шүэ:Жиан Ли.

Ж:Эгч ээ. Би үхэх бол уу?

Шүэ:Жиан Ли, тэсээрэй. Би уулнаас буугаад, гэрийнхэнд чинь чамайг ирж ав гэж хэлье.

Ж:Эгч ээ. Таныг аврахдаа... гэрийнхэндээ хэл хүргүүлэхийг хүссэн юм. Аавд маань... одоо хангалттай. Миний буруу. Дахиад энд байхыг хүсэхгүй байна гэж хэлүүлэхийг хүссэн. Гэвч одоо... оройтсон бололтой.

Шүэ:Оройтойгүй ээ. Оройтойгүй. Жаахан л тэсчих.

Ж:Эгч ээ. Тэд намайг дүүгээ хөнөөсөн гэж буруутгасан. Би тэгээгүй. Би үнэхээр тэгээгүй.

Арван жилийн өмнө.

Ж: Ээж ээ, би танд удвал цэцгээр цай хийж  өгнө. Тэр өдөр би ээждээ удвал цэцэг аваачиж өгсөн. Ээж намайг их магтсан. Би цэцэрлэгт дагуулж очоод, удвал цэцгээр цай хийж өгөхийг хүссэн. Ээж ээ, хаачих гэж байгаа юм? Харамсалтай нь...

Эм2: Хурдан нааш ир.

Эр: Эзэгтэй.

Эм2: Хурдан эзэгтэйд тусал.

Эр: Мэдлээ мэдлээ.

Эм: Эзэгтэй, та зүгээр үү?

Эр: Эзэгтэй. Эзэгтэй.

Эм: Та зүгээр үү?

Эм2: Хурдан.  Хурдан өргөөд яв.  Алив, би харъя. Алив, би харъя.

Эм:Эзэгтэй. Цус байна. Цус.

Эр: Цус байна. Цус.

Эм2: Эзэгтэй, та зүгээр  үү?

Эр: Яадаг билээ?

Хо: Жиан  Ли. Би чамд хичнээн сайн байдаг билээ. Намайг яагаад ингэж байгаа юм?

Ж: Хойд ээж маань сайхан сэтгэлтэй, сайн хүн байсан. Би тэрний охин болсондоо талархдаг байсан.

Эм2: Эзэгтэй.

Эм: Эзэгтэй. 

Ж: Гэвч би... тэр өдөр... тэрний хэлсэн үгнээс болоод... үүрд дүүгээ алсан алуурчин гэсэн нэр зүүнэ гэж төсөөлөөгүй. Тэрнээс хойш... би Женюү тэнхимд арван жил хоригдож байна. Арван жил. Тайлбарлах гэж хичнээн оролдсон ч... хэн ч сонсоогүй. Хэн ч надад итгээгүй.

Шүэ:Би итгэж байна. Чамайг тийм хүн биш гэдэгт би итгэж байна.

Ж:Эгч ээ. Би танд өөрийнхөө тухай бүгдийг ярилаа. Танаас гуйх юм байна.

Шүэ:Юу ч хэлэх хэрэггүй. Чи миний амийг аварсан. Чиний төлөө би юу ч хийхээс буцахгүй.

Ж:Арван жил... би Женюү тэнхимээс гараагүй. Гэрийнхэн маань ганц ч удаа намайг асууж, сураглаагүй. Уулзахаар ирээгүй. Магадгүй тэдний хувьд би үхсэн байх. Энд байгаа хүмүүсээс өөр хэн ч намайг мэдэхгүй. Энэ үсний хатгуурыг ээж маань надад өгсөн. Миний хэн болохыг батлах ганц зүйл. Эгч ээ. Гуйж байна. Энийг та ав. Аавыг минь олж уулзаад... хэлээрэй. Ямар ч гэм хийгээгүй атал энд зовж шаналсан. Би үнэхээр ямар ч гэм хийгээгүй. Үзэн ядаж байна. Жиан овогтыг бүгдийг нь үзэн ядаж байна. Тамд очих байсан ч,  бүх насаараа тэднийг хараажзүхэх болно.

Шүэ:Жиан Ли. Чи хэлсэн шдээ. Амьд байна гэдэг хамгийн том өшөө авалт.  Тэсдэг юм шүү. Заавал тэсэх хэрэгтэй. Жиан Ли. Чи яаж байна аа?

Ж: Би анх энд ирээд энэ лийрний модыг тарьсан. Өмнө нь ганц ч удаа цэцэглэж байгаагүй.

Бичиг: Еэ Женжен, Жиан ноёны анхны эхнэр

Ж: Ээж ээ.

Е: Ли.

Ж: Ээж ээ. Намайг авахаар ирээ юу? Таныг ямар их санасан гээч. Үнэхээр үзэгслэнтэй. 

Тон: Авхай. Авхай. Авхай, сэрээрэй. Авхай. Сэрээч дээ. Авхай. Авхай, сэр л дээ.

Шүэ:Бурхан биднээр даажигнахдаа сайн. Гэмгүй нэг нь...

Тон: Авхай.

Шүэ:....үргэлж зовдог.

Тон:Авхай.

Шүэ:хорон санаатнууд... шийтгэлгүй өнгөрдөг.

Тон:Авхай.

***********************

Эм: Эзэгтэй. Жиан Ли ажлаа хийхгүй гэсэн үг үү? Өдий болчихоод байхад орондоо хэвтэж л байдаг.

Э: Хэдхэн цохисон төдий... баашилж байгаа юм.

Тон: Би яасан ч зүгээр өнгөрөөхгүй. Авхайнхаа өшөөг заавал авна. Яагаад байгаа юм?

Шүэ:Авхайнхаа өшөөг авмаар байна уу? Тэгвэл сайн сонс. Хувь тавилан  шударга бус. Бид шударга ёсыг олох ёстой.

Э: Ажил ихтэй байхад унтана гэнэ ээ? Дүр эсгэхээ боль. Хурдан  бос!Жиан Ли. Чи хэн бэ?

Шүэ:Би... чиний ачтан.

Э: Дэмий ярихаа боль. Жиан Ли та хоёр ямар холбоотой юм?

Шүэ:Хүн үхчихээд байхад санаа зовох ёстой юм биш үү?

Э: Тийм байж. Төрийн албатын охиныг хөнөөчихөөд... би чамайг мэдэгдэнэ.

Шүэ:Мартаа юу? Жиан Лийг та нар алсан.

Э: Гэрч байгаа юм уу? Энд байгаа бүх хүн чамайг Женюү тэнхимд дайрч орж ирээд, тэрнийг алсан гэж гэрчлэх болно.

Шүэ:Та нарыг үг тэрний нотлох баримтны дэргэд юу ч биш. Өөрөө хар!Сайн хар! Үхсэн хүн худлаа хэлэхгүй. Тэрний биеэр дүүрэн шарх байгаа. Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан сорвинуудыг битгий март. Тэрний цогцосыг шинжилсний дараа чи юу гэж  тайлбарлах вэ?

Э: Намайг тавь!

Шүэ:Жиан овогтынх тэрний цогцосыг харвал, чи бас эндхийн хүмүүс наманчлах хэрэгтэй болно.

Э: Намайг тавь!

Шүэ: Тэргүүн бичээчийн охин Женюү тэнхимд амиа алдсан. Та нар зүгээр өнгөрнө гэж бодож байна уу? Надад энэ асуудлыг шийдэх нэг арга байна.

Э: Ямар арга?

Шүэ: Одооноос...би... Жиан Ли болно.

1-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home