54:38 мин.
Дүрүүд:
Эр
Илья
Виктор Ирагийн хамтран амьдрагч
+Максим Громов Янагийн өмгөөлөгч
+Андрей
Эм
Яна
Ира
Рита Мироновын эхнэр
Валя “Сансарын нисэгч” янхан, хар тамхичин
Лена эгч зохиолч
+Настя Андрейн хамтран амьдрагч
+Тома наймаачин
+Нина Кириллийн ээж
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Лена: Илья хаана байна?
Яна: Мэдэхгүй ээ. Харин чи тэрний хэн бэ?
Лена: Тэр бидэнд зориулж чамайг авсан уу?
Яна: Та нарт намайг авах мөнгө хүрэлцэхгүй. Харин чи амьдрал дээр илүү дор харагддаг юм байна.
Лена: Чи инээдтэй юмаа. Бас их хөөрхөн. Намайг Лена эгч гэдэг.
Яна: Таатай байна, би Яна.
Лена: Аа, энэ чи байжээ?
Яна: Тиймээ. Энэ би.
Лена: Одоо ойлгомжтой. Би Ильяг чамд өгөхгүй.
Яна: Би чамаас асуух ч үгүй.
Лена: Тэр надад хайртай.
Яна: Үгүй. Тэр зөвхөн надад хайртай.
Лена: Би тоглосон юм, өөрийгөө хардаг ч болоосой.
Яна: Харин би тоглоогүй.
Лена: Чиний аав үхсэн юм уу? Харамсалтай. Намайг 15-тай байхад аав өнгөрсөн. Түүнийг нууц амраг нь буудчихсан. Аав түүнтэй нийлнэ гэсэн боловч үгэндээ хүрээгүй.
Яна: Хэвийн нууц амраг сонгох хэрэгтэй.
Лена: Түүнээс хойш би хэнийг ч, хэзээ ч хардахгүй гэж амласан. Би чамд ч гэсэн зөвлөе, охин минь.
Яна: Би хардаагүй. Байсан бол хэнийг?
Лена: Зөв. Эрх чөлөөтэй байх нь чухал.
Яна: Чи нэг тийшээ явах нь уу?
Лена: Тиймээ, Парис руу. Би тэнд амьдардаг. Илья надтай хамт явна. Тэр чамд хэлээгүй юу?
Яна: Тэгдэг нь яаж байгаа юм? Чи харддаггүй биз дээ? Чамд аян замдаа сайн яваарай, би түүнд дамжуулъя.
Лена: Харин чи битгий гунигла, чи дахиад хайраа олно. Баяртай.
Яна: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-8
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Сайн уу. Амсаж үз үү? Их амттай. Гараар хийсэн.
Яна: Чи гараар хийсэн бялууг яасан хурдан таньдаг болоов? Лена эгч амсаж үзэхгүй нь харамсалтай.
Иль: Тэр ирсэн үү?
Яна: Мэдээж. Сайхан хүүхэн. Баян, үзэсгэлэнтэй. Чи надаас хойш шууд түүний өвөрт орсон уу?
Иль: Сонс, би хэний ч өвөрт ороогүй. Би чамд бүгдийг тайлбарлая, бид хамт ажилладаг.
Яна: Бас түүнтэй унтдаг.
Иль: Байсан. Ойлгож байна.
Яна: Атаархчихлаа.
Иль: Яагаад?
Яна: Та нар Парис явж байгаад чинь. Энэ романтик биз дээ? Юмаа эмхлэхэд чинь туслах уу?
Иль: Юун Парис? Надад виз нь ч байхгүй.
Яна: Байсан бол явах уу?
Иль: Чи юу дэмийрээд байна? Би Парис явах ямар ч бодолгүй байна. Чи яагаад түүнд итгэсэн юм бэ?
Яна: Учир нь тэр дажгүй эмэгтэй. Би түүнтэй хамт явах байсан. Энэ. Лена эгч үлдээсэн. Харин чи надад саад болох гээд үзээрэй.
Иль: Хүлээ. Ганцхан секунд хүлээ.
Яна: Ингэвэл өөр хэрэг. Чи татах уу?
Иль: Та нар намайг яасан залхааж байна аа.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Амттай байна уу?
Яна: Ярих юмгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Наст: Битгий уйл.
Анд: Энэ би уйлаагүй. Сэтгэл минь уйлж байна.
Наст: Чамд ямар сэтгэл байдаг юм?
Анд: Алив, намайг цохиоч Намайг цохь л доо! Би хүртэх ёстой. Алив, цохиоч! Алив!
Наст: Муу новш...!
Анд: Алив, цохиоч, цохиоч! Цохиод өг! Алив л дээ. Алив! Үгүй чи... үгүй чи юунд уйлсан юм? Чи сэтгэл зүйч, эрчүүдэд тийм юм байдаг. Боль л доо. Тэгэх үү.
Наст: Надад тийм юм байдаггүй. Би багтарч байна. Надад сэтгэл гэж байдаг. Би маш их ядарлаа. Би чамайг харж чадахгүй.
Анд: Би чамайг хармаар байна. Би харцаа салгахгүй хармаар байна. Уучлаач дээ.
Наст: Чи ямар тэнэг юм бэ!
Анд: Тэнэг. Тиймээ, тэнэг. Чи чинь надад... Чи энэ тэнэг надад хайртай ш дээ. Тэнэг. Ийм болохоор нь чи хайрладаг.
Наст: Гүйцээ. Болно. Гүйцсэн. Би явлаа. Би маш их ядарсан, гуйя. Миний юмнуудыг өгөөдөх.
Анд: Би чамайг хааш нь ч явуулахгүй. Явуулахгүй. Бүгдийг шинээр эхлүүлье. Байраа зарна, хүүхэдтэй болно. Жирийн сайхан гэр бол болно. Би засрана, уучлаач дээ.
Настя: Би чамайг ямар их үзэн ядаж байна аа?
Анд: Би ч гэсэн өөрийгөө үзэн ядаж байна.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Баяртай.
Эм: Баяртай.
Ира: За, баяртай.
Рита: Өдрийн мэнд, Ирина Михайловна.
Ира: Сайн уу, Рита. Орооч.
Рита: Энд байгаагүй уджээ.
Ира: Саначихсан уу?
Рита: Энэ, би бүгдийг хийсэн. Таны хэлснээр би эмчид Яна Миронова гэж хэлсэн.
Ира: Харж байна. Сайн байна. Чамд үргэлж найдаж болох юмаа.
Рита: Танд энэ ямар хэрэгтэй?
Ира: Бас... чи үргэлж ухаантай байсан.
Рита: Үүнийг өв хөрөнгийн төлөө гэж ойлгосон. Үүнээс болж Янад асуудал гарахгүй биз?
Ира: Яна мөнгөтэй болно. Харин томоохон мөнгөний цаана үргэлж томоохон асуудал байдаг, Рита. Чи мэдэхгүй биш. Харин энийг чамд.
Рита: Энэ юу вэ?
Ира: Чиний шинэ албан тушаал. Чи одоо манай шилдэг оюутнуудад зориулсан шинэ хэтийн боломжууд сангийн куратор.
Рита: Кирилл Андреевич Лобовын нэрэмжит сан?
Ира: Тиймээ. Янагийн талийгаач нөхрийн нэрэмжит.
Рита: Баярлалаа, гэхдээ би итгэлгүй байна. Энэ сан.. ийм юмтай хэзээ ч ажиллаж байгаагүй.
Ира: Чи чадна гэж би итгэж байна. 28-р өрөө чиний бүрэн мэдэлд. Аан тийм, хүүхэд нь сайн уу?
Рита: Өсөж байгаа. Сашатай маш адилхан. Хоёр хүүхэдтэй яахаа мэдэхгүй л байна.
Ира: Цаг нь ирэхээр харж л байя.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Янзтай.
Иль: Ийм юм байх.
Яна: Ямар ч байсан бид кайфтай байх хавьгүй дээр, тийм ээ?
Иль: Кайфтай бүх юм сайхан.
Яна: Тийм гэж хэлээч. Үнэндээ миний бүх юм зүгээр байна. Би бүр чамайг Лена эгчтэй хардахгүй байна. Чи түүнтэй хамт Парис руу ниснэ гэж чи одоо надад хэлээч. Би чамайг өөрөө нисэх буудалд хүргэж өгнө. Баяртай, жаргалтай амьдраарай.
Иль: Би явж магадгүй.
Яна: Та хоёр тэр өрөөний орон дээр юу хийж байсныг төсөөлж байна.
Иль: Чи бүр төсөөлөх ч үгүй.
Яна: Чи ч гахай юмаа. Бүр цохиод авмааргүй санагдаж байна.
Иль: Намайг уу?
Яна: Ямар төлөвлөгөө байна?
Иль: Андрей хүрээд ир гэсэн. Байраа зарж байгаа. Худалдан авагчид ирнэ.
Яна: Одоо чи хаана амьдрах вэ?
Иль: Хаана ч хамаагүй.
Яна: Санаа зоволтгүй, одоо хөрөнгө өвлөж аваад усан сантай байшин худалдаж авна.
Иль: Би сэлэх дуртай. Бас би шумбах дуртай.
Яна Тийм байна лээ. Өнөөдөр надад зөндөө их амжуулах ажил байна. Валя гэж тэнэг. Нина Егоровна гэж шунахай хөгшин төгцөг.
Иль: Тэр хэн юм?
Яна: Кириллийн эх нь. Надаас өв хөрөнгийг булаах санаатай байгаа. Аав надад юу ч үлдээхгүй гэж би бодож байсан.
Иль: Тэр харамсалтай. Тийм залуугаараа явчихдаг.
Яна: Хүссэн юм хүзүүгээр татна гэдэг. Тэр яах гэж түүнийг алсан бэ?
Иль: Хэнийг?
Яна: Кириллийг, миний нөхрийг. Аав түүнийг алсан. Зүрхэнд нь хутга зоосон. Дараа өөрөө үхсэн. Бодоод үз. Яг жинхэнэ романд гардаг шиг. Чиний Леня чухам энэ тухай номондоо бичих хэрэгтэй.
Иль: Чи юугаа яриад байна?
Яна: Алсан бол алсан, онц гойд юмгүй.
Иль: Чи хаанаас мэддэг юм?
Яна: Мэднэ. Бас ээж мэднэ. Одоо чи мэдлээ. Хэнд ч битгий хэлээрэй.
Иль: Ойлголоо.
Яна: Чи миний төлөө алж чадах уу?
Иль: Үгүй. Энэ ямар ч утгагүй. Алсан алаагүй өөрөө энд тэнэг юм шиг сууж байх байсан. Валя одоо ааваас чинь болж хоригдож байгаа болж байна уу?
Яна: Сэтгэж байна, Шерлок. Одоо аавыг барьж өгөөд Валяг Москвагаас явуулна. Энэ ээж хаачив аа? Түүнийг хүлээж залхалаа.
Иль: Чи сая аавынхаа тухай үнэн хэлсэн үү, эсвэл дэмийрсэн үү?
Яна: Би огтхон ч тоглоогүй. Би энэ тухай хором бүрт боддог. Би бүгдийг нь алсан. Кирилыг, бас аавыг. Энэ бүхэн надаас болсон. Би алуурчин. Гэхдээ би баяртай байгаа, энэ надад ер хамаагүй.
Иль: Би ч гэсэн баярласан, надад хамаагүй. Чиний сэтгэл зүйн гэмтэлд мансууруулагч туслахгүй.
Яна: Надад тусалдаг. Хэрэв хэрэг болбол чамд хандана. Чи сэтгэл зүйч биз?
Иль: Би муугүй сэтгэл зүйч.
Яна: Тиймээ. За, ээжээ. Чи хаана байна? Ойлголоо. За, би явлаа. Ээж ирсэн байна. Би чам руу залгана.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Ээж... сайн уу.
Ира: Сайн уу.
Яна: Чиний харагдах байдал зүгээр л... Хатан хаан шиг.
Ира: Ингэхэд, би ойлгосонгүй! Би ойлгосонгүй, чи... Чи чинь согтуу юм уу?
Яна: Жаахан.
Ира: Чи бүр галзуурчихаа юу? Биднийг Нина Егоровна хүлээж байгаа. Чи түүний хувьд жирэмсэн.
Яна: Би түүний төлөө уусан, яг таны хэлсэнээр. Бидний хэргээ бүтэхийн тулд түүний хулхин дээр цэцэг ургуулна. Бид чаддаг шиг. Тийм үү, ээжээ?\
Ира: Май, мөсөн чихэр хөх.
Яна: Ингэхэд ээжээ, охинд чинь юу хэрэгтэйг мэдэх үү? Санаа зоволтгүй. Би бие барьж сайхан харагдах болно, хэн ч анзаарахгүй. Бид урд нь ямар байсныг санаж байна уу? Би мансуураад л, аав та хоёр анзаардаггүй байсан. Сайхан үе байж дээ.
Ира: Тэгэхээр... чиний үүрэг бол суугаад дуугай байх. Энэ чиний шинжилгээнүүд, ЭХО.
Яна: Чамд хаанаас ЭХО байдаг юм?
Ира: Рита надад зориулсан юм.
Яна: Рита ч гэсэн оролцох уу?
Ира: Тиймээ.
Яна: Минийх хүү юу, охин уу?
Ира: Чамд юу байгаа нь одоохондоо тодорхойгүй. Бага сартай.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Бүү ай. Нина Егоровна буудаж дуусаад сайхан зантай болдог.
Ира: Энэ. Хугацаа нь гурван долоо хоногтой.
Нина: Тэгэхээр, ямар ч байсан цүдийжээ.
Ира: Жирэмсэлсэн. Тэгээд таны ачын хүүг хүлээж байна. Эсвэл ач охиныг. Одоохондоо тодорхойгүй.
Нина: Бүх юм ямар амархан бүтэв ээ. Та ачаа дутагдах юмгүй өсгөхийг хүсч байгаад би итгэлтэй байна. Кирилл өөрийнхөө хөрөнгийг хагасыг Янад үлдээсэн. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас өв хөрөнгийн асуудлаар шүүхдэх нь хэнд ч хэрэггүй. Тэр тусмаа Янад ялах бүх боломж байгаа. Тиймээс бид тантай зөвшилцөхөд бэлэн байна. Яна яг одоо 30%-ийг авна. Өвлөх хөрөнгө хүчинтэй болж, өөрийхөө хувийг авахын тулд хагас жил хүлээж шаардлаггүй. Энэ ашигтай, танд ч тэр...
Нина: Бие чинь ямар байна, ээж гуай?
Яна: Өглөө дотор эвгүйрхэдэг, Нина Егоровна. Татахаа больсон.
Нина: Харин уух нь?
Яна: Аавыг өнгөрсний дараа уусан.
Нина: Чиний аавыг өрөвдөх юм. Түүний тухай үргэлж боддог.
Ира: Тиймээ, бид ч гэсэн. Бидний хайртай эрчүүд биднээс гэнэт л яваад өглөө.
Нина: Гэхдээ миний Кирилл хаашаа ч яваагүй. Түүнийг алсан.
Ира: Би сэжигтэн байгаа гэж сонссон.
Нина: Энд сэжиглээд байх юу байна? Сайн харагдана уу? Чи нөхрөө миний хүү рүү турхирсан уу?
Ира: Энэ танд хаанаас ирсэн?
Нина: Худалдаж авсан.
Ира: Ийм байх ёсгүй. Энэ хуурамч. Саша түүнийг алаагүй.
Нина: Алсан! Чадсан! Чи Саша, муу хог, миний хүүг алсан. Шууд зүрхэнд нь алсан.
Ира: Яна, явцгаая.
Яна: Аав аа.
Ира: Яна!
Нина: Зогс! Эндээс зайл! Зайл. Би зайл гэсэн шүү.
Ира: Би үүнийг мэдээгүй.
Нина: Би чиний худлыг саахалтаас мэдэрч байна.
Ира: Яна!
Нина: Тонил! Би чамайг нөхрийн чинь дэргэд хэвтүүлээгүй дээр эндээс тонил!
Ира: Яна!
Нина: Эндээс тонил!
Ира: Хараал ид!
--------------------------------------------------------------------------------------------
Женя: Өдрийн мэнд, Ирина Михайловна. Залгана гэж мэдэж байсан. Симээ зориуд хаяагүй юм.
Ира: Тиймээ. Энэ чи. Чи түүнд бичлэгийг зарсан байна.
Женя: Мэдээж би, өөр хэн гэж? Чи мөнгөгүй биз дээ?
Ира: Би чамайг ална. Чи сонсов уу?
Женя: Ириш, сонс, яг над шиг хүмүүс мөнгөнд маш дуртай гэдгийг мартсан уу? Түүний төлөө юу ч хийнэ.
Ира: Тэр чинь миний мөнгө! Тэр надад хэрэгтэй!
Женя: Үгүй ээ, энэ одоо миний мөнгө. Уучлаарай, дахиж ярьж чадахгүй нь, нисэх буудал руу хоцрох нь. Нисэх гэж байгаа.
Ира: Чи...
Женя: Чиний сонирхолтой царайнд баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Ник: Үгүй ээ!
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Байр хэвийн байгаа, засвар хийхгүйгээр шууд орсон ч болно. Хэрэв та нар хүүхэдтэй бол булан тойроод сургууль байдаг. Дэлгүүр, бүх дэд бүтцүүд байна. Хангалттай аюулгүй дүүрэг. Сайн үз, гэртээ байгаа юм шиг байгаарай. Тэдэнд таалагдахгүй байна. Үнэ буулгах гээд байна, харин би буулгахгүй.
Иль: Сайн байна.
Анд: Чи өөртөө байх хайсан уу? Хэрэв авбал яах гэж байна?
Иль: Мэдэхгүй ээ.
Анд: Хэрэв муугүй юм олдвол бүх болоод явчихна. Бушуухан нүүж орно. Надад мөрөөдөл байдаг. Бид тусдаа амьдрана. Чи зөвхөн баяраар л ирнэ. Гэхдээ, хэрэв уривал.
Иль: Харин би очихгүй.
Анд: Чи согтуу юм уу?
Иль: Миний амралтын өдөр.
Анд: Минийх ч гэсэн. Гэхдээ би болохгүй. Настя буцаад ирсэн.
Иль: Мөөн. Баяр хүргэе.
Анд: Тэр Валятай эвгүй байдалд орсон шүү. Яг ховсдуулчихсан юм шиг.
Иль: Бид өчигдөр цагдаагийн газарт очсон. Тэр...
Анд: Би түүний тухай юу ч бодож, мэдэхийг хүсэхгүй байна. Тэр тэнд ямаршуу байна?
Иль: Чамд мэнд дамжуулсан.
Анд: Нээрэн үү?
Иль: Нээрэн. Аан, дээр нь...
Анд: Дуугай бол. Би чамайг түүний тухай юу ч битгий ярь гэсэн.
Эм: Бидэнд таалагдаж байна. Бид урьдчилгаа өгөхөд бэлэн.
Анд: Гайхалтай. Хайрт ах минь, паспортоо өгөөрэй.
--------------------------------------------------------------------------------------------
Нина: Ухаан оров уу?
Яна: Юу болсон бэ?
Нина: Ухаан алдалт. Алив, алив, сэргэж үз. Ийм охиныг хардаг заяа юмдаа. Тэр эхийг нь ч гэсэн.
Яна: Аав ийм юм хийнэ гэж би бодоогүй, Нина Егоровна.
Нина: Хүнийг гүйцэд таних араггүй. Түүнийг харанхуй нөмөрсөн. Хэрэв чи түүнийг зогсоосон бол... Би үүнд буруутай. Чи Кириллтэй зовж байгааг би харсан. Харин тэр эцгээр чинь тохуурхдаг байсан. Бүгдийг харсан. Зогсоож чадах байлаа.
Яна: Би жирэмсэн биш. Ямар ч хүүхэд байхгүй.
Нина: Эх чинь заасан уу?
Яна: Үгүй.
Нина: Эх чинь, өөр хэн гэж? Хүүхдийн тухай худлаа хэлэхийг нь харсан. Тэгсэн ч итгэсэн. Кирюшагаас хэн нэгэн үлдэхийг мөн ч их хүссэн.
Яна: Уучлаарай.
Нина: Уучлахгүй. Бүхний төлөө хариуцлаг хүлээх л болно.
Яна: Би бүгдэд нь хүлээнэ. Ээж бичлэгийг үзсэн. Та одоо бүгдийг мэднэ. Надад энэ бичлэгийг өгчих. Валя шоронд байгаа, тэр үүнийг хийгээгүй.
Нина: Би үүнийг хэнд ч үзүүлэхгүй. Яриа гарч, хүндлэхээ болино.
Яна: Түүнийг суллачих л даа. Тэртээ тэргүй зовсон.
Нина: Өө, бурхан минь, зовогч. Би тэгэхэд чиний тэр Валягийн ээжид мөнгө санал болгож байсан. Тэр осол болох үеэр.
Яна: Ээж нь уудаг болсон.
Нина: Би аманд нь лонх углаагүй. Бас чиний Валягийн аманд эрхтэн чихээгүй.
Яна: Та өдөр бүр буланд залбирдаг, гэтэл өөрөө гэмгүй хүнийг шоронд үлдээхийг хүсч байна. Тэр та нарын мөнгийг аваагүй, та нарын мөнгө хэнд ч хэрэггүй. Түүнийг суллачихаач. Та тийм хүн бишийг би мэднэ. Суллачих. Би хэрэгтэй бүхэн дээр гарын үсгээ зуръя, өв хөрөнгөөс татгалзъя. Гэхдээ түүний төлөө ямар нэг сайн зүйл хийгээч. Хожимдоогүй дээр нь хий.
Нина: Тонил.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чи яах гэж Янад баахан юм ярьсан бэ?
Лена: Би Пашаг авсан, бид явах гэж байна. Чи бидэнтэй хамт явахыг би хүсч байна.
Иль: Би чадахгүй.
Лена: Чадна. Питерт миний нэг найз бий, Николай түүнийг мэдэхгүй. Жижигхэн байшинтай. Бид тэнд хэсэг амьдрана, тэндээс Финлянд орно, дараа нь...
Иль: Лена, би чамтай хамт явж чадахгүй.
Лена: Чи надад хэрэгтэй. Маш их. Би ганцаараа чадахгүй.
Иль: Чи хэдийн надгүйгээр чадсан.
Лена: Хэрэв чиний Яна байгаагүй бол чи явах байсан уу? Хэлээч.
Иль: Тиймээ.
Лена: Тэр чухам яг одоо гарч ирсэн нь тэнэг. Би түүнээс ч илүү.
Иль: Тиймээ. Чи ээжтэйгээ хамт бүх юм сайхан болно. Баяртай.
Лена: Уучлаарай, би машиныг чинь авсан.
Иль: Энэ угаасаа л чинийх.
Паша: Та түүнийг бидэнтэй явна гэж хэлсэн.
Лена: Эндүүрч.
Паша: Яагаад яваагүй юм?
Лена: Чамаас болоод, Паша. Түүнд хүүхэдтэй хүүхэн ямар хэрэгтэй юм?
Паша: Бидний бүх юм сайхан болно.
Лена: Би мэднэ ээ, хүү минь. Мэднэ.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Чи надад Сашагийн тухай яагаад худлаа хэлсэн юм?
Ира: Чамд ганцхан энэ сонин уу? Яна тэнд байгаад чи яагаад зовохгүй байгаа юм? Миний хүүхэд аюулд ороод байна!
Вик: Чиний худал хуурмагаас болж Яна аюулд орсон!
Ира: Би тэрийг мэднэ гэж бодоогүй.
Вик: Чи яах гэж тэр хүүхдийг бодож олсон юм? Энэ чинь настай хүнийг доромжилсон хэрэг! Ира, чи харгис. Би чиний үйлдлүүдийг үзэн ядаж байна! Би тийшээ яваад бүгдийг мэдэе.
Ира: Байна уу? Байна уу, Яна? Яна чи хаана байна? Юу... Чи зүгээр үү? Би чамд хайртай, Яна. Чи сонсч байна уу? Би чамд хайртай. Яна!
Вик: Тэр яасан гэнэ?
Ира: Түүнийг явуулсан байна. Яна хүүхдийн тухай бүгдийг хэлж.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Зогсооч! Новш гэж!
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чи хаашаа алга болов?
Яна: Бүх юм зүгээр.
Иль: Чи хаана байна?
Яна: Хаа нэгтэй.
Иль: Сонс, би чиний хэлсэн бүхнийг бодож үзлээ. Хар даа. Би одоо байраа зарна, би мөнгөтэй болно. Хамт уулзацгаая.
Яна: Яах гэж?
Иль: Бүгдийг эхнээс нь эхлүүлнэ.
Яна: Сонсооч, миний карт луу 10к шилжүүлчих.
Иль: Яах гэж?
Яна: Такси барих хэрэгтэй байна.
Иль: Юуны чинь...? Хүлээ, чи юу яриад байна? Хоёулаа хамт явъя гэж байна.
Яна: Явна аа, явна, Гэхдээ өнөөдөр би эхлээд заавал татах хэрэгтэй байна. Чи надтай юу?
Иль: Үгүй ээ.
Яна: Тийм бол тонил чи! Зогсооч!
Иль: Муу өлөгчин, дүүрсэн хар тамхичин.
--------------------------------------------------------------------------------------------
Ник: Тэр хаана байна? Тэр хаана байна гэж асууж байна!
Иль: Лена юу? Тэр энд байхгүй. Чамайг хэн ингээв?
Ник: Тэр өлөгчин намайг машинаар мөргөсөн. Чи юундаа янцгаасан юм?
Иль: Инээдтэй байна.
Ник: Тэр миний хүүг хулгайлсан.
Иль: Тэр өөрийнхөө хүүг л авсан. Зөв зүйл хийсэн.
Ник: Тэр хаашаа явсан бэ? Би түүнийг олох л болно.
Иль: Тэр юу л бол.
Ник: Тэр хаана байна аа?
Иль: Волгоградад.
Ник: Волгоградад аа?
Иль: Тэнд миний фэнүүд түүнийг нууна гэж амласан.
Ник: Чи юу солиороод байна?
Иль: Нээрэн тийм, хүлээ, тэр Сочийн тухай яриад байсан. Тэр Сочид байгаа.
Ник: Чи яасан пээдгэр болчихоов? Хэнд ажиллаж байгаагаа мартсан уу?
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Би чамд дахиж ажиллахгүй.
Ник: Ажиллах л болно, чи гэрээтэй.
Иль: Тэр гэрээгээ урсан ч болно.
Ник. Хэрэв чи надад ажиллахгүй бол гэрээний дагуу надад мөнгө төлнө, тэрийг би авна.
Иль: Би байдаг л архичин, надаас авах юу ч байхгүй. Харин чи зүгээр л новш.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Яасан?
Иль: Буудалд хүрээд, хамтдаа жаргая.
--------------------------------------------------------------------------------------------
Наст: Би чамайг цагддаг, учир нь би чамд бүрэн итгэж чадахгүй. Энэ миний том асуудал.
Анд: Энэ надад хамаагүй.
Наст: Чи дуугай болчихгүй юу. Би өөрийнхөө уншиж дуусгана, дараа нь чи өөрийнхөө захиаг уншаарай. Би цаашид чамд яаж итгэхээ мэдэхгүй байна. Би чамайг юм бүхэнд буруутгамааргүй байна. Би чиний гар утсыг үзэх ёсгүй байсан. Энэ бол миний хяналтын компульсив байсан. Намайг уучлаарай. Би өөрийнхөө сэтгэлийг нээлттэй хэлж байхыг санал болгож байна.
Анд: Сууж бай, би онгойлгоё.
Валя: Буцааж өглөө, хүйтэн байлаа. Баярлалаа.
Анд: Чи намайг яаж олсон?
Валя: Ажил дээр хаяг өгсөн.
Анд: Чамайг сулласан юм уу?
Валя: Тиймээ. Жинхэнэ алуурчныг нь олсон, бүх гэм бурууг хүчингүй болгосон.
Анд: Тэгээд алуурчин нь хэн?
Валя: Мэдэхгүй ээ, байцаагч надад хэлээгүй. Харин чи юу хийж байна?
Анд: Учраа ололцож байна.
Валя: Надтай хамт яв, зугаалцгаая. Би чамайг их санасан. Маш их. Харин чи?
Анд: Би ч гэсэн санасан. Одоо би чадахгүй. Найз хүүхэн буцаад ирсэн.
Валя: Би ч гэсэн буцаад ирлээ.
Наст: Андрей! Андрей!
Анд: Явцгаая!
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи намайг хааш нь авч явна?
Иль: Одоохон, одоохон. Одоохон. Энэ хавьд л байсан юм.
Яна: Хэр удаан? Олигтойхон тайлбарлаач.
Иль: Хүлээ, тэвч, чи одоо янзын юм харна.
Яна: Энд хэн ч алга, бид юу хайсан юм?
Иль: Доргоны нүх.
Яна: Тэнэг! Гүйцээ, би дахиж чадахгүй! Чи мэдэж байна уу? Одоо чамд доргоны нүхийг харуулна.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Харин аяга нь хаана байна? Бидэнд зан үйл хэрэгтэй. За яахав. Тийм болог.
Яна: Би үүнийг уухгүй.
Иль: Тэгэхгүй бол бид тийшээ очихгүй.
Яна: Хаашаа?
Иль: Доргоны нүх рүү.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Яна хаачсан? Надад нэг л үйлчилсэнгүй. Дахиж уух хэрэгтэй. Лонхоо өгөөдөх. Май. Би одоо маш нэртэй сэтгэл зүйч. Намайг танихгүй байна уу? Алив ээ, өгөөдөх!
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Чамд дэндүү хайртай болохоороо уйлж байна. Бидний хуримыг санаж байна уу?
Яна: Тиймээ.
Кир: Бүх комбинат даяар цэнгэсэн. Санаж байна уу?
Яна: Чи намайг хэрхэн цохисныг би санадаг.
Кир: Тэгэхэд хуримын шөнө байсан. Харин чи татгалзсан. Новш гэж. Бусдаар бид сайхан амьдарч байсан, юугаар ч дутаагүй. Хамгийн гол нь чи надтай хамт эрүүл байсан. Харин одоо чи өөрийгөө хар. Би чамд хайртай ш дээ. Санаа зовдог.
Яна: Чи тэнд аавыг харсан уу?
Кир: Сашкаг уу? Эвлэрцгээсэн. Найзалдаг. Хоккей тоглодог. Тэр өөртөө ямар ээж олсон гээч? Чамаас ч залуухан.
Яна: Би түүнд хайртай гэж хэлээрэй.
Кир: Заавал. Бид Москвад дэмий ирсэн юм.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Новш гэж, бид яаж ирчихэв ээ?
Иль: Мэдэхгүй ээ.
Яна: Өчигдөр орой бид юу хэрэглэсэн бэ?
Иль: Мэдэхгүй ээ.
Яна: Ийм болно гэж анхааруулах хэрэгтэй ш дээ.
Иль: Чи сайхан зугаацахыг хүссэн.
Яна: Бид аавын булшин дээр унтаагүй гэж найдахаас.
Иль: Тэгж бодохгүй байна, үгүй ээ. Яна.. Яна...
Яна: Яасан? Юу?
Иль: Болих хэрэгтэй.
Яна: Ойлголоо, тэртээ тэргүй юу ч үлдээгүй.
Иль: Үгүй ээ, үгүй! Бүр болих хэрэгтэй! Үгүй бол бид үхнэ.
Яна: Яасан, чи айсан уу? Өмдөндөө шээчихсэн үү? Өчигдөр их л зоригтой байсан.
Иль: Тиймээ. Тийм, би шээсэн.
Яна: Тэгвэл чи ямар ч үед больж болно.
Иль: Харин чи?
Яна: Би хүсэхгүй байна. Би хагас жил хэрэглээгүй, дахиад ч чадна.
Иль: Чи чадахгүй.
Яна: Би чадна, санаа зоволтгүй.
Иль: Юу зоволтгүй гэж? Юу зүгээр гэж? Хар. Ийшээ хар! Энд л чамд зүгээр!
Яна: Чи юундаа над руу орилоов? Чи өчигдөр орой надад заваан юм өгсөн. Чи хаачих гээв?
Иль: Чамаас холхон.
Яна: Өөрөөр чи намайг энд, аавын булшин дээр үлдээх үү?
Иль: Чи наашаа дэмий ирж.
Яна: Чиний төлөө ирсэн! Би чиний төлөө буцаж ирсэн муу эргүү новш минь!
Иль: Би дэмий гэж хэлж байна.
Яна: Чи өчүүхэн!Замдаа өөртөө шил юм аваарай.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Өглөөний мэнд, Даша. Энэ юу вэ?
Даша: Энэ таны юмнууд.
Ира: Яагаад энд байдаг юм?
Даша: Ректор гарга гэж хэлсэн.
Ира: Хэн?
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Энд юу болоод байна?
Маша: Аж ахуйг хүлээж авч байна. Нина Егоровна дуудахаар нь шууд наашаа ирлээ.
Ира: Энэ эндүүрэл байх, өрөөнөөс гарна уу.
Маша: Энэ эндүүрэл биш. Таныг ажлаас чөлөөлж, намайг ректорын түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон яамны тушаал.
Ира: Чи миний их сургуулийг ийм байдлаар удирдаж чадахгүй.
Маша: Би урд нь Кемеровод декан байсан. Зүгээр л мартчихсан. Та нар манайд зочлох үед Нина Егоровна хэлж байсан даа. Та санаа зоволтгүй. Таны эд зүйлсийг нямбай хураасан байгаа. Мөн Нина Егоровна танд үг нэг бүрээр нь дамжуулаарай гэж хэлсэн. Дамжуулъя, чи улаан шаргал үст новш. Амьд үлдсэндээ баярла.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Ирина Михайловна, энэ худлаа гэж хэлээч.
Ира: Битгий хашхираач. Эргэн тойронд хүмүүс байхад. Тиймээ, үнэн, би их сургуулиас явж байна.
Рита: Би энэ тухайд биш. Мөрдөгч Кириллийг Саша алсан гэж хэлсэн. Та яагаад дуугай байна? Учир нь та мэдэж байсан. Учир нь та түүнийг хийхэд хүргэсэн!
Ира: Тэр өөрөө тэнэг болоод л хийсэн. Бүгдийн амьдралыг балласан, чинийхийг ч гэсэн.
Рита: Ингэж хэлж бүү зүрхэл! Би таныг харааж байна.
Ира: Зүгээр л бид бүгдээрээ хараагдсан.
Рита: Бас таны хар тамхичин охин тантай хамт үхэж далдраг!
--------------------------------------------------------------------------------------------
Цаг: Иргэн Русаков?
Иль: Тэгээд?
Цаг: Ахмад Плищенков, та иргэн Ступников Николай Васильевичийн биед халдсаны учир баривчлагдлаа.
Иль: Би түүнийг оролдоогүй.
Цаг: Бидэнтэй хамт явна уу.
Иль: Би хаашаа ч явахгүй.
Цаг: Байцаагч учрыг нь олно. Ступников эмнэлэгт байгаа.
Иль: Түүнийг машин мөргөсөн, ойлгов уу?
Цаг: Харин таны гар яасан юм?
Иль: Хананд цохьсон юм. Дарга аа, чамд хийх өөр юм байхгүй юу?
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Яна, орооч.
Яна: Юу болсон юм?
Ира: Зүгээр ээ, зүгээр. Би коллежид ажилд орно.
Яна: Юун коллеж?
Ира: Политехникийн. Тэр хажууханд, би түүнийг удирдаж, олон улсын болгоно
Яна: Одоо болно, ээжээ, унтчих. Мөрдөгч залгасан.. тэд одоо бүгдийг мэднэ.. тэд нэртэй хүмүүсийг суулгаж байгаа. Манай гэр бүл тийм нэртэй. Хэл дээ.
Ира: Тиймээ. Маш сонирхолтой гэр бүл. Харин чиний Валяг сулласан. Сашаг илрүүлсэн... Рита биднийг хараасан. Жирэмсэн эмэгтэйн хараал. Сашагийн хараал. Тэд өөрсдөө биднээс айж байг.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Ганцаараа юу?
Иль: Ганцаараа.
Анд: Валя надад буцаад ирсэн.
Иль: Чи Настяг буцаж ирсэн гэж хэлсэн.
Анд: Тиймээ, би түүнтэй учраа ололцох гэж оролдсон. Бид бүтэхгүй юм байна. Надад итгэхгүй байна. Уншсан уу?
Иль: Үгүй ээ. Би энэ чинийх гэж мэдээгүй. Тэнд хэн ч, хэзээ ч над шиг чамайг ойлгож байгаагүй гэж бичсэн байна.
Анд: Би Настяд бичсэн юм. Битгий зохиогоод бай.
Иль: Би ч гэсэн чамд хайртай, дүү минь.
Анд: Тэнд ер энэ тухай биш. Эргүүлэх хэрэггүй. Товчхондоо байраа одоохондоо зарахаа болъё. Тэрийг Настя л хүссэн. Чамтай, Валятай хамт. Яаж ийгээд амьдрана.
Иль. Та нар амьдарч бай, харин би 2 жилдээ байхгүй.
Анд: Явах нь уу?
Иль: Тиймээ. Шоронд.
Анд: Яасан гэж?
Иль: Биед хүнд гэмтэл учруулсан гэж. Хэдийн зарлан өгсөн.
Анд: Чи хэн нэгнийг шоглосон юм уу?
Иль: Тиймээ. Пашагийн аавыг. Тэр өргөдөл өгсөн. Эмнэлэгээс магадлагаа гаргуулсан, бодвол тэдэнд мөнгө өгсөн биз.
Анд: Үгүй тэгээд түүнтэй тохиролцох гэж үзээгүй юу, эсвэл залгадаг ч юм уу?
Иль: Тэр мөнгө хүсээд байна. Таван сая.
Анд: Овоо юмаа.
Иль: Тиймээ. Тиймээс хоёр жил өгнө. Зүгээр ээ, сууна.
Анд: Тэр сууна гэнэ. Муу хоригдол. Тэгвэл байраа зараад мөнгийг нь өгье.
Иль: Чи галзуураа юу?
Анд: Тэнд, шоронд чи яахыг мэдэх үү? Арай жижигхэн байр авъя. Яаж ийгээд болгоно. Чи суухгүй.
Иль: Намайг уучлаарай, дүү минь.
Анд: Алив, түүнтэй яриад тохиролц, тэр үнээ нэмээгүй байгаа дээр. Тэр надад хайртай гэнэ. Яагаад ийм нялуун байгаа нь ойлгомжтой. Ямар ч байсан байраа уучихлаа даа, архичин минь.
--------------------------------------------------------------------------------------------
Валя: Яна.
Яна: Ор. Ээжийг анхаарах хэрэггүй, тэр согтуу унтаж байгаа.
Валя: Танил дүр зураг.
Яна: Чи хаашаа алга болов? Яагаад утсаа авдаггүй юм?
Валя: Намайг сулласан.
Яна: Анзаарсан.
Валя: Алуурчныг нь олсон.
Яна: Би мэднэ. Миний аав Кириллийг алсан.
Валя: Чи юу дэмийрээд байна?
Яна: Миронов Александр Борисович. Түүнийг алаад дараа нь өөрөө.
Валя: Би бүр алмайрчихлаа. Эцэг шиг эцэг. Лобовыг өөрийг нь алчихдаг. Бүх кемеровын өмнөөс түүнд талархъя. Би хот даяар энийг хэлж, түүний төлөө залбирах болно.
Яна: Хэнд ч ярих хэрэггүй. Чи яах гэж ирсэн?
Валя: Юу яах гэж? Би нөгөө... Групп руу явна гэж бодсон. Дараа нь Андрейнд очиж хононо. Энэ, өөрийнхөө юмнуудыг авсан.
Яна: Чи надгүйгээр бүгдийг хийж чадна.
Валя: Яаж чамгүйгээр?
Яна: Харин би мансуурч байна, Валя, харахгүй байна уу?
Валя: Чиний хүүхэн хараа шилэн гэдгийг би харж байна.
Яна: Харсан уу? Тэр өөрийнхөө групп рүү явж үз.
Валя: Би чамгүйгээр хаашаа ч явахгүй.
Яна: Новш гэж, тэгвэл энд, тагт дээр зогсч бай. Би явж дараагийн...
Валя: Янаи чи хаачих гээв?
Яна: Хэрэгтэй газар луугаа. Битгий оролц.
Валя. Чи надад новшрох хэрэггүй. Чи байгаа бүхнээ өгөөдөх. Өгөөч!
Яна: Май, үнэрлэ!
Валя: Хаалгаа нээ! Хаалгаа нээгээч, өлөгчин минь! Онгойлгооч!
Яна: Зайлаач!
Валя: Онгойлго, өлөгчин минь!
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Энд юу болоод байна аа? Алив больцгоо! Одоохон больцгоо! Түүнийг тавь гэж байна! Энд юу болоод байгаа юм бэ?
Яна: Тэр хамаг өвс хаячихлаа, Витя.
Вик: Та нар бүгдээрээ намайг ямар их залхааж байна аа? Та нарыг хамгаалж би ямар их ядарч байна аа? Эхлээд хүү минь. Дараа нь охин. Харин би зүгээр л амьдарч, ажиллахыг хүсч байна! Булшин дээр зоох загалмай биш өөр юм хиймээр байна! Энэ, би Сашад хийсэн юм. Одоо энэ чинийх! Хажууд нь суулгана.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Бүгд санаж байгаа гэж найдъя, удахгүй группын ой болно. Зохион байгуулалтанд оролцох хүсэлтэй хүмүүс байна уу? Зургаан сараас эрүүл байсан нь. Гайхалтай, сайн байна. Хүчин зүтгэх нь эдгэхийн нэг үндэс. Бүгдийг нь бүртгэлээ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: 6-р сарын 17.
Иль: Юун 6-р сарын 17?
Яна: Миний төрсөн өдөр. Чи мэдэхийг хүссэн.
Иль: Ойлголоо. Одоо мэдэж байх болно.
Эр: Бас группын цэвэрлэгээний ажилд орон тоо гарсан. Өмнөх хүн нь дахин донтсон. Хүсэлтэй нь байна уу? Сайн байна. Манайд хоёр ч шалны алчуур бий.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home