АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-7

52:38 мин.

Дүрүүд:

Эр

Илья    

Виктор                      Ирагийн хамтран амьдрагч

+Максим Громов           Янагийн өмгөөлөгч

+Андрей

 

Эм

Яна                                

Ира            

Рита                                Мироновын эхнэр

Валя “Сансарын нисэгч”     янхан, хар тамхичин

Лена эгч                         зохиолч

+Настя                            Андрейн хамтран амьдрагч

+Тома                      наймаачин

+Нина                       Кириллийн ээж

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Би... Юу болсон юм бэ?

Яна: Юу ч биш. Унт, би явлаа.

Иль: Хүлээ. Явлаа гэдэг чинь?

Яна: Би явж байна гэсэн үг. Бид өдөржин орон дээр хэвтээд байж чадахгүй.

Иль: Нээрэн. Юу болсон юм? Өчигдөр бүх юм зүгээр үү?

Яна: Юу зүгээр үү? Орцны болзоо юу? Би уусан, бас чи согтуу. Энэ зүгээр үү?

Иль: Зөвшөөрч байна, үгүй ээ. Өөрөөр эхлэе л дээ.

Яна: Өөрөөр байхгүй, Илья. Чи надад юу өгч чадах вэ? Харин би? Надад шийдэх ёстой зөндөө асуудлууд байна. Би бүр өнөөдөр эрүүл байх үгүйгээ ч мэдэхгүй. Чи ч гэсэн. Чи үүнийг мэдэх үү? За тэр, чи өөрийн амьдралтай, би өөрийн амьдралтай. Мартсанаас тэр хүрэм чамд зохиж байна лээ. Би худлаа хэлсэн. 

Иль: Баярлалаа. Хүлээ. Би зүгээр л чамд туслахыг хүсч байна.

Яна: Надад одоо хэн ч тусалж чадахгүй. Энэ чамд хамаагүй.

Иль: Чимээгүй.

Яна: Чи надтай харилцаа хүсээд байна уу?

Иль: Тиймээ. Би харилцаа хүсч байна.

Яна: Би явж мансуурна, харин чи ууна. Зөвхөн нэг нэгнийгээ алж мэднэ.

Иль: Би уухгүй.

Яна: Тэгвэл би өвс татна.

Иль: Зогс. Хүлээ.

Яна: Намайг тавиач дээ! Миний аав өнгөрсөн, би мансуурмаар байна.

Иль: Хэрэв чи хүсч  байвал хоёулаа хамт тэгье. Би чамтай мансуурна, харин чи надтай ууна. Энэ чамд болж байна уу?

Яна: Тавь. Намайг тавь. Би нээрэн явах боллоо. Чи хуурамч бичиг баримт хаанаас олж болохыг санаандгүй мэдэхгүй биз?

Иль: Юу?

Яна: Дурын бичиг баримт, паспорт, ажил хийх зөвшөөрөл, юу ч болно.

Иль: Үгүй ээ. Чамд ямар хэрэгтэй юм?

Яна: Энэ надад биш, миний найз Валяд. Тэр энд амьдардаг юм. Мэдэхгүй юу? Баярлалаа, баяртай. Сайхан байлаа.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-7

--------------------------------------------------------------------------------------------

Ник: Одоо Пашаг дагуулж ирнэ. Тохиролцсоны дагуу өөрийнхөө номны бүх эрхүүдийг аваарай.  Хүссэн газартаа хэвлүүлнэ биз, тэр хэнд ч хэрэггүй.

Лена:    Энэ сайн роман болно.

Ник: Сайн романыг чи алдсан, яг хүүгээ алдсан шиг.

Лена:    Энэ худлаа.

Ник: Миний ачаар хэн нэгэнд сонирхолтой байдаг.

Лена:    Энэ худлаа. 

Ник: Би хүүг авчир гэлээ.  

--------------------------------------------------------------------------------------------

Ник: Чи юундаа зогсчихов? Яваач!

Лена:    Хэрэв чи дараагийн удаа түүнд гар хүрвэл...

Ник: Тэгээд юу гэж? Чи намайг яах юм?

Лена:    Би чамд юу ч хийж чадахгүй. 

Ник: Өлөгчин! Би зөвшөөрсөн цагт чи харилцах болно. Ойлгосон уу?

Лена:    Ойлгосон. Гэхдээ тэр хоёр жилийн дараа насанд хүрээд хэн хүссэнтэйгээ амьдрах болно.

Ник: Гэхдээ чамтай биш.

Лена:    Надтай. Би түүний эх нь.

Ник: Чи муу ээж. Өөрийнхөө Парис руу түргэн тонил. Харин чиний Илья надад ажиллах болно. Би түүнтэй дэмий гэрээ хийсэн байх уу? Хурдан яваач!

Лена:    Чөтгөр лүүгээ тонил!

--------------------------------------------------------------------------------------------

Тома:   Тэгээд, энэ юу байсан бэ?

Иль: Юу?

Тома:   Хэрэв хөрш залгаагүй шууд л шатан дээр хурьцаж эхлэх байсан биз.

Иль: Тома, чи яриад байна аа? Бидний хооронд юу ч болоогүй. Тэр бүр балай болчихож.

Тома:   Энэ хэнд, хэзээ саад болсон юм?

Иль: Гэртээ оруулсанд баярлалаа, Том.

Том: Би оруулсан. Учир нь хөрш гомдоллож, харин манайд Валька унтаж байсан. Би амьдралдаа ч та нарыг оруулахгүй байсан. Бүх дүрэм журам зөрчлөө. Хоёр ч хар тамхчинг гэрт авчирлаа. Та хоёр дахиад хамт юм уу? Яна хаана байна?

Иль: Мансуурахаар явсан. Бас бид хамт биш.

Тома:   Тэнгэр минь. Ингэхэд, та нарт юу тохиолдоод байна аа? Чамд юу тохиолдоод байгаа юм?

Иль: Юу ч биш. Бүх юм зүгээр. Санаа зоволтгүй. Би жишээ нь, одоо өндөр цалинтай ажилдаа явна.  

Тома:   Дараа нь маш үнэтэй архи ууна.

Иль: Би хэзээ ч тэгж үрж байгаагүй.

Валя:   Сайн уу. Би Валя.

Иль: Таатай байна. Илья.

Валя:   Чи яагаад намайг сэрээсэнгүй вэ? Би зочинтой унтах байсан.

Тома:   За, Валентина! Цэвэр бодол, цэвэр үйлдэл.

Валя:   Мартчихаж. Энэ одоо миний хүсэл тачаал уу?

Тома:   Мэдээж. Тиймээс өнөөдөр дүн шинжилгээндээ өөрийнхөө хүсэж тачааддаг зангаа бичээрэй. Би цай чанахаар явлаа. Чи өглөөний унд уух уу?

Валя:   Ууна.

Иль: Кемеровоос ирсэн Янагийн найз чи юу?

Валя:   Би.

Иль: Бас чамд бичиг баримт хэрэгтэй юу?

Валя:   Юун бичиг баримт? Миний бүх бичиг баримтууд зүгээр.

Тома:   Тиймээ, түүнд. Түүнийг Янагийн нөхрийг алсан хэргээр цагдаа хайж байгаа.

Валя:   Алив тэгээд Том, бүгдэд нь хэл, бас цонхоороо хашхир. Чи юундаа хүн айлгасан юм?

Иль: Чи үнэхээр түүнийг алсан уу?

Валя:   Би яаж чадах юм? Энэ Янка л найдвартай алсан.

Тома:   Үгүй дээ, хүмүүс яг нохой шиг, гагцхүү нохойнуудын үүлдэр олон, харин бидэнд ердөө хоёрхон. Нэг хэсэг нь алж чадна, нөгөө нь чадахгүй.

Валя:   Би аль үүлдрийнх вэ?

Тома:   Чи ч гэсэн алж чадахгүй. Харин тэр чадна. Би ч гэсэн чадна. Яасан, үгүй гэж үү?

Иль: Том, чамайг хараад ойлголоо. Би чадна.

Валя:   Би ч гэсэн чадна.   

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Сонсъё.

Иль: Бичиг баримт хийж чадах уу? Чи наанаа зөндөө хүмүүсийг бүртгэдэг. Ямар нэг зөвшөөрөл ч юм уу.

Анд: Зарчмын хувьд чадна.

Иль: Өөр хүний нэр дээр бичиж овгийг нь солих гэсэн юм.

Анд: Хуурамч бичиг баримт хүсээд байна уу?

Иль: Тиймээ.

Анд: Тэгвэл таджикийн паспорт, ажиллах зөвшөөрөл амархан.

Иль: Ойлголоо. Тэгвэл яваад очъё. Паша яаж байна?

Анд: Ээж нь аваад явсан.

Иль: Ойлгосонгүй? Ээж? Ямар ээж? Лена юм уу?

Анд: Мэдэхгүй ээ, нэг эмэгтэй ирээд түүний ээж нь гэсэн. Би Пашагаас асуусан    тэр миний ээж гэсэн, гүйцээ. Тэд явчихсан.

Иль: Чи тэнэг, яах гэж түүнийг явуулсан юм?

Анд: Би хэнийг ч явуулаагүй. Чи надаас яах гэж элдвийн юм гуйдаг байна аа? Нэг бол бага насны хүүхэд аварна, барина гэнэ, эсвэл хуурамч бичиг баримт л гэнэ. Чи ямар гэгч ажилтай юм бэ? Хаана орсон юм?

Иль: Одоо очлоо. Явцгаая. Чамд бичиг баримт хийж өгнө.

Тома:   Юун бичиг баримт? Би түүнд шүдний эмчид цаг авсан.

Валя:   Тэгвэл намайг шүдний эмч хүлээж авна.

Тома:   Тэнд манай эдгэрч байгаа шүдний эмч чамайг хүлээж авахгүй.

Иль: Хурдхан явцгаая. Харин дараа нь шүдний эмчид очно.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Энэ юу вэ?

Вик: Маш сайн мод. Сашад зориулсан материал.

Ира: Ямар Сашад?

Вик: Юуны чинь ямар? Чиний, талийгаач Александр Борисович. Шөнө зүүд зүүдлээд. Бид түүний булшны дэргэд зогсож байсан. Харин тэнд ийм загалмай байсан. Би сэрэнгүүтээ л зурсан. Таалагдаж байна уу?

Ира: Тиймээ, сайхан юм. Явж өглөөний ундаа ууцгаая.

Вик: Очлоо.  

--------------------------------------------------------------------------------------------

Вик: Аа, тахианы өндөг. Амттай байна. За... энэ юу вэ?

Ира: Авокадо.

Вик: Юу гээч, би авокадод тийм ч сүжиггүй. Хиам байхгүй юу?

Ира: Хиам дууссан.

Вик: Үнэндээ, би нэг их өлсөөгүй байна. Ажил зөндөө, би явлаа. Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Макс:   Юунд эрт дуудаав? Би унтаж байдаг.

Яна: Чамд офис байдаггүй юм уу? Яагаад цэцэрлэгт уулзаж байгаа юм?

Макс:   21-р зуун. Офис хэнд хэрэгтэй гэж? Энд байгалтай. Ямар яаралтай хэрэг болов?

Яна: Надад мөнгө хэрэгтэй.

Макс:   Тиймээ. Чи хэдийн 2.5 саяыг гуйсан.

Яна: Үгүй ээ, надад өвлөж авах мөнгө хэрэгтэй. Бүгд. Надад тусалбал өөрийнхөө хувийг авна.

Макс:   Энэ чинь өөр яриа. Тэгэхгүй бол надад мөнгө хэрэггүй. Би бэлэн биш гээд л.

Яна: Би бүхэнд бэлэн.

Макс:   Сайн байна. Тэгвэл өв хөрөнгө эзэмших өргөдлөө өгөөд хагас жилийн дараа мөнгөө авна.

Яна: Яагаад хагас жил?

Макс:   Хууль нь ийм. Гэхдээ чи санаа зоволтгүй, бүх юм зүгээр. Ердөө л жаахан хүлээх хэрэгтэй. Хэрэв Нина Егоровна эсэргүүцэх гэвэл би шүүхэд өгөх баримт бичгийг бэлдэе.

Яна: Ойлголоо. Надад яг одоо 2.5 сая хэрэгтэй байна, яаралтай. Кириллд данснууд, нуусан мөнгөнүүд байдаг. Чи түүний өмгөөлөгч нь мэдэж байх ёстой. Сонсооч, тэр нааш цааш зөөхийг би өчнөөн удаан харсан.

Макс:   Тиймээ, зөөсөн. Гэвч хэдийн зөөхөө больсон. Одоо бүх юм Егоровнагаар дамждаг. Данснууд ч гэсэн. Би үйл ажиллагааны зардалд нэвтэрч чадна. Тийм хэмжээний мөнгө гаргах араггүй.

Яна: Балай юм. Тэгээд, би баян атлаа ядуу байх нь уу?   

Макс:   Тиймээ, улс орон тэгж л амьдардаг.

Яна: Чамд дахиад байна уу? Алив, татацгаая, би сэргэх хэрэгтэй байна.

Макс:   Чамд бол байхгүй. Би чам руу залгахад чи өгөхгүй байхыг гуйсан.

Яна: Тиймээ, тэгсэн, би гуйсан. Би манарсан байсан, одоо бүх юм өөр. Зөрүүдлэхээ больчих.

Макс:   Чи утсаар яг тэгж хэлсэн, ямар ч нөхцөлд байсан би чамд өгч болохгүй гэж. Тиймээс би чамтай уулзахаас өмнө сүүлчийнхийг нь татчихсан. Би чиний өмгөөлөгч, чиний ашиг сонирхолыг хамгаалах ёстой.

Яна: Тийм үү? Харин энэ одоо миний ашиг сонирхолын үүднээс. Нааш нь өгөөдөх!

Макс:   Яна, би тоглоогүй, надад байхгүй. Боль, би гижигдэхээс эмээдэг.

Яна: Эндээс тонилж үз. Халагдсан.

Макс:   Би ердөө ч халагдаагүй. Намайг гомдоох хэрэггүй. Тэгж яривал би чиний төлөө хичээж, эрх ашгийг чинь хамгаалж байна.

Яна: Чамд мөнгө л хэрэгтэй, өөр юмгүй.

Макс:   Чамд ч гэсэн. Бас хар тамхи. Би бичиг баримтуудыг бэлдээд чамд хэлнэ. Баяртай. 

--------------------------------------------------------------------------------------------

Даша:   Өглөөний мэнд, Ирина Михайловна.

Ира: Мэнд. Энд 500.000 евро байгаа, бүх өрийг төлөөд үлдсэнийг нь дансанд хийгээрэй. Нэг сайхан юм худалдаж ав. Миний өрөөнд зураг, багш нарт планшет, идэвхтэй санхүүгийн үйл ажиллагааны дүр үзүүл.

Даша:   Мэдлээ.

Ира: Аан тийм, шинэ албан тушаал бэлд. Нийгмийн харилцааны ШУ-ны туслах ажилтан

Даша:   Тэнд Дачанова байгаа.

Ира: Сайн байна. Дачановаг цомхотго, түүний оронд Маргарита Волкова ажиллана. Байна уу. Байна уу, Яна.

Яна: Байна уу?

Ира: Байна уу, Яна, чи хаана байна?

Яна: Би Екатеринскийн цэцэрлэгт. Хүүхэд байхад энд ирж байсныг санаж байна уу? Чи шатрын клубт тоглодог байсан.

Ира: Тиймээ, санаж байна. Москвагийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн.

Яна: Аав надад зайрмаг авах гэж яваад төөрснийг би санадаг. Дараа нь ажлынхаа хүнтэй таарч, хамт уусан. Хоёулаа аавыг алдчихсан, санаж байна уу?

Ира: Санаж байна, бид цэцэрлэгээр нэг...

Яна: Тиймээ.

Ира: ...зарлуулж билээ.

Яна: Саша Миронов алга болсон. 30 настай. Эхнэр, охин нь гол орох хаалганы дэргэд хүлээж байна. Аав яг тэр үе шигээ алдагдсан мэт надад санагдаад байна.  

Ира: Тиймээ, тэр зөвхөн алдагдсан. Түүний бүх юм зүгээр. Бидэн дээр хүрээд ир, сонсч байна уу? Бид чамайг маш их хүлээж байна.

Яна: Мөнгө олж чадсангүй, ээжээ.

Ира: Зүгээрээ, санаа зоволтгүй.

Яна: Бүгд миний аавыг алуурчин гэж бодохыг би хүсэхгүй байна.

Ира: Хэн ч юу ч мэдэхгүй. Бид мөнгө олно, би нэг юм бодъё.

Яна: Чи үргэлж нэг юм бодож олдог. Би өмгөөлөгчтэй уулзсан, өв хөрөнгө өвлөхийг зөвшөөрсөн.

Ира: Тиймээ, тийм, зөв. Яна зөв.

Яна: Харин Нина Егоровна яаж ч байсан бидэнд талыг нь өгөхгүй. Би түүнээс айж байна.

Ира: Яна, юунаас ч бүү ай. Тэгээд манайд хүрээд ирээч дээ. Сонсч байна уу? Яна? Яна!

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Ороорой. Сайн уу. Энэ Валя. Энэ Андрей. Тэр миний дүү.

Валя:   Сайн уу. Танайх нэг л давчуу байх чинь.

Анд: Гэхдээ л дулаахан. Би энд хүлээн авдаггүй.

Иль: Бичиг баримт хийгээд өгчих. Энэ маш чухал.

Анд: Бичиг баримт ямар хэрэгтэй юм?

Валя:   Намайг хүн амины хэргээр хайж байгаа.

Иль: Тэр наргиж байна. Сууж бай. Нөхрөөсөө зугтсан, тэгээд л...

Валя:   Тиймээ, гэр бүлийн хүчирхийлэл.

Иль: Хийгээд өгчих, би хэд ч байсан төлнө.

Анд: Харъя. Надад нэг паспорт байгаа. Чиний зургийг номоор нь наах хэрэгтэй. Чи Раджабалим Матлюбая Богажанова болно.

Валя:   Сайхан нэр байна.

Анд: Энд ажилладаг гэсэн лавлагаа хийж өгнө.

Иль: За, та нар учраа олцгоо, би явлаа. Дараа нь түүнийг гэрт нь хүргээрэй, за юу? Томынд хүлээж бай.

Валя:   Хэдийн бодсон, эзэнтээн.

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Юуг нь хараав?

Иль: Чи Пашкаг авсан уу?

Лена:    Тиймээ. Би кайф авч байна.

Иль: Бид 10 минутын дараа трейнингтэй.

Лена:    Тэгээд хийгээч. Чи чинь одоо од. Супер дасгалжуулагч, мега-коуч.

Иль: Сайхан юм. Харин би итгэхгүй байх байсан. Луйварчидтай төстэй юм.

Лена:    Чи ер нь юу ойлгох юм?

Иль: Чи яах гэж Пашаг авсан?

Лена:    Би түүнийг зарчихсан. Өөрийнхөө номонд ашигтай гэрээ хийсэн. Николай бүх эрхийг нь өгсөн. Чи юундаа тэнэг юм шиг хараав? Эндээ гэхэд, зөвхөн хамгийн сайн зохиолч өөрийнхөө хүүг номноос өгч чадна. Суут ухаантан гэвэл дээр. Хэрэв хэн нэгэнд тусалмаар байвал миний хүүг бүү оролд. Би чамд орны хүнийг нь олж өгнө. Илюша, Парис руу нисэцгээе. Тэнд чамд таалагдана. Хоёр жилийн дараа Пашка ирнэ. Чи бид хоёр жаргалтай амьдрана. Өгөөдөх! Хагас жил тэслээ! Би боломжийг хүлээж байсан! Би чамайг үзэн ядаж байна!

Иль: Яасан гэж?

Лена:    Нэг тийм зөв зүйтэй. Дургүй хүрчихлээ. Явж ажлаа хий. Би явж зугаацлаа. Хурдан ирж чадахгүй.   

--------------------------------------------------------------------------------------------

Даша:   Эмэгтэй, та хаачих нь вэ?

Нина:   Зайлж үз.

Даша:   Эмэгтэй, та яаж зүрхэлж байна аа?

Нина:   Би зайл гэсэн.

Даша:   Би тантай ярьж байна.

Нина:   Миний мөнгийг хааш нь хийсэн?

Ира: Даша, явж бай. Суучих, Нина Егоровна. Юун мөнгө?

Нина:   Хошин шогоо орхиё. Миний хүү чамд мөнгө өгсөн. Маш их, тэр хаана байна?

Ира: Харин тийм. Тэр мөнгийг хүү чинь өгсөн. Тэр нь энд байна. Ийм л байна. Би таны хүүд ажил хэргийн санал тавьсан. Олон улсын нийгмийн харилцааны их сургуулийн ивээн тэтгэгч болох. Оросын ШУ-ныг дэмжихийн тулд.

Нина:   Ямартай ч Кириллийг хуурч дөнгөжээ.

Ира: Энэ ажил хэргийн санал байсан. Харин одоо эмгэнэлт үйл явдлын улмаас би таны хүүгийн нэрийг мөнхлөхийг хүсч байна.

Нина:   Яаж?

Ира: Би түүний нэрэмжит тэтгэлэг олгох гэж байгаа. Танд ийм санал ямар байна?

Нина:   Би их баяртай байна.

Ира: Гэхдээ учир нь баярлахдаа биш. Учир нь дурсахдаа. Кириллын нэрийг дурсаж байх болно. Заримдаа дурсамж их үнэтэй байдаг. Та ч гэсэн зүгээр үлдэхгүй,  тэтгэлэг горилогчид, тэдний ШУ-ны бүтээлүүд бүгд танаад дамжина. Та ШУ-ны үйл явцын идэвхтэй оролцогч болно.

Нина:   Би юу?

Ира: Тиймээ, та. Кирилл тэгж хүссэн. Түүнийг нас барсны дараа та үүнийг хийх ёстой, Нина Егоровна.

Нина:   Би юу хүсч байгаагаа чамд хэлье. Та нарын царайг харж, та нартай ямар ч харилцаатай байхыг хүсэхгүй байна.

Ира: Зарим байдлаар бид харилцаатай байхаас араггүй болох нь. Яна жирэмсэн, та бид хоёр нэг ачтай болно.

Нина:   Энэ юу вэ?

Ира: Энэ таны хүүгийн үрийн шингэний болон бусад шинжилгээнүүд. Харж байна уу, тэр надтай зөвхөн их сургуулийн талаар уулзаагүй. Би хамгийн шилдэг эмч нарыг олсон. Ингээд бид чадлаа.

Нина:   Чиний охин хэнээс ч жирэмсэн болж болно.

Ира: Түүний аав, нөхөр хоёр нь өнгөрсөн. Ганцхан удаа болох уу?

Нина:   Тэр одоо хаана байна?

Ира: Цэцэрлэгээр зугаалж, цэвэр агаар амьсгалж байгаа. Түүнд л сайн.

Нина:   Би бодох хэрэгтэй.     

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Босоод хана руу зогс. Паспортын зураг авна. Арай дээр. Тоглохгүй байя, паспортыг зураг авч байна.

Валя:   Ойлголоо, паспортын зураг.

Анд: Бас инээхгүй байвал дээр.

Валя:   За яасан?

Анд: Болсон байх аа.

Валя:   Дахиад зураг авчих. Алив, аваач. За. Одоо ингэж. Аваач. Бас ингэж. Энэ чамд миний талархал.

Анд: Тиймээ. Зарчмын хувьд болж байна.

Валя:   За яахав. Юу харсан юм? Хөх хараагүй юу?

Анд: Чи хөөрхөн юмаа. Бас зургийг нь авч болох уу?

Валя.   Ав аа, ав. Одоо чи харуул.

Анд: Би юу?

Валя:   Чи. Надад эрхтэнээ харуул. Дараа нь над руу зурагнуудаа явуулаарай, унтахаасаа өмнө харж байя.

Анд: Чи хөгжилтэй юмаа.

Валя:   Чи надад шууд л таалагдсан.

Анд: Чи ч гэсэн надад. Дотоожоо тайлахаар чинь.  

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Давагдашгүй мэт санагдах эсрэгцэл хайрын дунд байдаг, тэр биднийг эцэст нь хагацалд хүргэх дассан сэтгэл, үхэл рүү зайлшгүй хөтөлдөг. Гэгээн Августин хайраас болж мөнх бус зүйлд дассан тэр хүмүүсийг шүүмжилдэг.   

Женя:   Би Августинтай санал нэг байна. Энэ үнэхээр сонирхолтой байлаа. Чи ганган хүүхэн. Хосууд болцгооё.

Ира: Чи лекцийг муу сонссон байна. Надад тусламж хэрэгтэй.

Женя:   Бид түүнтэй ажил хэргийн асуудлыг ярилцахаар тохиролцсон.

Ира: Хамгийн чухал асуудлуудыг яг ингэж шийддэг юм.

Женя:   Ойлголоо. Би анхааралтай сонсъё.

Ира: Удахгүй би мөнгөтэй болно. Чи бүгдийг нь авна. Харин одоо надад мөнгө алга.

Женя:   Мэдээж би бүгдийг нь авна.

Ира: Надад хугацаа хэрэгтэй.

Женя:   Хэр?

Ира: Би мэдэхгүй, 25-26 хоног.

Женя:   Чи надад энэ бүхнийг сексээс өмнө хэлж болох байсан. Эсвэл энэ надад ямар ч байдлаар нөлөөлнө гэж бодсон уу?

Ира: Үгүй ээ, би юу ч бодоогүй. Би зүгээр л чамд лекц уншмаар санагдсан. Би зөвлөгөөнтэй, явах болчихлоо.

Женя:   Тэгэхээр, чамд мөнгө байхгүй юу?

Ира: Байхгүй, би чамд үнэнээ хэллээ. Чамаас гуйя. Надад дахиад хугацаа өгчих. Тэгээч.

Женя:   Чиний Августин нэг юмыг бодолцоогүй. Дахиад нэг хайрын төрөл байдаг. Мөнгөнд дурлах сэтгэл.

Ира: Би илүү төлнө.

Женя:   Надад дахиад нэг лекц хэрэгтэй.

--------------------------------------------------------------------------------------------

Валя:   Манай Кемеревод зайрмаг нь илүү амттай.

Анд: Чиний нөхөр хаана байна?

Валя:   Ямар нөхөр?

Анд: Чиний шүдийг цөмөлсөн нөхөр.

Валя:   Аа, тэндээ үлдсэн.

Анд: Москвад нуугдахаар ирсэн үү?

Валя:   Бүгд л Москвад нуугдахаар ирцгээдэг. Чи найз бүсгүйтэй юу?

Анд: Байгаа. Гэхдээ тэрнээс ч илүү. Яаж гэртээ харихаа мэдэхгүй л байна.

Валя:   Нээрэн үү? Тэгвэл чи юунд над руу дайрсан юм?

Анд: Зүгээр ч нэг дайраагүй. Ямар ч эрд байдгаа харуулбал тэр шууд дайрна. Байгалаасаа л тийм. Зөн совин.

Валя:   Хэрэв дахиад харуулбал? Дахиад л дайрах уу?

Анд: Одоо боль.

Валя:   Болихгүй дээ.

Анд: За, за, би явах ёстой. Илюхаг миний өрөөнд хүлээгээрэй, за юу? Би чамайг гэрт чинь хүргэхгүй, уучлаарай. Би паспортыг чинь янзлах хэрэгтэй.

Валя:   Цагдаа.

Анд: Энэ манайх байна. Сайн уу, Володь.

Вол: Сайн уу. Аан гээ, танай 5-р байрны орцны шалыг хэн угаадаг вэ?

Анд: Даня Юсуф. Яасан?

Вол: Үнэтэй дугуй хулгайлсан байна. Эзэн нь өргөдөл өгсөн. Хайхаас.

Анд: Хөөе, тэр залуус Москвагийн хамгийн шударга ажилчид. Бараг 20 жил, чамаас ч илүү.

Вол: Тэгсэн ч гэсэн би тэднийг байцаах ёстой, зөв биз? Энэ хэн бэ?

Валя:   Матлюбая.

Анд: Надад шинэ хүн ажиллаж байгаа.

Вол: Өөрийнхөө шударга ажилчидыг дуудаж авчраарай. Вася, хавтсаа өг дөө. Би нэг юм хараадахъя.

Валя:   Би ч явъя даа.

Анд: Тиймээ, тэг.

Вол: Зогс! Зогс гэж байна! Зогс!

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Рита. Чамд цайллагнаас үлдсэн уух юм байна уу?

Рита:    Би үлдсэн бүгдийг зочдод өгчихсөн. Би уудагүй ш дээ.

Яна: Чи ч овоо юмаа. Яах гэж намайг хамт амьдар гэж дуудсан юм?

Рита:    Суначихсан бололтой. Би яагаад түүнд зөв хэмжээтэйг авсангүй вэ? Би түүнийг хөлийг хэмжсэн. Түүний бүх хэмжээг мэддэг. Хувцаснуудыг нь яах вэ? Валериад өгөх үү?

Яна: Аав түүнд үргэлж хувцас бэлэглэдэг байсан. Өөрт нь богинодсон, эсвэл томдсоныг.

Рита:    Тэгвэл Витяд өгөх үү?

Яна: Рита, энэ юмнуудыг хүнд өг, эсвэл зарчих.

Рита:    Чи солиорчээ. Түүний хувцсыг өөр хүмүүс өмсөж явахыг хүсэхгүй байна. Тэр эдэндээ их хайртай байсан. Хэн ч тэгж хайрлахгүй, ураад хаячихна.

Яна: Ойлголоо, бухимдах хэрэггүй.

Рита:    Юуны чинь бухимдах хэрэггүй? Юуны чинь бухимдах? Чи юу ойлгодог юм? Би одоо яаж амьдрах вэ? Би эд нарыг яах юм?

Яна: Боллоо, боллоо. Чиний зөв, би юу ч ойлгохгүй. Би хэдийн юу ч ойлгохгүй байгаа.  

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Бурханыг бодож уучлаарай, хоцорсон гэдгээ мэдэж байгаа. Чухал уулзалт. Би сайн мэдээтэй. Их сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөөг та нар үзсэн үү?

Бор: Тиймээ, анхааралтай уншсан.

Ира: Их сургуульд бидэнд хүндхэн цаг үе, мөн хувийн асуудал ч байсан. Гэвч бурханы авралаар бүх хямралууд дуусаж, трамплины үсрэлт болж байна. Та, Борис Юревич, хямралын хурц үеийн мэргэжилтний хувьд мэднэ.

Бор: Тиймээ, мэдээж өсөлт, Ирина Михайловна. Гэхдээ тэр трамплинаас нисэж унахыг хүсэхгүй л байна.

Ира: Нисэхгүй байх гэж найдъя. Бүх өрүүд төлөгдсөн, хэвийн байдлаа ажлаа явуулна. Галина Эдуардовна, та манай их сургуулийн ивээн тэтгэгчийн хувьд ирэх сард Копенгагений зөвлөгөөнд явна.

Гал:  Баярлалаа, дуртайяа. Тэнд лусын гүнж байдаг байх аа?

Ира: Тиймээ, тийм.

Гал:  Би тэрийг хармаар байна.

Ира: Бас марципаныг заавал амталж үзээрэй. Дахиад нэг юм. Манайх нэг чухал ивээн тэтгэгчтэй болсон. Кемеровын нүүрсний комбинат. Би түүнийг эзэмшигч Лобова Нина Егоровнатай уулзсан. Тэр манай их сургуулийг маш их сонирхож байгаа. Намайг зайлуулах гэсэн та нарын хүслийн тухайд.

Гал:  Ирина Михайловна, та юу ярина вэ?

Бор: Таны нөхөртэй холбоотой нөхцөл байдал...

Ира: Нөхөр асан. Энэ чухал. Одоо тэр талийгаач. Өчигдөр оршуулга нь болж, та ирээгүй.

Бор: Уучлаарай, ажилтай байсан юм. Ирина Михайловна, та их сургуулийг цаашид удирдаж чадна гэдэгт бид эргэлзэж байсан.

Ира: Би өмнөх шигээ мөнгө авчирч чадах үгүй нь таныг зовоож байсан.  

Бор: Тиймээ, бүгд л манай их сургуулийг хөгжүүлэх сонирхолтой биз дээ?

Ира: Би та нарт мөнгө авчирч чадна. Би одоохондоо энд байгаа цагт энэ талаар санаа зовохгүй байж болно. Хэрэв та нарт дахиад эргэлзээ төрвөл шууд надад хандаарай.     

--------------------------------------------------------------------------------------------

Наст:    Би котлет шарсан, идэх үү? Нэг юм болсон уу?

Анд: Ажилчныг хулгайд сэрдээд.

Наст:    Хэнийг?

Анд: Сараг, өөр хэн гэж?

Наст:    Яасан гэж?

Анд: Дугуй хулгайлсан гэнэ.

Наст:    Ямар дугуй?

Анд: Миний нүдэн дээр аваад явсан.

Наст:    Юу болсон юм? Чи ойлгогдохоор тайлбарлаж болох уу? Чи юундаа ингэж бухимдсан юм? Чиний дотоож яагаад гадагш эргэчихсэн юм?

Анд: Мэдэхгүй ээ. Өглөө будилсан биз.

Наст:    Үгүй ээ, өглөө бүх юм зүгээр байсан. Би санаж байна, чи намайг байхад өмссөн.

Анд: Чи юу санадаг юм? Би санахгүй байхад чи санаж л байдаг.

Наст:    Чи өнөөдөр хаана дотоожоо тайлсан? Чи өнөөдөр дотоожоо хаана тайлсан бэ?

Анд:     Ойлгохгүй байна, чи миний дотоожнуудын менежер үү?

Наст:    Чамаас асууж байна, чи өнөөдөр дотоожоо хаана тайлсан бэ?

Анд: Би өнөөдөр хаана ч дотоожоо тайлаагүй!

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи юундаа миний утсыг ухаад унав? Өгөөдөх!

Наст:    Энэ юу вэ? Юун балиар юм бэ?

Анд: Наадах чинь порно, бурхан минь, интернетийн наргиан. Утас өгөөдөх.

Наст:    Чиний өрөө бас л интернетээс үү?

Анд: Тиймээ, тэгээд л татсан, бүх агуулахын өрөөнүүд адилхан.

Наст:    Тэр балиар юмыг бас л интернетээс татсан уу?

Анд: Настя, тэр чинь наргиан.

Наст:    Гүйцээ.

Анд: Юуны чинь гүйцээ? Хаачих гэсэн юм?

Наст:    Чөтгөр лүүгээ тонил. Та нар адгууснууд. Та хоёулаа адгууснууд. Та нарт эмэгтэйчүүд зүгээр л зуурдынх, өөр юмгүй.

Анд: Битгий хэтрүүлээд байгаач.

Наст:    Аан тийм, гудрахдаа сайн. Ядаж бөгсөө сайн арчиж чадах юмдаа.

Иль: Юу болсон юм?

Анд: Бүх юм болоод, болохоор бүх юм болсон. Валя чинь надтай унтсан. Дараа нь Сара хулгай хийсэн. Одоо энэ Настя. Өнгөрлөө. Чи юунд бичиг баримт гэсэн юм? Түүний нөхөр нь уудаг.

Иль: Валя хаана байна?

Анд: Тэр эрэн сурвалжлагдаж байгааг чи мэдэж байсан.

Иль: Валя хаана байна?

Анд: Манай цагдаагийн хэсэгт. Аллагын хэргээр.

Иль: Новш гэж, чи юу харж байсан юм?

Анд: Хаашаа харах юм? Зайрмаг авч өгөх гэж гадагшаа гарсан. Юу харах юм? Энэ чиний буруу. Тэр эрэн сурвалжлагдаж байгааг надад анхааруулж болох байсан. Би түүнийг зайрмагаар дайлахгүй байх байлаа. Тэр хүн алсан юм уу?

Иль: Янагийн нөхрийг гэж үзээд байгаа.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Саша энэ цамцтайгаа албан тушаалаа авч байсан.

Яна: Рита, боль, тэгэх үү?

Рита:    Би өгөхгүй, би үүнийг дурсгал болгож үлдээмээр байна.

Яна: Солиорох хэрэггүй, Рита. Нааш нь.

Рита:    Энэ.. энийг миний хүү өмсөх болно.

Яна: Юуны чинь хүү? Чи охинтой.

Рита:    Бид хүүтэй болно. Би мэдэрч байна. Би хэн гэж нэр өгөхийг мэдэх үү?

Яна: Тааварлаж байна. Чи итгэлтэй байна уу?

Рита:    Энэ санаандгүй, бид төлөвлөөгүй юм.

Яна: Хэл дээ, чи амьдралдаа ядаж нэг юм төлөвлөж байсан уу?

Рита.    Үгүй ээ. Эхлээд эцэг эх бүгдийг шийддэг байсан, дараа нь Саша. Эсвэл чи. Яночка. Би юу хийхийг бодож олохгүй биз?

Яна: Энэ удаа чи өөрөө болго. За юу? Хүүхэдтэй насанд хүрсэн авгай.

Рита:    Би авгай. Ганц бие эх. Хоёр ч хүүхэдтэй.

Яна: За?

Иль: Би байна. Валяг баривчилсан.

Яна: Юуны чинь баривчилсан? Томагийнд баривчилсан юм уу?

Иль: Би түүнд бичиг баримт хийлгэхээр авч явсан юм. Чамд туслах гээд. Тэгээд...

Яна: Чи юу хийчихэв ээ?

Иль: Сонсооч, би одоо цагдаад очиж бүгдийг тодруулъя.

Яна: Чи юуг нь тодруулах гэсэн юм? Бүх юм ойлгомжтой байна. Рита, би явах болчихлоо.

Рита:    Дахиад хэн нэгнийг баривчилсан юм уу?

--------------------------------------------------------------------------------------------

Иль: За яасан?

Анд: Валя тэнд, камерт сууж байна. Маргааш баривчлах төв рүү явуулна. Новшнууд чинь котлет оруулсангүй. Хувцасыг нь авсан байж котлет болохгүй гэнэ. Ав, ид. Ав аа, ав. Алуурчинтай адилгүй юм. Би харж байсан. Тэд өөр. Сайн өмгөөлөгч хэрэгтэй.

Иль: Олно оо.

Анд: Яасан, дахиад л Янктай юу?

Иль: Үгүй ээ.

Анд: Больж үз, найзынх нь төлөө гүйж, бичиг баримтанд нь тусалж байна. Өөрөөр, нисээд л.

Иль: Тэр надтай байхыг хүсэхгүй байгаа.

Анд: Чамтай байхыг үргэлж хүсдэг.

Иль: Ингэхэд, Яна тэр үед явсан нь зөв болсон юм. Түүнд энэ бүхэн хэрэгтэй байсан. Нөхөр Кирилл нь, Кемерево. Бид хамтдаа хоёрхон хоног хамт байсан. Би түүнийг мэддэг гэдэгтээ итгэлтэй байсан юм.

Анд: Ер нь Настягийн зөв. Эрчүүдийн ая тух, дур хүсэлд хүүхнүүд хэрэгтэй. Хоолыг нь хийж, угааж, цэвэрлэнэ. Харин Аня тийм биш, тэр бол гүнж, чөтгөр гэж. Хоол хийдэггүй, цэвэрлэдэггүй. Тийм болоод та хоёр тохироогүй.

Иль: Тохирсонгүй. Учир нь би цаг үргэлж эмчилж, юу ч юм шаарддаг байсан. Би түүний төрсөн өдөр хэзээ гэдгийг ч мэддэггүй. Ямар кинонд дуртай, ямар хөгжим сонсдогийг нь. Би юу ч мэдэхгүй.

Анд: Мөн дөө. Би шууд л асуусан. Эрүү, бас ямар ч кино гэсэн.

Иль: За харав уу? Бүр чи мэдэж байна, харин би үгүй. Явах болчихлоо.

Анд: Энийг тэгээд яах вэ?

Иль: Шийднэ.    

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Би чамтай ярилцах хэрэгтэй байна.

Ира: Алив, орооч. Ярилцъя. Яг чиний дуртай пастаг хийж таарлаа. Суучих. Чамайг хооллоё.

Яна: Янаг баривчилсан. Түүний үйлдээгүй аллагынх нь төлөө.

Ира: Цагдаа нар олж мэдээд түүнийг суллана.

Яна: Хэрэв үгүй бол?

Ира: Суллана, тэр алаагүй ш дээ. Тэнд мэргэжлийн хүмүүс ажилладаг.

Яна: Чи тохуурхаж байна уу? Түүний аав нь Кириллээс болж амиа алдсан. Тэд Валяг хариугаа авахаар ирсэн гэж үзээд бүгдийг түүнд тохно.

Ира: Чи тэдэн аавынхаа тухай яримаар байна уу?

Яна: Тиймээ.

Ира: Гэхдээ энэ зөвхөн үг. Нотолгоо байхгүй.

Яна: Бичлэг байгаа. Чи үзсэн биз дээ?

Ира: Би үзсэн. Тэр нь надад байхгүй.

Яна: Гайхалтай. Тэгвэл бид мөнгө төлөхгүй, тэр бичлэгээ өөрөө цагдаад аваачиж өгөг.

Ира: Түүнд мөнгө хэрэгтэй. Тэр бичлэгээ Нина Егоровнад зарна. Тэр хүүг нь хэн алсныг мэдэхийг маш их хүсч байгаа. Дараа нь тэр бидэн дээр ирнэ, учир нь бид ч гэсэн Мироновынхон. Чиний Валя түүнд юу ч биш.

Яна: Чи юу санал болгох вэ?

Ира: Бид тэр Нина Егоровнатай очиж уулзаад түүнтэй тохиролцоно. Мөнгөө аваад бичлэгийг худалдаж авна. Чи Валентинаг аврана.

Яна: Тиймээ, гэхдээ Нина Егоровна тэр үед нь аавыг мэдчихнэ.  

Ира: Тиймээ, гэсэн ч бид мөнгөтэй үлдэнэ. Валяг гарсны дараа чи түүнд тусалж чадна. Мөнгө өг.

Яна: Нина Егоровна бидэнд ядаж нэг зоос өгнө гэж чи яагаад бодсон юм?

Ира: Би түүнтэй уулзсан, тэгээд чамайг жирэмсэн гэж хэлсэн.

Яна: Чи түүнд юу гэж хэлсэн гэнээ?

Ира: Нина Егоровна ачаа хүлээж байгаа. Би түүнд чамайг Кириллээс хүүхэд хүлээж байгаа гэж хэлсэн. Тэр их жаргалтайгаар биднийг хүлээж байгаа, бүх юм сайхан болно.

Яна: Ээжээ, та нэгмөсөн самуурчихсан юм уу? Бид хүүхэд хаанаас авах юм?

Ира: Ритка яг одоо дахиад жирэмсэн болсон. Би түүнтэй тохиролцоно. Яахав, хэрэгтэй бол ганц удаа Кемерево руу хүүхэдтэй нь хамт явж болно, Ритаг асрагчийн оронд авчих. Чамд Валентинаг аврах мөнгө хэрэгтэй юу?

Яна: Хэрэгтэй.

Ира: Тийм бол чи хийж чаддаг тэр зүйлээ хий. Хамгийн сайн худлаа хэлэх. Тэгээд чамд хэрэгтэй гэснээ олж ав.

Яна: Би худлаа хэлэхийн тулд тун хэрэглэх хэрэгтэй. Чи үүнийг хүсч байна уу, ээжээ?  

Ира: Буруу юм алга.  

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Бид хэрэглэх үедээ зөвхөн мансууруулах бодисыг л мэдэрдэг. Бидний зан авирын доголдлоос үүссэн зовлон шаналалыг огоордог. Одоо мансууруулах бодис байхгүй үед бид энэ шаналалыг дахин мэдэрч байна. Бидний зовлонгийн эх үүсвэрийг ойлгохоос татгалзах нь зовлон дууссан гэсэн үг биш, бид тэрийг үгүйсгэснээр зовлон шаналалаа хамгаалж, тэр хэрээр түүнийг улам хүчтэй болгодог. Бид өөрсдийн мэдрэмжээс айх ёсгүй. Зөвхөн өнөөдөр бид эрүүлжих явцыг үргэлжлүүлж чадна.

Яна: Өнөөдөр хар тамхичдын групп.

Иль: Би мэднэ. Валягийн төлөө уучлаарай.

Яна: Би л түүнийг Москвад авчирсан. Би түүнд яаж туслахаа мэдэхгүй байна. Энэ дургүй хүргэж байна.

Иль: Явцгаая.

Яна: Хаашаа?    

Иль: Явъя аа, явъя.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Валя тэнд.

Яна: Хаана?

Иль: Камерт. Энд, яг энэ хаашааны цаана. Хурдан явцгаая.

Яна: Чи хаанаас мэддэг юм?

Иль: Би өөрөө урд нь энд сууж байсан. Валя? Валь! Валя!

Яна: Валя! Гагарина! Намайг сонсч байна уу? Валя, сонсч байна уу? Би чамайг орхихгүй.

Валя:   Янка! Би энд байна!

Яна: Би чамайг орхихгүй!

Валя:   Битгий ай! Энд сайхан байна! Кемеревоос хамаагүй дээр! Миний Андрей юу болсон?

Иль: Зүгээр.

Валя:   Түүнд баярлалаа гэж хэлээрэй! Сонсч байна уу?

Яна: Ойлголоо, хэлнэ ээ, Валя!

Валя:   Заавал хэлээрэй!

Яна: Би чамд өмгөөлөгч олно.

Эр:   Хөөе, хашаанаас холдоцгоо!

Яна: Хэн ч алга уу? Тийм үү?

Иль: Тиймээ.

Яна: Түүнтэй ярилцсан нь сайн боллоо.

Иль: Тиймээ, сайн. Тэгээд, ямар төлөвлөгөө байна?  

--------------------------------------------------------------------------------------------

Нина:   Бурхан минь. Надад туслаач, бурхан минь.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Чиний дуртай кино юу вэ?

Яна: Яах гэж?

Иль  Чиний дуртай кино юу вэ?

Яна: Мэдэхгүй юм байна. Титаник байх. Бараг 100 удаа үзсэн. Чи юундаа инээсэн юм?

Иль: Одоо чиний дуртайг киног мэддэг боллоо.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Харин чинийх?

Иль: Мэдээж Титаник.

--------------------------------------------------------------------------------------------

Нина:   Надад тод дүрс хэрэгтэй. Хэд юм?

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home