АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-6

52:38 мин.

Дүрүүд:

Эр

Илья    

Виктор                      Ирагийн хамтран амьдрагч

+Паша                      Николайн хүү

+Максим Громов           Янагийн өмгөөлөгч

+Андрей                         Ильягийн дүү

+Валера                         Мироновын жолооч асан

+Миша                    

+Женя                      зурагчин

 

Эм

Яна                                

Ира            

Рита                                Мироновын эхнэр

Валя “Сансарын нисэгч”     янхан, хар тамхичин

Лена эгч                         зохиолч

+Настя                            Андрейн хамтран амьдрагч

+Тома                      наймаачин

+Нина Егоровна                   Кириллийн ээж

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Вал: Найдвартай хүн байсан, Александр Борисович. Аймшиггүй. Нэг удаа бид хоёр тосгон руу явлаа. Тэгэхэд би түүнийг мерседесээр зөөдөг байсан. Нүдэн бенц. 4 литрийн, ногоон өнгөтэй. Дипкрин. Александр Борисовичийн аав Борис Ефимович тэгэхэд амьд сэрүүн байсан. Мөн л сайхан хүн. Бид төмс тарихаар явсан юм, жил болгон очдог. Очоод харсан бөөн хүмүүс хаашаа ч юм гүйлдэж, хашхиралдаад л. Хажуу хашаанаас Борис Ефимович сум олсон байж. Дайны үеэс үлдсэн эд. Бүгд түүнд ойртохоос айж, сэргийлэх, ОБ рүү яриад л. Тэд сапёр маргааш очно, юу ч оролдож болохгүй гэж хэлсэн. харин Александр Борисович бүх эрсдэлийг өөртөө авсан. Өөрсдөө сумыг зөөнө гэлээ. Тэнд холгүйхэн цэргийн анги байсан юм. Тэгэхэд би их айсан. Харин тэр сумыг хүүхэд шиг маш зөөлөн. болгоомжтой гар дээрээ өргөөд машинд суусан. Би жолоо барьж, энэ чигээрээ хөдөллөө. Александр нэг юм исгэрч, харин хөлсөндөө норчихсон би жолооноос тас зуурч, гараа салгаж чаддаггүй. Очлоо. Гэтэл харуул нь бид та нарын сумыг авч чадахгүй гэлээ. Наадахаа буцаагаад авч яв гэсэн. Александр Борисович сумыг дахиад л яг хүүхэд тэвэрч харуулын байранд оруулж шалан дээр нь үлдээсэн. Бөөн хашхираан. Түгшүүр зарлалаа. Гүйлдээд л, харин бид төмсөө суулгахаар явцгаасан. Би энэ золгүй мэдээг сонсоод суугаад уйлсан. Саша, таныг дурсаж, бас уйлж байна. Үргэлж дурсан санаж явах болно. Хагацъя даа, миний найз, миний ах, миний аав, миний багш минь. Буруу юм болсон бол уучлаарай.

Миша:  Ээх, Александр Борисович, Александр Борисович, ямар хүн байлаа даа. Хүн биш чулуу. Сайн хүн явчихлаа. Бид хамт ажиллаж байсан. Их ч ажилласан. Ухаантай, найдвартай, мэргэн ухаантай. Асуудал гарвал шууд л түүн рүү. Тэр анхааралтай сонсож, ухаалаг нүдээрээ хараад хэлдэг. Бүр яг онож хэлдэг. Дээд зэргийн мэргэжилтэн. Өөрөө өндөрлөгт хүрсэн хүн. Өөрийгөө бүтээсэн хүн гэж ярьдаг. Одоо надад хэцүү байна.

Рита:    Түүнд ямар хэцүү байсныг чи мэдэх үү? Чи түүнийг ажилд аваагүй үед?

Миша:  Олоогүй юм, түүнд тохирох..

Рита:    Чи хүссэн бол олох байсан! Чи түүнээс урвасан! Урвасан!

Яна: Болиоч!

Рита:    Юуны чинь болиоч? Тэр түүнийг ажилд аваагүй. Саша ямар их шаналж байсныг та нар мэдэх үү? Энэ түүнийг алж байсан!

Яна: Тайвшир.

Рита:    Өдөр бүр!

Миша:  Хагацъя анд минь. Эх нутгийнхаа хөрсөнд тайван нойрсоорой.

Рита:    Надад хэлэх юм байна. Би...

Яна: Дараа нь хэлээрэй. Сонсов уу.

Рита:    Дараа нь Саша намайг сонсоосой гэж хүсч байна.

Ира: Рита, тэр чамайг сонсохгүй.

Рита:    Амаа татацгаа! Та нар чадах бүхнээ хийсэн! Та нар үүнд буруутай!

Яна: Рита, болиоч!

Рита:    Та нар бүгдээрээ буруутай!

Яна: Одоо явцгаая, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-6

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чи дээрдэв үү?

Рита:    Үгүй. Би дахиж тийшээ очихгүй.

Яна: Битгий оч. Чи оршуулгын цайллагад дажгүй юу?

Рита:    Чиний ээж ирэхгүй бол яах ч үгүй.

Яна: Рита, ээж цайллагад ирнэ.

Рита:    Яахав дээ, ирнэ л биз, надад ер хамаагүй. Надад одоо хамаагүй.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Ирина Михайловна.

Ира: Аа. Илья.

Иль: Миний эмгэнэлийг хүлээн авна уу. Надад харамсалтай байна. Гэнэтийн юм боллоо.

Ира: Тиймээ, гэнэтийн үхэл. Чиний бүх юм сайхан байгаад би баяртай байна.

Иль: Харин Яна...

Ира: Тэнд. Ритаг тайтгаруулж байгаа. Харин надад санагдсанаар өөрт нь тусламж хэрэгтэй.

Иль: Харин танд? Танд тусламж хэрэгтэй юу?

Ира: Одоо надад юу ч тус болохгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Вик: Хүсвэл би машин жолоодох уу?

Ира: Тэг. Хүсч байна.

Макс:   Ирина Михайловна. Ирина Михайловна, миний чин сэтгэлийн эмгэнэлийг хүлээн авна уу. Би Максим Громов, Янагийн өмгөөлөгч. Та надад хоёр хором гаргаж болох уу?

Вик: Болохгүй. Хүндэтгэлтэй байгаач.

Макс:   Энэ маш чухал.

Ира: Витя. Тиймээ. Би таныг сонсъё.

Макс:   Кирилл гэрээслэл үлдээсэн. Комбинатын хувьцааны талыг. Өөр бас бус активууд, энэ бүхэн ойролцоогоор 150 сая евро. Ихтэй, багатай. Харин Яна их ч биш, бага ч биш, зөвхөн 2.5 сая евро хүсээд байгааг ойлгохгүй байна.

Ира: Хоёр дахь хагасийг эх нь авах ёстой юу?

Макс:   Тиймээ, түүний эх нь. Нина Егоровна. Яна түүнтэй холбогдоод 2.5 сая-ыг л авмаар байна гэж хэлүүлэхийг хүссэн. Бусад нь түүнд хамаагүй гэнэ. Энэ надад хамаатай. Харин танд?

Ира: Магадгүй.

Макс:   Би Нина Егоровнад одоохондоо юу ч хэлээгүй байгаа. Гэвч энэ байдал удаан үргэлжилж болохгүй. Яна өв хөрөнгө өвлөх эрхээ мэдэгдэж, талийгаач нөхрийнхөө хүслийг биелүүлэх ёстой. Ойлгож байна уу?

Ира: Ойлгож байна.

Макс:   Сайн байна. Магадгүй, та түүнтэй ярилцаж, байдлыг хэлсэн нь дээр байх. Ийм хоёр дахь боломж гарахгүй гэдгийг.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Би чамд хайртай, ааваа. Хагацъя. Сайн уу.

Иль: Сайн уу. Надад их харамсалтай байна.

Яна: Тиймээ, надад ч гэсэн.

Иль: Чи зүгээр үү?

Яна: Тийм ч сайнгүй. Эхлээд нөхөр, одоо аав. Ямар нэг азгүйдэл гэлтэй. Зовсны эцэст жаргана гэдэг. Би сая уучихлаа. Одоо жаргахаа хүлээнэ. Ирсэнд чинь баярлалаа.

Иль: Би тусалж чадах уу? Аавын чинь үхэл хараахан ууж эхлэх шалтгаан биш.  

Яна: Юу? Юу хэлсэн бэ? Шалтгаан биш. Одоо уухын тулд шалтгаан ер хэрэггүй, хөх хоншоорт минь? Надад эргэх холбоо өгдөг чи хэн бэ?

Иль: Зөвшөөрч байна. Уумаар байвал уу.

Яна: Чамайг дэмий дуудаж. Аав чамайг энд харахыг хүсэхгүй байх байсан. Би ч хүсэхгүй.

Иль: Үгүй ээ, Яна...

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чам руу хашхичсанд намайг уучлаарай. Би хүсээгүй, бас уухыг хүсээгүй. Зүгээр л яахаа мэдэхгүй байлаа.

Иль: Ойлгож байна. Намайг ч гэсэн уучлаарай. Чамд буруу өгөх эрхгүй.

Яна: Аавыг өнгөрөхөд би хамгийн түрүүнд юу бодсоныг мэдэх үү? Одоо би ууж болно, хэн ч, юу ч надад хэлэхгүй гэж бодсон. Чамаас бусад нь. Харин надад сайхан болчихлоо. Чи намайг ямар худалчийг мэдэх үү?

Иль: Чи тийм л хүн.     

Яна: Би тийм хүн. Намайг муу мэдэж байна. Би чиний амьдралыг балласан. Кириллыг аав алсан. Аав алсан.

Иль: Чи өөрийгөө хэтэрхий дөвийлгөөд байна. Яг цуврал алуурчин гэлтэй. 

Яна: Тиймээ, үнэн. Би цуврал алуурчин. Намайг болзоонд уриач.

Иль: Юу?

Яна: Бид хоёр хэзээ ч болзоонд явж байгаагүй. Миний төрсөн өдөр хэзээ вэ?

Иль: Би мэдэхгүй.

Яна: Би хэлээд байна, чи миний тухай мэддэггүй. Харин би чамайг.

Иль: Бид уулзаж болно гэж чи бодож байна уу? Энэ бүх юм болсны дараа? Өөрийгөө, бас намайг хар. Чи бид хоёулаа өвчтэй, үүнээс ямар ч сайн юм гарахгүй, ойлгож байна уу?

Яна: Тиймээ, ойлгож байна. Би зүгээр л чамтай болзмоор байна. Магадгүй тэр бүхэн дэмий биш байсан байж мэднэ. 

Иль: Юу?

Яна: Бүгд. Чи бид хоёрын учрал, Оля чамайг хаясан. Миний эрүүл байсан нь шалихгүй ч гэлээ хагас жил болсон. Ямар хагас гээч? Хагас жил юу ч хэрэглээгүй. Бүр аавыг өнгөрсний дараа ч тэр. Чи надад хайртай гэж хэлдэг байсан, санаж байна уу?

Иль: Тиймээ, санаж байна.

Яна: За тэр, чи намайг хайсан. Миний гэрт хүртэл орсон. Харин одоо би чөлөөтэй, чамд юу ч заналхийлэхгүй. Хэрэв бид одоо салвал бид дахиж хэзээ ч уулзахгүй. Би үүнийг мэдэрч байна.

Иль: Яв.   

--------------------------------------------------------------------------------------------

Ира: За? За, ойлголоо. Баярлалаа.

Вик: Нэг юм болсон уу?

Ира: Тиймээ, миний их сургуулийг авахыг хүсч байна.

Вик: Юун авах? Тэр чинь чинийх.

Ира: Би тийшээ мөнгө авчрахаа больсноос хойш тэр минийх биш. Намайг зайлуулахын тулд ивээн тэтгэгчдийн зөвлөлийг цуглуулж байна.

Вик: Юу ч болохгүй.

Ира: Итгэхгүй байгаад чинь баярлалаа, үнэнээ хэлэхэд, би юу хийхээ мэдэхгүй байна.  

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Төсөөлж байна уу, одоо бид хоёулаа бэлэвсэн.

Яна: Залуухан бэлэвсэнүүд.   

Рита:    Чи дахиад л баян, би ядуу. Чи нөхөртөө хайргүй байсан, над шиг шаналж зовохгүй.

Яна: Гэхдээ би хоёрыг ч алдсан. Нөхрөө, эцгийгээ.

Рита:    Уучлаарай. Ердөө л... чи их хүчтэй. Би тэгж чадахгүй.

Яна: Би саяхан Кириллыг хутга зоолттой олсон. Дараа нь аав. Хэрэв би цаг үргэлж үүнийг бодоод байвал галзуурна. Миний сэтгэл зүй ингэж хамгаалагддаг.

Рита:    Яночка, чи надтай хамт амьдрах уу? Анечка эцэг эх дээр. Би ганцаараа гэртээ байх аймаар байна.  

Яна: Өө, Рита. Би ууж байгааг харав уу? Чи авчирсандаа дараа нь харамсана.

Рита:    Харин чи уугаагүй, чи Сашаг дурсаж байна. Энэ манай орос заншил.

Яна: Нээрэн, заншил. Чи уух уу?

Рита:    Саша намайг эрдэмтэн, академик болохыг маш их хүсдэг байсан. Би болно. Чиний сэтгэл зүйчийг оршуулга дээр харсан. Яах гэж ирсэн бэ?

Яна: Би дуудсан.

Рита:    Юу хүссэн юм?

Яна: Би мэдэхгүй. Юу ч биш.

Рита:    Харин би мэднэ. Чи одоо болтол түүнийг хайрладаг.

Яна: Би архи, хар тамхинд хайртай. Бас аавдаа хайртай байсан.

Рита:    Миний тухайд?

Яна: За яахав, би чамд ч гэсэн хайртай.

Рита:    Яночка, би ч гэсэн, чамд маш их хайртай. Одоо манайд ирэх үү?

Яна: Манайд байж болно. Танайд очихгүй.

Рита:    Чиний байшинд аллага болсон. Тэнд муу ауртай.

Яна: Аура минь.

Вик: Хүндэт зочид оо, пуншнээс ууцгаана уу. Энэ. Өөрөө бэлтгэсэн юм. Үүгээр Александрыг дайлж чадаагүй нь харамсалтай. Гэхдээ зүгээрээ, би түүний булшин дээр загалмай хийнэ. Том, сайхан, царсан. Яг түүнд тохирсоныг. Журамтай хүн байсан юм.

Яна: Өөрийнхөө пуншыг нааш нь. Би Александрын өмнөөс амталгаа хийнэ. Тиймээ.

Вик: Яна. Яна, энэ цайллага болохоос амталгаа биш. Минийхээр чи одоо болно.

Яна: Чи болих юм биш үү? Сайн байна, Витек. Үргэлжлүүлээд өөрийнхөө пуншыг нэр.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Риткаг их сургуульдаа ав, үгүй бол тэр галзуурна.

Ира: Би чадахгүй.

Яна: Өширхөхөө боль, ээжээ.

Ира: Надаас их сургуулийг авахыг хүсч байна.  

Яна: Яагаад? Тэр чинийх.

Ира: Бүгд л чинийх, чинийх гэх. Тэр улсынх. Мөнгөгүйгээр би тэнд хэнд ч хэрэггүй.

Яна: Мөнгөгүйгээр чи зөвхөн Виткад хэрэгтэй. Үүнийг нь үнэл.

Ира: Би үнэлдэг. Харин чи үнэлдэггүй, чамд оногдох юмыг. Кирилл чамд өв хөрөнгө үлдээсэн, тэр бүхэн чинийх. Эрхийнхээ дагуу.

Яна: Чи аавын бичлэгийн төлөө 2.5 саяыг хүссэн. Би олно. Бусад нь миний хэрэг биш.

Ира: Чинийх. Аав чинь 2.5 саяын төлөө үхээгүй. Харин чиний аз жаргалын төлөө. Чи тэр араатантай хагас жил амьдарсан, харин энэ тодорхой үнэтэй.

Яна: Чи мөнгө авах гэж аавыг суулгаснаас болж би тэр араатантай амьдарсан.

Ира: Баярлалаа. Харин би энэ бүхэнд хэн буруутайг мартаж байсан юмсан. Харин чи Кириллтэй нийлэхдээ өөрийн ухаантай байсан уу? Аав чинь 3 жил суугаад амьд, эрүүл саруул гарах байсан. Бас залуухан эхнэртээ очно.

Яна: Өөрөөр, би үүнд буруутай юу?  

Ира: Тиймээ, чи ч гэсэн. Тиймээс, чи тэр мөнгийг өөрийнхөө төлөө, өөрийнхөө гэр бүл, Ритка, дүүгийнхээ төлөө авах ёстой. Намайг ойлгов уу?

Яна: Чамайг ойлгосонгүй.

Ира: Тэгвэл, эрүүл болчихоод ойлгоорой. 

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Намайг уучлаарай, Рита. Бүхний төлөө уучлаарай. Чамд атаархдаг байсан. Бүх юманд атаархсан. Чиний залуу насанд, тэр чиний төлөө бүгдийг хаяхад бэлэн байгаад. Тэр чамд хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Одоо ч гэсэн чамайг дээрээс харж... хайрлаж байгаа.   

Рита:    Энэ таных. Түүнийг олох үед энэ Сашад байсан юм. Би буцааж өгөхөөр зориуд авсан нь энэ.

Ира: Рита, бидний хооронд юу ч болоогүй.

Рита:    Сүүлчийн хоромд миний дотоож биш харин таных байсан. Би түүнийг хөөж тууж, хөгшин энэ тэрээр нь дуудаж гомдоосон, би л Сашаг алчихлаа. Түүний зүрх нь тэссэнгүй!

Ира: Түүний зүрх өөр юмнаас болж тэсээгүй. Чи юунд ч буруугүй.

Рита:    Юу?

Ира: Би мэдэхгүй ээ, гэхдээ тэр дотоожноос болж үхээгүй нь тодорхой.

Рита:    Таны зөв, Саша дотоожноос болж яасан ч үхэхгүй байсан.

Ира: Би түүнийг хичнээн их гомдоож, шалж шаарддаг байсныг чи мэддэг ч болоосой.  

Рита:    Одоо тэр байхгүй болсон болохоор энэ бүхэн чухал биш болсон. Би танд огтхон ч уурлахгүй байна.

Ира: Сайн байна. Тэгэхээр, их сургуульдаа буцаж ороорой.

Рита:    Ямар?

Ира: Миний. Диссертацаа хамгаал. Би чамд туслана. Магадгүй, бид одоо нэг гэр бүл, тийм ээ?  Боллоо. Харин одоо очоод Саша ямар гайхамшигтай хүн байсныг бүгдэд нь ярь.

Рита:    Танд баярлалаа.

Ира: Яв.  

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Валера, чи маш сайн хүн.

Вал: Хэрэв тусламж хэрэгтэй бол надад хандаарай. Би бүгдийг хийнэ. Хүргэж өгнө, буцааж авчирна.

Яна: Та нар хаачих гээв? Рита. Тэгээд, валерианы тунгаас жаахан нэмэх үү?

Рита:    Болиоч. Орхи, наана чинь юу ч байхгүй.

Яна: Юу гэнэ ээ, ёроолд нь хамаг үнэ цэнэ нь байдаг. Хар даа.

Рита:    Тавьчих.

Яна: Гараа аваач. Гараа ав, би ууна. Энэ минийх. Би ууна.

Рита:    Би чамд дарс хундаглаад өгье, тэгээд л болно.

Яна: Тэр дарсаа өөрөө уу. Би хэлсэн!

Рита:    Ян! Гараа аваач!

Яна: Өгөөдөх! Хараал идмэр! Бүгдийг баллачихаа! Витя хичээсэн ш дээ, тийм ээ? Би шал завааруулчихлаа. Тэгэхээр, бидэнд юу байна?

Ира: Яна. Яна.

Яна: Савраа тат! Намайг бүгдээрээ орхи!

--------------------------------------------------------------------------------------------

Женя:   Илья, буйдан дээрээ буцаж суу, тэгээд үргэлжлүүлцгээе. Бие биедээ ойртож суугаарай. Бас Ильягийн гараас барь.

Лена:    Чи өөртөө нэг юм хийгээч.  

Иль: Энэ ердөө л гэрэл зураг.

Лена:    Энэ зүгээр ч нэг гэрэл зураг биш, харин маш чухал зураг авалт. Бид цаг хагас ядаж нэг юм авах гэж оролдож байна. Женя, эхэл.

Женя:   Бэлэн үү? Одоо арай жаахан баяр баясгалантай, Илья.

Лена:    Үгүй ээ, би ингэж чадахгүй. Энэ юу вэ? Хэрэг алга, нээрэн. Хичээгээч, би чамаас гуйя. Женя маш үнэтэй зурагчин.

Иль: Би түүнийг хөлслөөгүй, уучлаарай, хөгшөөн. Женя, дуудъя. Чамд юу тохиолдсон юм? Юу болсон бэ?

Иль: Би оршуулгаас буцаж ирлээ. Надад одоо энэ зураг авалт, энэ бүхэн манатай байна, уучлаарай.

Лена:    Чи хэний оршуулгаас ирснээ гэдгийг яагаад хэлээгүй юм? Юу... ойр дотны хэн нэгэн үү?

Иль: Үгүй ээ, нэг танилын аав нь.

Лена:    Бас ямар танилынх?

Иль: Тэр миний хувьд хэн гэдгийг би мэдэхгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Чи намайг уучлаарай, надад хэлэхгүй дээ. Би мэдээгүй. Чи ер нь хамгийн сүүлд оршуулганд очоод удаж байна уу?

Иль: Удаж байна.

Лена:    Тэгэхэд чи хэний оршуулганд очсон бэ?

Иль: Ээжийнхээ.   

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Та хоёр ээжтэйгээ ямар харилцаатай байсан бэ?

Иль: Би түүнийг гомдоосон.

Лена:    Чи юу хийсэн юм?

Иль: Би тэгэхэд их уудаг, мөнгө хэрэгтэй байсан үе. Ээжийнд очоод мөнгө гуйсан чинь тэр татгалзсан. Би уурласан. Өөрөөр хайж эхэлсэн. Товчхондоо, би ээжийг хүчтэй түлхчихсэн юм. Ээж унаад гараа хугалсан. Үүний дараа зүрх нь өвдсөн. Тиймээ. Харин би бодож байгаад эмнэлэгт эргэхээр очсон, бүр юу ч болоогүй юм шиг. Жүрж энэ тэр авчихсан. Дараа нь ээж өнгөрсөн. Ерөнхийдөө надаас болсон хэрэг.

Лена:    Чи энэ тухай өөр хүнд ярьсан уу?

Иль: Тиймээ, өөрийнхөө өвчтөнд.

Лена:    Чи яах гэж түүнд ярьсан бэ?

Иль: Яахав, өөрийгөө зөвтгөх гэж. Залуус аа, өвчин хүнийг юу болгодогийг хар. Тэгэхэд би муу хүн байсан, одоо сайн хүн. Тэгэхэд, намайг ээжээс минь илүү өрөвдсөн. Мөр алгадаж, тэвэрдэг байсан. Тиймээ, төсөөлж байна уу? Би тэдэнд: “Энэ биш биш, харин архи, ухаангүй явдал бүх юмыг хийсэн” гэж хэлдэг. Дүүгээсээ бусад бүгдэд нь хэлсэн.

Лена:    Харин өнөөдөр оршуулга дээр юу болсон бэ?

Иль: Дахиад л дотно хүнээ түлхэсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Бүгдэд нь туслах гэсэн чиний улайрсан хүсэл одоо л надад ойлгогдож байна. Харин чи ээжийгээ буцааж чадахгүй. Чи үргэлж буруутай байх болно. Илюша, хүмүүс чамд итгэж байна. Бүр би. Энэ ховорхон авъяас. Ээжээс чинь болж тэр авъяас чамд ирсэн.

Иль: Өөрөөр, тэр дэмий үхээгүй юу?

Лена:    Чи бусдад тусалж чаддаг байхын тулд үхсэн. Гэхдээ бусад нь чиний эх биш.

Иль: Гуйя, энэ бүхнийг дуусгая. Гүйцээ, би дахиж чадахгүй. Би бас явах хэрэгтэй.

Лена:    Хүлээ, 10 минут. 10 минут, тэгээд бид дуусна. Тэг л дээ.

--------------------------------------------------------------------------------------------

Нина:   Наашаа хүрээд ир. Суу.

Яна: Би энд зогсож байя.

Нина:   Суу! Манайхныг дурсъя. Чиний бодлоггүй аавыг ... бас миний тэнэг хүүг. Чиний нөхрийг. Тэгээд суу. Хэн түүнийг алсан?

Яна: Цагдаа нар учрыг нь олно.

Нина:   Чи битгий хэдэрлэ, одоо чамайг хэн ч хамгаалахгүй. Би чамайг хашрааж чадна.

Яна: Харин би цэвэр.

Нина:   Яагаад ийм юм болсны учрыг олох хэрэгтэй. Хүүг минь аваад явсан, хар. Миний Кирюшечка дахиад байхгүй. Миний аз жаргал минь. Сэжигтэй байна.

Яна: Зөвшөөрч байна.

Нина:   Чи тэр золбин найзаа авчирсан. Бодвол түүнийг турхирсан биз. Мөнгө амласан. Тэр миний Кирюшечкад маш дургүй байсан. Тэгээд л алж, харин чи бүгдийг зохион байгуулсан.

Яна: Кирилл дээрэмчин. Түүнийг алахыг хүссэн хүмүүс зөндөө. Кемеровод гүйцээх хэцүү. Энд амархан. Бүх зохион байгуулалт нь энэ. Харин миний найз санаандгүй таарсан. Та түүнийг харсан, тэр хэнийг ч алах чадалгүй.

Нина:   Хараахан хараагүй. Олно, тэгээд харна. Гэрээслэлийн талаар хэдийн мэдсэн үү?

Яна: Сонссон.

Нина:   О, харав уу, май, өөрийнхөө гэрээслэлийг үнэрлэ. Илүү юманд саналтгүй.

Яна: Яаж ийгээд амьдрах хэрэгтэй ш д.

Нина:   10 сая. Чамайг буруутайг олж мэдвэл эцгийн чинь хажууд хэвтүүлнэ. Дараа нь ээжийг чинь. Харин түүнээс өөрийнхөө мөнгийг авна.

Яна: Юун мөнгө?

Нина:   Нэг сая евро. Кирилл түүнд өгсөн юм. Надаас нуухыг оролдсон. Харин нягтлан надад бүгдийг хэлсэн. Харин үүний дараа түүнийг алсан.

Яна: Гэхдээ би энэ мөнгөний тухай юу ч мэдэхгүй.

Нина:   Чам руу бичиг баримттай хүнийг явуулна. Бүх юмнаас татгалз. Комбинатаас ч тэр, мөнгөнөөс ч тэр. Харин одоо зайл.

Яна: Үгүй ээ. Би танд юу ч өгөхгүй. Та үнэрлэ. Кирилл надад үлдээсэн, тэгэхээр, минийх байх аа?

Нина:   Зөвшөөрөхгүй бол би чиний хөхийг огтлоно.

Яна: Тэнэг, юуг нь огтлох юм?

Нина:   Бүү ай. Огтлох юм олдоно.

Яна: Айхгүй байна.

Нина:   Согтуу болохоор тэр.

Яна: Учир нь би таныг өрөвдөж байна. Бас Кириллийг ч өрөвдчихлөө. Бас аавыг.     

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Чи хаачаад ирэв?

Иль: Зугаалаад.

Лена:    Алив, хэвт, унтацгаая.

Иль: Товчхондоо,чи зөв байж. Би хүмүүсийг аврах ёстой. Би мэдэхгүй, эхийнхээ төлөө, эсвэл эхийнхээ төлөө биш нь хамаагүй. Би өөрөөр чадахгүй.

Лена:    Би ойлгож байна. Надад чиний энэ таалагддаг.

Иль: Хамт явж Пашка Николайд туслая. Би түүнийг дүүгийндээ байлгана, тэр тэнд амьдарч байг.

Лена:    Цаг хэд болж байна?

Иль: Энэ хамаагүй. Бос, явцгаая.

Лена:    Бид хаашаа ч явахгүй. Паша миний хүү.

Иль: Ямар утгаар?

Лена:    Шууд. Паша миний хүү, харин Николай миний экс нөхөр.

Иль: Юуны чинь нөхөр? Чиний... нөхөр тахир дутуу.

Лена:    Ямар ч тахир дутуу хүн байхгүй. Тэр жүжигчин. Би чамайг шалгасан юм, ойлгож байна уу?  

Иль: Ойлгохгүй байна.

Лена:    Гэхдээ би яг чам шиг хүнийг хайж байсан. Өөрийнхөө ажилд. Санаа зоволтгүй, тэр нь жинхэнэ. Би янз бүрийн нөхцөл байдал бодож олж, хүмүүсийг сорьж, тэд яах нь вэ гэдгийг хардаг. Мартсанаас, тахир дутууг алгадсаны төлөө мөнгө төлөх хэрэгтэй болсон. Дараа нь бид чамаас болж осолд орж, би үгүй ээ, чамайг тохирохгүй гэж бодсон. Дараа нь чи буцаад ирээд шууд энд намайг эзэмдсэн. Намайг гэнэт юм бодогтол эзэмдсэн. Чухам чи надад хэрэгтэй гэдгийг. Чамаас өмнө өөр сэтгэл зүйчид ч байсан. Би бүгдийг нь сорьж үзсэн. Мөн л тэр тахир дутууд аваачсан.

Иль: Чи тэд нартай унтсан уу?

Лена:    Үгүй ээ. Ёс зүйн хэм хэмжээг тоодоггүй цорын ганц хүн бол чи. Надад энэ ч гэсэн таалагддаг. Энэ бидний ажилд шаардлагтай.

Иль: Чи сумтай юу?

Лена:    Үгүй ээ. Ойлго, сайн сэтгэл зүйчид олон. Харин надад онцгой хүн хэрэгтэй. Яг чам шиг. Бид сайхан л байна. Би ном бичиж, чи сайн мөнгө олж байгаа. Чи бид хоёр хамтрагчид, бэлгийн, ажил хэргийн...

Иль: Зүгээр л намайг мэхэлж байсан.

Лена:    Үгүй ээ. Би зөвхөн чамд бүгдийг нь хэлээгүй. Чи дүүдээ эхийнхээ тухай хэлээгүй биз дээ?

Иль: Энэ адилхан юм биш.

Лена:    Зөвшөөрч байна. Николай бид хоёр гэрлээд 13 жил болсон. Би түүнд тэр балай номнуудыг улам ихээр бичиж, тэр хэрээр миний дургүй хүрч байсан. Би галзуурахгүйн тулд өвс татаж эхэлсэн. Тэр намайг эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтүүлж, дараа нь үүнийг салах үедээ шүүхэд ашигласан юм. Тэгээд Пашаг авсан. Хэрэв би түүнд энэ номнуудыг бичиж, түүнд мөнгө хийхгүй бол би хүүтэйгээ хэзээ ч уулзахгүй. Пашка намайг Парисаас ирснийг мэдээд надтай уулзахаар ааваасаа зугтаасан нь тэр. Намайг өөрийг нь хамгаалаасай гэж хүссэн. Над руу залгасан. Гэтэл би төрсөн үрдээ хариулаагүй. Би Николайн зөвшөөрөлгүйгээр хүүтэйгээ уулзаж болохгүй.

Иль: Би аль хэсэгт нь уйлж эхлэх вэ? Чиний хүүг шоронд хорьж байна. Гэтэл чи түүнд мөнгө хийдэг. Тэгчихээд дараа нь энд групп секс хийнэ.

Лена:    Харин чи эхийгээ алсан. Бас тэр групп секст маш дуртай оролцдог.

Иль: Муу өлөгчин! Амаа тат, өлөгчин минь!

Лена:    Зайлаач! Яваад өг!

Иль: Зүгээр л босоод хувцасла, Пашкагийн хойноос явцгаая.

Лена:    Намайг Николай ална.

Иль: Хараал ид! Би одоо чамайг цонхоор шиднэ шүү! Тахир дутуу болоод тэргэнцэрээр явдаг болно! Чи юундаа инээсэн юм? Өлөгчин минь, чи юундаа инээсэн юм бэ? Босоод хувцаслаач!

Лена:    Би айж байна.     

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Уучлаарай, хүү минь, уучлаарай.

Паша:   Та наашаа дэмий ирлээ. Би та нарыг үзэн ядаж байна. Би дэндүү залхлаа.     

Лена:    Би мэднэ, хонгор минь, би мэднэ, уучлаарай, Паша. Хурдхан явцгаая.

Паша:   Бид хаашаа явах юм, ээжээ? Түүнийг буцаж ирэхэд нь би дахиад гэртээ байхгүй бол тэр намайг зодно.

Лена:    Битгий ай, тэр дахиж чамаар оролдохгүй. Би амлаж байна. Явцгаая. Явцгаая. Чамд л сайн. Хурдхан явцгаая.

Паша:   Харин энэ энд юу хийж байгаа юм? Тэр аавд ажилладаг.

Лена:    Тэр миний найз. Сайн хүн.

Паша:   Тэр намайг барьж өгсөн.

Иль: Намайг уучил, миний буруу байсан. Би чамайг аавд чинь өгөх ёсгүй байж. Сонс, би чамайг дүүгийндээ аваачиж болно. Чамайг бас хүнийг санаж байна уу? Чи тэднийд амьдрана, аав чинь чамайг хэзээ ч олохгүй. Чамайг дахиж хэн ч зодохгүй.

Лена:    Паша, явцгаая.

Паша:   Тэгсэн ч тэр намайг олоод та нараас авна.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чи яах гэж Кириллээс мөнгө авсан юм?

Ира: Юу?

Яна: Нина Егоровна ирсэн, тэгээд надад бүгдийг хэллээ. Чи яах гэж Кириллээс саяыг авсан бэ?

Ира: Бурхан минь. Миний хөл. Хөөрхий хөл минь.

Яна: Хэлээч, ээж.

Ира: Би өдөржин өндөр өсгий дээр явлаа.

Яна: Би чамаас асуугаад байна!

Ира: Би түүнээс саяыг авсан, учир нь чамайг түүнд хүүхэд төрүүлж өгөхийг ятгаж өгөөч гэж гуйсан юм.   

Яна: Тэгээд чи зөвшөөрсөн юм уу?

Ира: Хэн байтлаа саяаас татгалзах юм? Тэр тусмаа бид одоо мөнгө муутай байгаа. Виктор их сургуулийг өгөхгүй гэнэ.

Яна: Тэгэхээр, одоо чамд байгаа 500.000 мөн үү? Чамд өгсөн саяын үлдсэн 500.000 нь хаана байна?

Ира: Яв. Би чамд тайлбарлах хүсэл алга.

Яна: Чи тэгнэ. Чи хэлнэ, учир нь тэр миний мөнгө. Чи сонсов уу? Би тэр новшийн хөрөнгийг авна, харин чи юу ч авахгүй.

Ира: Мэдээж. Мэдээж тэр чиний мөнгө. Бүгд. Чи тэднийг авах ёстой. Ашгүй чи нэг ухаан орлоо, Яна. Бидэнд чамаас юу ч хэрэггүй. Бид зөвхөн чамд л санаа тавина, миний охин. Харин чи, аав чинь чиний нөхрийг алж байгаа бичлэгт өгөх 2.5 саяыг битгий мартаарай. Энэ чухал. Учир нь гурав хоногийн дараа бид мөнгийг өгөх ёстой.

Яна: Кемеревод надад ямар сайхан байсан юм бэ.

--------------------------------------------------------------------------------------------

Тома:   Чи яагаад нам болчихов? Бичсэн үү?

Валя:   Юу бичихээ мэддэггүй.

Тома:   Ямар асуулт вэ?

Валя:   Намайг хар тамхинд донтоход нөлөөлж, миний бүх итгэл үнэмшил, үнэт зүйлийн тухай ойлголтын эсрэг явсан ямар үйлдэл би гаргасан бэ?

Тома:   Тэгээд, юу нь ойлгомжгүй байна? Жишээ нь, чамд ямар үнэт зүйлс байна?

Валя:   Мөнгө, секс.

Тома:   Валя, би дотоод гэж байна.

Валя:   Хэн нэгнийг хуурамчаар барьж өгөх. Намайг өвстэй хамт барихад яаж дарамтласан гээч? Би хар тамхины наймаачинг барьж өгөөгүй, өөрөө суусан. Хэдийгээр ховорхон хүний адаг ч үргэлж дэмждэг байсан. Би үйлчлүүлэгчтэй үнсэлцдэггүй.

Тома:   Сайн байна. Гэхдээ энэ хуучин үнэт зүйлс. Харин би шинийг гэж байна. Чи одоо эрүүл, зарим нэг юмыг ойлгож байгаа. Жишээ нь, өнөөдөр чамд юу үнэ цэнэтэй вэ?

Валя:   Ойлгохгүй байна, гэхдээ чи ойлго. Би нэг удаа өвсөө хаяхаар шийдэж будагчнаар ажилласан юм. Будгаар ханатлаа амьсгална, хөл, нуруу өвдөнө, өчүүхэн мөнгө төлдөг. Гэтэл энд амаа ангайлаа, хаалаа, гүйцээ. Мөнгөтэй, бас нуруу өвдөхгүй. Яаж ийм юмнаас татгалзах юм?

Тома:   Би урд нь хэзээ ч ийм мэргэжлийн байж үзээгүй. Гэхдээ зарим юм байсан. Нэг удаа азербайжан Махсудыг дэгээдсэн юм. Өдөр болгон шинэ жимс ногоо авчирч өгнө. Надад цагаан Лада бэлэглэсэн. Дараа нь би эдгэрч, энэ бүхэн миний үнэт зүйлийн эсрэг явж байгааг ойлгож эхэлсэн. Тэгээд бүх юмнаас татгалзсан.

Валя:   Би ч гэсэн татгалзах байсан. Лада машин биш.

Тома:   Сонсооч, би энэ тухай биш. Чи өнгөрсөн даалгавараар өөрийнхөө үнэт зүйлсийн тухай бичсэн. Унш.

Валя:   Шударга байдал, сайхан сэтгэл, эрүүл мэнд, гэр бүл. Гэхдээ би эхлээд гэр бүлийг дарчихсан. Арай эрт гээд. Одоо болог гэж бодсон.

Тома:   Сайн байна. Байж байг. За, хар даа. Энэ бүхэн чиний шинэ үнэт зүйлс. Харин хар тамхи, биеэ үнэлэлт чиний энэ шинэ үнэт зүйлсийн эсрэг явж байна. Ойлгож байна уу?  

Валя:   Ойлгож байна. Гэхдээ энэ бүхнийг шууд ойлгох хэцүү юм. 

Тома:   Бүгдийг, шууд гэдэг нь хар тамхичны тогтсон ойлголт. Чамд жаахан жаахнаар өсөлт хэрэгтэй. Яг цэцэг шиг. Бид одоо зөвхөн үрийг нь суулгаж байна. Ойлгов уу? Чи одоо эрүүл байна.

Валя:   Тэгээд?

Тома:   Эдгэрч байгаа хүнтэй ярилцаж байна.

Валя:   Өөр яах юм? Чи намайг хааш нь ч гаргахгүй байна.

Тома:   Зөв. Чиний бодол эрүүл болоход чиглэгдсэн үү?

Валя:   Өдрийн турш.

Тома:   Гүйцээ, чи өсөж байна, чиний бүх юм сайн байна.

Валя:   Шал балай, нүхэнд сууж байна. Бас намайг аллагын хэргээр эрэн сурвалжилж байгаа.

Том: Сонс, нэгд, чи санаж ав, зовсны эцэст жаргана гэдэг. Хоёрт, охин минь, энэ нүх биш.  

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Надтай ярилцаач, Тома.

Тома:   Чи уучихсан уу? Яаж байгаа юм, Яна? А? Чи хагас жил болсон. Өөр хүн болсон. Чиний төлөө баярлаж байсан.

Яна: Тийм үү? Одоо би ийм л хүн, намайг хараад ав. Би ийм л хүн. Хэрэв таалагдахгүй байвал битгий хар. Зүгээр л чи миний мэддэг цорын ганц хэвийн хүн. Би чамтай ярилцах маш хэрэгтэй байна.

Тома:   Эрүүл болохоор чинь ярилцъя.

Яна: Миний аав өнгөрчихлөө.

Тома:   Харамсаж байна. Гэхдээ энэ уух шалтгаан биш.

Яна: Бүгдээрээ хэлэлцчихсэн юм уу? Тэгвэл ямар шалтгаан, Тома?

Тома:   Юу ч байхгүй, Яна. Чи ойлго, намайг уучлаарай, гэхдээ би чамайг гэртээ оруулахгүй. Валяд ийм байдалтай харагдаж болохгүй. Чиний согтуу царайг хараад шууд л эхлэнэ. Би та хоёуланг чинь барахгүй.

Яна: Май. Валягийн зардалд. Шүдийг нь хийлгэх хэрэгтэй.

Тома:   Бичиг баримтыг нь хөөцөлдвөл зүгээрсэн.

Яна: Юун бичиг баримт?

Тома:   Бүгд. Паспорт, бүртгэл. Хэрэв түүнийг саатуулбал яах болж байна? Тэр бүх насаараа манайд, нүхэнд амьдраад байж чадахгүй.

Яна: Би түүнд хаанаас бичиг баримт олохыг мэдэхгүй.

Тома:   Харин би чамд юу тохиолдоод байгааг мэдэхгүй байнах. Чи хагас жил байгаагүй. Гэтэл гэнэт гараад ирсэн. Болоогүй, Кемеровогийн нэг биеэ үнэлэгчтэй хамт.

Яна: Миний найзад туслаач дээ.

Тома:   Валька өөрийг нь чам шиг ингэж халамжилсан хэн ч байгаагүй гэж байсан.

Яна: За, за, би та нарт саад болохгүй байя. Намайг эрүүл болохоор ярилцана гэж амлаж байна уу?

Тома:   Амлаж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Би энд амьдардаг. Одоохондоо манайд амьдрана. Машинаа аваад буцаад яв. Хэрэв Николай залгавал юу ч мэдэхгүй гээрэй, би бүгдийг зохицуулна.

Лена:    Тэр бараг 100 удаа залгалаа.

Иль: Одоо над руу залгаг. Явах уу?    

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Чамд ор засчихлаа, хэрэв даарвал энд дулаан хучлага байна.

Паша.   Баярлалаа, би даарахгүй.

Наст:    Сайн байна. Чамд энэ, шүршүүрт орох алчуур. Хэрэв хэрэгтэй юм байвал хэлээрэй. Санаа зоволтгүй, за юу?

Анд: Тэр хөхөрсөнийг нь харсан уу?

Иль: Харсан.

Анд: Миний үгэнд орсон бол тэр ийм болохгүй байсан.

Иль: Би чамайг ойлгосон.

Анд: Аавыг нь сайтар хашраах юмсан.

Иль: Амжина.

Анд: Би зодолдоогүй удсан байна. Овоо гар байна. Чи яах гэж авчрав? Бодлоо өөрчлөв үү?    

Иль: Тиймээ, өөрчилсөн.

Анд: Чи арай ч дуусчихаагүй байх нь. Чамд бас найдвар байна.

Иль: Тийм гэж үү?

Анд: Мартсанаас, би ч гэсэн бодсон. Мөнгөө өг. Ямартай ч би түүнийг барьсан. Тиймээ. Эхнэр, харав уу? Оргодлыг барьсны төлөө.

Наст:    Нааш нь.

Анд: Нэг сая.

Наст:    Байдаг юм. Бид үүний төлөө мөнгө авдаггүй. Чи одоо толгой тасдагч, хөлсний хүн үү?

Анд: Би гүйж байхдаа пүүзээ байхгүй болгосон.

Наст:    Тэгвэл санаа зоволтгүй, пүүзийг чинь цэвэрлэчихнэ. Тиймээ, тэр мэдээж сайн залуу, гэхдээ яаж мэдэхэв гээд мөнгөө нуучихсан.

Иль: Тэр чинээлэг гэр бүлийнх.

Наст:    Яг тийм нь хамгийн аюултай. Бүх юм бүрэлдчихсэн. Аан тийм, Андрей байрны тухай хэлсэн. Та нарт гэж хэлэхэд, би эсрэг байгаа. Үүнийг зарж болохгүй. Учир нь та нар энд өссөн. Энэ та нарын гэр. Тиймээс, гуйя, дахиад сайтар бодоорой, тэгэх үү? Гүйцээ, би нөгөө өрөө рүү явлаа, яаж мэдэхэв. Эндээ сууцгаж бай.

Анд: Үнэндээ түүний зөв. Бид энд өссөн. Би хутга шидэж яаж сурсныг санаж байна уу? Ээж энэ шүүгээг авсан байсан. Намайг арай л алчихаагүй.  

Иль: Ээж чамаар бахархах байсан.

Анд: Хүү нь гэмт хэрэгтэн. Би ээжийг үхэхэд хүргэсэн.

Иль: Чи ээжийг үхэхэд хүргээгүй. Би согтуу, мөнгөний хойноос ирээд түүнийг түлхэчихсэн юм. Тэр гараа яаж хугалсныг санаж байна уу? Үүний дараа зүрхнээс болоод бүр эмнэлэгт хэвтсэн. Чи үүнд ямар ч хамаагүй.

Анд: Ээж гудамжинд хальтирсан гэсэн.

Иль: Би түүнийг түлхэсэн юм. Ээж энд хугархай гартай хэвтэж, харин би шүүгээнүүд ухаж байсан. Дараа нь ээжийн дээгүүр алхаж цүнхнээс нь мөнгө хайсан.

Анд: Чи ганцхан удаа түлхсэн, харин би үргэлж тэвчээрийг нь барж байсан. Тиймээс хоёулаа л үхүүлсэн. Муу хөвгүүд. Энд амьдармааргүй байна.

Иль: Би ч гэсэн. Хийчих.

Паша:   Би усан орчихсон, явж унтаж болох уу?

Анд: Чи юу хүссэнээ хий, жаалаа, чи эрх чөлөөтэй хүн.

Паша:   Сайхан нойрсоорой.

Анд: За.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: За, Рита. Юу болсон бэ?

Рита:    Би талбай дээр байна.

Ира: Ямар талбай дээр?

Рита:    Саша үхсэн газар. Энд сайхан байна. Би ч гэсэн энд үхмээр л байна.

Ира: Ойлголоо, гэхдээ 50 жилийн дараа, одоо гэртээ харь.

Рита:    Өнөөдөр намайг дэмжсэн танд баярлалаа. Би их сургуульд тантай хамт дахиад ажиллахыг үнэхээр хүсч байна. Диссертацаа хамгаалахыг. Сашагийн хүсдэг байснаар жинхэнэ эрдэмтэн болохыг.

Ира: Заавал болно.

Рита:    Би дахиад жирэмсэн юм шиг байна.

Ира: Юу?

Рита:    Дахиад жирэмсэн. Сашагаас. Энэ хүү гэж би найдаж байгаа. Би түүнийг хэн гэж нэрлэхийг мэдэх үү?

Ира: Тааварлаж байна.

Рита:    Та дургүйцэхгүй юу?

Ира: Үгүй ээ.

Рита:    Баярлалаа. Харин та намайг их сургуульд ирэнгүүтээ шууд декретээ аваад явна гэж битгий бодоорой. Би эцсээ хүртэл ажиллана.

Ира: Эцсээ хүртэл хэрэггүй, Рита. Гэртээ харьж амар.

Рита:    Ойлголоо.

Ира: Баяртай.

Вик: Юу болсон бэ?

Ира: Юу ч биш. Чи хар дарсан.

Вик: Аан, чи яагаад унтахгүй байна?

Ира: Унтлаа.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Өө, сайн уу. Чи энд юу хийж явна?

Иль: Томатай ярилцахаар ирлээ.

Яна: Эрүүл үү?

Иль: Арай ч үгүй.

Яна: Буц, тэр өнөөдөр согтуучуудыг хүлээж авахгүй. Би энд сууж байгааг харав уу? Эрүүлжиж байна. Суу, суу, миний дараа, би эхлээд түүнтэй ярилцана.

Иль: За яахав. За тэгээд? Үүнийг болзоо гэж төсөөлж болно. Чи хүссэн биз дээ, тийм үү?

Яна: Хөөе, эхлэе.

Иль: Тэгвэл би одоо чамайг үнсэнэ.

Яна: За тэг.

Эм:   Өөр газар олсонгүй юу? Энд үнгэлдэж гэнэ.

Яна: Эгч ээ, энд бид болзож байгааг та харахгүй байна уу? Илья миний залуу.

Эм:   Нохойнуудад ч гэсэн бас л хаа сайгүй болзоо. Та нар удахгүй энд эвцэлдэж эхлэх биз.

Иль: Таныг одоо явангуут бид эхлэнэ.

Эм:   Завхай юмнууд. Бүр цадигаа алдах гэж.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home