АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-5

50:38 мин.

Дүрүүд:

Эр

Илья    

Миронов    

Виктор                      Ирагийн хамтран амьдрагч

+Николай Васильевич        Ленагийн төлөөлөгч

+Женя                      мөрдөгч

+Паша                      Николайн хүү

+Максим Громов           Янагийн өмгөөлөгч

 

Эм

Яна                                 Кириллийн эхнэр

Ира            

Рита                                Мироновын эхнэр

Валя “Сансарын нисэгч”     янхан, хар тамхичин

Лена эгч                         зохиолч

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Чи түүнийг санаж байна уу?

Иль: Сайн уу, залуус аа.

Эр:   Сайн уу.

Иль: Сонин юу байна?

Эр:   Бүх юм жамаараа.

Иль: Түүнийг харсан уу?

Эр:   Үгүй ээ, үгүй, хараагүй. Ах аа, цагдаа биш биз?

Иль: Яг хараагүй юу?

Эр:   Тэр хоёр хоногийн өмнө идэх юм гуйсан.

Иль: Тэр одоо хаана байна?

Эр:   Тэр хаана байгааг чөтгөр бүү мэд. Хөөе, хөөе, хөөе, хүлээ. Та Силигатад хай. Тэнд одоо бүгд шоудаж байгаа.

Иль: Энэ охин яасан?

Эр:   Тэр үү, бүх юм зүгээр. Тэр өвс татчихсан.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Тэр тэнд алга. Селикатный очиж хар гэсэн.

Лена:    Ийм байдлаар 7 хоног явах нь.

Иль: Ингэхэд, Николай яагаад өөрөө хайдаггүй юм бэ?

Лена:    Учир тэр хүүтэйгээ их хэцүү харилцаатай. Тэрийг хараад ахиад л зугтана. Түүнийг гэрт нь авчрах хөндлөнгийн хүн хэрэгтэй.

Иль: Дахиад гэдэг нь? Тэр жаал түүнээс нуугддаг юм уу? Тэгвэл хайх хэрэггүй юм биш үү?

Лена:    Паша эрэгтэй хүн илүүд үздэг, Николай үүнийг нь хүлээж авдаггүй. Хүү нь түүнийг зориуд өдөж, өнгөрсөн 7 хоногт эрэгтэй хүн авчирсан. Колик тэднийг гардаж, галзуурах шахан Пашаг хөөсөн. Одоо түүнийг буцаахаар оролдож байна.

Иль. Нэг бол түүнд тийм эцэг хэрэггүй байх. Бид улам дордуулна.

Лена:    Николайд хүү нь хэрэгтэй. Ойлго, би ганцаараа, нөхөргүй, бөөн өртэй үлдэхэд тэр л тусалсан. Намайг дэмжсэн ганцхан хүн. Намайг газардуулахгүй гэж тохирцгоосон. Би түүнд туслах ёстой, ойлгов уу?

Иль: Би ойлгож байна. Харин нүхэн гарцаар тэнэх нь тэнэг юм.

Лена:    Өнгөрсөн удаа би тэгж л олсон, нүхээр гарцаар хайсан.   

Иль: Хараад байхад, чи түүнд багахан өртэй бололтой.

Лена:    За, за, явцгаая. Бид бас уулзалттай.         

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-5

--------------------------------------------------------------------------------------------

Мөр: Би танаас дахиад хэдэн юм асуух хэрэгтэй байна.

Яна: Би танд бүгдийг нь ярьсан.

Мөр: Гэхдээ шалгах ёстой нэг мэдээлэл надад ирсэн.

Яна: Тэгээд?

Мөр: Та найзыгаа яах гэж нааш нь авчирсан бэ?

Яна: Урьсан юм.

Мөр: Валентина Гагарина урд нь хар тамхи хадгалсан хэргээр 228-р зүйл ангиар шийтгүүлж байсныг мэдэх үү?

Яна: Гагарина?

Мөр: Та бүр овгийг нь ч мэдэхгүй байна.

Яна: Найзлахад энэ саад болохгүй.

Мөр: Таны найзын эцэг нь урд нь ажлаа цалгардуулснаас болж нүүрсний комбинатад осол гарсан гэж буруутгагдсан. Ял шийтгүүлээд нас барсан.

Яна: Тиймээ, миний найз хэцүүхэн тавилантай юм.

Мөр: Гэхдээ тэнд тавилан хэцүү байж болно. Харин шалтгаан нь энгийн.

Яна: Тэр үүнийг хийсэн гэж та бодож байна уу?

Мөр: Байж болно. Харин асуулт нь тэр ганцаараа үйлдсэн үү гэдэгт байна. Эсвэл хэн нэгэн тусалсан.

Яна: Сонсооч, Валентина Гагарина яг над шиг энэ аллагад ямар ч хамаагүй. Кирилл, миний нөхөр дээрэмчин, түүнд маш олон дайснууд байдаг, Кемеровогийн тал нь түүнийг алж чадна.

Мөр: Та нөхрөө юунд тэгнэ вэ? Кирилл Лобов томоохон бизнесмен, асрамжийн газрын нийгмийн зүтгэлтэн. Товчхондоо, ДХЯ-ны /дотоод хэргийн яамны/ ахмад дайчдад туслах сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн.

Яна: Тэгвэл алуурчныг өөрийнхөө ДХЯ-аас хай.

Мөр: Одоо Валентина Гагарина хаана байж болох вэ?

Яна: Сансарт. Би өмгөөлөгчгүйгээр танд дахиад нэг ч үг хэлэхгүй.   

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Анечка унтаж байгаа. Би түүнийг хооллосон. Сэрэнгүүт нь гадаа гараарай. Бас лонхнуудыг буцалгаарай, тэд тосгуурт байгаа.

Мир: Эцэг эхэд чинь мэнд.

Рита:    Саш, чи яагаад дахиж живх авсан юм бэ? Бидэнд хадгалах газар алга. Саша, чи намайг сонсч байна уу? Чи Валерагаас нэг л хачин болчихоод ирсэн. Та нар шөнөжин юу хийснийг би асуухаа болъё.

Мир: Нааш ир.

Рита:    Саша боль. Намайг бүгдээрээ хүлээж байгаа, би явах хэрэгтэй.

Мир: Надад энэ одоо хэрэгтэй.

Рита:    Саша, болиоч! Намайг тавь! Саша, боль.... Саша тавиач! Саша...

Мир: Чи ойлгохгүй байна.

Рита:    Юу? Би юу ойлгохгүй байна?

Мир: Үлдээч, чи надад хэрэгтэй. Үлдээч.

Рита:    Саша, болно, намайг тавь! Тавиач!

Мир: Битгий яваач!

Рита:    Боль! Галзуурчихсан юм уу? Нэртэйгээр нь бүр  намайг хүчиндээч!

Мир: Рита, чи яасан бэ? Уучлаарай намайг, би хүсээгүй.

Рита:    Чи намайг айлгаад байна. Чамд нэг юм тохиолдсон уу?

Мир: Үгүй. Гүйцээ, яв. Яваа яв. Одоо яв.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Саша.

Мир: Би түүнийг алчихлаа. Алсан, ойлгож байна уу?

Ира: Хэнийг алсан гэж?

Мир: Кириллыг, шууд зүрхэнд нь.

Ира: Хүлээ, юуны чинь алсан? Хэзээ?

Мир: Хутгаар. Өчигдөр.

Ира: Өчигдөр чи манайд байсан.

Мир: Эхлээд алсан, дараа нь танайд очсон.

Ира: Чи үүнийгээ яагаад надад шууд хэлээгүй юм?

Мир: Яагаад гэвэл чи шатар тоглож байсан.

Ира: Би одоо.... би одоо чам руу очлоо.

--------------------------------------------------------------------------------------------

Леня:   Чи тэд нартай нэг их ёсорхох хэрэггүй. Зайгаа барь. Тэд үүнд дуртай. Анхаар, тэр санхүүчид яг хүүхдүүд шиг, тэд зөвхөн тоо бодож чадна, бусдыг бол чадахгүй.

Иль: Гайхах юм, чи өглөөний турш нүхэн гарцаар хэссэн, одоо тренинг явуулах гэж үү?

Лена:    Нэгд чи явуулна. Хоёрт, дас.                    

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Би тэрийг ирнэ гэж бодоогүй, түүний тухай хэдийн мартсан байсан. Тэгтэл тэр ирсэн.

Лена:    Та юу мэдэрсэн бэ?

Эр:   Би уурласан. Тэр үхсэнээ хийж ирэв ээ?     

Иль: Түүний компанийг дампууруулсан, үүнээс болсон уу?

Эр:   Тиймээ, тийм ч байх. Гэхдээ компани дампууруулах нь миний бизнес. Үнэндээ би тэдний эздийг хардаггүй. Гэтэл тэр шууд хүрээд ирсэн. Суугаад өрөвдөлтэйгээр ятгаж гарсан. Би хүүхдүүдтэй, би яаж тэдний сургалтыг төлөх вэ, даатгал, энэ тэр гээд л. Тэгэхэд энэ надад ямар туссан гээч? Би хоёр ч ажлыг олигтойхон дуусгаж чадаагүй. Би яагаад энэ тухай бодох ёстой гэж?

Леня:   Таны зөв, та албаггүй.

Эр:   Би бодохдоо...

Леня:   Илья. Илья, чи хаачих гээв?

Эр:   Энэ миний уурыг хүргэсэн...

Леня:   Илья!  

Иль: Хөгшөөн, хүрмээ өгч болох уу? Хоёрхон минут.

Эр:   Яах гэж.

Иль: Хэрэг болоод.

Эр:   Ажилд бидэнд өөрсдөд хэрэгтэй.

Иль: Энэ... Болж байна уу? 

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Өмсчих.

Эр:   Яах гэж?

Иль: Тэгэх хэрэгтэй.

Эр:   Өөрийгөө тэнэг юм шиг мэдэрч байна.

Иль: Май.

Эр:   Хөлс үнэртээд байна.

Иль: Тийм үү? Ажилчны хөлс.

Эр1: Чамд зохино.

Эр:   Тонил чи.

Иль: Аятайхан байна уу?

Эр:   Үгүй ээ.

Иль: Тэгэхээр ийм байна. Хамт ажиллагсадаас нэг нь таныг дампууруулж, та цахилгаанчнаар ажиллах болсон гэж бодъё. Тантай ирж уулзсан тэр эрийг та дахиж санахгүй. Харин та яагаад баларсан тухайгаа л  бодох болно. Тэд ч гэсэн таны талд орохгүй. Бүх юм ийм л зохилдолгоотой байдаг. Хэн нэгэн хөлстэй хүрэмтэй гэрэл эргүүлж, нөгөө нь үнэтэй хослолтой мөнгө хийдэг. Бид өөрсөддөө хослол сонгодог. Харин танд аль нь илүү таалагдаж байна?

Эр:   Надад миний итали хослол таалагддаг. Түүнийг захиалгаар оёсон.

Иль: Эргэлзэхгүй байна. Хэрэв хэн нэгэнд хүн чанарын асуудал байвал цахилгаанчны хүрэмийг өмсөж болно.   

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Ядарлаа. Тэд яг цус сорогчид шиг мөнгө, энергийг сорох юм. Ганц баярлууштай нь мөнгө их төлдөг. Харин чи сайн юмаа.

Иль: Би үүнийг ойлгуулахын тулд хялбараар тайлбарлахыг хичээсэн.

Лена:    Надад чиний бүдүүлэгдүү, ардын сэтгэл зүй таалагдсан. 

Иль: Зүүдэндээ хардаг зүйлээ болих цаг болж.

Лена:    Харин тэдэнд нүцгэн хүүхнүүд, мөнгө зүүдлэгддэг.

Иль: Би ойлгож байна. Надад ч гэсэн ичих юм алга.

Лена:    Инээдтэй байна. Тэгж байгаад хамт Парис явцгаая. Тэнд надад мөн л зөндөө үйлчлүүлэгчид байгаа. Чамд таалагдана.

Иль: Эргэлзэхгүй байна. Харин одоо Силикатный орж чиний Николайн хүүг хайх хэрэгтэй.

Лена:    Би чамтай хамт.

Иль: Би өөрөө олно. Хүлээ. Бидэн дээр хүн ороод ирнэ.

Лена:    Ороод гарна л биз. Ямар асуудал байна?   

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За?

Макс:   Сайн уу, сүйт бүсгүй, эхнэр, бэлбэсэн эхнэр ээ. Би хуримын тухай сонсонгуутаа ер итгээгүй. Кирилл чамтай гэрлэхийн тулд байнга чамтай зууралддаг байсан. Би цочирдсон.

Яна: Тиймээ, би ч гэсэн.

Макс:   Мартсанаас, намайг хуриманд уриагүй, би одоо болтол гомдолтой байдаг.

Яна: Кирилл өмгөөлөгч нарт дургүй байсан. Санаа зоволтгүй. Харин оршуулганд нь би чамайг дуудна.

Макс:   Оршуулга гэснээс, байдал хүнд байгаа.  

--------------------------------------------------------------------------------------------

Макс:   Би байцаагчтай уулзсан. Одоохондоо буруутгахгүй байна.

Яна: Хэнийг?

Макс:   Чамайг.

Яна: Би түүнийг алаагүй.

Макс:   Би найдаж байна. Гэхдээ чи ч гэсэн ойлго, видео камерууд асаатай, гэвч бичлэг нь байхгүй.

Яна: Би юу ч мэдэхгүй.

Макс:   Кирилл үхэхээсээ өмнө гэрээслэлээ өөрчилж бичсэн. Комбинатын тал нь одоо чинийх. Гэтэл гэнэт түүнийг алчихлаа, бичлэг ч байхгүй. Дээр нь энэ байшинд чиний сэжигтэй найз хамт байсан. Чи түүнийг яах гэж нааш нь авчирсан бэ?

Яна: Энэ чиний хэрэг биш.

Макс:   Минийх. Би чиний өмгөөлөгч.

Яна: Тэр хар тамхичин. Би түүнийг Кемеревогоос авчирсан, түүнд туслахыг хүссэн.

Макс:   Энэ тухай хэнд ч хэлэхгүй байсан нь дээр. Тэр түүнийг алаагүйд чи итгэлтэй юу?

Яна: Үгүй. Би мэдэхгүй. Би хэлээд байна, би юу ч мэдэхгүй.

Макс:   Москва нулимсанд дургүй. Май, төвлөр.

Яна: Би татахгүй.

Макс:   Энэ ч зөв. Харин би татна. Сайхаан. Тэгэхээр ийм байна. Чи тэр найзтайгаа ямар ч нөхцөлд битгий харилцаарай. Тэр гэмт хэргийн газраас зугтсан. Чамд нотолгоо байгаа, чи эцгийндээ байсан. Тэр сууж байсан, харин чи яг энэ нунтаг шиг цэвэр. Түүний хувийн шалтгаан – энэ сайн. Чамд гэрээслэл байна – энэ муу. Гэхдээ чамд би байна. Энэ чамд тохиолдож болох хамгийн сайн нь. Дээр нь Нина Егоровна байна. Энэ мэдээж маш муу. Чи түүнтэй ярьсан уу?

Яна: Үгүй ээ. Тэр утсаа авахгүй байна.

Макс:   Муу байна. Гэхдээ л тэр Кемеровод байгаа. Энэ сайн. Одоохондоо уй гашууд автсан бэлбэсэн эхнэрийн дүр үзүүл. Надад хэлэлгүйгээр хэнтэй ч бүү харилц. Хэрэв нөгөө Валентина Гагарина гэнэт хүрч ирвэл шууд хууль сахиулах байгууллагад мэдэгд. Байшингаас гарахгүй байсан нь дээр.

Яна: Яагаад?

Макс:   Дуулиантай хэрэг болохоор чамайг мөрдөж байж мэднэ. Хэзээ ч юм ингэсэн үү? Тэгээд, чи өөрөө ямаршуу байна?

Яна: Нина Егоровна л өрөвдөлтэй. Маш их хайрладаг хүү нь байхгүй яаж амьдрана?

Макс:   Кирилл ганцхан чамайг хайрладаг байсан.

Яна: Би түүнийг.

Макс:   Бас би. 

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Чиний омлетонд дуртай.

Ира: Рита одоо ирэхгүй гэж найдъя, үгүй бол онцгүй юм болно.

Мир: Тэр эцэг эхийндээ, Анечка унтаж байгаа.

Ира: Чи яаж байна? Дээрдсэн үү?

Мир: Тиймээ.

Ира: Цадав уу?

Мир: Тэглээ, би өчигдөрөөс хойш юу ч идээгүй.

Ира: Чи өчигдөр бүгдийг нь хэлэх байж.

Мир: Витя ч гэсэн үү?

Ира: Үгүй ээ, Витя заавал мэдэх албаггүй. Чамайг хүн харсан уу?

Мир: Үгүй. Мэдэхгүй, үгүй байх.

Ира: Энэ сайн. Чамд нотолгоо байгаа. Чи эхлээд Янатай хамт байсан, дараа нь манайд ирсэн. Цагдаа хараахан утасдаагүй, энэ сайны тэмдэг. Үгүй бол тэд хэдийн энд ирсэн байгаа.

Мир: Тэр охиныг дээрэлхэж, би үүнийг нь дахиж тэвчиж чадсангүй. Чадсангүй. Түүний гар нь хөхөрчихсөн байсан. Би тэрийг харангуутаа биеэ барьж чадсангүй.

Ира: Саша. Тэр дээрэмчин байсан, тэр маш олон дайснуудтай. Түүнийг хэн ч алж болно.

Мир: Харин би түүнийг алсан. Хэн дуртай нь биш, харин би.

Ира: Чи бүгдийг зөв хийсэн. Чи өөрийнхөө охиныг аварлаа. Санаа зоволтгүй. Чи ганцаараа биш. Бид хамт үүнийг хийсэн. Би үүнийг маш их хүссэн.

Мир: Би түүнийг хутгаар бүлсэн.

Ира: Саша, чи юу хийж байна аа? Чи юу хийгээд байна? Хүлээ. Хүлээгээч, Саша!

Мир: Би хүлээж чадахгүй! Одоо энэ л хэрэгтэй.

Ира: Саша! Саша, санаа зоволтгүй, сонсч байна уу? Бүх юм зүгээр. Бүх юм зүгээр. Дахиад л хүчтэй болж. Дахиад хүчтэй болж. Саша... Саша, юу болсон бэ? Саш? Саш, чи яасан бэ?

Мир: Явж үз.

Ира: Юу?

Мир: Чи бүх юманд буруутай.

Ира: Тайвшраач!

Мир: Зайл, өлөгчин минь!

Ира: Саша! Саш! Саша! Саша, би буруутай! Буруутай! Сонсч байна уу? Саша, дотоож! Дотоож өгөөч! Сонсч байна уу, Саша! Саша! Саш!

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Энэ юун гоёл вэ?

Иль: Одоо ийм байна.

Анд: Чинийх үү?

Иль: Ажлынх.

Анд: Жолоочоор уу?

Иль: Үгүй ээ. Сонс. Ажил байна. Нэг бацаан гэрээсээ зугтаачихсан. Олох хэрэгтэй. Силикатныйд хаа нэгтэй нуугдаж байгаа, ганцаараа хайхаар удаан байна. Туслах уу? Сайн төлнө.

Анд: Их байх чинь.

Иль: Наана чинь би чамд өгөх ёстой ч байгаа.

Анд: Баяжсан уу?

Иль: Явц дундаа. За тэгээд, туслах уу?

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Хайж байгаа чинь юун бацаан бэ?

Иль: Эцэг нь миний үйлчлүүлэгч.

Анд: Хүү нь юунд зугтсан юм? Хар тамхичин уу?

Иль: Ижил хүйстэн. Харин эцэгт нь энэ таалагддаггүй.

Анд: Бид үүнийг залруулахгүй, бид түүнийг хайхгүй байвал яасан юм?

Иль: Хайна.

Анд: Тэгээд, ижил хүйстнүүдийн газруудаар орох уу?

Иль: Би хэлсэн, Силикатныйд, тэнүүчилж яваа. 

Анд: Бид клубууд, халуун усны газруудаар хэснэ гэж би бодсон. Ямар хүүхэн чамайг ингэж хувцаслав?

Иль: Өөрөө.

Анд: Чи өөрөө яаж хувцасладгийг би харсан.

Иль: Бид хамт ажилладаг. Би үйлчлүүлэгчдэд дэгжин харагдах ёстой. Юун асуулт вэ?

Анд: Энэ бүхэн чамд зохихгүй байна.

Иль: Юу тэр?

Анд: Машин, хувцаснууд. Царайд чинь тохирсонгүй. Чамд өөртөө татах чадвар алга.

Иль. Гол нь чиний дэргэд ухаантай.

Анд: Янатай уулзсан уу?

Иль: Яна ямар хамаатай гэж?

Анд: Түүний нөхрийг нухчихсан.

Иль: Юун дэмийрэл вэ?

Анд: Гэмт хэргийн бүх сувгуудад энэ тухай бичиж байна. Кирилл Лобов, Кемеровын нэртэй бизнесмен, гэмт хэргийн түүхтэй. Москвад алагдсан. Мөрдөн шалгах газар захиалгат аллага гэж үзэж байна. Яна л түүнийг нухчихлаа. Чамд хэлж байна, тунгаа хэтрүүлчихээд алчихсан.

Иль: Тэд хэвийн амьдарч байсан. Яна хангалуун амьдардаг, алж яах юм?

Анд: Би хэлээд байна, тэр тунгаа хэтрүүлсэн.

Иль: Тэр одоо хэрэглэдэггүй.

Анд: Чи хаанаас мэддэг юм?

Иль: Би түүнтэй уулзсан.

Анд: Харин энэ чинь дэмий юм болж. Чи эхний сэжигтэн болно.  

Иль: Яагаад вэ?

Анд: Байдаг л түүх. Ядуу амраг нь баян нөхрийг нь алсан, түүний бэлбэсэн эхнэртэй нь хангалуун амьдрах гэж.   

--------------------------------------------------------------------------------------------

Эм:   Манайд тийм хүн байхгүй, гэхдээ, би нөгөө цэгээс мэдсэн, тэнд нэг шинэ хүүхэн байгаа, шүдгүй.

Яна: Юун цэг вэ?

Эм:   Гурьянова. Охид хэрэгтэй юу?

Яна: Үгүй.

Эм:   Хүлээ, нэг жаал байгаа. Их сайн.      

--------------------------------------------------------------------------------------------

Женя:   Тэгээд юун яаралтай билээ? Та миний мөнгийг авчирсан уу?

Ира: Үгүй.

Женя:   Таны хүргэн үхсэн.

Ира: Тиймээ, түүнийг алсан. Үүнийг чи хийгээгүй.

Женя:   Хэн юм?

Ира: Би чамд өгсөн мөнгийг чи буцааж өгөх ёстой.

Женя:   Ир, ийм бүжиг эхлэх үед юу ч тохиолдож болно. Би анхааруулж байсан, энэ биднийг хааш нь аваачихыг мэдэхгүй. Гэхдээ, аз болоход би тэнд байсан.

Ира: Тэнд хаана?

Женя:   Таны нөхөр асан Кириллийг алсан тэр газарт. Тэр надад маш их тус болсон.

Ира: Энэ худлаа. Саша хэнийг ч алаагүй. Энэ дэмийрэл! Сонсов уу? Тэр хэнийг ч алаагүй!

Женя:   Би ойлгож байна, чи сандарч байгаа. Би өөрөө ямар их гайхсан гээч. Гэхдээ энэ бичлэгийг хэн ч үзэхгүй. Бас хэн ч чиний экс нөхрийг суулгахгүй. Яагаад гэдгийг мэдэх үү? Нэгд, чамд би байна. Хоёрт, сэжигтэн байгаа.

Ира: Хэн?

Женя:   Биеэ үнэлэгч, хар тамхичин. Чиний охины найз. Бидний аз болоход, Яна Кемеровогоос авчирсан охин. Цагдаа хэр хурдан олно, тэр хэрээр бүгдэд нь сайн болно. 

Ира: Гэхдээ тэр алаагүй ш дээ.

Женя:   Чи шударга мөрдлөгө хүсч байна уу? Одоо хамгийн гол нь Яна өөрийнхөө өв хөрөнгийг өвлөж, чиний экс нөхөр эрх чөлөөтэй, чи сайхан цагаан даашинзтай ашиг шимийг нь хүртэнэ. Харин энэ санаа нилээн үнэтэй тусна. Надад дахиад гурван сая хэрэгтэй.

Ира: Юу?   

Женя:   Чи бидний өмнөх тохиролцоог хүчингүй гэж үзэж байна. Чи мөнгөө авчраагүй. Шинэ тохиролцоо хийх санал тавьж байна. Бичлэгийн төлөө гурван сая, тодорхой гэвэл, Янагийн авах өв хөрөнгийн төлөө. Учир нь Кириллыг түүний эцэг алсан нь мэдэгдвэл тэр юу ч авахгүй. Ер нь хамсаатан нь болж таарах байх. Тиймээс гурван сая хангалттай бага мөнгө гэж бод. Ялангуяа Яна хичнээн өв их хөрөнгө өвлөхийг нь бодолцвол.

Ира: Чи солиорсон уу? Тэр л өвлөнө. Надад тийм их мөнгө байхгүй. За яахав. Чи үлдсэн хагас саяыг аваад энэ бичлэгээ устгаарай.

Женя:   Энэ бичлэг 3 саяын үнэтэй.

Ира: Харин надад тийм мөнгө байхгүй.

Женя:   Чамд сая байсан, чи хаанаас ч юм олсон биз дээ?

Ира: Би тэрийг Кириллээс авсан.

Женя:   Итгэмээргүй юм. Чи түүнийг өөрийнх нь мөнгөөр захиалсан байх нь уу? Тиймээ, чи авъястай юм. Охинтойгоо харилцаа тогтоож эхлэхийг зөвлөе. Надад мөнгө 7 хоногийн дараа хэрэгтэй. Дахиад нэг үнсэлцэх юм уу?

Ира: Чи балиар үнсэлцдэг!

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Паша, зогс! Зогсооч, би чамд тусалмаар байна! Түүнийг бариад ав! Паш. Паша!

Анд: Зогс!

Паша:   Болъё, болъё, битгий зодоорой.

Иль: Болсон, болсон, тайван. Бос.

Паша:   Яах гэж?

Анд: Чамайг бос гэж байна!

Иль: Чамайг гэрт чинь аваачъя.

Паша:   Би гэртээ буцаж очсоноос эндээ үхсэн нь дээр.

Иль: Жаалаа, би ойлгож байна. Чи аавтайгаа хэцүү харилцаатай. Тийм юм байх. Одоо явцгаая. Би сэтгэл зүйч, бүхний учрыг олоход чинь би туслана. Чи байнга зугтаад байж болохгүй.

Анд: Тэнэг.

Паша:   Чи өөрөө тэнэг.

Иль: Явцгаая.

Паша:   Түүнийг мэдэхгүй байна. Тэр намайг дахиад л камерт хорино.

Анд: Ямар камерт?

Паша:   Баривчлах төвд. Цагдаа нартай ярилцаад намайг тэнд хорьдог.

Анд: Тэгээд удаан хорьдог уу?

Паша:   Янз бүр. Сүүлийн удаа 2 сар.

Анд: Тэр самуурчихсан юм уу? Чи үүнийг мэдэж байсан уу?

Иль: Чи юугаа зохиогоод байгаа юм?

Паша:   Би юу ч зохиогоогүй. Намайг тийм маягаар хүмүүжүүлдэг. Тэнд намайг хүчиндэхгүйн тулд би эр хүн шиг байх ёстой.

Анд: Ёстой фашист юм даа.

Иль: Тэр дэмийрч байна.

Анд: Чи тэд нартай унтсан юм уу?

Паша:   Бүр ямар наартай гээч. Би залуустай үргэлж тэгдэг.

Анд: Жаал мэдэж байна. Би ийм юманд явахыг зөвшөөрөхгүй байсан.

Иль: Түүнийг л ердөө л аваачиж өгөх хэрэгтэй.

Анд: Бид хоёр ааваас хэрхэн зугтдаг байсныг чи санаж байна уу?   

Иль: Андрей. Андрей. Үүнийг анхаарах хэрэггүй, тэгэх үү? Энэ бусдын гэр бүл, өөрсдөө учраа олно биз. Тэгээд ч би чамд мөнгө төлсөн.

Анд: Аа, надад мөнгө төлсөн үү? Тэгвэл юу гээч? Би чиний өрийг суутгалаа. Өөрөө учраа ол, за юу.

Иль: Андрей, хүл... Чи хаачих гээв? Андрей! Хараал ид!

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Тэр баривчлах төвд хорьдог байсныг чи мэдэх үү?

Лена:    Би түргэдчихсэн юм, дараа нь биттгий тэгээрэй гэж хэлсэн.

Иль: Тэр хүүгээ шоронд хорьсон.

Лена:    За зүгээр дээ, түүнд бүх юм байсан, ресторанаас ч хоол зөөдөг байсан.

Иль: Дахиад нэг удаа. Чи энэ тухай мэддэг байсан уу?

Лена:    Сонс, Илюша. Тэд маш хэцүү гэр бүл. Тэгтлээ төвлөрөх хэрэггүй. Олсон бол боллоо. Цааш нь чиний асуудал биш. Чи Николайтай гэрээтэй гэдгээ сана.

Иль: Гэхдээ, тэнд хүүгээ шоронд хийдэг тухай юу ч байгаагүй.

Лена:    Түүнд хүүг нь хүлээлгэж өг. Хаана байгаа байршлаа явуул, Николай очоод авна.

Паша:   Тэр чамд хэдийг төлсөн бэ?

Иль: Юу?

Паша:   Миний аав.

Иль: Хэдийг ч төлөөгүй.

Паша:   Худлаа, тэр бүгдэд нь төлдөг.

Иль: Сонс, надад хэн ч, юу ч төлөөгүй, ойлгов уу? Би түүнтэй ярилцъя.  

Паша:   Яах гэж?

Иль: Түүний буруу гэдгийг, чи бид яаж ярилцах тухай хэлнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Сайн уу. Сайн уу, охид оо. Ажил дажгүй юу?

Нат:  Дажгүй. Яасан, зогсмоор байна уу?

Яна: Би дуртай байхсан. Өнөөдөр яагаад ч амжихгүй.

Таня:    Эмэгтэй хэрэгтэй юу?

Яна: Тиймээ. Би найзыгаа хайж байна. Шинэ хүн, Валя гэдэг.

Таня:    Шүдгүй хүүхэн үү?

Яна: Тиймээ, яг үнэн.

Нат:  Тэр хөхөж байгаа. Удахгүй ирнэ.

Яна: Хаана?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Валь, зогс! Чи зогсооч! Валя! Зогс гэж байна!

Валя:   Чамд юу хэрэгтэй юм?

Яна: Чи хаашаа зугтсан юм бэ, цагдаа нар чамайг хайж байна. Тэд чамайг Кириллийг алсан гэж бодож байна.

Валя:   Би юу?

Яна: Тэгээд хэн?

Валя:   Чи биш үү?

Яна: Би юу?

Валя:   Өөр хэн? Би алаагүй, тэгэхээр чи гэсэн үг. Чи л надад эм өгч унтуулаад түүнийг алсан. Дараа нь намайг болгосон. Чи намайг яах гэж Москвад авчирсан нь одоо л ойлгомжтой.

Яна: Чи эргүү юу, би хэнийг ч алаагүй! Би хэнийг ч алаагүй, босоод ир.

Валя:   Би ч гэсэн!

Яна: Тэгвэл хэн бэ?

Валя:   Би мэдэхгүй.

Яна: Чи яах гэж зугтсан юм?

Валя:   Цогцос хараад л зугтсан. Цагдаа нарыг хүлээж чадаагүйд уучлаарай. Би урд нь сууж байсан, дахиж хүсэхгүй байна.

Яна: Тийм байж. Ойлгомжтой. Явцгаая.

Валя:   Хаашаа?

Яна: Би мэдэхгүй байна, түүнийг хэн алсныг тодруулах хүртэл чамайг нэг газар нуух хэрэгтэй.  

Валя:   Новш гэж, чамаас болж үйлчлүүлэгч надтай тооцоо хийсэнгүй.

Яна: Чиний санааг зовоосон ганцхан юм энэ үү?  

Валя:   Чамд мөнгө өгч хөхүүлдэг ч болоосой, би чамайг харах юмсан.

Яна: Хөхүүлж байсан. Нэг удаа ч биш. Явцгаая.   

--------------------------------------------------------------------------------------------

Вик: Ир, хүйтэн байна, даарчихна.

Ира: Тиймээ, хүйтэн байна. Надад сайхан байна.

Вик: За, за.

Ира: Кириллийг алчихаж.

Вик: Юуны чинь алсан?

Ира: Маш амархан, хутгаар зүрхэнд нь.

Вик: Ямар аймшигтай юм. Хэн ингэж чадав аа?

Ира: Би мэдэхгүй ээ.

Вик: Би мэднэ. Харин чамаас гуйя, санаа зовох хэрэггүй. Үүнийг Саша хийсэн.

Ира: Юу? Чи юу дэмийрээд байна?

Вик: Тиймээ, тэр мөн.

Ира: Чи солиотой юм уу?

Вик: Тэр өчигдөр орой манайд яаж ирснийг сана. Би шууд л нэг эвгүй юм мэдэрсэн. Надад зөн байдаг.

Ира: Тийм байх ёсгүй. Саша түүнийг алж чадахгүй. Саша хүн алж чадахгүй.

Вик: Охиныхоо төлөө алсан. Янагийн төлөө.

Ира: Саша хэнийг ч алаагүй! Би давтаж байна! Түүнийг Янагийн найз нь алсан! Цагдаа та нар түүнийг хайж байна.

Вик: Бас юун найз?

Ира: Кемеровоос ирсэн. Ирээд алчихсан. Ойлгосон уу?

Вик: Гүйцэд биш. Чи... Чи надад түүний тухай яагаад шууд хэлээгүй юм? 

Ира: Чи надад ядаж надаар үг хэлүүлсэн үү? Саша, Саша, шууд л бүгдийг Сашад тохоод л. Чи хэн рүү залгаж байна?

Вик: Яна руу. Түүнийг дэмжих хэрэгтэй. Эндээ гэхэд, түүнийг нөхрийг алчихаад байна. Чи залгасан уу?

Ира: Залгасан. Утсаа авахгүй байна.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За.

Ира: Нааш нь өгөөдөх. Байна уу?

Яна: Байна.

Ира: Байна уу, Яна.

Яна: Ээж үү?

Ира: Яна, чи дажгүй юу?

Яна: Тийм ч сайнгүй.

Ира: Би ойлгож байна. Чи яагаад над руу залгасангүй вэ, яагаад надад шууд бүгдийг нь хэлээгүй юм?

Яна: Би хүсээгүй.

Ира: Хүсвэл би очъё.

Яна: Би одоо гэртээ байхгүй.

Ира: Тэгвэл манайд хүрээд ир. Бид чамайг хүлээж байя.

Вик: Хүлээнэ, хүлээн, хүрээд ир.

Яна: Ойлголоо.

Ира: Тэр ирнэ гэнэ.

Вик: За ашгүй. Харин чи түүнтэй зөөлөн байгаарай. Яна нөхрөө алдсан. Энэ маш их уй гашуу.

Ира: Түүнийг алдсан нь маш том аз жаргал.

--------------------------------------------------------------------------------------------

Валя:   Би тэнд Кириллийг шалан дээр хэвтэхийг хараад өрөвдөлтэй санагдсан. Үхээсэй гэж зөндөө л хүсдэг байсан ч хараад ямар ч баяр төрөөгүй.

Яна: Учир нь чи янхан, хар тамхичин болсонд Кирилл буруутай биш болохоор. Энэ чиний хувийн сонголт байсан.

Валя:   Чи бүгдийг мэддэг хүн үү? Наашаа ирэх нь мөн л миний сонголт биш байсан. Өөрөө хийчихээд надад тохож байдаг. Нөгөө талаас, миний амьдрал яаж дуусахыг би өөрөө хүссэн.

Яна: Энэ ч гэсэн чиний сонголт, яаж дуусах нь.

Валя:   Чамд ярихад амархан, баян бүсгүй.

Яна: Хэн түүнийг алдаг байна аа?

Валя:   Би яаж мэдэхэв.  

--------------------------------------------------------------------------------------------

Ник: Тэр хаана байна?

Иль: Машинд. Сонсооч Николай, та хүүтэйгээ асуудалтай байна. Таны хийж байгаа зүйл асуудлыг шийдэхгүй. Би тусалж чадна.

Ник: Чи тусалж чадахгүй. Гараад ир, новш минь.

Иль: Хэрэггүй. Тэр өөрөө чадна.

Ник: Урд суу.

Иль: Николай, энэ шаардлаггүй.

Ник: Чи бүгдийг хийсэн. Өөр яах гээв?

Иль: Болохгүй.

Ник: Чамд болохгүй. Харин надад бүгд болно.     

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи мэндлэхгүй юм уу?

Иль: Бид уулзалдсан.

Анд: Харамсалтай нь уулзалдсан. Бацааныг өгсөн үү?

Иль: Буцаасан.

Анд: Минийхээр бол, тэр буцаадаг бараа биш. Ойлголтгүй амьдрах юм.

Иль: Ойлголтоор тэр шоронд амьдардаг.

Анд: Хөөрхий, зарчим гэж байдаг. Тэр чинь ойлголт. Чамд аль аль нь алга.

Иль: Би ойлгосон.

Анд: Чи юу ойлгодог юм? Ойлгуулахын тулд намалдагийг чинь нээх хэрэгтэй.

Иль: Тэг л дээ.

Анд: За, за. Чи нүүсэн үү? Буцаад ирсэн үү?

Иль: Тиймээ.

Анд: Ямар ядаргаатай юм.

Иль: Би угаасаа энд амьдардаг.

Анд: Байраа заръя.

Иль: Юу?

Анд: Байраа заръя гэлээ, тэтгэвэрт гартлаа хамт амьдармааргүй байна. Хүмүүс сонирхоод байгаа. Зараад дураараа амьдарч болно.

Иль: Тэг ээ, зарчих.

Анд: Зүгээр ингээд л үү?

Иль: Тиймээ.

Анд: Бүр новшрохгүй юу?

Иль: Үгүй.

Анд: Тэгвэл хүмүүст үзүүлж эхлэе.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Саша, би буцаад ирлээ.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Чи буцаад ирэв үү?

Рита:    Энэ юу вэ?

Мир: Дотоож. Иринагийнх. Тэр ирсэн юм. Гэхдээ бидний хооронд юу ч болоогүй. Анхаарах хэрэггүй.

Рита:    Чи надад хэлж чадах бүх юм энэ үү?

Мир: Тиймээ.

Рита:    Саша, чи надтай хамт жаргалтай юу?

Мир: Одоо би маш аз жаргалгүй байна.

Рита:    Би ч гэсэн. Би чиний нууц амраг байхад бүх юм арай дээр байж, тиймээ?

Мир: Хэзээ ч юм бүх юм арай дээр байсан.

Рита:    Яагаад ийм болов?

Мир: Магадгүй бид юунд ч хүрч чадаагүй байх. Би чадаагүй. Би чамд хайртай. Чи түүнийг бодох хэрэггүй. Юу ч болоогүй.

Рита:    Би чамайг үзэн ядаж байна. Үзэн ядаж байна. Сонсов уу?

Мир: Ойлгож байна. Би өөрийгөө ч үзэн ядаж байна.

Рита:    Чамайг өрөвдөж байна. Чиний сул доройг. Чи хөгшин тэнэг болж хувирч. Би урд нь үүнийг хараагүй. Бид яагаад хаашаа ч явдаггүйг мэдэх үү? Учир нь надад ичгүүртэй байдаг. Намайг чамтай хамт харна гэхээс ичдэг. Чи дахиж хэзээ ч өмнөх шигээ болохгүй.

Мир: Тиймээ, би болохгүй. Би дахиж хэзээ ч урдынх шигээ болохгүй. Бүх юм өөрчлөгдсөн, намайг уучлаарай, Рита.

Рита:    Би чамайг хэзээ ч уучлахгүй. Хэзээ ч.

Мир: Битгий хашхир, Анечкаг айлгачихна.

Рита:    Яв. Би чамайг хармааргүй байна.  

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Чи хаашаа алга болчихов? Утсаа ч авахгүй. Бод доо, би бүтэн бүлэг бичсэн. Ингэж ажиллаагүй удаж. Ёстой сайхан сэдэв олсон. Өөрийгөө Лев Толстой шиг мэдэрч байна.

Иль: Энэ чиний машины түлхүүр. Энэ бүхэн минийх биш. Би дахиж чамд ажиллаж чадахгүй.

Лена:    Чи Николай Пашагаас болж ундууцсан уу?

Иль: Өөрөөсөө болж.

Лена:    Чи бүгдийг зөв хийсэн. Энэ ажил. Ямар асуудал байна?

Иль: Би тэр хүмүүст үйлчилмээргүй байна.

Лена:    Ямар хүмүүст?

Иль: Новшнуудад.

Лена:    Тийм байж. Тэгээд чи юу хүсч байна?

Иль: Мэдэхгүй. Хүмүүсийг илүү дээр болгох. Энэ хүмүүс өөрсөдөд нь бүх юм болно, хүүгээ зодож, бусдыг дампууруулж болно гэж боддог. Харин бид тэднийг улам дордоход нь тусалж байна.

Лена:    Тэднийг зөвхөн новшнууд гэж харж байгаа нь чиний асуудал. Энэ тийм биш. Ямар нэг сайн зүйл олоод түүнд түшиглэж болно.       

Иль: Чинийхээр Николайд ямар сайн юм байна?

Лена:    Тэр найдвартай, хүмүүсийг сайн таньдаг, тийм болоод чи түүнд ажиллаж байна.

Иль: Би дахиж түүнд ажиллахгүй.

Лена:    Чи түүнтэй гэрээтэй. Одоо чи найдваргүй мэхлэгч болж таарах нь. Гэхдээ чамайг новш гэж хэлээгүй. Зүгээр л чамд юу тохиолдоод байгааг би ойлгож байна. Бүх юм сайхан болно. Явцгаая.

Иль: Хаашаа?

Лена:    Явцгаая, явцгаая. Явцгаая гэж байна. Чи бас үхэр шиг зөрүүд гэдэг нь.

Эм:   Ямар сайхан юм. Би түүнийг хүсч байна.

Иль: Энэ хэн бэ?

Лена:    Дуудлагын бүсгүй биднийг хүлээж байна. Энэ гайхалтай хүн чамайг илүү дээр болгоно. Чи түүнийг дээр болгоно биз дээ? Бас намайг. Би ч гэсэн хүсч байна. Тайвшир. Чи ажил дээрээ биш. Чи урд нь ийм юманд оролцож байсан уу? 

Иль: Би ийм юмыг санахгүй байна.

Лена:    Тэгвэл оролцоогүй байх нь. Харин чи түүнийг хүсэхгүй байна гэж битгий худлаа хэлээрэй.  

--------------------------------------------------------------------------------------------

Вик: Тэгэхээр Кемервоос ирсэн Янагийн найз чи байх нь ээ?

Валя:   Тийм л байна.

Вик: Чамайг цагдаа хайж байна.

Валя:   Тийм бололтой.

Вик: Чи Кириллийг алсан уу?

Валя:   Мэдээж үгүй.

Вик: Би тэгж ч бодсон юм. Уучлаарай, би асуух ёстой байлаа.  

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Би чамд нэг чухал зүйл хэлэх хэрэгтэй байна. Чи мэдэх ёстой. Кириллийг чиний аав алсан.

Яна: Юу?

Ира: Саша... Кириллийг алсан.

Яна: Би итгэхгүй байна.

Ира: Тэр өөрөө үнэнээ хэлсэн.

Яна: Үгүй ээ, тэр чадахгүй.

Ира: Тиймээ, энэ аймшигтай. Эмгэнэлт явдал. Энэ гай. Гэхдээ чи ойлго, тэр ганцаараа тэгж чадахгүй. Чи ойлгож байна уу?

Яна: Үгүй ээ, үгүй, би ойлгохгүй байна.

Ира: Тэр чамайг хамгаалсан. Харин одоо бид түүнийг аврах ёстой. Энэ бүхнийг мэдэж байгаа нэг хүн бий. Тэр цагдаад мэдэгдэхийг хүсч байгаа. Түүнд мөнгө хэрэгтэй. Гурван сая евро. 500.000 надад байгаа. Үлдсэнийг нь чи олж чадах уу?

Яна: Үгүй ээ, надад мөнгө байхгүй, ээжээ.

Ира: Чамд мөнгө байгаа. Чамд одоо тэр Кириллийн мөнгө байгаа. Чи түүний өмгөөлөгчтэй холбогдоод тэр мөнгийг яаж авахыг мэдэх хэрэгтэй. Намайг сонсч байна уу? Яна. Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй.

Яна: Аавыг дарамталсан тэр юун хүн бэ?

Ира: Мэдэхгүй ээ. Надтай холбогдоод танай байшингийн бичлэгийг үзүүлсэн. Түүнд аллага бичээстэй.

Яна: Тэгвэл цагдаа Валяг дэмий хайж байгаа байх нь.

Ира: Хэрэв тэд түүнийг хайхаа боливол өөр хэн нэгнийг хайж эхлэнэ. Энэ чиний аав байхыг чи хүсч байна уу?

Яна: Үгүй ээ.

Ира: Тэгвэл үргэлжлүүлээд түүнийг хайж байг.

Яна: Чи одоо Валяг суулгахыг хүсч байна уу?

Ира: Үгүй. Зүгээр л тэр сэжигтнээр үлдэх нь одоо хамаагүй дээр. Бид мөнгийг өгөөд бичлэгийг авна. Бид одоо түүнийг аврах ёстой болохоос ямар нэг Валяг биш, Яна.

Яна: Тэр миний найз.   

Ира: Чиний эцэг, Яна.

Яна: Валя, бэлд, бид явна.

Вик: Яагаад?

Валя:   Хүлээ. Дахиад бялуу...

Яна: Явцгаая.

Вик: Валяг тайван юмыг нь идүүлээч.

Яна: Бид явлаа. Май.

Ира: Яна. Яна, чи хаачих гээв?

Яна: Чамаас холхон шиг. Би аавтай уулзах ёстой. Би чамд итгэхгүй байна.

Вик: Тэр яагаад явчихав? Чи түүнд юу хэлсэн бэ?

Ира: Кирилл үхсэнд баяртай байна гэж хэллээ.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Сууж бай.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    За.

Яна: Аав хаана байна?

Рита:    Өөрийнхөө ээжээс асуу.

Яна: Ээж энд ямар хамаатай юм? Аав хаана байна, Рита? Дуудаадах, тэр утсаа авдаггүй. Би түүнтэй яаралтай ярих хэрэгтэй байна.

Рита:    Би түүнийг хөөчихсөн.

Яна: Яагаад?

Рита:    Би ээжээсээ асуу гэж хэлсэн. Тэр энд түүн дээр ирээд дотоожоо мартаад явсан байна лээ. Би түүнийг хөөчихсөн.

Яна: Ямар үхсэнийх нь дотоож, Рита? 

Рита:    Ногоон.

Яна: Би өөрийнхөө гэр бүлийг үзэн ядаж байна.

Валя:   Ойлгож байна. Юу хийх вэ?

Яна: Би үнэндээ мэдэхгүй. Би маш муу байна, Валя.

Валя:   Ууж болно, заалттай дээр болно. Ер нь өвс нь дээр.

Яна: Харин бид тийм зүйл хийхгүй.

Валя:   Харамсалтай. Чи надад юу ч хийх боломж өгөхгүй юм. Олигтойхон юм идэж болохгүй, ууж болохгүй, татаж болохгүй, үйлчлүүлэгчээс мөнгө авч чадахгүй. Ямар найз гэхээр ийм байдаг юм? 

Яна: Хамгийн сайн нь.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home