54:38 мин.
Дүрүүд:
Эр
Илья
Миронов
Виктор Ирагийн хамтран амьдрагч
+Валера Мироновын жолооч асан
+Николай Васильевич Ленагийн төлөөлөгч
+Кирилл Янагийн нөхөр
+Женя мөрдөгч
Эм
Яна Кириллийн эхнэр
Ира
Рита Мироновын эхнэр
+Нина Егоровна Кириллийн ээж
+Валя “Сансарын нисэгч” янхан, хар тамхичин
+ Лена эгч зохиолч
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Уучлаарай, Кирилл Андреевич, байшинг бүрэн бэлдэж амжсангүй. Та гэнэт нисээд ирсэн.
Кир: Зүгээр, эзэгтэй журамд нь оруулна. Ачааг буулгаад намайг хүлээж бай. Орооч.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Энэ ханануудын тав тух, дулаанаар амьсгалцгаая, хайрт минь. Одоо энэ чинийх. Ая тухыг бүрдүүл, харин би нэг ажлаар явах хэрэгтэй байна. Удахгүй буцаад ирнэ.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-4
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Сайн уу.
Яна: Энэ чи шил хагалсан уу?
Иль: Би цэвэрлэнэ.
Яна: Үгүй ээ, үгүй, хэрэггүй. Болиоч! Илья, боль, тэр чамайг ална.
Иль: Хэн?
Яна: Кирилл, миний нөхөр. Хэрэв тэр чамайг энд харвал ална. Яах гэж наашаа ирэв?
Иль: Чамайг хайсан.
Яна: Намайг энд гэж хэн хэлсэн?
Иль: Чи одоо Кириллийн эхнэр гэдгийг би мэдээд энэ байшинд ирж... Чи яах гэж ингэсэн юм?
Яна: Чухам юу?
Иль: Бидний хооронд болсон тэр бүхний дараа тэр новштой суусан чинь.
Яна: Юу болсон юм? Бид уулзалдаад нэг өдөр хагас болсон. Бид хоёр удаа секс хийж, чи надад цэцэг авчирч өгөөд, гал тогооноос чихэр авчирсан. Чи энэ тухай юу?
Иль: Тэгээд? Энэ чиний хувьд энэ юу ч биш үү? Би итгэхгүй байна. Би чамтай байх гэж эхнэрээсээ салсан.
Яна: Тэр л чамаас явсан.
Иль: Чи өөрчлөгджээ.
Яна: Маш их.
Иль: Би чамайг их удаан хайсан бололтой.
Яна: Чи намайг хаана хайсан юм? Чи намайг архины шилнээс хайсан уу? Миний ээж чамайг ууж байгаа гэж хэлсэн. Би ирж чамд туслахаар шийдлээ.
Иль: Надад тийм тусламж хэрэггүй. Чи буцаад явж болно.
Яна: Яасан бэ?
Иль: Чи адгийн шаартай суусан.
Яна: Би үүнийг аавынхаа төлөө хийсэн.
Иль: Чиний аав хулгайч! Чи яагаад юу ч хэлээгүй вэ?
Яна: Чи намайг зогсоохын тулд уу?
Иль: Тиймээ, зогсоох байсан.
Яна: Чи яагаад ингэтлээ гоёсон юм? Шинэ хүүхэнтэй болсон уу?
Иль: Энэ чамд хамаагүй.
Яна: Минийх биш, чи хэнтэй унтдаг нь надад хамаагүй. Зүгээр л чамд энэ бүхэн зохихгүй байна.
Иль: Зохиж байгаа.
Яна: Бурхан минь, би энэ яриаг өчнөөн удаа төсөөлж байсан. Чамд ярихыг хүссэн зөндөө юм байсан.
Иль: Чи бүгдийг нь ярьсан уу?
Яна: Үгүй. Би хэрэглээгүй хагас жил болсон, Илья.
Иль: Баяр хүргэе.
Яна: Би группт явж, олон зүйлийг ойлгосон.
Иль: Тэгээд чи юу ойлгов?
Яна: Бидний тухай ойлгосон. Илья, энэ бүхэн ухаангүй зүйл байж. Би чамайг ямар ч үнээр хамаагүй өөрийн болгохыг хүссэн, яг хар тамхи шиг. Чи мэднэ, хар тамхичин хүсвэл ямар ч аргаар олж авдаг, чи яг адилхан.
Иль: Чи юу ч ойлгоогүй байна. Өвчтэй байсан тэр чигээрээ л үлдэж. Өөрийгөө нэг хар. Чи юу хийж байгаа юм? Чи хаана байна, хэнтэй байна? Ойлгосон уу?
Яна: Чи яах гэж байна?
Иль: Юм уумаар байна. Чиний гайхалтай нээлтийн төлөө.
Яна: Баар баруун талд нь.
Иль: Чиний төлөө, чиний гэр бүлийн амьдралын төлөө. Шинэ нөхрийн чинь төлөө. Суллагдсан аавын чинь төлөө. Хуурамч ээжийн чинь төлөө. Хэнийг ч мартаагүй биз дээ? Үгүй бололтой.
Яна: Би Оля биш, чамаас шилтэйг чинь булаахгүй. Өөрийнхөө төлөө мартаж. Сайхан, шинэ амьдралынхаа төлөө, шинэ хүүхнийхээ төлөө.
Иль: Заавал. Баярлалаа.
Яна: Уусан уу? Одоо яв.
Иль: Юу гээч, би ч гэсэн бидний уулзалтыг өөрөөр төсөөлж байсан. За ингээд болох шив. Баяртай.
Яна: Баяртай. Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Хоосон ходоодтой тамхи татах хэрэггүй.
Ира: Би өчигдөр чамд олон юм ярьсан байх.
Вик: Тиймээ. Чи хэн нэгэн чиний хаана нэгтэй оролдсон гэж хэлсэн.
Ира: Ердөө л үү?
Вик: Энэ чамд бага байна уу?
Ира: Үгүй ээ, хангалттай. Харин энэ бүхэн худлаа, хэн ч миний хаана ч хүрээгүй.
Вик: Ир, энэ худал ямар хэрэгтэй юм? Би шөнөжин унтаагүй. Би... хардсандаа биш. Санаа зоволтгүй. Би бидний харилцааг ойлгох гэж оролдсон. Бид бие биедээ хэн юм бэ? Найзууд, амрагууд, түр хамтран амьдрагчид уу? Үгүй нээрэн, бид урд нь энэ тухай ярилцаж байгаагүй. Өчигдөр нэг хүн чамайг оролдсон гэж хэлэхээр чинь би хэн юм шиг хариулахаа мэдээгүй. Нөхөр шиг үү, амраг шиг үү, өөр хэн шиг?
Ира: Намайг уучлаарай даа. Уучлаач дээ. Намайг уучил. Миний хамгийн ойр дотны найз. Хамгийн сайхан амраг. Тэгээд хамгийн хайртай, одоохондоо түр хамтран амьдрагч.
Вик: Юу хийгээд байна аа? Биднийг харж байна. Бид тагтан дээр байна.
Ира: Харин би чамайг тагтан дээр хүсч байна. Хүсч байна. Тагтан дээр...
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Утас аваад өг.
Даша: Өглөөний мэнд, Ирина Михайловна, та их сургуульд ирэх хэрэгтэй байна.
Ира: Би одоохон. Ямар нэг яаралтай юм уу?
Даша: Тиймээ, энэ яаралтай. Бид таныг хүлээж байна.
Ира: Би очлоо. Одоохон. Алив хурдал. Явах хэрэгтэй байна.
Даша: Ирина Михайловна одоо ирнэ. Би танд цай, эсвэл кофе өгч болно.
Кир: Надад какао өгчих, охин минь.
Даша: Би охин биш. Би ректорын туслах нь, манайд какао байхгүй.
Кир: Чи муу охин байна.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Чи какао захьсан гэж надад хэлсэн.
Кир: Баярлалаа, хатагтай.
Ира: Кирилл, шуудхан ажилдаа орцгооё. Чи үрийн шингэний болон бусад шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй. Бас Янаг шинжлүүлэх хэрэгтэй, тэр ч гэсэн хар тамхи хэрэглэдэг байсан.
Кир: Үрийн шингэний шинжилгээ яах гэж?
Ира: Одоо эрүүл хүүхэд хийхэд их хэцүү. Энэ бол статистик. Чиний насанд ШУ-ны тусламжтайгаар олон зүйлийг хийх ёстой.
Кир: Яна хүүхэд хүсэхгүй байна, энэ гол асуудал болохоос миний үрийн шингэн биш.
Ира: Би мэднэ. Би Янаг өөрөө даана. Тэр жирэмслэнэ, тэгээд чамд төрүүлж өгнө.
Кир: Яаж?
Ира: Талууд харилцан зөвшилцсөний дагуу, мөн бурханы ивээлээр жам ёсны дагуу үр тогтоох замаар.
Кир: Энэ надад таалагдлаа.
Ира: Яна маш гэрсэг охин, түүний хувьд гэр бүл үргэлж маш чухал байсан. Тэр одоо стресстэй байгаа. Харин чи тэр стрессийг нэмэгдүүлээд байна.
Кир: Тэр өөрөө л эхэлдэг.
Ира: Яна гэр бүлийг маш их хүсдэг, өөрийн гэсэн гэр бүлийг. Ойлгож байна уу? Бас хүүхэд маш их хүсч байгаа. Надад нэг бус удаа энэ тухай хэлж байсан. Магадгүй тэр ердөө л чамаас айж байгаа байх. Харин би ачаа үнэхээр хүсч байна. Бас мөнгө.
Кир: Мөнгийг бүгд л хүсдэг.
Ира: Би ч гэсэн хүсч байна. Надад мөнгө хэрэгтэй байна. Энэ бүхнийг хар. Энэ бас л миний хүүхэд. Яг Яна шиг. Миний их сургууль. Надад ч гэсэн том асуудал байна, Кирилл. Би сайн багш нараас халахаас араггүй болсон. Би энэ хамт олныг олон жилийн турш бий болгосон.
Кир: Чамайг хүндэлж байна, Ир. Миний аав яг ийм байсан. Комбинат дампуурах үед бүгдээс нь мөнгө гуйсан. Бүгдийг нь комбинатад зарцуулсан. Өөртөө сохор зоос ч аваагүй. Тэгэхэд бид нийтийн байранд амьдардаг байлаа. Ээж бидэнд хоол хийж өгнө. Би чамд мөнгө өгнө. Яаж мэдэхэв, үрийн шингэний шинжилгээг ч гэсэн.
Ира: Надад сая евро хэрэгтэй.
Кир: Мөнгө өгнө, үрийн шингэнээ ч өгнө. Яна төрүүлэхгүй бол өөрөө төрүүлнэ шүү.
--------------------------------------------------------------------------------------------
Вал: Мөрөө сулла, жигд амьсгал, чанга атга. Та өөрийнхөө гарт амьдралаа барьж байна гэж төсөөл.
Мир: Чөтгөр гэж, юу гээч зовлон бэ?
Вал: Энэ тайвшрах дасгал. Та маш их стресстэй байна. Бүх бие нь хөшингө. Та үргэлж нэг юм бодож байгааг би хардаг. Толгойгоо чөлөөл.
Мир: Би чадахгүй. Би тэр Кемерево огт явдаггүй байж. Буцаж ирээд хичнээн бодов, Янкаг, тэр ухныг. Ирка дүрдээ орчихсон, түүнийг ал гэж байна.
Вал: Тэр ноцтой хэлээгүй байх.
Мир: Чи зэвүүцсэн царайг нь харсан ч болоосой. Түүнийг ална, ална. Тэр мөнгөгүй, бүр ухаан нь самуурчихсан. Хэрэв нэг юм болбол намайг л суулгана. Би муу эцэг.
Вал: Та гайхалтай эцэг. Зүгээр л ямар ч сайхан сонголтгүй нөхцөл байдал нь тийм байна.
Мир: Сайн эцэг эргэлзэлгүйгээр тэр новшийг хашраах байсан. Харин би чадаагүй. За, бидэнд цааш юу байна?
Вал: Яг адилхан. Дахиад хоёр оролт.
Мир: Үгүй ээ.
Вал: Та хэн, хаанаас гэдгээ сана.
Мир: Тиймээ, тийм.
Вал: Энэ таны амьдрал. Түүнээс чанга атга. Чанга.
Мир: Тиймээ, тийм.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Бид өнгөрсөн үеийн сексийн зан байдлыг авч үзсэн. Бид хэзээ нь амиа бодсон, шударга бус, эсвэл бүдүүлэг байснаа судалсан. Бид хэн нэгнийг гомдоож байсан уу? Ямар ч үндэслэлгүйгээр хардал, сэрдэлт, гутрал төрж байсан уу? Би юугаар муу үйлдэл хийсэн бэ? Бид биеэ яаж авч явах ёстой байсан бэ? Бид бидний ирээдүйн бэлгийн амьдралд ухаалаг, эрүүл, төгс бие хүнийг бүтээхийг хичээж байна. Бид санаж байгаа, бидний сексийн боломжийг бурханаас бидэнд бэлэглэсэн. Тиймдээ ч энэ хишиг, түүнийг хөнгөн хуумгай, амиа бодож ашиглаж болохгүй. Мөн үүнд үл тоосон, үзэн ядсан байдлаар хандаж болохгүй. Хэрэв бидэнд харамсал байхгүй, бидний зан байдал нэг нэгэндээ хохирол учруулсаар байвал бид алж эхлэнэ. Энэ бол онолын үндэслэл биш, харин бидний өнгөрсөн үеийн баримттай туршлага.
Иль: Новш гэж, би чамайг ойлгохгүй байна, ухаалаг секс гэж юу вэ? Энэ юу юм? Би гэхэд хэнийг ч гомдоож байгаагүй, тэр тусмаа секст. Миний бүх юм төгс байдаг.
Эр: Чиний төлөө баяртай байна, Илья. Чи группт нэгэнт эрүүл ирээгүй ч гэсэн мэдээж үлдэж болно, гэхдээ бодлоо хэлэхээ тэвчиж бай.
Иль: Новш гэж, чи намайг энэ тэнэг дүрэм, хязгаарлалтаар залхааж байна. Би зүгээр л хэлмээр байна. Чи намайг сонсч болох уу?
Эр: Энд чиний согтуу яриа хэнд ч сонирхолтой биш. Энд эрүүлдээ туршлагаа хуваалцдаг болхоос согтуудаа биш.
Иль: Харин би зөвхөн согтуудаа хэлж чадна. Энд бэлгийн сулралтай азгүй юмнууд цуглачихаж. Оюун санагаар халхавчилж, бүгд тийм байгаасай гэж хүсдэг. Харин би тэгэхгүй, ойлгомжтой юу?
Эр: Манай цуглааныг орхиод гар.
Эр: Хөөе, би бэлгийн сулралтай биш, эндээс гар.
Иль: Гар хангалга хийгч ээ, чи энд үгээ хэлэхээс өмнө эхлээд өөрийгөө танилцуулчих. Чи гараа ав, энэ ямар үнэтэйг чи мэдэх үү?
Эр: Би мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Алив, эндээс зайл.
Эр: Дээс аваад ир, тэнд, хайрцагт байгаа.
Эр: Цагдаа дуудах юм уу?
Иль: Новш, дүүрсэн азгүй юмнууд. Та нар бүгдээрээ новшнууд.
Эр: Хэрэггүй. Оюунлаг биш.
Эм: Та нар түүнийг хар даа. Түүнийг биднээс ганцхан хундага тусгаарлаж байна.
Эр: Хөлийг нь барь.
Эр: Чи түүнийг сурамгай барьж авлаа.
Эр: Би хамгийн сүүлд 5 жилийн өмнө зодолдсон, согтуудаа. Үзэлцмээр санагдаад.
Эр: Энэ ч муу шүү. Тэгж хүсэх муу, энэ бол дон. Одоо группээ үргэлжлүүлцгээе.
Эм: Энэ нэг юмыг яах вэ?
Эр: Хэвтээд сонсч байг. Дараа нь тайлна. Алив, сууцгаа. Анхаарах хэрэггүй. Анхаарах хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Та юу хүссэн бэ?
Эр: Кириллээс мөнгө, хаалгаа онгойлгоно уу.
Ира: За? Үгүй би... би хараахан очоогүй байна, гэхдээ би удахгүй. Гоймон, лоски, тиймээ, мэдээж. За, тэгье, дуртайяа. Бяслаг... юу гэнэ ээ? Бяслаг байхгүй юу? Тиймээ, мэдээж. Би авъя. За.
--------------------------------------------------------------------------------------------
Женя: Та нээрэн үүнийг хийхээр шийдсэн үү?
Ира: Хоёр дахь хагасыг нь ажлаа хийсний дараа аваарай.
Женя: Хэрэв би энэ мөнгийг авбал хэдийн буцах замгүй болно гэдгийг та ойлгож байна уу?
Ира: Энэ золгүй явдал байхыг би хүсч байна.
Женя: Та кино их үздэг үү? Аль дээр вэ, моринд мөргүүлэх, сүйхээр дайруулах уу?
Ира: Надад хэрэгтэй юм бол Янаг сэжиглэхгүй байх ёстой.
Женя: Харин энэ чинь төвөгтэй. Сэжиглэгдэх эхний хүн нь тэр.
Ира: Тэгвэл, тэр сэжиглэгдэхгүй байхаар зохицуулж хий.
Женя: Ойлголоо.
Ира: Чи өөрөө түүнийг алах уу?
Женя: Та түүнийг ална. Таны гарт ямар багаж байх нь одоо чухал биш. Та яг чадна биз?
Ира: Мэдэхгүй, надад сонголт алга.
Женя: Энэ цөөрмийн нугаснууд ямар тарган юм? Байгалийг биширдэг. Сонголт байхгүй гэсэн үү? Яахав, байхгүй бол байхгүй. Хоёулаа үнсэлцье. Паркад байдаг дурласан хосууд шиг. Хэзээ ч юм сандал дээр үнсэлцэж байсан уу?
Ира: Үгүй байх, санахгүй байна. Мэдэхгүй байна.
Женя: Харин би өөрийнхөө үнсэлт болгоныг санадаг. Үнсэлцэх дуртай.
Ира: Тэгье, үнсэлцье, гэхдээ удахгүй шүү. Би бяслаг авах ёстой.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Хайрт минь, чи хаана байна?
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Битгий тамхи тат, муу.
Яна: Болсон уу?
Кир: Үгүй ээ, энийг чамд.
Яна: Согтуу юу?
Кир: Аз жаргалдаа согтчихлоо. Эмчид очлоо.
Яна: Өвдсөн юм уу?
Кир: Шинжилгээ өгсөн. Би чинь залуу хүн биш, удаан амьдармаар л байна. Чи ч гэсэн эмчид очих хэрэгтэй, яаж мэдэхэв, хар тамхи хэрэглэдэг байсан.
Яна: Сонирхолтой, ямар эмчид очих вэ?
Кир: Бүгдэд нь.
Яна: Би хаашаа ч явахгүй.
Кир: Явна аа, хонгор минь. Бас ээжийг чинь урина. Харин аавыгаа дуудах хэрэггүй, тэр энд байсан, би түүнийг нүдсэн юм. Тэр суусны дараа их эвгүй болчихож. Чи уусан юм уу?
Яна: Зочин ирээд.
Кир: Хэн?
Яна: Найз.
Кир: Чиний экс үү?
Яна: Үгүй ээ, жинхэнэ нь.
Кир: Зогс. Тэр хэн бэ?
Яна: Залуухан, хүчтэй, эрүүл. Түүнд чам шиг шинжилгээ өгөх хэрэг байхгүй.
Кир: Намайг уурлуулмаар байна уу? Та нар юу хийсэн бэ? Харин хариулахаасаа өмнө сайтар бодоорой.
Яна: Юуг нь бодох юм? Би яг байснаар нь хэлье. Үнсэлцсэн, тэврэлдсэн, дараа нь тэр намайг нүцгэлсэн. Ашгүй нэг миний сэрэл хөдөлсөн.
--------------------------------------------------------------------------------------------
Женя: Кино байна даа.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Маш сайхан даашинз байна.
Ира: Тиймүү? Чамд таалагдаж байна уу?
Вик: Маш их.
Ира: Үүнийг эртнээс мөрөөдсөн юм.
Вик: Аан гээч, надад эвгүй санагдаад байна, би явж хувцсаа сольж ирэх үү? Өмд, хослол...
Ира: Үгүй ээ, хэрэггүй.
Вик: Ира, нэг юм болсон уу?
Ира: Хэзээ?
Вик: Өнөөдөр. Чи өнөөдөр их л хачин байна. Өглөөнөөс эхлээд.
Ира: Чамд таалагдаагүй юу?
Вик: Таалагдсан. Тийм юм хэнд таалагдахгүй байх юм? Зүгээр л чамаас юу хүлээж болохыг мэдэхгүй байна. Чи тааварлахыг араггүй. Өглөө нь тагтан дээр, одоо ийм даашинзтай гоймон идэж байдаг. Маргааш хамт ресторанд орох уу? Би урьж байна. Хүссэнээ сонгоорой.
Ира: Би хамгийн үнэтэйг нь сонгоно.
Вик: Юу... хамгийн, хамгийн үнэтэй бишээс нь сонгоорой.
Ира: Баярлалаа, Витя. Чиний ч зөв. Би энд зохимжгүй харагдаж байгаа. Энэ даашинзтайгаар. Би явж хувцсаа солъё.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Чи амласан. Чи амласан! Муу! Муу новш! Өлөгчин!
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Намайг уучлаарай. Хэтрүүлчихлээ. Би ойлгож байгаа, чи хэнтэй ч унтаагүй. Бас найзыгаа тэгж чадахгүй байсан. Гэхдээ чи ч гэсэн тэгж хэлдэг. Намайг мэдсээр байж. Нэг юм хэлээч.
Яна: Чамайг үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!
Кир: Би чамд хайртай.
Яна: Үзэн ядаж байна.
Кир: Аминаасаа ч илүү хайртай. Уучлаач.
Яна: Надаас гараа тат.
Кир: Уучил. Уучил. Намайг уучлаач.
Яна: Миний найзыг авир. Тэр Кемеровод байгаа.
Кир: Нөгөө өвчтэй юу?
Яна: Чи өөрөө өвчтэй. Түүний хойноос онгоц явуул.
Кир: Ойлголоо, авчиръя. Чи намайг уучлах уу?
Яна: Авчир.
Кир: Би чамд хайртай.
--------------------------------------------------------------------------------------------
Лена: Тиймээ, би уусан. Чи буруутай. Чи намайг харж байх ёстой байсан. Николай Васильевич чамд маш их дургүйцэнэ.
Иль: Тэр хүртээлгүй, тэр бүр надад мөнгө төлөөгүй.
Лена: Чи царайлаг юмаа.
Иль: Надад энэ хослолыг хог гэж хэлсэн.
Лена: Харин чи тэр хүний нүүр лүү нулимаад түүнийг дахиж хэзээ ч бүү сонс. Чи хаана байсан бэ?
Иль: Ажлаар.
Лена: Эмэгтэй хүнтэй юу? Тэр чамд хослолын тухай хэлсэн үү? Харин чи бидний тухай хэлсэн үү? Тэгвэл тэр хардаж байна. Эсвэл тэр мэдрэмжгүй. Харин надад мэдрэмж байдаг. Чи сайхан эр. Өрөө рүү явцгаая. Дургүйцэхгүй биз?
--------------------------------------------------------------------------------------------
Лена: Тэр яасан бэ?
Иль: Юу болсныг би мэдэхгүй.
Лена: Алив, туслая.
Иль: Хэрэггүй.
Лена: Зүгээр, ийм юм байх.
Иль: Хэрэггүй. Юу ч болохгүй.
Лена: Яагаад?
Иль: Би хүсэхгүй байна.
Лена: Тийм бол чи яах гэж ирээв? Өрөвдүүлэх гэсэн үү? Юугаа харсан юм? Чи хаана байсан? Өөрийнхөө Янагийнд уу? Би чамд биеэ үнэлэгч биш. Хүсвэл ирдэг, хүсвэл явчихдаг. Яв, дахиж битгий ирээрэй.
Иль: Би гэрээ байгуулна. Чамтай хамт ажиллана.
Лена: Надтай ажиллах аа?
Иль: Чамд ажиллана.
Лена: Зөв. Надад. Чи сайтар бодсон уу?
Иль: Би бодоогүй, зүгээр л зөвшөөрч байна.
Лена: Явж унтацгаая, би их ядарлаа. Чи буцаад ирсэн нь сайн боллоо. Чи надад үгүйлэгдээд байсан.
--------------------------------------------------------------------------------------------
Валя: Энэ юу вэ?
Эр: Москва руу нисэх онгоц.
Валя: Яах гэж?
Эр: Яна Александровна чамайг тэнд хүлээж байгаа.
Валя: Новш гэж, яаж ч хичээгээд салахгүй юм. За, за, нисэцгээе.
Эм: Орно уу.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Өглөөний мэнд, хайрт минь. Чиний дуртай өглөөний ундыг бэлдсэн. Чиний найзыг удахгүй авчирна.
Яна: Валя манайд хэсэг хугацаанд амьдрана, дараа нь чи түүнд байр хөлслөөрэй.
Кир: Яагаад би?
Яна: Чи.
Кир: Тэр өвчтэй гэж чи хэлсэн.
Яна: Валя тун хэтрүүлсэн юм. Одоо тайван байх ёстой.
Кир: Тэр хар тамхичин юм уу?
Яна: Тиймээ. Яг чам шиг. Яг над шиг.
Кир: Чи хэдийн хар тамхичин биш. Тэр тусмаа би болиод удаж байгаа.
Яна: Энэ чамд архи ууж, намайг хүчиндэхэд саад болдоггүй.
Кир: Энэ гэр бүлийн асуудал. Ер нь тэгээд хэн байтлаа эхнэрээ хүчинддэг юм? Утгагүй зүйл. Бидэнд энд тэр хүүхэн ямар хэрэгтэй гэж?
Яна: Миний бүх юм сайхан байхыг би хүсдэг. Ядаж хэн нэгний бүх юм сайхан байхын тулд. Би түүнд туслана.
Кир: Чи минь ямар ч сайхан сэтгэлтэй юм. Чи сайн ээж болно.
--------------------------------------------------------------------------------------------
Ник: Бүгдийг нь уншсан уу?
Иль: Би урьдчилгаа мөнгийг нь уншлаа.
Ник: Урьдчилгаа.
Лена: Нэг жилийн гэрээ. Миний хэлсэн бүхнийг хийнэ. Миний үйлчлүүлэгчидтэй ажиллана, идэвхтэй сургалт явуулж, зөвлөгөө өгнө. Бидний бизнесийг урагшлуулахад оролцоно. Би чамайг сурталчилж, хөрөнгө оруулна.
Ник: Лена үүнийг сайн чаддаг. Одоо үүнийг шинэ форматаар мөнгө болгох хэрэгтэй. Номоор боломжийг мөнгө олох араггүй болсон.
Лена: Тэр тусмаа хүмүүс бага уншдаг болсон.
Иль: Муухан бичдэг болсон байж мэднэ.
Ник: Энэ ч тийм шүү. Чамд тохирч байна уу?
Иль: Тиймээ.
Ник: За, ирэх 7 хоногт манайд хамт олны хоёр ч идэвхтэй сургалттай. 60 хүн. Харин хувиараа үйлчлүүлэгчдийн тухайд Лена эгч бүгдийг хэлж өгнө. Баяр хүргэе. За, амжилтын төлөө. Эрүүл энхийн төлөө.
Лена: Сайн байна. Чи харамсахгүй. Бид үүнийг тэмдэглэх хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Сэрээрэй.
Валя: Би хаана байна?
Эм: Москвад.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Бод доо, онгоцонд ганцаараа нисээд л.
Валя: Тансаг онгоц. Харин дотор эвгүйрхээд байх шиг байсан. Хоёр ч удаа.
Яна: Эмч чамайг дахиад хоёр өдөр унтах хэрэгтэй гэсэн. Дараа нь сайхан болно. Хоёулаа ажил амжуулна.
Валя: Ямар ажил?
Яна: Сонирхолтой. Группт очно, чамд шүд хийлгэнэ. Ажил хийнэ.
Валя: Би урд нь Москвад ажиллаж байсан.
Яна: Нээрэн үү? Сонирхолтой нь, хаана?
Валя: Гүүрэн доор. Шелепихинский гүүр. Энэ, москвагийнхан хүндхэн хөдөлмөрт минь талархсан юм.
Яна: Би өөр ажлын тухай. Надад хана будаж өгөх үү? Чи чинь будагчин.
Валя: Бас шаварчин. Бүр ямар гээч? Ямар ч нүүр будалтаас илүү шавар хийнэ.
Яна: Гайхалтай.
Валя: Миний бөгсийг бас угаах уу?
Яна: Үгүй ээ, тэрийг өөрөө угаагаарай.
Валя: Харамсалтай. Онгоцоор ирсэн, бөгсөө цэвэрлэмээр байдаг. Үргэлжлүүлээд угаа.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Эмч чамд өг гэсэн. Май. Уучих, тэгээд амар.
Валя: Энэ бага байна. Надад дахиад өгчих. Би унтахгүй байх.
Яна: Үгүй.
Валя: Тэр бас энд үү?
Яна: Хэн?
Валя: Чиний нөхөр.
Яна: Ажлаар явчихсан. Наадахаа уучих.
Валя: Сонс, би одоо манарна, биеэ барьж чадахгүй түүнийг дүрж мэднэ.
Яна: Тэгсний хэрэггүй. Би өөрөө.
Валя: Өөрөө бол өөрөө биз.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Уу.
Мир: Энэ юу вэ?
Рита: Детокс.
Мир: Пүү, би баларна.
Рита: Сайн л байна, чи цэвэршинэ. Энэ согтууруулах ундаа, хорыг гадагшлуулдаг юм.
Мир: Би уухгүй байгаа. Миний бүх юм хэдийн гарчихсан.
Рита: Бүгд биш. Уу.
Мир: Энд юу байна?
Рита: Саша, боль. Надад зав алга.
Мир: Надад зав байна. Надад чөлөөт цаг зөндөө. Нааш ир.
Рита: Бид Аленкаг сэрээчихнэ, Саша.
Мир: Хэрэв чи хашхирахгүй бол сэрээхгүй.
Рита: Хэрэв би хашхирмаар санагдвал яахав?
Мир: Тэгвэл хашхир. Чангаар хашхир, ойлгосон уу? Чөтгөр гэж. Эндээ хүлээж бай. Хөрч болохгүй шүү. Энэ Яна байна.
Яна: Сайн уу, ааваа.
Рита: Сайн уу.
Яна: Май.
Рита: Баярлалаа, чамайг хараагүй уджээ.
Мир: Бид энд юунд зогссон юм? Орооч. Хүсвэл Анечкаг хараарай.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн охин байна. Хөөрхөн. Ритатай адилхан юм. Чамтай тийм ч төсгүй. Тэр яг таных биз, ааваа?
Мир: Минийх, тэр минийх. Хоёр хайртай охид минь уулзлаа. Тэвэрмээр байна уу?
Яна: Болох юм уу?
Рита: Болгоомжтой.
Мир: Үгүй хар даа, чамайг шууд л таньж байна.
Яна: Сайн уу.
Мир: Намайг суллагдахад Анечка надаас айгаад байсан. Би гараа сунгасан чинь галзуу юм шиг орилж гарсан. Дараа нь Ритка бид хоёр бодож олсон юм. Рита гар дээрээ авна, би тэднийг тэвэрдэг. Удахгүй аавдаа дассан.
Рита: Анечка надаас илүү Сашад хайртай. Түүнийг хараад гараа сунгахаар нь инээдэг.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Удах уу?
Яна: Мэдэхгүй ээ.
Мир: Та нар тэндээ амьдарч байна уу? Байшиндаа байгаа юу?
Рита: Сайхан харагдаж байна. Өнгөлөг болж.
Яна: Чи Сибирьт хагас жил болбол бас л өнгөлөг болно. Энэ чамд Итали биш.
Мир: Энэ, Рита өөрөө бялуу хийсэн юм. Их амттай, амсаад үз.
Рита: Үхрийн нүдээр. Надад зөвхөн амин дэмүүд хэрэгтэй. Гашуун байж таарсан, гэхдээ бялуунд зүгээр биз дээ?
Мир: Хэрэв чамд миний тусламж хэрэгтэй бол хэлээрэй, би чиний төлөө бүгдийг хийнэ.
Рита: Саша, юуны чинь тусламж? Бүх юм сайхан л байна. Яна Москвад буцаж ирсэн, бид суугаад ярилцаж байна.
Мир: Чи дуугай бол. Ян. Би чиний төлөө юу хийж чадах вэ?
Яна: Юу ч биш.
Мир: Яна, юу болсон юм?
Яна: Зүгээр.
Мир: Ян? Яна.
Рита: Зүгээр дээ, зүгээр. Зүгээр. Бүх юм зүгээр. Бүх юм зүгээр. Зүгээр. Бүх юм зүгээр.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав аа, та хаачих гээв?
Рита: Саша, чи хаачих нь вэ? Битгий яваач, Саш. Саш. Сэтгэлээр уначихлаа, дахиад л ууна.
Яна: Би яваад аваад ирье.
Рита: Үгүй ээ, хэрэггүй. Ууж байг.
Яна: Та нар дээр дэмий ирлээ.
Рита: Яночка. Биднээс хамгийн зоригтой нь.
Яна: Би хамгийн тэнэг нь.
Рита: Хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн шударга. Одоо болно ш дээ. Бид өдөржин ингээд хамт уйлвал нүд хавдах байлгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Хайрт минь, би ирлээ. Чи хаана байна? Яна хаана байна?
Валя: Мэдэхгүй ээ.
Кир: Харин чи тэгвэл түүний найз, хар тамхичин, янхан байх нь.
Валя: Тиймээ.
Кир: Чамайг хэн гэдэг вэ, сайхан бүсгүй?
Валя: Валя. Валя “Сансарын нисэгч”.
Кир: Яагаад сансарын нисэгч?
Валя: Бүгдийг нь нистэл хөхдөг юм.
Кир: Би ч гэсэн чамтай нисэх юмсан. За, тоглосон юм. Би эхнэрээ хуурдаггүй. Унтаж амраад эндээс арилж үз, Валя. Тэгэхгүй бол Янка сайхан сэтгэлтэй, элдэвийн золбин юмнууд дагуулж ирнэ. Чам шиг балиар янхны оронд хогоос муурын зулзага авчирсан бол дээр байж. Юм хулгайлвал би чамайг өөрөө сансарт нисгэнэ, хэсэг хэсгээр нь.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Товчхондоо, Кириллээс зугтахын тулд чамд оргох төлөвлөгөө хэрэгтэй. Эсвэл юу ч юм хийх хэрэгтэй, шатаах, хордуулах. Тэгээд гол нь мөнгөний талаар мартаж болохгүй. Тэр манайх болох ёстой.
Яна: Манай?
Рита: Өөрөөр, чинийх. Чинийх, зүгээр л Саша бид хоёрт дээд тал нь хагас жилийн мөнгө үлдсэн. Ээж чинь бүр дампуурч байх шиг, Дашка надад бүгдийг ярьсан. Сашаг ийм насанд тэнсэнтэй гээд ажилд авахгүй байгаа. Би түүнийг гараасаа гаргахгүй.
Яна: Би бүгдийг нь тэжээхийг чи хүсч байна уу?
Рита: Мэдээж үгүй дээ. Үгүй, зүгээр л хэлж байна, чи маш хүнд байдалд орсон, тийм үү? Чи түүнээс бид бүгдэд хүрэлцэх маш их мөнгөтэй гарч болно. Янчик. Сашагийн төлөө би чамд маш их талархадаг. Би түүний өмнөөс чамд насныхаа эцэс хүртэл өртэй. Тэр Кириллтэй байх аймшигтай гэдгийг би ойлгож байгаа. Би ойлгож байна. Гэхдээ, нөхцөл байдлыг арай өргөнөөр харах гээд үз.
Яна: Юуны чинь өргөн?
Рита: Хямрал бол шинэ боломжууд. Чи түүнээс ялагч болж гарч чадна.
Яна: Юу гээч, надад энэ бүхэн хэрэгтэй байсан юм шиг санагддагш. Зөвхөн аавыг гаргах гэж биш. Надад энэ хэрэгтэй байж. Би хэрэглэхээ хэзээ ч болихгүй байх байсан. Энэ аймшигтай ч, тэр надад тусалсан цорын ганц хүн. Тэр Кирилл.
Рита: Чи юу яриад байна аа? Тэр чамд яаж тусалсан гэж?
Яна: Хэрэв би хэрэглэж байгааг мэдвэл зодно гэж хэлсэн. Би уусан. Тэр намайг яаж нүдсэнийг мэдэх үү? Би группт явж эхэлсэн гэж бүгдэд нь хэлдэг. Учир нь өөрчлөгдөж, амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн гэж. Үнэн хэрэгтээ би айсан. Намайг үнэхээр зодно гэхээс би айсан. Энэ тус болсон. Одоо би түүнд талархадаг.
Рита: Чи өвчтэй юу? Тэр чамайг зодсоны төлөө чи талархадаг юм уу?
Яна: Тиймээ.
Рита: Саша хаашаа алга болчихов оо. Дахиад л согтуу орж ирнэ. Сашаг уухаа больтол нь нүдэх хүн хэрэгтэй биз дээ?
Яна: Гуйж өгч болно.
Рита: Хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Чамд юу хэрэгтэй юм?
Мир: Чи хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Чи хаана байна? Хаана?
Кир: Надад цаг бага байна, удахгүй миний дуртай нэвтрүүлэг эхлэнэ.
Мир: Дараа нь үзээрэй.
Кир: Юундаа ийм ууртай байна?
Мир: Яна дахиж чам дээр ирэхгүй.
Кир: Та нар надад ямар яршигтай байна аа? Тэгээд чи яах гэж ирэв? Бас л мөнгө гуйх гэж үү?
Мир: Тэр дахиж ирэхгүй, чи сонссон уу?
Кир: Сонсоогүй.
Мир: Би чамаас сайнаар гуйж байна. Түүнийг орхи.
Кир: Би зөвхөн муугаар ойлгодог.
Женя: Пөөх!
--------------------------------------------------------------------------------------------
Женя: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Чи яараад байна, би бүр өмнөх нүүдлээ ч бодоогүй байна.
Ира: Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй. Хэрэггүй. Зоригтой нүү.
Вик: Ингээд.
Ира: Харин одоо миний удирдлага дор бэрсний гамбитын нүүдэл.
Вик: Энэ юу болохыг мэдэхгүй. Гэхдээ тачаангүй сонсогдож байна. Аан, ийм учиртай байжээ. Нэг хүн хашхирч байна.
Мир: Ир!
Ира: Саша бололтой.
Вик: Өө, Саш, сайн уу. Ир, Саша ирж. Ороод ир. 2-р давхарт, 35 тоот.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Бидэнтэй хамт хооллох уу?
Мир: Үгүй ээ.
Вик: Цай юу?
Мир: Үгүй ээ. Чамд архи байна уу?
Ира: Үгүй ээ, архи байхгүй.
Мир: Би танайд хоноё.
Ира: Чамайг энд байгааг Рита мэдэх үү?
Мир: Үгүй.
Ира: Саша. Юу болсон юм?
Вик: Ир, юуны чинь юу болов гэж. Тэд муудалцахгүй юу. Юу нь ойлгомжгүй байна? Тийм үү, Саша? Тэр хэн рүү явах вэ? Мэдээж төрөл төрөгсөд рүүгээ. Мэдээж, үлд. Би буйдан дээр чамд ор засна.
Мир: Яна буцаж ирснийг чи мэдсэн үү?
Вик: Юун буцаж ирэх?
Мир: Мэдсэнийг чинь харж байна. Чи уулзсан уу?
Ира: Үгүй.
Мир: Би уулзсан, тэр манайд ирсэн. Манай охин надаас тусламж хүсч ирсэн.
Ира: Тэр яасан юм?
Мир: Одоо охин санаа зоволтгүй болсон. Харин танайх тухтай юм. Автозаводскт байр хөлсөлж байснаа санаж байна уу? Яг ийм байсан.
Ира: Өөр байсан.
Мир: Яг ийм!
Вик: Ир, хэрэв Саша ийм гэж хэлсэн бол ийм л гэсэн үг.
Мир: Чи зөвхөн хэрэгтэй гэсэн тэр зүйлээ санахыг хүсдэг. Харин би бүгдийг санадаг.
Ира: Хэрэв чи гэр бүлийн хэрүүл хийх гэж ирсэн бол явсан нь дээр.
Мир: Чи манай гэр бүлийг хэлэв үү? Манайхыг уу? Тэр ер нь манайд байсан уу?
Вик: Би нэг удаа байр хөлсөлсөн. Тэнд гал тогоо нь өрөөнөөсөө том байж билээ. Бод доо. Яах гэж тэгж барьдаг юм? Тэр хэнд хэрэгтэй гэж?
Мир: Үгүй байлгүй дээ.
Вик: Тиймээ. Тэгэхэд би гал тогоонд амьдарч, өрөөнд хооллодог байсан.
Мир: Чи сайхан бодож олж. Ухаалаг байна. Ядарч байна. Хүнд өдөр байлаа. Надад ор засаад өгөх үү, Витя? Би унтмаар байна.
Вик: Тэгье, мэдээж. Маргааш шинэ өдөр, шинэ баяр баясал ирнэ.
Мир: Магадгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Лена: Чи битгий ингэж давхиач. Надад чамтай явах аймаар байна. Дахиад осолд орж мэднэ.
Иль: Тэгж яривал чи осол хийсэн.
Лена: Машин чамд ямар санагдав?
Иль: Ёстой янзтай.
Лена: Чинийх.
Иль: Ямар утгаар минийх гэж?
Лена: Би чамд энэ машиныг бэлэглэж байна. Надаас чамд өгөх бэлэг. Юу нь ойлгомжгүй байна?
Иль: Би үүнийг авч чадахгүй.
Лена: Хүсч байна, чадна, болно. Чи өөрөө сургасан. Чи үүнийг авч болно. Харин би чамайг хүсч байна.
Иль: Хүлээ, хүлээ. Юу, шууд энд гэж үү?
Лена: Тиймээ. Хамгийн гол нь нэг юм харуулах хэрэгтэй. Тохирохгүй байж мэднэ. Тэгвэл солихоос араггүй.
Иль: Бүгд тохирно. Би одоо чамд бүх туршлагаа харуулна.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв:
Back to episodes Go home