АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-3

54:38 мин.

Дүрүүд:

Эр

Илья    

Миронов    

Виктор                      Ирагийн хамтран амьдрагч

Кирилл                     Янагийн нөхөр

+Николай Васильевич  Ленагийн төлөөлөгч

+Андрей

+Женя                      мөрдөгч

 

 

Эм

Яна                                 Кириллийн эхнэр

Ира            

Рита                                Мироновын эхнэр

Нина Егоровна               Кириллийн ээж

Валя “Сансарын нисэгч”      янхан, хар тамхичин

+Леня эгч                       зохиолч

+Катя                        сонсогч

+Даша                      Ирагийн нарийн бичиг

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Таны хувцас, таны хэлснээр бүгдийг нь цэвэрлэсэн.

Иль: Баярлалаа. Одоохон. Уучлаарай, найз аа. Мөнгө алга. Энэ. Том алим.

Эр:   Тэгвэл лийр нь дээр.

Лена:    Чи яагаад ийм эрт босов? Надад буцаад ир.

Иль: Гурван өдөр хэвтлээ.

Лена:    Янзтай, бидэнд таалагдаж байгаа ш дээ.

Иль: Ойлголоо, чи маргааш явах уу?

Лена:    Би бодлоо өөрчилсөн. Надад нэг төлөвлөгөө байна.

Иль: Ямар?

Лена:    Одоохондоо мэдэхгүй. Чи их үсэрхэг юмаа. Надад их таалагдсан. Яг сармагчин. Харин би сармагчинг хүн болгож чадна. Хувьсалд хэдэн сая жил шаардагдсан, харин би илүү хурднаар чадна. Би үлдэнэ, харин чи надтай байна.

Иль: Яах гэж?

Лена:    Яагаад гэхээр би уухгүйн тулд. Бид орондоо байхад би уухгүй. Ингэж миний сексийн дон илэрдэг. Түүнээс намайг эмчлэх гэсний хэрэггүй.

Иль: Надад тэр хэрэггүй.

Лена:    Чамд юу хэрэгтэйг бид одоо мэдчихье. Надад ямар төлөвлөгөө байна?

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-3

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Бид хаашаа явж байна.

Лена:    Чи харна.

Иль: Ингэхэд чи яагаад галзуу юм шиг бичдэг юм?

Лена:    Би яг галзуу юм шиг ажилладаг. Би 7 сая дагагчтай. Бүгдэд нь миний анхаарал хэрэгтэй.

Иль: Яах гэж?

Лена:    Тэд намайг дуурайдаг, надтай адилхан байхыг хүсдэг. Хүмүүст үргэлж төгс хүн, баатар хэрэгтэй. Харин одоо баатрууд байхгүй.

Иль: Чи тэдний төгс хүн үү?

Лена:    Тиймээ, бодоод үз, би. Чи тэгж бодохгүй байна уу? Яагаад гэхээр чи миний зүрхэндбайдаггүй.

Иль: Чи шашны бүлэглэлтэй юм уу?

Лена:    Тэд миний хэлсэн бүхнийг хийдэг.

Иль: Тэгээд, одоо чи юу хэлж байна?

Лена:    Би одоо тэдэнд одоо ухамсарын орон зайд байх ёстойг хэллээ.

Иль: Яаж?

Лена:    Дагагч бол, бүгдийг олж мэднэ.

Иль: Бид хаана байна?

Лена:    Дараа нь асуултаа асуугаарай. Хүлээ.

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Бидний ээлж.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Өглөөний мэнд, Ир. Ямар сандал хаясныг чи хар даа. Энэ чинь жинхэнэ модерн. 20-р зууны эхэн.

Ира: Чи хог дээрээс олсон юм уу?

Вик:  Тиймээ. Бод доо, хогоо хаях гээд очтол энэ байж байсан. Хүмүүс эд зүйлсийн үнэ цэнийг ер ойлгодоггүй.

Ира: Лак хүчтэй үнэртэй байна. Миний толгой өвдчихлөө. Энд лакадахгүй байж болох уу?

Вик:  Ир, би чамд эм өгөх үү?

Ира: Чи гэртээ лакадахыг би хүсэхгүй байна. Хэрэв үүнийг ер нь гэр гэж хэлж болдог бол.

Вик:  Өнөөдөр буруу хөлнөөсөө боссон уу? Ир, чамайг тагтан дээр тамхи татна гэж бид байрны эзэнд амласан.

Ира: Энэ чи амласан. Бурхан минь, цухалдаад байх юм.

Вик:  Юунд?

Ира: Бүгдэд. Энэ бүхэнд. Чиний тайван байдал, ямар ч нөхцөлд амьдрана гэсэн итгэл чинь цухалдуулж байна. Хогоос сандал олоод баясаж байхад би шээстэй шатаар явж чадахгүй байна. 

Вик:  Ир, минийхээр, чи хүндрүүлээд байна. Энэ 4-р давхарын нохойных. Тэр хөгшин, заримдаа гадаа гарч амждаггүй. Чи энд бөөн орон гэргүйчүүд орцонд шээдэг юм шиг ярьж байна.

Ира: Чухам хэн орцонд заваарах нь ялгаатай байдаг уу?

Вик:  Би чамд манайд, Серпуховад үлдэж амьдрахыг санал болгосон.

Ира: Тиймээ, тэр оромжноос ажилдаа очтол хагас өдөр болно.

Вик:  Цахилгаан галт тэргээр явж болно, хурдан, тухтай.

Ира: Бурхан минь, ердөө хагас жилийн өмнө би өөрийн байшинтай, гэртээ байсан. Новш гэж.

Вик:  Ир, чи жирийн нэг хүн. Сайхан сэтгэлтэй, ухаантай сайхан хүн, гэхдээ жирийн. Чи цөллөгөнд байгаа хатан хаан биш. Чи үүнийг хэр хурдан ойлгоно, тэр хэрээр амьдрахад амар болно. Булангийн хүнсний дэлгүүр орж, хөршүүдтэйгээ мэндлэнэ.

Ира: За болъё, эм аваад ир. Би жирийн хүн гэдгийг ойлгодоггүй, энэ хоосон зүйл. Хэрэв чи өөрийгөө жирийн хүн гэж боддог бол надад харамсалтай байна. Бас надад хямдхан тогтвортой байдал хэрэггүй. Чи Ницше юу гэж хэлснийг мэдэх үү?

Вик:  Мэдэхгүй.

Ира: Мэдэх ч үгүй. Хэзээ ч.

--------------------------------------------------------------------------------------------

Эм /оператор/: Хэрэглэгч түр холбогдох боломжгүй байна. Дараа дахин залгана уу.    

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Тэгэхээр, хагас цагийн дараа шалгана, ганцхан тамхины иш олбол хална. Энэ одоо та нарын хот. Москваг хайрлаж, түүнд санаа тавьцгаа.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Сонсъё.   

Яна: Сайн уу, Андрей.

Анд: Яна?

Яна: Тиймээ, Яна. Илья хаана байна?

Анд: Би хаанаас мэдэх юм, мэдэх ч хүсэл алга.

Яна: Яагаад?

Анд: Чиний хайр уугаад л, шаналаад л. Чи түүнийг хаясан сайн байна. 

Яна: Би түүнтэй яримаар байна, холбогдож чаддаггүй.

Анд: Тэр согтуудаа утсаа хаясан, эсвэл уучихсан байж мэднэ. Чамд ямар хэрэгтэй юм? Чамайг нөхөртэй гэж сонссон.

Яна: Түүнтэй уулзвал энэ дугаарыг өгөөрэй.

Анд: Тэгье, би яг одоо бүгдийг хаяад тэр тэнэгийг хайхаар явлаа.

Яна: Андрей, хэрэв түүнд юм тохиолдвол би очоод толгойг чинь тасдана.

Анд: Тэг ээ, хүрээд ир, ярилцъя. Дахиад татчихсан юм уу?

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Чимээгүй, Анечка унтаж байна. Яах гэж ирэв?

Ира: Чи өөрөө гуйсан.

Мир: Ира, чи одоо болтол ойлгоогүй юу? Бид юуг ч өөрчилж чадахгүй.

Ира: Чадна.

Мир: Чи бид хоёр юу ч чадахгүй.

Ира: Түүнийг цааш нь харуулъя.

Мир: Юу?

Ира: Ална. Кириллыг. Чи өөрөө үүнийг хүссэн.

Мир: Тиймээ хүссэн, одоо хүсэхгүй байна. Чи юу гэж бодоов, энэ тийм амархан уу?

Ира: Амархан. Хийхээр шийдэх хэрэгтэй.

Мир: Ир, чи сумтай юу?

Ира: Битгий орил. Чинийхүүхэд унтаж байна.

Мир: Чи юу дэмийрээд байна? Чи хүн алж байсан уу? Энэ юу болохыг мэдэх үү?

Ира: Тэр этгээд чиний охиныг хүчиндэж, бид бүгдийг айлгаж байна.

Мир: Миний харснаар чамаас бусдыг нь.

Ира: Чи удахгүй хөгшин, ядуу болно. Рита чамайг хаяна, учир нь тэр хэзээ ч юм миний дурлаж байсан Саша Мироновт дурлаагүй, харин Росмедийн захирал Александр Борисовичид дурласан. Харин одоо Саша Мироновт хэн ч дурлахгүй. Тэнсэн ялтай ялтанд.

Мир: Тэр надтай шоронд гэрлэсэн. Одоо ч гэсэн хайрладаг.

Ира: Жирэмсэн байсан юм. Өөрийн ухаангүй.

Мир: Би Александр Борисович, Росмедийн захирал. Чи, мэдрэл минь, эндээс арилж үз. 

Ира: Энэ яриа болоогүй гэж бодоорой.

Мир: Чи юу сэдээв?

Ира: Юу ч биш.

Мир: Чи эмчлүүлэх хэрэгтэй. Би Виктортой ярина, тэр чамайг ухааруулах биз.

Ира: Виктор хог хэсдэг болсон, тавилга хайдаг. Надтай манатай.

Мир: Дахиж наашаа битгий ир.  

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Кирилл, чи гурван өдөр уулаа. Наранд цохиулна, дуусга.

Кир:  Чи хэзээнээс миний эрүүл мэндэд санаа тавьдаг болчихов?

Яна: Саяхнаас. Хачирхалтай боловч, ямартай ч чи миний нөхөр.

Кир:  Мөнгө хэрэгтэй юу?

Яна: Үгүй. Москва руу явцгаая.

Кир:  Яах гэж? Бидэнд тэнд хийх юмгүй.

Яна: Би эцэг эхээ санаад байна. Тэднийг хараад хайртай гэдгээ ойлголоо. Дүүгээ хармаар байна.

Кир:  Худлаа.

Яна: Худлаа, тиймээ, би зугаацмаар байна, энд уйдаж байна.

Кир:  Зугаацах бол Москвад биш. Аргентин руу явцгаана. Орос хүний зугаацах газар тэнд.

Яна: Би Москва явах хэрэгтэй.

Кир:  Хар тамхиа санасан уу? Мансуурахыг хүссэн үү?

Яна: Үргэлжлүүлээд хагал. Зүрхний шигдээс болно гэж найдъя.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Энэ юу вэ?

Лена:    Чамд хэрэгтэй тэр зүйл.

Иль: Хөөе, эндээс явцгаая. Би яагаад босож чадахгүй байна?

Лена:    Яагаад гэхээр энэ доргоны тос. Доргоны тос, гарч болохгүй.

Иль: Яна?

Лена:    Тиймээ, Яна.

Иль: Чи энд юу хийж явна?

Лена:    Чиний асуултанд хариулж байна. Чамд асуулт байна уу?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Уухаа боль, Илья.

Иль: Сайхан харагдаж байна.

Яна: Харин чи үгүй.

Иль: Чи надад буцаад ирдэг ашгүй дээ.

Яна: Буцаж ирээгүй. Чи яагаад намайг хайгаагүй юм?

Иль: Би чамайг хайсан.

Яна: Худлаа. Ингэвэл чамд аятайхан байсан. Чи миний ээжийг залхаасан.

Иль: Галзуурсан юм уу? Би чиний төлөө эхнэрээ хаясан.

Яна: Тэр чамайг хаясан. Амжилттай яваа эрийг дагасан, зөв ч юм хийсэн.

Иль: Дахиад л мансуурчихсан уу?

Яна: Өөрийгөө нэг хар.

Иль: Миний бүх юм зүгээр. Сайн байгаа. Би сайхан л байна.

Яна: Тэгвэл чи надаас юу хүссэн юм?

Иль: Би чамд хайртай.

Яна: Харин би үгүй. Чи сул дорой, худалч. Би чамд яагаад хэрэгтэйг мэдэх үү?

Иль: Яах гэж?

Яна: Чамд анхаарал хандуулахын тулд. Чи ямар ч нэмэргүй. Хүлээн зөвшөөр. Чи хэн ч биш. Энийг хэл дээ.

Иль: Нэмэргүй ээ? Би хэн ч биш. Гэхдээ чи надад хэрэгтэй.

Яна: Тэгвэл,хэрэв чадвал намайг олоорой. 

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Анечка, ээж нь одоохон очлоо. Хоол нь бараг бэлэн. Саш? Саша? Саш. Саш. Саша.      

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Байна уу.

Рита:    Та новш юм даа.

Ира: Рита?

Рита:    Тэр надад бүгдийг хэлсэн.

Ира: Тэр чамд юу ярьсан байхав?

Рита:    Бүгдийг. Согтуудаа, та нар Янатай уулзахаар Кемерево руу явсан гэсэн. Тэр хүсээгүй ч  та ятгасан байна. Сашаг тэнд алж мэдэх байсан, эсвэл тэр хэн нэгнийг ална.

Ира: Тэр хэнийг алж чадах юм? Риточка, тайвшир.

Рита:    Таныг бүгд үзэн яддаг. Саша, би, охин чинь. Ойлгож байна уу?

Ира: Ойлгож байна. Чи юу хүссэн юм?

Рита:    Та биднийг тайван орхихыг би хүсч байна, энэ ойлгомжтой юу?

Ира: Цаана чинь Анечка уйлж байна уу? Манай Яна бас ийм орилоо байсан юм. Саша бид хоёр бараг унтдаггүй байсан. Чи өөрөө яаж байна? Унтаж байна уу? Чи сүүтэй юу? Дажгүй юу? 

--------------------------------------------------------------------------------------------

Даша:   Ирина Михайловна, оюутнууд таныг хүлээж байна.

Ира: Хүлээж байг. Би лекцэнд бэлтгэж байгааг харахгүй байна уу? Хаалгаа хаа.   

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Эрх мэдлийн үүргийн ойлголт нь Ницшегийн хувьд маш чухал ойлголт учраас тэр үүнийг өөрийнхөө бодит байдлын тодорхойлтонд эргэлзэлгүйгээр оруулах нь мэдээж. Та нар ангийн хүсэл бол ямар нэг чухал албан тушаалд очих, улс төрийн эрх мэдэлтэй болох, мөнгөнд татагдах хүсэл гэдэг түгээмэл төөрөгдлөөс салах хэрэгтэй. Энд огт өөр юм яригдана. Эрх мэдэл хүсэх нь амьдралд идэвхтэй байх хүсэл. Би та нарт саад болоогүй юу, охид оо?Эрх мэдэл хүсэх нь амьдралд идэвхтэй байх хүсэл бөгөөд дотоод бүх шаналалаасаа ангижирч, гэмээ мэдрэх гэсэн тэмүүлэл. Бид сайхан, залуухан, өндөр түвшний бүжигчний хөдөлгөөнийг ажиглаж байхад тэр нь маш энгийн, амархан санагддаг. Тэр ямар ч хүч гаргахгүйгээр, алгуурхан, төгс хөдөлдөг. Тэр өөрийнхөө бүжигт оролцуулсан бүх хүчийг төгс эзэмшсэн. Тэд харилцан зохицсон, бие биедээ саад болдоггүй. Хэрэв бид хөгшин бүжигчинг харвал түүний хөдөлгөөн нь жигд биш, удаан, тэр тусмаа шийдэмгий биш. Дотоод зөрчилдөөн түүний зүрхийг хэмлэж байдаг. Энэ бүхнийг Ницше даван туулахыг оролдсон.

Женя:   Залуу байгаа дээрээ бүжиглэ гэж үү?

Ира: Нэг тиймэрхүү.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За яасан?

Валя:   Эхлээд зураг авахуулна, эмчилгээ хийнэ, дараа нь яахыг шийднэ. Гүүрэлсэн, эсвэл хиймэл шүд. Гельтэй ломб тавина гэнэ. Аан гээч, ер нь их үнэтэй юмаа. Будагчин болсоноос шүдний эмч болдог байж. Өөр газарт очих юм уу?

Яна: Энэ хамгийн сайн эмнэлэг.

Валя:   Хэлснээр чинь болог, найз аа. Итгэмээргүй юм. Би одоо шинэ уруултай болно. Маш гоё. Чамд баярлалаа.

Яна: Зүгээр ээ. Тэгвэл хийлгэе. Эрүүл болох зарчим ийм. Би ганцаараа чадахгүй, хамтдаа чадна. Чамд шүд хийлгэнэ.

Валя:   Тэгвэл хийлгэе л дээ. Би яг одоо ломбо тавиулж чадна. Дараа нь группт очоод кафед сууцгаая. Би одоо идэж чадна. Намайг хүлээх үү?

Яна: Мэдээж хүлээнэ.

Валя:   Бүгд нийлээд 20.000. Тэгвэл би эмчид төлчих үү? Дараа нь чи энэ номонд юу бичсэнийг надад ярьж өгөөрэй.

Яна: Бүгд миний тухай, бас чиний ч тухай. Хэрхэн цэвэр үлдэх тухай, дараа хамтдаа заавал уншина.

Валя:   Янзтай. Би касс руу явлаа.

Яна: Тэг.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Уучлаарай, нэг эмэгтэй хаачсан бэ, би түүнтэй хамт ирж түүнийг эмчид үзүүлэх цаг авсан юм. Валентина, шүдгүй. Сая ломбо, зурагны мөнгө төлөх ёстой байсан. 

Эм:   Үгүй ээ, хэн ч төлөөгүй. Харин тэр эмэгтэй явчихсан.

Яна: Өлөгчин!

Эм:   Юу?

Яна: Юу ч биш, би тэнэг!

Эм:   Байдаг л юм.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Дамир, чи их авъяастай, гэвч залхуурах чинь их байна. Маш олон ишлэлүүд, бүгд чинийх. Бодох залхуутай юу? Яваад үүн дээр эргэцүүл. Хүсэл зоригоо харуул.

Дам: Тэгнэ ээ, баярлалаа, Ирина Михайловна.

Женя:   Та их ухаантай юм, Ирина Михайловна. Оюутнууд танд маш их хайртай. Намайг харахыг хүссэн үү?

Ира: Тиймээ. Гэхдээ лекцэн дээр биш.

Женя:   Та өөрөө намайг урьсан. Кемерово, санаж байна уу? Хүслийн лекц.

Ира: Тиймээ, надад олон хүсэл байдаг.

Женя:   Уусан болохоор уу?

Ира: Жинхэнэ мөрдөгчөөс юу ч нуух араггүй юмаа.

Женя:   Оюутнууд мэднэ гэхээс айхгүй байна уу?

Ира: Би юунаас ч айхгүй. Харин чи юунаас айдаг вэ, Женя?

Женя:   Нэг л өдөр би ажлаасаа ирэхгүй, цэцэрлэгт шиваантиг цэцгүүд минь хатна гэхээс.

Ира: Санаа зоволтгүй, надад цэцэрлэгийнхээ хаягийг өгчих. Би чиний шиваантигүүдийг усалж байна.

Женя:   Энэ нууц. Ажлаа ярьцгаая. Хуваарийн дагуу та дахиад нэг лекцтэй.

Ира: Надад хүн алж өгөх үү?

Женя:   Би юу? Гэнэтийн юм.

Ира: Харин чи... үүнийг чадахгүй гэж битгий хэлээрэй.

Женя:   Та ямар хүнийг алахыг хүссэн бэ?

Ира: Муу хүнийг. Кемеровын хүнийг.

Женя:   Би цагдаад очих юм уу, түүнд бүгдийг хэлнэ гэхээс айхгүй байна уу?

Ира: Тиймээ, би ямар нэг муусайн оюутнуудаас айхгүй.

Женя:   Ирина Михайловна, таны ухаан самуурсан уу?

Ира: Үгүй ээ. Би их бодсон, итгээрэй. Чи өөрөө түүнээс болж олон хүмүүс үрэгдсэн гэж хэлсэн. Дахиад үхэж ч мэднэ. Миний ойр дотных.

Женя:   Үргэлжлүүл, би сонсч байна.

Ира: Тэр хүн алга болох ёстой. Хэд болох вэ?

Женя:   Би зах зээлээс жаахан дээгүүр авна. Сая евро. Талыг нь эхлээд, талыг нь дараа. Үүнийг зөвхөн төсөөлөлөөр энд хийж болно, Кемеровод биш харин Москвад. Өө. Лекц бичиж байгаад зогсоохоо мартчихаж. Байж байг.

Ира: Тэг. Энэ сайн лекц байсан.

Женя:   Та дөнгөж сая аллага захиалсан. Та юу мэдэрч байна?

Ира: Айдас, бас сэрэл.

Женя:   Та айдсаа өөрөө аргал, сэрэл дээр би туслая.

--------------------------------------------------------------------------------------------

Кир:  Болиоч, ээж. Мөнгөгүй болно.

Нина:   Тэд хаачдаг юм? Чи турах хэрэгтэй. Хар даа, ямар бөгстэй болсныг?

Маша:  Өөрийнхөө хар даа, юу ч байхгүй.

Нина:   Юуг нь харах юм? Тэр хэнд хэрэгтэй гэж? Харин чи залуухан. Бэлгийн бойжилттой.

Кир:  Ээж, бидэнтэй хамт Аргентин явах уу?

Нина:   Мөн дөө.

Кир:  За яахав, таньгүйгээр явчихна.

Нина:   Харин би Шотланд явмаар байна. Тэнд жинхэнэ эрчүүд байдаг. Шаргал үстэй, хүчтэй.

Кир:  Ээжээ.

--------------------------------------------------------------------------------------------

Кир:  Сонсч байна.

Ира: Энэ Ирина Михайловна байна, Янагийн ээж нь.

Кир:  Сайн уу, хадам ээжээ.

Ира: Сайн уу. Янатай хамт Москвад хүрээд ир.

Кир:  Яах гэж?

Ира: Чи чинь хүүхэд хүссэн, би туслая.

Кир:  Чи надад яаж туслах юм?

Ира: Хэрэв хэрэгтэй бол, би өөрөө чиний эрхтэнийг охиныхдоо хийгээд бүлж өгнө. Есөн сарын дараа хүүхдийг нь гаргаад чамд өгнө. Инээдтэй байна уу? Надад мөнгө хэрэгтэй. Чи одоо манай гэр бүлийн гол хүн.

Кир:  Хүлээн зөвшөөрсөн үү?

Ира: Хүсээгүй, гэхдээ хүлээн зөвшөөрсөн.

Кир:  Бодож үзье.

Ира: Бод, бод.

Нина:   Тэр шаргал үстэд итгэж болохгүй. Тэр профессор. Чи тэр москвагийнхан Янагийн хойноос ирсэн гэж бодсон уу? Худлаа. Тэдэнд бидний мөнгө хэрэгтэй. Яг Москва шиг, бүх орос шиг наалдаад сорж эхлэнэ.

Кир:  Наалдсан шигээ салж унана, ээжээ. Ээжээ, явж буудацгаая.

Нина:   Хүсэл алга. Орой буудацгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Сайхан байна, сайхан байна.

Валя:   Чи яаж ийшээ ороов?

Яна: Хаалга онгорхой байсан.

Валя:   Хараал ид. Ээж, муу согтуу, хаалга хааж бай, хулгай орно гэж хэлдэг. Чи юундаа зуурсан юм, кайф байхгүй болгоод.

Яна: Мөнгө өгөөдөх.

Валя:   Чиний мөнгө өвсөнд явсан, эндээс чөтгөр лүүгээ тонил!

Яна: Одоо хоёулаа явна.

Валя:   Чи одоо яах гэж...

Яна: Чи тайвшраач!

Валя:   Чи юундаа надаас салахгүй байна?

Яна: Валя! Новш гэж! Тайван, тайван!

Валя:   Тэр шүдтэйгээ хамт тонил!

Яна: Би одоо цөм цохиод шургуулаад өгье! Валя! Онгойлого тэгэх үү. Новш гэж! Валь. Валя, онгойлгочих. Би чамайг дахиж зодохгүй. Зүгээр ярилцъя.

Валя:   Харин би чамайг зодолддог гэж мэдсэнгүй. Одоо амьсгаа аваад үргэлжлүүлнэ.

Яна: Би буруутай. Чамд мөнгө өгөх хэрэггүй байж. Нэг ийм дүрэм байдаг, Валя. Цэвэр гар. Хар тамхичин гартаа мөнгө барьж болохгүй, бүгдийг нь үрдэг. Би өөр дээрээ мэднэ. Би ч гэсэн заримдаа кайф авмаар санагддаг. Гэхдээ энэ ямар хэрэгтэй гэж, Валя? Чамд онцгүй байгааг би харж байна. Кайф ч алга. Болох ч үгүй. Би энд ирээд өвс татмаар санагддаг байсан. Энд өөр юу хийх юм? Нэг юм сэтгэхээр группт очлоо. Суугаад, сонсоод юм хайх хүсэлгүй болсон гээд бод. За, Валя, гараад ир. Валь? Чи намайг сонсч байна уу? Валя? Валя! Валя. Валь! Над руу хар, Валь! Чи сонсч байна уу? Валь, Валя!

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Яна гэж хэн бэ?

Иль: Одоохон. Надад онцгүй байна.

Лена:    Чиний эхнэр үү?

Иль: Үгүй.

Лена:    Тэгвэл хэн юм?

Иль: Чамд хамаагүй. Энэ юу байсан бэ? Та нарын мөөг байсан уу?

Лена:    Зүгээр эмийн ургамал. Одоо чи юу хүсч байгаагаа мэднэ.

Иль: Миний хувцас хаана байна?

Лена:    Энэ байна.

Иль: Энэ биш.

Лена:    Одоо мөн. Энэ ч гэсэн чинийх.

Иль: Сонсооч, хэрэггүй, зүгээр л миний хувцасыг өгчих.

Лена:    Би тэднийг гаргаж хаясан. Тийм юмтай явж болохгүй.

Иль: Тэгээд надаас чамд юу хэрэгтэй?

Лена:    Тусламж.   

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Өдрийн мэнд, Елена Александровна. Би хожимдож байна. Орно уу.

Иль: Бид хаашаа хожимдож байна? Би дахиж юу ч уухгүй.

Лена:    Зөв.     

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Сайн байна уу, найзууд аа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та нарыг харсандаа баяртай байна. Бидний уулзалтыг санасан байна. Ингээд амласан ёсоор та бүхэнд шинэ баатарыг танилцуулъя. Гайхалтай, ер бусын хувь хүн, нэртэй сэтгэл зүйч, мөн бидэнтэй адилхан хариулт хайгч.Түүнийг Илья гэдэг, би түүний тухай олон удаа бичиж байсан. Угтан авна уу. Алив, туслаарай. Чи юу чаддагаа харуул.

Иль: Эд нар хэн бэ?

Лена:    Энэ бол тусламж хэрэгтэй тэр хүмүүс. Би өнөөдөр тэдэнтэй уулзалттай, чи ч гэсэн.

Иль: Би муу байна.

Лена:    Тэдэнд ч гэсэн.

Иль: Чи итгэлтэй байна уу?

Лена:    Тиймээ. Би чамд итгэлтэй байна. За алив.

Иль: Та нар энэ уулзалтанд хэдийг төлсөн бэ? Энэ нууц биш. Юунд дуугай байсан юм? Ойлгомжтой. Жишээ нь, та. Таныг хэн гэдэг вэ?

Катя: Катя.

Иль: Катя. Та хэдийн төлсөн бэ?

Катя: 30.000.

Иль: Их байна. Та яах гэж ирсэн бэ?

Катя: Мэдэхгүй ээ, сонсох гэж.

Иль: Та радио сонсож болно, тэр тусмаа тэр ямар ч үнэгүй. Та яагаад чухам энд ирсэн бэ?

Катя: Надад асуудал байгаа.

Иль: Ямар?

Катя: Энэ хувийнх, би тэр талаар яримааргүй байна.

Иль: Катя, та 30.000-ыг төлсөн. Та нэг бол ярь, эсвэл яв.

Катя: За яахав. Намайг...Би саяхан аавыгаа алдсан, хэцүү байдаг, би тайвширччадахгүй лбайна. Дээр нь би эрчүүдтэй асуудалтай, хувийн амьдрал ч хэцүү.  

Иль: Та эцгийгээ буцааж чадахгүй. Бүгдийг та өөрөө хүндрүүлдэг Катя, танд санаа зовох юмгүй, хувийн амьдралаа зохицуулах хэрэггүй. Зүгээр л хэн нэгэнтэй танилц, цагийг сайхан өнгөрүүл. Унтмаар санагдвал унт.

Катя: Хэнтэй?

Иль: Хэнтэй ч хамаагүй. Жишээ нь чи, гэрлэсэн үү?

Эр:   Үгүй ээ.

Иль: Сайн байна. Катяг аваад кафед оч, ярилц, инээлд, зугаалцгаа. Чи мартинад, үхэлд автагдсан. Чи амьдрах биш харин аавтайгаа хамт үхэж байна. Харин одоо либидод шилжих хэрэгтэй. Мэдээж энэ  таарсан болгонтойгоо унтана гэсэн үг биш. Аав чинь үхээгүй юм шиг амьдрах хэрэгтэй.

Катя: Үгүй ээ, би үүнийг чадахгүй.

Иль: Хар, хүсч байна, чадна, болно. Давтаад хэл.

Катя: Хүсч байна, чадна, болно.

Иль: Дахиад нэг.

Катя: Хүсч байна, чадна, болно.

Иль: Сүүлийн удаа.

Катя: Хүсч байна, чадна, болно. 

Иль: Чи мундаг. Чамд баярлалаа. Юу гээч, дахиж ийшээ битгий ир. Мөнгөө үрэх хэрэггүй. За юу? За тэгэхээр... одоо та. Таныг хэн гэдэг вэ?

Ник:  Николай.

Иль: Николай. Та яах гэж ирсэн?

Ник:  Би сэтгэлийн гутралтай.

Иль: Танд сэтгэлийн гутрал алга.

Ник:  Байгаа.

Иль: Үгүй ээ, ийм хослолтой хүнд сэтгэл гутрал байх ёсгүй. Бүр таны алчуур оймсны өнгөтэй чинь адилхан. Та юу бодсон бэ, Николай?

Ник:  Надад атаархал байдаг гэж бодъё.

Иль: Ямар?

Ник:  Хар. Би бусад хүмүүсийн амжилтанд атаархдаг. Заримдаа унтаж чаддаггүй. Цаг үргэлж энэ тухай боддог. Ойлгож байна уу?

Иль: Ойлгож байна. Та бусдад байдаг тэр юмнуудтай болохыг хүсдэг. Харин та юу хүсдэг вэ?

Ник:  Би энэ тухай боддоггүй.

Иль: Яагаад гэхээр та өөртөө хэрэггүй хүн. Хүүхэд байхад эцэг эх нь анзаардаггүй, үнэлдэггүй байснаас ихэвчлэн ийм юм болдог. Та өөрийгөө бусдаар дамжуулж хардаг. Тэдэнд байгаа зүйлийг хүсдэг.

Ник:  Намайг хайрлаж, үнэлдэг байсан.

Иль: Тийм байж... Хачин юм. Тэгвэл үргэлжлүүлээд атаарх.

Лена:    Браво, Илья.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За?

Кир /утасны цаанаас/: Чи хаана байна?

Яна: Би завгүй байна.

Кир:  Одоохон гэртээ буцаж ир.

Яна: Ойлголоо.

Кир:  Одоохон, чи намайг сайн сонссон уу?

Яна: Тиймээ, битгий хашхир.

Кир:  Тэгвэл одоохон гэртээ хүрээд ир.

Яна: Би очно.

Кир:  Яг одоо.

Яна: Тиймээ, яг одоо. Тэр яаж байна?

Эмч: Амьд. Өглөө болтол унтана. Зүрхний шигдээс гэж худлаа хэлэх хэрэггүй байж.

Яна: Тун хэтрүүлсэн гэвэл ингэж яарахгүй байсан.

Эмч: Мэдээж. Хажуугийн байшинд сүүлчийн ахмад дайчин үхэж байж мэднэ.

Яна: Маш их яарч байна. Түүнтэй өглөө болтол хамт үлдээч. 

Эмч: За яахав. Ээлж бараг дууссан, ахмад дайчид бараг үлдсэнгүй. Дахиад нэг дусал залгая. Хүмүүст туслах дуртай. Тэр таны юу вэ?

Яна: Найз.

Эмч: Та муу найзтай юм. Сэрэнгүүтээ тунгаа хүртэхээр гүйнэ дээ. Дахиад л тунгаа хэтрүүлнэ.

Яна: Их сургуульд энэ өвчнийг эмчлэх ёстой гэж та нарт заагаагүй юу?

Эмч: Тэр эмчлүүлэх хүсэлтэйг нь би харахгүй байна. Минийхээр, тэр үхэхийг хүсдэг байх.

Яна: Хэн ч үхэхийг хүсдэггүй. Түүнийг эмчлээрэй. Би тан руу залгана.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Тэр аягтай юмнаас болж намайг нэг юм бариад байна. Би тэнд илүү юм ярьчихсан уу? Чи өөрөө л буруутай. Ер нь намайг яах гэж авчирсан юм? Тэд үүний төлөө үнэхээр 30 к төлдөг гэж үү?

Лена:    50 к ч байна. Янз бүрийн зорилтот сонсогчид.

Ник:  Янзтай. Надад таалагдсан. Огцом бүдүүлэг, гэхдээ энэ сэтгэгдэл төрүүллээ.

Лена:    Би чамд хэлсэн ш д.

Ник:  Чи түүнд миний гэр бүлийн тухай хэлсэн үү?

Иль: Ямар гэр бүл?

Ник:  Чи таасан. Миний аав архичин, ээж түүний хойноос гүйж, авардаг байлаа. Би ердөө ч анзаараагүй.

Лена:    Танилц, энэ хүн Николай Васильевич, миний ном хэвлүүлэгч, төлөөлөгч.

Иль: Аан, Еленаг уулгахгүй тулд намайг хөлсөлсөн хүн та байх нь ээ?

Ник:  Би.

Иль: Тийм бол миний хийсэн ажлын тооцоог бодчих. Харав уу, тэр эрүүл байна.

Ник:  Ойлголоо. Мөн энд тоглолт хийсэн мөнгийг өгнө.

Иль: Юун тоглолт?

Ник:  Таны анхны тоглолт. Дахиад байгаа. Леня эгч таны тухай ном бичнэ. Та түүний баатар нь болно. Серафим хэдийн бүтэхээ больсон. Түүнээс бүгдийг нь шавхсан. Та бүхэл бүтэн сектийг харсан. Тэгээд ямар нэг шинэ юм санал болгож болно. Тэр нь та.

Иль: Серафим?

Ник:  Үгүй ээ, Илья хавьгүй дээр. Чи бидэнд тохирч байна. Тэгээд энэ тийм ч хэцүү бишийг харсан. Чи өөрийгөө сэтгэл зүйч юм шиг, хүмүүст үнэнийг хэлж, үнэхээр туслахыг хүсч байгаа юм шиг дүр үзүүлнэ. Тэд үүнийг харж байна.

Ник:  Гэрээ байгуулна, чамайг хөгжүүлнэ, мөнгө ч олно.

Иль: Тэр гэрээтэйгээ хамт тонил. 

Ник:  Тийм байж.

Лена:    Гуйя. Гуйя, больчих.

Ник:  Яасан бэ? Энэ нэг юманд дурлачихсан юм уу?

Лена:    Яагаад болохгүй гэж? Царайлаг, сайхан сэтгэлтэй, үсэрхэг эр.

Ник:  Чамд тохирохгүй тэнэгдүү юм.

Лена:    Тэнэгдүү байсан бол мөнгөнөөс буцахгүй байх  байсан. Тэгээд шууд суултуур дээр гэрээ хийх байлаа.

--------------------------------------------------------------------------------------------

Нина:   Яах гэж онгоц захиалсан юм?

Кир:  Би Москва руу явна.

Нина:   Чи тэнд юу мартаав? Энд чамд зөндөө ажил байна.

Кир:  Та чадна, би удахгүй.

Нина:   Профессор чамайг ятгасан уу? Хариул.

Кир:  Үгүй ээ, би өөрөө.

Нина:   Өөрөө. Би тэнэг биш. Тэр гэнэт л залгасан, тэгээд энэ. Чи онгоц захиаллаа. Тэр чамд юу гэж хэлсэн? 

Кир:  Юу ч хэлээгүй. Би өөрөө явж байна. Би жаахан биш дээ.

Нина:   Жаахан. Жаахан.

Кир:  Ээжээ.

Нина:   Үлд. Гуйж байна.

Кир:  Тэр холд байгаа гурав. Гурав буудаад оновол үлдэнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Кир:  Болохгүй нь дээ, ээжээ. Явахаас. Та өөрөө харлаа.    

Нина:   Муу хардагийг чи мэднэ.

Кир:  Нүдний шил зүү. Ээжээ, та яасан бэ?

Нина:   Дуу!

Кир:  Би удахгүй ш дээ! Та юундаа уурласан юм бэ?

Яна: Егоровна яагаад буудахгүй байна?

Кир:  Буудаж болсон. Алив, нааш ир. Бууд, тэр хол зайд байгааг. Миний хулуухан. Явж юмаа бэлд. Москва руу ниснэ.

Яна: Москва руу? Чи Москва явахыг хүсээгүй. Юу болсон юм?

Кир:  Гол нь, миний эхнэрийн хүсэл. Миний эхнэр Москва явахыг хүссэн.

Яна: Би одоо явж чадахгүй. Би найздаа туслах ёстой.

Кир:  Тохиролцсон юм уу? Ямар үхсэнийх нь найз?

Яна: Найз өвдсөн, түүнийг орхиж чадахгүй нь.

Кир:  Би чиний найз, явж юмаа бэлд. Онгоц хэдийн хүлээж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Таныг сулласанд баяртай байна. Интернетээр таны байр байдлыг ажиглаж харж байлаа.

Мир: Хүндтэй юм, баярлалаа. Надад эхнэр хэлсэн. Экс эхнэр, Ира чи түүнийг залхааж байгаа гэж хэлсэн.

Иль: Тиймээ. Одоо таныг залхаах болно. Яна хаана байна?

Мир: Нөхөрт гарсан. Сонсооч, энэ ямар учиртай юм? Чамд бүгдийг хэлсэн, битгий хэрэггүй юмаар оролд. Сайхан харагдаж байна. Сайн чанарын итали гуталтай. Надад ийм байсан. Сайхан байгаа биз?

Иль: Тохиромжтой, тиймээ.

Мир: Чи тэнэг үү?

Иль: Чиний охин хаана байна? Чиний охин хаана байна?

Мир: Би...

Иль: Зүгээр л хариул.

Мир: Зайл! Тэр Кириллтэй суусан! Лобовтой. Намайг шоронгоос гаргахын тулд гэрлэсэн юм. Тэр боломжийг ашиглаж чадсан. Новш, муу тэнэг, цахилгаан эвдэх шахлаа. Хайртай хүрэм минь.

Иль: Мөрдөөд байсан Кириллтэй юу?

Мир: Тиймээ, түүнтэй. Би энэ талаар хэлэх бүх юмаа хэлсэн. Юу ч ярих хэрэггүй. Дуугай бай. Ийм л байна. Бүгдийг балласан. Янкаг ч гэсэн. 

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Ир, би үнэрийг арилгасан. Одоо ямар ч үнэр байхгүй, амлаж байна. Тиймээс, зоригтой амьсгалж болно.      

Ира: Би чамайг хуурсан. Арай ч хуураагүй л дээ, нэг эр надыг оролдсон. Энэ хавьд. Их сургуульд, лекцийн дараа.

Вик:  Оюутан уу?

Ира: Мэдээж үгүй, үгүй дээ. Гэхдээ л тэр маш залуухан хүн.

Вик:  Энэ хууралт уу, Ир?

Ира: Тийм байх.

Вик:  Чи надад яах гэж үүнийг ярьсан юм?

Ира: Чамд зовлонтой байх гэж.

Вик:  Надад уу?

Ира: Тиймээ. Чамд. Би хэдийнээс их муу, зовлонтой байгаа. Хуваалцахыг хүссэн юм, хөнгөрч магадгүй байх. Чи миний төлөө тэвчинэ биз дээ? А?

Вик:  Тиймээ.

Ира: Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Кир:  Москвагаас юу авчрах вэ, ээжээ?

Нина:   Тэр Москвагаас надад юу ч хэрэггүй. Чи энэ нэг юмаа орхиод буцаад ир.   

Яна: Би үүнийг саначихъя. Таныг дахиж харахгүйн тулд үлдэнэ ээ.

Нина:   Амаа тат!

Кир:  Та хоёулаа дуугай болцгоо.

Нина:   Хүү минь, нисэж очоод шууд залгаарай. Үгүй бол унтаж чадахгүй.

Кир:  Ойлголоо, ээжээ.

Нина:   Алив. Ер нь чи дэмий явлаа даа.

Кир:  Ээж, та дахиад л эхлэв үү? Бүх юм сайхан болно!

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Тохиролцсон ёсоор мөнгөө төл.

Иль: Май, хөгшөөн.

Эр:   Өө, баярлалаа.    

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

Back to episodes Go home