Дүрүүд:
Эр:
Миронов
Виктор Ирагийн хамтран амьдрагч
+Женя мөрдөгч
+Валера Мироновын жолооч асан
+Кирилл Янагийн нөхөр
Эм
Яна Кириллийн эхнэр
Ира
Рита Мироновын эхнэр
+Нина Егоровна Кириллийн ээж
+Валя “Сансарын нисэгч” янхан, хар тамхичин
+Маша
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Бид нэрээ нууцалсан хар тамхичдын нийгэмлэгт ирэхээс өмнө бид өөрсдийн амьдралыг удирдах чадваргүй байсан. Бид бусад хүмүүс шиг жирийн амьдарч, амьдралаас таашаал авч чаддаггүй байсан. Бидэнд ердөө л ямар нэг өөр юм хэрэгтэй байсан. Бид үүнийгээ мансууруулах бодисноос олсон юм шиг боддог байсан. Гэтэл тэднийг хэрэглэх нь бидний гэр бүлийн аз жаргал, манай эхнэр, нөхөр хүүхдүүдээс ч чухал болсон. Бид мансууруулах бодисыг ямар ч үнээр, ямар ч аргаар олохоос араггүй болсон. Ойр дотныхон, биднийг хүрээлж байсан хүмүүст учруулсан хохирол санаанд багтамгүй, гэхдээ бид өөрсдийгөө хамгийн их хорлосон юм. Өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээх өөрийн гэсэн чадваргүй болсон. Бид ердөө л өөрсөддөө улам их асуудал үүсгэдэг болсон. Бид үнэнийг өөдөөс харж чаддаггүй, амьдралыг яг байгаагаар нь хүлээж авах чадваргүй юм шиг санагддаг байсан. Бидэнд шинэ хүн ирснийг би харж байна. Өөрийгөө танилцуулаач.
Женя: Би Женя хар тамхичин.
Яна: Группт тавтай морил, Женя.
Бүгд: Сайн уу.
Яна: Би Яна, хар тамхичин.
Бүгд: Сайн уу.
Яна: Би өнөө өглөө нөхөртөө өглөөний унд бэлдэж байгаад өөрчлөгдсөн гэдгээ мэдсэн. Би үүнийг дургүй, хүлцэнгүй, хүлээж авсан, өөрийгөө хайрлах хайраар хийдэг байсан. Би урд нь зөвхөн өөртөө таалагдсан зүйлээ хийдэг, янз бүрийн юмтай хутгалддаг байлаа. Хар тамхичны байдаг л араншин. Харин одоо би өөртөө таалагдахгүй юмыг хийж сурч байна. Жишээ нь, энд Кемеревод. Тиймээ, надад энд амьдрах таалагдаж эхэлсэн, та нарт таалагддаг шиг. Би үзэн яддаг нөхөртэйгээ хамт амьдарч, түүнд хоол унд бэлдэж, түүнтэй унтдаг. Гэвч би нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол би түүнд хандах хандлагаа өөрчилж чадна. Энэ л надад хэрэглэхгүй байх хүчийг өгдөг. Баярлалаа.
Женя: Дахиад сайн уу. Би Женя, хар тамхичин.
Яна: Сайн уу, Женя. Би өөрөө эндэхийнх биш. Би томилолтоор яваа. Тэгээд өнөөдөр нэг л сонин, онцгүй санагдаад, бүх юмаа хаяад группт ирлээ. Хамгийн сүүлд мөн л томилолтын үеэр хэрэглэсэн. Би арай хийж л мултарсан. Харин явахгүй байж болохгүй, ажил, хариуцлага энэ тэр байна. Яг адилхан өөртөө таалагдсан тэр зүйлээ хийдэг. Гэхдээ өөрийнхөө хандлагтай эвлэрч, өөрчилж чадахгүй. Маш их бухимддаг. Татагдана гэж жигтэйхэн. Тэсвэр алдахаас айдаг. Сонссонд баярлалаа.
Яна: Чи сайн байна. Баярлалаа, Женя.
Бүгд: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-2
--------------------------------------------------------------------------------------------
Эрс: Бурхан минь, надад баяр баясал, сэтгэлийн тайтгарал, мөн миний өөрчилж хүчрэхгүй тэр зүйлийг өөрчлөх, чадах зүйлээ өөрчлөх эр зориг, нэг зүйлийг нөгөөгөөс нь ялгах цэцэн ухааныг хайрлаач. Баярлалаа.
Яна: Залуус аа, сандалуудаа хана руу тавиарай. Бас гадаа хаалганы дэргэд тамхи битгий тат, загнаад байна.
Женя: Би туслая.
Яна: Уучлаарай, энэ миний хийх дуртай ганцхан зүйл.
Женя: Яагаад ч юм явмааргүй санагдаад. Танайхчин сэтгэлийн групп. Мосвад ийм юм байхгүй удаж байна.
Яна: Чи москвагаас уу? Удах уу?
Женя: Одоохондоо мэдэхгүй.
Яна: Чи хэр давтамжтай байдаг вэ?
Женя: 13 өдөр. Ингэхэд, хэрэв надад дахиад онцгүй санагдвал би чам руу залгаж болох уу?
Яна: Утсаа өгчих. Ямар ч үед залгаарай, Женя. Туслахдаа баяртай байна.
Женя: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Нина: Тэнэв үү, москвагийн өлөгчин минь?
Яна: Би ч гэсэн таных харах сайхан байна, Нина Егоровна.
Нина: Нөхөртөө комбинат руу яв гэж хэл. Эх нь түүний өмнөөс баас цэвэрлэхгүй. Миний моринд битгий хүр гэж би хэлсэн.
Яна: Надад хайртай.
Нина: Энд чамайг хэн ч хайрладаггүй.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Өө, эхнэр ирлээ.
Яна: Би мөнгө авлаа.
Кир: Ав аа, эхнэр, баяс, харин ус өгөөч.
Яна: Цонх нээх хэрэгтэй, өмхий үнэртэж байна. Алив, босооч. Ээж чамайг комбинат руу яв гэсэн.
Кир: Би явахгүй. Би амрана.
Яна: Би тэгээд хэлчихье.
Кир: Битгий, тэнэг ээ.
Яна: Чи өглөөний унд уух уу?
Кир: Чи их хачин болж. Намайг хордуулахыг хүсдэг үү?
Яна: Маш их хүсч байна. Хар тамхи татах хэрэггүй.
Кир: Мөнгө яах гэж авсан юм?
Яна: Чамд хамаагүй.
--------------------------------------------------------------------------------------------
Нина: Чи хэн бэ? Энэ манай газар.
Женя: Сайхан морь байна.
Нина: Би чамайг хэн бэ гэж асууж байна.
Женя: Би Евгений, москвагийн найруулагчийн туслах. Танайд кино зураг авах гэсэн юм. Үзэсгэлэнтэй газрууд хайж байна. Танай энд сайхан юм.
Нина: Кино?
Женя: Тиймээ, түүхэн, декабристуудын тухай. Манай кинонд бүх одууд оролцоно. Аан гээч, та хэн бэ, эмэгтэй? Таныг кинонд тоглуулж болох уу? Хэрэв та хүсвэл морийг чинь. Кадрт сайхан харагдах нь.
Нина: Би одоо чам руу нохой тавина шүү. Москва руугаа тонил, муу декабрист.
Женя: Мэдлээ. Та кинонд дургүй байх нь.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Дутуу чанасан байна. Дахиад л наалдчихлаа.
Яна: Зүгээр өндөг, ид.
Кир: Аавтайгаа ярьсан уу, суллагдсанд нь баяр хүргэсэн үү?
Яна: Би хэнтэй ч утсаар ярихгүй гэж хэлсэн.
Кир: Муу шүү. Тэр чиний гэр бүл.
Яна: Би өөрөө учраа олно.
Кир: Харин би баяр хүргэсэн. Хадамд цахилгаан мэдээ явуулсан. Биднээр оролдох гэж бүр бодох ч хэрэггүй гэж бичсэн. Би чиний аавыг мэднэ. Шоронгоос гараад чиний хойноос ирнэ. Чиний тухай санаад новширч эхлэнэ.
Яна: Тэр миний тухай үргэлж санадаг.
Кир: Тийм учраас түүнийг битгий зовоо, залга. Манайд бүх сайн гэж хэл. Одоо бүгд Мироновууд. Чи, би, бас тэд.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Саша, загасчлах чамд хэрэгтэй юу?
Мир: Хэрэгтэй. Би зөвхөн загасчлахаар яваагүй. Чухал хүмүүс ирнэ. Ярилцана, нэг юм шийдэх нь үү мэдье.
Рита: Чи биднээс холдож амрахыг хүссэн юм шиг санагдсан.
Мир: Надад амралт хэрэггүй. Харин ажил хэрэгтэй.
Рита: Харин бид?
Мир: Та нар ч гэсэн. Над шиг та нарт хэрэггүй. Ууртай, зөрүүд хөгшин.
Рита: Би чамд өөрийгөө ингэж хэлэхийг хориглож байна.
Мир: Гутал хаана байна?
Рита: Шүүгээнд.
Мир: Валерка ирлээ. Чи яагаад ийм байдалтай байгаа юм? Бид загасчлахаар явж байгаа.
Вал: Даргыг зөөх хэрэгтэй болоод.
Мир: Ороод ир. Резин завь авсан уу?
Вал: Авсан, мэдээж. Резин завь.
Рита: Сайн уу, Валер.
Вал: Сайн уу.
Рита: Ойлгосонгүй? Чи хослолтой загасанд явах юм уу?
Вал: Би ажлаасаа ирлээ. Машинд хувцсаа сольчихно.
Рита: Сашаг харж байгаарай, түүнийг битгий уулгаарай.
Мир: Уух бодол алга.
Вал: Уухгүй ээ.
Мир: За, явах боллоо. Та хоёрт жирийн биш, харин алтан загас авчирна.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Ямар сайхан байна аа, а? Урдын адил. Яг яам руу явж байгаа юм шиг. Валерка, Цагаан ордны хажуугаар гаръя.
Вал: Дуртайяа.
Мир: Хэнийг зөөж байна, Валера.
Вал: Залуухан техникийн мэргэжилтнийг.
Мир: Тэр чинь юу вэ?
Вал: Хүмүүс, Александр Борисович. Бүр хүн ч биш удирдлага. Машинд суугаад юу ч ярихгүй, утсаа маажина. Бүр юу ч асуухгүй. Чи дажгүй юу, Валера? Чи юу бодож байна? гээд л.
Мир: Тийм байж. Чи дажгүй юу, Валера? Чи юу бодож байна?
Вал: Таныг Кемерово явах хэрэггүй гэж бодож байна. Дөнгөж бүх юм намжсан. Та суллагдсан. Охин чинь төрлөө. Юу ч болж мэднэ. Хэрэв таныг суулгавал яахав? Таныг хэн аргалах вэ?
Мир: Айх юм алга. Янкаг үнэхээр санасан байна, явахгүй байж чадахгүй.
Вал: Би тантай хамт явъя.
Мир: Үгүй ээ, хэрэггүй, Ирка бид хоёр чадна. Ира тэр Кириллийг суулгаж магадгүй. Бурхан минь, би хэнтэй амьдарч байв аа? Би түүнийг мэддэггүй байж таарлаа.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сайн уу, хатагтай нараа.
2: Сайн уу?
Вик: Сууж л байна уу?
Эм: Тиймээ, сууж байна, сууж байна. Та нар өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Вик: Баярлалаа.
Ира: Саша хариулахгүй байна. Бид нисэх онгоцноос хоцрох нь.
Вик: Аан гээч, бид хамт явж байгаад би маш баяртай байна. Бидний анхны аялал, чи, би.
Ира: Тиймээ. Бас миний экс нөхөр. Тэр ирж байна.
Вик: Чамайг эрх чөлөөтэй байгааг харах сайхан байна, Александр.
Мир: Тийм ээ, би ч гэсэн, би ч гэсэн чамайг эрх чөлөөтэй байгааг хараад баяртай байна. Би тэр нэг эмэгтэйн талаар юу ч хэлж чадахгүй.
Вик: Миний бодлоор, бид аялах үедээ учраа ололцож, нэгнийгээ уучлах байх.
Мир: Чи ямар засаршгүй өөдрөг үзэлтэн юм бэ, Витюша? Бид өөрөөр чаддаггүй.
Ира: Тэр хаана ингэтлээ уучихав?
Вал: Бид Цагааны ордны хажуугаар гарсан юм. Дурсамж нь сэдрээд тэр уучихлаа. Түүнийг харж яваарай.
Мир: Тавтай морил, Шинэ Вильновын маркизууд аа.
--------------------------------------------------------------------------------------------
Валя: Сонсооч, найз аа. Сайн уу, сонин юу байна? Туслаач. Хоолонд хүрэлцдэггүй.
Яна: Чамд тунд хүрэлцэхгүй байгаа.
Валя: Тунд хүрэлцсэн. Юм идмээр байна. Өөрөө үнэтэй машинтай, харин бие үнэлэгчид хайран байна уу?
Яна: Суучих, явцгаая.
Валя: Хаашаа?
Яна: Мөнгө олоод хоол идээрэй. Явцгаая, явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чамайг хэн гэдэг вэ?
Валя: Валя. Валя - сансарын нисэгч.
Яна: Яна. Юу хийдэг вэ, Валя?
Валя: Чимээгүйхэн шиг биеэ үнэлдэг. Чамд бол үгүй.
Яна: Яагаад тэр вэ?
Валя: Би москвачуудтай унтдаггүй.
Яна: Чи яагаад намайг москвагаас гэж бодоов?
Валя: Нүүрэн дээр чинь бичээстэй байна. Бид хаашаа явж байна?
Яна: Групп рүү.
Валя: Санаж ав, би группээс ахиу мөнгө авдаг.
Яна: Бодолцъё.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Групп энэ байна. энд нэрээ нууцалсан хар тамхичдын цугларалт болдог. Мансууруулагчгүйгээр амьдарч сурч, бие биедээ тусалж байна.
Валя: Тэгээд та нар яаж тусалдаг вэ?
Яна: Туршлага, найдвар, хайраа хуваалцдаг.
Валя: Энэ бүхэн надад байгаа, чинийхээс ч илүү. Мөнгө өө өг.
Яна: Сонс, чи эхлээд чи надад сандалнуудыг хог дээр гаргахад туслана, одоо шинийг авчрах юм. Дараа нь би чиний юу хүссэнээр хооллоод 500 рубль өгнө. Харин орой группт хүрээд ир, дахиад мөнгө өгнө. Тохирох уу?
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Агаар нь огт өөр. Цэвэрхэн, сайхан хот.
Мир: Хогийн хот. Харин танай янхнууд хамгийн сайн нь, хичээнгүй, халтуурдаггүй, гал халуун. Бид энд эмнэлэгийн төв нээсэн юм. Бидэнд ямар хүүхнүүд авчирсан гээч. Сонсов уу, Ир, бид тэр төвийн палатуудыг ёстой эзэгнэсэн дээ.
Ира: Энэ надад сонин биш. Витяд ярьж өгөөрэй.
Мир: Би чамайг мэдээсэй, сонсоосой гэж хүсч байна.
Вик: Сайн төв үү, Саша? Ямар чиглэлээр?
Мир: Зүрх судасных. Дэлхийн түвшний.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Тэр согтуу, тусад нь өрөө, бас бид хоёрт.
Эм: Манай зочид буудлын журмын дагуу бид согтуу зочид байрлуулдаггүй.
Мир: Болиорой чи. Чи өөрөө согтуу байна.
Эм: Миний хэлээд байгаа юм энэ.
Вик: Бүсгүй, танд амлая. Энэ маш тайван, бодолтой хүн. Москвагаас ирсэн. Маш буурьтай...
Мир: Ёо, чи юундаа түүний өмнө бөхөлзсөн юм бэ, а?
Вик: Саша.
Мир: Хэрэв одоо биднийг оруулахгүй бол энийг хаах хэрэгтэй!
Вик: Саша, чимээгүй, чамаас гуйя.
Ира: Уучлаарай, та Виктор, Александр хоёрыг хос болгоод оруулчих. Харин би өөр өрөө авъя.
Эм: Би чадахгүй, дахиад хэлье. Хэрэв тэр өрөөнд юм эвдэж мэднэ.
Ира: Энэ хүн түүнийг харж хандана. Тэр тусмаа тэр мужаан. Хэрэв тэр эвдвэл засчихна.
Вик: Ир, бид нэг өрөөнд хамт орно гэсэн ш дээ.
Ира: Витя, би маш ядарлаа. Чи түүнтэй орохоос араггүй. Унтаж байг.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Баярлалаа. Бүгдэд нь баярлалаа, цуглаан дууслаа. Сандалуудаа хана руу тавиарай.
Эр: Гоё сандал байна, өглөө болтол суухсан.
Яна: Гэртээ эхнэрт хүүхдүүддээ оч.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: За, энд ямар байна?
Валя: Зүгээр. Сонирхолтой. Амттай.
Яна: Маргааш ирэх үү?
Валя: Дахиад мөнгө өгөх үү?
Яна: Үгүй.
Валя: Тэгвэл ирэхгүй.
Яна: Чиний сонголт.
Валя: Чи их ухаантай бололтой.
Яна: Ээжийг дуурайсан юм. Тэр профессор хүн.
Валя: За яахав, ирнэ, зүгээр л идэх гэж. Харин чи дажгүй юм гээч. Юу чамайг манайд авчирсан юм?
Яна: Нөхөрт гараад.
Валя: Хэнд нь ийм үзэсгэлэн заядаг байна?
Яна: Кирилл Лобовт, түүнийг мэдэх үү?
Валя: Тэр шаарыг хот даяар мэднэ. Май! Чиний мөнгө хэрэггүй.
Яна: Юундаа уурласан юм, Валя? Сансарын нисэгч ээ, зогсооч!
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Та нар зүгээр үү?
Вик: Бүх юм зүгээр. Саша унтаж байна. Нэг тийшээ хамт явцгаая.
Ира: Би цаг үргэлж Янаг бодох юм. Бид түүнтэй яаж харилцах болж байна?
Вик: Санаа зоволтгүй. Бүх юм сайхан болно. Чи чинь сэтгэлээсээ сайн санаж ирсэн. Чи ээж нь, тэр охин чинь. Үүрд ийм байна.
Ира: Чи үргэлж үгээ зөв олж хэлэх юм. Чамд баярлалаа.
Вик: Надад дахиад нэг чухал үг байгаа. Би чамд хайртай.
Мир: Би ч гэсэн.
Ира: Чи цагаа оллоо. Би гарч, гадуур явлаа.
Вик: Би чамтай хамт.
Ира: Үгүй ээ, үгүй, үгүй, чи Сашатай байж бай. Амласан ёсоор тэр энд юу ч эвдэхгүй байхад нь анхаарч бай, тэгэх үү?
Вик: За, хэлснээр чинь болъё.
Мир: Чи тэрийг мэдэхгүй байна, мангас.
Вик: Би чадахгүй. Түүнд хайртай.
Мир: Түүнээс хурдхан холд.
--------------------------------------------------------------------------------------------
Женя: Та намайг хол явуулжээ.
Ира: Чи Янаг харсан уу?
Женя: Тиймээ. Та түүнийг хар тамхичин гэдгийг мэдэж байсан уу?
Ира: Тиймээ, яасан, тэр дахиад хэрэглэж байна уу?
Женя: Үгүй ээ, группт явж, хайргүй нөхөртөө хоол хийж өгдөг. Бахархах юу байна?
Ира: Яна хоол хийдэг ээ?
Женя: Тиймээ. Түүний хаяг, утасны дугаар. Одоо нөхрийнх нь тухай. Лобов Кирилл, эндэхийн нүүрсний комбинатыг эзэмшдэг. 2003 онд түүний уурхайд 14 хүн амиа алдсан. Хэргийг дарагдуулж, өөрөө Москва руу ниссэн. Харин хот үүнийх нь төлөө түүнийг үзэн яддаг. Комбинатыг түүний эх удирддаг. Лобов Нина Егоровна. Миний үнэлгээгээр, тэдний хөрөнгө ойролцоогоор 30 сая доллар. Кириллийг москвагаас эхнэр худалдаж авсан гэх яриаКемеровод тархсан. Үүнээс болж түүнийг улам үзэхээ больсон. Мартсанаас, тэр танай овгийг авсан.
Ира: Юу? Яах гэж?
Женя: Лобовыг үзэн яддаг гэж би хэлсэн. Харин одоо тэр Кирилл Миронов. Баяр хүргэе.
Ира: Галзуурал гэлтэй.
Женя: Ер нь бол тэр чигээрээ галзуурал. Та сайхан гартай юм.
Ира: Чи надад хандраад байна уу?
Жена: Эгчмэд бүсгүйчүүдэд үргэлж татагддаг.
Ира: Ээжтэйгээ асуудалтай юу?
Жена: Эмээтэйгээ. Би хүрч болох уу? Москвад уулзацгаая.
Ира: Тэгье л дээ.
Жена: Хаана, хэзээ?
Ира: Би маш сонирхолтой лекц уншина. Хүслийн тухай, Бакановын, ирээрэй.
Жена: Заавал очно.Би Бакановыг хүндэтгэдэг. Энд би танд дахиад хэрэгтэй юу?
Ира: Үгүй ээ, чи бүгдийг хийсэн.
Женя: Үгүй ээ, бүгдийг биш. Танд сэдэл төрсөн, би танд хэрэгтэй.
Ира: Надад сэдэл төрснийг чи хаанаас мэддэг юм?
Женя: Би мөрдөгч.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: За.
Ира: Яна.
Яна: Чи хаанаас энэ дугаарыг олов?
Ира: Энэ чухал биш.
Яна: Би чамд намайг битгий хай гэж хэлсэн.
Ира: Би чадахгүй. Чи миний охин.
Яна: Гүйцээ, одоо дугаараа солих хэрэгтэй боллоо. Баяртай.
Ира: Хүлээ, Яна. Яна. Хүлээ, утсаа битгий тасал. Надтай яриач.Чамд юу хэрэгтэй вэ? Би аавыг чинь харсан. Түүнийг сулласан.
Яна: Би мэднэ. Тэр ямар байна?
Ира: Сайн, охиноо бодоод л, чамд их талархаж байсан.
Яна: Харин би танд, ээжээ.
Ира: Чи ямаршуу байна?
Яна: Миний бүх юм сайн.
Ира: Би Рита, Анечкатай уулзсан. Тэр чамтай их адилхан. Яг адилхан хөөрхөн. Бас аав бид чинь эвлэрсэн.
Яна: Одоо чи үүнийг надаас хүсч байна уу?
Ира: Үгүй ээ, би зүгээр л чамайг сонсож... бидний тухай ярихыг хүссэн. Илья над руу ирдэг. Байнга. Би тэрийг өрөвдөх юм.
Яна: Түүнийг өрөвдөх хэрэггүй.
Ира: Тэр юу болсныг ойлгохгүй байна, тэгээд... ууж байгаа. Чи явахын өмнө надаас гуйсан болохоор би түүнд юу ч хэлээгүй.
Яна: Надад ер хамаагүй.
Ира: Яна, би чамайг хармаар байна, бас аав нь хүсч байгаа. Бид чамд их хайртай.
Яна: Над руу дахиж битгий залга.
--------------------------------------------------------------------------------------------
Нина: За, энэ какао, какао, какао. Чиний дуртай нь.
Кир: Баярлалаа, ээжээ.
Нина: Ядарлаа. Өдөр Дальний Лук руу явсан. Комбинатад юу болж байна?
Кир: Ачих вагон алга.
Нина: Тэгээд?
Кир: Маргааш ирнэ, би тохиролцсон.
Нина: Хожуу тохиролцож.
Кир: Үглэхээ больчих, ээжээ.
Нина: Хээцс. Чиний макака хаагуур тэнэж явна?
Кир: Миний эхнэр ажлаа амжуулж байгаа.
Нина: Тэр тэнэгт ямар ажил байдаг юм?
Кир: Миний гэр бүлд итгэлцэл байдаг. Хайртай эхнэр минь мэднэ, хэрэв асуудал гарвал би түүний хүзүүг мушгина.
Нина: Тэр хэзээ жирэмслэх юм?
Кир: Өөрсдөө учраа олно.
Нина: Чи аавыг нь гаргах гэж хэдэн саяыг өгсөн. Тэр мөнгөөр 100 хүүхэд төрүүлсэн ч болно. Чи түүнд олигтойхон хийгээч.
Кир: Хийж байгаа, ээжээ.
Нина: Буруу газар луу, эсвэл буруу хүндээ.
Кир: Буруу газар луу байх, гэхдээ энэ таны хэрэг биш, ээжээ.
Нина: Хүү минь, эхийгээ сонс. Бурхан чамд ухаан хайрлаагүй. Ядаж хүүхэд хайрлах байх. Тиймээс хичээгээч. Энэ макака чамд төрүүлж өгөөд Москва руугаа тонилог. Залхаж байна, үргэлж миний моринд хүрнэ, намайг хүндэлдэггүй. Харин чамайг үзэн яддаг.
Кир: Үзэн ядалтаас хайр хүртэл нэг алхам, ээжээ. Тэр энэ алхамыг хийнэ.
Нина: Чи юунд түүнтэй зууралдсан юм?
Кир: Ээжээ. Тэр онцгой.
Нина: Кира, эмэгтэйчүүдийн тархи яг тахианых шиг. Онцгой нь яг хоёр тахианых шиг.
Кир: Та ч гэсэн эмэгтэй хүн.
Нина: Би эмэгтэй хүн биш. Би эх хүн. Зогс. Сайхан нойрс гээд ээжийгээ үнс. Май, чихэр. Өө, ирж байна, чиний тахиа. Тэгээд ээж чинь юу гэж хэлснийг сана!
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Бос, чиний цаг дууссан, 12:01 болчихож.
Кир: Тэгээд юу гэж?
Яна: Юу ч биш. Бид хагас сайнд секс хийнэ, одоо бүтэн сайн.
Кир: Чамд таалагддаг, юундаа дургүйцсэн юм? Одоо үргэлжлүүлцгээе. Ирэх хагас сайныг алгасна биз.
Яна: Үгүй, тохиролцоо бол тохиролцоо. Би унтмаар байна.
Кир: Ярилцах чухал юм байна.
Яна: Маргааш ярилцъя.
Кир: Хэдийн маргааш болсон.
Яна: Яриач.
Кир: Ирэх хагас сайнд хүүхэд хийнэ.
Яна: Тэгээд хийгээч, би ямар хамаатай гэж?
Кир: Чи миний эхнэр, би чиний нөхөр.
Яна: Чи өвчтэй юу? Чи ямар ч хүүхэдтэй болохгүй. Бүр хүчиндсэн ч бай. Март.
Кир: Хүчиндэхгүй ээ. Би амласан ёсоор чамд гар хүрэхгүй, зүгээр л ална.
Яна: Би чамд хүүхэд төрүүлснээс үхсэн нь дээр.
Кир: Надад гомдолтой байна. Чи яагаад надтай ингэдэг юм? Би чамд хайртай, чиний төлөө бүгдийг хийж байгааг чи хардаг.
Яна: Надад чамаас юу ч хэрэггүй.
Кир: Тийм бол авсан мөнгөө буцааж өг.
Яна: Чадахгүй. Группт зориулж сандал авсан, 12 ширхэгийг. Халаасанд юм үлдсэн байж мэднэ.
Кир: Дэмий тэгж дээ. Хулгайлаад л зарчихна.
Яна: Чи Валя “Сансарын нисэгч”-ийг таних уу?
Кир: Би Кремлийн хүлээн авалтанд хоёр ч удаа харсан.
Яна: Би тэрийг хэлээгүй. Эндэхийн биеэ үнэлэгч.Валя “Сансарын нисэгч” гэдэг. Шүдгүй. Чи тэрийг яасан юм?
Кир: Үнэнээ хэлье, би танихгүй. Би шүдгүй янхан авна гэж үү? Би ямар мөнгөгүй юу?
Яна: Харин тэр чамайг мэддэг. Бас үзэн яддаг.
Кир: Сайхан нойрсоорой, хайрт минь.
Яна: Сайхан нойрсоорой, хайрт минь.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Өглөөний мэнд, Саша. Бие ямар байна?
Мир: Хэрэг алга. Би өчигдөр элдэв юм болоогүй биз?
Вик: Яалаа гэж. Чи маш буурьтай хүн шиг байсан.
Мир: Ашгүй дээ. Харин бид яагаад хамт байна?
Вик: Ира бид хоёр ингэж шийдсэн юм, юмыг яаж мэдэхэв гээд. Тэр хажуу өрөөнд байгаа.
Мир: Чөтгөр гэж, Рита залгаж. Би яах гэж ирсэн юм? Би юу хийж чадах вэ? Би юу ч чадахгүй. Хэрэггүй амьтан. Чи яаж байна?
Вик: Харав уу, хоосон биш дүүрэн байна.
Мир: Болиоч.
Вик: Уучлаарай, дахиж тэгэхгүй. Чи өчигдөр жаахан хэтрүүлчихсэн, зүгээр болно.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Адилхан санаж байна. Агаарт гарсан ч та наргүй онцгүй байна. Үгүй ээ, шумуул байхгүй, зүгээр. Үгүй ээ, үгүй, санаа бүү зов. Валерка... Валерка завиар явчихсан.Одоохондоо ярилцаж байна, гайгүй байх. За, за, боллоо, сүлжээ муу байна. Би дахиад ярина.
Ира: Чи ямар худалч юм бэ?
Мир: Дуугай байвал дээр. Бид чамаас болж энд байна. Энэ бүхэн чамаас, чиний шунал, мунхаглалаас болсон.
Ира: Бүх юм юунаас эхэлснийг чамд сануулах уу?
Мир: Тэгээч, алив, сануулаадах.
Вик: Больцгоо, яацгаагаад байгаа юм?
Мир: Хэрэв энэ тэгээгүй бол чи одоо манай усан санд сэлж байх байсан.
Вит: Танай усан санд өөр луйварчид сэлж байгаа.
Ира: Баярлалаа, Витя.
Вит: Дараа тэднээс бүгдийг нь хураана. Энэ хуушуур. Бас цай.
Мир: Чи цай авчирсан юм уу?
Вит: Хялбарчлах гэдэг байх аа. Энд аяга цай хайрцаг цай шиг үнэтэй.
Мир: Би кофе уумаар байна. Чи Витятай таардаг азтай юм. Тэгээд бидэнд ямар төлөвлөгөө байна? Рита залгасан, би буцах хэрэгтэй.
Ира: Төлөвлөгөө энгийн. Чи одоо Янатай ярина. Энэ түүний шинэ дугаар нь. Энд ирсэн, хамт буцна гэж хэл.
Мир: Дараа нь яахав?
Ира: Дараа нь учраа ололцоно.
Мир: Та нараас ялгаатай нь намайг эцэст нь дахиад суулгах уу?
Ира: Хэрэв эвгүйдвэл чи нуугдах болно.
Мир: Рита, Анечка хоёртой хамт.
Ира: Үгүй чи залгаач!
Вик: Та нар яг өмнөх шигээ аашилж, нөгөө л алдаагаа давтаж байна. Та нар амьдралаас огт сургамж авахгүй юм. Та нар Яна та нартай хамт буцахыг хүсч байгааг нь асуусан уу? Тэр юу бодож байгааг? Яаж шуу амьдарч байгааг нь? Магадгүй энд түүний шинэ амьдрал эхэлсэн байж мэднэ. Ира, бид бүгдийнх нь амьдрал шинээр эхэлсэн. Тэр хаана амьдардагийг чи мэдэх үү? Тэнд хаяг бий юу?
Ира: Байгаа.
Вик: Ингээд боллоо. Өглөөний ундаа уугаад түүн рүү явцгаая.
Мир: Кириллийн гэр лүү юу?
Вик: Тиймээ, Саша. Тэр одоо бидний садан болсон.
Мир: Би түүнийг ална гэхээс айж байна.
Вик: Санаа зоволтгүй, би хажууд чинь байна.
--------------------------------------------------------------------------------------------
Валя: Чи намайг яаж олсон юм?
Яна: Танилуудаасаа асуусан. Хүлээ!
Валя: Тонил!
Яна: Би хаашаа ч явахгүй!
Валя: Над шиг шүдгүй болмоор байна уу?
Яна: Шинийг хийлгэнэ.
Валя: Юундаа зууралдсан юм?
Яна: Ярилцах хэрэгтэй байна, хүлээ!
Валя: Харин аяархан яриарай. Ээж унтаж байгаа.
Яна: Өвдсөн үү?
Валя: Согтуу.
Яна: Би мөнгөнөөс татгалздаг хар тамхичныг анх удаа харж байна.
Валя: Харав уу?
Яна: Тэр чамайг яасан юм? Кирилл Лобов.
Валя: Ганцхан надад ч биш. Одоо ээжийг сэрээе, тэр бүгдийг ярьж өгнө.
Яна: Хэрэггүй, унтаж байг.
Валя: Энэ. Ааваас үлдсэн бүх юм энэ. Чиний Лобовд инженерээр ажиллаж байсан. Уурхайд осол болох үеэр шоронд суулгаж, тэндээ үхсэн. Ээж ууж эхэлсэн. Бид урд нь төвд амьдардаг байсан. Энэ эмээгийн байр.
Яна: Би Лобова биш.
Валя: Ямар ялгаа байна? Түүний мөнгөөр тансаглаж байгаа.
Яна: Тэр миний мөнгө. Би өөрөө олж авсан. Яг чам шиг. Би ч гэсэн янхан, зөвхөн би ганцхан үйлчлүүлэгчтэй. Энэ. Өнөөдөр ажилдаа гарах хэрэггүй. Группт хүрээд ир. Бидэнд чи байх хэрэгтэй.
Валя: Чамтай юу?
Яна: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сайн уу. Бид Кирилл Андреевичтэй уулзах гэсэн юм.
Эр: Та нар хэн бэ?
Вик: Мироновагийн төрөл төрөгсөд. Хадам эх, хадам аав.
Эр: Чи хэн юм?
Вик: Би ч гэсэн энэ гэр бүлийнх. Куровский Виктор.
Эр: Яна Александровнагийн эцэг эх нь Виктор Куровский гэгчтэй хамт ирж. Орцгоо.
Вик: Баярлалаа, найз минь.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сайн уу.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сайхан юм. Мэдрэмжтэй хийж.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Яна хаана байна?
Нина: Чиний нөхөр үү?
Мир: Тиймээ, байсан юм. Александр.
Нина: Харин тэр?
Вик: Дотны найз нь. Виктор.
Нина: Адилхан гэсэн үг. Тэгэхээр чи нөхрөө суулгасан байх нь, профессор гуай. Сайн байна. Би өөрийнхөө чадаагүй. Дараа нь харамссан.
Мир: Манай охин хаана байна?
Нина: Хотод хаа нэгтэй тэнэж яваа. Суугаад хүлээж бай.
Вик: Болох уу... танд энэ юмыг бэлэглэж байна.
Нина: Юу юм?
Вик: Үлээ. Үлээ, үлээ, бүү ай. Уралын хус. Энэ бас танай энд ургадаг.
Нина: Машка руу шүгэлдэж байя. Тэгэхгүй бол тэр тэнэг ирдэггүй юм. Машка!
Ира: Бид уухгүй.
Нина: Ууна аа. Профессорт хундаглаад өг. Манай Машка мөн л эрдэмтэн. ШУ-ны түүхийн дэд эрдэмтэн.
Маша: Та юу ярина вэ, Егоровна? Хэзээ тийм байсан юм?
Нина: Ира. Манай хүн. Харин одоо чи, профессор оо.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Сайн уу, хадам аав аа.
Мир: Сайн уу.
Кир: Суугаад навчин тамхи ав, хамт татацгаая. Ав аа, ав, энэ яг чиний өнгөрсөн амьдралынх шиг. Дахиад хэзээ ч татах юм билээ.
Мир: Хэзээ ч үгүй. Би Янагийн хойноос ирлээ.
Кир: Зоригтой байна. Цахилгаан мэдээ аваагүй юу?
Мир: Авсан.
Кир: Тэр хаашаа ч явахгүй. Түүнд бүх юм байна. Энэ байшинг хар. Хар тамхиа хаясан, нөхөр түүнд хайртай. Бүр зоддоггүй. Удахгүй комбинатад ажиллахаар явна.
Мир: Тэр хаана байна?
Кир: Одоо хүрээд ирнэ.
Мир: Сонс, би дахиад шоронд ормооргүй байна. Тохиролцъё.
Кир: Би охинтой чинь бүгдийг тохиролцсон. Ер нь тэгээд, чамд надтай тохиролцох юу байгаа юм?
Мир: Зүрхний цохилт түргэсэх /эмч нар шиг тахикарди гэж болно/, архины хамаарал, бас гурван жилийн тэнсэн.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Би...
Нина: Сууж бай. Чамгүйгээр учраа олцгооно.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Таныг харсандаа баяртай байна, Ирина Михайловна.
Ира: Би чамайг ийм гэж төсөөлж байсан. Том биетэй, нээлттэй биш хүнээр.
Кир: Харин би Янагийн үзэсгэлэн хэнээс гэдгийг одоо л ойлголоо. Чи хэдийг авмаар байна?
Ира: Хэдэн юу?
Кир: Би чамд их сургууль, чиний дасал болсон амьдралд чинь мөнгө өгнө. Маш их мөнгө. Хэрэв чи Янад надад хүүхэд гаргаж өгөхийг ятгаж чадвал.
Ира: Хараад байхад, охин хүсэхгүй байгаа байх нь.... ийм араатанд төрүүлж өгөхийг...
Кир: Харин ийм араатнаас мөнгө авахыг хүсч байна уу? Чи худлаа хэллээ. Чи хүсч байгаа. Миний саналыг бодоод үз.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Яна, охин минь. Чи ирлээ. Намайг уучил.
Яна: Битгий уйл. Чи яах гэж ирэв?
Мир: Би гуйсан юм.
Ира: Бид чамайг авах гэсэн юм.
Яна: Би чамд бүгдийг хэлсэн, би чамайг энд хармааргүй байна. Чи юунд үгэнд нь ордог юм, тэр чамайг хүссэнээрээ л хөдөлгөнө.
Мир: Үгүй ээ, би өөрөө. Би өөрөө ирэхийг хүссэн юм.
Кир: Эхнээр? Нөхөртөө хүрээд ир.
Яна: Сайн уу, Витя.
Вик: Сайн уу, Яна.
Ира: Чи бидэнд буцаж ирэхийг бид хүсч байна. Бүгд.
Яна: Тэр манайд байгаад чи итгэлтэй байна уу?
Нина: Түүнийг аваад яв!
Кир: Ээж! Амаа тат! Тэр миний эхнэр, түүнийг хүндэл.
Нина: Муу яагаан цагдаа.
Мир: За гүйцээ, хангалттай. Би охиноо авна. Хэрэв хэрэгтэй бол буцаад сууна, чи намайг ойлгосон уу?
Вик: Саша, тайван.
Яна: Хэрэггүй, аав аа.
Кир: Тэр миний эхнэр, харин чи хэн ч биш. Чи ч гэсэн. Бас чи ч гэсэн. Одоо цагдаа нар ирээд чамайг аваад явна. Харин шоронд цааш нь харуулна. Чи намайг ойлгосон уу? Миний гэр бүлд санаархасан хэнийг ч байсан би ална. Тийм үү, ээжээ?
Нина: Тиймээ, хүү минь.
Яна: Чи тэдэнд хуруугаа хүргээд үзээрэй. Би шөнө хоолойг чинь хэрчинэ.
Нина: Чи загас ч хэрчиж чадахгүй.
Яна: Харин таны Егоровна, хэлийг сугална. Андгайлж байна. Би хаашаа ч явахгүй.
Кир: Явж эхнэрээ аргадъя. Та нар түүнийг гонсойлголоо.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Яах тэднийг дуудсан?
Яна: Би тэднийг дуудаагүй. Тэднийг оролдоод үзээрэй.
Кир: Чи надтай яаж ингэж ярьж зүрхэлж байна? Болоогүй, миний эхийг сүрдүүлж байдаг.
Яна: Чи тэр эхтэйгээ хамт чөтгөр лүү тонил!
Кир: Би хагас сайныг хүлээхгүй!Би одоо сайхан таашаал эдлэх болно.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Саша.
Мир: Одоо надад юу ч битгий ярь.
Ира: Энэ юу вэ?
Мир: Би түүнийг ална!
Ира: Саша! Саш! Хүлээгээч, Саш!
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Саша, Саша! Зогсооч! Чи тийшээ юутай явж байгаа юм, Саша? Чи хаачих гээв, Саша?
Мир: Яна...
Яна: Явцгаа! Гуйя, эндээс явцгаа!
Ира: Бид эндээс явахгүй, Яна.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home