АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-1

54:38 мин.

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

Андрей        дүү нь

Миронов    

Валера Мироновын жолооч

Григорич     эмч

Антон   архичин

Дима           Олягийн экс нөхөр

Виктор  Ирагийн амраг

Сергей Михайлович

 

Эм

Ира             ээж нь

Рита            Мироновын эхнэр

Настя   эмч

+Лена эгч    зохиолч

 

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Вер: Танд хэцүү байна уу? Уучих, гайгүй болно. Намайг Вера гэдэг, харин чамайг?

Иль: Гүй, Вера.

Вера:    Бүдүүлэг амьтан.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 3-1

--------------------------------------------------------------------------------------------

Наст:    Өглөөний мэнд. Наад заваан юмыг идэхээ болиоч. Котлет ав.

Иль: Хүсэхгүй байна.

Наст:    Халаах уу?

Иль: Минийхийг буцааж өг.

Наст:    Тэг ээ. Чи өөрийгөө толинд хараагүй удсан уу?

Иль: Тэгээд юу гэж?

Наст:    Шөнөжин архи уусан юм шиг.

Иль: Би 2 долоо хоног уугаагүй.

Наст:    Сайн байна, ухаантай шүү. Чи хэзээ хэвийн юм хийдэг болох вэ?

Иль: Чадвал хийнэ.

Наст:    Зах дээр Тамарагийн хайрцагнуудыг зөөх үү?

Иль: Тиймээ, би гараараа ажиллах дуртай.

Наст:    Би анзаарсан. Ванны өрөөнөөс өөрийнхөө сэтгүүлийг аваарай.

Иль: За.

Наст:    Илья, би товчхон хэлье, нэг архичин үйлчлүүлэгч байна. Тэр Парисаас Москвад нэг их удахгүйгээр ирсэн. Нэртэй зохиолч, Елена Берн, түүнтэй ажиллах хэрэгтэй, ойлгов уу?

Иль: Нэртэй? Тийм хүнийг мэдэхгүй. Харин чи яагаад аваагүй юм?

Наст:    Түүнд эрэгтэй сэтгэл зүйч хэрэгтэй.

Иль: Тэгвэл түүнд сэтгэл зүйч хэрэгтэй юу, эрэгтэй хүн үү?

Наст:    Тэнэглэх хэрэггүй, түүнтэй ажилла, мөнгө олж магадгүй.

Иль: Настя, би өөртөө ч тусалж чадахгүй байна. Гэтэл чи надад нэг архичинг түлхэж байдаг.

Наст:    Тийм байж, өөрийнхөө заваан юмыг цааш нь ид.

Иль: Баярлалаа, Настя. 

--------------------------------------------------------------------------------------------

Цаг:  Хөөе? Нааш ир.

Эр:   Миний бүх юм зүгээр.

Цаг:  Бидэнд харуул.

Эр:   Би энд ажилладаг.

Цаг:  Явцгаая.

Цаг:  Алив, явцгаая.

Эр:   Найз аа, чи зүгээр үү?

Эр:   Санаа зоволтгүй. Цагаачлалын хугацаа дууссан.

Иль: Залуус аа, түүнийг орхичих. Тэр жирийн нэг ажилчин. Түүнийг дугаарт зогсоож, бичиг баримт бүрдүүлэх гэсээр байтал тэр ажлаа алдана.

Цаг:  Тэр юугаа алдах нь хамаагүй, журам бол журам. Гуйх хэрэггүй.

Иль: Давамгайлах таалагддаг байх нь, тиймээ?

Цаг:  Юу?

Иль: Эхнэр хүрэлцэхгүй байна уу?

Цаг1:    Би гэрлээгүй.

Иль: Аа, тэгвэл бүгд ойлгомжтой. 

Цаг1:    Чамд юу ойлгомжтой байна?

Иль: Эрчүүдэд илүүрхэх нь талагддаг.

Цаг:  Вася, тэр чамайг гомо гэлээ.

Иль: Та нар гомонууд. Юундаа хүнд наалдаад байсанюм?

Цаг1:    Юу гэнэ ээ?

Цаг:  Нүүр лүү нь битгий цохь.

Цаг1:    Би түүнийг болгоод өгье.

Цаг:  Гүйцээ. Болно. Болно. Алив, түүнийг аваад явъя.

Иль: Гомонууд.

--------------------------------------------------------------------------------------------

Тома:   Илья.

Иль: Сайн уу.

Тома:   Сайн уу. Энд тамхи татахгүй. Чи тэнэг үү? Тэд чамайг суулгаж мэдэх байсан.

Иль: Намайг суулгасан.

Тома:   Яагаад гэхээр, би арван жилээс л мэднэ, тэднийг айхтар гомдоосон. Чиний 2 долоо хоногийн цалин. Зах руу очвол тэд чамайг ажилд авахгүй. Василий нэмээд өвс шургуулдаг байж гэж хэлсэн.

Иль: Баярлалаа, эгч минь.

Тома:   Зүгээр, дүү минь.

Иль: Тийм байж.

Тома:   Чи хаачих гээв?

Иль: Тамхи татъя.

Тома:   Хүлээ. Цонхоо онгойлгоод эндээ тат. Сонс, би бүгдийг ойлгож байгаа. Ольгагаас салсан, Янка чамайг мэхэлсэн. Яахав, тэвчээр алдаж хагас жил уусан л биз. Одоо чи 2 долоо хоног эрүүл байна. 14 хоног шүү. Энэ бол өөрийгөө үнэлж, хүндлэхэд бүрэн хангалттай. Чи мундаг. Би чамаар бахархаж байна. Нааш ир. Ээ дээ, бүх эрчүүд мулгуу, харин хүүхнүүд зүгээр л тэнэг.

Иль: Харин чи хэн бэ?

Тома:   Би болзасарч байгаа архичин. Энэ бахархалтай сонсогддог. Тиймээс, тэнэглэх хэрэггүй, бушуухан хүн шиг бол. Гүйцээ, яв, би явж Романтикийг эргэх ёстой.

Иль: Тоолох хэрэгтэй юу?

Тома:   Илья, тонилж үз.

--------------------------------------------------------------------------------------------

Эм /оператор/: Хэрэглэгч холбогдох боломжгүй байна. Дараа дахин залгана уу.     

--------------------------------------------------------------------------------------------

Ира: За, багш нарын бүрэлдэхүүнийг одоохондоо хөндөхгүй. Эндээс, бас эндээс хасаж болно. Энэ курсыг нэгтгэнэ, цаг багасна, сургалтын материалын хэмжээ хэвээрээ.

Даш: Ирина Михайловна, уучлаарай, гэхдээ энэ тус болохгүй. Багш нарыг цомхотгохоос араггүй. 

Ира: Нэг юм бодож олъё.

Даш: Би өрөөнүүдээ түрээслүүлж болно.

Ира: Энэ их сургууль болохоос худалдааны төв биш.

Даш: Хоёр долоо хоногийн дараа цахилгаан таслана.

Ира: Одоо оройтож харанхуй болж байна, гэрэлгүй байж болно.

Даш: Тэгвэл компьютер, принтерийг яахав?

Ира: Даша, би наргиж байна. Яв, бүх юм болно.

Даш: Та ийшээ орж болохгүй.

Иль: Сайн уу, Ирина Михайловна.

Даш: Гараач.

Ира: Даша. Явж бай, би учрыг нь олъё. Үгүй ер, чи өнөөдөр эрүүл байна.

Иль: Уухаа больсон. Тийм байдалтай тантай уулзаж байсанд уучлаарай.

Ира: Чи согтуудаа үнэхээр аймаар.

Иль: Өвчин эдгэрч байна. Яна хаана байна?

Ира: Чи бодвол санахгүй байгаа байх, би чамд хэдийн хэлсэн. Яна нөхөрт гарсан. Маш баян хүнтэйсуугаад явчихсан. Тэр надтай нэг ч харьцдаггүй, тэр хаана байгааг би мэдэхгүй.

Иль: Тэр таны охин.

Ира: Тэр одоо эхнэр.

Иль: Би ердөө л түүнтэй ярилцмаар байна.

Ира: Түүн рүү залгаач.

Иль: Дугаар нь холбогдохгүй байна.

Ира: Надад өөр дугаар байхгүй. Тэр хэнтэй ч харьцахыг хүсэхгүй байна. Чамтай ч, надтай ч, аавтайгаа ч. Би бас чамтай харилцмааргүй байна.

Илт:  Би ч гэсэн тантай харилцмааргүй байна. Гэвч Яна хаана байгааг та хэлэхгүй байна. Таныг хэлэх хүртэл би ирсээр байна.

Ира: Илья, одоо түүнийг март. Үгүй бол чи дахиад ууж эхлэнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Намайг Илья гэдэг, би архичин. Би хэрэглээгүй хэдийн 2 долоо хонож байна. Тиймээ. Тиймээ, би та нарт хэдийн яршиг болсон, гэхдээ надад өдөр бүр бодсоноо хэлэх шаардлагтай байдаг. Өнөөдөр намайг ажлаас халсан. Тиймээ. Би одоо ачигчаар ч ажиллаж чадахгүй болсон. Тиймээс би дүүгээрээ тэжээлгэхээс өөр араггүй. Өөр яалтай билээ. Тэр надаар тэжээлгэж байсан. Одоо байр, хоолны мөнгө төлөг. Ямар хамаатай юм. Гэхдээ ийм өөдгүй новшийн ахтай болсон тэр азгүй хүн. Уумаар, эсвэл зодолдмоор санагдаж байна. Аль аль нь байсан нь дээр. Мартсанаас, би уусан үедээ тийм ч новшийн амьтан биш, жирийн байдаг. Тиймээ. Нэг иймэрхүү. Сонссонд баярлалаа. 

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Одоо идэхээ болихгүй юу? Ганцхан чамд биш, бүгдэд нь авдаг юм.

Иль: Би өлсөж байна.

Эр:   Чи ер нь энд идэх гэж ирдэг шиг санагддаг. Сөрөг муу бүхнээс гаргахаас биш группт ахиц алга. Жишээ нь, чи миний эргэх холбоо.

Иль: Харин би чамаас юу ч хүсээгүй, шинэ юм хэлэх биш.

Эр:   Яагаад? Хэлнэ. Чи үргэлжлүүлээд уух хэрэгтэй. Тэгвэл нэг бол үхнэ, эсвэл амьд үлдээд эрүүлжиж эхлэнэ. Харин одоохондоо бэлэн биш байна. Ямар ч гэмшсэн шинж алга.

Иль: Баярлалаа, анд аа. Нүдийг минь нээлээ. Одоо би бүгдийг харж байна. Май. Архичдад сайхан жигнэмэг авч өг. Наана чинь овоо мөнгө байгаа. За юу?

--------------------------------------------------------------------------------------------

Леня:   Босоорой, пионерүүд ээ. Та нар явах боллоо. Энэ 500 евро, хувцсаа өмсөөд явцгаа.

Эр:   Бид 1000-аар тохирсон ш дээ.

Леня:   Тэрийг санахгүй байна. Тэгээд хурдалцгаа.

Эм:   Би бидний дугаарыг тумбчик дээр үлдээлээ.

Эр:   Гэхдээ одоо 1000-аар шүү.

Эм:   Явцгаая.

Эр:   Баяртай, Леня эгч ээ.

Эм:   Чамд амжилт, Лена.

--------------------------------------------------------------------------------------------

Наст:    Энэ чинь юу вэ? Чи яаж ингэж зургаагаар буулгаад байна аа?

Анд: Аз, хайрт минь. Чи яасан бэ?

Наст:    Чи хоол идэх үү?

Анд: Групп дээр идсэн биз. Сарын эцэс боллоо, 10,000 аа аваад ир. Чи ажил хийж байгаа, тиймээс өгөөрэй. Зургаа, зургаа.

Наст:    Энэ боломжгүй. Би одоо чамтай хэзээ ч, яасан ч тоглохгүй.

Иль: Тэр шиддэггүй, байгаагаар нь буулгадаг. Шоронд сурсан юм.

Анд: Чи юундаа нууц задлаад байна? Байрныхаа мөнгийг өгсөн чинь дээр.

Иль: Мөнгө байхгүй.

Наст:    Юуны чинь байхгүй? Бид сарын эцсээр хамт төлбөрөө хийнэ гэж тохиролцсон ш дээ.

Анд: Чамайг хагас жил тэжээлээ. Би гарлагын тухай ярихгүй. Тэр хаалгыг яг галзуу бух шиг цөмлөсөн.

Наст:    Одоо болно.

Анд: Ээжийн авсан ванны өрөөний толийг хагалсан. Би чамайг уучлахгүй.

Иль: Намайг халсан.

Наст:    Яагаад халсан юм?

Анд: Одоо тэрийг яах вэ? Хандсан зүгт нь хөөх хэрэгтэй. Ажилгүй архичин.

Наст:    Тэгэхээр ийм байна, хонгор Илья. Чи өглөө бэлэн гоймон идэж байхад бид юун тухай ярилцсаныг санаж байна уу?

Иль: Бэлэн гоймонг санаж байна.

Наст:    Зохиолч хүүхэнтэй уулзаад түүнтэй ажиллах болно.

Анд: Юун зохиолч?

Наст:    Нэртэй зохиолч, тэр архины асуудалтай. Илья түүнтэй ажиллаж мөнгө олоод байрны мөнгөнд өөрийнхөө хагасыг төлнө.

Анд: Хоёулаа нийлж архидаад харин бид дуслын мөнгө төлөх болно. 

Наст:    Үгүй ээ, тэгэхгүй. Үс зүсээ янзал, тэгээд явж ажилла.   

Иль: Энэ чигээрээ болохгүй юу?

Наст:    Үгүй, болохгүй. Ямартай ч тэр нэртэй зохиолч болохоос нэг муу янхан биш.

Иль: Ойлголоо.

Наст:    Энэ түүний хэвлүүлэгч. Яриад тохиролц, тэр бүгдийг төлнө.

Иль: Яг одоо юу?

Наст:    Үгүй ээ, маргааш, түүнийг уусных нь дараа.

Анд: Чи дэмий ингэлээ. Тэр зохиолчтой салах ёс хийж болно. Тоглох уу?

Наст:    Хэрэв дахиад ганцхан удаа зургаа буувал би чамайг боож ална, өөдгүй луйварчин минь. Чөтгөр гэж. 

--------------------------------------------------------------------------------------------

Эр /утасны цаанаас/: Өрөөний дугаар нь1205.  Олсон уу?

Иль: Тиймээ, оллоо.

Эр:   За яасан?

Иль: Онгойлгохгүй байна. Дотор нь байгаад итгэлтэй байна уу?

Эр:   Тэр өрөөндөө байх ёстой.

Эр:   Оройн мэнд.

Иль: Би одоо шалгаад үзье. Сонсооч, ах хүү. Уучлаарай, эхнэр хаалгаа түгжчихээд онгойлгодоггүй. 1205-ыг онгойлгож чадах уу?

Эр:   Та өөрөө яагаад онгойлгохгүй байгаа юм?

Иль: Картаа мартчихаж.

Эр:   Уучлаарай, тэгж болохгүй.

Иль: Тиймээ, ойлгож байна. Түүний зүрх нь муу болохоор би санаа зовсон юм.

Эр:   Өрөөний үйлчилгээ. Өрөөний үйлчилгээ.

Иль: Сонсооч, тэгвэл ингэе. Түргэн, цагдаа дууд.

Эр:   Цагдаа? Цагдаагаар яах гэж?

Иль: Яагаад гэхээр, хэрэв түүнд нэг юм тохиолдсон бол чамайг ажилдаа хайнга хандсан гэж хэрэг үүсгэнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Бүх юм зүгээр үү?

Иль: Тиймээ, зүгээр. Эхнэр унтаж байна. Нилээн уучихаж.

Эр:   Ойлгож байна, минийх ч гэсэн яг адилхан. Сайхан амраарай.

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Хөөе? Хөөе? Чи хэн бэ? Өчигдөр юу болсныг би ер санахгүй байна.

Иль: Архи дайсан.

Лена:    Юу?

Иль: Архинд донтох гурван үе шат байдаг. Эхлээд тэр найз, дараа нь өчүүхэн хорлогч, эцэст нь юу болсоноо санадаггүй, яг тань шиг. Энэ архи дайсны гурав дахь үе шат.

Лена:    Архи миний хамтран зохиогч. Би өчигдөр чам шиг ийм ухаантныг хаанаас хөлсөлсөн юм бол?

Иль: Намайг таны хэвлүүлэгч Николай Васильевич хөлсөлсөн. Би Илья. Таныг уухад чинь саад хийнэ.

Лена:    Ойлгомжтой. Би Лена эгч, ямар ч тохиолдолд чи хожимдсон. Би уучихсан. Миний толгой хагарах нь, ус өгөөдөх. Явж болно, чи надад хэрэггүй.

Иль: Хэрэгтэй. Та дахиж ингэтлээ уумааргүй байгаа.

Лена:    Би юу хүсч байгаагаа мэдэхгүй. Эндээ гэхэд, надад Николай Васильевичаас мөнгө хэрэгтэй. Тиймээс би тантай хамт үлдэнэ. За яахав. Би шүршүүрт орох хооронд чи өглөөний унд захиал.

Иль: Юу захиалах вэ?

Лена:    Юу хүссэнээ, гол нь кофе байх ёстой.

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Гүйцээ. Бүгдийг бүрдүүлсэн. Энэ худалдах гэрээ. Гарын үсэг зурах үлдлээ. Бид мөнгийг шууд шилжүүлнэ, 7,230,000-ыг. Таны шинэ машин мөн л бэлэн болсон. Би түүнд өвлийн дугуй нэмсэн. Хэрэв нууц биш бол та яагаад ийм сайхан машинаа зарж байгаа юм?

Ира: Ялгарахыг хүсэхгүй байна. Шинэ дүүрэгтээ.

Эр:   Ойлголоо. За боллоо, санхүү рүү явцгаах уу?

Ира: Надад онгойлгоод өг, би салах ёс хиймээр байна.

Эр:   За, тэгэлгүй яахав.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Танд хийж өгөх үү?

Лена:    Кофе хангалттай.

Иль: Би шөл захиалсан, дээрддэг юм. Түрс идээгүй удаж.

Лена:    Чамд ном ямар санагдсан?

Иль: Унтчихсан. Ямар халуухан уран сэтгэмжтэй гээч.

Лена:    Энэ эмэгтэйчүүдэд зориулсан номнууд. Орчин үеийн эмэгтэйчүүд уран сэтгэмжинд дуртай. Би үүнд нь тусалдаг.

Иль: Би хүмүүсийг төсөөлөхөө больж, бодит байдалдаабуцахад нь тусалдаг. Яагаад Лена эгч гэдэг юм?

Лена:    Хүүхэд байхдаа Стёпа ахыг уншаад харин эгч нь хаана байна гэж дургүйцсэн. Ингээд Стёпа ахыг Лена эгч болгож бичсэн. Энэ миний анхны ном байсан. Түүнээс хойш намайг тэгж дууддаг.

Иль: Би Стёпа ахад хэзээ ч дуртай байгаагүй. Учир нь цагдаа.

Лена:    Жолооны үнэмлэхтэй юу?

Иль: Байгаа.

Лена:    Юмаа идчих, намайг уулзалтанд хүргэж өгөөрэй.

Иль: Энд дахиад зөндөө юм байна.

Лена:    Зүгээр, чи дахиад ингэж идэхгүй биз.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Юрий. Юрий, би та нарт тохиолдсон гарзад эмгэнэж байна. Танай аав бид бүгдэд эрхэм хүн байсан.    

Юри:    Тиймээ,баярлалаа, Ирина Михайловна. Тэр бүгдэд нь маш их хайртай байсан.

Ира: Бид хоёрын дунд дуусгаагүй ажил үлдсэн юм. Тиймээс бид маш том хохирол амслаа.

Юри:    Та юун тухай вэ? Би ойлгохгүй байна.

Ира: Чи ойлгож байгаа. Аав чинь миний нөхрийг суулгаж, надад өртэй үлдсэн. Мөнгө.

Юри:    Аа, энэ тухай юу? Надад тэр нь байхгүй.

Ира: Худлаа.

Юри:    Таны нөхрийн ажил яг аавын төлөвлөсний дагуу явагдаагүй, мөнгө мэдээж зөв газартаа очоогүй. Росмедэд тэр мөнгө байхгүй. Одоо тэднийг авах боломжгүй гэсэн үг. Мартсанаас, танай нөхөр юу болсон бэ? Түүнийг сулласан гэж би сонссон.

Ира: Харин би чиний аав, хөгшин төгцөг, Швейцарт виагра хэтрүүлээд нэг залуухан янхныд үхсэн гэж сонссон. Гэтэл чи тэр өмхий новшийг нааш нь чирч ирж байдаг. 

Юри:    Эндээс тонилж үз, хөгшин янхан минь.

--------------------------------------------------------------------------------------------

Миша:  Саня.

Мир: Миша.

Миша:  Сайн уу.

Мир: Сайн уу

Миша:  Сайхан харагдаж байна. Баяр хүргэе, ямартай ч эрх чөлөөтэй болж.

Мир: Юуных нь эрх чөлөө, 3 жилийн тэнсэн. 

Миш:    Мэднэ ээ, мэднэ, бүгдийг харж, санаа зовж байлаа. Гол нь чи энд байна. За, яриад бай, торны цаана ямар байна, хэцүү юу? Шуумаруудыг харсан уу?

Мир: Би шуумарыг ч харсан, бандийг ч харсан. Чи яагаад намайг өөртөө дуудаагүй юм?

Миш:    Би нэг уулзалтаас нөгөө рүү гүйгээд завгүй.

Мир: Чиний өрөөнд суугаад шарз шимж, бидэнд тулгарсан асуудлыг ярилцахгүй юу.

Миш:    Сайн байна. Маш сайн, би үүний төлөө чамд хайртай.

Мир: Хэрэв хайртай бол ажлаар туслахгүй биз, а?

         Би бүгдийг ойлгож байна. Би олон юманд санаархахгүй. Талханд хүрэлцэхээр өсөх ирээдүйтэй байхад болно.

Миш:    Туслана, туслана. Жилийн дараа хүрээд ир. Ер нь гурван жилийн дараа дээр. Би чамайг шууд албаны даргаар тавина. Харин одоо чадахгүй, Саня. Ойлго, бид илүү анхаарал татах хэрэггүй.

Мир: Би чимээгүйхэн ажиллана. Чи намайг мэднэ.

Миш:    Би чамайг мэднэ. Одоо бүгд чамайг мэддэг. Уучлаарай.

Мир: Уучлахгүй. Би чамайг өөрөө тэр өрөөнд суулгасан. Учир нь чи миний бөгсийг мөн ч сайн долоосон. Росмедийн мөнгийг би чамаар дамжуулж шилжүүлсэн. Чи түүгээр хэдэн саяыг олсон. Тиймээс, Мишаня, чамайг суулгах цагт тэнд чиний шуумарын авъяас бүрэн тодроно.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Үүгээр яваагүй удсан уу?

Лена:    Хоёр жилийн өмнө.

Иль: Мэдээжийн байна.

Лена:    Овоо юмаа. Сэтгэл зүйч, ачигч, авто засварчин, дээр нь сантехникч, цэцэрлэгч үү?

Иль: Энэ бүхэн таны төсөөлөл. Явж болно.

Лена:    Муухай болгочихно, би туслая.

Иль: Баярлалаа.

Лена:    Чинийх босохгүй байна уу?

Иль: Яасан, даруйхан босох ёстой юу?

Лена:    Ихэнхдээ тийм зүйл болдог.

Иль: Миний хувьд бэлгийн цэвэршилтийн жил.

Лена:    Юу? Чамд юу гэнэ ээ?

Иль: Бэлгийн цэвэршилтийн жил. Би эмэгтэй хүмүүстэй асуудалтай, үүний учрыг олохыг хүсдэг. Тиймээс би хэнтэй ч унтдаггүй.

Лена:    Ойлгож байна, ядаж гар хангалга хийдэг үү?

Иль: Байнга.

Лена:    Тэгвэл би туслая. Эсвэл яасан, би чиний хувьд хөгшин үү?

Иль: Би хэнтэй ч унтдаггүй. Хөгшин ч тэр, залуутай ч тэр.

Лена:    Хэрэв би чиний тэвчээрийг барвал унтах уу?

Иль: Би мэдэхгүй. Бид хаашаа явах вэ?

--------------------------------------------------------------------------------------------

Лена:    Москва их сайхан болж.

Иль: Харин Серафим Игорийг яасан юм?

Лена:    Юу?

Иль: Серафим Игорийг яасан болоод өөрийгөө дүүрсэн новш гэж бодсон бэ?

Лена:    Чи миний зөөврийн компьютерийг ухсан юм уу?

Иль: Би санаандгүй уншсан.

Лена:    Чи чемодан ухсан уу?

Иль: Та нарын чемоданыг чөтгөр аваг.

Лена:    Сониуч эр байх нь. Энэ сайн шүү.

Иль: Би ойлголоо, та ярих дургүй байна, тэг ээ.

Лена:    Игорь миний нөхөр, 4 жилийн өмнө цонхоор үсэрсэн.

Иль: Тэгвэл та өөрийнхөө тухай бичиж байна уу?

Лена:    Тааварлахдаа сайн юм. 

Иль: Яагаад үсэрсэн бэ?

Лена:    Бизнесийн баахан өрөнд ороод. Тэр энэ бүхний учрыг олохыг хүссэн, тэгээд энэ хялбар аргыг олсон. Энэ он жилүүдэд би бүх төлбөрүүдийг хийх хэрэгтэй болсон. Хүмүүсийг нойрсуулдаг энэ новшийн юманд намайг яагаад татагдсан гэж чи бодож байна? Би үүнийг хүсээгүй.

Иль: Энэ таны өр биш, та бусдын алдааг хариуцах ёсгүй.

Лена:    Надаар төлүүлэх шүүх хуралд чи байгаагүйг нь харамсалтай.

Иль: Мөнгөний тухай биш, харин та өөрийгөө зөвтгөж байгаа чинь, энэ хохирогчийн байр суурь. Хэрэв өр байгаагүй бол та Дайн ба энхийг бичих байсан гэж бодмоор байна.

Лена:    Сэтгэл зүйчийн хувьд чи юу санал болгож чадах вэ?

Иль: Та сэтгэл хөдлөө туулгахцаг нь болсон.

Лена:    Энэ шинэ юм байна. Энд эргээрэй.

Иль: Тэнд юу байгаа вэ?

Лена:    Эргэ ээ, эргэ, сэтгэл хөдлөлөө туулгахаар явцгаана.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Саша, бид ирлээ. Ааваа, чи гэртээ байна уу? Ингэхэд манай аав тэнд юу хийгээд байна аа? Саша, чи юу хийж байна?

Мир: Бариу байна, сунгах хэрэгтэй.

Рита:    Өөр газар олсонгүй юу?

Мир: Би өөртөө үнэтэй гутал дахиад хэзээ авах юм? Ажил дахиад л бүтсэнгүй. Малнууд. Гэмт хэрэгтэнтэй холбогдохыг хүсэхгүй байна. Би тэдэнд мөнгө хулгайлж байсан нь юу ч биш гэнэ.

Рита:    Чи согтуу юм уу?

Мир: Тиймээ, тийм, уусан. Сэтгэлдээ байгаагаа ярьж байна. Анечка, сайхан зугаалсан уу? Миний бяцхан охин, чи сайн уу.

Рита:    Охин руу өөрийнхөө согтуу уруулаар битгий ойрт, Саша. Чи хоёр долоо хоног уулаа. Гарсан л бол лонх хүзүүдээд. Одоо боль. Чамд охин, эхнэр чинь байна.

Мир: Надад ажил хэрэгтэй. Би зөвлөлтийн хүн, ажиллахгүй байж чадахгүй.

Рита:    Бидэнд одоохондоо мөнгө байгаа.

Мир: Тэр мөнгө биш, шалихгүй юм.

Рита:    Чамд маш их мөнгө байсан. Тэрийгээ яасан юм?

Мир: Бөгсөнд.

Рита:    Тэгэхээр, би Янечка бөгс юм уу?

Мир: За, за, мушгиж гуйвуулах хэрэггүй.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Хонходхоо болиоч, миний хүүхэд унтаж байна.

Ира: Охин төрсөнд чинь баяр хүргэе.

Рита:    Танд юу хэрэгтэй вэ?

Ира: Би Сашатай ярилцах гэсэн юм.

Рита:    Миний нөхөр гэртээ байхгүй. Явна уу.

Мир: Рита, энэ хэн бэ? О! Ирина Михайловна!

Рита:    Чи түүнтэй ярилцахгүй.

Мир: Боль л доо. Юу ч болсон байж мэднэ. Чи битгий ай, би хаашаа ч  явахгүй.

Рита:    Согтуу тэнэг!

Мир: Гэртээ урьж чадахгүй нь, уучлаарай. Эзэгтэй чамд дургүй, чи өөрөө харлаа. Яах гэж ирэв?

Рита:    Охиноо хэн гэж нэрлэсэн бэ?

Мир: Анечка. Анна. Анна Александровна.

Ира: Чамайг сулласанд би баяртай байна.

Мир: Яагаад баяртай гэж?

Ира: Би Сергей Алексеевичийн оршуулганд очсон. Түүний хүүтэй ярилцлаа. Бид мөнгөө буцааж авч чадахгүй.

Мир: Ямар мэдээ вэ? Би чамд шууд л хэлсэн, гүйцээ. Мөнгө, байшингийн тухайд март. Бүгдийг хураасан, буцааж өгөхгүй.

Ира: Надад тэр мөнгө хамаагүй. Би чиний охины тухай ярилцах гэж ирлээ. Юу, бидний охин. Бид түүний хойноос явах хэрэгтэй.

Мир: Яах гэж?

Ира: Яагаад гэхээр, тэр чамайг аврах гэж нөхөрт гарсан. Чи энд, охин тэнд амьдарч байна. Нөгөө араатантай хамт. Бид түүнийг авах ёстой.

Рита:    Тэр хаашаа ч явахгүй.

Ира: Битгий оролц, энэ бидний хэрэг.

Рита:    Энэ миний хэрэг. Кириллээс ирсэн цахилгаан мэдээ. Суллагдсанд баяр хүргэе, Саша. Миний гэр бүлийн амьдралд оролцвол би чамайг шуумарууд руу илгээнэ. Чиний хайртай хүргэн Кирилл. Түүнийг дахиад суулгана. Та энийг ойлгож байна уу?

Ира: Яна миний охин.

Рита:    Магадгүй энэ түүний бүх амьдралынхаа туршид хийсэн хамгийн сайн зүйл байх.

Ира: Бид түүнийг гэртээ авчрах ёстой. Хэрэв түүнд хэн нэгнийг суулгах хэрэгтэй бол би өөрөө сууна.

Рита:    Яваач, суухгүй юу.

Ира: Хулчгар.

Мир: Би хулчгар биш. Би шоронд ормооргүй байна. Би тэнд байсан. Чи надад амархан байдаг гэж боддог уу? Би өдөр бүр, хором бүрт Янкаг боддог. Би өөрийнхөө бяцхан Анечкаг ч боддог. Би хоёр хуваагдах нь Тэсэхэд ч бэрх. Энэ бол там.

Ира: За, үргэлжлүүлээд бод.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Бид энд юу хийх вэ, а? Аан гээч, нээрэн, бид энд яах гэсэн юм?     

Лена:    Сайн уу, Игорь. Ирээгүй удсанд уучлаарай. Чи сайхан харагдаж байна. Залуужсан байна. Харин би хөгширч байдаг. Өмнөх шиг сайхан байхаа больсон. Энэ үү? Энэ хүн Илья. Миний шинэ амраг, залуухан, халуухан. Өдөр болгон намайг өөрийнхөө аварга юмаар нүддэг.

Иль: Энэ худлаа!

Лена:    Чинийх шиг жижигхэн биш. Харин ийм.

Иль: Болиоч! Та юу дэмийрээд байна?

Лена:    Чи өөрөө л сэтгэл хөдлөлөө туулгах санал тавьсан.

Иль: Үүний тулд худлаа хэлэх хэрэггүй. Та хүнээр тохуурхаж байгаагаа мэдэх үү?

Лена:    Би тохуурхсан юм уу? Тэр л надаар тохуурхдаг.

Иль: Дэмий юм ярихаар түүнийг цохиод авах нь дээр.

Лена:    Тэр тахир дутуу.

Иль: Та л тахир дутуу, тэр бол хүн. Хэрэв та түүнийг үзэн яддаг бол тэр үүнийг мэдэж аваг.

Лена:    Чи шуудхан үхсэн бол дээрсэн.

Иль: Сонс, залуу, уучлаарай, бидний хооронд юу ч байх ёсгүй. Чи түүнтэй учирсан нь завшаан, тэр журамтай бүсгүй. Өөр эмэгтэй чамайг хог дээр гаргах байсан. Чи эдгэрээрэй.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Чи яах ийм жүжиг зохиов?

Лена:    Ямар?

Иль: Хурдан давхиад байна, би жолоо баръя.

Лена:    Энэ хурдан биш.

Иль: Солиотой хүүхэн. Өмд руу гараа явуулж, дараа нь нөхөртөө ярьж байдаг. Уучлаарай, би чамд тусалж чадахгүй.

Лена:    Тиймээ, би солиотой, харин чи сэтгэл зүйч үү, эсвэл биш үү? Төвөг удаж, бусдын мөнгөөр талхны булан олж идээд болоо юу? 

Иль: Дээр нь явсан мөнгийг нь төлөх үү?

Лена:    Чамд тийм мөнгө байхгүй.

Иль: Зогс, би бууя.

Лена:    Одоохон.

Иль: Үгүй битгий ингэж хурдлаач.

Лена:    Яасан, чи айгаад байна уу?

Иль: Харин чи л айж байна.

Лена:    Би юунаас айсан гэж?

Иль: Чамайг авъяасгүй, мулгуу солиотой хүүхэн гэдгийг бүгд мэднэ гэхээс. Дээр нь дүүрсэн архичин. Чиний нөхөр яагаад цонхоор үсэрснийг би ойлгосон. Тэр чамаас болж үсэрсэн.

Лена:    Яг чам шиг шалны алчуур учраас үсэрсэн юм, ойлгов уу?    

Иль: Ойлголоо. Яагаад хурдаа хасчихав? Алив, гишгээч, осолдоогүй их удаж! Чи юундаа гөлөрсөн юм? Чи номондоо бичдэг шиг байх хэрэгтэй, гэтэл чи... Алив, хурдлаач! Яваад, яваад, яваад! Дахиад хурдан!

Лена:    Чи чөтгөр лүүгээ тонил!

Иль: Бүр хурдан!   

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Сайн уу.

Эм:   Сайн уу.   

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Ир, бод доо, би дахиад л жоомнууд барьж авлаа. Өө, нааш нь.

Ира: Чи тэднийг хордуулсан ш дээ.

Вик:  Хордуулсан, тэд хөршүүд рүү нүүсэн. Одоо хөршүүд хордуулж, тэд гэртээ буцаж ирцгээж байна. Тэднийг ингэж л нааш цааш нь хөөхөөс. Чи ядарсан уу? Хоол идэх үү?

Ира: Үгүй ээ, идмээргүй байна. Би Сашагийнд очоод ирлээ.  

Вик:  А.. Тэгээд тэр ямаршуу байна?

Ира: Гэртээ дотоожтойгоо явж байна лээ. Тэр урд нь тэгдэггүй байсан юм.

Вик:  Бас тэр урд нь шоронд огт сууж үзээгүй.

Ира: Янагийн хойноос явахаас татгалзаад байна.

Вик:  Бид шууд явж Янаг авчрах ёстой байсан юм.

Ира: Тэгсэн бол Саша бүр суллагдахгүй байсан.

Вик:  Ир, чи яагаад ингэж боддог юм?

Ира: Кирилл түүнд цахилгаан утас явуулсан байна. Сүрдүүлэгтэй. Хэрэв бид Янад санаархвал түүнийг буцаагаад суулгана. Би юу хийхээ мэдэхгүй байна.

Вик:  Би мэднэ. Бид чиний охины хойноос явна. Энэ шийдэгдсэн.

Ира: Миний машинд өвлийн дугуйнууд байгаа. Оруулж тавих газар байна уу?

Вик:  Тагтан дээр багтаахыг бодъё.

Ира: Намайг бүгд үзэн ядаж байна.

Вик:  Хэн бэ?

Ира: Бүгд. Рита, Саша, Яна гээд бүгд. Бүгд.

Вик:  Харин чи? Чи ч гэсэн тэднийг үзэн яддаг. Харин энэ л чухал.

--------------------------------------------------------------------------------------------

Эмч: Та яаж байна?

Иль: Хаана...? Лена эгч хаана байна?

Эмч: Таны эгч үү?

Иль: Надтай хамт нэг эмэгтэй байсан.

Эмч: Ослын дараа ганцхан таныг авчирсан. Тархи хөдөлсөн байж мэднэ. Толгой өвдөж байна уу?

Иль: Тиймээ, өвдөж байна.

Эмч: Одоо өвчин намдаагч өгнө.

Иль: Би эм ууж чадахгүй. Би архичин. Би 2 долоо хоног эрүүл байгаа.

Эмч: Баяр хүргэе. Таны тархи хөдөлсөн байна. Бид одоо таныг палатанд хувиарлана. Та хаачих гээв? Буцаад хэвт! Та босож болохгүй! Би таныг явуулаагүй!

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Анечка минь, миний хайртай охин. Аавын алиа, ээжийн энхрий. Энэ хэний хамар вэ? Ээж нь одоо усанд ороод ирнэ. Чамайг хооллоно. Өлссөн байх. Ойлгож байна, би ч гэсэн. Аав нь дахиж уухгүй, чамд амлаж байна. Би өөртөө ажил олно. Чи надаар бахархах болно. Харин бидэнд Янка гэж байгаа, чиний эгч. Тиймээ. Чамд эгч байгаа. Чи удахгүй түүнийг харна. Тэр чамд таалагдана. Тиймээ. Харин тэр одоо болтол аавтайгаа яриагүй байгаа. Аавыг чинь шоронгоос гаргасан.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: За.

Мир: Би явна.

Ира: Хаашаа?

Мир: Чамтай хамь Янагийн хойноос.

Ира: Баярлалаа.

Мир: Бод доо, Анечкагийн хамаг яг Янагийнх шиг.

Ира: Тэр ээжийн чинь хамар.

Мир: Тиймээ. Яг үнэн. Янкаг жаахан байхад бид зах руу явсныг санаж байна уу? Түүнийг машинд үлдээсэн. Машин довцог дээрээс өнхөрсөн. Тэгэхэд бидэнд нөгөө хуучин Ауди байсан даа.

Ира: Тиймээ. Санаж байна. Би хашхирсаар байгаад сөөчихсөн. Тэгэхэд чи охиноо аварсан.

Мир: Хэзээ ч тийм хурдан гүйж байсангүй.

Ира: Виктор надтай хамт явна.

Мир: Та хоёр хамт уу?

Ира: Тиймээ, байр түрээсэлсэн. Аймшгийн дүүрэгт байдаг байр. Мартсанаас, надад дахиад хоёр дахь ауди байгаа.

Мир: За боллоо, Ритка ирж байна, ярьж чадахгүй нь.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Уучлаарай. Ингээд... Ира.

Ира: Саша бидэнтэй хамт явна.

Вик:  За тэр харав уу?  

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Амьд уу?

Лена:    Тиймээ. Тонил!

Иль: Бид чамаас болж арай л үхсэнгүй!

Лена:    Чи намайг мулгуу солиотой хүүхэн гэсэн. Чамайг алахад ч багадна.

Иль: Нэмээд архичин.

Лена:    Тиймээ. Би уусан. Чи туслахаас татгалзсан.

Иль: Би бодлоо өөрчиллөө.

Лена:    Тэгвэл тусал. Мартсанаас, анзаарсан уу, чиний ослын дэр дэлгэгдээгүй, харин минийх дэлгэгдсэн. Энэ нэг юм хэлээд байна уу?

Иль: Чи аюултай гэдгийг. Чамтай хамт тахир дутуу болж болно. 

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home