54:38 мин.
Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов
Валера Мироновын жолооч
Григорич эмч
Антон архичин
Дима Олягийн экс нөхөр
Виктор Ирагийн амраг
Сергей Михайлович
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита Мироновын нууц амраг
Галина Олягийн ээж
Оля Ильягийн эхнэр
Настя эмч
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Сер: За.... Ийм эрт хаачих гээв? А?
Ира: Би явах болчихож.
Сер: Харин бид хамт өглөөний цай ууна гэж би гэнэнээр бодож байдаг. Дараа нь өдрийн хоол иднэ. Тэгж байтал оройн хоол болно.
Ира: Бид бүгдийг тохиролцсон юм шиг надад санагдсан.
Сер: Эндүүрч байна. Бид гол юмаа ярилцаагүй.
Ира: Юун тухай? Ер нь тэгээд Сашкагийн мөнгийг бид яаж хуваах гэж байна?
Сер: 10 саяыг аваарай. Ямар өгөөмөр эмэгтэй вэ? 10 сая. Надад тал нь хэрэгтэй.
Ира: 15 сая. Та тэртээ тэргүй энэ шөнө дэндүү их юм авсан.
Сер: Их ээ? Үгүй ээ, 15 сая биш. Бүр олигархын эхнэрүүд ч тийм үнэтэй байдаггүйг мэдэх үү?
Ира: Энэ тэдний асуудал.
Сер: Битгий уурла, битгий уурла, чамаас гуйя, битгий уурла. Юу гээч, би чамд шуудхан хэлье, аав чинь чамаар бахархах байсан. Чөтгөр гэж. Чи эрчүүдийг овжин ашиглах юмаа. Саяар. Чамд өгөх миний зөвлөгөө. Салах гэж бүү яар. Хэрэггүй. Дээр нь чиний Сашок айна, тэнэг юм хийнэ. Жишээ нь, өөр банкинд мөнгөө шилжүүлнэ. Дараа нь тэднийг хайх болно. Сая аа гэж. Тохирох уу?
Ира: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-8
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Чи энд юу хийж яваа юм,ийм байдалтай?
Иль: Уучлаарай, Яна гэрт хэн ч байхгүй гэж хэлсэн.
Ира: Энэ шургуулганууд ухах шалтгаан уу?
Иль: Би түүнд чихэр хайж байна.
Ира: Миний мэдэхээр, Яна дүүтэй чинь уулздаг.
Иль: Хэдийн үгүй.
Ира: Чи эхнэртэй, гэтэл энд Янад чихэр хайж байгаа юм уу?
Иль: Би түүнээс салсан.
Ира: Би чамд ямар их атаархна вэ? Эрчүүд та нарт энэ их амархан байх нь. Тэгээд, чи энд амьдрах гэж байна уу?
Иль: Хэрэв хүсч байвал би явна.
Ира: Яна өөрийн чинь өвчтөн байх хамаагүй юу?
Иль: Байсан.
Ира: Минийхээр өвчтөн байсан гэж байхгүй.
Иль: Танд нэг юм тохиолдсон уу?
Ира: Тиймээ.
Иль: Би тусалж чадах уу?
Ира: Үгүй. Илья, миний цэцгүүдийг дахиж битгий тасдаарай. Бас чихэр тэнд байгаа.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Энэ чихэр, бас чи жаахан ус уух хэрэгтэй. Би өнөөдөр анх удаа чамтай хамт сэрлээ. Би чамайг үнэхээр хүсч байна. Надад онцгүй байна. Би одоо чадахгүй.
Иль: Зүгээр ээ, би хүлээнэ.
Яна: Ээж чамайг энэ цэцэгнээс болж ална даа.
Иль: Тийм үү? Дараагийн удаа хөршөөс тасдаж авна.
Яна: Хөршүүдээс тасдах хэрэггүй, доберман аа.
Иль: Чиний ээж ирсэн, их тааруу байгаа юм шиг санагдсан.
Яна: Тэр ч ойлгомжтой, ааваас болж уурлаад байгаа.
Иль: Чи ч гэсэн санаа зовдог уу?
Яна: Эхлээд надад огт хамаагүй санагдсан. Одоо мэдээж өрөвдөж байна.
Иль: Миний аав өөр хүүхэн рүү явахад дүү бид хоёр тэднийг олж, тэр хүүхнийг нүдэхээр шийдсэн юм.
Яна: Та нар хэдэн настай байсан?
Иль: Би 11-тэй Андрюха 9-тэй.
Яна: Зодсон уу?
Иль: Үгүй ээ, үүдэн дээр нь баасан.
Яна: Аав өөр хүүхэнтэй. Очиж хүндэрцгээе.
Иль: Тэгье. Гэхдээ би одоо ажилдаа явах хэрэгтэй.
Яна: Би хүлээнэ. Эртхэн ирээрэй.
Иль: За.
--------------------------------------------------------------------------------------------
Галя: Оля, чиний бүх юм зүгээр үү? Оля, надад онгойлго, тэгэх үү? Чи юу хийсэн бэ?
Оля: Угаалга хийсэн.
Галя: Тосгуур хуурай байна.
Оля: Аа, би юм бодсон байх.
Галя: Чи хаачих гээв?
Оля: Ажилдаа.
Галя: Юуны чинь ажил? Чиний амралтын өдөр.
Оля: Би эмнэлэгт эргээд ажилдаа орсон.
Галя: Юуны чинь эмнэлэг? Чи солиороо юу? Тэр тэнд байгаа. Чи юу хийж байгаа юм?
Оля: Тэгээд юу гэж? Цүнх өг.
Галя: Үгүй ээ, би чамд цүнх өгөхгүй. Би чамд зөвшөөрөхгүй, Оля.
Оля: Ээжээ, миний амьдралд битгий оролц.
Галя: Би оролцох л болно. Одоо тайвширцгаая, тайвнаар гал тогоонд очъё. Хамт сууцгаая. Ярилцъя.
--------------------------------------------------------------------------------------------
Дима: Байна, Галина Петровна.
Галя: Дима, надад чиний тусламж хэрэгтэй байна, маш яаралтай. Илья Ольгагаас явчихсан.
Дима: Би Ильяг буцаах уу?
Галя: Дима, Ольгад их хэцүү байна. Би зүгээр л түүнээс айгаад байна. Түүнд туслаач дээ.
Дима: Түүний төлөө айх хэрэггүй.
Галя: Юу битгий ай гэж?
Дима: Тэр хүчтэй. Тэр надтай уулзаад миний төмсөгнөөс чанга гэгч базсан. Тэр барьцаа тавьж, би тайвшраад тэр намайг ийм байдлаар олон жил барьж байсныг ойлгосон. Та ч гэсэн. Нэг талд нь тэр, нөгөө талд нь та.
Галя: Чи юу яриад байна? Ольгад хэцүү байна. Юун төмсөг?
Дима: Миний. Хүний төмсөг. Сайн сайхныг хүсье.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи Шанель даашинзаа яагаад хогийн саванд хаясан юм? Мөнгө бага байна уу?
Ира: Зөндөө.
Яна: Чи зүгээр үү?
Ира: Үгүй ээ, зүгээргүй.
Яна: Витя хаачсан?
Ира: Ой руу зугтсан.
Яна: Тэр буцаж ирэх үү?
Ира: Буцаж ирэхгүй.
Яна: Төөрчихсөн юм уу? Илья манайд амьдрана. Бид хоёр одоо хамтдаа.
Ира: Удсан уу?
Яна: Нэг өдөр.
Ира: Чи удахгүй түүнтэй хамт амьдрахаас залхана.
Яна: Яагаад тэр вэ?
Ира: Яагаад гэвэл чамд хүссэн тэр зүйлээ авах нь чухал. Дараа чи тэрийг хаядаг. Тэр одоо болтол үүнийг ойлгоогүй нь хачрхалтай. Сэтгэл зүйч бол доо.
Яна: Харин чамд мөнгө чухал, профессор ч бол доо. Чи аавыг явсанд биш, харин мөнгө Ритагийнх болно гэхээс уурлаж байгаа.
Ира: Надад огт өөр юмнаас уур хүрээд байна. Чи ухаангүй юм шиг аашилдаг. Дахиад л мансууруулагч хэрэглэж байна уу? Чи юугаа харсан юм? Чи намайг тэнэг гэж бодсон уу? Чи яах гэж халуунд свитер угласан юм? Чамд муу байна уу?
Яна: Муу. Өнөөдөр өдөржин хэрэглээгүй.
Ира: Яагаад тэр вэ? Мөнгө байхгүй юу?
Яна: Больсон.
Ира: Итгэхгүй байна.
Яна: Муу өлөгчин.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Сайн байцгаана уу.
Наст: Сайн уу.
Оля: Энд халат хаана байна?
Наст: Чи энд юугаа мартсан бэ?
Оля: Халат. Өө, халат.
Рус: Халат чамд ямар хэрэгтэй?
Оля: Ажилд өмсөх. Бид одоо хамт ажиллана.
Наст: Оля, боль, чи яах гэж энд жүжиглээд байгаа юм? Григорович чамайг тэртээ тэргүй авахгүй. Би чамайг битгий ав гэж түүнд хэлсэн, учир нь чи өөрийн ухаангүй байгаа.
Оля: Харин би өөрийн ухаангүй биш.
Рус: Настя, наадахаа тайван орхи.
Оля: Намайг тайван орхи.
Рус: Тэртээ тэргүй зогсоож чадахгүй. Чиний Илья групптэй байгаа.
Наст: Дуугай бол.
Оля: Баярлалаа, Руслан.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Тэгээд хамааралтай хүмүүс ухамсарлаж, сэтгэлээ илэрхийлэхээ больж эхэлдэг. Үүнийг царцсан сэтгэлийн өвчин гэдэг. Харин хүн бодис хэрэглэхээ болингуут энэ даамжирч эхэлдэг
Наст: Оля, тэнд групп байгаа!
Оля: Ойлгомжтой. Сайн байцгаана уу.
Ант: Сайн уу.
Оля: Группээ үргэлжлүүл. Та нар юу ярьж байна?
Эм: Мэдрэх тухай ярьж байна.
Оля: А?
Эм: Мэдрэх тухай.
Оля: Мэдрэх ээ? Янзтай! Би ч гэсэн мэдрэх тухай үгээ хэлье. Надад олон байдаг.
Иль: Оля, энд хэрэггүй.
Оля: Бид хүүхэдтэй болно. Чи юундаа дуугай байна? Сэтгэлээ илэрхийлээч. Би өглөө тестээр шалгасан. Чи өөрөө энэ хүүхдийг хүссэн.
Иль: Энэ Димагийнх биш үү?
Оля: Үгүй ээ, бид хамгаалалт хэрэглэсэн.
Иль: Сайн байна.
Оля: Чи бидэнд буцаж ирэх үү?
Иль: Үгүй.
Оля: Чамгүйгээр надад хэцүү байна.
Иль: Хэрэв буцаж очвол улам дордоно.
Оля: Чамгүйгээр биш, чамт хамт хэцүү байхыг би хүсч байна.
Иль: Оль, боль. Бүх юм дууссан.
Оля: Юуны чинь дууссан? Энэ дөнгөж эхэлж байна. Бид хүүхэдтэй болно.
Иль: Би баяртай байна. Энэ юуг ч өөрчлөхгүй.
Наст: Оля, явцгаая.
Оля: Үгүй. Чи одоо тэр хар тамхичны төлөө биднийг орхих гэж үү?
Иль: Тиймээ.
Оля: Би ойлгохгүй байна. Би ойлгохгүй байна. Ойлгохгүй байна, та нарт юу өгч чадах хүн бэ? Энэ дүүрсэн архичин байсан, тэр чигээрээ л үлдсэн.
Иль: Үгээ хэлэхийг хүссэн өөр хүн байна уу? Катя.
Катя: Би зүүдэндээ уусан. Уугаад л, уугаад л. Өглөө нь яг согтуу юм шиг сэрсэн. Шүршүүрт ороод эрүүлжсэн байх, дараа нь сая эмчид үзүүлсний дараа дахиад л согтуу юм шиг болчихсон. Бүр нүдээ ч ....
Ант: Уумаар санагдаж байна.
Иль: Антон, уруу татахаа боль.
Ант: Би буруугүй, физиологи, шаардлага.
Иль: Ингээд боллоо.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Та биднийг албадаж, энэ номыг эх хувиар нь уншуулж байсан. Санаж байна уу?
Ира: Үгүй ээ, санахгүй байна.
Рита: Энэ таны юмнууд.
Ира: Энэ юу вэ?
Рита: Александр Борисович танаас авсан үнэт эдлэлүүд.
Ира: Таалагдсан уу?
Рита: Таалагдсан. Бүр зүүж үзсэн. Тантай адилхан байх гэж үргэлж хүсдэг байлаа.
Ира: Төрүүлэхийг үү?
Рита: Шударга журамтай.
Ира: Харин чи үүнийг чадахгүй.
Рита: Намайг уучлаарай.
Ира: Хүлээ. Би чиний бүтээлд шинээр тодорхойлолт бичнэ. Дурын их сургуульдаа хамгаалж болно. Бүтээл чинь надад таалагдсан. Яв.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Ян, чи наанаа байна уу? Онгойлго, ярилцах хэрэгтэй байна.
Яна: Чи тэнэг үү? Чи яах гэж хутга барьсан юм? Дахиж хутгалахаар ирсэн үү?
Анд: Хөөе! Яаж тийм юм болсныг би өөрөө ч мэдэхгүй. Тэр амьд, яагаа ч үгүй. Бүх юм зүгээр.
Яна: Шуба өгөхөөр ирсэн үү? Алив, яв.
Анд: Би чамд юу олсныг хар даа. Болох уу? Чи түүнтэй хамт ингэж хөгжилдөхгүй. Ав.
Яна: Яв.
Анд: Чи түүнээс юу хүлээсэн юм? Тэр хэнийг ч хайрладаггүй, чамайг ч тэр, намайг ч тэр.
Яна: Надад хамаагүй.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайхан тухлаарай.
Рита: Баярлалаа.
Мир: Рита, би өлсөөд хэдийн идээд эхэлсэн. Би чамд захиалсан боловч, өөрөө ирж сонгог гэж хэлсэн.
Рита: Сашка, чиний цалин хэд вэ?
Мир: Яасан?
Рита: Зүгээр л сонирхолтой,нууц ч юм шиг.
Мир: Үгүй ээ. Даргын цалин гэж 650.000, нэмээд шагнал орно.
Рита: Сайн цалин бидэнд хангалттай. Чи байр авсан. Чамд машин байгаа. Бүр хоёр.
Мир: Тиймээ, тийм. Тэгээд юу гэж?
Рита: Чи эхнэр охиндоо яагаад тэгж хандаж байгаагаа тайлбарлаач.
Мир: Яаж?
Рита: Мэлзэх хэрэггүй, би бүгдийг нь мэднэ. Чи тэднийг мөнгөгүй үлдээсэн.
Мир: Би тэдэнд маш том байшин, бас мөнгө үлдээсэн.
Рита: Хэд?
Мир: Одоо боль.
Рита: Чи худлаа хэллээ. Чи тэдэнд юу ч үлдээгээгүй. Би Ирина Михайловнатай уулзсан. Тэгээд чи түүнээс авсан үнэт эдлэлүүдийг нь буцааж өгсөн.
Мир: Чи одоо тэнэг үү? Тэр миний үнэт эдлэлүүд.
Рита: Үгүй, тэр түүнийх. Чи намайг бас яг ингэж хүүхэдтэй нь үлдээх үү?
Мир: Боль. Дэмий юм ярихаа боль.
Рита: Саша, чи өөрийнхөө эхнэртэй шударгаар хуваах ёстой. Журамтай хүний хувьд. Би танайхаас явах ямар дургүй байдаг байсан гээч. Сургуульд байхдаа танайд хонодог байхад. Та хоёр бие биендээ маш их хайртай байсан, бас Янад. Надад ч гэсэн. Би яг ийм гэр бүлтэй болно гэж үргэлж төсөөлдөг байсан. Саша, зүгээр л бүгдээрээ аз жаргалтай байцгаая. Чи үүнийг хийж чадахыг би мэднэ. Үүний чинть төлөө би чамд хайртай.
Мир: Би ч гэсэн бие биенээ хайрласан гэр бүлтэй болно гэж мөрөөддөг байсан. Бид тэгэхгүй. Чамтай хамт. Гүйцээ. Болсон, битгий уйл. Бүгдээрээ аз жаргалтай болно.
Рита: Бүгд үү? Амлаж байна уу?
Мир: Яриангүй, бүгдээрээ.
Рита: Надад зайрмаг захиалчих, томоохныг.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Ира, чи намайг сонсч байна уу?
Ира: Би чамтай ярилцмааргүй байна.
Мир: Ира, хүлээ. Бүгдийг сайнаар дуусгацгаая.
Ира: Сайнаар аа? Хэний төлөө?
Мир: Бидний, бүх хүмүүсийн төлөө. Би чамд талыг нь 60 сая еврог өгнө. Янкад байр авч өгнө, тэгж хэлээрэй. Гомдохгүй байг. Үргэлж та нарт санаа тавих болно. Чи жаргалтай болно. Би ч жаргалтай болно. Бүгд жаргалтай болно. Эцсийн эцэст бүх юмыг зөвөөр хийцгээе.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Рита, хөлөө дэлгэ, би сууя. Сонсооч, гэрийн төрөлт зохион байгуулах уу? Усан дотор. А? Би курст явъя. Чамайг эх барьж авна. Сувилагч хөлслөнө. Эх баригч олно.
Ира: Саша, юун эх баригч, яагаад усан дотор гэж?
Мир: Юу яагаад гэж? Бяцхан хүн хорвоог танихаар усан орчинд төрнө. Зөвхөн чамтай хамт.
Рита: Чи юу яриад байна аа? Сонсооч, чи яасан сэтгэл хангалуун байх юм, а?
Мир: Би бүгдийг нь аз жаргалтай болголоо. Бүгдийг яг чиний хүссэнээр.
--------------------------------------------------------------------------------------------
Сер: За Ирочка, чамайг сонсъё.
Ира: Сергей Алексеевич, юу ч хэрэггүй.
Сер: Ойлгосонгүй, чи юун тухай вэ?
Ира: Би мөнгөний тухайд. Надад таны тусламж хэрэггүй, бүгдийг цуцалж байна.
Сер: Ирочка, энэ тухай хоёулаа маргааш ярьцгаая.
Ира: Сергей Алексеевич, та сонсч байна уу, би бодлоо өөрчилсөн.
Сер: Би дахиад давтъя, би чамайг сайн сонсч байна, дүлий биш. Бүх юмны талаар маргааш ярилцъя.
-------------------------------------------------------------------------------------------
Настя: Андрей, чи жинхэнэ тэнэг. Харин би тэгсэн ч түүнийг л гэдэг. Бод доо, би нэг удаа ирлээ. Тэгсэн хашир орны даавуугаа цоолж байна. Тэгээд өнөөдөр яг хасидууд шиг орны даавууны хоёр талаар ньсекс хийнэ гэж хэлсэн.
Оля: Хасидууд аа?
Настя: Тэр нэг нэвтрүүлэг үзээд адилхан оролдоод үзмээр байна гэсэн. Тэр ер нь элдэвийн юм сэдэж байдаг юм.
Оля: Чамд ямар байсан?
Наст: Яахав, юу ч юм нэг юм байсан. Өөрийгөө дээр үеийн эмэгтэй шиг мэдэрдэг. Үзмэрч юм шиг. Хэвтээд хэнийг ч харахгүй, гэхдээ бүгдийг мэдэрдэг. Яг л чи энэ хорвоод ганцаараа байгаа юм шиг.
--------------------------------------------------------------------------------------------
Галя: Оля, чи гэртээ байна уу? Оля?Юу болсон бэ? Намайг битгий айлгаач, Оля, юу болсон..? Чи юундаа инээсэн юм? Юу нь инээдтэй байна, Оль?
Оля: Би хүүхэдтэй болно.
Галя: Чи итгэлтэй байна уу? Хэнээс хүүхэдтэй болов?
Оля: Нөхрөөсөө.
Галя: Энэ ойлгомжтой. Эхнийхээс нь үү, хоёрдахаас нь уу? Димагаас байх нь.
Оля: Ильягаас.
Галя: Чиний Илья хаана байна?
Оля: Ээжээ та баярлаж байна уу?
Галя: Би маш баяртай байна. Баяртай байна. Чи яаж байна аа?
Оля: Та бид хоёр дээр үеийн эмэгтэйчүүд. Романтик.
Галя: Явж ороомог идэцгээе. Бурхан минь.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Хайрт минь ирлээ. Нааш ир. Намайг дагаад яв. Нааш ир. Хар даа. Тэгэхээр, би чамд паста хийсэн. Гэхдээ энэ яагаад онцгүй болсныг ойлгосонгүй. Амсаж үзмээр байна уу?
Иль: Хэт чаначихаж.
Яна: Тийм үү? Аа, за яахав, энэ чигээр нь идье, нэгэнт хэт..
Иль: Чи юу хэрэглэсэн?
Яна: Юу ч биш.
Иль: Дахиад үлдсэн үү?
Яна: Үгүй ээ, уучлаарай, би чамайг бодсонгүй. Сонсооч, надад хэцүү байсан, би чамайг явсны дараа хүлээсэн. Жаахан уйтгайртай байлаа. Хөөе? Яасан, өнөөдөр ажил сайн уу? Өвчтөнүүд дажгүй юу?
Иль: Энэ шуба хаанаас вэ?
Яна: Ямар?
Иль: Тэнд байгаа.
Яна: Андрей авчирсан.
Иль: Харин мансууруулагч хаанаас авсан?
Яна: Шубанд жаахан байсан юм. Ямар хаялтай биш дээ. Хайрт минь, уучлаарай. Би дахиад хэрэглэхгүй. Би чамд амлаж байна. Миний өрөөнд очъё.
Иль: Мэдээж.
Яна: Тэгвэл явж зугаацъя. Бид ямар тэтгэвэрийнхэн биш дээ, тиймээ?
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Ор.
Яна: Яах гэж?
Иль: Юу яах гэж? Зугаацъя.
Яна: Илья? Илья, хаалга онгойлго! Энэ инээдтэй биш байна. Сонсч байна уу? Онгойлгооч, Илья!
Иль: Өдрийн мэнд, Ирина Михайловна.
Ира: Өдрийн мэнд. Энэ хэн тэнд нүдээд байна?
Иль: Энэ Яна. Би түүнийг ванны өрөөнд цоожилсон юм.
Ира: Юу болсон юм? Тэр зүгээр үү?
Иль: Онц гойд юмгүй, тэр дахиад л хэрэглээд би цоожлохоос араггүй боллоо.
Ира: Би Янаг дахиад л эмчлүүлэхээр явуулах болох нь.
Иль: Хэрэггүй, Ирина Михайловна. Би өөрөө түүнд санаа тавина.
Ира: Илья, Яна чамд ямар хэрэгтэй гэж? Гэртээ харь. Эхнэртээ.
Иль: Янад хаалга битгий тайлаарай.
Яна: Сонсч байна уу? Намайг гарга, хаалгаа тайл!
Ира: Яна, энэ би байна.
Яна: Ээж. Ээж та ирдэг нь ямар сайн юм бэ? Намайг Илья цоожилчихсон. Санаандгүйгээр. Би... онгойлгоод өгөөч.
Ира: Намайг уучлаарай.
Яна: Би таныг уучилна. Би уучилна, зөвхөн онгойлгоод өг.
Ира: Би чамайг огт сонирходоггүй, хараад бүгдийг ойлгож байсан ч юу ч хийгээгүй. Намайг уучил.
Яна: Би мэднэ, чи намайг анхаардаггүй байсанд би ч гэсэн гомддог байсан. Чи... чи одоо надад тусалж чадна, хаалгийг нээ. Ээж, чи байна уу?
Ира: Илья битгий онгойлго гэсэн.
Яна: Ээж, тэг л дээ. Чи хэнийг сонсдог юм? Ээж, хаалга онгойлго! Ээж! Ээжээ!
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Чи яаж байна аа? Чи болиоч дээ!
Иль: Алив гараад ир, муу новш!
Анд: Тайвшраач, Илья! Тайвшраач, чи! Яачихаад байгаа юм? Одоо болно!
Идь: Бүр дор байлгаж болно.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Байна уу, Настя. Андрейг зодчихлоо. Түүний найзуудыг мэдэхгүй. Үгүй ээ, гэртээ. Тэр амьд аа, амьд. Чамайг дуудаад байна. Хүрээд ир. Үгүй ээ, цагдаа хэрэггүй. Одоо Настя ирнэ. Түүнийг хайрлаж, харж хандаж яв. Хэрэв тэр ганцхан удаа чиний тухай гомдолловол би энэ бүх хөндлөвчүүдийг бөгсөнд чинь чихнэ, ойлгов уу?
Анд: Ойлголоо, ойлголоо, ирж л байг. Ойлголоо.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Намайг уучлаарай. Уучлаарай, би больж чадахгүй. Бүр чиний төлөө ч чадахгүй. Би арван жилээс эрүүл байгаагүй, би үүнгүйгээр яаж амьдрахаа бүр мэддэггүй. Би яагаад ч болохгүй байна. Яаж ч хичээгээд чадахгүй юм. Бүх насаараа амьдралаа баллаа. Нэг юм хэлээч. Би дараа өдөр нь дахиад л эхлэнэ. Чи мэдэж байгаа. Чи намайг хаях уу?
--------------------------------------------------------------------------------------------
Галя: Дима. Димочка, би чамтай ярилцмаар байна.
Дима: Галина Петровна, би тантай ярилцах хүсэл алга. Би танд бүгдийг нь хэдийн хэлсэн.
Галя: Чи хүлээгээч. Чиний хүүхэд гарна. Би чамд баяр хүргэе.
Дима: Тэр миний хүүхэд биш.
Галя: Юу вэ? Чи итгэхгүй байгаа юм уу? Тэр архичин, бэлгийн сулралтай. Тэд унтахгүй удаж байна, Дима.
Дима: Унтдаг, би сонссон.
Галя: Чи юу сонссон гэж? Чи сэм чагнасан юм уу?
Дима: Тиймээ сэм чагнасан.
Галя: Гэхдээ хараагүй биз дээ?
Дима: Хараагүй.
Галя: Харин би харсан. Тэнд юу ч байхгүй. Тэд хамт унтдаггүй. Дима, тэр чиний хүүхэд. Ольга ганцаараа үлдсэн. Илья түүнийг хаясан.
Дима: Би таныг ойлгосон, Галина Петровна. Уучлаарай, би одоо зөвлөгөөнтэй.
Галя: Юун зөвлөгөөн?
--------------------------------------------------------------------------------------------
Эмч: Эх болох эрт байна.
Оля: Яагаад эрт?
Эмч: Учир нь та жирэмсэн биш.
Оля: Жирэмсэн биш гэдэг чинь?
Эмч: Жирэмсэн биш гэсэн үг. Энэ таны шинжилгээ.
Оля: Тэгвэл тест яахав?
Эмя: Тест мөн л эерэг гарсан. Даавар, стресс, тогтворгүй байдал. Тийм юм байдаг. Шалгаж байх хэрэгтэй. Сүүлийн үед бухимдаж уурласан уу?
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Би Яна, хар тамхичин. Миний цэвэршсэн эхний өдөр. Би урд нь группт ирэхдээ огт өөр зорилгоор, хаа нэгтэй хоноглохын тулд хүнтэй уулзах гэж ирж байсан. Бүр татаж амждаг байсан. Харин одоо би будилчихлаа. Надад үргэлж нэг юм дутагддаг болохоор би мансуурдаг байсан. Гэвч одоо надад бүх юм байгаа ч би үргэлжлүүлэн хэрэглэсээр байна. Нэг иймэрхүү. Тэгээд өчигдөр би хар тамхичин гэдгээ ойлгосон. Надад үүнийг ойлгох шалтгаан хэрэггүй. Би хаяхыг их хүсдэг, гэвч өөрөө зогсоож чадах байна. Надад та нарын тусламж хэрэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------
Вер: Александр Борисович, доор мөрдөн шалгах хорооноос 20-иод хүн ирлээ. Тэгээд зөвхөн тан дээр.
Мир: Риткад өгөөрэй. Тэгээд одоохондоо түүнийг харж бай. Би удаж магадгүй. Энийг чамд.
Вер: Надад мөнгө хэрэггүй.
Мир: Ав гэж байна. Блоклохоос нь өмнө бүх мөнгийг аваарай. Энэ пин код. Гүйцээ. Гүйцээ, гүй, би тэднийг угтана. Гүй.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Баяртай.
Иль: Дараа уулзъя. Чи яаж байна?
Яна: Энэ нэг өдөрт зориулсан медаль.
Иль: За тэгээд ажиллаж, зөв зүйл хийх болж дээ.
Яна: Яг чам шиг үү?
Иль: Бүр илүү.
Яна: Асуудал биш.
Иль: Өнөөдөр дахиад 2 групптэй. Үлдээрэй.
Яна: Чи надтай үлдэх үү?
Иль: Үгүй ээ, би ажилтай.
Яна: За яахав. Орой уулзъя.
Иль: Орой уулзъя.
--------------------------------------------------------------------------------------------
Дима: Энэ миний хүүхэд үү, түүнийх үү?
Оля: Чинийх биш.
Дима: Чи хаанаас мэддэг юм?
Оля: Би мэднэ. Мэднэ ээ.
Дима: Чи юу мэдэж чаддаг юм?
Оля: Ямар ч хүүхэд байхгүй.
Дима: Тэгвэл хаана байна?
Оля: Ямар ч хүүхэд байгаагүй. Тэр огт байгаагүй.
Дима: Та нар надаар тохуурхаад байна уу? Ээж чинь өнөө өглөө миний ажил дээр ирсэн. Надад баяр хүргээд байсан.
Оля: Юунд? А, уучлаарай. Ээж чиний ажил дээр ирсэн?
Дима: Сонс, би чамайг үзэн ядаж байна. Чиний эхийг, чиний нөхрийг ч үзэн ядаж байна. Та нар бүгдээрээ өвчтэй, чи намайг сонсч байна уу?
Оля: Өвчтэй. Харин чи эрүүл, Дима.
Дима: Надаар даажигнахаа боль.
Оля: Би зүгээр л...
Дима: Боль... надаар даажигнахаа боль.
Оля: Чи юу хийж байна аа?
--------------------------------------------------------------------------------------------
Наст: Дахиад нэг л удаа Андрейд хүрвэл би цагдаад өргөдөл өгнө.
Иль: Та хоёр дахиад хамт байгаад би баяртай байна. Оля яаж байна?
Наст: Муу. Гэхдээ энэ одоо чамд хамаагүй. Харин Яна яаж байна? Та хоёр бал сараар хаашаа явах вэ?
Иль: Одоохондоо хаашаа ч явахгүй. Түүнд цаг хугацааны мэдрэмж тун бага.
Наст: Чи түүнтэй хамт дахина гэхээс айхгүй байна уу?
Иль: Мэдээж айж байна. Чи айх хэрэггүй. Тунгаа хэтрүүлснээс болж нэг өдөр хамт үхэцгээнэ, яг Ромео Жульета хоёр шиг.
--------------------------------------------------------------------------------------------
Дима: Уучлаарай.
Оля: Хүчиндсэн гэж үү?
Дима: Тиймээ.
Оля: Уучлалт гуйх хэрэггүй.
Дима: Би чамайг дахиж хармааргүй байна. Хэзээ ч. Чи намайг олохгүйн тулд би өнөөдөр явна.
Оля: Хүлээ. Би чамтай хамт явъя. Надад дахиад тэнхээ алга.
Дима: Надтай явах хэрэггүй.
Оля: Явах хэрэгтэй.
Дима: Хаашаа?
Оля: Чи хаашаа, би тийшээ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Ээж. Ээжээ! Энэ юун сүйтгэл вэ?
Ира: Энэ нэгжлэг, эцгийг чинь баривчилсан.
Яна: Юу?
Ира: Аавыг чинь өнөө өглөө баривчилсан.
Яна: Яасан гэж?
Ира: Энэ бүхний төлөө.
Яна: Тэгээд бид юу хийх вэ? А?
Ира: Эхлээд цэвэрлэгээ хийгээд дараа нь байшингаа зарна. Бидэнд мөнгө байхгүй.
Яна: Би мөнгөний тухай яриагүй. Аавд туслах хэрэгтэй, та өмгөөлөгчтэй нь ярьсан уу?
Ира: Бид юу ч хийхгүй.
Яна: Яагаад? Ээж!
Ира: Түүний төлөө хэн ч, юу ч хийхгүй.
Яна: Юундаа суусан юм? Өмгөөлөгчтэй нь уулзъя, аавд хувцас хунар цуглуулах хэрэгтэй. Ээж! Босооч, явцгаая.
Ира: Би түүнийг суулгасан.
Яна: А?
Ира: Серёжатай нийлж. Би өөрсдийнхөө мөнгийг авахыг хүссэн. Ийм юм болно гэж би мэдээгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Тамхи, цай. Биеийн тамирын хувцас хоёр, нэг дулаан оймс. Хэлэлцүүлэг дээр тэнд хүйтэн гэж бичсэн байсан. За байз... Валера, шоколад худалдаж авах хэрэгтэй, бас хэрэгтэй гэж би уншсан. Хүлээх болно. Шоронд гэрлэнэ, бүх юм сайхан болно. Сибирь лүү түүндээ очно.
Яна: Чи заавал Сибирь явах шаардлаггүй.
Рита: Түүнийг хааш нь явуулна, тийшээ нь очно. Дэргэд нь байвал арай дээр.
Вал: Тайвширцгаа, охидоо. Манай улсад тийм хүмүүсийг суулгадаггүй юм.
Яна: Валера, машинаа зогсоо. Валера. Би одоо явах хэрэгтэй байна.
Рита: Чи явах хэрэгтэй гэж? Намайг Сашатай уулзуулахгүй ш дээ.
Яна: Тайвшир, би Сашаг орхихгүй. Бас та нарыг ч орхихгүй. Би одоо явах хэрэгтэй байна.
Рита: Чамгүйгээр тэд намайг оруулахгүй. Яна гуйя. Яна. Би юмнуудыг нь өгөх ёстой, Яна. Яна, хүлээгээч. Яна, гуйя, чамгүйгээр намайг Саша дээр оруулахгүй ш дээ. Ян!
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Түүнийг сулла.
Сер: Үгүй тэр. Чи чинь түүний мөнгийг хүссэн.
Ира: Хаачих гэж байна?
Сер: Тиймээ, би гэр бүлдээ очно. Бодвол тэд өвөөгөө санаж байгаа байх.
Ира: Зугтаж байна уу?
Сер: Юунд зугтах юм? Би чамд хэллээ, явж байна гэж. Чи ойлго, энэ ажил дээр бид хамт ажилласан. Тиймээс үүнээс аль болох хол байсан нь дээр.
Ира: Би чамд түүнийг суулга гэж хэлээгүй.
Сер: Тиймээ, чи түүнийг мөнгийг хүссэн. Харин энэ мөнгийг авах хамгийн энгийн, найдвартай арга.
Ира: Тэр үргэлж чиний төлөө хийдэг байсан.
Сер: Үгүй ээ, одоо чи эндүүрч байна. Харин ч үргэлж өөрийнхөө төлөө хийдэг байсан. Харин би... би түүнд мөнгө олох боломж өгдөг байсан. Бас чамд ч гэсэн, сайхан амьдруулахын тулд.
Ира: Түүнтэй хамт суух болно.
Сер: Үүгүй. Тэтгэвэрийн хөгшин хэнд хэрэгтэй юм? Харин тэр суувал жинхэнэ авилагч гэдэг нь тодорхой болно. Одоо манайд авилгалтай яаж тэмцэж байгааг чи мэдэх үү? За...
Ира: Чамаас гуйя.
Сер: Аяар, аяар.
Ира: Чи юу хүсч байна? Чи юу хүсээд байна? Би чиний хүссэн бүхнийг хийнэ. Надад хэлчих. Чи юу хүсч байгаагаа надад хэлчих.
Сер: Ира...
Ира: Чи мөнгө хүсч байна уу? Чи түүнийг мөнгийг хүсч байна уу?
Сер: Ира!
Ира: Чи юу хүссэн юм?
Сер: Ирочка... Ирочка, охин минь. Мэдээж энэ надад сайхан байна. Надад гэнэт бий болсон хайр. Харин миний бодлоор, хэтэрхий оройтсон байх, Ир. Хэтэрхий оройтсон. Ира, би чамаас гуйя. Гэхдээ ядаж л чи юу үгүй үлдэхгүй. Надад итгэ. Одоо юу ч хийх боломжгүй, Ир. Эхэлсэн. Бүх данснуудыг битүүмжилсэн. Мөнгийг бас битүүмжилсэн. Бүх юм өнгөрсний дараа мөнгийг чөлөөлнө. Росмедэд өөрт нь хандаж, энэ улсын хохирогч гэдэг утгаар мөнгөө нэхнэ. Тэгээд тэр мөнгийг шууд авна. Тиймээ, тэгээд чамд хувийг чинь өгнө. Чи мэднэ, би хэлсэндээ хүрдэг хүн. Сонсооч, магадгүй яг одоо чамд мөнгө хэрэгтэй байна уу? Амьдралдаа, эсвэл өөр юунд ч юм? Чи хэл, би өгье.
Ира: Чи наад мөнгөө бөгсөндөө чих.
Сер: Ирка, Ирка, Ирка, хэдэрлэх хэрэггүй. Би чамд шуудхан хэлье. Чи энэ бөгсөнд бас л залбирах хэрэгтэй шүү. Ер нь тэгээд, тонилж үз, өлөгчин минь.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Би Олятай ярилцмаар байна.
Галя: Тэр байхгүй.
Иль: Тэр хаачсан?
Галя: Чиний юмнууд. Тэр байхгүй. Явчихсан.
Иль: Хаашаа явсан? Бид хүүхэдтэй болно.
Галя: Ямар ч хүүхэд гарахгүй. Ольга чамаас болж үр хөндүүлсэн.
Иль: Юун үр хөндүүлэх. Тэр дөнгөж мэдсэн. Би түүнтэй зүгээр л ярилцах гэсэн юм.
Галя: Мэдсэн тэгээд л хийлгэсэн. Оройтоогүй дээр нь. Эм уугаад хүүхэд байхгүй. Тэр чамаас хүүхэд төрүүлэхийг хүсээгүй. Тэгээд Диматай хамт явчихсан. Зөв ч юм хийсэн. Дахиж наашаа битгий ир. Гүйцээ.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Ира?
Ира: Ганцаараа юу?
Вик: Ганцаараа.
Ира: Надад туслаач. Надад залбирахыг заагаач.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Суугаад юм ид.
Яна: Миний аавыг баривчилсан.
Кир: Мэднэ.
Яна: Чи түүнийг суллаж чадах уу?
Кир: Тиймээ, чадна.
Яна: Чи үүний төлөө юу хүсч байна?
Кир: Чи эхлээд юм ид. Муу идэж байна. Аавыг чинь шууд суллахгүй. Эхлээд гэрийн хорионд шилжүүлнэ. Дараа нь зүйл ангийг өөрчилнө. Тэнсэн өгнө, суллагдсан гэж бод. Энэ бүхэн их үнэтэй болно.
Яна: Ойлголоо, хэд юм?
Кир: Чамд тийм их байхгүй. Энд надтай хамт үлдэнэ. Маргааш өглөө Кемерово руу ниснэ. Чамайг ээжтэйгээ танилцуулна. Найзуудтайгаа. Гэрлэнэ. Ийм үнэтэй.
Яна: Харин өөрөөр болохгүй юу? Одоо ямар 19-р зуун биш дээ.
Кир: Манай Кемеровод 16-р зуун.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: За.
Яна: Сайн уу.
Иль: Чи уйлаад байна уу? Юу болсон бэ?
Яна: Би гэртээ харихгүй.
Иль: Тэгвэл би чам руу очъё.
Яна: Үгүй ээ.
Иль: Чи татчихсан уу? Хаана байна? Яна, чи хаана байна? Айх хэрэггүй. Хоёулаа группт сууна. Би хажууд чинь байна.
Яна: Чи бид хоёр дахиж хэзээ ч уулзахгүй.
Иль: Яагаад?
Яна: Би зөв юм хиймээр байна. Баяртай.
Иль: Ян..
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home