АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-7

50:36 мин.

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

Андрей        дүү нь

Миронов    

Валера Мироновын жолооч

Григорич     эмч

Антон   архичин

Дима           Олягийн экс нөхөр

Виктор  Ирагийн амраг

+Сергей Михайлович

 

Эм

Яна             Мироновын охин

Ира             ээж нь

Рита            Мироновын нууц амраг

Галина Олягийн ээж

Оля             Ильягийн эхнэр

Настя   эмч

+Тома

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Гэртээ оруулсанд баярлалаа.

Тома:   За, зүгээр дээ.

Иль: Чи бид нар ууж тасраад шалан дээр сэрж байсныг санаж байна уу?

Том: Тиймээ, учир нь, миний орыг шил архиар сольсноос тэр. Илья, чи эрүүлжиж эхэлснийг би санадаг. Үүгээрээ намайг хүртэл татаж гаргасан. Надад санаа тавьдаг байсан. Гэтэл одоо яасан? Өөрийгөө хар даа. Өрөвдмөөр юм шөнө наашаа ирсэн, яг үнгүүлсэн муур шиг.

Иль: Яагаад үнгүүлсэн гэж?

Том: Мэднэ, үнгүүлсэн, тэгээд л гүйцээ. Чамд юу тохиолдоод байгаа юм, Илья?

Иль: Миний юу ч болохгүй байна. Гэр бүлээ хаясан. Дүүгээ алахад бэлэн. Түүнийг шууд тэнд нь алмаар байсан. Эхлээд дүүгээ, дараа нь түүнийг.

Том: Оляг уу?

Иль: Яна, Андрей хоёрыг. Оляг ч гэсэн ялгаагүй.

Том: Оляг яасан гэж?

Иль: Тэр намайг Диматай араар тавьсан.

Том: Араар тавилт байдаггүй юм. Хэн ч, хэнд ч харьяалагдахгүй. Хүн эд зүйл биш. Тиймээс энэ бүхэн чухал биш.

Иль: Тэгвэл юу чухал байхав?

Том: Эрүүл, саруул ухаан, бие махбодь. Сэтгэлийн тайвшрал, эрүүл ухаан.

Иль: Өөрөөр, Оля тэр Диматайгаа унтаж л байг уу?

Том: Би тэгж хэлээгүй. Хэрэв чи эрүүл байж саруул ухаанаар бодвол түүнд л баяртай юм болно, ойлгож байна уу? Тэр секс хийж таашаал авч байна.

Иль: Тэгвэл би дээр нь Димагийн төлөө баярлах ёстой юу?

Том: Тиймээ, энэ чинь эрүүлжилт, оюун санааны өсөлт, Илья. Чи юу хийх гэж байна?

Иль: Ууна. Би кофег хэлж байна.

Том: За, за, кофегоо уу, бас наад нүүрээ угаа. Өөрийгөө бэлд, ажилдаа яв. Чи өөртөө туслахаас өнгөрсөн, энэ илт байна. Ядаж хүмүүст тусал.

Иль: Хүсэхгүй байна.

Том: Илья, чи хүмүүст тусалдаг болохоор л дороо эргэцээд байна.Ойлгоогүй л байна уу? Өөрөөр, хүн төрөлхтний төлөө ямар тус байгаа юм?

Иль: Байхгүй.

Том: Наадах чинь.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-7

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Өглөөний мэнд.

Ира: Өглөөний мэнд.

Вик:  Битгий ав, гуйя.

Ира: Хариулах хэрэгтэй. За? Ямар утгаар? Мөнгө яасан гэж? Та нар мэдэж байгаа юу? Үгүй ээ, Яна хаана байгааг би мэдэхгүй. Би ойлголоо.

Вик:  Ямар нэг юм болсон уу?

Ира: Яна чи хаана байна?  Хаана бай гэж асууж байна? Чи надад хэрэгтэй. Тиймээ, тийм, тийм, тийм, хэрэгтэй, яг одоо хэрэгтэй.

Вик:  Ира, юу болсон бэ?

Ира: Одоохон....

Вик:  Нэг юм хэлээч. Юу болсон юм, Ира? Ира? Чи яасан бэ? Чи өвдсөн үү?

Ира: Муу байна.

Вик:  Эмч дуудъя.

Ира: Хүлээ. Хэрэггүй.

Вик:  Чи яасан бэ?

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Битгий мартаарай. Хийжүүлээгүй ус, чихэргүй шүүс, усан үзэм.

Мир: Би санаж байна. Ер нь ресторан дээр биш үү?

Рита:    Үгүй. Биднийг гэрийн нөхцөлд хараг. Өөртөө болон аавд шарз авч болно. Гэхдээ ихээр биш.

Мир: Архи авъя.

Рита:    Ямар ч архи хэрэггүй. Би бодлоо, аав ээжид чамайг салсан гэж хэлье.

Мир: Би бараг салсан.

Рита:    Бас, хэрэв гэнэт асуувал би чамайг анх хараад өөртөө татсан.

Мир: Ойлголоо. Ер нь, яг л тэгсэн юм чинь.

Рита:    Үгүй ээ, Саша, бүх юм өөрөөр байсан.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Ээжээ, энд зогсохоо боль. Өдөр даатгалын ажилтан ирээд машиныг засчихна. Чи сонсч байна уу? Битгий дуугай байгаач, ээжээ, тэгэх үү. За яахав, хэрэв энэ чамайг тайвшруулах бол би Диматай унтсан. Одоо би үүнийг мэдлээ.

Галя:    ЭНэ намайг тайвшруулна гэж чи яагаад бодоов?

--------------------------------------------------------------------------------------------

Ант:  Чи энд юу хийж яваа юм? Чи тосгонд очсон уу?

Иль: Эхнэр чинь чамайг хөөсөн, энд амьдарч байгаа гэж хэлсэн.

Ант:  Тэр худлаа хэлж байгаа юм. Би түүнийг хөөсөн. Би охиныдоо байгаа.

Иль: Юу авсан юм?

Ант:  Идэх юм.

Иль: Харуул.

Ант:  Архи авсан, үүнийгээ ууна.

Иль: Сонсооч, чи амийг нь аварсан манай захирал чамд мөнгийг чинь буцааж өгөхөөр шийдсэн. Харин одоохондоо битгий уугаарай.

Ант:  Тэгье.

Иль: Эмнэлэг рүү явах хэрэгтэй. Мөнгөө буцааж авсан баримт дээр гарын үсэг зурах ёстой.

Ант:  Түүнгүйгээр болохгүй юу? Явцгаая.

Иль: Харин энийгээ үлдээчих.

Ант:  Мөнгө өгвөл чинь үлдээнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Танд хэн хэрэгтэй?

Ира: Яна энд байна уу?

Анд: Харин та хэн бэ?

Ира: Би түүний эх нь. Харин чи?

Анд: Орооч. Та ор.

Ира: Тэр энд үү?

Анд: Тиймээ. Би ийм байдалтай байгаад уучлаарай. Яна шүршүүрт орж байгаа. Би Андрей, түүний найз нь. Дотно.. Би... би одоохон дуудаад өгье. Яна, ээж чинь. Чи яагаад хэлээгүй юм?

Яна: Мартчихаж.

Анд: Цай, эсвэл кофе уух уу, ямар нэг идэх юм бэлдэе.

Яна: Тиймээ, Андрюш. Бидэнд турк маягаар кофе бэлдээд өг.

Ира: Бид хоёрыг орхичих.

Анд: Ойлголоо.

Ира: Чи аавтайгаа уулзсан уу?

Яна: Тэгсэн, юу гэж?

Ира: Юунд ч юм гарын үсэг зурсан уу?

Яна: Үгүй.

Ира: Чи итгэмжлэх дээр гарын үсэг зурсан уу?

Яна: Юуны итгэмжлэх, ээжээ. Аав надад байр авч өгсөн. Тэр баримтыг нь би харсан, гарын үсгээ зурсан.

Ира: Юун байр?

Яна: Шинэ. Дээрээ хүлэмжтэй, доороо усан сантай.

Ира: Тэр чиний дансыг эзэмших итгэмжлэх байсан юм. Харин чи гэж тэнэг түүнд гарын үсгээ зурсан.

Яна: Үгүй. Би ямар ч итгэмжлэх олж хараагүй. Тэнд баахан цаас байсан, бас хуульч. Байр яасан гэж?

Ира: Ямар үхсэний чинь байр? Чи биднийг мөнгөгүй болгочихлоо. Чи над руу залгаж болсонгүй юу? Эсвэл шуналаасаа болжтархи чинь эргэсэн үү?

Яна: Эргэсэн. Хэрэв чи тэр байрыг харсан бол чинийх ч эргэх байсан. Аав өгч байгаа дээр нь авах хэрэгтэй гэж би бодсон, тэр тусмаа бид хоёрт. Санаа зоволтгүй, би аавтай яриад бүгдийг шийднэ.

Ира: Чи хаашаа ч залгахгүй. Хувцсаа өмс, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи түүнд юу гэж хэлсэн бэ?

Дима:   Хэнд?

Оля: Ильяд.

Дима:   Үнэнийг хэлсэн, яг ямар байснаар нь.

Оля: Яах гэж?

Дима:   Сайн хүнийг хуурч яах гэсэн юм? Тэр сайн хүн. Би бодсон, хэзээ давтах вэ?

Оля: Чи яг хаягдсан хүүхэн шиг аашилж байна. Цаашид яах гэж байна? Төлөгч рүү гүйж, хуйвалдаан зохиох уу?

Дима:   Би хаашаа ч явахгүй. Би тийм юманд итгэдэггүй. Тэр чамайг бүр хардахгүй байсан. Би түүнд хэлсэн, хэрэв чи жирэмслэвэл эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ, хүүхэд минийх байж мэднэ гэж. Тэр тоосон ч юм алга. Байз, байз, эндээс холдоцгооё. Эргэн тойрон ажилчид байна.

Оля: Би чиний ажилчин. Би чамайг үзэн ядаж байна.

Дима:   Өвдөж байна, тавиач дээ.

Оля: Чи миний амьдралд дахиж хэзээ ч гарч ирэхгүй, харин би чинийхэд. Би чамд дахиад юу ч өгөх ёсгүй. Хэрэв ойлгосон бол толгой дохь.

Дима:   Янхан.   

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Аав намайг мэхэлсэнд би итгэхгүй байна.

Ира: Харин чи юу хүссэн юмв? Өөрийнхөө аавыг мэдэхгүй юу?

Яна: Би өөрөөр хүссэн. Тэнд аав, энд чи намайг дарамтлах гэж байна уу?

Ира: За, за, уучлаарай, би чамд уурлахыг хүсээгүй юм. Тэр хэн бэ?

Яна: Хэн?

Ира: Яагаав, саяны нөхөр?

Яна: Андрей, Ильягийн дүү нь.

Ира: Хүлээ, чи Ильяд хайртай байсан санагдах юм.

Яна: Эндүүрч байж, одоо би Андрейтэй амьдарч байгаа.

Ира: Яасан, Илья, түүний дүү хоёроос өөр эрчүүд алга уу? Тэр гэмт хэрэгтэн.

Яна: Тэр сайн залуу. Тэгж яривал, түүний оронд би суух ёстой байсан, тиймээс энд хэн нь гэмт хэрэгтэн гэдэг нь ойлгомжгүй. Минийхээр , чи өөрийнхөө биш юманд хутгалдаад байна. Үгүй юу? Чи одоо гэртээ амьдар.

Яна: Хүсэхгүй байна. Чи өөрөө тэр Витятайгаа амьдар.

Ира: Тэр маш сайхан хүн.

Яна: Та над руу хэдэрлэдэг.

Ира: Тиймээ, яагаад гэвэл тэр шударга, шулуухан зантай.

Яна: Яасан, өөр эрчүүд алга уу? Эндээ гэхэд тэр чамаас хулгай хийсэн хулгайч. Мартсан уу?

Ира: Тэр зөв юм хийсэн.

Яна: Чи хачин эмэгтэй шүү, ээжээ. Энд чи яг бультерьер шиг аавын мөнгөнөөс зууж байхад тэнд тэнд чиний мөнгийг хулгайлж байгаа нь зөв.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Ээжээ, чи юу сэдээв? Ээж, чи юу сэдсэнээ надад хэлэхгүй юу?

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Энэ чиний хэрэг биш.

Яна: Минийх биш гэдэг нь, ээжээ? Энэ миний бичиг баримтууд. Чи юу хайсан юм? А?

Григ:    Уучлаарай. Өдрийн мэнд, Ирина Михайловна, таныг харсандаа баяртай байна. Сайн уу, Яна Александровна, таныг ч гэсэн харах сайхан байна. Би ямар нэг юмаар тусалж чадахсан болов уу?

Ира: Үгүй, та зөвхөн саад болж байна.

Григ:    Уучлаарай, уучлаарай.  

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Өдрийн мэнд, Александр Борисович. Намайг уучлаарай, би танд төвөг удахыг хүсэхгүй...

Мир: Хурдхан ярь.

Григ:    Товчхон ярихыг хичээе. Сэжигтэй санагдаад. Таны эхнэр одоо эмнэлэгийг санхүүгийг бичиг баримтуудыг үзэж байна.

Мир: Мөөн, Яна хаана байна?

Григ:    Яна өрөөндөө түүнтэй хамт.

Мир: Даруйхан бүх бичиг баримтуудыг түүнээс ав, та ойлгосон уу? Хүлээж бай, би одоо очлоо.

Григ:    Би чадах бүхнээ хийнэ, Александр Борисович, санаа зоволтгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Би бичиг баримтуудыг авсан гэж аавдаа битгий хэлээрэй. Чи ядаж үүнийг чадна биз дээ?

Мир: Юу болоод байна?

Яна: Чи намайг байраар хуурсан юм болоод байна. Энэ үнэн үү?

Мир: Ээждээ баримтуудыг үзүүлж болохгүй.

Яна: Хэдийн хожимдсон, тэр бүгдийг нь авчихсан. Чи яах гэж намайг хуурсан бэ?

Мир: Бурхан минь, чи яачихсан тэнэг юм бэ?

Яна: Чи намайг хуурч, дансны итгэмжлэх шургуулж гарын үсэг зуруулсан. Чи юу гээд байна?

Мир: Хэрэв би чамд өгсөн бол чи гарын үсэг зурах байсан уу?

Яна: Үгүй.

Мир: За тэр, хариулт нь энэ.

Яна: Харин байр минийх үү?

Мир: Үгүй, тэр миний байр. Би тэнд ганцаараа амьдрана, чамгүйгээр,  чиний эхгүйгээр. Бас чи халагдсан.

Яна: Юу?

Мир: Халагдсан. Өөрийнхөө новшийг цуглуулаад эмнэлэгээс явж үз.    

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Ирина Михайловна, хүлээгээрэй. Та тусгай эмнэлэгийг байгууллагын бичиг баримтуудыг хурааж авч явж болохгүй.

Ира: Болно.

Григ:    Болохгүй. Одоо нөхөр чинь ирээд бүх учрыг нь олно. Та яаж байна аа?

Ира: Надтай ноцолдсон гэж миний нөхөрт хэлээрэй. Би машиндаа суусан, та намайг гүйцээгүй. Хүсвэл би таныг маажаад өгөх үү?

Григ:    Хэрэггүй, би өөрөө.

Ира: Сайн байна. Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Ант:  Таксигаар явцгаая.

Иль: Чамд таксины мөнгө байгаа юу?

Ант:  Байхгүй ээ, эхнэр бүгдийг нь авсан, зөвхөн архинд л үлдсэн. Зүгээр ээ, би одоо мөнгөө буцааж аваад таксигаар явцгаана.

Иль: Авахгүй.

Ант:  Ойлгосонгүй.

Иль: Ямар ч мөнгө авахгүй. Эмнэлэгтээ үлдэнэ, чи дахиад 2 хоног хэвтэнэ.

Ант:  Чи хуурсан юм уу? Гүйцээ, би хаашаа ч явахгүй.

Иль: Антон.

Ант:  Би... Архи өгөөдөх! Архи өгөөдөх!

Иль: Чи надаас болж уусан. Би үүнийг залруулах ёстой, уучил.

Ант:  Архи өг!

Иль: Тайвшир.

Ант:  Би ойлгосонгүй.

Иль: Би чамайг хөлнөөс чинь чирээд тийш нь оруулна. Би чамайг нүдээд гар дээрээ өргөөд аваачна, чи ойлгов уу? Тайвшир.

Ант:  Би чамайг суулгана. Чи дээрэм хийсэн гэж 7 жилээр сууна. Архи өгөөдөх! Архи өгөөдөх!

Иль: Тайвшир! Тайвшраач!

Ант:  Өгөөдөх! Надад өг...

Иль: Тайвшир.

Ира: Илья! Та зүгээр үү? Та нар юу хийж байна аа?

Иль: Сайн уу, Ирина Михайловна.

Ант:  Сайн уу.

Иль: Тиймээ, энэ миний өвчтөн энэ...

Ант:  Антон, маш таатай байна.

Иль: ... архинаас болж ноцолдоод. Та энийг аваад явахгүй биз? Үүнээс болж би 7 жил суух гээд байна.

Ант:  Тиймээ, та аваад яв. Үгүй бол би түүнийг бүр ална, хатагтай.

Ира: За, та нарыг дөхүүлж өгөх үү?

Ант:  Мэдээж.

Иль: Үгүй ээ, үгүй. Үгүй ээ, үгүй, хэрэггүй.

Ира: За, за, баяртай.

Ант:  Сайн сайхныг хүсье. Зам дээр болгоомжтой яваарай. Дэгжин эмэгтэй. Ийм хүүхэнтэй хамт 2 долоо хоног уух юмсан. Сонсооч, энэ хэн бэ?

Иль: Явж эмчлүүлцгээе, мөрөөдөгч өө. 

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Таны эхнэр эмнэлэгийн бичиг баримтуудыг хулгайлсан. Тэр над руу дайрч, биед гэмтэл учруулсан. Хувцас урж, машиндаа суугаад явчихлаа.

Мир: Эмч ээ, та дүүрсэн тэнэг үү?

Григ:    Уучлаарай..

Мир: Муу тэнэг эмч. Хүлээж бай, би одоо очлоо. Янаг эмнэлэгээс хөөж явуул. Тэр халагдсан.

Люба:  Александр Борисович...

Мир: Чи юунд нааш цааш холхиод байгаа юм? Яасан, хийх юм юу ч алга уу?

Люба:  Тэнд нэг эрэгтэй хувийн асуудлаар тантай уулзъя гэнэ. Виктор. Таны эхнэрийн найз нь, бас энэ маш чухал гэж хэлсэн.

Мир: Виктор? Тэрийг нааш нь оруулаад ир.

Люда:  Одоохон. 

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Константин Евгеньевич, би Антоныг эмчлүүлэхээр буцааж авчирлаа. Бүх юм асуудалгүй.

Григ:    Антонов яамай байна. Бидний баяр ирлээ, баяр хүргэе. Сайн байна. Чи бас би. Бид үүнийг чадлаа.

Иль: Юуг?

Григ:    Ямар байсан эцэг нь Мироноваг халлаа. Халсан. Яг миний зөгнөж байсан шиг.

Идь: Тэр таныг ингэсэн үү?

Григ:    Үгүй ээ, түүний эх нь дайраад. Дараа нь машиндаа суугаад явчихсан. Би хойноос нь хөөж гүйцэх гээд барсангүй.

Иль: Яах гэж зугтсан юм?

Григ:    Энэ чухал биш. Яна халагдсан, өрөөндөө сууж байгаа. Явах дургүй, яг ээж, аав шигээ маш ууртай байна. Чи түүнийг эмнэлэгийг хашаанаас хурдхан гаргаарай. Ойлгов уу? Би чамаас гуйж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чамд юу хэрэгтэй?

Иль: Чи миний гэрээс явахыг би хүсч байна.

Яна: Би Андрейтэй амьдардаг, энэ чамд хамаагүй.

Иль: Чи тэнд амьдрахгүй.

Яна: Яагаад?

Иль: Чи ямар санаатай байна? Чи яагаад миний дүүтэй зууралдаад байгаа юм?

Яна: Чи хардаад байгаа юм уу?

Иль: Чамайг уу?

Яна: Чи намайг их удаан харсан. Шуба таалагдсан уу? Аав бэлэглэсэн юм.

Иль: Түүнтэй яг янхан шиг байсан.

Яна: Андрей бид хоёр анх тэгж сэдсэн юм. Хүсвэл дахиад хүрээд ир, хараарай. Намайг хүсч байна уу?

Иль: Үгүй.

Яна: Бүү худлаа хэл. Үнэнээ хэл, эр хүн шиг бай. Үнэнийг хэл, би чиний төлөө бүхнийг хийнэ. Би Андрейг ч орхино. Хар тамхиа хаяна.

Иль: Хаяхгүй.

Яна: Хаяна. Би өөр хүн болно. Зүгээр л чи тэр үед надтай хамт явалгүй гэрлэсэндээ харамсдаг гэдгээ хэлчих.Яг л бусадтай адилхан.

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Бид хамт удаан ажиллаагүй нь харамсалтай.

Яна: Баярлаж байна уу?

Григ:    Яах гэж?

Яна: Александр Борисовичийн бөгсийг долооход сайхан байхын тулд.

Григ:    Чи өөрийгөө юу гэж бодоов? Муу нусгай. Чи хэнтэй ярьж байна? Би гавъяат эмч, ШУ-ны эрдэмтэн. Миний аргачлалаар хүмүүсийн амь насыг авардаг юм. Тиймээ. Харин чи ажилгүй нусгай! Хар тамхичин!

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Александр, ойлго, би ирэх ёстой байсан юм. Та нар ойр дотно хүмүүс. Эцсээ хүртэл тийм байна. Ирина зүгээр л тогтворгүй байгаа. Өнөө өглөө түүний бие их муу байсан.

Мир: Үгүй байлгүй дээ.

Вик:  Тэр тэсвэрлэхгүй байна. Та түүнд хайртай ш дээ. Яахав, өмнөх шигээ биш байг. Гэхдээ охины чинь эх гэдгээр нь. Би бүгдийг ойлгож байна. Та том хүн, зөндөө их хайр, үүнийгээ хэд хэдэн эмэгтэйчүүдэд өгөх ёстой. Үгүй ээ, би шүүмжлээгүй. Би бүр зуучлагч, найз болж чадна.

Мир: Баярлалаа, Виктор, таны зөв.

Вик:  Би өөрөө энэ бүхнийг туулсан хүн. Эхнэр бид хоёр муудалцаж, учраа ололцож, салж нийлж байх зуур бид хамгийн чухал зүйлийг орхигдуулсан. Бидний хүүг.

Мир: Түүнд нэг юм тохиолдсон уу?

Вик:  Тиймээ, Никита мансууруулагчаас болж өнгөрсөн.

Мир: Надад их харамсалтай байна.

Вик:  Та хамгийн сүүлд хэзээ Янатай уулзсан бэ? Би өчигдөр түүнийг харсан. Тэгээд миний харсан зүйл надад таалагдаагүй. Тэр хэрэглэдэг.

Мир: Зохиох хэрэггүй. Би түүнд шинжилгээ хийлгэсэн.

Вик:  Тэр хар тамхичин. Хар тамхичид үргэлж хуурдаг юм. Харин та асуудлыг үгүйсгээд байна. Гэхдээ би танд туслана.

Мир: Никитад тусалсан шиг үү?

Вик:  Миний хүүгийн хувьд, би тэр бүхэнд итгэхийг хүсээгүй. Яг одоо тань шиг.

Мир: Виктор, чи хүчтэй эр хүн. Хоёулаа ууя. 

Вик:  Тэгье л дээ. Мартсанаас, би танай гаражид цэвэрлэгээ хийсэн. Танайдмаш олон сайхан багажнууд байна лээ. Даан ч хэн ч тэднийг ашигладаггүй нь харамсалтай. Би тэднийг заримдаа ашиглаж болох уу?

Мир: Болно.     

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Завсарлах юм биш үү?

Яна: Чи завсарла.

Мир: Яна, чи зүгээр үү? Гомдох хэрэггүй, ээж чинь чамайг оролцуулсан юм. Чи байна аа... Надад шударгаар хэлчих, чи хар тамхиа хаясан уу?

Яна: Тонил цаашаа!

Анд: Яна, чамайг халсанд битгий гутар. Би ажиллах болно, амлая. Чи юугаар ч дутахгүй. Чамд энэ балай юм хэрэггүй. Би чамайг аз жаргалтай болгоно. Би амлаж байна. Энэ түлхүүр. Хүссэн үедээ ирж бай. Хүссэнээрээ энд амьдар. Чамд хайртай, Яна. Жинхэнээсээ. Маш хүчтэй.

Яна: Намайг хайрлах хэрэггүй.

Анд: Хайрлана.

--------------------------------------------------------------------------------------------

Вал: Та өрөөндөө түүнийг дэмий ингэж дээ.

Мир: Айх хэрэггүй, тэр удахгүй ухаан орно.

Вал: Удахгүй.

Мир: Амыг нь таглачих. Байна.

Ира: Чи түүнийг яасан бэ?

Мир: Орилохоо боль. Эмнэлэгийн бичиг баримтууд чамд байна уу?

Ира: Тиймээ.

Мир: Би одоо очлоо, хаягаа шидчих.

Ира: Түүнд хүрч бүү зүрхэл, сонсов уу?

Мир: Би хүрэхгүй. Харин Валера түүний хуруунуудыг нь хугална. Дараа нь тэр зөвхөн яахаа л шийднэ.

Ира: Би чамаас гуйя, түүнийг битгий оролд. Чи намайг сонсч байна уу? Чамаас гуйя. Би чамд бүгдийг нь өгнө. Сонсов уу?

Мир: Түүнтэй байж бай.

Вал: Хурууг нь оролдохгүй байвал яасан юм, Александр Борисович?

Мир: Оролдохгүй байж болно. Гэхдээ намайг хамгаалах нь чиний ажил. Би одоо аюулд ороод байна. 

--------------------------------------------------------------------------------------------

Наст:    Оля? Оля. Чи энд юу хийж явна?

Оля: Илья хаана байна?

Наст:    Хэдийн явчихсан. Харин чи яасан?

Оля: Би юу? Би ажилд орохоор ирлээ.

Наст:    Хаашаа?

Оля: Ийшээ. Хайрттайгаа хамт ажиллана.

Наст:    Чи ч үзүүлэх юмаа.

Оля: Яасан бэ? Юу болсон юм? Экс нөхөртэйгээ унтсан л биз, байдаг л зүйл.

Наст:    Ойлголоо, бухимдах хэрэггүй.

Оля: Тайлбарлаж чадахгүй байна, ойлгож байна уу?

Наст:    Бим чиний зөрүүд занд атаархаж байна.

Оля: Энэ зөрүүдлэл биш, энэ бол хайр.

Григ:    Хэн энд дурласан бэ? Өө, Оленька. Ямар гэнэтийн зүйл вэ. Чи сайхан харагдаж байна.

Оля: Баярлалаа.

Григ:    Ийм сайхан даашинзтай. Энэ Мальва юу?

Оля: Магадгүй ээ.

Григ:    Амьдрал сайн уу, Оленька?

Оля: Маш сайн. Би тантай уулзах гээд, Константин Евгеньевич. Би энд дахиад ажилламаар байна.

Григ:    Үгүй ер. Та нар хэрэгтэй бол явчихдаг, бидэнд хэрэггүй үед ирж байдаг. Би мэдэхгүй байна, би бодож, ажилтнуудын хуваарийг харах хэрэгтэй. Энэ чинь эмнэлэг болохоос орж гардаг үүд биш.

Оля: Би танаас хичээнгүйлэн хүсье.

Григ:    Оленька, би бодъё, тэгээд чам руу залгая. Энэ, чамаас авсан эмнэлэгийн картууд.

Оля: Яг одоо бодооч.

Григ:    Би тэнд өөрийнхөө өрөөнд бодъё.

Оля: Үгүй ээ, энд.

Наст:    Наадах чинь явуулахгүй, Константин Евгеньевич. Энэ хайр.

Григ:    Юун хайр?

Оля: Константин Евгеньевич.Бид хамт ямар сайхан ажиллаж байснаа санаач. Ямар дуртай байсныг. Миний даашинзыг сана. Та ямар их шохоорхож байсныг, тиймээ?

Григ:    Харин надад тэр нэг цайвар хүрэн горшокон малгай таалагдсан.

Оля: Өө, би маргааш өмсөөд ирье. Танд зориулаад.

Григ:    Яах гэж?

Оля: Яадаг юм. Бодно гэж амлах уу?

Григ:    Амлаж байна.

Оля: Маш сайнаар.

Григ.    Уучлаарай, би явъя, би маш завгүй байгаа.

Оля: Тиймээ, тийм, тийм.

Григ:    Маш их.

Оля: Тиймээ, тийм.      

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Яах гэж ирээв?

Иль: Чи дэвтрээ мартсан байна. Би чамайг хардаад байна. Чамайг хүсч байна. Чамтай үлдээгүйдээ би харамсдаг.

Яна: Зөв ш дээ, чи ямар хуримнаас зугтдаг хүүхэн биш. Чамайг үнсэлцэнэ гэж би мэдэж байсан.

Анд: Юу хийцгээж байгаа юм? Түүнээс холд.

Яна: Андрей.

Анд: Яв.

Иль: Би явахгүй. Одоо тайвшир.

Анд: Үгүй! Муу новш!

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи өөрөө л хүссэн.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Түргэн дуудах хэрэгтэй.

Иль: Хэрэггүй. Шалбархай, санаа зоволтгүй. Уйлах хэрэггүй.

Яна: Миний буруу, уучлаарай.

Иль: Мэдээж чи. За, би тоглосон юм, чи яасан бэ? Итгэх хэрэггүй, битгий уйл. Битгий уйл.

Яна: Чи эмнэлэг явах хэрэгтэй.

Иль: Хэрэггүй.

Яна: Чи хүсч байна уу?  

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Тэр хаана байна?

Мир: Бичиг баримтаа.

Ира: Тэр хаана байна? Би цагдаа руу яриад хүн хулгайлсан гэж хэлнэ!

Мир: Чи урд нь залгахгүй яасан юм? Май, ярь.

Ира: Чамайг үзэн ядаж байна! Муу новш! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна.

Мир: Тайвширсан уу?

Ира: Новш гэж!

Мир: Бичиг баримтаа!

Ира: Май, хахаж үхээрэй!

Мир: Ирка, Ирка. Тархиндаа сумтай. Энэ бүх бичиг баримтууд ямар хэрэгтэй юм? Бид үүгээр хэдэн мянган удаа орсон. Чинийх болохгүй байна.

Ира: Тэр хаана байна гэж асууж байна.

Мир: Хүчтэй цохьсон уу, алив харъя.

Ира: Тонил чи!

Мир: Май, унш.

Ира: Энэ юу юм?

Мир: Энэ салах үеэр бие биедээ гомдолгүй гэсэн чи бид хоёрын тохиролцоо. Би чамд байшинг үлдээж байна. Түүндээ сайхан амьдарцгаагаарай. Мөн дээр нь бүхэл бүтэн 500 мянган рубль. Өөрөөр, бидний одооны дансан дахь мөнгөний тал нь, тэрнээс чинийхээс аваагүй. Тиймээ, тийм. Цааш нь чиний Витенька өөрөө мөнгө олно биз. Тэр тусмаа түүний хуруунууд нь бүтэн байгаа. Гарын үсгээ зур. Гарын үсгээ зураад тэр тэнэгийгээ очиж ав. Комисс их сургуулийг шалгачихаад яваад өгнө. Тэнд бүх юм зүгээр үү? Хүүхдүүд сурч байна. Шалгалтаа өгч байна.

Ира: Үзэн ядаж байна.

Мир: Үзэг буцааж өг.

Ира: Үзэн ядаж байна!Үзэн ядаж байна!

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Таных уу?

Вал: Таны гарах үнэмлэх.

Вик:  Баярлалаа. Харин Александр Борисович хаачсан?

Вал: Хэдийн явчихсан.

Вик:  Харамсалтай. Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Одоо юу болох бол?

Иль: Мэдэхгүй. Чи үнэхээр сайхан. Би чамд хайртай.

Яна: Надаас илүү сайханд нь чи дурлах уу?

Иль: Мэдэхгүй ээ. Юу л бол.

Яна: Чи намайг хайрлаад удаж байна уу?

Иль: Их удсан.

Яна: Ер нь энэ чухал биш.

Иль: Яагаад?

Яна: Учир нь юу ч өөрчлөгдөхгүй.

Иль: Өөрчлөгдөнө. Харин одоо би явах хэрэгтэй.

Яна: Би чамтай явна.

Иль: Үгүй. Би Олятай ярилцах хэрэгтэй байна.

Яна: Чи Олятай үлдэнэ гэсэн үг үү?

Иль: Би дараа нь чам руу очно. Чамд, гэрт чинь. Чи энд үлдэхгүй.

Яна: Чи нээрэн манайд ирэх гэж үү?

Иль: Нээрэн. 

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Би ирлээ. Шүүс авсан. Бүгдийг нь. Эцэг эх чинь хаана байна? Яасан, хоцорч байгаа юм уу?

Рита:    Тэд ирэхгүй.

Мир: Юу болсон юм?

Рита:    Хүсэхгүй байна.

Мир: Чи өглөө тэд нартай тохиролцоод байсан.

Рита:    Би ээжид тэсэлгүй та нарыг танилууд гээд хэлчихсэн.

Мир: Ойлгосонгүй?

Рита:    Би энд эвгүй байдлаас гарахын тулд чиний тухай, чамайг Янагийн аав гээд бүгдийг нь хэлчихсэн. Тэгсэн тэд ирэхийг хүсэхгүй байна.

Мир: Тэд юу гэсэн бэ?

Рита:    Юу ч гээгүй. Чи намайг хэдэн настай байхад анх банзлыг нь сөхсөн бэ, сургуульд байхад нь уу, дараа нь уу гэж ээж асуусан.

Мир: Ойлгомжтой.

Рита:    Ер нь тэгээд би танайд хонодог байхдаа чамтай унтдаг байсан гэж боддог гэсэн.

Мир: Чиний эцэг эх баялаг төсөөлөлтэй юмаа.

Рита:    Ээж шоконд орчихсон, би яаж чамтай уулзаж, бас эхнэрт чинь яаж ажиллаж чаддаг байна аа гэсэн. Тэр намайг янхан гэсэн. Бас чиний гэр бүлийг сүйтгэсэн. Аав бүүр надтай уулзах байтугай ярилцах ч дургүй байна.

Мир: Би чамд хэлж байсан, харин чи үгэнд ороогүй. Гүйцээ, битгий уйл. Тэдэнгүйгээр яаж ийгээд амьдрах л болно.

Рита:    Тэдэнгүйгээр, эцэг эхгүй, ажилгүй, хамгийн сайн найзгүй, ядаж чамтай хамт.

Мир: Тиймээ, надтай хамт.

Рита:    Чи юу хийгээд байна аа?

Мир: Ширээг цэвэрлэж байна.

Рита:    Орхи. Орхи, би өдөржин бэлтгэж, хичээсэн.

Мир: Хэн ч ирэхгүй, бүгд дэмий хаягдана.

Рита:    Би өөрөө бүгдийг нь иднэ. Би гарч агаар амьсгалах минь.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Өө, би хоол хийсэн. Халааж өгөх үү?

Иль: Хэрэггүй.

Оля: Би эмнэлэгт буцаж орсон, яг чиний хүссэнээр. Урдын адил хамт ажиллах болно.

Иль: Би явлаа.

Оля: Эмнэлэгээс үү?

Иль: Би чамаас явлаа.

Оля: Энэ юу вэ, цус уу? Юу болсон юм?

Иль: Юу ч болоогүй. Зүгээр, боль. Би явлаа. Би чамд юу хэлж байгааг ойлгож байна уу?

Оля: Тиймээ, ойлгож байна. Димагаас болсон.

Иль: Дима ямар хамаатай юм? Би чамд дахиад хайртай биш. Бид хамт байх хэрэггүй.

Оля: Ойлголоо. Чи одоо хэнийг хайрладаг вэ? Надад хэлээч.

Иль: Ямар хамаа байна? Чи өөртөө бодсон тэр хүн чинь би биш. Хэзээ ч болохгүй.

Оля: Хүссэнээрээ хэн ч болж болно, битгий яваач. Явах хэрэггүй. Чи ийм байдалтай хаашаа явах юм? Футболкоо соль. Хөөе, чи хаачих гээв?

Иль: Яасан? Яасан? Бид яаж танилцсаныг чи санадаг уу?

Оля: Тиймээ.

Иль: Би авто ослын дараа эмнэлэгт хэвтэж байсан. Ээж нас барж, Андрей шоронд байсан. Тэгтэл ийм сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, халамжтай чи орж ирсэн. Чи надад тусалсанд би маш их талархадаг. Гэхдээ би одоо дахиад тэр палатанд хэвтэхгүй. 

Оля: Би чамайг ойлгохгүй байна.

Иль: Чи юу ойлгохгүй байна? Чи юу ойлгохгүй байгаа юм бэ? Би хөөрхийлөлтэй, ганцаардсан архичин, чи салсан, аз жаргалгүй, өөртөө итгэлгүй байсан. Тэгэхэд бид бие биедээ хэрэгтэй байсан. Одоо бид өөр. Гэтэл тэр үе шигээ аашилцгааж байна. Чи захирангүй, би чамд худлаа хэлдэг. Энэ чамд  ямар хэрэгтэй гэж?  

Оля: Би чамайг хааш нь ч явуулахгүй. Чи өөрийн ухаангүй байна. Чи өөрийгөө хар. Ийм байдалтай хаашаа явах гээв? Чамаас гуйя, битгий яв. Хаашаа ч явах хэрэггүй. Нааш ир! Хөөе! Битгий яваач! Намайг битгий орхи!

Иль: Боогоод байна!

Оля: Намайг битгий орхиоч! Битгий орхи л доо!

Иль: Боль.

Оля: Битгий яваа! Надаас битгий яв! Хаашаа ч битгий яв! Гуйя. Чамаас гуйж байна! Би чамайг тавихгүй! Чамгүйгээр үхнэ!

Иль: Чи үхэхгүй.

Оля: Би чамгүй үхнэ!

Иль: Бос. Босооч. Уучлаарай. Би чадахгүй. Би чадахгүй!

--------------------------------------------------------------------------------------------

Иль: За.

Анд: Чи юу?

Иль: Тиймээ.

Анд: Яна чамтай хамт уу?

Иль: Тиймээ.

Анд: Гэртээ дахиж буцаж ирэх хэрэггүй. Надад ах байхгүй.

Иль: Чамд ах байгаа.

Анд: Би Янатай жаргалтай байсан. Чи үүнийг тайван харж чадаагүй. Чи новш атаархадаг байсан. Өөдгүй өмхий баас, чи өөрийгөө хэн гэдгийг ойлгов уу? Яна үүнийг ойлгоод надад буцаад ирнэ. Чамд ойлгомжтой юу?           

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За алив, хурдхан ярь. Надад цаг бага байна. Юу болсон юм?

Рита:    Надад хэцүү байна.

Яна: Бурхан минь, Рит, чи хүссэн тэр зүйлээ авсан. Чи яах гэж ирсэн юм?

Рита:    Яна, надад юу ч хэрэггүй. Саша над руу ирсэн, би түүнийг албадаагүй. Надад шинэ байр хэрэггүй.

Яна: Ямар шинэ байр?

Рита:    Тэр надад авч өгсөн, би авч өг гээгүй.

Яна: Хараал ид. Чамд өгсөн юм уу? Муу бүдүүн үнээ.

Рита:    Би үнээ биш, би жирэмсэн. Би юу хийхээ мэдэхгүй байна. Би ийм юм хүсээгүй.

Яна: Харин чи яаж хүссэн юм?

Рита:    Бүгдээрээ ямар ч асуудалгүй, бие биедээ хайртай байхыг.

Яна: Ирина Михайловна чамайг хайрладаг болохыг хүсч байна уу?

Рита:    Хүсч байна.

Яна: Тэгвэл чиний хайрт бидний мөнгийг буцааж өгөхөөр болго. Тэр биднийг мэхэлсэн, Рита. Юу ч үгүй үлдээсэн. Бид удахгүй хоосроно.

Рита:    Саша тэгж чадахгүй. Тэр тийм хүн биш.

Яна: Рита, чи Сашаг маш муу мэдэж байна.

Рита:    Тэр мөнгөний талаар юу ч яриагүй, би мэдэхгүй.

Яна: Тэгвэл олж мэд, тэгвэл бид дараа нь чамайг хайрлаж магадгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Хэрэв чи дараагийн удаа намайг хамгаалахаар шийдвэл энэ тухайгаа надад хэлнэ гэж амла.

Вик:  Ойлголоо.

Ира  Чи яаж байна?

Вик:  Толгой жаахан дүнгэнээд байна.

Ира: Уучлаарай. Би үүнийг зүгээр орхихгүй.

Вик:  Үгүй ээ, энэ одоо чухал биш, Ира. Охин чинь мансууруулагч хэрэглэдэг, түүнд туслах хэрэгтэйг чи ойлгож байна уу? Чи үүнийг харахгүй байна гэж үү?

Ира: Хэрэв хэрэгтэй болбол тэр өөрөө тусламж хүснэ биз. Чи өөрөө л тэгж хэлсэн.

Вик:  Хэрэв чи мөнгөнөөс болж, бас нөхөртэйгээ дайтаад ухаангүй байхад тэр яаж тусламж хүсэх юм?

Ира: Зөв өө. Учир нь би охинтойгоо хамт гачигдаж амьдрахыг хүсэхгүй байна. Хэрэв би тэмцэхгүй бол хэн ч намайг хамгаалахгүй!

Вик:  Би чамайг хамгаална.

Ира: Чи юу? Чи миний мөнгийг буцааж өгөх үү?

Вик:  Надад мөнгө байхгүй.

Ира: Яг үнэн.

Вик:  Зогс доо. Толгой эргээд байна.

Ира: Юу болсон юм? Яасан? Хаачих нь вэ? Вить? Виктор! Витя! Витя, чи хаачих гээв? Виктор! Вик... Виктор!

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Оля.

Оля: Ээжээ. Хамт уугаач. Чиний энэ төгөлдөр хуур бүр больжээ. Сонсов уу, яг миний амьдрал шиг сэтгэлээр унаж. Чи сонсч байна уу?

Галя:    Одоо болно, Оля. Орхи. Болиоч.

Оля: Ээж ээ. Тэр намайг яаж ингэж чадав аа? Би амьдруулсан, хүн болгосон. Би өөрийнхөө толгойг эмчиллээ.

Галя:    Эмчилсэн чинь сайн. Би чамд амлая, бүх юм аяандаа болно. Бурханы авралаар та нарт хүүхэд байхгүй. Чамд тохирох сайн хүнтэй чи заавал учирна. Харин Ильяг мартах хэрэгтэй. Бүгдийг дуусга.

Оля: Би чадахгүй, ээжээ.

Галя:    Чамд тэгж санагдаж байгаа. Чи чадна. Аав чинь явахад би ганцхан удаа, Олька, ганцхан удаа уйлсан. Дараа нь босоод нүдээ арчиж, нусаа нийж, нулимаад цааш амьдарч эхэлсэн. Би чамтай хамт. Чи юунаас ч бүү ай. Би чамтай хамт. 

--------------------------------------------------------------------------------------------

Сер: Май энэ, уучих.

Ира: Уухгүй.

Сер: Уучих аа, уучих. Тэгээд надад хэл дээ, чи надаас юу хүсч байна?

Ира: Та түүнийг албадахыг би хүсч байна.

Сер: Ирочка. Би тэтгэвэрийн хүн гэдгийг чи мартсан уу? Би хэнийг ч албадаж чадахгүй, бүр чиний Сашаг хүртэл.

Ира: Надад миний мөнгө хэрэгтэй.

Сер: Би ойлгож байна. Би чинийхээр, юу хийж чадах юм бол?

Ира: Бүгдийг чадна.

Сер: Бүгдийг, бүр ихийг. Би өөр юм сонирхож байна, чи надад юу санал болгож чадах вэ?

Ира: Тэр мөнгөний талыг.

Сер: Өө, би чамайг гонсойлгох нь би тэтгэвэр сайтай. Тиймээс.... мөнгө надад огт сонин биш.

Ира: Заавал ингэх үү?

Сер: Ярилтгүй байх.

Ира: Сайн тэтгэвэрээр хэн нэг залуу хүүхэн өөртөө авсан нь дээр.

Сер: Аальгүйтэх хэрэггүй. Чи сайн мэднэ, чи миний хувьд хамгийн залуухан, хамгийн сэтгэл татам. Бас хамгийн хүсүүштэй эмэгтэй. Хэрэв чамд мөнгө хэрэгтэй бол суу. Над шиг тэтгэвэрийн хөгшинд тус үзүүлэх юу нь хэцүү байна? Охин минь, надад хүсэл тачаал хэрэгтэй. Чи намайг ойлгож байна уу? Хүсэл тачаал, Ира.

Ира: Ингэж үү?

Сер: Ингэж. Арай дээр.

Ира: Унтлагын өрөөнд үү?

Сер: Үгүй ээ, охин минь. Хоёулаа унтлагын өрөөнд үргэлжлүүлнэ. Алив эхэлцгээе. Эхэлсэн нь дээр байх. Гүйцээ. Алив, охин минь...

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Бодлоо өөрчилсөн үү?

Иль: Чи намайг хаалганы дэргэд хүлээсэн үү?

Яна: Хүлээсэн. Маш их.

Иль: Ингээд би чамдаа ирлээ.

Яна: Чи Оляд хэлсэн чинь тэр юу гэж байна?

Иль: Надгүйгээр үхнэ гэж хэлсэн.

Яна: Тэгвэл бид хэрэггүй юм биш үү?

Иль: Хэрэгтэй ч байж мэднэ.    

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home