51:36 мин.
Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов
+Кирилл бизнесмэн
Валера Мироновын жолооч
Григорич эмч
+Антон архичин
+Дима Олягийн экс нөхөр
+Виктор Ирагийн амраг
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита Мироновын нууц амраг
Галина Олягийн ээж
Оля Ильягийн эхнэр
+Настя эмч
+Аня сувилагч
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Бүсээ зүү.
Яна: Намайг явуулчих л даа.
Кир: Би чамайг хааш нь ч явуулахгүй. Чадахгүй. Чамгүйгээр чадахгүй.
Яна: Баярлалаа. Энэ юу вэ?
Кир: Жинхэнэ эр хүн сэтгэлээ илчлэхээс айдаггүй юм.
Яна: Чи өвчтэй юм уу?
Кир: Үгүй. Би чамайг халамжилж байна.
Яна: Явуулчих л даа, би чамаас гуйя.
Кир: Бидний болзоог битгий гутаа.
Яна: Юуны чинь болзоо? Машинаа зогсоо. Машинаа зогсоо.
Кир: Уучлаарай.
Яна: Би чамаас айж байна.
Кир: Битгий ай.
Яна: Бид хаачиж байна?
Кир: Бид клубт байсан, одоо манайд очно.
Яна: Яг энд би чамд биеэ өгье, тэгээд чи намайг явуул.
Кир: Битгий янхан шиг аашил, энэ чамд зохихгүй.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-6
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Ира, юу тохиолдсон бэ?
Ира: Орой ирсэнд уучлаарай.
Вик: Тиймээ, би унтаж байлаа. Чиний бүх юм зүгээр үү?
Ира: Үгүй ээ.
Жана: Вик, энэ хэн бэ?
Вик: Энэ надтай.
Ира: Чи ганцаараа биш байж. Би дэмий иржээ.
Вик: Дэмий биш. Орооч. Ор оо, ор. Одоо цай чанана, суугаад бүгдийг яриарай. Би үхрийн нүдний навч түүгээд байсан юм.
Жана: Сайн уу. Яагаад ийм орой явна? Бид эрт ээлжтэй.
Вик: Жан, танилц, энэ хүн Ирина. Ирина, энэ Жана.
Жана: Та хэн бэ, Ирина?
Ира: Би эхнэр нь. Харин та?
Жана: Харин би үйлдвэрийн хажуугийн цехийн өнгөлөгч. Орой болчихож. Би явлаа.
Вик: Жана. Жана.
Жана: Надад битгий хүр.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Галина Петровна, та яагаад унтахгүй байна?
Галя: Нэг л нойр хүрдэггүй. Бүх сав суулгыг угаасанд чамд баярлалаа. Бас бэлгэнд чинь баярлалаа.
Иль: Зүгээр. Машин арай дээр байх.
Галя: Арай дээр. Зүгээр л гэнэтийн болчихлоо. Намайг жолоодож сургах уу?
Иль: Мэдээж.
Галя: Чи намайг уучлаарай, би чамд заримдаа өөдгүй юм хэлдэг. Харин одоо суугаад бодож байна. Би амьдралдаа Ольгагаас өөр хэнийг ч хайрлаж байгаагүй. Нөхрөө зүгээр л тоодоггүй байсан байх. Охин чамд хайртай. Чамд маш их хайртай. Чи ч гэсэн түүнийг. Харин надад хэн ч байхгүй, байх ч үгүй. Хэрэггүй, бурхан өршөөг. Та нар хаашаа ч битгий яв. Эндээ үлдэцгээ. Хичнээн ч хамаагүй. Эндээ амьдарцгаа. Харин би яваад өгнө, машинаар, тосгон руу, хаашаа ч хамаагүй.
Иль: Галина Петровна, тантай хамт хөгжилтэй байдаг. Явж унт.
Галя: Явъя даа. Явъя. Намайг ээжээ гэж бай.
Иль: Сайхан амраарай, ээжээ.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чамд юу хэрэгтэй? Юу энд?
Анд: Чи яасан уддаг юм? Цаана чинь Янаг клубээс хулгайлчихлаа. Бид тэнд бүжиглэж байсан, товчхондоо түүнийг зүгээр л хулгайлчихлаа.
Иль: Битгий орилоод бай, юу болсон юм?
Анд: Юу гээч, би хэлээ хазсан. Унахдаа хэлээ хазчихлаа.
Иль: Чи мансуурчихсан юм уу?
Анд: Энэ хамаагүй, клубт Янаг хулгайлчихсан. Нэг тийм том биетэй эр. Чанга маягийн, түүнийг машиндаа суулгаад явчихсан. Хулгайлсан, ойлгож байна уу?
Иль: Чамаас хулгайлсан юм уу?
Анд: Ёо-оо, чи намайг сонсохгүй байна. Чанга эр байсан, тэгэхээр, дугаарыг нь тогтоосон, залуус руу залгасан. Тэр.. тэр.. Дугаар нь...
Иль: Боллоо, гэртээ харь. Тэр олдоно.
Анд: Чи ойлгохгүй байна. Тэр араатан, түүнийг хүчиндээд, хэдэн хэсэг тасдаад гаргаж хаяна. Хэрэв чи хүсэхгүй бол би өөрөө явна. Харин чамд хэн нэгэн байна уу, хэн нэг... надад туслах хэн нэгэн. Би өөрөө очиж түүнийг ална.
Иль: Амаа тат! Амаа тат!Доор байж бай. Би одоо гарлаа.
Анд: Чи ирэх үү?
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Явцгаая.
Анд: Чи яасан уддаг юм?
Иль: Би минут ч болоогүй.
Анд: Юун машин бэ?
Иль: Ээжийнх.
Анд: Юун ээж? Хадам ээжийнх байх нь.
Иль: Алив, суу.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Би энд, харин чи тэнд.
Ира: Жана мөн л тэнд хэвтэж байсан уу?
Вик: Би шинийг дэвссэн байгаа. За яахав. Чи энд унт, харин би тэнд. Үүнийг чамд. Ингэвэл дээр.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сайхан амраарай.
Ира: Чи яагаад надаас юу ч асуухгүй байна?
Вик: Хэрэв чи энд байгаа бол чамд нэг юм тохиолдсон байна. Болох юм болдогоороо болсон биз. Гол нь одоо. Одоо чи эвхдэг орон дээр унтана, чиний бүх юм сайхан болно.
Ира: Тиймээ, эвхдэг ор утгатай байх нь.
Вик: Юу гээч, эвхдэг орон дээр хэвтэж байхад бүх юм хялбар санагддаг.
Ира: Би урд нь эвхдэг орон дээр хэзээ ч хэвтэж байсангүй.
Вик: Тийм учраас л чи бүгдийг төвөгтэй болгодог.
Ира: Магадгүй. Чи алдаа хийж, түүнийгээ залруулах гэж үргэлж оролддог юм шиг мэдрэмж чамд байдаг уу?
Вик: Тиймээ.
Ира: Тэгээд яадаг вэ?
Вик: Би залбирдаг.
Ира: Харин би мэддэггүй.
Вик: Үнэндээ бүх юм маш амархан. Чамаас хүчтэй, цэцэн ухаантай хэнийг ч юм төсөөл. Мэдэхгүй юм, юу ч байж болно. Бурхан, хүч чадал, бүр хүн. Хамгийн гол нь чамайг хайрладаг, чамд санаа тавьдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Тиймээс тэр хүчинд ямар ч үед үргэлж хандаж бай.
Ира: Би тэгж чадахгүй, надад итгэ.
Вик: Харин чи үүнд итгэж байгаа дүр үзүүл. Тэгээд бүх талаар тусламж хүс.
Ира: Би чамаас тусламж хүсч болох уу? Маргааш надтай хамт манайх руу явцгаая.
Вик: Харин чиний нөхөр?
Ира: Тэр байхгүй, явчихсан. Чи миний дэргэд байхыг би хүсч байна. Найз, намайг ойлгодог хүний хувьд. Чи 1-р давхарт амьдрана. Би 2-р давхарт.
Вик: Би ч гэсэн дээр амьдармаар байна. Чамтай хамт. Өөрийнхөө зардлаар амралтаа авчихна. Тэртээ тэргүй ажил байхгүй, мод байхгүй.
Ира: Тийм дээ. Мод байхгүйгээс хойш.
Вик: Ира, нааш ир.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Эндээс зугтах газаргүй, оролдох ч хэрэггүй. Ойлгосон уу?
Яна: Тиймээ.
Кир: Энд гэртээ байгаа юм шиг бай. Цэцгээ одоохондоо энд үлдээчих. Ор. Бүх юм зүгээр. Тухал. Би одоохон.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Антон. Антон!Антон!
Ант: Хэн бэ?
Иль: Энэ би, Илья байна.
Ант: Хэд болж байна?
Иль: Чиний тусламж хэрэгтэй. Чи машины дугаараар нь эзэмшигчийн хаягийг нь олж чадах уу?
Ант: Ямар дугаараар?
Иль: Чи тусгай ажилтан, хаягийг нь мэдмээр байна.
Ант: Явж унт.
Анд: Алив, машины дугаараар нь хурдхан хэлээдэх.
Ант: Энэ хэн бэ?
Иль: Энэ миний дүү.
Ант: Хөөе, намайг зүгээр орхи.
Иль: Сонсооч, нэг хүн аюулд ороод, тусламж хэрэгтэй байна. Хаягийг нь мэдээд өг.
Ант: Тамхи өгөөдөх.
Иль: Палатанд татаж болохгүй, чи мэднэ.
Ант: Болно, би мэдэхгүй.
Иль: За яахав, залга.
Ант: Хаашаа?
Иль: Дотоод хэрэг рүү.
Ант: Би халагдсан, гүйцээ. Би чамайг сонссон, бүгдийг ойлгосон. Тэнд эрүүл бус уур амьсгалтай. Уухаас нааш утсаар ярихгүй. Би ажлынхантайгаа эрүүл яриагүй удаж байна.
Иль: Юун уух, чи солиорсон уу? Май, ярь.
Ант: Эхлээд хийгээд өг.
Анд: Чи эн хүнд хийгээд өгчих.
Иль: Тэр миний өвчтөн.
Анд: Яна ч гэсэн өвчтөн.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Май.
Ант: Өөртөө бас хий. Би архичин ч гэлээ, ганцаараа уудаггүй.
Иль: Тэр хамт ууг.
Ант: Би чамтай ууна. Чиний хүчгүйг шалгая.
Иль: Би энд янхан авчрах уу? Чи тусгай ажилтан гэхээр бүх юм болдог уу? Дуртай газраа тамхи татна, юу хүссэнээ хийнэ. Бүр даварч байна уу?
Анд: Алив ээ, Илья, уучих. Илья, чиний амьдралд эрүүл байх илүү чухал уу? Уу! Одоо залга. Алив ээ, алив.
Ант: Александр Григорьевич, сайн уу. Сонин юу байна? Адилхан, дажгүй. Тиймээ, одоохондоо эмнэлэгт. Энд эл нар өөрсдөө юу ч чадахгүй. Эмч нар нь гэж мулгуу юмнууд л байна. Мулгуу хэдэн юмнууд гэж байна. Нэг дугаар хайгаад өгөөч.
Иль: Алив.
Ант: 999...
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Тэгээд, хол явах уу?
Иль: Май. Би хаалга хаана.
--------------------------------------------------------------------------------------------
Ант: Хөөе, эрчүүд ээ! Би та нартай хамт!
Иль: Чи хаачих гээв? Явж унт!
Ант: Санаа зоволтгүй. Би офицер, туслая. Хэнийг аврах вэ?
Анд: Миний найз хүүхнийг.
Иль: Амаа тат, бүсгүй минь. Яна, манай санхүүгийн захиралыг.
Анд: Жаахан яаруу юм, тиймээ? Гэхдээ зүгээр ээ. Та нарын хүүхнийг аврана. Дараа нь надад эмчилгээний мөнгийг өгөөрэй. Би ууна. Өөрөөр, та нарын эмчилгээний мөнгө, зөв ярьж байна уу? Сэтгэл зүйч ээ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Би тун хэрэглэсэн. Бүр муудна.
Кир: Чи тэр заваан юмыг дэмий уух юм. Чи хүүхэд гаргах ёстой хүн. Бидний хамгийн сүүлчийн уулзалтын дараа би мансууруулагчийг больсон.
Яна: Энэ хэзээ, би чамайг буудахад уу?
Кир: Үгүй ээ. Танилцсаны дараа. Би дурлана гэж бодохоо болиод байсан. Би хамгийн сүүлд 92 онд нэг дурласан.
Яна: Тэр хаана байгаа вэ?
Кир: Хэн?
Яна: 92 оны дурлалт бүсгүй?
Кир: Сураггүй болсон. Тэгэхэд олон хүмүүс сураггүй болсон.
Яна: Намайг явуулчих, гуйж байна.
Кир: Би явуулна. Явуулна. Хамт амьдрах болно. Хүсвэл чинь энд, хүсвэл чинь хотод байранд. Эсвэл миний төрсөн нутаг Кемерево руу явцгаая. Тэндэхийн хүмүүс нь сайхан.
Яна: Би Кемерево явахыг хүсэхгүй. Надад энд таалагддаг.
Кир: Тэгвэл сайн байна. Нэг асуудлыг шийдлээ. Хувцсаа тайл, халуун байна. Ичих хэрэггүй. Би ямар хараагүй биш. Эхнэр нь нөхрөөсөө ичих хэрэггүй байдаг.
Яна: Би таны эхнэр биш.
Кир: Энэ асуудлыг ч гэсэн шийднэ.
Яна: Намайг аав хайх болно.
Кир: Тэгээд юу гэж? Би аавыг чинь харсан, хүүхэн шиг зодолддог. Үгүй ээ, аав чинь чамд туслахгүй.
Яна: Хүн хулгайлсан гэж сууна. Энэ ямар хэрэгтэй?
Кир: Би өөрөө хүсвэл хэнийг ч суулгаад дараа нь суллана. Хамгийн гол юу болохыг мэдэх үү? Суулгахдаа байдаг юм. Гэтэл чи аав гэж ярьдаг.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Боллоо, ирчихлээ.
Ант: Ирсээн? Тийм үү?
Анд: Тиймээ, тийм.
Ант: Хэдийн үү?
Анд: Энэ байшин.
Ант: Ямар гээчийн юм бэ?
Анд: Энэ хавиар явж эргэн тойрныг нь харъя.
--------------------------------------------------------------------------------------------
Ант: Очоод хашаанд шахаж зогс.
Иль: Чи хаачих гээв? Хонхойлгох нь.
Анд: Чи бүр төмөрт хүртэл санаа зовно гэж би бодсонгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Надад хэцүү байна.
Кир: Энэ сайн. Хар тамхины шаарнууд бүх сүвээр чинь гадагшилж байна.
Яна: Ус.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Машин нь байна.
Ант: Камерт нь харагдана, тойроод оръё.
--------------------------------------------------------------------------------------------
Ант: Чи дээшээ, бид хоёр эндээ үлдэнэ. Яв.
--------------------------------------------------------------------------------------------
Ант: Андрюха. Андрюха... нааш ир. Бид явах хэрэгтэй.
Анд: Яагаад?
Ант: Харав уу? Генерал Казаков Максим Михайлович, дарга. түүний дарга нь. Энэ чинь муу. Эндээс явах хэрэгтэйЭнэ бол ял.
Анд: Чамд оросыг аварсан гэж одон өгнө.
Ант: Эндээс явцгаая.
Анд: Чимээгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Би чамайг ирнэ гэж мэдсэн.
Иль: Юунд ууранд байгаа юм?
--------------------------------------------------------------------------------------------
Ант: Зогс!
Иль: Юу?
Ант: Зогс гэж байна! За, залуус аа, би явлаа. Надад одоо эндээс холгүй.
Иль: Юуны чинь тосгон. Чи эмнэлэгт очих ёстой.
Ант: Чамд эмнэлэгт хэрэгтэй. Та гурвууланд чинь эмнэлэг хэрэгтэй. Захирал аа, миний эмчилгээний мөнгийг буцааж өг.
Яна: Надад мөнгө байхгүй.
Иль: Тайвшир, машинд суучих, эмнэлэг рүү явцгаая.
Ант: Чи больж үз. Чи намайг яаж эмчлэх юм? Чи өөрөө надад хундгалж өгсөн.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи яаж байна?
Анд: Зүгээр.
Яна: Чамд баярлалаа. Чамд баярлалаа. Надтай үлдэх үү, надад аймшигтай байна.
Иль: Үгүй.
Анд: Би чамтай хамт үлдэнэ, Яна.
Иль: Тэр Андрейтэй хамт гэртээ харина.
Анд: Би чамтай хаашаа ч явахгүй. Явцгаая.
Иль: Чи яах гэж агуулах онгойлгосон бэ?
Яна: Чи байзаач.
Анд: Чи өөрийн ухаантай байна уу?
Яна: Тайвшраач. Би түүнийг албадсан юм.
Иль: Хоёулаа эндээс зайлцгаа.
Анд: Муу тэнэг. Яна, явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Гэрт чинь хүн бий юу?
Яна: Ээж.
Анд: Та нар ч тансаг амьдрах юмаа.Яна, хүлээгээч. Би чамгүйгээр төөрөх юм байна.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи яаж байна?
Анд: Яг үлгэр шиг, би шилтгээнд ороод ирсэн, бид чамайг нойрноос чинь сэрээж, гүнжийг аварсан. Талархал хүлээж байна.
Яна: Чамайг наашаа хараахан оруулаагүй.
Анд: Итгэлгүй байна.
Яна: Ойлгомжтой. Одоо унт. Мэдрэл ханхүү.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Чи хаана байсан бэ, хайрт минь?
Иль: Өвчтөн оргож, барих хэрэгтэй болоод.
Оля: Олсон уу? Би шөнө сэрсэн чинь чи байдаггүй. Би чам руу залгаагүй.
Иль: Яагаад?
Оля: Би чамайг дахиж цагдаж, хардаж байхгүй. Би өөрөө эмнэлэгт буцаж оръё гэж бодлоо. Тэнд Мироноваг тоож харахгүй. Түүнийг үхтэл нь уурлуулна, өөрөө хардаж байг.
Иль: Чамд юу тохиолдоов?
Оля: Мэдэхгүй. Өчигдөр ээжийн төрсөн өдрөөр Дима ирсэн. Би бурхан минь, түүнтэй биш, харин чамтай байгаа нь ямар их жаргал вэ гэж бодсон. Чи бид хоёр жинхэнэ гэр бүл. Дима, өөдгүй, балмад, бэлгэнд машин авчирч байдаг ухаангүй амьтан.
Иль: Би түүнийг сэвтээчихсэн.
Оля: Хэнийг?
Иль: Машиныг. Шөнө өвчтөний хойноос явахаас араггүй болоод.
Оля: Ээж галзуурна даа. Яадаг юм. Тийм үнэтэй бэлэг авах хэрэггүй л байсан.
Иль: Би ээжид энэ тухай юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна.
Оля: Юу ч ярих хэрэггүй, би өөрөө зохицуулна. Чи машиныг аваагүй, тэртээ тэргүй тэр даатгалтай.
Иль: Ойлгохгүй байна. Чи намайг хөөнө гэж би бодсон.
Оля: Тийм үү?
Иль: Би чамайг танихгүй байна. Би бүр яахаа ч мэдэхгүй юм.
Оля: Чи одоо танихгүй.Дараа нь яахаа мэднэ.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Чамд утас цэнэглэгч байна уу?
Вик: Байгаа.
Ира: Өгөөч.
Вик: Чи энэ эрт хаачих нь вэ?
Ира: Би чамайг гэртээ аваачина, дараа нь их сургууль орох хэрэгтэй.
Вик: Энэ.
Ира: Баярлалаа.
Вик: Ира, суучих. Ира, суу. Чи өчигдөр орой найзын хувьд тусламж гуйж ирсэн. Би чамд туслахыг маш их хүсч байна. Энд үлд. Түрдээ манайд амьдар. Чамд салалт хүнд байгаа. Чи бодох хэрэгтэй, энэ бүхнийн хөндлөнгөөс харах хэрэгтэй. Чи хэнтэй ч тэмцэлдэх ёсгүй.
Ира: Витя, мэдээж ёсгүй. Харин би энд чамтай бодож байх үед миний нөхөр намайг юу ч үгүй үлдээнэ.
Вик: Энд бүх юм байна.
Ира Чи надад туслахыг хүсч байгааг би ойлгож байна. Би чиний гэрт дуртайяа амьдарна. Бид хамт загасчилж, мөөг, жимс түүнэ. Халуун тогооноос цай ууна. Гэхдээ салсны дараа. Чи надтай явах уу?
Вик: Баячуудын салалт жилээр үргэлжилдэг гэж би сонссон.
Ира: Чи бага сонс. би 5 минутын дараа явна. Чамайг машинд хүлээж байя.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Рита, чи намайг уучлаарай, би хэтрүүлчихэж.
Рита: Би чамайг тийм байхыг хэзээ ч харж байгаагүй.
Мир: Одоо болсон, дахиж хэзээ ч харахгүй. Чи хүсч байвал эцэг эхээ дууд, бид суугаад ярилцъя. Ресторанд орсон ч болно. Бидэнд нуух юм байхгүй, бид одоо нэг гэр бүл.
Рита: Чи дахиад л уух уу, Саш?
Мир: Яалаа гэж, яалаа гэж. Нэг архичинтай хамт баймаар байна уу?
Рита: Тийм л бололтой. хөөе, чи үнэхээр тэд нартай уулзмаар байна уу?
Мир: Тиймээ.
Рита: За яахав, би хэлье. Би санаа зовоод шөнөжин унтаж чадсангүй, би жаахан нойр авъя, тэгэх үү?
Мир: Тэг ээ, тэг.
--------------------------------------------------------------------------------------------
Даша: Өглөөний мэнд, Ирина Михайловна.
Ира: Аа гээч, Даша, бид гадна хаалгыг солих больж гэж би бодлоо. Төмөр, шилээр. Гоё, дэгжин харагдана.
Даш: Өнөө өглөө комисс ирсэн.
Ира: Юун комисс?
Даш: Боловсролын яамнаас.
Ира: Яах гэж?
Даш: Ийш тийш явж, бүгдийг шалгаад байсан. Бичиг баримт хэрэгтэй гэсэн.
Ира: Яагаад залгаагүй юм?
Даш: Би өглөө зөндөө залгасан. Эмчийн өрөө, номын сан хаана байдагийг асууж байсан.
Ира: Бурхан минь, юун номын сан? 21-р зуун байхад. Бүх юм интернетэд байгаа, тэнэг юмнууд.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Их сургуулиас зөрчил илрүүлсэн үү? Сайн байна. Үргэлжлүүлээд хай. Хатуу хуулийн дагуу ажиллацгаа. Хэрэв шаардлагтай бол хаагаарай. Амаргүй гэдгийг би ойлгоно. Хэрэгтэй гэсэн бүхнээ хий. Өдөр сайхан эхэлж байна. Валера, хэл дээ, хүнд новширох чамд яагаад сайхан байдаг вэ?
Вал: Мэдэхгүй ээ. Та тэгж их ууж болохгүй л мэднэ. Шөнө дунд хүртэл хими цэвэрлэгээ хийсэн.
Мир: Юун хими цэвэрлэгээ?
Вал: Машины. Өчигдөр салон завааруулсан.
Мир: Угааж цэвэрлэсэн, зүгээр байх шиг. Үнэртэхгүй л байна.
Вал: Үнэртэж байгаа.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Виктор? Виктор!
Вик: Сайн уу, Яна.
Яна: Энд юу хийж байгаа юм?
Вик: Усан бясалгал. Усан дотор хэвтэж байхад ууссан юм шиг болдог.
Яна: Ойлгомжтой. Чи манай гэрт юу хийж байгаа юм?
Вик: Ээж чинь намайг өөртэй нь хамт байгаач гэсэн. Намайг нааш нь авчираад өөрөө их сургууль руу явсан. Тэгээд л би бясалгал хийж байна.
Яна: Чи манайд яасан хурдан ирэв ээ? Аавын ор арай хөрөөгүй байна.
Вик: Чи тааруухан харагдаж байна, юу болсон юм?
Яна: Тиймээ, өчигдөр намайг хулгайлаад.
Вик: Аа, тийм дээ. Чи чинь хар тамхичин. Хар тамхичдыг хулгайлдаг, зоддог, бүр хүчинддэг. Заримдаа тэд тунгаа хэтрүүлж үхдэг.
Яна: Вит, юу донгосоод байна? Чи даварч байна уу? Эндээс зайл.
Вик: Чиний ээж намайг ийш нь урьсан. Чи юундаа уурласан юм? Мансууруулагч байхгүй юу?
Яна: Байгаа. Авах уу?
Вик: Тийм бол тат. Тэгээд тайвшир.
Яна: Юу гэсэн бэ?
Вик: Би яг байгаагаар нь хэллээ. Чи өөрөө сайн мэдэж байгаа.
Яна: Би мэдэж байна. Чи хүүдээ хэлэх ёстой байсан юм, тэр амьд байх ч юм билүү.
Вик: Чиний зөв. Би түүнд огт өөр юм хэлсэн. Би түүнд “Чи төрсөн харамсалтай” гэж хэлээд цохьсон. Энэ түүнд хэлсэн сүүлчийн үг. Түүнээс хойш би үүнийг бодоогүй нэг ч өдөр өнгөрөөгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Сайн уу.
Яна: Муу золбин, бүх юм баллачихлаа.
Анд: Би унтаж байсан ш д.
Яна: Чи биш дээ. Пээдийгээд, гэртээ байгаа юм шиг аашилж гэнэ.
Анд: Хэн?
Яна: Кайф баллагч.
Анд: Чи хэнийг яриад байна аа?
Яна: Ээж өөртөө нэг хар юм олж. Доор усанд сэлээд бясалгал хийж байна.
Анд: Би очоод түүнтэй хамт сэлэх юм уу?
Яна: Чи намайг сонсч байна уу?
Анд: Сонсч байна, сонсч байна. Харин ээж чинь?
Яна: Ээж муу тэнэг.
Анд: Хүсвэл чинь манайх руу явцгаая.
Яна: Чи хаачих гээв?
Анд: Юу хаашаа? Гэр лүүгээ.
Яна: Харин Настя?
Анд: Настя? Настя явчихсан. Нэг удаа хонох гэж ирсэн. Дараа нь... Чи учрыг нь асуусангүй.
Яна: Настя тэнэг биш, чи шөнөөр хаана, хэнтэй байсныг маш сайн мэдэж байгаа. Чи авах уу?
Анд: Харин чи?
Яна: Өө, бурхан минь. Ямар өдөр гэж ийм байдаг юм? Бас нэг кайф баллагч. За, ааваа. Аан-ха. Ойлголоо, тэгэлгүй яахав. Харин хэзээ? Тэгэхээр ингэнэ. Хоёулаа танайд очно. Гэхдээ үүнээс өмнө би аавтай уулзах ёстой.
Анд: Аавтай чинь уулзах уу?
Яна: Бурхан өршөөг.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чамд юу хэрэгтэй?
Дима: Чамайг мэдээсэй гэж хүссэн юм. Би Олятай унтсан.
Иль: Мэдээж унтсан, та хоёр гэрлэсэн байсан.
Дима: Чи тэнэг царайлах хэрэггүй. Миний юу хэлэхийг сонсч бай.
Иль: Чи яах гэж энийг надад ярьсан юм?
Дима: Чи дургүй хүргэдэг болохоор. Оля ч гэсэн, ер нь бүгдээрээ. Чам шиг новшийн амьтанболохыг маш их хүсч байна.
Иль: Чи тэгж чадахгүй.
Дима: Болоо юу? Чиний хэлж чадах бүх юм энэ үү? Би чиний эхнэртэй яаж унтсан гээч? Харин чи түүнтэй нэг тиймэрхүү. Чи түүнийг тэгж хайрладаг юм уу?
Иль: Би түүнийг яаж хайрлах нь чиний хэрэг биш. Эсвэл чи үзмээр байна уу?
Дима: Маш их.
Иль: Тэгвэл чи тайвшрах уу? Тэг л дээ. Хүрэм ээ тайлчих.
Дима: Зөв. Зөв шүү.
Иль: Аан гээч, унавал өмдөө муухай болгоно, бас тайлах юм уу?
Дима: Доромжлоод байна уу?
Иль: Би чамд итгэхгүй байна.
Дима: Харамсалтай. Чи Оля дээр ирэх үед би түүнтэй хамт байсан юм. Тэр чамайг оруулаагүй, нэг юм хэлсэн байх. Тиймээс, хэрэв тэр жирэмсэлбэл... тэр миний хүүхэд ч байж мэднэ.
Иль: Санаа зоволтгүй, өөрийн юм шиг өсгөнө.
Дима: Тийм байж. Би чам шиг новшийн амьтан яасан ч болохгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Аня: Илья, Константин Евгеньевич яаралтай ороод ир гэсэн.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Манай эмнэлэгт юу болоод байгааг хэлээдэх. Эмийн агуулахын хаалгыг хэн эвдсэн бэ? Энэ гэмт хэрэг. Би тэр новшийг суулгана. Тэгж мэд.
Иль: Миронова.
Григ: Бурхан минь, яасан гэж намайг ингэж шийтгэнэ вэ? Чи түүнтэй уулзсан уу, тэр тунгаа хэтрүүлээгүй биз?
Иль: Хэтрүүлээгүй.
Григ: Өвчтөн Антонов хаачсан?
Иль: Тосгонд.
Григ: Юу яасан тосгон?
Иль: Өөрийнхөө. Бид хамт шарз уугаад би түүнийг тосгонд хүргэж өгсөн.
Григ: Ямар шарз?
Иль: Таны.
Григ: Тэнгэр минь, ингэх гэж. Чамд энэ адгийн санагдахгүй байна уу? Чи хаанаас миний шарзыг мэддэг юм?
Иль: Энэ тухай эмнэлэг даяар мэддэг.
Григ: Русаков, чи галзуураа юу? Чи яаж чадав аа? Тэр чиний өвчтөн.
Иль: Харин та өвчтэй захирал томилж яаж чадав?
Григ: Би тэр хүүхнийг томилоогүй. Түүний аав нь томилсон юм.
Иль: Та аавд нь түүнийг энд ажиллах биш эмчлүүлэх ёстой гэдгийг хэлээгүй. Тэгээд надаас юу хүссэн юм? Дээдэх нь ямар байна, доодчуул нь тийм байдаг.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Энд хичнээн ном байна?
Даша: Энд 400.
Ира: Энэ бага байна, дахиад худалдаж ав. 7-р өрөөг нээж, тэнд шүүгээнүүд тавьж, эднийг тийш нь зөө. Тэгээд номын сан болно биз. Өөр юу байна? Ажилтнуудын орон тоо. Энэ яачихсан юм?
Даша: Шаардлагад нийцэхгүй байгаа. Үүний дагуу дахиад эрдмийн зэрэгтэй 5 багш байх ёстой.
Ира: Галын мэдрэгчийг өнгөрсөн жил сольсон.
Даша: Шинэ стандартад тохироогүй. Торгуулж мэднэ.
Ира: За яахав, тэднийг соль, энэ чухал биш.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Харуул даа. Сайн болж.
Эр: Хэрэв тэр уншвал яахав?
Мир: Тэр амьдралдаа зөндөө их мөрөөдсөн. За?
Ира: Чиний юу ч бүтэхгүй. Би чамайг, чиний энэ комиссыг нулимах гэсэн юм.
Мир: Дэмий дээ. Маш олон зөрчил илрүүлсэн гэж надад хэлсэн. Ийм их сургууль ажиллах ёсгүй. Бүгд хуулийн дагуу.
Ира: Чи ийшээ өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн, одоо өөрийнхөө янхны төлөө энэ бүхнээ устгахад бэлэн гэж үү?
Мир: Ира, би үүнд бэлэн.
Ира: Сонс, чи айхгүй байна уу? Тэгж яривал, энэ комисст ярих юм надад байгаа шүү. Би чамайг барьж өгнө. Чиний бүх луйврыг.
Мир: Барьж өг, гэхдээ санаж яв, Яна шүүхээр явна, эд хөрөнгийг битүүмжилнэ, орон гэргүй үлдэнэ. Чи чинь тэнэг биш, ямартай ч профессор хүн.
Ира: Охин шүүхээр явна, юу ч болохгүй. Харин чи албан тушаалаасаа мултрана. Хэрэв аз таарвал сууна, мэдээгээр харуулна.
Мир: Би одоо шоронд орох хэнд хэрэгтэй юм? Би одоо энд, наранд бүгдэд нь хэрэгтэй. Шинэ албан тушаалд. Би их сургуулийн комиссыг эргүүлэн татаж, чамд мөнгө өгч болно. Үүгээр цэглэе.
Ира: Мөн дөө. Тэгээд хэдийг?
Мир: Хоёр сая евро.
Ира: Энэ бидний хамт амьдарсан жил бүрт 77 мянга гэсэн үг.
Мир: Чи яасан хурдан тооцов оо. Хоёр сая, тэгээд байшин. Авах уу?
Ира: Өөрөөр, чи залуухан янхны төлөө намайг хаяж, өчүүхэн юм өгөх гэж байна. Чи бүгдийг өгөх ёстой, надад, миний аавд. Би бүх мөнгийг авмаар байна. Тэр тусмаа чи тэднийг хулгайлсан. Дахиад хулгайлна биз.
Мир: Тиймээ, би тэднийг хулгайлсан, тиймээс тэд минийх. Чамд хоёр сая, аавд чинь саяыг шилжүүлнэ. Энэ чинь гурван сая гэсэн үг. Чамд авсандаа ортол хүрэлцэнэ. Яахав, хэмнэх хэрэгтэй бол яах ч аргаггүй. Байдаг л юм. Зөвшөөр. Өөр санал байхгүй.
Ира: Байх болно.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав! Аав аа.
Мир: Чи хаачив аа?
Яна: Тэнд ямар гоё галлерей байгааг чи харсан уу?
Мир: Харин чи доор усан санг харсан уу?
Яна: Тиймээ.
Мир: 50 метр гээд бод.
Яна: Боль доо, гүн үү?
Мир: Өргөн нь. За яасан, таалагдаж байна уу? Авах уу?
Яна: Чи юунд асуусан юм, мэдээж, авна, таалагдаж байна.
Мир: Гүйцээ охинд таалагдсан гэнэ, бичиг баримтаа нааш нь.
Яна: Хүлээ, чи яг одоо надад авч өгөх юм уу?
Мир: Тиймээ, юуг нь хүлээх юм? Маргааш засвар эхлэнэ. Би яг одоо чамд бэлэг өгмөөр байна. Би ойлгож байгаа, салалт сайхан юм биш. Би чамд бүх талаар санаа тавина гэдгийг чи ойлгоосой гэж хүсч байна.
Яна: Ээж юунд ч битгий гарын үсэг зур гэсэн.
Мир: Ээж зөв хэлсэн байна.
Яна: Тиймээ.
Мир: Гэхдээ энэ бүхэн түүнд хамаагүй. Чи өөрөө энэ байрыг хүсч байна уу?
Яна: Маш их.
Мир: Гарын үсэг зурчих, гүйцээ.
Яна: Надад өөрийн үзэг байгаа. Энэ. Янзтай. Хаана? Тиймээ, тийм.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Баярлалаа, ааваа. Би чамд хайртай. Хаана вэ?
Эр: Энд.
--------------------------------------------------------------------------------------------
Наст: Өчигдөр энд юу болсон тухай би чамаас асуухгүй.
Иль: Тиймээ, асуухгүй байсан нь дээр.
Наст: Энэ Андрейн байрны түлхүүр. Бас би бүх юмнуудаа аваагүй. Чи авчрах уу?
Иль: Итгэлтэй байна уу?
Наст: Би итгэлтэй байна. Нааш цааш гүйх нэг тийм байна. Бас надад Антоныг олж өгөөрэй, манай групп эхэлж байгаа.
Иль: Тэр байхгүй, гэртээ харьсан.
Наст: Яагаад харьсан юм?
Иль: Би өчигдөр түүнтэй уугаад.
Наст: Чи одоо тэнэг үү? Яах гэж?
Иль: Өөр хүнд туслахын тулд.
Наст: Ямар?
Иль: Янад.
Наст: Чи өвчтөндөө архи уулгаад гэр лүү нь явуулсан гэдгээ ойлгож байна уу? Эсвэл чи Янагийн төлөө бүгдийг нь архидуулахад бэлэн байна уу?
Иль: Тиймээ, бэлэн.
Наст: Янзтай. Тийм бол хоёулахнаа уу, бусдыг нь битгий оролд.
Иль: Мартсанаас тэр Андрейг тэгж байгаа.
Наст: Харин чи энд вандан дээр сууж байдаг. Шаналаад л, хардаад л. Чи өөрөө эмчлүүлэх хэрэгтэй. Групптэй очиж нэгд. Тусалж магадгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Идээч.
Яна: Би ийм юм иддэггүй, элдэвийн химийн бодистой.
Анд: Нэг амсвал салахгүй болно. Энэ мансууруулагч.
Яна: Тийм байна.
Анд: Энэ чинь л хими. Баясахын тулд.
Яна: Би одоо жаргалтай байна. Би өөрийн гэсэн байшинтай болсон. Бас надад чи байна. Үүний төлөө уух хэрэгтэй. Би удахгүй ирнэ. Ямар харагдаж байна?
Анд: Янзтай.
Яна: Ердөө л үү?
Анд: Богинохон юм. Гэхдээ зүгээр.
Яна: Чи хүсч байна уу?
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Ээжээ аашлахаа бол. Тэр чинь даатгалтай.
Галя: Энэ ямар ч хамаагүй, Оля. Чи яагаад миний юмыг асуулгүй авч муухай болгож байгаа юм?
Оля: Би чиний машиныг аваагүй. Чи оройжин машиндаа суусан, оройжин уусан. Хэн нэг нь авч явсныг чи бүр анзааргүй биз.
Галя: Юуны чинь аваад явсан? Хэрэггүй, Оля. Би бүгдийг санаж байна. Хэн ч, хаашаа ч яваагүй. Миний машиныг авахыг би чамд хориглож байна.
Оля: Чинийх ээ? Дима тэрийг чамд бэлэглэсэн гэж бодож байна уу? Ээж, тэр надад бэлэглэсэн юм. Би өөрөө бүгдийг зохицуулна.
Галя: Дима чамд бэлэглэсэн. Чи юу яриад байна, тэр чамд бэлэглэсэн гэж юу гэсэн үг юм?
Иль: Галина Петровна, Ольгагийн зөв. Дима түүнд тэр машиныг бэлэглэсэн.
Галя: Миний төрсөн өдрөөр үү?
Иль: Тиймээ, таны төрсөн өдрөөр. Гэхдээ түүнд бэлэглэсэн. Гэхдээ шалтгаан байсан бололтой. Бас би түүнийг сэвтүүлсэн.
Галя: Яах гэж?
Иль: Хардалт төрөөд.
Оля: Ээж, түүнийг битгий сонс. Илья, чи юу яриад байна? Новш гэж, тэр чиний машин. Чинийх, чи түүгээр....
Галя: Ямар хардалт вэ?
Иль: Хардалт уу, Дима маш баян, амжилттай яваа, над шиг биш. Би чинь өчүүхэн, таны охинд машин ч авч өгч чадахгүй.
Галя: Чи яах гэж сэвтээсэн юм?
Иль: Би засна.
Оля: Илья, чи яаж байна аа? Тайвшир. Намайг сонсч байна уу? Сонсч байна уу? Би зориуд тэгж хэлсэн юм. Би тайлбарлаж болох уу? Илья, сонсооч.
Иль: Дима надтай ирж уулзсан.
Оля: Яах гэж?
Иль: Хүүхдээ хуваах гэж. Түүнийх юм уу, минийх ч юм уу. Энэ юу хэлээд байгааг өөрөө мэдэхгүй байна уу?
Оля: Чи яах нь вэ? Чи яах гэсэн юм?
Иль: Явж машин засъя.
Оля: Чи түүнд итгэсэн юм уу? Илъя?
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Болиоч! Болно!
Иль: Би дуусаагүй байна.
Оля: Хэрэггүй! Чи яачихаад байгаа юм? Бидний хооронд юу ч болоогүй. Чи ойлгохгүй байна уу?
Иль: Өөр юу гэмээр байна?
Оля: Үгүй ээ, өгөөдөх! Чи хаачих гээв? Илья, буцаад ир.
Галя: Чи юу хийчих вэ?
Оля: Уучлаарай, ээжээ.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Энэ юу вэ?
Мир: Чиний шинэ байр. Бидний. МУИС руу харсан, шилэн дээвэртэй усан сан гээд бүгд. Яасан? Чи баярлахгүй байна уу?
Рита: Сашка, мэдээж би баяртай байна. Зүгээр л би өөрөөр төсөөлж байсан юм. Бид хаашаа ч юм явна гэж би бодсон. Үзэж харж, хамт шийднэ. Амрагтаа болохоор ингээд аваад өгчихдөг, харин эхнэртэйгээ зөвлөлддөг юм уу?
Мир: За, за, маргааш явцгаая, үзэж харж, чамтай зөвлөлдөе.
Рита: Битгий уурла, нээрэн , маш баяртай байна.
Мир: Аан гээ, чи их сургуулиас гарсны дараа тэнд айхтар асуудал үүссэн, Ирка зохицуулж чадах үгүйг би мэдэхгүй байна.
Рита: Ямар асуудал? Чи тэгсэн үү?
Мир: Үгүй дээ. Үнэхээр ч тэнд маш олон зөрчлүүд гарсан, би тэднийг цаашид хаацайлах бодолгүй байна.
Рита: Саша, энэ аймшигтай. Чи яах гэж тэгсэн юм?
Мир: Чамайг гомдоохыг би дахиж хэнд ч зөвшөөрөхгүй. Үргэлж хамгаалах болно.
Рита: Надад ийм хамгаалалт хэрэггүй. Энэ өөдгүй явдал. Тэнд миний найзууд сурдаг. Чи... чи сайхан сэтгэлтэй. Журамтай хүн. Ирина Михайловнаг буулт хийчих.
Мир: Хэрэв би түүнд буулт хийвэл тэр бугуйнаас атгана, дараа нь хөлнөөс. Тэгээд чамайг могой хулганыг залгидаг шиг залгина. Байрны загвар дээр ажилла. Би зөв зүйл хийсэн. Санаа зоволтгүй, яв.
-------------------------------------------------------------------------------------------
Анд: Яна? Чи яаж байна аа? Яна, чи яасан бэ?
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home