АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-5

50:36 мин.

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

+Андрей     дүү нь

Миронов    

+Кирилл      бизнесмэн

Валера Мироновын жолооч

Григорич     эмч

+Ваня   архичин

+Антон архичин

 

Эм

Яна             Мироновын охин

Ира             ээж нь

Рита            Мироновын нууц амраг

Галина Олягийн ээж

Оля             Ильягийн эхнэр

+Настя эмч

+Аня           сувилагч

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Ээжээ!

Ира: Чи юундаа хашхичсан юм. Чамаас болж оносонгүй.

Яна: Чи яаж байна аа?

Ира: Салахад бэлдэж байна.

Яна: Чи өөрийн ухаантай юу? Чи юу хийж байгаа юм? Одоо хөршүүд цагдаа дуудна. Мэдээж танд хэцүү байгаа. Гэхдээ энэ өглөө ууж, буудах шалтгаан биш. Одоо хүчтэй, эрүүл байх хэрэгтэй. Бид хоёулханаа үлдсэн.

Ира: Би ганцаараа үлдсэн. Аав чинь даллавал чи шууд гүйгээд очно.

Яна: Би гүйж очихгүй. Би энд хэдийн чамтай хамт байна. Би ч гэсэн гомдож байна, тэгж яривал намайг ч гэсэн хаясан.      

Ира: Уучлаарай. За, уучлаарай, уучлаарай. Би ганцаараа үлдсэн, намайг битгий орхиорой.

Яна: Орхихгүй. Гар буугаа өг. Би үүнийг бүхний нүднээс бүр далд хийнэ. Ритатай дахиж холбогдох хэрэггүй.

Ира: Ритагийн хувьд дууссан.

Яна: Сайн байна.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-5

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Бидэнтэй хамт өглөөний унд уух уу?

Иль: Үгүй.

Наст:    Гомдсон уу? Чи эмнэлэгт ирээд өөрөө шоконд орсон байсан. Мэдээж бид Оляд хэлсэн. Миронова чамайг залилж байхад харин чи хууртагдаж, Оляг зовоож байна. Яах гэж эмнэлэгт буцаж орсон юм? Тэр танихгүй залуугийн төлөө юу?

Иль: Ваня гэдэг юм.

Наст:    Вася ч бай. Яагаад Оля шаналах ёстой юм?

Иль: Оля яах ч үгүй, харин тэр залуу тусламжгүй бол үхнэ.

Наст:    Харин чи Илья, зөнч юм уу? Оля сайнгүй байна.

Иль: Тэр чадна.

Наст:    Хэрэв чи Оля, тэр Ваня хоёроос Ваняг сонговол чи түүнтэй гэрлээрэй.

Иль: Ойлголоо. Эмчлээд гэрлэнэ.

Наст:    Муу тэнэг. 

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энэ би байна. Юу ч юм байна уу? Чи тоглоод байна уу, хэзээ ирэх юм? Хөгшөөн би хэцүүдэж байна. Тиймээ, минийх бүгд дууссан. Сонсооч, сонсооч, надад өгчих юм байна уу? Тэг л дээ. Чи өөдгүй дамчин.

Григ:    Өглөөний мэнд,Яна Александровна. Өглөөний мэнд.

Яна: Хоцорч байна.

Григ:    Дөрөвхөн минут.

Яна: Би тоолж чадна. Та ерөнхий эмч. Хэрэв та хоцорвол сувилагч нар юу хийх вэ? Би танд сүүлчийн удаа санууллаа.

Григ:    Сүүлчийн удаа, сүүлчийн удаа. Өө, уучлаарай.

Яна: Энэ юу юм?

Григ:    Эмнэлэгт зориулж эмнүүд захиалсан юм.

Яна: Би харж байна. Яагаад ийм олон, бас үнэтэй байна?

Григ:    Чанартай эмнүүд үргэлж үнэтэй.

Яна: Үргэлж биш. Агуулахын түлхүүрийг надад өг.

Григ:    Та надад итгэхгүй байна уу?

Яна: Түргэл.

Григ:    Хамт явъя, би бүгдийг үзүүлье.

Яна: Тэгэхээр, надад саад болох хэрэггүй. Одоо хүн бүр өөрийнхөө ажлыг хийнэ. Би шалгана, харин та цагтаа ирж бай. Шинэ дүрмийн дагуу ажиллаж сур.

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Илья.

Иль: Өглөөний мэнд, Константин Евгеньевич.

Григ:    Мэндээ ч хат.

Иль: Сайн уу. Юу болсон юм?

Григ:    Болчихоод байна. Миронова надаас агуулахын түлхүүр аваад эмнүүдийг шалгахаар явчихлаа.

Иль: Та яах гэж түүнд түлхүүр өгөв?

Григ:    Би сандарсан байсан. Би түүнтэй ярихаар хэнтэй ярьж байгаагаа ойлгодоггүй, даргатай юу, жаахан хүүхэдтэй юу? Тэр тэнд юу хийж байгаагчи нэг хараарай. 

--------------------------------------------------------------------------------------------

Ира: За, Оксана. Тийм үү? Үгүй байлгүй дээ. Рита олдсон. Шилжих гэж байна уу? Тэгээд, манайд хамгаалахгүй болж байна уу? Ийм байх гэж. Бид түүнд юугаар тэгтлээ таалагдаагүйг тэр хэлсэн үү? За, за, гүйцээ, баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Хөөе, хүлээ. Аваад яв.

Эр:   Хэн эд зүйлсийг хүлээж авах вэ?

Ира: Надад хамаагүй. Үүдэнд нь үлдээсэн ч болно.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Юу хэрэгтэй?

Иль: Чамд эм шалгахад чинь туслахаар ирлээ.

Яна: Би бүгдийг нь шалгачихсан. Явж болно. Ямар нэг асуудал уу?

Иль: Тиймээ. Чи. Халаасанд чинь юу байна?

Яна: Уруулын будаг.

Иль: Харуул. Харин нөгөөд нь?

Яна: Русаков, энэ чиний хэрэг биш. Тавиач. Агуулахын түлхүүрийг, түргэл.

Иль: Дахиад ийшээ орвол чинь би чамайг хүлж байгаад ширүүхэн дусал хийнэ. Харин эмчилгээний бүх мөнгийг гаргуулна. Эндээс арилж үз.

Яна: Матаач.

--------------------------------------------------------------------------------------------

Иль:     Түлхүүрийг дахиж битгий өгөөрэй. Хэрэв захирал эмнүүдэд донтвол та шоронд сууна.

Григ:    Энийг нэг газар нуух хэрэгтэй.

Иль: Харин та залгичих.

Григ:    Чи надад түлхүүр өгсөн гэж түүнд битгий хэлээрэй.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Би түүнтэй яаж танилцсаныг мэдэх үү? Би найзуудтайгаа аавын “Волга”-аар зуслан явсан юм. Тэгээд шаварт суучихсан. Тэр ирж биднийг гаргасан. Нимгэн цамцтай, урт үстэй, ногоон нүдтэй. Тэгээд л...

Эм:   Энэ бүхэн салахад чухал биш. Тэгэхээр би бүгдийг нь үзлээ, бусад нь охины нэр дээр бичигдсэн үү?

Ира: Тиймээ. Би тэр мөнгийг авмаар байна. Энэ байшинг.

Эм:   Байшинг та авна. Харин бусад нь төвөгтэй. Нөхөр чинь бүх мөнгөө охиндоо шилжүүлсэн. Салах үед үүнийг албан ёсоор авч үзэхгүй. Таны үүрэг бол охин чинь бүрэн таны талд байх ёстой. Тэр юунд ч гарын үсэг зурахгүй байхад нь анхаар. Мөн таныг итгэмжлэгч болгох нэг хувилбар байна. Гэхдээ нөхөр чинь дургүйцэх байх. 

Ира: Би охинтойгоо ярьж тохирно.

Эм:   Сайн байна. Хэрэв танд нууц амраг байдаг бол одоо түүнтэй битгий уулзаарай гэж би танд зөвлөе. Нөхөр чинь үүнийг ашиглана, харин шүүгч нар үүнд дургүй. 

Ира: Тэгвэл түүнд нууц амраг байж болох нь, тийм үү?

Эм:   Тиймээ, эрчүүд болно. Харин та мөнгөтэй болно. Энэ л чухал, Ирина.

Ира: Итгэлгүй байна.

--------------------------------------------------------------------------------------------

Дима:   Сайн уу.

Оля: Яах гэж ирэв?

Дима:   Галина Петровна чамайг маш муу байгаа гэж хэлсэн. Би чамайг дэмжиж чадах байх гэж бодлоо.

Оля: Би зүгээр.

Дима:   Тэгж харагдахгүй байна.

Оля: Чи намайг юугаар дэмжиж чадах вэ?

Дима:   Юугаар ч биш. Харин энэ, сайн дарс, франц бяслаг хэнд ч тус болно.

Оля: Алив тортойгоо, тэгээд яв.

Дима:   Чи больчих. Би ч гэсэн хүсч байна.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Би үүнийг хүссэн үедээ ирж байх болно.

Мир: Чи одоо дуртай үедээ ирж болно.

Рита:    Би их сургууль руу залгасан, бүх юм бүтэмжтэй. Би бичиг баримтаа авч, аль дуртай газраа дисертаци хамгаалах болно.

Мир: Бүх юм ямар бүтэлтэй болж байгааг харав уу? Чи минь бүр академич болно, хонгор минь.

Рита:    Академич болмооргүй байна.

Мир: Чи хэн болмоор байна?

Рита:    Сайн ээж, чиний эхнэр. 

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Семён Ильич, тантай уулзаж болох уу? Энэ Маргарита Волковагийн бүтээл. Энэ хуурамч бүтээл. Би бүгдийг нь дарсан. Гэтэл та сайнаар дүгнэсэн байна.

Сем: Хуурамч аа? Юу ч ойлгосонгүй. Урд нь түүний бүтээлд тийм зүйл байгаагүй.

Ира: Харин та ойлгохыг хичээж, арга хэмжээ аваарай. Энэ бол шившиг. Шившиг.

Сем: Арга хэмжээ авъя. Гэхдээ ямар?

Ира: Маш хатуу. Тэр ШУ-ны нийгэмлэгт байх ёсгүй гэж үзэж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Иль:     Хоцорч байна, Вань.

Вань:   Худлаа, тиймээ?

Иль: Амаа арч.

Вань:   Үгүй ээ, надад энэ таалагддаг. Би энд арай удаан амьдарч болох уу?

Иль: Үргэлжлүүлье. Өөрийнхөө хүчгүйг хүлээн зөвшөөрөх нь сэтгэлийн доройтол биш, харин сэтгэлийн тэнхээтэй гэдгийн нотолгоо. Хүлээн зөвшөөрснөөр бид эдгэрэх замдаа орно. Чи үүнийг ярилцмаар байна уу, Антон?

Ант:  Энэ бүгд шал утгагүй.

Иль: Хүчгүй гэдгийн талаар бидэнтэй бодлоо хуваалцаач.

Ант:  Би түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би оросын офицер, би хүчтэй байх ёстой. Надад эх орон, гэр бүл байна. Би энд эмчилгээний мөнгө төлсөн, гэтэл чи надад ном, янз бүрийн үлгэр уншаад л. Номыг би гэртээ ч уншиж чадна. Би ингэж бодож байна.

Иль: Май.

Ант:  Яах юм?

Иль: Чи чинь хүчтэй оросын офицер. Барьж чадвал эмчилгээний мөнгийг чинь буцааж өгнө.

Ант:  Тэгээд удаан барих уу?

Иль: Хэр чадахаараа. Тэгээд энийг эх орноо гэж төсөөл.

Ант:  Оройн хоол хүртэл. Надад гар хэрэгтэй болно.

Иль: Сайн байна.

Ант:  Мөнгөө бэлд.

Иль: Бэлтгэнэ, чи тэсч бай.

Ант:  Ууж болох уу?

Иль: Болно. Зөвхөн ёроолгүй ангал руу унасны дараа би үүнийг ухаарсан юм. Бид дахин дээш  тэмүүлж  эхэлснээр энэ бидэнд бүгдийг дахин эхлүүлэх боломжийг өгдөг.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    За?

Эр:   Сайн байна уу, Маргарита Борисовна. Таны диссертаци хамгаалах ажил болохгүй.

Рита:    Ойлгосонгүй?

Эр:   Таныг диссертаци хамгаалахад оролцуулахгүй.     

Рита:    Яагаад оруулахгүй гэж?

Эр:   Эрдэмтэдийн зөвлөл таны бүтээлийг хуурамч гэж үзсэн.

Рита:    Юуны чинь хуурамч? Семёнович өөрөө дүгнэлтийг нь бичсэн.

Эр:   Та ойлго, төлөвлөгдөөгүй шинэ нөхцөл байдал үүссэн.

Рита:    Ямар нөхцөл байдал?

Эр:   Та ШУ-ны нийгэмлэгт байх ёсгүй гэдгийг ойлгосон байх. Сайн сайхныг хүсье.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Сайн дарс байна. Дахиад байна уу?

Дима:   Яваад ирж болно.

Оля: Хэрэггүй. Намайг зугаацуулаач. Надад хэцүү байна. Ээж чамайг үүний тулд дуудсан биз дээ?

Дима:   Би эмэгтэй дотоожтой.

Оля: Ямар утгаар?

Дима:   Би яг одоо эмэгтэй дотоож өмссөн байгаа. Надад энэ их таалагддаг. Сэрэл өдөөдөг. Би үүнийг анх удаа Германд туршиж үзсэн. Надад маш их таалагдсан.

Оля: Чи германд ийм зүйл хийж байсан юм уу? Харуулаач. Аа, энэ эрэгтэй байна.

Дима:   Дотуур нь эмэгтэй байгаа. Энэ үнэн.

Оля: Тайлаадах, харъя.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энэ боломжийн хувилбар. Баригдахгүй. Яагаад гэвэл хэрэв бага байвал би авахгүй. За, за, яваад очъё. Аня?

Аня: Сайн уу.

Яна: Ажил сайн уу.

Аня: Бүх юм зүгээр. Шөнө бүх өвчтөнүүд унтаж амарсан.

Яна: Нээрэн үү? Харин би унтаагүй гээд бод доо? Нойргүйдэл бололтой. Толгой аймаар өвдөж байна.

Аня: Та эм уух юм уу?

Яна: Зөв ярьж байна. Агуулахын түлхүүр өгчих, би яваад ирье.

Аня: Константин Евгеньевич түлхүүр хурааж авсан. Зөвхөн түүнээс эм авч болно. Надад мэдээж эвгүй санагдсан, гэхдээ нөгөө талаас зөв, тийм үү? Өвчтөнүүд архаг донтолттой, татагддаг.

Яна: Бүгд зөв.

Аня: Юу ч болж мэднэ.

Яна: Архаг донтолт.

--------------------------------------------------------------------------------------------

Ант:  Гүйцээ, чадахгүй нь. Яасан, энэ тэнэгийг чадав уу? Би мөнгөнөөс болж чадуулж байдаг.

Иль: Удаан тэссэн байна.

Ант:  Барьж залхалаа, ууж залхалаа.

Иль: Энэ чамд юу ч санагдуулахгүй байна уу?

Ант:  Миний нохой шиг амьдралыг санагдуулж байна. Хангалттай юу?

Иль: Антон. Би нөхөн сэргээхэд хэвтэж байхдаа хоёр өдөр ийм савтай ус зөөж, эцсээ хүртэл эсэргүүцдэг байсан.

Ант:  Чи тэнэг.

Яна: Тэгээд миний эмнүүд хаана байна?

Иль: Больж үз.

Яна: Сонс, эмийг буцааж өг.

Иль: Тэгээд юу гэж? Намайг халах уу?

Яна: Чи хэдийн халагдсан.

Иль: Тонил, Миронова. Муу өлөгчин! Адгийн хар тамхичин!

Яна: Харин чи мулгуу архичин!

Иль: Муу өлөгчин!

Вал: Түүнд ойртох хэрэггүй.

Иль: Харин чи наадахаа дахиж битгий авчир!

Яна: Валер, хүзүүг нь мушгиад өг.

Вал: Яв. Яв.

Иль: Өвчтэй амьтан.

Яна: Гүйцээ, Валер, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Бурхан минь, би юу хийчихэв ээ?

Дима:   Чи юунд гутарсан юм бэ? Сайхан байсан ш дээ.

Оля: Бидний хооронд юу ч болоогүй.

Дима:   Байсан. Бас энэ чамд таалагдсан. Ер тэгээд экс нөхөртэйгээ унтах нь хууралт биш, Оль. Ардын мэргэн ухаан.  Тэр ухаан хуурахгүй.

Оля: Дима, боль. Чи яагаад намайг зогсоосонгүй вэ?

Дима:   Чамайг зогсоох араггүй.

Оля: Ямар ч ийм зүйл болоогүй. Ардын ухааны зөв. Экс нөхөртэйгээ бол хууралт биш. Тэр тусмаа хэн ч, юу ч мэдэхгүй.

Дима:   Мэдээж мэдэхгүй. Бид хүссэн үедээ үүнийг хийж болно.

Оля: Бид тиймэрхүү зүйлийг хэзээ ч хийхгүй. Энэ бидний өнгөрсөн амьдралын үеийн секс байсан. Одоогийн амьдралтай энэ ямар ч хамаагүй. Би бүр юу ч мэдрээгүй. Ойлгосон уу?

Дима:   Маш хэцүү. Гэхдээ би ойлгох гэж хичээе.    

--------------------------------------------------------------------------------------------

Дима:   Би явж онгойлгох уу?

Оля: Хурдхан хувцсаа өмсөөд энд сууж бай.

--------------------------------------------------------------------------------------------

Иль:     Сайн уу.

Оля: Сайн уу. Чи яаж явна?

Иль: Талх шарагчийг заслаа.

Оля: А.

Иль: Тиймээс ээждээ бэлэг авах хэрэггүй.

Оля: За. Харин чи яагаад залгаагүй юм?

Иль: Миний утас ажиллахгүй байгаа. Тэгээд? Чи дажгүй юу?

Оля: Зүгээр. Би гэрт шал угааж байгаа. Харин чи сайн уу?

Иль: Адилхан. Зүгээр. Андрейгийнд амьдарч байгаа.

Оля: Нээрэн, тэр сайн уу?

Иль: Муугүй. Би бодлоо...

Оля: Би ч гэсэн бодсон. Маргааш ээжийн төрсөн өдрөөр хүрээд ирээрэй. 

Иль: Баярлалаа, тэгнэ ээ, ирнэ. Одоо үлдэж болох уу?

Оля: Өө, үгүй ээ. Би одоо бэлэн биш. Би цэвэрлэгээ хийж байгаа. Маргааш болъё.

Иль: Тэгье.

Оля: Яв.

Иль: Май.

--------------------------------------------------------------------------------------------

Дима:   Хэн байсан бэ?

Оля: Миний нөхөр Илья.

Дима:   Дуудах хэрэгтэй байж дээ.

Оля: Амаа тат, Дим. Ээжийн төрсөн өдрөөр битгий ирээрэй.

Дима:   Яагаад? Ээж намайг урьсан, би түүнд хэдийн бэлэг авчихсан.

Оля: Дараа нь баяр хүргээрэй.

Дима:   Дараа хэзээ?

Оля: Би дараа нь гэлээ. Зогс. Суу. Таван минутын дараа яв.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Рит? Рита, чи юу хийж байна аа? Рит. Рита, одоо боль, бүр ядарчихлаа.

Рита:    Хүссэнээрээ өөрөө янзал.

Мир: Амттай бялуу байна, өөрөө хийсэн үү?

Рита:    Би өөртөө авсан юм, чи бүгдийг нь идчихлээ.

Мир: Би бүгдийг нь идээгүй байх, тайвшир.

Рита:    Би энэ юмнуудыг хаана хийхээ мэдэхгүй байна.

Мир: Том, шинэ байр худалдаж авна, тэнд бүгд багтана. МУИС-ын /Москвагийн Улсын Их Сургууль/ хажууд. Тэнд ажиллах болно.

Рита:    Намайг хэн ч авахгүй. Хуурсан гэж намайг буруутгасан. Зүгээр л миний хоёр жил бичсэн бүтээлийг хуурамчаар үйлдсэн. Бас тэд намайг ШУ-ны нийгэмлэгт байх газаргүй гэж хэлсэн. Тиймээс хэн ч намайг МУИС-т авахгүй. Бас тэнд надад байр ч хэрэггүй.

Мир: МУИС-т авна. Тэнд бүгдийг нь авдаг. Чи чинь... чи миний ухаантай охин. Харин би бүгдийг зохицуулна. Гүйцээ. Тайвшир. Чи бухимдаж болохгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Түүнд шар айраг таалагддаггүй гэнэ. Надад ч гэсэн юу ч юм таалагдахгүй байж мэднэ.

Наст:    Юу? Юу чамд таалагдахгүй байхав?

Анд: Битгий ийм ширүүн бай.

Наст:    Чи бүр даварч байна уу? Хаана ч ажиллахгүй. Би чамайг хооллож, хувцаслаж байна, харин би чамаас орой болгон битгий ууж бай гэсэн ганцхан юм гуйдаг.

Анд: Чи өгсөн болгоноо тоочно гэж би хүлээж байсан. Би машинаараа таксинд явъя гэсэн. Чамд хайран байна уу?

Наст:    Хайран байна! Бас харахад ухаантай, арай илүү их хийж чадах ч хүсэхгүй байгаа залуу хайран байна!

Анд: Хүсэхгүй байна! Хүсэхгүй байна!

Иль: Настя, энэ бүхэн чамд яршигтай биш үү?

Наст:    Үгүй.

Иль: Энэ жаал хэдийн 30 гарсан. Шар айргаа уугаад комиксоо уншиж байг л дээ.

Наст:    Надад түүнийг халамжлах таалагддаг.

Иль: Ямар нохой, эсвэл муур биш дээ. 

Наст:    Чамайг эхнэр чинь хөөсөн, чиний зөвлөгөө хэрэггүй.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Би кодыг нь сольчихсон.

Мир: Чи миний бүх юмнуудыг цуглуулаагүй байна. Миний мөнгийг, миний хайртай улаан оймсыг. Оймсоо би авчихсан. Мөнгө үлдлээ. Ямар код вэ?

Ира: Дөрвөн нэг. Дөрвөн хоёроор үз. Энэ миний мөнгө.

Мир: Энэ байшинд чиний мөнгө байхгүй.

Ира: Энд бүх юм минийх. Харин чи өөртөө дахиад хулгайлна биз. Шинэ эхнэр хүүхдэд чинь хангалттай.

Мир: Би хүүхдийн тухай мэдээгүй.

Ира: Надад түй ч хамаагүй! Зайл!

Мир: Би энэ байшингаас өөрийнхөө мөнгөтэй л гарна. Сейф онгойлго!

Ира: Чи мөнгөгүй бол түүнд хэрэггүй, тийм үү?

Мир: Чи яах гэж Ритагийн ажлыг балласан, а? Тэр энд ямар хамаатай юм?

Ира: Шангаа хүртсэн.

Мир: Өлөгчин.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Буцаагаад байранд нь тавь.

Мир: Чи залхааж байна! Эргүүтсэн тэнэг! Сайнаа болохгүй бол муугаар үзэхээс.

Ира: Байранд нь тавь гэж байна!

Мир: Зайл! Би чамайг юу ч үгүй үлдээнэ! Хөгшин чавганц их юмаар яах юм.

Ира: Харин чи залуухан, царайлаг. Бас дурлуулчихсан. Яасан, хамтралчинг хуурчихсан уу?

Мир: Энэ ч гэсэн минийх. Риткад таалагдсан юм. 

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Бүр ухаанаа алдчихаж! Новш гэж!

Ира: Амьд уу? Үхээгүй нь харамсалтай. Амар байхгүй юу. Чи надтай муугаар ярьж бүтэхгүй. Чи сонсов уу?

Мир: Муу өлөгчин!

Ира: Алив, тохиролцъё. Тэнцүү хуваана, мөн Яна дээр бичигдсэнийг ч гэсэн. Тэгээд салаад сайн найзууд болж үлдье!

Мир: Үгүй!

Ира: Дахиад ирвэл чинь буудчихна шүү.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Муу шулам! Би түүнийг намагт нь үлдээдэг байж!

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Новш оо! 

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи энд хэр удаан амьдрах юм? Ойлголоо. Настя явангуут нь байраа түрээслүүлнэ.

Иль: Чи ажил олсон нь дээр биш үү?

Анд: Би өөрөө учраа олъё. Чи амрагийнхаа ажилд орчихоод сайхан л байгаа байх.

Иль: Надад амраг байхгүй.

Анд: Тэгвэл тэр чамд хэн юм? Ах, би аль хэдийн бүгдийг ойлгосон. Чи өөрөө хэдийн бүгдийг ойлгосон. Тэгээд л бухимддаг.

Иль: Тэгээд, би юу ойлгосон гэж?

Анд: Янка чиний амьдралын хань гэдгийг. Тэр чиний төлөө эмнэлэг худалдаж авсан. Тэр чамд ямар их хайртайг төсөөлж байна уу?

Иль: Тэр зориуд тэгсэн юм, хариугаа авах гэж.

Анд: Яагаад гэвэл хайртай.

Иль: Тэр хэнийг ч хайрлаж чадахгүй.

Анд: Чи юу ярина вэ?

Иль: Тэр үүнийгээ мэддэггүй, гэр бүл нь ч тогтворгүй, тэд хэнийг ч хайрлаж чадахгүй.

Анд: Харин чи чадна, тийм үү? Фан Фан Тюлпаны баатар амраг. Тэгвэл манайх тэгэхэд ямар гэр бүл байсан бэ? Аав залуу хүүхэн рүү явсан, ээж биднийг бүр мартсан. Би шоронд суусан. Чи... архичин. Хэвийн гэр бүл үү? Тогтвортой юу?

Иль: Унтаж үз.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Өглөөний мэнд. Чи өчигдөр их оройтож ирсэн.

Яна: Нэг их биш.

Ира: Чи яагаад ийм их хөлстэй байна? Чи өвдсөн юм уу?

Яна: Би мэдэхгүй ээ.

Ира: Өнөөдөр хаашаа ч явахгүй байх юм уу?

Яна: Хэн ажиллах болж байна?

Ира: Тийм бол босоод юу ч юм ид.

Яна: Хүсэл алга, баярлалаа.

Ира: Би хуульчтай уулзсан.

Яна: Яах гэж?

Ира: Аав бид хоёр чинь салж байгаа.

Яна: Би энийг санаж байна.

Ира: Түүний бүх мөнгө чам дээр бичигдсэнийг чи мэдэх үү?

Яна: Тэгээд?

Ира: Тэнд хичнээн мөнгө байгааг мэдэх үү?

Яна: Мэдэхгүй ээ. Бусдын мөнгийг тоолдоггүй.

Ира: Эмнэлэгийн төвүүдийг барих мөнгө хаанаас гэдгийг  чи мэдэх үү? Чи мэднэ, хэн ч тэднийг барих бодолгүй байсан.

Яна: Надад энэ огт хамаагүй.

Ира: Тэгэхээр, намайг анхааралтай сонс. Тэд энэ мөнгийг хуурамч сангаар дамжуулан авсан. Чиний дансанд 120 сая евро байгаа. Энэ мөнгийг бид өөрсөддөө үлдээнэ. Нэг муу Риткад биш.

Яна: Үлдээнэ гэдэг нь?

Ира: Өгөхгүй гэсэн үг. Хуулиар бол тэр мөнгө чинийх.

Яна: Харин хүн чанар? 

Ира: Хүн чанараар ч гэсэн. Тиймээс, хэрэв аав чинь чамаар ямар нэг гарын үсэг зуруулах гэвэл ямар ч нөхцөлд тийм зүйл огтхон ч хийж болохгүй. Дараа нь хоёулаа Лондон явж, чи надад бүх данснуудад нь нэвтрэхэд туслана.

Яна: Намайг ална гэдгийг та ер нь ойлгож байна уу, ээжээ?

Ира: Алахгүй. Тэр одоо өндөр албан тушаалтай, шуугиан хэрэггүй. Гүрийгээд байвал мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ. 

Яна: Чи өөрийн ухаантай байна уу?

Ира: Яночка, маш олон хүмүүсийн хувьд энэ маш сонирхолтой байх болно. Тэгээд тэд түүнийг энэ албан тушаалынх нь төлөө залгина.

Яна: Би чамайг ааваас өөр гэж боддог байсан. 

Ира: Мэдээж ялгаатай. Би илүү хорон. Юунд ч битгий гарын үсэг зур.

Яна: Тэгэхээр, энэ миний салалт биш, намайг үүндээ битгий оролцуул. Өөрсдөө учраа олцгоо. 

Ира: Бид одоо хамтдаа гэж чи өөрөө хэлсэн. Гэр бүлдээ хариуцлага хүлээх цаг нь болсон. Чи юу гэж бодсон юм? Орон дээрээ тоглоомоор тоглож хэвтэх үү? Юунд битгий гарын үсэг зур, сонсов уу? Намайг ойлгосон уу?

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Саш? Саша, чи ажилдаа хоцрохгүй юу?

Мир: Үгүй ээ, би өнөөдөр явахгүй.

Рита:    Юу болсон юм?

Мир: Юу ч биш, зүгээр л явахгүй, чамтай хамт байна.

Рита:    Чи өвдсөн юм уу?

Мир: Дэмий юм бүү ярь.

Рита:    Би харж байна.

Мир: Үгүй дээ. Зүгээр л ядарч. Нааш ир. Өө, чиний энэ юу вэ?

Рита:    Хаана?

Мир: Энд?

Рита:    Юу ч биш.

Мир: Энэ, энэ. Бөгж. Чи надтай гэрлэх үү?

Рита:    Чи гэрлэсэн.

Мир: Энэ түр зуурынх. Үүнийг юу гэдэг билээ? Сүй тавих.

Рита:    Энэ Ирина Михайловнагийн бөгж үү?

Мир: Картьегийн бөгж.

Рита:    Саша, би эцэг эхийгээ оройн хоолонд уримаар байна.

Мир: Яах гэж?

Рита:    Юу яах гэж? Ёс журмаар нь. Гэрлэнэ гэдгээ хэлье.

Мир: Рита, чиний аав бид хоёр төгсөлтөн дээр хамт ууж байсан.

Рита:    Тэгээд юу гэж, аав бүгдийг ойлгоно. Ээж ч гэсэн. Чи надад ямар их хайртайг тэд хараад чамайг ч гэсэн хайрлана.

Мир: Магадгүй, би чамд маш их хайртай байх, гэхдээ. Аан гээ, тэнэг санаа.

Рита:    Яагаад тэнэг гэж?

Мир: Яагаад гэхээр, тэд хүрч ирээд өөрсдийнх нь бяцхан охиныг нь урхидсан хөгшин, халзан эрийг олж харна. Урхидаад гэдэстэй болгосон.

Рита:    Гэдэстэй болгосон? Гэдэстэй болгосон? Чи хариуцлага хүлээхээс айж байна, хулчгар!

Мир: Би юунаас айсан юм? Чиний төлөө би бүгдийг орхисон.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Валера, чи надад хэрэгтэй. Охин өөрөө явж байг.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чи яасан?

Вал: Александр Борисович залгасан. Би чамайг дахиад зөөхгүй боллоо.

Яна: Хэн зөөх вэ?

Вал: Би мэдэхгүй.

Яна: Би яаж харих вэ?

Вал: Мэдэхгүй. Таксигаар байх.

Яна: За яахав. Өөртөө залуухан жолооч олохоос.  

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Валера! Валера! Валерочка! Би ямар их баяртай байна аа!

Вал: Би ч гэсэн баярлаж байна.

Мир: Валера! Явцгаая. Явцгаая, чи надад машин барь. Явцгаая, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Сайн уу, Андрюш.

Анд: Сайн уу.

Яна: Зав байна уу?

Иль: Байхгүй, бид яарч байна.

Яна: Би чамтай яриагүй байна.

Анд: Яриач.

Яна: Би жолоочгүй үлдсэн.

Анд: Суучих, дөхүүлээд өгье.

Яна: Би чамд ажиллах санал тавъя. Цалин сайн, дээр нь урамшлуулал, хоол, нэмэлт зардлууд. Тэгээд? Юу гэмээр байна?

Наст:    Баярлалаа, Яна Александровна, Андрей ажилтай.

Анд: Андрейд ажил байхгүй.

Яна: Яг одоо орж болно. Явцгаая, би чамайг бүртгэж авъя, урьдчилгаа өгнө.

Иль: Түүнийг зүгээр орхи. Андрей, явцгаая.

Анд: Надад заахаа больчих. Настя, чи өөрөө л анх үүнийг хүссэн.

Наст:    Баярлалаа, Яна Александровна, тэр бодож үзэг. Явцгаая, Андрей.

Яна: Яагаад түүний өмнөө хариулаад байна, Анастасия Вальеревна? Та хардаад байна уу?

Иль: Бид бүгд хардаж байна. Бас бүгдээрээ хоцорч байна. Машинаас холд.

Яна: Андрей? За яахав, нэгэнт бүгд чиний өмнөөс шийддэг бол явж өөртөө өөр жолооч олъё, арай залууханыг.

Анд: Явж очоод мэдье, чухал байж мэднэ.

Наст:    Андрей.

Анд: Би чиний мөнгөөр амьдардаг гэж чи өөрөө хэлсэн биз дээ?

Наст:    Андрей. Чи ч гэсэн гарахгүй юм уу, юундаа суусан юм?

Иль: Би жолоо баръя.

Наст:    Энэ бүхэн чамаас л болсон. Яваад өөрөө тэрийгээ зөө. Ер нь түүнтэй унтсан чинь дээр байлгүй, тайвширч магадгүй.

Иль: Би чадахгүй. Би хадам эхийн төрсөн өдөрт хоцрох гээд байна.

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    За, миний дуртай талх бэлэн. Дөнгөж гарсан халуунаараа гэдэг шиг. Аваарай. Сашка, ширээнд суугаарай.

Саш: Баярлалаа.

Галя:    Ширээнд суу. Хамгийн гол нь маш хурдан жигнэгдсэн, гайхамшигт бэлэг.

Оля: Энэ Илья бодож олсон юм.

Галя:    Юу ярина вэ? Би чамайг гэж бодсон, Оля.

Эм:   Ялгаа юу байна, Галя? Талхнаас өөр юу ч гэр бүлийн нэгтгэдэггүй юм. Бүгдэд нь хундгалсан уу?

Бүгд:    Тиймээ.

Эм:   Галя, чиний гэр бүл, талхны чинь төлөө.

Галя:    Баярлалаа. Баярлалаа.

Эм:   Галя, чиний төлөө.

Галя:    Баярлалаа.

Эр:   Эрүүл энх, эд баялгаар дүүрэн байг.

Галя:    Заавал. Баярлалаа.

Эм:   Зөндөө юм бэлджээ.

Галя:    Уу. Уух хэрэгтэй, охин минь.

Эр:   Санаж байна уу, урд нь бүгдийг нь иддэг байсан. Юу ч үлдэхгүй. Харин одоо?

Галя:    Харин одоо цадлаа, зарим хэтрүүлээд идчихлээ.

Эр:   Хоол хүн хаяж байна. Хогийн сав руу харах бүрт дүүрэн хүнс байдаг. Дэлгүүр ч явах хэрэггүй.

Галя:    Хогийн сав руу харах хэрэггүй. Юмаа ид.

Эр:   Би нохойтойгоо хамт 7 хоног идэж бараагүй.

Эм:   Тэр ч яахав. Хэрэглээний философи. Шинэ зуун, шинэ хүмүүс.

Эр:   Эрх чөлөө...

Эм:   Илья, та шинэ хойч үеийн хүн. Бидэнд тайлбарлаж өгөөч, хэрэглээ яагаад та нарын бүх амьдралаас илүү байдаг юм бэ?

Галя:    Тиймээ, Ильюшка, сонирхолтой байна. 

Иль: Энд юу гэж хэлмээр юм...

Галя:    За тэр. Дахиад зочид ирлээ. Харин та нар яах гэж ийм их юм бэлдсэн гээд байсан. Очлоо.

Эм:   Илъя, бидний асуултанд хариулаач.

Иль: Хүн хэдэн мянган жилийн турш хоол тэжээл хайж ирсэн. Өлсдөг байсан. Харин одоо цадаж ханах хэрэгтэй. Цадсаны дараа өөр юу ч юм хийх хэрэгтэй.

Эм:   Таныхаар тэр юу хийх ёстой вэ?

Эр:   Ууна.

Галя:    Сонсооч. Нэг ер бусын юм болоод байна. Дөнгөж сая Дима надад машин бэлэглэсэн.

Эр:   Үгүй ер өө. 

Галя:    Залуус аа, явж харцгаая. Бушуухан очиж харцгаая. Дима минь!

Иль: Би ойлгосонгүй. Дима одоо ээжээс барьж авсан уу? 

Оля: Чи тэнэг. Чи яасан бэ? Үгүй ээ, нээрэн.    

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Хөөх!

Эм:   Тиймээ!

Галя:    Дима, энэ миний машин уу?

Дима:   Тиймээ.

Эр:   Энэ чинь л мөрөөдөл.

Эм:   Гайхалтай.

Эм:   Тансаг.

Галя:    Энэ одоо миний машин уу?

Дима:   Тиймээ.

Галя:    Дима. Энэ тосгон руу явах энгийн нэг машин. Гүйцээ, Галина Петровна, та цахилгаан галт тэргэнд сэгсчүүлж болсон.

Галя:    Димка, би чамд хайртай.

Эм:   Дима, сайн байна.

Эм:   Алив сууцгаая. Болох уу?

Галя:    Алив, сууцгаа. Шучка, суу. Өнөөдөр бүх юм болно. Охидоо суугаарай.

Эм:   Ямар гоё юм бэ.

Эм:   Энэ суудлыг нь ээ.

--------------------------------------------------------------------------------------------

Иль:     Хэн бэ?

Оля: Зүгээр, би хаалгаа түгжсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Баярлалаа, Мишечка. Надад ямар их таалагдав аа.

Эр:   Хэлэх үг алга.

Галя:    Уух хэрэгтэй. Миша, уух хэрэгтэй.

Эр:   Би зөвшөөрнө.

Галя:    Дим? Дима. Дима, хаачих нь вэ? Дим, хүлээгээч.

Эр:   Юу болсон юм?

Эр:   Дима.

Галя:    Чи ядаж юм идээгүй.

Эм:   Галя. Галя. Галь.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи юу хүсээв?

Яна: Чи  одоо өөрөө ойлгоно. Тэгэхээр, чиний анхны даалгавар. Энэ хаалгыг онгойлгох хэрэгтэй. Түлхүүрийг нь хаясан.

Анд: Засварчинг дууд, тэр чамд хаалга онгойлгож өгнө. Би чинь жолооч.

Яна: Андрей, миний засварчин, бас жолооч, бас бүх, бүх юм. Онгойлго, хонгор минь. Чи хар даа. А?

Анд: Дотор юу байгаа вэ?

Яна: Тэнд аварга том ор, сарнай навчнуудтай. Толин таазтай. Чиний дуртай зүйл.

--------------------------------------------------------------------------------------------

Вал: Александр Борисовичийг унтуулах хэрэгтэй.

Рита:    Тэр яасан юм?

Вал: Санаа зоволтгүй. Зүгээр л маш их ядарсан.

Рита:    Тэр согтуу юм уу? Унтлагын өрөөнд хэрэггүй, энд хэвтүүл.

Вал: Ингээд боллоо. Буйдангийн урд хувин тавиарай. Бас гэрлээ битгий унтраа.

Рита:    Би гэрэлд унтаж чадахгүй.

Вал: Энд битгий унтраагаарай. Үгүй бол Александр Борисович сэрээд айж, босоод хашхирч эхлэнэ. Ийш тийш явна. Та түүнд уурлах хэрэггүй. Одоо тэр хэцүүхэн байдалд байгаа.

Рита:    Харин би хэцүү байдалд байна. Би.

Вал: Хэрэв юм болбол ямар ч цагаар залгаарай.

Мир: Рита. 

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Андрей, битгий сатаар. Андрей?

Анд: Настя хэзээ ирэх вэ гэж асууж байна.

Яна: Чи эндэхийг дуусгачихаад явна. Утсаа хураа.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Би явах уу?

Яна: Хүлээ. Таксим уух уу?

Анд: Ийм юм идэггүй.

Яна: Харин сарнайн навчнууд? 

--------------------------------------------------------------------------------------------

Анд:     Би ханатлаа уусан.

Яна: Хонгор минь. Миний залуу. Тайвшир.

Анд: Чи яаж байгаа юм?

Яна: А?

Анд: Чамд бүх юм байдаг. Яах гэж ингэдэг юм?

Яна: Андрей, жинхэнэ тэнэг. Би өвчилсөн, тэсч чадахгүй байна.

Анд: Юугаар өвчилсөн юм?

Яна: Энэ. Үүгээр. Энэ зугаацахын тулд гэж боддог уу? Би үүнгүйгээр аймшигтай, бас ганцаардмал. Бас үүнтэй байсан ч ялгаагүй. Мэдэхгүй юм... би яаж болихоо мэдэхгүй байна.

Анд: Гэр бүл чинь хариуцлаггүй, хайр байхгүй.

Яна: Чи юу дэмийрээд байна?

Анд: Илья тэгж хэлсэн.

Яна: Гэр бүл авч хэлэлцдэг овоо юмаа. Тэр өөр юу ярьсан?

Анд: Чамайг дурлаж чадахгүй гэж хэлсэн. Би...

Яна: Зөв л хэлж. Надад хамаагүй. Яасан ч яахав.

Анд: Чи өөрийнхөө эмнэлэгт хэвтэх хэрэгтэй. Эмчлүүл.

Яна: Эмчлүүлэх л байх. Гэхдээ эхлээд энэ...

--------------------------------------------------------------------------------------------

Иль: За.

Яна: Чи намайг дурлаж чаддаггүй гэж яагаад бодоов?

Иль: Чи юу яриад байна?

Яна: Би чиний зүүдэнд ороогүйгээр Андрейд дурлаад өгнө.

Иль: Чи өөрийн ухаантай байна уу? Андрейг тайван орхи.

Яна: Чи хардаж байна уу?

Иль: Үгүй.

Яна: Худлаа хэллээ.

Иль: Андрей чамтай байна уу?

Яна: Тиймээ. Андрей одоо надтай байна.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Яна! Уучлаарай.

Яна: Болгоомжтой, болгоомжтой.

Анд: Сайн уу.

Яна: Андрей, гуйя, намайг буулга. Буулгаач.

Анд: Боллоо, боллоо.

Яна: Май уу, усгүйдэнэ шүү.

Анд: Усгүй бол ядаж шээхгүй. Хүмүүс ээ, би та нарт үнэхээр хайртай! Би жаргалтай байна!

Яна: Нааш ир. Нааш ир. Тайвшир!

Анд: Яасан?

Яна: Боль, цагдаа нар харвал бариад авна.

Анд: Яасан гэж?

Яна: Жаргалтай байгаа болохоор.

Анд: Аа, дуудлага. Уучлаарай, ах залгаж байна.

Яна: Битгий ав.

Анд: Битгий ав. Авахгүй бол онцгүй юм болно.

Яна: Тэр амьд байна.

Анд: Хэн?

Яна: Тэр. Би тэрийг буудсан гээд бод. Харин тэр амьд байна.

Кир:  Сайн уу. Сайхан харагдаж байна.

Яна: Баярлалаа.

Анд: Чи хэн бэ?

Яна: Андрей, явъя. Явцгаая.

Кир:  Зогс.

Анд: Чамд юу хэрэгтэй, өвөө гуай?

Яна: Андрей. Андрей. Чи яаж байна аа?

Кир:  Машин руу явцгаая.

Яна: Үгүй ээ, хүсэхгүй байна.

Кир:  Явъя гэж байна.   

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Андрей!

Анд: Яна, зугт!

Яна: Андрей!

Анд: Би чамайг... чамайг тасдаад өгье! Би чамд хайртай.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home