50:36 мин.
Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Миронов сайд
+Сергей Алексеевич
+Кирилл бизнесмэн
+Валера Мироновын жолооч
+Руслан эмч
+Григорич эмч
+Ваня архичин
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита Мироновын нууц амраг
Галина Олягийн ээж
Оля Ильягийн эхнэр
+Настя эмч
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Сер: Энэ юу болж байна? Сайхан болж. Энд австралийн мах идэж байдаг. Гэхдээ гал тогоонд оросын гахайн мах шиг сайхан юм хаа ч байхгүй. Зөвшөөрч байна уу?
Мир: Сергей Алексеевич, гахайн маханд үндэс угсаа баймааргүй юм.
Сер: Чиний буруу, Саша. Чи өөрөө бодож, тунгааж үз, украины гахайн махтай сала амттай, тийм үү? Харин тэр давтсан мах, шорлог гээд энэ бүгд орос гахайн махных.
Мир: Санал нэг байна. Та эмнэлэгийн бичиг баримтуудыг үзсэн үү?
Сер: Үзсэн. Сонирхолтой хувилбар.
Мир: Би тэнд бидний бүх асуудлыг нуусан, хэн ч олохгүй. Ганцхан генетикийн лаборатори хэд байдаг билээ? Үнийг нь харсан уу? Бид тэнд архичдад мянгаар шинжилгээ хийж болно. Үнэтэй тусна, гэхдээ үүнийг хянах боломжгүй.
Сер: Чи сайхан бодож олж. Манай архичидаар мөнгө хийх нь ээ.
Мир: Улс орны тахал. Нийгмийн ач холбогдолтой төсөл.
Сер: Харав уу, одон авч мэднэ. Нийгмийн ач холбогдолтойгоор. Тэтгэвэртээ гармааргүй л байх юм. Гэхдээ чамд шударгаар хэлэхэд, бидний ажил хэрэгт хамгийн гол нь цагаа олж гарах хэрэгтэй.
Мир: Би бүр дөхөө ч үгүй байна.
Сер: Би мэднэ ээ, мэднэ. Чи юу боддог вэ? Энэ хөгшин бушуухан яваасай гэхээс хүлээ ядаж байна уу? Сашка тун удахгүй. За, бидний архи хаана байна? Одоо нийгмийн ач холбогдолтой төслийг угаах болно. Одон медалийн төлөө. Ариун үйлсийн төлөө зүтгэнэ ээ. Үндэстнийг архидалтаас аврах болно. Тэгээд, архи хаана байна?
Ира: Сергей Алексеевич, манайд зөвхөн дарс л байна.
Сер: За, үгүй ээ.
Ира: Сашад архи болохгүй.
Сер: Өө, Саша болохгүй. Чамтай бол болно. Саша өөрийнхөө компотыг ууж байг. Алив.
Мир: Одоохон, одоохон аваад ирье.
Сер: Битгий ай, чи яасан бэ?
Ира: Тэнд мах шатаж байна.
Сер: Шатаж л байг. Чиний хүзүү ердөө л хунгийнх шиг. Ира. Чи ингэх дэмий дээ. Би эцэг хүн шиг л... Ирка, би чиний төлөө бүгдийг хийнэ, сонсч байна уу? Харин бусдын төлөө юу ч хийхгүй. Харин чамд хэлсэн бүхнийг чинь.
Вал: Би бүгдийг тодрууллаа, Александр Борисович. Таны хүссэнээр. Таньж байна уу?
Мир: Энэ манай гадаа байсан нөхөр байна. Хөрш гэсэн. Муу новш.
Вал: Энэ Кирилл Лобов. Урд нь Кемеровскийн мафид байсан. Одоо нүүрсний уурхайнууд эзэмшдэг. Нэг комбинат худалдаж авсан, тэндээ, Кемеровт.
Мир: Тэр гэр бүлтэй юу?
Вер: Байхгүй. ДХЯ-ны ахмад дайчдад туслах сангийн ивээн тэтгэгч.
Мир: Хаана амьдардагийг нь мэдсэн үү?
Вер: Хэд хэдэн байшинтай. Яг одоо Колицинд амьдардаг.
Мир: Би одоо энэ хөгшин гахайг угжина. Харин маргааш бид явж энэ ивээн тэтгэгчийнд зочилно.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-4
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Одоохон. За.
Григ: Саад болсон уу?
Иль: Саад болж байна.
Григ: Манай эмнэлэгийг худалдаж авсан, шинэ байранд орж байна. Хүрээд ир, манайх шинэ эзэдтэй болох нь.
Иль: Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Би энд ямар хамаатай гэж?
Григ: Чи өөрөө буцаж оръё гэсэн. Яг одоо ажилтнуудаа авч байна. Би чамайг сайн сэтгэл зүйчийн хувьд шууд л саналаа.
Иль: Та намайг хүнтэй андуураагүй биз?
Григ: Чамайг хэнтэй андуурахгүй. Чамайг буцааж дуудаж байна. Оляг бас аваад ир. Сайн эмч нар бидэнд бас хэрэгтэй. Цалин маш сайн. Маш сайн.
Иль: Ёс зүйн хэм хэмжээ яахав?
Григ: Юун ёс зүйн хэм хэмжээ?
Иль: Яагаав, Мироноватай хамт зөрчсөнийг.
Григ: Тэгэхэд би уурандаа хэлчихсэн юм. Харин одоо тэр нөхцөл байдлыг харвал шударга, зөв юм хийж. Та нарыг маргааш 10 цагт хүлээе. Хуралтай. Хүрч ирээд хар, өөрсдөө шийд.
Яна: Сайн байлаа, Константин Евгеньевич. Сайн ярилаа.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Энийг танд.
Иль: За.
Эр: Баярлалаа.
Иль: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Болгоомжтой зөөгөөрэй. Арьсыг нь гэмтээчихэв. Та намайг уучлаарай, Яна Александровна. Энэ миний хэрэг биш байх, гэхдээ та үүнийг дэмий сэдсэн юм.
Яна: Юу сэдсэн гэж?
Григ: Ильятай хамт энэ бүхнийг. Тэр маргааш эхнэр Олятайгаа хамт ирнэ. Тэр хүүхэн сэтгэл хөөрөлтэй, түргэн зантай. Шуугиан дэгдэж мэднэ. Гэтэл бидний хувьд чухал өдөр, эмнэлэгээ нээх гэж байна. Бидний баяр.
Яна: Шуугиан болохгүй, санаа зоволтгүй. Бидэнд сайн мэргэжилтнүүд хэрэгтэй. Та өөрөө хэлсэн.
Григ: Тиймээ. Гэхдээ би энэ тухай биш. Та Ильяг яах гэж дуудаж байгааг би мэднэ.
Яна: Яах гэж?
Григ: Би их сургуульд 1-р курст байхдаа нэг охинд дурласан юм. Анна Панкратовад. Бүр нойр, толгойгоо алдтал дурласан. Өө, үгүй, баярлалаа. Түүнийг мөшгиж байж арай л их сургуулиас хөөгдөөгүй. Аймшигтай харддаг байсан. Нэг удаа тэр нийтийн байрандаа хэнтэй байгааг цонхоор нь харах гэж 4 давхар луу авирсан юм. 3-р давхараас ниссэн. Тэгээд унасан. Яг түүний цонхны дор өглөө болтол хэвтсэн. Би бүгдийг ойлгосон.
Яна: Юуг?
Григ: Энэ ямар ч хайр биш. Энэ бол галзууралд автах хэнээ. Одоо би эмэгтэйчүүдтэй холбоотой ямар юманд татагдахаар миний нуруу шууд өвдөж эхэлдэг.
Яна: Энэ бүхэн яах гэж?
Григ: Тэр цонх руу авирах хэрэггүй. Тэнд сонирхолтой юм юу ч байхгүй. Та надад итгэ.
Яна: Би өөрөө тэр цонх руу авирахыг зөвшөөрчих. Тэнд сонирхолтой юм байна уу гэдгийг нь хараад шийднэ. Ваньенка. Нуруугаа бодоорой.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Хөршийн машиныг асаахад нь тусаллаа. Энэ. 2000-ыг оллоо. Чи юу хийсэн бэ?
Оля: Би ээжид бэлэг харж байна. Талх шарагч гэнэ ээ, бүрзалхатал хэллээ. Өндөр үнэтэй бололтой. Ээжийн төрсөн өдрөөр олигтой ч бэлэг авч өгч чадахгүй нь. Цалин зөвхөн 7 хоногийн дараа.
Иль: Григорович залгасан. Шинэ газар эмнэлэгээ нээж байгаа, чи бид хоёрыг дуудсан.
Оля: Биднийг үү?
Иль: Тиймээ. Туршлагтай эмч нарыг авч байна. Григорович чамайг гэж хэлсэн. Сайн цалин амласан.
Оля: Мэдэхгүй юмдаа.
Иль: Оля. Бид тэнд ямар сайхан ажиллаж байсныг чи санаж байна уу? Чамд таалагддаг байсан. Төв эмнэлэгт сууж байснаас дээр. Бас Настя тэнд.
Оля: Энэ зөв биш юм шиг санагдлаа.
Иль: Тэгвэл ингэе. Зүгээр л хуралд нь очъё. Шинэ газрыг нь харъя, шинэ эмнэлгийг нь. Таалагдахгүй бол яваад өгнө.
Оля: Тэгье. Чи хүсээд байгаа бол зүгээр л очоод харъя.
Иль: Тэгье.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Александр Борисович, хашаа руу ороод гэрт ороод ир.
Мир: Эндээ хүлээж бай.
Вал: Би тантай хамт явах уу?
Мир: Хүлээ, би өөрөө учрыг нь олно.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Одоо гутлаа тайлаад шатаар дээшээ өгс.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Та яагаад гуталтай байна?
Мир: Дахиад миний охинд ойртвол би чамайг ална. Би ална.
Кир: Охин чинь оролдож үзсэн. Намайг алж болохгүй.
Мир: Би чадна.
Кир: Аав гуай, Яна бид хоёр чамгүйгээр учраа ололцоно. Дахиад, аав гуай. Харин библийг ингэж болохгүй. Түүнд бардам зан балархын цондон гэсэн байгаа. Харин ихэмсэг зан уналтын цондон. Сатан бардам зангаас болж бурханаас хөөгдсөн. Чи сатан. Сатан!
Мир: Охин толгойд чинь буудах хэрэгтэй байж!
Кир: Чи ямар Сатана байх юм? Зүгээр л.... өчүүхэн амьтан. Хүрч ирээд гутлаа ч тайлахгүй, заналхийлээд л.
--------------------------------------------------------------------------------------------
Вер: Бүх юм зүгээр үү?
Мир: Гар буугаа өгөөдөх!
Вер: Яах гэж?
Мир: Гар буугаа өгөөдөх гэж байна! Хаалгаа нээ! Энэ би, Сатана, чиний хойноос ирлээ.
Вер: Болиоч! Зогсооч!
Мир: Хөөе, чи! Би чамайг ална! Хэрэв дахиад түүнд ойртвол би чамайг ална!
Вер: Болно, болно.
Мир: Ойлгосон уу? Тавь. Австрали мах хог, муу шингэх юм.
Вер: Эндээс явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Окс: Өдрийн мэнд.
Ира: За, мэдсэн үү?
Окс: Ирина Михайловна, Рита Волкова Москва руу ниссэн байна. Гэр бүлийн асуудлаар гэж хэлсэн.
Ира: Чи залгасан уу?
Окс: Тэгсээн, хэд удаа залгасан. Тэр хариулахгүй байна.
Ира: Ойлголоо, Оксана баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: За, ээжээ.
Ира: Чи Рита Волкова хаана байгааг мэдэхгүй биз?
Яна: Хэн?
Ира: Чиний найз, Рита Волкова.
Яна: Тэр Италид дадлагаар явсан ш дээ.
Ира: Тэр Москвад буцаад ирж. Би түүнийг олох хэрэгтэй байна. Залга.
Яна: Буцаад ирсээн? Яах гэж? Би ердөө ч мэдээгүй, бид муудалцсан, би түүнтэй харьцахгүй байгаа, тиймээс ээжээ, энэ надад хамаагүй.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Чи яасан бэ?
Мир: Үгүй одоо нэг л... Нэг л гарахгүй байна. Биш ээ, орохгүй байна. Болдоггүй ээ.
Рита: Эрчүүдэд ийм юм байх.
Мир: За больж үз, эрчүүд ямар байдагийг чи хаанаас мэддэг юм? Надад байдаггүй.
Рита: Эсвэл би жирэмсэн болохоор тэгсэн байх.
Мир: Болиод өгөөч, цаашаа хар, битгий саад бол!
Рита: Эхнэр чинь залгаж байна.
Мир: Тэнгэр минь, бурхан минь! Энэ одоо юу вэ? Гүйцээ, одоо юу ч болохгүй. Рита, чи энэ хэдэн минутанд яах гэж намайг саатуулсан юм, а? Чи одоо ойлгодоггүй юм уу?
Рита: Ойлгохгүй байна. Дайрч орж ирээд намайг шууд л ор луу чирсэн. Чи яачихсан юм? Чи хаана ийм хөх няц болчихов?
Мир: Би нөгөө Кириллийг олсон. Янкагийн бууддаг. Тэр намайг цохьсон.
Рита: Юун цохих? Валера хаана байсан юм?
Мир: Үргэлж Валеркагийн ард нуугдах уу? Би өөрөө чадахгүй юу?
Рита: Чадна.
Мир: Чадна, би бүгдийг чадна.
Рита: Саша. Би чамайг гомдоохыг хүсээгүй. Дахиад нэг оролдоод үзье. Би юу хийх ёстой вэ?
Мир: Сонс, чамд архи байна уу?
Рита: Архи аа? Байхгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн уу, Ирина Михайловна.
Ира: Сайн уу.
Яна: Хэл дээ, би захиралтай адилхан байна уу?
Ира: Үгүй ээ, адилгүй байна.
Яна: Хачирхалтай байна. Тэгж яривал би удам дамжсан удирдагч.
Ира: Ритатай утсаар яриад маргааш их сургуульд ир гэж хэл.
Яна: Ээжээ, би чамд хэлсэн, бид хоёр муудалцсан, би утсаар ярихгүй.
Ира: Утсаа өг.
Яна: Яах гэж?
Ира: Утсаа өгөөдөх, би өөрөө залгая.
Яна: Чи итгэв үү?Ирина Михайловна. Одоо тэр чиний залгасан дуудлагуудыг хараад эргээд залгана биз.Харин би түүнтэй харьцдаггүй.
--------------------------------------------------------------------------------------------
Вал: Би таныг дөхүүлж өгье.
Мир: Би өөрөө. Янкаг ажилд нь зөөж, хамгаалах болно.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Чи хаана уучихаад ирэв?
Мир: Архичдын эмнэлэгээс ирлээ. Санаж байна уу, Янка эмчлүүлж байсан.
Ира: Илт байна. Тэнд өгч байна уу?
Мир: Бид худалдаж авч байгаа. Ирээдүйтэй байгууллага байж таарсан. Сергей Алексеевич зөвшөөрч, би очоод ирлээ. Янка тэнд ажиллана.
Ира: Яна юу?
Мир: Тиймээ, хөгжлийн захиралаар. Ажил хийж байг. Тэр тэнд эмчлүүлж байсан, эмнэлгийг мэднэ.
Ира: Чи түүнийг өөрийнхөө ажил хэрэгт дэмий оролцуулж байна.
Мир: Ямар ажил хэрэг?
Ира: Сергей Алексеевич та хоёрын.
Мир: Энэ ажил хэрэг биш, Ира. Энэ бол ажил. Тэгээд? Чи өнөөдөр ямар байсан?
Ира: Рита Волкова Москвад буцаж ирж. Утсаа ч авахгүй. Их сургуулиар ч очихгүй. Тэр чам руу залгасан уу? Түүнд санаа зовох юм.
Мир: Үгүй ээ. Залгаагүй. Чи яах гэж надад үүнийг ярьсан юм, а? Тэр аль хэдийн бидэнтэй ямар ч хамаагүй болсныг чи маш сайн мэднэ. Тэр Волковаг нулимна.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Би захиралтай адилхан байна уу?
Мир: Тиймээ. Гүйцээ, дахиж хэнээс ч айхгүй байж болно. Би тэр нөхөртэй уулзсан.
Яна: Кириллтэй юу? Чи уулзсан юм уу?
Мир: Тиймээ. Тэр чамд дахиж дөхөхгүй. Гэхдээ л Валерка чамайг зөөж, хамгаалж байх болно.
Яна: Яах юм? Хэрэв дахиж дөхөхгүй бол.
Мир: Тэр дөхгүй бол өөр хүн дөхнө.
Яна: Ойлголоо. Ээж Ритаг хайж байна.
Мир: Тэгээд юу гэж? Чамд ямар хамаа байна?
Яна: Ямар ч хамаагүй. Зүгээр л анхаарууллаа.
Мир: Яг үнэн, огт хамаагүй. Тэр анхааруулж гэнэ.
Яна: Чи юунд ингэтлээ уусан юм? Маргааш чи эмнэлэгт манай хуралд очно.
Мир: Би үргэлж ингэж уудаг.
--------------------------------------------------------------------------------------------
Рус: Харин надад энд таалагдаж байна.
Настя: Чамд мөнгө төлдөг хаа ч байсан таалагддаг. Яагаад ийм бүрхэг байдаг байна аа? Нэг бол хаагаад л, эсвэл гэнэт шууд шинэ барилга руу нүүгээд л. Энэ хаанаас гараад ирэв? Григорович яг партизан шиг таг дуугүй.
Эр: Бидэнд хэн нэгэн санаа тавьсанд баярла.
Рус: Илья руу залгасан нь хачирхалтай.
Иль: Яагаад?
Рус: Чамайг явсны дараа арай л тайван болсон. Григоровичид илүү асуудал ямар хэрэгтэй юм бол? Шууд залгаад л дуудсан гэсэн үү?
Оля: Дуудсан, дуудсан. Намайг ч гэсэн.
Рус: Надад чамайг эсэргүүцэх юм байхгүй. Харин түүнийг болсон явдлын дараа дуудсан л..
Настя: Одоо больчих, Руслан.
Рус: Ямар ч байсан мэргэжлийн бахархал гэж байх ёстой.
Иль: Надад тэр нь байхгүй.
Оля: Надад ч гэсэн.
Настя: Надад ч гэсэн гайхуулах юмгүй. Явцгаая.
Эр: Явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: 1-рт, шинэ нөхцөл байдлаас үүдэн олон зүйлийг өөрчлөх болно. Ажил маш их, маш их байгаа. Тиймээс хэн ч зүгээр суухгүй. Шуудхан анхааруулъя. Александр Борисович. Өдрийн мэнд. Та сууна уу, Александр Борисович. Яна Александровна, сайн уу. Та сууна уу. Би хэдийн ажлын зөвлөгөөнийг эхлүүлсэн, учир нь хамт олон цаашид яаж амьдрахыг мэдэхийг хүсч байна. Бидний хувьд энэ томоохон гэнэтийн зүйл.
Яна: Таатай гэж болно.
Григ: Яриагүй таатай гэнэтийн зүйл. Тиймээ. Та бүхэнд манай шинэ үүсгэн байгуулагчийг танилцуулахыг хүсч байна. Александр Борисович Миронов, төрийн өмчит “Росмед” корпорацийн даргын 1-р орлогч. Мөн манай шинэ захирлыг танилцуулъя. Яна Александровна, мөн л Миронова.Александр Борисович, та үг хэлнэ үү. Александр Борисович, та анхаарах хэрэггүй. Та үг хэлнэ үү.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Оля. Хүлээгээч. Чи хүлээгээч. Оля. Оля, хүлээ.
Оля: Чи мэдэж байсан. Чи энэ бүхнийг мэдэж байсан.
Иль: Чи юу вэ, Оля? Утасдаад дуудсан, миний мэдэх бүх юм энэ. Би өөрөө шоконд байна.
Оля: Ийм болоод чи түүнээс болж буцаж орохоор шийдсэн үү? Намайг яах гэж өөртөө дагуулсан юм?
Иль: Нээрэн, би яах гэж чамайг дагуулсан юм бол? Толгойгоороо бодооч.
Оля: Тэгэхэд би тэрийг боож алаагүй нь харамсалтай.
Иль: Юу?
Оля: Юу ч биш. Намайг орхиод явж түүнтэйгээ ажилла!
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Яна Александровна, энэ таны өрөө.
Яна: Буйдан хаана байна? Би үдийн хоолны дараа амрах хэрэгтэй.
Мир: Ажиллахад хэрэгтэй бүхэн энд байгаа.
Григ: Би ойлгосон, Александр Борисович. Надад асуух юм байна. Баримтаар бол бидэнд оношилгооны төхөөрөмж, генетикийн лаборатори байгаа. Гэтэл энэ бидэнд байхгүй. Энэ эндүүрэл.
Мир: Үгүй ээ, ямар ч эндүүрэл биш. Энэ бүхэн танайд ирнэ. Та нар одоо бидний санхүүжилтэнд байгаа. Та акт бичсэн үү?
Григ: Үгүй ээ. Би төхөөрөмжөө хараахан хүлээж аваагүй.
Мир: Надад таны гарын үсэг хэрэгтэй, та ойлгов уу?
Григ: Ойлгосон. Гэхдээ би ерөнхий эмч, материал хариуцсан хүн.
Мир: Шинэ дүрмээр ажиллаж сур. Гарын үсгээ зур.
Григ: Би суралцаж байгаа. Ойлголоо.
Яна: Константин Евгеньевич?
Григ: Буйдан?
--------------------------------------------------------------------------------------------
Мир: За?
Рита: Саша, би дахиж ингэж чадахгүй нь.
Мир: Юу болсон юм?
Рита: Тэр хаалга цөмлөх шахлаа.
Мир: Хэн?
Рита: Чиний эхнэр. Тэр ийшээ ирсэн.
Мир: Хаашаа ирсэн гэж? Тэр хаана байна?
Рита: Юу гээч, би нуугдчихсан. Би маш их айж байна. Тэр намайг цохино. Би дараа нь хүүхдээ алдана.
Мир: Рита, чи юу яриад байна? Тэр чамайг цохьсон юм уу?
Рита: Тиймээ. Тэр хүүхдийн тухай мэдэх үеэр, би эмнэлэгт хэвтсэн. Харин одоо тэр намайг шууд л ална.
Мир: Хэн ч чамаар оролдохгүй. Риточка, хонгор минь тайвшир. Чи айж сандарч болохгүй. Би одоо очлоо. Тэр яг явсан биз?
Рита: Мэдэхгүй ээ. Чи ч гэсэн түүнээс айж байна уу?
Мир: Хэн ч хэнээс ч айгаагүй. Тайвшир. Би очлоо.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Русаков хаана байна?
Григ: Би мэдэхгүй.
Яна: Яваад мэд, ажлаа хийгээч.
Григ: Ойлголоо.
Мир: Би явлаа.
Яна: Харин баримтуудыг яахав, бүгдийг нь үзэж шалгах ёстой.
Григ: Надад ч гэсэн зөвшилцөх юм байна.
Мир: Яна Александровнатай зөвшилц. Аан тийм, хамгийн гол юм. Танайд мансууруулагч бодисны шинжилгээ байдаг уу?
Григ: Тиймээ, мансууруулагч бодис, жирэмснийх.
Мир: Сайн байна. Тийм бол Яна Александровнад мансууруулах бодисны шинжилгээ хий.
Яна: Аав аа. Чи юу хийж байна аа? Юунд өөрийгөө шившиглэсэн юм?
Мир: Чи юундаа түгшээв?
Яна: Би юу?
Мир: Рита чиний талаар бүгдийг зохиосон.
Яна: Тиймээ, тэр зохиосон, чи итгэсэн үү?
Мир: Би итгээгүй, зүгээр л шалгаж үзмээр байна. Тиймээс, Константин Евгеньевич, хариуг нь надад мэдэгдээрэй.
Григ: Ойлголоо.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Орно уу. Яна Александровна, наашаа ирнэ үү. Мөн ийшээ хийгээрэй.
Яна: Хэр вэ?
Григ: Жааханыг, шинжилгээ авахын тулд.
Яна: Хэр вэ?
Григ: Маш жаахныг.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Би бүх муу муухай бодиснуудад олон талт шинжилгээ хийнэ.
Яна: Хий л дээ.
Григ: Баярлалаа. Миний таамагласнаар цэвэр байна.
Яна: Тэгвэл Александр Борисовичид шинжилгээний хариуг мэдэгд, тэгээд ажлаа хийцгээе.
Григ: Дуртайяа.
Яна: Манай ажилтнууд хаана байгааг та мэдсэн үү?
Григ: Илья эхнэрийнхээ хамт явчихсан.
Яна: Та ажилтнуудаа ажил албаны хүрээнд барьж чаддаггүй юм уу?
Григ: Тэр манай ажилтан биш.
Яна: Константин Евгеньевич, би манай ажлыг хэлмэгдүүлэлтээр эхлүүлэхийг үнэхээр хүсэхгүй байна. Тийм учраас, Русаков энд ажиллах ёстой. Энэ ойлгомжтой юу?
Григ: Ойлгомжтой.
Яна: Ажилла.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Бид бүх асуудал, маргаанаа энэ өрөөнд, энэ орон дээр шийдэж байя гэж тохиролцсон. Би эмнэлэгийн тухай мэдээгүй. Би тэнд ажиллахгүй.
Оля: Тэгэхэд түүнийг алаагүй нь харамсалтай.
Иль: Ойлгосонгүй. Хэнийг?
Оля: Чиний янхныг.
Иль: Ойлгосонгүй, хэзээ?
Оля: Тэр чамайг буудсаны дараа би тэднийг очсон юм. Хэрэв чамаас болихгүй бол юу хүлээж байгааг нь тайбарласан. Нэг бол тэр мулгуу, эсвэл би муу тайлбарласан байх, давтах хэрэгтэй болох нь.
Иль: Чи түүнийг зодсон уу?
Оля: Амжаагүй. Тэр ванны өрөөнд нуугдсан. Харин байрыг нь сүйтгэсэн.
Иль: Чамайг үүний төлөө суулгана.
Оля: Олон жил өгөхгүй. Би удахгүй хүүхэдтэй болж мэднэ. Нааш ир.
Иль: Чи дээрэмчин.
Оля: Бүр ямар гээч.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Рит? Рита! Онгойлгооч! Рит, би санаа зовж байна! Чи зүгээр үү?
Рита: Би чамайг оруулахгүй! Би залхаж байна! Чамаас, чиний эхнэрээс, адгийн охиноос чинь! Бүгдээрээ тонилцгоо!
Мир: Охин минь дээ, би чамайг хармаар байна. Би чамайг өдөр болгон хүлээдэг байсан. Рит. Хаалга рууга ирээд, түлхүүрээ эргүүлчих. Онгойлго л доо. Рит.
Ира: Яасан онгойлгохгүй байна уу? Надад ч гэсэн онгойлгоогүй.
Мир: Тэр гэртээ байхгүй юм болов уу?
Ира: Тиймээ, магадгүй.
Мир: Намайг мөшгиж байна уу?
Ира: Тиймээ. Маш сонирхолтой байна.
Мир: Би чамайг хуурсан, тиймээ. Рита над руу залгасан юм, тэгээд л... би чамд хэлээгүй, бүгдийг дуусгахаар ирлээ. Цэг тавьж, энэ бүх утасны дуудлагыг болиулах гэж.
Ира: Харин цэцэгийг нүүр лүү нь чулуудах уу?
Мир: Тиймээ. Шар цэцэг.
Ира: Чи ямар өрөвдмөөр юм. Рита, чамд ийм өчүүхэн амьтан ямар хэрэгтэй гэж? Мөнгөнөөс болж уу?
Мир: За болно, намайг тэнэг гэж бодохоо боль.
Ира: Чи өөрийгөө л тэнэг болгосон. Хулчгар.
Мир: Хэн?
Ира: Хулчгар. Хөгийн тушаал дэвшэхээ хүлээж, надаас айж байгаа, тийм үү?
Мир: Чамаас уу?
Ира: Тиймээ, надаас. Бүгдийг баллаж мэднэ гэдгийг нь мэдэж байгаа.
Мир: Өөрийгөө их өндөрт боджээ.
Ира: Чи мөн яриваа. Чамд одоо байгаа бүхнийг чи миний ачаар олж авсан. Миний аав бид хоёр.
Мир: Тэгээд юу байгаа юм?
Ира: Бүгд! Хэрэв миний эцэг одоо болтол новшийн ачааны машин жолоодоогүй бол.
Мир: Тиймээ, та нар намайг гутаах үнэхээр дуртай байсан.
Ира: Тиймээ, энэ доромжлолд чинь сайн төлдөг байсан юм.
Мир: Гэхдээ би бүх насаараа бүгдийг зөвхөн чиний төлөө хийсэн.
Ира: Тийм байх даа. Чи бүх насаараа бүгдийг зөвхөн өөрийнхөө төлөө хийж байсан.
Мир: За боллоо! Гүйцээ! Чи бүгдийг мэдлээ! Гэртээ харь! Чамд надаас юу хэрэгтэй юм?
Ира: Юу ч хэрэггүй. Би чамд буцаж ирдэг тэнэг!
Мир: Тэр буцаад ирсэн гэнэ! Чиний тэр мужаан чинь хүртэл чамаас зугтсан. Юугаа хараав? Сүрхий харж гэнэ.Чихэн дээр цэцэг ургуулагч. Би бүгдийг ойлгосон, бүгдийг дахин эхлүүлье ч гэх шиг. Гэтэл тэр чамайг зүгээр л ашигласан. Чамайг, бас миний мөнгийг. Хэрэв чи дахиад над руу гар далайвал би чамайг өөрөө... цохино.
Ира: Үзээрэй дээ.
Мир: Рита, онгойлго! Алив онгойлгооч, би эхнэрээсээ салчихлаа. Чи энийг хүссэн ш дээ, онгойлгооч!
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Дахиад хүсч байна уу?
Оля: Маш их. Гэхдээ бага.
Иль: Чи одоо бүр төсөөлнө. Одоохон харна. Энэ хэн байж болохов? Ээж үү?
Оля: Үгүй ээ, тэр тосгонд байгаа. Түлхүүр ч байгаа.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Танд юу хэрэгтэй вэ? Би бүгдийг нь хэлсэн.
Оля: Илья. Хэн бэ?
Иль: Бүх юм зүгээр. Энэ манай хөрш машины талаар.
Григ: Би бүгдийг ойлгож байна, гэвч чи ч гэсэн намайг ойлго. Миронова хар тамхичин, өвчин нь даамжирч байгаа. Эрт орой түүнийг албадан эмчилгээнд явуулна. Харин бид хүмүүст туслахаар үлдэнэ. Надад ч гэсэн энэ бүхэн маш таагүй байгаа.
Иль: Илт байна.
Григ: Би эмнэлэгээ аварч байсан. Тэгээд аварсан. Харин одоо бид бүгдийг аврахаар оролдож байна. Хэрэв чамайг ажиллахгүй бол бүгдийг нь хална гэж тэр хэлсэн. Тэр дурласан хүүхэн жинхэнэ там. Тэр чамд өөрийн ухаангүй дурласныг би мэдэхгүй гэж бодсон уу? Чи тэнэглэх хэрэггүй, боломжийг ашигла.
Иль: Та юу ярина вэ? Би эхнэртэй.
Григ: Би ч эхнэртэй. Эхнэр энд ямар хамаатай юм? Чи ажлынхаа хэтийн төлөвөө бодож ашигла.
Иль: Танд өөрийн хэтийн төлөв бий юу?
Григ: Би манайхны тухай. Сонс, би Ольгатай ярилцъя.
Иль: Хэрэггүй.
Григ: Чи ойлго, Настя зээлтэй. Русланы ээж нь өвчтэй. Миний хоёр дахь охин мөн л үнэгүй сурах эрх авч чадаагүй. Муу тэнэг. Харин чи яг хувиа хичээгч шиг аашилж байна. Чи ичихгүй байна уу?
Иль: Би энд ямар хамаатай юм?
Григ: Хамаатай, чи эмнэлэгт буцаж орох ёстой. Би чамайг Мироновагаас халхална. Одоо бүх юм чамаас шалтгаална.
Иль: Надаас юу ч шалтгаалахгүй, Константин Евгеньевич. Гүйцээ, бурхандаа залбир.
Григ: Юун бурхан?
Иль: Сайн сайхныг хүсье.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Охин. Үр идэх үү?
Яна: Чи яагаа вэ?
Ира: Би яасан гэж? Ер яагаа ч үгүй. Амарч байна.
Яна: Тийм байж. Аав гэртээ юу?
Ира: Аав энд дахиж амьдрахгүй.
Яна: Ойлгосонгүй?
Ира: Түүнд Рита байгаа. Би мэднэ. Би бүгдийг харсан, бүгдийг мэднэ, бүгдийг. Тэр яах гэж Москвад буцаж ирсэн гэж бодож байна? Түүн рүү буцаж ирсэн. Энэ бүгдийг.. чи мэдэж байсан, тийм үү? Цаг үргэлж надад худлаа хэлсэн.
Яна: Би танд хэзээ худлаа хэлсэн?
Ира: Үргэлж. Түүнтэй нэг тал, тиймээ? Үргэлж худлаа хэлж байсан.
Яна: Тиймээ, хэлсэн, учир нь тэр намайг сүрдүүлдэг байсан. Тэгээд л би айсан. Гар бууг би хаяагүй, тэр авчихсан.
Ира: Тэр яагаад чамайг айлгасан юм? Тэр л биднээс айх ёстой.
Яна: Одоо юу болох вэ?
Ира: Одоо салалт болно. Бидний бүх юмыг түүнээс авна. Түүнд тэр Рита ямар хэрэгтэй юм, Яна? Ээждээ хариул гэж байна!
Яна: Ээжээ, тайвшир. Аав танаас яваагүй, тэр хүүхэддээ очсон.
Ира: Юун хүүхэд? Яасан?
Яна: Юу?
Ира: Тэр үр хөндүүлсэн. Чи юу гэсэн бэ?
Яна: Юу хэлсэн гэж?
Ира: Дахиад давтаадах. Юу вэ?
Яна: Юу?
Ира: Хүүхдийн тухай. Чи юу хэлсэн бэ?
Яна: Ээжээ...
Ира: Дахиад давтаадах! Чи хүүхдийн тухай юу хэлсэн бэ?
Яна: Намайг тавиач! Рита хүүхдээ гаргана, чи өөрөө бүгдийг нь харсан гэж хэлсэн.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: За.
Мир: Ир, би өчигдөр сэтгэл хөдлөлтэй байсан юм. Хэрэв гомдоосон бол уучил. Тайван ярилцъя.
Ира: Чиний хүүхдийн тухай юу?
Мир: Би түүнийг буцаж ирэхэд нь л мэдсэн. Би өнөөдөр хариад хамт ярилцъя.
Ира: Үгүй, чи дахиж ирэхгүй. Би чамайг хармааргүй байна. Над руу битгий залга.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн уу, Валера.
Вал: Сайн уу, Яна.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Өнөөдрийн группт бид хаана байна? 11-р алхам. Залбирч, эргэцүүлэн бодох замаар гүнзгийрүүлж, бурханд хүрэхээр тэмүүлсэн. Бид түүнийг яаж ойлгодог вэ? Түүний оюун ухаан, хүслийн тухай бодож залбирснаар бид хүссэндээ хүрнэ. Мөн үүний тулд хүч бэлэглэнэ.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Ванька, чи яасан бэ?
Вань: Сууж байна.
Иль: Юу болсон юм?
Вань: Цахилгаан галт тэрэгнээс хөөгдсөн.
Иль: Ойлгосонгүй.
Вань: Чи намайг моргт спирт ихээр ууж байна гар гэж хэлсэн. Би гарсан, замдаа эрчүүдтэй хамт уусан. Тэд намайг зодож мөнгийг минь авсан. Харин чи бүх юм сайхан болно гэсэн. Новш, би чамд итгэсэн. Бүр өөртөө дүгнэлт хийх гэж дэвтэр хүртэл авсан.
Иль: Авчихаад бичээгүй л биз дээ?
Вань: Би согтуу байна.
Иль: Би харж байна.
Вань: Би дахиж ирэхгүй. Би чамайг хармааргүй байна. Гэртээ ч харьж чадахгүй, оруулахгүй байна. Үхмээр байна.
Иль: Явцгаая.
Вань: Хаашаа?
Иль: Алив, бос, явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Би курс эмчилгээний хугацааг багасгах саналтай байна. Үүний ачаар орны эргэлтийг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг дээшлүүлнэ. Энд юу хийж сар хэвтэх юм?
Настя: Яаж тэгж болох юм, Константин Евгеньевич? Хөтөлбөрийг нэг сараар тооцсон байдаг.
Григ: Бид хөтөлбөрийг өөрчилнө. Бүх юм бидний гарт байна. Яна Александровна, танд энэ санал ямар вэ?
Яна: Русаков хаана байна?
Григ: Хаана? Гэртээ байлгүй дээ. Тэр буцаж орохоос татгалзсан. Би түүнд хүмүүст туслах, өвчтөнүүдийн тухай хэлсэн. Хаа нэгтэй төөрөлдсөн байх. Бурханы хүсэлд найдах хэрэгтэй гэсэн. Гэхдээ би тэднийд дахиж очоод шахаж чадна. Та эргэлзэх хэрэггүй. Бурхан ч түүнд туслахгүй.
Яна: Хэрэггүй, хангалттай. Та халагдсан.
Григ: Ямар утгаар?
Яна: Шууд утгаар. Настя, та 2 хоногт багтсан хөтөлбөр бэлд. Энд зовоод байх хэрэг алга. Хурал дууссан.
Григ: Харин та нар яагаад дуугай байна? Өнөөдөр намайг, маргааш та нарыг. Яг ингээд бүгдийг нь гудамжинд гаргана. Би ажил хаялт санал болгоё. Хэн зөвшөөрөх вэ? Хэн надтай вэ?
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Дөхүүлж өгсөнд баярлалаа. Алив, гараад ир. Алив ээ, алив.
Ваня: Намайг хаана авчирав?
Иль: Эмчлүүлэхээр.
Ваня: Юуны чинь эмчлүүлэх? Надад мөнгө байхгүй.
Иль: Зүгээр дээ. Санаа зоволтгүй. Эмнэлэгт, энд чи хэвтэнэ.
Ваня: Үгүй ээ, би хэвтэхгүй. Надад бүү хүр.
Иль: Вань, явцгаая.
Ваня: Явахгүй, гараа ав.
Иль: Игорь, туслаач.
Вань: Гараа тат. Гараа татаач.
Иль: Тайван, тайван.
Вань: Чи яаж байна аа?
Иль: Ваня...
Вань: Гараа аваач.
Иль: Гуйя, тайвшир.
Григ: Сайн уу, Ильюша. Чамайг харсандаа баяртай байна. Энэ хэн бэ?
Иль: Танилц, энэ танай шинэ өвчтөн. Иван Богомолов. Түүнтэй ажил, Константин Евгеньевич.
Григ: Асрагч нарыг дууд.
Иг: Хоёр асрагч нарыг яаралтай.
Вань: Чи тэнэг үү? Би эрүүл.
Иль: Үгүй ээ.
Вань: Би ажилтай.
Иль: Чи мартаж, чи ажлаасаа гарсан.
Вань: Эмчилгээний мөнгийг чи төлөх юм уу?
Иль: Би.
Вань: Би гомо юу, эсвэл буянтан уу?
Иль: Гомо, бас буянтан.
Вань: Гараа тат. Зогс. Та нарт эрх байхгүй.
Григ: Түүнийг хүлээн авах руу.
Иль: Баярлалаа, Игорь.
Эр: Дуугай бол, Богомолов!
Иль: Тэр өвчтөнд санаа тавиарай.
Григ: Мэдээж. Ильюш, Богомолов найдвартай гарт. Гуйя, Мироноватай уулзаад би чамд тусалж байгааг хэлээд өг. Маш их, маш их тусалж байгааг.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Би нэг залууг авчирлаа. Түүнийг үнэгүй эмчлэхээр авчих.
Яна: Юун залуу? Яагаад үнэгүй?
Иль: Группын залуу. Түүнийг авчих.
Яна: Манайх арилжааны байгууллага болохоос буяны газар биш.
Иль: Хүн шиг байж амьдралдаа ядаж ганц удаа хэрэгтэй юм хийгээч.
Яна: Тэр чиний юу юм?
Иль: Хэн ч биш. Зүгээр л группын залуу. Архи хэрэглэдэг. Түүнд тусламж хэрэгтэй.
Яна: Илья, маш олон хүмүүс уудаг.Чи тэр бүрийг нааш нь авчрах уу? Хажуугаар нь гарч чадсангүй юу?
Иль: Үгүй ээ, чадсангүй. Хажуугаар нь би чамайг зорьж ирлээ. Түүнийг авах уу?
Яна: Буцаад ор, би авъя.
Иль: Хаашаа?
Яна: Энд, ажиллахаар.
Иль: Би чадахгүй.
Яна: Тэгвэл би түүнийг авч чадахгүй.
Иль: Тэр үхнэ.
Яна: Энэ үхлийн аюултай өвчин, чи өөрөө хэлсэн.
Иль: Чи...
Яна: Харин чи?Өөрийн бардам зан түүний амьдралаас ч үнэтэй. Гар. Илья? Би гармаар байна.
Иль: Надад урьдчилгаа хэрэгтэй.
Яна: Юу?
Иль: Урьдчилгаа.
Яна: Эхнэртээ юм авах уу?
Иль: Хадам ээжид.
Яна: Хадам ээжид бол болно. Нягтлан дээр оч, чамд урьдчилгаа өгнө, би зохицуулъя. Илья. Харин битгий хоцроорой. Одоо манайх хатуу болсон.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Сайн уу.
Оля: Сайн уу.
Иль: Ээжид энэ зуухыг авлаа. Яг чиний хүссэнээр.
Оля: Настя ярьсан. Чамайг буцаад эмнэлэгт орсон гэсэн.
Иль: Тиймээ.
Оля: Яах гэж?
Иль: Би нэг залууг эмчлүүлэхээр аваачсан юм. Түүнийг үнэгүй эмчлүүлэхийн тулд би зөвшөөрсөн.
Оля: Надад чи, чиний тэр залуу хамаагүй. Арилж үз.
Иль: Оля. Оля. Чи яасан бэ?
Оля: Яагаа ч үгүй. Түүний хажуугаар гарч чадсангүй, сайн байна. Хамтдаа тэр залууг үнэгүй эмчлэх биз.
Иль: Больчих.
Оля: Зайл.
Иль: Би явахгүй, Оля.
Оля: Болох уу?
Иль: Оля! Ханав уу? Сайхан болсон уу? Тайвшир. Тайвшраач. Сонсч байна уу? Оля, боль л доо.
--------------------------------------------------------------------------------------------
Люда: Александр Борисович, үүнийг танд Цагаан ордноос. Баяр хүргэж болох уу?
Мир: Тиймээ.
Люда: Баяр хүргэе, та үүнийг их удаан хүлээсэн.
Мир: Хэтэрхий удаан.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home