Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов сайд
+Кирилл бизнесмэн
+Леша хамгаалагч
+Валера Мироновын жолооч
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита Мироновын нууц амраг
Галина Олягийн ээж
Оля Ильягийн эхнэр
+Тома худалдаачин
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чи Алла Погодина юм уу?
Яна: Пагодина Алла Борисовна.
Иль: Хөлөө ав. Яах гэж ирэв?
Яна: Чиний өөдгүй нүдийг харах гэж.
Иль: Тийм үү? Харав уу? Гар.
Яна: Чи эмнэлэгээс дэмий гарсан юм. Тэнд ядаж чиний хэрэг байсан. Чи энд юу хийдэг юм? Эмнэлэгтээ буцаж орооч.
Иль: Эмнэлэг хаагдаж байгаа.
Яна: Яагаад тэр вэ? Бүгдийг нь эмчилчихсэн үү?
Иль: Бүгдийг нь, чамаас бусдыг.
Яна: Нээрэн, юу болсон юм? Тэнд надад таалагдсан.
Иль: Удирдлагтайгаа асуудалтай. Үнэтэй түрээс. Хэрэв чамд тэнд тэгтлээ таалагдсан юм болчи аавтайгаа яриач, тэр тусалж магадгүй.
Яна: Илья, миний аав төрийн ажилтан. Түүнд зав байхгүй.
Иль: Ойлгомжтой. Чи өөр юу асуух гээв?
Яна: Тийм ээ. Ээж намайг хэзээ ч зодож байгаагүй. Тэгсэн ирээд шууд л үүдэн дээр шүү. Нүүр лүү алгадсан. Бүх юм чамаас боллоо. Надад хэл дээ,, чи миний амьдралд гарч ирэхээр яагаад бүх юм бүтэлгүйтдэг юм бэ?
Иль: Яагаад гэвэл яг л тийм байдаг. Зүгээр л өөрийнхөө гайг харж эхэлдэг.
Яна: Тэгвэл бид дахиж уулзалдах хэрэггүй байх нь. Туслах уу? Би чамайг их санасан. Би чамайг хүсч байна. Намайг эзэмдээч.
Иль: Боль.
Яна: Би чамайг хүсч байна.
Иль: Гуйя, больчих.
Яна: Хүчиндэж байна! Туслаарай!
Иль: Дуугай болооч!
Яна: Муу новш! Надаас гараа тат! Надаас балиар гараа ав! Хүчиндэж байна!
Иль: Амаа татаач!
Яна: Туслаарай! Туслаарай! Туслаарай.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-3
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Надад туслаач дээ!
Леша: Юу болсон бэ? Яасан бэ?
Яна: Тэр над руу дайрсан. Миний дотоожийг тайлсан. Хаа сайгүй барьж үзсэн. Бүр тэнд.
Иль: Энэ худлаа.
Леша: Чи солиорчихсон уу?
Иль: Би юу ч хийгээгүй, Леша.
Леша: Зогс!
Яна: Новш оо, би чамайг суулгана!
Леша: Энд асуудал гарлаа.
Яна: Би чамайг уучлахгүй!
Леша: Эмэгтэй, та тайвшир.
Нат: Цагдаа дуудах уу?
Иль: Ямар ч цагдаа хэрэггүй.
Леша: Дуугай бол, завхай новш минь. Эндээ байж бай! Явах гээд үзээрэй! Харин чи үүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ! Эмэгтэй, сууж бай. Та яаж байна?
Яна: Алла Пагодина.
Иль: Юуны чинь Алла. Тэр Яна Миронова. Би түүнийг мэднэ, Леша.
Леша: Амаа тат! Алла, тайвшир. Бүх юм сайхан болно.
Яна: За. Түүнийг шийтгэнэ биз дээ?
Леша: Тэр мэдээж.
Яна: Тэр намайг маш их өвтгөсөн.
Леша: Чи өнгөрсөн, сэтгэл зүйч ээ.
--------------------------------------------------------------------------------------------
Леша: Би ойлгосонгүй, та яагаад цагдаа дуудахыг хүсэхгүй байна?
Яна: Цагдаа хэрэггүй, би танаас гуйя. Би нөхөртэй, хүүхэдтэй.
Леша: Новш гэж, ийм ч байх гэж. Наташа, би бүр анхнаас нь тэрийг сэтгэл зүйчтэй адилгүй гэж хэлж байсан, санаж байна уу?
Нат: Тиймээ, санаж байна.
Яна: Би чадахгүй нь, би явлаа.
Нат: Би танд такси дуудаж өгье.
Яна: Хэрэггүй.
Леша: Алла, та санаа зоволтгүй. Би түүний учрыг олно. Тэр энд ажиллахгүй.
Яна: Танд баярлалаа. Баярлалаа. Наташа, энд ойрхон хаанаас дотоож худалдаж авч болохыг хэлэхгүй биз?
Нат: Хажууханд, метронд байгаа. Би танд зааж өгье.
Яна: Би ингэж явж чадахгүй, тийм биз дээ?
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Үгүй ер.
Мир: Тиймээ. Турах цаг нь болсон. Таргалчихаж.
Ира: Чи бүр хөлөрчихөж.
Мир: Энэ өөх хайлж байна, хонгор минь. Өөртөө тусгай дугуй худалдаж авах хэрэгтэй. Түүгээр ажилдаа явдаг болно.
Ира: Чи тэгэхгүй.
Мир: Тэгэхгүй ээ. Гэхдээ дугуй худалдаж авна, чамд ч гэсэн.
Ира: Тэгээрэй. Бас бид тийз авна.
Мир: А?
Ира: Бас Перрод очих тийз авна.
Мир: Юун Перро?
Ира Агуу зохиолчийн урланд очихын тулд. Чи яасан, явна гэдгээ мартсан уу? Парисын тухай?
Мир: Үгүй ээ, санаж байна. Би чамд хайртай. Сайхаан.
Ира: Нил хөлс.
Мир: За боллоо. Би шүршүүрт орлоо.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Роман Иванович? Сайн уу. Үгүй ээ, үгүй, сайн, яг бух шиг сайн. Бухандай шиг. Би тантай хувийн асуудлаар ярьж байна. Тиймээ. Маш нууц.
--------------------------------------------------------------------------------------------
Ваня: Би моргт ажилладаг. Намайг архидсан гэж сургуулиас хөөж, моргт сувилагчаар авсан. Тэнд спирт хангалттай, сайхан газар. Тэгээд л би тэнд уудаг. Сүүлийн ээлжиндээ бүр хэтрүүлчихсэн байна лээ. Би чармай нүцгэн, хөлөндөө бичигтэй, цагаан даавууны дор сэрсэн. Хажууд яг адилхан юмнууд, гэхдээ бүгд цогцоснууд. Юу ч санадаггүй, гэхдээ би өөрийгөө тэгж хэвтүүлсэн. Бичгийг би өөрөө бичсэн. Энэ байна. Богомолов Иван, төрсөн он. Нас барсан нь энэ жил. Би бүгдийг ойлгосон, хэрэв би болихгүй бол яг үхнэ. Зарчмын хувьд тэр нь ч дээр байх. Ингэж амьдарч яах юм? Сонссонд баярлалаа.
Бүгд: Баярлалаа, баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: За? Чамд ямар байна?
Мир: Дарь эх.
Ира: Тийм үү? Дуурь үзэхэд төгс зохицоно.
Мир: Харин энд.. бидэнд юу байгаа билээ?
Ира: Хараач.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Чи юунд суусан юм, Ваня?
Ваня: Болохгүй юм уу?
Иль: Мэдээж болно. Зүгээр л цуглаан дууссан. Намайг Илья гэдэг. Явцгаах уу?
Ваня: Үгүй ээ, би гэртээ харимааргүй байна. Дэлгүүрүүд хаагдсаны дараа би явна.
Иль: Их удаан хүлээнэ.
Ваня: Тэгвэл би уухгүй.
Иль: Хүргээд өгөх үү?
Ваня: Чамд хийх юм байхгүй юм уу?
Иль: Тиймээ, юу ч байхгүй. Хүргээд өгье, ярилцъя, манай энэ ямар учиртай, яадагийг чамд ярьж өгье.
Ваня: Цаг хагас цахилгаан галт тэргээр явна.
Иль: Болж байна. Явах уу?
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Баярлалаа.
Эр: Зүгээр. Сайн сайхныг хүсье.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Тавиач.
Мир: А?
Ира: Тавиач ээ. Тавь. Хар даа, даашинз үрчийлгэчихсэн байна.
Мир: Шинийг авч өгнө.
Ира: Сураагүй болоод уу?
Мир: Ёо... юу гээч нь...
Ира: Яасан?
Мир: Цээж хөндүүрлэх чинь.
Ира: Бурхан минь. Чи яасан бэ? Яасан? Ус уу?
Мир: Үгүй дээ, үгүй.
Ира: Юу? Юу вэ?
Мир: Амьсгалахад хүнд байна.
Ира: Энэ чиний ачаалллаас болсон. Хэтэрхий дасгал хийж дээ. Бас дээр нь... Намайг оролдох хэрэггүй байсан юм.
Мир: За зүгээр дээ. Би оролдоогүй.
Ира: Тийм гэж үү?
Мир: Үгүй ээ. Боллоо, боллоо, одоо зүгээр.
Ира: Саша, жаахан хэвтчих.
Мир: Санаа зоволтгүй, зүгээр болчихлоо.
Яна: Ямар нялуун юм.
Мир: О! Хүрээд ирлээ. Нааш ир, охин минь.
Яна: Сайн уу, ааваа. Сайн уу, ээжээ.
Ира: Чи яах гэж ирэв?
Мир: Өө! Юу асууна вэ? Охин гэртээ ирлээ. Бидэнтэй хамт амьдрана, чи өөрөө л хүссэн.
Яна: Ээж баярлахгүй байх шиг.
Мир: Ээж нь баярлаж байгаа.
Ира: Ээж нь маш баяртай байна.
Мир: Аав нь жаргалтай байна.
Яна: Тэгвэл сайн байна. Би өрөө рүүгээ явлаа. Харин та хоёр үргэлжлүүлээд үнсэлц.
Ира: Алив, амар. Би явж охинд туслая. Өөрөө бүгдийг харуулъя.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Би чамайг хармааргүй байна. Чи ойлгоогүй юм уу?
Яна: Би ойлгосон. Аавд бүгдийг хэлэх юм уу?
Ира: Юун бүгдийг?
Яна: Бүгдийг, нэгд нэгэнгүй. Витя руу очсоныг, мөнгөний тухай ярина.
Ира: Намайг сүрдүүлэх гэж бүү зүрхэл.
Яна: За яахав, тэгвэл зүгээр л мөнгө өгчих.
Ира: Чи сохор зоос ч авахгүй. Хэрэв чи аавдаа ганц үг хэлбэл би чамайг өөрийнхөө гараар боож ална.
Яна: Ээжээ, би тоглосон юм.
Ира: Харин би үгүй.
Мир: Миний хайртай охидууд.
Яна: Ааваа.
Мир: Бид дахиад хамт байгаад би ямар их баяртай байна аа.
Яна: Учир нь бид хамгийн сайхан гэр бүл.
Мир: Янка, амралтын өдрөөр бидэнтэй хамт Парис яв.
Яна: Ааваа, Парисаар яах юм? Харин Серпухов руу явцгаая.
Мир: Хаашаа?
Яна: Серпухов.Серпухов.
Мир: Яагаад Серпухов гэж?
Яна: Юу яагаад гэж? Тэнд хамгийн алдартай тавилгын үйлдвэр байдаг. Чи очиж үзээгүй юм уу? Харин чи, ээжээ?
Мир: Манай охин тоглож байна.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Ерөнхийдөө чи юу хийхээ ойлгосон. Өдөр болгон өөртөө дүгнэлт хий, бодол, мэдрэмж, дутагдал, зан харилцаандаа. Төгсгөлд нь залруулга бичээрэй. Жишээ нь, дараагийн удаа юу хийх тухайгаа. Товчхондоо, өдөр бүр бич, тэгвэл нэг үр дүнд хүрнэ.
Ваня: За, ирчихлээ. Манай гэр энэ.
Иль: Аа, тийм. Гол нь шударга байх. Чи өөртөө, өвчиндөө шударга байх хэрэгтэй.
Ваня: Мэдээж. Чи өөрийнхөө тусламжаар залхаалаа. Би замын турш зөвхөн уух тухай бодсон.
Иль: Энэ зүгээр, чи чинь архичин.
Ваня: Би одоо яах вэ?
Иль: Найз аа, би чамд замын турш ярьж өгсөн.
Ваня: Сонсооч, чиний тархийг угаахын тулд бас л группээс хүргэж өгдөг байсан уу
Иль: Тиймээ, миний эхнэр. Өдөр болгон хүргэж өгч, тосч авдаг байсан.
Ваня: За үгүй байлгүй дээ.
Иль: Тиймээ, биднийг групп шоолж инээдэг байсан. Тэр үед хараахан эхнэр минь болоогүй байсан. Оля надад их тус болсон.Бид хамт байхдаа секс хийдэггүй байсан.
Ваня: Эхнэрт чинь азтай байж.
Иль: Хэрэв Оля байгааг бол би хог дээр үсэрсэн, эсвэл булшинд байх байсан. Тэмдэглэгээгээ өгчих.
Ваня: Ямар?
Иль: Юу ямар? Моргийн. Үргэлжлүүлээд амьдар. Яваад Өөртөө дүгнэлт хийж бич. Тэгвэл чамд бүх юм ирнэ, эрүүл, эхнэртэй болно. Бас түүнтэйгээ секс хийнэ. Алив.
-------------------------------------------------------------------------------------------
Рита: Баярлалаа, баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Чи нэг юм хагалчихав уу? Саш? Саша! Саш. Саша? Саша, чи яачихав аа? Саша? Чи яачихав аа? Чи намайг сонсч байна уу? Саш? Сууж чадах уу? Тэгээд? Яасан?
Мир: Аяга...Аяга унаад, бүх юм харанхуйлаад явчихсан.
Ира: Чамд өвдөж байгаа юм байна уу?
Мир: Яагаад ч юм... цээж хүндрээд..
Ира: Нэг юм хэлээч.
Мир: Зүгээр, зүгээр. Одоо зүгээр. Санаа зоволтгүй.
Ира: Юуны чинь зүгээр. Би түргэн дуудъя.
Мир: Түргэн хэрэггүй. Роман Иванович руу залга.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Тэднийд дахиж битгий очоорой. Би хардаж байна.
Иль: Томагийнд уу?
Оля: Тэр өчигдөр яаж илэрхийлснийг харсан ч болоосой. Бурхан минь, тэр том хөхийг нь. Чи үгүй гэхгүй, би итгэлтэй байна.
Иль: Оля. Битгий зохиогоод бай. Тэр миний дүү шиг.
Оля: Би чамайг дахиж хааш нь ч явуулахгүй. Ингэхэд хоёулаа жишээ нь маргалдаж байхаа болъё. Яагаад ч юм, бүх асуудлаа энд, энэ орон дээр шийддэг.
Иль: Хэлснээр чинь болог.
Оля: Би чамд нэг юм хэлмээр байна. Чи шууд хариулахгүй байж болно, зүгээр л тийм, эсвэл үгүй. Би чамаас хүүхдтэй болмоор байна.
Иль: Би ч гэсэн хүсч байна.
Оля: Нээрэн үү? Би одоо хүсч байна.
Иль: Оля, бид хүүхэдтэй энд яаж амьдрах вэ? Эхлээд нүүе. Яг чиний хүссэнээр. Дараа нь хүүхдээ яръя.
Оля: Хар даа, амьдралд бид хаана, яаж амьдрах нь гол биш. Харин хүүхэдтэй бол бүх юм өөрчлөгдөнө. Бүх юм бүтнэ. Байр, мөнгө бас бус юмнууд. Ойлго, энэ бол бид ертөнц рүү эерэг давтамж илгээнэ гэсэн үг. Ертөнц бидэнд хариулна, ойлгов уу? Бурхан хүүхэд өгнө гэж ярьдаг шиг хүүхэд бэлэглэнэ.
Иль: Мэдээжойлгож байна. Мэдээж өгнө. Харин одоохондоо эерэг давтамж илгээцгээе.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: За яасан?
Ром: Миокардад өөрчлөлт байна.
Ира: Энэ юу гэсэн үг вэ?
Ром: Шууд хэлэх хэцүү. Эхлээд манай эмнэлэгт үзлэгт орох хэрэгтэй. Судасны бөглөрөл байж мэднэ.
Мир: Одоо зүгээр. Сандралдаж гэнэ. Эхлээд Парис явна, дараа би эмнэлэгт хэвтэнэ.
Ира: Чи галзуурсан уу? Бид яасан ч Парис явахгүй. Чи ухаан алдаж унахаар чинь үхчихлээ л гэж бодсон.
Ром: Ирина, та тайвшир. Хэн ч үхэх гээгүй байна. Өнөө үед судасны бөглөрөл залуусын өвчин. Харин нислэгээ өөрчлөхөөс араггүй.
Мир: Дуурь, Лючия.
Ира: Тэр Лючияг чөтгөр аваг.
Ром: Александр Борисович, та амар, цэнгэг агаараар амьсгал, ямар ч ачаалал байхгүй. Шингэн юм ахиухан уу. Аан тийм, би мэдрэгч тавьсан, битгий аваарай. Харин маргааш би таныг үзлэгт оруулахаар эмнэлэгт хүлээж байх болно.
Мир: Ир, ус аваад ирээч.
Ром: Александр Борисович, эхнэрээ ингэж айлгаж, маш хуурах онцгүй.
Мир: Би дуурийг үзэн яддаг.
Ром: Танд зүрх алга,Александр Борисович.
Мир: Байгаа, Роман Иванович, байгаа. Маш том, бас маш өгөөмөр зүрх.
Ром: Баярлалаа.
Яна: Гэрт юу болоод байна? Унтаж болохгүй юм. Хэзээ Парис явах гэж байна?
Ира: Аавын чинь зүрх өвдсөн.
Яна: Минийх ч гэсэн өвддөг.
Ира: Оч, аавын чинь эмч үзэг. Эсвэл ямар нэг эмнэлэг рүү явуулах уу? Сэтгэцийн эмнэлэг нь дээр байх.
Яна: Би хэдийн дотор нь байна.
-------------------------------------------------------------------------------------------
Леша: Хөөе чи, зогс!
Иль: Чамд юу хэрэгтэй?
Леша: Чи энд юу хийж яваа юм? Эндээс яв!
Иль: Чи яагаад байраа орхисон юм?
Леша: Чи юундаа надад заагаад байна? Чи энд дахиж ажиллахгүй, завхай минь.
Иль: Лёша, больчих, аа? Миний тавилгууд хаана байна?
Леша: Хог дээр хаясан. Чи өөрийнхөө буйдан дээр хүчин хийж, дараа нь ажиллана гэж бодсон уу? Түрээсийн гэрээг чинь цуцалсан.
Иль: Би гурван сараар төлсөн.
Леша: Би яг байснаар нь илтгэсэн. Менежер чамайг хөөж явуул гэсэн. Харин ч уагдаад өгөөгүйд баярлалаа гэж хэл.
Иль: Чи юухэлсэн бэ? Тэр өвчтэй, тэр бүхнийг зохиосон юм.
Леша: Өвчтэй, өвчингүй нь хамаагүй, хүчиндэх хэрэггүй биз дээ?
Иль: Хэн ч хүчиндээгүй, Лёша.
Леша: Тэгвэл чи яах гэж зугтсан юм?
Иль: Цагдаа хүлээж залхаад.
Леша: Хохирогч харин ч нөхөртөө мэдэгдэхийг хүсээгүй.
Иль: Түүнд ямар ч нөхөр байхгүй.
Леша: Байгаа. Тэр нь армян хүн. Хувилсан түлхүүрээ өг.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Эсвэл би бүгдийг болиод хамт үлдэх үү?
Мир: Ириш, чи хуралтай, чамайг оюутнууд, эрдэмийн ажилтнууд хүлээж байгаа. Яв. Санаа зоволтгүй.
Ира: Тэгвэл ч яахав. Харин чи явж хэвт, намайг гаргаж өгөх хэрэггүй.
Мир: Би одоо ямар тахир дутуу юу?
Ира: Эмч чамайг хэвтэж бай гэсэн.
Мир: Одоо хайртай эхнэрээ гаргаж өгчихөөд очиж хэвтэнэ.
Ира: За, яв. Би аль болох хурдан буцаж ирэхийг бодно. За болсон, явж хэвт.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Би гэртээ байна, чи ирдэггүй.
Мир: Сайн нисэж ирсэн үү?
Рита: Би чамтай уулзах гэж нисэж ирлээ. Гэтэл чи ядаж тоссонгүй.
Мир: Би маргааш очно.
Рита: Би чамайг өнөөдөр хүлээж байя.
Мир: Өнөөдөр... өнөөдөр би амжихгүй.
Рита: Яагаад?
Мир: Надад чухал ажил байгаа.
Рита: Ойлгомжтой. Маргааш би завгүй болно.
Мир: Ричка, туулайхан минь. Сонсч бай, гомдох хэрэггүй, өнөөдөр би үнэхээр зөндөө их ажилтай. Би ерөнхийлөгчийнд зөвлөгөөнтэй.
Рита: Ямар?
Мир: Манай ерөнхийлөгчийнд. Мэдээж би миний хайрт ирсэн, би ирж чадахгүй энэ тэр гэж хэлж чадна.
Рита: Хайрт аа?
Мир: Тиймээ, чи миний хайрт. Улс даяар үүнийг мэдээсэй гэж би хүсдэг.
Рита: За яахав, би чамайг ерөнхийлөгч рүү явуулъя. Яна миний гэрийг сүйтгэснийг чи мэдэх үү? Би түүнийг ална даа.
Мир: Тиймээ, өнөөдөр засварчин очиж бүгдийг нь үзнэ. Санаа зоволтгүй. Тэгээд Янка руу битгий залгаарай. Чамайг энд байгааг түүнд мэдэгдэх хэрэггүй. Тэр чамайг дахиж түгшээхгүй.
Рита: Ойлголоо.
Мир: Би чамайг нүцгэлэхийг ямар их хүсч байгааг чи мэддэг ч болоосой.
Рита: Тэвчиж бай, удахгүй чи бүгдийг нь харна.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Наашаа хүрч ирээд би чамайг хүчиндээгүйг хэл.
Яна: Энэ хэн бэ?
Иль: Илья байна. Хүрээд ир.
Яна: Хаашаа?
Иль: Хог дээр. Миний офисын дэргэдэх. Чамаас болж миний тавилгуудыг гаргаад хаячихсан.
Яна: Хөөх. Одоо чи хог дээр ажиллаж байгаа юм уу? Би тэр бүхнийг дуртай хармаар байна, даан ч очиж чадахгүй. Би унтаж байна. Зургаа аваад явуулчих.
Иль: Муу тэнэг ээ, би чамаас болж ажилгүй боллоо.
Яна: Би хашхираад бай.
Иль: Яна, сайнаар ярилцъя. Чи өшөөгөө авсан, би ажилгүй боллоо. Надад миний өрөө хэрэгтэй. Хүрч ирээд би чамайг хүчиндээгүй гэдгийг хэл.
Яна: Намайг хармаар байна уу?
Иль: Чамайг хармааргүй байна. Би өрөөгөө буцааж авмаар байна.
Яна: Хүсэхгүй бол болихгүй юу. Би хог дээрх хүлээн авахад очиж ярилцахгүй. Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Босоорой.
Яна: Ааваа би унтаж байна ш дээ.
Мир: Би бос гэж байна.
Яна: Бие муу байна, хаачих юм?
Мир: Зүгээр сууснаас тэр.
Яна: Чи яаж байна аа? Би нүцгэн байсан, за?
Мир: Мөн айлгав аа! Алхайж хэвтэхээ боль. Юм хий.
Яна: Бас юу хийх гэж?
Мир: Юу ч байж болно. Охин минь. Бүх хэвийн хүмүүс ямар нэг ажил хийдэг. Чи хар, чиний насны охидууд карьер хийж байна. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байна. Гэтэл чи үдийн хоол хүртэл унтана. Харамсалтай байна. Амьдрал чинь өнгөрөх нь. Чи чинь ухаантай.
Яна: Маш их.
Мир: Маш их. Чамд ямар нэг юмаар туслах юм уу?
Яна: Мэдээж, туслаач.
Мир: Ингэхэд чи.. өөрөө амьдралдаа юу хиймээр байна?
Яна: Мэдэхгүй ээ, хайж байгаа.
Мир: Буруу газар хайгаад байна уу?
Яна: Хаана хайх юм, ааваа?
Мир: Би армиас халагдаад яг чам шиг бас л хайсан. Би найзуудтайгаа хамт самогон уучихаад трактор унаж тосгоноор охидтой хөөцөлддөг байлаа. Их ч зүггүйтсэн. Дараа нь... дараа нь чиний ээжтэй учирсан. Гэхдээ тэр үед би хэн билээ, ээж чинь хэн билээ. Сайдын охин, жинхэнэ хатагтай. Тэгээд л эхэлсэн дээ. Их сургууль, ажил, ном уншиж эхэлсэн. Хамгийн хэцүү нь хараал хэлэхгүй байж сурах байлаа. Гэхдээ би чадсан. Ингэж л би ээжийг чинь олсон юм даа. Бас чамайг.
Яна: Би чам шиг ийм төгс эрийг хаанаас олох вэ?
Мир: Явсан нохой яс зуудаг юм, охин минь. Харин одоохондоо багаас эхэл. Бид энд хичнээн сар амьдарч байна? Чи бүр хайрцагнуудаа ч нээгээгүй. Хувцаснуудаа ч өлгөөгүй. Өрөө цэгцтэй бол толгой цэгцтэй.
Яна: Янзална аа, янзлана. Чиний зүрх яаж байна?
Мир: Юун зүрх?
Яна: Ээж өглөө эмч ирсэн гэсэн.
Мир: Аан, тийм, эмч уурлаж болохгүй гэсэн. Харин энэ өвдөж байна. Аавын зүрх өвдөж байна, охиныхоо төлөө.
--------------------------------------------------------------------------------------------
Григ: Юу хүсээв? Хурдхан ярь, завгүй байна.
Иль: Константин Евгеньевич, сонин юу байна? Танайд ямар нэг асуудал гарч, эмнэлэг хаагдаж байгаа гэж сонссон.
Григ: Харин чи ямар зорилгоор сонирхоод байна?
Иль: Хэрэв та шинэ эмнэлэг нээхээр бол намайг бодож байгаарай.
Гри: Хөөх, чи ухаан оров уу?
Иль: Таны хүссэнээр өдөр, шөнө гэхгүй ажиллана, ямар ч нөхцлөөр. Мэдээж таны мэргэжлийн удирдлага дор.
Григ: Үгүй, Русаков. Би чамтай ажиллахад бэлэн биш. Өдөр ч, шөнө ч, ямар ч нөхцөлөөр. Чи эмнэлэгт ямар хэрэг мандуулснаа санаж байна уу? Чи ёс зүйн бүх хэм хэмжээг зөрчсөн.
Иль: Та юун тухай вэ?
Григ: Мироновагийн тухай. Тиймээс өөр газраар өөртөө ажил хай. Гүйцээ. Надад зав алга.
Эр: Бүх юм зүгээр үү?
Иль: Тиймээ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав, би олчихлоо!
Мир: Юу?
Яна: Энэ зургийн аппаратыг. Би зураг авна. Гоё болж магадгүй.
Мир: За тэг.
Яна: Зогс, зогс. Жаахан баруун тийш зогс. Болж байна. Бас устайгаар. Янзтай. Одоо навчин тамхитай. Та гоё гарч байна.
Мир: Харин навчин тамхийг ээждээ бүү харуулаарай. Загнаад эхлэнэ. Ойлгосон уу?
Яна: За. Би машин авч яваад гол дээр зураг авч болох уу? Цаг агаар сайхан байна. Сайхан гарах байх.
Мир: Тэг ээ, авч яваад зураг ав. Гэхдээ оройтолгүй ирээрэй.
--------------------------------------------------------------------------------------------
Дима: Сайн уу. Надад цаг бага байна, юу хүссэн юм?
Оля: Энэ. Энд 30 байгаа. Үлдсэн нь болохгүй байна. Тэгж байгаад өгнө.
Дима: Харамсалтай. Би энэ мөнгөнд их найдсан юмсан. Шинэ байранд хадгаламж хүрэлцдэггүй.
Оля: Тохуурхаж байна уу?
Дима: Тиймээ. Бага зэрэг. Юу болсон юм? Яагаад мөнгө байхгүй билээ?
Оля: Чи ойлгохгүй. Гэр бүлийн нөхцөл байдал.
Дима: Оль, ингэж зовохоо боль. Надад ирж ажил. Мөнгө чамд бүх юманд хүрэлцэнэ. Эцэст нь надтай тооцоогоо ч дуусгана.Өөрийнхөө нөхрийг ч тэжээнэ. Энэ сард түүний олсон бүх юм энэ үү?
Оля: Чи ямар...
Дима: Танай гэр бүлийг тэжээдэг тэнэг гэж үү? Та нар хүүхэдгүй байгаа нь яамай.
Оля: Бэлд, тун удахгүй болно.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Яна!
Яна: Тэнгэр минь! Чи юундаа айлгасан юм, тэнэг чинь! Би шээх шахлаа. Чи энд юу хийж явна?
Рита: Харин чи энд юу хийж яваа юм?
Яна: Би энд амьдардаг, чи мартсан уу? Чи яах гэж ирээв?
Рита: Италийн профессорын факультет ажил хаялт зарлахаар нь би аав ээж хоёрыгоо эргэе гэж шийдсэн юм. Өөрийнхөө.
Яна: Надад яагаад хэлээгүй юм?
Рита: Харин би чамтай яримааргүй байна. Чи энд юу хийсэн юм бэ?
Яна: Энэ юу вэ?
Рита: Энэ чамд хамаагүй. Чи яах гэж байр бузарласан бэ? Миний шуба хаана байна?
Яна: Тэгэхээр, чи аав ээжийгээ эргэхээр 1-р зэрэглэлээр нисэх нь ээ?
Рита: Тиймээ, 1-р зэрэглэлээр.
Яна: Өө, тийм үү?
Рита: Жирэмсэн болохоор сольсон, болсон уу? Миний шуба хаана байна?
Яна: Орон гэргүй хүнд өгсөн. Тайвшир.
Рита: Юу?
Яна: Чиний өмсдөггүй зөндөө их хувцаснууд байдаг. Харин гудамжинд орон гэргүй хүмүүс зөндөө.
Рита: Би чиний бүх хар тамхинуудыг жорлонд урсгачихсан.
Яна: Юу?
Рита: Би энд цэвэрлэгээ хийсэн. Савтай нь олоод хаячихсан. Орон гэргүй юмнууд руугаа зайлж үз.
Яна: Хэрэв энэ байгаагүй бол чамайг алах байсан юм.
Рита: Эндээс яв. Эндээс зайл!
Яна: Аав ирлээ.
Рита: Чиний араас ирсэн сувилагч нар.
Яна: Ойлгомжтой. Яг цагаа оллоо.
Рита: Сайн уу. Та засварын тухайд уу?
Кир: Тиймээ.
Рита: Та орооч.
Кир: Сайн уу, Яночка. Чи хаашаа зугтчихав аа?
Рита: Уучлаарай, та хэн бэ?
Яна: Чамд юу хэрэгтэй?
Кир: Надтай хамт явна.
Яна: Үгүй.
Рита: Зүгээр л явчих, үгүй бол би цагдаа дуудна. Би залгалаа.
Яна: Битгий залга.
Кир: Утсанд битгий ойрт.
Рита: Яна, надад аймшигтай байна.
Кир: Бүү ай, бүсгүй, бид одоо явна.
Яна: Үгүй ээ, би хаашаа ч явахгүй.
Рита: Үгүй ээ!
Кир: Чимээгүй!Чимээгүй!
Рита: Яна, хэрэггүй!
Яна: Эндээс зайл, би буудна шүү!
Кир: Алив, буудаач.
Яна: Би тоглоогүй, зогс!
Кир: Чи надаар хүссэн бүхнээ хийж болно.
Яна: Би тоглоогүй байна, байрандаа зогс! Гуйя, хэрэггүй. Намайг оролдох хэрэггүй.
Кир: Оролдох л болно.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чимээгүй. Чимээгүй, битгий орил! Чимээгүй! Чшш-чшш! Явцгаая! Явъя аа! Явцгаая!
Рита: Чи түүнийг алчихсан уу?
Яна: Чимээгүй. Би мэдэхгүй. Машинд суу.
Рита: Одоо яах вэ?
Яна: Суу, хурдал! Алив ээ, алив!
--------------------------------------------------------------------------------------------
Тома: Түр хүлээгээрэй. За.
Иль: Тома сайн уу. Сонсооч, чамд зах дээр надад хийчих ямар нэг ажил байхгүй биз?
Тома: Захад сэтгэл зүйч хэрэггүй.
Иль: Би одоо ямар ч сэтгэл зүйч биш. Сэтгэл зүй балай ажил.
Тома: Илья, захад миний ард өөрийнхөө асуудлаас нуугдах хэрэггүй. Чи дахиад уучихсан юм уу?
Иль: Үгүй ээ, би эрүүл. Энд, хог дээр хэвтэж байна.
Тома: Тийм байж. Өөр асуулт байна уу?
Иль: Оля хүүхэдтэй болно гээд байна. Би яахаа мэддэггүй.
Тома: Юу мэдэхгүй гэж? Хүүхэд яаж хийдэгийг үү?
Иль: Яаж гэдгийг мэднэ.
Тома: Тэгвэл яваад хийгээч.
Иль: Чамд юм бүхэн маш амархан.
Тома: Тиймээ, харин чинийх төвөгтэй.
Иль: Тиймээ, хэцүү. Мартсанаас, чамд буйдан хэрэггүй биз?
Том: Үнэтэй юу?
Иль: Зүгээр л ав.
Том: Хаанаас авах хаягийг нь явуулчих. Буйдан авахаар явах уу?
Эм: Тэгье ээ, мэдээж. Одоо хаягийг нь явуулна.
--------------------------------------------------------------------------------------------
Галя: Оленька, би харча чанахаар тавьсан, очоод хар даа. Чи юу хийх гэж байна?
Оля: Ээж, энэ төгөлдөр хуурыг заръя.
Галя: Үгүй ээ, яасан гэж вэ?
Оля: Бид яах юм? Энэ төгөлдөр хуур...
Галя: Хэрэггүй, надад шавь нар байгаа.
Оля: Надад мөнгө хэрэгтэй. Хуримын зардал, бас Диматай тооцоогоо дуусгамаар байна.
Галя: Миний төгөлдөр хуураар уу? Чиний нөхөр яагаад түүнд төлж чаддаггүй билээ?
Оля: Яагаад гэхээр, би Димагаас хурим хийх мөнгө авсан.
Галя: Ойлгож байна. Гэхдээ энэ хуримаар Илья ч гэсэн гэрлэсэн.
Оля: Тиймээ, гэхдээ түүнд одоо мөнгө алга.
Галя: Ер нь түүнд байдаг байсан уу?
Оля: Ээжээ, больчих. Хувийн сэтгэл зүйн практик маш их хугацаа шаарддаг. Үйлчлүүлэгчид тэр дороо ирдэггүй. Тэр мундаг. Тэр яаж хичээж байгааг мэдэх үү?
Галя: Мэдэх хүсэл алга.
Оля: Түүний хувьд бүх юм шууд бүтэхгүй байсан ч би түүнийг дэмжих л болно, тань шиг байхгүй.
Галя: Би яасан гэж?
Оля: Аавд сайхан үг хэлж байгаагүй.
Галя: Тиймээ, хэлж байгаагүй. Яасан гэж?
Оля: Зүгээр л, учир нь тэр таны нөхөр.
Галя: Миний төгөлдөр хуурыг битгий оролд.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Чи хаашаа явж байна? Чи хаашаа яваад байна, Яна?
Яна: Чимээгүй, чимээгүй.
Рита: Зогсоо.
Яна: Бодох хэрэгтэй. Хүлээ.
Рита: Юу л болбол болог. Зогсооч!
Яна: Чимээгүй! Амаа тат!
Рита: Би одоо бөөлжих нь!
Яна: Аав руу яаралтай залгах хэрэгтэй.
Рита: Тэр ерөнхийлөгчийнд байгаа.
Яна: Юу?
Рита: Ерөнхийлөгчийн зөвлөгөөн.
Яна: Дэмийрэхээ больж үз, тэр гэртээ бут усалж, навчин тамхи татаж байгаа.
Рита: Юун тамхи?
--------------------------------------------------------------------------------------------
Мир: За?
Яна: Ааваа, би хүн алчихлаа.
Мир: Хэнийгээ?
Яна: Би чиний гар буугаар хүн алчихлаа.
Мир: Юу ч ойлгосонгүй. Чи мансуурчихаа юу?
Яна: Чи сонсч байна уу? Би Кириллыг алчихсан. Нэг эрэгтэй намайг мөрдөөд байсан юм. Би тэрийг буудчихсан, тэр Ритагийнд хэвтэж байгаа.
Мир: Юу? Яахаараа Ритагийнд?
Яна: Ямар ялгаа байна? Чи хүрч ирж чадах уу? Ирээд туслаач.
Мир: Рита яасан?
Яна: Тэр миний хажууд, дотор нь муухайраад. Бид машинд сууж байна.
Мир: За, та нар хаана байна?
Яна: Их сургуулийн хажууд.
Мир: Машиндаа сууцгааж бай, хаашаа ч гарч болохгүй, чи ойлгосон биз?
Яна: Би ойлгосон, мэдлээ. Чи ирэх үү?
Мир: Наанаа сууж бай, би одоо очлоо.
Рита: Саша юу гэсэн бэ? Яна, тэр юу гэсэн бэ?
Яна: Машиндаа сууж бай гэсэн.
Рита: Тэр амьд бол яахав? Түүнийг аварч болно ш дээ.
Яна: Рита, чи яах гэж хаалга онгойлгов оо?
Рита: Чи намайг буруутай гэж хэлмээр байна уу?
Яна: Чи яах гэж ер нь Москвад ирсэн юм?
Рита: Ээждээ...
Яна: Миний аав руу. Чамайг энд байгааг тэр мэднэ.
Рита: Харин чи миний байранд хар тамхи нуудагийг тэр мэдэх үү?
Яна: Чи хий юм харсан, тэнэг ээ. Тэр 1-р зэрэглэлээр ирж гэнэ, муу итали тахиа чинь. Чи юу хүсээд байгаа юм? Чи юундаа бидэнд наалдаад байгаа юм?
Рита: Харин намайг зүгээр л ашиглаад хаяж болно гэж чи боддог уу? Юу хийхээ би өөрөө шийднэ. Харин энэ чиний хэрэг биш! Харин Александр Борисович бид хоёрынх!
Яна: Тэр хэдийн мэдсэн үү?
Рита: Мэдэх болно. Бас тэр чамайг хар тамхичин гэдгийг ч мэдэх болно.
Яна: Худалдагдсан янхан.
Рита: Чи өөрөө янхан, алуурчин, өөрийн ухаангүй, зүгээр л хар тамхинд донтогч! Чи хүмүүсийг буудаж байна. Энэ болохгүй гэдгийг чи мэдэх үү?
Яна: Тэнэг ээ, би чамайг л аварсан!
Рита: Би чамаас гуйгаагүй, тэр хүн чам дээр ирсэн! Тэр хэн юм? Чи хаанаас олоов? Аа, чи түүнээс хар тамхины мөнгө зээлсэн байх нь. Мэдээж ш дээ.
Яна: За, гүйцээ, би уумаар байна. Үгүй бол чамайг алах байх.
Рита: Саша хаашаа ч битгий яв гэсэн!
Яна: Чи тэр Сашатайгаа хамт тонил!
--------------------------------------------------------------------------------------------
Вал: Цус ч алга, цогцос ч алга. Сум л байна.
Мир: Юу гэмээр байна?
Вал: Хуягт хантааз гэж бодож байна.
Мир: Хачин юм. Хаанаа ч цус алга уу?
Вал: Би бүгдийг шалгасан.
Мир: За алив, наашаа хүрээд ир.
Яна: Хаашаа?
Мир: Юуны чинь хаашаа? Риткагийнд.
Яна: Наана чинь яасан, ааваа?
Мир: Би ир гэж байна!
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Ядарсан уу?
Иль: Тиймээ, ядарлаа.
Оля: Ажлаар чинь шинэ юм юутай?
Иль: Зөндөө шинэ юм байна. Томоохон өөрчлөлт болсон.
Оля: Нээрэн үү? Ярихгүй юу?
Иль: Би одоо өрөөгүй болсон.
Оля: Яагаад вэ? Яагаад?
Иль: Нэг шинэ өвчтөн хүүхэн ирсэн юм. Тэгээд шуугиан дэгдээсэн. Тэгсэн мэдрэл муутай юм байж. Над руу дайрч, орилж хашхирч, харааж эхэлсэн. Эцэст нь гомдол мэдүүлж, надад түрээслүүлэхээс татгалзсан.
Оля: Яагаад дайрсан юм? Тэр чамаас юу ч юм хүссэн үү?
Иль: Үгүй ээ, би мэдэхгүй, өвчин нь хөдөлсөн байх.
Оля: Тэгвэл чи тэдэнд сэтгэцийн гажигтайг нь яагаад хэлээгүй вэ?
Иль: Ямар хэрэг байна? Манайд эрүүлээс нь илүү өвчтэйд нь итгэдэг.
Оля: Тэр хүүхэн ямар эрхтэй гэж тэгдэг юм? Шүүхэд өгөх юм уу?
Иль: Шүүх хэрэггүй байх, Оля. Тэр өвчтэй.
Оля: Чи яасан тайван ярьдаг юм бэ, энэ чамд огт хамаагүй юм шиг?
Иль: Энэ надад хамаагүй биш. Би зүгээр л энэ бүхнээс ядарч байна.
Оля: Илья, чи засвар хийсэн. Чи тавилга худалдаж авсан.
Иль: Тавилга уу? Би Томад бэлэглэчихсэн.
Оля: Чи буйдан тараах хэмжээний олигарх уу? Хүсвэл би маргааш очоод учрыг нь олъё.
Иль: Би хүсэхгүй байна. Хүүхдийн тухай ярилцъя.
Оля: Ямар хүүхдийн тухай?
Иль: Манай. Чи өглөө бодож үз гэсэн. Би өдөржин бодлоо. Би зөвшөөрч байна, хүүхэдтэй болцгооё.
Оля: Магадгүй, одоо ажлын тухай бодох хэрэгтэй биш үү?
Иль: Өглөө чи өөрөө хэлсэн, хэрэв бид хүүхэдтэй болбол бүх юм өөрчлөгдөнө гэж. Би ажил олно.
Оля: Сонс, би өнөөдөр Димтай уулзаж, чиний Настягаас зээлсэн мөнгийг өгсөн. Бас Настяд өгөх ёстой.
Иль: Бид түүнд ч гэсэн өгнө.
Оля: Өгнө өө. Дима дахиад л ажил санал болгосон. Цалин өндөр. Магадгүй, би гэж тэнэг, чамайг ажиллаж чадахгүйг мэдсэн бол дэмий татгалздаг байж.
Иль: Чи явахгүй.
Оля: Яагаад? Хэрэв чамд таалагдахгүй юм байвал Томагийн гэрт нүүж очиж болно. Би хоёр хүүхэд тэжээж чадахгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Машиндаа сууж бай.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Рита хаана байна?
Яна: Машинд сууж байгаа. Дээшээ өгсөхөөс айгаад байна. Та нар Кириллийг хааш нь хийсэн бэ?
Мир: Энд юу болсон бэ?
Яна: Намайг нэг эр мөрдөөд байгаа.
Мир: Тэр хэн бэ?
Яна: Кирилл, овгийг нь мэдэхгүй. Тэр уурхайнуудтай, чинээлэг амьдардаг. Клубт танилцаад намайг хоргоож эхэлсэн.
Мир: Ямар клубт?
Яна: Москвагийн ердийн нэг клубт. Харангуутаа л хайртай, амьдарч чадахгүй, минийх болно гэж хэлсэн. Би түүнд чи тэнэг үү, зайлаач гэсэн. Гэтэл тэр намайг мөрдөөд эхэлсэн. Товчхон, тэр гаж донтон ийшээ орж ирсэн. Ритаг бариад авахаар нь би буудаж, түүнийг оносон. Би түүнийг алчихсан уу?
Мир: Чиний Кирилл хуягт хантаазтай байж.
Яна: Юу гэнэ ээ? Юу? Чи тоглоогүй юу? Ашгүй дээ.
Мир: Чи чинь... чи чинь согтуу юм уу?
Яна: Чи юундаа бувтнасан юм? Мэдээж! Би хүн алсан гээд шоконд орчихсон байсан. Гэтэл үгүй байж.
Мир: Миний гар буу хаанаас чамд байдаг юм?
Яна: Нээрэн хаанаас вэ?
Мир: Хариул! Үгүй бол би өөрөө чамайг буудна! Ээж чинь чамайг голд шидсэн гэж хэлсэн.
Яна: Тэгээд харав уу, шидээгүй байна. Энийг Виктор авч явсан юм. Харин би Виктороос. Тэр дээр нь ээжийн мөнгийг авсан. Тэгээд зугтсан. Би Викторийг олсон. Тэгээд бүгдийг нь буцааж авчирсан. Гар бууг зүгээр ч нэг орхиогүй. Харав уу, хэрэг боллоо ш дээ.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Охиныг машинд аваач. Түүнийг дахиж харж чадахгүй нь.
Яна: Өө, Рит. Ороод ир, айх хэрэггүй. Цогцос байхгүй. Тэр явчихсан. Хар даа.
Мир: Чөтгөр лүүгээ тонилоод өг!
Яна: Явлаа.
Мир: Сайн уу, Рита.
Рита: Сайн уу, Саша.
Мир: Чи зүгээр үү?
Рита: Айсан, одоо зүгээр.
Мир: Чи яагаад надад юу ч хэлээгүй юм?
Рита: Мэдэхгүй ээ.
Мир: Тэгэхээр, надад үр хөндүүлсэн гэж худлаа хэлжээ.
Рита: Худлаа хэлсэн.
Мир: Хүү юу, охин уу?
Рита: Чамд баяр хүргэе, энэ охин. Одоо чи бүгдийг мэдлээ. Харин би юу хийхээ мэдэхгүй байна.
Мир: Би мэднэ. Би чамд хайртай, чи Москвад үлдэнэ.
Рита: Дараа нь яахав?
Мир: Дараа нь бүх юм сайхан болно. Зүгээр л... зүгээр л надад жаахан хугацаа өгчих.
Рита: Хэр?
Мир: Рита, би... Би 5 минутын өмнө миний охин нэг эрэгтэйг алсан гэж бодож байсан. Харин одоо би дахиад нэг охинтой болохоо мэдлээ. Энэ надад хугацаа гэсэн үг.
Рита: Харин надад тийм ч их хугацаа байхгүй, Саша. Цаашид юу болохыг би аль болох хурдан мэдмээр байна. Би үүний төлөө ирсэн. Би чиний амраг байж чадахгүй. Би чиний шийдвэрийг хүлээнэ, Саша.
Мир: Ойлголоо. Санаа зоволтгүй, би бүгдийг зохицуулна.
Рита: Хэрэв ерөнхийлөгчтэй хамт завгүй болчихгүй бол.
Мир: Тэгэхгүй. Юмыг яаж мэдэхэв, би Валеркаг үлдээе. Тэр буцаад ирж мэднэ.
Рита: Хэрэггүй. Зүгээр л намайг энд дахиж байхгүйгээр зохицуулаад өгчих. Янаг, бас хар тамхийг нь.
Мир: Юун хар тамхи.
Рита: Тэр өнөөдөр тэрнийхээ төлөө энд ирсэн.
Мир: Чи энэ бүхнийг мэддэг байжээ?
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Мэдээж, би өөрөө Ритаг тийш нь явуулсан. Чамаас аль болох хол, чи ойлгоогүй юм уу? Чи шинэ хүүхэдтэй болно. Би чамд хэрэггүй. Чи түүнийг илүү хайрлаж, халамжилна, харин би илүүдэл. Надад ядаж гэр бүл байсан, гэтэл одоо? Чи зөвхөн Ритаг боддог, ээж намайг бүр ч боддоггүй. Одоо надад дахиад юу ч байхгүй.
Мир: Хар тамхи чамд байгаа. Яасан? Рита надад бүгдийг хэлсэн.
Яна: Тэр чамд юу гэж хэлсэн? Юу? Чи тэр хар тамхийг нь өөрөө харсан уу? Тэр одоо юу ч гэж худлаа хэлнэ. Энэ түүнд ашигтай. Чи ойлгохгүй байна уу? Шинэ охин сайн, би муу болно. Утас чинь дуугарлаа.
Мир: Сайн уу, хайрт минь. Янка бид хоёр салхинд гараад. Зургийн аппаратаар зураг авсан.
Яна: Сайн уу, ээжээ.
Мир: Харанхуй болоо л биз. Санаа зоволтгүй, миний бие маш сайн. Удахгүй очлоо, үнсье.
Яна: Чи ээжид хэр удаан худлаа хэлэх вэ?
Мир: Энэ чиний хэрэг биш. Би өөрөө учрыг нь олно. Риткад дахиж битгий ойртоорой. Ээждээ нэг ч үг хэлж болохгүй. Ойлгосон уу?
Яна: Ойлгосон. Надад эмнэлэг авч өг.
Мир: Юу?
Яна: Миний эмчлүүлж байсан эмнэлэгийг санаж байна уу? Тэдэнд ямар нэг асуудал гарч, хаагдах гэж байгаа. Надад тэрийг аваад өгчих. Яасан, би ажил хийнэ, яг таны хүссэнээр.
Мир: Эмнэлэг ээ? Чамд уу?
Яна: Эмнэлэгийг, тиймээ, надад.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home