АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-2

50:36 мин.

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

Андрей        дүү нь

Миронов     сайд

+Кирилл      бизнесмэн

+Виктор      мужаан

+Кучмин      хувийн мөрдөгч

 

Эм

Яна             Мироновын охин

Ира             ээж нь

Рита            Мироновын нууц амраг

Галина Олягийн ээж

Оля             Ильягийн эхнэр

+Тома   худалдаачин

+Настя Андрейгийн найз хүүхэн, эмч

+Оксана      Ирагийн нарийн бичиг

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Гэр бүлийн амьдрал сайн уу? Найдвар биелсэн үү?

Иль: Бүх юм зүгээр.

Яна: Тийм харагдахгүй байна, ингээд амрагтайгаа явж байхыг харахад.

Иль: Гэр бүлийн амьдралтай энэ ямар ч хамаагүй.

Яна: Шууд хамаатай. Тэгэхэд чи намайг хуриман дээр нулимсан.

Иль: Би нулимаагүй.

Яна: Тэгвэл юу гэж хэлэх вэ?

Иль: Хүссэнээрээ хэл.

Яна: Чи намайг маш их өвтгөсөн. Надад ямар хэцүү байсныг чи мэдэх үү? Би өвдөөд, танайд очиж хаалгыг чинь шатаамаар санагдсан, чи угаартаж үхээд байхгүй болохын тулд. Чамайг бодохгүй байх гэж. Энэ өвчин миний амьдралыг хордуулсанд чи л буруутай. Энэ өвчний эсрэг эм байдаг бол сайхан аа, тиймээ? Яасан? Чи юундаа намайг ингэтлээ хараав? Чи өвчтөнөө ийм байдалд хүргэсэн. Новшийн сэтгэл зүйч. Чи уучлалт гуйхгүй юу?

Иль: Чиний зөв. Би чамтай унтах битгий хэл харилцаатай ч байх ёсгүй байсан. Би чиний өмнө буруутай, намайг уучлаарай.

Яна: Хэрэв би чиний өвчтөн байгаагүй бол? Бид өөр газарт уулзах байсан уу?

Иль: Өнгөрсөн гэж байхгүй байсан. Бүр нэг нэгнийгээ ч анзаарахгүй байсан.

Яна: Юундаа зогссон юм, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-2

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Сайн байна уу?

Эм:   Сайн уу.

Ира: Уучлаарай, танайд Виктор Куровский ажилладаг. Би түүнтэй яаж уулзаж болох вэ?

Эм:   Болохгүй.

Ира: Яагаад?

Эм:   Учир нь өнөөдөр мод ирээгүй.

Ира: Ойлгосонгүй?

Эм:   Хатагтай, та хаана байна? Тавилгын үйлдвэрт. Мод ирээгүй, харин ажилчид ирсэн. Хараад мод байхгүй бол ажил байхгүй. Тамхиа татлаа, хэсэг суулаа, тарлаа.

Ира: Ойлгомжтой. Тэр гэртээ харьсан уу?

Эм:   Мэдээж. Энд би түүнийг цагдаггүй. Би үйлдвэрийг манадаг.

Ира: Мэдээлэлд чинь баярлалаа.

Эм:   Чи юу хүссэн юм?

Ира: Юу ч биш.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За... Тийм байж. Намайг өргөөд өг. Би дотор талаас нь хаалгыг онгойлгоно.

Иль: Хүлээ. Чи ердөө л мөнгө авна гэсэн.

Яна: Тиймээ. Тэрийг авахын тулд тийшээ орох хэрэгтэй.

Иль: Чи өвчтэй юу? Энэ чинь авах биш хулгайлах болно. Энэ эрүүгийн зүйл анги.

Яна: Ийм байна, бусдын юмыг бол хулгайлдаг, өөрийнхөө юмыг бол авдаг. Би цагдаа руу ярьж болох байсан, гэвч аавд мэдэгдмээргүй байна. Энэ гэр бүлийн асуудал. Юун сүртэй юм? Мөнгө хэрэггүй юм уу? Намайг өргөөд өгчих, тэгээд яв. Чи чөлөөтэй. Би мөнгөө аваад яаж ийгээд харьчихна. Алив ээ, хүн байхгүй дээр өргөөч. Чөтгөр, чөтгөр гэж. Алив. Тэр ажилдаа байхгүй байна лээ.

Иль: Мөнгө гэрт нь байгаа гэж яагаад бодсон юм?

Яна: Бодоогүй. Зүгээр л шалгаж үзье. Тэр ямар офшорт хийсэн биш, мужаан юм чинь. Хараад байхад тэр бүгдийг нь үрсэн байх.

Иль: Энд хаана ч булж болно.

Яна: Энэ муу шүү. Ухаж ханалаа. Ямартай ч байшингаас эхлэе. Чи хатагтайд энэ хаалгыг нээж өгч чадах уу?     

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энд юу ч алга. Бүгдийг нь үзлээ.

Иль: Энд ялгаагүй бололтой.

Яна: За яахав. Эндээс олохгүй бол ногооны талбайд хайя.

Иль: Чи бүр тэнэг үү? Бид ийм амжилттайгаар ямар ч байшинд орж чадах байсан. Бас дурын ногооны талбайд ингэж хайх байсан.

Яна: Чи тэр өөрийнхөө солиотой эхнэртэйгээ ингэж ярь. Ойлгов уу? Би подвал руу явлаа.

Иль: Нааш ир.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Халуун тогоо. Эсгий гутал. Энэ юу вэ?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Үгүй ерөө!

Иль: Энэ юу вэ?

Яна: Аавын гар буу. Цуглуулгийнх. Хүлээ дээ. Чи сайн байна. Чамд хувь ирнэ. 

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Чимээгүй.

Яна: Яасан?

Иль: Чимээгүй. Чимээгүй. Нэг хүн ирж байна. Түргэл. Гүйх хэрэггүй. Бушуул. 

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  За яасан, Настенька? Санасан уу? Би чамд найз авчирлаа. Эсвэл найз бүсгүй. Танилцацгаа. Хөөе?

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Сайн уу.

Ира: Сайн уу.

Вик:  Чамайг ирнэ гэж мэдсэнгүй.

Ира: Чи миний мөнгийг хулгайлсан! Чи хулгайч.

Вик:  Би юу ч хулгайлаагүй. Тэр дээр, эсгий гуталд бүгд байгаа,нэг зоос ч дутаагүй. Зүгээр л энэ ухаангүй явдлыг яаж зогсоохоо мэдээгүй. Чиний нөхрийн шантааж... Энэ чинь хулгайн хэрэг. Ир. Энэ өөдгүй, бас гутамшигтай хэрэг. Чи чинь тийм биш. 

Ира: Өөрөөр надад санаа тавьсан уу?

Вик:  Тиймээ. Тиймээ, чамд.

Ира: Тэгээд зугтсан.

Вик:  Тиймээ, би зугтсан, яагаад гэхээр, чи намайг адгийн новш гэж бодож нөхөртөө буцаж очоосой гэж хүссэн. Хийх гэж байсан тэр зүйлийг чинь хийлгэхгүй гэж. Бодоод үз, чи нөхрөө, өөрийнхөө охины аавыг суулгахыг хүссэн. Энэ чинь нүгэл.

Ира: Чи адгийн шаар. Бас хулгайч.

Вик:  Намайг хэн ч гэж бодож болно. Гэхдээ би чамайг зогсоож чадсан.

Ира: Чи яг одоо миний бүх мөнгийг буцааж өгнө. Өчүүхэн амьтан.

Вик:  Тэгье. Мэдээж. Юу ч ойлгосонгүй. Бүгд энд байсан. Гар буу, мөнгө хоёулаа.

Ира: Чи өөдгүй шаар.

Вик:  Би... Яагаад гэдгийг би ойлгохгүй байна. Ира, би бүгдийг нь... Би юу ч аваагүй. Би андгайлж байна. Би юу ч аваагүй, Ира. Бүгд энд байсан. Одоохон... одоохон.. Би одоохон олно. Би ойлгохгүй байна. Тэд яаж алга болдог байна? Хүлээ. Битгий яваач. Би чамаас гуйя.

Ира: Хэрэв чи мөнгийг буцааж өгөхгүй бол би чамайг ална. Чи сонссон уу?

Вик:  Ира, намайг сонсооч. Би юу ч аваагүй. Би чамд андгайлж байна. Хүлээ л дээ. Ира!

Иль: Болгоомжтой.

Яна: Юу вэ, энд ус байна.

Иль: Юуны чинь ус. Тэр одоо буцаад ирнэ. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Үгүй намайг сонсооч. Чамаас гуйя. Сонсч байна уу? Нэг юм болсон байна. Ира. Нэг юм болж. Би...би юу ч ойлгохгүй байна. Юу... юу болсныг.

Ира: Чамайг үзэн ядаж байна!

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Та түүнийг шийтгэхийг би хүсч байна. Тиймээ, та бүгдийг зөв ойлгосон байна. Тэр миний мөнгийг буцааж өгөх ёстой. 

--------------------------------------------------------------------------------------------

Яна: За тэгээд, бид муугүй баг байна, хамтрагч аа. Чи бид хоёр зүгээр л Бонни, Клайд хоёр.

Иль: Би яах гэж үргэлж чамд итгэдэг юм бэ? Энэ бүхэн юу байсан бэ?

Яна: Энэ гэр бүлийн асуудал. Чи тайвшрахгүй юу, тэнэг ээ?

Иль: Энэ чиний хэрэг биш, тэнэг ээ!

Яна: Яадаг юм, тэд муудалцсан л биз. Тэгээд? Хэн мөнгө авах нь ямар ялгаатай гэж? Надад хэлээд өг. Намайг тэнэг гэхээ боль!Би тэнэг биш, ээж ч гэсэн мөнгөний хойноос ирсэн, чи сонссон. Бид ердөө л эхэлж амжсан. Энэ Мироновынхоны мөнгө. Явцгаах уу?

Иль: Мөнгийг эхэд чинь буцаах хэрэгтэй. Энэ түүнийх.

Яна: Чамд ямар хамаа байна? Илүү мөнгө хүсч байна уу?

Иль: Учир ньээж чинь түүнийг хулгайлсан гэж бодож байна.

Яна: Зөв ш дээ, учир нь тэр мөнгийг хулгайлсан. Ээж юу гэж бодох ямар хамаа байна?

Иль: Чи солиотой, бусдыг ердөө ч бодож чаддаггүй.

Яна: Бурхан минь. Өөрийнхөө биш юманд битгий хүрч зүрхэл! Үгүй ээ!

Иль: Тонилж үз!

Яна: Миний мөнгийг өг! Намайг жийх гээд үзээрэй, новш минь! Миний мөнгийг өгөөдөх!

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Хэрэв итгэл үнэмшил байхгүй бол эвлэрэл байхгүй, хорвоо, бурханлиг, харилцан зохицсон, өгөөмөр гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Эпиктет өөрийнхөө шавьд ингэж сургасан байдаг. Өөрийнхөө толгойноос уйтгар гуниг, айдас, шунал, атаархал, хорсон баясах, мөнгөний шунал, энхрий, тэвчээргүй зангаа хөөх хэрэгтэй. Энэ бүхнийг ганцхан Бурхан руу, зөвхөн Түүн рүү чиглүүлэхээс өөрөөр арилгах боломжгүй.Үүнийг сансар огторгуй, пантеизм гэж ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн монотеизм руу буцах гэсэн утгаар биш.Бидний ярьж байгаа бурхан христианчуудынх шиг хувийн бурхан биш. Тэр бол сансар, ойлголт, хувь заяаны нүүр царай.

Эр:   Юм асууж болох уу?

Ира: Тиймээ, болно.

Эр:   Үүнийг фатализм гэж ойлгох ёстой юу?

Ира: Үгүй ээ, үгүй. Фатализм, хамаагүй байдлын тухай энд яригдахгүй. Бусад хүмүүсийг өрөвдөж хайрлах, ялангуяа бидний хайртай тэр хүмүүсийг бодох сэтгэлтэйгээр бидэнд оноосон үүрэг хариуцлагыг бид зөрчиж болохгүй

Иль:     Ирина Михайловна, уучлаарай. Тантай түр уулзаж болох уу?

Ира: Би одоо лекцтэй байна.

Иль: Энэ маш чухал.

Ира: Уучлаарай. За, Илья, юу болсон юм?

Иль: Таны мөнгө.

Ира: Юун мөнгө?

Иль: Серпуховын. Май, энэ.

Ира: Байзаарай, та энийг хаанаас авсан бэ?

Иль: Янагаас авсан. Түүнд дахиад гар буу үлдсэн.

Ира: Юун гар буу?

Иль: Таны нөхрийн. Бас тэр түүгээр буудсан.

Ира: Хүлээгээч, би юу ч ойлгосонгүй.

Иль: Виктор таны мөнгийг хулгайлаагүй.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Сайн уу. Та надтай уулзах нь уу?

Куч:  Таачихлаа.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Бид юун дээр зогслоо?

Эр:   Бид хайрлаж явдаг хүмүүсийн зовлон шаналал.

Ира: Аа, тийм. Тиймээ.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Бурхан минь, би юу хийчих вэ?

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Настя мэдсэн. Би дараа нь шинийг тавина.

Анд: Тэгвэл чи юунд авчирсан юм? Яваад шинийг тавь! Яагаад ийм болдог байна?

Иль: Мэдэхгүй ээ, би ирсэн чинь хагарчихсан байсан.

Анд: Ийм юмтай Настятай яаж театрт очих юм?

Иль: Би болгочихлоо.

Анд: Бороог яахав?

Иль: Бороо орохгүй, тайвширч  үз.

Анд: Нааш нь өг. Эндээс яв. Чи зөвхөн гай л авчрах юм, Иль. Муу мутант!

--------------------------------------------------------------------------------------------

Куч:  Мөнгө хаана байна, Витя?

Вик:  Тэр байсан.

Куч:  Би үүнийг хэдийн сонссон. Гол үг нь байсан. Одоо хаана байна?

Вик:  Мэдэхгүй ээ.

Куч:  Мэдэхгүй гэнэ. Тэгвэл хэн мэдэх вэ?

Вик:  Би... мэдэхгүй.

Куч:  Витя, Витя. Ой санамжийг чинь сэргээе.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чиний мэдрэл ах хаана байна?

Анд: Чи юу хийж яваа юм?

Яна: Чиний ах хаана байна гэж би асуулаа.

Анд: Эхнэрийндээ.

Яна: Хаяг нь?

Анд: Би чамд хаягийг нь өгөхгүй.

Яна: Өөрийнхөө утсаар залга.

Анд: Юу болсон юм?

Яна: Өөрийнхөө утсаар залгаадах!

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Байна уу. Андрей, Илья усанд орж байна.

Яна: Оля, сайн уу.

Оля: Хэн бэ?

Яна: Яна Миронова байна. Нөхөртөө миний мөнгийг өг, дараагийн удаа би алдахгүй гэдгийг хэл.

Оля: Юун мөнгө?

Яна: Чи өөрөөс нь асуу. Дахиж ийшээ битгий залгаарай.

Анд: Юу болсон юм бэ?

Яна: Бурхан минь.

Анд: Чи намайг уучлаарай, энд удах хэрэггүй, би ажилтай байгаа.

Яна: Илья явсан нь шууд мэдэгдэж байна, нэг л цэвэрхэн, тухтай болчихож. Өө, за, за. том, насанд хүрсэн хэмжээ байна.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Ажлаасаа ирэнгүүтээ шууд усанд ордог.

Иль: Бүгчим байна.

Оля: Зөндөө мөнгө олсон уу?

Илья:   Урдын адил. Юу болсон юм?

Оля: Юу ч болоогүй. Чиний янхан ярьсан.

Иль: Ямар янхан?

Оля: Яна. Бодвол түүнтэй өдөржин зугаацаад сая усанд орсон байлгүй. Чамайг мөнгө буцааж өг гэсэн.

Иль: Оля, би бидний бүх мөнгийг алдчихсан. Бооцоонд тавиад хожно гэж бодсон, гэвч алдчихсан. Яна Серпуховад байдаг ээжийнх нь нууц амрагийг дээрэмдэх санал тавьсан юм. Би зөвшөөрөөд хамт явсан. Энэ.. энийг Настягаас авсан юм.

Оля: А, энэ чухал биш.

Иль: Чи миний ярьж байгааг сонсч байна уу? Би бидний мөнгийг буцааж олох гэж хичээсэн.

Оля: Өөрөөр, чи тэр өлөгчинтэй дахиж холбогдсоноо ойлгохгүй байна.

Иль: Би мөнгө олох гэж оролдсон.

Оля: Чамд өөрт чинь дургүй хүрмээр биш үү? Яв. Яваач. Яв гэж байна. Яваач...

Иль: Оля. Оля.

Оля: Яв. Чи түүнтэй мөнгөөр унтдаг биз дээ?

Иль: Чи юу яриад байна аа?

Оля: Гомдчихсон уу?

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Байна уу.

Иль: Байна уу. Түүнд утсаа өгчих.

Яна: Байна уу.

Иль: Чи тэнэг үү? Ольгад юу ярьсан бэ?

Яна: Өө, чиний эхнэртэй их сайхан ярилцсан. Миний мөнгө хаана байна?

Иль: Чиний ээжид байгаа.

Яна: Чи юу дэмийрээд байна. Талыг нь авах уу, тэг л дээ, хуваая.

Иль: Би чамтай юу ч хуваалцахгүй. Би их сургуульд ээжид чинь аваачиж өгсөн.

Яна: Чи худлаа хэллээ. Чи ямар тэнэг юм бэ?

Анд: Би энд ямар хамаатай гэж?

Яна: Чи яагаад надтай яваагүй юм? Андрей, хамт ууя. Их хэрэгтэй байна.

Анд: Би болохгүй.

Яна: Чи яагаад хүүхэн шиг аашлаад байна? Би чамайг таньсангүй. Андрей. Андрей? 

--------------------------------------------------------------------------------------------

Тома:   Урд нь бүх юм өөр байсан. Би өөрөө эрчүүдийг сонгодог байсан. Миний эргэн тойронд эрчүүд үргэлж байсан. Өвөл нь саунд, зун нь зусланд. Огт инээдтэй юм биш. Гурван жил ганцаараа байгаа. Тэгсэн ч ээж, эгч дүү нар гээд зөвлөгөө авахаар гүйгээд очих хүмүүс байдаг. Харин намайг эмэгтэй хүн гэдгээр нь хэдийн хүлээж авахаа больсон. Гэтэл би тогтвортой харилцаа, сексийг хүсдэг. Би үүний төлөө турсан, тэгээд яасан? Ямар ч ашиггүй, зөвхөн идэхийг л хүсдэг. Баярлалаа.

Бүгд:    Баярлалаа.

Иль: Аан гээч, Том, чи гэртээ хонуулах уу?

Тома:   Би үгүй гэж хэлсэн.

Иль: Хэзээ хэлсэн юм?

Тома:   Тоглоод байна уу? Чи ингэхэд намайг сонссон уу?

Иль: Мэдээж сонссон.

Тома:   Тэгвэл гүйцээ. Хонох газаргүй бол зочид буудалд оч.

Иль: Надад мөнгө алга.

Тома:   Харин надад хувийн амьдрал байхгүй. Чам шиг юмнуудаас болж. Ер тэгээд Илья. Чамд эхнэр чинь байна.

Иль: Тиймээ. Аан тийм, чиний хэлсэн хувийн амьдралын тухайд....

Тома:   Болъё, баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Виктор.

Куч:  Ирина Михайловна...

Ира: Виктор. Витя.

Куч:  Та энд юу хийж явна?

Ира: Чи тэрийг яачихсан юм?

Куч:  Би таныг хэлснийг л хийсэн.

Ира: Виктор.... Түүний хүлээсийг тайл. Хүлээсийг тайл гэж байна!

Куч:  Хэлснээр чинь болог.

Ира: Витя. Витя. Виктор, чи намайг сонсч байна уу? Тэр яасан юм бэ?

Куч:  Санаа зоволтгүй, тэр амьд.

Ира: Эмнэлэгт аваачих хэрэгтэй. Чи чадах уу?

Куч:  Түүнд эмнэлэг хэрэггүй. Харин та ирэх хэрэггүй байсан юм.

Ира: Тайван. Босож чадах уу?

Вик:  Энэ үнэн. Санаа зоволтгүй. Бүх юм зүгээр. Мөнгө хаачсаныг би үнэхээр мэдэхгүй.

Ира: Намайг уучлаарай. Намайг уучил. Чи юу ч аваагүйг би мэднэ. Яв. Арилж үз! Яваад өг! Уучлаарай. Намайг уучил.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чамд нэг юм харуулах уу?

Анд: Хөх үү?

Яна: Хөх биш.

Анд: Хөх. Бүгд хөхтэй байдаг.

Яна: Цэнэгтэй шүү, болгоомжтой. Оросын гэсэн бүх юм мартагдсан, тийм үү?

Анд: Бурхан минь, энэ юу гээч аппарат вэ? Чи үүгээр буудсан юм уу?

Яна: Тиймээ, чиний ахыг. Машин оносон нь харамсалтай.

Анд: Чи бидний машиныг оносон байх нь. Дараагийн удаа чи хаашаа гэдгийг мэдэх үү, түлшний сав руу бууд.

Яна: Чи хэлсэн шүү.

Анд: Ер нь олон хүмүүс хардалтаас болж шоронд суудаг. Тиймээс энэ хэвийн зүйл.

Яна: Чинийхээр би хардсан юм уу?

Анд: Би хардсан юм уу?

Яна: Хардалт биш уур. Тэгэхэд тэр хурим дээр намайг биш тэр тэнэгийгээ сонгосон.

Анд: Чиний зөв.

Яна: Өөдгүй хулчгар.

Анд: Чиний зөв. Үнэндээ нэг тэнэг юм яриад байсан.

Яна: Худлаа, амаа тат. Ид.

Анд: Насьтик.

Настя:  Энд юу болж байна?

Анд: Настя, энэ Ильятай уулзахаар ирсэн юм.

Настя:  Илья энд амьдардаггүй.

Яна: Үгүй ээ? Байз, би нэг л ойлгосонгүй. Чи намайг түүгээр сольчихсон юм уу?

Анд: Би Настяд хайртай. Настя, би цамцаа индүүдсэн, театрт очиход бэлэн.

Настя:  Харин чи эндээс яв.

Яна: Чи юундаа тушаасан юм? Чи энд бүртгэлгүй биз дээ?

Настя:  Би одоо намалдагийг чинь нээгээд өгнө.

Яна: За, боллоо, залуус аа. Би явлаа.

Анд: Настя...

Настя:  Чи сууж бай!

Яна: Аяар, аяар. Болгоомжтой. Түүнийг хайрла, тэр сайн залуу.

Настя:  Дахиад энд ирвэл би чамайг гаргаж хаяна.

Яна: Өөрийнхөө ээлжийг хүлээ, Настя. Хамт байсанд баярлалаа, Андрюш.

Настя:  Явахад бэлд, тэнэг ээ. Би театрыг өөрчлөөгүй.

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Хөөе?

Иль  А?

Эр:   Архины мөнгөө төл.   

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Ир, санаа бүү зов. Шарх яаж аньдагийг чи мэдэх үү? Яг нохойных шиг. Яг онигоо шиг юм боллоо. Танк хаана байгааг мэдсэн бол хэлэх байсан.

Ира: Чи инээж байна уу?

Вик:  Тиймээ.

Ира: Чи намайг үзэн ядах ёстой.

Вик:  Яасан гэж? Чи ирсэн, намайг аварсан.

Ира: Би чамайг арай л алчихсангүй.

Вик:  Юу гээч, намайг энэ насанд минь ингэтэл нүдэж байгаагүй. Арван жилд, их сургуульд. Зүгээр ээ. Цэрэгт татагдаагүй нь аз.

Ира: Би өөдгүй өлөгчин.

Вик:  Үгүй дээ. Чи сайхан сэтгэлтэй. Харин чи өөрөө энийгээ мэддэггүй.

Ира: Би мөнгөө авсаныг чи мэдэх үү?

Вик:  Би ойлгосон. Чамд байгааг би ойлгосон. Харин одоо чи намайг мөнгийг аваагүйг мэдлээ. Үүний төлөө тэвчиж болно.

Ира: Чи намайг уучлах уу?

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Юу хийж байна?

Тома:   Чи яасан, уучихсан уу?

Иль: Дээвэр дээрээс үсэрмээр санагдаад. Тэгээд л уучихлаа. 

Тома:   Чи залгаж болсонгүй юу? Чи мэднэ, уумаар байвал утасдаад тусламж гуйх хэрэгтэй.

Иль: Би гуйсан, чи татгалзсан.

Тома:   Орооч.

Иль: Гайхалтай эмэгтэй.

Тома:   Хэн?

Иль: Чи, Тома. Хүсүүштэй.

Тома:   Чи яаж байна аа? Чи яачихсан юм? За, болно! Боллоо! Боль! Гараа ав! Чи юу гэж бодоов? Уучихвал бүгдийг болгоно гэж бодсон уу?

Иль: Өвдөж байна.

Тома:   Намайг эзэмдэхээр ирсэн үү?

Иль: Чи өөрөө л хүссэн.

Тома:   Хэзээ?

Иль: Группд бүгдэд нь ярьсан байсан.

Тома:   Чи ямар өөдгүй новш вэ.

Иль: Тиймээ, азгүй амьтан. Яаж чамтай таардаг байна аа?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чамайг хүлээж байлаа. Ингээд болсон уу?

Ира: Гар буу хаана байна?

Яна: Гол руу шидсэн. Ёо-оо! Ээж, өвдөж байна ш дээ, новш гэж! Гол руу хаясан гэж би хэллээ!

Ира: Адгийн шаар.

Яна: Чи мөнгөө авна гэж хэлсэн, би яваад авсан. Энэ манай мөнгө.

Ира: Чи надаас урвасан!

Яна: Учир нь чи өрөвдмөөр амьтан. Тэр чамайг жийж байхад чи зургийг нь цуглуулаад л. Тэр чамайг зогсоохыг хүссэн гэнэ. Тэр худлаа хэлсэн. Бас чамд мөнгийг чинь өгөх бодолгүй байсан. Харин чи тэнэг!

Ира: Чи хаанаас мэддэг юм?

Яна: Би шүүгээнд Ильятай хамт байсан. Бод доо, бүгдийг сонссон!

Ира: Чи өвчтэй хог!

Яна: Харин чи маш эрүүл байх нь! Аавыг суулгахыг хүссэн чи эрүүл үү? Витька чамайг зогсоосон нь аз болж. Тэр жаахан ч гэсэн тус болсон.

Ира: Би чамайг дахиж харахыг хүсэхгүй!

Яна: Харахгүй!

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Тэр галзуу юмтайзөвхөн гэр бүлийн асуудлаар хөөцөлдсөн үү?

Анд: Хэн ч түүнтэй хөөцөлдөөгүй. Ильятай уулзахаар л ирсэн.

Настя:  Яах гэж?

Анд: Яах гэж гэдгийг мэдэхгүй. Тэд мөнгөө хуваалцаагүй юм уу хаашаа юм. Тэр гар буу авч явна лээ. 

Настя:  Юун гар буу?

Анд: Би хаанаас мэдэх юм, Настя? Нэг тийм аварга том гар буу. Сонсооч, тэр ахыг онох шахсан гэсэн. Чи яасан бэ?

Настя:  Тэр Ильяг буудсан юм уу?

Анд: Настя, тэр машин руу буудсан. Яасан бэ?

Настя:  За..

Анд: Настя! Чи хаачих гээв, одоо жаахан үлдсэн.

Настя:  Оляд хэлэх хэрэгтэй.

Анд: Чи...

Настя:  Тэр солиот хаана амьдардагийг чи мэдэх үү?

Анд: Буцаад мордвол би чамд хэлнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Энэ бидний хувьд маш чухал үйл явдал. Манай компани маш сайхан нэр хүндтэй. Энэ жил “Росмед” компанийг хамгийн үр дүнтэй улсын компани гэдгийг зүгээр ч нэг хүлээн зөвшөөрөөгүй юм. Яагаад гэдгийг мэдэх үү? Учир нь манайх нээлттэй, ил тод удирдлагын тогтолцоотой.Рубль болгон, өөрөөр, та бүхний рубль, мөн миний рубль ч гэсэн бидэнд, татвар төлөгч та бүхэнд...

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Ира, бүх юм зүгээр үү?

Ира: Хүнд өдөр байлаа.

Мир: Хэний цус вэ?

Ира: Даралтаас бол хамраас цус гараад.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Ира, юу болсон юм? А?

Ира: Аав бид хоёрыг шинэ жилээр Парис руу явуулсаныг санаж байна уу? Зочид буудалд халаагч унтраачихсан, бид ингээд хэвтэж байсан. Нэгэндээ дулаацаад л.

Мир: Би армид Парист байсан шиг хогийн байж үзээгүй.

Ира: Чи тэнд амьдрах яагаад дургүй байсныг би мэднэ.

Мир: Яахав, би тэдний загасан талхыг амсаж үзсэн. Тэгэхэд амьдралдаа тийм амттай юм идэж үзээгүй байсан.

Ира: Бид үлдэх ёстой байж. Хэрэв талх боовны цехтэй, чи талхчин байсан бол бидний бүх юм өөр байх байлаа.

Мир: Амралтын өдрөөр явцгаая, зугаалъя. Талх идье.

Ира: Хаашаа?

Мир: Юу хаашаа, Парис руу. Хоёр хоног.

Ира: Чи нээрэн үү?

Мир: Тиймээ.

Ира: Мэдэхгүй юм.

Мир: Явцгаая. Явцгаая аа, явцгаая.

Ира: Явцгаая. Үгүй ээ, явцгаая, би үнэхээр явмаар байна.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Яна, миний гэдэс томроод байна. Манай группт энийг харж байгаа, тэд Ирина Михайловнад хэлнэ.

Яна: Италичуудаас олсон гэж хэл.

Рита:    Би үр хөндүүлээгүйг ээж чинь мэдчихнэ ш дээ. Би айж байна. Бас Сашад хэлэх хэрэгтэй. Тэр эцэг нь.

Яна: Тэр хүүхэдтэй. Хайртай эхнэртэй, тэдний бүх юм сайхан, шинэ байшинтай, шинэ амьдралтай, үзэсгэлэнтэй охинтой.

Рита:    Чи үзэсгэлэнтэй биш харин өлөгчин.

Яна: Чи өөрөө өлөгчин! Эрдмийн зэрэгтэй янхан! Чи биднээс юу хүссэн юм?

--------------------------------------------------------------------------------------------

Мир: За.

Рита:    Би очлоо.

Мир: Хаашаа.

Рита:    Москвад, чиний хүссэнээр. Амралтын өдрүүдээр. Эсвэл чи бодлоо өөрчилсөн үү?

Мир: Тиймээ, мэдээж, хүрээд ир.

Рита:    Би чамд хэрэгтэй юу?

Мир: Тиймээ, маш их.

Рита:    Янаг миний байрнаас зайлуул.

Мир: Яах юм? Шууд буудалд оръё.

Рита:    Би өөрийнхөө гэрт очмоор байна!

Мир: Ойлголоо, би бүгдийг хийнэ.

Рита:    Тэгвэл уулзатлаа баяртай. Үнсье.

Мир: Би ч гэсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Нуруу өвдөж байна.

Тома:   Чи өчигдөр яаж мандуулсанаа санаж байна уу?

Иль: Сайн санаж байна.

Тома:   Тэгээд юу байсан бэ?

Иль: Чи өөрөө л намайг хэн ч оролддогүй гэж хэлсэн. Тэгээд л би оролдсон. Сайхан эмэгтэй, гоё биетэй.

Тома:   Чи доромжлоод байна уу?

Иль: Би тоглоогүй, Том. Чи сайхан бүсгүй.Чамтай өөрийн эрхгүй секс хүснэ.

Тома:   Нээрэн үү?

Иль: Үнэн.

Тома:   Хэрэв би чамайг зогсоогоогүй бол?

Иль: Асуудалгүй байх байсан.

Тома:   Дүүрсэн... тэнэг. Юу гээч, харин ч аятайхан байсан. Сэрэл гэгчийг мэдрээгүй зуун жил болж. Энэ даашинзыг хоёр жилийн өмнө худалдаж авсан юм, өмсөхөөс ичдэг байсан.

Иль: Тайлах гэсний хэрэггүй, чамд зохиж байна.

Тома:   Шөнөжин өөртөө дүгнэлт хийлээ.

Иль: Тэгээд юу гэж дүгнэв?

Тома:   Маш гоё байсан гэж дүгнэсэн. Хэлэхэд ичмээр ч, үнэхээр сайхан байсан. Ганцхан юм л онцгүй. Энэ бүхэн согтуугаар болсонд.

Иль: Би одоо эрүүл.

Тома:   Болиоч! Гараа тат!Муусайн эрчүүд, муугаа мэдэхгүй байж бас санаатай.

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Тэр энд амьдардаг гэж Андрей хэлсэн. Оля, хэрэггүй юм биш үү?

Оля: Хэрэггүй ээ? Тэр миний нөхрийг буудсан.

Настя:  Яахав, хэтрүүлсэн л биз.

Оля: Харин шил?

Настя:  Би мэдэхгүй юм. Би чамтай хамт орох уу?

Оля: Эндээ сууж бай. Би өөрөө чадна.

Настя:  Аан тийм, шилний мөнгийг битгий мартаарай.

Оля: Настя, чи шилэндээ санаа бүү зов.

Настя:  Юуны чинь санаа бүү зов? Хагалсан юм бол мөнгөө төлөг.

Оля: Хэрэв 10 минутын дараа буцаж ирэхгүй бол түргэн дуудаарай. Тоглосон юм.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Хар өглөөгүүр... Юу хэрэгтэй юм бол? Өө, Оля. Яаж явна? Чи солиотой юм уу?

Оля: Ийм байна. Би үүнийг их удаан тэвчсэн. Би сургуулиас хойш хэнийг ч зодоогүй, гэтэл чи хүсээд байх шиг. Би чамайг мулгуу, ухааны хомсдолтой гэж хардаггүй.

Яна: Энэ нөхрөөс чинь болсон уу?

Оля: Сонс, өлөгчин минь. Хэрэв чи миний нөхрийг дагаад байвал би чамайг ална. Ойлгосон уу?

Яна: Тэгэхээр ийм байна, чиний архичин чинь юу ч ойлгодоггүй юм. Тэр мулгуу.      

Оля: Аа, тэгвэл ойлгоогүй байх нь.

Яна: Гэрийн ажилд туслахаар ирэв  үү?

Оля: Тиймээ. Алив, туслах уу?

Яна: Тэг ээ. Мэдээж, туслаач.

Оля: Харин чи хаачих гээв? Нааш ир. Чи яасан бэ? Гараад ир. Хамтдаа хөгжилдье.

Яна: Тонил солиотой хүүхэн минь.

Оля: Гараад ир, новш оо!

Яна: Тайвшраач! Бидний хооронд юу ч байгаагүй. Би зөвхөн үнсэхийг  л зөвшөөрсөн, өөр юмгүй.

Оля: Харин одоо чи минийхийг үнсэх болно. Муу янхан.

Яна: Зурагт уу?

Оля: Яагаад чимээгүй болчихов?

Яна: Бас зөөврийн компьютер.

Оля: Гараад ир.

Яна: Чи үүнийхээ төлөө надад маш үнэтэй төлнө! Сонссон уу?

Оля: Гараад ир, тооцоо хийцгээе.

Яна: Муу өлөгчин.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи айчихсан уу? Дахиад юм үлдсэн, би чиний бүх хувцаснуудыг хэрчиж хаяна.

Яна: Оля, ганцхан хувцаснуудыг битгий оролдоорой, гуйж байна.

Оля: Чамд түүнээс юу хэрэгтэй юм?

Яна: Тийм л юм болчихсон. Түүнд мөнгө хэрэгтэй, надад тусламж хэрэгтэй байсан. Өөр юм байхгүй.

Оля: Чи түүнийг буудсан!

Яна: Яаж вэ? Надад сум ч байгаагүй. Зүгээр л нүүрэн дээр нь харуулсан, би буудаагүй.

Оля: Хэрэв чи дахиад түүнд ойртовол би чамтай ярихгүй, шууд зүйл дуусгана. Ойлгосон уу?

Яна: Тиймээ, ойлгосон.

Оля: Сайн байна.

-----------------------------------------------------------------------

Яна: Хөөе, мэдрэл муутаа! Та нар өнгөрсөн, за!

Оля: Сонсогдохгүй байна, буугаад ир!

Настя:  Сая юу унасан бэ?

Оля: Унасан бол өнгөрсөн гэсэн үг. Чамаас асуусангүй, уучлаарай. Уучлаарай.

Настя:  За, за.

--------------------------------------------------------------------------------------------

Тома:   Чи яах гэж ирэв?

Оля: Ярилцах гэж.

Тома:   Надтай юу?

Оля: Ильятай.

Тома:   Ямар нэг юм болсон уу?

Оля: Үгүй ээ, яасан?

Тома:   Зүгээр. Орооч.

Оля: Ямар гоё даашинз өмсөөв? Нэг тийшээ явах нь уу?

Тома:   Тиймээ, зах руу.

Оля: Тэр хаана байна?

Тома:   Тэнд. Хүзүүний зүүлт бий юу? Чамд зохино.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Би шөнөжин унтсангүй.

Иль: Би ойлгож байна.

Оля: Би энэ бүхнээс бүр галзуурах нь.

Иль: Уучлаарай. Би бүгдийг залруулахыг л хүссэн.

Оля: Чи надад яагаад шууд бүгдийг хэлээгүй юм?

Иль: Яагаад гэвэл би хулчгар.

Оля: Харин би шулам.

Иль: Гайхалтай хос.

Оля: Намайг уучлаач. Би чамд дэмий юм ярьсанд уучлаарай. Би тэгж бодохгүй байна.

Иль: Ойлгомжтой. Чи л намайг уучил. Би өчигдөр уугаад бие барьж чадсангүй.

Оля: Үүнд би буруутай.

Иль: Ингэж битгий ярь. Чи үүнд ямар ч хамаагүй. Би бидний мөнгийг алдсан.

Оля: Тэр мөнгө цаашаа.

Иль: Би чадна гэж бодсон. Дүүрсэн архичин.

Оля: Битгий тэгж ярь. Битгий тэгж яриач. Чи юуных нь архичин байх юм.    

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Үдэшлэг зохисонгүй юу, эсвэл олигтойхон мансуурч чадсангүй юу? Чи юунд дуугай байна? Би чамтай ярьж байна.

Яна: Тийм биш.

Мир: Юу тийм биш гэж? Энийг юу гэх вэ? Энд заваарч гэнэ. Эмчлүүлээгүй удаж байна уу?

Яна: Ааваа, битгий хашхир. Би цэвэрлэчихнэ.

Мир: Энд ханы цаасыг нь солих хэрэгтэй. Хаалга солих хэрэгтэй.

Яна: Би эхнэртэй хүнтэй холбогдсон юм. Түүний тэнэг эхнэр нь ирээд бүгдийг будаа болгосон.

Мир: Чамд гар хүрээгүй юу?

Яна: Үгүй ээ. Ямар их айсан гээч. Ванны өрөөнд нуугдсан.

Мир: Ойлгож байна. Яах гэж эхнэртэй хүнтэй зууралдсан юм?

Яна: Тэр их таалагдсан.

Мир: Бусдын гэр бүл бусниулах сайн юм биш.

Яна: Тийм үү? Би бол мэднэ. Тэр надад эхнэртэй гэдгээ хэлсэн.

Мир: За, за, юм юм болдог. Алив, юмаа бэлд, гэртээ харьцгаая.

Яна: Яах гэж гэртээ? Бүх юм зүгээр, би түүнээс салсан, эхнэр нь дахиж ирэхгүй.

Мир: Гэртээ харь гэж байна! Би энд засвар хийх хэрэгтэй байна.

Яна: Юун засвар? Би харимааргүй байна. Буудалд очъё л доо.

Мир: Дараа нь би зочид буудал засварлах уу? Алив, гар!

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Өө, энэ миний...

Мир: Зогс!

Яна: Ааваа, миний хойноос битгий гүйгээрэй! Өмнөх шигээ өвдөг чинь дахиад хавдана, мартчихсан юм уу? Би орой гэртээ харина. Тоглоомгүй надад нэг чухал ажил байгаа, ааваа. Би гэртээ харина, амлаж байна. Баяртай. Баяртай, баяртай.    

--------------------------------------------------------------------------------------------

Окс:  Ирина Михайловна.

Ира: Юу?

Окс:  Би шинэ сандалын талаар.

Ира: Тэд хаана байх нь надад хамаагүй. Өөр шийд, Оксана.

Окс:  За.     

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Сайн уу.

Ира: Чиний бие яаж байна?

Вик:  Гайгүй. Өчигдөрийг бодвол арай дээр.

Ира: Ашгүй дээ.

Вик:  Харин чи?

Ира: Яг адилхан, арай дээрдлээ.

Вик:  Хоёулаа уулзах уу?

Ира: Би их завгүй байгаа.

Вик:  Тэгвэл амралтын өдөр байж болно. Хүрээд ир, хамт загасанд явъя. Энд ямар сайхныг чи мэднэ.

Ира: Виктор, бид дахиад уулзах хэрэггүй. Надад нөхөр, гэр бүл байдаг, би дахиж энэ бүгдийг сүйтгэмээргүй байна.

Вик:  Ойлгож байна. Хэрэв чи гэнэт загасанд явахыг хүсвэл заавал ирээрэй.

Ира: За, ойлголоо. Хэрэв би гэнэт загасчлахыг хүсвэл. Дахиад намайг уучлаарай.

Вик:  За зүгээр дээ. Чи ямар ч буруугүй.

Ира: За, за, баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Наташа, сайн уу.

Нат:  Сайн уу.

Иль: Над дээр хүн ирсэн үү?

Нат:  Тиймээ. Алла Погодина, өрөөнд чинь байгаа.

Иль: Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Иль: Чи Алла Погодина юм уу?

Яна: Пагодина Алла Борисовна.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home