50:36 мин.
Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов сайд
+Кирилл бизнесмэн
+Эдуард боксчин
+Валера Мироновын жолооч
+Эр 1,2
+Сергей Алексеевич
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита
Галина Олягийн ээж
Оля Ильягийн эхнэр
+Вика Эдуардын эхнэр
+Тома
+Охид 1,2
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Эд: Чи хэн бэ?
Иль: Оройн мэнд. Би сэтгэл зүйч. Таны эхнэр тантай ярилцаач гэж хэлсэн юм. Ийм орой ирсэнд уучлаарай, эрт ирж амжсангүй.
Эд: Муу тэнэг. Ороод ир.
Иль: Баярлалаа.
Эд: Уух уу?
Иль: Баярлалаа, би уудаггүй.
Эд: Тэр чамд хэдийг төлсөн?
Иль: Уучлаарай, би энэ мэдээллийг хэлж чадахгүй.
Эд: Чадна. Яагаад гэхээр тэр миний мөнгө. Тэр хүүхэн намайг эмчлэхээр ирсэн элдэвийн тэнэг юмнуудад үрдэг юм. Миний мөнгийг өгөөд эндээс арилж үз.
Иль: Уучлаарай, би бүгдийг нь зарцуулчихсан.
Эд: Хэрэв халааснуудыг чинь шалгавал яахав? Олвол яахав? Бүгд минийх.
Иль: Эдуард, надад хүрэхэд би дургүй.
Эд: Тиймээ. Ярих эрх чөлөө гэж.
Иль: Хэрэггүй. Гар хүрэхгүй байя, тэгэх үү?
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 2-1
--------------------------------------------------------------------------------------------
Галя: Би хөөрөгдөөгүй, Оля. Би зүгээр л гуйж байна. Дараагийн удаа, тэгэх үү? Тэр бохир юмнуудаа тусдаа тавьж байг.
Оля: Таны юмнуудыг тусад нь хураах юм уу?
Галя: Оля, манайд зөвхөн зураг л байна.
Оля: Тиймээ, эднийг Илья худалдаж авсан. Бүгдэд нь зориулж.
Галя: Өө, тэр зураг худалдаж авсан гэнэ. Тэр зураг худалдаж авч, гайхалтай! Тэр сагс худалдаж авчээ, баярлалаа. Айлын эрчүүд шиг байр худалдаж авдаг ч болоосой.
Оля: Бурхан минь. Юунаас нь бурууг хайхаа ч мэддэггүй. Бид оймсоо хийсэн гэнэ. Чи юунд оймсоо ээжийн хувцсан дунд хийсэн юм?
Иль: Уучлаарай, би санаандгүй тэгж.
Оля: Юу ярина вэ, чи энд огт хамаагүй. Ээж бүр залхааж байна. Энэ юу вэ?
Иль: Энэ гадаа зугаалж байгаад.
Оля: Би цэвэрлээд өгье.
Иль: Зүгээр болчихно.
Оля: Гүйцээ. Энэ сард хуримын зардлаа төлж дуусгаад байр хайя.
Иль: Бид Андрейгийнд хэсэг амьдарч болно.
Оля: Юу гэнэ ээ, Настя тэр хоёртой амьдрах юм уу?
Иль: Аан, нээрэн тийм.
Оля: Мэдэхгүй юм, Настятүүний юунд нь болдог байна? Чи яагаад ингэж оройтов?
Иль: Өвчтөнтэй ажиллаад.
Оля: Ямар хүн байна?
Иль: Сайн залуу. Анхан шатны зөвлөгөө өгсөн.
Оля: Сайн байна.
Иль: Тиймээ.
Оля: Баярлалаа. Юм идэх үү?
Иль: Үгүй ээ, би ядарлаа. Шүршүүрт ороод унтлаа.
Оля: За, тэг.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Хөөе, чи яагаад тийм жаахныг хийсэн юм бэ?
Эр: Тийм байгаад нь баярла, чи надад бөөн өртэй.
Яна: Хөөе, би өгнө. Дахиад жаахан өгчих, тэгэх үү?
Эр: Мөнгөтэй болчихоод ирээрэй.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Сонсооч, сайн уу. Чи тэрийг таньдаг биз дээ?
Яна: Хэнийг?
Эм: Яагаав, нөгөө хэн. Товчхондоо, тэр бидэнд зарахгүй байна, болгоомжлоод байх шиг. Чи бидэнд зохицуулж чадах уу, харин би чамд халааж өгье. Чи яасан бэ?
Яна: Тонил. Чи хэдэн настай вэ? Чамайг яаж клубт оруулаав?
Эм: Чөтгөр гэж, ямар хамаа байна аа? Би зүгээр л аваад татаж үзмээр байна. Зохицуулаач.
Яна: Энэ амсаж үздэг зайрмаг биш. Олс аваад шууд өөрийгөө дүүжлэх гээд үзээч. Тэнэг амьтан. Чи юундаа зогссон юм? Эндээс зайл, чиний байх газар биш!
Эм: Чи одоо мэдрэл юм уу?
Яна: Зайлаач! Эндээс гар!
Эм: Өө, байж бай!
Эм: Тэрийг барьж бай.
Эм: Мэдрэл муут чинь. Түлхээд, муу новш.
Яна: Та нар ангиараа ирээ юу?
Эм: Чи энд хамгийн ухаантай нь уу?
Яна: Чи бүр даварсан уу?
Эм: Муу новш! Өлөгчин!
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Намайг санаж байна уу?
Яна: Чи хэн бэ?
Кир: Кирилл. Туулайнуудыг санаж байна уу?
Яна: Юун туулайнууд, чи юу дэмийрээд байна?
Кир: Чамтай мөн ч хөгжилтэй байсан. Чи их таалагдсан, надтай хамт яваач.
Яна: Тонилж үз.
Кир: Намайг тонилгох аюултай.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: За?
Рита: Яна, би ярилцах хэрэгтэй байна.
Яна: Бид маргааш ярилцаж болох уу, би одоо унтмаар байна.
Рита: Би цаашид чадахгүй нь. Би жирэмсэн гэдгээ бусдаас нуусаар залхалаа. Би аймаар хордлогтой, дээр нь хичээлдээ суух хэрэгтэй. Би өнөөдрийын лекцэнд арай л шээчихээгүй.
Яна: Чи лекцийн өмнө юм бага уугаач, тэгээд л боллоо.
Рита: Би гэртээ харимаар байна. Италид нуугдах нь тэнэг санаа байж. Сарын дараа миний гэдэс бүгдэд мэдэгдэнэ, тэр үед ээж чинь бүгдийг мэднэ. Тиймээс би Москва руу явна, би жилийн чөлөө авчихвал хэн ч намайг мэдэхгүй.
Яна: Алив, чимээгүй. Чшш! Битгий сандар, найз минь, санаа зоволтгүй. Хоёр сарын дараа дадлага дуусаад бүгд явцгаана. Чи ганцаараа үлдэнэ. Харин одоохондоо би мэдэхгүй юм, олны өмнө хэлхэгэр хувцас өмс л дөө. Бүдүүнээ нуухын тулд, тиймээ?
Рита: Би бүдүүн юм уу?
Яна: Үгүй ээ, чи бүдүүн биш. Битгий уйл, уучлаарай. Чи зүгээр л жаахан тэнэгхэн. Чи ойлгохгүй байна. Чиний бүх юм дажгүй,чи Италид байна. Удахгүй чи хөөрхөн хүүхэдтэй болно. Би байрыг чинь түрээслүүлнэ, чиний амьдралд хангалттай хүрэлцэхээр.
Рита: Чи яагаад түрээслүүлэхгүй байна? Наанаа бүр тухалчихсан, чамд бүх юм хамаагүй биз. Чи яах гэж миний хувцсыг өмсөөв? Хурдхан тайлаач.
Яна: Тайлахгүй. Гомдоллож гэнэ. Чи гэр бүл сүйрүүлэх шахсан. Чамайг наанаа байгаа цагт аав ээж хоёр асуудалгүй. Тиймээс наанаа суугаад цухуйхгүй бай. Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: За.
Ира: Би одоохон өглөөний унд бэлдээдэхье.
Мир: Хэрэггүй, унтаж бай, би өөрөө. Сэрээсэнд уучлаарай. Ажилдаа явахад арай эрт байна.
Ира: Өө, бурхан минь. Болиоч. Ажилдаа яваач. Хоцроно шүү.
Мир: Амжина.
Ира: Амжихгүй. Саша.
Мир: Үгүй ээ, би хүсч байна.
Ира: Саша, хэрэггүй л дээ, тэгэх үү?
Мир: Яасан бэ?
Ира: Хэрэггүй л дээ.
Мир: Би бас ямар буруу юм хийчихэв?
Ира: Учир нь чамд биш. Би чадахгүй. Нээрэн шүү.
Мир: Юу чадахгүй гэж?
Ира: Нэг л болохгүй байна.
Мир: Яаж?
Ира: Яахав дээ, ингээд л, юу ч болох ёсгүй.
Мир: Би үүнд итгэхгүй байна.
Ира: Саш, хэрэв чи ийм юм хийх гэж шинэ байшин авсан юм уу?
Мир: Тиймээ, авсан. Бид бүгдийг дахиж эхлүүлнэ гэж тохиролцсон, би хамт байна. Бид зөвшилцсөн, юу болсон юм?
Ира: За боллоо, чи дэндүү хичээгээд байна. Үгүй нээрэн. Ингэж хичээх хэрэггүй.
Мир: Тиймээ, би хичээж байна, яагаад гэвэл би чамдаа хайртай. Чи намайг өөр юм харуулах ёстой гэж боддог уу?
Ира: Саша, би юу ч бодоогүй. Чи урд нь хагас жил намайг оролдоогүй. Гэтэл одоо бараг өдөр болгон шахуу.
Мир: Миний бодлоор, чи тэр мужаанаа мартаж чадахгүй байгаа, тийм болоод л чи надтай унтдаггүй.
Ира: Түүнийг Виктор гэдэг.
Мир: Виктор далдраг.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Бидний байшин үнэхээр сайхан. Чамд маш их баярлалаа. Бүдүүлэг байсанд намайг уучлаарай. Одоо бүх юм зүгээр үү?
Мир: Одоо бүх юм зүгээр. Улам дээр болно.
Вал: Өглөөний мэнд, Александр Борисович.
Мир: Өглөөний мэнд, Валера.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав аа, новш гэж! Ирэхээсээ өмнө залга гэж хичнээн удаа хэлэх юм? Гүйцээ, түлхүүр нааш нь өг.
Мир: Би залгасан, чи хариулахгүй байсан. Юунд хувцастайгаа унтдаг юм? Бүр ухаангүй болоо юу?
Яна: Би хувцастайгаа унтаагүй. Өглөө явж ярилцлаганд орсон.
Мир: Тэгээд яав?
Яна: Яагаа ч үгүй, хаана ч авахгүй байна гээд бод. Хаа сайгүй арын хаалга.
Мир: Ярилцлагын тухайд чи худлаа хэллээ.
Яна: Чи итгэхгүй байна уу? Надад үнэхээр мөнгө хэрэгтэй. Надад идэх юм алга. Надад жаахан юм өгч болох уу?
Мир: Яая гэхэв, мөнгө өгсөн. Миний асуудал биш. Чи бүгдийг нь үрсэн. Гурав хоног дампуурлаа.
Яна: Чиний асуудал биш бол тэр л биз.
Мир: Гэртээ буцаж оч. Тэнд хөргөгч үргэлж дүүрэн.
Яна: Би гэртээ харихгүй гэж би чамд хэлсэн. Надад энд сайхан байна.
Мир: Яагаад хувцаснууд газраар хөглөрч байдаг юм? Аа? Асуугаад байна, энэ хувцаснууд яагаад газраар байна?
Яна: Ёстой гоё хувцаснууд. Би хувцасны шүүгээ янзлаад, хурааж амжсангүй. Гүйцээ, түлхүүр.
Мир: Би чамд юу ч өгөхгүй. Пүү, явж угаагаач, заваан гахай минь!
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Ритка чамайг энд амьдраг гэж байлгасан. Гэтэл чи новширч суудаг. Тэр зүгээр биз дээ?
Яна: Би мэдэхгүй ээ.
Мир: Та нар харьцдаг уу?
Яна: Аав аа, танд ямар хамаа байна?
Мир: Аавдаа хэдэрлэх хэрэггүй. Зүгээр л сонирхож байна.
Яна: Ритагийн бүх юм сайн. Тэнд залуухан, царайлаг италчууд зөндөө. Та санаа зовох хэрэггүй. Рита өөрийнхөө аз жаргалыг олно.
Мир: Чи нөгөө.. янз бүрийн өвс хэрэглэхгүй байгаа юу?
Яна: Аав аа, та юунд ингэдэг юм бэ? Энэ өнгөрсөн явдал.
Мир: За, за, боллоо. Май. Өөртөө хүнс худалдаж ав. Дахиад өгөхгүй. Байхгүй!
Яна: Баярлалаа. Би чамд хайртай. Сонсов уу? Баярлалаа.
Мир: Би ч гэсэн чамд.
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Тайвшир, Вика. Та нулимсаараа намайг уярааж чадахгүй. Би танай нөхөртэй очиж уулзахгүй.
Вика: Гуйя, түүнийг уучлаач.
Илья: Тэр над руу дайрсан.
Вика: Тэр уг нь их сайхан сэтгэлтэй.
Илья: Тийм байна лээ. Гэхдээ би ганцхан бөөртэй.
Вика: Та.. та ойлгохгүй байна, тэр биднийг харахыг хүсдэггүй. Би хүүтэйгээ хамт найзындаа амьдардаг. Яагаад, яагаад... аавд нь юу тохиолдсоныг би хүүхддээ тайлбарлаж чадахгүй байна. Би юу хийхээ ч мэдэхгүй. Тэг л дээ. Яахав, нэг удаа таныг цохьсон. Би ч гэсэн өртөж байсан.
Илья: Хэрэв тэр өөрөө хүсэхгүй бол би тусалж чадахгүй.
Вика: Үнэндээ хандах хэн ч надад алга. Энийг хар даа. Миний хүү түүнд зурсан юм. Би... би төлнө, хамаагүй. Зүгээр л хэд гэдгээ хэлчих.
Илья: Мөнгөө далд хий.
Вика: Тэг л дээ, би танаас гуйя.
Илья: За яахав, би нөхөртэй чинь уулзъя.
--------------------------------------------------------------------------------------------
Люда: Сайн уу. Сергей Алексеевич таны өрөөнд байгаа. Хүлээж байна.
Мир: Өглөөний мэнд, Сергей Алексеевич.
Сер: Сайн уу, Александр Борисович. За, энд төвхнөсөн үү?
Мир: Тиймээ, тансаг газар байна.
Сер: Тансаг аа ч хат. Засгийн газрын хороолол. Хөгжиж л байна. За тэгээд, тушаалыг чинь угаах уу?
Мир: Юун тушаал?
Сер: Юуны чинь юун? Чамайг томилсон тушаал, хамгийн гол юм ширээн дээр байгаа.
Мир: Арай эрт тэмдэглээгүй биз?Хараахан батлаагүй байгаа. Гэнэт боливол яахав?
Сер: Сонс, Саша, чи нээрэн тэнэг юм уу, юу юм? 100% батлах болно. Удирдлагыг хүлээж авахад бэлд. Харин би гавъяаны амралтандаа гэдэг шиг өөрөөр, тэтгэвэртээ гарна.
Мир: Бурхан өршөөг.
Сер: Бурхан чамайг өршөөнө. Гол бусад нь өршөөх болтугай. Чиний төлөө. Мартсанаас, Саша, чи Иратай хамт заавал энэ ажлаа тэмдэглээрэй. Та хоёр юу болсон?
Мир: Хайр хэвээрээ.
Сер: Түүнд бидний эсрэг зөндөө баримтууд байж байдаг.
Мир: Санаа зоволтгүй, Сергей Алексеевич. Тэр хайртай нөхрөө суулгана гэж үү? Зүгээр л хардалт нь хэтэрсэн.
Сер: Та нар муу хөгшнийг айлгаад л. Тэгж болохгүй.
Мир: Дахиад тэгэхгүй.
Сер: Чи удахгүй ажлаа хүлээж авах болохоор... би тэр баримтуудыг үзсэн. Тэнд хүсвэл биднийг бариад өгч мэдэхээр зарим нэг юмнууд харагдана лээ.
Мир: Юу болсон юм? Бүх юм миний хяналтанд байгаа.
Сер: Хяналтанд. Харин бүх юм миний хяналтанд байгаа, Саша. Тиймээс, чи тайван ажиллаж, би амарч байхын тулд бидний шугамаар нэг объект ол, тэгээд тийш нь бидний авсан бүгдийг шилжүүл.
Мир: Ойлголоо, Сергей Алексеевич, санаа зоволтгүй. Би бүгдийг шилжүүлнэ.
Сер: За тэгээд, Сашок? Манай орос заншлын дагуу үнсэлцье.
Мир: Бурхан өршөөг.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Ноён Кучмин тантай хувийн асуудлаар уулзана гэнэ.
Куч: Ирина Михайловна.
Ира: Өдрийн мэнд.
Куч: Таны Викторыг олсон. Тэр Серпуховод амьдардаг, тэндэхийн тавилгын үйлдвэрт ажилладаг. Энд түүний зурагнууд, хаяг, утасны дугаар нь байгаа. Хийдэг бүх юм нь өглөө болгон загасчилдаг.
Ира: Суучих. Тэр энэ байшинг худалдаж авсан юм уу?
Куч: Түрээсэлдэг.
Ира: Ганцаараа амьдардаг уу?
Куч: Ганцаараа. Заримдаа нэг эмэгтэй ирж хонодог. Ажлынх нь эмэгтэй. Үйлдвэрт хамт ажилладаг.
Ира: Тэрний зураг бий юу?
Куч: Байхгүй. Зургийг нь авах уу?
Ира: Евгений, надад таныг санал болгохдоо янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг гэж хэлсэн.
Куч: Тэгж бодъё. Та чухам юу сонирхож байна?
Ира: Хүн өөдгүй загнасан гэж бодъё. Та түүнийг шийтгэж чадах уу? Тэр юу хийснээ ойлгохын тулд.
Куч: Би түүнийг нүдэж болно. Хэрэв та энэ тухай бол. Тэр нэг юм ойлгох үгүйг би мэдэхгүй. Хэрэгтэй юу?
Ира: Галзуураа юу? Аа..
Куч: Би үргэлжлүүлэн түүнийг ажиглах уу?
Ира: Үгүй ээ. Энэ хангалттай. За.. баярлалаа.
Куч: Баярлалаа. Хэрэв хэрэгтэй бол холбогдоорой.
Ира: Тэгнэ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Лаванда урт банзал фукси өнгөтэй зохицдогийг та мэдэх үү? Бас богинохон ягаан арьсан дээл сүүлийн үеийн чиг хандлага. Энэ.
Эм: Мэдэхгүй юм. Хэд вэ? Би хэзээ ч иймийг өмсөж байгаагүй.
Яна: Өмсөх цаг нь болсон. Өмсөөд үз. Би энэ бүгдийг сайн хямдруулж байна. За.
Ира: Сайн уу.
Яна: Ээжээ, аавтай яриач. Тэр надтай ярихгүйгээр дахиад л ирлээ. Энэ юун шалгалт вэ? Юун цэцэрлэг вэ?
Ира: Яна, сайн уу.
Яна: Сайн. Та түүнтэй яриач. Энэ дэндсэн хяналт, энэ буруу гэдгийг түүнд хэл.
Ира: Чи юу болж байна?
Яна: Янзтай. Сайн. Би чамд хэлээд байна, чи сонсч байна уу?
Ира: Мэдээж сонсч байна. Би чамтай уулзаагүй удсан байна.
Яна: Та наашаа ирдэггүй ш дээ.
Ира: Би наад байранд чинь очихгүй. Хаа нэгтэй хамт хооллоё.
Яна: Хэдэн цагт?
Ира: 14:00 цагт над руу хүрээд ир.
Яна: За, ойлголоо. Үнсье, ээжээ. За тэр, энэ л байхгүй юу. Та харж байна уу? Манайд нэг бүсгүй ирсэн, явахдаа огт өөр бүсгүй болчихлоо. Ердөө 15.000 рубль, энэ бэлэг л гэсэн үг.
Эм: Баярлалаа. Би яг энэ хэвээрээ явна.
Яна: Энэ чигээрээ яв даа. Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Байна уу? Надад 15-д хийчих. За яахав, надад 10-т хийчих, үлдсэнийг нь өөртөө ав. Би шилжүүлнэ, харин битгий булаарай. Чиний нуувчнаас болж би өөртөө маникюр хийж чадахгүй байна.
--------------------------------------------------------------------------------------------
Настя: Сайн уу.
Иль: Сайн уу.
Настя: Гар заваан, чиний гэрчилгээ тэнд байгаа.
Иль: Баярлалаа.
Настя: Их сүрхий болж, цүнхтэй. Бидэнтэй хооллох уу?
Иль: Үгүй ээ. Би үйлчлүүлэгчтэй.
Настя: Үгүй ер, өвчтөнүүдтэй байсан, одоо үйлчлүүлэгчидтэй.
Иль: Даажигнахаа боль. Сайн уу.
Анд: Сайн уу.
Иль: Чи дажгүй юу, Настя?
Настя: Хөгийн. Григоривич ивээн тэтгэгч нартайгаа юунд ч юм асуудалтай, ирэх сард манай эмнэлэг хаагдана. Тэр энэ асуудлыг шийдэх гэж оролдож байгаа ч одоохондоо нэг тиймэрхүү.
Иль: Мэдмээр юм байна. Харин өвчтөнүүд нь?
Настя: Зүгээр, шинээр авахгүй байгаа.
Иль: Муу байна. Харин та нар?
Настя: Бид яана гэж? Бид хүлээж байна.
Иль: Тэгээд та нар юу хүлээсэн юм? Григоривич бүтэхгүй бол яахав? Байр түрээсэл, баг байна, та нарт Григоривич хэрэггүй.
Настя: Бизнесийн болон нөхөн сэргээх суут ухаантан. Харин чи бидэнд түрээсийн мөнгө өгөх үү?
Иль: Надад байхгүй, зээл авч болно ш дээ, эсвэл жижиг байр олж болно.
Анд: Настя, энийг одоо яах вэ?Гарт наалдаад байна.
Настя: Гурилаа элд.
Анд: Хэр удаан?
Настя: Гарт наалдахгүй болтол.
Иль: За, за, саад болохгүй байя.
Настя: Тэр бүр наалдчихааргүй дээр нь би очихоос. Эмнэлэгтэй болоод залгаарай.
Иль: За.
--------------------------------------------------------------------------------------------
Эм : Чамд сайхан байна уу?
Мир. Тиймээ. Хэлээч.... нэг юм хэлээч.
Эм: Чамд юу хэлэх вэ?
Мир: Чи надад хайртай гэдгээ.
Эм: Юу гэнээ?
Мир: Юу ч биш.
Эм: Яасан бэ?
Мир: Дуугай хэвтэж бай.
Эм: Чи яагаад байгаа юм бэ?
Мир: Би дуугай хэвтэж бай гэж хэллээ! Надад интернэтээс нэг бүсгүйг олоод өг. Тэр тэнд заавал байгаа. Рита Волкова.
Эм: Сонсооч, тэр Волкова чинь саяаараа.
Мир: Би чамд мөнгө төлж байгаа, хэвтээд хай. Тэр Италид сурч байгаа.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Гэртээ ир.
Яна: Яах гэж?
Ира: Чи аавынхаа нууц амрагийн гэрт амьдарч байна. Энэ зүгээр үү?
Яна: Зүгээргүй. Байр худалдаж аваач. Тэнд хамт амьдрая.
Ира: Нэг бол чи хэсэг бидэнтэй амьдрах юм уу?
Яна: Үгүй ээ.
Ира: Одоо аавтай чинь хэцүү цаг үе дээр байгаа. Биднийг холбож байгаа ганцхан хүн нь чи. Бид чамайг санаж байна. Бид зүгээр л жирийн нэг гэр бүл шиг байцгаая.
Яна: Ээжээ, юу болсон юм?
Ира: Би Викторыг олсон.
Яна: Монаккод уу?
Ира: Серпуховод. Загасчилаад л. Тавилгын үйлдвэрт ажиллаж байгаа. Би нэг хүнээс олж өгөөч гэсэн юм. Харин одоо энийг яахаа мэдэхгүй байна.
Яна: Мөнгө нь яасан?
Ира: Би чамд мөнгө яриагүй. Яаж энэ бүхэн болсныг би ойлгохгүй байна.
Яна: Маш амархан. Тэр зүгээр л таныг маллаад хаясан. Тэр мөнгөө үрж дуусахаас нь өмнө очиж авах хэрэгтэй.
Ира: Хэрэггүй.
Яна: Юу?
Ира: Явж хайна гэдэг тэнэг санаа.
Яна: Ээж. Чи түүнээс болж аавтай асуудалтай биш үү? Тэгээд л одоо болтол тэрийг хайдаг.
Ира: Бидэнтэй хамт амьдрах уу?
Яна: Намайг ашиглаж байгааг мэдэх үү? Гэр бүлийн асуудлаа хүүхдийнхээ тусламжтай шийдэж болохгүй.
Ира: Ойлгохгүй юм. Гэртээ амьдрах тийм хэцүү юу? Энэ юу юм? Энэ тийм хэцүү юу?
Яна: Ээжээ, чи ойлго, хэрэв та нар нэг нэгэндээ хэцүү байхад би та нартай хамт ямар байхав?
Ира: Ойлгомжтой. Сонссонд баярлалаа. Би ажилдаа явах болчихож.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Энэ үү?
Мир: Үгүй.
Эм: Энэ?
Мир: Биш.
Эм: Энэ.
Мир: Хүлээ. Утасны дугаар нь байна уу?
Эм: Байна. Энэ хэн юм?
Мир: Хуйвалдааны эзэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------
Эд: Өө. Чи яаж байна? Чамд хүчтэй байв уу, чанга залуу?
Иль: Дажгүй ээ.
Эд: Яах гэж ирэв? Даагаа нэхэх үү?
--------------------------------------------------------------------------------------------
Эд: Би зургаан настайгаасаа эхлэн бэлтгэл хийж, аварга болохыг хүсдэг байлаа. Бүр хүүхэд байхаас үүнийг мөрөөдсөн. Намайг хаана өссөнийг мэдэх үү?
Иль: Мэдэхгүй.
Эд: Майкадук, мэдэх үү?
Иль: Энэ хаана вэ?
Эд: Хаана гэнэ шүү. Каргандад нэг тийм уурхайчдын дүүрэг байдаг. Тэнд би, бас миний дасгалжуулагч хамт өссөн.Би тэндээс ирсэн юм. Джомшидович надад яг аав шиг байсан. Тэр энэ хорвоод байхгүй нь болж дээ.
Иль: Чи юунд уусан юм? Маргааш тэмцээнтэй биз дээ?
Эд: Надад ялах хэрэг байхгүй.
Иль: Ойлгосонгүй? Тэгвэл чи яах гэж..?
Эд: Мөнгөний төлөө. Хүмүүс надад бооцоо тавина. Ингэж их мөнгө цуглуулдаг. Яагаад гэхээр, би ялагдах ёстой, тав дахь тойрогт унаж өгнө.
Иль: Аа, чи бүгдийг хуурдаг байх нь. Ойлгомжтой.
Эд: Өөрийгөө, Викаг. Бас хүүгээ. Би яг циркийн нохой шиг. Хэвт гэсэн бол хэвтэнэ. Эхний удаа хэвтээд байр авсан. Дараагийн удаа тавилга. Гурав дахь нь машин. Новш гэж, ер больж чадахгүй юм.
Иль: Эдик, би чамд нэг юм хэлье. Харин намайг битгий цохиорой, за юу?
Эд: Энэ надад рефлекс болчихсон юм.
Иль: Чи хулчгар. Чамд ялах аймаар байдаг. Яагаад гэхээр, чи дараа нь үргэлж ялах хэрэгтэй болно. Аваргуудын эрэлт өөр байдаг. Харин тэр айгаагүй.
Эд: Тэр 6 настай байсан. Түүний өмнө бүх амьдрал нь байсан. Түүнд мөнгө олох, гэр бүлээ тэжээх хэрэгцээ байгаагүй.
Иль: Мөнгө чиний хулчгарыг зөвтгөх хэрэгсэл. Мөнгө чамд юу ч өгдөггүй. Эхнэр чинь чамаас эмээдэг, хүү чинь айдастай, орондоо шээдэг. Чи ийм л гэр бүлтэй.
Эд: Хэрэв яг одоо болихгүй бол чи ч гэсэн ороо цусаар будна.
Иль: Юу ч өөрчлөгдөхгүй.
Эд: Эндээс яв.
Иль: Эхнэртэйгээ яриарай. Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Галина Петровна, үүнийг танд. Таны цагаан хэрэглэлийн сагс.
Галя: Энэ үү? Баярлалаа. Хамгийн хямд, хортой материалтай. Баярлалаа.
Оля: Сайн уу. Сайхан байна.
Иль: Мөнгө оллоо.
Оля: За. Юм идэх үү?
Иль: Оля.
Оля: А?
Иль: Зээл авъя.
Оля: Байрны юу? Тэгье л дээ. Би эмнэлэгт давхар ээлжинд гарч болно.
Иль: Байрных бишээ. Настя эмнэлэг хаагдаж байгаа гэсэн.
Оля: За, тэгээд юу гэж?
Иль: Бид хотын захад байшин түрээслэж бүх багаа тийш нь аваачиж болно.
Оля: Бид тэнд бас хамт амьдрах уу?
Иль: Үгүй ээ, бид тэнд мөнгө хийж байр авна. Энэ тоглоом биш, Оля. Энэ чинь боломж. Өөрийнхөө эмнэлэгийг нээх боломж. Хар даа, би бүгдийг бодолцсон. Бид 20 өвчтөнд зориулсан байшин түрээслэнэ. Аз ахуйн зардал, хоол хүнс, цалин энэ бүхэн 1900 болно. Чамд лиценз авч өгнө, тэгээд Григоровичгүйгээр. Бүх багаа тийш нь шилжүүлээд урдын адил ажиллана.
Оля: Илья. Юуны чинь эмнэлэг? Чи өөрөө мэргэжлийн хувьд өсөх ёстой. Чамд хувийн практик байна, өөрийн өрөө, үйлчлүүлэгчидтэй. Ямартай ч болж байна. Чамд энэ эмнэлэгт авах зээл яагаад хэрэгтэйг мэдэх үү? Дахиад л өөрийнхөө архичид, хар тамхичдыг аврахын тулд. Чиний группт тэд бага гэж үү?
Илья: Би хэнийг ч авардаггүй. Би тусалдаг. Тэд надад тусалдаг. Чи мэднэ.
Оля: Авардаг. Тэгээд хамгийн аймшигтай нь энэ чамайг сүйтгэдэг.
Илья: Энэ худлаа.
Оля: Энэ үнэн. Настя эмнэлэгийн хаалгаар гарангуутаа л тэд хэн гэдгийг шууд мартдаг, өөрийнхөө амьдралаар амьдардаг. Өглөө нь буцаж ирээд дахиад санадаг. Харин чи шууд л тэдний асуудалд оролцдог. Чи тэдний амьдралаар амьдарч эхэлдэг, заримтай нь унтдаг. Гүйцээ, ямар ч зээл авахгүй. Гуйя, энэ сэдвийг орхиё. Ээж, та унтаагүй л байна уу? Ээж?
--------------------------------------------------------------------------------------------
Анд: За?
Яна: Сайн уу, Андрей. Хаашаа алга болов? Намайг мартсан уу?
Анд: Чи хэн бэ?
Яна: Харин би чамайг санаж байна.
Анд: Яна.
Яна: Юу ч юм ярилцах уу?
Анд: Чамаар юу байна?
Яна: Зүгээр л залгасан юм.
Анд: Миний бүх юм дажгүй.
Яна: Ингээд болоо юу? Тодорхой яриач.
Анд: Өөр юмгүй. Би ажлаа хийгээд, нэг эмэгтэйтэй амьдарч байгаа.
Яна: Аа, азтай юмаа.
Анд: Хэн нэгэнд аз таардаг.
Яна: Би чамайг ганцаараа гэж төсөөлдөг. Би хаана ч ажиллаггүй. Чамайг үргэлж боддог. Чи ямар сайхан сэтгэлтэйг. Ямар сайн хүн гэдгийг. Чамайг санадаг.
Анд: Овоо доо.
Яна: Хайр аа, надад чиний тусламж хэрэгтэй.
Анд: Битгий л тэгээрэй.
Яна: Үгүй нээрэн дээ, чи овоо мөнгө олно.
Анд: Яна, би тэр гэмт хэргээс холдсон.
Яна: Хүлээ. Хүлээ. Юун гэмт хэрэг? Энэ их амархан, тэгээд л гүйцээ.
Анд: Амархан гэж байхгүй.
Яна: За яахав, би хүлээе.
Анд: Чи тэнэг юм уу, би ойлгохгүй байна.
Яна: Тэнэг.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Бүсгүй, үйлдвэр тэнд байдаг.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн уу. Танайх хэдэн цаг хүртэл ажилладаг вэ?
Эм: Чамд ямар хэрэг байна?
Яна: Зүгээр л танайд ажилд ормоор байна.
Эм: Өнгөлөгчөөр үү?
Яна: Өнгөлөгчөөр. Би бас цэцэрлэгээс хүүхдээ авч амжих ёстой.
Эм: Амжина. Манай ээлж 17:00 цаг хүртэл. Хэрэв хэрэгтэй бол би чамайг үргэлж эрт явуулна.
Яна: Ойлголоо. Өглөө хэдэн цагт байх ёстой вэ?
Эм: 8-д. Хоцрохгүй.
Яна: Үгүй ээ, үгүй, би хоцрох дургүй. Дургүй. За ашгүй дээ, тэгвэл би хөдөлмөрийн дэвтэртээ явлаа. Тэгэх үү? Тэгээд тань дээр ирье. Баярлалаа.
Эм: Тэг ээ. Би чамайг хүлээж байя.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Бооцоо тавих гэсэн юм.
Эр: Юунд.
Иль: Өнөөдөр Эдуард Гарозов тулалдана.
Эр: Тиймээ. Эдуард Гарозов, Юрий Галушка хоёр 8 минутын дараа.
Иль: Хэрэв 1000-ыг тавиад Гарозов ялагдвал хэдийг хожих вэ?
Эр: Харьцаа 1:5 гэвэл 1500 болно.
Иль: Тодорхой нэг раундад болох уу?
Эр: Болно. Харьцаа 5:6, нийтдээ 5.600-г хожно.
Иль: Гарозовт бүгдийг нь тавъя. Тав дахь раундад ялагдахаар.
Эр: 150.000. Хүлээж авлаа. Хожил нь 840.000.
Иль: Баярлалаа. Харин тулааныг хаана үзэж болох вэ?
Эр: Тэндээс аппликейшн татаад үзээрэй.
Иль: Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Эр: 2-р раунд. Гарозов шууд л улайрсан дайралт үзүүлж байна. Бид Эдуардыг ийм байхыг хараагүй их уджээ. Жинхэнэ араатан, мангас. Галушкад ямар хэцүү байгааг хар даа. Тэр цохилтыг алдчихлаа. Дахиад цохилт! Энэ чинь юу вэ? Галушка уначихлаа. Энэ ялалт бололтой. Үнэхээр Эдуард яллаа гэж үү? Тиймээ, гүйцээ! Эдуард Гарозовын 2-р раундын цэвэр ялалт!
Эд: Вика, баярлалаа. Би чамдаа хайртай. Хүү минь, чиний аав аварга. Жаалаа, чи намайг сонсч байна уу, би чамд...
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Том, мөнгө зээлээч.
Тома: Сайн уу.
Иль: Сайн уу. Мөнгө зээлээч.
Тома: Хэдийг?
Иль: 150-ыг.
Тома: Чи ингэхэд хэдэн өдөр эрүүл байсан бэ?
Иль: Тоолоогүй.
Тома: Харин минийх 1923 өдөр. Би өдөр бүр тоолдог. Учир нь, энэ миний хувьд чухал, харин чамд чухал биш.
Иль: Чи надад өдрийн тухай юу яриад байна? Чи тусалж чадах уу, үгүй юу?
Тома: Мөнгө чамд ямар хэрэгтэй?
Иль: Гэрийнхээ бүх мөнгийг алдчихлаа. Бооцоо тавиад хожно гэж бодсон юм.
Тома: Тоглож эхэлсэн үү?
Иль: Юу ч эхлээгүй байна.
Тома: Эхний удаад хэн ч хождоггүй, дахиад тавих хэрэгтэй хоёрын ялгааг чи мэдэх үү?
Иль: Чи надаар даажигнаж байна уу?
Тома: Оляд хэлсэн үү?
Иль: Үгүй.
Тома: Зөв. Худлаа ярих ердийн зүйл.
Иль: Би өөрөө Олятай учраа олно, за юу?
Тома: Чи битгий бүдүүлэг бай. Чамд мөнгө биш, тусламж хэрэгтэй. Одоо групп эхлэхээр чамд юу тохиолдоод байгааг яриарай. Нэг шийдэл гарна.
Иль: Мөнгө чинь хайран уу?
Тома: Надад мөнгө хайран биш, Илья. Би тэднийг үнэлдэг. Тиймээс би тоглоомчдод...
Эр: Зогс. Цаг болсон байна. Эхлэх үү дээ.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Настя чам руу залгасан уу? Чамд мөнгө өгөөрэй гэсэн. Би уг нь зөвшөөрмөөргүй л байна.
Иль: Би ойлгосон.
Анд: 30.000. Сүүлчийнх нь.
Иль: Би буцааж өгнө. Харин Оляд битгий хэлээрэй.
Анд: Эхнэрээсээ нууцаар уу? Яна ирсэн чиний тэр хурим...Чи сонгож ядаад л байсан.
Иль: Тэр өнгөрсөн үеийн бодол.
Анд: Залгаарай.
Иль: Хэн рүү?
Анд: Яна руу. Над руу залгаад, мөнгө олох санал тавьсан. Их мөнгө.
Иль: Чи яагаад зөвшөөрөөгүй юм?
Анд: Би нууцад оролцмооргүй байна.
Иль: Чи сайн арч. Загалтаад байна. Гэнэт таалагдахгүй болж мэднэ.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Сайн уу.
Оля: Сайн уу. Чи энд юу хийж суугаа юм?
Иль: Зүгээр. Чамайг хүлээгээд.
Оля: Аан, за. би саатчихлаа, эмнэлэгт зөндөө хүнтэй байлаа.
Иль: Чи үзэсгэлэнтэй.
Оля: Тийм үү?
Иль: Чи хамгийн сайхан уруултай.
Оля: Магадгүй байх.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Би чамдаа хайртай.
Оля: Би ч гэсэн.
Иль: Уучлаарай.
Оля: Чи хаачих гээв?
Иль: Гарч гүйе.
Оля: Чи өглөө гүйсэн ш дээ.
Иль: Тиймээ, бага санагдаад. Зайрмаг авах уу?
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Байна уу? Байна уу. Яагаад дуугай байна?
Яна: Юу хэрэгтэй?
Иль: Чи Андрейд мөнгө санал болгосон гэсэн.
Яна: Тэгсэн, гэхдээ чамд биш.
Иль: Надад одоо мөнгө маш их хэрэгтэй. Чи миний залгасан сүүлчийн хүн.
Яна: Тэгвэл яах гэж залгасан юм?
Иль: Би чамаас юу ч гуймааргүй байна. Надад мөнгө маш хэрэгтэй байна.
Яна: Чамд аз таарч, өнөөдөр би сайхан зантай байгаа. Машин байгаа юу?
Иль: Олдоно.
Яна: Сайн байна. Би Ритагийнд амьдарч байгаа. Маргааш 8 цагт хүрээд ир. Битгий хоцроорой.
Иль: Хүлээ. Ямар ажил вэ?
Яна: Байдаг л юм, аллага, хүчирхийлэл.
Иль: Би тоглоогүй.
Яна: Миний ээжийн амрагаас мөнгийг нь авна.
Иль: Ямар утгаар?
Яна: Энэ өгүүлбэрт юу нь ойлгомжгүй байна? Миний ээжийн амрагаас мөнгийг нь авна.
Иль: Ойлголоо. Чи хэдийг төлөх вэ?
Яна: Газар дээр нь тохиролцъё. Юу болсон юм? Эхнэрт чинь хүрэлцэхгүй байна уу?
Иль: Энэ чиний хэрэг биш.
Яна: За, за, би явлаа. Наймд ирээрэй.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Байна уу.
Мир: Сайн уу, Рита.
Рита: Саша?
Мир: Хичээл сайн уу?
Рита: Зүгээр. Чи яах гэж залгав?
Мир: Чамайг сонсох гэж.
Рита: Сонссон уу?
Мир: Тиймээ, одоо чамайг хармаар байна. Хүрээд ир.
Рита: Чи өөрийн ухаантай юу? Би хичээлтэй.
Мир: Амралын өдрөөр. Би чамд тийз авч өгье.
Рита: Үгүй ээ, Саша.
Мир: Би чиний гэрт очиж, чиний бариу даашинзыг хулгайлсан гээд бод доо. Одоо ч сүрчиг нь үнэртсэн хэвээрээ. Москвад хүрээд ир.
Рита: Үгүй.
Мир: Би санаад байна.
Рита: Чи намайг яаж олсон бэ?
Мир: Үнэрээр чинь.
Рита: Чи өвчтэй.
Мир: Би чамд хайртай.
Рита: Би чамд хайргүй.
Мир: Итгэхгүй байна. Бод доо, Валера, тэр надад хайргүй гэнэ.
Вал: Тэр хайртай. Танд бүгд хайртай, Александр Борисович.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Няцалсан чинжүүтэй хоол хийсэн. Чиний дуртай нь. Чиний өдөр яаж өнгөрөв?
Мир: 9.30-д ажилдаа очсон. Бичиг баримтуудаа авсан. 12.00 цагт зөвлөгөөн хийсэн. Үдийн хоолны дараа кафед суусан.
Ира: Энэ сонирхолтой биш. Чи юу мэдэрсэн, сэтгэл санаа ямар байгааг би мэдмээр байна. Надад ч гэсэн хундгалчих. За ингээд, бидний төлөө тогтоох уу? Саша. Саш? Битгий уурла. Хүсвэл унтлагын өрөө рүү явах уу?
Мир: Чамд сонин биш зөвлөгөөнөөс болж би ядарлаа.
Ира: Харин тэгээд сайхан амарчих. Би шинэ дотуур хувцас авсан.
Мир: Унтлагынх уу?
Ира: Аан тийм, Яна руу очдог оо одоо боль.
Мир: Тэр тэнд яаж амьдарч байгааг би шалгадаг юм.
Ира: Миний бодлоор, зуршил болчихоод тийшээ очдог байх.
Мир: Би гэртээ харьж зуршсан.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Настя. Настя? Сайн уу.
Настя: Юу болсон юм?
Анд: Чи энд юу хийж явна?
Иль: Орой болтол машинаа түр өгч чадах уу?
Анд: Чамд машин ямар хэрэгтэй юм?
Настя: Яах гэж?
Иль: Үйлчлүүлэгч Рублевкад. Тийшээ очиж чаддаггүй.
Анд: Цахилгаан галт тэргээр яв. Ер нь наашаа ирэлгүй битгий ирж бай.
Настя: За яахав. Түлхүүр шургуулганд...
Анд: Настя..
Настя: Бичиг баримт урд хайрцагт.
Анд: Чи яах нь вэ?
Иль: Баярлалаа, Настя.
Анд: Бак дүүргэж өгөөрэй!
Настя: Чи битгий орилооч.
--------------------------------------------------------------------------------------------
Кир: Өглөөний мэнд.
Мир: Мэнд.
Кир: Би танай хөрш.
Мир: Таатай байна. Александр.
Кир: Кирилл. Хэнийг ч танихгүй. Явж танилцаж л байна. Би охинтойгоо тэнд амьдардаг.
Мир: Тиймээ, бид ч гэсэн саяхан нүүж ирсэн. Би ч гэсэн охинтой.
Кир: Харилцаж байя. Гэрээрээ, гэр бүлээрээ.
Мир: Тэгье ээ.
Кир: Маш таатай байна.
Мир: Тавтай морил. Явцгаая.
Ира: Сайн уу, Оксана. Өнөөдрийн бүх уулзалтуудыг цуцал.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Серпухов хот, Павловын гудамж, 4-р байшин.
Эм: Маршрут зохиогдсон.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Тэнэг. Балай юм.
--------------------------------------------------------------------------------------------
Иль: Хаашаа явах вэ?
Яна: Серпухов.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home