Аз жаргалтай төгсгөл 1-8

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

Андрей        дүү нь

Миронов     1-р орлогч сай

Григорий     эмнэлэгий дарга

Дима           Олягийн экс нөхөр

Руслан эмч

Виктор  мужаан

 

Эм

Яна             Мироновын охин

Ира             ээж нь

Рита            Мироновын нууц амраг

Галина Олягийн ээж

Оля             Ильягийн сүйт бүсгүй

Настя   эмч

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Ажилдаа хоцрохгүй юу?

Ира: Би өнөөдөр явахгүй.

Вик:  Би ч гэсэн өнөөдөр ажилгүй. Загасчлахаар явмаар байна уу? Явцгаая.

Ира: Өдрийн турш чамтай хамт хэвтмээр байна.

Вик:  Хоёулаа хэвтэнэ. Бас залхуурна.

Ира: Өө, бурхан минь. За. Тиймээ, тийм. Өнөөдөр би очихгүй. Яагаад шилжүүлээгүй юм? Та нар банк руу залгасан уу? Бурхан минь, би яагаад та нарт юм болгоных заах ёстой юм? За үгүй дээ, одоо хэрэггүй, би өөрөө залгая.

Вик:  Чи ийм ширүүн байх надад таалагддаг.

Ира: Одоохон. Байна уу. Сайн байна уу. Ирина Михайловна байна. Манай дансанд мөнгө ороогүй байна. Тиймээ, Александр Борисович шилжүүлэх ёстой байсан.

Вик:  Чамд асуудал гарсан уу?

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ: ТӨГСГӨЛИЙН 8-Р АНГИ

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Мэнд.

Яна: Өглөөний мэнд.

Мир: Би ээж чинь ирж гэж бодсон.

Яна: Санаа зоволтгүй, би юмаа авахаар ирсэн. Удахгүй явна.

Мир: Энэ юу вэ?

Яна: Зутан.

Мир: Юуных нь зутан байхав, бөөгнөрсөн л юм байна.

Яна: Би хичээсэн.

Мир: Уучлаарай. Баярлалаа. Эмчлүүлчихсэн үү?

Яна: Ээж надад бүгдийг хэлсэн. Та одоо Ритагийнд очиж амьдрах уу? Эсвэл тэр ийшээ ирэх үү?

Мир: Энэ чиний хэрэг биш.

Яна: Яагаад минийх биш гэж? Магадгүй, би одоо дүүтэй болж мэдэх байх. Эсвэл охин дүүтэй.

Мир: Тэгэхгүй, тэр үр хөндүүлсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Өглөө нь Оля, одоо чи. Халагдахаар нэгмөсөн шийдсэн үү?

Илья:   Тиймээ.

Григ:    Тэр нь ч зөв. Эртнээс хэлье гэж бодсон юм, чи өвчтөнөөсөө ялгагддаггүй. Ингэж өөрийн биеэр хутгалдаж болохгүй. Эмчийн хувьд чамд хэллээ. 

Илья:   Би өөрөөр чаддаггүй.

Григ:    Харин асуудал чинь энэ. Мироновагийн өмнөөс гуйж, үлдээсэн. Харин тэр ардын жүжигчнээс хулгай хийж, хүний юмаар зугаацаж байна. Бас чи түүнд огт хамаагүй.

Илья:   Тиймээ, хамаагүй, гэхдээ би үүнээс талархал хүлээхгүй.

Григ:    Чиний хувьд бүх юм ойлгомжтой. Сонс, хурим дээр залуус олноор ирнэ, бүжиглэх гэж гэдэг утгаар. Чи мэднэ дээ, би эхнэрээ авчрах уу?

Илья:   Авчрах хэрэггүй, тэнд ээж ганцаараа байх болно. Хамт бүжиглээрэй.

Григ:    Ойлгомжтой, эхнэртэйгээ очих болох нь.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Витя, чи энэ сейфийн нээж чадах уу? Чи чадах уу, үгүй юу?

Вик:  Хийн гагнуураар оролдоод үзэж болно.

Ира: Чамд байгаа юу?

Вик:  Олно.

Ира: За, гүйцээ энэ сейфийг аваад явъя.

Вик:  Танайд багаж байгаа юу?

Ира: Тиймээ, доор гаражинд.

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Та нар бидэнд маш их үгүйлэгдэх болно.

Оля: Та нар ч гэсэн бидэнд.

Илья:   Алив.

Настя:  Чанга эр. Чи ч гэсэн үгүйлэгдэх болно.

Рус:  Өөрийнхөө өмнөөс ярь. Миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй.

Илья:   Яасан бэ, чи, Рус.

Рус:  За наад нялуурлаа больчих. Би чиний ширээг авна.

Илья:   Тэг ээ.

Оля: Залуус аа, та нарыг хурим дээр хүлээе.

Илья:   Чи миний хүмүүсийг анхаараарай. Би чамд найдлаа шүү.

Оля: За болно оо, болно, татагдаж болно. Явцгаая. Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Чиний нөхөр зэрлэг бүдүүлэг.

Ира: Тэр ийм хартай гэж бодсонгүй. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Би чамайг харж өөртэйгээ харьцуулж үзээд сайхан санагддаг байлаа. Чиний бүх юм хөгийн, харин минийх сайхан. Гэтэл өөрөө хөгийн болчихлоо.

Яна: Аав чамайг хүүхдээ авахуулсан гэж хэлсэн. Зүгээр дээ, ингэтлээ шаналах хэрэггүй. Аав дахиж чамаар оролдохгүй, буянтай ээж минь чамайг гадаадад явуулна, хүүхэд байхгүй.

Рита:    Яна, би үр хөндүүлээгүй.

Яна: Чи тэгээд жирэмсэн юм уу? Сайн байна, найз минь.

Рита:    Чи намайг үр хөндүүлэхийг хүсч байсан.

Яна: Би ууртай байсан юм, тэнэг юм хэлчихэж, уучлаарай. Чи бүгдийг зөв хийсэн.

Рита:    Яна, жирэмсний тухай чамаас өөр хэн ч мэдэхгүй. За юу?

Яна: За.

Рита:    Би сургалтанд явахгүй.

Яна: Яагаад?

Рита:    Оюутны цалин эмнэлэгт үзүүлэхэд хүрэлцэхгүй.

Яна: Би ойлгохгүй байна. Александр Борисович чамд өчнөөн их мөнгө өгсөн, чи тэднийгээ яасан юм?

Рита:    Би түүнээс нэг ч зоос аваагүй. Надад зөвхөн бэлэг л өгдөг байсан. Бид хайр сэтгэлийн холбоотой л байсан.

Яна: Тэнэг юм даа, чи. Гэхдээ ядаж хайрын дундаас хүүхэд бий боллоо.

Рита:    Тиймээ.

Яна: Мөнгөн дээр нэг юм бодож олно. Би амлаж байна. Ойлгов уу? Чи бүгдийг зөв хийсэн. Санаа зоволтгүй. 

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи юу хийж байна?

Илья:   Андрей сэжигтэй юу ч юм хийгээд байна, тэгээд л...

Оля: Илъя, би тасалбар авсан.

Илъя:   Юун тасалбар?

Оля: Тайланд руу. Хуримын дараа 10 хоногоор тийшээ ниснэ.

Илъя:   Би юу ч ойлгосонгүй.

Оля: Чи мартсан юм уу? Эхлээд хурим, дараа нь аялал. Бид ярилцсан ш дээ. Би ээжээ мөнгө зээлсэн юм. Дараа нь боломжоороо буцаагаад өгнө.

Илъя:   Ээж чинь яг хөгжмийн багш мөн үү?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Уучлалт гуймааргүй байна уу?

Анд: Яасан гэж?

Яна: Тэгж яривал чи намайг хүчиндэх шахсан.

Анд: Тэгж хүсдэг юм.

Яна: Надад итгэ, би хүсэл, хүчин хоёрыг ялгаж чадна.

Анд: Юу хүссэнээрээ бод.

Яна: Хаачих гээв? Зогсооч. Хаашаа явах гээв? Би явах ёстой.

Анд: Чи яах гэж дуудав?

Яна: Би машинаа зарах хэрэгтэй байна. Яаралтай.

Анд: Намайг дахиад суулгахын тулд уу?

Яна: Надад хандах өөр хэн ч алга.

Анд: Унтах болохоор Ильюха, туслуулах болохоор Андрюша, тийм үү?

Яна: Чамд ганцхан энэ л хэрэгтэй юу?

Анд: Тиймээ. Юу гэж?

Яна: Энэ асуудал биш. Машин зарахад тусалбал биеэ өгнө.

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Аан тийм. Чи Томатай ярьсан уу?

Оля: Би юу, үгүй ээ.

Илья:   Бүгд рүү нь залга.

Оля: Хар даа, энэ жагсаалт. Түүнд бич, дараа нь би залгая.

Илья:   Би бүгдийг нь таних уу?

Оля: Энэ төрөл төрөгсөд, найзууд, найз хүүхнүүд. Чи ердөө ганцхан эгчтэйд би буруугүй ш дээ. Бас тэр чамтай ярьдагүй байж таарсан. Яагаад?

Илья:   Тиймээ. Намайг уудаг байхад тэр манайд ирэхэд нь мөнгийг нь хулгайлчихсан юм. Гэхдээ би бүгдийг нь буцааж өгсөн. Тийм болоод тэр намайг уучлаагүй.

Оля: Харин чи ээжид үүнийгээ битгий яриарай. За юу?

Илья:   За.

Оля: Ер нь тэгээд, бидний зээлсэн мөнгөний талаар ээжээс битгий асуугаарай. Тэр маш зарчимч хүн. Би өөрөө ээжтэй учраа олно, за юу?

Илья:   Энэ хэн бэ?

Оля: А, энэ Дима, миний экс нөхөр.

Илья:   Чи яах гэж түүнийг урьсан юм?

Оля: Ээж л түүнийг дуудсан.

Илья:   Тэгвэл ээжийн хуриманд очно биз.

Оля: Сонс, ээж... ээж түүнд маш их хайртай. Надад түүнийх дуудах нь эвгүй. Тэнд зөндөө хүмүүс очно, бид түүнийг анзаарах ч үгүй.

Илья:   Би түүнийг анзаарна. Гэхдээ, тэр ирж л байг. Нанчилдаангүй хуримыг ямар баяр гэх юм.

Оля: Миний хуримыг баллах гээд үзээрэй.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энэ юун газар вэ? Чи энд ажилладаггүй.

Анд: Одоо чи өөрөө бүгдийг харна.       

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Энэ хүн Малик. Тэр чиний машиныг авна.

Мали:   Бичиг баримтаа үзүүл. 5-д авна.

Яна: Юу? Инээдтэй юм. 7-д.

Мали:   5.10-д.

Яна: Явцгаая. Яршигтай юм.

Мали:   За яахав, 5.950-д. Тэгээд шууд бэлнээр. Ханасан үнээр авъя.

Анд: Ингэвэл хурдан зарна.

--------------------------------------------------------------------------------------------

Мали:   Минийх зөрүүгүй, яг банк шиг.

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Өдрийн хагас сейф зүслээ, арай л сохорсонгүй. Бодоод байхад, энэ буруу юм шиг байна.

Ира: Юу?

Вик:  Энэ бүхэн буруу.

Ира: Виктор, би чамд хэлсэн ш дээ, энэ бүхэн минийх гэж.

Вик:  Тиймээ, гэхдээ сейф түүнийх байхаа? Гэрт нь орсон, хулгайлсан. Би амьдралдаа бусдын юмыг авч байгаагүй.

Ира: Миний нөхөртэй өөрөөр болохгүй.

Вик:  Энэ юун баримтууд юм?

Ира: Энэ... энэ түүнд байдаг хамгийн үнэ цэнэтэй зүйл.

Вик:  Тэгвэл түүнд мөнгийг нь буцааж өгвөл яасан юм?

Ира: Үгүй.

Вик:  Тэнд бас гар буу байна.

Ира: Тиймээ. Би мэднэ. Баярлалаа.     

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чи ямар үзэсгэлэнтэй юм бэ?

Яна: Чи яагаад гацчихав?

Анд: Тохуурхаад байна уу? 

Яна: Үгүй ээ. Хар, би чамд биеэ өгч байна.

Анд: Ингэж өгдөггүй юм.    

Яна: Би гунигласнаас болдог.

Анд: Ойлгосонгүй?

Яна: Би гуниглахаар нэг бол унтдаг, эсвэл уудаг. Тэгээд л би хүсч байна.

Анд: Чамд ямар гуниг байна?

Яна: Хамгийн энгийн. Энгийн нэг гуниг ямар байдагийг чи мэдэх үү?

Анд: Түүнээс болсон уу?

Яна: Түүнээс ч гэсэн.

Анд: Хуриманд хамт явмаар байна уу? Тэдний бүх юмыг баллая.

Яна: Чи сайн залуу.

Анд: Тиймээ, сайн залуу.

Яна: Намайг уучлаарай.

Анд: Юуны төлөө?

Яна: Энэ чи биш байсанд. Хурим хэзээ вэ?

Анд: Бүтэн сайнд. Энэ. Энийг чамд. Тусалсанд баярлалаа. Чи яасан бэ?

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энэ чиний аялал, хүүхдэд чинь. Сайн сураарай, тасалж болохгүй шүү.

Рита:    Хаанаас вэ? Банк дээрэмдсэн үү?

Яна: Олж авлаа.

Рита:    Яна, би энийг авч чадахгүй.

Яна: Чи авна. Энийг чамд биш. Харин миний дүү, эсвэл охин дүүд.

Рита:    Яна...

Яна: Битгий тэнэглэ. Хүүхдээ төрүүл, сур. Би мөнгөөр хангана. Явж хувцсаа соль. Би хоол хийсэн.  

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Чамайг дахиж ажилдаа явахаа больсныг  би мэднэ. Чи бүтэн өдрийн турш юу хийдэг юм?

Анд: Ажил хэргийн уулзалтанд очдог. Гарааны бизнес эхлүүлэх санаатай.

Илья:   Чи дахиад л Маликтай юу?

Анд: Хараагаа шалгуулаад удсан уу, а?

Оля: Омлет идэх үү?

Анд: Муу тэнэг!

Оля: Түүнийг зүгээр орхичих. Хүссээ юмаа хийж л байг. Чи надад амласан, санаж байна уу?

Илья:   Санаж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Рита:    Хүсвэл манайд амьдар.

Яна: Баярлалаа.

Рита:    Бүр хүн авчирсан ч болно. Гэхдээ айхтар шуугиан гаргах хэрэггүй, манай хөршүүд ааш муутай. Хүрэм шидчих. Баярлалаа. Яночка. Чи яасан бэ? Би ч гэсэн одоо уйлж эхэллээ шүү. Би ямар үүрд явах биш.

Яна: Надад онцгүй байна.

Рита:    Чи яасан юм бэ?

Яна: Би мэдэхгүй байна, бүх юм зэрэг... Аав асуудалтай, ээж өөрийн ухаангүй. Бод доо, намайг өөрийнхөө хамтран амьдрагчтай танилцуулна гэсэн. Харж байгаа биз, ганцаараа үлдлээ.

Рита:    Надад учир нь энэ биш юм шиг санагдлаа. Би зүгээр л дурлачихаж. Анхны удаа, би чамд баяр хүргэе.

Яна: Тэр удахгүй гэрлэнэ. Тэр намайг дүүрсэн новш, хулгайч гэж боддог.

Рита:    Чи мэдээж хамгийн новшийн хүүхэн.

Яна: Би мэднэ ээ. Тэр үнэн.

Рита:    Чи түүнтэй ярилцсан уу?

Яна: Үгүй.

Рита:    Яагаад?

Яна: Рит. Учир нь тэр гэрлэж байгаа. Чи юу сонсоод байгаа юм? Гэнэт л тархи чинь саруулссан уу?

Рита:    Тэр хурим яамай, тэр хэнд гай болдог юм? Утсаа аваад залга.

Яна: Би түүнд юу гэж хэлэх вэ?

Рита:    Ийм нөхцөлд уучлаарай, чамд хайртай, чамгүйгээр чадахгүй гэж ихэвчлэн хэлдэг. Бүр аав чинь ийм үг хэлдэг байсан. Залгаач. Ян, залга. 

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Чи юу болж байна?

Илья:   Миний бүх юм сайн. Эмнэлэгээс халагдсан.

Яна: Одоо азгүй өвчтөнүүдэд хэн туслах болж байна?

Илья:   Хэн нэгэн.

Яна: Би группт очиж байгаа.

Илья:   Харин би үгүй. Чи болсон уу?

Яна: Үгүй ээ. Би Андрейтэй уулзсан. Түүний хойноос ажиглаж байлаа.

Илья:   Ямар утгаар?

Яна: Бүх талаар, тэр дүү чинь.

Илья:   Ойлголоо, одоо болсон уу?

Яна: Тиймээ.

Оля: Илья, чи хаана байна аа?

Илья:   Очлоо. 

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Оля, би явах болчихлоо.

Оля: Илья, чи хаачих гээв?

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Саяхан надаас нэг эмэгтэй.... Сайхан эмэгтэй асуусан юм, намайг юунаас айдаг вэ  гэж. Мэдэхгүй юм. Сэтгэл татагдахаас айдаг байх. Тухай бүрт би өөрийгөө ямар сул доройг мэдэрдэг. Гэхдээ би та нартай хамт хүчтэй. Чухам яг энд.Та нар байгаад баярлалаа. Миний хувьд болсон.

--------------------------------------------------------------------------------------------

Вал: Энд байдаг юм.

Мир: Хархны нүх.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Миний насан дээр амьдралаа ингэж өөрчлөх хэрэгтэйг би бодож байсангүй. Үнэнээ хэлэхэд надад аймшигтай байна. Миний амьдралд бүх юм тодорхойлогдсон, тав тух, дэг журамтай байхад би дассан байсан. Харин одоо тэр тав тух байдал арай л бага болсон бололтой. Гэхдээ хамгийн гайхалтай нь надад энэ таалагддаг. Мөн би олон зүйлийг чадна гэдгээ ойлгосон.

Мир: Гайхалтай!Гайхалтай! Бас нэг гайхалтай нь тэр мөнгөтэй сейф хулгайлсан.

Ира: Саша, энд ярихгүй байя.

Вик:  Эрэгтэй, группыг орхино уу.

Мир: Би орхих байх даа. Баримтуудыг буцааж өг.

Ира: Би буцааж өгнө, гэхдээ..

Вик:  Тайвшир. Бүгдийг тайвнаар шийдье.

Мир: Одоо тайвшруулаад өгье. Наашаа хүрээд ир. Хүрээд ир гэж байна.

Ира: Зүгээр үү?

Вик:  Зүгээр. Харин чи?

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Явлаа.

Валер: Александр Борисович, юу болсон бэ? Та эхнэрээ олсон уу?

Мир: Олсон, явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Андрей хаана байна?

Мали:   Тэр энд лав байхгүй.

Илья:   Андрей хаана байна?   

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Харж л байгаарай, тэр чамд таалагдана.

Яна: Тийм үү? Сонирхолтой нь юугаар?

Ира: Тэр сайхан сэтгэлтэй. Ухаантай.

Яна: Тийм юмнуудад би бараг итгэдэггүй.  

--------------------------------------------------------------------------------------------

Вик:  Би өөрөө хийсэн банш.

Яна: Хэрэггүй. Виктор, танайх их аятайхан юм.

Вик:  Энэ миний байр биш. Түрээслэж байгаа. Харагдах орчин сайхан, гаднаа том цехтэй. Маш тохиромжтой. Ерөнхийдөө хямдхан тусч байгаа.

Яна: Ээж. Та энд амьдрах гэж байна уу?

Ира: Тиймээ. Одоохондоо тэгнэ. Салах асуудлыг шийднэ, байр худалдаж авна. Байшинг зарахаас араггүй болж байна. Аав чинь өгөхийг хүсэхгүй байгаа. Тиймээс одоо хуваалцахаас.

Яна: Аав үүнд яаж хандсан бэ?

Вик:  Эмзэглэсэн. Бид түүнийг ойлгох ёстой. Ийм эмэгтэйг, дээр нь байшингаа алдана гэдэг...

Яна: Виктор, ингэхэд чи биднийг яаж тэжээх гэж байна?

Ира: Яна. Одоо болно.

Вик:  Зүгээрээ, зүгээр. Санаа зоволтгүй.

Яна: Тэгээд?

Вик:  Би одоо маш олон захиалгатай. Шинэ тоног төхөөрөмж худалдаж авна, зар гаргана. Чиний ээж намайг дэмжинэ.

Яна: Ямар байдлаар?

Ира: Мөнгөөр. Би Викторт мөнгө өгсөн. Цехийг хөгжүүлэх, сэргээн засварлахад нь. Надад энэ их ашигтай ажил санагдсан.

Вик:  Энэ зөвхөн орост биш, мөн гадаадад. Чиний ээж надад үнэхээр тус болж байгаа. Миний бодлоор, бүх зарлагаа нөхөөд та нарыг тэжээж чадна гэж боддог. Би одоо та нарт нэг юм үзүүлье.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Ээж. Ээжээ! Та ийм юмтай холбогддог зүгээр үү?

Ира: Сонс, чи юу хүссэнээ хийж байсан, одоо миний ээлж.

Яна: Юу хүсч байгаагаа шүүх хэрэгтэй. Ээжээ, оройтойгүй дээр гэртээ буцаж оч.

Ира: Чи өөрөө л тэр байшингаас зугтаж байсан санагдах юм. Үгүй юу?

Вик:  Энэ. 19-р зуун, Итали.

Ира: Өө, бурхан минь, ямар гоё юм.

Вик:  Анх аймшигтай байдалд байгаад одоо ийм болсон.

Ира: Ямар сайхан юм бэ. Энийг дуудлага худалдаагаар зарах бодолтой байгаа.

Яна: Яагаад дуудлага худалдаагаар? Ээж авч чадна, тийм биз дээ?

Ира: Надад ямар их таалагдаж байна аа? Худалдаж авч магадгүй. Надад үнэхээр таалагдаж байна. Гайхалтай.  

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Тайван бай. Капотоо сөх. Капотоо нээгээч.

Анд: Үгүй хаана...

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Чамд энд юу хэрэгтэй юм? Алив чи хурдлаач, новш минь. Чи юундаа суусан юм? Эндээс яв.

Илья:   Би үлдэнэ.

Анд: Хэрэв чамайг суулгавал яахав?

Илья:   Тэгвэл хурим болохгүй.

Анд: Ойлгомжтой. Алив, асаач.

Илья:   Гүйцээ, эндээс арилж үз.

Анд: Ойлгосонгүй?

Илья:   Би өртэй гэж байна. Чи тэгж хэлсэн. Чи миний өмнөөс суусан. Харин би өрөө буцааж байна. Үүнийг хааш нь аваачих вэ? Маликт уу? Хааш нь аваачихыг би чамаас асууж байна!

Анд: Гараж руу. Гүүрэн доор байдаг.

Илья:   Гар, би аваад явъя.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Бүх юм юунаас эхэлснийг санаж байна уу?

Илья:   Мэдээж. Лениградкийн “Москвич”-ээс эхэлсэн.

Анд: Чи мөн ярив аа. Тэр дараа нь болсон.

Илья:   Тэгвэл санахгүй байна.

Анд: 3-р орцны нэг унадаг дугуйг хулгайлсан. Дараа нь тэр дугуйг мулгуу юм шиг гуашаар будлуу яалаа. 

Илья:   Дараа нь бороо орж, бүгд учрыг нь мэдсэн. Ёо, инээдтэй, бас гунигтай. Хэрэв ээж аавтай муудалцдаггүй байсан бол тэд бид хоёрыг сайтар хашраах байсан даа. Тэгвэл “Москвич” ч байхгүй байсан байх.

Анд: Бүгд л байх байсан. Москвич бас бусад нь. Хуримаар чинь чамд нэг онцгой юм бэлэглэх юмсан. Даан ч надад огтоос мөнгө алга.

Илья:   Харин би энийг авъя.

Анд: Ав аа, сайхан бэлэг.

Илья:   Чи ирэх үү?

Анд: Мэдээж би очно. Би хаачив гэж. Би Янаг хуриманд урьсан. Харин тэр татгалзсан. Тэрийг өрөвдөх юм. Тэр чиний юунд нь болсныг ойлгосонгүй.

Илья:   Ольга бид хоёр хуримын дараа нүүнэ. Тиймээс байр чинийх. Тэрийг яахаа өөрөө мэдээрэй. Бэлгэнд чинь баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Хэн бэ?

Илья:   Илья байна. Яна гэртээ юу?

Мир: Чи цаг хэд болсныг мэдэх үү? Ирж гэнэ.

Илья:   Би түүнтэй уулзмаар байна. Тэр утсаа авахгүй байна.

Мир: Орооч. Ух. Наанаа ух.

Илья:   Энэ арай л бага байна.

Мир: Юунд?

Илья:   Булшинд.

Мир: Алив залбираад ухаад бай. Би энд амьдралын мод суулгана. Амьдралын мод. Миний эхнэр энд амьдралын мод ургаж байхыг хүсдэг байсан. Харин би түүнийг эсэргүүцэж, суулгуулахгүй, яах гэж гэдэг байсан. Одоо тэр надаас явчихсан.

Илья:   Амьдралын модноос болоод явчихсан уу?

Мир: Тиймээ, тийм, амьдралын модноос болоод. Харин чи?

Илья:   Маргааш гэрлэнэ.

Мир: Янкатай юу?

Илья:   Үгүй ээ. Олятай. Чи их хачин юм. Нэг эмэгтэйгээс нөгөө рүү нь гүйж байдаг. Май. Чиний хуримын төлөө ууцгаая. Би ч гэсэн нэгийнх нь хойноос гүйж, нөгөөг нь алдсан. Аан гээч, чи яах гэж ирсэн бэ? Янкаг гэрчээр дуудах гэсэн үү? Юу дутсан гэж? Юу ч дутаагүй. Бүх юм байсан. Байшин, би түүнд хайртай байсан. Хэл дээ, та нарын сэтгэл зүйд үүнийг юу гэж нэрлэдэг вэ?

Илья:   Мэдэхгүй юм. Нэг бол Яана дураараа өссөн байх.

Мир: Би Янкагийн тухай биш эхнэрийнхээ тухай, тэнэг ээ.

Илья:   Тэгвэл мэдэхгүй. Магадгүй хэн нэгнийг олоод түүндээ дурласан байх.

Мир: Тэр хэнд дурладаг юм? Хэнд? Тэр муу мужаанд уу? Ядуу гуйлагчинд уу? Чи ойлгож байна уу, яаж... яаж тэр ядуу мужааны төлөө энэ бүхнийг, намайг хаядаг байна аа? Ядаж зугаацаж байгаад буцаад ирэхгүй. Бурхан минь, бүгд яагаад ингэдэг юм болоо?

Илья:   Танай эргэн тойрны амьтай бүхэн хатаж байна. Ийм хуурайшилд тэсэхгүй.

Мир: Хэрэв хүчтэй бол амьдрана.

Эм /оператор/: Хэрэглэгч түр салсан байна. Дараа дахин залгана уу.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Сэрээд. Өглөөний мэнд.

Илья:   Өглөөний мэнд. Цаг хэд вэ?

Мир: Алив, явцгаая, би чамд нэг юм үзүүлье.

Илья:   Сайн уу, Оля. Тиймээ, би өнөөдөр гэрлэнэ гэдгээ санаж байгаа. Би дараа нь чамд бүгдийг тайлбарлая. Тиймээ, би зүгээр. Явах болчихлоо, би хоцрох нь.

Мир: Өчигдөр суулгасан юмнууд, санаж байна уу?

Илья:   Муухан.

Мир: Сайхан болж. Миний жолооч чамайг хүргэж өгнө. Надад гэрлэн дохио байгаа. Аз жаргалтай гэр бүлийн амьдралыг хүсье.

Илья:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: Сайн уу.

Оля: Сайн уу.

Анд: Сайн байцгаана уу.

Галя:    Сайн уу. Тэр хаана байна? Бүр дүү нь хүртэл ирчихлээ.

Оля: Ээжээ, тэр ирж байгаа.

Галя:    Сонирхолтой нь хаанаас?

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Ямар сайхан даашинз вэ?

Оля: Баярлалаа.

Илъя:   Аа, мод суулгалцаад. За яахав, хувцсаа солъё. Сайн уу.

Оля: Хүлээ, чи түүнтэй байсан уу?

Илъя:   Андгайлъя, үнэхээр мод суулгах хэрэгтэй болоод.

Оля: Хослолоо ав, яваад хувцсаа соль.

Илъя. За.

--------------------------------------------------------------------------------------------

Сер: За, сайн уу, миний хонгор. Урдын адил үзэсгэлэнтэй, залуухан, сайхнаараа. Сайхан үнэртэж байна. Аан гээч, би яагаад энд байгаа вэ? Яагаад над руу гарч очоогүй юм?

Ира: Би Сашаг хармааргүй байна.

Сер: Аан, тийм учиртай байж. Хайртууд зөвхөн муудалцаж, жийлцэж байна уу? Өө, сонирхолтой юм байх чинь. За тэгээд, ингээд болоо юу?

Ира: Үгүй ээ. Бусад нь та нарын бүх гэрээнүүдийнхамт надад байгаа. Сергей Алексеевич, би Сашагаас салж байгаа, тиймээс энэ бүхний тал нь минийх. Та түүнийг надтай эвтэй салахад тусалж чадна гэж бодож байна.

Сер: Талыг нь хүссэн юм уу? Тийм бол би чамд хэлье. Сонсооч, Ирка, ухаанаа алдах хэрэггүй. Би аавтай чинь нөхөрлөж байсан, би чамайг ийм жаахан байхад модот гудамжаар салхилуулдаг байсан.

Ира: Та нар ямар ядаргаатай юм бэ. Би бүгдийг нь хэлсэн.

Сер: Тэгвэл наашаа сонсч бай, өлөгчин минь. Хэрэв энэ бүхнийг ил болгох гэж оролдвол би чиний гэр бүлийг бүгдийг нь замын нөхөөс болгоно.

Ира: Тонил, муу хөгшин ухна.

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Алив, нааш нь. Үнэнээ хэлье, чи ирэхгүй байх байсан юм. Чи миний Ольгаг доромжлохоо хэзээ болих юм?

Илья:   Ээжээ, тэвчиж бай. Удахгүй бүх юм дуусна. Бас таны бүх мөнгийг буцааж өгнө.

Галя:    Чи надад ямар мөнгө буцааж өгөх гэж?

Илья:   Танаас зээлснийг.

Галя:    Чи тэнэг, Илъя. Би чамд өөрөөсөө сохор зоос ч өгөхгүй байсан. Надад мөнгө байхгүй. За боллоо, түргэл.

--------------------------------------------------------------------------------------------

Эм:   Хүндэт Ольга болон Илья. Өнөөдөр та нарын амьдралдтэмдэглэлт баярт өдөр тохиож байна.

Илья:   Чи бидэнд хаанаас мөнгө авсан бэ? Ээжид чинь алга.

Оля: Зээлсэн.

Илья:   Хэнээс?

Оля: Димагаас.

Илья:   Яах гэж?

Оля: Би чамтай хамт баймаар байна.

Илья:   Бид түүний мөнгөгүйгээр болох байсан.

Оля: Би мэднэ. Би тэнэг, чи үүнийг сонсохыг хүссэн үү?

Эм:   Миний нэг тал. Энэ үг гүн гүнзгий утга агуулж байдаг.

Илья:   Түүний мөнгөөр хуримаа хийх нэг л гутамшигтай санагдлаа.

Оля: Тэр үнэн. Чи надад Янагийн тухай ярьдаг. Чиний хийж байгаа зүйл гутамшигтай.

Илья:   Чиний төлөө дуртай ажлаа орхисон.

Оля: Би чиний төлөө хулгайлсан.

Илья:   Чи юу хулгайлсан гэж?

Оля: Бөгж. Тэрийг Яна биш би хулгайлсан.

Галя:    Ольга...

Оля: Хэрэв би хулгайлаагүй бол чи гэрлэхгүй байсан.

Эм:   Залуус аа, та нар чөлөөтэй, чин сэтгэлээсээ гэрлэж байна уу?

Илья:   Тиймээ.

Эм:   Сүйт бүсгүй хариулахыг хүсье.

Оля: Тиймээ.

Эм:   Та хоёр ширээнд ойртон ирж өөрсдийн гэрлэх шийдвэрийг гарын үсгээр баталгаажуулна уу. 

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Нисэж очоод залгаарай.

Рита:    Тэгнэ ээ.

Яна: Хүүхдээ төрөхөөр намайг эцгийнх нь оронд бичүүлээрэй.

Эр:   Би авъя.

Яна: Тэнд тэгж болно.

Рита:    За тэгээд... Чамд хайртай шүү, Янка.

Яна: Ритка.

Рита:    Баярлалаа. Баяртай.

Яна: Баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Та хэн бэ?

Эм:   Би энэ байрны эзэгтэй.

Ира: А... Виктор хаана байна?

Эм:   Харин Виктор энэ байрыг хөлсөлж байсан. Тэр өчигдөр орой надтай яриад өнөөдөр гарна гэж хэлсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Сер: Түүний хүссэн бүхнийг нь өг, тэгээд сал. Гэртээ хүртэл асуудлаа зохицуулж чадахгүй.

Мир: Би эхнэрээ яах ёстойг хэн ч надад зааж зүрхлэхгүй. 

Сер: Би зүрхлэнэ. Мартсанаас, шинэ албан тушаалыг мартаж болно, харин донгодоод эхэлбэл чи энэ өрөөнөөс яг хундага шиг нисэж гарна гэж мэд. Өөдгүй шаар.  

--------------------------------------------------------------------------------------------

Эр:   Энд юм хэрэглээгүй удсан хүн байна уу?

Яна: Намайг Яна гэдэг. Би хэрэглэлгүй хэдийн 10 хонож байна.

Эр:   Баяр хүргэе. Тэсээрэй.    

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Үүдэнд байгаа юун моднууд вэ?

Мир: Амьдралын мод. Чи суулгахыг хүсдэг байсан.

Ира: Би юу ч хүсээгүй. Чамайг чадах гэсэн юм. Явж оройн хоол бэлдье.

--------------------------------------------------------------------------------------------

Дима:   Чамд хөгжилтэй хурим зохиож өглөө, тийм үү?

Илья:   Үүнд баярлалаа. Харин чи яагаад хөгжилдөхгүй байна?

Дима:   Харин би дараа нь зугаацна. Та хоёрын хурим удахгүй.

Илья:   Мөнгийг чинь хэзээ өгөх вэ?

Дима:   Хурдан байх тусмаа сайн. 7 хоногийн дараа.

Илья:   Үгүй ээ, чадахгүй.

Дима:   Яагаад? Байхгүй юу?

Илья:   Байхгүй. Чи бидний Тайланд явах тийзийг төлсөн ш дээ.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Хүлээ, тэр хаана байна аа? Би ойлгохгүй байна. Тэр хаана байна?

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Над дээр үү?

Яна: Үгүй ээ. Би чиний хойноос.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home