Аз жаргалтай төгсгөл 1-7

Дүрүүд:

Эр

Илья     сэтгэл зүйч

Андрей        дүү нь

Миронов     1-р орлогч сай

Григорий     эмнэлэгий дарга

Дима           Олягийн экс нөхөр

Руслан эмч

Виктор  мужаан

 

Эм

Яна             Мироновын охин

Ира             ээж нь

Рита            Мироновын нууц амраг

Галина Олягийн ээж

Оля             Ильягийн сүйт бүсгүй

Настя   эмч

Алёна Розова жүжигчин

Галя            архины хамааралтай

--------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Нөмөрчих, чичрээд байна.

Яна: Баярлалаа.    

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  Тэр зөвхөн гай тарьдагийг та нар мартсан уу? Өөр эмнэлэг рүү яваг. Би түүнийг энд үлдээхийн эсрэг байна. Өнөөдөр тэр эмчлүүлэхийг хүснэ, маргааш нь ууж эхлэнэ. Харин уух юмыг тэр үргэлж олно. 

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Хэн чамайг ингээв?

Яна: Би өөрөө буруутай.

Гри:  Гэхдээ бид түүнд туслахаас татгалзаж болохгүй. Тэр өвчтэй, бид эмч нар. Үүнд хянуур байж, Александр Борисовичоос саналыг нь сонсох хэрэгтэй. 

--------------------------------------------------------------------------------------------

Галя:    Юунд буцаж ирсэн юм?

Яна: Зугаалж ханалаа. Тэд намайг яахаа шийдэж байна уу?

--------------------------------------------------------------------------------------------

Рус:  Харин би танд их юм хэлнэ, Константин Евгеньевич. Манай зарим ажилтнууд энэ өвчтөний төлөө хувийн сонирхолдоохөтлөгддөг. Харин ёс зүйн бүх хэм хэмжээг зөрчиж байгааг би энд ярихаа болъё.     

Илья:   Чи юу гээд байна?

Рус:  Чи юундаа санаа зовдог юм? Энэ чамайг биш, би өөрийнхөө тухай байж болно. 

Оля: Түүнд дээр битгий оч.

--------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 1-7

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Чамайг үлдээхийг хүсэхгүй байна.

Яна: Чи ч гэсэн үү?

Илья:   Чи яах гэж ирээв?

Яна: Надад аймшигтай байна.

Илья:   Чухам юу?

Яна: Мэдэхгүй байна. Надад санагдсан юм... би нэг ёроолгүй ангал руухаашаа ч юм унаад байх шиг. Удахгүй төгсгөл ирнэ. Дахиад жаахан, тэгээд няц унана. Надад туслаач.

Илья:   Надад чи дахиад худлаа ярьсан юм шиг санагдлаа. Үдэшлэг онцгүй болов уу? Надад чамд туслах юу ч байхгүй. Чи мэднэ, гарц нь группт нэгд, эсвэл ханатал уу, юу ч юм хэрэглэ. Аль нэг нь тус болно.

Яна: Яагаад онцгүй болсон гэж? Хар.Хөгжилтэй байсан. Чамайг мухардалд ороход чиний өмнөөс бас л нэг хүн шийдсэн үү? Чи тусламж хүсэх эрхтэй үгүйг?

Илья:   Үгүй.

Яна: Зөнд нь хаяж. Галяд өгөөрэй.

Илья:   Хүлээ.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи яах гэж түүнийг үлдээсэн бэ? Бүр саначихсан уу?

Илья:   Тэр өвчтөн, түүнд тусламж хэрэгтэй.

Оля: Тийм үү, ямар? Даашинз оёох уу?

Илья:   Оля, больчих.

Оля: Чи намайг бодсон уу? Би өдөр болгон түүнийг харна гэдгийг? Эндээс яваг.

Илья:   Тэр үлдэнэ.

Оля: За яахав. Би түүнийг одоохон гялс эмчилнэ.

Илья:   Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Хүлээ, хүлээгээч. Чи намайг хааш нь чирээд байна?

Илья:   Иргэний бүртгэлд өргөдөл өгөхөөр.

Оля: Үгүй хүлээгээч. Би хувцсаа солих хэрэгтэй.

Илья:   Өргөдөлд тэр хэрэггүй.

Оля: Хүлээгээч дээ. Гуйя, надад маш хэрэгтэй байна.

Илья:   Болно оо, болно, явцгаая. Явцгаая.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Охин урд нь ч алга болдог байсан. Түүнийг хянаж цагдахад тэр дургүй.

Вик:  Ира.

Ира: А?

Вик:  Энд, группт бид зөвхөн өөрсдийнхөө тухай ярьдаг. Тэгж бид өөрсөддөө тусалж чадна.

Ира: Тиймээ.

Эм:   Өөрийнхөө тухай ярь.

Ира: Надад үнэнийг хэлэх аймшигтай байгаа ч, би охин хаана байгаа, түүнд юу тохиолдсоныг мэдмээргүй байна. Учир нь хэрэв мэдэж байвал улам дор болдог.

Вик:  Ира, өөрийнхөө тухай.

Ира: Би өөрийгөө охиноосоо салгаж чадахгүй. Би хаана дуусаж, охин хаанаас эхэлдэгийг би ойлгодоггүй.

Вик:  Чи одоо энд байна. Бидэнтэй хамт.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи өнгөрсөн! Өнгөрсөн!

Илья:   Ингээд болоогүй. Бүтэн сайнд баталгаажуулна.

Оля: Бүтэн сайн хүртэл би чамаас нүд салгахгүй. Хуримд хичнээн юм хэрэгтэйг мэдэх үү? Даашинз худалдаж авах хэрэгтэй. Зочдийг урих хэрэгтэй. Ресторанаа сонгоно. Ойлгож байна уу, бидэнд лимузин хэрэгтэй юу, үгүй юу?

Илья:   Би бараг чиний нөхөр. Би чамд бүхэн дээр туслана. Санаа зоволтгүй.

Оля: Чи түүнтэй унтсан уу?

Илья:   Тиймээ.

Оля: Харин би Димтай унтах дөхсөн.

Илья:   Ойлгосонгүй?

Оля: Шууд утгаар.

Илья:   Чамайг юу болиулав?

Оля: Зүгээр л сүүлчийн мөчид бодлоо өөрчилсөн.    

--------------------------------------------------------------------------------------------

Роза:    Эмчлүүлэхээр ирсэн үү? Илт байна. Харин энд дэмий ирж.Өөртөө эм, эмчилгээ ч байхгүй. Наашаа гоо сайханчийг дуудах гэсэн чинь хориглосон. Энд зөвхөн хэн юу усныг л сонсож суух юм. Цорын ганц хэвийн хүн нь Оля эмч. Тэр удахгүй сэтгэл зүйчтэй гэрлэнэ. Тэр бас энд ажилладаг. Төсөөл дөө? Бидэнд яаж амьдрахыг заадаг, гэтэл өөрөө нэг өлөгчинтэй холбогдочихсон.Хэн юм бол? Зүгээр ээ. Би ярьчихсан, тэднийг маш хурдан батлаад өгнө. Тэр хаашаа ч мултрахгүй. Хэн чамайг ингээв? Май, далдал. Чи намайг таньсан уу?

Яна: Арайхийж. Нэг юм асуумаар байна.

Роза:    За?

Яна: Чи мөнгөний төлөө заваан юманд тоглодог уу, эсвэл өөрөөр амьдрах араггүй юу?

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   За, таныг сонсч байна.

Мир: Яна хаана байгааг чи мэдэх үү?

Илья:   Тиймээ, мэднэ.

Мир: Хаана?

Илья:   Манай эмнэлэгт.

Мир: Юу болсон юм?

Илья:   Бүгд урдын адил, хар тамхи, архины хамаарал. Эмчлүүлэхээр ирсэн.

Мир: Би маргааш очиж уулзана.      

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Бүтэн сайнд юу хийх вэ?

Анд: Би амралттай. Юу ч хийхгүй. Яасан?

Оля: Бид хуримтай. Бид чамайг ирээсэй гэж хүсч байна.

Анд: Оля, би чамд нээрэн сайн ханддаг, гэхдээ би очихгүй.

Оля: Тэг л дээ. Энэ чиний ахын хурим.

Анд: Чи тэрийг уучилсан юм уу, би ойлгосонгүй.

Оля: Би түүнд хайртай, бусад нь чухал биш.

Анд: Яахаараа чухал биш гэж?

Оля: Тэр надтай гэрлэх болохоос түүнтэй биш. Би хохирогч биш.

Анд: Тэр чамайг хохирогч болгоно. Муу мэдэж байна.

Оля: Бид чамайг бүтэн сайнд хүлээнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: Сайн байна уу, би Александр Борисович байна. Манай эхнэр байрандаа байна уу, би түүнтэй холбогдож чаддаггүй. Явсан? Хэзээ? За, баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Виктор, чи юу хийж байгаа юм?

Вик:  Шал угааж байна.

Ира: Цэвэрлэгч байхгүй юу?

Вик:  Манай групп өөрсдөө цэвэрлэдэг. Өнөөдөр миний ээлж.

Ира: Тийм бол туслая.

Вик:  Чи юу? Чи хамгийн сүүлд хэзээ шалны алчуур гартаа барьсан бэ?     

Ира: Чи намайг муухан мэднэ. Хоёр хоногийн өмнө.... дарс асгасан юм. 

--------------------------------------------------------------------------------------------

Мессеж:     Виктор: Би чамайг дахиад хүсч байна.     

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Чи залгасан уу? Ямар нэг юм болсон уу?

Мир: Чи хаана байсан бэ? Чи ажлаасаа 18:00-д гарсан.

Ира: Би гэр бүлийнх нь хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн группт очдог.

Мир: Чи солиороо юу?

Ира: Бид өөрсдийгөө, охиноо улам дордуулж байгааг чи харахгүй байна уу?

Мир: Тэр дахиад эмнэлэгт хэвтсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Роза:    Хувцас хунар байхгүй юу?

Яна: Гэнэт ирсэн юм.  

Роза:    Май. Өмс.

Яна: Баярлалаа.

Роза:    Би өглөөг их сайхан эхлүүлсэн, хүмүүсийн хоорондын асуудалд би дургүй. Миний киноны тухай чиний хэлсэн зөв, хэн үздэгийг нь би мэдэхгүй. Тэгсэн ч хоёр байшин худалдаж авсан. Сайдах уу?

Яна: Тэгье.

Роза:    Чамайг энд урд нь хэвтэж байсан гэж хэлсэн. Уусан. Чамайг хөөсөн.

Яна: Хэвтэж байсан, уусан, хөөгдсөн.

Роза:    Мөн дөө. Хэрэв дахиад уувал намайг дуудаарай. Тоглосон юм.

Яна: Уумаар байна уу?

Роза:    Хүсч байна. Чи хүсэхгүй байна уу?

Яна: Үгүй ээ. 

--------------------------------------------------------------------------------------------

Эм:   Сайн уу, Константин Евгеньевич.

Григ:    Сайн уу. Яна? Чи энд юу хийж байгаа юм?

Яна: Сав суулга угааж байна.

Григ:    Яах гэж?

Яна: Илья хэлсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Та нарын ухаан бүр самуурчихсан уу? Мироноваг яах гэж гал тогоонд тавьсан юм?

Илья:   Түүний хөдөлмөрийн эмчилгээ.

Настя:  Би түүний хойноос ажигласан, их хичээж байна лээ.

Григ:    Яах гэж?

Илья:   Хүсэлдээ тууштайг шалгаж байна.

Григ:    Гал тогоонд уу?

Илья:   Яадаг юм, бусадтай хамт цэвэрлэж л байг, өөрт нь хэрэгтэй. Мартсанаас, аав нь өнөөдөр ирнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Дахиад хэр удах вэ? Бүгд л намайг харлаа.

Илья:   Аав чинь ирнэ. Чамайг авахыг хүссэн.

Яна: Би явмааргүй байна.

Илья:   Тэгвэл тэрийгээ хэл.

Яна: Тэр сонсохгүй, чи мэднэ ш дээ. 

Илья:   Тэгвэл аавыгаа сонсохоор хэл.

Яна: Ингэхэд, чиний сүйт бүсгүй чамайг нэг өлөгчинтэй холбогдсон гэж өвчтөнүүдэд ярьж байна гэсэн. Тэр хэнийг хэлснийг чи мэдэхгүй биз? Хэрэв миний тухай бол би зүгээр. Эсвэл чамд өөр хүн байдаг уу?

Илья:   Муу угаасан байна. Дахиад угаа.

--------------------------------------------------------------------------------------------

Григ:    Александр Борисович, та ирсэн нь сайн боллоо.

Мир: Тэр хаана байна?

Григ:    Тэр гал тогоонд. Тэр гэнэт л ирсэн. Би танд хэлж амжсангүй.       

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Би хаашаа ч явахгүй.

Мир: Би чамайг маргааш гэхэд Швейцарь луу явуулна.

Яна: Би эндээ үлдэнэ.

Мир: Өөрийн ухаантай юу?

Яна: Тиймээ, та дэмий ирж.

Мир: За болно, явцгаая.

Яна: Битгий ойрт. Битгий ойрт гэж би хэлсэн!Битгий ойрт гэж би хэллээ! Намайг тайван орхи, ойлгож байна уу?

Мир: Юу вэ? Чи яачихсан юм?

Яна: Би таныг үзэн ядаж байна!

Мир: Яагаад?

Яна: Учир нь би яг тань шиг болсон. Надад адгийн байна, ойлгож байна уу?

Мир: Сонс, чи үнэхээр эмчлүүлэх хэрэгтэй. Хэрэв чи одоо надтай явахгүй бол надаас юу ч авахгүй!

Яна: Надад танаас юу ч хэрэггүй, аав аа. Зүгээр л яваад өг, намайг орхичих, тэгэх үү. 

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Чи яаж байна?

Яна: Зайрмаг идмээр байна, бүр ямар гээч. 

Илья:   Байхгүй. Тавагнаас харахад, Александр Борисович чамайг сонссон байх.

Яна: Тэр сонссон. Одоо би ядуу.

Илья:   Чамд таалагдана.

Яна: Нээрэн үү?

Илья:   Би итгэлтэй байна. Амьдралд чадвартай байх гэж юу болохыг мэдэх үү?

Яна: Өөрөөр болохгүй юу?

Илья:   Өөрөөр чи яагаад ч чадахгүй.

Яна: Чиний зөв байх.  Одоо бид хоёр адилхан боллоо.

Илья:   Би одоо баян болсон. Надад ядаж ажил байна.

Яна: Би чамд хайртай.

Илья:   Харин өөртөө?

Яна: Өөртөө? Бодвол... өөртөө үгүй байх.

Илья:   Эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Дараа нь бусдыг.

Яна: Илья, юун балай юм бэ? Би... би чамд хайраа илчилж байхад чи одоо өөрийнхөө сэтгэл зүйг надад ярьж байна уу?

Илья:   Сэтгэл зүйг одоо Настя заана. Тэр чамтай ажиллана. Чи хэцүү харилцаатай, энэ л саад болдог.

Яна: Чи юу гэнэ ээ? Зогсооч. Битгий яваач.

Илья:   Би өвчтөнтэй.

-------------------------------------------------------------------------------------------

Люда:  Александр Борисович, Маргарита Волковаг та хүлээж авна гэж хэлсэн гэнэ.

Мир: Чи ийшээ ирэхээр ухаан чинь самуурчихсан уу?

Рита:    Саша, асуудлыг нэг тийш шийдэх хэрэгтэй байна.

Мир: Ямар асуудлыг?

Рита:    Би чиний ямар ч болзолд бэлэн, харин миний ганцыг биелүүлчих. Надад энэ аялал маш чухал байна. Би Италид үлдэх бодолгүй, чамд буцаж ирээд энд хүүхдээ төрүүлнэ. Намайг явуулаач.

Мир: Үгүй.

Рита:    Яагаад?

Мир: Яагаад гэвэл би чамайг энд байлгахыг хүсч байна. Надтай хамт.

Рита:    Тийм бол би эхнэрт чинь бидний тухай бүгдийг хэлэхээс.

Мир: Чи намайг сүрдүүлж байна уу?

Рита:    Үгүй. Намайг явахыг зөвшөөрчих, тэгвэл санаа зоволтгүй болно.

Мир: Хүлээ. Чи хаачих гээв?

Рита:    Ажилдаа явъя. Саша би ажилдаа явах ёстой. Надад ажилдаа... Саша... Саша, хэрэггүй. Са... Тавиач! Саша!Саша...

Мир: Чимээгүй...

Рита:    Саша, битгий...

Мир: Чи юунд...

Рита:    Саша, алив...

Мир: Зүгээрээ.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Баярлалаа.

Илья:   Сайн уу.

Оля: Сайн уу. За яасан?

Илья:   Юу яасан?

Оля: Үнсэх.

Илья:   Аа, уучлаарай. Уучлаарай.

Оля: Энэ кафе чамд ямар вэ?

Илья:   Боломжийн кафе. Тохирно.

Оля: Тохирох уу? Боломжийн байна уу? Чи ингэхэд хаана байна аа? Энд чиний хурим болно. Бид тэнд сууна. Харагдах орчин нь сайхан. Эсвэл 2-р давхарт бүр илүү.

Илья:   За, тэгвэл 2-р давхарт.

Оля: Тэгвэл 2-р давхарт. Тэгье. 2-р давхарт. Энд 2-р давхар байхгүйг чи харахгүй байна уу?

Илья:   Тийм бол юунд асуусан юм?

Оля: Чи ядаж жаахан ч гэсэн оролцох хэрэгтэй. Чи яагаав?

Илья:   Зүгээр, ядраад. Сайхан кафе байна, тийм үү? Надад энд таалагдаж байна. Ямар үнэтэй вэ?

Оля: Бүгдийг тооцоолсон. Энэ.

Илья:   Энэ маш үнэтэй байна. Бидэнд хүрэлцэхгүй.

Оля: Хүрэлцэнэ. Ээж туслана.

Илья:   Ээжид хаанаас ийм их мөнгө байдаг билээ?

Оля: Ээж хуримтлуулж чаддаг юм. Чамаас жаахан юм шаардагдана. Цэсийг нь анхааралтай унш, харин би өөр газруудаад явж үзье.

Илья:   Ойлголоо, тэг ээ.

Оля: За тэг, баяртай.

Илья:   Уучлаарай.

Оля: Тэр явсан уу?

Илья:   Хэн?

Оля: Хэцүү нэрт.

Илья:   Үгүй ээ, аав нь үлдээсэн.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Рита, энд гарын үсэг зурахаа мартсан байна. Тэгээд чи яагаад одоо болтол анкетаа өгөөгүй вэ?

Рита:    Би явахгүй.

Ира: Юу гэгч нь вэ?

Рита:    Би танай нөхөртэй унтдаг байсан. Энэ үнэн, би түүний нууц амраг нь. Би жирэмсэн.

Ира: Өөдгүй хог! Рита. Рита! Рита! Хэн нэг нь туслаач!

--------------------------------------------------------------------------------------------

Эмч: За тэгэхээр, таны охин зүгээр. Стрессээс болж жаахан цус гарсан, гэхдээ урагт аюул байхгүй.   

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Уйлахаа боль. Чи сандарч болохгүй.

Рита:    Танд дахиж худлаа хэлэхгүй болсон нь яамай.

Ира: Миний ойлгосноор энэ түүний хүүхэд. Чи яах гэж байна?

Рита:    Үр хөндүүлэх гэж байгаа.

Ира: Тийм байж.

Рита:    Намайг уучлаач.

Ира: Аан тийм, чи анкетаа бөглөхөө битгий мартаарай, итали руу явахын тулд.

Рита:    Намайг явуулахгүй. Намайг хил дээр зогсооно гэж тэр хэлсэн.

Ира: Энэ түүнийг зогсооно. За, эдгэрээрэй.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Энэ юу вэ?

Илья:   Зайрмаг. Чи хүссэн ш дээ.

Яна: Хайлчихаж.

Илья:   Тэнэг минь, тэгсэн ч энэ зайрмаг.

Яна: Чи согтуу байна уу?

Илья:   Тиймээ.

Роза:    Сайн уу. Тэр яах гэж чамд дээр ирэв?

Яна: Ямар хамаа байна? Зайрмаг идэх үү?

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Юмаа цуглуулаад эндээс яв.

Мир: Юу болсон юм?

Ира: Би чамтай дахиж хамт амьдармааргүй байна. Би сая эмнэлэгээс ирлээ. Би Рита та хоёрын тухай бүгдийг мэдсэн. Чи юу хийж байгаагаа төсөөлж байна уу? Тэр охины чинь найз нь. Чи хүүхэд байхаас нь мэддэг.

Мир: Цаг хугацааг хэн ч өөрчлөөгүй.

Ира: Зайлж үз.

Мир: Энэ миний гэр. Би хаашаа ч явахгүй.

Ира: Одоо энэ миний гэр, бас Янагийнх.

Мир: Яна биднийг үзэн яддаг, энэ байшинд хэзээ ч буцаж ирэхгүй гэж хэлсэн.

Ира: Тэгвэл түүнд шалтгаан байна.

Мир: Сонсооч, Ир. Чамайг сэтгэлээр унасныг ойлгож байна. Тиймээ, би буруутай. Яахав, нэг залуухан охинтой учирсан, биеэ барьж чадаагүй. Тэгээд? Эрчүүдэд ийм юм байх, энэ хэвийн зүйл. Гол нь би чамд хайртай. Надад бүгдийг залруулах боломж өгчих. Юу хийх ёстойг хэл л дээ.

Ира: Юмаа аваад эндээс явах.

Мир: Ир.

Ира: За яахав, тэгвэл би явлаа.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Чи хаана байв?

Илья:   Кафед. Оргилуун дарс сонгоод.

Оля: Чи чинь... уусан юм уу?

Илья:   Маргааш дахиад сонгох хэрэгтэй.

Оля: Чи ууж болохгүй.

Илья:   Мэднэ ээ.

Оля: Үгүй ээ, хүлээ. Юу болоод байгааг хэлээч.

Илья:   Юу ч болоогүй байна. Даашинзаа сонгосон уу?

Оля: Чи миний юу хэлснийг сонссон уу? Чи ууж болохгүй. Чи... ууж болохгүй.

Илья:   Дахиад уухгүй. Нээрэн шүү. Цаашаа бол.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Би ингээд хүрээд ирсэнд чи уучлаарай, тэгээд...

Вик:  Зүгээр ээ.

Ира: Тэгээд чамд энэ бүгдийг ярьчихлаа.

Вик:  Чи тогтоочих, дараа нь энэнээс ид.

Ира: За. Би эхлээд зочид буудал руу явъя гэж бодсон. Гэвч би тэнд ганцаараа юу хийх юм, бас...

Вик:  Зөв.

Ира: Тиймээ. Харин танайд нэг л тухтай.

Вик:  Баярлалаа. Би сая бодлоо, би амьдралдаа нэг ч удаа зочид буудалд хоноогүй юм байна. Үргэлж майханд ч юм уу, өөр...

Ира: Чи явмаар байна уу?

Вик:  Чи тоглож байна уу? Би хаашаа ч явахгүй. Би өдөр нь цагаан хэрэглэл угаадаг.

Ира: Тиймээ, цагаан хэрэглэл чухал. Надад дахиад хийчих. Би юуны төлөө уухаа мэдэхгүй байна. Рита манай гэрт ирж, би түүнд хавчуургатай талх өгдөг байсан.

Вик:  Одоо боль.

Ира: Тэр Янкагийн хувьд яг эгч шиг нь байсан.

Вик:  Тэр одоо хэдийн сурагч биш. Том болсон хүүхэн. Бодвол хөөрхөн байх даа. Тэгээд ч... чи ч гэсэн түүнд хайртай хэвээрээ.

Ира: Би явлаа.

Вик:  Чи хаашаа явах гээв? Би чамайг явуулахгүй, тэнэгхэн минь. Чи согтуу байна.

Ира: Боллоо. Энэ...

Вик:  Сонсооч, ер нь... Дахиад нэг уучих. Ингэхэд, чамайг юу илүү их гомдоосон бэ? Тэр залуу болохоор уу, эсвэл охины чинь найз болохоор уу? 

Ира: Залуу болохоор.

Вик:  За харав уу, бүх юм ямар амархан байгааг? Ийм л байна.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Илья. Илья. Илья, босоорой. Илья, Илья босооч. Ажлаасаа хоцорлоо.

Илья:   Хоцроно гээд хэлчих.

Оля: Хараад байхад, өчигдөр болсон зүйлийн талаар чамтай ярилцаад нэмэргүй бололтой.

Илья:   Тэгээд юу болсон юм?

Оля: Чи согтуу ирсэн.

Илья:   Байх л юм. Тиймээ, нэмэргүй. Чи яах гэж байна?

Оля: Би ажлаас өмнө ээжээр ороод гарна. За, баяртай.

--------------------------------------------------------------------------------------------

Дима:   Чи гэрлэхийг хүсч байна уу?

Оля: Үгүй ээ. Би бодож байна гэж чамд хэлсэн. Чи ямар нэг юмыг зөвшөөрөхгүй байна уу?

Дима:   Зөвшөөрч байна. Тиймээ, би чамайг хуурсан. Нэг ч биш.

Оля: Гурав ч биш.

Дима:   Дөрөв ч биш. Би чамд худлаа хэлдэг байсан, цаг үргэлж.

Оля: Би ч гэсэн дутахгүй. Өөрөөр, чиний халааснуудыг ухаж, цамцнуудыг чинь үнэрлэдэг байсан.

Дима:   Чамайг хаа нэгтэй аваачих уу?

Оля: Би чамаас мөнгө зээлмээр байна.

Дима:   Болно оо. Юунд?

Оля: Хурим болно. Өмнө нь надад мөнгө хүрэлцэхгүй байна. Би буцааж өгнө.

Дима:   Асуудал байхгүй. Үнсэлтэнд. Бас хуримын урилгад.

Оля: Муу новш.

--------------------------------------------------------------------------------------------

Анд: За. Байна уу. Байна уу?    

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Та намайг мартсан гэж би бодсон.

Ира: Чи юу ярина вэ? Би ааваас чинь явсан.

Яна: Юу болсон юм?

Ира: Чамд хэлэхэд, Ритад түүний хүүхэд байгаа. Энэ надад хангалттай санагдсан.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Аав таныг зүгээр ч тавьж явуулахгүй, ээжээ. Та түүнд хэрэгтэй. Тэр таньгүйгээр чадахгүй.

Ира: Харин би чадна.

Яна: Би ч гэсэн эргэлзэж байна. Та нар яаж эд хөрөнгөө хуваах юм? Таны нэр дээр байдаг ч аав танд ядаж юу ч юм үлдээнэ гэсэн үг биш.

Ира: Надад их юм хэрэггүй. 

Яна: Рита харамсалтай юм.

Ира: Чиний Рита тэнэг охин юм даа. Тэр Италид суралцана, магадгүй тэнд ухаан суух биз. Түүнийг бурхан өршөөг. Надад өөрийнхөө тухай яриач.

Яна: Танд ийм охин байх гэж, намайг уучлаарай. 

Ира: Чи галзуураа юу? Чи миний хамгийн мундаг охин. Хамгийн хайртай нь. Би үнэхээр бахархадаг.

--------------------------------------------------------------------------------------------

Мир: За.

Рита:    Саша, чи надад сонголт үлдээсэнгүй.

Мир: Чи юу яриад байна, би ойлгосонгүй.

Рита:    Би үр хөндүүлсэн. Одоо ямар ч хүүхэд байхгүй. Энэ чиний л буруу, би үүнийг хийхээс араггүй боллоо.

Мир: Тэгээд чи надаас юу хүсээв?

Рита:    Чамаас гуйя, намайг явуулчих. Саша, гуйя, чи надад өширхөх хэрэггүй, би юунд ч буруугүй.

Мир: Чи буруутай. Чи бүгдийг үгүй хийсэн. Бидэнд байсан бүхнийг. Би чам руу биш янхан дээр очсон нь дээр байж. Чи надаас урвалаа.

Рита:    Яна чамайг яагаад буудсаныг би одоо л ойлголоо. Чи мангас. Бүгд яг чиний хүссэнээр амьдрах ёстой. Би чамаас гуйя, надад явах боломж өгчих.

Мир: Юу хүссэнээ хий,хүссэн зүгтээ яв, чи хэн нэгэнд хэрэгтэй бол тосоод авах биз. 

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Чи түрс амсмаар байна уу?

Вик:  Сонс, бид хамтдаа сайхан байдаг. Гэвч би чамайг чиний амьдарч байсан амьдралаар хангаж чадахгүй. Би чиний мөнгөөр амьдармааргүй байна.

Ира: Өөрөөр, чи намайг явуулахыг хүсч байна.

Вик:  Чи ойлгоосой гэж би хүсч байна. Би одоо хэцүүхэн байгаа. Цехээ хаах хэрэгтэй болох нь. Би бизнесмэн болж чадсангүй. Харин мөнгө байгаагүй, байх ч үгүй.

Ира: За... сайхан үдшийг бүү гутаа. Манай группт юу гэж ярьдаг билээ? Өнөөдөрөөр амьдар гэдэг байх аа? Одоо амаа нээгээрэй. Өнөөдөр чи бид хоёрт бүх юм байна.

--------------------------------------------------------------------------------------------

Роза:    Нөхөртэйгээ ярилаа. Миний дүрийг авчихаж. Тэр өөдгүй новш зохицуулсан байна.

Оля: Сэтгэлээр унах хэрэггүй. Тэгвэл чиний дүр биш байж.

Роза:    Минийх. Чи хаанаас мэдэх юм?

Оля: Өө, уучлаарай, би.... зүгээр л чамайг яаж тайвшруулахаа мэдэхгүй байлаа.

Роза:    Чи чинь эмч. Тайвшруулах эм өгчих. Үнэхээр муу байна.

Оля: Тайвшруулах эм өгч чадахгүй. Чи мэдэж байгаа. Даралтыг чинь үзэж болно.

Роза:    Нэмээд бургуй тавина гэж хэл.

Оля: Тэгье. Чамд хэдэн литрийг вэ?

Роза:    Аашилсанд уучлаарай. Өглөөнөөс уур хүрээд. Гомдмоор, уг нь ииний дүр байсан. Харин чи юу болсон? Өргөдлөө өгсөн үү?

Оля: Тиймээ, бүх юм зүгээр. Чамд маш их баярлалаа.

Роза:    Сүйт залуу чинь өчигдөр яах гэж өнөөх дээр ирсэн юм? Палатанд нь байсан.

Оля: Мэдэхгүй ээ. Тэр түүнтэй ажилладаггүй.

Роза:    Их л хачин байсан. Зайрмаг авчраад л. Надад юу ч авчирдаггүй. 

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Сайн уу, эрчүүд ээ. Сайн уу.

Вик:  Сайн уу.

Илья:   Андрей Русаковыг дуудаад өгөөч.

Вик:  Байхгүй.

Илья:   Тэр энд ажилладаг.

Вик:  Тэр халагдсан. Тааралдвал ирж хөдөлмөрийн дэвтрээ ав гэж хэлээрэй.

Илья:   Баярлалаа.

--------------------------------------------------------------------------------------------

Окс:  Ирина Михайловна, тэнд...

Ира: За? Яамнаас хүн ирсэн үү? 

Окс:  Үгүй ээ. Тэнд таны нөхөр бараг цаг сууж байна.

--------------------------------------------------------------------------------------------

Ира: Ер нь бол чи цагаа олсонгүй. Би ажил ихтэй. Баярлалаа.

Мир: Чи намайг уучлах уу?

Ира: Тиймээ, мэдээж. Чи тэнд хэдийн чөлөөлчихсөн үү?

Мир: Юуг?

Ира: Юу юуг? Би чамд хэлсэн, би чамтай хамт амьдрахгүй, би байшинг, бас бүх хөрөнгийн талыг авна. Чи өөртөө дахиад олоод авна биз. Тэр тусмаа чи тушаал ахих гэж байгаа. 

Мир: Чи одоо тоглоод байна уу?

Ира: Үгүй ээ. Энэ салалтын ердийн нэг үйл явц.

Мир: Би салах бодолгүй байна.

Ира: Харин би бодолтой.

Мир: Ир. Бид олон жил хамт амьдарсан. Чи энэ бүхнийг нураахыг хүсч байна уу? Харин Рита миний хувьд хэн ч биш. Чи хүсвэл.. хүсвэлтүүнийг их сургуулиас хөөж болно.

Ира: Тэр чамд хайран биш үү?

Мир: Тэр яагаад надад хайран байх ёстой юм? Тэр надад хэн ч биш.

Ира: Тийм бол түүнийг явахад нь бүү саад бол. Рита маш сайн мэргэжилтэн. Би түүний карьерийг баллах бодолгүй. Ганцхан чамтай холбогддог тэнэг юм даа.

Мир: Чи хаана хоносон бэ?

Ира: Викторийнд.

Мир: Тэр хэн бэ?

Ира: Тэр мужаан. Чи санах байх. Хамт цай ууж байсан. Би түүнтэй уулздаг болсон. Мартсанаас, би чамаас салахыг хүссэн бас нэг шалтгаан нь энэ.

Мир: Чи түүнтэй унтдаг юм уу?

Ира: Энэ надад их таалагддаг. Тэр намайг хэзээ өөрт нь  ирэхийг хүлээж байгаа.

Мир: Чи өөдгүй хүүхэн. Чи сохор зоос ч авахгүй. Тэр мужаантайгаа хамт зах дээр шүгэлт хуур зарна биз.

Ира: Би өөрийнхөө хувийг авна, сонсов уу?

Мир: Амаа тат!Энэ бүгдийг, хараал идсэн энэ их сургуулиа одоо хааж болно!

Ира: Харин би л чамайг цоожлуулна! Муу хулгайч! Яасан? Алив! Цохиоч! Би лекцтэй. Чи тэнд янзалчихаарай, би цэцэг унагаачихсан.

--------------------------------------------------------------------------------------------

Роза:    Миний дүрийг авчихлаа, төсөөлж байна уу?

Яна: Ямар?

Роза:    Гол дүр. Гүнгийн нууц амраг.

Яна: Чи яаж нууц амраг байх юм? Их сайндаа бэлбэсэн эхнэр.

Роза:    Их инээдтэй байна. Сонсооч, би яаралтай жаахан юм уумаар байна. Ядахад эмч нар эм өгөхгүй. Байхгүй гэж хэлсэн гээд бод.

Яна: Чи хэнд хандахаа мэдээгүй байна. Ерөнхий эмчтэй уулзах хэрэгтэй. Түүнийг хуурахад амархан.

Роза:    Чи гэнэн юм уу? Тэр миний нөхөрт яг хөхөө шиг л донгодно. Болохгүй бол дахиад үлдээнэ. Ян, тусал л даа. Тайзны ахмад настныг битгий үхүүлээч.

Яна: Би чамд юугаар туслаж чадах вэ?

Роза:    Чи чинь... чи олсон биз дээ? Тэг л дээ, Ян. Гуйж байна. Би чамаас гуйя. Туслаач дээ.

Яна: Мөнгөтэй юу?

Роза:    Үгүй. Мөнгө байхгүй. Бөгж байна. Их үнэтэй. Януск, нэг бодож олооч, а?     

--------------------------------------------------------------------------------------------

Настя:  За яасан, сүйт бүсгүй минь? Даашинзаа сонгосон уу?

Оля: Даашинз манатай.

Настя:  Дахиад бас юу болчихов? Чи хэзээ нэг нөхөрт гарч тайвшрах хүн бэ?

Оля: Түүнийг хөөж явуул.

Настя:  Хэнийг?

Оля: Мироноваг. Чи түүний сэтгэл зүйч нь, түүнийг хөөж гарга! Түүнийг хөөчих!

Настя:  Яаж түүнийг хөөх юм? Яна юу ч зөрчихгүй байгаа. Би чадахгүй.

Оля: Чи найз юмаа.

Настя:  Сонс, Оль. Харин би чамаас Егорочкагийн бөөрийг авч өгөөч гэж гуйвал яахав?

Оля: Юу?

Настя:  Юу ч биш. Чи боломжгүй тийм зүйлийг гуйдаг, түүндээ чи гомддог. За, за, бухимдах хэрэггүй. Би одоо буцаад ирнэ.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Илья энд байна уу?

Оля: Орооч.

Яна: Юм уух нь уу?

Оля: Үгүй ээ, би тайвшруулагч уусан. Илья чамд ямар хэрэгтэй?

Яна: Энэ. Тэнд Алёна хэцүүдэж байна. Түүнийг санасандаа хүрэхээс нь өмнө номхруулах хэрэгтэй. Надад бөгжөө өгсөн юм. Би зүгээр л анхааруулах гэж. Түүнд өгчихөөрэй.

Оля: Чамд биднийг зовоох таалагддаг уу?

Яна: Үгүй ээ.

Оля: Би чамаас гуйж байна, яваад өг. Биднийг тайван орхи. Би түүнд маш их хайртай. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Тэр чамд ямар хэрэгтэй гэж?

Яна: Магадгүй, би ч гэсэн түүнд хайртай.

Оля: Бид бүтэн сайнд хуримтай. Чамд хүн чанар үлдсэн биз дээ? Биднийг тайван орхи. Чи баян, царайлаг, ухаантай, өөртөө тохирох хэн нэгнийг олно. Арга ядвал худалдаад авчихна. Чи юу хүсч байна? Хүсвэл би чамд спирт өгье. Эм авах уу? Чи түүнд биш, харин ийм юманд дуртай. 

--------------------------------------------------------------------------------------------

Илья:   Сайн байцгаана уу.

Григ:    Хүрээд ирэв үү? Бид чамаас болж Янаг энд үлдээж, тэвчиж байсан. Бүдүүлэг сэтгэл зүйч.

Илья:   Юу болсон юм?

Настя:  Яна Алёнагийн бөгжийг хулгайлаад явчихсан.

Григ:    Үгүй ээ, зүгээр ч нэг бөгж биш, маш үнэтэй бөгж. Алёна одоо болтол уйлсаар байна.

Илья:   Тэр хаячихсан юм уу?

Григ:    Алёна бөгжөө дэрэн дээрээ тавиад шүршүүрт орохоор явж. Буцаад ирэхэд нь бөгж ч тэр, Яна ч байдаггүй. Харин тэр хулгайч машиндаа суугаад бушуухан явчихсан. Одоо ярьж тохиролцъё. Хэрэв тэр буцаж ирвэл бид хаалгаа онгойлгохгүй.

Илья:   Та нар түүн рүү залгаж асуусан уу?

Настя:  Хариулахгүй байна.

Илья:   Залгаж яах юм? Тэр авсан гэдгээ хэлэх юм уу?

Григ:    Хэрэв Алёна цагдаа, хэвлэлд хандвал яахав?

Оля: Би түүнийг тайвшруулна. Санаа зоволтгүй. Харин Миронова байдаг л нэг хар тамхичин. Өвсөө хэрэглэх гэж хулгайлаад яваад өгсөн. Юуг нь ч мөрдөх юм.

--------------------------------------------------------------------------------------------

Яна: Сайн уу.

Илья:   Яах гэж бөгж хулгайлсан?

Яна: Юу?

Илья:   Бөгжийг буцааж өг.

Яна: Надад бөгж байхгүй.

Илья:   Худлаа ярихаа боль. Чи Алёнагийн бөгжийг аваад явсан байна.

Яна: Чи намайг үнэхээр бөгжийг хулгайлсан гэж бодож байна уу?

Илья:   Тиймээ. Бөгжийг би нээрэн хулгайлаагүй.

--------------------------------------------------------------------------------------------

Оля: Би даашинзаа сонгосон.

Илья:   Гоё юу?

Оля: Маш гоё.

Илья:   Сайн байна. За, Оля. Би явж ажиллаа.

--------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home