Дүрүүд:
Эр
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов 1-р орлогч сай
Григорий эмнэлэгий дарга
Дима Олягийн экс нөхөр
+Кирилл Бизнесмэн
+Макс загварын өмгөөлөгч
+Руслан эмч
+Виктор мужаан
+Сергей Алексеевич сайд
+Николай архины хамааралтай
Эм
Яна Мироновын охин
Ира ээж нь
Рита Мироновын нууц амраг
Галина Олягийн ээж
Оля Ильягийн сүйт бүсгүй
Настя
+Алёна Розова жүжигчин
+Галя архины хамааралтай
--------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ҮЗҮҮЛЖ БАЙНА
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Суу, суу, босох хэрэггүй.
Рита: Чи энд юу хийж явна?
Яна: Би энд ажиллаж байгаа. Ээжийн нарийн бичгээр. Чамайг шалгахаар ирлээ.
Рита: Чи ажиллаж байна аа?
Яна: Тиймээ. Хэвийн хүн болсон. Би дурлачихлаа.
Рита: Хэнд?
Яна: Ильяд.
Рита: Харин тэр?
Яна: Мэдэхгүй ээ. Тэр их онцгой.
Рита: Эрчүүд бүгд адилхан.
Яна: Чи Александ Борисовичоор бүгдийг нь дүгнэх хэрэггүй.
Рита: Наад амаа тат. Энд хайр ярихаар ирж гэнэ. Чи өөрөөсөө өөр хэнд хайртай юм? Зөвхөн бусдын амьдралыг л балладаг.
Яна: Чи юу яриад байна аа?
Рита: Битгий тамхи тат.
Яна: Ойлгосонгүй.
Рита: Энд тамхи татаж болохгүй гэж би хэллээ!
Яна: Чи яасан ааштай байх юм?
Рита: Би ууртай байна, Яна. Би жирэмсэн.
--------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ 1-6
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Салах хэрэгтэй. Хүүхдээс, бас Александ Борисовичоос.
Рита: Би чадахгүй. Тэр хориглоод байгаа. Би түүнээс айж байна.
Яна: Юунаас ч айх хэрэггүй. Нэг юм бодож олно. Сонсооч, шударгаар хэлчихье.Би чиний хүүхэдтэй өв хөрөнгө хуваалцмааргүй байна. Учир нь Александр Борисович хөгширч зөнөөд хүүхдэд чинь бүгдийг нь шилжүүлж, ээж бид хоёр хоосон хоцроно, гүйцээ. Ийм л байна.
Рита: Чи адгийн новш.
Яна: Яасан? Ийм юм зөндөө байдаг. Энэ уламжлал.
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Ольга бид хоёр гэрлэнэ.
Анд: Баяр хүргэе. Хослолоо өгөх үү?
Илья: Гэхдээ хурим өнөөдөр биш.
Анд: Хурим энд ямар хамаатай юм? Би банк явж зээл авна. Шөнөжин бизнес төлөвлөгөө бичлээ.
Илья: Зээлийг буцааж төлдөгийг чи мэдэх үү?
Анд: Үгүй ээ, ганцхан чи л бүгдийг мэдэж байдаг.
Илья: Чи тэгээд үр зарах юм уу?
Анд: Хослол хаана байна?
Илья: Шүүгээнд, очоод ав.
Анд: Би үзүүлэх үү?
Илья: Юуг?
Анд: Төлөвлөгөөг. Энэ. Трешкад байдаг гаражийг санаж байна уу? Энэ туслах зам. Энэ өргөн чөлөө. Очиход маш тохиромжтой. Инээдтэй үнээр зарж байгаа.
Илья: Гаражийг буулгаж байшин барих нь уу чи мэдсэн үү? Эсвэл ямар нэг зам тавьж мэднэ. Тийм болоод инээд хүрмээр үнээр зарж байна.
Анд: Тийм юм байхгүй.
Илья: Чи эхлээд судалж мэд, дараа нь банкинд оч.
Анд: Чи юундаа сэтгэлээр унагаад байгаа юм? Өөрөө өвөө болтол ажил, би чадахгүй.
Илья: За болъё, өвөө. Шинэ цоожны түлхүүр өгөөдөх. Би ажилдаа явлаа.
Анд: Онгойлгохыг хүсээгүй юм. Одоо яая гэхэв.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: За, байна?
Макс: Сайн уу, би Макс Громов байна. Чамайг мароккогийн коктейлээр дайлсан даа.
Яна: Аа, саналаа. Сайн уу.
Макс: Би чамд шилээ мартсан байна лээ. Чи хаяагүй биз дээ? Тэрийг эмээ надад бэлэглэсэн юм. Авмаар байна.
Яна: Үгүй ээ. Шил миний цүнхэнд байгаа.
Макс: Би очъё. Чи хаана байна?
Яна: Их сургуульд, ажилдаа.
Макс: Өө, чи бас ухаантай байх нь.
Яна: Үгүй ээ, би тэнэг нарийн бичиг.
Макс: Янзтай. Хаашаа очих хаягаа явуулчих.
Ира: За яаж байна?
Яна: Ээж.
Ира: Бүх юм зүгээр үү?
Яна: Тиймээ. Харин та хаачих гээв? Ажлын цаг дуусаагүй байна.
Ира: Би ажил хэргийн уулзалттай. Чи ийм мундаг. Гэрээ уулзъя.
Яна: Уулзана аа. Гэртээ.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Байна уу. Виктор? Ирина байна, сайн уу. Түгжрэлээс болоод би хоцорч байна. Гэхдээ би заавал очно. За, хянуур байхаа амлаж байна. Баярлалаа.
--------------------------------------------------------------------------------------------
Настя: Ольга Леонидовна. Маш гоё. Сайн байна.
Григ: Амарцгааж байна уу?
Настя: Баярлацгааж байна. Ийм үйл явдал болж байхад.
Григ: Ямар?
Оля: Константин Евгеньевич, Илья бид хоёр гэрлэнэ.
Григ: Өө, баяр хүргэе.
Илья: Баярлалаа.
Григ: Гол нь хүүхдүүд чинь, бие, сэтгээрээ эрүүл саруул байх хэрэгтэй.
Илья: Баярлалаа.
Оля: Баярлалаа.
Григ: Баяр хүргэе.
Рус: Та нарт баяр хүргэе.
Григ: Хурим хэзээ вэ?
Илья: Зуны сүүлчээр.
Григ: Яагаад тийм орой гэж?
Оля: Иргэний бүртгэлд дараалал ихтэй, бүгд л зунаар гэрлэхийг хүсдэг.
Рус: Би ер ойлгосонгүй, яарах юу байна? Дурлалцах, гэрлэх нь яг солиорол шиг, дараа нь үеэс үед хүүхдүүд л зовно.
Настя: Учир нь энэ амьдралд чамд хэн ч, хэзээ ч гэрлэх санал тавьж байгаагүй. Тэгээд л чиний уур хүрсэн.
Рус: Нэг бус удаа санал тавьсан, татгалзах ухаан байсан юм.
Григ: Нөхдөө, ажлаа ярьцгаая. Өчигдөр манайд Алёна Розова ирсэн. Та нар бүгдээрээ түүнийг танина.
Илья: Үгүй ээ, танихгүй.
Григ: Миний хамгийн хайртай жүжигчдийн нэг. Нөхөр нь түүнийг хэвтүүлсэн. Нэг бол ууна, нэг бол хямрана, ерөнхийдөө тогтворгүй. Түүн рүү зөвхөн нөхөр нь ярьж болно. Ажлын талаар, янз бүрийн гял цал юмны талаар ямар ч дуудлага байж болохгүй.
Оля: Би түүнтэй хэдийн танилцсан. Сэтгэл татам сайхан эмэгтэй.
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Хуваарийн дагуу өнөөдөр дасгалтай. Оршуулга зохион байгуулна. Маш амархан. Та нар уугаад л, уугаад л, хэрэглээд л байсан, түүнээсээ болж үхэцгээсэн. Одоо төсөөлөөд үз, хүмүүс оршуулганд ирсэн байна, тэд салах ёс хийж та нарт юу гэж хэлэх бол? За, хэн үхэхийг хүсч байна?
Ник: Үгүй ээ. Сайхан өдөр байна, борооны дараа нар гарлаа. Мөөг ургана, үхэж яах юм?
Галя: Аймаар юмаа.
Роза: Алив, би.
Илья: Сайн байна. Хэвтээрэй.
Роза: Би тайзан дээр олон удаа үхэж байсан. Энэ үргэлж сэтгэл хөдөлгөдөг юм.
Ник: Дурсацгаая. Аа, бид дурсахгүй ш дээ.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи нээрэн өмгөөлөгч юм уу?
Макс: Загварын ертөнцийн өмгөөлөгч.
Яна: Ойлгомжтой.
Макс: Клубт сайхан зугаацсан.
Яна: Тиймээ, хөгжилтэй байсан.
Макс: Тэгвэл үргэлжлүүлэх үү? Надад мексикээс мөөг авчирч өгсөн.
Яна: Үгүй ээ, баярлалаа, би больсон.
Макс: Болихоороо залгаарай.
Яна: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Алёна, дасгал дууссан.
Роза: Надад энд сайхан байна. Би саяхан нэг оршуулганд очсон.
Илья: Ойр дотных өнгөрсөн үү?
Роза: Үгүй ээ, огт танихгүй хүн.
Илья: Тэгвэл яах гэж очсон юм?
Роза: Би түүнийг дайрчихсан. Машинаар. Согтуу явсан юм. Нөхөр хэрэгсэхгүй болгох гэж маш их юм хийсэн. Бүр энд хүртэл хэвтүүлсэн. Юмыг яаж мэдэхэв гээд. Надад арай дээр. Тэгээд би яах вэ?
Илья: Мэдүүлгээ бич.
Роза: Ямар?
Илья: Юу болсон тухай дэлгэрэнгүй бич. Хэрэв бүр эвгүй юм болбол цагдаад аваачиж өг.
Роза: Юун цагдаа? Чи галзуураа юу? Би хэнийг ч дайраагүй. Дүрээ давтаж байна.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Сергей Алексеевич.
Сер: Александр Борисович. Та манайд юу болоод байгааг тайлбарлахгүй биз? Та сүүлчийн тоог нь харсан уу? Би танаас асууж байна, харсан уу, үгүй юу?
Мир: Тиймээ, тийм, бүх юм тийм ч муу биш.
Сер: Юу? Таныхаар бол энэ бүхэн тийм ч муу биш үү? Сонс, би танд анхааруулъя. Та эндээс яг Парис дээгүүр ниссэн фанерь шиг л гарна. Та тэдгээр алхайсан дээрэмчдийг удирддаг байх аа?
Мир: Хүлээ, та юу болохгүй байгааг хэлээч. Би бүх хүмүүсээ хөдөлгөе. Люда, Люда, яаралтай.... яаралтай нааш нь бүс нутаг бүрээр нь статистикийг явуул. Даруйхан.
Сер: Зогс, зогс. Орхиё, Люда. Чи юундаа хууртагддаг байна? Чамайг ийм аймхай гэж ер бодсонгүй. Сонирхолтой, сонирхолтой. Би гавъяаныхаа амралтанд гарахаах чи энд яаж ажиллах гэж байна?
Мир: Юун амралт?
Сер: Би чамайг өөрийнхөө оронд тавих санаатай. Тиймээ, Саша. Зөвхөн зөвшилцөх л үлдлээ.
Мир: Итгэл үзүүлсэнд баярлалаа. Өнөө орой манайд хооллож, таны гавъяаны амралт, бидний ажлыг тэмдэглэх юм уу?
Сер: Би чамд нэг юм хэлье, Саша. Бидэнд ямар ч бидний ажил гэж байхгүй. Бидэнд зөвхөн улсын ажил гэж байгаа. Ойлгосон уу? Ийм байна. Сайн байна. Энэ чигээрээ байгаарай. Сайн байна.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Бүгдэд нь мэнд. Намайг Яна гэдэг. Би архичин, хар тамхичин.
Бүгд: Сайн уу.
Яна: Сайн байцгаана уу. Би хэрэглэхгүй гурав хонож байна. Одоохондоо тэсэж байгаа. Өнөөдөр надад санал болгосон ч би татгалзсан. Энэ их хэцүү байсан. Ийм байна. Би уг нь энд нэг хүнтэй уулзах гэсэн юм, гэтэл тэр энд алга.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи утсаа авахгүй юм. Би чам руу залгасан. Санаа зовоод. Би группт очсон. Чамтай уулзана гэж бодсон. Чи сайн уу.
Илья: Миний бүх юм сайн.
Яна: Би орох уу?
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Би ажилд орсон.
Илья: Аавдаа юу?
Яна: Яагаад шууд аавдаа гэж? Ээжид. Чамайг их саналаа.
Илья: Харин би гэрлэх гэж байгаа.
Яна: Яаж тэр вэ?
Илья: Би Ольгад хайртай, түүнд гэрлэх санал тавьсан. Гуйя, ийшээ дахиж битгий ирээрэй.
Яна: Бидний хооронд нэг юм байсан.
Илья: Байсан тэгээд дууссан.
Яна: Хэзээ хуримлах вэ?
Илья: Мэдэхгүй, гэхдээ удахгүй.
Яна: Харин чи битгий яар. Чи бодлоо өөрчилж мэднэ.
Илья: Би өөрчлөхгүй.
Анд: Сайн уу.
Илья: Яна чам дээр ирлээ.
Яна: Чамайг танихааргүй болж. Чи хослол өмсөө юу?
Анд: Чамайг харах сайхан байна. Бүх юм зүгээр үү?
Яна: Тиймээ. Би... би чамайг харсандаа баяртай байна. Юу гээч, надад мессеж ирсэн, ээж яаралтай туслалцаа хэрэгтэй гэсэн байна.
Анд: Явах нь уу?
Яна: Тиймээ. Чи миний ажлаар заавал очоорой. За юу?
Анд: Чи яг зүгээр биз?
Яна: Тиймээ, тийм, баяртай.
Илья: Зээл өгсөн үү?
Анд: Өргөдлөө өгсөн. Тэр яах гэж ирээв?
Илья: Чам дээр гэж би хэлсэн.
Анд: Намайг тэнэг болгох хэрэггүй.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Та өнөөдөр группт бас л дуугай байлаа.
Ира: Тиймээ, яагаад ч юм надад ярихад аймаар байдаг.
Вик: Та юунаас айдаг юм? Магадгүй надад ярих юм уу? Эсвэл бас надаас айж байна уу?
Ира: Үгүй ээ, танаас айхгүй байна. Хэлэхэд ичмээр ч гэсэн, охинтой холбоотой энэ ярианы ачаар миний гэр бүл тийм ч бат бөх, аз жаргалтай биш гэдгийг би ойлголоо.
Вик: Ирина, та юу хүсч байна?
Ира: Би юу? Янагийн бүх юм сайхан байхыг би хүсдэг.
Вик: Үгүй ээ, үгүй, та өөрөө, өөртөө зориулж.
Ира: А, өөртөө юу?Хайр, энэ улиг болсон сонсогдох ч.
Вик: Юуны улиг? Хорвоог хөдөлгөж байгаа юм энэ.
Ира: Үгүй ээ, надад тийм олон хэрэггүй.
Вик: Хайр олон байдаггүй.
Ира: Таны товхимолууд.
Вик: Баярлалаа. Тус боллоо.
Ира: Та маргааш группт ирэх үү?
Вик: Харамсалтай нь үгүй. Миний мэргэжилд захиалга бага байдаг. Тиймээс аргаа олохоос аргагүй.
Ира: Виктор, миний гэрт эвдэрсэн дээр үеийн ховор ширээ байдаг. Та засаж чадах уу?
Вик: Үзэх хэрэгтэй.
Ира: Болж байна. За. Баярлалаа. Амжилт.
Вик: Баяртай.
Ира: Ингээд...
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн уу.
Ира: Сайн уу. Юм идэх үү?
Яна: Идмээргүй байна.
Ира: Тийм бол чи хэнд дурласнаа яриач.
Яна: Ой. Юуг нь ярих юм, ээжээ. Тэртээ тэргүй өөр хүнтэй гэрлэнэ.
Ира: Зөв юм хийж.
Яна: Надтай ярилцаж, дэмжсэнд баярлалаа, ээжээ.
Ира: Үгүй нээрэн. Бод, чи яаж эхнэр болох юм? Чи эрх танхил, бодлоггүй.
Яна: Ойлголоо. Та намайг тэгж өсгөсөн нь болж дээ.
Ира: Гэхдээ чамд өөрчлөгдөх хугацаа байна. Энэ сайхан мэдээ. Харин одоо би бодсоноо ярьдаг болно.
Яна: Янзтай. Бүр аавд уу?
Ира: Хамгийн түрүүнд түүнд.
Мир: Өө! Бүгд гэртээ байна.
Яна: Сайн уу.
Мир: Ямар сайхан юм. Охид оо, тушаал дэвшсэний төлөө. Сергей Алексеевич ашгүй тэтгэвэртээ гарах нь. Хэн дарга болохыг таа даа.
Яна: Аав!
Мир: Тиймээ. Хундагнууд.
Ира: Сергей Алексеевич мундаг байна. Мөнгө хулгайлсан, алга болоод өгнө. Хэрэв юм болбол чи гэж тэнэг бүгдийг нь үүрнэ. Яагаад гэхээр, манайд тэтгэвэрийн хүнээр оролддоггүй.
Яна: Баяр хүргэе, ааваа. Манай ээж одоо бодсон бүхнээ ярьдаг болсон. Тиймээ, ээжээ? Сайхан хооллоорой.
Мир: Энэ юу байсан бэ, Ир?
Ира: Энэ... энэ жирийн үнэн.
Мир: Сонсооч, би зүгээр л тушаал дэвшсэнээ тэмдэглэхийг хүссэн. Би... би чиний бодлыг асуугаагүй.
Ира: Энэ миний бодол, тиймээс би хэрэгтэй гэж үзвэл ярих л болно. А, чи идэхгүй гэсэн үг байх нь.
Мир: Би өлсөөгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Сайн уу. Чамд.
Яна: Баярлалаа. Андрей, би маш их ажилтай.
Анд: Чи дуудсан, би ирлээ.
Яна: Намайг зүгээр орхичих.
Анд: Яна, би чамд хайртай.
Яна: Чи юу яриад байна аа?
Анд: Би тоглоогүй.
Яна: Би чамд үгүй. Би чамд хайргүй.
Анд: Зүгээр, миний хайр хоёр хүнд хүрэлцэнэ.
Яна: Чи өвчтэй юу? Яах гэж ирээв? Хайраа илчлэх гэж үү? Би чиний ахтай унтдагийг чи мэдэхгүй юу? Чи мэдэхгүй юу?
Анд: Тэр гэрлэх гэж байгаа.
Яна: Тэр хэнтэй гэрлэх нь надад хамаагүй. Тэр надтай унтдаг. Гараа... аваач! Андрей! Боль...иоч! Эндээс зайл! Зайлаач!
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Алёна. Яагаад өдрийн хоолонд очсонгүй вэ?
Роза: Хүсэхгүй байна.
Илья: Юу хүссэн юм?
Роза: Уумаар байна.
Илья: Энэ юм вэ?
Роза: Мэдүүлэг. Үнэнээр нь мэдүүлсэн.
Илья: Тэгээд энийг яах ёстой вэ?
Роза: Мэдэхгүй ээ. Хүсвэл цагдаад өг, хүсвэл урж хая.
Илья: Би цагдаад очихгүй.
Роза: Чамд байж байг.
Илья: За, харин үүнийг яг яахаар шийдсэнээ хэлэх хүртэл.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Энэ юу юм?
Илья: За... Чухал юм биш.
Оля: Надаас нуудаг болсон уу. Нааш ир. Өнөөдөр хоёулаа эртхэн явцгаая.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Чамд одоо Оля таарсан уу? Чи Янатай унтсан уу? Босоод ир. Түүнтэй унтсан уу?
Оля: Түүнийг тавь! Эндээс зайл!
Анд: Чи түүнд ч гэсэн гэрлээс гэсэн үү?
Оля: Эндээс гар гэж байна! Энэ үнэн үү?
Анд: Мэдээж үгүй.
Оля: Хулчгар.
--------------------------------------------------------------------------------------------
Илья: Хундаглаач.
Анд: Чи уудагүй шд.
Илья: Хийгээдэх.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Уучлаарай. Өчигдөр орой чамд тэр бүгдийг ярих нь утгагүй байсан юм. Шинэ албан тушаалд чинь баяр хүргэе.
Мир: Хэлсэн бол хэлсэн. Чи миний ажлын талаар юу гэж боддогийг би одоо мэдсэн.
Ира: Би ердөө л чамд санаа зовдог. Аан тийм, чиний ачаар би аспирантуудын нэг группыг дадлагажуулахаар явуулж чадахаар болсон. Ром руу.
Мир: Би та нарын төлөө баярлаж байна.
Ира: Тэгж яривал, тэр европын хамгийн шилдэг нийгмийн факультет. Рита Волкова группыг ахлаж явна.
Мир: Би та нарын төлөө баяртай байна гэж хэлсэн. Уучлаарай. Би ажиллах хэрэгтэй байна.
Ира: Мэдээж.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Дима. Миний босоо гэрэл эвдэрчихлээ.
--------------------------------------------------------------------------------------------
Рита: Хоцрох нь.
Мир: Амжина. Михаил Соломонович Москвагийн хамгийн сайн эмэгтэйчүүдийн эмч. Тэр чамайг төрөх хүртэл хянах болно.
Рита: Ойлголоо.
Мир: Их сургуулиар сонин юу байна?
Рита: Бод доо, би ирэх 7 хоногт лекц уншина.
Мир: Чи минь ухаантай шүү. Өөр сонин юутай?
Рита: Бүгд хуучнаараа.
Мир: Чи хагас жилээр Итали явах юу болсон?
Рита: Бичиг баримт бүрдүүлээд өгчих, тэгээд л явъя.
Мир: Надад хэзээ хэлэх гэж байсан бэ?
Рита: Явахын өмнө. Би тэнд амаржина. Чи надад байшин авч өгнө гэсэн. Тэнд, энд байх ямар ялгаа байна? Бидэнд дээр ирж байна биз.
Мир: Ямартай ч шийдсэн үү?
Рита: Би итали хүнтэй сууна. Чи чинь эхнэртэй, надад нөхөр хэрэгтэй.
Мир: Одоо намайг сонс. Чи хаашаа ч явахгүй. Чамайг энэ улсаас гаргахгүй. Би үүнийг хийнэ, эргэлзэх хэрэггүй. Нисэх буудалд шившиг болохгүйн тулд ямар нэг ухаантай юм бодож ол. Явахаас татгалз.
Рита: Гар тавь.
Мир: Рита.
Рита: Надаар битгий оролд. Надаар битгий оролд гэж чамд хэллээ! Чи ойлгохгүй байна уу?
Мир: Чи хаачих гээв? Зогсооч! Рита! Рита, зогс гэж байна! Зогсооч!
Эр: Хөөе, юундаа зогсчихов?
Мир: Одоохон! Явлаа, явлаа!
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Сайн уу.
Вик: Сайн уу.
Ира: Та зүгээр үү? Дажгүй явж ирэв үү?
Вик: Сайхаан. Танай энд агаар нь ч тансаг. Маш метро хүртэл холгүй, алхаад аравхан минут.
Ира: Тийм үү? Үнэндээ би өртөө рүү хэзээ ч очиж байгаагүй.
Вик: Харин та салхилаач.
Ира: Өө, хэрэггүй, гутлаа битгий тайл. Орооч. Би танд байшингаа үзүүлье, бас хохирсон ширээгээ.
--------------------------------------------------------------------------------------------
Макс: Гэнэтийн байлаа. Би чамайг ажилтай гэж бодсон.
Яна: Халагдсан. Мексик мөөгнөөс үлдсэн үү?
Макс: Мэдээж үгүй. Тэд яаж нисэж оддогийг чи мэднэ.
Яна: Явж зугаацъя.
Макс: Миний үйлчлүүлэгчийнд очъё. Ер бусын хүн, чамд таалагдана.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Сонирхолтой ширээ байна.
Ира: Тиймээ. Надад эмээгээс минь ирсэн. Бод доо, энэ ширээний ард Жанни Родари сууж байсан.
Вик: Харин таны эмээ хэн байсан бэ?
Ира: Өө, миний эмээ марксизм ленинизмын факультетийн эрхлэгч байсан, МУИС /Москвагийн улсын их сургууль/-д.
Вик: Миний эмээг хэлмэгдүүлсэн. Би түүнийг огт хараагүй. За, боллоо. Ажлыг хүлээж ав.
Ира: Тийм үү? Үнэхээр шинэ юм шиг болж.
Вик: Хуучны эд зүйлсийн хэзээ ч битгий тэгж хэлж байгаарай.
Ира: Аа, ойлголоо. Гүйцээ, дахиж ярихгүй. За тэгээд... явж цай уух уу?
--------------------------------------------------------------------------------------------
Эр: Яагаад ингэж удав? Хүлээлт бол бяцхан үхэл.
Макс: Буруутай.
Эр: Туулай идэх үү? Дарсанд дарсан.
Яна: Энийг үү? Үгүй ээ.
Эр: Сонгоцгоо.
Макс: Үгүй ээ, бид идэхгүй.
Эр: Харамсалтай. Гэрт морилцгоо.
Макс: Орно уу.
Яна: Сайн уу.
--------------------------------------------------------------------------------------------
Анд: Би чамайг хэзээ ч уучлахгүй.
Илья: Уучилна. Бид хоёулахнаа, бидэнд өөр хэн байхгүй.
Анд: Болох ч үгүй.
Илья: Чи тэрний юунд нь болсон юм? Хөх байхгүй, бөгс байхгүй, тархи байхгүй. Аав нь солиотой. Ингэхэд, би чамайг хамгийн дор юмнаас зайлуулсан. шүү
Анд: Баярлалаа, дүүгээ аварч. Хэрэв чи байгаагүй бол би түүнийг ордонд аваачих байлаа.
Илья: Чи түүний ордонд биш харин шоронд сууж байх байсан, мартсан уу?
Анд: Би түүнд хайртай.
Илья: Би ч гэсэн хайртай.
Анд: Харин Олечка?
Илья: Бас Оляд хайртай. Маш их. Харин тэр чамаас болж яваад өгсөн. Дахиад байна уу?
Анд: Байхгүй.
Илья: Яваад ирье. Мартсанаас, зээл өгсөн үү?
Анд: Хэн надад өгөх юм? Өгөөгүй.
--------------------------------------------------------------------------------------------
Сер: За тэр! Би машинд сууж байгаад хартал чиний өрөөний гэрэл асаатай байна. За, Ильич? Чи яагаад ганцаараа сууж байдаг юм? Яагаад эхнэр, охиндоо очихгүй байна? Надад хийгээдэх.
Мир: Таны зүрх.
Сер: Тэр дэмий. Би төмөр зүрхтэй. Хий, хий.
Мир: Таны тусламж хэрэгтэй. Тангүйгээр бүтэхгүй нь.
Сер: Алив, яриач.
Мир: Нэг хүнийг улсаас гарч чадахааргүй болгох хэрэгтэй байна.
Сер: Одоо л сонирхолтой. Юун хүн бэ?
Мир: Нэг залуухан бүсгүй.
Сер: Хөөх. Залуухан бүсгүй. Дурлачихсан юм уу? А?
Мир: Туслах уу?
Сер: Сайн хүнд яагаад туслахгүй гэж? Хэрэв хэрэгтэй бол. Хилийг цоожлоно гэж ярьдаг шиг хаана. Юундаа гунигласан юм. Алив, явахын өмнө.
Мир: Баярлалаа.
--------------------------- -----------------------------------------------------------------
Дима: Чамд юм тохиолдоо юу?
Оля: Үгүй ээ.
Дима: Босоо гэрэл бүр эвдэрсэн байна. Би засахгүй л байх. Хэрэв хүсвэл гаргаж хаяж чадна.
Оля: Битгий оролд.
Дима: Ээж чамайг нөхөрт гарна гэсэн. Нэг л жаргалтай харагдахгүй юм.
Оля: Хэрэггүй! Хэрэггүй! Дима хэрэггүй!
Дима: Чи онцгүй загнаж байна шүү.
Оля: Чамтай унтсангүй гэж үү?
Дима: Намайг ашиглаж байна.
Оля: Чамайг дуудсанд уучлаарай. Юу болоод байгааг мэдэхгүй байна. Зүгээр л ганцаараа баймааргүй санагдаад.
Дима: Тэрийг хая.
Оля: Би түүнд хайртай. Маш их.
Дима: Харин би чамд хайртай. Хоёулаа хамт явъя. Хэлсэн зүгт чинь, тэгээч.
Оля: Би чамтай хаашаа ч явмааргүй байна.
Дима: Чи намайг яасан гэж ингэтлээ үзэн яддаг вэ? Би чамайг нэг удаа хуурсан, тэр яаж болсныг ч санадаггүй. Тийм юм байдаг. Нэгийг хайрлаж, нөгөөтэй нь унтах нь амьдрал. Салсны дараа би зөвхөн чамайг л боддог байсан. Чи юунд намайг уучилж чаддаггүй юм?
Оля: Яагаад гэхээр чи надад худлаа хэлсэн. Чи түүнтэй нэг бус удаа унтсан.
Дима: Ямар ялгаа байна аа?
Оля: Бүр би бүгдийг мэдсэн байхад чи улайн цайм худлаа хэлсээр байсан, чи санаж байна уу?
Дима: Би санаж байна. За, болъё. Жаргалтай гэр бүлийг хүсье. Үнэнч хүн олсон гэж найдъя.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Туулай тасархай.
Кир: Өөртөө авмаар байвал би чамд өгнө. Надад дахиад 200 ширхэг дэгдэж байна.
Макс: Кирюша...
Яна: Надад болно.
Макс: ... надад чиний гарын үсэг хэрэгтэй. Чи бидэнд тэр уурхайнуудыг өгчих.
Кир: Өгөхгүй. Би уурхайчин.
Яна: Юу?
Кир: Нүүрс арьсан дор үлдсэн. Би энэ хоёр гараар 20 жил уурхай нүхэлсэн. Би тэр уурхайнуудад хэзээ орсныг мэдэх үү?
Яна: Чи дээрэмчин юм уу?
Кир: Энэ хослолтой нөхөр дээрэмчин.Харин би уурхайчин.
Макс: Чи юундаа сүржигнээв? Тэр өөрөө дээрэмчин. Тэртээ тэргүй тэд чамд алдагдалтай.
Кир: Алдагдалтай. Гэвч энэ зарчмын асуудал. Тэнд гэр бүлтэй хүмүүс байна, тэднийг хаачуулах вэ, гудамжинд уу?
Яна: Туулайнуудын оронд тэднийг энд амьдруулъя.
Кир: Чамд уурхайнуудыг өгөхгүй. Өөрийнхөө эздэд тэгж дамжуулаарай.
Макс: Чи айхгүй байна уу?
Кир: Би өөртөө хуягласан машин авсан. Харин тэд ийшээ зүгээр орж ирэхгүй.
Яна: Би тэр хуягтыг чинь хармаар байна.
--------------------------------------------------------------------------------------------
Яна: Хөөх! Мина дээр явж болох уу?
Кир: Болно. Яах ч үгүй.
Яна: Шалгаж үзье.
Кир: Эндээ байж бай!
Макс: Яна, түүнийг битгий өдөө!
Яна: Чи ямар уйтгартай юм бэ! Тэр хаачсан бэ?
Макс: Хоёулаа явцгаая.
Яна: Үгүй ээ.
Макс: Түүнийг өдөөх хэрэггүй, би чамаас гуйж байна.
Яна: Үгүй чи надаас... холд... Үгүй ер өө!
Макс: Кирюша, алив, буудалцаангүй болгоцгооё, а?
Кир: Нэвтлэхгүй. Юугаар ч хамаагүй андгайлъя, нэвтлэхгүй!
Макс: Чи галзуурсан юм уу?
Яна: Алив ээ!
Кир: Холдоорой!Хачин амьтан юмаа. Өөрийнхөө уурхайнуудыг ав. Харин тэрийг надад үлдээ.
Макс: Тэр чамд ямар хэрэгтэй?
Кир: Хүсч байна. Одоо чи миний охин.
--------------------------------------------------------------------------------------------
Ира: Энэ таны ажлын хөлс. Баярлалаа.
Вик: Үгүй ээ, үгүй, та надад юу ч өгөх ёсгүй. Би танд дуртайяа тусалсан. Мөнгөө хураачих, намайг гомдоох хэрэггүй.
Ира: Яаж дээ. Та... та ирсэн, ажил хийсэн.
Вик: Ирина, юу гээч, хариутай бол бариутай гэж хэлдэг, тэр нь үргэлж мөнгө байдаггүй.
Ира: Аан тийм, чи гэж болно. Цай хийх үү?
Вик: Чамд уу? Үгүй ээ, баярлалаа. Ира, их орой болчихож, нөхөр чинь хаачсан юм?
Ира: Ажилтай.
Вик: Шуудхан хэлсэнд уучлаарай, би ийм эхнэртэй бол шөн дөл болто ажил дээрээ саатахгүй.
Ира: Би ч гэсэн. Гэвч би өөрөө тийм. Ажлын хэнээтэн.
--------------------------------------------------------------------------------------------
Вик: Та нарын ор 19-р зууны дунд үеийнх. Оройн мэнд. Би Виктор.
Ира: Саша, энэ хүн Виктор. Засварчин, миний ширээг зассан юм.
Мир: Ор байгаагүй нь яамай.
Ира: Саша, соёлгүй байна.
Мир: Нөхөр нь гэртээ эзгүйд мужаантай хамт шөнөөр цай уух нь харин ч соёлгүй хэрэг.
Вик: За, би явъя даа.
Мир: Тиймээ, чи ханатлаа суулаа.
Вик: Ира, санаа зоволтгүй. Нөхөр чинь жаахан юм уусан байна. Би явлаа.
Мир: Юуны чинь Ира?
Ира: Би гаргаж өгье.
Мир: Тэр яагаад миний аяганд уусан юм?
Ира: Ийм юм болсонд уучлаарай.
Вик: Зүгээр ээ, би ийм орой болтол саатах ёсгүй байсан юм.
Ира: Харин би цагийг сайхан өнгөрүүллээ.
Вик: Би ч гэсэн.
Ира: Тиймээ.
Вик: Баяртай.
--------------------------------------------------------------------------------------------
Мир: Юундаа уддаг юм?
Ира: Үгээ олж дээ, язгууртан Миронов.
Мир: Яна хаана байна?
Ира: Би мэдэхгүй. Тэр өдөр ажлаасаа явсан. Утсаа ч авахгүй.
Мир: Хариулахгүй байгааг нь би мэднэ. Чи хаана байсан юм? Яагаад түүнийг явуулсан юм?
Ира: Сонсооч, би ажил дээр түүнийг хянаад байдаггүй. Чи охиныг надад ажиллуулахыг хүссэн, тэр ажилласан. Хүсвэл өөртөө авч ажилуул, тэгээд анхаарал тавь.
Мир: Охин чамд хамаагүй байх нь. Охин алга болчихоод байхад чи энд нэг эртэй суугаад цай ууж байдаг.
Ира: Саша, чи яагаад ийм ууртай байна? Ажил дээр чинь юм болсон уу?
Мир: Гэрт.
--------------------------------------------------------------------------------------------
Роза: Чиний ээжид бичсэн. Галина Петровнад, хайртай шүү, Алёна Розовагаас.
Оля: Баярлалаа. Ээж их баярлана.
Роза: Юу болсон? Чи зурагнаас болсон уу? Хүсвэл би чамд ч гэсэн бичиж өгье.
Оля: Уучлаарай.
Роза: Юу болсныг яриач.
Оля: Тэр намайг хуурсан.
Роза: Сүйт залуу юу? Чамайг хэнээр хуурдаг байна?
Оля: Нэг өлөгчинтэй, дээр нь худлаа хэлсэн.
Роза: Өлөгчинг бол тооцохгүй. Харин тэр чамд худлаа хэлсээр л байна. Тэд тийм л байдаг. Ямартай ч ухаантай эмэгтэйг сонс, би чинь таван удаа гэрлэсэн хүн. Аль болох хурдан нөхөрт гар.
Оля: Би түүн рүү бөгжийг нь чулуудчихсан.
Роза: Ухаантай охин. Буруугаа мэдрэх нь сайн хэрэг. Шаналж байг. Хурим хэзээ?
Оля: Удах байх. Тэнд дараалал ихтэй.
Роза: Хаана? Иргэний бүртгэлд үү? Чамд маргааш ч бичээд өгнө. Би залгах уу?
Оля: Би мэдэхгүй байна.
Роза: Бид завгүй байна.
Рус: Би карт авлаа.
Оля: Тэг ээ, тэг.
Роза: Тэгэхээр, тэрийг ирэнгүүт аваад ир, би иргэний бүртгэлд хүлээнэ. Нэг муу өлөгчин чиний амьдралыг баллахыг зөвшөөрнө гэж үү?
Оля: Үгүй ээ.
Роза: Ингээд л боллоо. Наад нулимсаа арч. Чи хуримаа хийнэ, би бүгдийг зохицуулна. Олечка, хонгор минь, би чамд тусалсан, надад ч гэсэн тусал. Би ажил руугаа ярих хэрэгтэй байна. Маш хэрэгтэй. Надад зөвхөн нөхөрт зөвшөөрдөг.
Оля: За. Харин та хэнд ч битгий хэлээрэй, за юу?
Роза: Байна уу. Лёша. Залгаж чадаагүй, утас байсангүй. Үгүй байлгүй дээ. Хэзээ? Нээрэн үү? Найруулагч нь хэн бэ? Чи миний хайр! Миний хамгийн шилдэг нь!Миний бүх юм зүгээр. Зураг авалтанд шинэ юм шиг очно. Оленька, хонгор минь, надад гол дүр өгсөн байна.
Оля: Баяр хүргэе.
Роза: Намайг бүгдээрээ хайж байдаг, харин би энд хориостой. Ойлгохгүй юм.
--------------------------------------------------------------------------------------------
Рус: За чи юу болоов?
Илья: Бүх юм зүгээр.
Рус: Тэнд Ольга уйлаад л, бас бүх юм зүгээр.
Илья: Чамд энэ хамаагүй.
Рус: Ойлгомжтой. Тэгэхээр чи групптэй ажиллаж чадахгүй нь. За, за, амар.
--------------------------------------------------------------------------------------------
Роза: Мэдүүлгийг надад буцааж өг.
Илья: Ийшээ орж болохгүй.
Роза: Мэдүүлгийг буцааж өг.
Илья: Юу гэж шийдэв?
Роза: Би дүр авсан. Дуулиан надад хэрэггүй.
Илья: Хүн чанар зулгаахгүй байна уу?
Роза: Харин хүн чанарын тухай надад өөр залуус ярьж өгнө.
--------------------------------------------------------------------------------------------
Оля: Миний бөгж хаана байна? Ирэх 7 хоногт бид хуримтай. Бид бүртгүүлнэ, явж хамт амрана. Дараа нь хамт эндээс халагдаж байр түрээсэлж, Андрейгүйээр, чиний өвчтөнүүдгүйгээр жаргалтай амьдрана. Хэрэв энэ чамд таалагдахгүй бол би өөрөө халагдана. Чи намайг дахиж хэзээ ч харахгүй.
Илья: Би зөвшөөрч байна.
Оля: Сайн байна.
--------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн байна уу. Та хэнтэй уулзах вэ?
Яна: Онгойлгооч, би эмчлүүлэхээр ирлээ.
--------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home