Аз жаргалтай төгсгөл
52:49 мин
Дүрүүд:
Эр:
Илья
Андрей дүү нь
Миронов Янагийн аав
Григорович ерөнхий эмч
Валера Мироновын жолооч, бие хамгаалагч
Дима Олягийн экс нөхөр
Виктор автозасварын эзэн
+Егор архины хамааралтай
Эм:
Яна Мироновын охин
Ольга Ильягийн сүйт бүсгүй
Ирина Янагийн ээж
Рита Александрийн нууц амраг
Галина Ольгагийн ээж
+Тома захын наймаачин
------------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өглөөний мэнд. Бүх юм уулзалтанд бэлэн.
------------------------------------------------------------------------------------------------
Мер: Борис Меркин. “Меркин ба түншүүд” хуулийн компанийн ахлах түнш. Энэ хүн ноён Корнеев Владимир Юрьевич.
Мир: Маш таатай байна.
Кор: Өдрийн мэнд.
Мер: ЭмБи группын сангийн дарга. Баримтуудыг бэлдсэн. Танай компанийн активуудад Яна Александровна гарын үсэг зурсны дараа ЭмВи группыг итгэмжлэн удирдах эрх шилжинэ. Одоо эхэлж болно.
Мир: Энд гарын үсгээ зур.
Яна: Андрейг суллахаас нааш би гарын үсэг зурахгүй.
Мир: Гарын үсгээ зур.
Яна: Зүгээр л өргөдлөө буцааж ав.
------------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ-1-Р БҮЛГИЙН 5-Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Валера, байцаагчтай ярь. Нөгөө нөхрийг суллаж явуулаг.
Яна: Чанга дээр нь тавь.
Вал: Сайн уу, Юра.
Юра: Сайн уу, Валера.
Вал: Русаковыг орхиё, явуулчих.
Юра: Сонс, хэрэв явуулчихвал шагнал байхгүй болно. Чи үүнийг ойлгож байна уу?
Вал: Чамд шагнал өгнө, хувийн зүгээс.
Юра: За тийм бол явуулъя.
Мир: Уучлаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Хаачих гээв?
Яна: Би таны төлөө бүгдийг хийсэн.
Мир: Тиймээ, сайн байлаа, хэдийгээр овоо мэдрэл барсан ч гэлээ. Чи тэр гэмт хэрэгтэнд юунд тэгтлээ санаа зовсон юм?
Яна: Бүгд л танаас санаа зовдог.
Мир: Өнөөдөр бид хичнээн юм олсныг мэдэх үү?
Яна: Хамаагүй.
Мир: Май, ав. Шагнал. Май ав, юундаа гайхсан дүр үзүүлээв? Хүлээ, ингээд болоогүй. Өнөө орой гэртээ бай, хүн шиг байгаарай. Ойлгосон уу?
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Андрей Русаковын эд зүйлсийг дамжуулж өгөөч.
Эр: Үзлэг хийгээд дамжуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Өглөөний мэнд. Чиний дуртай Скай.
Оля: Энд удсан уу?
Дима: Удсан.
Оля: Бороо ороод чиний машин доторхинорчихож.
Дима: Өөрийгөө хуураад л. Би чамайг ажилд чинь хүргэж өгье.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Дуудсан уу?
Григ: Суучих. Май, энэ. Тэр нэг цадиггүй Егорийг эмнэлэгээс гаргах гарын үсгээ зур.
Илья: Түүнд дахиад 2 долоо хоног байгаа.
Григ: Журам зөрчигчийг хөөж байна. Тэр урд шөнө их танхимд тамхи татаж. Тэгээд тамхиа унтраалгүй хаяснаас хөшигнүүд шатсан. Бүгд л усаар шүршиж эхэлсэн. Зурагт руу хүртэл ус хийсэн. Тэнд хана бүхэлдээ тас хар. Гэтэл тэр тоосон ч юм алга. Инээдтэй байна гэнэ. Бүр уучлалт ч гуйгаагүй. Хүн чанар гэж нойл. Тиймээс тасалбарыг захиалаад хөөж гарга.
Илья: Түүнийг хөөх хэрэггүй, харин түүнтэй ажиллах хэрэгтэй.
Григ: Түүнээс болж зөвхөн алдагдал хүлээж байхад яаж түүнтэй ажиллах юм? Хана будна, зурагт шатсан. Бас хөшигнүүд.
Илья: Ханыг будчихна, зурагтыг би авчирна.
Григ: Хэрэв тэр дахиад хэрэг таривал яахав?
Илья: Та 7 настай хүүгээ гэрээсээ хөөх байсан уу?
Григ: Мэдээж үгүй.
Илья: Константин Евгеньевич, Егор яг 7 настай хүүхэд шиг. Тэр бүр гэрэлтэй унтдаг, харанхуйгаас айдаг. Түүний эх нь асуудалтай, мөнгө гэх юм байхгүй, Егор өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээх чадваргүй.
Григ: Чи хариуцдаг болгож сургах уу?
Илья: Тиймээ, би.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Ямар хэрэг тарив?
Егор: Би биш.
Илья: Хэн юм?
Егор: Юм болуут шууд Егор. Тэр өөрөө ассан юм биш үү? Би тийм юмыг зурагтаар харсан. Өөрөө дэгдсэн түймэр. Ой өөрөө шатдаг. Тал газар. Мартсанаас, хэрэв би галтай тэмцээгүй бол энд бүгдээрээ шорлого болох байлаа. Бас би тэдэнтэй хамт. Тиймээс чи буруу газраа хандаж. Явж үз, тоглоход бүү саад бол.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: За боллоо, Дим, баяртай.
Дима: Удахгүй уулзана гэж найдъя.
Илья: Сайн уу.
Дима: Сайн уу.
Илья: Чи хэн бэ?
Дима: Ойлгосонгүй?
Илья: Чи Ольгаг авчирсан.
Дима: Би Ольгагийн нөхөр нь. Байсан.
Илья: Ойлгомжтой. Сайхан машин. Чи үүгээр өвөл яаж явдаг вэ?
Дима: Би өвөл далай руу.
Илья: Далай? Чи арай эрт далай явмааргүй байна уу?
Дима: Аа... чи бодвол нөгөө Илъя байх нь. Ольгагийн амраг. Сэтгэл зүйч. Тэр л чамайг манайд ажилд оруулахыг хүссэн.
Илья: Би очоогүй нь чамд аз болж.
Дима: Тэр үнэн.
------------------------------------------------------------------------------------------------
Илъя: Явцгаая, чи хана будна.
Егор: Юу? Надад хэрэггүй, чи л буд. Ёо-оо, өвдөж байна! Тавиач! Чи яаж байна аа? Өвдөж байна! Хөөе, чамд ийм эрх байхгүй! Тавь! Болиоч!
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Одоо экс нөхөр чинь чамайг ажилд чинь авчирдаг болсон уу?
Оля: Чамд ямар хамаа байна? Би гуйсан юм.
Илья: Тэр ирээд хэр удсан?
Оля: Энэ чамд хамаагүй.
Илья: Яагаад хамаагүй гэж? Чи намайг тэднийд ажилд оруулах гэж байсан.
Оля: Чамд хэлэхэд, битийм доромжлолыг мартахгүй. Тиймээс би чамд дахиж туслахгүй. Чамд санаа тавьж, чамайг аврахгүй. Хайж, эмчлэхгүй.
Илья: Оля, юу... Тиймээ, би өчигдөр орой илүү юм ярьсан. Намайг уучлаарай. Би тэгж бодоогүй.
Оля: Яагаад? Чи үнэн хэрэгтээ юу бодож явдагийг сонсох маш сонирхолтой байсан.
Илья: Үгүй ээ. Зүгээр л согтуу, элдэв дэмий юм ярьсан байсан.
Оля: Би анзаарсан.
Илья: Сонсооч, би зөвхөн Андрейг авах гэж явсан.
Оля: Миронова тэнд санаандгүй байж таарсан.
Илья: Мэдээж, санаандгүй.
Оля: Тэгвэл Андрей чамаас, бас тэр тэнэгээс болж санаандгүй суух нь. Чи түүнтэйгээ үргэлжлүүлээд зугаац. Нэг нэгэндээ тохирох нь уу цэгнээд үз. Би та нарт ямар хэрэгтэй юм.
Илья: Яагаад гэхээр би чамд хайртай. Надад хэн ч яг чам шиг санаа тавьж байгаагүй.
Оля: Мэдээж. Би чинь Созик.
------------------------------------------------------------------------------------------------
Цаг: Эмэгтэй, та яагаад энд тамхи татаж байна? Энд татаж болохгүй. Эндээс гараад тат.
Яна: Тийм үү? Энэ ишнүүд хэн шиддэг юм?
Цаг: Би давтая. Хашаанаас гарч татдаг юм.
Яна: За, уучлаарай. Сайн уу.
Анд: Сайн уу. Сайн уу.
Яна: Сайн уу, чамайг харсандаа баяртай байна. Миний хонгор. Ноён цагдаа. Маш сайн ажиллаж, ямар ч гэмгүй хүнийг суллаж явуулсанд маш их баярлалаа. Таныг мэхийн хүндэтгэе. Алив, таныг үнсье. Та бүхэнд маш их баярлалаа.
Анд: Манай камерт зөндөө хүмүүс үлдсэн.
Яна: Чамайг энэ бүхэнд оролцуулсанд уучлаарай.
Анд: Сүртэй юм биш, харин ханатлаа унтлаа. Гаргаж авсанд баярлалаа.
Яна: Би чамайг орхиж чадаагүй. Ах руугаа залга, санаа зовж байгаа биз.
Анд: Зүгээр ээ. Санаа зовж л байг. Ажил хайран байна, дөнгөж орсон байсан.
Яна: Ажлаас халагдахгүй. Явцгаая.
Анд: Хаашаа?
Яна: Ажил руу.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу.
Егор: Энэ зүгээр үү?
Илья: Сайхан болж байна. чангахан.
Егор: Ийм юм болоод. Илюх... товчхондоо болсон явдалд уучлаарай. Би шатаая гэж бодоогүй. Надад нээрэн харамсалтай байна.
Илья: Би ойлгож байгаа. Чи удахгүй групптэй, явж бай. Би удахгүй дуусгана. Дараа нь чи ирээд хоёр дахийг нь дуусгаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Тэднээс аль нь?
Анд: Тэр тарган нь.
Яна: Сайн уу.
Анд: Виктор Алексеевич.
Вик: Хөдөлмөрийн дэвтрээ офисоос ав.
Анд: Аан гээч, би тайлбарлаж болох уу?
Вик: Чи надад юу тайлбарлах гэсэн юм? Урологийн эмч чамайг хэрхэн хэдэн өдөр эмчилсэнийг үү?
Яна: Виктор Алексеевич. Надаас болж Андрейд таагүй юм тохиолдсон. Та түүнийг уучлаач.
Вик: Эмэгтэй...
Яна: За.
Вик: Ойлго, надад хамаагүй.
Анд: Яна, явцгаая.
Вик: Явцгаа.
Яна: Та үнэ цэнэтэй ажилтнуудаа зүгээр л хаядаг уу? Андрей танд худалдан авагч авчирсан.
Вик: Чи юм уу?
Яна: Би юм уу? Тэгэхээр ингэе. Би танайхаас хамгийн үнэтэй машиныг авъя. Харин та үүний оронд түүнийг халахгүй. Тохирох уу?
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Би чамд яаж талархахаа мэдэхгүй байна.
Яна: Болох байлгүй дээ.
Анд: Баярлалаа. Чи надад их таалагддаг.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Чи орох уу?
Яна: Үгүй ээ, би ахтай чинь уулзмааргүй байна.
Анд: Тэр чамайг гомдоосон уу?
Яна: Бүх юм зүгээр. Зоволтгүй.
Анд: Дахиад уулзалдах уу?
Яна: Тэгнэ. Мэдээж.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: За, энэ.
Рита: Юу юм?
Мир: Байшин оллоо. Тансаг газар. Хоёр усан сантай, нэг байшин нь дотроо, нэг нь гаднаа. Нам гүм, цэвэр агаар, дизайнерын тавилгууд. Чамд таалагдаж байна уу? Шинийг авах уу? Тэгээд? Өнөөдөр шууд яваад үзсэн ч болно.
Рита: Харин тэр?
Мир: Майамийн хамгийн сайн төрөх. Тэнд бүх одууд амарждаг. Чи ч амаржина. Чамд ямар байна?
Рита: Том байшин байна.
Мир: Том. Аварга том.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Намайг дөхүүлж өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа.
Настя: Чи надад юу ч хэлмээргүй байна уу?
Илья: Үгүй ээ.
Настя: Ольга чамайг согтуу байсан гэж хэлсэн. Яриад л уйлаад л.
Илья: Түүнээс болж уйлаагүй.
Настя: Цэцэрхэх хэрэггүй. Чи бүр галзуураа юу?
Илья: Сүржигнэх хэрэггүй.
Настя: Би сүржигнээгүй. Чи тэр Мироноватай холбогдсоноос хойш бүх юм эхэлсэн.
Илья: Настя, би хэнтэй ч холбогдоогүй.
Настя: Чи түүнтэй унтсан уу?
Илья: Үгүй.
Настя: Худлаа. Түүнд хязгаар тавих хэрэгтэй. 100 метрээс илүү ойртож болохгүй.
Илья: Яна энд хамаагүй, би өөрөө уусан.
Настя: Яна энд хамаагүй, би өөрөө уусан. Би чамаас гуйя, түүнд битгий дөхөж оч. Андрей юу болж байна?
Илья: Муу. Өмгөөлөгч сууна гэж хэлсэн.
Настя: Хог юмаа.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Гүйцээ, гүйцээ, гүйцээ. Би явлаа.
Рита: Би хараахан шийдээгүй.
Мир: Байшин хүсэхгүй байвал байр авч өгье.
Рита: Би хүүхдийн тухайд шийдээгүй байна.
Мир: Юуг нь шийддэг юм? Их сургуулиас гар, чамайг тэнд ажилуулмааргүй байна.
Рита: Миний өмнөөс шийдэх хэрэггүй.
Мир: Шийдэх юм гэж байна.
Рита: Харин миний ажил?
Мир: Юуны чинь ажил? Цаг нь болохоор бүх юм болно. Одоо хамгийн гол нь амарч, амьдралаас таашаал ав.
Рита: Би чиний сэтгэлийг татахгүй байгаагаа мэднэ. Би эхнэрийн чинь залуу настай адилхан. Чи өөрөө тэгж хэлсэн.
Мир: Рита. Рит, чи яасан бэ? Сонс, би наргисан юм. Би... би онцлогийг нь ярьсан. Ойлго, би гэж согтуу тэнэг юм. Өчигдөр би яах гэж очсон юм бол?
Рита: Би дахиад хүсэхгүй байна.
Мир: Тайван, тайван, тайван. Би хүсч байна. Чи намайг галзууруулах нь.
Рита: Миний бие сайнгүй байна.
Мир: Ойлгож байна. Маргааш гэхэд чамд сайн эмч хөлслөнө. Шинжилгээ хийлгээрэй.
Рита: Би хараахан шийдээгүй гэдгээ хэлсэн.
Мир: Харин би шийдсэн.
Рита: Хэдийн өөрөө шийдсэн үү?
Мир: Харин чи... үлдсэн бүгдийг би хийнэ.
Рита: Чамд энэ хүүхэд ямар хэрэгтэй юм?
Мир: Яагаад гэхээр тэр минийх. Өөр юун ч тухай бодох хэрэггүй. Боллоо, амар. Маргааш хамт эмчид очиж үзүүлнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чи гарав?
Анд: Чиний ачаар биш нь тодорхой.
Илья: Чи гэртээ байгаад би баярлаж байна.
Анд: Би баярлалаа гэхгүй, гэхдээ Яна аавтайгаа ярьж, тэр өргөдлөө буцаасан.
Илья: Чи над руу яагаад шууд залгаагүй юм?
Анд: Хүсээгүй. Дахиад хүсэл ч алга, чадал ч алга. Байраа зарна. Надад мөнгө хэрэгтэй.
Илья: Юунд?
Анд: Өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ. Ямар нэг аргаар хөдлөж, хөгжих хэрэгтэй, тэр тусмаа би найз хүүхэнтэй болсон.
Илья: Хэн бэ?
Анд: Яна. Би түүнийг бүр гэртээ ч урьж чаддаггүй. Чамайг харахыг хүсэхгүй байна.
Илья: Тэр чиний хүүхэн гэдгээ мэдэх үү?
Анд: Тэр миний хүүхэн гэдгээ мэднэ.
Илья: Тийм бол тэднийдээ оч. Учир нь бид юу ч зарахгүй. Байр бидэн дээр бичигдсэн. Надгүйгээр чи түүнийг зарахгүй. Хүсвэл өөрийнхөө өрөөг зар.
Анд: Байранд хоёр дахин ихийг авахаар байхад би өрөө зарж яах юм. Насанд хүрсэн хоёр эр хамт амьдарч байгаа нь чамд хачин санагддаггүй юу?
Илья: Би чамд байр түрээсэл гэж хэлсэн, чи татгалзсан. Харин чиний ээлжит санаанаас болж би байргүй болмооргүй байна.
Анд: Чи мөнгөгүй хэцүүдэхгүй юу?
Илья: Би хэцүүднэ, гэхдээ өөр юугаар ч тусалж чадахгүй.
Анд: За яахав, харъя.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Надад сүү хийчих.
Макс: Уучлаарай. Сайн уу. Чи хаачив аа?
Яна: Бид танилууд биш.
Макс: Бид урд нь энд байнга ирдэг байсан даа. Дараа нь чи алга болсон. Би чамд дөхөж очихыг үргэлж хүсдэг байсан. Зориг хүрдэггүй. Одоо би уучихсан. Би Макс Громов, загварын алдартай өмгөөлөгч.
Яна: Яна.
Макс: Мароккогийн коктейль уух уу, Яна?
Яна: Яаж?
Макс: Тэмээний сүүтэй архи. Ямар байна?
Яна: Явж бүжиглэцгээе, Громов.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Унтаж байна уу?
Ира: Үгүй ээ.
Мир: Чамд... Их сургуульд чинь.
Ира: Ийм ихийг үү?
Мир: Зүгээр. Чи нэг төсөл хэрэгжүүлнэ гэж байсан, одоо хэрэгжүүл.
Ира: Баярлалаа.
Мир. Аан гээ, Янкаг... Янкаг их сургуульд ажилд оруулах хэрэгтэй байна.
Ира: Ямар?
Мир: Юу ямар? Чиний их сургуульд. Бидэнд өөр их сургууль байдаг билүү? Хажуугаар нь түүнийг хянаж бай.
Ира: Чи өөртөө аваач.
Мир: Юун надад? Би ажиллах хэрэгтэй. Чамтай байвал компьютерын ард суугаад ямар нэг нарийн бичиг хийсэн ч болно.
Ира: Бид охиноос асуух хэрэгтэй. Тэр компьютерийн ард суух хүсэлгүй байж мэднэ.
Мир: Тэр юу хүсдэгийг би мэднэ. Хийх юмгүй байх, тэнэх. Ямар нэг төсөл өгчих, тэр боловсруулж байг.
Ира: Чи юу... Саша. Юун төсөл?
Мир: Ямар ч болно.
Ира: Чи тоглоод байна уу?
Мир: Дурын.
Ира: За, чи миний ажлыг үнэгүйдүүлэх хэрэггүй.
Мир: Ой, Ира. Ира, чи гомдох хэрэггүй. Үгүй ойлгооч, биднээс өөр хэн энэ охиныг ажилд авах юм?
Ира: Чамд маш олон танилууд байдаг. Тэд чамд тал засахын тулд охиныг дуртайяа ажилд авна.
Мир: Түүнийг хянаж байх хэрэгтэй. Хүний хүмүүсээс хэн нь ч тэгэхгүй, Ир. Бод л доо.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Янка машин авсан байна. 60.000-ийн гүйлттэй. Ойлгомжгүй юм, юугаа харж байсан юм бол?
Ира: Чи түүнд дахиад л мөнгө өгчээ.
Мир: Тиймээ. Яагаад шинийг аваагүй нь ойлгомжгүй.
Ира: Зөвхөн энэ чамд сонин байна уу?
Мир: Тиймээ, юу болсон юм?
Ира: Зүгээр, харин чи дахиад л мөнгө өгөөд байна.
Мир: Тиймээ. Чиний бодлоор, охин миний мөнгийг хулгайлах ёстой гэж үү?
Ира: Түүнд дахиж мөнгө өгөхгүй байхыг санал болгож байна.
Мир: Ойлголоо. Би картанд нь хязгаарлалт хийнэ. Би чамтай мөн ч сайхан унтлаа. Ойр ойрхон уулзалдах хэрэгтэй. Орой болтол баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Бос.
Яна: Юу болсон бэ?
Ира: Чи өөрийн ухаантай юу?
Яна: Та яав аа?
Ира: Чи өчигдөр согтуу ирсэн.
Яна: Надад шалтгаан байсан юм, ээжээ. Миний ачаар манай гэр бүл баян болсон. Санаа зоволтгүй, анхааралтайгаар ойлгосон. Унтах минь.
Ира: Бос. Чи өнөөдрөөс эхлэн манай их сургуульд нарийн бичгээр ажиллана.
Яна: Та... та... юун нарийн бичиг? Галзуурсан юм уу?
Ира: Аавд чинь юу ч хэлээгүйд баярлалаа гэж хэлээрэй. Бушуухан хувцсаа өмс.
Яна: Би дараа нь явж болно. Би муу байна.
Ира: Чи яг одоо надтай хамт явна. Чиний машины түлхүүрийг би авсан. Чи түүгээр явахгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Яна. Яна! Яна, онгойлго!
Яна: Ээжээ, би муу байна, би яаж явах юм? Дотор муухайраад. Тэнд жорлон гүйх хэрэгтэй болно. Өнөөдөр намайг ажилтай гэдгийг анхааруулж болсонгүй юу?
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу.
Илья: Сайн уу.
------------------------------------------------------------------------------------------------
Григ: За энэ, яв.
Илья: Константин Евгеньевич. Ольга хаана байгааг та мэдэхгүй биз?
Григ: Гэр бүлийн асуудлаар чөлөө авсан. Та нар ингэхэд зүгээр үү?
Илья: Тиймээ.
Григ: Тийм үү? Эсвэл үгүй юу? Өчигдөр хэн түүнийг үнэтэй машинаар авчирсан бэ?
Илья: Экс нөхөр нь.
Григ: Сайхан мэдээрэй, экс нөхрүүд зүгээр ч нэг гарч ирдэггүй юм. Би өөрөө дээрээ мэднэ.
Илья: Константин Евгеньевич, би өнөөдөр жаахан эрт явж болох уу?
Григ: Мэдээж. Тэг ээ.
Илья: Баярлалаа. Байна, Настя, мэнд. Хэлж өгөөч, Олягийн хэмжээ хэд вэ?
Настя: Хөхөвч үү? 3.
Илья: Үгүй ээ, би үүнийг мэднэ. Хуруу нь ямар хэмжээтэй? Бөгж худалдаж авмаар байна.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: 140/60. Арай дээрдэж.
Галя: Чи дэмий ажилдаа явсангүй. Би өөрөө чадах байсан.
Дима: Таны дуртай нохойн хошуутай.
Галя: Баярлалаа, Димочка. Уучлаарай. Тусалж байгаад чинь дахиад баярлалаа.
Дима: Би гермаанаас дахиад авчирна. Гэхдээ та эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, Галина Петровна. Би зохицуулж чадна.
Галя: Ой, Дима. Би эмчгүйгээр бүгдийг маш сайн мэднэ.
Оля: Ээж ээ, та эмч биш, заавал үзүүлэх хэрэгтэй.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Ээжийн эм хангалттай боллоо.
Дима: Чи өнөөдөр юм идсэн үү?
Оля: Нэг юм идсэн.
Дима: Чи хажууд байх надад таалагддаг. Туслаач.
Оля: Юу?
Дима: Уяхад туслаадах.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: За.
Ира: Илья, энэ би Ирина байна, Янагийн ээж.
Илья: Түүнд юм тохиолдсон уу?
Ира: Үгүй ээ. Зүгээр гэж найдаж байна. Би юу хийхээ мэдэхгүй байна. Надад гэр бүлд болж байгаа зүйлийн талаар ярилцах хэн ч алга. Надад... надад сэтгэл зүйч хэрэгтэй бололтой.
Илья: Танд цуглаан хэрэгтэй. Бие даасан хүмүүсийн цуглаан байдаг. Тэнд адилхан асуудалтай хүмүүс бие биенээ дэмждэг юм. Очиж үзмээр байна уу?
Ира: Тиймээ, гэхдээ би өөрийнхөө асуудлыг танихгүй хүмүүст яримааргүй л байна.
Илья: Харамсалтай байна. Би таны сэтгэл зүйч болж чадахгүй.
Ира: Би ойлголоо. Төвөг учруулсанд уучлаарай. Баяртай.
Илья: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Маргааш чамайг хүргэж өгөх үү?
Оля: Хэрэггүй.
Дима: Нөгөөдөр?
Оля: Бас л хэрэггүй.
Дима: Сав аваад өг. Би онгойлгоё.
Илья: Дахиад л чи.
Дима: Дахиад л би. Чи орооч. Оль?
Илья: Чи энд юу хийж байна?
Дима: Зууш. Сонгинотой, моцареллатай. Идэх үү?
Оля: Яах гэж ирэв?
Илья: Чамтай ярилцах гэж.
Оля: Би завгүй.
Илья: Түүнтэй юу?
Оля: Битгий хашхир, ээж унтаж байгаа.
Дима: Ээж нээрэн унтаж байгаа.
Илья: Явж ярилцъя.
Дима: Явцгаая.
Оля: Алив, больцгоо. Яваач! Солиотой юм уу?
Илья: Тэр яаж байгаа юм, а?
Оля: Тавиач! Түүнийг одоохон тавь! Одоохон тавь гэж би хэллээ! Тавиач! Уурлаж болохгүй! Гал тогоо руу яв. Чи гар! Яваач! Тайвшир. Дима ээжид эм авчирсан юм.
Илья: Хормогч...
Оля: Тиймээ, хормогч. Чи юу хүссэн юм?
Илья: Андрейг сулласан.
Оля: Түүний төлөө баярлаж байна. Зүгээр л залгахгүй.
Илья: Чамайг харах гэсэн юм.
Оля: Харсан уу?
Илья: Харлаа. Би амлая, бүх юм өөрөөр байх болно.
Оля: Надад хамаагүй.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Чи яагаад энийг сонгосныг ер ойлгосонгүй. Би тайван, сайхан сэтгэлтэй, тэр болохоор галзуу гэлтэй.
Оля: Гэхдээ л эр хүн.
Дима: Би эмэгтэй хүн үү?
Оля: Харин чамаас эмэгтэйчүүдээс илүү сайхан үнэртдэг.
Дима: Юу гээч, хэрэв би гурав хоног угаахгүй бол эр хүн шиг үнэртэх байх.
Оля: Чи дургүйцэхгүй биз? Чи явах болж. Бас өөрийнхөө хормогчийг аваарай.
Дима: Үнэхээр явах болж.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: За.
Илья: Чи цоож сольсон уу?
Анд: Тиймээ.
Илья: Ханав уу?
Анд: Мэдээж.
Илья: Түлхүүр өг.
Анд: Зурагт буцааж авчир.
------------------------------------------------------------------------------------------------
Тома: Барьж байгаарай. Уучлаарай. Байна уу. Сайн уу.
Илья: Том, сайн уу. Сонсооч, танайд хонож болох уу? Надад хаана ч хонох газар алга.
Том: За тэг ээ. Харин чи ажлаар ирээд түлхүүр ав, учир нь би оройтож харина.
Илья: Ашгүй дээ, баярлалаа.
Том: Баяртай. Уучлаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Сайхан хооллоорой.
Рита: Баярлалаа, Ирина Михайловна.
Ира: Миша сайн биз дээ?
Рита: Ямар Миша?
Ира: Нөгөө залуу.
Рита: Аа, Миша юу?
Ира: Тиймээ, найруулагч.
Рита: Сайн, баярлалаа.
Ира: Чамайг хагас жил зочид буудлуудад дадлага хийлгэхээр явуулна. Бауманы их сургууль руу.
Рита: Нээрэн үү?
Ира: Тиймээ. Дадлаг хийх шинэ хөтөлбөр эхлүүлмээр байна. Тэгээд, явах уу?
Рита: Би бүр... энэ тухай асуухгүй.
Ира: Сайн байна. Ирэх сард явна, 10 хүнтэй групп болно, эсвэл бүх бичиг баримтуудыг бүрдүүлэхээр надад өгч болно.
Рита: Тэгэлгүй яахав. Баярлалаа. Би тэнд очихыг мөрөөддөг байсан.
Ира: Мөрөөдөл биелдэг юм. Чи явна.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Том хаана байна?
Илья: Орой ирнэ гэсэн. Орох уу?
Яна: Түүнд өгчихөөрэй.
Илья: Хүлээ.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Зогс. Хүлээгээч. Зогс. Хүлээ. Андрейд тусалсанд баярлалаа.
Яна: Зүгээр. Болсон уу?
Илья: Үгүй. Намайг уучил.
Яна: Юуны төлөө?
Илья: Хуурсанд.
Яна: Нуулгүй шуудхан хэлээч. Чи надтай унтсан, тэгээд урвасан.
Илья: Тиймээ, би новш. Чи миний оронд бас л тэгэх байсан.
Яна: Харин би ийм юмны чамтай унтахгүй байсан.
Илья: Би чамайг маш их хүссэн.
Яна: Одоо ч хүсч байна уу?
Илья: Үгүй ээ.
Яна: Худлаа.
Илья: Явцгаая, ярилцъя, нэг юм идье. Томынд зөвхөн цоохор майлзнууд л байна.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи Томынд юу хийж байсан бэ?
Илья: Андрей цоож сольчихож. Муудалцаад.
Яна: Надаас болж уу?
Илья: Зурагтнаас.
Яна: Радио биш нь яамай.
Илья: Чи ямархуу байгаа вэ?
Яна: Яахав дээ л. Томынд кофе уухаар очсон юм. Цаашид яаж амьдрахыг нь асуух гэж.
Илья: Яагаад Том гэж?
Яна: Тэр надад зориудаар тэгж хэлээд байсан.
Илья: Юу хэлсэн гэж?
Яна: Дээдсийн эрхэлсэн тэнэг.
Илья: Хэн ч бай чамд тэгж хэлнэ.
Яна: Том намайг өхөөрдөж хэлдэг. Явж зугаалцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Би энэ тухай ярих тусам тэр хэрээр уужирч, хүмүүс намайг сонсож, миний санаа зовоолт, гунигийг хуваалцаж байх шиг санагддаг. Намайг сонссон та бүхэнд баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Хүүд тохиолдсон явдлыг би санадаг, бас хэзээ ч мартахгүй. Үгүй ээ, тэр ямар хүн болох байсныг би төсөөлөхөө больсон. Анхаарал тавьсан та нарт баярлалаа. Мөн зохион байгуулалтын асуудал байгаа. Бидэнд шинэ товхимол хэрэгтэй байгаа. 300 ширхэгийг хэвлүүлэхээр хэн нь авах вэ?
Эр: Хэд ээ?
Эр: За тэгээд? Зоригтой.
Ира: Би чадна.
Эр: Харин та бидний товхимолтой хамт хаашаа ч алга болохгүй биз?
Ира: Үгүй гэж найдъя.
Эр: Та манай цуглаанд анх удаа юу?
Ира: Тиймээ.
Эр: Би Виктор, харин та?
Ира: Би Ирина.
Эр: Манай цуглаанд тавтай морил, Ирина. Дамжуулаад өгөхгүй юу. Найзууд аа, манай цуглааны шинэ хүнд мэндчилцгээе.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи юунд ингэж гунигласан юм? Нүд нь сүүмийж, чих нь буучихсан.
Илья: Би зүгээр.
Яна: Би харахгүй байна гэж үү? Нэг тийм ухаангүй зүйл хийх хэрэгтэй. Эерэг стресс. Би үргэлж тэгдэг.
Илья: Чи эцгийгээ буудсан шиг үү?
Яна: Яагаад болохгүй гэж?
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Виктор. Их халуун дулаан групп байлаа. Танд баярлалаа.
Вик: Манайх үргэлж халуун дулаан харилцаатай. Гэвч та дуугай байсан.
Ира: Би юу хэлэхээ мэдэхгүй байна.
Вик: Тэдэнтэй дасал болоогүй үед үргэлж тийм байдаг. Танд өгөх миний зөвлөгөө. Битгий дуугай бай. Юу хүссэн бүхнээ ярь. Гол нь ярь.
Ира: Би оролдоод үзнэ. Таныг дөхүүлж өгөх үү?
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи сайн сэлдэг үү?
Илья: Зүгээр.
Яна: Сайн байна. Учир нь би муу.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Миний ойлгосноор, таны хүү өөд болжээ.
Вик: Тиймээ, хар тамхинаас.
Ира: Та юу мэдэрснийг бодохоос ч айшигтай. Харин таны эхнэр?
Вик: Тэр явчихсан. Одоо би шинэ гэр бүлтэй. Бид харилцдаггүй. Энэ нь ч дээр байх. Харин та?
Ира: Би охинтой. Гэхдээ тэр амьд. Бурханы авралаар.
Вик: Таны бүх юм сайхан болно гэж би найдъя. Та хаана ажилладаг вэ?
Ира: Би их сургуулийн профессор. Нийгэм судлаач.
Вик: Та үзэсгэлэнтэй кино жүжигчинтэй адилхан юм.
Ира: Баярлалаа. Надад хэн ч эелдэг үг хэлээгүй удаж байна.
Вик: Харамсалтай. Та ямар сайхан машинтай юм бэ? Ийм машинаар явж байсангүй. Ямар жигдхэн юм. Жигдхэн гар оёдол.
Ира: Би анзаараагүй.
Вик: Та энэ машинд суухдаа сэтгэл ханамж авдаг байхын тулд үүнийг хайр, сэтгэл шингээж хийдэг. Гол мастеруудад талархах хэрэгтэй. Та өөрөө оролдоод үз. Хүрээд үз, илээд үз.
Ира: Энэ тухай хэзээ ч бодож байсангүй.
Вик: Бидэнд зориулж хэн нэгний хийсэн бүх эд зүйлс ийм байдаг.
Ира: Та юу хийдэг вэ?
Вик: Би сэргээн засварлагч, хуучны тавилгуудыг сэргээдэг.
Ира: Аа, ойлгомжтой. Та зураач.
Вик: Та юу ярина вэ? Харин тэд л зураачид байсан. Харин би цаг хугацааны алдааг залруулдаг. Метро энэ байна.
Ира: Би таныг дараагийн өртөө хүртэл дөхүүлж өгье.
Вик: Би уг нь нөгөө тийшээ явна.
Ира: Зүгээрээ, эргэчихнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Муу тэнэг! Живж болох байлаа!
Яна: Зүгээр ээ. Хавчнууд барьж идсэнгүй.
Илья: Ажиллахгүй байна! Чөтгөр гэж!
Яна: Би чамд шинийг аваад өгнө. Битгий гомд.
Илья: Үнэхээр галзуу юм байна!
Яна: Тиймээ. Чи ч гэсэн адилхан. Тэгээд л бид хамт байна.
Илья: Бид хамт биш!
Яна: Бид хамт байж яаж хамт биш байх юм? Хоёр нойтон мэлхий хамт сууж байна. Том, жижиг хоёр. Чи хүлээгээч. Өвдөнө ш дээ. Машинаар явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Байна уу? Би залгаад л, залгаад л байдаг чи хариулахгүй юм. Хэзээ уулзах вэ?
Яна: Намайг анхааралтай сонс, Андрей. Ильяд хаалгаа нээ, тэгээд түүнд шинэ түлхүүрийг нь өг. Хөгийн загнахаа больчих.
Анд: Чи хаанаас мэддэг юм? Чи харсан юм уу?
Яна: Би бүгдийг мэднэ.
Анд: Тэгэхээр чи ахтай уулздаг, харин надтай үгүй байх нь.
Яна: Чи хардаад байна уу?
Анд: Мэдээж хардаж байна. Би хаалгаа нээхгүй.
Яна: Би чамаас гуйя, миний төлөө, хүн шиг байгаач, яг түүн шиг биш. Тэг л дээ.
Анд: За яахав, онгойлгоно.
Яна: Чи сайхан сэтгэлтэй. Хоёулаа маргааш уулзъя. Үнсье.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Чи яагаад норчихсон юм?
Илья: Надтай гэрлээч, би чамд хайртай.
Оля: Дахиад уучихсан уу?
Илья: Цоо эрүүл. Усанд сэлээд.
Оля: Чи хаана сэлсэн юм бэ?
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Бурхан минь. Чи яагаад норчихоов?
Яна: Би дурласан бололтой.
Ира: Би чамд баяр хүргэе.
Яна: Ээжээ. Намайг уучлаарай. Маргааш би хэдээс ажилтай вэ?
Ира: 9 цагт.
Яна: Тэгвэл явж эртхэн унтъя. Сайхан амраарай.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home