Аз жаргалтай төгсгөл
51:43 мин
Дүрүүд:
Эр:
Илья
Андрей дүү нь
Миронов Янагийн аав
Григорович ерөнхий эмч
Валера Мироновын жолооч, бие хамгаалагч
Дима Олягийн экс нөхөр
Виктор автозасварын эзэн
+Малик эрүүгийн гар
+Николай архины хамааралтай
+Егор архины хамааралтай
+ Сергей Алексеевич сайд
+Роман Олегович цагдаа
Эм:
Яна Мироновын охин
Ольга Ильягийн сүйт бүсгүй
Ирина Янагийн ээж
Рита Александрийн нууц амраг
Галина Ольгагийн ээж
+Галя архины хамааралтай
+Тома захын наймаачин
------------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Рит? Рита. Чи зүгээр үү?
Рита: Толгой жаахан өвдөж байна.
Яна: Түлхүүр хаана байна. Би явлаа.
Рита: Чи хаашаа явах юм?
Яна: Аавыг ирэхээс өмнө явья.
Рита: Чи хаашаа ч явахгүй. Би чиний өмнөөс загнуулмааргүй байна. Аав чинь чамайг энд бай гэсэн.
Яна: Тэр намайг энд байлгах гэж чамд хэлсэн.
Рита: Яночка, танай гэр бүлийн асуудалд намайг битгий оролцуул тэгэх үү? Чи улам дордуулна.
Яна: Чи өөрөө аль эрт үүнд оролцсон.
Рита: Яночка, битгий.
Яна: Өөрөө мэд.
Рита: Зогс. Зогсооч.
Яна: Аавд мэнд.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Тэгэхээр... энд... хоёр...
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Алив ээ. Алив, ас л даа. Асаарай, асаарай, асаарай, алив, асаач.
------------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ-1-Р БҮЛГИЙН 4-Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Янагаас холхон байгаарай.
Илья: Ойлгосонгүй.
Анд: Тэр одоо миний хүүхэн.
Илья: Чиний ухаан самуурсан уу? Тэр хэзээнээс чи хүүхэн болчихов?
Анд: Тэр өдрөөс. Би чамд санууллаа шүү.
Илья: Тэр надад хүртээлгүй, тайвшир.
Анд: Чи Янаг яаж харж байхыг би харсан. Түүнтэй унтсан уу?
Илья: Одоохондоо үгүй.
Анд: Чамайг сургаж өгөх үү?
Илья: Харин чи найз хүүхнээ юунд тийм хурдан хаясан юм?
Анд: Хэн ч түүнийг хаяагүй. Бидэнд илүү асуудал ямар хэрэгтэй гэж? Чи юунд аавтай нь зууралдсан юм? Тэд өөрсдөө учраа олох байсан. Гэр бүлийн асуудал.
Илья: Асуудал хүсэхгүй бол тэрнээс холхон бай.
Анд: Чи хаачих гээв? Би чамтай дуусгаагүй байна.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: Тэр хэзээ явсныг би мэдээгүй гэж хэлсэн.
Мир: Түүний машин яагаад энд байгаа юм?
Рита: Би мэдэхгүй. Тэр явган явсан биз.
Мир: Нөгөө залуутай явсан уу?
Рита: Үгүй ээ. Тэд чамайг явсны дараахан явцгаасан. Яна надтай хамт үлдсэн. Саша энэ юун байцаалт вэ? Өчигдөр өөрөө аваад явж болох байсан.
Мир: Би согтуу байсан. Хоёр дахь нь хэн байсан?
Рита: Андрей бол Ильягийн дүү нь.
Мир: Тэр нааш нь авчирсан уу?
Рита: Тэр авчраагүй, Саша. Бид машины түлхүүрийг хаячихсан, Яна машины хулгайгаар сууж байсан тэр Андрейг утсаар дуудсан юм. Тэр ирээд машин асааж өгсөн.
Мир: Чи одоо мулгуу юм уу? Гэмт хэрэгнийг гэртээ оруулдаг.
Рита: Тэр дажгүй залуу. Ямар ч хэрэгтэн биш.
Мир: Охин энд байгааг надад яагаад хэлдэггүй юм?
Рита: Чамд барьж өгөх ёстойг би мэдээгүй, Саша.
Мир: Аан, тийм болоод та нар зугаацах гэж залуусыг дуудсан байх нь. Хэрэв би ирээгүй бол унтлагын өрөөгөөр тарах байсан уу?
Рита: Дуугай бол! Энэ бүхнийг ингээд дуусгая.
Мир. Тэр чинь юу вэ?
Рита: Бидний нүгэлт харилцаа.
Мир: Чи нүгэлт харилцаа гэдгийг одоохондоо мэдэхгүй. Тэд яах гэж ирсэнийг би мэдэхгүй гэж чи бодсон уу?
Рита: Тавиач!
Мир: Чиний энд анхаарах байсан тэр зүйл.
Рита: Би хоёуланг нь анхаараад шууд... Эндээс яв. Зайлаач.
Мир: Өөдгүй хог.
------------------------------------------------------------------------------------------------
Вал: Би энэ машиныг гэрт чинь аваачих уу?
Мир. Энэ машиныг гэрт аваачих хэрэггүй. Би хаашаа гэдгийг нь дараа хэлнэ. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Хүлээсэн үү?
Тома: Хүлээсэн. Дахиад л зугтсан уу?
Яна: Гэртээ амьдруулах уу?
Тома: Яасан, шилтгээнээс хөөсөн үү?
Яна: Харин тийм. Май, энэ. Чамд хэрэг болно.
Тома: Энэ хэрэггүй. Май, тавиурнуудыг арч.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайн уу, хайрт минь.
Илья: Би чиний хайрт биш.
Яна: Чи яасан бэ? Чи өчигдөр намайг зөндөө хамгаалсан. Надад сайхан байсан.
Илья: Намайг тайван орхи, бас Андрейтай дахиж битгий яриарай.
Яна: Харин надад таалагдсан. Үнэнээ хэлэхэд та хоёрын хэн нь илүүг мэдэхгүй байна. Тэр сайхан үнсэлцдэг. Дүү чинь гэдгийг мэдээгүй.
Илья: Чи одоо мэдлээ.
Яна: Одоо хэдийн оройтсон. Бид хоёр үерхэж байгаа. Мартсанаас, би дахиад Томкагийнд. Бид орой болтол зах дээр. Хүсвэл ирээрэй.
Илья: Би очихгүй.
Яна: Ирэхгүй юу? Харамсалтай. Чи яагаад утсаа таслахгүй байна?
Тома: Түүн рүү дахиж битгий залга.
Яна: Хардсан уу?
Тома: Үгүй. Тэр чамд нэг удаа тусалсан, гэтэл чи түүнтэй зууралдаад байна.
Яна: Бүсгүй, би түүнд таалагддаг.
Тома: Дэмийрээд л байна уу? Тэр найз бүсгүйтэй, сайхан эмэгтэй.
Яна: Хэрэв тийм сайхан бол тэр юунд надтай үнсэлцэж, миний сайхан хөхийг илэх гэж ирсэн юм?
Тома: Яна, больж үз. Би тоглоогүй.
Яна: Тэгсэн юм чинь.
Тома: Сайхан хөхийг илэх гэж очсон.Сайхан юм чинь энэ. Хайрцгуудыг хураа.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Егор, цуглаан дээр битгий тогло. Залуус аа, яагаад дуугай байна, бүгд эрүүл болчихсон уу? Сануулъя, дуугай байх нь өвчний шинж тэмдэг. Николай, бидэнд ямар нэг нууц ярьж өг.
Ник: Би зөвлөлтийн үеийн хүн. Надад нууц байхгүй.
Илья: Бүгдэд нь нууц байгаа. Заримдаа тэр нь хүнд ачаа болж байдаг. Та нарт түүнээс салах боломж байна. Егор.
Егор: Харин... харин хэнд ч битгий...
Илья: Бүх юм цуглаан дунд үлдэнэ.
Егор: Нэг ийм учиртай. Би... би зандан.
Галя: Чамд найз бүсгүй байдаг гэж чи хэлсэн.
Егорь: Яахав, худлаа хэлсэн. Үнэндээ надад мариалаг бүсгүйчүүд таалагддаг. Тэд нартай тийм ажил хийх урамтай.
Ник: Харин би найзаасаа урвасан. Урвасан. Өөрийнхөө даргаас. Дүүргийн хороонд өргөдөл бичээд би үйлдвэрийн захирал болсон. Чи урвасан уу?
Илья: Үгүй ээ. Юу мэдэрдэг вэ?
Ник: Эвгүй байдаг. Уумаар санагддаг, энэ тус болдог. Харин уучлалт гуйж чадаагүй. Тэр хоёр жилийн дараа өөд болсон.
Илья: Тэр энд сууж байна гэж төсөөл. Харин чи түүнд хэлэхийг хүссэн бүхнээ хэлж болно.
Ник: Намайг уучлаарай, Борис Степанович.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Юу хэрэгтэй вэ?
Эр: Иргэн Русаков, хаалгаа онгойлго. Цагдаа байна.
Анд: Үнэмлэхээ үзүүлээч. Жаахан цааш нь. Жаахан ойртуул. Зогс. Юу болсон юм?
Эр: Хаалга онгойлго.
Анд: Юу болсныг хэлээч, би бодъё.
Эр: Одоо хаалгыг эвдэнэ!
Анд: Ойлголоо, ойлголоо.
Эр: Русаков Андрей Николаевич? Та баривчлагдсан.
Анд: Юутай холбоотойгоор? Мэдэж болох уу?
Эр: Бэлд.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чи намайг өөр газарт ажилуулахыг хүссэн байх аа? Бид хаана үнсэлцэх байсан бэ?
Оля: Дуугай бай. Хариул. Дахиад хэн нэгэн үхэж мэднэ.
Илья: За. Нэг л ойлгосонгүй? Юун машин? Чи одоо хаана байна?
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу. Танайд Русаков Андрей ирсэн гэсэн, би түүний ах нь. Түүнийг юуны төлөө баривчилсныг мэдмээр байна.
Коп: Маргааш өглөө ир. Мөрдөн байцаагч бүгдийг хэлж өгнө.
Илья: Миний дүүг юуны учраас баривчилсаныг би мэдмээр байна. Хүн шиг байгаач.
Коп: Та эхлээд тайвширчих.
Оля: Сайн уу, Роман Олегович. Түүнийг уучлаарай. Учир нь тэр баривчлагдсан хүн миний сүйт залуу. Юу болсныг хэлээд өгөөч. Удахгүй бидний хурим болно. Янз бүрийн хотуудаас төрлүүдээ дуудсан байгаа.
Коп: Харамсаж байна.
Оля: Баярлалаа.
Коп: Тэгэхээр... Тойота Лэнд Круизер 200 машин, С804УК дугаартай. Эзэмшигч нь Миронов А.Б. Өчигдөр орой хулгайлагдсан. Дотроос нь машин хулгайлах сканнер төрлийн төхөөрөмжийг урд нь ял шийтгүүлж байсан Русаков Андрейн хурууны хээний хамт олсон. Нэг ийм баримт байна.
Оля: Миронов гэнэ ээ?
Коп: Тиймээ. Миронов Александр Борисович.
Илья: Энэ худлаа. Андрей оройн турш надтай хамт байсан.
Оля: Андрей яаж Мироновын машиныг хулгайлж чаддаг байна?
Илья: Тэр юу ч хулгайлаагүй.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Хүлээ. Та нар хамт байсан. Хаанаас тэр машин бэ?
Илья: Миронова машиныг нь асааж өгөөч гэж Андрейд хэлж. Өөрөө түлхүүрээ хаячихсан.
Оля: Тэр Андрейг яаж таньдаг юм?
Илья: Мэдэхгүй, санаандгүй танилцсан байх.
Оля: Үргэлжлүүлээч.
Илья: Тэд хамт байсан. Андрей шинэ ажлаа тэмдэглэхээр намайг дуудсан.
Оля: Янагийнд уу?
Илья: Ритагийнд.
Оля: Тэр хэн юм?
Илья: Янагийн найз нь. Сонс, Янаг тэнд байгаа гэж би мэдээгүй. Аав нь дайрч орж ирэхийг, цагдаад өргөдөл өгнө гэдгийг би мэдээгүй. Би тэднийг Андрейтэй танил гэдгийг ердөө ч мэдээгүй.
Оля: Чи ер нь яах гэж тийшээ явсан юм?
Илья: Яагаад гэхээр Андрей дуудсан. Бид Мироновтой уулзах хэрэгтэй. Чи ойлгож байна уу?
Оля: Чи Янатай дахиж уулзахгүй гэж амласан.
Илья: Оля, тэнд Яна байгааг би мэдээгүй.
Оля: Би чамд итгэхгүй байна.
Илья: Оль... Оля!
------------------------------------------------------------------------------------------------
Вал: Александр Борисович. Тэр ирлээ.
Мир: Оруулчих. Уулзахын тулд сарын өмнө цаг авдагийг чи мэдэх үү?
Илья: Гэхдээ та намайг хүлээж байсан.
Мир: Чамд надтай уулзах ямар нэг ноцтой асуудал байна уу?
Илья: Миний дүүг суллаач.
Мир: Тэр энд байхгүй. Би түүнийг бариагүй.
Илья: Тэр таны машиныг хулгайлаагүйг та мэднэ.
Мир: Чи Янаг хаана байгааг мэдэж байсан ч надад худлаа хэлсэн.
Илья: Танд юу хэрэгтэй вэ?
Мир: Надад энэ бүхнийг хийх сайхан байдаг гэж чи боддог уу? Тиймээ, дургүй хүрмээр. Гэвч би охиныхоо төлөө юу ч хийнэ. Чамайг дайрах хэрэгтэй бол дайрна, эргэлзэх хэрэггүй. Тиймээс тархиа ажилуул, би чамд хэлсэн бүхнийг хий. Өнөө орой Янаг гэрт нь авирч өг, тэгээд дүүгээ авч болно.
Илья: Хэрэв би түүнийг олохгүй бол?
Мир: Чамд хэрэгтэй бол тэр хаана байгааг чи мэддэг. Аан гээч, чи хачин залуу байна. Янкагаас болж чамд зөвхөн асуудал гарч байгааг чи мэддэг, тэгсэн ч гэсэн ердөө хашрахгүй юм. Эсвэл чи түүнд санаархадаг уу? Хөөрхөн, бас баян. Шуудхан хэлчихье, бодох ч хэрэггүй.
Илья: Харин Яна яагаад буудсаныг би одоо л ойлголоо.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чамайг ирнэ гэдэгт эргэлзээгүй. Хүлээж ядлаа. Чиний хэмжээ хэд вэ?
Илья: 45.
Яна: Энийг авах хэрэгтэй.
Илья: Үгүй ээ, баярлалаа.
Яна: Таалагдахгүй байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Тома: Яна? Яна?
Илья: Сайн уу, Тома.
Яна: Бид чамайг ийм эрт ирнэ гэж бодоогүй.
Тома: Энэ ч яахав тэнэг. Харин чи, Илья яаж үүнд хууртав аа? Ольга яах вэ?
Илья: Ольга зүгээр ээ. Энэ чамд хамаагүй.
Яна: Чи юундаа зовсон юм?
Тома: Энэ чухам надад хамаатай. Чи энэ охинд туслана гэчихээд дараа нь миний дэлгүүрт түүнийг ашиглаж байдаг. Дараа би Ольгатай таарахаар түүнд худлаа хэлэх үү, тийм үү? Яна чиний өвчтөн.
Яна: Хөөе, Том. Чи миний ээж биш, энд хэнийг ч ашиглаагүй. Чи л өөрийгөө ашиглуулахгүй бол.
Тома: Илья, явж үз.
Илья: Явцгаая.
Тома: Түүнийг үлдээ.
Илья: Явцгаая.
Яна: Бидний хайрыг харахгүй байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи Ольгатай яаж танилцсан? Надад сонин байна.
Илья: Би авто ослын дараа эмнэлэгт хэвтэж байсан. Харин Ольга тэнд ажилладаг байсан.
Яна: Болооюу? Нэг л романтик биш. Яг чи бид хоёр шиг.
Илья: Бид ээ?
Яна: Харин тийм. Чи бид хоёр бас л эмнэлэгт танилцсан. Чи миний эмч. Би осолд орсон гэж болно. Бид хаашаа явж байна?
Илья: Танайх руу. Аавын чинь зааврын дагуу Андрейг баривчилсан. Чи түүнээс гуйж байж асаалгасан тэр машиныг хулгайлсан гэдгээр. Тиймээс чи аавдаа буцаж очно, харин тэр Андрейг суллана.
Яна: Баривчлагдсан гэнэ ээ? Тэр одоо хаана вэ?
Илья: Новопокровкийн цагдаагийн хэсэгт.
Яна: Тэгвэл тийшээ явцгаая, би бүгдийг ягүнэнээр нь хэлнэ. Аав руу явж яах юм?
Илья: Би чамайг түүнд өгнө, тэгээд чи бүгдийг хэлээрэй.
Яна: Чи надад яагаад шууд хэлсэнгүй вэ? Чи юундаа дуугарахгүй байна? Чи эхэлж надтай унтаад дараа нь ярилцахаар шийдсэн үү? Чи ингэж зохицуулахыг хүссэн үү?
Илья: Андрей цагдаад байна, чи ойлгохгүй байна уу? Чиний үүрэг бол зөвхөн гэртээ очно, тэгээд гүйцээ. Харин тэр сууна. Ялгааг нь мэдэрч байна уу?
Яна: Машинаа зогсоо.
Илья: Амьдралдаа ядаж ганц удаа өөрөөсөө бусдыг бодож байгаач.
Яна: Машинаа зогсоо!
------------------------------------------------------------------------------------------------
Мир: За.
Илья: Би түүнийг аваачиж чадахгүй нь.
Мир: Юу? Яагаад?
Илья: Тэр зугтаачихлаа.
Мир: Тэгвэл түүнийг ол, хэрэв дүүгээ суулгахыг хүсэхгүй байвал.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Сергей Алексеевич.Сергей Алексеевич. Хуулчидтай уулзах уулзалтыг хойшлуулах хэрэгтэй.
Сер: Юун хойшлуулах? Яагаад?
Мир: Яна өвдсөн. Хордлого авчихаж, түүхий загаснаас болоод. Түүнийг эмнэлэгт хэвтүүлэх болох нь.Тиймээс хойшлуулъя.
Сер: Сонс, муу нохой. Чи юу сэдээд байна? Яг тохирсны дагуу охиноо авчир. Хэрэв хэрэгтэй бол өөртөө түмпэн, алчуур аваад ирж болно. Зүгээр ээ, бид сэжиглэхгүй. Гарын үсэг зурсны дараа түүнийг хааш нь ч аваачсан болно. Аан тийм, түүнийг заавал эдгэр гэж хэлээрэй. Чи намайг сайн ойлгосон уу? Сайн байна. Цаашид ч сайн байгаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Бүсгүй, таных гурван долоо хоногтой, бүх юм хэвийн байна. Би нэмэлт шинжилгээний бичиг хийж өгье. Битгий хойшлуулаарай. Хоёр дахь аа төрүүлбэл та эхийн тэтгэмжид хамрагдана. Хүүхдээс гадна мөнгөн шагнал авна.
Рита: Би тийм шагналд бэлэн биш.
Эмч: Нэгэнт жирэмсэн бол бэлэн гэсэн үг.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Би охиноо алдлаа, ойлгож байна уу, бас мөнгөө алдсан. Одоо яая гэхэв, ийм л охин надад заяаж. Тиймээ. Чи залгасан уу? Дахиад залга.
Вал: Залгасан. Унтраасан байна.
Мир: Сергей Алексеевич Бодров. Янкаас болж бид өчнөөн мөнгөө алдах нь.
Вал: Александр Борисович, би үүнийг мэдэх хэрэггүй байх.
Мир: Цэвэрхэн байхыг хүсч байна уу? Бүгд л хүсдэг. Сайхан амьдралтай хутгалдахгүйн тулд. Надад хариул даа, чиний эхийн хэн эмчлүүллээ?
Вал: Та.
Мир: Та гэж хэн бэ?
Вал: Та, Александр Борисович.
Мир: За тэр! Тэр эмчилгээ 30.000 еврогийн үнэтэй байсан. Мэдэхийг хүсэхгүй байна уу? Мөнгө хаанаас гэдгийг би одоо чамд хэлж өгье.
Вал: Уучлаарай, би энэ тухай яриагүй. Би таны аюулгүй байдлыг боддог. Та энэ бүгдийг надад ярьж болохгүй.
Мир: Болохгүй. Би хэнд ярих вэ? Эхнэр яг адилхан, мэдэхийг хүсдэггүй. Харин өөрийнхөө их сургуульд мөнгө авдаг! Тэднийг боловсролтой болгох нь тэнэг хэрэг. Тэд хэнд хэрэгтэй юм? Үйлдвэрт очиг л доо. Улс оронд... улс оронд ажилчины гар хэрэгтэй. Янка овоо юмаа. Зоригтой. Валера. Би чамд үүнийг хэлэхийг хүссэн юм. Чи миний төрснөөс өөрцгүй. Нэг бол намайг хөөнө, эсвэл суулгана.
Вал: Болно доо.
Мир: Хэрэв болохгүй бол Валера, энэ машиныг аваарай, энэ машиныг бэлэглэнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Хаана ингэтлээ уугаав?
Мир: Ажил дээр. Надад Янкаг олоод өг. Яг одоо тэр надад яаралтай хэрэгтэй. Маргааш бүгдэд нь гарын үсэг зурах ёстой.
Ира: Тэр хаана байгааг би мэдэхгүй. Саша чи өвдөнө. Зүрхний дутагдлаар. Эмнэлэгт хэвт, би яриад тохирчихно.
Мир: Хэрэв би маргааш сэрэхэд Янка байхгүй бол би жинхэнэ дутагдалд орно. Чи бүр тохирох ч хэрэггүй болно. Явцгаая. Янкаг хайхаар явцгаая.
Ира: Хаашаа?
Мир: Би хаашаа гэдгийг нь мэдэхгүй! Хаашаа ч юм. Тэр хаа нэгтэй байгаа. Явж байгаа.
Ира: За, за, би одоо лекцтэй. Би явлаа. Чи гэртээ харь. Би хариад нэг юм бодож олъё.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Уучлаарай. Уучлаарай, эндүүрэл гарлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Маргарита Николаевна. Болох уу?
Рита: Сайн уу? Та энд юу хийж явна? Саша...
Мир: Чимээгүй, чимээгүй, чимээгүй.
Рита: Тавиач!
Мир: Чимээгүй! Тайвшир! Чимээгүй, бүгд лекцтэй байгаа. Би чадахгүй. Би чадахгүй! Яагаад гэдгийг нь мэдэх үү? Чи ийм сайхан залуухан...
Рита: Тавиач!
Мир: Явуулах араггүй...
Рита: Болиоч! Одоо болиоч, Саша!
Мир: Цагаа олсонгүй дээ.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Өргөдөл өгч болох уу?
Коп: Юу?
Яна: Өргөдөл. Би гэмт хэрэг үйлдэж, машин хулгайлсан. Танайд гэмгүй хүн сууж байгаа. Андрей Русаков.Би түүнийг суллахыг шаардаж байна. Энэ миний үнэн зөв мэдүүлэг. Би машин хулгайлсан, тэр биш. Аваач, та энийг бүртгэж авах ёстой! Яаралтай!
Коп: Өөрөө хэн нь вэ?
Яна: Сүйт бүсгүй нь.
Коп: Нэг өдөрт хоёр дахь нь уу?
Яна: Юу? Эхнийх нь! Алив аваач!
Коп: Тэгэхээр, маргааш 16.00 цагт мөрдөн байцаагч ирнэ, түүнд наадахаа үзүүлээрэй, надад хэрэггүй.
Яна: Хэрэгтэй! Хэрэгтэй, хэрэгтэй! Хурдхан аваач! Би дотоод хэргийн яам руу ярих уу? Аваадах! Чи яаж байна аа?
Коп: Шуурхай утсаар залгаарай.
Яна: Дарга аа дууд! Би эндээс хаашаа ч явахгүй! Алив, Андрейг суллаач!
Коп: Би дахиад хэлье, тэр байцаагдаж байгаа.
Яна: Юуны чинь байцаалт? Тэр миний машин. Минийх! Би түүнээс асааж өгөөч гэж гуйсан юм. Чи намайг сонсч байна уу?
Коп: Та тайвширч болох уу? Таныг хэн гэдэг вэ?
Яна Яна Миронова.
Коп: Александр Миронов таны эцэг үү?
Яна: Тиймээ. Тэгээд?
Коп: Тэр өнөөдөр өргөдөл өгсөн!
Яна: Ямар хамаа байна? Хулгай байгаагүй! Ойлгож байна уу? Сонсч байна уу?
Коп: Миний жижүүр дуусахад 10 минут үлдсэн. Надад зууралдаж байх цаг алга. Яаж байна аа! Камер онгойлго!
Яна: Тавиач! Тавиач! Тавь!
------------------------------------------------------------------------------------------------
Мир: За.
Коп: Миронов Александр Борисович?
Мир: Тиймээ, би Миронов.
Коп: Офицер Рябов. Таны охин Яна саатуулагдсан. Та манай хэсэгт хүрч ирч чадах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Тэр хаана байна?
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Чамд энд байх сайхан байна уу?
Яна: Андрейг суллачих.
Мир: Чи надаас уучлалт гуймааргүй байна уу?
Яна: Яасан гэж?
Мир: Зугтсаны төлөө, Валераг хордуулах шахсны төлөө, харин би тэнэг юм шиг өдөржин хотоор явж чамайг хайлаа.
Яна: Намайг уучлаарай. Андрейг суллачих.
Мир: Хэрэв чи дахиад түүнийг дурсвал би жинхэнээс нь суулгана.
Яна: Аав аа. Намайг уучлаач дээ. Би энэ бүхнийг хийсэндээ их харамсаж байна. Таны өмнө уучлалт гуйж байна. Би танд хайртай.
Мир: Хэл дээ, ингэх хэрэг байсан юм уу?
Яна: Үгүй. Гэртээ байснаас өөр газар илүү дээр гэж бодсон юм.
Мир: Сайхан байхгүй. За, гэртээ харьцгаая. Маргааш ажилтай.
Яна: Би бүгдэд нь гарын үсэг зурна.
Мир: Мэдээж чи зурна.
Яна: Харин дараа нь?
Мир: Юу дараа нь?
Яна: Дараа нь Андрейг суллах уу?
Мир: Суллана. Тэр хэнд хэрэгтэй юм. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Ээж чинь бидний ажлыг заавал мэдэх албаггүй. Би түүнд чамайг гэртээ ирэхээр шийдсэн, бүгдийг ойлгосон, чи гэмшиж байгаа гэж хэлсэн. Аан тийм, царайгаа хөгжилтэй болго. Чи гэртээ харихдаа баяртай байгаа.
Яна: Тиймээ, маш баяртай байна.
------------------------------------------------------------------------------------------------
Малик: Яаралтай юу юм?
Илья: Өмгөөлөгч авах мөнгө хэрэгтэй.
Малик: Чамд асуудал гарсан уу?
Илья: Андрейг баривчилсан.
Малик: Би үүнд хамаагүй.
Илья: Гол юмаа яръя.
Малик: Яаралтай учраас 5000-г хасна.
Илья: Болж байна.
Малик: Сайн өмгөөлөгч байгаа. Манайханыг бүгдийг нь гаргасан. Дугаарыг нь өгч болно. Энд 495.000 байгаа. 5000-ыг хассан.
Илья: Дугаар аа өгчих.
Малик: Хэний?
Илья: Өмгөөлөгчийн.
------------------------------------------------------------------------------------------------
Галя: Оля, би ирлээ. Захаас галуу худалдаж авлаа. Нэрстэй холино.
Оля: Тэг ээ, ээжээ.
Галя: Яасан? Чи уйлаад байгаа юм уу?
Оля: Үгүй ээ, ээжээ, санагдсан биз.
Галя: Ойлгомжтой. Дахиад л түүнээс. Ольга, чи яах гэж энэ бүгдийг тэвчдэг юм?
Оля: Та аавыг тэвчдэг байсан.
Галя: Би чиний төлөө тэвчиж байсан. Харин чи юуны төлөө?
Оля: Би танаас тэг гэж гуйгаагүй.
Галя: Тэгэхээр ийм байна. Нулимсаа арч, энэ ямар ч хэрэггүй. Надад галуу янзлахад туслаадах. Нэг бол Димаг дуудах уу?
Оля: Ээжээ, хэрэггүй.
Галя: Минийхээр бол хэрэгтэй. Тэр их өөрчлөгдсөн. Их буурьтай болж.
Оля: Бүр арай дэндүү.
Галя: Тэгвэл түүнийг дууд. Дууд, дууд.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Дүүтэйгээ уулзах гэсэн юм.
Цаг: Нэр?
Илья: Русаков.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Би шоронг хүсэхгүй байна.
Илья: Мэднэ ээ. Үүний учрыг олохоор оролдож байна. Хэдийн өмгөөлөгчтэй ярьсан. Их сайн өмгөөлөгч. Маргааш ирж чамтай уулзана.
Анд: Чи яах гэж тэгсэн юм? Өмгөөлөгч олсон гэнэ. Яваад аавтай нь уулзаж, өвдөг сөгдөөд ч хамаагүй өргөдлөө буцаагаач гэж гуй.
Илья: Энэ тус болохгүй.
Анд: Чи хаанаас мэдэх юм?
Илья: Түүнд Яна хэрэгтэй.
Анд: Тэр Яна хаана байна?
Илья: Яна зугтаачихсан. Тэр хаана байгааг би мэдэхгүй.
Анд: Тун догь. Тэгвэл хэн ч туслахгүй байх нь.
Илья: Би чадах бүхнээ хийж байна.
Анд: Сонс, эсвэл би суувал чамд ашигтай юу, а? Чи урд нь өмгөөлөгч олсныг санахгүй байна.
Илья: Одоо болно. Би чадах бүхнээ хийнэ.
Анд: Бүх юм аяандаа шийдэгдсэн. Байрны асуудал, би чамайг зовоохгүй. Чи юунд шаналах гэж? Тэгэхэд чи надад машин хулгайл гэж хэлээд ял авахуулсан. Одоо нэг мундаг залуугбас чадлаа. Яасан, чи баярлахгүй байна уу? Чи баярлаж байна уу?
Илья: Баярлахгүй байна.
Анд: Тэгвэл нэг юм хийгээч!
Илья: Маргааш чиний юмнуудыг авчирч өгнө.
Анд: Тэр юмнуудыг чи хаашаа чихэхээ мэдэх үү?
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Чи намайг дуудна гэж бодсонгүй.
Оля: Том байсанд баярлалаа гэж нугасанд хэлээрэй.
Дима: Баярлалаа, нугас аа.
Оля: Одод ер харагдахгүй юм.
Дима: Хүсвэл хотоос гарцгаая. Тэнд бүх юм харагддаг.
Оля: Дима. Ингэх хэрэггүй.
Дима: Чи бид хоёр ингэхгүйгээр хэцүү.
Оля: Зүгээр л намайг авч давхи. Би салхилмаар байна.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: За? За, оруулчих. Би одоохон очлоо.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Чамайг сонсъё.
Илья: Дүүг минь суллаач. Надад хугацаа өгчих, би Янаг олно.
Мир: Чи согтуу юм уу?
Илья: Үгүй.
Мир: Бос, одоо энэ тус болохгүй.
Илья: Та дүүг минь суллахын тулд би юу хийх ёстой вэ?
Мир: Бос!
Илья: Шийтгэмээр байна уу? Намайг суулгачих.
Мир: Янка одоо чамайг харахгүй. Шүршүүрт орж байгаа.
Илья: Тэр гэртээ байгаа юм уу?
Мир: Тиймээ. Ээжтэйгээ, аавтайгаа. Тэр чамтай, дүүтэй чинь уулзахаар явснаа бүр мартсан.
Илья: Тийм бол өргөдлөө буцааж аваач.
Мир: Үгүй ээ. Чи чинь... Би охиноо авчирсан, харин чи биш. Алив. Алив ээ, алив. Цохиоч.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Хүн ирсэн юм уу?
Мир: Чиний сэтгэл зүйч ирсэн. Чамд тэр огт хамаагүй гэж би хэлсэн.
Яна: Зөв л байна.
Мир: Өнөөдөр сайн унтаарай, маргааш зөндөө ажилтай.
Яна: За, ааваа.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Нэг л хүйтэн байна.
Дима: Тэврэх үү? Эсвэл паар асаах уу?
Оля: Үгүй ээ. Авч явсанд баярлалаа.
Дима: Чи ийм үзэсгэлэнтэй.
Оля: Нэмээд ухаантай, гоолиг.
Дима: Тиймээ, гоолиг.
Оля: Дим.
Дима: Яасан?
Оля: Больчих. Чи намайг өглөө нь харж байгаагүй.
Дима: Яагаад, харсан. Өглөө нь гоолиг байдаг. Одоо болтол мартаж чаддаггүй.
Оля: Март.
Дима: Харин би чадахгүй.
Оля: Ээж чамайг их буурьтай болсон гэж хэлсэн.
Дима: Би чамтай дахиж хэзээ уулзах вэ?
Оля: Би хэзээ хүсэхийг мэдэхгүй.
Дима: Чи хүсэхийн тулд би юу хийх ёстой вэ?
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Намайг дахиж нэг үнсээд явж болно.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чи муу новш, Миронова.
Яна: Харин чи новш.
Илья: Чи наанаа торгон дотроо хөлбөрч жаргаж байна уу?
Яна: Тиймээ, тэгээд юу гэж?
Илья: Андрей нааран дээр гээд бод доо. Энэ чамд хамаагүй юу?
Яна: Чи надаас урвасан.
Илья: Би зөв юм хийсэн.
Яна: Чи согтуу байна уу?
Илья: Чамд ямар хамаатай юм?
Яна: Андрейг суллана.
Илья: Суллахгүй. Эцэг чинь тэгж хэлсэн. Муу тэнэг!
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу, Оля.
Оля: Чи согтуу байна уу?
Илья: Надтай гэрлээч. Би байрны асуудлыг шийдсэн. Андрюха удахгүй сууна, харин бид хоёр хамт амьдрана.
Оля: Хүлээ, чи яагаад уучихав аа?
Илья: Хүсээд. Чи нэг юм хүсдэг биз дээ? Би яагаад болохгүй гэж? Би зөндөө л тэвчлээ.
Оля: Тиймээ. Дотогшоо орцгооё. Маргааш сайн унтаж ав. Бүх... бүх.. бүх зүгээр.
Илья: Хүлээ. Хүлээ. Бид гэрлэнэ.
Оля: Би бодож үзнэ. Орцгооё.
Илья: Би унтмааргүй байна. Явж зугаалцгаая. Цаг байна.
Оля: Би явахгүй ээ.
Илья: Намайг уучлаарай. Намайг уучлаарай, Оля. Уучил.
Оля: Яасан гэж? Юуны төлөө чамайг уучлах юм? Хэрэггүй.
Илья: Чи миний араас гүйдэг нь надад таалагддаг. Энэ чамайг илүү их гомдоосноос ч хачирхалтай. Чи миний араас гүйх тусам энэ намайг улам өдөөдөг. Ойлгож байна уу? Чамд хязгаар байдаг уу? Ядаж нэг юм байна. Би чамд маш их хайртай. Надад ингэж бодогддог байг. Гэхдээ уучил.
Оля: Өөрөөр, чи ууж зориг ороод надад бүгдийг ярих хэрэгтэй байж. Баярлалаа.
Илья: Битгий гомд. Битгий гомд л доо. Чи чинь Сюзи.
Оля: Би хэн гэнэ ээ?
Илья: Сюзи. Бие даасан. Чи үргэлж хэн нэгэнд санаа тавьж, аврах хэрэгтэй болдог. Чи ослын дараа ч намайг халамжилж эхэлсэн. Чи одоо ч больж чадахгүй байгаа.
Оля: Харин би одоо больж чадна.
Илья: Чи чадахгүй. Чи чадахгүй, учир нь чи бол Сюзи.
Төгсөв
Back to episodes Go home