Аз жаргалтай төгсгөл
52:44 мин
Дүрүүд:
Эр:
Илья
Андрей дүү нь
Миронов Янагийн аав
Григорович ерөнхий эмч
+Дима Кротов Олягийн экс нөхөр
+Руслан эмч
+Виктор автозасварын эзэн
+Валера Мироновын жолооч, бие хамгаалагч
Эм:
Яна Мироновын охин
Ольга Ильягийн сүйт бүсгүй
Ирина Янагийн ээж
Рита Александрийн нууц амраг
Галина Ольгагийн ээж
+Настя эмч
+Галя архины хамааралтай
------------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Ядарсан уу? Би өөрөө ядарчихлаа. Тэр хуульчид үг үсэг бүрийг шалгах хүртлээ санаа нь амрахгүй. Гол нь үйл явц эхэлсэн. Дахиад хэдэн удаа уулзана, тэгээд гүйцээ.
Яна: За.
Мир: Чи нөгөө теннисчнийхээ тухай сонссон уу? Бүх мэдээгээр гарсан.
Яна: Үгүй.
Мир: Тийм байж. Албан ёсны хувилбар нь зүрхний дутагдал. Тиймээс шаналахгүй байж болно.
Яна: Мэдээгээр бас тэгж хэлсэн үү?
Мир: Юу?
Яна: Шаналах хэрэггүй гэж мэдээгээр ярьж байна уу?
Мир: Чи түүний оронд байж болох байсан. Энэ тухай бод.
Яна: Та намайг хар хэрэгтээ оролцуулж байгаа, энэ тухай бод.
------------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ: 1-УЛИРЛЫН 3-Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Андрюх, ирж юм ид, хөрөх нь байна. Юу хайсан юм? Шинэ ор уу?
Анд: Ажил хайж байна. Ор мэдээж маш хэрэгтэй. Би нэг хөөрхөн охинтой таарсан. Зохицуулах хэрэгтэй байна.
Илья: Тэгээд чи түүнтэй хаана таарав?
Анд: Байрны гадаа. Бод доо, би түүнд өөрийнөө тухай бүгдийг ярьсан чинь тэр ямар ч хувиралгүй. Би дурласан бололтой.
Илья: Мэдээж. Дөрвөн жил чамд хэн ч байгаагүй. Чи хэнд ч дурлана. Харин түүнийг гэрт битгий авчраарай. Их хэцүү.
Анд: Тэр чиний Олягаас илүү сонирхолтой болно. Чи яасан бэ?
Илья: Хэрэв минийхээс сонирхолтой юм бол тэр чамд юм бэлдэж байг.
Анд: Аан гээч, тэр утгаар биш, чинийх ч гэсэн тун дажгүй. Зүгээр л минийх илүү сонирхолтой. Би өөрөө чамтай танилцуулна.
Илья: Аяга тавгаа угаагаарай. За. Байна.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Яасан, бүх юм зүгээр үү? Яаж өнгөрөв?
Мир: Урдын адил.
Ира: Урдын адил гэдэг чинь?
Мир: Чи миний ажил хэргийн талаар асуухгүй байгаа нь сонин байна.
Ира: Одоо энэ бүхэнд манай охин оролцож байгаа.
Мир: Түүнийг хэн ч шалгахгүй. Удахгүй бүх юм дуусна, тэгээд би түүнийг Швейцар луу явуулна. Сэтгэцийн эмнэлэг рүү.
Ира: Хүлээ, юун сэтгэц вэ? Охин хар тамхичин. Тэрийг нь эмчлэх хэрэгтэй.
Мир: Би тэгж бодохгүй байна. Энэ бүхэн муу найзууд, хийх юмгүйгээс болсон. Би өөрөө охиноо аргална. Харин надад бүү саад болоорой.
Ира: Би чамд саад болсон уу?
Мир: Тиймээ. Чи түүнийг барьж чадахгүй байна.
Ира: Харин чи чаддаг. Энд хориод л.
Мир: Харин чи тавьж явуулаад тэр арай л үхсэнгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Тэр тээшиндээ цогцос ачиж ирсэн.
Настя: Үгүй байлгүй дээ. Тэр цогцостой..
Оля: Чи чимээгүй.
Настя: Ильюха түүнийг оруулсан уу?
Оля: Томка түүнийг хөөсөн гэж хэлсэн. Арай л дэндүү.
Настя: Гэхдээ л.... Байдаг л зүйл.
Оля: Настя, чи тэнэг юм уу? Шөнөөр чамд цогцос аваад очвол би яахыг чинь харна.
Настя: Энэ тухай биш. Энэ байдаг л түүх. Өвчтөнүүд өөрсдийнхөө сэтгэл зүйчид дурлах нь их байдаг. Тэгээд тэднээс салахгүй зууралддаг.
Оля: Ойлгосонгүй? Чи өөрөө түүнийг Ильягийн өвчтөн, тэдний хооронд юу ч байх боломжгүй гэсэн.
Настя: Харин тиймээ, бид ийм л аюултай мэргэжилтэй. Над дээр нэг хос ирдэг байлаа. Залуу нь өөртөө баахан юм бодчихсон надад сээтгэнэж, хайраа илчилж эхэлсэн. Эхнэрээсээ ч салсан. Эхнэр нь намайг луйварчин, нөхрийг нь булаасан гэж прокурорын газарт гомдол гаргасан гээдбод доо. Чи тэр нөхрийг харсан ч болоосой. Яг ийм, алиалагч.
Оля: Магадгүй тэд унтдаг байж мэднэ.
Настя: Хэн? Чи юу яриад байна аа? Өвчтөнтэйгээ унтах ньтэвчээрийн сүүлчийн хязгаар. Харин чи тайвшир. Чи эерэгээр бодож эхэл.
Оля: Би эерэгээр бодож чадахгүй. Тэр ажлаасаа гарсан, тэр охин одоо түүний өвчтөн биш, ойлго. Тэгээд манай гэрт ирээд...
Илья: Сайн байцгаана уу?
Оля: Чи энд юу хийж явна?
Илья: Ажиллаж байна.
Настя: Баяр хүргэе. Эерэг бодол.
Оля: Хүлээ, чи яаж ажилдаа буцаж оров?
Илья: Чиний ачаар. Чи түүний аав руу, харин тэр Григорович руу ярьсан байна лээ.
------------------------------------------------------------------------------------------------
Рус: Яаж буцаж орсноо нэг яриач. Григорович болохоор Миронов өөрөө түүн рүү залгасан гэж хэлсэн.
Настя: Залгасан л биз. Бодлоо өөрчилсөн байлгүй.
Илья: Яах гэж залгасныг би мэдэхгүй гэж хэлсэн ш дээ.
Рус: Бүрхэг түүх. Нууц хамт олныг сүйтгэдэг.
Настя: За, за, би цугларалттай.
Илья: Руслан, хөтөлбөрт яагаад юу ч бичигдээгүй байна? Галя ямаршуу байна?
Рус: Галя сайн байгаа. Хүү нь өөртөө авч байгаа, байшинг нь зарах юм гэсэн.
Илья: Тэгээд юу нь сайн гэж? Галя зөвшөөрсөн үү?
Рус: Зөвшөөрсөн гэсэн.
Илья: Энэ хаанаас вэ?
Рус: Аа... энийг цэвэрлэгч Галягийн өрөөнөөс олсон гэсэн. Миронова орхисон байж. Чамайг халагдсанаас хойш хэн ч түүнтэй ярьж, буцааж өгөхийг бодоогүй. Тэнэгүүд цөөхөн.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Баярлалаа.
Ира: Чи татаад удаж байна уу?
Яна: 9- ангиас. 10-аас оргил нь эхэлсэн.
Ира: Би мэдээгүй.
Яна: Ээж та олон юмыг мэдэхгүй.
Ира: Хүсвэл би чамайг эмнэлэгт буцааж аваачъя.
Яна: Аав намайг Швейцарт сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээр шийдсэн.
Ира: Чи өөрөө шийдэх эрхтэй. Би чиний шийдвэрийг дэмжинэ. За?
Илья: Ирина Михайловна, сайн байна уу. Би Илья, эмнэлэгээс ярьж байна, санаж байна уу?
Ира: Тиймээ, Илья, тийм. Мэдээж санаж байна.
Илья: Яна ямаршуу байна? Түүний бүх юм зүгээр үү?
Ира: Тэр одоо миний хажууд байна, чи өөрөө асууж болно. Май, ав.
Яна: За.
Илья: Чи сайн уу?
Яна: Зүгээр.
Илья: Нээрэн биз?
Яна: Тиймээ. Чи намайг үүнд буруутгасаар байна уу?
Илья: Чамд тохиолдсон зүйлийгбодвол бүгд зүгээр байх учиргүй.
Яна: За больчих, тэгж яривал энэ бүхэн чамаас л болсон. Хэрэв чи намайг хөөгөөгүй бол би түүнтэй тааралдахгүй, тэр амьд байх байсан. Залгаж мэдэхээр шийдэж.
Ира: Чи дэмий ингэлээ. Харин ч тэр чамд тусалсан.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Галя, энэ өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх дасгал. Харин чи юу хийж байна?
Галя: Илэрхийлж байна.
Илья: Галь, ч юу мэдэрч байна?
Галя: Бүх юм зүгээр.
Илья: Зүгээр гэж үү? Хүү чинь чиний авсан байшинг зарах гэж байна. Гэтэл замд энэ зүгээр. Бүр чамаас асуугаагүй.
Галя: Тэр туслахыг хүсдэг. Тэр хамт амьдрах гэж намайг өөртөө авсан. Тэр...
Илья: Галь, чи юу мэдэрч байна?
Галя: Жаахан уур хүрсэн.
Илья: Жаахан уурлаж болохгүй. Чиний байшинг үгүй хийнэ, нүд. Бас хүүдээ. Бас сайн бод.
Галя: Би өгөхгүй! Үгүй ээ, өгөхгүй!
Илья: Дасгал дууссан. Та нарын чөлөөт цаг.
------------------------------------------------------------------------------------------------
Галя: Ургамал яах хүүхэд шиг. Тэдэнд хайр хэрэгтэй.
Илья: Хайр бүгдэд нь хэрэгтэй. Чи яаж байна? Уурласан хэвээрээ юу?
Галя: Үгүй ээ, одоо уур гарсан. Бүгдийг нь гаргасан. Байшингаа өгөхгүй, хүүгийнд амьдрахаар очихгүй. Би маргааш түүнд шууд ингэж хэлнэ. Утасдаад хэлнэ. Харин намайг залгах үед чи хамт байх уу?
Илья: Мэдээж.
Галя: Учир нь тэр дургүйцдэг.
Илья: Чи сайн байна.
Галя: Энэ уур хорслыг өөртөө тээх ямар аймшигтай байдаг гээч. Би цохих бүртээ нүд нээгдэж, ухаарч эхэлсэн. Толгой саруулхан болоод л... Чи азтай юм. Чи үргэлж тайван байдаг.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Тиймээ, би сэтгэл зүйч Илья байна. Би очоод түүнтэй уулзаж болох уу? Би түүнтэй ярилцмаар байна.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Илья. Илья! Чи хаачих юм?
Илья: Андрюхад туслах хэрэгтэй болоод.
Оля: Аа, ойлгомжтой. Ээжийнхээр орох ёстойг битгий мартаарай.
Илья: Тиймээ, тийм, санаж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Оля: Байна уу.
Дима: Сайн уу. Мэдсэн үү?
Оля: Мэдсэн.
Дима: Чи сэтгэл зүйчид ажил асуусан даа. Би ярилцсан, түүнийг авч болно. Маргааш 10 цагт офист ирж надтай уулзаг, би чамд хаягаа явуулъя.
Оля: Аа, баярлалаа, тэр заавал очно.
Дима: Чи өнөө орой юу хийх вэ? Уулзах уу?
Оля: Энэ ажил надтай уулзах арга биш гэж би найдъя.
Дима: Мэдээж үгүй. Надад үнэхээр сэтгэл зүйч хэрэгтэй.
Оля: Тусалсанд баярлалаа, би өнөө орой завгүй байх.
Дима: Ойлголоо. Найдвараа алдахгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: Наадахаа унтраагаач!
Эр1: Би яаж унтраах вэ?
Вик: Миний толгой хагарах нь.
Эр1: Түлхүүр өгөөдөх! Тэгвэл би унтраана.
Вик: Түлхүүргүй болохгүй байна уу? Ямар ч тэнэг нь чадна.
Анд: Та Виктор Алексеевич уу?
Вик: Хэн?
Анд: Та Виктор Алексеевич уу?
Вик: За.
Анд: Би тантай ажил ярьсан хүн байна.
Вик: Харж байна уу, чамтай манатай. Маргааш ир.
Анд: Та ир гэсэн, би ирлээ. Яах гэж нааш цааш холхих юм?
Вик: Юундаа орилсон юм? Чи ч орилоод, энэ ч орилоод. Маргааш гэж байна.
Эр1: Чи яаж байна аа? Чи дохиололыг нь шатаачихлаа!
Анд: Хатаад дахиад л орилно.
Эр1: Тэр худлаа!
Вик: Алив, чимээгүй. Тусалж чадах уу?
Анд: Онгойлгох хэрэгтэй.
Вик: Түлхүүр нь байхгүй.
Анд: Багаж өгчих.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу.
Ира: Орооч. Чи ирсэнд би баяртай байна. Тэр өрөөндөө байгаа. Би чамайг аваачъя.
Илья: Та нар энд гурвуулаа амьдардаг уу?
Ира: Тиймээ, чиний зөв, байшин том.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чиний утсыг олсон.
Яна: Суучих.
Илья: Гар зүгээр үү?
Яна: Зүгээр. Чи уухгүй удсан уу?
Илья: 4 жил.
Яна: Тэгээд ямар байна?
Илья: Зүгээр.
Яна: Би 3 өдөр уугаагүй, нэг л тийм байна.
Илья: 3 өдөр бас л их шүү.
Яна: Даажигнаад байна уу?
Илья: Үгүй ээ, би тоглоогүй.
Яна: Би явна... Швейцар луу.
Илья: Хэзээ буцаж ирэх вэ?
Яна: Төлөвлөөгүй байна.
Илья: Харамсалтай. Аан гээч, чамаас нэг юм асуух гээд. Чамтай зүгээр л мөнгөний төлөө эсвэл хүн шиг харьцдагийг чи юу гэж ойлгодог вэ?
Яна: Маш амархан. Хэрэв баячуудтай харьцвал, хүн шиг, хэрэв ядуустай бол мөнгөөр.
Илья: Энэ чинь буруу.
Яна: Чамд мөнгө байхгүй учраас буруу санагддаг. Чи яах гэж ирэв?
Илья: Утсыг чинь өгөх гэж.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: За? Тиймээ, зүгээр. Санаа зоволтгүй, удахгүй очлоо. Би явлаа.
Яна: Хаашаа? Ольга руу юу?
Илья: Би нээрэн явах ёстой.
Яна: Чи яах гэж ирсэн юм? Тоглоом тоглох гэж үү, эсвэл сэтгэл зүйчээр үү? Хэрэв чиний Ольга залгаагүй бол юу болох байсан бэ? Илья.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Би олигтой ч засаж чаддаггүй. Эсвэл түүнд шинэ босоо гэрэл авч өгөх үү?
Оля: Галзуураа юу? Энэ гэр бүлийн нандин зүйл. Ээжид тийм их мөнгө зарах хэрэггүй.
Илья: Бүр бутрахаар болж.
Гали: Хэл дээ, дахиад хэр удах вэ? Хэрэв чи чадахгүй бол би засварчин дуудъя. Эр хүнийг, нэг цагаар. Чаддаг эрчүүд байдаг юм.
Оля: Ээж, Илья бүгдийг чадна.
Илья: Галина Петровна, харин та энийг өөрөө дэмий салгаж дээ.
Гали: Мэдээж. Мэдээж дэмий. Оля, миний яриад байсан зүйл энэ. Галина Петровна буруутай.
Илья: Тэр намайг доромжилж байгаа нь чамд таалагддаг, тийм үү?
Оля: Тэр чамайг доромжлоогүй. Сонсооч, надад чамд дуулгах юм байна.
Илья: Чи жирэмсэн юм уу?
Оля: Үгүй ээ. Чи юундаа түгшсэн юм?
Илья: А?
Оля: Чи юундаа түгшсэн юм бэ?
Илья: Тэгсэн бол би баярлах байсан.
Оля: Ойлгомжтой. Би чамд германий компанид ажил олсон. Тэдэнд сэтгэл зүйч хэрэгтэй.
Илья: Яах гэж? Надад ажил байна. Надад таалагддаг.
Оля: Тэнд цалин нь арай өндөр.
Илья: Тэгээд юу гэж?
Оля: Юу юу гэж? Маргааш офист нь очих хэрэгтэй, тэд чамтай уулзахыг хүссэн. Би чиний хослолыг индүүдэж өгнө.
Илья: Маргааш Галя хүүтэйгээ утсаар ярина. Тэр байшинг нь зарж байгаа.
Оля: Юун Галя? Чи сэтгэл зүйчээр ажиллахыг хүссэн, тэгээд ажиллаач.
Илья: Хослол өмсөөд офист суух надад таалагдахгүй байна.
Оля: Би чамайг архичидтай биш харин соёлтой хүмүүстэй, хэвийн ажилтай байхыг хүсч байна.
Илья: Гэхдээ л тэдэнтэй хөгжилтэй байдаг.
Оля: Хөгжилтэй? Циркэд очиж инээгээч. Би чамаас гуйлаа.
Илья: Цалин нь?
Оля: Илья, тэнд цалин нь гурав дахин их, еврогоор.
Илья: Тийм гэж үү? Тэгвэл яасан ч очихгүй. Наад гэрлээ орхи. Би засаж чадах хүнийг нь олно. Уур хүргэчихлээ. Наадахаа орхиод эндээс яв.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Уйтгартай байна уу?
Яна: Өнөөдөр хот явна. Зугаалъя.
Ира: Хамт явах юм уу? Хамт гаръя.
Яна: Би өөрөө чадна, ээжээ.
Мир: Гэртээ сууж байж. Швейцарт очоод зугаалаарай.
Яна: Швейцар луу явахгүй. Бодлоо өөрчилсөн.
Ира: Явахыг хүсэхгүй байна гэсэн үг, түүнийг үлдээ.
Яна: Та юу гэж бодсон? Би тэнд уулын цэвэр агаар амьсгалах уу? Аав аа, би өөр юм үнэрлэх болно.
Мир: Харин чи намайг бүү сүрдүүл. Хэрэв чи цаашид ингээд байвал би чамайг Томскт ердийн сэтгэцийн эмнэлэгт өгнө.
Яна: Яагаад Томскт гэж?
Мир: Би тэнд алба хаасан. Одоо чиний ээлж. Чамайг зөвхөн нэг гайнаас авч гарсан шүү. Чи арайхийж амьд үлдсэн.
Яна: Ээжээ.
Мир: Яасан, дахиад гавъяа байгуулмаар байна уу?
Яна: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Чи юу хийж байгаа юм?
Вал: Александр Борисович чамайг анхаарч бай, хашаанаас гаргаж болохгүй гэсэн.
Яна: Яг нохой шиг үү?
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Нээрэн үү?
Вал: Тиймээ.
Яна: Би ганцаараа баймаар байна.
Вал: Александр Борисович...
Яна: Хэрэв Александр Борисович чамайг надтай гэрлэхий тушаавал? Гэрлэх үү?
Вал: Би эхнэртэй.
Яна: Салахгүй юу? Чи ичихгүй байна уу? Офицер байж хүүхдийн хойноос гүйгээд. Чи одоо зарц уу?
Вал: Зарц биш, харин найз нь.
Яна: Тэгээд аавтай яаж найзалдаг юм?
Вал: Зүгээр л найзалдаг.
Яна: Мөөн.
Вал: Миний ээж өвдөх үед чиний аав хамгийн сайн эмч нарыг олж өгсөн. Чиний аав ямар сайхан сэтгэлтэйг чи төсөөлөхгүй. Чамаас нүд салгахгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чи юу хайсан юм?
Анд: Оля хаачсан?
Илья: Ээжийндээ.
Анд: Хэрэлдсэн юм уу?
Илья: Чамд хамаагүй.
Анд: Чи түүнийг үнэлэхгүй юм даа. Эмч хүн гэр бүлд хэрэгтэй. Одоо эмнэлэгт төлбөртэй. Чамд таарсан эрүүл ухаантай ганц эмэгтэй.
Илья: Минийх бүгдээрээ хэвийн байсан.
Анд: Би мэдрэл муутай гэж хардаггүй.
Илья: Янкатай лав адилхан биш.
Анд: Хөдөлмөрийн дэвтэр хаана байна?
Илья: Гутлын хайрцагт үз. Ингэхэд, ажилсан жил, хуримтлал байхгүй,тэтгэвэртээ гараад яаж амьдрах вэ?
Анд: Шоронд амьдрана.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Оноо хэд вэ?
Вал: 0:0.
Яна: Би чамд цай хийж өгөх үү?
Вал: Үгүй ээ, уумааргүй байна.
Яна: Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Чи ийм ажилтайг би мэднэ. Санаа зоволтгүй. Эсвэл би чамд смут хийж өгөх үү? Лийр, гадил, гүзээлзэгэнтэй. Маш амттай болно. Зөвшөөрчих.
Вал: Тэг ээ, хийгээд өгчих.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Аваарай.
Вал: Амттай юм. Баярлалаа.
Яна: Зүгээр.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Онгойлго.
Рита: Яна?
Яна: Тиймээ.
Рита: Үгүй ер. Яв, онгойлгохгүй.
Яна: Рит, би 00 ормоор байна. Чи намайг оруулж болох уу?
Рита: Юуны чинь 00, Яна? Чи тэнэг үү?
Яна: Би тоглоогүй. Чи өөрөө тэнэг үү? Явж байтал миний гэдэс базлаад.
Рита: Үгүй ээ, яв, онгойлгохгүй. Бүр ухаангүй болчихож.
Яна: Ашгүй орууллаа. Би танайд хоёр хононо.
Рита: Яна, чи бүр даварч ээ?
Яна: Юу?
Рита: Чи юу хийснээ ойлгож байна уу? Чи яах гэж намайг барьж өгсөн юм бэ?
Яна: Би цочирдсон байсан, бас уур хүрээд. Хөөе, би яахаараа чиний өмнө тайлагнах ёстой юм? Чи миний аавтай унтдаг. Арай залуу юм олж болсонгүй юу, тэнэг минь.
Рита: Энэ чиний нохойн явдалд хамаагүй. Зайл.
Яна: Би танайд хоёр хононо.
Рита: За яахав. Тэгээд битгий буцаж ирээрэй.
Яна: Одоо чиний арьсан дээл ниснэ!
Рита: Үгүй... үгүй! Энэ италийн үнэтэй эд!
Яна: Аав авч өгсөн!
Рита: Нааш нь! Эгч ээ, наад дээлээ битгий аваарай. Бид одоохон бууж очоод авна! Муу новш.
Яна: Явцгаая, найз минь.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Валера. Валер, сэрээч. Валера. Валер, сэрээч! Сонсч байна уу?
Ира: Чиний нойрны эм.
Мир: Юу? Тэр өөрийн ухаантай юу? Охин түүнийг алах шахаж.
Ира: Болно, тайвшир. Тэр ердөө л бөх унтаж байна.
Мир: Юуны чинь тайвшир? Би түүнтэй баасан гарагт банкинд очно. Би хүмүүст юу гэж хэлэх вэ?
Ира: Тэгвэл олдоно. Чи яах гэж түүгээр охиныг харуулсан юм?
Мир: Өөр хэнийг?
Ира: Одоо түүнд дарамт үзүүлж болохгүй. Илья руу залгаж үздэг юм уу. Тэр уулзахаар ирсэн. Нэг юм мэдэж байж магадгүй.
Мир: Ойлгосонгүй? Тэр хаана ирсэн гэж?
Ира: Энд ирсэн. Би чамд хэлээгүй. Охинд юу тохиолдоод байгааг чи ер нь анзаарсан уу? Хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байлаа.
Мир: Тэд юун тухай ярилцсаныг чи сонссон уу?
Ира: Мэдээж үгүй.
Мир: Би өөрөө залгана. Авахгүй байна.
Ира: Чи одоо хаашаа явах вэ? Зүгээр л тайвнаар дахиад залгая.
Мир: Ойлго, хэрэв охин гарын үсгээ зурахгүй бол намайг суулгаж мэднэ.
Ира: Хэтрүүлэх хэрэггүй. Хэн ч чамайг суулгахгүй.
Мир: Тэнд тэрбумаар байгаа. Ганцхан минийх ч биш.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: Хөдөлмөрлөж олсон хүний эд зүйлсэд ингэж хандах нь зүгээр үү?
Яна: Новш гэж, чамаас болж бүх гоо сайхны юмнууд хагарчихаж. Машины түлхүүр хаана байна? Чи юундаа зогссон юм бэ, арьсан дээлт Венера минь? Надад туслаадах. Машины түлхүүр хэрэгтэй байна.
Рита: Эх орныход шилжсэн үү?
Яна: Энэ минийх биш.
Рита: Яна, хэл дээ, чи яах гэж ингэдэг юм? Чамд амьдралд юу дутаад байна? Чамд бүх юм байна. Чиний бүх хүслийг биелүүлдэг. Чи бүр морьтой байсан.
Яна: Тэр морь ямар ч хэрэггүй. Миний мөрийг хазсан. Түлхүүр хаана байна аа?
Рита: Мэдэхгүй ээ.
Яна: Би яаж эндээс явах юм? Юуны чинь мэдэхгүй? Алив, туслаадах. Одоо аав ирээд орцны дэргэдэх машиныг харчихна.
Рита: Тэр залгахгүйгээр ирэхгүй. Нээрэн, чи аавыгаа буудсан гэж үнэн үү?
Яна: Үнэн.
Рита: Алмаар санагдсан юм уу?
Яна: Тэнэг юм уу, мэдээж үгүй. Зүгээр л санаандгүй тэгчихсэн юм. Миний уур хүргээд. Дээр нь тэр бүх гарын үсгүүд.
Рита: Юун гарын үсгүүд?
Яна: Миний нэр дээр баахан юм бичээд.
Рита: Тэгээд? Чи тэр мөнгийг нь хулгайлах уу? Дээр нь иргэний байр суурьтай гэж хэлээч.
Яна: Надад ямар ч иргэний байр суурь байхгүй. Намайг хулгайч болгож байна. Тэд эмнэлэг барьж байгаа. Гэхдээ ямар ч эмнэлэг баригдахгүй. Бүх мөнгийг нь өөрсдөө халаасалчихсан. Мөнгөө Лондон руу шилжүүлнэ.
Рита: Зөндөө их үү?
Яна: Чамд хамаагүй. Түлхүүр хайлцаадах.
Рита: Би хаа сайгүй үзлээ, алга.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: За? Хэн бэ?
Яна: Би Яна байна, сайн уу.
Анд: Сайн уу. Би чамайг хүлээж байлаа.
Яна: Чиний тусламж хэрэгтэй. Миний машиныг онгойлгох хэрэгтэй байна. Түлхүүрээ хаячихлаа. Энд ганцаараа байна.
Анд: Чинийх гэсэн бичиг баримтууд байгаа юу?
Яна: Бүгд байгаа. Жолооны үнэмлэх энэ тэр. Чи ирэх үү?
Анд: Чи хаана байна?
Яна: Ленинградский, 31. Чамайг байрны гадаа хүлээе. Хоёр тасархай охин байгаа, нэг нь арьсан дээлтэй.
Анд: За, би гэрээр орчихоод та нар луу очъё.
Яна: Баярлалаа, чи зүгээр л дээд зэрэглэл.
Анд: За. Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Галя: Байшин зарахыг би чамд хориглож байна. Тиймээ, би өөрөө түүндээ амьдрана. Над руу битгий хашхираад бай! Тэр уурлаж, харааж байна. Би айгаад байна.
Илья: Түүнд энэ тухай хэл.
Галя: Лёша, хүү минь. Чи надад уурлахаар надад аймаар байдаг. Чи миний хязгаарыг зөрчиж байна. Тиймээ, чи надтай ингэж харьцахыг би дахиж зөвшөөрөхгүй. Ач нарыг авчрахгүй ээ? Авчраарай!Яриа байхгүй!
Илья: Чи мундаг байлаа.
Галя: Баярлалаа, Ильюша.
Григ: Илъя. Александр Борисович ирсэн. Их ууртай байгаа. Битгий түргэдээрэй.
------------------------------------------------------------------------------------------------
Григ: Александр Борисович.
Мир: Охин хаана байна?
Илья: Би мэдэхгүй.
Мир: Чи түүнтэй уулзахаар ирсэн. Үүний дараа тэр зугтаачихлаа.
Илья: Түүнийг хүчээр барьж байсан юм уу?
Мир: Энэ чиний хэрэг биш. Тэр хаана байна?
Илья: Би хэдийн хариулсан.
Мир: Надад түүнийг олоод өг.
Илья: Мөнгө нь дуусахаар өөрөө хүрээд ирэх биз.
Мир: Охин яг одоо надад хэрэгтэй. Чи түүнийг гэртээ аваачсан уу?
Илья: Үгүй.
Мир: Худлаа хэлснийг мэдвэл харамсана шүү. Хэрэв хүрч ирвэл надад мэдэгдээрэй.
------------------------------------------------------------------------------------------------
Вик: За яасан, зассан уу?
Анд: Блокийг нь сольсон, харин энэ... генераторыг нь бас янзаллаа, тачигнаад байх юм.
Вик: Блок яах гэж сольсон юм?
Анд: Хэвийн асдаг болгох гэж.
Вик: Харин блок хаанаас авсан?
Анд: Тэр зогсож байгаагаас.
Вик: Би одоо тэрийг яаж асааж, зарах болж байна?
Анд: Шинэ блок иртэл өөрийг тайлаад тавьчих.
Вик: Сайн байна. Сэтгэж байна.
Анд: Виктор Алексеевич, би өнөөдөр эрт явж болох уу?
Вик: Юуны чинь эрт? Ороод удаагүй байж эрт явна гэж байдаг. Хэн нэгэн өвдсөн үү? Ах чинь уу, эгч чинь үү?
Анд: Би яаралтай прокурорт очих ёстой.
Вик: Прокурор оо? Ойлгож байна. Мэдээж, тэгвэл явж болно.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Тэгээд, чи миний аавыг яаж урхидсан бэ?
Рита: Би хэнийг ч урхидаагүй. Бороо ороод, харин би шүхрээ мартсан байсан. Тэгээд их сургуулиас гартал тэнд Александр Борисович байж таарсан. Тэр намайг хүргэж өгье гэсэн. Бүх юм нэг л... Яна, би түүнийг бүр чиний аав гэж хардаггүй байсан. Тэр насанд хүрсэн, сонирхолтой эр хүн.
Яна: Та нарын энэ замбараагүйдэл үргэлжлээд удсан уу?
Рита: Нэг жил.
Яна: Нэг жил ээ? Ийм болоод чи харьцдаггүй байж. Чи надаас урваж, хамгийн сайн найзыгаа эр хүнээс сольсон юм уу?
Рита: Тэр намайг чамтай харьцахгүй байхыг гуйсан юм.
Яна: Чамд зөндөө их мөнгө өгдөг үү?
Рита: Бодоод үз. Чиний л бүх юм мөнгөөр, тэр надад юу ч өгдөггүй.
Яна: Юу ч үгүй. Намалдагийг чинь нээх үү?
Рита: Өдөр болгон эхийн чинь нүүрийг харж, өөрийгөө янхан шиг бодох сайхан байдаг гэж чи боддог уу?
Яна: Чи яг мөн. Учир нь чи янхан.
Рита: Сонс...
Яна: Юуг? Ээж чамайг хавчуургатай талхаар хоолодог байсан. Чи хүүхэд байхдаа манайд хонодог байсан. Ойлгосонгүй.
Рита: Бод доо, ээж чинь надаас түүнтэй унтдаг уу гэж шууд асуусан. Гэхдээ тэр итгээгүй.
Яна: Итгэсэн.
Рита: Үгүй.
Яна: За, за, би танайд хоёр хоног амьдрана. Хуучны нөхөрлөлөө бодоод.
Рита: Яна, Хэрэв Саша мэдвэл тэр намайг ална.
Яна: Хэрэв Саша мэдвэл тэр намайг ална.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Хэр удах вэ?
Анд: Хүлээ. Бүү саад бол. Удахгүй асах байх.
Яна: Чи хаалгыг секундын дотор онгойлгосон.
Анд: Аан гээч, заримдаа хувцсыг хурдан тайлдаг, харин бус юманд дээр ажиллах л хэрэгтэй. Энэ асах үгүй нь тодорхойгүй.
Яна: Тиймээ, тийм юм байдаг.
Рита: Андрей, шоронд чамд хоч байсан уу?
Яна: Рита, юу дэмийрээд байна? Би чамайг соёлтой бай гэж хэлсэн.
Анд: Үгүй ээ, Рита, надад хоч байгаагүй.
Рита: Уучлаарай, Андрей.
Яна: Уучлаарай, Андрей. Чи зүгээр л бурхан! Алив, цаашаа бол. За... би одоо энэ жаалыг яаж асаах вэ?
Анд: Чи унтрааж болохгүй, бензин хий. За, за, би тоглосон юм. Би чамд нэг ийм юм үлдээнэ. Харж бай. Сонгоод үүн дээр дарна. Ойлгосон уу?
Яна: Тиймээ, ойлгосон. Хурдхан явж тэмдэглэцгээе.
Рита: Үгүй ээ, надгүйгээр явцгаа.
Яна: Рита, чи юундаа тунирхсан юм? Явцгаая. Яг хуучны сайхан цаг шиг. Би чамайг санасан. Андрей, юу болоод байна аа? Харав уу, энэ бүсгүй сонирхохгүй байна. Алив, эр хүнийхээ чадварыг харуул.
Анд: Рита, бидэнд хамт яваач. Би та нарт гэмт хэргийн тухай ганц хоёр түүх ярьж өгнө.
Яна: Чи эрдэмтний хувьд ийм мэдлэгээс татгалзаж болохгүй.
Рита: Яагаад?
Яна: Хэрэг болж мэднэ. Манай бүх агуу эрдэмтэд хэзээ ч юм сууж байсан.
Рита: Тэнэг.
Яна: Тэг л дээ.
Рита: За яахав, би явж хувцсаа солих хэрэгтэй байна.
Яна: Янзтай. Алив, хурдал.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Чи найз залуутай юу?
Рита: Байгаа.
Анд: Хамт амьдардаг уу?
Рита: Үгүй, тэр эхнэртэй. Тэгээд л гүйцээ.
Анд: Тэгвэл гэр бүл үймүүлдэг байх нь.
Рита: Чамд ямар хамаатай юм?
Анд: Миний аав хэзээ ч юм яг чам шиг хүүхнийг олсон. Биднийг хаясан. Уучлаарай, эмзэг сэдэв.
Рита: Үгүй ээ, үгүй, санаа зоволтгүй. Охин нь хэдийн том болсон.
Анд: Тэгвэл хөгшин байх нь. Баян юм уу?
Рита: Ядуу.
Анд: Хайр юм уу?
Рита: Явж бүжиглэцгээе.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Андрей юм уух юмсан.
Рита: Тэр ирж байна. Харин коктейль хаана байна?
Анд: Охидоо, хөл бүтэн дээр та нартай хамт хэвтэх минь.
Рита: Юу? Найз аа, чи Янаг яаж халамжлах гэж байна? Түүнд хүсэлт зөндөө.
Анд: Надад ч гэсэн хүсэлт байна.
Яна: Сайн байна. Яг чам шиг ийм залуухан, хөгжилтэй найз чамд байна уу? Ритад.
Рита: Байгаа юу?
Анд: Ах байгаа. Яг ийм хөгжилтэй, залуухан.
Яна: Янзтай! Түүн рүү залгаад дуудчих.
Рита: Алив ээ, алив, алив. Чи түүний ахыг нь харсан уу?
Яна: Одоо харцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: За.
Анд: Ах, тус бол. Зочидтой байна.
Илья: Юун зочид?
Анд: Би нэг хөөрхөн охинтой танилцсан гэж хэлснийг санаж байна уу? Би энд, клубт түүнтэй хамт байна. Түүнтэй хамт найз охин нь байгаа. Хүрээд ир, юм ярьж сууцгаая. Тасархай охидууд.
Илья: Би ямар хэрэгтэй?
Анд: Нийлэх гэж. Хүрээд ирэхээр чинь танилцуулна. Ажлыг чинь тэмдэглэнэ. Дараа нь хамт гэртээ харьцгаая. Нэг сайхан наргицгаая, энэ чинь л боломж.
Илья: Ойлголоо, хаягаа явуулчих.
Анд: Гурван минут. Одоохон.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: За тэгээд... Василиса. Танайд очъё.
Вас: Үгүй ээ, манайд болохгүй. Би эзэгтэйтэй гэрээтэй.
Мир: Тийм үү?
Вас: Тэгээд ч, би чамайг хүсэхгүй байна. Чи хөгшин.
Мир: Үгүй ээ, үгүй, би хөгшин биш. Би зүгээр л ядарсан.
Вас: Аль хэдийн үү?
Мир: Хэрэв би мөнгө өгвөл?
Вас: Харин би тийм биш бол?
Мир: Аа... Тэгвэл чи энэ бааранд юу хийж байдаг юм?
Вас: Ажлын дараа амарч байна.
Мир: Сайн байна. Миний охин нэг өдөр ч ажиллаж үзээгүй.
Вас: Өөрөө буруутай юм биш үү?
Мир: Тиймээ. Би тэгж боддог, буруутай байж мэднэ. Би яах гэж ажиллаж, түүнд мөнгө өгдөг, гэтэл тэр намайг нулимдаг. Намайг, миний хийж байгаа бүхнийг үнэлдэггүй. Василиса... чамд үнэт зүйлс байдаг уу?
Вас: Байлгүй дээ. Байр, гэр бүл, эх орон гээд бүгд, яг бусад шиг.
Мир: Чи ухаантай юм. Танайд очъё.
Вас: Би үгүй гэж хэлсэн. Манайд болохгүй.
Мир: Харамсалтай. Игорьёк? Надад тэр нэг шилтэйг бэлдээд өгчих.
Игорь: Энэ үү?
Мир: Тиймээ.
Игорь: 200.000.
Мир: Сайн байна. Үнэтэй бол чанартай. Тэгвэл хоёр шилийг бэлдээд өгчих. Тэгээд бидний тооцоог хийгээд надад такси дуудчих.
Вас: Саша, ер нь манайд очих уу? Би эзэгтэйтэй тохиролцъё.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Би онгойлгоё! Би онгойлгоно! Сайн уу.
Илья: Чи энд юу хийдэг юм?
Яна: Харин чи юу хийж явна?
Илья: Би дүүдээ ирлээ.
Яна: Ёо, би чадахгүй нь. Андрей, сонирхолтой, хөгжилтэй хүн чинь энэ үү?
Илья: Чи энэ бүхнийг сэдсэн үү?
Яна: Юуг? Би юу сэдсэн гэж?
Анд: Тиймээ, энэ миний ах Илья. Энэ Яна. Танилцацгаа.
Яна: Ой, маш таатай байна, Ильюша. Яна. Маш таатай байна. Таньдаг юм.
Анд: Та нар танилууд аа?
Илья: Тэр миний өвчтөн байсан.
Яна: Тиймээ.
Илья: Одоохон. Уучлаарай.
Яна: Чи... яаж байна аа? Чи яагаад байна?
Илья: Чамайг аав чинь хайж байна. Дахиад ямар хэрэг тарьсан?
Яна: Зугтсан юм.
Анд: Сонсооч, юу болоод байна?
Илья: Андрей яагаад энд байдаг юм?
Яна: Санаандгүй. Чи юундаа шалгаасан юм? Холд.
Илья: Түүнд үдэшлэг дууссан гэж хэл.
Яна: Түүнд өөрөө хэлээч!
Анд: Та нар юу хийгээд байна аа?
Яна: Шал дэмий хүлээж. Жинхэнэ азгүйтэл.
Рита: Сайн уу. Би Рита. Орооч.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: Чи нээрэн Янагийн сэтгэл зүйч үү?
Илья: Би уудаггүй. Тиймээ, сэтгэл зүйч. Андрей, явцгаая.
Яна: Андрей хаашаа ч явахгүй. Тэр намайг мөшгидөгийг чи мэдэх үү?
Анд: Юун чамайг мөшгих?
Илья: Чи юу дэмийрээд байна?
Яна: Тиймээ, намайг хоргоогоод байдаг.
Анд: Яаж мөшгих юм? Тэр сүйт бүсгүйтэй.
Яна: Сүйт бүсгүй?
Анд: Тиймээ.
Рита: Тэгвэл бид тэр сүйт бүсгүйг нааш нь дуудаж болно ш дээ.
Анд: Манай ах нэгтэй нь арайхийж байж хоёр дахьтай нь барахгүй ээ. Тиймээ?
Яна: Нээрэн үү?
Рита: Найзуудаа, бид учраа ололцохоо дуусгаж хөгжилдөж эхэлцгээе. Ян, чи өөрөө бүгдийг нь дуудсан.
Яна: Би тэрийг байхад хөгжилдөж чадахгүй. Тэр яваг.
Рита: Тэр хаашаа ч явахгүй.
Яна: Илья, эсвэл би. Би тоглоомгүй хэллээ. Би тоглоогүй, явж үз. Явж бүжиглэх үү? Нааш ир.
Рита: Надад хундаглаад өгөөч. Чи түүнд гомдох хэрэггүй. Тэр үргэлж ийм байдаг. Яадаг ч байсан, чи энд яаж ирсэн нь инээдтэй байлаа.
Илья: Тийм ээ, маш их.
Рита: Чи яг түүн шиг бүх өвчтөнүүддээ ингэж их анхаарал тавьдаг уу?
Илья: Тиймээ.
Рита: Тэгвэл үзүүлэх цаг авдаг юм уу?
Илья: Үгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: Хэрэггүй. Саша!
Яна: Тавиач!
Рита: Тайвшир, Саша. Саша! Саша, хэрэггүй.
Анд: Аяар, аяар...
Яна: Тавиач!
Рита: Саша...
Яна: Илъя!
Мир: Алив, намайг тавь! Тавь гэж байна! Би тавь гэсэн шүү!
Яна: Ванны өрөө рүү явцгаая.
Мир: Муу өлөгчин! Чи бүр даварчээ!
Рита: Би эднийг дуудсан юм. Бид зүгээр л сууж байсан. Зүгээр л...
Мир: Дуугаа тат! Алив, хурдхан юмаа цуглуул. Гэртээ харьцгаая.
Яна: Би чамтай хамт хаашаа ч явахгүй.
Мир: Бушуухан гэр лүүгээ явцгаая!
Яна: Би чамтай хамт хаашаа ч явахгүй!
Илья: Та явсан нь дээр.
Мир: Би өөрөө учраа олно, ойлгосон уу?
Яна: Би одоо ээж рүү залгана. Тэр ирээд бид хоёрыг эндээс авч яваг. Тэгэх үү? Тэгвэл дээр үү?
Мир: Би одоо явлаа. Хэрэв би маргааш буцаж ирэхэд чи энд байхгүй бол би та нарыг бүгдийг чинь шийтгэнэ. Маш чангаар. Чамайг ч гэсэн. Бас чамайг. Бүр онцгойлон чамайг!
------------------------------------------------------------------------------------------------
Мессеж: Оля: Намайг уучлаарай. Би чамд хайртай.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Тэр чамд хайртай гэнэ.
Илья: Хэн?
Анд: Оля. Чамд хайртай хэвээрээ л байна.
------------------------------------------------------------------------------------------------
Мессеж: Би ч гэсэн чамд хайртай.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home