Аз жаргалтай төгсгөл-1-2

Аз жаргалтай төгсгөл

52:44 мин

Дүрүүд:

Эр:

Илья          

Андрей               дүү нь

Миронов            Янагийн аав

Григорович ерөнхий эмч

Глеб            хар тамхины наймаачин

Костя           теннисчин        

+Сергей             Мироновын дарга, сайд

+Дима              Олягийн экс нөхөр

+Виктор             автозасварын эзэн

 

Эм:   

Яна              Мироновын охин

Ольга                 Ильягийн сүйт бүсгүй

Ирина                Янагийн ээж

Тома          

Рита            Александрийн нууц амраг

Галина               Ольгагийн ээж

+Светлана  Костягийн эхнэр

+Оксана            Иринагийн нарийн бичиг

------------------------------------------------------------------------------------------------

СТАРТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ: 1-УЛИРЛЫН 2-Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Тома:   Сэрсэн үү?

Яна:  Үгүй.

Тома:   Одоо зах руу явцгаана. Надад лангуунд туслаарай. Нададгарах ажил байгаа. Миний оронд ажиллана. Бос.

Яна:  Би чадахгүй.

Тома:   Босооч.

Яна:  Би өнөөдөр чадахгүй. Ёо, чи яаж байна аа?

Тома:   Би 10 жил ийм байсан. Бос.

Яна:  Өглөөний мэнд.

Тома:   Мэндээ, мэнд, босооч. 

------------------------------------------------------------------------------------------------

Мир: Яна залгасан уу?

Ира:  Үгүй. Өвдөж байна уу? Уучлаарай, би өчигдөр итгэчихэж.

Мир: Чи яагаад итгэсэн юм? Яагаад? Би тэр охинтой юу? Янад ангийн найзууд нь хэд билээ. Би бүгдтэй нь унтдаг байх уу?

Ира:  Би итгэж байна. Зүгээр л, чи над руу орж ирэхээ больсон. Тус тусын унтлагын өрөөндөө л.. Бунханд юм шиг амьдарцгаадаг.

Мир: Чи яагаад орж ирдэггүй юм бэ?

Ира:  Би ордог. Харин чи нэг бол завгүй, эсвэл... намайг яах гэж орсныг мэдэхгүй царай гаргадаг.

Мир: Би ажилдаа явах боллоо. Би чиний хэлсэн энэ бунханыг, бас чиний их сургуулийг авч явахыг хичээдэг.

Ира:  Өнөөдөр саатахгүй юм уу?

Мир: Толгой өвдөж байна.

Валер: Өглөөний мэнд, Александр Борисович.

Мир: Мэдээ байна уу?

Валер: Одоохондоо байхгүй. Шөнөжин клубүүдээр, бас буудлуудаар явлаа.

Мир: Муу хайж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Анд:  Аяар болохгүй юу, хүмүүс унтаж байна.

Илья:   Чамайг цохисонд уучлаарай. Хүүхэн шиг юундаа гомддог юм? Би чамд л туслах гэсэн. Надад чамаас өөр хэн ч байхгүй. Чамд ч гэсэн.

Анд:  Над руу замын цагдаагийн машин явуулахдаа энэ тухай бодоогүй юу?

Илья:   Чамд одоо энэ бүхэн ямар хэрэгтэй юм?

Анд:  Чи тэр машинд байх байсан. Шоронд суух байсан нь бас чи.

Илья:   Тэд мөрдөж байсныг би мэдээгүй.

Анд:  Харин надад юу мэдсэн, мэдээгүй нь хамаагүй. Тусламаар байна уу? Надад шинэ ор авч өг.

Илья:   Одоо мөнгө алга.

Анд:  Тэгвэл нэг юм сэтгэхээс.

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Энд яах гэж 8 цагт ирдэгийг би ойлгосонгүй.

Тома:   Энэ чинь сахилга бат, Яна. Чи 10 цагт ирнэ. Маргааш 11-т, нөгөөдөр нь бүр ирэхгүй болно. Ор.

Яна:  Энд арьс үнэртдэггүй юу, а?

Тома:   Энд зүгээр л үнэртэй. Одоо ажлаа хийцгээе.

Яна:  Би кофе ууя.

Тома:   Миний агуулахын өрөөнд цикорий байгаа.

Яна:  Цикорий?

Тома:   Цикорий,цикорий. Адилхан кофе, гэхдээ хямдхан, ашигтай, бас өөх хайлуулна.

Яна:  Чамаас харагдахгүй байна.

Тома:   Би дөнгөж ууж эхэлсэн.

Яна:  Алив, энд юу байна? Ийш нь... хар нь хартайгаа. Цагаан нь цагаантайгаа. Харин энийг чи нэг тийш далд хийсэн нь дээр. Хэн ч харахааргүй далд газарт. Ингэхэд, Томочка, би Италид бизнесийн сургуульд сурч байсан. Арманид дадлага хийсэн болохоор чи надад итгэж болно.

Тома:   Тэгж яривал, манай энд ч гэсэн Арманийн лангуунууд байдаг. Тэнд армянууд байдаг юм. Тийшээ очоод тэдэнд заагаач. 

Яна:  Би чамд л тусалж байна. Баярлалаа гээч.

Тома:   Чи цаашид амьдралдаа юу хийх бодолтойгоо хэл дээ, туслах аа.

Яна:  Юу ч хийхгүй, аавтай тохиролцоод чамаас явна. Тайвшир. Би түүнд хэрэгтэй.

Тома:   Яах гэж?

Яна:  Хөөе, Том? Эцэг эхчүүдэд хүүхдүүд нь хэрэгтэйг чи мэддэггүй юм уу?

Тома:   Би тэдэнд хэрэггүй байлаа. Намайг гурван настайд хүүхдийн асрамжинд өгсөн.

Яна:  Хорт зуршлаас болсон.

Тома:   Чи юу яриад байна?

Яна:  Намайг уучлаарай. Тиймээ, аавтай ярилцана, надад мөнгө нь хэрэгтэй, түүнээс холдохын тулд. Эрх чөлөөг хүсч байна.

Тома:   Эрх чөлөөг Яночка, өөрөө ол. Харин мөнгийг хөдөлмөрлөж ол. Тэрнээс чам шиг өдөрт таван удаа шүршүүрт хэвтэж олохгүй.

Яна:  Тийм үү?

Тома:   Тиймээ.

Яна:  Ганцхан удаагийн галзуу хямдралтай худалдаа!

Том:  Чи юу сэдээв?

Яна:  Хямдралтай худалдаа, Том. 139-р лангуу! Хямдралтай худалдаа!

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Чиний дуртай ангаахай самартай.

Оля:  Тиймээ, мэдээж. Одоо энэ амттанг идсэн ч болно. Тэнэг юм шиг хоёр сар хоолны дэглэм барьдаг.

Илья:   Мөнгөөүрсэнээ шууд хэлэх байсныг зөвшөөрч байна.

Оля:  Яах гэж? Чи зөвхөн энэ тухай л өөрийнхөө группт ярьдаг. Би чамайг дэмждэггүй, ойлгодоггүй.

Илья:   Гэхдээ би дүүгийнхээ төлөө өгөх ёстой байсан. Дүүгээр хулгайн машин авчруулах гээд, тэр урд нь тийм юмнаас болж суусан юм. Би л түүнийг үүнд оролцуулсан, ойлгож байна уу?

Оля:  Чи надад энэ тухай яагаад ярьдаггүй байсан юм?

Илья:   Чамайг ийм юмаар зовоомооргүй санагдаад. Энэ чухал биш. Энэ мэдээж далай, нуур биш. Хүмүүс маш үзэсгэлэнтэй гэж ярьцгаадаг. 2 долоо хоног явчихаад ирье.

Оля:  Харин мөнгө?

Илья:   Би бүгдийг зохицуулна. Чи өнөөдөр манайд ирэх үү?

Оля:  Би бодож үзье.

Света:  Чи яаж байгаа юм? Миний нөхөр тоглохоос татгалзаад байна.

Илья:   Светлана, юун тоглолт? Костя гэмтэл авсан.

Света:  Тэр гэрээтэй, энэ л чухал. Тэр энэ гэмтэлтэйгээ таван жил тоглосон, эмээ уугаад талбайд гардаг. Түүнд спортын эмч нь бичиж өгсөн. Харин чи яах гэж хориглосон юм?

Илья:   Учир нь тэр эмэндээ донтсон.

Света:  Ингэхэд байна аа? Би нөхрөө ийш нь авчрахад надад Костяг эрүүл болно, өөрийгөө хянадаг болж эхлэнэ гэсэн. Гэтэл тэр балай юм яриад байна. Бид хичнээн их мөнгө алдсаныг чи мэдэх үү? Дахиж тэвчих хүсэл алга. Костя гэрээтэй, түүнд гэрээнээс татгалзах эрх байхгүй.  

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Сайн уу.

Костя:  Чамайг халагдсан гэж бодсон.

Илья:   Халагдсан. Чамтай уулзахаар ирлээ. Светатай уулзлаа. Чи дажгүй юу?

Костя:  Дажгүй ээ? Юундажгүй.Дажгүй харагдахгүй байна уу?

Илья:   Эхэлчихсэн үү, тэ?

Костя:  Юу эхэлсэн гэж? Юу эхэлсэн юм? Светагийн зөв байж, би теннисгүйгээр хэн ч биш. Хоёр жилийн дараа мартах байх. Юун хоёр жил, хэдийн мартагдсан. Эхнэр гэрээг авах гэж хагас жил хөөцөлдсөн. Тэр Рожинтой хүртэл уулзсан. Би одоо 35 настай, надад дахиад... Сонс, Света салах өргөдлөө өгнө.

Илья:   Чи өөрөө ухаарав уу? Эсвэл гэрээнээс татгалзах шийдвэрийг өөрөө гаргав уу? Юу өөрчлөгдсөн бэ? Би чамайг хамгаалж чадсангүй юу?

Костя:  Би хагас жил тоглож чадна. Тэвчинэ.

Илья:   Дахиад тогловол дахиад л донтоно.

Костя:  Чи яагаад ийм итгэлтэй байна? Би энд дэмий эмчлүүлсэн байх уу? Би бүгдийг ойлгосон. Тиймээ, донтож байсан. Одоо тоглохын тулдхэрэглэнэ. Тоглоллоо, хаялаа. Маш амархан. Ойлго, теннис надад бүх зүйл.

Илья:   Чи юу ч ойлгоогүй байна, Костя. Чамд теннист уух эм байхгүй. Теннис зөвхөн эм уухын тулд. Чи эмнэлэгээс явж болохгүй.

Костя:  Чи одоо миний сэтгэл зүйч биш. Энэ чамд огт хамаагүй.

Илья:   Тэгвэл би чиний сэтгэл зүйч биш учраас хэлье. Костя, чамд тархины оронд теннисийн бөмбөг үлдэж. Чи амьдармаар байна уу? Эндээ үлд.

Костя:  Чамайг цохих юмсан. Гараа тоглолтонд гамная даа.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Тэнд Кося явах гэж байна. Та мэдсэн үү? Түүнийг явуулж болохгүй.

Григ: Чи энд юу хийж явна?

Илья:   Олятай уулзсан юм, ямар хамаа байна? Костя явж байна.

Григ: Би мэднэ. Харин чи юу санал болгох вэ? Түүнийг хүчээр барих уу? Би тэгэхгүй. Өөрөө шийднэ биз. Бид өөрсдийнхөө ажлыг хийсэн.

Илья:   Тэгвэл муу хийсэн байна. Светаг түүнтэй уулзуулахгүй байхыг би хүссэн.

Григ: Чамд бүх юм ямар хялбар байх нь ээ? Эхнэрийг нь нөхөртэй нь уулзуулахгүй, аавыг нь охинтой нь.Бүгдээс нь татгалзах ёстой байх нь. Тэр хүн бүх насаараа тоглосон, гэтэл чи тоглохоо боль гэж байна. Света энд яаж уйлсныг мэдэх үү? Тэд ямар их өртэйг чи мэдэх үү? Тэр нэг удаа тоглолтыг өнгөрүүлсэн. Яавал гэж. Тоглог, хүрээд ирэг, дахиад эмчлүүлэг.

Илья:   Хэн түүнийг эмчлэх вэ? Би халагдсан.

Григ: Сүржигнэх хэрэггүй. Тэгээд дахиж энд битгий ир. Бм чамайг оруулахгүй байхыг хамгаалагч нарт хэлнэ.

Илья:   Өрийг барагдуулж болно. Костя заавал төлөх албагүй.

Григ: Маш их баярлалаа. Би үүнийг эхнэрт нь дамжуулна. Харин одоо эмнэлэгийн орчноос гарч үз. 

------------------------------------------------------------------------------------------------

Рита: Саша, хэн ч мэдэхгүй гэж чи надад амласан. Одоо бид яахав вэ?

Мир: Утсаар юу ярьж байгаагаа анхаар.

Рита: Одоо би буруутай.

Мир: Хэн буруутай гэж?

Рита: Харин чи хамаагүй юу?

Мир: За, за, хэн ч буруугүй. Ийм л болчихлоо.

Рита: Хэрэв чи худлаа хэлж чаддаг бол би чаддаггүй. Би жүжигчин биш, нийгмийн ажилтан. Би яаж эхнэрийн нь нүүрийг харах юм?

Мир: Урдынх шигээ. Зүгээр л тайван ажилла. Эхнэр Янад итгээгүй.

Рита: Энэ намайг тайвшруулахгүй. Би халагдлаа.

Мир: Харин энэ чинь сэжигтэй. Гүйцээ, тайвшир.

Рита: Тавь! Намайг тавиач!

Мир: Тайвшир.

Рита: Хэрэв тэр надаас асуувал би юу гэх юм?

Мир: Чи намайг хамгийн сүүлд сургуулийн төгсөлтөнд харсан гэж хэл. Санаж байна уу?

Рита: Би санаж байна.

Мир: За харав уу, чи худлаа хэлэх хэрэггүй боллоо. Эхнэр чамаас асуухгүй дээ. Асуухгүй, тэр бардам зантай.

Рита: Би чамайг үзэн ядаж байна.

Мир: Би чамд хайртай. Маш их хайртай.

------------------------------------------------------------------------------------------------

Мир: Тэнд чамайг хүлээж байгаа.

Илья:   Хэн?

Мир: Би тамхинд гарлаа.

Илья:   Сайн байцгаана уу.

Юра: Яасан уддаг юм? Цаг гаруй хүлээлээ.

Иван:   Захиалгаа хүлээж ав, орыг угсарсан.

Илья:   Ор оо? 24.900?

Иван:   Энэ бидний дээшээ гаргасан ор, хүргэлт, мөн матрасны мөнгө.

Илья:   Би захиалаагүй, тиймээс буцааж хураагаад аваад яв.

Юра: Юуны чинь захиалаагүй? Энд гарын үсэг байна. Дүү чинь таныг буцаж ирээд мөнгийг нь төлнө гэсэн. 

Илья:   Тэр гарын үсгээ зурсан, түүнтэй учраа ол.

Иван:   Юр, оффис руу залга, цагдаа дуудаг. Харин бид энд хүлээе.

Юра: За.

Илья:   Цагдаа хэрэггүй.

Юра: Баярлалаа, баяртай.

Иван:   Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Мир: Сергей Алексеевич.

Сер:  Суу, суу, Саша.

Мир: Та яагаад намайг дуудсангүй вэ? Би өөрөө очих байлаа.

Сер:  Яахав, миний орлогч нар юу хийж байдагийг сонирхохоор шийдээд. Ажиллаж байна уу?

Мир: Ажиллаж байна. Та... та цай уух уу?

Сер:  Үгүй ээ. Шарзнаас. За, Александр, надад юу ч яримааргүй байна уу?

Мир: Та юун тухай? Би танаас юу ч нуудаггүй.

Сер:  Юу нуудаггүй гэж? Гэрт чинь чамайг буудаж, охин чинь өвс хэрэглэж байна. Харин чи...  надад ярих юм байхгүй гэж боддог уу? Тийм үү?

Мир: Юуг нь ярих вэ дээ. Нэг залуутай клубт танилцаж. Тэр охиныг нэг юмаар дайлж, охин түүнийг гэртээ авчирсан байсан. Тэр охиныг өдөж хоргоохоор нь айсандаа буудаж, хөршүүдийг айлгаад, тэд хамгаалалт дуудсан. Одоо охин гэртээ, дахиж клубээр явахаа больсон. 

Сер:  Сонс, Саша, чи намайг тайвшруулах хэрэггүй. Чи надад юу гэлээ? Чиний охин Яночка ухаантай, түүнээс асуудал гарахгүй ээ гэсэн. Гэтэл чи харав уу, асуудал хэдийн эхэлсэн байна. Бид хоёр 7 хоногийн дараа банкинд очиж хуульчидтай гэрээ байгуулна гэдгийг чи санаж байна уу? Охин дахиад гэнэт асуудал үүсгэвэл яахав?  

Мир: Тэр асуудал үүсгэхгүй, охин гэртээ хараа хяналтанд байгаа. Яагаад 2 долоо хоног вэ? Бид сарын сүүлчээр гэж тохиролцсон.

Сер:  Үгүй ээ, Саша. Мөнгийг банкнаас аль болох хурдан гаргах хэрэгтэй. Тиймээс, чи охиндоо зааварчилгаа өг, тэр бүгдийг зохих ёсоор нь хийх ёстой. Ойлгосон уу?

Мир: Тиймээ, тийм, бүгд яг ёсоор болно.

Сер:  Чи миний урмыг хугаллаа, Саша.

Мир: Бүх юм сайхан болно. 

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Баяр хүргэе. Сайхан сонголт. Ер нь манайхаар дахиад ирээрэй. Дахиад үнээ буулгана.

Эм:    Маш их баярлалаа. Тэгнэ ээ. Баяртай.

Яна:  Баяртай.

Тома:   Сайн уу.

Яна:  Ийм л байна, Томочка. Хямдралаар таван хос зарагдчихлаа. Мөн купон хэвлүүлэх хэрэгтэй, би чамд үгийг нь хэлж өгнө.

Тома:   Энэ чинь юу вэ?

Яна:  Харин энэ Тома, кофе чанагч. Би чамайг хүлээгээд онгойлгоогүй.

Тома:   Мөнгө хаанаас авсан?

Яна:  Касснаас 5000-ыг авсан. Чи санаа зоволтгүй, би чамд хэвийн кофе чанагч авсан. Энэ гадуур элдэвийн хими зарах юм.

Тома:   Би чамд мөнгө авахыг зөвшөөрсөн үү? Чи хаашаа гараа дүрээд байна, Ян?

Яна:  Чи яасан бэ? Энэ үнэтэй биш, бухимдах хэрэггүй, эмэгтэй. Би мөнгийг чинь өгнө.

Тома:   Би өнөөдөр түрээс, байрны мөнгө төлнө. Хэзээ?

Яна:  Тохиролцооч. Маргааш өгч болно. Ямар ялгаа байна? Одоо кофе ууцгаана, сэтгэл санаа өөр болно.

Тома:   Сонс, Яна. Чи юмаа аваад эндээс явж үз. Чамтай зууралдаж залхалаа, нээрэн шүү.

Яна:  Нээрэн үү?

Тома:   Нээрэн.

Яна:  Кофе чанагчаас болсон уу?

Тома:   Үгүй. Чиний амиа бодсон зангаас, чамд өөрөөс чинь бусад хүмүүс хамаагүй. Харин би одоогоор өөрийгөө ядаж жаахан ч гэсэн хүндэлдэг. Бас чамтай амьдрах хүсэл алга. Тиймээс, өөрийнхөө юмыг, бас  энэ диваажингийн олзоо аваад ирсэн замаараа буц. Яасан? 

Яна:  Эндээ ганцаараа сууж бай.

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Жин тоник. Хөргөгчнөөс өгчихгүй юу.

Эм:    Май.

Ян:    Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Мир: За.

Яна:  Би байна.

Мир: Яна, чи залгасан нь сайн боллоо. Чи хаана байна?

Яна:  Энэ чухал биш. Би нэг юм ярих гэж залгалаа. Та бид хоёрт амжуулах ёстой нэг ажил байгааг та санаж байна уу? Аав аа?

Мир: Би санаж байна.

Яна:  Мэдээж ш дээ. Над дээр хэдэн саяыг бичсэн байсан. Тэр бүхэн надад ирнэ гэж бодож байгаа.

Мир: Мэдээж, гэртээ хүрч ир, чи бүгдийг авна. Чи хаана байна?

Яна:  Үгүй ээ. Энэ надад тохирохгүй. Би гэртээ буцаж очихгүй. Би таны шоронд дахиж суухгүй. Надад мөнгө, байр, машин хэрэгтэй. Би тусдаа төлбөрөөр гарын үсэг зурсан ш дээ.

Мир: Чи бүр галзуурчээ? Би чамайг ямар ч байсан олно, чи мэдэж байгаа.

Яна:  Та...

Мир: Би чамайг сэтгэцийн эмнэлэгт хорино. Тэндээ хүлээтэйсууж бай. 

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Гүйцээ, би хаашаа ч явахгүй. Дааж авсан бол хариуц. Илья намайг чамд итгэж өгсөн.

Тома:   Бас л гударч.

Яна:  Ёо, юун бүдүүлэг юм, Тамара? Чи чинь эмэгтэй хүн. Мэдээж хатагтай биш, гэхдээ л эмэгтэй хүн. Тэгж яривал, чи надад кофе ч уулгаагүй, дарангуйлагч аа. Тэгээд л би уурласан.

Тома:   Ян... ямар хүн ийм байдаг юм, а? Чи хаана ч очсон яагаад үргэлж асуудал гаргадаг юм бэ?

Яна:  Тэгээд? Би уусан, тэгээд? Би өөртөө бүгдийг зөвшөөрдөг, ойлгосон уу? Архичин байсан та нараас ялгаатай нь. Эрүүл ээ.

Тома:   Харин чи гахай шиг аашлахыг зөвшөөрдөг, Яна. Гэтэл хүмүүст хязгаар байх ёстой.

Яна:  Чиний хязгаар хаана байна? Ингээд л болоо юу? Энэ чиний хязгаар уу? Өөрийнхөө төрлүүдтэй ингэсэн нь дээр.

Тома:   За тэр, чи өөрийнхөө төрлүүдтэй адилхан болчихлоо. Алив ээ, яв, өөрсдийнхөндөө оч.

Яна:  Надад очих газаргүй. Алив... миний сэтгэл зүйчийг дууд. Ильяг... Муромецийг.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   За, байна. Чөтгөр гэж, чи юугаа харж байсан юм? Үгүй ээ, би түүний хойноос очихгүй. Түүнийг гэрт нь явуул. Хүсэхгүй байна уу? Тэгвэл хөөж явуул. Аан тийм. Тусалсанд баярлалаа. Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Тома:   Бос. Чиний сэтгэл зүйч ирэхгүй.

Яна:  Түүний хаягийг нааш нь өгөөдөх.

Тома:   Хаачих гээв?

Яна:  Чи намайг эндээс бүр явуулмаар байгаа биз дээ?

------------------------------------------------------------------------------------------------

Рита: Бурхан минь, чи миний найз залуутай их адилхан юмаа. Би селфи хийж болох уу?

Эр:    Яах гэж?

Рита: Дараа би чамд үзүүлнэ ээ.

Эр:    Аан, за яахав. Чи юу хийж байна аа?

Рита: Чи надад таалагдсан. Яасан? За. Камер луу. Инээмсэглээрэй. Баярлалаа. Баяртай.

Эр:    Хүлээгээч, магадгүй...

Рита: Даврах хэрэггүй.

------------------------------------------------------------------------------------------------

Оксан: Ирина Михайловна, сайн уу.

Ира:  Сайн уу.

Оксан: Парисын хурлын талаархи бүх материалууд ирсэн. Арван минутын дараа таны зөвлөлийн хурал болно.

Ира:  Оксана, хурлыг нэг цагаар хойшлуул. Тэгээд Маргарита Волковаг над руу явуулчих.

Оксан: За.

------------------------------------------------------------------------------------------------

Рита: Ирина Михайловна, сайн уу. Дуудсан уу?

Ира:  Тийм, ороод ир, Рита. Парисын хурал. Үзчихсэн үү?

Рита: Хараахан үгүй.

Ира:  Заавал үзээрэй. Энэ жинхэнэ илтгэл. Үгүй бол бид яг энэ хурал дээр үг хэлэгсэд шиг дороо эргэлдсээр байх болно. Өөдгүй хог. Чи бодвол Янатай уулзаагүй удсан байх.

Рита: Тиймээ.

Ира:  Та нар найзууд байсан.

Рита: Ямар нэг юм болсон уу?

Ира:  Тиймээ, тэр хар тамхи хэрэглээд байна.

Рита: Ямар аймаар юм. Би мэдээгүй.

Ира:  Бас охин хэлэхдээ, чи миний нөхөртэй холбоотой гэсэн.

Рита: Би түүнтэй унтдаг гэж үү? Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Би таны нөхрийг хамгийн сүүлд төгсөлтийн үеэр харсан. Тэгэхэд Янка бид хоёрыг камераар бичиж байсан. Ирина Михайловна, намайг уучлаарай, хэрэв бид ийм ярьж байгаа бол таны нөхөр миний хувьд хөгшин, сэтгэл татах хүн биш.

Ира:  Тэр тийм ч хөгшин биш.

Рита: Уучлаарай. Би өөртөө хэлсэн юм. Миний хувьд тэр хөгшин. Надад найз залуу байгаа. Миша, телевизийн найруулагч. Бид хоёрын бүх юм жаахан төвөгтэй. Тэр надад хайртай, харин би одоохондоо мэдэхгүй. Энэ.

Ира:  Ямар царайлаг юм. Сайхан харагдаж байна.

Рита: Тиймээс, Яна яах гэж энэ бүгдийг сэдсэнийг би мэдэхгүй. Миний хувьд ийм л байна.

Ира:  Хэрэв чиний хувьд тийм бол уучлаарай.

Рита: Зүгээр. Эсвэл ямар нэг юмаар туслаж чадах уу?

Ира:  Хэрэггүй.

Рита: Ярилцах уу?

Ира:  Баярлалаа.

Рита: Явж болох уу?

Ира:  Тиймээ, яв. Чамд байгаа энэ Картье уу? Би дөнгөж сая л анзаарлаа.

Рита: Тиймээ. Миша бэлэглэсэн юм.

Ира:  Үгүй ер, одоо телевизид цалин сайн авдаг болжээ. За болсон, яв. Ажлаа хий.

------------------------------------------------------------------------------------------------

Галя: Чи хаачдаг юм? Алив, ор. Энд хэн ирснийг чи итгэхгүй дээ.

Оля:  Хэн?

Галя: Манайд Дима ирсэн.

Оля:  Ямар Дима?

Галя: Дима Кротов, чиний экс нөхөр.

Оля:  Тэр энд юу хийдэг юм?

Галя: Аяар, аяар, аяар. Би түүнийг дуудсан юмаа. Хэрэв чи түүнтэй мэндэлвэл хагарч бутарчихгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Галя: За, бид ирлээ. Оля энэ байна.

Дима:   Сайн уу.

Оля:  Сайн уу. Мэдсэнгүй.

Галя: Би та нарт саад болохгүй.

Дима:   Би хүссэн юм. Чам руу залгалаа, бичлээ, чи утсаа ч авдаггүй.

Оля:  Бид салах үеэр би чиний бүх дуудлагад хариулсан.

Дима:   Чи ямар үзэсгэлэнтэйг би мартаж.

Оля:  Ингэж хэлэх хэрэггүй.

Дима:   Тиймээ, би чиний өмнө буруутай, энэ талаар их бодлоо. Чи бүгдийг тайлбарлах боломж өгөөгүй.

Оля:  Чи буруугаа цайруулах гэж ирсэн үү?

Дима:   Ямар нэг байдлаар. Германчууд эмнэлэгийн нэг томоохон компани худалдаж авсан. Би захирал нь болсон. Ажилтнууд авч байгаа, тэгээд шууд л чамайг бодлоо. Цалин сайтай... мөн германд дадлага хийнэ.

Оля:  Би маш сайхан ажилтай.

Дима:   Хэдийн үү? Бодлоо өөрчилвөл чамд ажлын байр үргэлж бэлэн.

Оля:  Өөрөөр, чи ирээд, надад ажил санал болгонгуут би зөвшөөрнө гэж бодсон уу?

Дима:   Чи ингэж яах нь вэ?

Оля:  Би түр орж ирсэн. Би явлаа.

Дима:   Чамтай уулзсандаа баяртай байна. Ингэхэд, хоёулаа уулзаад, нэг тийшээ хамт явъя.

Оля:  Сонс, энэ бүтэхгүй. Би найз залуутай.

Дима:   Аа, тийм, тийм. Ээж хэлсэн.

Оля:  Тэгвэл яах гэж урьдаг юм?

Дима:   Би чамд юугаар ч юм тусалж чадах уу?

Оля:  Танай компанид сэтгэл зүйч хэрэгтэй юу?

Дима:   Хэрэгтэй.

Оля:  Тийм байж. Миний нэг танилыг авах уу?

Дима:   Хэрэв сайн сэтгэл зүйч бол... авна.

Оля:  Маш сайн, эргэлзэх хэрэггүй. За, баяртай.

Дима:   Би явж ээжид баяртай гэе. 

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Оруулах уу? Эзэгтэй?

Илья:   Чи энд юу хийж явна?

Яна:  Надад сэтгэл зүйн тусламж яаралтай хэрэгтэй.

Илья:   Чамайг энд хэн ч уриагүй.

Яна:  Зогс... Оо...

Илья:   Чөтгөр гэж.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Толгойгоо бас хавчуулах уу?

Яна:  Хэдийн хожимдсон. Би гарцгүй байдалд орволяахаас ч буцахгүй болдог.

Илья:   Яах гэж уусан юм?

Яна:  Шууд л уусан. Аавтай учраа ололцох хэрэгтэй болоод.

Илья:   Учраа ололцсон уу?

Яна:  Одоохондоо үгүй. Тэгээд л би ирлээ. Би түрдээ танайд амьдарч болох уу? Танайх манайхаас арай том юм. Чи яагаад дуугай байна?

Илья:   Чи энд үлдэж болохгүй.

Яна:  Би өлсөж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Юу гээч, би ийм амттай шарсан төмс хэзээ ч идэж байсангүй. Нэг тийшээ хамт явах уу? Жишээ нь, кинонд.

Илья:   Яасан гэж тэр?

Яна:  Чи надад таалагддаг. Би ч гэсэн чамд. Яагаад кинонд явж болохгүй гэж?

Илья:   Чи надад таалагдаггүй.

Яна:  Илья. Би амьдралын сэтгэл зүйч, харин чи ном л уншсан. Чи намайг яаж харж, төмс яаж таваглаж өгч байгааг би харж байна. Хайраар дүүрэн. Дахиад болох уу? Баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Тэгэхээр, чи цуглаанд очоод Томоос уучлалт гуй. Тэр зөөлөн зантай, буцаж авч мэднэ. Би чамд өөрөөр тусалж чадахгүй.

Яна:  О, Оленька, ороод ир. Суучих. Ильюша, дахиад төмс үлдсэн үү?

Илья:   Дуугай бай. Зүгээр л Тома түүнийг гэрээсээ хөөж, харин энэ ийшээ ирсэн юм. Одоо явна.

Оля:  Чи яах гэж энийг оруулаав?

Яна:  Юу, намайг нааш нь оруулж болохгүй юу?

Илья:   Юмаа бэлд.

Яна:  Харин кино? Бид кино үзнэ гэсэн.

Оля:  Чи түүнтэй кинонд явах нь уу?

Илья:   Би түүнтэй хаашаа ч явах гээгүй. Чи тэрийг юунд сонссон юм? Би дараа нь тайлбарлъя.

Яна:  Юуг нь тайлбарлах юм, Илья? Тэр тэнэг биш, бүгдийг нь ойлгоно.

Илья:   Зүгээр л...

Оля:  Эндээс зайл! Эндээс зайлаач! Зайл гэсэн шүү! Намайг тавиач!Тэнэгийг юмыг олж л дээ!

Яна:  Болгоомжтой! Болгоомжтой, гар!Өвдөж байна! За, явлаа, явлаа. Төмсөнд баярлалаа!

Илья:   Оля, хаалгаа нээ.

Оля:  Түүн рүүгээ тонил! Та нарт саад болчихлоо!

Илья:   Чи юун тэнэг юм яриад байна?

Оля:  Чи яах гэж түүнийг авчирсан юм?

Илья:   Тэр өөрөө ирсэн гэж би чамд хэлсэн. Тэр чигээрээ солиотой охин гэдгийг битгий март. Эцгийгээ хүртэл буудаж байсан.

Оля:  Өвчтэй? Өвчтэй нь надаас ч илүү чухал биз. Чи юундаа тэднийг гэртээ авчирдаг юм?

Илья:   Оля, хаалгаа нээ. Хаалгаа нээ! Би сая түүнийг хөөж явуулсан!

------------------------------------------------------------------------------------------------

Анд:  Бүсгүй, чи намайг хүлээгээгүй биз?

Яна:  Юу л бол.

Анд:  Би чамайг урд нь хараагүй, чи эндэхийнх биш байна.

Яна:  Би танилцах аялалтай яваад группээсээ төөрчихөж.

Анд:  Тэгвэл чамд аз таарч.

Яна:  Ойлгосонгүй?

Анд:  Андрей.

Яна:  Яна. Эндээс метро хол уу?

Анд:  Хүргээд өгье.

Яна:  Тэгээч. Тийшээ юу?

Анд:  Тийшээ.

------------------------------------------------------------------------------------------------

Света:  Костя, ингэж зовж яах юм бэ? Өвчин намдаагчаа уучих.

Костя:  Түүнтэй баларна.

Света:  Чи хичээж байгааг би харсан, чи мундаг байсан. Юунд ингэж зовдог юм? Уу.

Света:  Костя!  

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Костя Решетников.

Оля:  Тэгээд юу гэж? Тэрийг орхи.

------------------------------------------------------------------------------------------------

Анд:  Бид хаашаа явж байна?   

Яна:  Би нэг найз охинтойгоо уулзах ёстой.

Анд:  Энд юм уу?

Яна:  Тиймээ. Намайг энд хүлээх үү? Би удахгүй.

Анд:  Энд үү?

Яна:  Тиймээ.

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Тамара. Тома. Намайг уучлаарай. Мууг мартаж, сайныг дурсацгаая. Намайг өөртөө буцааж аваач. Гуйж байна.

Тома:   Би чамайг уучилсан, Яна. Харин би чамайг буцааж авахгүй.

Яна:  Яагаад? Би уучлалт гуйсан ш дээ. Би дахиж тэгэхгүй. Тэгэх үү?

Тома:   Тэгэхгүй ээ? Яна, чи дахина. Чиний уучлалт юу ч биш. Надад үйлдэл хэрэгтэй.

Яна:  Тэгээд би юу хийх вэ? За яахав. Намайг уучил.

Тома:   Хөөе, чи тэнэг үү? Алив, босооч. Цуглааны дараа хоёулаа ярилцъя.

Яна:  Чамд хайртай шүү. Чамайг гадаа хүлээж байя.

Тома:   Яв.

------------------------------------------------------------------------------------------------

Анд:  За яасан?

Яна:  Бүх юм дажгүй.

Анд:  Зүгээр үү?

Яна:  Танилцахад таатай байлаа.

Анд:  Аан гээч, хэрэгтэй бол чи манайд амьдарч болно.

Яна:  Танайд уу?

Анд:  Тиймээ.

Яна:  Мэдэхгүй юм. Чи дээрэмчин байх.

Анд:  Юун дээрэмчин? Машин хулгайлах нь арай дээр.

Яна:  Тэгээд, ямар ч машиныг уу?

Анд:  Зарим машиныг хулгайлахгүй байсан дээр.

Яна:  Харин иймийг?

Анд:  Арван минут л болно.

Яна:  Янзтай! За, за, уулзана аа.

Анд:  Чи дугаараа үлдээхгүй юу?

Яна:  Мэдээж. Надад дугаараа биччих. Би залгана.

Анд:  Тийм үү? Залгах уу?

Яна:  Тиймээ. Янзтай. Ингэж уулзах гэж. Би чамайг эмнэлэгт байдагаа эмчлүүлж байгаа гэж бодсон.

Костя:  Гарсан. Дараа нь гүйцээж эмчлүүлнэ. Тэгээд байгаа байдлаа хуваалцах гэж группт ирлээ.

Яна:  Хүсвэл надад ярь. Хоёр хүн групп ш дээ.

Костя:  Үгүй ээ, би тэргруппт очиж ярьсан нь дээр.

Яна:  Тэг л дээ, чи алдартай хүн, бүгд чамайг гэнэ, хамт зургаа авахуулахыг хүснэ. Чамд энэ хэрэгтэй юу?

Костя:  Үгүй.

Яна:  Машинд сууж болох уу?

Костя:  Болно, чи машинд суучих. Бод доо, миний байрыг өөр хүнд өгчихсөн.

Яна:  Ямар байр? Нэгдүгээр үү?

Костя:  Юун нэгдүгээр? Машины зогсоол. Теннисийн талбайн дэргэдэх нэрийн зогсоол. Гомдолтой байна. Яагаад гэхээр, хэрэв би хэрэгтэй бол тэд Костя тогло, тэс, энэ чиний амжилт, энэ чиний зогсоол, улс даяар чамтай хамт гэдэг. Тэд юу санал болгодогийг мэдэх үү?

Яна:  Юу?

Костя:  Солонгосын бэлэн хоолны сурталчилгаа.

Яна:  Энэ чинь гоё, чи үүнээс болж гутарсан уу?

Костя:  Харин надад юу амласан гээч? Костя, гол нь чи юу ч битгий бод, тогло. Хугацаа байна, бид чамд чиний нэрэмжит теннисийн сургууль өгнө, олимпийн элч болгоно. Гэтэл одоо буруу гарын тэмцээнүүдэд оролцохоос араггүй болсон.

Яна:  Ойлгомжтой. Чамайг хүний хүмүүс жийсэн бол намайг төрсөн эцэг минь.

Костя:  Би ч тэднийг төрөл шигээ бодсон. Аан гээч, гүнжээ. Юм зохицуулах юм уу? Нэг санаа байна. Надад хэрэгтэй болоод. 

Яна:  Уг нь надад хоёр дахь боломж өгсөн юмсан. Мөнгөтэй юу?

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Сонсооч, Мария Шарапова хүнтэй болздог уу?

Костя:  Тэр одоо үүнтэй манатай, бүх юм нь цагийн хуваарьтай.

Яна:  Алив, бүгдээрээ зургаа авахуулъя.     

Глеб: Танилцуулахгүй юм уу?

Костя:  Тэгнэ ээ, тэр энд ирнэ.

Глеб: Хаана ирнэ гэж? Энд ирэх юм уу?

Костя:  Тиймээ. Чам дээр ирнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Костя:  Алив, дахиад.

Яна:  Дахиад хаашаа?

Костя:  Ийшээ. Яг ийшээ. Надад дахиад ийшээ. Чи мартсан уу, би хаана ч гэсэн хамгийн түрүүнд байдаг, бүх юман дээр. Тиймээс, алив хурдал, илүү хөгжилтэй, алив...

Глеб: За үгүй дээ, үгүй, Костя. Чамд бол юу ч хайран биш. Ойлгож байна уу? Гэхдээ явах хэрэгтэй.

Костя:  Тэгвэляв л даа, бид хүлээж байя. Чи яарч байна уу?

Яна:  Үгүй ээ. Алив хүлээ, байз. Хэн ч хаашаа ч явахгүй, бүгд байрандаа үлдэнэ. Эндээ үлдээд соёлтой амрах ёстой. Бүгдээрээ пицца захиалъя.

Глеб: Үгүй ээ, үгүй. Ямар ч пицца байхгүй. Би гадны хүн гэртээ авчирдаггүй.

Яна:  Яагаад?

Костя:  Ер нь халуун юм байна уу?

Глеб: Юу? Байхгүй.

Костя:  Тэр зөвхөн бэлэн гоймон иддэг байх. 

Яна:  Тэр юу ч иддэггүй. Зөвхөн цэвэр юм хэрэглэдэг. Цэвэр. Гэхдээ, чамд гэж хэлэхэд, хүнсний захад зөвхөн бэлэн гоймон иддэгийг би харсан.

Костя:  Яна, баярлалаа чамд. Тэгвэл намайг мартаагүй байх нь.

Глеб: Аяар, аяар, юу болсон бэ? Би ойлгосонгүй. Би...

Яна:  Одоо болно, бүгд байрандаа үлдэнэ. Би одоохон ирнэ.      

------------------------------------------------------------------------------------------------

Оля:  Юу болоод байна?

Илья:   Унтаж байгаа дүр үзүүл.

Анд:  Хөөе, наашаа хар.

Илья:   Чимээгүй. Оля жижүүр хийгээд амарч байна.

Анд:  Чи миний орыг булаагаад арай юм биш үү?  

Илья:   Энэ чинийх биш минийх. Би чинийхийг оруулсан, яваад түүн дээрээ унт.

Анд:  Юу гэнэ ээ, энэ чинь миний ор.

Илья:   Хүсэхгүй бол хохь чинь, ойлгосон уу?

Анд:  Би яадаг ч байсан ороо авна. Битгий эвдэлчихээрэй.

Оля:  Одоо бүр ороо ч хуваалцаж чадахгүй нь уу?

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Босоорой. Босооч! Костя үхчихлээ.

Яна:  Костя! Яана аа. Түргэн дуудах хэрэгтэй, чи юундаа зогссон юм?

Глеб: Юуны чинь түргэн? Цагдаа нар ирнэ!

Яна:  Амьд байж мэднэ. Тэр амьд байж мэднэ.

Глеб: Тэр өнгөрсөн.

Яна:  Нэг юм хийх хэрэгтэй.

Глеб: Гүйцээ! Гүйцээ. Наадахаа аваад эндээс арилж үз.

Яна:  Нэг юм хийгээч.

Глеб: Чамаас болж ингэлээ. Май, ав. Би чамайг яах гэж оруулав аа.

Яна:  Би...

Глеб: Машин нь хаана байна? Машин хаана байна аа? Түүнийг машинд нь оруул, тэгээд хаашаа ч юм аваад яв.

Яна:  Үгүй ээ. Үгүй, хаашаа ч авч явахгүй. Хүн харчихаж мэднэ.

Глеб: Гадаа хэн ч харахгүй, тэнэг ээ. Алив.

Яна:  Үгүй ээ. Аав руу залгах хэрэгтэй. Тэр танил ихтэй.

Глеб: Юуны чинь аав?

Яна:  Тэр танил ихтэй.

Глеб: Юуны чинь танил? Юун танилууд вэ?

Яна:  Тавиач!

Глеб: Түүний танилууд хаана вэ, тэнгэрт үү? Тэр намайг түүний хажууд хэвтүүлнэ, ойлгов уу? Чи юу гэдгийг мэдэх үү? Би чамтай хамт байгаагүй. Яваач! Хаалга онгойлго!

Яна:  Тэр амьд...

Глеб: Онгойлгооч!

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Гүйцээ, ухаантай охин. Ухаантай охин. Би чамд итгэж байна. Алив ээ, алив, алив!

Яна:  Глеб, битгий ингээч! Тэг л дээ.

Глеб: Харин дүрэм битгий зөрчөөрэй.

Яна:  Би хүсэхгүй байна.

Глеб: Удаан битгий яваарай, ойлгосон уу. Ор. Гүйцээ. Яв аа, яв. Боллоо.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Би одоохон буцаад ирнэ.

Оля:  Битгий л дээ.       

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Би.... Костяг алчихлаа. Тэр машинд байгаа. Тун хэтрүүлчихсэн... би түүнийг орхиж чадсангүй.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Энэ Андрей биш байна. Костя үхсэн гэнэ.

Оля:  Ямар Костя?

Илья:   Решетников.

Оля:  Юуны чинь үхсэн? Хүлээ, Илья. Тэр энд яах ирсэн юм?

Яна:  Би хаашаа явахаа мэддэггүй. Тэр машинд хэвтэж байгаа.

Илья:   Би буцаад ирнэ.

Оля:  Би түргэн дуудъя.

Илья:   Хаашаа ч залгах хэрэггүй. Би бүгдийг зохицуулна.

Оля:  Чи солиорсон уу? Би чамайг хааш нь ч явуулахгүй. Үүнд оролцлох хэрэггүй. Энэ чамд хамаагүй.

Илья:   Надад хамаатай.

Оля:  Илья. Илья!

------------------------------------------------------------------------------------------------

Яна:  Би буруутай.

Илья:   Чи түүнийг албадсан юм уу?

Яна:  Үгүй ээ, үгүй, би нааш нь авчирсан. Чамд тэр огт хамаагүй гэж үү?

Илья:.  Та нар хэдүүлээ байсан?

Яна:  Гурвуулаа.

Илья:   Гурван хар тамхичны нэг нь үхдэг. Энэ удаа Костя байлаа. Дараагийн нь чи болно.

Яна:  Би хүсэхгүй байна.

Илья:   Тэр хүссэн гэж чи бодов уу? Энэ бүгд тоглоом уу? Үргэлж тоглосоор байх уу?

Яна:  Надад битгий уурлаач! Гуйж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Буу, намайг эндээ хүлээ. Света чамайг харах ёсгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Илья:   Надад харамсалтай байна. Костя мансуурчихаад над руу залгасан юм. Намайг очиход хэдийн оройтсон байсан. Би түргэн дуудах байсан ч хүмүүс Константин Решетников хар тамхинаас болж үхсэнийн мэдчих байх гэж бодсон. Таньдаг эмч нар бий юу? Түүний үхлийн шалтгааныг өөрөөр гаргуулахын тулд тэд нартай ярих хэрэгтэй. Тэгж болох уу?

Света:  Тэр яагаад тээшинд байдаг юм?

Илья:   Би түүнийг аргалж авчрах хэрэгтэй болоод. Намайг зогсоож мэдэх байсан.

Света:  Чи надад үхсэн нөхрийг минь авчирлаа. Би одоо өрөө яаж төлөх вэ? Арилж үз. 

------------------------------------------------------------------------------------------------

Мир: Над руу танай эмч Ольга ярьсан. Тэр үнэхээр теннисчин Решетников байсан уу?

Илья:   Тиймээ.

Мир: Би шууд ойлгоогүй, бодож байлаа. Янкад нэг юм тохиолдож гэж бодсон.

Илья:   Түүнд одоо хэцүү байгаа, та зөөлөн байгаарай.

Мир: Чиний тусламжинд би хэдийг өгөх ёстой вэ?

Илья:   Та миний ажлыг өгөх ёстой.

Мир: За яахав, чи ажилтай болно. Харин... тэд хамт байсныг хэн ч мэдэх ёсгүй.

Илья:   Хэрэв хэрэгтэй бол.

------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home