51:20 мин
Дүрүүд:
Эр:
Илья сэтгэл зүйч
Андрей дүү нь
Миронов Янагийн аав, 1-р орлогч сайд
Григорович ерөнхий эмч
Валера Мироновын жолооч, бие хамгаалагч
Руслан эмч
Глеб хар тамхины наймаачин
Костя.Р архичин
Николай архичин
Егор архичин
Эм:
Яна Мироновын охин
Ольга Ильягийн сүйт бүсгүй
Ирина Янагийн ээж, Мироновын эхнэр
Настя эмч
Галя архичин
Тома архичин
Рита Мироновын нууц амраг
Галина Ольгагийн ээж
------------------------------------------------------------------------------------------------
СТАРТ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Чи яаж байна аа, тасрана ш дээ, тэнэг ээ. Чи бас гэртээ очих ёстой.
Яна: Гэрт хэн ч байхгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Сайхан байна!
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Намайг хүлээж бай!
Глеб: Мөнгө өө аваад буцаад ир.
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Утсаа аваач!
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Яна гэртээ байна.
Мир: Ашгүй тэнээд болж.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Миронова Яна Александровна. Гарын үсэг нь минийх.
Мир: Яна? Яна, гар буугаа буулга.
Яна: Миний мөнгө дуусчихлаа.
Мир: Яна. Яна, тайван бай. Надад гар бууг өг.
Яна: Гараа өргө, хөрөнгтөн минь.
------------------------------------------------------------------------------------------------
АЗ ЖАРГАЛТАЙ ТӨГСГӨЛ: 1-УЛИРЛЫН 1-Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Маргааш арай удаан гүйе. Амралтын үеэр формондоо орох ёстой.
Илья: Ийм галбиртай ч таалагдаж байна.
Ольга: Боллоо. Би одоо 18:00-аас хойш юм идэхгүй ээ. Чи ч гэсэн.
Илья: Хаалга нэг л онгойдоггүй.
Ольга: Андрей ирсэн байлгүй.
Илья: Тиймээ, дотроосоо цоожтой байна.
Ольга: Нэмэргүй ээ, онгойлгохгүй.
Илья: Тэр гэртээ байна.
Ольга: За, за. Би явж ээжийнд хувцсаа солилоо. Явцгаая, хамт шүршүүрт орцгооё.
Илья: Одоохон,хүлээ. Түүнд нэг юм тохиолдсон байж мэднэ.
Ольга: Согтуу унтаж байгаа, түүнд өөр юу л тохиолдов гэж. Ажилдаа очоод чамайг хоцроно гэдгийг хэлье.
Илья: Андрюха. Андрей, хаалгаа!
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Асаач!
Илья: Сайн уу. Алив, би туслая.
Яна: Баярлалаа.
Илья: Үгүй ээ, би татдаггүй.
Яна: Хар тамхичин уу?
Илья: Би архичин.
Яна: Энд удаж байна уу?
Илья: Овоо удсан. Харин чи?
Яна: Тунгаа хэтрүүлээд. Эцэг эх ийш нь авчирсан. Энд ер нь юу болдог вэ?
Илья: Нөхөн сэргээх эмчилгээ, 12 алхам хөтөлбөр, сэтгэл зүйчид.
Яна: Тэр сэтгэл зүйчдийг мэднэ. Мөнгөнөөс өөр юу ч сонирхдоггүй. Чамайг хэн гэдэг вэ?
Илья: Илъя.
Яна: Ильюш. Сонсооч, энд ямар нэг юм зохицуулж болох уу?
Илья: Ойлгосонгүй?
Яна: Сэтгэл дээ. Тун, хар өдрөөр хадгалсан уух юм. Холдох чанга байна.
Илья: Яахав, болно. Баригдаад хөөгдөж мэднэ.
Яна: Харин чи болгоомжтой бай. Хариу нь хоосонгүй.
Илья: Мөнгө байгаа юм уу? Яаж оруулсан юм?
Яна: Дотоожондоо.
Илья: Чамайг хэн гэдэг вэ?
Яна: Яна.
Илья: Яна. Юм сэдээд байвал гэртээ харина.
Яна: Чи юу яриад байна?
Илья: Би сэтгэл зүйч, зөвхөн мөнгө хэрэгтэй тэр хүн, энд ажилладаг.
Яна: Мөнгө буцааж өг!
Илья: Эмнэлэгээс гарахаар чинь буцааж өгнө.
Яна: Надад 5000-ыг өгөөрэй!
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Сайн уу.
Эм: Сайн уу.
Илья: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Чи яах гэж түүнтэй уулзсан юм?
Илья: Ажил ийм хойно.
Ольга: Алив. Үгүй ер өө. Ильюша. Сонсооч. Андрей өдрийн турш зориуд хаалгаа тайлаагүй байх. Тохуурхаж байгаа юм.
Илья: Зүгээр ээ, би түүнтэй ярилцана.
Ольга: Түүнд байр хөлсөж өгье. Юу дуртайгаа хийнэ биз.
Илья: Хүн суллагдаад 2 сар болж байна. Түүнд дасан зохицох хугацаа хэрэгтэй.
Ольга: Тэр ажил ер хайдаггүй. Гэр гэж гахайн хороо. Чи юунд үргэлж зөвтгөдөг юм бэ?
Илья: Тэр миний дүү.
Ольга: Тиймээ, тэр насанд хүрсэн. Чамгүйгээр аргаа олох байлгүй.
Илья: Амралтаа авахад 7 хоног үлдсэн. Тэвччих.
Ольга: Ойлголоо, тэвчье. Тэгвэл би ээжийнд түр амьдрахаас.
Илья: Хүлээ, хүлээ, хүлээ. Юуны чинь ээж? Би чамгүйгээр 7 хоног яах юм?
Ольга: Би мэдэхгүй ээ. Би мэдэхгүй. Ильюша. Илья. Галзуураа юу? Галзуураа юу? Бид ажил дээр байна. Григорович хүлээж байгаа. Хувцсаа өмс. Өмсөөч. Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Уучлаарай.
Григ: Хоцорч байна.
Илья: Тиймээ.
Ольга: Уучлаарай.
Григ: Шинэ өвчтөнийг танилцуулъя. Чухал мэдээлэл. Түүний аав нь “Росмед”-ын захирлын 1-р орлогч. Ганц охиндоо их санаа зовдог. Тиймээс, маш сайн анхаарч, ачаалал багатай байлга. Амарч байг.
Илья: Тэр хэдийн амарч байгаа. Хөгжилтэй амрахын тулд уух юм олж өг гэсэн.
Григ: Руслан, энэ юу вэ? Чи түүний эд зүйлсийг шалгасан.
Рус: Тиймээ, шалгасан. Бүгдийг нь үзсэн. Мөнгө байгаагүй. Би одоо дотоожийг нь үзэх үү?
Григ: Дотоож үзэх хэрэггүй. Харин мөнгийг нь хураах ёстой. Аав нь энд ирж биднийг хэрхэн ажиллаж байгааг шалгах гэж байна.
Настя: Тэр биднийг шалгах ёстой нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэн үү?
Григ: Настя, би хэлсэн. Тэр “Росмед”-ийнх. Тэнд бүгд мэргэжилтнүүд.
------------------------------------------------------------------------------------------------
Настя: Энэ ямар үнэтэйг мэдэх үү? Бидний 2 сарын цалин.
Илья: Сайхан юм. Харин энэ хэд гэж бодож байна?
Яна: Энд юу болоод байна?
Илья: Чиний эд зүйлст дахин үзлэг хийж байна. Чи өөр юу ч юм авчирсан байж мэднэ.
Яна: Тэгэхээр ийм байна. Залуус аа, та нар бодвол тэнэг биш байх. Тиймээс та нартай тохиролцъё. Та нар намайг оролдохгүй, харин би эндээ чимээгүйхэн амьдрана. Миний утсыг буцааж өг. Энд хөгжимгүй үнэхээр онцгүй юм.
Настя: Энд утас хориотой.
Яна: Симыг нь авчихвал тэр ажиллахаа болино. Үгүй юу, мэдээгүй юу?
Илья: Яна, чамд утастай болохгүй, харин цуглаандочно. Энэ чиний энгэрийн зүүлт.
Яна: Хоёулаа эндээс гарцгаа!
Илья: Чи нэг бол цуглаанд очно, эсвэл эмнэлэгийн дүрэм зөрчиж байгааг аавд чинь хэлнэ.
Яна: Та нар надаар оролдох хэрэггүй байсан юм. Дэмий дээ.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Охин согтуу жолоо барьж яваад баригдахад нь чи түүнд машинжолоочтой нь хамт өгсөн.
Мир: Тиймээ, харин одоо би охин согтуудаа жолоо барихгүй гэдгийг мэддэг болсон. Харин охин хэнтэй, хаана тэнэж явдагийг бүү мэд. Чи мэдэх үү?
Ира: Үгүй гээд бодчих.
Мир: Байдаг л зүйл. Баян гэдгийг нь мэдээд донтуулж. Охинтой уулзаж нэг сайн хашрааж өгье.
------------------------------------------------------------------------------------------------
Галя: Нөхөр өнгөрсний дараа хүү ирсэн юм. Өөртөө авъя гэсэн. Би татгалзсан. Би яаж уух юм? Хэдийн хориглочихсон. Одоо ачийг минь надтай уулзуулахгүй байна. Баярлалаа.
Илья: Баярлалаа, Галя.
Яна: Бид хэр энд удаан суух вэ?
Костя: Яасан, гүнж ээ? Уйдаад байна уу?
Яна: Харин би чамайг танилаа. Манай теннисийн сургуулийн хананд зураг чинь өлгөөтэй байсан. Чи аварга Константин Решетников байх аа? Дараа нь чинийхийг авч хаяад Сафиныхыг өлгөсөн. Яахав, нэг хэсэг өлгөөтэй байсан. Яасан? Архи уу?
Илья: Суу, Костя. Яна зориуд ингэж байна.
Яна: Харин чи бүхнийг мэдэгч, тийм үү?
Илья: Хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур үед бусдын анхаарлыг татдаг.
Яна: Та нарын анхаарал надад огт хэрэггүй, азгүй амьтад аа.
Илья: Азгүйчүүдийн дунд чи ч гэсэн байна.
Ник: Бүр илүү.
Егор: Чи хэн бэ?
Яна: Би энд санаандгүй ирсэн. Юундаа инээлдсэн юм? Яасан?
Илья: Чи яг одоо юу мэдэрч байна? Уурлаж байна уу?
Яна: Бүр ямар гэдгийг ч төсөөлөхгүй.
Илья: Төсөөлөхгүй байна. Харуулах юм уу?
Галя: Хүмүүжилгүй охин.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Константин Евгеньевич,орж болох уу?
Григ: Мэдээж, Яночка. Ороод ир. Чиний бие сайн уу?
Яна: Нэг группт жаахан бухимдаад.
Григ: Тэгвэл эдгэж байна. Суучих.
Яна: Тийм байх.
Григ: Групп их сонирхолтой. Юу ч хийхгүй, сонсоно, ярина,үнэндэээдгэж байдаг юм. Энэ сэтгэл зүйн эмчилгээ.
Яна: Би ааваас уучлалт гуймаар байна. Би түүнтэй яримаар байна. Би таныхаар ярьж болох уу? Би үнэхээр ичиж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Байна уу, ааваа. Сайн уу, аав. Таныг сонсох сайхан байна. Ааваа, намайг уучлаарай. Ээж та хоёрт зөндөө их зовлон учрууллаа. Надад ичгүүртэй байна. Ааваа, ямар нэг амттай юм аваад ирээрэй.
Глеб: Юу ч аваачихгүй, охин минь.
Яна: Аав аа. Аав минь, та миний цорын ганц, хамгийн хайртай хүн. Би бүхнээ өгөх байсан. Гуйя.
Глеб: Яночка, янагхан минь, өөрийнхөө зовлонгоос өөрөө гар.Дахиж над руу битгий залга.
Яна: Аав аа.
Григ: Ухаантай охин. Тайвширсан уу? Үнэн үргэлж эмнээс сайн байдаг. Энэ, май. Уншаарай. “Хар тамхины донтолт шийтгэл биш” гэдэг миний ном. Энд энэ салбарын ШУ-ны сүүлийн үеийн ололтуудыг бичсэн байгаа.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чи өглөө яах гэж хаалга түгжсэн бэ?
Анд: Санаандгүйгээр. Чи ганцаараа юу?
Илья. Ольга чамаас болж ээжийндээ үлдсэн.
Анд: Намайг уучлаарай. Шар айраг уух уу?
Илья: Чи ажил хайх гэж байна уу? Хоёр сар надаар тэжээлгэлээ.
Анд: Сүртэй юм. Би тэвчиж болсон, чи ч тэвчинэ. Чи ээжийг нутаглуулсан газарт очсон уу? Чи ядаж хайсыг нь будмаар юм. Чи ер нь тийшээ очсон уу?
Илья: Очсон. Дээхэн.
Анд: Сайн хүү. Надад будагны мөнгө өгчих.
Илья: Хамтдаа будна.
------------------------------------------------------------------------------------------------
Галя: Чи юундаа унжийсан юм? Хувхай цайчихаж. Сайхан нойрссон уу?
Яна: Үгүй.
Галя: Тэвчих хэрэгтэй. Энэ бүх бодлууд хэрэггүй.
Яна: Чи хаанаас миний бодлыг мэдэх юм, Галя?
Галя: Бид бүгдээрээ яг адилхан бодолтой. Чамд ийм амттай зутан авчирлаа. Халуун байгаа дээр нь идчих.
Яна: Галя, надад нойрсуулах эм хэрэгтэй.
Галя: Болохгүй. Хамааралтай хүмүүс байдаг.
Яна: Намайг ямар залхааж байна аа? Эндээс гарч үз.
------------------------------------------------------------------------------------------------
Григ: Өдрийн мэнд, Александр Борисович. Сайн явж ирэв үү?
Мир: Өдрийн мэнд, Константин Евгеньевич.
Григ: Яна палатандаа байгаа. Би таныг хүргэж өгье.
Эр: Александр Борисович.
Мир: Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав аа. Сайн уу.
Мир: Сайн уу, охин минь.
Яна: Харин би зутан иддэг. Маш амттай, би нэмж иддэг.
Мир: Би чамд аятайхан идэх юм авчирсан.
Яна: Баярлалаа. Амттан.... Энд амттай сайхан хоол өгдөг. Сургалтанд суусан. Их сонирхолтой. Мэдээж гэр илүү дээр.
Мир: Янка. Ингэхэд, чи яах гэж баримт урсан бэ?
Яна: Ямар?
Мир: Сейфэнд байсан.
Яна: Аан, би айгаад. Би тэнд гарын үсэг зураагүй ш дээ.
Мир: Тэгэх хэрэгтэй болсон. Би чамд хэдэн компани байгуулж, зарим нэг данс нээсэн. Сейф өөрийгөө нээж чадахгүй. Ээж чинь гэсэн.
Яна: Одоо ойлгомжтой.
Мир: Аан тийм, хуульчид, банктай уулзахад чи надад хэрэг болно.
Яна: Үүний төлөө намайг суулгахгүй биз?
Мир: Тэнэг юм ярих хэрэггүй.
Яна: Тоглосон юм.
Мир: Яна, чамд хэн хар тамхи зардаг вэ?
Яна: Дайлсан юм.
Мир: Хэн?
Яна: Санахгүй байна. Клубт.
Мир: Худлаа ярихаа боль. Хэн гэдгийг нь би олоод мэдчихнэ.
Яна: Ааваа. Уучлаарай. Уучлаач дээ. Уучлаарай. Би гэртээ харимаар байна.
Аав: Охин минь. Бид чамд маш их хайртай. Чи хамгийн гол нь эмчлүүл, ойлгосон уу?
------------------------------------------------------------------------------------------------
Григ: Би өөрийнхөө “Хар тамхины донтолт шийтгэл биш” номыг өгөхийг зөвшөөрнө үү. Энэ салбарын ШУ-ны сүүлийн үеийн бүх ололтууд, мөн энэ асуудлын талаар шинэлэг үзэл бодлууд багтсан.
Илья: Дуудсан уу, Константин Евгеньевич?
Григ: Танилц, энэ хүн Александр Борисович, Янагийн аав нь.
Мир: Танилцсандаа баяртай байна.
Илья: Би ч гэсэн.
Григ: Илья Русаков, таны охины сэтгэл зүйч.
Мир: Ярилцаж болох уу?
Григ: Аан, тиймээ, тийм. Уучлаарай, намайг ажил хүлээж байгаа.
Илья: Тиймээ.
Мир: Ойлгохгүй юм. Өвчтэй нь өвчтэйгээ эмчилж байдаг. Эмч нар л эмчлэх ёстой.
Илья: Анагаах одоохондоо хүчрэхгүй байна.
Мир: Тэгээд, Яна ямаршуу байна?
Илья: Эсэргүүцсээр л.
Мир: Чи түүнтэй ёсорхох хэрэггүй, хатуухан бай. Бас чамаас хүсэх юм байна, хэн охиныг донтуулж, энэ өвсийг нийлүүлдэгийг надад мэдэж өг.
Илья: Үүнд цагдаад хандах хэрэгтэй.
Мир: Чи надад туслахыг хүсэхгүй байна уу?
Илья: Би танд биш, харин Янад туслахыг хүсч байна.
Мир: За, за. Ойлгомжтой, тусал. Хэрэв асуудал гарвал би чамаас л асууна.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Валера, уншаад дараа нь ярьж өгөөрэй.
Вал: Оффис уу?
Мир: Ритагийнд аваач.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: Сайн уу. Саша? Юу болсон бэ? Чи 7 хоног алга боллоо. Ажил болдоггүй юу?
Мир: Рита, чи Янаг золбинтож явдагийг мэддэг байсан уу?
Рита: Саша, чи ийм үг хаанаас олов?
Мир: Мэдээж чи мэддэг байсан, чи чинь найз нь.
Рита: Хар тамхины тухайд чамаас бусад нь мэддэг.
Мир: Яагаад хэлээгүй юм бэ?
Рита: Би хэрэггүй юманд оролцдоггүй. Яахав, зугаацсан л биз, яавал гэж.
Мир: Тэр хэнтэй зугаацдаг гэж?
Рита: Би мэдэхгүй гэж хэлсэн. Би Янатай харьцаагүй удаж байна.
Мир: Чи бүгдийг мэднэ. Яна мансуурчихаад над руу буудсан.
Рита: Чамайг уу?
Мир: Охин тэр өвсийг хаанаас авдаг вэ?
Рита: Тэр Глебтэй явдаг гэж сонссон.
Мир: Надад тэр новшийн дугаарыг нь өгөөдөх.
Рита: Саша, гуйя, намайг юунд ч хутгалдуудах хэрэггүй.
Мир: Надад түүний дугаар хэрэгтэй. Чи надад түүнийг өгнө.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чиний эцэгтэй танилцлаа.
Яна: Харамсаж байна.
Илья: Чи түүнээс айдаг уу?
Яна: Түүнээс бүгд айдаг.
Илья: Тэр чамайг яасан бэ?
Яна: Худалдаж авсан.
Илья: Охиноо худалдаж авна гэдэг чинь?
Яна: Чамайг худалдаж аваагүй болхоор чи ойлгохгүй.
Илья: Зүгээр л хэлэх гээд үз. Би ойлгоно.
Яна: Надад мөнгө өгнө,өөрөө юу хүссэнээ хийнэ. Миний юу хүсэх түүнд хамаагүй. Сургуульд надад алтан медаль хүртэл авч өгсөн. Тэр медаль надад хэрэгтэй ч юм биш. Миний найз авах байсан юм. Намайг гэнэт дуудахад нь би гайхсан. Би тайзан дээр алтан медальтай зогсож байхдаа хулгай хийсэн юм шиг санагдаж билээ. Аав маань их л сэтгэл хангалуун миний зургийг аваад л.Дараа нь медалийг хүмүүст үзүүлэх гэж жаазлаад хананд өлгөсөн. Харин би найзгүй болсон, тэгсэн ч медалтай.
Илья: Чи энэ бүхнээс татгалзаж болно.
Яна: Яаж татгалзах юм? Өвсөө ямар мөнгөөр авахюм? Өвс байхад би ээждээ, аавдаа хайртай, өөрийнхөө амьдралыг чхөгжилтэй болгодог.
Илья: Чиний амьдрал тийм ч хөгжилтэй биш.
Яна: Одоо чи намайг эмчлэх үү, сэтгэл зүйч ээ?
Илья: Ямар эмчилгээ үр дүнтэйг мэдэх үү?
Яна: Тэгээд?
Илья: Чиний анзаардаггүй тэр зүйл. Май.
Яна: Чи яагаад дүрмээ зөрчив?
Илья: Би бол зөвшөөрнө.
Яна: Баярлалаа.
Илья: Хүмүүст битгий хэлээрэй. Симыг нь авчихсан, зөвхөн хөгжим байгаа.
Яна: Чи 5000-ыг өгнө!
------------------------------------------------------------------------------------------------
Ник: Миний эмч уг нь сайн, даанч гар нь хүнд. Яг торой тарьж байгаа юм шиг. Цэвэр спирт. Нуруугаар хүйт даах шиг. Армид тостой найруулдаг байлаа. Сайхан байж. Спирт үнэртэж байна уу?
Галя: Битгий өдөөгөөд бай. Солиотой юм уу?
Ник: Ойлголоо, ойлголоо.
------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Хаалгаа түгжье.
Илья: Би түгжсэн. Хэн л харав гэж.
------------------------------------------------------------------------------------------------
Ольга: Чимээгүй.
Илья: Чамд юу хэрэгтэй вэ?
Яна: Би эмч хайсан юм. Миний гэдэс дүүрээд.
Илья: Юу?
Яна: Эндэхийн зутангаас болоод.
Ольга: Тэвчиж бай. Би дараа нь чам руу очно.
Яна: Оройн мэнд. Ойлголоо. Яарах хэрэггүй.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Ольга, хаа сайгүй ус.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Чөтгөр гэж. Слесарь дууд.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Залуус аа, тэнд хоолой мултарчихаж, угсрахад туслаач.
Ник: Би явахгүй. Радикулиттай. Яасан ч бөхийж болохгүй.
Костя: Одоохон, одоохон Ильюша, бүгдийг хийнэ. Үзэж дуусаад хийнэ.
Яна: Ямар хүмүүс гэхээр ийм байдаг юм! Хурдхан босож очоод туслаач! Сууцгааж гэнэ!
Костя: Хөөе, гүнж ээ! Удирдлага өгөөдөх!
------------------------------------------------------------------------------------------------
Вал: Оройн мэнд. Чамд насос байхгүй биз? Миний арын дугуй шалчийчхаж.
Глеб: Аан, байлгүй яахав. Байдаг л зүйл.
Вал: Байдаг л юм.
Глеб: Чияаж байна аа?
Вал: Би одоо чамд хэлж өгнө. Глеб.
Глеб: Би танилууд билүү?
Вал: Хэрэв чи дахиад Яна Мироновад ойртвол би чамайг яг ингэж болгож тавина. Чи намайг ойлгосон уу? Чи ойлгов уу?
Глеб: Ойлгосон.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Галь! Галя!
Галя: Чи яасан бэ?
Яна: Чи юундаа унтсан юм?
Галя: Чи чинь...
Яна: Надад юу байна гээч? Нэг дор гурав. Армийнх. Үнэхээр чанга шүү. Алив, бидний төлөө, эмэгтэйчүүдийн төлөө. Уу, уу.
Галя: Коляг дуудах хэрэгтэй.
Яна: Сайхан санаа.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Галя, Галя.
Галя: Яна, намайг уучлаарай. Арга байсангүй. Үгүй бол би чамтай уух байлаа.
Ольга: Бос, явцгаая.
Гарнаас нь.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Их ууж уу? Григоровичтэй ярьсан уу? Ойлголоо. Чи журмын дагуу аавтай нь ярь. Харин түүнийг өрөөнд нь түгжчих, эрүүл болж байг. Маргааш эмнэлэгээс гаргана. Тэгэхээр тэр усанд автуулж, спирт хулгайлсан байх нь.
------------------------------------------------------------------------------------------------
Анд: Намайг айлгачихлаа.
Илья: Маликт юу хэрэгтэй вэ?
Анд: Юун Малик?
Илья: Рюрик орцноос гарахыг харлаа.
Анд: Рюрик Маликт ажилладаг.
Илья: Энэ юу юм?
Анд: Чи мэдэхгүй байна уу? Чи арай л биш үү?
Илья: Чи суучихаад дахиад хүсээд байна уу?
Анд: Би түүнд өртэй.
Илья: Хэд?
Анд: 300,000.
Илья: Хэзээд нь амжуулчихав?
Анд: Шоронд өртэй байхад тэр тусалсан юм.
Илья: Яагаад надад хэлээгүй юм?
Анд: Чамд хаанаас тийм их мөнгө байв гэж.Буруу гарын машин түүнд аваачиж өгөх нь хагас цагийн ажил. Чамайг ална шүү.
Илья: Би л чамайг ална.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Андрейгийн өр.
Малик: Яг хуучны сайхан цаг шиг үү?
Илья: Тэр цаг дууссан. Бас сайхан байгаагүй.
Малик: Харамсалтай. Чи салоноос Ягуар хулгайлж байсныг би одоо болтол санадаг. Бүгдэд яриад л. Сканнер хаана байна?
Илья: Эвдэрсэн.
Малик: Тэр бас л мөнгө.
Илья: Андрейг дахиж битгий оролд.
Малик: Тэрийг оролдож яах юм? Тэр өөрөө л ирдэг. Гэртээ сайнгүй бололтой.
Илъя: Шоронд байснаас дээр.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав намайг ална.
Илья: Чи өөрөө уусан, өөрөө мултар.
Яна: Ингээд болоо юу?
Илья: Энэ нэг группын хаяг, донтолттой хүмүүс цугладаг юм. Тэд амьдралдаа шинэ зам олохыг хичээж байгаа.Зугаацаж дуусаад очоорой.
Яна: Зугаа дуусахгүй. Би энд гар утсаа хаячихсан. Тэнд чухал зурагнууд байгаа. Олвол өгөөрэй.
Илья: Одоо явлаа.
Яна: Хөөе? Чиний бүх өвчтөнүүд уух болтугай.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: Илья.
Илья: За.
Ира: Би Ирина Михайловна. Янагийн эх нь. Одоо би тэрийг яавал дээр вэ?
Илья: Өрөө хөлсөл, шуудай төмс худалдаж ав, юу дуртайгаа хийг, гол нь түүнд мөнгө битгий өг.
Ира: Тэгээд тэр яаж амьдрах вэ?
Илья: Маш муу. Гэхдээ энэ түүнийг жаахан юманд сургаж магадгүй.
Ира: Таны зөв байж мэднэ. Харин нөхөр л дургүйцэх байх.
Илья: Тэгвэл та үүнийг хий.
------------------------------------------------------------------------------------------------
Григ: Та нар хэнд ч алдаа гаргаж болно, харин Янад биш. Чи яагаад өрөөгөө түгжээгүй вэ, Оля?
Илья: Би түгжээгүй.
Григ: Харин чи халагдсан.
Ольга: Яасан гэж?
Илья: Яалаа гэж?
Григ: Яадаг юм. Тэр хэний охин бэ гэдгийг би чамд анхааруулсан.
Ольга: Тэр хэний охин байх ямар хамаа байна?
Григ: Маш том! Чи сайн боджээ. Аавтай нь ярьж баярлуулсан. Танай охин манайд хоног ч бололгүй согтуурхлаа гэж.
Илья: Ингэхэд, та яагаад түүнийг загнаад байна? Тэр бүгдийг журмын дагуу хийсэн.
Григ: Ямар журмаар гэдгээ бодох хэрэгтэй. Түүний аав нь хилэгнэж, чамайг буруутай гэж үзсэн. Хэрэв чамайг халахгүй бол энэ эмнэлэгийг хаана гэж сүрдүүлсэн.
Ольга: Түүнтэй ярилцаж, тайлбарлах юм уу?
Илья: Би халагдах гээгүй. Тэр юу ч хэлсэн байж болно.
Григ: Чиний зарчмаас болж би эмнэлэгээ алдмааргүй байна.
Илья: Өргөдлөө бичье.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Би Григоривичийг дажгүй эр гэж бодсон юмсан.
Ольга: Сонсооч, шаналах хэрэггүй. Энэ нь ч дээр байх. Амарсныхаа дараа өөр тайван ажил ол.
Илья: Оля, бид амрахгүй. Би бүх мөнгөө Андрейд зориулчихсан.
Ольга: Юун мөнгө?
Илья: Бидний амралтанд зориулсан.
Ольга: Юунд өгсөн юм, яах гэж?
Илья: Тэр асуудалтай болоод.
Ольга: Одоо тэр асуудалгүй юу?
Илья: Үгүй.
Ольга: Харин бидний амралт?
Илья: Хоёулаа дараа явъя, уучлаарай.
Ольга: Дараа гэж байхгүй, чи мэднэ, учир нь Андрейд дахиад л ноцтой асуудал үүснэ. Харин би өөрийнхөө ээлжийг үргэлж хүлээх юм байна!
Илья: Оля. Оля? Оля!
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Андрей, би бодлоо. Бид тусдаа амьдрах цаг нь болж. Би чамд байр түрээслэж өгье.
Анд: Би 4 жил гэртээ байгаагүй, чи юундаа намайг хөөсөнюм?
Илья: Учир нь, чамаас болж Ольга би хоёр амралтаараа явж чадахгүй болчихлоо. Бүх мөнгөө өгөх хэрэгтэй болсон.
Анд: Би чамайг юу ч өг гэж хэлээгүй. Чи юундаа дахиад эхлэв?
Илья: Би чамд санаа тавина гэж ээжид амласан болоод л ингэлээ.
Анд: Харин ээжийг байхад нь надад санаа тавих хэрэггүй гэж би хэлдэг байсан. Би том болсон хүн.
Илья: Андрюх, чамтай сайнаар болохгүй байх нь. Яагаад ч болохгүй нь. Яаж чамтай ярилцахвэ? Товчхон, би шийдлээ, чи нүүнэ.
Анд: Харин чи л нүү, би байраа түрээслүүлнэ, ядаж мөнгө нь хэрэгтэй.
Илья: Энэ 4 жилд чи бүр хүнээ байжээ.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Аав. Би гарч зугаалмаар байна. Аав аа.
Мир: А?
Яна: Би гарц зугаалмаар байна.
Мир: Маргааш Валератай хамт гараарай.
Яна: Би гармаар байна.
Мир: Гүйцээ, би хэлсэн.
Яна: Дугаар хэд билээ? Новш, би дугаарыг нь санадаггүй.
------------------------------------------------------------------------------------------------
Рита: За, хайр аа. Саша, байна уу? Саш?
Яна: Рита? Юун хайр аа? Чи солиорчихсон уу, найз аа? Чи миний аавтай унтдаг юм уу? Чи яагаад дуугай байна?
Рита: Яна, энэ чиний бодсон юм биш. Нээрэн шүү.
Яна: Чи намайг тэнэг гэж бүү бод. Чи яаж чадаваа? Аав биднийг сургуульд хүргэж өгдөг байсныг чи санадаг уу? А? Их сургуульд чи ээжийн нүүрийг яаж хардаг юм бэ? Янхан!
Рита: Яна, би чамаас гуйя, шуугиан гаргахгүй байя, тэгэх үү?
Яна: Шуугиан гэнэ ээ? Би чамайг чимээгүй боож ална, найз минь.
------------------------------------------------------------------------------------------------
Мир: Гар утасны тухайд би чамд сануулсан уу?
Яна: Рита тань руу залгасан. Эргээд залга, тэр уйдсан биз. Та яаж чадав аа? Тэр чинь Ритка. Харин ээж яахав? Энэ зүгээр үү?
Мир: Чи дэмийрээд л байна уу?
Яна: Бүр ганц найзыг минь булаалаа.
Мир: Чи мансуурчихсан юм уу?
Яна: Та яасан, айсан уу?
Мир: Чи хаачих гээв?
Яна: Би энд дахиад байж чадахгүй!
Мир: Чи хаашаа ч явахгүй. Эндээ суугаад миний хэлснийг хийх болно.
Яна: Харин та сууна. Сейфэнд байсан баримт юу байсныг би ойлгоогүй гэж бодсон уу? Хулгайч! Тавь!
Мир: Яна! Нааш ир!
Яна: Ээж! Ээжээ! Аав Ритатай унтдаг. Рита Волкова, миний найз охин. Надад...
Мир: Тэр худлаа ярьж байна, дахиад л мансуурчихаж.
Яна: Та түүнд хэзээнээс санаархасан бэ? Нэгдүгээр ангид байхад нь уу?
Мир: Зогс! Зогс гэж байна!
Яна: Тавиач! Би хүсэхгүй байна! Ээжээ, гуйя!
Мир: Өрөөндөө ор!
Ира: Түүнийг тавь. Түүнийг тавиач!
Яна: Ээжээ!
Ира: Түүнийг тавь! Зүгээр орхи! Би тавь гэж хэллээ!
-----------------------------------------------------------------------------------------------
Галина: Яв. Оля байхгүй.
Илья: Би түүнтэй уулзах ёстой.
Гал: Оля гарч ирэхгүй.
Илья: Оля, би чамайг доор хүлээе.
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Глеб, чи яасан бэ? Энэ би биш! Би андгайлъя, би чамайг барьж өгөөгүй. Чи...
Глеб: Надад хамаагүй! Эндээс тонил!
Яна: Глеб... Надад очих газар алга. Чи ойлгооч дээ?
Глеб: Мэдээж, одоо чамтай хэн ч харьцахгүй, тиймүү? Чи дүүрсэн тэнэг. Чи эцгийгээ буудсан! Эндээс зайл!
Яна: Чи надтай ингэж ярьдаг тэнэг үү?
Глеб: Давраад байна уу?
Яна: Чи оруулах ёстой, новш оо!
Глеб: Давраад байна уу?
Яна: Чи урд нь хамт байхаас айгаагүй, одоо айж байна уу?
Глеб: Эндээс тонил гэж байна!
Яна: Чи оруулах ёстой! Глеб! Глеб, надад очих газар байхгүй! Муу дамчин! Хүмүүс ээ, цагдаа дуудаарай! Энд дамчин амьдардаг шүү!Тэрүхлээр наймаа хийдэг!
------------------------------------------------------------------------------------------------
Яна: Залуу! Зогс! Зогсооч!
Эр: Яасан?
Яна: Эмэгтэй хүнд битгий татгалзаач. Утсаараа яриулчих.
------------------------------------------------------------------------------------------------
Ира: За?
Яна: Сайн уу, ээж.
Ира: Чи яах гэж энэ бүгдийг сэдэв?
Яна: Би сэдээгүй, энэ үнэн.
Ира: Би чамд итгэхгүй байна.
Яна: Тэгвэл та аавыг юунд цохьсон юм?
Ира: Чи гэрээсээ зугтах гэж зориуд ингэсэн байж.
Яна: За яахав, ээжээ, хүссэнээрээ бод. Надад хамаагүй. Би гэртээ буцаж харихгүй. Надад мөнгө хэрэгтэй.
Ира: Мөнгө өгөхгүй. Чиний сэтгэл зүйч чамд мөнгө битгий өг гэсэн. Тиймээс, юу хүссэнээрээ амьдар.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Товчхондоо, шууд л уумаар, эсвэл ууна бодмоор санагдсан. Тэр уучлалт гуйдаг, гар барьдаг нь биш, харин алуурчин.
------------------------------------------------------------------------------------------------
Илья: Надад түүнийг бүх юманд буруутгах нь дээр. Цаашид яах ёстойг би мэдээгүй. Нэг юм намайг бүрхэх шиг болдог. Би өнөөдөр уугаагүй. Баярлалаа.
Эр: Баярлалаа, Илья.
Бүгд: Баярлалаа, Илья.
Тома: Тома, архичин.
Бүгд: Сайн уу, сайн уу. Миний хувьд үргэлж...
Яна: Чи миний ээжид юу гээд хэлчихсэн юм?
Тома: Тэгээд түүний дотор үхэх үед...
Яна: Залгаад тоглосон гэж хэл. Өнөөдөр надад нэг ч мөнгө алга.
Тома: Түрээсэлсэн чинь дахиад л нэмсэн...
Яна: Чи надад 5000-ыг өгөх ёстой.
Тома: ... харин би захиралтай уулзлаа. Би энэ юу вэ, гэрээ энэ байна гэсэн чинь тэр саунд очиж, тохиролцъё гэсэн. Харин би саунд эрүүл очдоггүй, надад хязгаар байдаг. Үгүй бол тэнд уухгүйгээр юу хийх юм, тийм үү?
Яна: Чи надаар тоглоод байна уу?
Тома: Харин би тэр гэрээгээр түүний намалдагийг нь нээсэн. Тэвчээр барагдахад хяналтгүй болдог.
Яна: Чи хонуулахгүй биз?
Илья: Үгүй.
Тома: Чимээгүй байгаач.
Яна: Одоо би юу хийх вэ?
Тома: Саад болоод байна. Чимээгүй.
Яна: Тайван бай, эмэгтэй.
Эр: Хүмүүс ээ, чимээгээ аяд. Журмаа дагаарай.
Илья: Уучлаарай, цуглаанд шинэ хүн ирсэн юм.
Эр: Өөрийгөө танилцуулна уу. Өөрийнхөө асуудлыг тодорхойл.
Яна: Намайг Яна гэдэг, би хар тамхичин.
Илья: Сайн уу, Яна.
Бүгд: Сайн уу, Яна.
Яна: Сайн уу.
Тома: Чи ингэхэд эрүүл үү?
Роб: Сайн уу.
Яна: Харамсалтай нь тийм.
Бүгд: Сайн уу, Роберт.
Тома: Илья, чи найзыгаа дуугай болго, би дуугай болгоогүй дээр.
Илья: Том...
Роб: Би хэдийн...
Илья: ...түүнийг танайд хонуулъя, тэр нилээн асуудалтай, гэрээс нь хөөчихсөн юм.
Роб: Би ажилд орсон...
Том: Яасан гэж? Хэрэв тэр гэрбуулгавал яахав?
Илья: Хүн алдаж болно,хонуулчих.
Яна: Би тэднийд очихгүй, түүний тэвчээр ньбарагдана.
Роб: Байрныхаа хэдэн найзуудтай уулзаж...
Илья: Одоо шөнө дулаахан. Хүүхдийн талбайд хоноорой.
Роб: Мэдэхгүй юм, би тэдэнтэй ямар нэг ойр дотно гэж хардаггүй...
Яна: Тома.
Роб: Би тэдэнтэй уулзахыг хүсдэгүй. Надад...
Яна: Тамара. Намайг гэртээ хонуулаач.
Роб: Миний дургүй хүрдэг. Надад ийшээ ирэх таалагддаг.
Тома: Чи хариуцана шүү.
Эр: Төгсгөлд нь би нэмж хэлмээр байна, энд хэлсэнсанал бодлууд бол энд ярьж байгаа тэр хүмүүсийн санал бодлууд.
Яна: Хөөе! Баярлалаа. Маргааш уулзах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home