Тээгч эх 3-8

Тээгч эх  3 – р бүлэг

48:43 мин

Дүрүүд:

Эр:

Фёдор Сергеевич   сайд

Вадим                      орлогч сайд

Виталий           

Дима                

Глеб    

Александр        

Роберт       

Юрий Валерьевич

+Эмч

 

Эм:      

Саша   

Аня       Сашагийн охин

Марина

Ева       Вадимын охин

Лида     Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч

Люся    Хүүхэд асрагч

Ээж      Маринагийн ээж

Лика

Наташа             Вадимын экс эхнэр

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 8–Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Тиймээ, тийм, хүлээж аваа. Гүйцэтгэе. Охиныг саатуулсан. Хэсэг рүү явцгаая.

Лика: Харин Виталя?

Эр:    Одоохондоо мэдээлэл алга.

------------------------------------------------------------------------------------------------

Макс:   Тэр эмэгтэй оролцсон нь тодорхой.

Эр:    Одоо яваад учрыг нь олъё.

Макс:   Учрыг нь олох юу байна? Тэр хүүхэн гээд байхад.

Эр:    Суучих.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Үгүй ээ, баярлалаа, би уухгүй.

Нат:   Тэгвэл та нар өөрсдөө болцгоо. Би бүх юманд гүйдэг та нарын үйлчлэгч биш.

Ева:  О! Ашгүй дээ!  Одоо бид бүрэн бүрэлдэхүүнээрээ.

Нат:   Одоо болно, болно. Замд явж ирсэн хүнийг суулгаач. Сайн уу, хайрт минь. Дарс уух уу?

Мари:   Би энд огт хамаагүй.

Вад:  Роман хаана байна?

Саша:   Би энд танаас ч илүү ойлгохгүй байна.

Нат:   Харин би Романыг дэлгүүр явуулсан. Тиймээс чи тайвшир, энд бүгд өөрийн хүмүүс.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Нуугаад яахав, бүгдийг нь цуглуулах миний санаа байсан юм. Хэл дээ, би чиний ухаантай охин уу?

Вад: Илүү дээр санаа ч байсан.

Ева:  Чи одоо энийг нэг үнэлээч.

Вад:  За яасан, бүгд цугласан, уулзсан. Одоо тарж болох уу?

Ева:  Одоо зугтмаар байна уу? Нэг бол ярилцаж, энэ өтөг бууцыг цэвэрлэх цаг нь болсон юм биш үү?

Нат:   Үгээ мэдэж ярь, охин минь.

Саша:   Энэ та нарын гэр бүлийн асуудал.

Ева:  Саш, шударга байцгаая. Чи эртнээс энэ гэр бүлийн асуудлын нэг хэсэг.

Вад:  Энд хүүхэд байна.

Нат:   Хүүхэд юу гэж. Евочка бүр жаахан байхад бид хөгжим ямар чангаар сонсдог байлаа. Яагаа ч үгүй! Тэснэ.

Ева:  Тиймээ, чи өөрийгөө эмэгтэйчүүдээр хүрээлүүлжээ, аав аа. 

Нат:   Харин энэ үргэлж түүний сул тал байсан. Үнэн үү, Мариночка?

Мари:   Би энд байгаа хүмүүстэй адилхан мэдэх юм тун бага. Намайг хүрч ир гэсэн, би ирсэн.

Ева:  Намайг сонсч эхэллээ!

Вад:  Би санааг чинь үнэлж байна. Тоглож ханасан бол боль.

Ева:  Үгүй ээ, болихгүй.

Вад:  Би боль гэсэн.

Ева:  Үгүй. Бид ярилцаж, гол асуудлыг шийдэхээс нааш хэн ч эндээс гарахгүй. Ярилцах уу? 

-------------------------------------------------------------------------

Тая:   Тэгэхээр, тэр тоглоомноос гарахаар шийдээ юу? Би яагаад ч юм үүнийг мэдэрсэн. Өнгөрсөн удаа тэр дэндүү сэтгэлээр унасан, харин чи дэндүү цоглог байсан.

Фёд:  Би зөндөө юм хийсэн.

Тая:   Чи чадах бүхнээ хийсэн. Энэ түүний сонголт. Асуудалтай хүнийг дэргэдээ байлгах хэрэггүй.

Фёд:  “Хэрэв хайртай бол явуул” гэдэг.

Тая:   Гэхдээ чи миний төлөө тэмцсэн. Одоо чиний түүнийг хайрлах хайр хэр их вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Фёд:  Энэ хорвоод сайн үйлийг хэн ч үнэлдэггүй гэж хичнээн ч удаа өөртөө хэлэв.

Тая:   Тиймээ, тийм. Хүн өөрт нь сунгасан гарнаас барьж авахыг хүсэх ёстой, үгүй бол тэр чамайг ёроол руу чирнэ.

Фёд:  Харин чи тээгч эхийн талаар юу гэж шийдэв?

Тая:   Явуулна. Чи Вадимыг явуулсан шиг. Тэр өөрийнхөө ажлыг хийсэн, төрүүлсэн, бид талархаж байдаг. Шууд л чиний үгэнд орж, түүний амьдралд оролцох хэрэггүй байж. Тээгч эхүүд аз жаргал бэлэглэх учиртай. Эсрэгээр нь тэд гай л авчирдаг.  

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Надад чи хэтэрсэн санагдах юм.

Ева:  Чиний санаснаар болохгүй байгаа үед чамд үргэлж л юу ч юм буруу санагддаг.

Нат:   Харин надад аюул үргэлж таалагддаг байсан.

Вад:  Наадахаа хураа.

Ева:  Үгүй. Өөрөөр чамайг яаж зогсоох юм? Чамайг бүр дээврээс унасан нь зогсоогоогүй. Тиймүү, Марин?

Нат:   Чи юу яриад байна?

Ева:  Ээж, та маш олон юмыг өнгөрүүлсэн. Гэхдээ зүгээр ээ, одоо нөхнө, тийм үү?

Саша:   Би явмаар байна. Чи юу ч ярьсан бай, надад ердөө л хүртээлгүй. Харин хүүхдэд бүр ч хамаагүй.

Ева:  Энэ өрөөнд байгаа хүн болгон ямар нэг байдлаар хамаагүй болж таарсан. Түүнээс гадна, хүн бүрт үүнийг ашиглах шалтгаан байгаа. Тэр үнэн... тиймээ, хүүхэд энд огт хамаагүй. Гэхдээ чи үлдэх ёстой. Хүсвэл түүнийг дээш нь аваач. 

Саша:   Тэр надтай үлдэнэ.

Ева:  Бүх юм сайхан болно. За? Ингээд, хэргийн сонсгол. Бүгд Вадимын эсрэг. Хэрэв та нар дургүй биш бол би эхлэе. Энэ он жилүүдэд танаас ундарч байсан тэр бүх заваан юмнуудыг тоочих утгагүй. Харин би энд өглөө болтол байх хүсэл алга, тиймээс би хамгийн сүүлчийн бодол дээр тогтоё. Худал! Чи архаг худалч, аав аа. Бүр тэр... А, хүн бүр өөрийнхөө өмнөөс ярина. Активууд! “Энэ чинийх, Ева! Харин одоо чинийх биш, эднийг тэдэнд өгөх ёстой. Тэд буцааж өгнө, гэхдээ чамд биш, харин надад. Би буцааж өгнө, гэхдээ яаж ийгээд арай өөрөөр”. Би эр хүний үгийг иймээр төсөөлж байгаагүй. Тэр тусмаа аавынхаа.

Вад:  Ева!

Ева:  Чамд үгээ хэлэх боломж гарна. Одоо тус болж дуугай бол. Бусдын бодлыг хүлээж авч сур. Миний аминд халдсан нь.. чи л биз дээ? Тиймээ, шууд л винтов бариад зогсож байгаагүй, харин чиний төлөвлөгөө? Би айна, чамруу гүйж ирнэ, тусламж хүснэ. Намайг зүгээр орхиж л байвал хамаагүй, активуудыг өгөхөд бэлэн болно. Чи буулт хийхэд дэндүү бэлэн биш. Өөрийнхөө охины аминд халдсан! Харин одоо би юу хүсч байна гээч. Эрх чөлөө. Хийсвэр сонсогдож байгааг би мэднэ, тиймээ. Гэвч би чамтай, чиний хүрсэн бүх юмтай, чиний мэддэг бүх юмтай огт хамааралгүй болохыг хүсч байна. Би зүгээр л активуудыг өгнө. Би бизнесээс гарлаа. Би хуулийн дагуу чи бид хоёр бие биедээ ямар ч хамаа байхгүй, бүр ураг төрлүүд ч биш гэдгийг баталгаажуулмаар байна. Мөн чамайг надад ойртохыг дээд зэргээр хориглохыг хүснэ. Гүйцээ. Би чөлөөлөгдмөөр байна.      

------------------------------------------------------------------------------------------------

Нат:   Тэгвэл би үргэлжлүүлэх үү? Хэрэв та нар тийм л даруухан юм бол. Ураг төрлийн холбоотойн хувьд гэж хэлье. Охин, эхнэр чинь чиний хувьд хамгийн дотно хүмүүс, тийм биз, Вадим? 

Вад:  Наташ, ингэх хэрэггүй.

Нат:   За, яахав, яахав. Хайрт минь, энд би охиныхоо талд. Бас чи юу хийхийг битгий заа. Чи одоо тийм эрхгүй. Харин чи намайг эмээ дарсаар даруулж байна гэж сэжиглэсэн бол санаа зоволтгүй. Би өнөөдөр эмээ уугаагүй. Би тэднийг дахиж уухгүй. Эмгүйгээр хавьгүй дээр юм байна. Муу сүрчиг байна. Хоёулаа хамт явна аа, би чамд өөрийг сонгож өгье. Ингээд! Ингэхэд, чи намайг юунд эмнэлэгт хорьсон бэ? Мэдээж, миний хамгийн сайн найзын тусламжтайгаар. Тийм байг. Түүнийг амьдрал хэдийн шийтгэсэн. Тэр хэн ч биш, хэнтэй ч биш. Гэхдээ л би түүнд талархадаг. Намайг тэр тамаас гаргаж авсан. Би түүнд муу санахгүй ээ, одоо бүх юм ард. Учир нь үүндээ биш. Одоо хамгийн гол нь бид дахиад хамт байна. Манай гэрт. Бүгд үгээ хэлэхийг би маш их хүсч байна, би хэрэггүй гэснийг нь манай гэрээс гаргаж хаясан, одоо бид хоёулаа үлдсэн. Манай гэрт. Тэгээд би чамд өв залгамжлагч төрүүлж өгмөөр байна. Тээгч биш, харин жинхэнийг.      

------------------------------------------------------------------------------------------------

Нат:   Үргэлжлүүлцгээе!

Саша:   Би үүнд оролцохгүй.

Нат:   Бүгд үүнд оролцоно, хонгор минь!

Мари:   Хэрэв та нар Вадим намайг гомдоогоогүй гэж бодож байвал надад хэлэх юмгүй, та нар эндүүрч байна.

Ева:  За больж үз.

Мари:   Би чиний үгийг таслаагүй. Миний хэлэх гэсэн бүхнийг хүлээж авах чамд хэцүү байж мэднэ. Гэвч чи мэдээсэй гэж би хүсч байна. Би чамаас нөхрийг чинь булаагаагүй. Түүнд дэмжлэг хэрэгтэй байсан. Харин би... Гэхдээ би энэ тухай биш. Би түрүүн хэлсэн бүхэнтэй санаа нийлэхээс гадна, Вадим надтай бусдаас ч дор харьцсан гэж би боддог. Би шинжилгээ өгч үргүй гэдгээ мэдсэн. Тиймээ, тэр хүүхэд ямар байдлаар төрсөн, хэнийх гэдгийг энэ хэлж өгнө. Гэхдээ энэ... чи надаас миний өвчнийг, эсвэл өөр юу гэх юм.. нуусан гэдгийг өөрчлөхгүй.

Вад:  Чамайг бүтэмжтэй болгох гэж би бүгдийг хийсэн.

Мари:   Бүтсэн! Эцэст нь хүүхэд минийх биш, цаг явсаар, харин би яаж ч хичээгээд яг хэвээрээ, хүүхэдтэй болж чадахгүй. Бас чи мэднэ, би хичнээн мөнгөгүй байсан ч намайг ийм.. хохиролтой, аз жаргалгүй болгож байгаагүй. Би мэдэрч...

Нат:   Зогс!

Вад:  Наташа!

Нат:   Зүгээр, зүгээр! Хэн ч тэнэг юм хийхгүй, хэн ч, хаашаа ч явахгүй.

Ева:  Ээжээ, чи юу хийчих вэ?

Нат:   Алсан гэж найдъя.

Ева:  Ээжээ, чи хэлсэн ш дээ...

Нат:   Муу санахгүй гэж үү? Гэвч би энэ утгагүй балай яриаг сонсож чадахгүй. Учир нь тэр миний амьдралыг сүйтгэсэн! Тэр миний нөхрийг булаасан, тэр шангаа хүртлээ. Үгүй бол чи яах гэж энийг авчирсан юм? Түүнийг март!

Ева:  Чи галзуурсан юм уу?

Нат:   Саяхан эмнэлэгээс гарсан. Гэхдээ ухамсартай шийдвэр.

Саша:   Балай гэр бүл!

Нат:   Чамд ярих хугацаа олдоно.

Вад:  Наташ, боль.

Нат:   Би дуусаагүй байна.

Вад:  Буугаа тавь.

Нат:   Би энийг авахыг хүсээгүй! Намайг тэнэг болгох хэрэггүй! Тэр өөрөө, тэр муу өлөгчин, адгийн шаар! Тэр өөрөө л хүссэн! Экс нөхрөө харах хэцүү байна. Чи ер нь чадав аа? Чи! Чи энэ муу... гуйлагчинтай шүү...     

Ева:  Хэрэггүй, ээжээ.

Дима:   Сайн уу! Ева, би чиний дууг сонслоо. Наана чинь бүх юм зүгээр үү? Сайн уу. Хэрэв мэдмээр бол би зэвсэггүй.

Ева:  Ээж, миний найз залуу. Тэнэг юм битгий хийгээрэй!

Дима:   Тиймээ, тийм.... Тэнэглэл хэрэггүй, тэгэх хэрэггүй.

Ева:  Тэр амьсгалж байна.

Нат:   Тарчилж л байг, түүний ээлж нь.

Ева:  Ээж, та бүр самуурчихсан юм уу?

Дима:   Би одоо тэнэг юм санал болгоё. Түүнийг эмнэлэгт аваачсан нь дээргүй юу?

Ева:  Ээжээ, гуйя, түүнийг эмнэлэгт аваачъя. Хүмүүсийг алж болохгүй ш дээ!

Нат:   Тэгвэл гар буу ямар хэрэгтэй юм?

Ева:  Ээж! Гуйя, зөвшөөрчих, бид түүнийг эмнэлэгт аваачъя. Түүнийг аврах боломж байна!

Нат:   Та нар амжихгүй гэж найдъя. Харин бид нарыг сонирхолтой ярилцлага хүлээж байна.

------------------------------------------------------------------------------------------------

Алек: За ингээд боллоо, яг чиний дуртай нь. Одоо бидэнд иймийг авчрахаа больсон.

Кира: Би чинийхээр бол ийм хямдхан уу?

Алек: Чи юу гэнэ ээ? Тийм юм бүр огт бодоогүй байна. Зүгээр л тэмдэглэе гэж бодсон.

Кира: Хэдийн үү? Баталчихсан уу?

Алек: Үгүй ээ, гэхдээ хэрэв Вадим тэгж хэлж байвал тэр ёсоор нь болог.

Кира: Тэгээд ямар байхав, нөгөө л...

Алек: Кир? Бид хамтдаа үүнийг хийсэн.

Кира: Эцсийн дүндээ чи ажилтай болсон, харин би хоосон. Тэмдэглэх юу ч алга.

Алек: Хонгор минь, муудалцахгүй байцгаая. Бид хоёр бүгдийг дахин эхлээд үзье гэж тохиролцсон. Өнгөрсөн гомдлоо эргэж дурсахгүй. Би ч гэсэн гомдож чадна. Миний ардуур Вадим руу гүйж байсанд чинь. Мэдээллэх гэснийг. Чи надад итгээгүй. Бид өргүй болсон. Чи хайртай нөхрөө авна. Аз жаргалтай гэр бүл. Бүгд хожоотой. 

------------------------------------------------------------------------------------------------

Нат:   Тайвширсан уу?

Саша:   Үгүй. Буун дууны дараа хүүхэд тайвширч чаддаг үгүйг би мэдэхгүй байна.

Нат:   За, ойлголоо, ойлголоо, би дахиж тэгэхгүй. Энэ санаандгүй юм болчихлоо.

Саша:   Баярлалаа.

Нат:   Ямар дүр зураг вэ!

Саша:   Биднийг зүгээр л явуулчих!

Нат:   Вадим дургүй байгаа гэж чи хэлсэн. Харин тэр энд эзэн.

Саша:   Тэр одоо дургүйцэхгүй гэж би бодож байна.

Нат:   Одоо би дургүйцэнэ. Би гэсэн энд эзэгтэй. Тиймээс тайвшруул, тэгээд ярилцъя.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи юу хийж байна аа?

Дима:   Судасны цохилтыг нь тэмтэрч байна, ойлгох юм...

Ева:  Юу ч, юуг ч ойлгох хэрэггүй! Тэр амьд гэж би бодсон нь дээр. Наад замаа хар!

Дима:   Шархыг нь дарж, цусыг нь тогтоо. 

Ева:  Би түүнд дахиж хүрч чадахгүй! Тэр бүгдийг эмч нар хийнэ биз.

Дима:   Ойрын эмнэлэг хүртэл 7 минут.

Ева:  Би харханцарын амийг аврана гэж хэзээ ч бодохгүй байх байсан!

------------------------------------------------------------------------------------------------

Лика: Санаандгүй болсон гэж би бодож байна. Виталя тийм хүн биш.

Эр:    Тэгсэн ч энэ хариуцлагаас мултлахгүй.   

Лика: Тиймээ, би ойлгож байна. Тэр туслахыг л хүссэн. Тэр охин жирэмсэн, бас... Миний ойлгосноор, түүний бүр тэвчээрийг барсан юм бол... Роберт охиныг халдварлуулсан.

Эр:    Ямар охин? Аняг уу?

Лика: Тиймээ. Тэр Роберт замбараагүй харьцаатай байсан, бас нөгөө цонхоор үсэрсэн охин...

Эр:    Робертын найз нь хэлэхдээ Аня өвчлөөгүй гэж хэлсэн. 

Лика: Ойлгосонгүй?

Эр:    Тэр мэдүүлэг өгөхдөө, Роберт өөрийгөө халдвар авсан гэж бодсон учраас л охиныг өвчин авсан гэж хэлсэн байна лээ. Задлан шинжилгээгээр онош нь хуурамч эерэг гарсан. Тэр охин ч тэр, Роберт өөрөө ч ДОХ-оор өвдөөгүй байж.

Лика: А, чи хэдийн...

Аня:  Би бэлэн.

Эр:    Явцгаая.    

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Чи надаас юу сонсохыг хүсээв?

Нат:   Чиний тухайд би бүгдийг алгассан байна. Тиймээс ярь. Цаг байна. Би яараагүй, чамайг анхааралтай сонсъё.

Саша:   Би ердөө л энэ хүүхдийг тээж төрүүлсэн тээгч эх төдий.

Нат:   Би та нарын энэ бизнесийг огт ойлгодоггүй. Гэхдээ чи яаж энд ирээв?

Вад:  Би урьсан юм.

Нат:   Үгүй ээ, үгүй. Хайрт минь, бид чамтай ярилцана. Би одоо түүний түүхийг сонсмоор байна.

Саша:   Энэ миний хүүхэд. Тийм учраас би энд байна.

Нат:   Би ийм хувилбарыг хэдийн сонссон, бас чи юу ч мэдээгүй, чи худлаа ярьж байна.

Саша:   Гэвч итгэх л хэрэгтэй болж. Хүмүүс ингэж чаддаг гэж би ч бодож байсангүй. Би хүүхдийг авахаар энд ирсэн.

Нат:   Харин тэр өгөхгүй байгаа. Ингээд та нар нэг дээвэр дор тайван амьдарч байгаа тэ? Чи 100 удаа ч зугтаж болох байсан. Эсвэл түүнийг боож, хордуулж, юу ч хийсэн болно. Гэвч үгүй шүү. Тэр чамд хэрхэн ус авчрахыг харсан. Энд сэтгэл байна.

Саша:   Ямар ч сэтгэл байхгүй.

Нат:   Би чамайг яв гэж санал болгоход чи эргэлзээд байсан. 

Саша:   Вадим хүүхдийн эцэг нь!

Нат:   Чиний зөвшөөрлийн эсрэг. Тэгээд чи үүнийг зөвшөөрч байна уу?

Саша:   Үгүй.

Нат:   Тэгвэл сэтгэл байна!

Саша:   Хүүхдэд эцэг хэрэгтэй.

Нат:   Харин чи түүнийг Вадимтай хамт өсгөхөд бэлэн. Тэр санал болгосон уу? Төлөвлөгөө нь ийм байсан уу?

Саша:   Ямар ч төлөвлөгөө байхгүй! Та нар дотроос цорын ганц хохирогч нь би. Та нар бүгд бие биедээ худал хэлж, хоёр нүүр гаргадаг. Гомдол, амбиц гээд чөтгөр бүү мэд! Би ердөө л үйлчлэгч. Энэ хичнээн гомдмоор сонсогдсон ч тэр. Та нарын увайгүй тоглоомны барьцааны хүн болсон. Хүсээд л хүүхэд захиалсан, хүсээд л намайг эх болгосон. Энд миний мэдэрч чадах ганцхан сэтгэл бол шударга ёсны сэтгэл, түүнийг би энэ байшингаас олох нь юу л бол.

Нат:   Шударга ёс оо? Чи юу гэж бодож байна... энэ шударга болох уу?

------------------------------------------------------------------------------------------------

Лика: Хүлээж бай гэсэн. Чамд одоо амаргүй байгааг би мэднэ.

Аня:  Хэрэггүй. Гуйя.

Лика: Би ч гэсэн танихгүй хүмүүстэй харьцах дургүй. Би Лика.

Аня:  Надад ер хамаагүй.

Лика: Виталя чи байдлыг ярьсан.

Аня:  Боль гэж хэлсэн ш дээ.

Лика: Би ч гэсэн яг чам шиг... зөвлөгөө өгөхийг үзэн яддаг. Гэхдээ энэ удаа өөртөө зөвшөөрье. Виталий үнэхээр сайн хүн, нээрэн. Чи, би үүнийг мэднэ. Тэр аль болох сайныг л хүссэн. Тэрний хүсээгүй юм... Гэхдээ амьдралд хязгаараас давсан ямар нэг зүйл байдаг, ойлгож байна уу? Нууж мартаж болдоггүй тийм зүйлс. Хариуцлага хүлээх хэрэгтэй зүйлс.

Аня:  Би гуйсан. Хэрэггүй.

Лика: За яахав, чи намайг сонсохгүй, тэдэнд ч гэсэн бас юм хэлэх биз. Ээждээ хэл. Нэгд, тэр мэдэх ёстой. Чамд тусламж хэрэгтэй, танихгүй хүмүүсээс чи тэрийг авахгүй. Хэрэв Виталя гэнэт холбоо баривал тэдэнд мэдэгдэх хэрэгтэй. Тэгвэл зөв болно.

Аня:  00 явлаа.   

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Ойлго, Наташ, энэ намайг айлгахгүй, шалтгаан өгөхгүй, чи гохоо дарвал миний хувьд энэ хавьгүй дээр.

Нат:   Тэгвэл болъё. Чамд хялбар байхыг би хүсэхгүй. Тэгээд? Яриач! Чиний хэлэх сүүлчийн үг. Чиний дуртайгаар.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Чи нил цус болж. Явж угаах хэрэгтэй.

Ева:  Би энд үлдмээргүй байна.

Дима:   Бид одоо явж болохгүй.

Ева:  Юу гээд явна, явахгүй гээд байна? Би явмаар байна.

Дима:   Буудуулсан шархны талаар цагдаад мэдэгддэг. Бид энд байх ёстой, үгүй бол... Сонс, би одоо бүх танилын холбоогоо ашиглана, тэгээд бид нэг юм бодож олно.

Ева:  Би юу ч бодмооргүй байна. Байснаараа л байг.

Дима:   Энэ олон нийтэд тархах ёсгүй...

Ева:  Надад хамаагүй, би бусдын төлөө бодмооргүй байна.

Дима:   Тэгвэл тийшээ хэн нэгнийг явуулъя.

Ева:  Тэд өөрсдөө учраа олог, за юу?

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  За? Байна уу?

Вит:  Анечка...

Аня:  Чи хаана байна? Чамайг бүгд хайж байна.

Вит:  Анют... би... Би уучлалт гуйх гэж залгалаа. Чи намайг сонсч байна уу?

Аня:  Тиймээ.

Вит:  Намайг уучлаарай. Ань, яагаад тийм юм болсныг би мэдэхгүй. Би нээрэн... би... Би үүнийг хүсээгүй. Зүгээр л Роберт, тэр...

Аня:  Тэр өвчлөөгүй байсан.

Вит:  Юу?

Аня:  Түүний унтдаг байсан охин... түүний бодож байсан шиг өвчин аваагүй байж.

Вит:  Анечка! Би чамайг мэдээсэй гэж хүсье. Миний хийж байсан бүхэн зөвхөн Сашенька та хоёрыг жаргалтай байлгахын төлөө байсан юм. Ердөө л...

Аня:  Виталь...

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Энэ хугацаанд болсон бүх зүйлийг чи хүлээж авахад хэцүү байгааг би ойлгож байна.

Нат:   Гол юмаа ярь.

Вад:  Чи урдынх шиг байж чадах уу гэдгийг мэдэхийг хүссэн байх. Үгүй л болов уу. Гэхдээ би чамайг орхихгүй, чамд хэрэгтэй бүхнийг чинь өгнө. Энэ эмнэлэг ч биш, харин хувийн эмчтэй байшин, харин чи...

Нат: Улсын биш харин хувийн шорон.

Вад:  Би чамд бүрэн эрх чөлөөг амлаж байна. Гэхдээ чиний биеийн байдалд эмчийн ажиглалт чухал.

Нат:   Чи миний биеийн байдлын талаар юу мэдэх юм? Чи түүнд нь буруутай гэдгээс гадна. Цаашид яахав?

Вад:  Маринагийн асуудлыг би шийднэ.

Нат:   Би та нарын тухай.

Вад:  Тэр миний хүүхэд, бид хоёулаа түүнийг өсгөх болно.

Нат:   Тэр мэдэх үү? Эсвэл чи тэгж шийдсэн үү?

Вад:  Бид үүнийг ярилцана.

Нат:   Чи үүнийг хүсч байна уу?

Саша:   Надад бууны аман дор ярих хүсэл алга.

Нат:   Хар даа, үйлчлэгч ярьж эхэллээ. “Хүсэхгүй байна!

Вад:  Наташа, гар буугаа буулга! Тэр үнэнийг хэлсэн, тэр үнэхээр юу ч мэдэхгүй, ердөө л нөхцөл байдлын золиос болсон.

Нат:   Би тэр нөхцөл байдлыг чинь мэднэ. Тэр яг Марина шиг, цагийн нь олж хөлөө дэлгэсэн. Бүх нөхцөл байдал энэ. Эсвэл, магадгүй бүр анхнаасаа төлөвлөсөн байсан уу? Энд үлдэх гэж?

Вад:  Битгий дэмий юм ярь!

Нат:   Над руу дуугаа битгий өндөрсгө!  

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Аня, гарын үсгээ зурах хэрэгтэй.

Лика: Тэр жорлон явсан. Үнэндээ удаж байна.   

------------------------------------------------------------------------------------------------

Аня:  Утсаа аваач! Сайн уу. Энэ би байна. Би ганцаараа, битгий юм бодоорой. Зүгээр л сонс.

Вит:  Ань, зүгээр л намайг, бас миний дугаарыг март. Бид уулзах хэрэггүй.

Аня:  Чи намайг сонссон нь дээр. Чи одоо хаачих вэ? А, уучлаарай, тэнэг сонсогдсон байх... Би нээрэн ганцаараа, бас өөрийнхөө төлөө асууж байна. Товчхондоо, би чамтай хамт явна.

Вит:  Ань!  

Аня:  Виталь...

Вит:  Үгүй, чи намайг сонсч бай. Чамд ээж байгаа. Энэ буруу. Тэр ойлгохгүй.

Аня:  Хэрэв би очоод жирэмсэн гэж хэлбэл ойлгоно гэж бодож байна уу? Виталь, ээж одоо хүүхэдтэй завгүй, надтай манатай байгаа, бас ойлгомжгүй юм нь...

Вит:  Надтай хамт байх нь зарчмын хувьд буруугаас гадна би дээр нь гэмт хэрэгтэн, Ань.

Аня:  Чи хүсээгүй гэж өөрөө хэлсэн ш дээ. Тэгээд... мэдэхгүй байна, магадгүй энэ түр зуурын, эсвэл ямар ч бай, гэхдээ би үнэхээр өөрт нь хамаагүй биш байдаг тийм хүнтэй хамт байх хэрэгтэй байна. Надад хэцүү байна, Виталь! Харин тэр хүн нь чи. Харин ээж, тэр чамд... Тэр чамд хайртай. Тэр одоо хүүхдийн асуудлаа шийдээд ирнэ. Бүгдээрээ хамт амьдрах болно. Яг хүсч байснаараа. Виталь?   

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  За ингээд, чиний хүссэнээр ярилцлаа. Бүгд үгээ хэлсэн. Чи үүнийг зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй байж болно, гэвч өөрөөр болохгүй.

Нат:   Үгүй ер, чи их өөрчлөгджээ. Урд нь бүх юм чиний хэлснээр болох ёстой байдаг байсан. Харин одоо өөр болж. Энэ түүнээс болсон уу? Тэр чамд тийм хэрэгтэй юу? Үгүй нээрэн, би ч тэр, Ева ч, Марина ч чамд ингэтэл нөлөөлж байгаагүй. Энэ бүгд түүнээс үү?

Вад:  Буугаа буулга!

Нат:   Харин чи хариул!

Вад:  Роман, хэрэггүй.

Нат:   Тийм шүү, хэрэггүй. Энэ гэр бүлийн асуудал. Харин тэр гадных. Тэр явсан нь дээр.

Вад:  Роман.

Рома:   Хэрэв гэр бүлийнх юм бол би Саша, хүүхэд хоёрыг авъя.  

Нат:   Харав уу, чи юунд хүргэснийг? Хамгаалагч ч тэр, үйлчлэгч хүртэл чиний үгийг сонсдоггүй. Тэр эндээс яваг!

Вад:  Наташ, тэнэг юм битгий хий. Роман, бүх юм хяналтанд.

Рома:   Хяналтыг би өөртөө яг ингэж төсөөлж байсан юм.

Нат:   Хүүхдийг аваад эндээс яв. Харин бид ярилцаж дуусаагүй!    

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Шалан дээр битгий суу.

Ева:  Чи тайвширч болох уу?

Дима:   Би ийм нөхцөлд зүгээр сууж сураагүй!

Ева:  Тэгээд сураач! Нааш цааш холхихоо боль, суу.

Дима:   Хэлснээр чинь болог. Зөвхөн өөрийнхөө тухай боддог гэж хэлсэн, тийм үү? За яахав. Оролдоод үзье. Би одоо цаг нь биш, газар нь биш гэдгийг мэднэ. Гэвч би энэ бүхнээс өмнө шийдсэн.

Ева:  Энэ юу вэ?

Дима:   Энэ миний шийдвэр. Энэ ... би зөвхөн өөрийгөө бодохоос гадна, чамайг ч гэсэн боддог. Энэ гэрлэх санал. Үгүй ээ, үгүй, ингэж. Энэ гэрлэх санал.

Ева:  Илүү дээр цаг, газар олж чадсангүй юу?

Дима:   Чи өөрөө л бидний бүх юм яг хүмүүсийнх шиг биш гэж хэлдэг. Яагаад энэ ингэх ёстой... Үнэндээ цаашид юу болохыг бүү мэд, тийм учраас... Гэхдээ би чамайг мэдээсэй гэж хүссэн. 

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Түүнийг хучаарай. Гадаа хүйтэн байгаа. Энэ миний утас.

Рома:   Яах гэж?

Саша:   Ав. Нууц кодгүй, дотор нь хавтсанд бичлэг байгаа, түүнд үзүүлээрэй, юу яахаар...

Нат:   Одоо дуусга! 

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Санаа зоволтгүй, хүүхэд найдвартай гарт байгаа.

Нат:   За тэр. Хүүхэд тушдаг гэж би үргэлж хэлдэг байсан.

Саша:   За тэгээд, үргэлжлүүлэх үү?

------------------------------------------------------------------------------------------------

Вит:  Сайн уу.

Аня:  Новш гэж, айлгачихлаа!

Вит:  Уучлаарай, хүсээгүй юм.

Аня:  Больж үз. Ганцаараа гэж хэлсэн бол ганцаараа.

Вит:  Баярлалаа.

Аня:  Үгүй ер! Сашка батлана, би зүүдэндээ чамайг үсээ хусуул гэж хэлж билээ.

Вит:  Мөрөөдөл биелдэг, тиймээ?

Аня:  Би ээж рүү залгасан. Нэг юм хэлмээр санагдаад, гэвч заримдаа намайг гэх хүн чи л байдаг юм шиг санагддаг.

Вит:  Тиймээ, би ойлгосон. Энэ чиний бүх юм уу?

Аня:  Надад жирэмсний хувцаснууд байхгүй.

Вит:  Тийм дээ. Аан гээч, Ань, би дахид нэг удаа хэлмээр байна...

Аня:  Би мэднэ ээ. Би ингэж шийдсэн, би ингэж хүсч байна.

Вит:  Ойлголоо.

Аня:  Тэгээд би хаачих вэ?

Вит:  Би одоогоор тасалбараа авчихсан, 20 минутын дараа цахилгаан галт тэрэг ирнэ, энэ...

Аня:  Виталь! Надаас гараа аваач! Виталь, энэ би биш үү, сонсов уу? Виталь! Тавиач!  Түүнийг тавиач! Үгүй ээ! Энэ би биш! Намайг уучлаарай!  Уучлаарай, би тэнэг, Виталь! Виталь! Намайг уучлаач дээ! Уучлаарай!

Эр:    Тайвшир!

Аня:  Үгүй ээ! Үгүй ээ, Виталь!

Вика: Тэр жирэмсэн.

Эр:    Залуус, мэдэж байгаа, ядаж л тайвшруулах хэрэгтэй.

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Лида, утсаа аваач! Утсаа аваач!   

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Сайн байцгаана уу. Та нар Марина Александровнаг авчирсан уу? Хагалгаа дууссан.

------------------------------------------------------------------------------------------------

Төгсөв

 

Back to episodes Go home