Тээгч эх 3 – р бүлэг
49:43 мин
Дүрүүд:
Эр:
Фёдор Сергеевич сайд
Вадим орлогч сайд
Виталь
Дима
Глеб
Александр
Юрий Валерьевич
Эм:
Саша
Аня Сашагийн охин
Марина
Ева Вадимын охин
Ээж Маринагийн ээж
Лика
Наташа Вадимын экс эхнэр
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 7–Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Люся: Александра.
Саша: Хаалгаа хаа.
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Би хэд хэдэн хувилбаруудыг мэйлээр илгээсэн. Хэвлэл сонирхож байна, гарч ирсэн бичлэгийг тайлбарлах хэрэгтэй. Би таны оронд бол залруулга хийж, одоохондоо өөрөө хэвлэлийнхэнтэй ярилцахгүй байх байсан. Тэнд нийтлэг үгтэй, ихэвчлэн эхнэр нь хяналтанд байсан гэх, энэ бүхэн хувийн амьдралд чиглэсэн өдөөн хатгалгаас цаашгүй зүйл.
------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Түүнийг Вадимы гарт өөрөө өгч яаж болдог юм?
Мари: Бичлэг цацагдсан, түүнийг цаашид энд байлгах шаардлага алга.
Ээж: Одоо чи зөвлөлдөхөө ч больсон уу? Тэртээ тэргүй түүнийг чамаас авах л байсан.
Мари: Би дахиад бас юу буруу хийчихэв? Солиотой юмтай нэг гэрт байх чамд тавгүй байгаагүй билүү?
Ээж: Одоо тэгээд яахав?
Мари: Одоо юу? Өшөө авах хүсэлдээ хөтлөгдсөн сэтгэцийн хувьд эрүүл биш хүн Вадим, тээгч эх, тэдний хүүхэдтэй хамт нэг байшинд байгаа.
Ээж: Хэвлэлээс залгаж байна уу?
Мари: Байнга.
Ээж: Чи яагаад хариулахгүй байна?
Мари: Би хямдруулмааргүй байна, учир нь тусгай мэдээнд илүү мөнгө төлдөг. Улам нэмэгдэж л байг. Эмнэлгээс надад шинжилгээний хариу ирсэн. Би хүүхэдтэй болж чадахгүй.
Ээж: Чөтгөр гэж! Энэ хамгийн том асуудал биш.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Би чиний үнэрийг үнэхээр санасан байна. Чи яагаад нүүсэн юм? Надад энд бүх юм танил биш.
Вад: Тэгэх шалтгаан байсан юм.
Нат: Харин чи ярьж өг. Би яараагүй байна. Би бүгдийг мэдмээр байна. Би оройн хоолонд юу идмээр байгааг бодож олсон. Үүнийг үйлчлэгчид хэлэх ёстой, тиймээ? Үйлчлэгч ээ! Үйлчлэгчийн хэн гэдэг вэ?
Вад: Надад үйлчлэгч байхгүй.
Нат: Юу? Үйлчлэгч байхгүй ээ? Яаж тэр... Гэрт эмэгтэй хүн байхгүй гэдэг чинь энэ. Тэгвэл чи надад хугацаа өгчих, би бүгдийг зохицуулъя. Арай ч дээ, үйлчлэгч байдаггүй. Харин чи яаж болгодог юм бэ? Үйлчлэгч ээ! Чи сонсов уу, яаж цуурайтахыг? Үйлчлэгч ээ! Вади-и-им! Наташа!
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Би хуучин байшингаасаа нүүсэн, учир нь намайг түүнтэй таагүй дурсамжууд холбодог юм.
Нат: Тийм дээ. Ева надад хэлэхдээ, чи тэнд нилээн удаан амьдарсан гэсэн. Миний найз Маринатай хамт.
Вад: Тиймээ, амьдарч байсан.
Нат: Тэгэхэд чамайг дурсамжууд зовоогоогүй биз дээ? Эсвэл түүний тухай дурсамж чамайг зовоосон уу?
Вад: Наташ.
Нат: За, ойлголоо, ойлголоо. Чи намайг санасан уу?
Вад: Тиймээ.
Нат: Яагаад эргэж ирээгүй юм?
Вад: Би эргэсэн.
Нат: Хоёр удаа. Олон жилийн өмнө.
Вад: Эмч нар намайг ирвэл чамд айдас төрж эхлэнэ гэж хэлсэн.
Нат: Би чиний царайг маажихыг хүсдэг байсан. Нуугаад яахав. Чи намайг галзуугийн эмнэлэгт хорьсон.
Вад: Чи шалтгаангүйгээр гэж боддог уу?
Нат: Ядаж нэгийг хэлээч.
Вад: Чи бидний охиныг алах гэж оролдсон.
Нат: Бид зүгээр л тоглож байсан. Юу гэнэ ээ? Ийм байдлаар юу ч зохиож болно.
Вад: Эсвэл зөвтгөж.
Нат: За яахав, яахав. Нэгэнт бүх юм шинээр байхад хуучны юмыг төнхөж яах юм. Шинэ байшин... шинэ амьдрал. Заавал үйлчлэгч авах хэрэгтэй.
Вад: Хуучныг нь яах ёстой вэ?
Нат: Чи яагаад давтаад байдаг юм, хуучин, хуучин гээд л. Би чамайг охинтойгоо хардаагүй. Надад ердөө л чиний дэмжлэг хэрэгтэй байсан. Харин Ева... Хэрэв тэр зөвхөн...
Вад: Санаа зоволтгүй, би Евад юу ч хэлээгүй. Түүний хувьд ээж нь гэгээн хүнээрээ үлдэхийг л би хүссэн.
Нат: Баярлалаа. Гэхдээ, би тийм хүн байгаагүй гэж үү?
Вад: Тийм биш гэдгийг чи мэднэ. Чиний ухаан самуурсаныг чи мэднэ. Мөн санаж явсан тэр зүйлээ хийхийг хүссэнээ мэддэг. Би зөвхөн чиний тусын тулд тэнд хэвтүүлснийг ч чи мэднэ.
Нат: Чи өв залгамжлагч хүссэн үү? Алив, яг одоо үүнийг гүйцэдүүлье.
Вад: Чамд мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй.
Нат: Тэр хүүхэдтэй хүүхэн гэртээ буцаг. Харин бид бүгдийг шинээр эхлүүлнэ.
Вад: Тэр миний хүүхэд.
Нат: Чи зөвхөн надаас л хүүхэдтэй болж болно.
------------------------------------------------------------------------------------------------
Эм /оператор/: Хэрэглэгч түр холбогдохгүй байна.
Эр: Би тодрууллаа. Харамсалтай нь танд юу ч үлдээгээгүй байна.
Дима: Тэгээд тэр хаашаа алга болчихов?
Эр: Би мэдэхгүй.
Дима: Жолооч руу нь залгаад түүнээс мэдээдэх.
Эр: Тэр жолоочоо явуулчихсан.
Дима: Жолооч нь түүнийг хамгийн сүүлд хааш нь аваачсан?
Эр: Офист.
Дима: Чи тоглоод байна уу? Яваад түүнийг хайгаач, тэр чиний дарга чинь!
Эр: Мэдлээ.
Дима: Алив, хурдал!
Эр: За.
Дима: Одоо энэ шилийг солиоч, тэнгэр минь!
Эр: Ева Вадимовна хэлэхдээ...
Дима: Ева Вадимовна юу гэж хэлсэн нь надад хамаагүй! Зүгээр л шилийг соль.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Яг хуучны сайхан цаг шиг.
Ева: Сайхан бүхэн буцаж ирдэг. Суучих.
Аня: Юунд өөрийгөө зовоодог юм?
Ева: Даапаалах нь уу?
Аня: Чи уучлаарай, манайд бүх юм тун ядмаг.
Ева: Энэ чинь хамгийн амттай.
Аня: Май, цэнэглэгдсэн.
Ева: Тэгсэн ч асаахгүй ээ.
Аня: Асуудал уу?
Ева: Эр хүн.
Аня: Бүх эрчүүд новшнууд.
Ева: Би ийм үг хэлэхэд дэндүү залуудна, гэхдээ тэд асуудал тарихдаа маш гарамгай.
Аня: Тийм шүү.
Ева: Чи ч гэсэн үү?
Аня: Үгүй ээ, зүгээр л.
Ева: Ань, ямартай ч би чамд нэг зөвлөгөө өгье. Өөртэйгээ ажилла. Хичээл, ажил юу ч байж болно, ганцхан эрчүүдтэй зууралдах хэрэггүй. Тэд хаашаа ч алга болохгүй, харин чи хэдийн бие даасан болчихоод тэдэнтэй харьцвал хамаагүй дээр.
Аня: Феминизм үү?
Ева: Эрүүл саруул бодол. За, би явлаа, гаргаж өгөх хэрэггүй.
Аня: Тэг ээ. А... Үнэхээр бүх юм зүгээр үү? Чи нэг л...
Ева: Тиймээ, бүх юм зүгээр. Үнсье.
Аня: Үнсье.
------------------------------------------------------------------------------------------------
Эм /оператор/: Хэрэглэгч түр холбогдохгүй...
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Худлаа ярихгүй, моргуудаар утасдаж үзээгүй, гэхдээ харилцааны эхлэл яахав дээ л юм. Чи яасан, дахиад л скүтер авсан уу? Чи 15 тай гэдэгтээ дахиад л итгэсэн үү? Юу болсныг хэлж болох уу? Чи одоо Хар нөмрөгттэй адилгүй болчихож, харин Бэтмэн юмуу, юу юм. Ингэхэд байна аа, надад Хар нөмрөгт нь илүү таалагддаг байсан.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Хачин хүүхэд байна.
Саша: Хаалга түгжээтэй байсан.
Нат: Би өөрийнхөө гэрт байна. Миний хувьд бүх хаалганууд нээлттэй. Тиймээ, хачирхалтай сонсогдсон байх. Би тогшсон, хэн ч онгойлгоогүй, тэгээд л...
Саша: Тэгээд чи хаалга эвдсэн үү? Эндээс гарна уу.
Нат: Би уг нь гэртээ байгаа юмсан, гэтэл надад тушааж байна. Чи яах гэж энд байгаа юм? Чи Вадимтай ямар учиртай вэ?
Саша: Юу ч байхгүй.
Нат: Надаас айж байна уу?
Саша: Сонс, би надад хамаагүй юманд оролцох дургүй. Өөрөө нөхөртэйгээ ярилц.
Нат: Харин бид хоёр хэдийн ярилцаад бүгдийг шийдсэн. Чи бидэнд хэрэггүй. Тиймээс чи юмаа эмхлээд... эндээс явж болно. Буруу болчихсон уу?
Саша: Буруу биш. Харин үүнийг түүнээс өөрөөс нь сонсмоор байна.
Нат: Надад итгэхгүй байна уу?
Саша: Би таныг мэдэхгүй.
Нат: Тэгвэл танилцацгаая.
Вад: Наташа.
Нат: За, хайрт минь?
Вад: Түүнийг тайван орхи.
Нат: Чи гэрт үйлчлэгч байхгүй гэсэн, тэр энд байна.
Вад: Түүнийг тайван орхи.
Нат: Болно биз дээ? Хонгор минь, би чамайг унтлагын өрөөнд хүлээе.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Тэр хэнээс ч асуулгүйгээр асрагч эхийг хөөж явуулсан.
Вад: Би танд өөрөөсөө уучлал хүсье.
Саша: Бид явах хэрэгтэй. Би хүүхэдтэй хамт явах ёстой.
Вад: Энэ боломжгүй гэдгийг та мэднэ.
Саша: Харин нэг байшинд галзуу хүнтэй амьдарч болох уу?
Вад: Би таныг ойлгож байна. Гэхдээ та хүүхэдтэй хамт энд үлдсэн нь дээр.
Саша: Тэр цоожтой хаалгыг нээж байна, биеэ авч яваа нь... Энэ та нарын хувийн асуудал. Намайг үүндээ хутгах хэрэггүй.
Вад: Тийм учраас л би таныг үлд гэж байна. Анх тэгж л тохиролцсон.
Саша: Тэр анх энд байгаагүй.
Вад: Би энэ байшинд таныг дээд зэргийн тусдаа байдлаар хангана.
Саша: Энд болж байгаа бүхэн танд хэвийн санагдаж байна уу?
Вад: Юу нь хэвийн болохыг би огт мэдэхгүй байна.
Саша: Би энд үлдэхгүй. Би энд чухам хэн бэ гэдгээ ойлгохгүй байна.
Вад: Та надад байдаг хамгийн үнэт зүйл. Та, бас хүүхэд надад байгаа хамгийн үнэт зүйл. Саша. Саша. Хүүхэд та хоёр нэн тэргүүнд байдаг, та хоёрыг энд ая тухтай байлгахын тулд би чадах бүхнийг хийнэ гэдгийг мэдээсэй гэж би хүсч байна.
Саша: Та дахиад л өөрийнхөө албаны хэллэгээр...
Вад: Чин сэтгэлийн үг таныг айлгасан. Намайг уучлаарай. Би таныг явуулж чадахгүй, яагаад гэхээр... Би айж байна. Би таныг явуулчихвал таныг алдана гэж айдаг.
Саша: Намайг энд олзны хүн шиг байлгавал улам л дордоно.
Вад: Энд Роман байгаа, та энд аюулгүй байх болно. Миний итгэлтэй байгаа цорын ганц юм энэ. Би үнэхээр ядарлаа. Бас будилчихлаа.
Саша: Хэрэв та нээрэн хүү бид хоёрыг боддог юм бол таны хийх ёстой... Энэ байшин одоо галзуугийн эмнэлэгийг санагдуулж байна. Түүнийг өмнөх амьдралд нь буцаахын тулд ганцхан та л бүгдийг хийж чадна.
Вад: Танд өмнөх амьдрал таалагдаж байсныг би нэг л санахгүй байна.
Саша: Бүх юмыг харьцуулж байж мэддэг бололтой. Тэгэхэд хэвийн байсныг одоо л ойлгож байна. Би таныг ийм байхыг урд нь хэзээ ч харж байсангүй. Танд зохихгүй байна. Сонсооч, зоригтой бай. Та үргэлж арга олдог байсан. Хэрэв танаас бүгд нүүр буруулсан гэж та бодож байвал... Би танд итгэж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Үгүй энийг яаж зөвтгөж болох юм бэ?
Вит: Тэр охиныг халдварлуулсан. Өөрөөр, тэр эхлээд...
Лика: Чи одоо тэгээд агуу тэгшитгэгч юм уу? Чи... чи ер нь яах гэж... Би чамд хэлсэн ш дээ...
Вит: Би үүнийг хийхийг хүсээгүй. Би өөрийн ухаангүй байсан.
Лика: Чи хүн алсан байна!
Вит: Би муу хүнийг алсан!
Лика: Бүр Чикатило байг. Хүмүүсийг алж болохгүй! Шүүх, шорон, юу ч байж болно. Хүний амь насыг бүрэлгэж болохгүй!
Вит: Тэр Анечкагийн амьдралыг балласныг чи ойлгохгүй байна!
Лика: Үгүй чи тэр Анечкатай бүр... Цагдаад очих хэрэгтэй.
Вит: Би цагдаад очихгүй.
Лика: Тэгвэл би очно. Эсвэл өөрөө чамайг аваачина.
Вит: Чи... хаашаа ч явахгүй. Бас би хаашаа ч явахгүй. Хэн ч, хаашаа ч явахгүй. Би зүгээр л суугаад тайвшраад бид цаашид яахав гэдгээ шийдэх хэрэгтэй. Тийм үү? Тийм үү?!
Лика: Тиймээ.
Вит: Энэ бол шударга ёс. Тэр харгис. Гэхдээ л энэ шударга ёс.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Өдрийн мэнд.
Ева: Намайг хүлээж байгаа.
Алек: Уулзахыг зөвшөөрсөнд баярлалаа.
Ева: Асуудалгүй. А.. Эсвэл ганцхан би мэдэж байна уу?
Алек: Бид бүгдийг ярилцаад шинэ амьдрал эхлүүлэх санаатай.
Ева: Би бодохдоо, ганцхан би чөлөөт харилцааны төлөө.. гэтэл энд.. За тэгээд, аавыг үзэн ядсан сэтгэл, хариугаа авах хүслийн алгасъя. Би та нарт ямар хэрэгтэй?
Кира: Бүр аавыгаа хамгаалах хүсэл алга уу?
Ева: Хүн бүр өөрийнхөө төлөө, тэр намайг тэгж сургасан.
Алек: Гэр бүл ариун зүйл гэж бид боддог, үнэхээр ч хүн бүр өөрийнхөө төлөө. Таныг хохироохыг хүсмээргүй байна.
Ева: Надад санаа зовох хэрэггүй. Надад аав хайран биш байгаа ч, би та нарт туслана гэсэн үг энэ биш.
Кира: Итгээрэй, бид чамд туслах гэж энд байгаа юм.
Алек: Энд танай аав... мөн тэр хэн болохыг мэдэхгүй юм.. Дима хоёрын яриаг бичсэн байгаа.
Ева: Аав намайг Димагийн бизнесээр сольж байгааг би мэднэ.
Кира: Бичлэгийг сонсоод үз.
Ева: Миний цагийг хэмнэчих.
Алек: Саяхны халдлагийг аав чинь зохион байгуулсан.
Ева: Ингээд болсон уу?
Алек: Хэрэв танд хариуд нь юу ч юм хуваалцахыг хүсэхгүй бол.
Ева: Би та нарт хэлсэн, би та нарт туслахгүй.
Кира: Тиймээ, хөөрхий охин.
Алек: Бид ямар нэг хийнэ гэж би бодохгүй байна. Тэд өөрсдөө бие биенээ залгина.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Сайн уу.
Рома: Сайн уу.
Нат: Наташа.
Рома: Роман.
Нат: Ямар замбараагүй юм. Гэрийн эзэн биднийг танилцуулаагүй. Вадим үргэлж л жижиг зүйлийг ч анхаардаггүй байсан. Би Наталья, гэрийн эзэгтэй. Харин та? Энд аяга таваг угаадаг уу?
Рома: Байшингийн аюулгүй байдлыг хянадаг.
Нат: О! Энд аюулгүй биш үү? Бас энд амьдардаг уу?
Рома: Тиймээ.
Нат: Яах гэж? Яг л зочид буудал шиг. Вадим Юрьевич хувийн орон зайг бүр үл тоодог байх нь.
Рома: Магадгүй.
Нат: Харин би байшинтай танилцаж байна. Үйлчлэгч байхгүй нь хачирхалтай. Бүх юм заваан. Та яагаад гэдгийг мэдэх үү?
Рома: Мэдэхгүй.
Нат: Харин бид үүнийг залруулна. Тэр хүүхэдтэй эмэгтэйг бас л харж байдаг уу? Тэр дээр. Онцгүй эмэгтэй.
Рома: Хардаг.
Нат: За, за. За би явлаа. Үргэлжүүлээд байшинтай танилцъя.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: За.
Аня: Чи яагаад утсаа авдаггүй юм бэ?
Вит: Утсаа таксинд мартчихаж, дөнгөж сая авлаа.
Аня: Чамтай, бас Роберттой холбогдож чадахгүй юм. Бүх юм зүгээр үү? Та нар ярилцсан уу?
Вит: Тэгсэн.
Аня: Тэгээд тэр хаа байна?
Вит: Мэдэхгүй ээ. Бид ярилцсан, дараа нь би шууд явсан.
Аня: Хэзээ ярилцсан бэ?
Вит: Өчигдөр.
Аня: Чи өчигдөр таксинаас утсаа авч болоогүй юм уу? Тэгээд, та нар юу ярилцсан бэ? Тэр юу гэсэн?
Вит: Аан... Тэр намайг сонсох шиг болсон. Тэр бүгдийг хэлсэн, тэгээд, түүнд бодох жаахан хугацаа хэрэгтэй гэсэн.
Аня: Тэр юу ойлгосон гэж? Чи түүнд юу гэж хэлсэн?
Вит: Онц гойд юм биш. Анют. Сонс. Харин чиний өгөх гэж байсан шинжилгээний тухайд.
Аня: Би өгчихсөн.
Вит: Тийм үү? Тэгээд яасан?
Аня: Би мэдэхгүй, хариу нь хараахан ирээгүй байгаа. Энэ одоо надад тийм ч чухал биш... Та нар яг зүгээр ярилцсан биз?
Вит: Тиймээ, тийм, бүх юм зүгээр. Хамгийн гол нь, чи шинжилгээний хариу ирэнгүүт юу болсныг надад шууд бичээрэй. За юу?
Аня: Энд шинжилгээ ямар хамаатай юм? Роберт хаана байна?
Вит: Би мэдэхгүй. Би түүн рүү залгая.
Аня: Виталь! Виталь чи...
------------------------------------------------------------------------------------------------
Юль: Та орно уу.
Юрий: Сайн уу, Вадим Юрьевич.
Вад: Өдрийн мэнд.
Юрий: Та ингэхэд... Та уучлалт гуйх байх, зөв үү?
Вад: Зөв.
Юрий: Юльенка, нэг юм санал болгооч.
Юль: Аа, тэгвэл...
Вад: Баярлалаа, би удахгүй. Энэ яаж болохоос шалтгаална.
Юрий: Юльенка, хамгаалалтанд анхааруул, Вадим Юрьевич надтай байна гэдгийг. Юу ч болж мэднэ.
Юль: За.
Юрий: Та эдгэснийг би харж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Тэгээд... чиний зөв байж. Би буруу сонголт хийсэн байна. Лида, би өөрийнхөө хүүхдийг алдсаныг чи мэднэ. Харин энэ... хүнийх ч гэлээ, яагаад ч миний хувьд... Мэдэхгүй байна, энэ утсаар ярих юм биш. Хоёулаа уулзъя. Би санаж байна. Тэнд хүн байна уу? Наталья?
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Роман. Роман?
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Чимээгүй. Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Чимээгүй, чимээгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Юрий: Ингээд болоо юу?
Вад: Миний уучлалтыг хүлээж авсан гэж найдах уу?
Юрий: Өө, энэ уучлалтаа гэж. Үргэлж л ийм байдаг, хүн юу ч юм хийчихээд дараа нь уучлалт гуйдаг. Гэвч энэ үг, үг, зөвхөн үг. Энэ хооронд надад таны намтартай танилцах хугацаа байлаа. Зүгээр л хүн яахаараа өөрийгөө ийм чөлөөтэй гэж мэдэрдэг нь сонирхолтой санагдаад.
Вад: Ямар нэг сонирхолтой юм таарав уу?
Юрий: Үгүй дээ, бусадтай л адилхан. Гэхдээ миний санааг амраадаггүй ганц юм бол дураараа авирлаж болно гэсэн ийм итгэл хүнд хаанаас байдаг байна? Би эмнэлэгийн хүний хувьд, тээгч эхийн асуудал надад үргэлж их сонирхолтой санагддаг. Харин дараа нь би таны хүү эхнэрээс чинь биш харин тээгч эхээс гарсан гэдгийг санаандгүй мэдсэн.
Вад: Та Маринагийн урхинд ямар ч амархан орсон юм. Түүний ярьсан болгонд итгэдэг үү?
Юрий: Үгүй ээ, үгүй, Вадим Юрьевич, би хэнд ч итгэхгүй удаж байна. Гэхдээ мэдээлэл цуглуулдаг. Хүүхэд байхын сониуч.
Вад: Ойлгож байна. Харин би өөрийнхөө мэдлийн хүрээнд таны талаар юм олж мэдсэн. Хэрэв би учир начирыг нь шууд мэдсэн бол мэдээж ийм хүнтэй зууралдахгүй л байх байж.
Юрий: Харамсалтай! Ухаарал ингэж хожимдож ирдэг нь харамсалтай.
Вад: Тиймээ. Харин би зууралдсан. Зууралдаад заваарчихлаа. Би өөрөө заваан юм ухах дургүй, гэтэл тэнд ямар их гээч... Сэжиг бүхий төрийн худалдан авалт, ганц өдрийн компани ч байх шиг. Шинэ МРАй-н оронд хуучин тоног төхөөрөмж. Хэр гүнзгийг ухна тэр хэрээр энэ заваан юмнууд ил гарна. Шал дэмий... Мэдээж би энэ бүхэнтэй дэмий хутгалдаж. Гэхдээ, бүр ийм байсан ч, би иймэрхүү таагүй харилцаанаас ямар нэг ашигтай зүйл олж авсан.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Би одоохондоо чамайг сонсохгүй, харин чамд боломж өгөхөөр шийдлээ. Мэдэхгүй юм, чамайг ус руу шидэх үү? Гэхдээ, энэ чи өөрийгөө зөвтгөж юу хэлэхээс шалтгаална.
Дима: Би өөрийгөө зөвтгөхгүй. Буруутай хүмүүс л тэгдэг. Надад шаардлаггүй. Чи яах гэж тэдэнтэй уулзсан бэ? Хэлж болно доо. Наад флаш дээр чинь юу ч байж болно. Нааш нь өг. Вирус, эсвэл цох байж мэднэ.
Ева: Би тэгж ч бодсон юм. Чамайг сонсох хэрэгтэй байж.
Дима: Тэгвэл сонс. Наана чинь сүртэй юм байхгүй.
Ева: Тийм бол чи юундаа сандарсан юм? Аав яагаад чиний бизнесийг авахаар шийдсэн бэ?
Дима: Яагаад гэвэл, би судлаад бодитой зүйл санал болгож байна гэдгээ мэдсэн.
Ева: Биш ээ. Нэг л юм өөрчлөгдөж. Та нар наймаалцсан, ямар нэг юм солилцсон гэж чи яриад байсан. Харин буудлага? Бас л аав, тийм үү?
Дима: Би мэдэхгүй. Би түүнд таамаглал дэвшүүлсэн.
Ева: Хариуд нь тэр чамд хамтрах санал тавьсан уу?
Дима: За, болно, болно. Энэ хоорондоо холбоогүй зүйлс. Тэр чамайг хамгаалж, намайг ийм балай юм ярихыг хүсээгүй юм.
Ева: Түүний хариуд чи хүссэн зүйлээ авсан. Чи зүгээр л хөгийн карьер хөөгч!
Дима: Харин чи намайг үүнийг үгүйсгэнэ гэж бодсон уу? Үгүй ээ. Би карьер хөөгч. Зүгээр л чиний, бас миний карьер хоорондоо "адил тэнцүү" гэж бүү бод. Чи бид хоёрын явдал... Сонс, ер нь бол би чамаас л болж ажлаа алдсан. Бас тэр новшийн уузалтаас болсон.
Ева: Чамд сонголт байгаагүй.
Дима: Сонголт үргэлж байдаг. Гэхдээ би үүнийг чиний төлөө хийсэн.
Ева: За боль, би аавын хандлагыг таньж байна.
Дима: Тиймээ. Би яг түүнтэй адилхан. Чи л намайг сонгосон ш д. Ийм болохоор нь чи намайг сонгосон, яагаад гэвэл, би яг аавтай адилхан. Энэ цэвэр сэтгэл зүйн асуудал. Эмэгтэйчүүд үргэлж ингэж байдаг. Тэр тусмаа, би аавтай чинь адилхан байх чамд таалагддаг. Яагаад гэхээр, чи өөрөө тийм. Харин энэ надад таалагддаг. Ийм болоод л бид хамт байдаг байх. Ева, надад флашийг өгчих. Тэгвэл бүгдэд нь өлзийтэй байх болно.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Москва орчимд миний эгчийн зуслангийн байшин байдаг. Эгч одоо хотод байгаа, байшинд нь хэн ч амьдардаггүй.
Вит: Тэнд аюулгүй юу?
Лика: Би найзтайгаа хамт долоо хоног тэнд ажиллана гэж хэлсэн. Эгч ирэхгүй, байшин миний мэдэлд.
Вит: Чамд баярлалаа. Маш их баярлалаа.
Лика: Зүгээр ээ.
Вит: Би яагаад шууд л чиний үгэнд орсонгүй вэ?
Лика: Тиймээ. Хэдийн хожимдсон. Алив, бэлд.
Вит: Үгүй ээ, амьдрал надад чамаар дамжуулан хоёр дахь боломж өгсөнийг би шууд л ойлгох ёстой байж.
Лика: Одоо боль, би уянгын хайлалд дургүй.
Вит: Нээрэн шүү, үнэн. Чи надтай явна биз дээ?
Лика: Үгүй, би зөвхөн чамайг хүргэж өгнө.
Вит: Гуйя, чи надад маш хэрэгтэй.
Лика: Виталь.
Вит: Тэг л дээ, би чамаас гуйя.
Лика: Виталь! Чи намайг огт мэдэхгүй.
Вит: Яагаад?
Лика: Чи ядаж ганц удаа чи хэн бэ гэж асуусан уу? Би юу хийдэг, амьдралаа яаж залгуулдагийг асуусан уу?
Вит: Надад зөндөө мөнгө байгаа. Надад маш их мөнгө өгсөн. Одоо чи бид хоёр хамтдаа юу хүссэнээрээ амьдарч болно.
------------------------------------------------------------------------------------------------
Макс: Чи Аня юу?
Аня: Хэн асууж байна?
Макс: Роберт хаана байна?
Аня: Би мэдэхгүй.
Макс: Бүтэн нэг хоног холбоо барьсангүй.
Аня: Надад ч гэсэн хариулахгүй байна, тэгээд л би ирлээ.
Макс: Залгасан уу?
Аня: Тэнд хэн ч алга.
Макс: Чи жирэмсэн, энэ тэр юм сэдсэн гэсэн. Чи энэ шалтгаанаар уу?
Аня: Би сэдээгүй. Бид хоёр ярилцаад надтай хамт эмнэлэг явна гэж амласан, харин дараа нь...
Макс: Дараа нь юу гэж?
Аня: Дараа нь алга болсон. Тэр яасныг би мэдэхгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Макс: Анд аа? Анд аа, чи энд байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Саша? Чи дотор байгааг би мэднэ. Түгжчихээд гарч ирэхгүй юм. Битгий ай, би онгойлгохгүй. Зүгээр л сануулъя, би урд нь онгойлгосон.
Саша: Чамд юу хэрэгтэй вэ?
Нат: Хоёулаа ярилцах уу?
Саша: Яриач.
Нат: Чи энд бүр эзэн суужээ. Би өөрийгөө эзэгтэй гэж ер мэдрэхгүй байна.
Саша: Яриач.
Нат: Би чиний нүдийг хармаар байна. Хүмүүс юу хүсч байгааг би маш сайн хардаг. Тиймээс чиний юу хүсч байгааг мэдэх юм шиг байна. Би чамд хэрэгтэй тэр зүйлийг өгч чадна.
Саша: Үүнд маш их эргэлзэж байна.
Нат: Харин чи олзлогдсон юм шиг ингээд цоожтой суух нь дээр гэж бодож байна уу? Чи өөр юм мөрөөддөг юм шиг надад санагдсан. Би чамд эрх чөлөө өгч чадна. Зүгээр л өгнө. Ямар ч болзолгүйгээр. Хоёулаа ярилцъя.
Саша: Чи миний хүүхдэд ойртохыг би хүсэхгүй байна.
Нат: Ойлгож байна. Еваг төрөхөд би өөрөө тийм байсан. Хэнийг ч ойртуулдаггүй байлаа. Би асрагч эхийг явуулж зөв юм хийсэн байх нь. Алив, ярилцъя, гэрт хэн ч байхгүй.
Саша: Харин Роман?
Нат: Биднийг ярилцахад хэн ч саад болохгүй тулд би түүнийг дэлгүүр явуулсан. Шударгаар эмэгтэй хүн шиг ярилцъя.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Тэнд таксины жолооч будилсан бололтой. Тосож очъё.
Вит: Би машинаараа явна.
Лика: Юу? Чиний машинд юу байгаа юм? Виталя?
Вит: Хоёулаа зүгээр л явцгаая.
Лика: Машинд юу байгаа вэ?
Вит: Чи бариад яв.
Лика: Хараал идсэн машинд юу байгаа юм?
Вит: Бид очоод би нэг нууцхан газар олоод өөрөө бүгдийг нь хийнэ.
Лика: Тэр тээшинд байгаа юу?
Вит: Зүгээр л хоёулаа явцгаая.
Лика: Дахиад сюрпризүүд байна уу?
Вит: Байхгүй, амлая. Зүгээр л эндээс одоохон явцгаая. Би чамаас гуйя, тэг л дээ.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Чи тайвшир. Үгүй бол илэн далангүй яриа болохгүй.
Саша: Ярих гэснээ ярилцъя.
Нат: Чи намайг галзуу хүн шиг бодож ярилцахыг би хүсэхгүй.
Саша: Та эрүүл үү?
Нат: Харамсалтай нь, эмнэлэгийн бичиг үзүүлж чадахгүй. Харин эмээ уусан. Битгий ай. Би хүүхдийг оролдохгүй. Миний харснаар, чи өөрөө өөрийгөө хамгаалж чадна. Чи Вадимтай ямар холбоотой?
Саша: Юу ч байхгүй.
Нат: Тэгвэл яах гэж энд байдаг юм?
Саша: Сонс, яриа мухардалд орчихлоо. Энэ тухай нөхөртэйгээ ярь. Би энд хүүхдийнхээ төлөө байгаа.
Нат: Марина хэлэхдээ, хүүхэд түүнийх биш, харин чинийх гэсэн. Бас...
Саша: Тэр минийх.
Нат: Чинийх, мөн Вадимынх байх нь. Гэтэл чи Вадимтай холбоогүй. Сонирхолтой!
Саша: Тийм л болж байна.
Нат: Тэгвэл чамайг энд юу саатуулдаг вэ?
Саша: Сонсооч, чи нөхрийнхөө тухай юу санадагийг би мэдэхгүй. Харин хүүхэд минийх, бас миний зөвшөөрөлгүйгээр. Үүнийг шүүхээр явж заалдах гэсэн бүх оролдлогуудыг танай нөхөр хаасан. Энд хүүхдийнхээ дэргэд байх цорын ганц боломж нь энэ.
Нат: Вадим, Вадим. Цаг явсаар, харин түүний эрх мэдэлд дуртай нь өөрчлөгдөхгүй юм. Чи өрөвдмөөр гэдэг нь.
Саша: Чи намайг өрөвдөг гэсэндээ би ингэж яриагүй.
Нат: Тэгэхээр, чи Вадимгүйгээр хүүхэдтэйгээ хамт байхыг хүсдэг байх нь ээ? Тэгвэл чамд юу саад болж байна?
Саша: Тэр олоод буцааж авчирна.
Нат: О! Тэгэхгүй! Би чамд амлая. Би одоо ирсэн, тэр бид хоёр шинээр амьдрана, харин тэр чамайг бүр санах ч үгүй.
Саша: За боллоо. Ярилаа, хангалттай.
Нат: Би тоглоогүй! Хүүхдээ бэлд, юмаа цуглуул, тэгээд яв. Яагаад гэвэл, хэрэв чи үүнийг хийхгүй бол дараа нь чи буруу сонголт хийсэндээ харамсах болно. Тэгээд би чамаас ямар ч хариу нэхэлгүйгээр яваач гэж хэлснийг чи маш удаан санах болно.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: За.
Аня: Чи түүнийг яасан бэ?
Вит: Хэнийг?
Аня: Виталь, боль. Бид Робертын өрөөнд байна, энд хаа сайгүй цус.
Вит: Анечка, сонс.
Аня: Чи тэрийг яасан юм бэ?
Вит: Үүнийг тайлбарлах маш хэцүү. Хэсэг хугацаа өнгөрсний дараа...
Аня: Чи бол араатан.
Вит: Анечка, би... Чи юу мэдэрч байгааг би ойлгож байна, гэхдээ итгэ, би... бүх юм чиний бодсон шиг биш. Ань. Ань! Ань!
Макс: Юу болоод байна? Роберт хаана байна?
Аня: Би мэдэхгүй.
Макс: Чи сая хэнтэй ярьсан бэ?
Аня: Хэнтэй ч биш.
Макс: Чи өнгөрсөн. Чи яалт ч үгүй өнгөрсөн.
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Миний туршлагаар бол, баярлуулах гэж ийм уулзалтыг товлодоггүй дээ.
Вад: Фёдор Сергеевич, бидний өчигдөрийн яриа, мөн таны надад үзүүлсэн тусламж, итгэл үзүүлсэнд би баярлалаа гэж хэлэх ёстой.
Фёд: Чи алдахаар төлөвлөж байгаа зүйл.
Вад: Би бүх зүйлийг бодолцож үзсэн, бүх оролцогчид бүр илүү сэтгэл хангалуун үлдэх байх. Би тантай уулзахын тулд яах гэж энд ирснээ танд танилцуулъя, тэгвэл та байдлын бүхэлд нь ойлгох болно. Миний албан тушаалыг Алексей авна. Тэр системийн хүн, найдвартай, тоглоомын дүрмийг мэддэг. Энэ албан тушаалын төлөө тэр таны бүрэн мэдэлд, учир нь та түүнийг ажилд нь буцааж авсан. Харин Евагийн активын хувьд, тэднийг шилжүүлж өгөх шаардлаггүй, учир нь Алексей хүчний байгууллагтай холбох хэлхээ холбоо болно, тэд түүнээс уучлалт гуйх ёстой.
Фёд: Чи намайг чадлаа. Намайг томилогдохын өмнө хэрэггүй шуугиан дэгдээх нь.
Вад: Тийм шуугиан, Фёдор Сергеевич, зөвхөн танд л ашигтай. Та системийг цэвэрлэнэ, бүр өөрийнхөө хүмүүсийг ч хайрлахгүй. Энэ. Энд бүх юм над дээр, хэрэг болж мэдэх бүх юм. Энэ танд байгааг би мэднэ, зүгээр л юмыг яаж мэдэхэв.
Фёд: Харин чамд үүнээс ямар ашиг байна?
Вад: Тайван байдал. Таны зөв байсан. Эмэгтэйчүүд миний амьдралд... тэд зөндөө, ажил ч гэсэн зөндөө. Гэхдээ би сонголтоо хийсэн, хувьцааны ашиг бүгдэд нь таалагдана гэж үзэж байна. Харин та бид хоёрын бизнес төлөвлөгөөний хувд, тэр хүчинтэй хэвээрээ. Миний хүмүүс үүн дээр ажиллана, мөн мэдээж таны оновчтой удирдлага дор. Хэдэн өдрийн дараа миний туслах тантай ярина, энд ердөө хоёр гуравхан гарын үсэн үлдсэн. Бас нэг юм. Фёдор Сергеевич, бид хоёрын өчигдөрийн яриа надад нэн тэргүүнд байх зүйлсээ цэгцэлхэд тусалсан. Эцэст нь бүх юмны төлөө би танд талархаж байна гэдгээ хэлэх ёстой. Бүхний төлөө. Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Одоохон, хүү минь, тайвшир. Жаахан тэвччих. Удахгүй явлаа. Бүх юм сайхан болно.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Ингэсэн нь дээр, итгээрэй. Уучлаарай, үнэхээр ингэсэн нь бүгдэд нь дээр. Виталь!
Эр: Зогс, буудлаа!
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Роман ирээгүй л байна уу?
Нат: Тэнд худалдан авах маш их жагсаалт байгаа. Чи зөв сонголт хийсэнд би баяртай байна. Харин илүү асуулт хэрэггүй.
Ева: Яасан, бүгд цугласан уу?
Мари: Бидэнд ярилцах зарим юм байгаа.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home