Тээгч эх 3 – р бүлэг
48:43 мин
Дүрүүд:
Эр:
Фёдор Сергеевич сайд
Вадим орлогч сайд
Виталий
Дима
Глеб
Александр
Роберт
Юрий Валерьевич
+Эмч
Эм:
Саша
Аня Сашагийн охин
Марина
Ева Вадимын охин
Лида Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч
Люся Хүүхэд асрагч
Ээж Маринагийн ээж
Лика
Наташа Вадимын экс эхнэр
+Эм – 1-2
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 6–Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Глеб: Баримт хаанаас ирснийг би одоо тодруулъя.
Вад: Эмч юу гэсэн?
Глеб: Тэр одоохондоо өвчтөнүүдтэй ажиллаж байна.
Вад: Хэрэв цаашид ажлаа хиймээр байвал бидэнтэй ажиллаг.
Глеб: Өвчтөний түүх нь эмнэлэгт, түүнийг эмнэлэгээс гаргаагүй байна.
Вад: Марина чамтай холбогдсон уу?
Глеб: Тэр дахиад л мөнгө хүсч байна уу?
Вад: Түүнтэй дахиж ямар ч наймаа байхгүй. Баримтыг ол, харин би бүгдийг зохицуулна. Алив, хурдал.
------------------------------------------------------------------------------------------------
Люся: Александра? Александра? Александра? Александра? Александра? Харин хэн энд хашхираад байна? Чи яагаад уйлдаг билээ? Харин биднийг хэн ч орхиогүй, биднийг хэн ч орхиогүй ээ. Биднийг хэн ч орхиогүй. Тиймээ, бүх юм зүгээр. Бүх юм зүгээр.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Янз бүрийн сайтуудад ингэж харагдах болно. Техникийн бүх асуудлууд нь минийх. Богино бичлэгийг бүтэн бичлэгийн холбоостой нь хамт хаа нэгтэй оруулбал дараа нь шууд бүтнээр нь үзэж болно.
Ээж: Хэд болох вэ?
Эр: Сая.
Над: Ямар үнэтэй юм!
Эр: Бүх юм бэлэн. Байршуулах, хөдөлгөөн оруулах гээд.
Ээж: Энийг зөвхөн сүлжээнд цацна.
Эр: Оруулна, бас устгана. Энэ хүн бүхэнд таалагдахгүй гэж би ойлгосон.
Нат: Яагаад? Онцгүй юу?
Эр: Өөрөөр... Блоклож эхлэнэ, тиймээс хэдэн ч удаа дахиж оруулах хэрэгтэй болно. Хаа нэгтээ толь ашиглана, хаа нэгтээ өөр юу ч юм. Би та нарт баахан юм хэлж чадна, та нарт хэрэгтэй юу?
Ээж: Мөнгө өгнө.
Эр: Хэсэгчилэхгүй, шилжүүлэхгүй, бэлнээр.
Ээж: Би чамайг сонссон. Бид чамтай холбогдоно.
Эр: Ойлголоо.
Нат: Бидэнд тийм их мөнгө бий юу?
Ээж: Санаа зоволтгүй. Марина мөнгө олно.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Баяртай. Бид Сухаревка руу өглөөний цайнд явлаа. Явах уу?
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Ийм эрт ямар алмас нь залгадаг байна аа? Энэ яагаад надад байгаа юм?
Вит: Яагаад гэвэл бүх розеткууд чиний талд.
Лика: Өөрийнхдөө розетка хийгээч, чи гэртээ эр хүн үү, биш үү?
Вит: Байна уу.
Инна: Виталий? Өглөөний мэнд. Би Анягийн ангийн багш Инна Игоревна байна. Бид өчигдөр уулзсан даа.
Вит: Тиймээ, сайн уу.
Инна: Танд тохиромжгүй байна уу? Хүүхдийг чинь сэрээчихсэн үү? Уучлаарай.
Лика: Ер нь бол жаалыг сэрээчихсэн, тиймээ.
Вит: Чшш-чшш! Үгүй ээ, санаа зоволтгүй, ярь.
Инна: Хэрэв ямар нэг юм бишдвэл мэдэгдээрэй гэж та хэлсэн. Гэтэл Аня өнөөдөр сургуульдаа ирсэнгүй, тиймээс би зүгээр байгаа даа гэж бодлоо. Аня урьдчилж хэлээгүй, та ч гэсэн.
Вит: А...А! Тиймээ, уучлаарай, бүх юм хэвийн. Бүр толгойноос арчигдаж. Танд анхааруулж хэлэхээ мартсанд уучлаарай. Зүгээр л бидэнд Анечкагийн тусламж хэрэгтэй болоод, тэгээд бид... Санаа зоволтгүй, бид танд мэдэгдэж амжаагүйд дахин уучлаарай.
Инна: За зүгээр ээ, байх зүйл. За, ойлголоо, одоо би тайвширлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Вит: Бид сайн байгаа. Танд ч гэсэн, өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Инна: Төвөг удаж түгшээсэнд уучлаарай.
Лика: Дахиад л Анечка юу?
------------------------------------------------------------------------------------------------
Эм /радиогоор/: Болгоомжлоорой, хаалга хаагдаж байна. Дараагийн өртөө...
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Анют, цаг боллоо, эмч биднийг хүлээж байна.
Аня: Хүлээж байг. Тэр ирнэ гэж амласан.
Эм: Тэр машинтай яваа байх.
Аня: Энд уулзана гэж тохирсон юм.
Эм: Хоцорч байж болно. Боломжоороо ирэх биз. Тэртээ тэргүй тэр бидэнд хэрэггүй. Дараа нь хамт суугаад ярилцъя.
Аня: Тэр амласан.
Эм /оператор/: Хэрэглэгч түр холбогдох боломжгүй. Дараа дахин залгана уу.
Эм: Анюта, явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Хэрэв хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бол мэдээж халдвар авах магадлал нэг дахин өндөр.
Роб: Хэрэв шинжилгээний хариу эерэг гарвал яах ёстой вэ?
Эмч: Чи эхлээд шинжилгээгээ өг. Юунд суугаад, бодоод, шаналдаг юм? Хэрэв энэ ганц удаа бол...
Роб: Ганц ч биш.
Эмч: Шинжилгээ өг. Нэр нууцалж хийнэ. Энэ аймшигтай сонсогдож байгааг би мэднэ, гэхдээ хэрэв энэ... Түүнийг зохицуулж болно. Эм ердийн амьдралын хэв маягаар амьдрах боломж өгдөг. Би зөв ойлгосон уу, чамтай хамт ирсэн тэр хамтрагч эмэгтэйн тухай яригдаагүй биз дээ?
Роб: Зөв.
Эмч: Түүнд анхааруул. Бас бусдад нь, хэрэв байгаа бол. Нэрээ нууцалж болох ч тэд аюулд орсон байж мэднэ. Энэ чиний үүрэг. Эрт илрүүлж, хяналтанд орж, эмчилгээг эхлүүлбэл тэр тусмаа сайн.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Хамгийн тохиромжтой газар.
Кира: Надад цаг бага байгаа, дэмий үрмээргүй байна. Гэхдээ чи битгий ай. Би нулимс урсгах гээгүй. Чи наашаа ирэх замдаа юу бодож байсныг би төсөөлчихлөө.
Вад: Би юу ч бодоогүй. Түүнээс гадна, би уучлалт гуйх ёстой гэж үзэж байна. Салж сурах хэрэгтэй. Харин утсаар уучлалт гуйх нь буруу.
Кира: Өөрт ирэх шийтгэлдээ санаа зовсон уу, эсвэл юу сэдэв?
Вад: Үгүй би...
Кира: Энэ угаасаа ямар ч ач холбогдолгүй зүйл. Бид хоёр учирсан, яагаад гэвэл, чиний ар хударгаар зарим нэг сонирхолтой юм бэлтгэж байгааг чи мэдээсэй гэсэндээ тэр.
Вад: Тэгвэл, туслах ийм хүсэл хаанаас гарав?
Кира: Чи чинь живдэггүй, Вадим. Жинхэнэ өөдгүй новш. Ямар ч нөхцөлд хөвж гарч ирдэг. Тиймээс, би бүгдийг наантай цаантай бодож үзээд чиний талд үлдэхийг хүсч байгааг ойлгосон. Түүнээс гадна, би зүгээр нэг мэдээллэгч биш, яг үнэндээ, би чамд санаа тавьдаг. Би одоо ганцаараа, дээр нь би хүүхэдтэй.
Вад: Ярь, би сонсъё.
Кира: Товчхондоо, миний Лёша чамайг тайван орхих бодолгүй байгаа. Тэр хариугаа авахыг хүсдэг. Үүнийг яаж хийхээ судалдаг. Бид нөгөө хэнтэй... Диматай уулзсан. Тэр охины чинь найз залуу, нөхөр ч юм уу, би мэдэхгүй. Харин тэр “үгүй” гэж хэлээгүй.
Вад: Баярлалаа, би ойлголоо.
Кира: Харин одоо бод, чи надад яаж талархах вэ? Өмнөх шиг бол яасан ч бүтэхгүй. Би чиний өвөрт дахиж орохгүй. Түргэл, миний шалавчнуудыг бас угаана.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Өглөөний мэнд.
Лида: Мэнд.
Рома: Хүнсний жагсаалт уу? Одоо л нэг ярилцъя.
Лида: Юу гээч, чи бид хоёр насанд хүрсэн хүмүүс, юу хүсдэгээ мэддэг гэж би бодсон. Арай залуу насандаа ихэвчлэн ажлаар халхавчилдаг. Амбиц ихтэй, би мэдэхгүй юм, нүд нь гялалзаад л. Үнэнээ хэлье, чи намайг гайхшруулсан.
Рома: Чи хүүхэдтэй хардаад байна уу?
Лида: Миний санахын, чиний ажил Александра.
Рома: Түүнтэй хамаагүй ш дээ.
Лида: Тиймээ, мэдээж үгүй. Чиний сонголт. Чи тэдний санал болгосон бүхнийг маш амархан зөвшөөрсөн. Тэгвэл ирээдүйд намайг сонгохгүй ээ гэсэн үг.
Рома: Чи мэдэж байгаа...
Лида: Мэдээж, мэднэ, мэднэ. Мэднэ, ойлгож байгаа. Ингэхэд миний юу хэлснийг чи ойлгосон уу?
Саша: Роман, та намайг хүргэж өгөх хэрэгтэй байна. Роман?
Лида: Аа... Тэр хараахан сэрээгүй байна. Хувцасла, тэр таван минутын дараа бэлэн болно.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Би Еватай хамт байлаа, бүх юм хяналтанд. Ярилцлаа, тайвшрууллаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Чи бүгдийг Алексейд хэлсэн үү?
Дима: Та ямар чөтгөрөө хийж байна аа?
Вад: Чи яах гэж түүнтэй уулзсан? Наташа эмнэлэгээс яаж гарсан бэ?
Дима: Би үүнд ер хамаагүй. Нээрэн шүү.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Тэгэхээр, чамд надаас ганцхан секс хэрэгтэй байсан уу?
Вит: А... Үгүй дээ, би зүгээр л... Чамайг сэрээхийг хүсээгүй юм. Ер нь тэгээд, секс... энэ... Шуудхан хэлэхэд, бид хоёр дурлалцаж байгаа юм шиг санагдсан.
Лика: Зүрхийг шархлуулагч дахиад моод болсон уу?
Вит: Лик, би тоглоогүй.
Лика: Харин чи... өөрийн биш охиныг дахиад л аврах уу? Бас дахиад чамаас хэн ч гуйгаагүй биз? Тэгвэл бид секс л хийж байгаа юм байна. Дурлах хэмжээнд хараахан очоогүй байх нь.
Вит: Яагаад?
Лика: Яагаад гэхээр, чиний толгойд тэр Саша байгаа цагт чи надтай хамт биш.
Вит: Тэр миний толгойд байхгүй.
Лика: Тиймээ, тийм. Миний бодлоор, тэр чамаас уучлалт гуйх хүртэл чи тайвшрахгүй биз.
Вит: Надад түүний уучлалт хэрэггүй.
Лика: Тэгвэл түүнтэй яриад охиных нь юу ч юм болохгүй байгааг хэлээч. Яг хуучин найз шиг бай, харин тэр учрыг нь олно биз. Би яг энэ тухай л ярьсан. Хэрэв буцаж ирэхэд чинь хаалга шинэ цоожтой байвал сануулсан гэж ойлго.
Вит: Лика.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Энэ нээрэн үү?
Дима: Худлаа ярих шалтгаан?
Вад: Сая хувилбар бий.
Дима: Гэвч би худлаа хэлээгүй.
Ева: Гэхдээ чи тэдэнтэй уулзсан уу?
Дима: Тэд өөрсдөд нь ажиллах санал тавьж, харин би татгалзсан.
Вад: Эсвэл зөвшөөрсөн.
Дима: Зөвшөөрөөд тантай хамт бизнесээ хуваалцахаар шийдсэн. Харин чамд гэрлэх санал тавих гэсэн.
Вад: Гэр бүлд шургалах – энэ түүний төлөвлөгөө байж.
Ева: Маш сайн төлөвлөгөө.
Дима: Юу? Юун төлөвлөгөө? Дахиад нэг хэлье. Надад ямар ч төлөвлөгөө байгаагүй, тэр тусмаа хувийн амьдралын. Харин чи л хамгийн анх гэрлэх санал тавьсан. Би ойлгосон, чи түүнийг уурлуулахыг хүссэн, гэхдээ... Би мэднэ, бид бэлэн, тиймээс... Ийм байна. Алексей, Кира хоёрын хувьд. Би татгалзсан. Үүнийг шалгаж болно. Би тэр хэцүү юмаар дахиж тоглохоо больсон. Би хэвийн амьдрал хүсч байна. Би бизнес, байшин, гэр бүлтэй болмоор байна.
Вад: Наташагийн алга болсонтой ямар ч хамаагүй гэж чи хэлэх гэсэн үү?
Дима: Би дөнгөж сая танаас мэдсэн.
Вад: Бас маш тайван хүлээж авсан.
Дима: Тэр үед та тийм байсан шиг.
Вад: Ямар санал байна?
Ева: Зогс. Зөвхөн миний санал байх ёстой. Та нар миний ардуур хангалттай юм хийж, бужигнуулсан байна.
Вад: Чи чадахгүй, тэнд...
Ева: Харханцар миний дуусгаагүй ажил.
Вад: Хэрэв энэ Марина бол би шийднэ.
Ева: Чамд маш олон боломжууд байсан. Та нар бүгдийг мөнгөөр шийддэг, тэгвэл, энэ хэзээ ч дуусахгүй гэсэн үг.
Дима: Вадим Юрьевичийн зөв, бид чадах байсан...
Ева: Намайг буудсан тэр хүнийг бид олж чадах байсан. Эцэст нь тэр дараагийн алхамаа хийх хүртэл нь хүлээсэн. Надад саад болох хэрэггүй. Энэ бол надад туслах хэрэггүй гэсэн үг.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Тэр биш үү?
Аня: Үгүй ээ.
Эм: Дээр болсонгүй юу?
Аня: Би жирэмсэн байхаа больчихсон уу?
Эм: Бид шинжилгээний хариуг хараахан мэдэхгүй байна. Гэхдээ ихэвчлэн сэтгэл зүйн хувьд жаахан тийм байдаг, аяандаа тайвширдаг юм. Харин Робертын хувьд... тэд бүгдээрээ хулчгарууд, Ань.
Аня: Тиймээ, би хэдийн сонссон. Үүнээс болж сайжирсангүй.
Эм: Гэхдээ маш хэцүү байх ёсгүй. Би итгэж байна, тэр буцаад ирнэ. Бодно, тайвширна, тэгээд буцаад ирнэ. Харин чи мэдрэлийн эсүүдээ дахиж сэргээхгүй, тиймээс ямар хэрэг байна?
Аня: Би хариулах уу?
Эм: Тэгэлгүй яахав.
Аня: За.
Роб: Сайн уу. Уулзаж болох уу?
Аня: Уг санаагаар бол аль хэдийн байсан.
Роб: Тиймээ, саналаа, уучлаарай. Тийм л болчихлоо. Хагас цагийн дараа чадах уу?
Аня: Би ганцаараа очихгүй.
Роб: Чи хэнтэй ирэх юм?
Аня: Нэг танилтайгаа.
Роб: Үгүй ээ, Ань, ганцаараа. Яриа... Нэг үгээр, чи ганцаараа байх хэрэгтэй. Тохирох уу?
Аня: За.
Роб: Би хаяг явуулна.
Аня: Тэгээд яахав, болсон уу, би явж болох уу?
Эм: Хэрэв тэр залгавал чи надад хэлнэ биз дээ? Би уулзалтанд байлцвал хоёуланд чинь тус болно. Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Би дахиж түүн дээр очихгүй. Намайг доромжлохоо болиоч. Ер нь чи өөрөө очиж гуйхгүй юм уу?
Ээж: Намайг айлгах гэсний хэрэггүй, би өөрийнхөө хэдийн гуйчихсан.
Мари: Тэр бүгд буцаж ирнэ. Тэгэхээр, би түүний төлөө Вадимаас хэдийг нэхэх вэ? Чөтгөр гэж! Тэд гэнэт түүнийг хайхаа больчихгүй байгаа?
Ээж: Энэ харин ч сайн, гэнэтийн юм болно. Харин мөнгө гуйж болохгүй.
Мари: Ойлгосонгүй?
Ээж: Нэгд, тэр мэхэлж мэднэ. Хоёрт, мөнгө дуусна, өшөө авах хүсэл хэвээрээ л үлдэнэ. Түүнийг зүгээр л хумхийн тоос болгох хэрэгтэй.
Мари: Мөөн, гайхалтай. Ядуугаараа үхнэ, гэхдээ өшөөгөө авч чадсан аз жаргалтайгаар.
Ээж: Мөнгөө өөр аргаар буцааж ав. Ток шоу, ярилцлага, сайдтай гэрлэх ямар хэцүү байсан тухай ном бич.
Нат: Би өрөөнөөсөө мөнгө оллоо. Бид цуглуулна.
Мари: Хэрэв тэр намайг хумхийн тоос болговол яахав?
Ээж: Тийм юм болохгүй. Ил болгосон бичлэг чиний хамгаалалт, энэ олны хүртээл болонгуут чи санаа зовох юмгүй болно.
Мари: Хэн байна? Ямар учрал вэ? Сайн уу.
Ева: Ээж танайд байна уу?
Мари: Чиний хүмүүжил надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Чи ядаж мэндэлмээр юм.
Ева: Би асуугаад байна, ээж чамтай байна уу?
Мари: Бодоод үзье. Э-э-э.. А! Тиймээ. Та нарын галзуугийн эмнэлэгт хориод дараа нь мартсан тэр хүн байх аа? Яагаад гэнэт санав?
Ева: Уулзаад чи юу хүссэнээ хэлэх санал тавъя.
Мари: Үгүй ээ.
Ева: Энэ миний санаачлага, аав мэдэхгүй байгаа.
Мари: Вадим мэдэхгүй ээ? Битгий инээд хүргэ.
Ева: Тэр алга болсныг мэдсэн, гэхдээ миний дуудлагын биш. Би уулзах санал тавьж байна, зөвхөн чи бас би.
Мари: Надад нэг л аймаар. Чи бид хоёр уулзах бүрт... чи намайг нэг бол цохих гэдэг, бүр алахыг хүсдэг.
Ева: Ээж чамд байгаа цагт энэ талаар санаа зовох хэрэггүй.
Мари: Тэр манайд байгаа гэж хэн чамд хэлсэн?
Ева: Эмч хэн авсныг дүрсэлж хэлсэн.
Мари: Сонирхолтой. Тэгээд хүмүүс намайг яаж дүрслэв?
Ева: Би өлөгчин гэдэг үгээр нь ойлгосон.
Мари: За яахав, би удахгүй чамд хаяг явуулна, хүлээж бай.
Ева: Алив бушуул.
Мари: Чи одоо ингэж ярихдаа итгэлтэй байна уу?
Ева: Би уулзах газар, цагтай мессежийг хүлээж байна.
Мари: Сайн байна, хурдан сурч байна. Ямартай ч би чамайг хүмүүжүүлэх ёстой байж, харав уу, ямар сайн болсныг...
------------------------------------------------------------------------------------------------
Юрий: Би бичиж авсан. Тэгээд хурдлуулахын тулд ажилтнуудад дамжуулъя. Харин та ямар ч байсан албан ёсны хүсэлтээ ирүүлээрэй.
Эр: Тиймээ, тэгэлгүй яахав. Бас нэг хүсэлт байна, Юрий Валерьевич... Юрий Валерьевич?
Юрий: Надад нарийн бичиг байсан санагдах юм. Би эргээд залгая. За, за, суугаач.
Вад: Баярлалаа, би удахгүй. Цай, кофеноос бас татгалзана.
Юрий: Би юугаар тусалж чадах вэ? Хэрэв та хөлний тухайд бол арай доогуур өрөөнд хандаж болно.
Вад: Би миний эхнэр эмнэлэгээс алга болсон талаар явна.
Юрий: Ойлго, би улс даяар бүх өвчтөнүүдтэй ажилладаг. Илүү тодорхой мэдээлэл хэрэгтэй.
Вад: Та намайг хэн гэдгийг мэднэ. Мөн миний экс эхнэр хэн гэдгийг. Бас түүний өмнөх хэн байсныг ч мэддэг бололтой.
Юрий: Та эхнэрүүдийг үржүүлжээ, Вадим Юрьевич. Тиймээ, би үнэхээр ч таны тухай зарим юмыг мэднэ. Мөн та чухам аль эхнэрийг ярьж байгааг санах шиг боллоо. Бүр тэр аль эмнэлэгт байгааг.
Вад: Байсан. Тэндээс түүнийг хууль бусаар хулгайлсан.
Юрий: Харин түүнийг хуулийн дагуу хэвтүүлсэн үү? Би зарим нэг баримтуудтай танилцсан. Тэнд урьдчилсан нөхцөл байгаагүй. Тэнд таны албан тушаал нөлөөлсөн бололтой.
Вад: Түүнийг алга болсны дараа таных ч гэсэн нөлөөлсөн бололтой. Би үүнийг зүгээр орхихгүй.
Юрий: Уучлалт хүсье. Сая энэ сүрдүүлэг байсан уу?
Вад: Миний ойлгосноор, та туслах бодолгүй байна уу?
Юрий: Тэгвэл ийм байна, миний үл таних хүндэт хүн гуай. Та миний өрөөнд дайрч орж ирээд намайг буруутгаж, сүрдүүллээ. Яасан гэж би туслах вэ? Хэрэв та эмэгтэйчүүдтэй харьцаж чаддаггүй юм бол надад энэ хамаагүй. Та өөр мэргэжилтэнд ханд.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Тантай хамт явах уу?
Саша: Би зөв юм хийж үү?
Рома: Та тэдэнд юу хэлж, эсвэл юу мэдмээр байгааг би мэдэхгүй.
Саша: Тиймээ, би өөрөө ч мэдэхгүй байна.
Рома: Тийм бол харамсахгүйн тулд хийх хэрэггүй байж мэднэ.
Саша: Эсвэл хийгээгүй дээ харамсана.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Надад үнэнээ хэлэх эвгүй юм, одоо мөнгө жаахан тиймхэн. Чи дайлна биз дээ?
Ева: Хоёр дахь аа захиалж болно.
Мари: Энэ хоёр дахь нь.
Ева: За, алив, ярь. Яах гэж хулгайлсан, үүний төлөө юу хүссэн юм?
Мари: Аан гээч, амттай юм. Ингэхэд бусдыг нь хүлээе.
Ева: Чи ганцаараа гэж хэлсэн.
Мари: Би Вадимгүй гэж хэлсэн. Гэхдээ санаа зоволтгүй, би чамайг гонсойлгохгүй.
Ева: Ээжээ.
Мари: Хөөе, түүнийг ийм хүчтэй тэврэх хэрэггүй, түүний бие нь сул хэвээрээ байгаа.
Ева: Ээжээ, та зүгээр үү?
Мари: Алив, сууцгаа л даа. Мартсанаас, түүнд миний даашинз хэр зохиж вэ? Бид урд нь үргэлж хувцсаа солилцдог байсан.
Ева: Ээж, хоёулахнаа ярилцъя.
Нат: Бүгдээрээ хамт ярилцах нь миний санаа байсан юм.
Мари: Би дахиад нэгийг захиаллаа. Дахиад нэгийг болох уу?
------------------------------------------------------------------------------------------------
Тая: Ямартай ч цай уух уу?
Саша: Үгүй ээ, би...
Тая: Александра, та тайвшир, та өөрийнхөө гэрт байна.
Саша: Би ернь явъя, би ойлгохгүй байна...
Тая: Саш, гуйя, битгий уурла. Хоёулаа ярилцъя. Танд амаргүй байгааг би ойлгосон, нэгэнт ийм юм болж, бид уулзсанаас хойш... Федя бид хоёр хоёр дахь хүүхдээ их хүссэн, гэвч яагаад ч болохгүй байсан юм. Нас, генетик... Тэгж тээгч эхчүүдэд хандсан. Эхний хүүхдээ алдсан, тээгч эх нь тээж чадаагүй. Би ч аргаа барсан, харин Федя дахиад нэг оролдож үзэхийг ятгасан, ингэж... Би танд маш их талархсан.
Саша: Та яах гэж энэ бүхнийг надад ярьж байна?
Тая: Танд үүнийг мэдэх сайхан байх гэж би бодоод.
Саша: Юуг мэдэх гэж? Би та нарт хүүхэд төрүүлж, та нар жаргалтай байгааг уу? Би насаараа хэн нэгэнд хүүхэд төрүүлж л байсан, бүгд л жаргалтай байдаг. Харин энэ намайг жаргалтай болгодоггүй.
Тая: Харин та хүмүүст баяр бэлэглэдэг.
Саша: Тиймээ, түүнийг өөрөөсөө булааж, өөрийнхөө тал хэсгийг өгдөг. Надад захиалагчийн био материал энэ тэр тухай ярих хэрэггүй. Та өөрийнхөө анхны хүүхдийг өөрөө тээсэн үү? Төрүүлсэн үү?
Тая: Тиймээ.
Саша: Тэгвэл та ойлгохгүй байх араггүй, учир нь таны дотор өдөр шөнөгүй байдаг тэр юмыг өгнө гэдэг... зөвхөн дүүрсэн новш нь тэгж чадна.
Тая: Саш, чи яах гэж ингэнэ вэ?
Саша: Юу яах гэж? Энэ шударга уу? Учир нь би ёс суртахуун, бие сэтгэлээрээ хэдийн ёроолд живсэн.
Тая: Хэрэв та үүнээс болж тайвшрахаар бол би танд хүүхдийг харахыг зөвшөөрье.
Саша: Би таныг ямар нэг юм ойлгоно гэж хүлээж байсангүй. Зөвхөн энэ замыг туулсан тэр хүн үүнийг ойлгодог бололтой.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Ээж, түүнийг битгий сонс, бодвол танд элдэвийн юм ярьсан байх.
Нат: Марина юу?
Ева: Тиймээ. Тэр л таныг эмнэлэгт хорьсон ш дээ.
Нат: Тэр намайг авсан. Харин аав тэнд үлдээсэн.
Ева: Ээж, бүх юм маш төвөгтэй. Би зүгээр л түүнд хэдийг хүссэнийг нь өгье, тэр зайлна биз, харин та бид хоёр зүгээр ярилцъя, би танд бүгдийг ярьж өгнө.
Нат: Одоо чи надад аавыг чинь санагдуулчихлаа.
Ева: Ээж, гуйя, гэртээ харьцгаая.
Нат: Миний гэр хаана байна?
Ева: Би энэ хугацаанд болсон бүх зүйлийг тань дээр тохмооргүй байна, гэвч ярих ёстой зөндөө их юм бий, бас үүнийг зөвөөр хийх хэрэгтэй.
Нат: Харин чи яагаад намайг аваагүй юм?
Ева: Юу... Яагаад гэхээр энэ боломжгүй байсан.
Нат: Харин Марина чадсан.
Ева: Тиймээ. Тэр дараа нь таныг галзуугийн эмнэлэгт өгөөд аавтай хамт амьдарч байсан. Тэр бас л ингэж чадсан.
Мари: Тэр чухам яг ингэж танилцуулна гэдгийг би анхааруулсан.
Ева: Юуны чинь ингэж? Үүнийг бас өөрөөр яаж танилцуулах юм?
Мари: Би түүнээс ч дутахгүй ааваас чинь болж хохирсон. Мартсанаас, чамаас ч гэсэн. Тэр намайг яаж доромжилж, доош нь хийж, гутааж, хүчирхийлж байсныг чи сайн мэднэ.
Нат: Би одоо хэрэгтэй тэр газраа байгаа. Хэрэгтэй тэр хүмүүстэй хамт.
Ева: Ээж, эд нар таны тархийг угаачихсан юм уу? Та эмээ ууж байгаа юу?
Мари: Халамж нь сэргэж, чи урд нь хаана байсан юм бэ?
Ева: Амаа тат.
Нат: Чи аавтайгаа хамт амьдарч байна уу?
Ева: Тусдаа, би хэдийн том болсон.
Мари: Тэр эртнээс тусдаа амьдарч байгаа.
Ева: Бурхан минь, дуугай бол, биднийг яриулаадах!
Нат: Харин аав нь ганцаараа амьдардаг уу?
Ева: Ерөнхийдөө, тийм.
Нат: Ерөнхий биш бол?
Ева: Тэнд одоо тээгч эх амьдардаг, гэхдээ тэр аавтай биш, хүүхэдтэй хамт байдаг.
Нат: Ойлгомжтой.
Ева: Ээж...
Нат: Би одоохондоо юу ч шийдээгүй байна. Би бүгдийг бодож үзэх ёстой. Явцгаах уу?
Мари: Тээгч эхтэй хамт байх нь, тийм үү? Чи бодвол баяртай байна уу?
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Яв. Вадим, юу болоод байна? Чи унаснаас хойш ийм болсон уу, эсвэл... Чи бүх юм зүгээр гэсэн.
Вад: Биеэ барьсангүй, миний буруу.
Фёд: Юунаас тэр вэ? Чи яах гэж түүнтэй уулзсан юм? Та нар танилууд уу? Чи яагаад дуугай байна? Эсвэл би чамайг цаг үргэлж хогноос татаж гаргах ёстой юу?
Вад: Дахиж тийм юм болохгүй.
Фёд: За яахав, төвлөрөөд зүгээр ярь.
Вад: Манай бүх юм зүгээр гэж би танд хэлсэн. Бүгдийг цэвэрлэсэн гэж... мөн өнгөрснөөс юу ч гарч ирэхгүй гэж. Гэтэл би нэгийг нь тооцсонгүй. Магадгүй, хамгийн чухалыг нь.
Фёд: Сэдэвтээ ойртуулж болох уу?
Вад: Намайг шантаажлахыг хүссэн, энэ томоохон асуудал болох байлаа. Би чадсангүй. Бодолцсонгүй. Тиймээс, тухайн нөхцөл байдалд надад хамгийн сайн шийдвэр бол халагдах өргөдлөө өгөх. Танд илүү асуудал байхгүй байхын тулд. Та миний төлөө хийсэн бүхнийг би маш их үнэлдэг. Мэдээж, амласан активуудаа өгнө. Аль болох нэр төртэйгээр тоглоомоос гарахын тулд.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Хөөе? Бүх юм зүгээр үү? Эмийг чинь гаргах уу? Уг нь уухад эрт байна. Надад хэрэгтэй...
Нат: Намайг орхи!
Мари: Би чамайг орхихгүй.
Нат: Зүгээр л надад хугацаа өгчих.
Мари: Чамд юугаар туслах вэ?
Нат: Чи зүгээр л...
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Би чиний биеийн байдлыг бодолцсон. Вадим, гэхдээ л чи унасныхаа дараа огт өөр хүн болж.
Вад: Та намайг унасны дараа бараг бөөцийлдөг болсон.
Фёд: Саша чамд юм ярьсан уу? Саша тээгч эх, манай хүүхдийг тээж төрүүлсэн хүн. Чиний хэлснээр би бөөцийлж байгаа нь түүндээ байгаа юм биш. Александратай тохиолдсон явдал надад сургамж болсон учраас би тэрийгээ чамд хэлье гэж бодсон юм. Гэвч би дээвэртэй холбоотой хэрэг явдлыг... чи яасан, юу болсныг мэдсэний дараа... Охин, эхнэр, экс эхнэр, тээгч эхийн тухай гээд... Би өөрийгөө таньсан. Би ганцхан эхнэртэйг чи мэднэ. Ганц гэлтгүйгээр түүнээс асуудал мундахгүй. Гэхдээ чи бодох хэрэггүй, би түүнд хайртай. Би урд нь чам шиг байх үедээ замардагийн даваан дээр байсан. Өөрийгөө авгай нараар хүрээлүүлнэ. Уучлаарай, эмэгтэйчүүдээр. Харин миний амьдралыг ажил аварсан. Чамд өгөх тэр ажил. Гэтэл чи дахиад л эмэгтэй хүн сонгож. Мэдээж, чи намайг уучлаарай... Вадим, гэхдээ чи эр хүн. Харин чамайг ажил урагшлуулах ёстой болохоос эмэгтэйчүүд биш.
Вад: Намайг эмэгтэйчүүдээс татгалз гэж байна уу?
Фёд: Чи нэгийг нь сонгохыг би хүсч байна. Бас тайван амьдрахыг.
Вад: Тэгвэл Сашагийн тухай энэ бүх яриа ямар хэрэгтэй? Миний сонголтонд тусалмаар байна уу?
Фёд: Эхнэрийн хэлсэн үгэнд орсон. Яагаад ч юм Сашад бүгдийг хэлсэн. Тэр оройн хоолыг зөвшөөрсөн. Товчхондоо, буулт хийсэн. Тайван дуугай байж болно. Гэтэл тэр чамд юу ч хэлээгүй байдаг. Та нар өвөрмөц харилцаатай юм. Тиймээс сонголтонд чинь тусалж чадахгүй. Харин тэр Юрийгийн хувьд. Чи уучлалт гуйхаас араггүй, бас хувийн амьдралынхаа учрыг ол, тэгээд ажилдаа буцаж ор. Би чамд боломж өгсөн. Харин чи татгалзаж байгаа нь, намайг зүгээр л.... доромжилж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Чи уурлахгүй байж болохгүй юу?
Аня: Тавиач!
Роб: Аня!
Аня: Би хашхирна шүү!
Роб: Намайг сонсооч.
Аня: Зайл!
Роб: Ингэх ёстой, Аня.
Аня: Яагаад?
Роб: Яагаад гэвэл... Би яаж эцэг, чи яаж эх болох юм?
Аня: Харин манай эцэг эхүүд ямар байлаа? Тэд айгаагүй гэж чи яагаад бодсон юм?
Роб: Учир нь үүндээ биш.
Аня: Тэгвэл юундаа юм? Чи надад зүгээр л тайлбарлаж болох уу?
Роб: Май, ав. Энэ үр хөндүүлэхэд, эмчилгээнд, бас дахиад өөр хэрэг болох юунд ч юм.
Аня: Чи доромжлоод байна уу?
Роб: Ав.
Аня: Би үр хөндүүлэхгүй.
Роб: Аня, тэгэх ёстой! Ойлгосон уу, үгүй юу?
Аня: Яагаад ёстой гэж? Яагаад гэвэл чи хулчгар болохоор уу? Би ёстой... Товчхондоо, би өөрөө өсгөнө, өөрөө хүмүүжүүлнэ, ойлгов уу?
Роб: Гуйя, эмчид үзүүл, шинжилгээ өг!
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Май, ав.
Нат: Баярлалаа.
Мари: Чи бүгдийг хэлсэн, бас зөв зүйл хийсэн. Харин миний тухай тэд зөндөө муугаар хэлнэ, бусдыг ч ялгаагүй. Тэдэнд өөрсдийгөө зөвтгөх хэрэгтэй байгаа. Харин чи зөв юм хийсэн.
Нат: Тээгч эх яагаад түүнтэй амьдарч байгаа юм? Тэр хүүхэд Вадим та хоёрынх уу?
Мари: Юу? Үгүй ээ, үгүй! Тэр тээгч эхийн хүүхэд. Би өөрөө гайхсан, харин Вадим түүнээс хүүхэдтэй болохыг хүссэн. Явж явж түүний ухаан самуурсан байх. Харин би... Би хүүхэдтэй болж чадахгүй.
Нат: Тэд дотно уу?
Мари: А.. юу... сүүлийн үед арай л болсон юм шиг санагдсан. Би тэр хүүхний эсрэг байсан.
Нат: Намайг аваач.
Мари: Хааш нь? За, одоохон. Байна уу?
Юрий: Чиний экс нөхөр надтай уулзсан.
Мари: Тэр яаж мэдсэн бэ?
Юрий: Чи надад мэдээж томоохон асуудал авчирлаа. Тэр над руу дайрсан.
Мари: Хүчтэй цохьсон уу?
Юрий: Би түүнийг хүчтэй цохьсон уу гэж үү? Би хөгшчүүлд, тэр тусмаа доголон хүнд гар хүрдэггүй. Товчхондоо, тэр миний дургүйг хүргэсэн. Түүнд асуудал нэммээр байна. Чи түүний сул талуудыг сайн мэдэж байгаа. Энэ тухайд бодсон юм байна уу?
Мари: Хэрэв нэг сая рубль байгаад хүргэгч авчирч өгөх боломжтой бол би бүгдийг зохицуулна.
Юрий: Хаягаа явуулчих.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Байна уу, за, Анечка. Бүх юм зүгээр үү? Чи хаана байна?
Аня: Виталь, чи түүнтэй ярилцаад өгөөч.
Вит: Тэгье, би ярилцъя. Харин чи зүгээр биз дээ? Би залгахаар чи утсаа авахгүй юм. Чи хаана байна?
Аня: Бүх юм онцгүй, чи түүнтэй ярилцах хэрэгтэй байна.
Вит: Анечка, би ярилцана. Харин би эхлээд чамтай уулзвал сайн байна. Чи хаана байна?
Аня: Би зөв зүгээр, би чам руу хаягийг нь явуулья, чи очиж чадах уу?
Вит: Би очно, гэхдээ би эхлээд чамтай уулзах хэрэгтэй гэж бодож байна.
Аня: Миний бүх юм зүгээр, тэг л дээ. Түүнтэй ярилцаад, түүнийг ямар нэг аргаар зогсоох хэрэгтэй.
Вит: Тэр явж байгаа юм уу, яасан юм?
Аня: Би мэдэхгүй байна. Бүр юу ч ойлгохоо больсон, түүнээс асуу.
Вит: Ойлголоо. Хаягийг нь явуулчих.
Аня: За, тэг ээ.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Бүх юм зүгээр үү?
Саша: Би таны хувьд хэн бэ? Үйлчлэгч, биеэ үнэлэгч? Усан тэнэг?
Рома: Тэд танаас нэг юм хүсээд байна уу?
Саша: Үгүй дээ. Зүгээр л... мэддэг, талархадаг гэсэн.
Рома: Харин та итгэлтэй байна уу, юу...
Саша: Юунд? Би түүний эх нь, тэр миний хүүхэд гэдэгт үү? Би бүр юунд ч итгэлгүй байна. Энэ бизнест юу ч хамаагүй байж мэдэхээр бололтой.
Рома: Эсвэл ямар нэг байдлаар...
Саша: Үгүй ээ, хүсэхгүй байна. Юу ч мэдэж, шалгах хүсэл алга. Яах гэж? Юуны тулд? Би төрүүлсэн өөрийнхөө хүүхдүүдийн хувь заяаны талаар хэзээ ч, юу ч мэдэж байгаагүй. Яах гэж?
------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Орно уу.
Эр: Ороорой. Шалга. Байраа эзэл.
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Чи хэн бэ?
Вит: Би Анягийн найз нь. Чи тэрийг яасан юм, тэр яагаад уйлаад байгаа юм?
Роб: Тонилж үз, хөгшөөн.
Вит: Чи юундаа томроод байна? Тэр чамаас жирэмсэн болсон, чамд инээдтэй байна уу? Инээдтэй байна уу гэж байна?
Роб: Бид өөрсдөө учраа ололцоно, хөгшөөн.
Вит: Гүйцээ, хожимдсон. Одоо надтай учраа ололцох болно. Ойлгосон уу? Намайг ойлгосон уу?
Роб: Салаавч ав, ойлгосон уу?
Вит: Би ойлгосонгүй, чи мансуурчихсан юм уу?
Роб: Яасан, чамайг дайлах уу?
Вит: Одоо болно, боль. Нухацтай ярилцахаар ирлээ, эсвэл өөрөөр...
Роб: Өөрөөр өө?
Вит: Тиймээ, өөрөөр.
Роб: Өөрөөр яах юм? Хугархай гараараа намайг зодох уу? А? А? Алив, цохиоч!
Вит: Больчих.
Роб: Алив цохиоч, за алив, яасан бэ? Янзтай, дахиад нэг.
Вит: Би асууя, Аня яасан юм? Тэр тонилог цаашаа! Дахиад цохиоч!
------------------------------------------------------------------------------------------------
Захиа: Хүндэт Вадим Юрьевич. Намайг ажлаас халж өгнө үү. Өөрийнхөө хүсэлтээр. Лида.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Тэнд ганцхан эх нь байна, өөр хэн ч алга.
------------------------------------------------------------------------------------------------
Нат /бичлэг/: Тэр хууль бус үйлдэл хийсэн гэж би үзэж байна. Тэр намайг доромжилсон. Эмэгтэй хүнийх нь хувьд, эх хүнийх нь хувьд, эхнэрийнх нь хувьд. Хүнийх нь хувьд.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Би асууж байна, Аня яасан юм?
Роб: Би өвчтэй, ойлгосон уу? Би өнгөрсөн. Бас түүнийг халдварлуулсан бололтой. Надад хамаагүй. Би үхнэ, Аня, бас хүүхэд адилхан, ийм л байна.
Вит: Муу новш!
Роб: Дахиад, битгий зогс! Би хүртэх ёстой!
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home