Тээгч эх 3 – р бүлэг
48:43 мин
Дүрүүд:
Эр:
Фёдор Сергеевич сайд
Вадим орлогч сайд
Виталий
Дима
Глеб
Александр
Роберт
Юрий Валерьевич
+Эмч
Эм:
Саша
Аня Сашагийн охин
Марина
Ева Вадимын охин
Лида Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч
Люся Хүүхэд асрагч
Ээж Маринагийн ээж
Лика
Наташа Вадимын экс эхнэр
+Эм – 1-2
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 5–Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Тат, би дургүйцэхгүй. Би нийлж болно.
Саша: Би хаясан.
Вад: Би ч гэсэн хаясан. Тэгвэл юу таныг тавгүй болоход хүргэв?
Саша: Та яагаад намайг тавгүйтсэн гэж бодов?
Вад: Хэрэв надад маш тавгүй байсан бол дахиад л татах байсан. Хүүхэд танд дасаж байх шиг байна.
Саша: Тийм учраас л татах хэрэггүй.
Вад: Өчигдөрийн үдшийн төлөө танд баярлалаа.
Саша: Би Еватай уулзмаар байна.
Вад: Та энэ тухайд санаа зовох хэрэггүй санагдах юм.
Саша: Харин би санаа зовж байна. Та намайг энд байгааг хэлээгүй л биз дээ?
Вад: Энэ миний хувийн асуудал.
Саша: Гэсэн ч намайг өөрийнх нь ямар нэг юманд санаархдаг гэж Евад бодогдуулахыг би хүсэхгүй байна. Би энд хүүхдийнхээ төлөө ирсэн.
Вад: Тэр яваандаа үүнийг ойлгоно.
Саша: Тэр таныг хардаад байна. Та нарын амаргүй харилцааны тухай та надад юу ч ярьсан, би харж байна. Хэдийгээр таньдаг ч, Ева хүний хүн. Гэртээ аавтайгаа... Би түүнтэй уулзаж ярилцах ёстой.
Вад: Нөхцөл байдлыг ийм өнцөгөөс харж байсангүй.
Саша: Би үүнээс ч өмнө түүний хүмүүжил асуудалтайг харж байсан.
Люся: Бурханыг бодож өршөөгөөрэй. Таны дууг сонсонгуутаа л наашаа зүтгээд байх юм. Би явж түүнд зутан бэлдэе.
Саша: Та санаа зоволтгүй, би Романтай хамт явна. Тэр бүгдийг хянаж байна.
Вад: Тэгж хэлэх хэрэггүй. Та энд хяналтанд байдаггүй.
Саша: Гэхдээ таны бүрэн хамгаалалтанд.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Надад бичиг баримт байхгүй, юу ч алга. Тэд түүнийг тавьж явуулах байтугай бүр ярилцах ч хүсэл алга.
Ээж: Чи мөнгө санал болгосон уу?
Мари: Харин надад байгаа билүү?
Ээж: Чи тэгээд надаас юу хүсээв?
Мари: Чи яаж ийгээд тусалж эхлэхгүй юу?
Ээж: Би чамд тусалсан, чи яагаад ашиглахгүй байгаа юм?
Мари: Намайг дахиад л ор луу түлхэж байна уу?
Ээж: Чи яах гэж орноос босоод байдагийг би ер ойлгохгүй байна.
Мари: Чи надтай янхан шиг харьцахгүй гэсэн найдлага байсан юм.
Ээж: Орноос босдог юмнууд л янханууд байдаг. Түүн рүү залга, шийднэ биз.
------------------------------------------------------------------------------------------------
Инна: Ийм байгаад уучлаарай. Манай ахлах ангийнхан улсын шалгалтанд бэлтгэж байгаа, таныг нааш нь дуудахгүй байж чадсангүй.
Вит: Санаа зоволтгүй.
Инна: Гэхдээ хүүхэд насанд эргэн очиж, кекс амтлах боломж хэзээ гарах билээ дээ. Идэцгээ. Маш амттай, гайхамшиг шүү.
Вит: Маш их баярлалаа.
Инна: Амтархацгаа. Мэдээж Александра ирээгүй нь харамсалтай.
Вит: Хүндэтгэх шалтгаантай.
Инна: Тиймээ, тиймээ, мэдээж. Миний ойлгосноор шинэ хүнтэй болсон танд ч гэсэн баяр хүргэж болох уу?
Вит: Тиймээ, баярлалаа.
Инна: За, баяр хүргэе. Бодвол одоохондоо хүүхддээ тусалж чадахгүй байгаа байлгүй?
Вит: Яагаад?
Инна: Энэ гар чинь...
Вит: А, энэ үү?
Инна: Тиймээ.
Вит: За даа, би хэдийн дасчихсан. Энэ үүрэг хариуцлагаас зугтах шалтгаан биш. Хар даа, ингэж зурсан байгаа, яг хүүхэлдэйн кино шиг.
Инна: Ай даа, хойд эцгээ гэж, үнэхээр гайхамшиг гэлтэй.
Аня: Виталя надад яг эцэг шиг.
Инна: Тиймээ, тийм, энэ сайн хэрэг. Би гомдоохыг хүссэнгүй, зүгээр л... Манай Анюта их мундаг. Тиймээ. За, цааш нь бид ярилцах хэрэгтэй байх.
Вит: Тиймээ.
Инна: Чи явж бай, удахгүй хичээл эхлэнэ. Харин бид одоохондоо ярилцаж байя.
Вит: Орой гэртээ хүлээж байя. Оройн хоол хийнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Сайн уу. Цаг гаргасанд баярлалаа.
Вад: Охинд хамаатай бол энэ асуудал биш.
Дима: Тиймээ, тийм, мэдээж. Жаахан алхах уу, а? Би танаас нэг их цаг авахгүй.
Вад: Ямар нэг мэдсэн юм, сэжигтэй хэн нэгэн байна уу?
Дима: Сонсооч, юу... Тодруулж хэлэхэд, энэ миний ажлын хамгийн төвөгтэй асуудлын нэг.
Вад: Чи үүний төлөө таван хошуу нэмүүлэхгүй.
Дима: Тэр тийм, тиймээ. Гэхдээ би таван хошууны төлөө биш. Би Евагийн төлөө.
Вад: Аан гээ, би ч гэсэн охины аюулгүй байдлын төлөө юунд ч бэлэн, гэхдээ сэтгэл хөөрлөө орхицгооё.
Дима: Тиймээ, би тань шиг тайван байхсан. Ерөнхийдөө, би нилээн гүйлээ, гэвч юу ч олсонгүй. Ямар ч сүрдүүлэг, иймэрхүү үйлдэл хийх бизнесийн нэг ч урьдчилсан нөхцөл алга.
Вад: Тэгээд?
Дима: Тэгээд.... Таны тайван байдал үлдлээ.
Вад: Жаахан давраагүй биз?
Дима: Би бодлоо солилцож, зөвлөлдөж байна гэж хэлнэ.
Вад: Миний тайван байдлыг алдуулж байна.
Дима: Тиймээ, би энэ тухай ярилцмаар байна. Та болсон явдлаас хойш хамгийн тайван байгаа хүн. Би ойлгож байгаа, төрийн ажил, толгой өвтгөх зөндөө юм бий, тэгсэн ч гэсэн, охинд чинь халдсан.
Вад: Би энэ асуудлаар чамд итгэсэн.
Дима: Тиймээ, тийм, тийм. Гэхдээ яагаад? Би бол таны харахыг ч хүсдэггүй хүн, гэтэл танд байдаг хамгийн үнэтэй юмыг даатгасан, таны охиныг. Яах гэж?
Вад: Чи намайг буруутгаж буруу замаар орсон юм шиг санагдахгүй байна уу?
Дим: Ерөнхийдөө, айлгах гэж буудсан байна, тэрнээс... Энэ хэргийн бүх сэжигтнүүдээс ганцхан танд шалтгаан байгаа.
------------------------------------------------------------------------------------------------
Инна: Би Александраг ирээгүйд харамсаж байна, учир нь сурлагаас гадна маш анхаарал татсан нэг асуудал бий.
Вит: Та юуны тухай...
Инна: Юу...
Вит: Тиймээ, тийм, таны юу гэснийг би мэднэ. Тиймээ, Саша надад бүгдийг хэлсэн. Бид хамтдаа ярилцдаг, тиймээс бүгдээрээ бүгдийг нь мэдэж байгаа.
Инна: Та зөвөөр ойлгоорой, сургууль тэр аяараа гайхаж байгаа.
Вит: Тиймээ, энэ... Үгүй ээ, үгүй, бүх юм зүгээр. Анечка ч гэсэн бидэнд юу болоод байгааг бүгдийг хэлсэн. Та нар хүүхдүүдэд санаа тавьдаг нь сайн хэрэг. Миний хувьд, эцэг эхчүүдийн хувьд энэ их чухал.
Инна: Тэгэлгүй яахав. Мэдээж.
Вит: Бид хоёр саяхан эмнэлэгт үзүүлээд. Шинжилгээ өглөө, тэгээд... Та нарыг тайван байлгах гэж бас энэ асуудлаар шинжилгээ өгөхөөр шийдсэн юм, тиймээс... Анечкад энэ асуудлаар, бурханы авралаар бусад талаар ч гэсэн ямарч асуудалгүй.
Инна: Маш их баяртай байна, нээрэн шүү. Миний бүр дотор онгойх шиг боллоо.
Вит: Тиймээ, тийм.
Инна: Гэхдээ та бодох хэрэггүй, би ямар ч муу юм хүсээгүй, гомдоох ч юм уу...
Вит: Үгүй ээ, үгүй, зүгээр, зүгээр. Зөвтгөх гэсний хэрэггүй, би бүгдийг ойлгож байна. Эсрэгээр, харин та маш... Та маш зөв зүйл хийлээ.
Инна: Тиймээ.
Вит: Мөн бид ч гэсэн уулзсан нь зөв гэж бодож байна.
Инна: Тиймээ, бүр түүнээс ч илүү. Би зөвхөн та нарт дуулгах ёстой байлаа.
Вит: Бид мэдлээ, тиймээ, баярлалаа.
Инна: За.
Вит: А... Александра... Саша...
Инна: Тиймээ.
Вит: ... тэр нялх хүүхэдтэй байгаа, харин Анечка ихэвчлэн намайг гэдэг. Тийм учраас дараагийн удаа... Өө, уучлаарай. Дараагийн удаа хэрэв аливаа асуудал гарвал та над руу шууд залгаарай, хамт ярилцаж, шийдэе. Харин аз жаргалтай залуу ээжийг түгшээхгүй байцгаая.
Инна: Тиймээ, баярлалаа, би ойлгосон.
Вит: Ийм байна.
Инна: Тиймээ. Харин бид жирэмсэн сурагчийн эрлээ үргэлжлүүлнэ.
Вит: Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Баярлалаа.
Лида: Зүгээр, зүгээр. Ажлаа хий, ажлаа хий.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Миний ойлгосноор, чи ийм маягаар өөрийнхөө бизнес төлөвлөгөөг түлхэхийг хүсч байна уу?
Дима: Вадим Юрьевич, би ажил хэргийг хутгадаг...
Вад: Чи намайг Баривчлах төвд эргэж очихдоо муугүй хутгаж байсныг санаж байна.
Дима: Би уучлалт гуйсан. Дахиад уучлалт гуйж чадна. Давтаад хэлье, би бие дааж хийгээгүй, харин нэрийн өмнөөс, үүрэг даалгаварын хувиар. Одоо би өөртөө эзэн. Би өөрийнхөө бизнес төлөвлөгөөг түлхээгүй, харин бүрэн дүүрэн бизнес хамтрагчид болох санал тавьсан. Нэгэнт л та бид хоёр...
Вад: Чи бид хоёр хэзээ ч ойр дотно болохгүй. Охины сонголтыг би зөвшөөрнө, гэхдээ... Мартсанаас, би чиний төлөвлөгөөг үзсэн, тэнд үнэхээр сонирхолтой зүйлс байна лээ, би тэднийг хэрэгжүүлэхэд бэлэн. Гэхдээ би чамайг мэдээсэй гэж хүсч байна, би үүнийг чиний тэнэг таамаглалуудаас болж хийгээгүй. Энэ дэмий яриа миний охины хэврэг тархинд хүрэхийг хүсмээргүй байна. Түүнд бодох юм зөндөө болохоос толгойгоо тэнэг зүйлсээр дүүргэх ёсгүй. Харин чи намайг шахсан гэж бүү бодоорой. Би зөвхөн бизнест бүтэлгүйтэхгүй байх боломжийг чамд өгч байна.
Дима: Би ойлголоо. Бас хэргийг хаалаа. Тэгээд бүгдийг мартая. Аан тийм, би оройн хоол идэж байгаад Марина Александровнаг нэг сонирхолтой эртэй хамт байхад нь таарсан. Хэрэв хэрэгтэй бол, тэр хэн, юу, яах гэж гэдгийг тодруулж өгч болно.
Вад: Олон юм сонирхож байна шүү. Болгоомжтой байгаарай.
------------------------------------------------------------------------------------------------
Юрий: Чи асуудал гарахгүй гэж хэлсэн байх аа.
Мари: Уучлаарай, тэр ердөө л эмийн үйлчлэлд байгаа юм.
Юрий: Тэр унтлагын хувцастай Бульварын тойргоор явж байсан. Хэрэв энэ ил болж, хэн нэгэн зураг авсан бол яахав?
Мари: Миний буруу, би буруугаа хүлээхэд бэлэн.
Юрий: Одоо түүнийг гаргана.
Мари: Баярлалаа.
Юрий: Зочид буудлын хаягийг явуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Машинаа холдуулна уу, энд тавьж болохгүй.
Рома: За, ойлголоо.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: За яасан?
Вит: Бүх юм зүгээр.
Аня: Яг биз?
Вит: Тиймээ, яг. Май. Би түүнд үүнийг үзүүлсэн, тэр итгэсэн. Бүр уучлалт гуйсан. Зүгээр л тодруулахыг хүссэн гэдгээ хэлсэн.
Аня: За, ашгүй дээ. За, баярлалаа, Виталь, би хичээлтэй.
Вит: Ань!
Аня: Виталь, чи яриад хэрэггүй.
Вит: Би Сашад юу ч хэлэхгүй, гэхдээ.. Гэхдээ нэг юм бодох хэрэгтэй.
Аня: Би өөрөө.
Вит: Анечка!
Аня: Би ингэсэн, би учрыг нь олно.
Вит: Үгүй ээ, тэгж таарахгүй. Би үүнийг ингээд зүгээр орхиж чадахгүй.
Аня: Чи юу хийх юм, миний өмнөөс төрүүлэх үү?
Вит: Үгүй. Эхлэл болгож түүнийг дугаарыг надад өг, би түүнтэй ярилцъя.
Аня: Үгүй.
Вит: Анюта. Чи том болсон ухаантай охин, би үүнтэй маргахгүй. Гэхдээ чи үр хөндүүлэхгүй. Харин би тэр Роберттой зүгээр л... уулзаж, тэр юу хүсч байгааг, тэр юу бодож байгааг, нөхцөл байдлыг яаж харж байгааг мэдмээр байна. Харин би ердөө зөвлөж чадна. Би зөвхөн зөвлөнө, амлая.
Аня: Ойлголоо, би бодъё. За, би дугаарыг нь явуулна. Яв даа, Виталь. Баяртай.
Вит: Баяртай.
-----------------------------------------------------------------------------------------------
Роб: За?
Макс: Чи хаана байна?
Роб: Унтаж байна.
Макс: Би чам руу 100 удаа залгалаа.
Роб: Юу болсон юм?
Макс: Вика цонхоор үсэрчихлээ.
Роб: Юу? Манай Вика юу?
Макс: Тиймээ, манай, Роб, манай!
Роб: Яаж, яагаад?
Макс: Мэдэхгүй, би тийшээ явж байна. Сая залгаад хэллээ. Чи ч гэсэн хүрээд ир.
Роб: За. Одоохон. Бос, би явах хэрэгтэй байна.
Эм: Чи миний гэрт байна, тэнэг ээ.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Нэгд, энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлдөг макро эдийн засаг. Мөн түүнчлэн...
Ева: Өнөөдөртөө дуусгая.
Саша: Урилгагүйгээр, бас хэлэлгүйгээр ирсэнд уучлаарай.
Ева: Чи одоог хэлж байна уу, эсвэл гэрт байснаа хэлж байна уу?
Саша: Гэрийн тухайд аавтайгаа ярь. Би зөвхөн өөрийнхөө төлөө ярилцана.
Ева: Цай, кофе?
Саша: Үгүй ээ, баярлалаа.
Ева: Шинэ хувцсаа халтартуулна гэж айсан уу? Би эд зүйлсээр нь хараад харханцар ирлээ гэж бодоод бэлдэж байлаа. Гэтэл чи байж.
Саша: Тиймээ. Надад ийм эд зүйлс хэзээ ч байгаагүй.
Ева: Гэхдээ, үнэнээ хэлье, чамд зохиж.
Саша: Баярлалаа.
Ева: Харин битгий л харханцар болж хувираарай. Хувцсан дээр тогт.
Саша: Би бодолцъё.
Ева: Ямар хэргээр явна?
Саша: Ярилцах гэсэн юм.
Ева: Аав явуулсан уу?
Саша: Үгүй ээ, тэр... Тэр харин ч дургүй байсан.
Ева: Аав дургүй байхад чи энд ирлээ гэж үү? Би юу ч ойлгохгүй байна.
Саша: Би ч гэсэн заримдаа бүгдийг ойлгодоггүй. Гэхдээ чиний аавын тушаал надад үйлчилдэггүй. Би түүний эд зүйл, өмч биш. Хэрэгтэй гэж үзсэн тэр зүйлээ л хийнэ. Харин одоо бид ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Тэнд би зөвхөн хүүхдийн төлөө байгаа. Тэр надад зөвшөөрсөнд би өөрөө ч цочирдсон.
Ева: Тиймээ. Би хувцсаар чинь анзаарлаа.
Саша: Харин би хүүхдээ хурдан мартахын тулд чи аавдаа маш идэвхтэй тусалж байсныг би анзаарсан. Чи намайг ойлгож чадахгүй. Чамд хүүхэд байхгүй.
Ева: Бурхан минь, чи сая гэнэт миний эх болчихов уу? Дүрдээ орчихоогүй биз?
Саша: Би чиний эх болох гээгүй байна. Чиний аавд ч, түүнд байгаа бүхэнд би санаархаагүй. Би тэнд зөвхөн хүүгийнхээ төлөө байгаа.
Ева: Хэр удаан? Чамд чухам юу хэрэгтэйг би үнэхээр ойлгохгүй юм. Сая би хүүхдийн тухайд ойлгосон. Харин өөр...
Саша: Ямар ч “өөр” байхгүй. Би чамд нэмж юу хэлэхээ мэдэхгүй байна. Ев, хэрэв бидний харилцааг өмнөх шигээ үргэлжлүүлэхээр шийдвэл чи намайг хаанаас олохоо мэднэ.
Ева: Би эхэндээ чамайг хүүхдийг хулгайлахын хүсч байна гэж бодсон, харин одоо... Үнэндээ чи намайг гайхшрууллаа. Би чамайг огт танихгүй байна.
Саша: Би яг хэвээрээ.
------------------------------------------------------------------------------------------------
Дим: Та утсаар бильярдын газар гэж хэлэхээр нь би энэ нууц үг гэж бодсон.
Алек: Яасан?
Дим: Ийм газар байсаар байдгийг мэдсэнгүй.
Алек: Бүр илүү эрэлттэй.
Дим: Өө, тийм дээ. Тийм. Та тэгээд, ганцаараа тоглож байна уу?
Алек: Бодоход тусалдаг юм. Надтай хамт тоглох уу?
Дим: Үгүй ээ, баярлалаа. Би сүүлчийн удаа саунд хэдэн жилийн өмнө тоглосноо мэдэх юм алга. Би энэ талдаа маруухан.
Алек: Тэгвэл чи аль талд гэдгээ хэлээч.
Дим: Нөгөө талд бас л тусалж чадахгүй байх.
Алек: Вадимтай тохиролцсон уу?
Дим: Учир нь үүндээ биш. Зарчим. Гэр бүлийн эсрэг явах нь...
Алек: Ямар ч байсан тохиролцож.
Дим: Сонсооч, таамаглахаа больцгооё. Би таны талаар юу ч хэлээгүй, тэгээд ч ярих гойд юм байхгүй. Зүгээр л танд хэлье гэж шийдлээ, хэрэв шаардлагтай бол би Ева, Вадим Юрьевич хоёрыг хамгаалахаас араггүй болно.
Алек: Би чамайг сонслоо. Чиний сонголтыг тайлбарлах хэрэггүй юу?
Дим: Үгүй.
Алек: Тэгвэл чамайг алдана гэдгийг ч хэлэхээ болъё.
Дим: Харин энэ чинь тайлбар шүү. Би ганцхан бильярданд сайн биш. Бусдаар бол ч... Үдшийг сайхан өнгөрүүлээрэй.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Би энд байна, Саша. Та гармаар байна уу, танд замчлах уу?
Саша: Үгүй ээ, би зүгээр л жаахан баримжаа алдаад.
Рома: Тийм учраас би таныг угтаж ирлээ.
Саша: Баярлалаа.
Рома: Эмнэлэг өргөн сонголттой шүү, ДНК-ийн шинжилгээ, энэ тэр гээд л.
Саша: За, явж болох уу?
Рома: Тиймээ.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чинийх дээшээ, зүүн тийш.
Эм: Би хагас цагийн дараа “Газель” явуулна, алив хурдалцгаа. Гүйцээ, баяртай. Серёнь, Арай ч дээ, хайрцагнууд өөрсдөө өөрсдийгөө илгээж чадахгүй. Сайн уу, та хүргэгч үү?
Аня: Үгүй ээ.
Эм: Та манайд ажиллах уу?
Аня: Үгүй ээ.
Эм: Хүлээ, алив, яваад ярилцъя. Цай, эсвэл кофе уух уу?
Аня: Баярлалаа.
Эм: Үгүй та хүлээгээч. Энд бүгд манайхан. Энд тус болно. Явах уу? Явцгаая.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Ид! Идээч! Би одоо чамд халбагдаж өгөх үү?
Ээж: Түүн рүү битгий хашхич.
Мари: Харин чи хэний талд вэ?
Ээж: Эрүү ухаан бодлын талд. Чи хүүхэдтэй болохыг хүссэн байх аа? Энэ байна. Дахиад хүсч байна уу?
Мари: Тэр эмнээс болж огиулдаг, тэр юм идэх хэрэгтэй.
Ээж: Тиймээ, идэх хэрэгтэй. Харин хашхирах – үгүй.
Мари: Би нэг л будилчихлаа. Хэрэв чи туслахгүй юм бол ядаж саад бүү бол, а?
Ээж: Тайвшир. Хэрэв ингэж аашлаад байвал юу ч бүтэхгүй.
Мари: Магадгүй, би дахиад юу ч хүсэхгүй болсон байх. Энэ бүхэн намайг залхаалаа! Энэ зугтана, чи туслахгүй байна! Би эмэнд явдаг, түүний живхийг нь сольж, бөөлжисыг нь цэвэрлэж байна!
Ээж: Тэр ийм байхад энэ хэвийн зүйл.
Мари: Түүнд юу хэвийн байх нь надад хамаагүй! Миний хувьд энэ хэвийн бус! Нэг хүн ч гэсэн миний тухай бодоосой гэж би хүсдэг. Харин энийг МКАД-аас гаргах хэрэгтэй, тэнд түүнийг ачааны машин дайрч зүйл дуусгана биз!
Ээж: Тайвшир.
Нат: Би буруутай, би хүсээгүй.
Ээж: Чи юунд ч буруутай биш, тайвшир. Одоо хоёулаа юм иднэ, за юу?
------------------------------------------------------------------------------------------------
Макс: Сайн уу?
Роб: Тэнд юу болж байна?
Макс: Манай охидыг аваад явсан, мөрдөгчид тэдэнтэй ярилцаж байгаа. Тэр найз залуутай байсныг мэдэх үү?
Роб: Сайн мэдэхгүй л юм байна.
Макс: Сонирхолтой юм. Тэр залууг нь хэсэг рүү авч явсан.
Роб: Түүнийг түлхэсэн юм уу, яасан юм?
Макс: Ёстой ойлгомжгүй. Вика тэр хоёр муудалцсан юм уу, хаашаа юм, охидод мессеж бичиж амжсан гэсэн.
Роб: Юунаас болж?
Макс: Нэг үгээр, Вика мэдээд түүнд хэлсэн үү, эсвэл тэр залуу өөрөө мэдсэн үү... Товчхондоо Вика ДОХ туссан. Туссан байсан. Тэр хар тамичин байгаагүй, тиймээс, хаана ч юм бэлгэвчгүйгээр харилцаанд орсон болж байна. Анд аа, чи яасан бэ?
Роб: Зүгээр.
Макс: Би мэдээд бүр алмайрч орхисон. Манай охидын хүлээе, дахиад юм хэлж магадгүй.
Роб: Новш гэж.
Макс: Утас нээрэн биднийг хянадаг байх нь. Сүүлийн үдэшлэгийн зургийг явуулчихаж, хар даа. Чи зүгээр үү. Яваад сууж бай.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Чи зөв газраа ирсэн, надад итгээрэй. Тийм тохиолдол зөндөө, бидэнд үүнийг шийдэх туршлага бий. Надад хэрэгтэй юм бол, чи бидэнд итгэх ёстой.
Аня: Би бодож байгаад ирье.
Эм: Чи айж байгаа, би чамайг маш сайн ойлгож байна. Гэхдээ итгэ, энд туслахыг хүссэн тэр хүмүүс л байдаг, хэн ч чамайг чичилж, шүүмжлэхгүй.
Аня: Тиймээ, би танилцуулга авсан.
Эм: Ойлголоо. Сонс, Ийм нөхцөл байдлын 70%-ийг бүрэн хэмжээний шинжилгээний үе шатанд шийддэг. ЖДТ /жирэмсний дааврын түвшин/ өндөр байгаа нь юуны ч үр дагвар байж болно. Мөн хуурамч жирэмслэлт байна. Ерөнхийдөө, зүгээр л шалгах ёстой зарим нэг зүйлс байдаг. Мөн ярилцах ямар ч сэдэв бүр байхгүй ч байж мэднэ. Энэ нөхцөлд чиний үндсэн үүрэг бол сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Харин би юу хийхийг сайн мэднэ, мөн үргэлж чиний дэргэд байна.
Аня: Тэр намайг жирэмсэн гэхээр бас л итгэхгүй байгаа.
Эм: Бид түүнд ойлгуулна, гайгүй, хүлээ. Залуус ийм зүйлийг ухаалгаар хүлээж авахын тулд тэдэнд яаж хэлэхийг би чамд хэлж өгнө. Ихэнх тохиолдолд тэд мэдрэл муутай юм шиг аашилдаг. Гэтэл өөрсдөө хүүхэд хүссэн. Сонссон мэдээллийг яах ёстойг зүгээр л мэддэггүй. Тэгээд шууд үгүйсгэдэг.
Аня: Миний ээж энэ насан дээр намайг төрүүлсэн. Түүний хувь заяаг давтахаас их айдаг байлаа. Ийм л байна.
Эм: Түүний туулсан замыг мэдсэнээр, чи ээжийнхээ гаргасан алдаанаас зайлсхийж чадна.
Аня: Би ердөө ч ойлгодоггүй, ээж намайг яах гэж эмээд өгөөд, харин өөрөө өсгөөгүй юм бол. Энэ насандаа жирэмсэн болох жинхэнэ гай.
Эм: За, бүх юм сайхан болно.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Үгүй ээ, үгүй. Вадим Юрьевич? Вадим Юрьевич! Орно уу.
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Тэгээд? Юу хэлэх вэ?
Вад: Харин хөрөнгө оруулалт нь?
Фёд: Хөрөнгө оруулалт асуудал биш. Хэлээч, чамд энэ таалагдаж байна уу?
Вад: Мэдээж. Энд нийгмийн орчин байна, бизнес хийх газар ч мундахгүй олон.
Фёд: Гүйцээ, энийг гүйцэтгэх үү? Би дээшээ гарангуутаа хөрөнгө оруулалтыг хариуцна, харин чи хэрэгжүүлээрэй. Яг тохирсоноороо.
Вад: Активын тухайд би шинэ юм юу ч хэлж чадахгүй.
Фёд: Хөдөлж эхэл. Би мэднэ, чи явцын дунд байгаа. Орой манайд хамт хооллох тухайд юу гэмээр байна?
Вад: Болно.
Фёд: Би эхнэртэйгээ, чи Александратай хамт.
Вад: Би ганцаараа байж болно.
Фёд: Вадя, харин би эхнэрт юу гэж хэлэхэв? Чи өөрөө хэлсэн... чи бид хоёр найзууд биш, харин хамт ажилладаг гэж. Минийхээр бол нөхөх мөч нь болсон.
Вад: Би итгэлгүй л байна.
Фёд: Вадим. Чи ойлгосонгүй. Би та хоёрыг ирнэ гэж хэдийн эхнэрт хэлчихсэн. Би түүнийг гонсойлгох дургүй.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Ингэх хэрэггүй гэдгийг би танд анхааруулах ёстой.
Саша: Хэдийн оройтсон. Би хэдийн шугамыг давсан.
Рома: Би шинжилгээний эмнэлэгийг хэлсэн.
Саша: Би таны тэнэг сэжиглэлд яаж хандах ёстой вэ?
Рома: Хувийн асуудалд оролцлоо гэдгээсээ эхлэнэ. Та хүүхдээс болж тийшээ очсон биз дээ? Тэнд ДНК-ийн шинжилгээ, бас...
Саша: Таны зөв, энэ таны хэрэг биш.
Рома: Хэрэв энэ хүүхдэд хамаатай бол энэ надад ч хамаатай.
Саша: Та эцэг болчихно гэхээс айж байна уу? Сонс, өөрийнхөө даргад хэлмээр байвал хэл, надад нуух юу ч алга.
Рома: Намайг дайсан шигээ үзэж байна. Гэтэл би танаас болж энд ирсэн.
Саша: Ингэж эргэх гэж.
Рома: Би танд туслахыг хүссэндээ энэ ажлыг зөвшөөрсөн.
Саша: Тэгээд яасан? Үр дүнтэй юу? Тусалсан уу? Эсвэл зүгээр л Шинэ Ригад очиж, тэнд хайрын үүрээ босгосон уу? Та бүгдийг надад тохож байгааг бодоход тэнд танд бас л сайнгүй байгаа бололтой. О, танай дарга залгаж байна. Утсаа дамжуулах уу? За. Ойлгосонгүй? Та надад хэлэхдээ... Ойлголоо. Одоо танд намайг аваачих газрын хаягийг явуулна.
------------------------------------------------------------------------------------------------
Нат: Би зүгээр л хэлэх... Би бэлэн гэж хэлэх гээд.
Ээж: Энэ сайхан мэдээ байна. Чи сайхан харагдаж байна. Би чамайг үзэсгэлэнтэй гэж хэлдэг байсан.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ева Владимировна, ямар хаягаар очих вэ? Би жолоочид мэдэгдэх гэсэн юм.
Ева: Би машинд суугаад өөрөө хэлнэ.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Хайрын үүрийн тухайд, би гомдооё гэж бодоогүй. Хувийн хэрэгт битгий оролц гэчихээд өөрөө болохоор... Уучлаарай. Хүүхэд минийх гэсэн ямар ч нотолгоо надад хэрэгтэй байсан юм. ДНК-ийн шинжилгээ хийлгэх гээд.
Рома: Төлөвлөгөө байхгүй, ердөө л хүүхэдтэй хамт байхаар ирсэн гэж хэлсэн.
Саша: Надад ч гэсэн хүний хүүхдийг гарга гэж хэлж байсан.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Та сайхан харагдаж байна.
Саша: Би байлцах ёстой ямар гэгчийн хачирхалтай оройн хоол вэ?
Вад: Ердөө л оройн хоол. Тэр эхнэртэйгээ хамт, тэгээд намайг ганцаараа биш гэж хэлсэн. Зөвшөөрсөнд баярлалаа.
Саша: Би шуудхан анхааруулчихъя...
Вад: Та хэрэгтэй гэж үзсэнээ хийхэд бүрэн чөлөөтэй. Явмаар санагдвал, түүгээр чинь болно.
------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Чамайг хэн гэдэг вэ?
Нат: Наташа. Наталья. Наталья Белозёрова. Би Вадим Белозёровын эхнэр. Эхнэр нь байсан. Вадим... намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Шалтгаангүйгээр. Тэгээд тэр... буруу... зүйл хийсэн.
------------------------------------------------------------------------------------------------
Тая: Төмс, бүр мартчихаж. Миний гарын хоол. Мэдээж хэрэв энэ эрэлттэй хэвээрээ бол.
Фёд: Тая өөрөө бүгдийг хийдэг. Хэнийг ч гэртээ ч, гал тогоонд ч ойртуулдаггүй юм.
Тая: За, битгий эхлээрэй дээ. Мэдээж тусалдаг, гэхдээ хязгаартай. Хэрэв би юу ч хийхгүй байвал галзуурах байсан байх. Бусдаар бол нөхрөө хүлээж суудаг, харин тэр... За, та нар мэднэ, шөнө дундад ч ирж мэднэ.
Фёд: Александра тээгч эх.
Вад: Бүр тээгч эхээс ч хавьгүй илүү.
Фёд: Би энийг л хэлсэн. Ийм эмэгтэйчүүдийг үнэлэх араггүй. Тэд хүмүүст хичнээн аз жаргад авчирдаг гээч. Харин Вадим Юрьевичийн хувьд бүр цаашаа явсан.
Тая: Би өөрсдөө тээгч эхээс хүүхэдтэй болсон.
Саша: Би та нарт баяр хүргэе.
Тая: Тиймээ, охин. 4 настай. Сэрэнгүүт нь тантай танилцуулж болно, бидэнд саад болохгүйн тулд дээр асрагч эхтэй байгаа.
Саша: Яах гэсэн юм, унтаж байг.
Фёд: Тэгэлгүй яахав. Тэр манай хоёр дахь нь. Эхнийх нь бурхны авралаар өөрсдөө төрүүлсэн. Яг Вадим Юрьевичийнх шиг. Танайх яасныг би мэдэхгүй, харин манайх гэж лазан нөхөр.
Тая: Федя.
Фёд: Юу Федя, Федя, байж л байна. Бид түүнд байдаг бүхнээ зориулсан. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ алдаагаа залруулах хамгийн сайн арга бол хоёр дахийг нь төрүүлэх.
Тая: Хэрэв хоолоо идэж дууссан бол зугаалж болно. Харин Александра бид хоёр амтат ширээ бэлдэе. Та туслана биз дээ, Саша?
Саша: Мэдээж.
Фёд: За боллоо. Чи хавтастай... зүгээр ч нэг ирээгүй биз дээ? Явцгаая. Баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Тэдэнд санаа зовох хэрэггүй. Эмэгтэйчүүд үргэлж хэл амаа ололцдог.
Вад: Би үүнд эргэлзэхгүй байна.
Фёд: Харин бид ололцох уу? Активууд юу болж байна?
Вад: Өдөр тэд таны сонирхолыг нэг их татахгүй байсан.
Фёд: Вадим, хэдийн үдэш болсон. Цаг явж байна.
Вад: Тэгвэл даруухан бус асуулт асууя. Энэ активуудыг нөгөө тал сонирхож байна уу, эсвэл та юу?
Фёд: Тохиромжгүй асуулт.
Вад: Тайлбарлаж өгье. Энд... тэдгээр мөнгөн хөрөнгөтэй тэнцэхүйц сонирхолтой бизнес төлөвлөгөө байгаа. Хамгийн сонирхолтой нь, схем нь шинэ, хаана ч мэдэгдэж байгаагүй. Хэрэв ямар нэг хэрэггүй юм өгөх хэрэгтэй бол... харин тэд чухам тэр активуудыг хүсч байгаа... би тэрийг нь өгнө. Харин энэ танд бол, Фёодор Сергеевич, би өөрийнхөө хүнд илүү сонирхолтой зүйлийг зөвлөнө.
------------------------------------------------------------------------------------------------
Тая: Бялуу 7 минутын дараа бэлэн болно.
Саша: Ямар нэг юм хийх хэрэгтэй юу?
Тая: Үгүй ээ, үгүй, хэрэггүй. Амарч бай. Би бүгдийг өөрөө. Бялуу маш сайхан, таны галбирт ямар ч муу нөлөөгүй.
Саша: Аан гээч, би үнэхээр ойлгохгүй байна.
Тая: Саша, та Федяг анхаарах хэрэггүй, тэр албан тушаалтан, өөрийнхөө хэлээр өөгүй ярьдаг, харин ахуйн холбоотой асуудалд... Бид тээгч эхчүүдийг маш их хүндэтгэдэг.
Саша: Би яах гэж энд байгаа юм? Та намайг тойрч гүйгээд л, бас энэ хачин оройн хоол. Та нарт Вадимаас юу ч юм хэрэгтэй юу? Би хөндлөнгийн хүн, түүнд ямар ч нөлөө үзүүлдэггүй.
Тая: Саша, санаа бүү зов.. Би ийм зүйлийг хүсээгүй, гэхдээ нэгэнт... Та энэ байшинд гадны хүн биш, та өөрийн хүн. Манай охиныг та тээсэн.
Саша: Би явлаа.
Тая: Саша, хүлээ л дээ. Бүх юм санаандгүй болоод... Федя таныг харангуутаа бид сонгож байсан таны зургийг санаад надад хэлсэн юм, харин би таныг манайд ирүүлээч гэж гуйсан. Би мэднэ, мэднэ, гэрээний дагуу бид уулзах ёсгүй, бурхан мэднэ, бүх юм яг л тэгсэн, би танд хязгааргүй талархаж амьдарч ирсэн. Гэвч... Амьдрал ингэж зохицуулсанаас хойш... энэ тэмдэг байж мэднэ. Энэ хувь заяа байж магадгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Бүсгүй, надад эрх байхгүй!
Ева: Та нар танихгүй хүнд өвчтэй хүнийг өгсөн байна!
Эр: Ерөнхий эмчид хандах хэрэгтэй, би таныг холбоод өгье.
Ева: Тэгээд холбооч! За!
Дима: Сайн уу, чи зүгээр үү? Надад чамд өгөх хоёр мэдээ байна. Сайн, бас маш сайн, алинаас нь эхлэх вэ?
Ева: Дим, би үүнтэй манатай байна!
Дима: Хүлээ, хүлээ, үнэхээр чамд таалагдана, би чамд амлая. Чи одоо хаана байна? Би хойноос чинь очъё.
Ева: Буцаж үз, би хэлсэн, надад одоо ингэж байх зав алга!
------------------------------------------------------------------------------------------------
Аня: За.
Роб: Сайн уу.
Аня: Сайн уу.
Роб: Юу хийж байна?
Аня: Хичээлээ.
Роб: Ийм орой юу?
Аня: Даалгавар их өгдөг. Чи залгасан нь...
Роб: Зүгээр л. Чи дуу хоолойг сонсмоор санагдаад.
Аня: Нэг юм болоо юу?
Роб: Чиний бие ямаршуу байна?
Аня: Зүгээр. Асуусанд баярлалаа.
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Анют, би түүнтэй холбогдож чаддаггүй, тэр утсаа авахгүй байна. Нэг бол чи хаягийг нь явуулж, би тэднийд очих уу?
Лик: За! Өрөөнд утсаа унтраасан байя. Чиний бакиал хаана байна? Яасан? Хэллоуинаас үлдсэн халат, эмч болж тоглох уу? За, энд чамд юу байгааг би нэг үзээдэхье. Гэдсээ тат! Сайн байна.
Вит: Миний ойлгосноор энэ таны өмнөх өвчтөнүүдийн ул мөр үү?
Лика: Олон юм ярьж байна, өвчтөн гуай! Хувцсаа тайлаад доошоо хараад хэвт.
Вит: Ёо-ёо, би эмч нарт тийм ч дуртай биш.
Лика: Алив, энд даврах хэрэггүй. Та нар олуулаа, би ганцаараа. Ингэхэд байна аа, би шүдний эмчээр ажилладаг. Алив, амаа ангайя! Хэрэгтэй, хэрэгтэй. А-а!
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Сайн уу. Ороод ир.
Юрий: Мариночка, ороод ир! Бид чамайг хүлээж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Танд хүндрэл учруулсанд дахин уучлаарай.
Фёд: Байх л юм. Зүгээр болчих байх. Тэр манайд юунд ч хордлого авах боломжгүй, бүх юм гэрийнх.
Вад: Хордлого аваагүй гэж найдъя. Баярлалаа. Сайхан амраарай.
Ева: Харханцар ээжийг эмнэлэгээс хулгайлсан байна!
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home