Good doctor S6 20

Good doctor S6-19

Үргэлжлэх хугацаа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

 

 

Шон: Одоо энийг өмсөх хэрэгтэй.

Леа:  Миний өвдөлт 9минутын зайтай байгаа... бас... их өвдөхгүй байна.

Шон: 8минут 45секундын зайтай болчихож.

Леа:  Шарвин авч идье. Миний цамц хаана байна аа?

Шон: Би шарвин идэхгүй. Чи энийг өмсөх хэрэгтэй байна.

Леа:  Үгүй ээ. азын оймсоо мартчихаж. Сүүлд эмнэлэгт хэвтэхдээ өмсөж байсан. Гайхамшигт нөхөр маань хүүхдээ аврах ид шидийн мэс заслыг бодож олоход. 

Шон: Тэр чинь эмнэлгийн оймс. Эмнэлгийн бусад оймстой яг адилхан. Би дахиад аваад ирье.

Леа:  Тэр чинь миний азын оймс биш. Би хариад аваад ирье.

Шон: Үгүй ээ. Чи энд байх ёстой. Энийг өмс. Хүүхдийн монитор холбуулах ёстой. Би оймсыг чинь аваад ирье. За.

Өв: Тэнд очсоны дараа хэр удаж байж мэс засал хийх вэ?

Жа: Шууд мэс заслын өмнөх тасагт очино. Таны цээжний зургийг аваад, ЭХО-д харна.

Өв: Тэгж цаг алдаж яах юм? Надад шинэ хавхлаг хэрэгтэй байна. Энд нууц юм байхгүй.

Ж: бас цус, шээснйи шинжилгээ авах ёстой.

Өв: Би одоо ч өгсөн чадна.

Ж: Тэгэх шаардлагагүй.

Өв: хурдан байх хэрэгтэй, хөвгүүд ээ. Та нарын нэг нь ч армид яваагүй нь илт байна.

П: Тийм ээ. Оскар-Майк асрамжийн газраас ирж байна. Манангаас болоод жаахан оройтчихлоо. Тийм ээ. мэс заслын өрөө бэлдчихээрэй. Бас ноён Эрмийг очиход  Парк эмч бэлэн байх ёстой. Давхар.

Өв: Аав чинь тэнгисийн цэрэг үү?

П: Ах.

Өв: Ура.

Жо: За. “өтгөн манан” гэсэн шалтаг чинь хүн зөөх шалтаг болохоос оройн хоолын шалтаг болох ёсгүй шүү.

П: Хувасны код?

Жо: Дэгжин.

П: Арав уу?

Жо: Байна уу? Данни? Байна уу? Данни?

***************

Жа: Зүгээр үү?

Ж: Өвдөг хачин байна. Бусдаар зүгээр ээ. Ноён Эрми? Бид мөргөлдчихлөө. За, таныг гаргая. Хөлийг нь барьсан уу?

Ж: Тийм ээ.

Жа: За. гурав хоёр нэг. Болчихлоо. За за.

П: Гарных нь туузыг ав.

Өв: За, би зүгээр ээ. би зүгээр.

П: Толгойгоо болгоомжтой.

Өв: Зүгээр.

Жа: За. Би тайлаад өгье.

П: За.

Жа: За, бэлэн үү?

П: Аанхан.

Жа: Гурав хоёр нэг.

П: Зүгээр ээ. зүгээр.

Жа: Зүгээр үү?

П: Тийм ээ. тийм тийм.

Жа: За...

Эр: Ачааны машин зураас давж орж ирээд. Бултах боломж байсангүй.

Жа: Чи зүгээр үү?

Эр: Миний хөл хугарсан юм шиг байна.

Жа: За, наанаа байж байгаарай. Би удахгүй очино.  Радиодоо хүрэх нь үү? Багадаа дахиан таван түргэн хэрэг болох нь.

Эр: Ойлголоо.

Жа: Данни машины жолооч руу яв. Би ийшээ явлаа.

П: За.

Эр: Төв өө... осол гарсан. Олон хохирогчтой...

П: Эрхэм ээ.

Жа: Охидоо, бүх юм зүгээр ээ. Намайг Жаред гэдэг. Эмч байна. Таныг хэн гэдэг вэ?

Аав: Кенни.

Э: Амьсгалж чадахгүй байна.

Жа: Кенни, цээж чинь өвдөж байна уу? Амьсгалахад хүндрэл байна уу?

Аав: Би би зүгээр ээ. Тэд нарт тусал.

Жа: За. тэнд сууж байгаарай. Би охидод тусалъя. Сайн уу охид оо. Би машины суудлаас чинь буулгана, тэгэхээр аав дээрээ очиж болно, за  юу? Нэр чинь хэн билээ?

Б: Беа.

Жа: За, Беа.

Б: Миний эгчийг Элла гэдэг.

Жа:  За за. Ойлголоо. Та хоёрыг эндээс гаргая. Бүх юм сайхан болно. Сайн байна, Беа. Сайн байна. Элла, би одоохон эргээд ирнэ. За юу? Сайн байна. Аавдаа очоорой. За, болж байна.

Аав: Нааш ир. Нааш ир.

П: Эрхэм ээ. Амьд байна. Амьд байна. Зүрхний цохилт нь сул, хол байна.

Ж: Хөөе. Таныг эндээс гаргана аа. За юу?

Өв: Тийм ээ тийм. Санаа зоволтгүй. Би зүгээр.

Ж: Хөдлөхгүй байж байгаарай.

Жа: За. Элла. Калу эмч байна. Чи зүгээр үү?

Э: миний цээж. Амьсгалж чадахгүй байна.

Жа: За. эндээс гаргаад аав дээр нь аваачаад өгье, за  юу? Сайн байна, Элла. Би энд байна. Болж байна. Ёстой сайн байна. За болчихлоо. Доогуур нь ороорой. За. сайн байна хүүхдүүд ээ. сайн байна. Үгүй ээ,үгүй үгүй үгүй үгүй. Үгүй ээ. Хөөе. Хөөе. Зогс. Зогс. Хөөе.

Ж: Данни.

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 20-р анги

Шон: Леа төрөх гэж байгаа. Өнөөдөр манай хүүхэд төрнө.

Аа: Баяр хүргэе.

****************

Ал:  Өглөөний мэнд хатагтай нар аа. Ийдэн, ажилдаа ирж байна уу?

Мо: судалгаанаас маань гурав хүн эцсийн мөчид гарчихсан. 90км-ын зайд байдаг боломжтой бүх хүүхэд асрагч нэг бол тэнэг, залхуу эсвэл чадваргүй.

Ал:  Морган ээжийн өндөр стандарт.

Мо: чамайг завтай гэвэл түр бууруулж болох л юм. Өрөөнд байгаа цэвэршилтийн дааврын өөрчлөлттэй өвчтөнүүдэд хэдэн үг хэлээд л болоо.

Ал:  Тэгмээр л байна. Гэхдээ сая яаралтай тусламжаас дуудсан. Би аяар ирнэ ээ. Мэргэжлийн байна шүү.

******************

Лим: Хүнд гэмтсэн хүн багаар бодоход тав. Олон тооны машин мөргөлдсөн осол, өвчтөнүүд ирж байгаа. Тэдний нэг нь Перез эмч. Би эхний өвчтөнийг авна. Дараагийнх нь Парк эмч, Эндрюс, Волкэ, Аллен. Энэ дарааллаар үргэлжлинэ. Их эмч нар аа өвчтөнүүдийг тогтворжуулсны дараа резидентүүдэд туслаарай. Бүгд гүнзгий амьсгаа ав.

Эм: хамгийн сүүлд мөргөлдсөн машины жолооч. Шууд мөргөсөн.  Ухаантай, зүрхний цохилт байгаа. Гэхдээ хариу өгөхгүй байгаа. Умайн хүзүүний орчмоос цээжний хэсгийн хооронд нугасны гэмтэл байж магадгүй.

Өв: Цээж өвдөж байна. Миний утас хаана байна? Утсаар ярих хэрэгтэй байна.

Ал: Утсыг чинь удахгүй өгнө өө, ноён Эрми.

Лим: ЭХО- бас шоконд орсон үгүйг шалга. Яаралтай шү.

Ал: Үнхэлцэгний шингэн авах хэрэгтэй байна. Цус алдалтыг зогсоох хөлдөөсөн сийвэн авчир.

Ж: Баруун гуяны дунд хэсэг, зүүн шууны  үений хэсгээр хугарсан.

Мар: Ойлголоо.

Ашер: Хөөе. Чи зүгээр үү?

Ж: Би би зүгээр ээ.

Жо: Перез хаана байна?

Ж: Калу тэрнийг сүүлчийн түргэнээр авчирч байгаа.

Жо: Хамгийн бага гэмтэлтэй гэсэн үг үү?

Ж: Тэр... удахгүй энд ирнэ.

Эм: Олон тооны хавирганы хугарал. Уушигны ажиллагаа муу байна.

Э:  өвдөөд байна.

Ашер: Волкэ эмч байна. Бид нар чамд тусална, за юу?

Жо: Ашгүй дээ.

Лим: нүд, үе мөчинд хөдөлгөөн алга. Умайн хүзүүний дээдхэсгийн нурууны дээд хэсгийг хугарал байх. Бүтэн биеийн томограф авъя.

Ашер: зүүн талын уушигны ажиллагаа муудсан. Гэхдээ үзүүлэлтүүд нь тогтвортой байна.

Ал: Цээжний гуурс тавих хэрэгтэй.

Аав: Наадах чинь юу гэсэн үг вэ?Тэр тэр..

Ашер: Тэр зүгээр ээ. бид таныг бас охиныг чинь үзэх хэрэгтэй байна. Тэнд суучихгүй юу.

Аав: Би зүгээр ээ. жаахан хөхөрснөөс өөр...

Ашер: Тийм ээ, зүгээр. Гэхдээ баттай байх хэрэгтэй.

Аав: Беа, зүгээр ээ.  би би эхнэртэйгээ ярих хэрэгтэй байна. Ийм юм болсныг ч мэдээгүй байгаа.

Жо: хэвлийн няцралт, хэвлийн хөндийн цус алдалт, гялтангийн хөндийд цус хуралдсан бай магадгүй. Хаа сайгүй цус алдаж байна. Мэс заслын хоёрдугаар өрөөг яаралтай мэс засалд бэлд.

П: Опиод хийж болохгүй.

Жо: Юу?

П: Надад амал. Опиод хийхгүй шүү.

Жо: За. ойрсуулагч эмчид Опиодгүй гэж хэлээрэй.

Э: Ёоёо...

Ал: хэвлийд их хэмжээний шингэн байна. Цооролттой, хэвлийн хөндийн мэс засалд орох хэрэгтэй.

Э: Үгүй ээ. аав аа.

Аав:бүх юм сайхан болно оо, хонгор минь. Ээж нь удахгүй ирнэ. Хэдүүлээ Скраббл тоглоно оо.

*******************

Лим: Таныг хүзүүндээ гэмтэл авсан гэж бодож байна. Гэхдээ зураг авч байж  тодорхой мэдэгдэнэ.

Мар: Хөөе.

Лим: Тулгуур эрхтний шөрмөснүүд бүгд тасарсан. Толгой нь хүзүүнээсээ салсан.

Мар: Дотоод салалт.

Лим: Ийм хэрэг дээр ажиллаж байсан уу?

Мар:Харж ч байгаагүй.

***************

Шон: Өрөөндөө орохгүй юу хийж байгаа юм?

Леа: Гэнэтхэн имейл явуулах хэрэг гараад. Миний архи нөүтбүүкээ энд мартчихаж. Миний оймсыг авчирсан уу?

Шон: Өрөөнд чинь асуудал байгаа юм уу? Хөнжил нэмж авч болно шүү.

Леа: Энэ юу вэ? Яасан хөөрхөн юм бэ.

Шон: Бүгдэд нь нэгийг авсан.

Леа: Шон. Гоё юм аа. Глассийд аваачиж өгөх хэрэгтэй.

Шон: өрөөндөө орсон нь дээр.

Леа: Би би та хоёрын харилцаа сайнгүй байгааг мэднэ. Гэхдээ... өнөөдөр ач хүү нь төрөх гэж байгаа шд.

Шон: Тэр мэдэж байгаа. Тэр “баяр хүргэе” гэж хэлээд хаалгаа хаачихсан. Чамайг ургийн мониторт холбох хэрэгтэй.

*************

Ал: Мэс засал сайн болсон. Эллагийн гэдэсний цооролтыг бөглөсөн.

Б: Ээж ээ. та идэх юм авчирсан уу?

Аав: Эмч нартай ярьж дуусчихаад хоолны газар руу аваад аваад ирье.

Ээж: Хэзээ гэртээ харьж болох вэ?

Ашер:  Дэлүү нь жаахан гэмтсэн байсан. Дордуулахгүйн тулд хоёр хоногтоо ажиглах шаардлагатай. Би цагт мэдэгдэнэ ээ.

Ал: би мэс засалд орлоо. Хавхлах солих мэс засал арван минутын дараа эхэлнэ. Мэс заслын дараах томограф, цусны бөөмийг нь тоолуул.

**************

Аа: Уучлаарай. Гал тогоондоо зөвлөгөө өгч сураагүй болохооор.

Лим:  Нуруу, гавлын яс хоёр тэгж салахыг харж байсангүй. Та харсан уу?

Аа:Үгүй ээ, амьд хүнд хараагүй.

Лим:  Дөрвөн цэгийн бэхлэх хавтан ашиглаад дагзны ясыг хүзүүнийхтэй холбох мэс засал хийе гэж бодож байлаа.  Цээжний мөгөөрсний боолт ашиглаад.

Аа: Шөрмөсний загалмай хэлбэрт яс, бас Сонгерийн утас хэрэг болно. Зөвхөн гавлын яс, нурууг дахин байршуулж, тогтворжуулахад л хоёр цаг шаардагдана. Даараа нь жинхэнэ ажил эхэлнэ. Амжилттай болох боломж маш бага эсвэл ямар ч боломж байхгүй.

Лим:  Марафон утгагүй ч гэсэн олон сая хүн оролцдог шд. Гүймээр байна уу?

Аа: намайг “тохирохгүй” гэсэн.

Лим:  Та зүсэхгүй, зөвлөнө.

Аа: Баярлачихлаа.

Лим:  Та дэлхийд тэргүүлдэг тархи, нугасны мэс засалч хэвээрээ. Миний өвчтөний толгой утсан дээр тогтож байна. Аймаар санагдаж байна. Надад тусламж хэрэгтэй байна.

Аа: Тэгье ээ. би... өнгөлөг зөвлөгөө өгнө өө.

****************

Шон: Одоо нэгээс хоёр секундын дараа өвдөнө. Их... өвдөнө. Зургаан минутын зайтай болсон, бас  өвдөлт нь нэмэгдэж байна. Сувилагчаар дахиад хэр нээгдсэнийг шалгуулах хэрэгтэй. 

Ашер: Сайн уу. чухал өдөр. Та хоёрын өмнөөс баяртай байна.  Ослоос болоод бүгд завгүй байна. Лим бэлдэж байгаа, Эндрюс, Парк хоёр мэс засалд орчихсон. Миний өвчтөнд асуудал байх шиг байна. Томографаас харахаар дээр дэлүүний гэмтэл нь улам дордоод байна.

Леа: Перез ямар байна?

Ашер: Мэс засал нь  одоо дуусч байгаа.

Шон: Дэлүүний артерийн бөглөрөл гаргах мэс засал хэрэгтэй.

Ашер: Хэр удаан хүлээх боломжтой вэ? Мэс засал хийх эмч байхгүй байгаа.

Шон: Хүлээх боломжгүй.

Леа: Шон. Чи мэс заслыг нь хий.

Шон: Би... энд чамтай байх ёстой. Мөс авчирч өгч, гараас чинь барьж,  бас ирээдүйн тухай ярина.

Леа: Чи хүүхэд төрж байгаа кино үзсэн үү? Би зүгээр ээ. Самархан төртөл дахинд хэдэн цагийн зай байна. Тэгээд ч энэ ажилбар хэр хэцүү вэ? 

Шон: Маш энгийн.

Леа: Хайртай шүү. Бас гэр бүлтэй болж байгаадаа их баяртай байна. Гэхдээ, эр охинд чи хэрэгтэй байна. Гуйя, яв.

Шон: За. Мэс заслын өрөө рүү. Надгүйгээр төрж болохгүй шүү.

**************

Жо:  Опиойд хэрэглээгүй.

П: Баярлалаа.

Жо:  Нарийвчилсан жагсаалтыг мэдмээр байна уу? Олон тооны хавирганы хугарал, хоёр уушигны няцралт, хэвлийн цус алдалт, бас нойр булчирхайн гэмтэл. Энэнээс илүү  өвдөнө гэж байхгүй байх. Данни, өвчин намдаах тариа хийлгэх хэрэгтэй. Жинхэнэ өвчин намдаагч.

П: Үгүй ээ.

Жо:  би чамд ацетаминофен, лидокаин, габапентин, магнези хийчихсэн. Зүрхний цохилт, даралт хоёр чинь нэмэгдээд байна. Зүрхний шигдээс эсвэл цус харвах аюултай.

П: Үгүй. Би гарах гэж маш их хичээсэн. Буцаад орж болохгүй.

Жо:  Чамд Опиойд хэрэгтэй.

П: өнөө орой идэх хоолны тухай ярихыг чинь сонсмоор байна.  Гуйя. Намайг сатааруулаад өг. 

Жо: Их романтик зоогийн газар. Ширээний бүтээлэг,  лаа хаа сайгүй байгаа. Бас хөгжим нь хүмүүсийн яриаг дарахаар чанга биш.

***************

Мо: Туршилт даваа гарагт эхэлнэ. Эмнэлэгт гурав хоног л хэвтэнэ. Дараа нь зургаан долоо хоног долоо хоног болгон ирж үзүүлнэ.

Эм: Нохой асрагч хөлслөхөөс. Гэхдээ Линколн танихгүй хүнд дургүй. Бас өндөр хүнд. Эрэгтэй хүнд.

Мо: Намайг түрхэн зуур хүлээж байхгүй юу?

Эм: Хөөрхөн юм аа.

Мо: Нөгөө тийш нь харуулж тэврэхэд дуртай байдаг юм. Би удахгүй дууслаа. Хоёр цагийн хүнийг гурван цаг болгоод, гурвын хүнийг маргааш өглөө болгочих.

Эм: Тэгэхээр гурван өдөр, хоёр шөнө үү? эсвэл гурван өдөр, гурвөн шөнө үү?

Мо: Уучлаарай. Толгойг нь түшээд өгөөрэй. Үгүй ээ, тэгж биш. За... ингээд. Болж байна.

Эм: би явлаа. Линколн хүлээж байгаа.

Мо: Үгүй ээ, хүлээ. Барбара. Хоёр шөнө шүү.

*************

Леа: Гуйя,тэрэнтэрй ярилц л даа.

Аа: Хүүхдээ төрүүлэх гээд өрөөндөө байх ёстой юм биш үү? Мартсанаас баяр хүргэе.

Леа: Та хоёр өнөөдөр муудалцаж болохгүй.

Аа: Муудалцаагүй ээ.

Леа: Том хэрэг гэдгийг мэднэ ээ. Гэхдээ та  ядаж өнөөдөр мартчихаж болохгүй юм уу?

Аа: Мэс заслын өрөө рүү явах ёстой.

Леа: Энэ Шоны амьдралын хамгийн чухал өдөр байж магадгүй. Тэрэнд аав нь хэрэгтэй. Бурхан минь. Миний ус гарчихав уу, эсвэл би өрөөнд чинь шээчихэв үү?

Аа: Аль нь ч байлаа гэсэн чи анхных нь. Чамд хангалттай хугацаа байгаа. Алив, би тусалъя.  

Леа: Үгүй ээ, үгүй. Би Шон  Мерфи эмчтэй гэрлэсэн. Бид хоёр төрөх үйл явцыг олон олон удаа давтсан. Би өөрөө явчихна. Гуйя, тэрэнтэй яриарай. Би үйлчлэгчид хэлчихнэ ээ. би...

***************

Мар: Гейл. Чамайг харах үргэлж сайхан байдаг.Гэхдээ өнөөдөр ямар ч завгүй байна.

Г:  Харамсалтай нь улам завгүй болгохоор ирлээ. Зөвлөл өнөө орой яаралтай хурал зарласан.

Мар: За. зөвлөл өнөөдөр юуг тийм яаралтай хэлэлцэх гэсэн юм бол?

Г: Чамайг  Маркус. Бас сувилагч нар үйлдвэрчний эвлэл байгуулах гэж байгааг.

Мар: Миний анхаарч байгаа асуудал.

Г: Наадах чинь л асуудал.

*************

Шон: Дэлүүний артерийн бөглөрөл гаргах мэс засал сайн болсон. Охинд чинь дахиад мэс засал шаардлагагүй.

Ашер:  Хамрынх нь гуурсыг авах хүртэл эмнэлэгт дахиад хэд хонох хэрэгтэй. Тэгээд буцаагаад...

Ээж: Хонгор минь. Юу... Юу болоод байна аа?

Шон: Даралт нь ихэссэн.

Ээж: Кенни.

Шон: Хоёр гарын зүрхний цохилт өөр байна. Гол судасны задрал юм шиг байна. Хурдан мэс заслын өрөөнд аваачих хэрэгтэй.

****************

П: амьдрал маань аз жаргалтай. Чамайг байгаа цагт аз жаргалтай байх болно. Амэн.

Жо: Данни даралт чинь 211/130 байна. Зүрхний цохилт 194. Цусны даралт хэтэрхий өндөр байна. Фетанил хийх хэрэгтэй. Чи өвдөлтөөс болж үхэх нь.

П: Бурхан минь. Өөрчлөх боломжгүй зүйлсийг байгаагаар нь хүлээж авах амар амгаланг хайрлаач...

Жа: Битгий хийгээрэй гэсэн шд.

Жо: Даралт бууруулах дусал нөлөөлөхгүй байна.

Жа: Тэгвэл хэмжээг нь нэмчих.

Жо: Өвдөлтөөс болоод зүрхний хэм алдагдаж, даралт нь нэмэгдээд байна. Шоконд орох гэж байна.

Жа: Тийм биш ээ. тэр залбирч байна шд.

Жо: Тэр үхэж байна.

П: Өөрчлөх боломжгүй зүйлсийг байгаагаар нь хүлээж авах амар амгаланг хайрлаач...

Жа: Энэ донтогсдын уулзалтын эхэнд хэлдэг залбирал. Тэр эрүүл байх гэж хичээж байна.

Жо П: ялгааг мэдрэх мэргэн ухаан хайрлаач.

Жо: Яахаа мэдэхгүй байгаагаа хэлээд байна.  

Жа: Бурхнаас тусламж хүсч байна.

Жо: Би тэрэнд тусалж байна. Чи явж болно.

П: Ганц удаагийн амьдрал... цаг мөч бүрт баяр баяслыг мэдэрч... Үүрд дараагийнх нь. Амэн.

Жо: Намайг уучлаарай.

П: Хүнд хэцүү бйдлыг амар амгаланд хүрэх зам гэж хүлээн зөвшөөрье.

*****************

Шон: Гол залгааг цээжний  доошоо явж байгаа гол судсанд залгах хэрэгтэй.

Ашер: Дахиад зургаан цус хэрэгтэй. Би бүрэн үзлэг хийсэн. Хүлээн авах дээр. Зураг нь зүгээр байсан. Судас хагарсан шинж тэмдэг байгаагүй.

Шон: Алслагдсан гол судсыг тасал. Анзаарагдахааргүй бага байсан байх. Цусны даралт нь бага багаар урагдалтыг томруулсаар байгаад хагарсан байх. Өө... Хоосон зай байна. Гүрээний судасны хажуугаар явдаг. Залгаас... нэмэр болохгүй.

Ашер: Энийг... хий юмаа харж болохгүй юу? Алив ээ, Шон. Ямар нэг юм байх ётсой. Гэр бүлийнх нь төлөө...

Шон: Цусныхаа талаас илүүг алдсан. Тархи нь удаан хугацаагаар цусны дутагдалд байсан. Нас барсан цаг. 16цаг 36минут.

****************

Мар: Чи сувилагч нарын үйлдвэрчний эвлэл байгуулахыг уриалсан хүмүүсийн нэг гэж байсан.

Да: Тэр хамаатай гэж үү?

Мар: Надад биш. Гэхдээ зөвлөл өөр бодолтой байгаа. Бид хоёрын харилцаанаас болоод намайг сувилагч нарт хатуу хандаагүй гэж байна лээ.

Да: Чамайг энэ хугацаанд ядаргаатай байсныг би баталж болох л  юм.

Мар: Эгдүүтэй. Намайг хална гэж сүрдүүлсэн.

Да: Бид нараас болж чамайг ажлаа алдаасай гэж хүсэхгүй байна.

Мар: Би ажлаас болж чамайг алдмааргүй байна.

****************

Лим: Шон, Леа хоёрын хүүхэд өнөөдөр төрөх гэж байгаа.

Аа: Тийм ээ, би мэдсэн.

Лим: Тэрэнтэй ярилцсан уу?

Аа: Баяр хүргэе гэж хэлсэн.

Лим: байрлал нь хамаагүй дээр боллоо. Гэхдээ аймшигтай нарийсал болж магадгүй. Тэрэнтэй ярилцахгүй юм уу? ганц үгнээс илүү.

Аа:  Си-1-ийг арын тахир хэсгийг нь авах хэрэгтэй.

Лим: Нэг хөгшин, мэргэн хүн надад “уураа дотроо хадгалах нь хортой” гэж хэлж байсан юм.

Аа: Би мэргэн хүн биш.

Лим: Тэгэхэд таны зөв байсан. Одоо миний зөв.

Аа: Тэр өчигдөр намайг олон хүний өмнө доромжилсон. Энд байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа.

Лим: өнөөдөр хүүхэд нь төрж байгаа.

Аа: 28мм-ийн шилбэний боолт өгөхгүй юу.

Лим: Би авчихъя.

Аа: Нээрэн тийм. Зуршил.

**************

Жо: Түрүүн гэрийнхэн чинь явахыг харсан. Зочид буудалд байрлах юм уу?

П: Чи надад фетанил өгсөн.

Жо: Тэгсэн.

П: Хэцүү шийдвэр байсан уу? Миний хүслийг үл тоомсорлох.

Жо: Үнэнээсээ юу? Үгүй. Чи зүрхний шигдээс болох гэж байсан. Эсвэл тархины цус алдалт.

П: Тийм ээ. гэхдээ баттай биш.

Жо: “Баттай” гэдэг үгний төлөө би чиний амийг аюулд оруулахгүй.  

П: Гэхдээ чи намайг опиойдын донтолт руу буцаагаад түлхчихлээ.

Жо: Би чамайг... үхүүлж чадаагүй.

***************

Ал: Асрагч болохоор ирлээ. Гэхдээ бүгд шийдэгдсэн юм шиг байна.

Мо: Би дөрвөн оролцогчоо олчихсон. Туршилт хугацаандаа эхэлнэ. Одоо Эндрюс болсон гэдэгээ хэлэх л  үлдлээ.

Ал: Болсон?

Мо: Энэ ажил.

Ал: Сонс. Их урт өдөр байсан. Гэхдээ удахгүй хэмнэлээ олчихно. Бас асрагч.

Мо: Би ажлаа хүссэн шигээ хийж бас Ийдэнийг хүссэнээрээ асарч чадахгүй байна. Би хайртай хүмүүсээсээ илүү ажлаа чухалчилж алдаа гаргасан. Дахиад тэгмээргүй байна.

******************       

Шон: Сувилагч нар ширээний дэргэд сандал тавьчихсан байгаа. Та сууж болно.

Ээж: Тэрэнд хүрч болох уу?  

Шон: Тийм ээ. Даавууг нь авч болохгүй.

Ээж: Саяхан энд байсан. Охиддоо яаж хэлэх болж байна аа? Тэрэнгүйгээр би юу ч хийж чадахгүй байх.

Шон: Стив ахыгаа нас барахад... би яаж амьдрахаа мэдэхгүй байсан.  Тэр үргэлж намайг харж ханддаг байсан. Гэхдээ би амьд гарсан. Миний амьдралд өөр хүн орж ирсэн. надад санаа тавьж, хайрладаг хүн. Одоо тэр хүн ч гэсэн байхгүй болсон байж магадгүй. Хэзээ ч явахгүй гэж бодсон хүнээ алдах хэцүү байдаг. Гэхдээ... зүгээр болно оо. Яагаад гэвэл өөр ямар ч арга байхгүй. Бид нар хайртай хүнээ алдахаараа үлдсэн хүмүүсийнхээ төлөө урагшаа алхах арга олох хэрэгтэй болдог. Та хүссэнээрээ удаж болно. Миний хүүхэд төрөх гэж байна.

****************

Леа: Хүрээд ирсэн үү. Охин ямар байна?

Шон: Тэр зүгээр болно оо. Өвдөлт хэр зайтай байна?

Эм: Хоёр минут орчим.

Шон: За. Дүлэх цаг болсон байна.

Леа: Итгэлтэй байна уу? надад... юу ч мэдрэгдэхгүй байна.

Шон: Эпидуралаас болж байгаа юм. Гэхдээ простогландын И1, И2 дааврын түвшин уман хананы агшилтыг идэвхжүүлэх ёстой. Цаг нь болсон.

Эм: Би хувцасаа сольчихоод ирье.

Шон: Саванд чинь ус дүүргэчихье. Дахиад дэр аваад ирье. Хүйтэн, бүлээн алчуурны алийг авах вэ?

Леа: Аль нь ч яах вэ. Гэхдээ надад хугацаа хэрэгтэй байна.

Шон: Төрөлтийг хойшлуулах нь төрсний дараах цус алдалт болох эрсдэл, бактерийн  халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг. Би халуун, хүйтэн хоёрыг аваад ирье.

Леа: Шон, хүлээ. Наашаа хүрээд ир. Би айгаад байна. Би айгаад байна.

Шон: Юу... эмэгтэйчүүд төрөх процессын үеэр айх нь нийтлэг байдаг.

Леа: 9сар. Миний зорилго энэ хүүхдийг гэдсэн дотроо аюулгүй, эрүүл байлгаж, хамгаалах байсан. Одоо надад зүрхээ гаргах гэж байгаа юм шиг... юу ч чадахгүй, өөрийгөө хамгаалч чадахгүй өчүүхэн жижигхэн амьтныг гаргах гэж байгаа юм шиг... хамгаалж чадахгүй юм шиг санагдаад байна.

Шон: Зүгээр ээ. Тэгэх байх. Би хүүтэйгээ уулзах гээд баяртай байна.

Леа: Би ч гэсэн баяртай байна. За. За... эхэл... эхэлцэгээе. За.

***************

Ал: Та мэс заслаад хоёр цаг болж байна. Хэвтэх хэрэгтэй.

Өв: Би хэзээ гэртээ харих вэ?

Ал: зүрхний чинь цохилтыг үзэх хэрэгтэй байна. Гэрийнхнийг чинь дуудаж өгөх үү?

Өв: Мартатай ярих хэрэгтэй байна.

Ал: Эхнэр? Найз охин?

Өв: Аль нь ч биш. өглөө болгон хамт алхдаг юм. Асрах газрын хорин хөгшинтэй. Бүгд нар мандах үеэр босдог.

Ал: Таны хийх дуртай юм биш байх нь.

Өв: Эмч ээ, бурхан бидэнд нар мандахыг харуулахыг хүссэн бол ийм эрт мандуулахгүй байсан юм.

Ал: Марта явдаг болохоор явдаг байх нь.

Өв: Миний өглөө сэрдэг шалтгаан нь тэр гэж хэлэх цаг болсон юм шиг байна.

Ал: Тэрэнтэй ярья.

Өв: Баярлалаа. Давгүй эмч байна шүү.

****************

П:  Би өвчний намтараа уншсан. Чи зөв шийдвэр гаргасан байна лээ.

Жо: Баярлалаа.

П:  Гэхдээ... би дахиад эдгэхийн тулд авч болох бүх тусламжийг авах болно. Дахиад орохгүйн тулд. Би... Техас руу буцах ёстой. Гэрийнхэнтэйгээ.

Жо: Чамд тариа хийхдээ би... чамайг алдаж магадгүй гэдэгээ мэдэж байсан.

П:  Хэцүү шийдвэр биш байсан гэлүү?

Жо: Шийдэх амархан байсан. Үр дүн нь...

П:  Би болзоондоо явахаас нааш хаашаа ч явахгүй. Өнөө орой завтай юу?

*******************

Шон: Аарцаны булчин 3,26 харьцаатайгар сунаж байгаа. Энэ хэвийн зүйл.

Леа: Шон чи тэнд биш, энд хэрэгтэй байна. Яагаад гарахгүй байгаа юм?

Эм: Их удаан доошилж байна. Вакумаар тусалсан нь...

Леа: Миний хүүхдийг вакумаар соруулж авах гээ юу?

Шон: Стандарт журам. Хүүхэд төрөх сувагт  гацсан бол хэрэглэдэг. Би энэ тухай имейлээр чамд зааврыг нь...

Леа: Шон, зөндөө олон имейл байсан.

Шон: За.

Леа: Хүүхдэд аюулгүй юм уу? зуйван толгойтой болох уу?

Шон: 48цагийн турш л.

Эм: За, ээж ээ. Бэлэн үү?

Леа: Аанхан.

Шон: Би энд байна. Миний гарыг базаж болно... Сайн байна. Удахгүй гарлаа.  

Эм: Ээж аав хоёрт нь баяр хүргэе.

Леа: Самархан гараад ирсэн гэхээр итгэж чадахгүй нь. Харийн хүн шиг харагдахгүй байна.

Шон: Толгой нь... гоё хэлбэртэй байна.

Леа: Тийм ээ.

Шон: Хөөрхөн байна.

Эм: Мерфи эмч ээ, та салах уу?

Шон: Тийм ээ. Дуртайяа тасалмаар байна.

Леа: Сайн уу. Бидний юу хийснийг хар даа.

Шон: Сайн уу. Чамтай танилцах таатай байна. Би бол Шон Мерфи эмч. Аав чинь байна.

****************

Мо: Энийг гэр рүүгээ аваад явчихвал хүн анзаарах бол уу?

Ал: Үлдээсэн нь дээр байх.

Мо: Үнэнээсээ авах гээгүй ээ.

Ал: Тийм гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ... Чамайг ажлаасаа гарах хэрэггүй гэж бодож байна. Энийг ганцаараа хийх хэрэггүй.  Чи миний өглөө сэрдэг шалтгаан. Тийм болохоор юу болсон бай бид гэр бүлээрээ асуудлаа шийдэх болно.

Мо: Би ч гэсэн чамд хайртай. Живх нь бохирдчихсон байгаа. Бас би лабораторийн 30 хариу шалгах ёстой.

************

П: Баярлалаа. Амийг минь аварсанд.

Жо: Дуртайяа.

П: Би... өнөөдрийг хэлээгүй. Нууранд хөл хайхад чи намайг хөгжөөж чадсан. Сүмд миний дэргэд суусан. Чимээгүй, надад яг хэрэгтэй байсан зүйл. Бас... надад итгэл хүлээлгэсэн. Надад тийм эрх байгаагүй ч гэсэн. Мэдээж, бас өнөөдөр. Намайг чадна гэдэгт итгүүлж чадсан.  

Жо: Чи зүгээр болно оо.

П: Би чамайг санана.

*****************

Лим: Баярлалаа. Би бусадтай л адилхан нар жаргахыг харах дуртай. Гэхдээ шинжлэх ухаанд байж болох зүйл үү?

Аа: Алабамад толгой нь салсан өвчтөнд явуулсан судалгаа. Тэд орой болгон өвчтөнөө гадаа гаргадаг байсан. Нар жаргаж, цэлмэг цэнгэр, цэвэр агаарт гаргадаг байсан... тархийг нь өдөөх гэж.

Лим: Хэр удаж байж хариу үйлдэл үзүүлэх бол?

Аа: Хэд хоног, гэхдээ тус болсон гэсэн. “Нар жаргах ажиллагаа”-тай яаж маргах болж байна?

Лим: Гэрийнхэн чинь ирж байгаа. Инээхийг чинь харахыг хүсэх байх. Нүдээ цавчих ч юм уу. Эсвэл даараад, өндрөөс айж байна гээд уурласан ч болно. Танд өөрийн гэсэн арга байгаа. Надад ч бас байгаа.

Аа: Нэмэр болж л байвал.

Лим: Шон, Леа хоёрын хүүхэд төрчихөж. Очиж харахгүй юм уу?

Аа: Би эндээ үлдсэн нь дээр байх. Баярлалаа.

Лим: мэс засал хийж чадахгүй байх аймшигтай гэдгийг ойлгож байна. Нэг хайрын төлөө нөгөөг нь битгий алдаарай.

*****************

Мар:  Найзын хувиар урьдчилж хэлэх гэсэн юм. Би ажлаа өгөхөөр шийдсэн.

Г: Үнэнээсээ юу?

Мар:  Тийм ээ.

*************

Шон: Гласман эмч ирэх бол уу?

Леа: Адреналин маань дуусаад ухаан алдахаас маань өмнө зурагаа авахуулъя.

Шон: Малгайгаа аваад ирье.

Жа: Гэр бүлийн анхны зургийг авах нэр төрийн хэрэг байх болно.

Шон: За.

Леа: Сайн уу, хүү минь.

Шон: За.

   Леа: Аваарай.

Жа: Сайн уу, бяцхан Мерфи. Одоо инээгээрэй. Гурав хоёр нэг, бялслаг. Хөөрхөн байна.

Леа: Сайн уу. сайн уу хонгор минь.

Эм: Гласман эмч өгч байна.

Шон: Нэрийг нь Стив гэж яаж мэдсэн юм бол?

Леа: Чамайг мэддэг болохоор.

Шон: Стивен Аарон Мерфи. Энэ өвөөгийн чинь бэлэг.

6-р бүлэг төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home