Good doctor S6 19

Good doctor S6-19

Үргэлжлэх хугацаа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

Ө: эр, өвчтөн Курт

Х: Куртын охин Хейли

Н: Нико, хавдартай хүү

Аав: Никогийн аав

Ээж: Никогийн ээж

 

Леа: Сайн эмчийн өмнөх ангиудад.

Мар: Далисей. Би чамайг хангалттай хүндэлж чадаагүй. Бас би чиний өнцөгөөс харах гэж хичээл зүтгэл гаргаагүй. Би өөрчлөгдөхийг хүсч байна.

Да: Оройн хоол ямар вэ?  Хагас сайнд намайг долоо хагаст аваарай.  Филиппин хоолны газар орж үзье.

Ж: Чи бид хоёр нэг нэгнийхээ бэлэг байж магадгүй. Бид нээлттэй байх хэрэгтэй байх.

П: Бид хоёрын хуьд юу болохыг хэлж мэдэхгүй байна.

Жо: Тэгж байгаад мэдэгдэнэ ээ.

Ал: Хүүхэдтэй болох хүртэлээ дадлага хийх сайхан боломж.

Мо: Би үр суулгах эмээ уухаа больж байгаа. Дахиад үр суулгуулахгүй. Ийдэн миний хүлээж байсан зүйл. Тэр миний охин.

Шон: Би Гласман эмчийн хавдар дахисан гэж бодсон. Гэхдээ бичил харвалтаас болж Гласман эмчийн тархинд учирсан гэмтэл. Энэ эдгэхгүй.

Лим: Тэр дахиад мэс засал хийх ёсгүй.

*****************  

Леа: Самархан хоёр долоо хоногийн дараа төрнө.

Шон: Тийм. Тэгээд өглөөний цайнд лазанъя хийж байгаа юм уу?

Леа: Хөлдөөгчинд  хийх гэж байгаа юм. би эмнэлэг явах цүнхээ бэлдчихсэн. Төрөх төлөвлөгөөгөө биччихсэн. Удахгүй жагсаалтанд бичсэн юмнуудаас хумсаа будуулаад, амрах л үлдэнэ.

Шон: Төрөлтийн 73% нь төлөвлөсөн хугацаанаасаа өмнө болдог. Тэгэхээр яг одооноос амарч эхлэх хэрэгтэй.

Леа: Хойшлуулж болохгүй ганц зүйл бол амралт болохоор.

Шон: Тийм ээ.

Леа: Глассигаас ямар нэг юм сонссон уу?

Шон: Үгүй ээ.

Леа: Тархиных нь зургийг Лимд үзүүлснийг мэдэх юм бол чамд уурлах байх даа.

Шон: Тэрний ирээдүйд их чухал зүйл. Эрүүл мэндэд нь ч, мэргэжилд нь ч.

Леа: Мэдээлэл чухал биш. Нууцаар хэлснийг чинь халж байна.

Шон: Миний үгийг сонсохгүй байсан болохоор надад сонголт байгаагүй.

Леа: Тэрний зөв гэж би бодож байна. Гэхдээ... тэрэнтэй ярилц, тэгэх үү?

Шон: За.

****************

Аа: Цус харваж.

Лим: Тийм ээ. Жижиг хэмжээний. Танд хугацаа өгсөн нь дээр байх.

Аа: Тийм ээ, тэр нь дээр.

Х: Тэр хаазаа биш тормосоо гишгэчихсэн. Тэгээд жолооны хүрдээ мөргөчихсөн.

Ө: Би өнөөдрийн хамгийн тэнэг өвчтөн байх аа.

Жо: Наадахыг чинь хэлэхэд эрт байна.

Ө: Тэнэг өвчтөний тухай сонсмоор байна уу? Эмч тэрэнд рентген зургийн хариу хүлээж байна гэж хэлж л дээ. Тэгсэн чинь “хачин л юм даа, би Рей гэдэг хүнтэй болзож байгаагүй” гэж хэлсэнгэсэн.

Жо: Энэ ч гэсэн арай эртдэж байна.

П: Өнгөцхөн шарх байна. Хоёр оёо тавиулаад та явж болно.

Ө: Тийм ээ.

Х: Итгэлтэй байна уу? Толгойгоо их чанга цохисон. Шинжилгээ хийхгүй юм уу?

Шон: хагарсан, тархины дотор гэмтэл, цус алдалтын ул мөр алга.

Х: Мерфи эмч ээ. Энэ осолтой хамааралгүй. Аав маань сүүлийн зургаан сар их хачин байгаа.

Шон: Тэр сонор сэрэмжтэй, хариулж байна, бас хүмүүстэй харьцаж...

Х: Манай аав ийм хүн биш. Тэр бүх насаараа... аймшигтай байсан. Дөрвөн удаа салсан. Бүх хүүхдээсээ зайгаа барьдаг. Надаас бусад. Тэр үргэлж... хөгийн амьтан байсан. Гэтэл өөрчлөгдчихсөн. Аавуудын ярьдаг онигоо ярьж, миний ямар байсныг асуудаг. Надад төрсөн өдрийн бэлэг өгсөн. Өөр хүн болчихсон.

Шон: Надад эрүүл мэндийн асуудал шиг сонсогдохгүй байна.  Гэхдээ би MRI хийгээд үзье. Эрүүл мэндийн асуудал мөн бол сонирхолтой байх болно.

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 19-р анги

Шон: Тархины чинь зургийг Лим эмчид үзүүлсэнд уурлачихсан уу?

Аа: Тийм ээ, жаахан. Гэхдээ чи миний амийг аварсан байж магадгүй. Тэгэхээр...

Шон: Би таныг уурлана гэж бодоогүй. Леа магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр бид хоёр хоёулаа зөв байж. Та яах гэж байна? Ажлаа?

Аа: Мэдэхгүй ээ, Шон. Би сая л харвасан гэдэгээ мэдсэн. Би-би одоо л хүлээж авах гэж оролдож байна. Магадгүй шийдсэнийхээ дараа... чамд хэлье.

Шон: За.

Охин: Цохилж байна.

Жа: Хөөх. Волкэ эмч зүрхтэй байх нь ээ?

Ашер: Би өөрөө ч мэдэхгүй байсан юм.

Н: Надад ч гэсэн байгаа.

Жа: Тэрийг бид бүгд мэдэж байгаа.

Мар: Хөөе, Нико. Эмч нар Оливияг  зайрмаг идэхээр авч явна. Харин чи шинжилгээ өгнө. Мэдээж дараа нь зайрмаг иднэ.

Н: Баярлалаа, Маркус эмч ээ.

Мар: За. Зайрмаг идээрэй.

Ал: Никогийн умайн сарком хавдар гуя, түнх рүү нь орсон байна. Энд бас энд.  Азаар үсэрхийлсэн шинж тэмдэг алга. Тэгэхээр хавдрыг багасгаж болно гэсэн үг.

Ээж: тэгвэл тэрэнд хэр хугацаа өгөх вэ?

Ал: 9 сар. Жил ч юм уу.

Ээж: Тэрнийг Зальцбург руу авч явж болох нь.

Аав: Тийм ээ.

Ээж: Никогийн өвчин, мэс засал гээд тэр зулсараа сайхан тэмдэглэж үзээгүй. Австрийн Зальцбургт болдог зулсарын зураг олж харчихаад байнга ярьдаг болсон. Мэс засал хийлгэвэл тэгж болох юм байна.

Аав: Тэгээд ч зогсохгүй. Анагаахын салбар зогсолтгүй хөгжиж байдаг.

Ээж: Сэб, бодитой байх хэрэгтэй.

Аав: Үргэлж эерэг бололтой байх хэрэгтэй.

Мар: Энэ сайн мэдээ. Мэс заслын өмнөх зарим нэг шинжилгээ хийчихвэл Нико маргааш мэс засалдаа орж болно.

***************

Мо: Алив ээ. битгий ингэ л дээ. Гуйж байна. Би чамайг хооллосон, живхийг чинь сольсон. Өлгийдсөн. Энүүгээр алхсан, бүүвэйлсэн. Дэвхэрч үзсэн. Чамайг урдаа, ардаа, бас ташаан  дээрээ барьж үзлээ. Шшш... Гуйя, Ийдэн унтчих л даа. шшш... гуйж байна. Шшш... За за за за.

*****************

Жо: Тэгээд, надад хэлэх юм уу, үгүй юу?

П: Аан?

Жо: Маргааш хаашаа явах вэ?

П:  Гэнэтийн зүйл.

Жо: Хм... мэдэхгүй байгаа гэж үү?

П:  Бодсоноос хэцүү юм байна. Кино байдаг л нэг юм. Айдсын өрөө тэнэг. Бас... манайд хооллох боломжгүй.

Жо: Би нэг юм бодож олъё.

П:  Үгүй ээ. би чамаар хийлгэмээргүй байна.

Жо: Данни, хөгжилтэй байх л чухал. Тийм ч байх болно. Энэ эхний саадыг давчихвал. Тэгэхээр надад даатгачих, за юу? Ийм ээ, би саад гэж хэлсэн. Тэгж хэлсэндээ олон шалтгаанаар хармсаж байна.

П:  Охиных нь зөв байж.

****************

Аа: Би дахиад цус харвах магадлалаа бууруулахын тулд холестерины эм, аспирин, даралтны эм ууна. Дахиад харвах магадлал бараг 0%. Ажлынхаа ачааллыг 25%-аар буурулна. 6цагаас дээш мэс засал хийхээр бол мэс заслын өрөөнд орлох хүн байлгана. Бас броколи сайн иднэ.

Лим: Одоохондоо танаар мэс засал хийлгэнэ гэхээр санаанд багтахгүй байна. Ямар нэгэн хэмжээгээр танд согог үүссэн эсэхийг мэдэх хүртэл.

Аа: Би согогтой харагдаж байна уу?

Лим: Үгүй ээ. Гэхдээ хэдэн шинжилгээ авах хэрэгтэй байх.

Аа: Миний ажилд нөлөөлсөн гэсэн ямар нэгэн нотлох баримт байна уу?

Лим: Та тархины мэс засалч. Алдаа гаргах ямар ч боломж байхгүй.

Аа: Би ямар нарийвчлалтай ажиллах ёстойгоо сайн мэднэ.

Лим: Би өвчтөнөө тийм эрсдэлд оруулахаас айж байна.

Аа: Миний авдаг өвчтөнүүдийн ихэнх нь бусад эмч нар хүрэхээс ч айдаг. Надгүйгээр тэдний үхэх магадлал 100%.

Лим: Би таны үнэ цэнэд эргэлзээгүй. Эргэлзэх зүйлгүй болох хүртэл таныг түр хүлээгээч гэж хэлж байгаа юм.

Аа: “Эрэлзээгүй” гэж байдаггүй юм.

Лим: Аарон, би... одоохондоо танаар мэс засал хийлгэж чадахгүй нь. Намайг уучлаарай.

Аа: Тэгвэл намайг хал. Би шүүхэд гомдол гаргана.

****************

Мар: Би өнөө орой дэлхийд алдартай Пулэ а ла Эндрюс хийхээр төлөвлөж байгаа.

Да: Зөвшөөрч байна. Гэхдээ... сайн санааны үүднээс нэг зүйл анхааруулах гэсэн юм. Сувилагч нар үйлдвэрчний эвлэл байгуулах талаар цахим шуудан илгээнэ гэсэн.

Мар: Би саяхан сувилагч нарын төсвийн нэмсэн.

Да: Жил гарны өмнө. Тэгээд ч ихэнх нь түр зуурын, цагийн сувилагч нарт очдог.

Мар: Ихэнх нь биш ээ. Би тоог нь харуулж болно шүү.

Да: Гол нь бид цалин багатай, бас биднийг үнэлдэггүй. Эвлэл биднийг хамгаална.

Ал: Саад болсонд уучлаарай. Никогийн мэс заслын өмнөх шинжилгээний хариу  гарсан. Хими эмчилгээ ясны чөмгөнд хүнд тусч.

Мар: Цусны ялтас нь 22-хон мянга уу? Мэс засал хийлгэж чадахгүй нь.

*************

Шон: Таны толгойд байгаа хортой, том хялгасан судасны хавдар тархины чинь урд хэсгийг дарж байна.

Ө: Хортой?  

Шон: Тийм ээ. Гэхдээ мэс засал хийх боломжтой. Тэр нь ч сайн хэрэг. Энийг авахгүй бол та жилийн дотор амиа алдаж магадгүй.

Ө: За.

Шон: Аав чинь хавдраас болоод хэдэн сарын өмнөөс “хөгийн амьтан” байхаа больсон байх.  

Х: Аав аа, уучлаарай.

Ө: Зүгээр ээ. Бид хоёрын харилцаа сайжирсныг  би мэдэж байсан. Энэнээс болсон гэж мэдсэнгүй. Тэгэхээр энийг авчихвал миний зан ааш буцаад өөрчлөгдөх үү?

Шон: Тэгэх байх.

Ө: Баярлалаа эмч ээ. Би мэс засал хийлгэхгүй.

***************

Мар: Хамгийн сайн мэс засалчийг маань хасах гэж байгаа бол тодорхойгүй зурагнаас илүү баримт хэрэгтэй.

Лим: Шилдэг мэс засалчаа алдахаас айгаа юу, эсвэл хамгийн их мөнгө олдог хүнээ юу?  

Мар: Энэ эмнэлгийг сайн байлгахын төлөө хийдэг юмыг яагаад бүгд ичмээр зүйл гэж бодоод байдаг юм? Хаалгаа нээгээд өөр даргатай болмоор байгаа юм уу?

Лим: Би зүгээр л ойлголцохыг хүсч байна.

Мар: Тэгвэл би тайлбарлаад өгье. Тийм ээ. мөнгө сайн олдог хүнээ алдахаас айж байна. Гэхдээ Тео Синхэд илүү их санаа зовж байна. 27 настай саяхан гэрлэсэн тархины хавдартай өвчтөн.

Лим: Ерөнхий мэс заслын Качоа эмчид шилжүүлж болно.

Мар: Теогийн хавдар тархинд нь даралт үзүүлж байгаа. Качоа тэрнийг авах ч үгүй байх.

Лим: Тэрийг би зохицуулна. Чи дахиад л тэгээд байна. Миний тасаг, миний шийдвэр.

Мар: Шүүхэд өгнө гэх юм бол миний шийдэх хэрэг.

Лим: Гласман танин мэдэхүйн шинжилгээ өгөхөөс татгалзсан. Илүү сайн мэдэх хүртэл би тэрнийг мэс заслын өрөөнд оруулахгүй.

Мар: Тэр бүх мэс заслыг төлөвлөгөөний дагуу хийх ёстой. Орлох хүнтэйгээр. Тэрний бүх мэс засал дээр өөр эмч нэмж томил. Ганц мэс засал ч биш.

Лим: Тэрнийг баярлана гэж бодож байна уу?

Мар: Буулт. Хэзээ ч хэн ч сэтгэл хангалуун байдаггүй.

Лим: Би л лав биш.

Мар: Би ч гэсэн. Амжилттай хэлэлцээрийн үндэс.

**************

Мо: Ирнэ гэснийг чинь мартчихаж.

Ал: Арван минутын өмнө миний зурвасыг уншсан хүн. Гэхдээ, хөөрхөн, эрүүл хүүхэд. Хөөрхөн эрүүл ээж. Тэгэхээр та хоёр сайн байгаа юм шиг байна.

Мо: Мэдээж.

Ал: Сайн идэж байгаа юу?

Мо: Морь шиг.

Ал: Сайн байна. Унтаж байгаа  юу?

Мо: Хүүхэд шиг л. живхний хэрэглээг би дутуу тооцоолж. Гэхдээ бусал нь бүгд төгс байгаа.

Ал: Келланыг ингэхээр нь машины суудал дээр нь суулгаад угаалгын машин дээр тавьчихдаг байсан. Чичиргээнд шууд л унтаад өгдөг байсан.

Мо: Уг нь ингэдэггүй юм. За. чшш...

Ал: Болох уу? За... Ингээгүй удсан байна. Юу?

Мо: Харав уу? Хүүхэд шиг л.

Ал: Юу?

*****************

Шон: Өвчтөн маань амийг нь аврах тархины хавдараа авахуулахгүй гээд байна. Та тэрнийг ятгах хэрэгтэй байна.

Лим: Тийм байх ёсгүй, Шон.

Шон: Тэгэх хэрэгтэй. Та намайг бодвол хүн ятгахдаа сайн.

Лим: Гласманаас гуй. Баруун эрэгт тэрэн шиг олон тархины урд хэсгийн хавдар авсан хүн байхгүй.

Шон: Гэхдээ Гласман эмч ямар ч мэс засал хийх ёсгүй...

Лим: Санал нэг байна. Гэхдээ миний саналыг хүлээж аваагүй. Өвчтөнийхөө бодлыг өөрчлүүлэхийг хүсч байгаа бол Гласман хамгийн боломжийн хүн.

Шон: Та ятгаж чадлаа.

**************

Ал: Никогийн бие шаардлагатай цусны эс, ялтасыг ялгаруулахгүй байна.

Аав: Тэр... тэр тоог нь нэмэх ямар нэг арга байх л ёстой.

Ал: Нико хүнд байгаа болохоор ... хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх талаар бодсон нь дээр байх.

Аав: Үгүй.

Ээж: Эмчийн ярихыг сонсъё.

Аав: Үгүй ээ, би бууж өгөхгүй. Чи ч гэсэн бууж өгөх ёсгүй. Тэд нар ч гэсэн.

Ээж: Нико их зовсон.

Аав: Би мэдэхгүй гэж үү? би амийг нь аврахыг хичээж байна.

Мар: Парк  эмч багаа бүрдүүлээд бүгдэд нь таалагдах боломж байгаа үгүйг судална.

Аав: Баярлалаа. маш их.

*****************

Аа: Хавдараа авахуулахгүй гэсэн байна. Энд яриад байх юм юу байгаа юм?

Шон: Хавдар тархины урд хэсэгт дарж байгаа болохоор ийм шийдвэр гаргах чадваргүй байж магадгүй.

Аа: Би эмч байх чадваргүй гэж бодож байна. Тэгэхээр...

Шон: Үгүй ээ, тархины мэс засалч байх. Мэс засал хийлгэвэл Курт дахиад 20жил амьдарч болно.

Аа: Эхнээс нь ярья. 20жил муу аав байхыг нэг жил сайн аав байхтай харьцуулбал...

Шон: Энийг анагаахын зүгээс тайлбарлах үндэслэл.

Аа: Тийм ээ, байгаа Шон. Байгаа. Сэтгэл санааны асуудал. Сэтгэл санааны үндэслэлтэй.

Шон: Дуу чинь чангараад, нүүр чинь улайчихсан байна. Та уурлаад байгаа юм уу?

Аа: Чи зургийг надад үзүүлэх ёстой байсан юм. Лим дээр очих ёсгүй байсан. Лимд үзүүлэх ёсгүй байсан юм.  

Шон: Та надад жаахан  л уурласан гэсэн.

Аа: Чи намайг тасгийн даргад ховлосон. Битгий гэж хэлээд байхад.

Шон: Тийм ээ, надад итгэхгүй байсан болохоор чинь.

Аа: тэгвэл над дээр ир л дээ. Намайг ятгах гээд үз. Ахин дахин, ахин дахин. Миний төлөө тэгж чадахгүй юу? 

Шон: Наадах чинь дөрвөн удаа. Би тэрнээс олон удаа оролдсон.

Аа: Надаар яалгах гээ вэ? Тэр өвчтөнийг шийдвэр гаргах чадамжтай үгүйг мэдмээр байгаа юм уу? Тийм үү? За яах вэ. Явъя.

************

Мар: Хөөе.

Ээж: Парк эмч ямар нэг юм олоо юу?

Мар: Одоохондоо үгүй. Та нарын ямар байгааг харахаар ирлээ.

Ээж: Сэб хүүхдүүдтэй байгаа. Би... завсарлага хийх хэрэгтэй болоод... Сэб бид хоёр өдөр бүр ямар...

Мар: сайхан өдөр... би санаж байна.

****************

Шон: Мэс засал хийлгэхгүй бол та юу болохыг ойлгож байна уу?

Ө: Тийм ээ. Жилийн дотор үхнэ.

Шон: Энэ яагаад мэс заслаас илүү дээр гэж?

Ө: Хейлигийн хэлдэг зөв. Би их муу хүн байсан. Муу аав. Тэрэнтэй хэзээ ч тоглож байгаагүй. Бараг ярьдаггүй байсан. Гараас нь хөтөлж байснаа ч санахгүй байна.

Х: Озын шидтэн. Би тавтай байсан. Нисдэг сармагчингуудаас их сайхан. Гарнаас нь чинь барих гэтэл...

Ө: Би гараа татчихсан.

Х: Би дахиад барих гэж оролдоогүй.

Ө: Буцаад тийм болмооргүй байна. Энийг алдахыг хүсэхгүй байна.

Х: Би таныг алдмааргүй байна.

Аа: Тархи их хачин зүйл. Өөртөө таалагдсан зүйлийг хийх дуртай, допамин ялгаруулдаг. Үнэндээ бол сайхан зүйлийг мэдрэхийн тулд хэлбэрээ өөрчилж чаддаг.

Ө: Тэгэхээр та намйаг... энэ хэвээрээ үлдэж магадгүй гэж хэлэх гээ  юу?

Аа: Магадгүй. Та өөрийнхөө болохыг хүссэн хүн шиг болохын төлөө хичээх хэрэгтэй. Би тэгж байсан.

Шон: Гласман эмчийн үгэнд орох хэрэгтэй. Баруун эрэгт тэрэн  шиг олон тархины хавдар авсан хүн байхгүй.

Х: Аав аа, би танд итгэж байна.  Мэс засал хийлгэсэн ч гэсэн та сайн хүн хэвээрээ үлдэж болно.

Ө: Өвчтөний хэлсэнээр... “Тархины мэс засал хийлгэхийг хүсээгүй ч, эмч бодлыг маань өөрчиллөө”.

Шон: Энэ... аавын онигоо юу?

Аа: Тийм ээ.

Ө: Мэс заслыг та хийх юм бол. Таныг тархины хавдар сайн мэддэг гэж сонссон.

Шон: Таны хүссэнээр болог.

**************

Аа: За, энд юу хийж байгаа билээ?

Шон: Санахгүй байгаа юм уу?

П: Тархины урд хэсгийн мэс засал.

Аа: Тэгээд?

Жо: Нүдний ухархайн хэв алдагдал байж магадгүй.

Аа: Өрөм.

Шон: Эхлээд шингэн зайлуулах гуурс тавих хэрэгтэй.

Аа: зүсэлт хийхээс өмнө. Тийм ээ. мэс засалд анхаарлаа хандуулъя гэж бодсон юм.

Шон: Титэм залгааснаас болгоомжлоорой.

Аа: Яасан? Манай өвчтөнд байгаа юм уу?

Шон: бүх мичин гаралтнуудад байдаг. Та санахгүй байгаа бол...

Аа: Наргиа байсан юм. Мэс  заслын өрөөнд энийг наргиа гэдэг юм. Дээд хэсгийг авлаа. Дотор тал руу нь оръё.

Шон: Хүлээгээрэй. Энэ дараагийн алхам биш. Энэ...

Аа: Урд талын гурав дахь судсыг шалгаж, боолт тавина. Сайн харсныхаа дараа тэгье гэж бодсон юм.

Шон: Тэр... боломжийн санал байна.

Аа: Гайхалтай.

Шон: гэхдээ та мартаж болохгүй...

Аа: Шон, ажилбар хийж байхад ярихаа боль.

Шон: Энэ миний өвчтөн.

Аа: Шон...

Шон: Би энийг хянах...

Аа: Шон, чамайг гар гэж байна.

Шон: Би чимээгүй байна аа. Гэхдээ дахиад...

Аа: Шон, бидний нэг нь гарах ёстой болбол, мэс засал хийж байгаа хүн гарахгүй.  Үргэлжлүүлье.

*************

Ал:  Цус сэлбэхээс эхэлье. Дээр нь таван эмийн найрлагатай эм уулгаж цусны эсийн тоог нэмэгдүүлэх гээд үзнэ. Тэгвэл Нико мэс засал хийлгэж болох байх. Хэдэн долоо хоногийн дараа та хоёрын нэгээс чөмөгний эс авч суулгана.

Ээж: Гаж нөлөө нь ямар вэ?

Ал: Мэс заслын үеэр цус алдах, халдвар авах эрсдэл нэмэгдэнэ, бас эмиийн нөлөөнөөс хордлого өгч магадгүй.

Аав: Чи яахыг мэдэж байгаа. Хэдхэн сарын дараа тэр байхгүй болно.

Ээж: Бид нарын оронд байсан бол та яах байсан бэ?

Мар: Мэс засал хийлгэнэ.  

Аав: Баярлалаа. баярлалаа.

Ал: Никог мэс засалд бэлдье.

***************

Мо: За. Энэ үнэн бол жинхэнэ ялалт болно. Яагаад гэвэл би дахиад юм угаадаг болж болох юм. За. Ийдэн. Би энд түр суугаадахъя. Үгүй ээ. үгүй. Энэ бид хоёрын нууц шүү.

Аа: Шоныг энэ хэргээс холдуулаад өг.

Лим: Тэрний өвчтөн.

Аа: Миний алдаа гаргахыг хүлээж байгаа хүний дэргэд би хүний гавлын яс нээмээргүй байна. Надад 100% итгэл даах бас надад итгэх баг хэрэгтэй.

Лим: Шоныг хаслаа.

Аа: Баярлалаа.

Лим: Би тусална.

Аа: Багт тавтай морил.

**************

Да: Сайхан байна.

Мар: Тахиаг хэлж байна уу?

Да: Ганц тэр биш. Ажил дээрээ элдэв зүйлд хутгалдмааргүй байна. Үйлдвэрчний эвлэл байгуулах хөдөлгөөн.

Мар: Би зөвлөлийг шахвал яах вэ? Жинэхэнэ бодитой өөрчлөлт хийхээр гарын үсэг зуруулж чадвал. Тэгвэл үйлдвэрчний эвлэл хэрэггүй болох байх.

Да: Их л том өөрчлөлт хийх хэрэгтэй болох байх.

Мар: За. 5% нэмбэл ямар вэ? Нэг сувилагчид 4 өвчтөн ноогдоно гэвэл... Зөвлөлд ахлах сувилагчийг оруулж ч болох байх.

Да: Наадах чинь сонирхол татаж байна. Бусад маань зөвшөөрөх үгүйг мэдэхгүй.

Мар: Мэдэх боломж байгаа юу? Үр дүнд хүрэхийн тулд тэр саналыг зөвшөөрөх үү үгүй юу гэдгийг мэдэж байвал илүү нэмэртэй.

Да: Би ганц хоёр хүнд хэлээд үзье.

Мар: Тэгэх үү?

Да: Тэгье.

Мар: Амттан?

Да: Тийм ээ.

***************

Лим: Мэс засал дуусангуут, өвчтөн буцаад чинийх болно.

Шон: Би... танхимаас харж байя.

Лим: Хэрэггүй. Би дэргэдээс нь сайн ажиглана.

Шон: Дэлгэцээр бичлэг тод харагдана. Бас ардаа хүнтэй байхад илүүдэхгүй.

Лим: Үнэнийг хэлэхэд нөлөөлнө, Шон. Гласман руу чамайг явуулдаг миний буруу  байсан. Тэр одоо их ууртай байгаа. Чи түлхээд байвал та хоёрын харилцаанд нөлөөлж магадгүй.

Шон: Гэхдээ эмч хүн алдаа гаргаж байгаа бол...

Лим: Тэрийг барих хүн нь чи байх албагүй. Бусад хүн чадна. Тэр эмч аав чинь бол хэрэггүй.

*******************

Мо: Тийм ээ.Ингээд. Ингээд.        Үгүй ээ. Хэд үлдсэн дээ. Зүгээр ээ. санаа зоволтгүй. За. Үгүй ээ. үгүй үгүй үгүй үгүй үгйү үгүй. Дуусчбайгааг нь мэдэж байсан шд. Мэдэж байсан. Живхгүй болдог ээж байдаг юм уу?  

Ал: Морган? Ийдэн, ганцаараа байгаа бол хаалгаа тайлаарай.

Мо: Би чадахгүй нь.

Ал:Тийм ээ, чи чадна.

Мо: Би бүгдийг нь буруу хийгээд байна.

Ал:Келланыг гурван сартай байхад Миа хотоос гадагш явах хэрэгтэй болсон юм. Би анх удаа тэрэнтэй ганцаараа үлдсэн. Тэр үед шүд нь цухуйж байсан. Үүрийн дөрвөн цагт бид хоёр унтаагүй байсан. Гэнэтхэн... би бүгдийг яаж зөв хийхийг мэдсэн. Нэг, эсвэл бид хоёр хоёулаа цонхоор гарах байсан. Хэн ч цонхоор гараагүй. Бид хоёр хоёулаа унтаад өгсөн.

Мо: Чиний бүтэлгүйтлийн талаар зөндөө сонссон ч, ингэж баярлаж байсангүй.

Ал:Бүтэлгүйтэл биш. чи зүгээр л... учраа олох гэж туучиж байна.

Мо: Би туучигч биш.

Ал:Аав ээжүүд бүгд тийм байдаг. Хамгийн гол нь туучиж байхдаа ухаанаа алдахгүй байх. Яасан?

***************

Ал: Хажуу талыг нь чөлөөлчихлөө. Хавдрыг гаргахад бэлэн боллоо. Калу эмч ээ, та авах уу?

Жа: Баярлалаа, эмч ээ. хаа сайгүй идээ тархчихаж.

Ашер: Хамгийн их халдварласан хэсгийг нь авч болох уу?

Ал: Хэтэрхий их тархсан байна.

Жа: Одоо яах вэ?

Ал: Хаагаад гэрийнхэнд нь хэлье.

****************

Аа: Цагаа эхлүүлье.  Бэлхүүсний гуурс тавьчих.

Мар:  Сайн уу.

Да: Хэцүү өдөр үү?

Мар: Тийм ээ. Тэглээ. Зөвлөлтэй муудалцаж, Лимтэй маргаад... хүүхдийн эцэг эхэд нь миний санал болгосон мэс засал амжилтгүй болсон, хүү нь нэг сар л амьдарна гэж хэлэх хэрэгтэй болчихоод  байна. Тэгэхээр... хэцүү гэж хэлэхэд ч хэцүү байна.

Да: Би дараа ирье.

Мар: Үгүй ээ. Намайг уучлаарай. Би зүгээр. Юу болоо вэ?

Да: Одоо цагаа олоогүй байж магадгүй.

Мар: Үгүй ээ. Зүгээр.

Да: Би санааг чинь хэдэн сувилагчид хэлсэн. Тэд дураараа хөнгөлөлт авч болно гэхэд итгэхгүй байгаа. Эвлэл байгуулахыг хүсч байгаа. Уучлаарай.

Мар: Ямар сувилагч нар?

Да: Нэр нь үү?  

Мар: Тийм.

Да: Намайг хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрийг хэл гэж байгаа юм уу?

Мар: Хэр ноцтойг нь мэдэх хэрэгтэй байна. Нэр нөлөөтэй хүмүүс юм уу? Эсвэл дургүйцсэн цагийн ажилчид уу?

**************

Шон: Болохгүй. Самсааны дээд хэсгийг гэмтээхгүйн тулд Пенфилд огтлогчийг ашиглах ёстой.

Лим: Мерфи эмч ээ.

Аа: Би оронд нь өрмийн мохоо үзүүртэй талыг ашиглаж байна.  

Шон: За за. үргэлжлүүл.

Аа: Баярлалаа. Мерфи эмч ээ, дахиад ярих юм бол таныг хөөж гаргана гэж мэд.

***************

Жо: Чамайг энд байгаа гэж сонсоод, “Тийм байх боломгүй. Яагаад гэвэл Леа бид хоёрын хувьд энэ маш үнэ цэнэтэй өөртөө зориулах ёстой цаг хугацаа” гэж хэлсэн.

Леа: Өнөө орой Перезтэй болзоотой байх аа?

Жо: Аанхан.

Леа: Юу хийх гэж байна?

Жо: Мэдэх юм алга. Нэг Итали хоолны газар очъё гэж бодсон чинь, тэднийх ширээн дээрээ үнэгүй дарс өгдөгийг санасан. Тэгээд өдөөлт болж магадгүй гэж бодсон. Тэгээд дотор скайдавин хийе гэж бодсон чинь тэр гэмтчихвэл яах  вэ гэж бодогдоод. Тэгээд би...

Леа: Чи хэтрүүлээд байна.

Жо: Тэрнийг болзоонд бэлэн биш байж магадгүй гэж бодсон. Гэхдээ би бэлэн биш юм бол уу гэж бодлоо.

Леа: Тийм ч байж магадгүй, гэхдээ оролдоод үзэхгүй бол дараа нь харамсана. Батуми Грилл, эсвэл Качапури идэхээр яв.  Намайг Сланкет хүлээж байгаа.

Жо: Качупури. За.

****************

Аав: Та нар бууж өгч байгаа юм уу?

Ал: Бид нар тийм...

Аав: Та нар бид нарыг ингэж болохгүй шд. тэрнийг.

Мар: Үнэхээр харамсалтай байна, Себастиан.

Аав: Хүүг маань эмчилж өгнө гэж амалчихаад, хаячихаж болохгүй биз  дээ?

Мар: Бидэнд хийж чадах юм алга.

Аав: Тэгвэл өөр мэс засал ол л доо.

Ал: Никод үлдсэн хугацааг чанартай өнгөрөөхөд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Аав: Надад юу анхаарах ёстойг заах хэрэггүй, миний хүү. Надад... надад... чанартай хугацаа хэрэггүй. Надад хүү маань хэрэгтэй байна.

Ээж: Сэб.

Аав: Би тэрэнтэй ярьж байна.

Мар: Та хувиа хичээж байна. Дахиад мэс засал хийвэл Нико л зовох болно. Та, Талиа, Оливиа тэрний сүүлчийн өдрүүдийн талаар аймшигтай дурсамжтай үлдэнэ.

Аав: Надад дурсамж хамаагүй.

Мар: Хамаатай. Яагаад гэвэл удахгүй тэрнээс өөр зүйл үлдэхгүй.

Ээж: Хөөе. Чи намайг бууж өгч болохгүй гэдэг байсан. Чиний зөв байсан. Одоо цаш нь болсон.

Аав: Аавууд хүүхдийнхээ төлөө тэмцэх ёстой.

Мар: Тийм болохоор тэмц... хүүхдээ аль болох олон сайхан өдрийг мэдрүүл.

****************

Лим: Жаахан амрах уу?

Аа: Үгүй ээ. Чилээгээ гаргаж байна. За. Энд манай зочин байна. Хугацаа нь хэтэрсэн байна.

Лим: Цус их алдаж байна.

Аа: Судасны хавчаар.

Лим: Тархины урд талын урагдал байх.

Аа: Үгүй ээ. Тархины хатуу бүрхүүлийнх. Бодож байсанчлан. За энэ байна.

П: Цус зогсчихлоо.

Лим: Сайн байлаа.

Шон: Үгүй ээ. Гласман эмч ээ, одоо яах ёстойг хэлээд өг. Та эргэлзсэн. Мэс заслын дараагийн алхам юу болохыг хэлээд өг.

Аа: Хэн нэг нь хамгаалагч дуудчих. Шон, чи хэтэрч байна.

Лим: Хариул. Гуйя.

Аа: Юу. Харааны мэдрэлийн даралтыг бууруулах хэрэгтэй. Ротоны мэс.

***************

Лим: Хөөе. Өвчтөн тасагт шилжсэн. Таны мэс заслын төлөвлөгөө төгс байсан.

Аа: Алисон Бордэн. 34 настай хоёр хүүхдийн ээж. Миний анхны бие даасан мэс засал. Тархины урд талын судасны гажиг. Цэцэрлэгт алхаж байгаа юм шиг л байсан. Би баярласан. Нисч байгаа юм шиг л. Гэтэл... тэжээлийн артери  урагдсан. Би цус алдалтыг нь зогсоож чадаагүй. Холбож, хавчиж, оёж үзсэн. Тэрнийг алдах нь л гэж бодсон. Миний толгойноос нэг бодол  салахгүй байсан.  Хүүхдүүд нь сургуулиасаа гэртээ ирэхэд, аавынхаа сууж байгааг харж байна гэж... ойлгож байна уу? Тэгээд би булчингийн залгаас дэр нь нейро-ны наалт наасан. Тэр тус болсон. Зогссон. Мэс заслын өрөөнөөс гарахдаа би дахиад л тийшээ орохгүй юм шүү гэж бодож байлаа... Тэгээд би Алисоны эдгэж байгааг харсан. Нөхөр, хүүхдүүд нь. Бүгд инээгээд л. Тэр намайг тэвэрсэн... Бардам зангаа үл хайхран... би хичээсэн. Хичээсээр ирсэн. өвчтөнүүд чухал гэж бодож ирсэн... тэдний төлөө чадах бүхнээ хийх гэж... Тэрнээс болж мэсээ тавих юм гэж бодож байсангүй.

********************

Шон: Мэс засал маш сайн болсон. Таны хавдрыг бүтнээр нь авч чадсан.

Х: Хөөе.  Аав аа, бие  нь яаж байна?

Ө: Толгой өвдөж байна.

Х: Тэгэх байх.

Ө: Энэ зүүлтийг би өгсөн.

Х: Тийм ээ, миний төрсөн өдрөөр.

Ө: Тийм ээ. их эртний хэрэг шиг  санагдаж байна.

***************

Мо: За. Мэдэж байна аа. Мэдэж байна. За. Сири... Лэ Тигрэгийн “Десептагон”-ыг тогло. Таалагдаж байна уу? надтай бүжиглэх гоё  байна уу? Надад ч бас чамтай бүжиглэх таалагдаж байна. Ээж нь чамтай бүжиглэх дуртай.

Жо: Чи сайхан харагдаж байна.

П: Баярлалаа. Чи ч гэсэн.

Жо: Баярлалаа.

П: Тэгэхээр, хаашаа явах вэ?

Жо: Гүрж хоолны газар. Леа тэдний качапури амттай гэсэн.

П: Гайхалтай сонсогдож байна. Юу гэдгийг нь мэдэх юм алга.

Жо: Би хайж үзсэн. Бяслагтай талх.

П: Аан. За за.

Жо: Тийм ээ.

Мар: Түрүүний явдлыг уучлаарай.

Да: Тийм ч сайхан байгаагүй. Харин энэ... гайхалтай болж.  

Жо: Хөөх.

П: Хөөе, чиний бодлоор...

Жо: Оройн хоолоо дараа идье.

Ашер: Хувцас чинь таалагдаж байна... Үгүй ээ. үнэнээсээ таалагдаад байна. Өнөөдөр гэртээ аваад очиж болох уу?

Мар: Сайхан өдөр байна.

**************

Шон: Курт, Хейли хоёр гараасаа барьсан. Энийг хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа байх. Гэхдээ та өвчтөнийг гэмтээгээгүй. Та миний яагаад ингэснийг ойлгож байгаа. Надад уурлах хэрэггүй.

Аа: Ингэж хэлэх шаардлагагүй байсан, за юу? Чиний зөв байсан. Тэгж хийх шаардлагагүй байсан юм.

Шон: Миний зөв байсан бол...

Аа: Чи намайг хүмүүсийн өмнө доромжилсон.  Миний мэс заслын өрөөнд. Хамт ажилладаг хүмүүсийн маань дэргэд. Ямар хэцүү байсныг чи мэдэх үү? Тэр тусмаа чи.

Шон: Би яахаа мэдэхгүй байна.

Аа: Намайг зүгээр орхи.

Шон: Байна уу? Леа.

Леа: Самархан эрт төрөх нь.

Шон: Самархан төрөх нь.  

6-р бүлгийн 19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home