Good doctor S6-18
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Эд: эр ургацагтай хүн Эдди
Та: эр, тамирчин залуу, Рикки
Да: Би бодож үзсэн. Кофены завсарлага авах хэрэгтэй юм шиг байна. Сувилагч нарын ажлыг үнэлэхгүй юм бол надад хэр сайн байх вэ?
Лим: Энэ миний өвчтөн.
Мар: Тэгвэл би босс чинь. Нэг бол надтай хамт хий, эсвэл би өөр хүн олно
Лим: Надад итгэхүй байгаа бол, намайг хал. Итгэж байгаа бол саад болох хэрэгүй.
Ал: Үр хөврөлөө сонгох гэж байна уу?
Мо: Охин дээр юм шиг байна. Ядаж л надад туршлага байгаа.
П: Би чамаас болж хэрэглээгүй. Бас биднээс. Жордан, би чамтай ойр байвал... чамд дурлах болно. Би тийм эрсдэл гаргаж болохгүй. Чамд бүхнээ зориулах хүн хэрэгтэй. Чамайг жаргалтай болгох хүн.
Шон: тархины хавдар чинь дахисан байж магадгүй. Орыг угсрах ёстой.
Аа: Яв. Би угсарчихна.
Шон: Хоёр боолт үлдчихсэн байна. Гласман эмч тархины хавдаргүй. Гэхдээ тархи нь нэг л биш байна. Леа, нэрс нэмэхээ мартчихаж. Гэхдээ дээр нь тавьчихаж болно.
Леа: Уучлаарай.
Аа: Зүгээр ээ. Доор нь, дээр нь, дунд нь. Энд идэж болно, тэнд идсэн ч болно. Хаана ч байсан идэж болно. Сюс эмчийн фен биш юм байна.
Шон: Маш чухал ярилцах юм байна.
Леа: Идсэнийхээ дараа. Санаа зоволтгүй. Би зүгээр, хүүхэд зүгээр. Шонд ярилцах юм байгаа юм.
Шон: Та ор угсрахдаа хоёр боолт мартчихсан байна лээ.
Аа: За.
Леа: За. Шон, тайвшир. Ядаж эхлээд сууцагаая.
Аа: Хүүхдийн орны талаар ярилцах уу?
Шон: Нугсны уснаас авсан ДНК-ийн шинжилгээгээр тархины хавдар чинь дахиагүй гэсэг хариу гарсан. Гэхдээ мэдрэлийн ажиллагаанд чинь нэг юм нөлөөлөөд байна.
Аа: Шон. Хүүхдийн ор бараг зуун хэсэгтэй. Бас заавар нь ганцч үг байхгүй, зүгээр л зурагнууд. Боломжтой бүх чиглэлд сум заачихсан.
Шон: За. азаар би алдааг чинь засчихсан. Гэхдээ мэс заслын өрөөнд байнга тэгэх боломжгүй.
Аа: Мэс заслын өрөө?
Шон: Тийм. Дахиад шинжилгээ хиймээр байна.
Аа: Тийм юм болохгүй.
Шон: Бас...
Аа.: Тэгэхгүй гэж байна.
Шон: Лим эмчид мэдэгдэх хэрэгтэй.
Аа: Тийм зүйл яасан ч болохгүй.
Шон: Таны гүйцэтгэх ур чадвар муудсан. Өчүүхэн байсан ч гэсэн..
Аа: Шон. Түрхэн зуур. Түр зуур чимээгүй бай даа. Хоёр боолт? Миний тархи зүв зүгээр байгаа. Миний биеийн бүх хэсэг зүв зүгээр байгаа. Гэхдээ энэ чамд ямар ч хамаагүй. Лимд хэлэх юм бол чи инээдтэй харагдах болно.
Шон: Эмч...
Аа: Яриа дууссан. Өглөөний цай ч бас.
Шон: Тэрний зөв.
Леа: Зүгээр ээ. Чи оролдож үзсэн.
Шон: Лим эмчид баттай нотлох баримтгүйгээр хэлж болохгүй.
Леа: Эсвэл тэрний зөв ч юм билүү. Зүгээр л хүүхдийн ор шд. Тэр яарч байсан. Хүмүүс бүгд л юм мартдаг. Би нэрсээ мартчихсан.
Шон: Шинжилгээний оронд шууд ажиглалтааар мэдээлэл авч болох юм байна.
Леа: Юу гэсэн үг вэ? Тэрнийг нууцаар ажиглах уу?
Шон: Миний шарвинг хөргөгчинд хийчихээрэй. Би оройн хоолон дээр ирнэ.
***************
Мар: Өглөөний мэнд. Хамт сууж болох уу?
Жо: Мэдээж.
Мар: Мэс заслын тасаг ямар байна?
Ашер: Гайхалтай.
Мар: Гайхалтай, гайхалтай гэдэг шиг үү? Эсвэл эмнэлгийн ерөнхийлөгч болохоор зөв зүйл хэлэх хэрэгтэй болохоор уу?
Ашер: Аль аль нь.
Мар: Ямар нэг хэлэх юм байвал надад хэлж болно шүү.
Мо: саад болсонд уучлаарай. Манай нэг өвчтөнд мэс заслын зөвлөгөө хэрэгтэй байна. Танаар эмчлүүлж байсан өвчтөн. Эдди Риктер.
Мар: Эдди? Уулзаагүй хэдэн жил болсон байна
Мо: Хэвлийн өвдөлт, цээж хорссон гэж ирсэн. Хэт авианы шинжилгээгээр 12нугалаа гэдсэн дотор нь юм харагдсан. Тэрнийг авах мэс засал хийлгэх шаардлагатай.
Мар: Би хийж болох байх. Хамт явъя.
Жо: Лим эмч бид хоёрыг өнөөдөр Парк эмч дээр томилсон.
Мар: Парк, Лим эмч нар ойлгоно оо. Их онцгой хэрэг.
Ашер: 12 нугалаа гэдсэнд гэсэн үү?
Жо: Мэдэхгүй ээ.
Мар: Эдди. Уулзалгүй удсан байна.
Эд: Илүү их удсан бол ч. Битгий гомдоорой. Өнөөдөр мэс заслын эмчтэй уулзана гэж төлөвлөөгүй байсан юм.
Мар: Тийм ээ, тийм. Тэгэлгүй яах вэ. Би Аллен, Волке эмч нартай ирсэн. миний туслахууд.
Ашер: Сайн уу.
Жо: Танилцахад таатай байна.
Эд: Гайхсанаа нуух гэж хичээж байгаагаас нь харвал миний тухай хэлээгүй юм шиг байна.
Мар: Хэлээгүй ээ. Резиндентүүдэд эпидермо-диспласз верикуформыг сурах бичгээс гадна харах боломж байдаггүй. Энийг сурах сайхан боломж гэж бодсон юм.
Мо: Өвчтөнтэй харьцах тал дээр тэд бүтэлгүйтлээ.
Жо: Уучлаарай.
Эд: Брэд Пит бид хоёр шиг царайлаг хүмүүс аль хэдийн дасчихсан.
Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 18-р анги.
Жо: Энд өвдөх, эмзэглэх юм байна уу?
Эд: Жаахан л.
Мар: Бизнес чинь сайн уу?
Эд: Гайхалтай. Эзний ачаар.
Мар: Эдди гайхалтай мужаан. Тэр Изабел бид хоёрт дуу алдмаар зандан модоор хоолны ширээ хийж өгсөн.
Ашер: Юу гэдгийг нь мэдэхгүй ч, сонирхолтой сонсогдож байна.
Эд: Тийм ээ. Гитэр тоглож чадахгүй ч гэсэн багажаа барьж болж байгаа.
Мар: Гүрээний судасны зүрхний цохилт хэмжигч, бас гуяны даралт хэмжигч хэрэглэ.
Ашер: Ойлголоо.
Жо: Ургацаг нь хэр өвддөг вэ?
Эд: Янз янз дөө. Том үү гэж хэлж болно. Нүүр бараг өвдөггүй, гар жаахан өвддөг. Хөл их өвддөг. Би азтай хүн. Эзэн хөөрхөн царай мужаан хүнд зохихгүйг мэдэж байгаа.
Мар: Резник эмч ЭХО-ны их сайн тайлбар өгсөн. Гэхдээ MRI, цусны дэлгэрэнгүй шинжилгээ авах хэрэгтэй.
Эд: Нэгэнт мөнгө зарцуулж байгаа юм чинь, тийм ээ?
Мар: Уулзах сайхан байна, Эдди.
**************
Та: Багийн эмч зүгээр гэж хэлсэн. Эргэлттэй бөмбөг байсан.
Аа: Давхар эргэлттэй бөмбөгний хурд 80, 85 байдаг байх аа? Дуулгатай, дуулгагүй гэмтэл учруулж болно.
Жа: Тархи хөдлөлт хоёр долоо хоног болох ёсгүй.
Та: За.наад... миний тархи хөдлөөгүй. Миний толгой ч бараг өвдөхгүй байгаа. Тэгэхээр...
Аа: Мерфи эмч ээ, юугаар туслах вэ?
Шон: Би ажиглахаар ирлээ. Та үргэлжлүүл. Авсан оноо чинь үндсэн үзүүлэлтээсээ арай бага гарч.
Та: ганцхан л шинжилгээ шд. Би бусдад нь тэнцсэн. Гэхдээ эмч тоглохыг зөвшөөрөхгүй байгаа.
П: Гэхдээ аюулгүй байдлаа хангасан нь дээр. Тархины тухай ярьж байгаа шд.
Аа: Захын тоглогч юм чинь.. одоо биш ч гэсэн хэзээ нэгэн өдөр зодог тайлж л таараа.
Та: Би талбай дээр “яаралтай” гарахгүй бол тэтгэвэрт гарах карьергүй болно. Тийм биш бол би хотын хамгийн сайн тархины мэс заслын эмч дээр ирэхгүй байсан.
Аа: За за. эхлээд үзээдэхье. Мэдрэлийг шинжилгээ, MRI хийгээрэй.
Жа:MRI, толгой хөдөлсний төлөө юу?
Аа: Зүүн талын хүүхэн хараа нь томорсон байсан. Сүртэй юм биш байх. Гэхдээ багийн эмчийн шийдвэрийг үгүйсгэх гэж байгаа бол баттай байсан нь дээр.
Жа: Ойлголоо.
Шон: MRI сайхан санаа байна. Би хүүхэн хараа нь томорсныг анзаараагүй.
Аа: Баярлалаа. Чиний өвчтөн биш болохоор зүгээр ээ.
Шон: Гэхдээ л сонирхолтой хэрэг байна. Энд ирэхдээ би мэдээгүй байсан юм. Би ажлаа зохицуулчихсан болохоор ажиглалтаа үргэлжлүүлэхийг хүсч байна.
Аа: Өвчтэй хүмүүсийг үзэх ажлаа хойш тавиа юу? За за. Хүссэнээрээ л ажигла.
Шон: Тэгнэ ээ. Таныг бас энэ өвчтөнийг.
******************
Мо: Цус лалт, бас бөгөрөл байхгүй. Тэгэхээр сайн байна аа гэсэн үг.
Лим: Өнгө нь дээрдсэн байна.
Мо: Бүх зүйл нь дээрдсэн.
Лим: Би сая Ийдэний нийгмийн ажилтантай утсаар ярьсан. Турнерийн синдромтой нярай хүүхэд асран халамжлах хүн олох амаргүй байх шиг байна.
Мо: Тийм хэцүү биш шдээ. Удаан хугацааны шинж тэмдэг нь тийм хүнд биш ч байж магадгүй.
Лим: гэхдээ л. Ийдэнд байнгын асаргаа шаардлагатай.
****************
Жо: Лудокаин үйлчилж эхлэх хүртэл жаахан хугацаа орно. Жаахан эвгүй санагдаж магадгүй. Хоолойгоор чинь дуран оруулахаар.
Эд: Ойлголоо.
Ашер: Ургацагаа авахуулах мэс заслын талаар Эндрюс эмчтэй та ярьчхсан уу?
Эд: Тийм ээ. Тэр оролдож үзэхийг хүссэн. Гэхдээ мэдрэлийн гэмтэл гарах боломжтой, тэгээд ч дахиад ургадаг гэсэн. Би ийм төрсөн. Эзэнтэн нууцлаг шүү дээ.
Ашер: Гэхдээ мэс заслын эмч нар тийм биш. Мэдрэлийг гэмтээх эрсдэл маш бага. Бас хөдөлгөөний хомсдол, өвдөж амьдарснаас хамаагүй дээр гэж бодож байна.
Эд: Сэжиглэхээс үү?
Ашер: Үгүй ээ, үгүй. Би...
Эд: Зүгээр ээ. Би ямар харагддагаа мэднэ. Айсан хүүхдүүд, хүмүүст шоолж инээдэг, ширтдэг. Би бурхны өгсөн бэлгийг нүдээ нээгээд, гараа дэлгээд хүлээж авна.
**************
Жа: 128км /80мил/ хурдтай бөмбөгөөр толгой руугаа цохиулна гэхээр төсөөлж чадахгүй л байна.
П: Лигийн зарим залуус 160км/100мил/ хурдтай шиддэг. Хаван, бас цусны бөглөрөл харагдахгүй байна.
Жа: Надад ч бас. Хүүхэн харааны өөрчлөлт нь сүртэй юм биш байх. Хүмүүсийн 20% нь нэг нүднийх нь хүүхэн хараа нөгөөгөөсөө том байдаг. Спортоор хичээллэдэг үү?
П: Ахлах сургуульд хөлбөмбөг, бейсбол тоглодог байсан. Яасан?
Жа: Манай нэг найз эрсдэлд өртөх боломжтой өсвөр насныханд зориулсан спорт хөтөлбөр явуулдаг юм. Би заалны хөлбөмбөг заахад тусалж байгаа. Хөлбөмбөг. Тэр эерэг нөлөө үзүүлэх хүн байнга хайж байдаг.
П: Тийм ээ, би... хүүхэд дасгалжуулж үзээгүй.
Жа: Тэднийг гудамжид гаргахын оронд хөгжилдөхөд нь тусалдаг юм. Манай найз догь шүү. Бас их хөөрхөн.
П: Хүүхдэд туслах сайхан сонсогдож байна. Гэхдээ болзож эхлэхээсээ өмнө би нэг жил эмчилгээ хийлгэх гэж байгаа.
Жа: Чөтгөр ав. Миний буруу.
П: Сүртэй юм биш ээ. Зүгээр л...
Жа: Үгүй ээ. энэ... хүүхэн харааг хэлж байна. Яасан ч хоргүй байх боломжгүй.
П: Тархи хөдлөлт ч биш.
*****************
Жа: Таны тархины олон тооны судас бүдүүрсэн байна. Тархиндаа цус алдах аюултай гэсэн үг.
Та: Тэгээд одоо яах вэ?
Аа: Бүдүүрэлтэй судаснуудын байрлалыг тогтоогоод тархины чинь дотор талын зургийг авна. Энийг...
Шон: Тархины судасны зураг.
Жа:Шууны чинь артераар дамжуулж тархины катетр суулгана.
П: Таныг нойрсуулна. Ямар ч аюулгүй.
Аа: Хариу гарангуут мэс заслын төлөвлөгөө гаргана.
Та: Та-тархины мэс засал уу?
Аа: Хөөе. Хотын шилдэг тархины мэс засалч. Тийм ээ?
****************
Ашер: Улам л дордоод байна. Хавдар цөсний сувгийг гэмтээсэн байна.
Мо: Эддийд мэс заслаар тайралт хийх хэрэгтэй. Бас хэвлийн хөндийн мас том мэс засал хийх хэрэгтэй болох нь.
Жо: Хөөрхий амьтан. Эдгэхгүй өвчин нь хангалтгүй байсан юм шиг.
Мар: Мэс заслыг тэсэх боломжтой. Би Эддийг олон жилийн өмнөөс мэднэ. “Үхэхгүй л бол улам хүчтэй болно” гэсэн уриатай хүн.
Ашер: Эзний хайранд өлгийдүүлсэн хүнд хүч ямар хэрэгтэй юм? Нөхцөл байдлаас харвал “Бурхын өгсөнд бэлгэнд талархая”гэж хэлэх солиотой санагдахгүй байна уу?
Жо: Надад тэрний итгэлээс авч байгаа хүч урам өгч байна.
Ашер: Тэрний итгэл нь өөрт нь хэрэгтэй юмыг хийхэд туслахгүй байна
Мар: Томографт хараад элэг, нойр булчирхай, тунгалагийн зангилаа нь зүгээр байна уу үз.
Ашер: Ойлголоо.
Мар: Чи яваад...
Мо: Шүүх үү?
Мар: Тусал.
Ашер: Энэ радио идэвхт бодис хавдартай хэсгүүдийг тодруулж харагдуулна.
Эд: Аалзны хүчтэй болох юм биш биз?
Мо: Зураг авахын тулд дээшээ хараад хэвтэж болох уу? Тэгвэл өвдөхгүй биз дээ?
Эд: Үгүй ээ, мэдээж. Би зүгээр.
Жо: Холбоо барих гэр бүл байгаа юу?
Эд: Үгүй ээ. би ганцаараа. Би ганцаараа амьдардаг.
Ашер: Энэ өвчин гениэр удамшдаг. Тэгэхээр аав ээж хоёрын чинь ядаж нэг нь ийм өвчтэй байсан байх.
Эд: Тийм ээ, хоёулаа.
Ашер: Тэд ч гэсэн мэс засал хийлгэхээс татгалзсан уу?
Эд: манай ээж аав хоёр циркийн ажилчид байсан. Царайгаараа өөрсдийгөө тэжээдэг байсан. Тэгэхээр эмчилгээ хийлгэхийг хүсээгүй байх. Гэхдээ баттай хэлж мэдэхгүй байна. Намайг төрөнгүүт орхисон болохоор.
Жо: Таныг өөрсөд шигээ амьдруулахыг хүсээгүй байх.
Эд: Миний олж мэдсэнээр бол үгүй. Тэд гэр бүлээрээ жүжиглэх гунигтай, үзүүлбэр нь сонирхолгүй гэж шийдсэн болохоор намайг орхихоор шийдсэн юм.
Мо: Аймшигтай юм.
Эд: Тийм биш ээ. Би олон айлаар дамжсан. Нэг ээж маань сайд байсан. Надад Эзний хүчийг мэдрүүлсэн. Жаахан том болсны дараа нэг аав маань мужаан байсан. Миний мэддэг болгоныг зааж өгсөн. Би үргэлж азтай байсан.
***************
Жа: Катетрыг арын эргэлтийг шалгахаар хийх гэж байна.
П: Мерфи эмч ээ, яагаад биднийг ажиглаж байгааг чинь асууж болох уу?
Шон: Болно оо.
Жа: Яагаад биднийг ажиглаж байгаа юм?
Шон: Би та нарыг ажиглаагүй. Сонирхолтой болохоор энэ өвчнийг ажиглаж байгаа юм. Бас Гласман эмчийг. Тэрний гүйцэтгэл муудаж байгааг оношлох нэмэлт шинж тэмдэгүүд илэрч магадгүй.
Жа: Тэгэхээр мэс заслын дараа оёдол тавихдаа хоёр оёо тавихаа мартсан болохоор санаа чинь зовоо юу?
Шон: Зогс. Гурав дахь судасны бүдүүрэл базилярын артерийн судасны доод хэсэгт байна. Энийг хавчих маш хэцүү байх болно.
П: Бас аюултай.
Шон:Яах аргагүй сонирхол татам хэрэг.
******************
Ал: Ингэж болж байгаа юм уу?
Мо: Боолт солих уу, эсвэл дуулах уу?
Ал: Аль аль нь. Тэр удахгүй явна.
Мо: Би зүгээр ээ.
Ашер: Би хэтрүүлээгүй ээ. Тэр мод шиг ургацагаар бүрүүлчихээд мэс засал хийлгэхгүй гэсэн. Гэхдэ бүгд л тэрнийг бишрээд байна.
Ж: Их зоригтой сонголт шд.
Ашер: Үгүй ээ, тэнэг сонголт. Шашин гэдэг ид шидийн нууцлаг зүйлд итгээд гадуурхагдаж, ямар ч шаардлагагүй өвчинтэй амьдарна.
Ж: Танай гэр бүлийн түүхийг бодоод үзвэл энэ өвчтөн яагаад анхаарлыг чинь татаад байгааг ойлгож байна аа.
Ашер: Би уурлаагүй ээ. Энэ манай гэр бүлтэй ямар ч хамаагүй. Шашин бол олныг хамарсан мансууруулах бодис. Марк олон буруу юм хэлсэн. Гэхдээ энэ биш.
Ж: Өөр юм ярилцъя.
Ашер: Терроризмыг хар л даа. тоо томшгүй олон дайн. ККК. Ал Каида. Үр хөнддөг эмнэлгүүдийг бөмбөгддөг. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдөг. Эл Жи Би Ти Кю Ай Эй- нийгэмлэгийг хавчин гадуурхдагийг ярих ч хэрэггүй. Энийг олж харахгүй байгаа бол нэг бол харахыг хүсэхгүй байгаа эсвэл тэнэг. Энэ болчихож. Салатаа аваад ирэх үү?
*****************
П: Уучлаарай, бясалгал хийх газар хайж байлаа.
Жо: Зүгээр ээ. Харихаасаа өмнө тайвшрах гэж ирсэн юм.
П: Жордан. Эртээд караокед... би чамд харилцааны талаар зөвлөгөө өгөх хэрэггүй байж. Чамд надаар хэлүүлэх шаардлага байхгүй. Бусад зүйлд ч гэсэн. Чи бүх зүйл.
Жо: Баярлалаа. Уучлаарай, явах болчихлоо.
Да: Цусаар бөөлжиж байгаад ухаан алдчихлаа.
Жо: Хоёр уут цус аваад ир. Дахиад хоёрыг бэлдчих. Хамрыг гуурс тавьчих.
Да: За.
Жо: Эдди, намайг сонсож байна уу? Эдди?
****************
Мар: Хавдраас болоод 12нугалаа гэдсэнд хүнд хэлбэрийн шарх шшссэн, хоол боловсруулах эрхтний дээд хэсэгт их хэмжээний цус алдсан байна.
Ашер: Тийм ээ. цус алдалтыг зогсоож чадахгүй бол мэс засал хийж болохгүй.
Жо: Хоёр алхмаар хйиж болно. Дурангаар цус алдалтыг зогсоогоод, хавдрыг авахын тулд 12нугалаа гэдсэнд хэсэгчилсэн хагалгаа хийнэ.
Ашер: Хавдрын хүрээг багасгаад, дараа нь хүчтэй химийн эмчилгээ хийвэл илүү аюулгүй.
Жо: Химийн эмчилгээ хийвэл ургацаг нь нэмэгдэнэ.
Ашер: Дургүй биш л байсан шд.
Жо: Тэглээ гээд нэмэх ёстой гэсэн үг биш.
Ашер: Мэс заслын үеэр цус алдаж үхсэнээс л дээр.
Мар: Цус алдаж үхэхгүй. Цус алдалты зогсоогоод, хавдрыг бүтнээр авна. Нойр булчирхайн толгойг авах мэс заслын аргаар.
Жо: Өвчтөн цус алдаж байхад Виппл мэс засал хийх юм уу?
Ашер: Хавдар авах, нөгөө хоёрыг хослуулсанаас ч ...
Мар: Би мэдэж байна аа. Танай тасгийн даргатай харьцуулахад, резидентүүд миний шийдвэрийг зөвшөөрөх үгүй нь надад хамаагүй. Тэрнийг бэлд.
****************
Аа: Гавлын зүүн талаас бүдүүрсэн гурван судсанд хүрнэ.
Шон: Гүрээний артерийн бүдүүрэл баруун талд нь байхад уу?
Аа: Тийм. Эхлээд хамгийн хэцүү нь болохоор базиляраас эхэлнэ.
Шон: Арын артерийн судсыг яах вэ? Гурав дахь мэдрэлийг дарсан бас удахгүй хагарч магадгүй.
Аа: Намайг яриулж болох уу? Хоёр дахь алхам нь арын артерийн судас. Тэрний дараа... дотуур явж гүрээний судсанд хүрнэ.
Шон: Та энийг бодож үзсэн үү?
Аа: Шон, болиод өгөөч? Болиод өг гэж байна. Би зүгээр. Юу хйиж байгаагаа мэдэж байна. Миний ой тогтоолт хэвийн байгаа. Мэс заслын төлөвлөгөөнд татгалзах зүйл байна уу?
П: Үгүй ээ.
Жа: Үгүй.
Аа: Баярлалаа.
Шон: Хүнд мэс засал, Рикки хойшид таталт өгөх эрсдэлд оруулж магадгүй. Бас таны уураа барьж чадахгүй байгаа нь гүйцэтгэлийн доголдлын шинж тэмдэг.
Аа: Би яг одоо уураа барих гэж чадлаараа хичээж байна. Эрсдлийн хувьд, би 2000 гаруй бүдүүрсэн судас авч байсан. Маргааш өглөө би дахиад гурвыг авна. Риккий хуваарьт оруулчихаарай. Гэртээ харьж амарцагаа.
****************
Мо: Энэ сүү, жигнэмэг биш. Гэхдээ одоохондоо хангалттай.
Эм: Уучлаахай, би яг угжих гэж байлаа.
Мо: Яагаад? Парк хэлээ юу?
Эм: Парк эмч үү? Үгүй ээ. би сая цайндаа орчихоод ирсэн. Тэгээд...
Лим: Сайн мэдээ. Би дөнгөж сая нийгмийн ажилтантай ярилцсан. Асран халамжлах айл орсон. Азтай охин. Гэртэй болох нь.
***************
Леа: Оройн хоолонд шарвин идэх гэж байсныг чинь мэднэ. Гэхдээ Барони руу явбал ямар вэ? Би бөөрөнхий мах идмээр байна.
Шон: Тийм ээ, Гласман эмч маш туршлагатайгаас гадна тэрний оюун ухаан дунджаас дээгүүр.
Леа: Мэдэхгүй ээ. Тэр Эй-гийн фен.
Шон: Лим эмчид мэдэгдэх ноцтой шинж тэмдэг анзаарагдаагүй ч гэсэн гүйцэтгэх ур чадвар нь буурсан ч гэсэн ноцтой дутагдал илрэхгүй байх боломжтой.
Леа: Шарсан артишок идэнгээ ярилцаж болох юм.
Шон: Би өлсөхгүй байна. Гэхдээ би хамт яваад, ажлаа хийнгээ чамд хань болно оо.
Леа: Гласси тархины мэс засал хийж чадаж байгаа бол, бас чи ноцтой алдаа олж хараагүй бол...
Шон: Тэрний тархи яах аргагүй нэг л биш байна.
Леа: Тэр хөгширч байгаа. Хүн болгонд тохиолддог.
Шон: Энэ зүгээр нэг хөгшрөлт биш. Би Гласман эмчийг мэднэ.
Леа: Гласманы өвчтөнүүддээ аюултай гэж бодож байна уу?
Шон: Үгүй. Одоохондоо.
Леа: Тэгвэл Барони руу явцагаая. Бөөрөнхий мах, тахианы далавч идье. Би хоол шингэж эхлэх хүртэл хэдэн цаг баяртай байх болно.
Шон: Чиний зөв. Бөөрөнхий мах. Яаралтай.
**************
Мар: Энэ залгаасны сүүлчийнх нь. Хавчаарыг аваарай. Оёдол барьж байх шиг байна.
Ашер: Виппл мэс заслыг 6цаг хүрэхгүй хугацаанд хийсэн гэхээр итгэж чадахгүй байна. Дээд амжилт байх.
Мар: Хамгийн чухал нь хавдар байхгүй, цус алдах шарх байхгүй. Миний бодож байснаас ч сайн боллоо.
Жо: Сайн Эзэнтний л ач. Эдди үнэхээр азтай юм.
Мар: Дахиад кастро 4номерын утас, хоёр марль хэрэгтэй.
***************
Жа: Сайн уу. Орой хэрэг болох юмаа авчирсан уу?
П: Тэгсэн. Хуучны хөлбөмбөгийн шипигээ хайж олсон.
Жа: Янзтай. Самира чамтай танилцахыг хүсч байгаа. Санаа зовох хэрэггүй, чиний эмчилгээг би хүндэлж байгаа. Та хоёрыг нийлүүлэх гээгүй.
П: Баярлалаа.
Жа: Чамайг замаас чинь хазайлгах гэж оролдсоныг мэдэх юм бол Жордан намайг ална гэсэн.
П: Аллен эмч та хоёр миний тухай яриа юу?
Жа: Тийм ээ. Надад чиний байдлыг хэлж өгсөн. Чамд санаа тавьж байгаа юм.
Та: Миний толгой. Дэлбэрэх гээд байна.
Эм: Цочмог толгойн өвдөлт, юм давхар харагдаад байгаа.
П: Зүүн нүдний зовхи унжсан. Гурав дахь мэдрлийн саажилт юм шиг байна.
Жа: Зүүн хүүхэн хараа гэрэлд хариу үзүүлэхгүй байна. Бүдүүрсэн мэдрэлийн судас хагарсан байх. Мэс заслын өрөө рүү явах хэрэгтэй, хурдан.
П: Гласман эмчийг дууд.
***************
Аа: Мэс.
Жа: Гавлын ясан дотрох даралт буурч байна.
Аа: Түр хугацааны тайвшрал. Томографийн зургийг харуулахгүй юу? Шинийг нь.
Шон: Субрахнойдын цус алдалт. Өмнөс мэс заслын төлөвлөгөөний эрсдэл нэмэглдчихлээ.
Аа: Би хагарсан судсыг тойруулж холбоод, хоёр жижиг бүдүүрлийг хавчиж чадна.
Шон: Хагарсан судасны бүдүүрсэн хэсгийг авах хэрэгтэй. Энийг одоо хийчихэд, Риккийг эдгэхээр үлдсэн хоёрыг нь хийж болно.
Аа: Зургаан сар тутамд ирж судасны зураг авахуулах хэрэгтэй болно. Булчин нь суларч, орон зайн мэдрэмжээ алдана, мэргэжлийн карьер нь байхгүй болно. Тэгж зөвлөж байгаа юм уу?
Жа: Эмчилгээ илүү аюулгүй сонголт.
П: Тэр 19-тэй. Бейсболоос гадна амьдралаа бодох хэрэгтэй.
Аа: Би амалсан зүйлдээ итгэлтэй байна. Хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Шон: Таны туршлага гавлын ясны мэс заслын эрсдлийг буруулах ч гэсэн бүр үгүй болгож чадахгүй. Өвчтөн өөрөө шийдэх ёстой.
Аа: За яах вэ. Тэрнийг сэрэгээд хоёр төлөвлөгөөгөө танилцуулъя.
***************
Мар: Мэс засал бидний бодож байснаас ч сайн болсон. Хавдрыг авсан. Элэг, нойр булчирхай чинь сайн ажиллаж байгаа.
Эд: Тэгээд би хэзээ гэртээ харих вэ?
Ашер: Таныг ганц хоёр хоногтоо ажиглана.
Жо: Би танд цагийг өнгөрөөх ганц хоёр юм бэлдчихсэн.
Эд: Баярлалаа. Та нарт үнэхээр баярлаж байна. Ганцаараа байсаар байгаад санаа тавьдаг хүмүүстэй байх ямар сайхан байдгийг мартах дөхөж.
Ашер: Хөөе. Уучлаарай. Өчигдөр орой би жаахан түрэмгий зан гаргачихаж. Хоолны үеэр гэрийнхнээ ярих хэрэггүй байж.
Ж: За.
Ашер: Өөр хэлэх юм алга уу?
Ж: Би цусны шинжилгээ авах ёстой. Тэгэхээр...
Ашер: Зүгээр л гүн ухааны яриа байсан шд. Бид нар муудалцаагүй, тийм үү?
Ж: Үгүй ээ, муудалцаагүй.
*****************
Леа: Муухай юм аа.
Мо: Аймшигтай.
Леа: Нэг хүн сайхан ааштай байх чинь.
Жо: Тэр үнэн.
Мо: Эддигийн нөлөө. Манай өвчтөн эерэг энерги ялгаруулдаг. Хачирхалтай нь халдвартай.
Жо: Надад зүгээр л бурхны өгсөн бэлгийг хүлээж авахын оронд яагаад зөв зам сонгох гэж зовоод байдагаа бодож үзэхэд хүргэсэн.
Леа: Уучлаарай. Миний бэлэг гэдсээ хурдан ашиглах.
*****************
Та: Юу нь дор гэдгийг мэдэхгүй л байна. Эндээс амьд гарахгүй байх уу, эсвэл дахиад хэзээ ч тоглож чадахгүй гэдэгээ мэдэх үү?
Шон: Тийм ээ. Та наад асуултандаа хариулах хэрэгтэй.
Аа: Зөхөн муу зүйл бодох хэрэггүй.
Та: Би энэнд хүрэх гэж маш их хичээж ажилласан. Та ойлгож байна уу? Бас хүмүүс надад найдаж байгаа.
Аа: Хөөе хөөе хөөе. Дуу чимээг март. Чамайг 3оноо цохисон ч, нэмэлт бааз авахгүй байсан ч хүмүүс ярьсаар л байх болно. Ямар ч шийдвэр гаргасан бай, зөв шийдвэр байх болно.
Та: Нэг тийм... хэлц үг байдаг юм. Доминикт. “Арлаас явж чадахгүй” гэдэг. Азаа үзэх хэрэгтэй. Эхлээд бүдүүрлүүдийг шийдье.
Аа: Зөв шийдлээ.
**************
Мо: Шархыг нь цэвэх бас хуурай байлгах хэрэгтэй. Бас калорийн хэрэглээг нь сайн хянах хэрэгтэй. Турнерийн синдромтой хүүхдүүд юм залгихдаа тааруу, бас хэлний ажиллагаа нь дутагдалтай байдаг.
Эр: Турнерийн синдром оо?
Эм: Дахиад мэс засал хийлгэх шаардлагатай юу?
Мо: Тийм ээ. гэхдээ хэдэн жилдээ шаардлагагүй. Иймэрхүү зүйл дээр нэг нэг алхамаар урагшилсан нь дээр байдаг юм.
Эр: Бид нар асарч байгаад үрчилж авахаар бодож байсан юм. Энэ урт хугацааны өвчин... ноцтой юм байна.
Мо: Анагаахын тал дээр Гүүгл тус болж чадахгүй. Патрик, Энни аймаар сонсогдож байгааг мэднэ ээ. Сандрах чинь ч аргагүй. Гэхдээ та нар чадна аа. Та хоёр Ийдэнд хэрэгтэй.
Эм: Ийдэнийг илүү чадварлаг хүнд өгсөн нь дээр байх.
Мо: Би нийгмийн ажилтанд хэлчихье.
*****************
Аа: Оноо хэд вэ? Би ямар байна? Миний гүйцэтгэх ур чадвар? Оноо нь хэд вэ?
Шон: Оноо байхгүй. Энэ бол мэдээлэл. Би одоохондоо дүгнэлт гаргахад бэлэн биш байна.
Аа: чи цагаа л үрж байна. Чиний тусламж хэрэгтэй хүмүүст анхаарлаа хандуулах хэрэгтэй. Би зүгээр.
Шон: Би танд анхаарч байгаа. Яагаад гэвэл та надад үргэлж санаа тавьдаг байсан. Хэн ч таныг тэг гээгүй. Та өөрөө сонгосон. Заримдаа намайг хүсээгүй байхад ч гэсэн. Тэгсэнд чинь би баярладаг. Тийм болохоор та, бас өөр хэн ч юу ч гэсэн бай... би танд сана атавих болно.
**************
Эд: Юу ярьж байгаа юм бэ? Гайхалтай. Үнэхээр гайхалтай болжээ. Үнэн шүү.
Мар: Саад болох гээгүй юм шүү.
Эд: Үгүй ээ, Далисэй надад усан будгаар зурсан зурагнуудаа үзүүлж байна. Гайхалтай зураач юм.
Мар: Тийм үү? Би мэдээгүй юм байна.
Да: Зайлуулах гуурсны гарц нэмэгдсэн.
Мар: Ургацагтай болохоор гайхах юм биш ээ. Дээжийг нь лаборторит явуулаад, юмыг яаж мэдэх вэ антибиотик дээр нь меропенем нэмчих. Эдгэрэлт чинь хурдан байна. Бас сүүлд ирсэнээс чинь хойш гоо сайхны мэс засал маш сайжирсан.
Эд: Тийм ээ, эргэлзэхгүй байна.
Эд: Өвдөлт хэвээрээ үлдэж, буцаад ургана гэдгийг та бид хоёр мэдэж байгаа. Засварын ажлаас би нэг юм сурч авсан. Эвдрээгүй юмыг засах хэрэггүй.
Мар: Мэдэхэд илүүдэхгүй зүйр үг.
*****************
Ал: Баяртай гэж хэлэхээр ирлээ.
Мо: Асран хамгаалагчид больчихсон. Тэр өөр хүн олох гэж хичээж байгаа.
А: Өөр ярьчихаар гэр бүл алга. Надад дахиад хугацаа өгч болох уу?
Мо: Үгүй ээ. Ийдэнд гэр хэрэгтэй. Бас тэрнийг асрах төгс хүнийг би мэднэ. Би...
***************
Аа: Нэг нь болчихлоо, хоёр үлдсэн.
Шон: Таван цаг болж байна. Та завсарлах уу?
Аа:30 настай МакКаллен барианд хүлээж байхад амрах боломжгүй. Цооролттой бүдүүрсэн судасны хавчаар.
П: Мэс засал задарчихлаа.
Жа: Маш их цус алдаж байна.
Аа. Соруул. Хоёр зэрэг соруул. Энэ хавийг цэвэрлээдэх.
Жа: Тэлдэг хаалт хэрэглэж үзэх үү?
П: Эсвэл урсгал өөрчлөх стент?
Шон: Үгүй ээ, хол болон ойрын хяналтыг сайжруулж, муслин боолт ашиглах хэрэгтэй.
Аа: 6мл болус аденосин хий. Зүрхийг нь зогсооно. Хийгээрэй. Хурдан хий. Хавчаар.
Шон: Их шинэлэг арга байна. Бүдүүрсэн хэсгийн цусны урсгалыг багасгахын тулд зүрхийг түр хугацаагаар зогсооно.
Аа: Хавчаараа байрлуулах цаг гарна. За. мэс заслаа үргэлжлүүлье. Дахиад нэг удаа, судасны хавчаар. Баярлалаа. Сонирхолтой байлаа.
***************
Ашер: Зүрхний зогссон. Зүрхний иллэгт хариу алга.
Мар: цахилгаанаар цохиулах хэрэгтэй. 200-аар цэнэглэ. Нэг мл эпидурал.
Ашер: Бөглөрөл үүссэн байх.
Да: Цэвэр.
Мар: Нас барсан цаг 7:34. Суурь өвчнөөс бол дархлаа нь суларсан, цусны бүлэгнэх чадвар нэмэгдсэн байсан. Бидэнд хийж чадах зүйл байгаагүй.
****************
Жа: Ямар эмнэлэгт байгаагаа мэдэх үү?
Та: Сейнт Бонавенчер.
Жа: Яагаад энд байгаа билээ?
Та: Судасны бүдүүрэл. Та нар засах ёстой байсан.
Аа: Тэгсэн. Бас их сайн хийсэн. Хэрвээ сэргээн засах эмчилгээгээ сайн хийлгэж чадвал улирлын дундуур талбай дээр гарч чадах байх.
Та: Баярлалаа, Гласман эмч ээ. Надад муруй бөмбөг цохих мэс засал хийж өгөх юм биш биз?
Аа: Эргүүлэгтэй бөмбөг цохих гээд үзээрэй. Цохисны дараа оройтсон байх болно.
Та: Эртний хэрэг. Би тоглолтын үеэр харж байгаагүй.
Аа: Би эргүүлэгтэй шиддэг байсан. Тэр үед л дээ... би шидэгч болохыг хүсдэг байсан. Миний бөмбөг хурдтай байгаагүй... муруй бөмбөг... эргүүлэгтэй... гэхдээ хумс нь... Хаашаа явахыг нь мэдэх боломжгүй. Зүгээр л... жаахан л эргүүлэхэд болдог.
******************
Ашер: Сонсоо юу? Намайг шалгасанд баярлалаа. Эндрюсийн зөв байсан. Бидэнд хийж чадах юм байгаагүй.
Ж: Өвчтөнд чинь харамсаж байна. Гэхдээ би өнөө орой найзуудтайгаа уулзана гэж хэлэхээр ирлээ. Дараа нь би өөрийнхөө гэр рүү явна.
Ашер: За. Юу болоо вэ?
Ж: Юу ч биш ээ. Тэд нартай дээрнээс хойш л уулзана гэж байсан юм. Манай гэрийн ойролцоо уулзахаар болсон. Сүртэй юм биш.
Ашер: Гэхдээ тэгж мэдрэгдээд байна. Чи уурлачихсан байна шд. Миний яасныг хэлчих л дээ.
Ж: Заримдаа чамтай ярилцах... тулаан шиг санагддаг.
Ашер: Би зүгээр л бодлоохэлсэн шд.
Ж: Үгүй ээ, чи бусдын, тэр дундаа миний үзэл бодлыг үгүй хийсэн. Тэр дундаа намайг тэнэг гэсэн.
Ашер: Би чамайг тэнэг гэж хэлээгүй.
Ж: Аш, би шашин ярьж, эсвэл оройн хоолон дээр Маркаас иш татаж өсөөгүй.
Ашер: Тэглээ гээд чиний бодлыг үнэлдэггүй гэсэн үг биш.
Ж: Миний хэлсэн үг болгоны лантуугаар цохих чинь тэгж санагдаагүй.
Ашер: Би чамд зуун жишээ хэлж чадна.
Ж: Энэ чиний ялах ёстой дараагийн маргаан биш. Би оройн хоолонд очих ёстой.
****************
П: Үнэхээр харамсалтай байна. Хань болох хүн, эсвэл ярилцах хүн хэрэгтэй бол...
Жо: Зүгээр ээ. Би зүгээр болчихно.
П: Мэднэ ээ. Гэхдээ бодлоо өөрчилбөл. Би байгаа шүү. Миний дэргэд байсан шиг чинь.
Жо: Баярлалаа. Чи... Намайг сайн ойлгодог. Магадгүй чи бид хоёр нэг нэгэндээ бэлэг байж магадгүй юм. Бид нээлттэй байх хэрэгтэй.
П: Бидний хувьд тэгвэл юу болохыг хэлж мэдэхгүй л байна.
Жо: Бид учрыг нь олно о.
**************
Мар: Далисэй.
Да: Эндрюс эмч ээ.
Мар: Чиний байгалийн зурагнууд... Чи Эддийд үзүүлсэн. Тэрнийг... Тэр чин сэтгэлээсээ нээлттэй байж чадсан болохоор үзүүлсэн байх. Би бүх насаараа амжилт мөнхийн хичээл зүтгэлийн үр дүн гэж итгэдэг байсан. Мөнхийн сэтгэл хангалуун бус байдал, юунд ч хүрсэн, ямар ч амжилт гаргасан. Сэтгэл ханамж бол тайвшралын шинж.
Да: Амьдралыг тэгж туулах аргагүй.
Мар: Мэднэ ээ. Бас чамайг хангалттй хүндлээгүйгээ мэднэ. Бас чиний өнцөгөөс харах гэж хичээгээгүй. Гэрдээ би өөрчлөдөхийг хүсч байна. Хайртай хүмүүсээ, үнэлдэг болмоор байна. Бас надад сайн байж мэдэх хүмүүсийг. Би хэтэрхий том алдаа гаргаагүй бол, нэг л өдөр тэр зурагнуудыг үзэх боломж олдно гэж найдаж байна.
Да: Оройн хоол ямар вэ? Хагас сайнд намайг 7хагаст аваарай. Филиппин хоолны газар орж үзье.
***************
Ж: Яагаад тэгж хэлж байгаа юм?
Эр: Чи мэдэж байгаа.
Ж: Үгүй ээ.
Эр: Тийм байдалд өөр юу гэж хэлэх юм?
Ж: Миний бодлоор... би тэр залуутай санал нэг байна. Тэр хүн... миний бодлоор...
Ашер: Чиний зөв. Би ялахын тулд маргааны үеэр ямар ч хамаагүй зүйл ярьдаг. Би юу чухал вэ гэдгийг мартчихдаг. Тэнэ болохоороо. Гэхдээ өнөөдөр би юуг ч, хэнийг ч байх ёстой гэж хүлээж авах ёсгүй гэдгийг ойлгосон. Чи надад арал биш, бүхэл зүйлийн нэг хэсэг нь байх ямар байдгийг харуулсан. Би чиний амьдралд байгаадаа маш их талархаж байна. Салмон Карпачо захиалаад үзээрэй. Эднийх их амттай, цөцгийн тос л гэсэн үг.
Эр: Найз залуу чинь ийм оргилсон хүн үү, эсвэл жаахан галзуу юм уу?
Ж: Аль аль нь?
****************
Мо: Сайн уу.
Ал: Ийдэн та хоёрын ямар байгааг хараад гаръя гэж бодлоо.
Мо: Одоогоор сайн л байна. Миний бодлоор. Ийдэнд хэрэгтэй зүйлс бүгд байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хүүхдийн эмч нарын энэ сарын хангамжаас жаахан дутаж магадгүй.
Ал: Энэ харагдахгүй байна.
Мо: Өө. Ийдэнд таалагдана даа. баярлалаа. Тоглоом. Боди. Тэрэг авах хэрэгтэй.
Ал: Хөөе, чи чадна аа. Өөрөө хүүхэдтэй болох хүртэл дадлага хийх сайхан боломж.
Мо: Би үр суулгах эмээ уухаа больж байгаа. Дахиад суулгуулахгүй. Ийдэн. Миний хүлээж байсан зүйл. Миний охин.
Шон: Энэ муруй бөмбөг. Би энэнд хууртчихаж. Би Гласман эмчийн хавдар дахисан байна гэж бодсон. Гэхдээ Гласман эмчийн тархинд бичил харвалт болсоноос болж үүссэн гэмтэл.
Лим: Хэрвээ энэ үнэн бол энэ хэсгийн зах нь гөлгөр байх ёстой.
Шон: Уг нь тийм. Гэхдээ өвчтөн цацрагийн эмчилгээ хийлгэж байсан бол ирмэг нь ийм барзгар бай тохиолдол байдаг. Ой санамжинд нь яагаад нөлөөлснийг тайлбарлаж байна. Ялангуяа маш их анхаарал шаарддаг олон дараалсан алхмуудыг хийх үеэр. Энэ эдгэхгүй.
Лим: Тэр дахиад мэс засал хийж болохгүй.
6-р бүлгийн 18-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home