Good doctor S6 17

Good doctor S6-17

Үргэлжлэх хугацаа:   43мин

Орчуулсан: Ж. Тамир

 

Нэмэгдсэн дүр:

А: эм, хүүхдийн байгууллагын ажилтан.

 

 

Леа: Сайн эмчийн өмнөх ангиудад.

Мо: Би дахиад үр суулгуулмаар байна. Яаралтай.

Жа: Энд чинь навч наалдчихаж. Үгүй ээ, үгүй үгүй. Нааш ир...

Шон:    Гласман эмч ээ... би аав болох гэж байж, аавыгаа алдмааргүй байна. Миний төлөө зурагаа авахуулчих. Битгий хөдлөөрэй.

Аа: Би амьсгалж байна.

Шон: Толгойгоо хөдөлгөчихлөө.

Аа: Шон явж үз. Техникчийн ажлыг нь хийлгэ.

Шон: Кофе уугаад ир гээд явуулчихсан. Өмнө нь хавдар байсан хэсгийг харж байна. Мас заслын дараах химийн эмчилгээнээс татгалзсан юм уу?

Аа: Яриад байвал хөдлөхгүй байж болохгүй байна.

Шон: Блейз эмч зургаан удаа темозоломид хийлгэ гэсэн байна.

Аа: Тийм өчүүхэн юмны төлөө, байнгын дотор муухай оргихыг хүсээгүй юм.

Шон: Үр ашиг нь статистикийн...

Аа: Шон, би сонголтоо хийсэн.

Шон: Буруу сонгосон байна. Тархинд чинь толбо байна.

*******************

Эм: Энэ баруун өнгөвч. Энэ нь...

Мо: Шав даавар. Эндометр нь гөлгөр, 13мм орчим байна.  Тэгэхээр умайн халдвар арилсан гэсэн үг.

Эм: Энэ удаа хүүхдээ бүтэх тээхэд хамаагүй амар байх болно. Маргааш орой суулгахаар төлөвлөгдсөн байгаа.

Мо: Гайхалтай.

Эм: Бас хоёр сайн чанарыг үр байгаа. Охин, хүү хоёрын аль нь вэ? Одоо шийдэх шаардлагагүй. Үр суулгахаас өмнө надад хэлээрэй.

******************

Жо: 7цаг хагас.

Ашер: Ямар ч завсарлагагүй юу?

Жо: Угаалгын өрөөнд орох гэж ч сэрээгүй. Тэгээд?

Ашер: 6цаг 45минут.

Жо: Ялагч ялагч, оройн хоолонд шарвин.

Ашер: Би ялчихлаа гэж бодсон шд.

Жо: Данни, чинийх ямар байсан бэ? Чи хэр удаан унтсан бэ? Илүү юу, дутуу юу?

П: Мэдэхгүй.

Жа: Хүлээгээрэй. Өглөөний мэнд.

Ашер: Өглөөний мэнд.

Жа: Аллен эмч ээ.

Жо: Өглөөний мэнд, Калу эмч ээ.

Жа: Парк өнөөдөр түнхний дурангийн мэс засалтай. Би ормоор байна.

Ашер: Уучлаарай, би өнөөдөр Парк дээр байгаа.

Жа: Би гэмтлээр мэргэшье гэж бодож байгаа. Солилцвол ямар вэ?

Ашер: Үгүй гэвэл ямар вэ?

Жа: Асуусанд уучлаарай.  

Жо: Урагшаа баг. тийм ээ.

*******************

Эм: Брэди Салливан. Газрын тосны тавцан дээр ажилладаг. Нимгэн металланд цохиулсан. Цээж, аарцагны хүнд гэмтэлтэй. Хүчилтөрөгчийн хэмжээ тогтворгүй.

Мар:  Брэди, Эндрюс эмч байна. Хариу өгөхгүй байна. Хүүхэн хараа нь хөдлөхгүй байна.

Лим: Их хэмжээний цус алдсан.

Мар:  Гласковын кома-6. Толгойд гэмтэл байхгүй.

Лим: Цээжний баруун тулд 6см орчим шархтай. Уушигны ажиллагаа буурсан.

Эм: Дэгээнээс болсон. Гагнаж байсан металл хавтан нь өөр гэмтэл учруулсан

Мар:   Энэ хэр гүн байгаа вэ?

Лим: Нугас хүртэл. Бараг л хоёр хуваагдчихаж.

Гарчиг: Сайн эмч. 6-р бүлгийн 17-р анги.

Аа: Цацрагийн сорви юм бол уу?

Эр: Магадгүй л юм. Гэхдээ эндээс харахад...

Шон: Глиобастом хавдрын дахисан юм шиг харагдаж байна.

Аа: Яг зөв. Надад хийсэн цацраг эмчилгээ нь Швейцари бяслаг шиг эдийн үхжил үүсгэдэг.

Шон: Тогтмол бус хэлбэр нь олон голомтот хавдрын гэмтэл үүсгэдэг.

Аа: Би цахилгаан гарахаас өсмнө тархины зураг хардаг байсан. Сорвижсон эд ямар байдгийг ялгахтайгаа байна.

Шон: Та шударга биш байна.

Аа: Тийм ээ,тэгээд  чи шударга байгаа юм уу?

Эр: Хэн чинь ч биш. Хэрвээ тэр нэмтэл хавдар бол... нугасны шингэний ДНК-ийн шинжилгээгээр илэрнэ.

Шон: Тийм ээ. Шударга байна.

Эм: Нугасны ус аваад лаборатори руу явуулъя. Хариу нь 24цагийн дараа гарчихна.

Аа: За яах вэ. 

Эр: Би бэлдээдэхье.

*******************

Эм: Хүчилтөрөгч буурч байна, 68.

Мар: Цээжний гуурс тавьсан. Цус их гарч байна.

Лим:  Цус алдаж байгаа хэсгийг хавчихаар дахиж гарч ирээд байх юм.

Жо: Лим эмч ээ, бид юу хийх вэ?

Лим: Би цээжний гэмтэл дээр ажиллаж байна. Та нар ташааны гэмтэл дээр ажиллана.

Ашер: Яах авах вэ?

Лим: Авахгүй ээ. Авбал цус алдаж үхнэ. Та дөрөв биеийн доод хэсгийг нь буцааж нийлүүлэх төлөвлөгөөг гарга. Сэтгүүл болгоныг унш. Холбоотой мэдээлэл болгоныг шалга. Олон улсын мэс заслын бүртгэлүүдийг үз. Хаа сайгүй хай.

Мар: Уушигны артери хагарсан. Авч явах хэрэгтэй.

Лим: Мэс заслын нэгдүгээр өрөө. Хурдлаарай.

**************

Эр2: Хүүхдээ өг.

Эр: Үгүй ээ, үгүй үгүй үгүй үгүй үгүй. Би Жазтай уулзахаар ирсэн.

Эр2: Зүгээр л нааш нь өгчих.

Эр: Би таныг мэдэхгүй. Би таныг мэдэхгүй. Би таныг мэдэхгүй.  

Эр2: Эрхэм ээ, гуйж байна.

Мо: Хүлээгээрэй, би ярилцаад үзье. Би эндхийн эмч. Би тусалж чадна.

Эр:  Надад эмч хэрэггүй. Жаз хэрэгтэй байна.

Мо: Жаз. Жаз тэрний ээж үү?

Эр:  Тий-тийм ээ.

Мо:Та хүүхдэд тусахыг хичээж байна.

Эр:  Жа-Жаз ухаан алдчихсан. Тэгээд... асч утардаг гэрэл тэрнийг аваад явчихсан.

Мо: Түргэн үү? Элс гудамжинд оромжууд байдаг. Жаз та хоёр тэнд байдаг уу? Тэгвэл эндхийн өвчтөн юм байна.

Эр:  Тэд нар майханд  нь байсан хүүхдийг нь хараагүй. Тэр... сайнгүй сонсогдоод байсан. Тэр... тэрэнд ээж нь хэрэгтэй.

Мо: Тэрнийг энд авчирсан нь болж. Би тэрнийг үзэж болох уу?

Эр:  Та... та Жазыг олох уу?

Мо: Амалъя. Код ягаан. Хүүхэд зүрхний дутагдалд орчихож. Та тэрний амийг аварсан байж магадгүй.

*****************

Лим: Уушигны артер  нь бас газар хагарчихаж. Том.

Мар: Уушигных нь бүх том судас гэмтчихэж. Бие нь бүх нөөцөө  амин чухал эрхтнүүддээ хүргэх ёстой. Доод хэсгийг нь тайрах хэрэгтэй.

Лим: Тэгэх болоогүй байна.

Мар: Арай л гэж тэсч байна.

Лим: Тэр үнэн. Бид тэрнийг аврахыг хичээнэ.

Мар: Резидентүүдэд ахадсан ажил.

Лим: Би шилдэгүүдийг авдаг нь сайн хэрэг. Энэ судасны гэмтлийг засах боломжгүй болчихож. Угаар нь хавчих хэрэгтэй байна. Уушигны цус хаах цагийг эхлүүл.

Мар: Уушигны дээд хэсгийн артерийн тасалсан нь дээр байх.

Лим: Тэгвэл уушигны дээд хэсгээ алдана гэсэн үг. Тэр биеийн хүчний ажил хийдэг.

Мар: Тайралт хийх юм бол газрын тосны тавцан дээр ажиллахаа болино.

Лим: Тэргэнцэртэй сагс тоглох ч юм билүү. Пи Ти Эф И ашиглаад уушгийг нь аварч болно.

Мар: За.

*****************

Шон: Төв шугам холбогдсон.

Мо: Зүрхний шахалтыг сайжруулахын тулд милринон хийлээ.

Ал: Зүрхний үйл ажиллагаа муш муу байна. Гэхдээ ховдолууд нь зүгээр харагдаж байна.

Шон: Хүчилтөрөгчийг нэмлээ.

Мо: Даралт нь бага зэрэг нэмэгдэж байна.

Ал: Оллоо.   Цээжнийх нь арын хэсэгт их...

Шон: Гол судас нарийссан. Нүдний хоорондын зай нь байх ёстой дээд хэмжээнээс 6мм орчим өргөссөн байна. Чих нь унжсан байдалттай, гар нь хавдчихсан байна.

Мо: Турнерийн синдромтой юм байна. Хэд хоногийн дотор тэр нарийслыг засахгүй бол тэр үхнэ.

Ал: Хүрэхэд амаргүй байх байх, гэхдээ сайн харахын тулд судасны рентген зураг авах хэрэгтэй.

Мо: Би ээжийг нь олоод зөвшөөрөл авъя.

****************

Жо: Брейдигийн аарцаг хугарч, нугасны яснаас салсан.

Ашер: Тэгэхээр биеийн доод хэсгийг буцааж нийлүүлэхийн тулд аарцагийг нь засаад, гэмтсэн эрхтнүүдийг эмчилж, дээр нь судасны гэмтлүүдийг засад, дараа нь эдгээх арга олох хэрэгтэй.

Жа: Энийг засах нь зөв зүйл мөн үү?

П: Эхлээ ч үгүй байхад бууж өгөх гэж байгаа юм уу?

Жа: Би ийм гэмтлийг буцааж нийлүүлэх мэс заслын тухай сонсож ч байгаагүй. Тэрнийг алж магадгүй. Тайрах нь хамгийн аюулгүй сонголт.

П: Лим наад боломжийг чинь мэдэж байгаа. Бид нарын хийх ёстой ажил бол илүү дээр арга олох.

Жа: Үгүй ээ, бид нарын ажил...

Жо: Даннигийн зөв. Хувааж аваад, байлдан дагуулах хэрэгтэй.

Ашер: Би эрхтний гэмтэл дээр ажиллая.

Жо: Би аарцагны гэмтэл дээр. 3ди загвар бүтээхийн тулд мэс заслын үеийн зураг хэрэгтэй байна.

П: Би хамт явъя. Надад судасны гэмтлийн бүх мэдээлэл хэрэгтэй.

Жо: Тэгэхээр мэс заслын дараа яаж эдгээх аргыг чи хариуц.  

Жа: Хичээе ээ.

*******************

Мо: Хүүхдийн ээж нь мөн үү?

Ж: Тийм юм шиг байна. Тэрнийг орон гэргүй хүмүүсийн оромжноос хэдэн цагийн өмнө авчирсан. Төрөлтийн дараах халдвар. Сээвс/цусны бохирдол/ болсон. Тэрнийг давж гарна гэж эмч нар хэлж байсан.

Мо: Удахгүй, гэж найдъя. Хүүхдийнх нь талаар том шийдвэр гаргах хэрэгтэй байна.

********************

А: Нэр нь Жасмин Вест. Орон гэргүй бас олон туйлт эмгэгтэй. Мужийн бүртгэлээс харахад хүүхэд нь долоон долоо хоногийн өмнө төрсөн. Аавын тухай мэдээлэл байхгүй, гэр бүл байхгүй. Түргэнийхэн авчрахад тэрний биеэс олдсон зүйлс.

Мо: Хүүхдийн судасны рентген зураг авах зөвшөөрөл хэрэгтэй байна.

А: Тэгэлгүй яах вэ.

Мо: Турнерийн синдромтой болохоор бүх төрлийн ажилбар, шинжилгээ хийхэд ч эрсдлийг нэмэгдүүлдэг.

А: Энэ та нарын мэдэх хэрэг.

Мо: Хүүхдийн нэр нь Ийдэн юм байна.

******************

Мар: Уушигны дээд хэсэгт их ойрхон байна.

Лим: Би чигжээсээр бэхэлчихсэн.

Мар: Синтетик боолтоор уу?

Лим: Миний мэс заслын ур чадварт эргэлзээд байгаа юм уу?

Мар:  Уурлаад байгаа юм уу? За. Болчихлоо. Туршаад үзье. Сайн байна.

****************

Мо: Зүрхний ажиллагаа хэвийн байна. Үргэлжлүүлж болно.

Шон: Катетрыг суурилуулж байна.

Мо: Эгдүүтэй охин  юм аа. Охид эгдүүтэй байх юм.  Миний охин эгдүүтэй байх байх.

Ал: Тийм ээ. хөөрхөн байх нь аргагүй.

Мо: Хөвгүүд ч гэсэн хөөрхөн шд.

Ал: Үр хөврөл сонгох гэж байна уу?

Мо: Би охин сонгох юм шиг байна. Дүрмийг  мэддэг болохоор.

Ал: Миний дүрэм тийм ч их тус болоогүй. Келлан бид хоёрын олон асуудал өөрийнхөө хийсэн алдааг гаргахыг болиулах гэж оролдсоноос болдог байсан. Би охинтой байсан бол би бүх ачаагаа тэрэнд үүрүүлэх байсан байх.

Шон: Охин сонгосон нь дээр.

Мо: Гэхдээ, чи хүүтэй болох гэж байгаа.

Шон: Бидэнд сонгох боломж байгаагүй. Урт хугацааны эрүүл мэндийн үзүүлэлтээр бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү урт насалдаг. Гэхдээ олдог мөнгө нь арай бага. Нарийссан хэсэг нь ЭХО-д харагдсанаас урт байна. Нарийссан хэсгийг тайраад гол судасны залгаас хийх хэрэгтэй.

Мо: Хүүхэд хэтэрхий ахадсан мэс засал.

Шон: Цорын ганц оновчтой эмчилгээ.

Мо: Мэс заслын ширээн дээр үхчихвэл ямар ч нэмэргүй. Зүрхэнд нь катетр тавьбал илүү аюулгүй. Ийдэнийг тэсэх чадвартай болохоор хэдэн жилийн дараа том мэс засал хийж болно.

Шон: Мэс заслуудын хооронд зүрхний дутагдал нь дахиж магадгүй.

Ал: Чиний хоёр алхамт арга илүү аюулгүй, гэхдээ хүүхэд өдөр болгон эм ууж, байнгын хяналтанд байх ёстой болно. Орон гэргүй ээжид энэ маш хэцүү.

Шон: Тийм.

Мо: Хүүхэд хамгаалах газартай холбоо бариад зөвшөөрөл авъя. Та хоёр мэс засалд бэлд. Сайн бэлд.

*********************

Жо: Аарцаг нь 100ширхэг дутуу эвлүүлдэг зураг шиг л харагдаж байна. Жаредийн зөв байж магадгүй.

П: Чи тэрний талд орж байна.

Жо: Би хэний ч талд ороогүй. Зураг худлаа хэлэхгүй.

П: Заа за.

Жо: Бид хоёрын хэнд нь уурлаад байгааг чинь мэдэхгүй. Гэхдээ бид  нар эвтэй байх хэрэгтэй.

П: Та хоёр өнгөрсөн шөнө Таконы машины дэргэд их эвтэй харагдсан.

Жо: Тэнд юу ч болоогүй.

П: Аанхан.

Жо: Намайг дагасан юм уу?

П: Тако авах гэж байсан юм.

Жо: Ногоон нүдтэй мангас /хардах/ чамд зохихгүй байна.

П: Би хардаагүй. Гэхдээ, чиний зөв. Бид нар нэг баг байх ёстой. Гэхдээ тэр сондгой.

Жо: Өвчтөнд анхаарлаа хандуулъя.

П: Болж л байна.

Жо: Энэ олон артерийг яаж засахыг мэдэхгүй л байна.

П: Засахгүй бол яах вэ? Шилжүүлээд залгаж болно. Бүгдийг нь. 

*****************

Шон: Алим Чен эмчйн бичсэн энэ нийтлэлд хүүхдийн олон хэлбэрт глиобастом хавдрын эмчилгээний талаар олон сонирхолтой юм бичсэн байна.

Аа: Би тунатай хоолоо идмээр байна.

Шон: Чен эмч удахгүй шинэ судалгаа эхлүүлнэ гэж байна. Та залгах хэрэгтэй.

Аа: Хавдрын эмчилгээ хайж өдрийг өнгөрөөмөөргүй байна. Яагаад гэвэл надад хавдар байхгүй.

Шон: За. Мэс заслын дараах химийн эмчилгээ хийлгээгүй болохоор хавдах дахих эрсдэл илүү өндөр.

Аа: Би энэ талаар ярихгүй.

Шон: Одооны хүүхдийн олон хэлбэрт глиобастом хавдрын шинж тэмдэг темозоломидоос илүү аюултай.

Аа: Наадах чинь миний хийсэн сонголт.

Леа: Галзуурах нь ээ. Надад гурван хүүхдийн ор талаагдаад байна. Би шийдэж чадахгүй байна. Та нар өнөөдөр ажлаа тараад дэлгүүр рүү яваад, таалагдсанаа сонгоод ирж болох уу?

Шон: За. Хүүхдийн мэс засалд бэлдэх хэрэгтэй байна. Ажлын дараа уулзъя.

Аа: Бурхан минь.

Леа: Би санаа зовох хэрэгтэй юу?

Аа: Надад уу? Үгүй.

*******************

Мар: Уушигных нь ховдлыг аврах гэж байна гэж байгаад тэрнийг алах нь. Авсны дараа тавны дөрөв нь үлдэнэ.

Лим: Биеийнхээ талыг алдаж магадгүй. Боломжтой болгоныг авч үлдэх хэрэгтэй.

Мар: Уушиг тайрах багаж аваад ир.

Лим: Энэ миний мэс засал. Миний тасаг.

Мар: Миний эмнэлэг. Эмчийн шийдвэр буруу бол өвчтөнүүдийг хамгаалах нь миний үүрэг.

Лим: Би яаж буруу шийдвэр гаргасан юм? Тэргэнцэртэй нэг хэсэг явсан болохоор шийдвэр гаргахад нөлөөлж байна гэх гээ юу?

Мар: Яаж нөлөөлөхгүй байх юм?

Лим: Энэ миний өвчтөн.

Мар: Тэгвэл би босс чинь. Нэг бол надтай хамт хий, эсвэл би өөр хийх хүн олно.

Лим: Хана тэлэгч.

****************

Ашер: Бүдүүн гэдэсний гэмтлийг зассаны дараа Лим эмч гэдэсний үлдсэн хэсгийг ашиглаад шинэ давсаг хийж  болно.

П: Наадах чинь миний олсон юмтай яг тохирох юм байна. Гэмтсэн бүх артерийг Дакроны хоёр хоолойгоор дамжуулан доод мөчүүдийг цусаар хангах боломжтой.

Жо: Цусны урсгал сайжрах юм бол миний аарцагны санаанд яг тохирнол.

Ашер: Тэгэхээр, арьсны хавчаарууд, артерийн Дакронд холбоно, шинэ давсаг, био материалаар гэдсийг орлуулна, ыас чононых шиг гялтганасан аарцагны яс. Туршилтынх гэхдээ их догь харагдаж байна. Тэгэхээр энэ бүгдийг ая эдгээх вэ?

Жа: Канадад нэг судалгаа байна. Өсөлтийн даавар болон пентоксифлиноос бүтсэн гэмтлийг шархыг эдгнээх явцыг гурав дахин хурдлуулаг нь тогтоогдсон.

Ашер: Гайхалтай.

Жа: Дөрөвхөн өвчтөн байсан. Тэдний нэг нь ч Брейди шиг гэмтэлтэй байгаагүй. 

П: Тэгвэл нефтийн цооног дээр  төмөр хавтангаар талаараа хуваагдаж байсан өвчтөн байхгүй гэсэн үг үү? Гайхалтай. Наад судалгаа чинь хэрэг болохгүй нь.

Жа: Зүгээр л хэлж байна. Энэнээс дээр юм даанч олсонгүй.

Ашер: Гурав дахин хурдлуулдаг бол би дэмжиж байна. Энэ ашиглаж болох төлөвлөгөө.

Жо:  Сайн байна. Лим  юу болж байгааг асууж байна.

Лим: Боломжийн зарим нэг санаа байна. Гэхдээ олон эмзэг эдийн хэсгийг эдгээх шаардлагатай.

Жа: Өсөлтийн даавар ашиглаад эдгэрэлтийг хурдасгадаг судалгаа олсон.

Лим: Сонирхолтой. Энд ашиглаж болохоор юм уу?

П: Бид нарын судалгаагаар гурав дахин...

Лим: Хүлээж бай. Судалгаа хийсэн хүний санааг сонсмоор байна.    

Жа: Тус болно гэдэгт итгэлгүй байна.

Лим: Та нарт болохмжийн төлөвлөгөө байгаа гэсэн байх аа.

Ашер: Боломжтой. Жаред хэтэрхий болгоомжилж байна.

Жа: Судаснуудын дэмжлэггүйгээр аарцагийг хаах юм бол энэ бүх төлөвлөгөө хэрэггүй болно.

П: Сайн дэмжих болно. Дакроны  гуурс цусны урсгалыг сайжруулна.

Жа: Хэвийн урсгал биш, бас хангалттай хурдан биш.

П: Хөөе, чи анхнаасаа л бүтэхгүй гээд байсан.

Лим: Хангалттай. Тэрнийг эдгээх арга ол. Хэний санаа байх нь надад хамаагүй. Гэхдээ надад удахгүй хэрэг болно.

****************

Мо: Сувилагч эм тэрэнд нөлөөлж байгаа гэж хэлсэн.

А: Мэс заслын дараа Ийдэн эмнэлэгт хэр удах вэ?

Мо: Хоёр долоо хоног.

А: Жасмин удаан хугацааны байранд орох жагсаалтанд байгаа. Тэр үед амьдрах газартай болж магадгүй. Бас... хөхөөр хооллож байгаа үед энэ аюулгүй юу? Цагдаа нар майхнаас нь олсон байна лээ.

Мо: Олон туйлт өвчний үед уудаг эм байна. Энэ аюулгүй. Энийг хэр удаан ууж байгаа юм бол?

А: Сэтгэл судлаачдаа олон жил үзүүлээгүй байж байгаад таван долоо хоногийн өмнө үзүүлсэн. Өмнө нь ууж байсан юм байна лээ. Маргааш эмчдээ дахиад үзүүлэх ёстой байсан.

Мо: Ийдэнийг эмчилж болох өөр нэг арга байна.

*****************

Аа: Мэднэ ээ мэднэ. Муухай юм. Хэдэн хувь юм бол гэж бодож байгаа байх. Надад итгэ. Живхийг нь солих юм бол хүүтэйгээ дотно болно.

Шон:  Сахиусан тэнгэрийн мөрөөдлийн сет энэ байна.

Аа: Бас Леаг халамжилж бай. Сайн халамжилна шүү. Тэр нойргүйднэ. Чи ч гэсэн нойр дутуу болно. Та хоёр хоёулаа галзуурах дөхнө. Тэж болохгүй.

Шон:  Их тухтай матрасс байна.

Аа: Энэ бараан мод нь оршуулганых шиг юм байна.

Шон:  Хүүхдэд өнгө хамаагүй.

Аа:  анхны сэтгэгдэл маш чухал. Дөнгөж төрсөн хүүхэд. Ойлгож байна уу? цоо шинэ. Сайхан зүйлээр хүрээлүүлэх хэрэгтэй. Чихмэл, зөөлөн... Үгүй ээ, чи энэнд дургүй. Энэ аюултай. Гэхдээ энэ эргэлддэг юмнууд. Энийг юу гэж нэрлэдэг вэ? Мобайл. Мобайл. Хаашаа ч харсан сонирхлыг нь татах хэрэгтэй. Сайхан чимээ, сайхан хөгжим. Моцарт, Жони Митчел.

Шон:  Хүүхдийн ор сонгохоос өөр зүйл яримаар байгаа бол тархины хавдрын эмчилгээ ярья.

Аа: Бурхан минь. Наадахыг чинь бодох хүсэл алга.

Шон:  Би бодохгүй байж чадахгүй нь. 12цагийн дараа хариу чинь гарна.

Аа: Яг зөв.

Шон:  Бид бэлтгэлтэй байх ёстой.

Аа: За. Шон боль. Зүгээр л. зүгээр л... боль. Түр зуур. Суучих. За. Хэрвээ би хавдартай бол... 4-р зэргийнх байх ёстой. Тийм үү? Тэрийг эдгээх ид шидийн эмчилгээ байхгүй. 

Шон:  Бид Кливландын Чен эмчтэй яриагүй байгаа.

Аа: Би нийтлэлийг нь уншсан. Глиобастомын давталтанд нөлөөлөхгүй гэсэн байна лээ.

Шон: Үхэж байж магадгүй байхад яаж чихмэл тоглоом бодож чаддаг байна аа?

Аа: Шон, чиний зөв бол... хүүг чинь төрөхөд би энд байхгүй. Би чамд тусалж чадахгүй. Цаг нь болохоор л мэдэгдэнэ. Надад цайван өнгө таалагдаж байна.

Шон: Надад ч  бас. Живхний тухай өөр юу мэдэх ёстой вэ?

****************

Мар: Уушгийг тайрсан. Энэ хэсгийгн судаснууд гэмтсэн байна.

Лим: 7дугаарын утсаар оёвол болно.

Мар: Тэгж яах юм? уушигны дээд хэсгийг тайрчихсан шд.

Лим: Перезийн Дакрон залгах төлөвлөгөө амжилттай болох юм бол биеийнх нь доод хэсгийг аварч болно.

Мар: Үгүй л болов уу.

Лим: Резидентүүд энэ дээр ажиллаж байгаа.

Мар:   Ямар ч амжилт алга.

Лим: Эхлээд намайг буруу шийдвэр гаргасан гэсэн, одоо резидентүүдийг дорд үзэж байгаа юм уу?

Мар: Хоёр нь ажиглалтанд байгаа. Чи нэгийг нь явуулсан. Тэрнийг орлож байгаа хүн нь миний халсан хүн.

Лим: Тэр бас  эхний жилдээ гэхэд хамгийн туршлагатай нь. Бас дээр нь шинэ санаа гаргаж байгаа. Тэд нарыг сургах нь миний ажил.

Мар: Чиний ажил бол миний ажлыг хөнгөвчлөн.

Лим: Би мэс заслын  сайн тасагтай байх гэж бодсон юм.

Мар: Тийм байсан бол сүүлийн үед танай тасгийг би байнга бодохгүй байсан.

Лим: Судасны гогцоо.

*****************

Ал: Хүүхдийн мэс заслыг өөрчилчихсөн байна.

Мо: Жасминыг бодолцох хэрэгтэй. Тэр Ийдэнийг төрүүлсний дараа амьдралаа өөрчлөх гэж олон юм хийсэн.

Ал: Долоон долоо хоног. Энэ шинэ эмчилгээний төлөвлөгөөгөөр бол тэр 7жил хийх хэрэгтэй болно.

Мо: Хүүхэд хүнийг өөрчилдөг.

Эм: Код ягаан. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, ор гурав.

Мо: Ийдэн байна.

Эм: Код ягаан. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, ор гурав.

****************

Жа: Лим миний саналыг асуусан.

Ашер:  Би коллежид байхдаа чам шиг баян, биеэ тоосон олон хүнтэй таарч байсан. Би тэвчиж чаддаггүй байсан. Заримтай нь унтсан ч гэсэн. Хэцүү ажлыг хийж чадахгүй бол ламборгинидээ суугаад гэртээ харь.

Жа: Шери Луис. Денверт байсан миний сүүлчийн өвчтөнүүдийн нэг. Өндгөвчний хорт хавдын эцсийн шат. Аарцагны эрхтнүүдийн эмчилгээ. Бүгдийг нь авсан. Давсаг, бүдүүн гэдэс, умай, зүтрээ. Амжилттай болсон. Одоо өвчтөн маань шээс болон өтгөний уутанцар, архаг цэвэршилт, бас ямар ч бэлгийн амьдрал байхгүй болсон.

Ашер:  Хэцүү л юм. гэхдээ... үр дүнтэй. 

Жа: Тийм байх байсан. Гэхдээ би хариуцсан эмчдээ хэрэггүй гэж хэлсэн. Туршилтын мэс засал хийхийн тулд. Хавдрыг бүрэн авсны дараа аарцагны хөндийг бүхэлд нь ТРАМ-аргаар засварлах. Маш дэвшилттэй. Бид нарын Брейдийд хийхээр ярьж байгаа шиг.  Шерри... Шерри мэс заслын ширээн дээр нас барсан. Тэгээд би Денверээс явсан.

Ашер:  Бид эрсдэли гаргадаг, хүмүүс нас бардаг. Гэхдээ аюулгүй байхыг хүссэн ч гэсэн тэд нас бардаг. Өвчтөнөө тэмцэхгүй алдаж байхаар, чадах бүхнээ хийж байгаад алдсан нь дээр...

*******************  

Шон: Охин чинь яагаад муурныхаа үсийг хуссан юм?

Аа: Их урт түүх. Хэлэх гэсэн үг бол муур авах хэрэггүй. Хүүхдүүд чинь бие засдаг савыг нь цэвэрлэнэ гэж хэлнэ. Тэд нар цэвэрлэхгүй. Хууртаж болохгүй шүү.

Шон: Та их олон алдаа гаргаж.

Аа: Тийм ээ. Хамгийн гол нь Маддигийн ээж тэрнийг өсгөсөн, харин би ажилдаа анхаардаг байсан.

Шон: Та мэс заслын эмч, тэр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байсан.

Аа: Би мэс засалд дуртай. Би хүмүүсийн тархийг ухах дуртай. Их сонирхолтой. Тэгэнгээ би зарим хүний амийг авардаг.

Шон: Хүний амь аврах сонирхолтой.

Аа: Тэгээд л Маддигийн хөлд орохыг, хэлсэн эхний үг, анхны төгөлдөр хуурын тоглолт, би тэгж сонссон. Гэр бүлээ биш ажлаа эхэнд тавьбал тийм л юм болно. Битгий тийм алдаа гаргаарай.

Шон: Би тэгэхгүй гэж бодож байна. Та бид хоёр их өөр хүмүүс.

Аа: Тийм гэж үү?

Шон: Би танаас олон хэрэгтэй юм сурсан.

Аа: Би ч бас.

Шон: Хүүхдэд мэс засал хийх хэрэгтэй. Орыг угсрах ёстой.

Аа: Яв аа.

Шон: Та ихэвчлэн ажлаа сонгодог байсан. Хэзээ гэр бүлээ эхэнд тавих ёстой вэ?

Аа: Өвчтэй хүүхэд, тавилга хоёр байгаа бол хэзээд өвчтэй хүүхэд ялна. Яв. Би хийчихнэ.

*****************

П: Үхэжсэн хэсгийг тайрч авах. 

Ашер: Эдгэхэд багаа зэрэг тустай. Гэхдээ халдвар авах эрсдэл маш их нэмэгдэнэ.

П: Өөр санал болгох юм алга.

Жо: Надад ч бас.

Ашер: Лимд хэлэх хэрэгтэй байх.

Жа: Ламборгини. Ламборгини . Ихэнх спорт машинууд өндөр гүйцэтгэл үзүүлэхийн тулд даралтат шаталт ашигладаг, гэхдээ ламборгини тэгдэггүй. Үгүй ээ, үгүй үгүй үгүй. Хөдөлгүүрийн элэгдлийг багасгахын тулд вазус ашиглаж поршен руу хий шахдаг.  Тэгэхээр Брейдигийн эрхтнүүд хангалттай цус очихгүй байгаагаас болж эдгэрэхгүй. Гэхдээ, тэр гэсэн рүү илүү их цус шахах юм бол хэвлийн хөндийн даралт өсч аюулд хүргэж мэднэ. Тэгэхээр... Дотор соруулах төхөөрөмж ашгиглаад вазум үүсгэж, цусыг нь эргэлдүүлье.

Жо: Эсэд бага ачаалал учруулах бага даралттай систем эдгэрэлтийг хурдасгана.

Ашер: Наадах чинь... гайхалтай санаа байна.

Жа: Гэхдээ нэмэр болохгүй. Цус шаардлагатай газарт хүрэхгүй бол. Энд чиний тусламж хэрэгтэй байна.

П: Цусыг хаана хүргэмээр байна?

*****************

Жо: Энэ бидний өмнө нь санал болгосон зүйл. Дээр нь Жаредын гаргасан эдгээх төлөвлөгөө.

Мар: Би уншиж чадна.

Лим: Сайн байна.

Мар: дөрвөн мэс заслын туршилт, найман цагийн мэс засал, амжилттай болох магадлал нь өчүүхэн. Оролдоод үзье.

Лим: Дакрон сувгийг гол судастай холболоо.

П: Залгаатай хэсгүүд нь аюулгүй байж чадах уу? Хавтанг авах үеэр хаанаас ч цус алдаад үхэж болно.

Жо: Тэд мэдэж байгаа.

Мар: Гурав гэхээр... нэг хоёр гурав.

Лим: Цусны зогсолт.

Мар: Сувгуудаар цус нь сайн урсаж байна. Эсүүд нь шингээж байна.

П: Тийм ээ. Тийм... Тийм...

Мар: Аарцагны хугарал руу оръё.

****************

Шон: Энэ ор угсрахаас хамаагүй чухал. Гэхдээ өвчтөнүүдэд мэс  засал хэрэгтэй, гэр бүлд нь анхаарал хэрэгтэй байх болно.

Мо: Өвчтөн, гэр  бүл хоёрын нэгийг сонгохоор бол өөртөө хамааралтайг нь сонго.

Ал: Мэдээж боломтой бол гэр бүлээ сонго. Гэхдээ золиос гаргах нь ажлын нэг хэсэг.

Шон: Чухал юм хэллээ. Гэхдээ та салчихсан. Би тийм золиос гаргамааргүй байна.

Ал: Шударга л юм.

Мо: Ийдэний хүчилтөрөгсч жаахан буурчихлаа.

Ал: Би уушгинд нь ойртоогүй ч үгүй байна.

Шон: Турнерийн синдромоос болоод  судас хэврэг болдог. Ийданы бие стрессээс болоод тунгалагийн шингэнийг хуримтлуулж байна.

Ал: Цээжний гуурс тавиад авчихаж болно.

Мо: ЦЭэж нь жижигхэн болохоор уушиг, гялтангийн халдвар авч магадгүй.  Уушгийг нь хөөх замаар цэвэрлэж болох байх.

Шон: Хоёр эмчилгээний ашиг тус, эрсдэл нь бараг ялгаагүй. Гэхдээ алийг нь ч сонгосон ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр сонгоход амархан болж байна. Цээжинд гуурс байрлуулах нь надад дээр гэж бодогдож байна. Тэгэхээр энийг сонгоё.

Мо: Хүү, охин хоёрын эрсдэл, ашиг тус ч гэсэн бараг адилхан юм байна. Гэхдээ охид өгзөг өшглөдөг.

***************

Мар: Энэ суулгац нуруутай холбогдох хэсгээрээ нэлээд давчуу байх нь.

Жо: Био-инженерын алгоритм тогтвортой байдлыг сайжруулахаар хийгдсэн байгаа.

Лим: Брейди алгоритм биш. Тэрний мэдрэлүүд явах ёстой газраараа л явна. 

Мар: Би байрлуулъя. Мэдрэлд хүрч байна.

Лим: Нарийн хэсгийг нь саваагаар өргөсгөх гээд үзье.

Жо: Хүлээгээрэй, наадахыг чинь шийдэж болох алгоритм байгаа.

Лим: Тайван бай, Аллен эмч ээ. Надад даатгачих.

Жо: Зуун мянган долларын үнэтэй технологийг саваагаар өргөсгөнө гэж байдаг.

Мар: Мэдрэлийн идэвхжил суларч байна.

Лим: Дахиад ганц минут.

Мар: Хуучны пүршний арга. Сайн байна.

Лим: Сонгодгуудыг хэн ч дийлэхгүй.

***************

Мо: Ийдэний мэс засал сайн болсон. Тэгээд би Жасминыг...

Ж: Зүрхний хэм алдагдсан. Бүтэн цаг тэмцсэн. Гэхдээ... тэр хэтэрхий их зүйл үзсэн.

***************

Лим: Вакус төхөөрөмжүүдийг байрлуулсан. Ажиллах үгүйг нь харъя.

Мар: хэвлийн хөндийн даралтыг сайн ажиглаж байгаарай.

Лим: Вакум байна.

Да: Хэвлийн хөндийн даралт хэвийн

Лим: Эсийн хаалт хийх цаг.

Жо: Сайн харагдаж байна, Ламбо.

Да: Агаарын даралт жаахан нэмэгдэж байна.

Лим: Вакус соруулалтыг нэмлээ.

Да: Өссөөр байна.

Мар: Даралт эрхтнүүдийг нь дарж байна.  Цус багадалт болох нь.

Лим: 55 болгоё.

Жа: Шоконд орчихлоо. Надаас болсон.

Жо: Чи юу ч хийгээгүй. Бид нар хамтдаа хийж байгаа. 

Мар: Тайрах хэрэгтэй.

Лим: Болоогүй ээ.

Мар: Одри, даралт нь хэтэрхий өндөр байна. Эрхтнүүдийг нь алж байна.

Жо: Тэр буруу яриад байна.

Ашер: Тэгвэл өвчтөнийхөө төлөө тэмц.

Мар: Тайрах хэрэгтэй.

Лим: За.

Мар: За. Листаны тайрах мэс, ясны хөрөө, 5 хагасын цус тогтоогч хэрэг болно.

Жа: Тэр 75-ыг тэсч чадна.

Мар: Тийм даралт өгвөл тэр цус алдаж үхнэ.

Жа: Ер нь тийм. Гэхдээ Перез эмчийн сонгосон Дакроны хоолой нь жирийн судаснуудаас илүү хатуу. Тэсч чадна.

Лим: Хийгээд үзье. Би резидентүүддээ итгэж байна, Маркус. Чи ч гэсэн надад итгэх хэрэгтэй.

Мар: 75 болгоод үзье.

*****************

Эм: Брейдигийн гэр бүл ирсэн.

Эм: Тэр миний нөхөр.

Лим: Мэс засал амжилттай болсон. Эдгэхэд удаан хугацаа шаардана. Гэхдээ...

Охин: Баярлалаа... аавыг минь аварсанд.

Лим: Аав дээр нь хүргээд өгье.

Жа: үхтэл ядарсан байх ёстой. Гэхдээ л энэ мэдрэмж...

П: Янзтай юу?

Жа: Тийм ээ.

*****************

Шон: 24цаг болчихсон.

Аа: Тийм ээ. Ганц минут өгчих.

Шон: Минут үр дүнг өөрчлөхгүй.

Аа: Үгүй ээ, өөрчлөхгүй.

Шон: Хавдрын ДНК илрээгүй. Миний буруу байж.

Аа: Тийм ээ, тийм байна.

****************

Ашер: Юу?  

Жо: Би энэ энергийг Витнигээр үргэлжлүүлнэ ээ.

П: Чиний зөв байсан. Үргэлж тийм байдаг.

Жо: Чи сурч байна. 

П: Жаредад би уурлаад байсан... шалтгаан нь... Би жаахан хардсан.

Жо: Жаахан?

П: За яах вэ.

Жо: Жаред бид хоёрын дунд чиний харсан шиг...

П: Надад хамаагүй. Чамд бүхнээ зориулах хүн хэрэгтэй. Чамайг жаргалтай болгох хүн. Хэн ч байлаа гэсэн.

Жа: Данни, дахилт дуулахад эрэгтэй хамтлагийн царай чинь хэрэгтэй байна.

Ашер: Тийм ээ. наад зургаан булчин чинь хэрэгтэй байна.

Жа: Наашаа хүрээд ир.

Ашер: Хүрээд ир, хонгор минь.

******************

Ж: Шинэ мэс заслын робот ажиллах боломжтой болсон. Би дөнгөж сая нээлтэнд нь зориулаад бөөрний хавдар авахыг нь харсан.

Ал: Надад өгчих.

Ж: Та өмнөх том хэргийг авсан.

Ж: Энэ Мерфи эмчийнх.

Шон: Энэ ч догь  юм аа. Парк эмчид өгөх хэрэгтэй. Би хүүхдийнхээ өрөөг бэлдэх ёстой.

****************

Мар: Хөөе.  Өнөөдөр сайн байлаа.

Лим: Баярлалаа.

Мар: Сүүлийн үед зөвлөл намайг ажиглаж байгаа, би жаахан стресстээд. Хэлэх ёсгүй зүйл хэлсэн байх.

Лим: Хэлэх ёсгүй зүйлийг... чи хэлсэн. Надад итгэхгүй байгаа бол, намайг хал. Итгэдэг бол, надад саад болох хэрэггүй.

****************

Мо: Хөөе. Далисэй. Хүүхэд ууртай байна.

Да:   Зүрх нь үү?

Мо: Үгүй ээ, бүгд хэвийн. Зүгээр л... дэргэд нь байх хүн хэрэгтэй байна.

Да: Завтай болохоороо хүрээд ирье. Гэхдээ ямар ч завгүй байна.

Мо: Энд байна аа, Ийдэн.

*****************

Шон: Одоо нүдээ нээж болно.

Леа:  Хөөрхөн юмаа. Хүүхдийн ор. Тавиур.

Шон: Сахиусан тэнгэрийн мөрөөдөл сет. Бараан өнгө нь оршуулганых шиг байсан. Гэхдээ нарсны өнгөтэй бас байсан.

Леа:  Манай Самарханд таалагдана даа. Наадах чинь юу вэ?

Шон: Хоёр боолт дутуу үлдчихэж. Энэ ч муу шүү.

Леа:  Шон, сүртэй юм биш ээ. Хоёрхон боолт.

Шон: Үгүй ээ. Гласман эмч алгассан байна гэсэн үг. Гласман эмч тархий хавдаргүй... гэхдээ тархинд нь нэг юм байна.

6-р бүлгийн 17-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home