Good doctor S6-16
Үргэлжлэх хугацаа: 43мин
Орчуулсан: Ж. Тамир
Нэмэгдсэн дүр:
Био: эм, биологич эмэгтэй, өвчтөн
Га: эм, хатагтай Гарсия, өвчтөн
О: эм, Хатагтай Гарсиягийн охин
Леа: Сайн эмчийн өмнөх дугааруудад.
Жо: Клуб явж байгаа юм уу, ажилдаа явж байгаа юм уу?
Жа: Тийм ээ, өглөөний ээлжинд дасах хэрэгтэй болох нь.
Шон: Бор татагч.
Да.Татагч байхгүй байна.
Жа: Би агуулахаас аваад тэргэнцэр дээр тавьсан гэж бодсон юм.
Мар: Калу эмч чиний найз биш. Чиний ажилтан, чи тэрний босс.
Шон: Би Жаредад өөр хандахгүй.
Мар: Надад харагдах юм бол та хоёрын хэн хэнд нь сайн байхгүй.
Жа: Надад өөр хандаач гэж хүсээгүй Шон, гэхдээ надад дадлагын хүүхэд шиг хандах ч бас таалагдахгүй байна.
Шон: Эндрюс эмч миний гүйцэтгэлийг чиний гүйцэтгэлээр үнэлнэ гэсэн. Чиний гүйцэтгэл сайн биш байна.
Жо: . Дэгжин машин, хуучин арга зальтайгаа ирээд “Тада, би мэс засалч” гэж бодож байгаа. Гэхдээ тийм биш.
Жа: Би зүгээр л энд байх ёстойгоо батлах гэсэн юм.
Шон: Яараг мэс заслын дараа шалгахад хаахдаа найман оёдол тавьсныг чинь би харсан. Тэр жаахан цус алдсан байсан. Арван оёдол тавих ёстой байсан юм.
Жа: Гласман эмч . Гласман эмч боолт тавьж, арьсны оёдол хийсэн.
Шон: Гласман эмч хоёр оёдол дутуу тавьсан гэж үү?
Жа: Тийм л бололтой.
**************
Шон: Та өчигдөр өглөө хэдэн цагт боссон бэ?
Аа: Цагтаа. Тав хагаст. Яасан?
Шон: Үдийн цайны үеэр бальзамик, винегреттэй кобб салат идсэн, тэгэхээр 450калори гэсэн үг. Бөөлжөөгүй бол?
Аа: Тийм ээ, бөөлжөөгүй.
Шон: Саунд орсон уу, биений хүчний дасгал хийсэн үү? Эсвэл гэдэс чинь гүйлгэсэн үү?
Аа: Үгүй ээ, наадуулын чинь аль нь ч биш. Юун асуулга вэ, Шон?
Шон: Та өчигдрийн тархины мэс заслын үеэр алдаа гаргасан. Би анхаарал сарнихад нөлөөлөх олон төрлийн хүчин зүйлсийг үнэлэхийг хичээж байна.
Аа: Би алдаа гаргасан?
Шон: Та арван оёдол тавих ёстой мэс засалд найман оёдол тавьсан байсан. Яагаад гэдгийг нь олж мэдэх хэрэгтэй.
Аа: Яагаад гэдгийг мэдэж яах юм? Хоёр оёдол юу ч биш, сүртэй юм биш.
Шон: Анхаарал хандуулах шаардлагатай илүү төвөгтэй зүйлийн эхлэл байж магадгүй.
Аа: Шон, мэс засал амжилттай болсон. Тийм үү? Өвчтөний биеийн байдал сайн байгаа. Ямар ч төвөгтэй зүйл байхгүй. Баяртай.
******************
Жа: Би мэс заслын эмч. Би энд байх ёстой. Би мэс заслын эмч. Би энд байх ёстой. Чи мэс заслын эмч. Чи энд байх ёстой.
Ашер: Би чамайг толинд хараад “Чи Трейси Эллис Росс шиг үстэй, Бионси шиг” гээд төсөөлсөн.
Жо: Миний өөртөө тавьдаг анхаарлыг дутуу үнэлэх хэрэггүй.
Жа: Баталгааг судалгаагаар нотолдог. Ф-MRI -ын нотлох баримт тархинд эерэг өөрчлөлт гарч байгааг харуулдаг. Би гэнэтийн бэлэгээ бэлдээд дуусчихсан. Бөмбөрийн цохилт... байхгүй байсан ч болно. Дууны жагсаалтаа гаргаарай. Яагаад гэвэл та нар бүгд албан ёсоор уригдсан.
Ашер: Стар караоке. 7цагт. Дуусах цаг... асуултын тэмдэг, асуултын тэмдэг. Цэг таслал тавьсан бол үдэшлэг болдог юм.
Жа: Тийм ээ, зүгээр л алжаалаа тайлж, та нартай илүү сайн танилцах боломж.
Ж: Хөгжилтэй сонсогдож байна. Урьсанд баярлалаа.
Мо: Бүтэхгүй гээд эртхэн хэлчихье. Миний “Someone like you /Сом-уан лайк юу/”- г хэн ч дийлэхгүй. Өвдөг нь султарсан хэвтэж байгаа өвчтөнд зөвлөгөө авах хэрэгтэй байна.
Ашер: Уучлаарай, яаралтай тусламж.
Мо: Та хоёр нэгдүгээр өрөө рүү.
*******************
Ашер: Цээж чинь хэзээнээс өвдөж эхэлсэн бэ?
Био: Анх хоёр дахийн өглөө анзаарсан. Бас амьсгаа давчдаж байсан.
Ашер: Та ямар нэг эм уудаг уу?
Био: Эхлээд нэг эм уудаг байж байгаад хэдэн удаа сольсон.
Шон: Анхаарал хомдлын гиперактив эмгэгийн эм байна.
Био:Бас тархины төөрөгдөл. Би Ковид удаан тээвэрлэгч. Би саяхнаас гуанфацин, Эн- ацетилцистейн ууж эхэлсэн. Энэ овоо үйлчлээд байх шиг байсан.
П: Та хэзээ халдвар авсан бэ?
Био: 8сарын өмнө. Жирийн ханиад шиг байсан. Тэгээд улам хүндэрсэн. Тархи руу маань хэн нэг нь сироп асгачихсан юм шиг. Би танин мэдэхүйн эмчилгээ хийлгэсэн. Ой тогтоолтын дасгалууд, хийсээр байгаа. Буцаад ажилдаа орохын тулд чадах бүхнээ хийж байгаа.
П: Ямар ажил?
Био: Хошоонгор. Би хувьслын биологич.
Ашер: Хөөх.
Био: би цагаан хошоонгор яаж орчны өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицдогийг судалж байсан. Намайг хугацаагүй чөлөөлсөн.
Шон: Одоо ярих хэрэггүй.
П: Арьс нь хөхөрч байна, хүчилтөрөгчийн хэмжээ буурсан, зүрхний цохилт түргэссэн.
Шон: Амьгалахад маш хэцүү болж байна. Уушигны судасны бөглөрөл байж магадгүй. Уушигны судасны рентген, ЭХО, яаралтай. Би явлаа.
*************
Шон: Энэ чамд хэрэг болно. Би принтер рүү чинь нэлээд юм хэвлэх гээд явуулчихсан.
Леа: Энэ... Гласманы мэс заслын тайлан уу?
Шон: Сүүлийн 3сарынх. 1-сараас 3 сар хүртэл. 10-12сарынх нь Парк, бид хоёрын өрөөнд хэвлэгдэж байгаа.
Леа: Тэгэхээр чи миний принтерээр 100мэс заслын тайлан хэвлэж байгаа юм уу?
Шон: Үгүй ээ. 176 мэс засал. 473хуудас. Би аж ахуй руу утастаад хорыг чинь солиорой гээд хэлчихсэн. Олон өнгөт хуудас байгаа.
Леа: Ингэхэд энэ чамд ямар хэрэгтэй юм бэ?
Шон: Тэрний алдаа “юу ч биш” эсэхийг мэдэх гэсэн юм.
Гарчиг: 6-р бүлгийн 16-р анги.
Га: Өвдөгөө хоёр дахь удаагаа мулталж байна. Эхнийх нь хэдэн сарын өмнө байсан... ийм байх аа?
О: Тэгэхэд шагайгаа мулталсан. Өнгөрсөн жил мулталж байсан.
Жа: MRI-аас харахад шөрмөс, ясанд гэмтэл учраагүй байна.
О: Ээж бас толгой нь эргэж, шагай нь хавдаад байна гэж байсан. Цэвэршилт юм бол уу? Резник эмч даавар орлуулах эмчилгээд хамруулахаар төлөвлөж байгаа.
Га: Орайн явахаасаа өмнө намайг сайн үзүүлэхийг хүсээд байгаа юм. 9000км /6000мил/-ийн алсад нүүж, ганцаараа амьдрахасаа өмнө.
О: Би ирэх 7хоногт Праг руу шинэ ажилд орохоор нүүж байгаа. Ээж, та хүссэн үедээ над дээр очиж болно.
Га: Хэмхэрхий өвдөгтэй яаж очих юм.
Мо: Даавар орлуулах эмчилгээ хийхийн тулд өнгөрсөн таван жил хэрэглэж байсан бүх эмнүүдийг чинь мэдэх хэрэгтэй байна.
Га: Нил ягаан гурвалжин нэг байсан. Гэхдээ өнгөрсөн жил тэрийг болиулчихсан. Тэгээд улбар шар өнгөтэй.
О: Би танд гаргаад өгье.
Жо: Өвдөг чинь яаж хөдөлж байгааг харах хэрэгтэй байна. Хойшоо хэвтэж байгаарай. Калу эмч ээ, үзлэгээ эхэл.
Жа: Би ажиглая гэж бодож байна.
Жо: Энэ олон шөрмөсний нөхөн сэргээлт биш, өвдөгний үзлэг.
Жа: Бүгдийг мэддэг юм шиг аашлах хэрэггүй гэж чи надад хэлсэн.
Жо: Чи надаар ажлаа хийлгэх гэж байна.
Мо: Апноэ, амьсгал тасалдах гажиг юм шиг байна. Гүйлсэн булчирхайг нь шалга даа.
Жо: Хатагтай Гарсия.
Га: Өө. Би дахиад л унтчихсан уу?
О: Тийм ээ.
Жо: Амыг чинь харж болох уу? Гүйлсэн булчирхайн үнсэлт.
Жа: Мах нь томорч хооронд наалдсан болохоор амьсгалын замыг чинь хааж, амьсгал чинь түр хугацаагаар хаагдаж байгаа юм. Яаралтай хоолойн мах авахуулах хэрэгтэй.
*******************
Ашер: Уушгинд судасны бөглөрөл байхгүй. Уушигны хавхлагийн хурц нарийсалт, баруун ховдол томорсон, бас доод талын хоёр хэсгийн таславч цоорсон.
П: Төрөлхийн Фаллотын тетралоги гажиг шиг харагдаж байна, гэхдээ...
Шон: Яг мөн. Дөрөв дэх гажиг нь гол судсан дээр байна.
Ашер: Насанд хүрсэн хүнд ийм гажиг байгааг харж байгаагүй юм байна. Яаж өдий болтол амьдарсан юм бол?
Био: Түр хүлээгээрэй. Бүгдийг нь бичиж авах хэрэгтэй байна.
Лим: ТЭТ гэдэг энэ өвчнийг хүүхдийг нярай байхад нь оношилдог. Таныг багад эмч нар анзаараагүй юм шиг байна.
Шон: Таных тун ховор тохиолдол. Зүүн ховдол руу орох урсгал нэмэгдсэнээр баруун ховдлын бөглөрөл тэнцвэржсэн. Ковидоос учирсан гэмтэл тэнцвэрийг нь алдагдуулсан. Вирус таны амийг аварсан байж магадгүй. Багадаа ТЭТ-нь оношлогдоогүй өвчтөнүүд насанд хүрэх нь тун цөөн. 2% нь л 40 хүртэл насалдаг.
Био: Хэзээ нэгэн цагт би үхэх байсан гэж үү?
Шон: Бараг л тийм.
Лим: Хоёр тусдаа ажилбар хийснээр бид тэр эрсдлийг арилгаж болно. Эхлээд зүрхний дутагдлыг нөхөхийн тулд үүссэн нэмэлт судсуудыг хаана. Дараа нь тэр согогуудыг арилгах мэс засал хийнэ.
Био: Энэ миний КОВИД-ын удаан хугацааны шинж тэмдэгтэй холбоотой байж болох уу? Миний зүрхийг эмчилчихвэл, толгой маань ч гэсэн зүгээр болох бол уу? Тархи?
Лим: Үгүй. Харамсалтай байна.
********************
Мар: Шинээгээ авчихаа юу?
Да: Хаукс, Нунез хоёроос түрүүлсэн.
Мар: Аварга юм аа. Нэг спленда, хагас элсэн чихэр, бүйлсний сүү.
Да: Одоо хэн аварга вэ?
Мар: Чамд үзүүлэх юм байна.
Да: Нээрэн үү?
Мар:Аанхан.
Да: Зөвшилцлийн харилцааг зөвшөөрсөн гэрээ.
Мар: Маркус Эндрюс миний бие, Далисей Виллануэватай болзоонд явахыг хүсч байна. Эмнэлгийн ерөнхийлөгчийн хувьд... би гарын үсэгээ зурчихсан.
Да: Үнэхээр романтик юм. Балаа өгчих.
Мар: Амралтын өдөр оройн хоол идэх үү?
Да: Хараадахъя. Тасагт дуудаж байна. Уучлаарай. Дараа ярилцах уу?
Мар: Мэдээж.
*****************
Жа: Мөстэй кофе?
Жо: Би зүгээр ээ.
Жа: Халуун кофе ямар вэ? Дафнэгийн холойн махын амжилттай авсныг тэмдэглээд би хэдэн сонголт авчирсан.
Жо: Латтэ мөн үү? Жирийн л нэг холойн мах авах мэс засал байсан.
Жа: Хэвийн бус том хэмжээтэй байсан. Охин нь тэрнийг авчирсан нь сайн хэрэг. Дафнэ амьсгалахгүй байсан нь дээр гэх гээ юу?
Жо: Ээж эмчид үзүүлэх нь охины хийх ёстой ажил гэж бодохгүй байна.
Жа: Дафнэ байна.
Эм: зүрхний цохилт огцом нэмэгдсэн. Хүчилтөрөгчийн дутагдал.
Ал: Хүчилчтөрөгчийг тултал нь нэм. Баруун ховдол, тосгуур чанга шуугиантай. Амьсгал тасалддаг байснаас болоод уушгины даралт нэмэгдэж, зүрхний баруун тал дутагдалд орсон байж магадгүй.
Жа: Даралт унаж байна.
Ал: Катетрын лаборатори руу явъя.
*******************
Лим: Ороомгийн системийг байрлуулж байна.
П: Хаагаагүй хоёр судас үлдсэн.
Лим: Ороомгийн байрлуулж байна.
Шон: Хүчилтөрөгч буурч байна. Юүлүүр хэлбэрийн булчин чангарч байна. ТЭТ-ийн шинж тэмдэг илэрч байна.
Лим: Фенилефрин хий, хүчилтөрөгчийг бүрэн нээ.
Шон: Өөрийнхөө нүдээр харж байгаагүй юм байна.
Лим: Уушигруу цус явуулах хэрэгтэй. Болус хийгээд, опиодын хэмжээг нэм. Таталтыг зогсоохгүй бол эдгэхгүй тархины гэмтэлтэй болно.
Шон: Дахиад таталт өгөх магадлал маш өндөр байна. ТЭТ гажигийг засах мэс засал өндөр эрсдэлтэй байх болно.
*****************
Жа: Дафнэгийн уушигны даралт маш өндөр байна. Жирийн холойн мах байх боломжгүй.
Ал: Тосгуурын таславчийг хатгаж байна.
Жо: Зүрхний баруун тал багасч байна.
Ал: Судсыг тайвшруулж тэлээхийн тулд азотын исэл өг. Апноэ- уушигных нь судаснуудад нөлөөлж.
Жа: Болхи, мартамхай байгаад гайхах юм алга. Хэдэн арван жил хүчилтөрөгчийн дутагдалтай унтсан байна шд.
Жа: Тэгсэн ч гэсэн охиных нь хариуцлага гэсэн үг биш. Таныг асрахын тулд Калленыг амьдралаа хойш тавиасай гэж та хүсэх үү?
Ал: Насан туршдаа бол үгүй. Гэхдээ хэтэрхий халамжтай байх нь муу чанар гэж би бодохгүй байна. Катетрийг ав.
Жо: Би зургаан хүүхдийн нэг нь байсан. Ганц охин. Ээж, аав хоёр байнга ажилладаг байсан. Би бараг л хоёр дахь ээж байсан. Цэцэрлэгт байхаас авахуулаад. Би дүү нартаа хайртай. Гэхдээ... олон зүйлээс хоцордог... үргэлж хэн нэгэнд санаа тавихаар...
Жа: Ховдол нь дутуу агшиж байна. Электролит нь асуудалтай байж магадгүй.
Жо: Даралт унаж байна. Зүрхний цохилт 172.
Ал: Зүрхний цохилт бараг алга. Хэм алдаж байна. Цахилгаан аппарат.
Жа: Даралт, зүрхний цохилт тогтворжиж байна.
Ал: Эмийн шинжилгээ, цээжний рентген, зүрхний цахилгаан бичлэг хий. Зүрхэнд нь өөр ямар асуудал байгаа мэдэх хэрэгтэй.
*******************
Шон: Миний материалуудыг бусниулж болохгүй шүү.
Ал: Ингэхэд, яг юу юм?
Шон: Гласман эмч хэзээ ч гаргадаггүй мэс заслын алдаа гаргасан. Би санамсаргүй тохиолдол байсан уу, эсвэл давтамжтай болсон зүйл үү гэдгийг тодруулах гэж байна.
Ал: Гласман их баяртай байгаа байх даа.
Шон: Тийм биш ээ. Ёжилж байсан байна. Гүйцэтгэлийн үнэлгээ нь тогтсон стандарт, өвчтөн, эмч хоёрын хэн хэнд нь ашигтай. Би дээр нь гурван алдаа олж харсан. Сүүлийн 4сард хийсэн. Давтамж харагдахгүй байна.
Ал: Сорвитой эдийн хоёр удаагийн урагдалт, монкрилын оронд сунадаг нейлоноор битүүмжилсэн. Энэ алдаа гэж үү?
Шон: Гласман эмч үргэлж дотор шарханд монокрил ашигладаг байсан.
Ал: Энэ байж болох хувбарууд, жижиг алддаа. Ямар ч эмчийн 4сарын тайланг унших юм бол энэн шиг жижигс зүйлс олдоно шд.
Шон: Үгүй.
Ал: Тийм ээ.
Шон: Надад байхгүй.
Ал: Наадах чинь... үнэн байх. Давтамж байхгүй бол... байхгүй гэсэн үг байх.
Шон: Өвчтөн маань сэрчихэж.
****************
Био: Тэгвэл ТЭТ- мэс засал хийх боломжгүй гэсэн үг үү?
Лим: пропранолол гэдэг эм байдаг. мэс заслын үеэр таталт өгөх эрсдлийг маш ихээр бууруулдаг. Гэхдээ та удаан хугацаанд Ковидтой байсан болохоор маш ховор гаж нөлөө үзүүлэх байх.
Био: Ноцтой юм уу?
Шон: Тийм ээ. зарим нь гайгүй. Жишээлбэл дотор муухайрах, бөөлжих, булчин өвдөх, толгой эргэх гэх мэт. Гэхдээ бусад хараанд өөрчлөлт орох, цусан дахь сахрын хэмжээ өөрчлөгдөх
Лим: Эхлээд пропганолол уулгаад үзье. Гаж нөлөө үзүүлэхгүй ч юм билүү. Гэхдээ бид таныг байнга ажиглах болно.
****************
Да: Өмнөх өвчтөнүүд нь ч гэсэн чихрийн шижинтэй ахмад настнууд байсан уу? Филип утсаа тавиад үзээрэй, үгүй бол би өөрийн биеэр очино гэж мэт. Хүлээж байя.
Мар: Хөөе. Би нэг шинэ Португали хоолны газар нээгдсэн гэж сонссон. Би тав дахь, эсвэл хагас сайн 7-цагаас захиалга өгчих үү?
Да: Би хоёуланд нь хоёр ээлжтэй. Бейкер, Ли хоёр явснаас хойш бид нар ажлаа дийлэхгүй байгаа.
Мар: Манайд нэгдэхээс хоёр түр хүн ирнэ.
Да: Манайд байнгын хүн хэрэгтэй.
Мар: Тэд их чадварлаг хүмүүс. Бид...
Да: Хэр чадвартай байх нь хамаагүй. Түр хүмүүс ажлын урсгалд саад учруулдаг, удаан хугацаагаар ажиллахгүй болохоор мэдэх боломжгүй.
Мар: Яг одоогоор байнгын хүн авах санхүүгийн боломжгүй байгаа.
Да: Саяхан явсан хүнийг орлох үндсэн резидент авсан биз дээ.
Мар: Тэр чинь Лимийн тасаг. Би...
Да: За. Гайхалтай. Би доош нь явуулчихъя. Уучлаарай. Дараа ярилцах уу?
Мар: Мэдээж.
*********************
Био: Намайг бөөлжих нь үү гэж харж байгаа юм уу?
Шон: Эсвэл ухаан алдаж, таталт өгөх, эсвэл булчингийн таталт.
Био: Ковид тусахаас өмнө миний тархи... би хувьслын давтамж гаргасан. Генийн... Гени яаж холбогддогийг... давтамж... Одоо тархи маань шүдээ угаах давтамжийг ч даахаа больж. Миний анхаарал, ажлын ой тогтоолт... бүх... ёстой...
Шон: Гүйцэтгэх чиг үүрэг.
Био: Байнга ингэдэггүй л дээ.
Шон: Волкэ эмчийг тэрнийг хяна гэж хэлээд өгөөч, иртэл нь энд байж байгаарай.
********************
Аа: Гараараа түлх дээ.
Шон: Гүйцэтгалд алдааны давтамж байна.
Аа: Шон, би юм хийж байна шд.
Шон: Таны тархины хавдар дахисан байж магадгүй. Бүх алдаа чинь гүйцэтгэлийн үеэр гарсан.
Аа: Шон...
Шон: Тархины урд талын бор гадаргын удирддаг ажлын болон давтамжийн санах ойгоо алдах нь , глиом буюу хавдар эргэн ирснийг илтгэдэг.
Аа: Сүүлд зурагаа авахуулахад юу ч байгаагүй. Би зүгээр.
Шон: Та сүүлд зургаан сарын өмнө үзүүлсэн. Энэ алаанууд сүүлийн дөрвөн сард гарсан. Тэгэхээр дахиад үзүүлэх хэрэгтэй. Нотлох баримт үнэмшил төрүүлж байна.
Аа: Үгүй ээ, тийм биш. Шон, би нарийн төвөгтэй мэс заслууд хийдэг. Чамд гэж хэлэхэд манайд байдаг ямар ч эмчээс илүү. Тэгэхээр чиний нэрлэж байгаагаар хамааралгүй, зарим нэг жижиг алдаа гаргах боломж бусдаас илүү байж таараа. Бас...
Шон: Алдааны тоо нь нэмэгдсэн.
Аа: Тийм ээ. Би өөр хэний ч авдаггүй хамгийн хэцүү өвчтөнүүдийг авдаг.
Шон: Үгүй ээ, та дахиад MRI хийлгэх хэрэгтэй. Одоо.
Аа: Шон, би өвчтөн дээрээ очих хэрэгтэй байна. Дараа орж ирэхдээ хаалга тогшиж бай.
********************
Био: Ногооноороо байх нь...
Лим: Миний ээлж.
Био: Ой тогтоомж сайжруулах дасгалаа хийж байна.
Лим: Юу цээжилж байгаа юм?
Био: Эйда Лимоны “Карри-инг” гэдэг шүлэг. Энэ номонд... хүссэн амьдралаараа амьдарч чадахгүй байх тухай гардаг... миний бодлоор. Сая миний уншсан нь... хавар болж байгаа тухай. Бууж өгөхгүй байх заавар.
Лим: Хэрэгтэй сонсогдож байна.
Био: Тийм ээ. Бүгдийг нь нэг дор уншиж чадахгүй нь харамсалтай. Би саяхан Хайку-г /шүлгийн нэг хэлбэр/ мэддэг болсон. Өвдөхөөсөө өмнө шүлэг уншина гэж хэзээ ч бодож байсангүй. Тэгж байх тэвчээр, цаг зав ч байдаггүй байлаа. Одоо энэнээс өөр юм бараг уншихаа больсон. Бас бичдэг болсон. Шинэлэг эмчилгээ гэж хэлж болно. Цагаан хошоонгорын генийн хувилбарт ч гэсэн яруу найраг байсан гэж хэлж болно. Би бүхнээ зориулах байсан...
Лим: Даралт чинь буурч байна... зүрхний цохилт чинь өсч байна.
Био: Толгой эргээд байна.
Лим: Глюкозыг чинь хэмжээдэхье. Таталтж өгч байна. Тэргэнцэр аваад ир.
********************
Жа: Бид зүрхэнд чинь өөр юм байна гэж бодсон. Гэтэл бөөрний асуудал байж. Таны бөөрний артери нарийссан, тэрнээс болоод уушигны даралт ихэсч, бөөрний үйл ажиллагаа доголддог.
Га: Энэ миний апноэ-ноос болсон гэж үү?
Жа: Тийм ээ, бид тэгж бодож байна.
О: Шилжүүлэн суулгаж болох уу? Би би шинжилгээ өгч, тохирох үгүйг мэдэж болно.
Жо: Харамсалтай нь таны эрүүл мэндийн бусад асуудлаас болоод шилжүүлэн суулгах боломжүй. Гэхдээ бөөрний артерийг шилжүүлэн холбосноос таны бөөр өөрөө эдгэх боломжтой болно. Зарим нэг нэлээд ноцтой хүндрэл гарах эрсдэл байгаа. Гэхдээ амжилттай болбол та биеэ дааж амьдрах боломжтой болно.
Га: Гэхдээ... гэхдээ ноцтой гэхээр... үхэж болно гэсэн үг үү?
Жо: Зарим хүндрэл амь насанд аюултай байж болно. Гэхдээ, эрсдэл нь маш бага.
О: Өөр ямар нэг боломж байгаа юу?
Жа: Диализ хийлгэж болно. Гэхдээ долоо хоногт хэдэн удаа орох шаардлагатай болно. Насан туршдаа.
Га: Эрсдэл багатай юм байна. Гэхдээ би... би наадахыг чинь ганцаараа чадна гэж бодохгүй байна. Би...
О: Ээж ээ. Ээж. Диализ хийлгэхийг сонгох юм бол би Сан Хосед үлдэнэ.
Га: Намайг уучлаарай. Би саад болмооргүй байна.
О: Үгүй ээ. уучлалт гуйх хэрэггүй. Та ийм удаан өвчтэй, зовж байхад, би... Би таныг шүүмжилсэн.
Га: Гэхдээ чиний шинэ ажил.
О: Зүгээр л ажил шд. Зүгээр. Зүгээр ээ.
******************
Био: Тэгэхээр мэс засал хийлгэх боломж олгоно гэж надад өгсөн эм чинь... илүү эрсдэлтэй болгож байна гэсэн үг үү?
Лим: Тийм ээ.
Био: Гэхдээ тэр эмийг уухгүй бол би дахиад ТЭТ дайрлагад өртөх магадлал өндөр.
Лим: Тийм ээ. Бас өмнөхөөсөө илүү хүнд ч байж магадгүй.
Био: Миний тархины асуудал бас энэ дутагдлууд... улам дордоно гэсэн үг үү? Магадгүй үүрд үү?
Лим: Тийм ээ. Гэхдээ ТЭТ- гажигийг засахгүй бол хэзээ нэгэн цагт зүрх чинь зогсоно.
Био: Би ой санамжаа алдаж, өөрийгөө алдаж байгаа. Дахиад тэгж чадахгүй нь. Миний зүрхийг эдгээх өөр арга ол.
******************
Ашер: За, шинэ санаа. Хуучин санаагаа хэрэгжүүлээд мэс заслаа хийе.
Лим: Ямар ч нэмэргүй. ТЭТ-ийг нь хөдөлгөхгүйгээх тэрэнд туслах арга олж танилцуулах хэрэгтэй.
П: Арьсан доорх хавхлаг, ховлын таславчийн хаалт цусны урсгалыг сайжруулах байх.
Лим: Тэгвэл зүрхэнд катетр тавих болно. Тэгвэл булчинд таталж өгнө.
Ашер: За за. Ш-М-Ю-Х-Б-Б-ний цаг болж.
Лим: Жером та хоёр чөлөөт цагаараа юу хийх нь...
Ашер: Шон Мерфи юу хийх байсан бэ?
П: Хоолой суулгавал ямар вэ? Цусны урсгалыг сайжруулна, танин мэдэхүйг нь сэргээх хэдэн сарын хугацаа олгоно шд. Тархи нь дээрдсэний дараа зүрхний мэс засал хийхийг зөвшөөрөх ч юм билүү.
Лим: Тэрнээс өмнө ТЭТ-ээс болоод үхчихэж магадгүй. Гэхдээ хоолой суулгачихвал өвчнийг нь өдөөхгүй, тэгэхээр зөвшөөрч магадгүй л юм. Би хэлээд үзье.
*****************
Шон: Надад 45минутын зав л байгаа. Гласман эмчийн мэс заслын бичлэгүүдийг шалгах ёстой.
Леа: Бүгдийг нь үзчихсэн биз дээ?
Шон: Глиом дахих шинж тэмдэгийг хараагүй. Шинэ нотлох баримт олбол Гласман эмчийг тархины зураг ав гэж ятгаж чадна.
Леа: Чи ганц өдрийн дотор бүтэн сарын мэдээлэл уншсан шд. Өглөө толгой чинь сэргэг байна. Тэр болтол бид энд байна. Караокед.
Жо: Тийм ээ.
Леа: Тийм ээ. Бид нар дууны жагсаалт гаргачихсан. Тэгээд ч Жаред бидний найз. Тэр саяхан эргэж ирсэн, тэмдэглэх хэрэгтэй.
Шон: Бичлэгүүдийг өглөө үзнэ ээ.
Леа: Тийм ээ. Дотор галзуу байх шиг байна.
Жа: Халаалт хийж байлаа.
Леа: Бусад нь хаачаа вэ?
Шон: Зөндөө хоол байна.
Жа: Тийм ээ. Катеринг дуудсан юм. Та нар хамгийн түрүүнд ирлээ. Одоогоор Морган, Парк, Ашер, Данни ирж чадахгүй гэсэн байна. Бас Жером.
Жо: Тэгвэл бид дөрөв л гэсэн үг үү?
Леа: Тэгэхээр... энэ бүх хоолнууд дууны захиалгын номнууд бид нарынх гэсэн үг.
Шон: Тийм ээ. Хүмүүс ирээгүй бол шинж чанарын тухай ярих сайхан боломж гарсан гэсэн үг. Гласман эмчтэй хийсэн мэс заслуудын үеэр тэнцвэрээ олохгүй байх, чичрэх, эсвэл моторын ямар нэг доголдол илэрсэн үү?
***************
Био: Наадах чинь яг тохирох юм шиг байна. Хоолой тавих ажилбарыг хэр хурдан хийх боломжтой вэ?
Лим: Би маргаашийн хуваарьт оруулахыг бодъё. Энэ жил миний хувьд ч хэцүү жил байсан. 11сарын өмнө би халдлагад өртөж бэлхүүснээсээ доошоо хөдөлгөөнгүй болсон. Би засах боломжгүй гэж бодож байсан. Бараг хүн болгн тэгж бодож байсан. Эхэндээ би зөвхөн хөл дээрээ босохыг хүсдэг байсан. Би хуучин хэвэндээ орохын тулд амиа ч өгөхөөс буцахгүй байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би шинэ амьдралдаа талархаж эхэлсэн. Бас өөртөө... би сайн хүнтэй болсон, тэр хүнтэй учрахгүй байсан байх. Миний амьдрал олон талаараа сайжирсан.
Био: Энийг ярихаар орж ирэхдээ та хөлөөрөө явж байсан.
Лим: Миний аминд эрсдэл байхгүй гэдгийг мэдсэнийхээ дараа л би мэс засал хийлгэхийг зөвшөөрсөн. Тэгсэн ч гэсэн, би эргэлзэж байсан. Миний ямар хүн болсон нь надад таалагдаж байсан. Би тэрнийг алдахыг хүсээгүй.
Био: Би... дахиад ухаанаа... алдмааргүй байна.
Лим: Та надад ухаанаа алдсан хүн шиг харагдахгүй байна.
*****************
Шон: Тромбектомыг яриад дуусчихлаа. Хоёр сард чи ...
Леа: За. би жирэмсэн эмэгтэй гэдэг хөзрөө гаргалаа. Явъя, Шон.
Шон: За.
Леа: Тийм ээ. Баярлалаа, баяртай.
Жо: Би ч гэсэн явъя. Өглөө уулзъя.
Жа: Тэгье.
Жо: Магадгүй, намтартаа үдэшлэг зохиогч гэсэн үг нэмүүлэхийн оронд эхний жилддээ резидент хийж байгаа гэдгээ анхаарсан нь дээр байх.
Жа: Катеринг жаахан хэтрүүлчихсэн байж магадгүй.
Жо: Тийм ээ. Би багадаа их олон нүүсэн. Өөр өөр сургууль, хотууд, улсууд. Гэхдээ... Хаана ч очсон байсан ээж, аав хоёр том байшинтай байсан. Бас би үдэшлэг яаж хийхийг мэддэг байсан. Тэдний нэг юм шиг санагдуулдаг байсан юм. Сурсан юмыг мартах амаргүй бололтой.
Жо: Дасахад хугацаа орно.
Жа: Би тэгж үзээгүй. Хаа ч байсан. Магадгүй хүн болгон байх ёстой байраа олж чаддаггүй байх.
Жо: Дафнэ сээвс болчихож. Явцагаая.
*******************
Леа: Өглөөний мэнд.
Шон: Сайн уу. Чи ууж болохгүй.
Леа: Намайг өдөрт 300мл ууж болно гэсэн. Мэргэжилтнүүд зөвшөөрсөн.
Шон: Тийм ээ. Гэхдээ наадах чинь намайг шөнө 3хагаст сэрэхэд байж байсан.
Леа: Бичлэгүүдээ үзээ юу?
Шон: Тийм. Тэгээд өнгөрсөн шөнө Калу эмч, Аллен эмч хоёрын ажигласан глиомын шинж тэмдэг байж болох зүйлсийг нэмсэн. Одоо би Гласман эмчид шинэ нотлох баримтуудыг танилцуулахад бэлэн.
**************
Жа: Азаар антибиотик таны халдварт нөлөөлж байна.
Жо: Халдвар диализийн гуурсны орчмоос эхэлсэн. Ийм зүйл дахиад хэзээ ч болж магадгүй. Бөөрний артерийн судасны мэс заслыг одоо ч хийлгэх боломж байгаа.
Га: Хэтэрхий эрсдэлтэй.
Жо: Цусны бохирдол ч ялгаагүй.
Га: Баярлалаа, эмч ээ. Гэхдээ би амьд баймаар байна.
Жо: Тэгэх хэрэггүй. Та тэрнээс илүүг авах эрхтэй. Таныг бүх насаараа өвчтэй, юу ч хийж чадахгүй, нөгөө л нэг өвчний шинж тэмдэгтээ баригддаг байсныг би мэднэ. Таны өнгөрсөн ирээдүй чинь ямар байх ёстойг заах албагүй. Та өөр зам сонгож болно, бас өөрийнхөө хэн байхыг. Бас охиндоо тийм боломж олгож болно.
Жа: Прагийн хавар их гоё шүү.
****************
Лим: Хоолой байрлуулах мэс заслын өнөөдөр өдөр хийхээр төлөвлөсөн.
Био: Өнгөрсөн шөнийн яриаг яах вэ?
Лим: Миний бодол хэвээрээ, гэхдээ таны гаргах шийдвэр.
Био: Би хуучин хэвэндээ орохыг хүлээж байсан. Бас... Тэр хүн одоо байхгүй болсон байх. Бас... би зөвшөөрөх хэрэгтэй байх. ТЭТ засах мэс засал хийлгэе.
****************
Ал: Бэхэлгээний хавчаарыг авлаа. Дафнэ яагаад бодлоо өөрчлөө вэ?
Жа: Аллен эмч хүний сэтгэлд нэвтэрч чаддаг.
Жо: Цусны урсгалд саад байх шиг байна. Загаас нь мушгирчихаж.
Ал: Дахиад хийсэн ч ингэх байх.
Жа: Судсыг нь гол судсанд залгаж болох юм. Тэгвэл мушгирах боломж бага.
Ал: Сайн байна.
*****************
Лим: Зүсэлтийг сунгаж байна.
Ашер: Гадна хөрөө.
Лим: Өвчүүний яснаас эхэлье.
П: Хүчилтөрөгч 78 болж буурсан. 65.
Лим: ТЭТ байна. 500мл болус хий, хүчилтөрөгчийг 100% нээ. Уушигны урсгалыг нэмэгдүүлэхийн тулд жижиг болус залга.
Шон: Хүчилтөрөгчийн хэмжээ 50. 45.
Лим: Алив ээ. алив... Хүчилтөрөгчийг дахиад нэм, Опиодыг нэм.
Шон: Уншигдахаа больчихлоо.
Ашер: Хүчилтөрөгч нэмэгдэж байна. Зүрхний цохилт тогтворжиж байна.
П: Тэр удаан хугацаанд хүчилтөрөгчийн дутагдалд орсон.
Шон: Танин мэдэхүйн чадварыг улам муутгаж магадгүй. Эсвэл тэрнээс ч дор.
Лим:Сэрэхээс нааш мэдэх боломжгүй. Дахиад өдөөгдөхөөс нь өмнө судсыг нь залгая.
*************
Эр: За.
Жо: Аанхан. Бөөрний артерийг шилжүүлэх мэс засал амжилттай болсны төлөө.
Жа: Төлөө. Хүн ятгаж чаддаг ухаалаг мэс засалчийн сэтгэл хөдөлгөм ярианы төлөө.
Жо: Амьдралыг нь өөрчлөх тако идэх гэж байгаа мэс заслын эмчийн төлөө.
Жа: За за. Бурхан минь. За. энэ үнэхээр... та гайхалтай.
Жо: Хэлээгүй юу. Хөх эрдэнэ шишээр хийсэн тортила.
Жа: Билав идэхээс уйдахгүй байх аа. Энд чинь навч наалдчихаж. Үгүй ээ, үгүй. Нөгөө талд нь.
Жо: Одоо?
Жа: Үгүй ээ.
Жо: Инээхээ боль л доо.
Жа: Үгүй ээ. Тийм ээ тийм. Маш... Маш чухал хэрэг. Алив. Тийм ээ. Дахиад жаахан...
Жо: Хоёулаа явсан нь дээр байх.
Жа: Тийм ээ.
Жо: Бид нар... Дафнэгийн мэс заслыг шалгахаар өглөө эрт ирэх ёстой.
Жа: Тийм ээ, зөв. Явъя.
******************
Ал: Судасны мэс засал сайн болсон, мэс заслын дараах шинжилгээний хариу сайн гарсан. Бид бүрэн эдгэнэ гэж бодож байна.
О: Ээж ээ, ямар байна даа?
Га: Би... амьсгалж байна. Амьдралдаа анх удаа юм шиг санагдаж байна.
Жо: Хоолойн махны мэс заслын дараах хавдар буусан. Та одоо л ямар ч саадгүй амьсгалж байна.
Жа: Та эмнүүдээ угаад, хэдэн удаа дахиад үзүүлэх хэрэгтэй. Энэ хоолны дэглэмийг барих хэрэгтэй. Эмнэлгээс гарах бичигт бүгд бичигдсэн байгаа.
О: Би тусална аа, ээж ээ.
Га: Үгүй ээ. Хэрэггүй. Чи өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Гэхдээ би... би ФейсТаймаар утсаар ярихыг зөвшөөрч байна. Бас эдгэснийхээ дараа... зочлохоор очино оо. Хаварт Прагт гоё гэж би сонссон.
О: Сайхан төлөвлөгөө байна.
*****************
Леа: Глассигийн уулзалт санаснаар болоогүй юу?
Шон: Уншаагүй, унших бодол алга гэсэн зурвастай цуг буцаагаад явуулчихсан байна.
Леа: Харамсалтай байна. Тэр магадгүй...
Шон: Өөрөө уншиг гэж үлдээх хэрэггүй байж. Файлуудыг дахиж цэгцэлснийхээ дараа өрөөнд нь очиж хамт уншина аа.
Леа: Харахыг хүсэхгүй байна гэдэгээ хэлсэн байна шд.
Шон: Тэр шинэ нотлох баримтыг мэдэхгүй.
Леа: Мэдэхийг хүсэхгүй ч байгаа юм билүү. Хавдар тусаад эдгэсэн хүмүүсийн амьдрал тодорхойгүй...
Шон: Мэдэх нь мэдэхгүй байснаас дээр.
Леа: Тэр уншихад бэлэн биш байгаа бол чи хүчилж болохгүй. Тэр айж байгаа ч юм билүү, Шон. Чи ч гэсэн айсан юм шиг байна. Бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаа. Чи аав болох гэж байгаа. Чи гэр бүлдээ санаа зовж байгаа байх. Гласман гэр бүлийн гишүүн шд. Гэхдээ чи хүчлээд байх юм бол чи амьдралынхаа хамгийн чухал харилцаануудыг алдаж ч магадгүй.
******************
Мар: Сайн уу.
Да: Сайн уу.
Мар: Сайн уу.
Да: Би бодож үзсэн. Кофегоо түр завсарласан нь дээр юм шиг байн.
Мар: Далисэй.
Да: Оройн хоол ч гэсэн сайхан санаа биш юм шиг байна.
Мар: Эмнэлгийн асуудлаар бидний санал зөрөлдсөн. Гэхдээ миний чамайг гэх сэтгэлд өөрчлөлт орохгүй.
Да: Ажил дээр ч, ажлаас гадуур ч би нэг л хүн. Сувилагч нарын ажлыг хөрөнгө оруулах шаардлагатай нөөц гэж үнэлэхгүй байгаа хүн намайг хэр үнэлэх болж байна? Үнэнийг хэлэхэд... Хэрвээ чи үнэхээр тэгж боддог бол... чамайг үнэлэх үнэлэмж маань буурчихлаа.
******************
Био: Харпер Луиз Дэкрейн, 1994оны 3сарын 30.
Лим: Яагаад энд байгаагаа мэдэж байна уу?
Био: Зүрхний асуудлаас болоод. ТЭТ-ийн хүндрэл дахиад болсон байна, тийм үү?
Лим:Дахиад шинжилгээ авах хэрэгтэй. Гэхдээ яриа, ой тогтоолт чинь хэвийн байх шиг байна. Зүрхний тухайд бүрэн эдгэнэ гэж итгэж байна.
Ашер: Цаг хугацаа өнгөрөхөөс таны ой тогтоолт ч гэсэн бүрэн сэргэж магадгүй.
Био: Магадгүй. Гэхдээ одоохондоо... энд байгаадаа анхаарал хандуулъя.
Моднууд ногоорох нь надад таалагддаг.
Модны цагаа унаж
Явган хүний замыг хучих нь
Надад таалагддаг.
Навчнууд гарч ирдэг...
Тэвчээртэй, маш удаанаар
Өвлийг мартуулж ногоон болдог
Хичнээн бүтэлгүйтсэн ч
Мөнхийн амьдралын тухай
Хачирхалтай санааг дахин авчирдаг.
Өвдөлт, хоосон...
Аа: Шон. Яасан?
Шон: Леа намайг аав болох гэж байгаа болохоор гэр бүлдээ санаа зовж байгаа гэж бодож байгаа.
Аа: За.
Шон: Тэр бас таныг айж байгаа гэсэн.
Аа:Би айгаагүй ээ, Шон. Би зүгээр.
Шон: Бас таныг зураг авахуулахыг хүсэхгүй байгаа бол намайг зүгээр орхи гэсэн. Тэрний... зөв.
Аа:Сайн байна. Баярлалаа.
Шон: Би айгаад байна. Гласман эмч ээ... таныг зурагаа авахуулаач гэж гуйж байна. Яагаад гэвэл... мэдээлэ, нотлох баримтууд бодитой... бас... аав болох гэж байж, аавыгаа алдах надад хэцүү байх болно. Миний төлөө зурагаа авахуулчих.
Аа: Шон. Би авахуулъя аа.
Био: За яах вэ. Би авъя гэж мод хэлэх шиг...
Шинэ навч алгаа дэлгэх шиг задарна...
Би бүгдийг нь авъя...
6-р бүлгийн 16-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home