Тээгч эх 3 – р бүлэг
48:43 мин
Дүрүүд:
Эр:
Фёдор Сергеевич сайд
Вадим орлогч сайд
Виталий
Дима
Глеб
Александр
Роберт
Юрий Валерьевич
+Эмч
Эм:
Марина
Саша
Аня Сашагийн охин
Кира
Ева Вадимын охин
Лида Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч
Люся Хүүхэд асрагч
Ээж Маринагийн ээж
Лика
------------------------------------------------------------------------------------------------
СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА
------------------------------------------------------------------------------------------------
ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 4–Р АНГИ
------------------------------------------------------------------------------------------------
Лида: Өтгөрүүлсэн сүүтэй зөөлөн боов бэлэн.
Аня: Маш их баярлалаа.
Лида: Жимсээр жаахан чимэглэсэн. Дахиад цай авах уу?
Саша: Үгүй ээ, баярлалаа.
Аня: Сонсооч, хоол хүртэл хоолойгоор давахгүй байна. Чи уурласаар л байна уу?
Саша: Ид. Яагаад залгаагүй юм?
Аня: Уурласан байх нь. Цэнэг дууссан гэж хэлсэн ш дээ.
Саша: Хэнээс ч юм болно доо.
Аня: Би чиний дугаарыг мэдэхгүй. Үүний тулд утаснаасаа харах хэрэгтэй.
Саша: Үүний тулд миний дугаарыг цээжээр мэдэж байх хэрэгтэй. Түлхүүрээ яасан юм?
Аня: Зарлал бичээд, орцонд нааж орхисон.
Саша: Залгасан уу?
Аня: Үгүй. Ээж, нээрэн би түлхүүрээ хаячихсан. Утас унтраад аймаар санагдсан. Би... би урилгагүй ч гэсэн чиний дэргэд байсан дээр гэж бодсон. Ямар асуудал байгааг би ойлгосонгүй. Би буруу юм хийсэн үү?
Саша: Зөв. Ид.
Вад: Өглөөний мэнд.
Аня: Мэнд.
Саша: Өглөөний мэнд.
Вад: Шинэ газар хэр унтаж амрав?
Аня: Шинэ Ригад тааруухан унтдаг хүн байх уу?
Вад: Магадгүй цоож солих тусламж хэрэгтэй юу?
Саша: Үгүй ээ, баярлалаа, бид өөрсдөө.
Аня: Уурлах хэрэггүй, би удахгүй явна.
Вад: Үлдсэн ч болно.
Саша: Тэр хичээлтэй.
Аня: Өнөөдөр би уг нь зайнаас хичээлтэй.
Вад: Охин ээжийгээ санасан байна, үлдээд, хоёулаа хамт бай.
Аня: Би урд нь түүнээс айдаг байсан. Түүнийг таяг нь ийм сайхан сэтгэлтэй болгосон уу? Шидэт саваа.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: За тэгээд, танайд очих уу? Хөөе, би унтах нь байна. Харин би нойрон дундаа секс хийх дургүй. Яасан бэ, хэрэв чи бэлгэвчнээс болж байгаа бол тэгэхэд би зүгээр л хэлсэн юм, гомдох хэрэггүй. Хөөе, би хэнтэй яриад байна аа? Тачаал. Энэ надад таалагдаж байна.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Хэл дээ, Ева активыг яах ийх талаар юу ч асуугаагүй юу?
Глеб: Активын тухай нэг ч үг хэлээгүй. Тэр надаас зайлсхийдэг, анзаарч хардаггүй, харьцдаггүй. Мэдэхгүй юм, халдлагаас болсон байх. Болсон явдлын дараа.
Вад. Активууд яаж надад ирэх талаар хувилбарууд бодох хэрэгтэй.
Глеб: Та түүнд өөрийн биеэр, бас эрхгүйгээр өгснийг бодолцвол...
Вад: Та чинь хуульч, шийдэгдэх боломжгүй зүйлийг шийдэхэд хэрэгтэй, тийм үү?
Глеб: Нэг хувилбар байгаа, гэхдээ...
Вад: Одоо ямар ч хувилбар тохирно.
Глеб: Хэрэв та санаж байгаа бол Натальяг хэвийн бус гэж үзсэн, тэр үед...
Вад: Үгүй ээ, арай хүмүүнлэг арга хайж олцгооё. Ажилла.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Энд түүнд ганцаараа давчуу биш үү?
Саша: Мэдэхгүй ээ.
Аня: Эсвэл түүнд бас нэг цогцолбор байдаг юм уу? Жишээ нь, том машинтай бас...
Саша: Алив, дуусга.
Аня: Байшин нь мэдээж тансаг.
Саша: Би үүний төлөө энд ирээгүйг чи ойлгож байна уу?
Аня: Мэдэхгүй юм даа. Сайхан л харагдаж байна. Орчиндоо дасаж, бас энэ хувцас.
Саша: Юу нь биш байна?
Аня: Юу ч биш. Зүгээр л чамайг мэдэхийн хувьд, хэрэв чамд үүнийг энд өгсөн бол чи яасан ч өмсөхгүй байсан.
Саша: Чиний үгэнд ороод. Ямар бүх насаараа гоймон идэлтэй биш.
Аня: Өөрөөр, би тийм ч жаахан биш, үргэлж тэнэг юм ярьдаггүй гэсэн үг үү? Сайхан л байна.
Саша: Дүүтэйгээ танилцмаар байна уу?
Аня: Яахав, болно.
Саша: Александрыг надад аваад ир.
Люся: За, одоохон.
Аня: Александр аа?
Саша: Дараа тайлбарлая.
Аня: Энэ ямар дуу хоолойны өнгө вэ?
Саша: Ямар?
Аня: Александрыг надад авчир!
Саша: Би тэгж яриагүй.
Аня: Яг тэгсэн. Хараад байхад та энд бараг суурьшжээ.
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Орж болохгүй, чухал уулзалттай. Түүн рүү орж болохгүй гэж би хэлсэн! Зогсооч!
Фёд: Өөр юу хэлэхийг хүсч байна... Вадим Юрьевич? Орооч.
Вад: Хоёулахнаа.
Эр: Би таныг чухал уулзалттай гэж хэлсэн, гэвч...
Фёд: Тиймээ, бид хэдийн дууссан. Баярлалаа. Бүгдээрээ ажиллацгаая. Гарын үсэг зурсан уу?
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Ийм мөчид бүх хохирогч нар талаар болоогүйг би ойлгож байна. Үнэн үү?
Ээж: Дахиад нэг, түүнийг хэн гэдэг вэ?
Мари: Наташа. Санахгүй байгаа юм шиг царайлах хэрэггүй.
Ээж: Тэр надад хэзээ ч таалагдаж байгаагүй. Чамайг таньсан гэж хэлэл үү?
Мари: Мэдэхгүй байна, түүний харц нь нэг тиймэрхүү... Энд тэдэнд элдэвийн юм өгдөг биз.
Ээж: Зүгээрээ. Мансууруулагчаас холдоод хэрэгтэй юмаа ярьж эхлэнэ, тэр үед нь Вадимыг...
Мари: Үүнийг ярихгүй байя. Бүгдийг хийсний дараа л...
Ээж: Би шүтлэгтэй биш. Өшөө авалтаас таашаал авч чаддаг байх хэрэгтэй. Галзуу юмнуудаар үргэлж бахархадаг байлаа. Тэд айлгадаг юм.
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Үгүй ээ. Тийм байж таарахгүй. Залруулна аа.
Вад: Шалгах уу?
Фёд: Вадим, энэ ердөө л алдаа.
Вад: Энэ надад эрүүгийн хэрэг болж мэдэх байсан.
Фёд: Ийм алдааг гаргуулахгүйн тулд чамд толгой байдаг юм.
Вад: Би танд асуудал авчрахгүй. Гэхдээ та надад асуудал гаргахыг хичээгээд байх шиг санагдах юм.
Фёд: Вадим, би чиний биеийн байдалд их санаа зовж байдаг.
Вад: Бас миний өндөрийн айдас, би хаана, хэнтэй амьдарч байгаад зовдог. Бид хоёр эртний танилууд, гэвч би ийм халамжийг санахгүй л юм байна.
Фёд: Харин чи миний үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй байсныг би санахгүй байна.
Вад: Би хэлсэн...
Фёд: Чи хэлсэн. Харин би активыг олж харахгүй байна. Над руу ингэж харах хэрэггүй. Би өөрийнхөө хүмүүст итгэлтэй байх ёстой. Тэгэх ч эрхтэй, үндэслэлтэй. За боллоо. Үүнийг өчүүхэн үл ойлголцол гэж үзье.
------------------------------------------------------------------------------------------------
Саша: Чи юундаа ингэтэл сандардаг байна?
Аня: Би сандраагүй.
Саша: Чи сайн ээж болно. Чи яасан?
Аня: Үгүй ээ, яагаа ч үгүй, зүгээр л... Мэдэхгүй юм. Энэ миний дүү гэж мэдрэхгүй байна. Би чамайг гомдоогоогүй биз дээ?
Саша: Үгүй ээ. Тэр минийх гэдгийг би өөрөө ч мэдрэхгүй байна. Чимээгүй, чимээгүй, чимээгүй.
Аня: Үгүй дээ, хараажаар чинийх л байна даг. Зан нь.
Саша: Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Чимээгүй, чимээгүй, чимээгүй. Чшш, чшш, чшш.
Аня: Нааш нь. Өг л дөө. Тэр шинэ хүнд ингэж хандаж байна.
Саша: Эсвэл хуучинд нь гомдсон.
Аня: Би тэгвэл түүнийг асрагчид нь аваачиж өгөх үү?
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Хэн бэ, таагаарай.
Вит: Лика.
Лика: Тиймээ, чи чинь мэдээж ноён хөгжилтэй залуу. Тэгээд, манай ганц гартай дээрэмчнээр юу байна?
Вит: Үнэндээ бол, би чамаас “Эрдэнэ нуусан гар”-ын хэсгээс хүлээж байлаа.
Лика: Хөөе, чи миний наргианыг хулгайлчихлаа. Би түүнийг дараа нь хэлэх гэж байсан.
Вит: Май.
Лика: О, мартсанаас... Май.
Вит: Таалагдсангүй юу?
Лика: Үгүй ээ. Би ийм юм иддэггүй.
Вит: Лика, чи таксинд, хими цэвэрлэгээнд гээд бүх юманд мөнгөө үрсэн.
Лика: Хэрэв энэ хоёр өрөө байранд хүрэхгүй л бол би эрчүүдээс мөнгө авдаггүй. Шал дэмий. Явцгаая.
Вит: Хаашаа?
Лика: Надад итгэ.
Вит: Лик. Үнэнээ л хэлье, би зурахдаа тааруухан.
Лика: Бас сээтгэнэдэг.
Вит: Ядаж чамайг кофегоор дайлж болох уу?
Лика: Би шар айраг уучихсан. Яахав, кофе бол кофе. Надад итгэ! Өө, уучлаарай! Уучлаарай, би хүсээгүй. Надад таалагдлаа.
------------------------------------------------------------------------------------------------
Эмч: Урд нь яагаад найзыгаа эргэдэггүй байсан юм?
Мари: Та нар үүнийгээ ар гэрийнхэнээс нь яагаад асуугаагүй юм бэ? Тэд хамгийн сүүлд энд хэзээ ирсэн?
Эмч: Бид хувийн хэрэгт оролцдоггүй, тэд түүнийг энд байлгах мөнгийг асуудалгүй төлж байгаа.
Мари: Тэгвэл бидний хувийн асуудалд бүү оролц, хэрэв тэр хамгийн сайн найздаа хэрэгтэй бол.
Эмч: Тийм яаралтай хэрэгтэй юу?
Мари: Асуудал байна уу?
Ээж: Танд бүх бичиг баримтуудыг ирүүлсэн.
Эмч: Тиймээ, гэхдээ бид та нартай хамт ойлгож байгаа, үүнийг зөөлнөөр хэлбэл...
Мари: Санаа зовоолтоо өөртөө үлдээ, харин бидэнд түүнийг өгчих.
Эмч: Ойлголоо, одоо түүнийг бэлдэж байгаа, удахгүй та нарт авчирч өгнө.
Мари: Сайн байна.
Эмч: Бичиг баримт байгаа ч би эмнэлэгээс гарсан хуудсыг та нарт өгч чадахгүй.
Мари: Хуудас хэрэггүй, зүгээр л эмийнх нь жагсаалтыг. Надад тэр хурдхан эмнээсээ холдох хэрэгтэй байна.
Эмч: Би бүгдийг бичсэн. Өнөөдөр бид түүний эмийн тунг багасгасан. Тэгсэн ч гэсэн би шалгах ёстой. Наталъя Александровна, та энэ эмэгтэйчүүдийг таних уу?
Нат: Марина. Миний Марина.
------------------------------------------------------------------------------------------------
Аня: Чи яасан? Чамд дасахгүй байгаа хүүхдээс болсон уу?
Саша: Бага зэрэг.
Аня: Санаа бүү зов. Тэр дасна. Түүнд хугацаа хэрэгтэй. Тэр чамайг хэн гэдгийг хараахан мэдэхгүй байгаа.
Саша: Тиймээ, тэр мэдрэхгүй байх шиг.
Аня: Энэ ажилбараас болоод би ч гэсэн хэн нь хэн бэ гэдгийг ойлгодоггүй байсан. Битгий гомдоорой.
Саша: Тиймээ, би ойлгож байна.
Аня: Түүнтэй хэцүү байна уу? Зууралдаж байх нь... миний хэлэх гэсэн юм... Живх энэ тэр юмнууд.
Саша: Би түүнд нэг сүрхий дөхдөггүй, тэр ойртуулдаггүй юм. Бүгдийг асрагч нь хийдэг.
Аня: Надтай ямар байсан бэ? Би дайруулж хэлээгүй шүү, зүгээр л тийм насандаа яаж төрдөг нь сонирхолтой байна.
Саша: Гэнэт яагаад тэгтлээ сонирхоов? Хүүхдийн тэрэг нөлөөлсөн үү?
Аня: Бид энэ тухай хэзээ ч ярьж байгаагүй. Яг үнэндээ, чи чинь хүүхэд өсгөж байгаагүй.
Саша: Юу, би чамтай зууралдсан. Ээж мэдээж зөвшөөрдөггүй, намайг бодлоггүй, бүгдийг буруу хийж байна гэж загнадагсан.
Аня: Танил байна. Бас хэцүү.
Саша: Тэр насанд тархи эмзэг, дааврууд хэлбэлзэж байдаг. Чи юу хүсч, юу хэрэгтэйг ч ойлгодоггүй.
Аня: Яагаад төрүүлэхээр шийдсэн юм?
Саша: Ямар утгаар?
Аня: Чи нас бага гэдгээ мэддэг байсан. Зөөлрүүлж хэлэхэд, ээж тийм ч их баярлаагүй.
Саша: Би яагаад ч юм өөр юм бодоогүй. Яагаад гээч? Чи миний дотор. Хүүхэд. Харин ээж... ээж яахав...
Аня: Би төрөлхийн эхчүүд, өөр яалтай ч билээ. Эсвэл бид хараагдсан юм уу? Бидний бүх юм зовлонтой байх гэж.
------------------------------------------------------------------------------------------------
Ева: Өөрөөр, зүгээр л бэлэглэх гэрээний дагуу буцааж өгөх юм байна, тийм үү? За, мэдлээ. Ойлгосон, баярлалаа, тиймээ. За, за би эргээд яръя.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Мэдээж энэ Бэнкси биш, гэхдээ хэн нэгэнд зарахаар оролдоод үзэж болно. Мөнгөө хуваана шүү.
Вит: Харин энэ эдгэхэд дэм болох уу?
Лика: Энэ чиний баргар царайг засахад дэм болно.
Вит: Царай... Би энэ үгийг хамгийн сүүлд эмээгээс сонсч билээ.
Лика: Болиорой! Би хөгшин биш, ойлгов уу? Би ердөө л үгийн баялаг сантай.
Вит: Би гомо биш.
Лика: Энэ зураг зурахад заавал мөрдөх нөхцөл биш.
Вит: Үгүй дээ, миний хэлэх гэсэн... Саша эмэгтэй хүн, бид салсан юм.
Лика: Би өрөвдсөндөө чамтай унтана гэж бодсон уу? Би тийм хүн биш!
Вит: Лика!
Лика: Чи намайг толгой нь асуудалтай гэж үнэхээр боддог уу? Тэр яахав, тэгээд яасан, чамайг хаясан юм уу?
Вит: Үгүй энэ, бид салсан гэж би хэлсэн.
Лика: Найз аа, би чамайг “Газель” яаж мөргөхийг харсан. Чи амьдралаасаа ч салахад бэлэн байсан. Чамайг хаясан байна.
Вит: За яахав, хүссэнээрээ бод. Би зөвхөн охинд л санаа зовж байна. Тэр түүний охин, минийх биш, надад бол байхгүй.
Лика: Тэр яасан юм?
Вит: Бид дотно байсан, нэг тийм дураараа охин. Үргэлж л ямар нэг асуудалд орох арга замаа хайж байдаг, юутай ч юм хутгалддаг. Би цаг үргэлж хаацайлдаг байлаа. Харин одоо...
Лика: Сашенькаг уучилж чадахгүй болохоор одоо охиноор нь халхавч хийнэ.
Вит: Үгүй чи юунд...
Лика: Битгий хөдлөөд бай, зурж байна ш дээ.
Вит: Дээр нь би саяхан шоронгоос гарсан. Яг ч шорон биш л дээ, Баривчлах төв. Гэхдээ л ялгаагүй.
Лика: Нохой! Хөөх! Сайн нохой!
------------------------------------------------------------------------------------------------
Люся: Вадим Юрьевич явчихсан гэж би хэлээд байна.
Ева: Аавд итгэж сураагүй, өөрөө шалгасан нь амар.
Люся: Түүнд ямар нэг юм дамжуулах уу?
Ева: Үгүй. Харин тэд...
Аня: Ева!
Ева: Сайн уу!
Аня: Сайн уу!
Ева: Чамайг энд харна гэж бодсонгүй. Зөөлрүүлж хэлэхэд, хүлээж байсангүй.
Саша: Зөөлрүүлж хэлэхэд, чи бид харилцахгүй байгаа.
Ева: Нэгэнт энд харалцсанаас хойш эхэлж болно.
Саша: Хэрэв ярилцах юм байгаа бол.
Аня: Цай бэлдэж болж байна. Би бэлдэе.
Ева: Би одоо өөрийгөө зөвтгөнө гэж бүү бодоорой. Би нөхцөл байдлыг яаж харсан, одоо яаж харж байгаагаа хэлье. Аавыг мэддэг болхоор чамд ямар ч найдвар байхгүйг би ойлгоод чамайг энэ санаагаа боль гэж хэлсэн юм.
Саша: Энэ санаа биш. Энэ миний хүүхэд.
Ева: Аав юу болгосныг бид бүгдээрээ мэднэ. Тэр ийм л хүн, чи мэднэ.
Саша: Тийм учраас л би энд хүүхэдтэйгээ хамт байна. Харин чи надад түүнээс боль гэж хэлсэн. Хэрэв чамд тэгж хэлсэн бол гэдгийг төсөөлж байна. Тэгчихээд чи тэрийгээ тусын тулд гэж хэлсэн.
Ева: Тиймээ. Би энд юу хараад байгааг бодохоор, би энэ амьдралд юу ч ойлгохгүй нь бололтой.
Саша: Тийм болоод би хэнд ч зөвлөгөө өгдөггүй. Зөвхөн өөрийгөө л хариуцдаг.
Ева: Харин чи өөрчлөгдөж.
Саша: Сайн тал руугаа юу?
Ева: Би энд зочин юм шиг л санагдлаа, уг нь эсрэгээр баймаар.
Аня: Тэнд цай бараг бэлэн. Сууцгааж болно.
Ева: Үгүй ээ, нархан минь. Би явах хэрэгтэй. Харин чи ярилцах гэж ирж байсан, тэр чинь хэвээрээ юу?
Аня: Үгүй ээ, дараа болъё.
Ева: Ойлголоо, би явлаа. Баяртай.
Аня: Баяртай. Би зүгээр л хажуугаар чинь гарч яваад оръё гэж бодсон. Өөр юм байхгүй.
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Өө, ийм юм байдаг аа. Ийм тохиолдолд юу гэж ярьдагийг мэдэхгүй. Бодвол... Та хоёр хамт байгаад баяртай байна. Дахиад хамт.
Алек: Чи бодвол хувийн амьдралын талаар ярилцахыг хүсээгүй байлгүй дээ?
Дима: Би та нарын илгээмжийг авсан.
Алек: Чи явуулсан юм уу?
Кира: Би биеэр уулзахыг илүүд үздэг. Зуучлагч нарт дургүй.
Дима: Би Еваг хэллээ. Сүрдүүлж яах гээв?
Кира: Хэн Еваг сүрдүүлсэн гэж?
Алек: Чи биднийг хэн нэгэнтэй эндүүрээд байна. Эмэгтэй хүнийг сүрдүүлэх ээ? Юу болсныг хэлэхгүй юу?
Дима: Харин би та нарыг сонсмоор байна.
Алек: Чи өөрөө л уулзмаар байна гэсэн.
Дима: Үгүй та эхлээд надтай холбогдсон. Би сонсъё.
Алек: Хамтрах санал тавьж байна.
Дима: Зорилго нь юу вэ?
Алек: Одоо чиний байгаа талын хүмүүсийг няц гишгэх тэр хүмүүсийн талд чи орно.
Дима: Би хэний талд орох... Хэрэв та нар Вадим Юрьевичийг хэлж байгаа бол би түүнтэй ямар ч хамаа байхгүй.
Кира: Харин Еваг юу гэхэв? Түүнд асуудал гарахад чи санаа зовдог биз дээ?
Алек: Бид одоохондоо юу ч хийгээгүй байна, гэхдээ заавал хийнэ. Тиймээс хэрэв чи завин дээрээ үлдэхийг хүсч байвал туслах л хэрэгтэй.
Кира: Багадаа харилцаагаа хадгалж үлдэнэ.
Алек: Ихдээ, эцэст нь чи юу хүсч байгааг чинь ярилцъя.
------------------------------------------------------------------------------------------------
Инна: Байна уу? Байна уу, Александра юу?
Аня: Тиймээ.
Инна: Сайн уу. Тантай Анягийн ангийн багш Инна Игоревна ярьж байна. Та одоо ярих боломжтой юу?
Аня: Би хүүхдээ унтуулж байна.
Инна: Ой, уучлаарай, би эргээд залгая.
Аня: Үгүй ээ, одоо ярьчих, зүгээр.
Инна: Би таныг таван минутаас илүү саатуулахгүй. Би таныг сургуульд ирж Анечкагийн сурлагын талаар ярилцаж болох уу гэж асуух гэсэн юм.
Аня: Асуудал байна уу?
Инна: Яахав, сургуульд зарим нэг юм бий, гэхдээ уулзаад ярилцъя. Хамгийн гол нь би Аняг элсүүлэх, бэлтгэх талаар ярилцах гэсэн юм.
Аня: Харамсалтай нь би амжихгүй, миний хүүхэд төрсөн, би үргэлж дэргэд нь байдаг.
Инна: Өө, би танд баяр хүргэе, ямар сайхан юм. Та хүүхэдтэй хамт шууд хүрээд ирж болно. Тэр бидэнд саад болохгүй.
Аня: Ойлголоо, очъё. Би биш, миний залуу. Тэр бараг л нөхөр маань. Тэр бүгдийг мэдээд надад хэлэх байх.
Инна: Ашгүй дээ, гайхалтай, тэгж тохиръё. Харин та гэр бүлээрээ ирж болно, би баяртай байх болно.
Аня: За, хичээе, би таны дугаарыг түүнд өгчихье, тэр залгах байх. За? За.
Вит: Сайн уу, юу байна?
Аня: Зүгээр, харин чи?
Вит: Зүгээр ээ?
Лика: Өг, өг...
Аня: Сонсооч, одоо надад ярихад маш тохиромжгүй байна, гэхдээ надад чамаас гуйх юм байна. Туслах уу?
Вит: Хэлээч.
Аня: Чи өнөөдөр манайд хүрээд ир, би чамд бүгдийг ярьж өгье.
Вит: Тохирлоо. За тэг.
Лика: Орой нь камерт. Утсаа яаж оруулсан бэ? Зүгээр л бид шоронд байна гэж бод, харин би дүр үзүүлж... Болъё! За, за наргиан минийх биш, би ойлгосон.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Тусламжаас татгалзмааргүй л байна шүү! Баярлалаа. Би сонсохгүй байна. Энэ нь ч дээр байж мэднэ, сайн юм алга. Алив. Явцгаая. Алив ээ, алив, алив.
------------------------------------------------------------------------------------------------
Рома: Чи хаачих юм?
Лида: Гэртээ. Эзэн намайг тавьж явууллаа. Энд зөвхөн чамд нэмэлт цалин өгдөг, харин би энд юугаа хийх юм? Явлаа. Явж бидэнд шинэ байр сонгоё. Чиний олсон мөнгөөр чинь. Баяртай. Баяртай.
Саша: Бэлэн үү? Бүх юм зүгээр үү?
Рома: Зүгээр.
Саша: Чи яагаад ийм гунигтай байна?
Аня: Түлхүүрээс болж сэтгэлээр унаад.
Саша: Өөр юу байна?
Аня: Би ирж бас чамайг хямраасан.
Саша: Тэнэг юм битгий ярь. Миний дугаарыг цээжил. Би чинийхийг цээжээр мэднэ.
Аня: Чи тэвчээрэй. Жаал дасна. Ингэхэд Виталий яасан бэ? Юу, чи энд, харин тэр...? Ойлголоо. Би чамд хайртай.
Саша: Хайртай шүү.
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Энэ бүх хувилбарууд уу?
Глеб: Байгаа бүгд. Бас Евад хэлэх хэрэгтэй, хэзээ нэг цагт тэр энэ талаар мэдэж л таарна.
Ева: Тэр хүүхэн манай гэрт юугаа хийж байгаа юм бэ?
Вад: Тэр миний байшин. Суу.
Ева: Тэр яагаад танай гэрт байдаг юм? Та яагаад надад хэлдэггүй юм?
Вад: Чи ч гэсэн надад хэлдэггүй. Халдлагын тухай би зөвхөн Димагаас мэдсэн.
Ева: Би Сашатай муудалцаж, түүнд хүүхдийн тухай март гэж хэлсэн. Би үүнийг чиний төлөө хийсэн. Гэтэл чи миний ардуур ингэж байдаг!
Вад: Би үүнийг чинь үнэлж байна. Би ердөө л түүнд хүүхэдтэйгээ уулзах боломж өгсөн төдий. Надад түүнээс асуудал хэрэггүй.
Ева: Тэр танайд амьдарч байгаа асуудлыг чи харахгүй байна гэж үү? Нээрэн үү?
Вад: Тэр хяналтанд байгаа.
Ева: Бүгд хамгаалалтанд, бүгд асуудалгүй! Чи залхахгүй байна уу?
Вад: Чи миний амьдралд санаа зовж байгаад бх баярлалаа, гэхдээ хэрэггүй, би өөрөө чадна. Яах гэж ирээв?
Ева: Харин чи хэл, активууд тэр хүүхний нэр дээр бичихэд хэрэгтэй юу? Нэг бол та нар төлөвлөгөөгөө шууд хэлэх үү? Хэзээ хуримаа хийх вэ, надад өгсөн өөрийнхөө юмнаас чи түүнд өөр юу өгнө гэж амласан бэ? Чам шиг хүнтэй энэ амьдрал надад дахиад нэг сургамж өглөө. Нэгэнт хүн бүр өөрийнхөө төлөө бол чи активуудыг олж харахгүй, энэ үнэн. Юу дуртайгаа, яаж хүссэнээрээ хий, харин би тэмцэх болно. Би бүгдийг хийнэ, чи намайг дахиж санаснаараа удирдахыг би зөвшөөрөхгүй.
Вад: Ева..
Ева: Чиний үг ямар ч үнэ цэнэгүй! Тэгээд, хоёр дахин явдал болох хэрэггүй, чи халагдсан. Тэр юу хийж чадах юм? Тэр юу ч хийж чадахгүй. Харин чиний энэ хуульч миний хажууд хэрэггүй. Өөртөө өөр мэдээлэгч олж ав.
Вад: Үргэлжлүүлэн ажиллацгаая.
Глеб: Тиймээ, ойлгомжтой.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Ороорой. Гүйцээ, бид ирлээ. За, улавч аваарай. За яахав, одоохондоо гуталтайгаа бай. За ингээд, одоо энэ чиний гэр. Үнэндээ түр зуурынх, тэгсэн ч гэсэн энд чамд хавьгүй дээр байх болно. Энэ чиний өрөө.
Нат: Ой...
Мари: Мэдээж даруухан, гэхдээ л тухтай.
Нат: Миний өрөө...
Мари: Би чамтай ярилцалгүй үнэхээр удсан байна. А, тэр... Хүлээ, хүлээ, энэ камер биш, санаа зоволтгүй. Би чамаас Вадим чамд гаргасан тэр бүх шударга бус явдлуудыг эргэн санаж ярихыг хүсч байна. Тэр чамайг тэр эмнэлэгт хорьсныг чи санаж байгаа биз дээ? Би эсрэг байсныг чи санаж байна уу? Би юу хийж чадах байсан юм? Дарангуйлагчийн өөдөөс. За яахав, чи сандрах хэрэггүй. Үүнийг одоо биш, харин дараа нь. Харин одоо чи амарч, амьдралд эргэж орох хэрэгтэй. Тиймээ? Чамайг тайвширсны дараа бид хоёр ярилцана. За боллоо, би ус, чиний эмнүүдийг авчрахаар явлаа.
-----------------------------------------------------------------------------------------------
Люся: Бид ирлээ, бид сэрчихлээ! Харин ээж хаана байна? А, манай ээж тэнд байна. Ээжээ, бид сэрчихсэн! Ээж гэртээ байна, явж тоглоцгооё. Явж тоглоцгооё, нисээрэй, нисээрэй!
------------------------------------------------------------------------------------------------
Фёд: Оройн мэнд.
Саша: Оройн мэнд. Вадим Юрьевич гэртээ алга.
Фёд: Вадим Юрьевич? Яасан албархуу юм.
Саша: Бид тийм л харилцаатай.
Фёд: Би урилгагүй ирсэнд та намайг уучлаарай. Өглөө тийм ч таатай яриа болсонгүй, тэгээд л би ирье гэж шийдлээ. Гэмээ наманчлахаар гэдэг шиг.
Саша: Та орох уу?
Фёд: Үгүй ээ, баярлалаа. Бид хоёр нэг тийм хайш яайш танилцсан. Вадим таны талаар ярих дургүй байсан.
Саша: Ярих юмгүй байсан байх.
Фёд: Миний сониуч занг уучлаарай, гэхдээ би ажилтнуудынхаа тухай бүгдийг мэдэх дуртай.
Саша: Мэд л дээ. Вадим Юрьевич шөнө дөл болтол ажилладаг.
Фёд: Маш сайн байна. Манай эхнэр бид хоёр ялгаагүй, тээгч эхээс хүүхэдтэй.
Саша: Сайн л байна.
Фёд: Харин бид түүнийг огт хараагүй. Үгүй ээ, тэр биднийг хараагүй. Гэрээний дагуу тийм байдаг. Хараад байхад та..
Саша: Уучлаарай, би унтах гэж байлаа.
Фёд: Би ингэж хамаагүй ирсэнд та л намайг уучлаарай. Магадгүй, хэзээ ч юм манайд, эхнэр бид хоёроор зочилбол яасан юм? Вадимтай хамт. Хамт сууя, хамт хооллоё. Гэр бүлээрээ.
Саша: Би гэр бүл биш.
Фёд: Александра, та зүгээр нэг тээгч эх гэдгээс ч хавьгүй илүү байх. Мэдээж, хүний амьдралд хутгалдах нь ёс зүйгүй явдал, гэхдээ...
Саша: Гэхдээ энэ таныг хэзээ ч зогсоож байгаагүй, тийм үү?
Фёд: Тиймээ. Гэхдээ та оройн хоол хамт идэх миний саналыг бодож үзээрэй. Энийг дамжуулж өгөөрэй.
Саша: За, би дамжуулъя.
Фёд: Баяртай.
Саша: Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Аня, хаалгаа нээ! Би чамтай ярилцахаас нааш явахгүй! Аня, хараал ид, хаалгаа онгойлгооч! Надад чиний хөршүүд яршиг л байна, цагдаа дуудна биз. Би яадаг ч байсан явахгүй! Бүгд хамт байвал ярилцана гэсэн үг. Аня онгойлгооч.
------------------------------------------------------------------------------------------------
Лика: Гүйцээ, амьсгаа ав, зовлон дууссан.
Вит: Яагаад зовлон гэж?
Лика: Чи толгой дотроо нэг юм эргэлдүүлж байгааг би харсан, харин би ганцаараа цагийг сайхан өнгөрүүллээ.
Вит: Яагаад ганцаараа гэж? Бид хамт...
Лика: Болно. Явж тэр өөрийнхөө зовлон, асуудлыг шийдэж, охиндоо санаа тавь. Тэгээд.... ирээрэй. Би чамтай танилцахаас татгалзахгүй.
Вит: Үгүй дээ, зүгээр л...
Лика: Эрчүүд өөрсдийгөө зөвтгөхийг үзэн яддаг. Эхлэх ч хэрэггүй.
Вит: Тийм дээ.
Лика: За, баяртай.
Вит: Баяртай.
Лика: Алив, харуул.
Вит: Надад зохиж байна уу?
Лика: Тийм санаа оноо байгаагүй. Гол тод байх, чамайг олны дунд алдахгүй. Баяртай.
------------------------------------------------------------------------------------------------
Роб: Чи юунд нялх хүүхэд шиг аашилсан юм? Үргэлж л би том болсон гэж хашхирдаг.
Аня: Надад хэцүү байна.
Роб: Чамайг алга болоод байхад надад амар байна уу? Би юу ч ойлгохгүй байна. Чи юу сэдээд байна?
Аня: Би сэдээгүй.
Роб: Аня, чи жирэмсэн үү, үгүй юу?
Аня: Би жирэмсэн.
Роб: Энэ тэгвэл юу юм?
Аня: Энэ өөр юм.
Роб: Намайг сонс, жаалаа! Намайг хуурах гэж оролдохыг би бүхнээс илүү үзэн яддаг! Би чамд итгэж байсан. Гэтэл чи ингэж байгаа юм уу?
Аня: Намайг тавиач, би нээрэн жирэмсэн, энийг сургуульд өгнө.
Роб: Ямар новшоо хийж... Би л чамайг хүмүүсийг хуурахад сургасан. Одоо намайг хуурч байгааг харж байна. Болсон бол нотол. Дараа нь надаас олсон гэдгийг батлаарай. Тэр цагт хэрэв би чамтай дахиад ярилцмаар санагдвал хоёулаа суугаад үүнийг яах талаар ярилцаж магадгүй. Ойлгосон уу, үгүй юу?
------------------------------------------------------------------------------------------------
Вад: Баярлалаа, та ингэх албаггүй.
Саша: Би богино долгионы зуух ашиглаж мэднэ. Лида гуйсан юм.
Вад: Таны өдөр ямар өнгөрөв?
Саша: Таныг гэртээ байхгүй үеэр тэр зориуд ирсэн үү?
Вад: Яагаад тэгж бодсон юм?
Саша: Намайг их сонирхоод байсан. Та нар асуудалтай байгаа бололтой. Тэгээд л тэр надаар дамжиж хүрэхээр шийдсэн байх.
Вад: Тэгж бодохгүй байна.
Саша: Та миний тухай ярих дургүй байсан гэж хэлсэн.
Вал: Илүү дутуу сонирхол төрүүлэхийг хүсээгүй.
Саша: Эсрэгээр болчихлоо.
Вал: Би таныг сонслоо. Дахин давтагдахгүйн тулд арга хэмжээ авна. Тулгах уу?
Саша: Санаа зовж байна уу? Намайг хүүхдийнхээ эх нь гэж хэлэхийг хүсэхгүй байна уу? Ичгүүртэй юу? Эвгүй юу?
Вал: Та тэдэнд тээгч эх байхад л хангалттай.
Саша: Харин та? Харин та энэ талаар юу боддог вэ? Хүүхэд минийх гэдгийг та бүр анхнаас нь мэдэж байсан уу? Тиймдээ ч тусалж байсан уу?
Вал: Энэ зөв байсан учраас би тусалсан. Та туслахгүй байсан уу?
Саша: Би таны юу бодож байгааг мэдмээр байна. Би үйлчлэгч биш гэдгийг зөвшөөрсөн үү? Гэвч та гэртээ дүрэм зохиосон. Тэр нь юу вэ? Өөрийнхөө хүүхдийн эхтэй “та” гэж харьцах уу?
Вад: “Чи” гэхийг хүсч байна уу?
Саша: Та өөрөө асуух биш харин асуултанд хариулахыг хүсч байна.
Вад: Би таныг хүүхэдтэй хэл амаа ололцоход чинь тусалж чадах уу?
Саша: Яах гэж гэртээ урьсан юм?
Вад: Дан асуултуудаар харилцан яриа үүсгэх боломжгүй.
Саша: Хариулж эхлээч. Яах гэж урьсан юм?
Вад: Тэгвэл та өөрөө ч итгээгүй зүйлийг надад санал болгосон хэрэг үү?
Саша: Шударгаар хэлэхэд, тийм.
Вад: За тэр. Би ядаж оролдоод үзье гэж шийдсэн.
Саша: Юу оролдсон гэж?
Люся: Намайг уучлаарай, би хүүхдийг унтуулчихлаа.
Саша: За, баярлалаа, та чөлөөтэй.
Люся: Баярлалаа.
Вад: Өчигдөр өмссөн даашинз чинь чамд их зохиж байсан.
------------------------------------------------------------------------------------------------
Ээж: Тэр ярьсан уу?
Мари: Тэр ямар байдалтай байгааг чи харсан уу?
Ээж: Тэгвэл...
Мари: Би тэгсэн ч эмчийн хэлснээс ч бага тунгаар өгч байгаа. Сэтгэцийн өвчтэй юмтай нэг гэрт амьдрана гэдэг... Чи энэ төлөвлөгөөг дэмжээгүй билүү? Янз бүрээр тулгаад байсан. Намайг хүнтэй унтуулсан.
Ээж: Маргааш түүгээр яриулах хэрэгтэй, тэгээд бушуухан салж амрая.
Мари: Би өөрөө ч болж байгаа зүйлд баярлахгүй байна. Гэхдээ чи намайг юу гэж сургалаа? Зүгээр л жаахан тэвчих хэрэгтэй. Наташа? Наташа! Тэр явчихаж!
------------------------------------------------------------------------------------------------
Вит: Анечка! Аня! Хаалга онгорхой байна? Бүх юм зүгээр үү? Юу болсон юм? Чамайг хэн нэгэн гомдоосон уу? Анют?
Аня: Харин ээжид битгий хэлээрэй.
Вит: Тайван, тайван, тайван. Бүх юм сайхан болно. Бүх юм сайхан болно.
------------------------------------------------------------------------------------------------
Мари: Наташа! Наташа!
------------------------------------------------------------------------------------------------
Дима: Үгүй дээ, үгүй, үгүй, үгүй. Өө, чөтгөр гэж!
------------------------------------------------------------------------------------------------
Эр: Ева Вадимовна.
Ева: Явж болно.
Эр: Баярлалаа. Маргааш өглөө шинэ шил хийнэ.
Ева: Хэрэггүй, энэ чигээрээ байж байг. Хэнд ч итгэж болохгүй гэдгийг сануулах болно.
------------------------------------------------------------------------------------------------
Эм: Яасан?
Фёд: Үнэхээр тэр эмэгтэй мөн.
------------------------------------------------------------------------------------------------
Төгсөв
Back to episodes Go home