Тээгч эх 3-3

Тээгч эх  3 – р бүлэг

48:43 мин

Дүрүүд:

Эр:

Фёдор Сергеевич    сайд

Вадим                      орлогч сайд

Виталий            

Дима                 

Глеб    

Александр        

Роберт       

Юрий Валерьевич

+Эмч

 

Эм:   

Марина      

Саша   

Аня       Сашагийн охин

Кира    

Ева       Вадимын охин

Лида     Вадимын тогооч, гэрийн үйлчлэгч

Люся    Хүүхэд асрагч

Лика

------------------------------------------------------------------------------------------------

СТАР ТОЛИЛУУЛЖ БАЙНА

------------------------------------------------------------------------------------------------

ТЭЭГЧ ЭХ–3–Р БҮЛГИЙН 3–Р АНГИ

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Чи надтай ингэж уулздаг байж. Гэхдээ би чамайг буруутгаагүй. Би бүгдийг ойлгож байна. Чи ээжийгээ буруутгаж байгаа. Би үүнийг хүлээж авна. Гэхдээ би амлая, би бүгдийг залруулна. Би чамд хэлэхийг хүссэн юм... би чамд маш их хайртай.

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Яагаад авахгүй байгаа юм?

Люся:   Өгөхгүй байна. Вадим Юрьевич, нэг бол та очих уу, а?

Вад:  Энэ таны ажил, асуудлыг шийд.  

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   За болно, хүү минь. Тайвшир. Тайвшир, ээж нь хажууд нь байна, ээж нь хаашаа ч явахгүй. Чи өнөөдөр тайвшрах уу, үгүй юу?

Люся:   Би оролдоод үзэх үү? Харин та унтаад амарч бай.

Саша:   Та надаас хол байж болох уу? Тэр таны дууг сонсоод тайвширч чадахгүй байгааг ойлгохгүй байна уу? Энэ байдлаар хүүхэд надад хэзээ ч дасахгүй.

Люся:   Би зүгээр л...

Саша:   Чи өнөөдөр дуугай болох уу, үгүй юу!

Люся:   Ой, бид яагаад ингэтлээ гайхна вэ? Алий, алий, алий. Ой, юу болчихов...

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Кофегоо боль, чи унтах хэрэгтэй.

Ева:  Надад юу хэрэгтэйг чи шийдэхгүй байя.

Дима:   Харин би шийдье!

Ева:  Чи юундаа тушаасан юм?

Дима:   Ийм нөхцөлд яах ёстойг би мэддэг бол яахав? Нааш нь өг.

Ева:  Ийм нөхцөлд цагдаа дуудах байсан юм.

Дима:   Нааш нь өгөөдөх. Гуйя. Явж унт. Чиний хийрхэл залхааж байна, төвлөрөх ч боломжгүй.

Ева:  Юун дээр төвлөрөх гэж? Хэн намайг буудсаныг хайхын оронд чи намайг энд түгжээд юу ч хийх боломж өгөхгүй байна! Эсвэл энэ чи юу, а? Би чамайг олно гэхээр хүсэхгүй байна уу?

Дима:   Чи намайг....

Ева:  Энэ бас энд юу хийж яваа юм?

Вад:  Тайвшир, дараагийн удаа би түүнийг зогсоохгүй.

Ева:  Чамд Глеб ховлож, хүрч ир гэсэн үү?

Вад:  Надад Дмитрий хэлсэн юм. Тэгээд зөв хийсэн. Харин чи суугаад тайвшир. Үүнийг яахыг шийдэцгээе.

Ева:  Гэр бүлд тавтай морил. Бүх юм их амархан байж. Гэтэл чи хавтсаа барьж гүйгээд л байсан.   

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Өглөөний мэнд.

Лида:   Тэгээд? Шинэ газар сайхан унтав уу?

Рома:   Хуучнаас бүр долоон дор. Лида...

Лида:   Өглөөний мэнд.

Рома:   Чи дажгүй юу? Унтаж чадсан уу?

Саша:   Үгүй. Та ч гэсэн, хэрэв хэрэв унтахаар бодсон бол энэ хамгийн тохиромжтой газар биш.

Рома:   Би жаал удахгүй дасаж, бүх юм номондоо орно гэж бодож байна.

Саша:   Эсвэл салгах хэрэггүй байсан юм бишүү? Тэгвэл дасах хэрэггүй байсан. Сонс, мөрдлөгөө багасга. Би энд юм хулгайлах гэж төлөвлөөгүй.

Рома:   Саша, чи энд яах гэсэн юм? Үүнийг Вадим санал болгоогүй, энэ чиний төлөвлөгөө.

Саша:   Энэ хэрэгт битгий оролц.

Рома:   Тиймээ, эмэгтэйчүүдтэй харьцах миний давуу тал биш байж.

------------------------------------------------------------------------------------------------

Дима:   Тэгэхээр, би хамт ажиллаж байсан нөхдүүдэд хэлсэн. Тэд зарим юман дээр туслана.

Ева:  Та нар надаас асуумааргүй байна уу? 

Вад:  Ева, хэвтээд унтаж бай.

Ева:  Би чамайг энд ч гэсэн тушаахыг зөвшөөрөхгүй! Гүйцээ, би цагдаа дуудлаа.

Вад:  Харин чи энд бүхэлдээ миний үгэнд орох болно. Бас Димагийн үгэнд. Тэр хэнийг ч дуудалгүй маш зөв юм хийсэн. Хэрэв чи энэ миний нэр хүндтэй холбоотой гэж бодсон бол эндүүрч байна. Энэ компанид халдсан хэрэг. Хэвлэл мэдээллээр гарвал тэдэнд хэрэгтэй ганц юм нь энэ.

Ева:  Чи юу гэнээ, намайг алах гэсэн!

Вад:  Хэрэв алъя гэсэн бол алчих байсан.

Дима:   Тиймээ. Бид өөрсдөө бүгдийнх нь учрыг олно. Бас үүнийг хийсэн хүнийг ч олно.

Вад:  Ойлголоо. Бүгд чинийхээр болог, би оролцохгүй. Гэхдээ чи Димад хэлэлгүйгээр юу ч хийхгүй, харин тэр хэрэв хүсвэл надад мэдэгдэж байх биз. Хэрэв би юм олж мэдвэл хэлнэ. Битгий итгэл алдаарай.

Дима:   За. Тэгэлгүй яахав, бүгдийг хийнэ. Зохих ёсоор нь.

Ева:  Ханав уу? Зүгээр л түүний охиныг буудах хэрэгтэй байсан байх нь.  

------------------------------------------------------------------------------------------------            

Эм:    Яг одоо би та нарт захирал биш, харин эмэгтэй хүн, эх хүний хувиар хандаж байна. Сургуулийн жорлонгоос жирэмсний тест олдсон. Бидэнтэй ирж уулзаад үнэнээ хэл, бид туслана. Манайд сургуулийн сэтгэл зүйч байгаа. Бид арга хэмжээ авна. Охидоо, та нар ойлго, энэ насандаа жирэмсэн болно гэдэг... энэ маш ноцтой асуудал. Дуугай байна уу? За яахав. Ийм тохиолдолд, хэрэв та нар өөрсдөө үүнийг хийхгүй бол бид эцэг эхүүдэд чинь мэдэгдэхээс араггүй болно. Муу нуухаар сайн илчил гэдэг байх аа. Охид оо, би та нараас хичээнгүйлэн гуйя, бүгдээрээ энэ асуудлыг манай нөхөрсөг сургуулийн хүрээнд шийдэцгээе. 

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Нөгөө юу... Нэг үгээр бодлоо, эргэцүүллээ.

Аня:  Зовохгүй байж болно, би үр хөндүүлнэ.

Роб:  Тийм ээ, би ч гэсэн... энэ нөхцөлд энэ хамгийн зөв арга байх гэж бодсон. Эсвэл яахав? Би үзсэн л дээ. Энэ тухай муу юм ер бичээгүй байна лээ. Надад ийм юм хэзээ ч тохиолдож байгаагүй, тиймээс...

Аня:  Зүгээр ээ. Бүх юм эхний удаа болдог юм, би чамд баяр хүргэе.

Роб:  Ань, би туслахыг хичээж байна.

Аня:  Эмнэлэг ол, тэгээд хичээлийн дараа ирж аваарай, яваад бүгдийг шийдье.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Тэгээд яриач. Хэлмээр байгааг чинь харж байна.

Ээж:  Энэ чамд сонирхолтой биш гэдгээ чи тодорхой ойлгуулсан.

Мари:   Чи хүүхдийг хэлсэн үү? Хэрэв би хүүхэдтэй болж чадахгүй бол яахав? Бүр огт.

Ээж:  Би чиний оронд баярлах байсан. Энэ олон зүйлийг тайлбарлана. Өөртөө хүлээж авах хэрэггүй, чи хүссэн хүүхэд байсан.

Мари:   Тийм болоод л та намайг эрчүүдийн дор хэвтүүлдэг үү?

Ээж:  Би чамайг Вадимын дор хийх үед ийм яриа байсныг нэг л санахгүй байна.     

Мари:   Вадимыг би өөрөө олсон, хэрэггүй. Яахав, та намайг дагалдагчийн /биеэ үнэлэгчтэй адилхан, баян хүмүүсийг энд тэнд дагаж явж зугаацуулдаг нэг төрлийн ажил/ ажилд оруулж өгсөн.

Ээж:  Би чамд сайхан амьдралын дөт замыг зааж өгсөн. Хүн болгон загвар өмсөгч болдоггүй. Эсвэл Астраханьд үлдээд загас цэвэрлэж, тракторч нөхөр чинь өдөр бүр толгойг чинь түншиж байвал дээр үү?

Мари:   Нээрэн, дээр байж ч мэднэ.

Ээж:  Чамд зөндөө олон илүүц бодлууд байна, тэд саад болдог юм. Вадим дээр төвлөр. Юрийтэй уулз.

Мари:   Тэр сэжгийн юм...

Ээж:  Чиний Вадим ч гэсэн сайхан залуу биш. Чи чадсан. Бас тавагнуудаа угаачихаарай. 

------------------------------------------------------------------------------------------------

Вад:  Би чамд алтантовчийн хандтай цай авчирлаа, тайвшруулах үйлчлэлтэй.  

------------------------------------------------------------------------------------------------

Лика: Оу, Хар нөмрөгт сэрлээ! Өглөөний мэнд! Тэр түүмпчик дээр ус, толгойнд юу ч юм байгаа, өөрөө сонгоорой.

Вит:   Яагаад Хар нөмрөгт гэж?

Лика: Яагаад гэхээр, чи урд орой Шөнийн далавчтай нисэж байгаа аймшиг байсан. Лика. Яасан? Би чамайг бохир өмдтэй өөрийнхөө цэвэрхэн оронд оруулахгүй байсан. Ванны өрөөнд өлгөөтэй хатаж байгаа. Нэр чинь, эгч ээ!

Вит:   Виталя. 

Лика: Виталя. Чи гомо юу?

Вит:   Юу?

Лика: Чи шөнөжин ямар нэг Сашаг дуудаад л байсан.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Фёодор Сергеевич ажилтай байгаа, хүлээж бай гэсэн.

Вад:  Тэр дөнгөж сая дуудсан.

Эр:    Харин одоо ажилтай болсон. Эндээ ганц хором хүлээж байхгүй юу.

Вад:  Мэдлээ, би өрөөндөө байна. Хэзээ гэдгийг нь хэлээрэй.  

Эр:    Фёодор Сергеевич яг энд хүлээж бай гэж хэлүүлсэн. Вадим Юрьевич, таныг хүлээх зуур би танд юу ч юм санал болгож болох уу?

------------------------------------------------------------------------------------------------

Лика: Чи ийм байх нь, эрүүл, цэвэрхэн.

Вит:   Хөгжмөө жаахан намсгаж болох уу?

Лика: Мэдээж. Суучих. Кофе хийгээд уу. Чамаар хүн хийх сүүлчийн алхам. Өчигдөрийн ямар хэсэг нь ойн санаанд чинь алга байна?

Вит:   За... Сүүлчийнх нь байх.

Лика: Ярьж өгөх болох нь. Согтуу залуус намайг хоргоож байлаа. Тийм ч эрүүл биш чи скүтерээр давхиж ирээд шууд л... Чи юу хүссэнийг би мэдэхгүй. Товчхондоо, чи “Газель” очиж мөргөсөн. Скүтер, цүнх... О, цүнх! Скүтер, цүнх, чи гээд бүгдээрээ талаар нэг тарсан. “Газель”-ийн жолооч бууж ирсэн. Энэ чамайг зогсоох гэсэн тэдний хамтын төлөвлөгөө гэж чи бодсон байх. Чи зодолдохоор өрж зогссон. Чи юу ч эзэмшдэггүй биз дээ? Би тэгж ч бодсон юм. Би цүнхийг чинь, бас чамайг аваад таксинд үсэрч орлоо. Таксинд чи жолооч нь мөн л тэдэнтэй хамт гэж бодоод  нүдэлдэх юм болсон. Эцэст нь огиудас чинь хүрч, жолоочид нэмж угаалгын мөнгө өгөх хэрэгтэй болсон. Ингээд бид энд байна. Та-рам! Харин одоо чи ярь. Яагаад тийм болтлоо уусан юм? Найз залуугаасаа салсан уу? Хүсэхгүй бол битгий ярь. Би уг нь их тэвчээртэй. Тэвчээргүй байсан нь дээр байх.

------------------------------------------------------------------------------------------------

Мари:   Байна уу. Юрий Валерьевич? Сайн уу. Саад болоогүй юу, зүгээр үү? Юрий Валерьевич, би нэг юм асуух гээд, өнөө орой уулзаж, миний хүсэлтийн талаар ярилцвал та боломжтой юу? Бас цагийг аятайхан өнгөрүүлье. Аан-ха. Тиймээ, болж байна. Тийм бол би хаяг хүлээж байя. Ойлголоо. Би ч гэсэн баяртай байна.

------------------------------------------------------------------------------------------------

Эм:    Паркад зугаалж болохгүй юу?

Саша:   Юу?

Эм:    Би парк эргэдэгийн цаана байгаа гэж байна.

Саша:   Тэгээд юу гэж?

Эм:    Тэнд бүх хүүхэд асрагч нар зугаалдаг юм.

Саша:   Би хүүхэд асрагч биш.

Эм:    Хэн юм?

Саша:   Чамд ямар хамаатай юм? 

Эм:    Чамайг урд нь хараагүй. Би энд бүгдийг нь танина, эндэхийн хүнтэй адилгүй юм.

Саша:   Эндэхийн хүнтэй адилхан байхын тулд тоть шиг хувцаслах ёстой юу?

Эм:    Хог хэссэн бор шувуу лав биш.

Саша:   Хувцсаар нь дүгнэж байна уу?

Эм:    Харин хувцсаар нь угтдаг юм, мэдэх хэрэгтэй. Тэгээд энэ шагнал аль байшингаас вэ? Хүсвэл, аавтай чинь хувцасны талаар ярилцаж болно.

Саша:   Тонил цаашаа.

Эм:    Элдэв янзын барлагууд ирдэг болжээ.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Тестний хоёр зураас хараахан үзүүлэлт биш. Харин ЖДТ /жирэмсний дааврын түвшний шинжилгээ/ бол найдвартай.

------------------------------------------------------------------------------------------------

Эмч:  Багцаалвал жирэмсэн болсон хугацаа? Гурав хоногоос их үү? Ойлгомжтой. Дотор муухайрсан уу, бөөлжсөн үү? Сарын мөчлөг?

Аня:  Үгүй ээ, тийм юу ч байхгүй. Бүх юм урдын адил.

Эмч:  Сарын юм ирсэн үү?

Аня:  Удахгүй ирэх ёстой.

Эмч:  Ойлгомжтой. Хараад байхад... ийм хугацаатай үед... эмийн аргаар аргалж болдог юм.

Аня:  Өөрөөр, хагалгаа хэрэггүй юу?

Эмч:  Үгүй ээ, ураг хараахан бүрэлдээгүй байгаа. Ийм хугацаанд эм уудаг. Хэрэв хүсвэл би чамд бичээд өгч болно.

Аня:  Юуны эсрэг эм бэ? Зүгээр алга болоод л болоо юу? Эсвэл яахав?

Эмч:  Энэ эм умайн дотуур салт бүрхэвчийг эвдэнэ. Дараа нь өөр эм уух хэрэгтэй болно, тэр умайг агшихад хүргэнэ. Цус гарна. Яг үр зулбадаг шиг.

Аня:  Харин үр дагвар нь? Эм хэрэглэсний дараа, мөн энэ бүх юмны дараа юу болох вэ?

Роб:  Хонгор минь, энэ бүхэн аюулгүй. Эмч мэдэж байгаа.

Аня:  Урологийн эмч. Энэ эрэгтэйчүүдийн эмч, тэнэг ээ. Би чамайг ядаж үүнийг мэддэг гэж бодсон.

Эмч:  Чиний зөв. Бас зөв асуулт тавьж байна. Биднийг үлдээчих. Энэ эмэгтэй бид хоёр ярилцъя. Ийм байна. Үр зулбуулах эмнүүд янз бүр байдаг...

------------------------------------------------------------------------------------------------

Глеб: Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой гэж би бодохгүй байна.

Дима:         Яагаад?

Глеб: Яагаад гэвэл, манайх соёлтой бизнес, түншүүдтэй.

Дима:   Чи өөрөө Еваг маш олон юмыг буруугаар хийдэг гэж ярьсан.

Глеб: Үгүй ээ, ямартай ч тэднийг арга барил биш. Бид нөлөө бүхий үйлчлүүлэгчидтэй, за тэгээд хэний охин гэдгийг мэднэ. Энэ боломжгүй.

Дима:   Мэдэхгүй юм даа, мэдэхгүй юм.

Глеб: Тэгээд, энэ байцаалт уу? Би чамайг бодол асуусан гэж бодсон.

Дима:   Харин тэгээд л асууж байна.

Глеб: Би юу?

Дима:   Яагаад үгүй гэж?

Глеб: Ягаад тийм гэж?

Дима:   Чи түүнийг захирал гэдгээр нь дургүй байдаг. Ева бизнесийг нурааж мэднэ гэж боддог. Түүнд нөлөөлж өгөхийг надаас гуйсан. Тэр саад болдог. Эсвэл чиний ямар нэг ажилд.

Глеб: Хн. Бүгдийг эргүүлж болдог байх нь.

Дима:   Чи мэдэхгүй байв гэж, чи чинь хуульч.

Глеб: Энэ биш, Дим. Энэ тэнэг хэрэг.

Дима:   Үгээр чинь итгэе. Одоохондоо.

Глеб: Ийм байдлаар энэ чи ч байж болно.

Дима:   Яаж?

Глеб: Өөрийгөө хүндлүүлэхийн тулд ийм зүйл зохион байгуулна. Ева мэдээжийн хэрэг чамд л хандана. Харин чи түүнийг чамаас хамааралтай болгож, чиний явуулж байгаа гэх мөрдлөгт татаж оролцуулна. 

Дима:   Хууль юм даа! Жинхэнэ хуульч! За энэ яахав. Энэ хэнд хэрэгтэй байсан байж болох вэ?

Глеб: Мэдэх юм алга. 

Дима:   Ойлголоо, баяртай.

Глеб: Баяртай.

------------------------------------------------------------------------------------------------

Эр:    Баяртай.

Эр:    Баяртай.

Эр:    Та орно уу.

------------------------------------------------------------------------------------------------

Мессеж:    

ВадимЭКО:      Хүү яаж байна? Харилцаа бий болсон уу?

                    Чи яаж байна?        

------------------------------------------------------------------------------------------------

Роб:  Хэлэх юм бишүү?

Аня:  Онц юмгүй, хэлэх юу ч алга.

Роб:  Би тэр эмчийг таньдаг болохоор тийшээ очсон юм. Гэрэл цохиулахгүй байхын тулд. Чи хүнд хэлсэн үү?

Аня:  Шоронд суухаас айж байна уу? Ойлгохгүй юм, яах гэж буцаж ирэв? Яах гэж бичиж эхэлсэн юм?

Роб:  Эхлээд энэ асуудлыг шийдье.

Аня:  А, ямар ч байсан асуудал.

Роб:  Чи жаргалтай эх шиг харагдахгүй байна. Ер тэгээд санаандгүй юм болчихлоо.

Аня:  Тиймээ. Контрацептив чиний чадах юм биш байна.    

Роб:  Эмч нэг юм хэлсэн үү?

Аня:  Усаар даруулж уу гэсэн.

Роб:  Ойлголоо. Одоохон буцаад ирнэ.

------------------------------------------------------------------------------------------------

Лида:   Уучлаарай, танд хэрэгтэй юм байна уу?

Саша:   Лида, Вадим Юрьевич ямар оройн хоолонд дуртай вэ?

Лида:   За байз... Саяхан стейк байсан. Далайн бүтээгдэхүүнтэй ризотто байж болно.

Саша:   Сайн байна. Бид оройн хоолонд ризотто иднэ.

Лида:   За, таныг ойлголоо.      

------------------------------------------------------------------------------------------------

Эм /оператор/: Хэрэглэгчтүр холбогдохгүй байна.    

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Ширээн дээрээс бичиг баримтуудыг ав. Вадим, уучлаарай, амжихгүй л байна. Надтай хамт явцгаая, замдаа машин дотор бүгдийг ярилцъя.       

------------------------------------------------------------------------------------------------

Алек: Зүлгийг муу тайрсан байна.

Кира: Надад таалагддаг.

Алек: Харин хүү?

Кира: Сэлж байгаа. Би та хоёрыг уулзуулахыг хүсээгүй юм. Сонс, би ердөө л чамд үгээ хэлэх боломж өгсөн. Сонсоё, чи ямар саналтай байна?

Алек: Нэгд, уучил.

Кира: Шууд хоёрт нь шилжье.

Алек: Вадимаас хариугаа авах нэг санаа байна. Чиний тусламжгүйгээр чадахгүй байх. Эхнэр чинь, бишээ, экс чинь дайсантай чинь унтахыг харахад бэлэн үү?

Алек: Хэрэв эцэст нь Вадимыг унагавал... Мэдээж, хэрэв чи үгүй гэхгүй бол. Кир? Чи ч гэсэн үүнийг хүсч байгааг би харж байна. Миний охиныг хэн ч гомдоож зүрхлэхгүй. Би зөвшөөрөхгүй.

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Тэгэхээр, үүнийг ямар нэг аргаар шийдэх хэрэгтэй, Витя. Харин тэгээд яаж гэдгийг нь бод! Хурдам байх тусмаа сайн. Гүйцээ! Вадим, уучлаарай. Галзуугийн байшин. Аан гээ, чи жолоочоо явуулсан нь дээр. Бид ойрхон амьдардаг, би чамайг хүргээд өгнө. За, уучлаарай. Байна уу, сайн уу, энэ би байна. Наана чинь Тооцооны танхимаас надад захиа ирсэн байгаа, хараад өгөөч.

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   За?

Эм /утсаар/:     Александа, Хөдөлмөр зуучлалын төв байна, сайн уу. Энд нэг ажлын байр гарсан. Боловсрол, туршлага шаардахгүй, хагас өдрийн ажлын цагтай. Цалин нь 30.000.

Саша:   Үгүй ээ, баярлалаа. Одоо сонирхохоо больсон. За. Тэгээд, та юм хэлэх юм уу?

Рома:   Даашинзны тухайд уу?

Саша:   Та яах гээд ч юм наашаа ирсэн биз дээ?

Рома:   Тиймээ. Вадим Юрьевичийн жолооч залгасан. Тэр гэртээ харьж байгаа. Лида намайг танд хэл гэсэн.

Саша:   Баярлалаа. Та түүнтэй харилцаад удаж байна уу?

Рома:   Хэнтэй?

Саша:   Лидатай. Та нэг л будилуу байх чинь, ийм хүн... Та өөрийгөө хэн гэдэг билээ? 

------------------------------------------------------------------------------------------------

Юрий:  Чи дарсыг ингэж үнэлдэгийг мэдэх таатай байна.

Мари:   Харин би... Тиймээ.

Юрий:  Би чиний асуудлын талаар олж мэдсэн. Тэгээд шударгаар хэлэхэд... Энэ амаргүй хүсэлт.

Мари:   Би итгэлтэй байна... Тань шиг хүнд шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй.     

Юрий:  Тэр хэн болохыг чи хэлээгүй.

Мари:   Найз. Хуучны найз бүсгүй.

Юрий:  Үгүй ээ, бид яг энэ тухай ярьсан. Харин тэр хэний эхнэр гэдгийг, хэн билээ...

Мари:   Вадимынх.

Юрий:  Яг тийм. Энэ тухай бол яриагүй.

Мари:   Яасан, ямар нэг асуудал байна уу?

Юрий:  Чи яагаад гараа татаад авчихав? Үгүй ээ, үгүй, ямар ч асуудалгүй. Зүгээр л хэрэв бид өөрсдийн хүмүүс бол нэг бол бид нэг нэгэндээ бүгдийг ярина, эсвэл юу ч ярихгүй.

Мари:   Ойлгомжтой.

Юрий:  Жишээ нь, би юу хүсч байгааг мэдэх үү? 

------------------------------------------------------------------------------------------------

Лика: Хар нөмрөгт! Тэр дороо! Чи скүтерээс унаагүй байх, тийм үү?

Вит:   Энэ, үүнийг чамд. Би... Тиймээ, энийг чамд.

Лика: Чи гэнэт алга болж, гарч ирж чадах юмаа, би хэдийн ойлгосон. Алив, орооч, манайд яг үдэшлэг болж байсан юм.

Вит:   Үгүй ээ, баярлалаа. Зүгээр л шөнө солиотой юм шиг өнгөрч, өглөөнөөс бүх юм бүрхэг, тиймээс... Хэрэв би чамд бүдүүлэг загнасан бол уучлалт гуйх гэсэн юм.

Лика: Март. Ороо ир, сууцгаая.

Вит:   Үгүй дээ.

Лика: Манайх согтууруулах ундаагүй үдэшлэг, үр дагваргүй байх болно.

Вит:   Надад одоо үдэшлэг, шоу манатай л байна. Дахиад нэг уучлаарай. Тэгээд харж хандсанд маш их баярлалаа.

Лика: Хандаж болно. За, тэгвэл, хэрэгтэй бол залгаарай. Дугаар байгаа.

Вит:   Надад чиний дугаар байхгүй.

Лика: Аа, чи таксинд хэрэв намайг дугаараа өгөхгүй бол нүднэ гэж сүрдүүлсэн. Миний дугаар чамд байгаа.

Вит:   Дахиад уучлаарай.

Лика: Зүгээр ээ.

Вит:   Баяртай.

Лика: Баяртай.  

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Тэгээд шууд надад илтгээрэй. Гүйцээ. Яасан, хүрээд ирчихсэн юм уу? Вадим, чи намайг уучлаарай, дээгүүр бөөн бужигнаан, харин би...     

Вад:  Зүгээр ээ, би ойлгож байгаа.

Фёд:  Би юу хэлэх гэж байлаа даа? Эсвэл танайхаар орох уу? Ганц хундага юм ууцгаая. Үгүй бол толгой олгой болчихож. Тэгээд тэнд ярилцъя. Би шалж байгаад намайг уучлаарай, би...

Вад:  Үгүй дээ, тэгсэн ч болно.

Фёд:  Үгүй ээ, хэрэв үгүй бол чи хэлчих, би...

Вад:  Болно. Явцгаая.

Фёд:  Гоонь гэхэд муугүй байшинтай. Чамд энд амьдрах уйтгартай биш үү? Онгойлгоорой.

Вад:  Оройн мэнд.

Фёд:  Оройн мэнд.

Саша:   Мэнд.

Фёд:  Чамд төлөвлөгөө байсныг хэлэхгүй дээ. Би одоо шалсан болж таарах нь.

Саша:   Үгүй дээ, би зүгээр л...

Фёд:  Фёдор Сергеевич. Зүгээр л Фёдор гэж болно.

Саша:   Саша.

Фёд:  Маш таатай байна, Александра. За, за, тэгвэл би явъя даа.

Саша:   Үгүй ээ, хэрэггүй, та үлд. Би өрөөндөө очлоо.

Фёд:  Үгүй ээ, та нарын төлөвлөгөөг нураах хүсэл алга.

Саша:   Ямар ч төлөвлөгөө байгаагүй.

Фёд:  Тэгвэл бүх юм ок уу? Би бодохдоо чамайг...

Вад:  Тиймээ, зүгээр. Явцгаая.

------------------------------------------------------------------------------------------------

Люся:   Намайг уучлаарай. Хүү сэрсэн, би түүнийгн хооллосон гэдгийг хэлэх гэсэн юм. Одоо тэр маш сайхан зантай байгаа. Магадгүй...

Саша:   За, баярлалаа.

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Бусдын хэрэгт оролцож байгаад уучлаарай. Харин чи надад Сашаг танилцуулсангүй.

Вад:  Цуглуулгын цагаан дарс байна.

Фёд:  Ойлголоо. Хувийн юм нандин байдаг. Дарстай зууралдаж яах юм? Харин архи уусан нь дээр. Архи бий юу?

Вад:  Мэдээж.

Фёд:  Тэгвэл шийдлээ. Тоглоом уу, эсвэл зүгээр л нөхцөл байдал уу?

Вад:  Эмч нар зөвлөсөн. Үр дүнтэй нөхөн сэргээхийн тулд.

Фёд:  Зөв. Бидний сүүлчийн ярианы асуудал юу болж байна?

Вад:  Бүх юм зүгээр, би үүн дээр ажиллаж байгаа.

Фёд:  Вадим! Хэдийн болтол ажиллах юм? Надад нөхдүүдийн өмнө эвгүй байна. Тавхан минутын л ажил. Харин чи удаашраад л...

Вад:  Фёдор Сергеевич, би мэднэ ээ. Би бүгдийг хийнэ. Дараа нь нөгөө... нисдэг тэрэг, мөн өнөөдөр болсон бүх зүйл. Энэ бүхэн хэрэггүй, би бүгдийг ойлгож байна, энэ асуудлыг шийдэхийн тулд хүчин чармайлтаа гаргаж байна. 

Фёд:  Вадим, чи ойлгоорой, би дарамтлаагүй. Гэхдээ ийм л юм болчихлоо, үнэндээ... Чи их өөрчлөгдсөн байна. Нөгөө зүйлээс хойш нэг л... Чи мэднэ. Энэ миний мэддэг тэр л Вадим мөн үү гэдгийг би ойлгохыг хичээж байна. Ажилд саад болдоггүй юу?

Вад:  Хүүхдүүд. Хэдийн дасчихсан. 

------------------------------------------------------------------------------------------------

Саша:   Чшш-чшшш. Одоо болно.

Люся:   Ой! Нааш нь, нааш нь, би одоохон салфетка авчиръя. Ээждээ салфетка авчрахаар гүйцгээе.

------------------------------------------------------------------------------------------------

Фёд:  Үл итгэсэндээ ингэсэн гэж бүү бодоорой. Чи мэдэж байгаа, би шилжсэний дараа чамайг өөрийнхөө оронд тавих төлөвлөгөөтэй байгаа. Миний хүнд асуудал байхгүй гэдэгт би итгэлтэй баймаар байна.

Вад:  Фёдор Сергеевич, би өөрөө чадах байж хүмүүст дарамт учруулах дургүй.

Фёд:  Вадим, ойлго. Тусламж хүсэх нь сул доройн шинж биш.

Вад:  Намайг ухаангүй байхад та надад бишгүй их тусалсан. Үнэнээ хэлэхэд, хэрэв би ухаантай байсан бол тэр тусламжаас татгалзах байсан.

Фёд:  Өө, Вадим, дургүй гэдэг нь. Чамайг асарч халамжлахад чи дургүй. Ойлгож байна. Би өөрөө тийм. Тиймээ, тэгж л таарсан, тусалсан. Чин сэтгэлээсээ, ашиг хонжоо хараагүй. Хариуд нь юу ч хүсэхгүй. Зүгээр л хэлцэл бүрэн дуусах ёстойг л хянаж байгаа. Тэр цагт удаан хүлээсэн самбар чиний өрөөний хаалган дээр гялалзах болно. Харин харын тал “дуг”. Энэ юу болохыг чи мэднэ биз дээ?

Вад:  Би нэг шийдэл олно.

Фёд:  Сайхан мэдээрэй, бүр дордуулах юм хийв ээ. Харин миний ойлгосноор, тэр... тээгч эх үү? Боллоо, Вадим, боллоо. Би хэрэгт дурлаагүй, үгүй ээ, үгүй, юм хэлэхгүй. Энэ хувийн гэдгийг би ойлгосон. Зүгээр л сонирхож байна.  

------------------------------------------------------------------------------------------------

Рома:   Дараа нь би таны хойноос мөшгисөн гэж хэлнэ.

Саша:   Та намайг яах гэж ирснийг асуусан. Хүүхдийн хойноос ирсэн.

Рома:   Энд бүгд энийг мэддэг гэж би боддог.

Саша:   Мөн түүнийг надад хэн нь ч өгөхгүй гэдгийг.

Рома:   Тэгвэл ямар төлөвлөгөөтэй вэ?

Саша:   Та юунд төлөвлөгөө гэж улиглаад байдаг юм? Хэрэв эрчүүд та нарт ямар нэг төлөвлөгөө байдаг бол... Би ирсэн учир нь зүгээр л хүүгүйгээр байж чадахгүй болоод тэр.

Рома:   Энэ даашинз Вадим Юрьевичийн зүрхийг уяраахын тулд уу?

Саша:   Би охинтойгоо ярилцсан юм. Аль дээр вэ гэдгийг, ядуу ч гэсэн хайраар уу... эсвэл... Тэгээд л бодож үзлээ. Би үүнээс өмнө юм бүхнээс татгалздаг байсан. Харин одоо өгч байвал авах хэрэгтэй гэж бодлоо. Би эрхтэй санагдаж байна.

Рома:   Танд их зохиж байна.

Саша:   Би яриа байсан бол цаг үргэлж ингэж хувцаслаж, ингэж амьдрах байсан. Үргэлж л зарц шиг. Гэхдээ та зоволтгүй, би Вадим Юрьевичийг турхирах бодол алга.

Рома:   Тэгчихээд төлөвлөгөө байгаагүй гэх.

Саша:   Миний бодлоор түүнд дайснууд хангалттай их. Ямар нэг юм тохиолдох үед би зөвхөн хүүхдийнхээ дэргэд байна.

Рома:   Ямар ч байсан, түүнд нэг юм тохиолдоосой гэж хүсдэг үү?

Саша:   Юу... Шударга ёс байх л ёстой. Хэрэв бурхан байдаг бол... шударга ёс ялна.

------------------------------------------------------------------------------------------------

Ева:  Чи юу гэнээ, намайг алахыг хүссэн.

Вад:  Хэрэв алъя гэсэн бол алчих байсан.

Ева:  Намайг буудсан хүнийг хайхын оронд чи намайг энд түгжчихээд юу ч хийх боломж өгөхгүй байна. Эсвэл энэ чи юу? Би чамайг илчлэхийг хүсэхгүй байна уу?      

------------------------------------------------------------------------------------------------          

Төгсөв

 

Back to episodes Go home